Brain works 4

Хоёр тархины хамтрал 4р анги

Мён:     Нэг л дулаахан байна шүү.

Харү:    Битгий нух гэж хэлсэн байх аа. Битгий нух гээд байна. Ухаантай бай тархины гипоталамус чинь буруу ажиллаад чи одоо андуурч байгаа юм. Амархнаар тайлбарлаад өгье. Осгож үхэж байна гээд байна чамайг.

Мён:     Ганцхан юм гуйчихъя. Манай Инаг харж хандаарай.

Харү:    Чадахгүй. Өсвөр насны тархины учрыг олж чадахгүй. Тийм болохоор ухаантай бай. Өөр юм бод. Хөөе хөөе ухаан ор. Ухаан ор оо. Сэр, сэр ээ. Бос л доо.

Мён:     Юу вэ? Дулаахан болоод байна. Үнэхээх үхэх гэж байгаа юм шиг байна. Эсвэл нөгөө ертөнц юм болов уу?

Харү:    Унтарчихаж. Нэг нь хөдөлгүүрийг унтраачихаж.

Мён:     Эрлэгийн илч байлгүй. Одоо зүгээр явцгаая даа.

Харү:    Үгүй ээ. Хүлээ.

Нөхөр: Та нар юу вэ? Хэн бэ?

Мён:     И Жонгү байна. И Жонгү. И Жонгү. И Жонгү байна. Хааччихаад ирж байгаа юм бэ? Ёстой нэг сонин шүү дээ. Дулаахан гоё байна аа. Яагаад ингээд байдаг юм бэ?

Харү:    Шалхайж суух дургүй болохоор тоох хэрэггүй ээ.

Мён:     Юу вэ? Шалан дээр шалхайтал хэвтээд надтай тас тэврэлдээд байсан хүн байж.

Харү:    Энд болсон зүйлсийг бүгдийг март гэж маш тодорхой анхааруулсан даа. Арыг нь даахгүй нөхцөл байдал үүсэхээс өмнө сайн тогтоож аваарай.

Мён:     Ар ар ар даах л гэх юм. Халуун байна амь орох нь ээ. Баярлалаа.

Харү:    14 цагаас хойш өдийг хүртэл хаана байсан бэ?

Мён:     Ямар ч дохио өгөхгүй асуулт асуух юм даа.

Нөхөр: Намайг сэжиглээд байгаа юм уу?

Харү:    Танай гэрт болсон зүйл шүү дээ. Хамгийн байж болох эргэлзээ биз дээ?

Нөхөр: Уушийн газарт байсан. Очоод асуухад болох юм биш үү?

Харү:    Архи ууж байгаад гэнэт хөлдөөгчрүүгээ яагаад ирсэн юм бэ?

Нөхөр: Зүгээр л сонин санагдаад тэрүүгээр явж байсан юм аа.

Мён:     Тэр яах вэ хяналтын камер л шалгахад болно.

Харү:    Хяналтын камер байхгүй гэж мэдүүлсэн байсан даа.

Мён:     Байсан даа. И Жонгү. И Жонгү. Шинээр суулгасан уу?

Нөхөр: Тийм ээ хэдэн хоногийн өмнө суулгасан юм. Хачин хачин юм болоод байхаар нь суулгачихсан юм.

Мён:     Өөрийн чинь нүдэнд зөвхөн тархи харагддаг уу? Манай мөрдөгч нарын нүдэнд хяналтын камер л харагддаг юм. 2 цагийн үед.

Нөхөр: Энэ байгаа биз. Би гарч байна. Тэгээд та хоёр ирсэн.

Мён:     Эргээд ирсэн ч байж болно. Хурдан гүйлгээд харъя.

Нөхөр: Ээн нэг хүн орж ирж байна. Энэ хэн бэ? Эмэгтэй хүн юм шиг байна. Би хараад танихгүй шүү дээ. Хэн бэ?

Мён:     Танай хадам эгч юм шиг байна даа.

Нөхөр: Охины юмыг авах гэж ирсэн юм байх даа. Охиныг маань харж байгаа.

Мён:     Энэ бид хоёр ирж байна. Тэгэхээр бид хоёрыг байхад энд байсан гэсэн үг. Байхгүй юм шиг царайлсан байх нь ээ. Одоо болно оо Туоны эгч хяналтын камерт харагддаггүй хэсэгрүү зугтсанаас зайлахгүй. Бид хоёрыг хөлдөөд үхчих байх гээд хөлдөөгчийг салгаад И Жонгүг ирчихээр нь зугтчихсан хэрэг.

Харү:    Тэгвэл биднийг хөнөөх зорилгогүй байсан гэсэн үг. Яагаад түгжсэн юм бол?

Мён:     Хугацаа хожих л байсан байх. Ямар нэг зүйл авах гэж ирэхэд нь бид ирж таарч. Ямар нэг зүйлийг олох хугацаа хожихын тулд биднийг түгжсэн байна. Туон гуйсан байх л даа.

Харү:    Тэгвэл Туоны эгч ч гэсэн Туоныг амьд гэдгийг мэдээд зугтахад нь туслаж байгаа юм уу?

Мён:     Цагдаа байна. Туоны эгчтэй уулзахаар ирлээ.

Эр:       Зээгээ аваад яваад өгсөн.

Мён:     Хаашаа явна гэсэн бэ?

Эр:       Мэдэхгүй байна. Ажилдаа яваад ирсэн чинь алга байна. Утас нь ч унтраатай.

Мён:     Эхнэр чинь өөр онц юм хэлээгүй юу?

Эр:       Ямар нэг юм хэлвэл сайхан л байна. Мэлэрч сууж байгаад л уйлаад л өрөвдмөөр юм аа. Гэхдээ манай хадам дүүг найз нь хөнөөсөн гэдэг үнэн юм уу?

Мён:     Одоохондоо шалгаж байгаа болохоор. Ирэхээр нь холбоо бариарай.

Эр:       За.

Мён:     За тасгийн дарга аа.

Дарга:  Очиж байна гэчихээд яачихав аа? Яагаад ирэхгйү байгаа юм бэ?

Мён.:    Бид хоёр бүр үхэх шахсан.

Дарга:  Үхэх шахсан аа? Юун хачин юм яриад байгаа юм бэ?

Мён:     Үгүй ээ нээрээ бид хоёр үнэхээр осгож үхэх шахсан.

Дарга:  Одоо ийм дэмий юм яриж байх цаг мөн үү? Туоны ДНК яасан?

Мён:     Хамгйин баталгаатай ДНК-г авах гээд явж байна. Хүүхэд. Нарийн юмыг очиж байгаад тайлагная. За. Бидний бодож байснаар алга даа.

Харү:    Туон. Хүүхэд, Туоны эгч энэ 3 хамт байгаа. Зугтах арга зам хайж байгаа байх.

Мён:     Тийм байх. Ямар ч байсан эгчийг нь барьчихвал Туоныг олох бол цаг хугацааны л асуудал.

Харү:    Яаж байна аа?

Мён:     Мөрдлөгийн үндэс суурь машиндаа унтах. Албан ёсны нэршил отолтонд суух.

Туон:    Саран аа.

Эгч:      Яагаад ингэж удсан мю бэ?

Туон:    Гэрт мөрдөгч нар ирсэн. Төөрүүлэх гээд удчихлаа.

Эгч:      Төөрүүлэх ээ? Яаж?

Ту:        Түр түгжчихсэн... Нөхөр нуучихсан болохоор хайсаар байгаад нилээн удчихлаа.

Эгч:      Хөлдөөд үхчихээгүй юм уу?

Ту:        Гарч ирэхдээ унтраачихсан. Мөрдөгч нар таныг хайгаад ирж магадгүй. Тэгэх юм бол та биш намайг байсан гэж хэлээрэй. Заавал шүү за юу.

Эгч:      Надад санаа зоволтгүй ээ. Гэхдээ мөрдөгч яах гэж ирсэн юм бол? Чамайг амьд гэдгийг мэдчихсэн юм болов уу? Тэгвэл хилийн хориг тавиулчихсан байж магадгүй. Гарах гэж байгаад баригдчихвал яах юм бэ?

Ту:        Яах ч арга байхгүй. Угаасаа баригдах бол цаг хугацааны л асуудал.

Эгч:      Зүгээр л энд нуугдаад амьдар. Би туслая.

Ту:        Энд нуугдаж байснаас Вьетнамд нуугдсан нь дээр. Тэгээд энд байвал надад хэцүү байна. Хуа Игийн өмнө үнэхээр гэмшиж байна... Байнга бодогдоод байна. Үнэхээр хэцүү байна.

Эгч:      Тийм ээ тэр нь дээр юм байна. Яв очоод сайхан амьдраарай. Хурдан яв. Хилийн хориг тавичихаж магадгүй.

Ту:        За. Ойлголоо эгч ээ... Орчихлоо.

Мён:     Туон оо. Туон оо битгий зугт хүүхэд чинь бэртэнэ.

Харү:    Одоо болно оо.

Ту:        Гуйж байна явуулчих. Гуйж байна явуулчих л даа тэгэх үү?

Мён:     Өөрийг чинь хүний амь нас хөнөөсөн болон цогцсыг эрэмдэглэсэн хэргээр баривчлаж байна.

Дарга:  Нас барсны бүртгэл хийгдээгүй байсан юм уу?

Мён:     Тийм ээ. Нас барсны гэрчилгээг эгч нь аваад явсан болохоор И Жонгүд өгөөгүй гэсэн. И Жонгү цагдаа нар нас барсны бүртгэл хийчихдэг гэж бодоод орхичихсон.

Дарга:  Нас барсны бүртгэл хийгдээгүй болохоор хилээр гарах боломжтой. Тэрийг нь ашигласан байна.

Мён:     Алдах шахсан. Яг онгоцонд суухын өмнө барисан.

Дарга:  Аргагүй л тархины эмч ухаантай юм аа. Шилдэг хүн.

Мён:     Тасгийн дарга аа энэ хилээр гарах санааг бол би бодож олсон шүү.

Харү:    Ганцаараа л эндээ унт.

Мён:     Байз даа нэг юм байна. Туоны эгч юу авах гэж ирсэн юм бол? Мөнгө үү?

Харү:₮ И Жонгүгээс нууцаар нуусан мөнгө биз.

Мён:     Гэрээсээ явахдаа нуусан мөнгөө аваад явсан байх. Гэрээсээ оргож үзээгүй болохоор мэдэхгүй байх. Гадаад ажилчид зугтахад хамгийн хэрэгтэй зүйл бол мөнгө тэгээд гадаад пасспорт. Тийм байна гадаад пасспорт.

Харү:    Вьетнамруу зугтах юм уу? Үхсэн хүн. Үгүй ээ үхсэн гэгдэж байгаа хүн яаж онгоцонд суух юм бэ?

Мён:     Нас барсны бүртгэл хийлгээгүй бол боломжтой.

Дарга:  Тийм ээ тэрийг манай мөрдөгч нар л мэднэ тархины эмч бол мэдэхгүй.

Мён:     Тэгэхэд тэр тархины эмчийн царай нүд нь эргэлдээд л өө чи овоо юм аа хүндлэж байна хүндлэж байна гэсэн харц байсан.

Харү:    Аргагүй л татвар хороогч. Яагаад ийм удаан хооллодог юм бэ? Би хоол идэхэд чинь хүртэл хүлээх ёстой юм уу?

Дарга:  Чи хүндлэл гэдэг үгний утгыг мэдэх үү?

Мён:     Мэднэ ээ хүндлээгүй юм байна. Хүний ёсоор хоол идэж байя л даа. Өдөржин хоосон явсныг мэдэж байгаа биз дээ?

Харү:    Би ч гэсэн идээгүй.

Мён:     Хамт явъя гэсэн чинь идэхгүй гээ биз дээ?

Дарга:  Өдий хүртэл юу ч идээгүй юм уу?

Харү:    Хоолоо ч идэхгүй гэмт хэрэгтнийг илрүүлэх гэж зүтгэсэн миний зүтгэл.

Дарга:  Аан за олон хүнд хэлнэ ээ.

Мён:     За за одоо байцаалтаа эхлүүлье.:

Ту:        Надад итгээч дээ. Цогцсыг шатаасан нь үнэн. Гэхдээ Хуа Иг хөнөөгөөгүй. Үнэхээр хөнөөгөөгүй. Гарчихаад ирсэн чинь сонин санагдаад хувцасны шүүгээг нээсэн. Хуа И. Хуа И. Хуа И. Хуа И. Хуа И. Цагдаа дуудах гэж байсан гэхдээ би нөхрөөсөө зугтъя гэж бодсон. Нөхөр маань намайг их зоддог.

Нөхөр: Вьетнам хоол битгий хий гэж хэлсэн биз дээ? Чи хүний хэлсэн үгийг үл тоож байна уу? Би инээдтэй байна уу? Дуугүй бай. Эх охин хоёр яг адилхан. Түлхсэн үү чи өнөөдөр үхсэн дээ.

Ту:        Охиноосоо болоод л тэвчиж амьдарсан охиноо хүртэл зодуулж болохгүй тэвчиж чадахгүй.

Мён:     Шууд л цагдаад мэдэгдэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл салчихгүй яасан юм бэ?

Ту:        Надаас салахгүй ээ. Хэзээ ч салахгүй зугтах юм бол хүн явуулаад олж цааш нь харуулна гэсэн. Үнэн шүү. Шоронд орсон ч удаан суухгүй гэсэн. Би л үхэх ёстой. Гэхдээ би нас барсан Хуа Иг хараад бодсон үхсэн царайлъя. Хуа Игийн нэрээр амьдаръя. Охиныхоо төлөө зориг гаргая. Гэхдээ болохгүй шүү дээ Хуа Игийн өмнө гэмшиж байна.

Мён:     Тэгээд л нас барсны бүртгэл хийгдээгүй байгааг ашиглаад Вьетнамруу зугтах гэж байсан уу? Эгчтэйгээ хуйвалдаад.

Ту:        Эгчид маань буруу байхгүй ээ би, би гуйсан. Эгч маань юу ч хийгээгүй. Зүгээр л охиныг маань харж өгсөн. Гэрт очсон хүн ч гэсэн би. Би эгч шиг хувцаслаад очсон юм.

Харү:    Тэгвэл бид хоёр хөлдөөж алах гэж байсан хүн ч гэсэн чи байх нь ээ. Шууд бус аргаар амь насанд халдахыг завдсан хэрэг нэмэгдлээ.

Ту:        Хөнөөх гээгүй ээ. Гараад ирэх байх гэж айгаад тэгсэн юм.

Харү:    Охиноосоо болоод найзынхаа цогцсыг шатаасан, биднийг хөнөөх гэж байсан нь айснаас болсон бүгд бусдын буруу. Хамгийн дургүй зан.

Ту:        Уучлаарай.

Мён:     Тэгвэл Хуа Иг хөнөөсөн хүнийг хэн гэж бодож байна?

Ту:        Мэдээж тэр шүү дээ.

Мён:     Лок. Цогцсыг хамгийн анх олсон хүн бөгөөд цагдаад хэлсэн. Хуа Игийн найз залуу. Туоны хэлж байгаагаар бол сүүлийн үед эмэгтэй хүний асуудлаас болоод ХуаИтэй их хэрэлдсэн гэсэн. Хэрэг гарсан өдөр ч гэсэн Хуа Итэй болзоонд явсан гэсэн. Болзооноос ирсний дараа амиа алдсан гэж харж байна.

Дарга:  Хуа Игийн хамгийн сүүлд утсаар ярисан хүн нь.

Мён:     Лок байсан.

Дарга:  Лок Хуа И хоёр хэрэлдэж байгаад уурандаа хөнөөсөн.

Залуу:  Яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Би хэд хэлэх ёстой юм бэ?

Эм:       Өчигдөр ч гэсэн тэрэнтэйгээ хамт байсан биз дээ? Би бүгдийг нь мэднэ.

Залуу:  Бурхан минь одоо болиод өгөөч. Боль. Үх чи. Үхээд өг.

Мён:     Явсан газар, хугацаанаас харвал нөхөр нь ч байж магадгүй шүү дээ. Өө тийм царайг нь мэдэхгүй шүү дээ.

Дарга:  Надад бол Туон гэдэг тэр хүүхэн хамгийн сэжигтэй тэр хүүхний мэдүүлэгт шууд итгэх боломжгүй.

Мён:     Харин тийм. Хамт бал сарын аялалд явах хэмжээний дотны найз байсан гэсэн. Ийм аймшигтай болгож байхыг бодоход их л зоригтой хүн юм.

Харү:    Туоныг амьд байгаа гэдгийг Лок И Жонгү хэн хэн нь мэдэхгүй биз дээ?

Мён:     Мөрдлөгийн явцыг бол хэлээгүй.

Харү:    Окэй болж байна. Хоёуланг нь дуудъя. Тэдний тархи алуурчныг зааж өгнө.

Залуу:  За ойлголоо. За за.

Эм:       Цагдаа ир гэж байна уу? Хуа Иас болоод уу? Хуа Игийн хийсэн хэрэг шүү дээ. Яагаад байнга чамайг дууддаг юм бэ? Хуа И холбоо бариагүй юу?

Залуу:  Хоёулаа зүгээр Вьетнамруу буцах уу?

Харү:    Бэлэн болсон уу? Нэг төрлийн үнэн худлыг шалгадаг төхөөрөмж гэж ойлгоход болно. Асуултанд тайвнаар хариулаарай. Хуа Итай хувийн харилцаатай байсан уу?

Залуу:  Тийм.

Харү:    Найз бүсгүй Хуа Итэйгээ холбоо бариж байгаа юу?

Залуу:  Үгйү ээ.

Харү:    Хуа Иг найз Туоныгоо хөнөөсөн гэж бодож байна уу?

Залуу:  Тийм.

Харү:    Хуа Игийн нэг найзыг харуулъя. Уулзаж байсан эсэхээ хэлээрэй.

Залуу:  За. Туон юу вэ? Юу болоод байна аа? Яагаад амьд байгаа юм бэ?

Ту:        Битгий худлаа хэлээд бай чи Хуа Иг хөнөөсөн биз дээ? Чи хөнөөгөө биз дээ?

Залуу:  Үгүй ээ.

Мён:     Тийм ээ гол сэжигтнийг олж тогтоосон.

Нөхөр: Нээрээ юу? Гэмт хэрэгтнийг барьчихсан юм уу? Одоо юу? Тийм ээ. Үгүй ээ үгүй. Очилгүй яах вэ. За одоо очлоо.

Мён:     Шинэ сэжигтэнийг олсон өөртэй чинь тэр өдөр таарсан байж магадгүй гээд л.

Нөхөр: гэхдээ таарсан байсан ч би царайг нь мэдэхгүй шүү дээ. Нэмэр болох уу?

Мён:     Нүд нь танихгүй байсан ч тархи бол таньдаг гэнэ ээ. За орно уу.

Харү:    Хоёр сэжигтэн харуулах болно. Оруулаарай.

Нөхөр: Хэн бэ? Хэн гэдгийг нь мэдэхгүй байна.

Мён:     Үнэхээр танихгүй байна.

Дарга:  Харин тийм. Хараад хараад ойлгохгүй юм аа.

Харү:    Гарч болно. Тэгвэл хоёр дахь сэжигтэн оруулаарай.

Нөхөр: Чи яаж.

Ту:        Яасан үхсэн хүн амьд байхаар гайхсан уу?

Нөхөр: Үгүй ээ нөгөө.

Харү:    Эхнэрээ гэдгийг таниж байгаа биз дээ?

Нөхөр: Үгйү ээ нөгөө хоолой, хоолой нь төстэй юм.

Харү:    Үгүй ээ  дуугарахаас нь өмнө тархи чинь хариу үйлдэл үзүүлсэн. Таны нүд энэ ээмгийг харах мөчид. Та царайг нь хараад танихгүй ч өөрийн бэлэглэсэн ээмгийг таниж байсан хэрэг. Эхнэрийн чинь байнга зүүдэг байсан ээмэг. Асуудлын гол нь эхнэрээ авах гээд үйлдвэр дээр очсон өдөр энэ ээмгийг Хуа И зүүчихсэн байсан. Хуа И найзынхаа ээмгийг зээлж зүүсэн гэсэн үг. Та найз Хуа Иг нь эхнэрийгээ гэж андуурсан. Локтой дотно байгааг нь хараад уурандаа багтарсан байж ч болно. Үгүй юу?

Нөхөр: Тийм ээ би хөнөөсөн юм шиг байна. Анхандаа гэртээ харих гэж байсан л даа. Гэхдээ үнэхээр тэвчиж чадаагүй. Миний авч өгсөн ээмгийг зүүчихсэн байсан болохоор мэдээж манай эхнэр л гэж бодсон.

Мён:     ХҮний хоолойг боомилож байж царайг нь таниагүй хэрэг үү?

Нөхөр: Тийм ээ ойрд улам хүндрээд толинд туссан өөрийнхөө царайг ч сайн танихгүй байгаа.

Мён:     Наадах чинь хүн амьны хэргийг зөвтгөх боломжгүй. Өөрийг чинь Хуа Игийн амийг хөнөөсөн хэргээр өөрийг чинь Хуа Игийн цогцсыг эрэмдэглэсэн хэргээр прокурорт шилжүүлж байна.

Залуу:  Туон юу вэ? Юу болоод байна аа? Яагаад амьд байгаа юм бэ?

Ту:        Битгий худлаа хэлээд бай чи Хуа Иг хөнөөсөн биз дээ?

Харү:    Тийм ээ чиний олсон энэ цогцос бол Туон биш Хуа И байсан.

Залуу:  Үгүй ээ үгүй. Хуа И гэсэн үү? Хуа И байсан бол би танилгүй яах юм бэ? Үгйү ээ үгүй Хуа И биш тийм байх ёсгүй.

Харү:    Үнэн байна. Хуа Иг үхсэн гэдгийг үнэхээр мэдээгүй байсан байна. Жинхэнэ алуурчин бол мэдэж байх ёстой шүү дээ.

Ту:        Тэгвэл тэгээд хэн. Чамаас болсон чамаас болоод би хүртэл шоронд орж байна.

Нөхөр: Өөрөө шатаачихаад юу гэж надад уурлаад байгаа юм бэ?

Ту:        Чамайг гэдгийг мэдсэн бол ттйм юм хийхгүй байсан. Чамайг шоронд явчихаар охинтойгоо хамт амьдарч чадах байж яах гэж тийм юм хийх юм бэ? миний охин яах юм бэ? Миний охин одоо яах юм бэ?

Мён:     Энэ хоёр ч үнэхээр хэцүү юм даа өрөвдөлтэй. Дунд нь хүүхэд л хөөрхий боллоо доо.

Харү:    Хэн хэн нь холыг харалгүй буруу шийдвэр гаргасан. Нүдэнд харагдаж байгаа зүйлийн боол болж амьдарсныхаа хариуг хүртэж байгаа юм.

Мён:     За юун боол энэ тэр вэ. Андуурахаар л зүйл болсон. Нөхөр нь бол угаасаа өвчтэй. Эхнэр нь найзыгаа найз залуутайгаа хэрэлдэж байхыг харсан юм чинь.

Харү:    Тийм болохоор л хүнийг харахыг хүссэн зүйлээ л хардаг. Өөрийнхөө харсан зүйлд шууд итгэдэг мулгуу бодь гал гэдгээ мэдэх хэрэгтэй. Мэдлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй л дээ гэхдээ л хичээх хэрэгтэй. Хичээхгүй юм бол эд нар шиг харагдсанаараа бодож ганцаараа төсөөлөлдөө автаж харамсалтай зүйл хийнэ. Нэг үгээр бол нүдэнд харагдаж байгаа бүгд үнэн биш. Ямар өнцгөөр харж байгаа вэ гэдэг нь чухал. Харваас л тийм гэдэг дээ. Харсан зүйлийнхээ боол болохоос болгоомжлоорой. Амьдралаа нураахад яг тохирох тархины бүтэцтэй шүү. Юу хийгээд байгаа юм бэ?

Мён:     Харагдаж байгаа чигээр нь хүлээж авахгүй гээд хичээж байна. Тархины эмч бас яагаад хэрүүл өдөөд байгаа юм бол? Тархины эмчийн үйлдэлд нуугдсан утга нь юу юм бол миний сэтгэлийн мэлмий хэлж банйа. Өнөөдөр өөртэй чинь уу гэж байна. Үхэл амьдралын дээсэн дээгүүр хамт алхснаа тэмдэглээд хамт хундага юм уух уу?

Харү:    Тийм мэтийн юмыг тэмдэглэмээргүй байна. Ганцаараа ханатлаа уу.

Мён:     Нүдээ анихаар энэ хүн яг харагдаж байна. Зан аашийн доголдолтой.

Харү:    Үгйү ээ үгүй. Мэдэж байгаа шүү дээ чи бол мэдэж байгаа. Би тэгж харсан зүйлийнхээ боол болно гэж байхгүй.

Эр:       Дараа сард.

Харү:    Тэр хүнийг сүрдүүлсэн байж ч болно. Сэтгүүлчид худлаа хэлсэн ч байж болно. Тэр амьтан гарцаагүй хахууль авдаг цагдаа. Хэзээ нэг цагт нотлогоо олно заавал олно.

Мён:     Хамаг бие чичрээд л яг загас шиг хатуу болоод эхлэсэн. Ингээд л үхдэг юм байна гэж бодсон. Тэгээд л би тархиы эмчид хэлсэн бие биенээ тэвэрье. Биеийн дулаанаа хуваалцъя гээд хэлсэн.

Ина:     Тэгээд тэвэрсэн юм уу?

Мён:     Тийм. Ингээд ингээд тас тэвэрсэн.

Ина:     Ямар санагдсан бэ?

Мён:     Санагдах аа? Харин ээ? Харахад нарийхан хэрнээ тэврэхээр цээж нь том тэврээд баймаар юм билээ. Хүүхнүүдэд их таалагдах байх. Өө тийм тэгээд тэр хүнийг яагаад тийм муухай ааштай болсныг мэдчихсэн. Зовсон юм билээ.

Мён:     Траума? Яасан хаалга түгжигдээд онгойхгүй байсан юм уу?

Харү:    Тийм ээ тэгсэн гэсэн. Арай хийж гаргаж авсан гэсэн би санадаггүй.

Мён:     Огт уу?

Харү:    Ослыг тэр чигт огт санадаггүй. Нэг хүн машины шилийг нүдэж байгааг л бага сага санадаг.

Мён:     Хэдэн настай байсан юм бэ?

Харү:    6 нас.

Мён:     Ээж аав чинь юу гэж байна?

Харү:    Нас барчихсан. Тэр ослоор.

Мён:     6 настай байсан гэсэн 6нас. Тэрнээс хойш л ганцаараа байсан гэсэн үг. Авга эгч нь сайн өсгөж өгсөн гэсэн гэхдээ ямар их ганцаардах уу? Ганцаараа үхтлээ хичээлээ хийгээд эрдэмтэн болсон. Тэгсэн надаас болоод халагдчихсан. Бүр гэмшээд байх юм аа. Аавынх нь сэтгэл бүр өвдөөд байна. Тэгж их муухай аашлаад байхад нь нэг л сонин санаа зовоод байсан юм аа. Тэгээд л харцанд нь гуниг хургачихсан юм болов уу?

Муран: Энийг үнэхээр идмээр байсан ч ганцаараа идэх онцгүй шүү дээ. Хадгалаж байгаад идэхээр хачин муухай амтгүй болчихдог. Тагалцаг идэх байсан юм бол надад хэлэхгүй дээ. Энийг чинь бас ганцаараа идэж болдоггүй биз дээ?

Мён:     Бид хамт суугаад тагалцаг идэх хүмүүс юм уу?

Муран: Яасан салчихвал хамт тагалцаг идэж болдоггүй юм уу? Хууль зөрчсөн хэрэг үү? За жоохон чөлөөтэй сэтгэ л дээ. Холливүүдийнхэн чинь салчихсан ч гэсэн найзууд шиг сайхан амьдардаг шүү дээ. Бид тэгж болохгүй юм уу?

Ина:     Тийм болохгүй. Энэ чинь Америк биш Солонгос. Аав бол яг Чусон эр хүн.

Мён:     Наадах чинь магтаал юм уу? хараал юм уу?

Муран: Чи сайн мэдэхгүй байна. Танай аав чинь цаанаа л холливүүдлэг шүү.

Мён:     Наадах чинь магтаал юм уу? хараал юм уу?

Муран: Чи л сонин байна. Чи яагаад уурлаад байгаа юм бэ?

Ина:     Та яагаад насандаа байдаггүй юм бэ? Дэндүү дураараа юм биш үү?

Муран: Юу нь дураараа байна? Охинтойгоо хамт шарсан тахиа идэхээр дураараа болчихдог юм уу?

Ина:     Та л идмээр байгаа биз дээ? Надаас асуусан юм уу?

Мён:     За боль боль болно битгий хэрэлдээд бай зүгээр л ид.

Хамт:   Хэрэлдэх гэнэ үү хэн хэрэлдсэн юм бэ?

Мён:     Хэрэлдээгүй юм уу?

Муран: Тийм.

Ина:     Бид хоёр ярилцаж байгаа биз дээ?

Мён:     Би лав мэдэхгүй. Хоёуланг чинь ойлгохгүй юм байна. Бүр чих мултарлаа. За багийн дарга аа ухаан орчихсон уу? Бүр санаа зовоод залгах гэж байсан юм. Бие чинь яаж байна?

Сүжон: Ашгүй ямар ч өөрчлөлт байхгүй гэнэ ээ. Санаа тавиж байсанд баярлалаа. Тийм ээ зүгээр. Гым мөрдөгч өө ажил гараад залгаж байна. Эмнэлэгрүү хүрээд ир.

Мён:     Одоо юу? Үгүй ээ зүгээр л. Гэхдээ Сол дарга мөн биз дээ? Би гарчихаад ирье. Та хоёр ид.

Муран: Ийм орой хаачих гээд байгаа юм бэ?

Мён:     Ажил гарчихлаа. Явчихаад ирье. Шөнө орой битгий яваад бай. Таксинд суугаарай. Таксины дугаараа Инад үлдээгээрэй.

Муран: Ядаргаатай бүр нэг мөрдөгч хүн шүү. Аав чинь байна аа ойрд сэжигтэй юм байгаагүй юу?

Ина:     Аав хүнд сайн болчихсон юм шиг байна.

Муран: Тийм байгаа биз. Би бүр мэдээд байсан юм. Чи яаж мэдсэн юм бэ? Харсан уу?

Ина:     Тийм.

Муран: Харсан юм уу? Хэн юм бэ? Адилхан цагдаа биз дээ? Ямар царайтай юм бэ?

Ина:     Ийм.

Муран: Юу вэ? Эрэгтэй хүн байна.

Ина:     Аав энэ ахад сайн байх аа. Үгүй ээ 100% сайн. Дандаа л энэ ахын талаар яридаг.

Мён:     Тархины шинжилгээний хариугаар мөрдөөд илрүүлчихсэн. И Жонгү хүн амьны хэрэг Туон цогцос эрэмдэглэсэн хэргээр прокурорт шилжсэн.

Сүжон: За сайн байна.

Мён:     Харин та л сайн ажилласан. Цогцос нь Туон биш Хуа И гэдгийг тархины багш та хоёрын ачаар л ойлгосон яг итгэх шахсан шүү. Гэхдээ та яаж мэдсэн юм бэ?

Сүжон: Хэтэвч. Зураг хийдэг газар нь цэвэрхэн байсан. Уг нь хоосон байдаг бол тоос орох ёстой. Саяхан зургийг нь авсан юм шиг байсан. Хэн нэг хүн гар хүрсэн байж магадгүй гэж бодсон. Юмыг яаж мэдэх вэ гээд Хуа Игийн ДНК-г авах гээд очсон чинь сам, нүүрний будаг, шүдний сойз нь байгаагүй.

Мён:     Туон өөрийнхөө гэрт орхичихгүй юу.

Сүжон: Сонин юм даа гэж бодож байгаад тэр хоёрын хамт даруулсан зургийг хараад шууд ойлгосон. Адилхан шивээстэй юм билээ. Найз залуу нь ч гэсэн андуурсан байж болох юм гэж бодсон.

Мён:     Хөөх ямар гярхай ажигч юм бэ. Маш том хэрэг бүтээжээ. Таны ачаар энэ хэрэг маш хурдан илэрсэн шүү.

Сүжон: Би гаднаа л гаргадаггүй болохоос биш ажлаа сайн хийдэг.

Мён:     Тийм ээ тэгэлгүй яах вэ. Сайн ажилладаг. Одоо ил хэлж байхаар шийдсэн бололтой. За одоо амар даа. Энийг хаана тавих уу?

Сүжон: ЗҮгээр наанаа орхио Гым мөрдөгч өө.

Мён:     За. Тайлан тавиад дууссан болохоор би явъя даа.

Сүжон: Болгоомжтой яваарай.

Мён:     За ойлголоо. Юу вэ?

Хуан:    Хянагч аа.

Хя:        За доктор оо.

Хуан:    Надад ирсэн захиа байна уу?

Хя:        Уучлаарай байхгүй ээ.

Хуан:    Миний явуулсан захиа очих хүндээ яг очсон уу?

Хя:        Тийм ээ явуулахын хувьд яах аргагүй явуулсан.

Шин:     За.

Төв:      Эртээд асуусан Хуан Дун Ү гэдэг хүн өвчтөнөө хөнөөсөн неврологийн эмч мөн.

Шин:     Мөн биз дээ? Таны удирдагч профессор байсан уу?

Төв:      Тийм. Эвгүй хүн болохоор таньдаггүй царайлмаар байсан юм. Гэхдээ яах гэсэн юм бэ?

Шин:     Гэнэтхэн Харүд захиа ирсэн байна.

Төв:      Юу гэж байна. Яах гэж явуулан юм бэ? Харү юм хэлээгүй юу?

Шин:     Нөгөө үнэндээ. 50 гарсан хойноо л анх удаа хүний юмыг сэмээрхэн авч үзэж байнадаа. Сэтгэлд сэвтэй болохоор нь өнөөдөр Харүд хүргэж өгөх гэж байсан юм.

Төв:      Үгйү ээ сайн байна. Хэзээ ч өгч болохгүй.

Шин:     Их онцгүй санагдаад байсан юм. Гэхдээ яагаад битгий өг гэж?

Төв:      Маш муухай хүн. Хүнийг гэмтээж чаддаг хүн. Хуан доктор удаан харилцсан хүмүүс амиа хорлоно эсвэл алуурчин болно. Энэ хоёрын нэг болдог. Шоронд хоёр хянагч болон хэд хэдэн хоригдлын амийг хорлуулсан гэж сонссон. Тэрнээс хойш ганцаарчлан хориж байгаа. Хариуцсан хянагчийг нь аюулгүй байлгахын тулд байнга сольдог гэсэн.

Шин:     Харүд муугаар нөлөөлөх байх гэж бодоод байгаа юм уу?

Төв:      Харү шиг тархитай хүмүүс бол маш хортой. Хуан доктор Харүгийн онцлогийг хараад шууд мэдрэнэ. Маш аюултай. Ямар санаатай Харүрүү холбоо барисныг мэдэхгүй ч энэ бол гарцаагүй өгөөш. Харү өгөөшийг үмхэж болохгүй. Энэ хоёр хэзээ ч холбоо бариж болохгүй. Ойлгосон уу?

Шин:     За ойлголоо.

Эр:       Мэдэхгүй дугаар болохоор авахгүй байгаа байх.

Хуан:    Дугаар нь яг мөн үү?

Хя:        Тийм ээ. Ажилладаг байсан судалгааны төвийнх нь хүн зааж өгсөн юм. Ажлаасаа гараад сольчихоогүй л бол мөн байх ёстой.

Харү:    Энэ чинь юу гэсэн үг юм бэ? Хуан Дун Ү.

Мён:     Юу вэ? Юу вэ байцаалт өгөх гэж байж юу өмсчихөө вэ. Хаанаас ийм хувцас авдаг юм бол оо?

Сүжон: Гым мөрдөгч өө өглөөний мэнд.

Мён:     Багийн дарга уу? Үгүй ээ энэ чинь юу болоод байна аа? Багийн дарга аа зүгээр үү? Юу багийн дарга аа таны бие зүгээр үү?

Сүжон: Тийм ээ зүв зүгээр.

Дарга:  Сол дарга ажилдаа ирсэн гэл үү?

Мён:     Тасгийн дарга аа ирчихсэн үү?

Сүжон: Ирчихсэн үү?

Дарга:  Юу хийгээд байгаа юм бэ?

Сүжон: Онц хүндийн 2р багийн хүсэлт явуулсан ховсын байцаалтын материалыг хянаж байна.

Дарга:  Наадахыг чинь асуугаагүй байна. Засал хийлгэх гэж байгаа юм уу?

Сүжон: Үзмэрч нар л засал хийдэг байх даа.

Дарга:  Тэгвэл болзоонд явах юм уу? Болзох залуу чинь үзмэрч удган сонирхдог юм уу?

Сүжон: Тасгийн дарга аа та сая удганыг гутаан доромжилсон үг, надад бэлгийн дарамт үзүүлсэн үг хэллээ. Үг хэлээ бодоорой.

Дарга:  Бүр ганц үг газар гээхгүй хариулж байна шүү. Хадаас зоогоод бүр ухаан санаа нь самуурчихаж. Толгойдоо бүр цэцэг зүүчихэж. Үгүй ээ бэртсэнээрээ шалтаглаад намайг чадах гээд галзуурсан царайлаад байгаа юм уу? Өө за муухай харж байна уу? Юу вэ? Эсэргүүцээд байгаа юм уу? Би нээрээ өдий хүртэл амьдрахдаа намайг эсэргүүцсэн олон хүн харж байсан ч хувцсаараа эсэргүүцэл илэрхийлдэг хүн анх удаа харж байна. Яасан? Хэргийн газар гээд үглээд байхаар маань яваад бэртчихсэн гээд эсэргүүцэл үзүүлээд байгаа юм уу?

Сүжон: Үгүй ээ.

Мён:     Тасгийн дарга аа хэрэггүй.

Дарга:  Үгйү гэнэ үү юун үгүй гэж чиний харцан дээр бичээтэй байна. Хөөе чамайг дэмий юм хийж яваад эмнэлэгт хэвтсэнээс болоод хамтрагчид чинь чиний ажлыг хүртэл хийсэн байгууллагадаа төвөг удаж эмнэлэгт хэвтэж байгаа ирсэн юм бол гэмших хэрэгтэй шүү дээ. Юу гэж эсэргүүцэл үзүүлээд байгаа юм бэ?

Сүжон: Э... минь эмнэлэгт хэвтмээр санагдаад хэвтсэн юм уу эргүү минь. Тасгийн дарга гуай сонсож бай дор чинь ажилладаг хүн хэлсэн үгийг чинь сонсоод сайн ажиллах гэж хичээж байгаад бэртчихээд байхад аргадаж тайтгаруулж чадахгүй байж юу гэнэ үү? Дэмий юм аа төвөг өө? Таны наад ам харин төвөг уддаг шүү. Юм л бол элдэв янзаар хэлж хүмүүсийнхээ өөртөө итгэх итгэлийг хугалаж байдаг та л төвөг уддаг шүү.

Дарга:  Хөөе. Чи үнэхээр галзуурчихжээ.

Мён:     Юу хүлээгээрэй багийн дарга аа ингэж болохгүй яагаад байгаа юм бэ?

Сүжон: Тийм ээ би галзуурчихсан тийм болохоор одоо хэлэх үгээ бодож хэлж байгаарай.

Дарга:  Тэгье ээ бодож хэлээд чиний ирээдүйг ч гэсэн бодоод өгье. Маш сайн бодно оо.

Сүжон: Яана аа огт айхгүй байна.

Дарга:  Ёстой нээрээ.

Сүжон: Би бас бяртай шүү. Дандаа ус солиулж булчин суулгасан биз дээ?

Мён:     Тасгийн дарга аа яагаад байгаа юм бэ? Багийн дарга аа зүгээр үү? Тасгийн дарга аа.

Сүжон: Аргагүй хамгаалалт. Хоёулаа буруутай харсан биз дээ гэрчийн мэдүүлэг өгөөрэй.

Харү:    Би ч гэсэн гэрчлээд өгнө өө.

Мён:     Тархины эмч ээ.

Сүжон: Надад ч гэсэн сонин байна. Би өөрийгөө бариж чадаагүй. Зүгээр л шууд уур хүрээд муухай үгнүүд урсаад эхлэсэн.

Харү:    Хуучин шигээ зүрх чинь дэлсэхгүй байгаа биз дээ?

Сүжон: Нээрээ бодох нь ээ тийм юм байна.

Харү:    Мэдээж нүүр чинь ч улайгаагүй.

Сүжон: Тийм. Тархинд ямар нэг асуудал гарсан байна уу?

Харү:    Наад асуудал чинь хэн нэг хүнд ерөөл болж ч болох юм. Баяр хүргэе.

Дарга:  Солиорчихож бүр галзуурчихаж тэр инээж байгааг нь харсан уу?

Мён:     Харин тийм ёстой аймар байсан таны гарыг тас гээд л пад.

Дарга:  Өнөөдөр болсон юмыг гадуур яриад үзээрэй.

Мён:     Өө тэгэлггүй яах вэ.

Дарга:  Нуруу ёох нуруу.

Мён:     Гэхдээ та багийн даргаас уучлал гуйвал ямар вэ? Дотоод хяналтад хэлчихвэл яах юм бэ?

Дарга:  Хяналтын дарга нар миний дараа үеийнхэн гэдгийг мэдэхгүй юу? Шалгаж л байна биз. Ёстой дахиад хүний нүүр харахааргүй болгоод нам дараад өг гээд захьчих юм чинь шалгаасай.

Харү:    Баяр хүргэе. Хүсэж байсан зүйл чинь болсон байна. Тархиа шинэчлэжээ.

Хамт:   Тархиа шинэчлэсэн ээ?

Харү:    Тийм. Амархан тайлбарлавал тийм. Тархиа гэмтээсний дараа ааш зан өөрчлөгдөх тохиолдол мэр сэр байдаг. Хамгийн алдартай тохиолдол бол Америкийн Phineas Gage. Төмөр замын компанийн талбайн хянагчаар ажилладаг байсан Gage дэлбэрэлтэнд өртөж түүний толгой зүүн нүдийг төмөр сүлбэчихсэн юм. Тэгээд зүүн талын тэрхины дэлбэн хүнд бэртэж өрөөсөн нүдгүй болсон ч гэсэн амьд үлдсэн гэхдээ гайхамшигтайгаар хөл дээрээ боссоны дараа Gage-г хараад түүний найзууд болон хамт ажиллагсад нь бүгд энэ хүн бол одоо Gage  биш гэж хэлсэн. Уйгагүй, хөдөлмөрч байсан Gage олон ааштай, ууртай, бухимдуу хүн болж хувирсан гэсэн үг. Гаж донтонгууд шиг эмгэгтэй хүн болж хувирсан.

Мён:     Багийн дарга ч гэсэн үү?

Харү:    Төстэй л тохиолдол шиг харагдаж байна. Сол даргын бэртсэн хэсэг бол тархины дэлбэн хэсэг айдас зэрэг мэдрэмжийг хүлээж авдаг газар. Дэлбэнгийн идэвхижил нь энгийн хүнийхээс бага болсон байна. Айх ёстой нөхцөл байдлыг сайн дүгнэж чадахгүй болсон буюу гаж донтонтой төстэй онцлог харагдаж байна.

Хамт:   Гаж донтон оо?

Дарга:  Ингэж цочих гэж.

Мён:     Багийн дарга зарим хүн шиг амьдарч үзэх юм гээд байсан мөрөөдөл нь биелэжээ.

Харү:    Түр зуурынх байж магадгүй цааш нь хэсэг ажиглая.

Дарга:  Түр зуурынх биш байвал яана гэсэн үг вэ? Эргээд сэргэхгүй бол яана аа?

Харү:    Болгоомжтой байх хэрэгтэй. Үнэхээр гаж донтон болчихсон бол авч шидэх, дотоод хяналтад ховлоод зогсохгүй шүү. За би хүнтэй уулзах ёстой явлаа.

Мён:     Баярлалаа тархины эмч ээ баяртай.

Дарга:  Би Сол даргыг их гомдоосон уу?

Мён:     Тийм ээ гомдоохоор барах уу даа.

Дарга:  Уучлал гуйсан нь дээр үү?

Мён:     Тийм ээ хурдхан шиг.

Хуан:    Чамайг хэн гэдэг вэ? Энэ жил хэдэн настай вэ? Настай хүн юм асуувал хариулах хэрэгтэй шүү дээ.

Эр:       Бүх албан хаагчид таньтай яриж болохгүй гэсэн тушаал ирсэн.

Хуан:    Чи ч гэсэн Пан хянагчийг найз бүсгүйгээ хэмх нүдээд цусанд нь хутгаж хаясныг миний буруу гэж бодож байна уу?

Эр:       Би асуулатнд хариулахгүй ээ.

Хуан:    Залуу хүн байж бүдүүлэг юм аа.

Эр:       Хий гэснийг л хийж байна.

Хуан:    Би бүдүүлэг занд аллагаас ч илүү дургүй хүн. Азтай байна. Би өнөөдөр их баяртай байна. Яг 1213 хоногийн дараа танил маань над дээр ирж байна.

Төв:      Та сайн сууж байв уу?

Хуан:    уулзаагүй уджээ. Брэйн хобын ажлаас болоод завгүй баймаар юм. Ямар хэргээр ирээ вэ?

Төв.:     Амлалтаа зөрчсөн болохоор чинь.

Хуан:    Өө яана аа чи одоо хэтэрхий эмзэг байгаагаа мэдэж байна уу?

Төв:      Яагаад Харүтэй холбоо барисан юм бэ?

Хуан:    Шин доктор  хэлэхгүй байна уу? Би ч гэсэн хөгшрөөд тэгж байгаа юм уу Шин доктор ийг судалгааны төвөөс хөөгдсөн гэдгийг сонсоод сэтгэл өвдөж байх юм. Шин докторын эрдмийн ажлыг олж уншсан. Тэгж их хичээж олж авсны хэрэг гарсан. 1р зэргийнх. Бүтээлч, дайчин. Тийм хүн алуурчны тархи зувчуулсан нь юу нь буруу байгаа юм бэ? Шин доктор ийн гаж донтоны тархийг дахин бүтээх төсөл дээр нь зөвлөгөө өгье дөө гэж бодсон. Над шиг цэвэр ариун хүн гэж хаа байх вэ дээ.

Төв:      Манай Брэйн хобд өг. Харү эргээд ирнэ. Манай судалгааны төвд зөвлөгөө өгвөл Шин доктор.

Хуан:    Яг үнэндээ бол мэдмээр байна. Тэр сэргэлэн хүү эцэг эхийнхээ үхлийн талаар одоо хүртэл мэдээгүй юу? Одоо хүртэл автын осол гэж ойлгож байгаа юу?

Төв:      Профессор оо.

Хуан:    Миний сониуч зан чамайг айлгаж байх шив.

Төв:      Таныг хорих газар дотор өөрийн гэсэн чагнах системтэй болсон гэдгийг мэдэж байгаа.

Хуан:    ЧИ одоо намайг сүрдүүлээд байгаа юм уу?

Төв:      Аймшиггүйгээр яаж сүрдүүлэх вэ дээ. Гуйж байна. Харүтэй холбоо барихгүй гэсэн амлалтаа биелүүлээч гэж гуйж байна.

Хуан:    1 өрөөнд хоригдоод өтлөж үхэж байгаа хөгшний ганц баяр баяслаар нь сүрдүүлж байдаг. Арай арчаагүй юм биш үү?

Төв:      Намайг энэнээс илүү арчаагүй болгох хэрэггүй шүү.

Хуан:    Тийм ээ тэгж хэлэх хэрэгтэй. Одоо л миний шавь шиг байна. Ойлголоо шавь маань гуйж байхад биелүүлэлгүй яах вэ... Нээрээ antiemetics явуулаадхаарай. Доктор Шиний аав нь юм шиг аашлаад байгааг чинь харахаар бөөлжис цутгаад байна. Сэргэлэн хүү байсан. Намайг хараад таних болов уу?

Харү:    Хуан Дун Ү доктор.

Хуан:    Шин Харү доктор оо сайн байна уу?

4р анги төгсөв.

Дараагийн ангид:

Харү:    Бид найзууд болж чадах юм шиг байна.

Мён:     Ямар төлөвлөгөөтэй байгаа юм бэ? Араатан.

Дарга:  Сэжигтэн нь 6 настай охин юм уу?

Харү:    Тэр өдөр харсан араатныхаа царайг бодоорой. Сонголтоо хийгээрэй. Гар хөлөө нийлүүлэх үү? Эсвэл шууд гарах уу?

Мён:     Тархины эмч ээ.

Хуан:    Чи тэр эмэгтэйг тамруу хийчихжээ.

Мён:     Нүдний өмнө нэг л муухай зүйлс ил байна. За бодоорой.

 

Back to episodes Go home