Хоёр тархины хамтрал 3р анги
Бичиг: Би эхнэрийнхээ царайг танихгүй.
Залуу: Хуа И. Хуа И. Хуа И.
Эр: Хүн байна уу? И Жонгү юу?
Нөхөр: Хэн бэ?
Эр: Цагдаа байна. Өөрийг чинь иргэн Туоныг хөнөөсөн баривчлаж байна. Та чимээгүй байх эрхтэй бөгөөд.
Нөхөр: Үгүй ээ.
Эр: Өмгөөлөгч авах эрхтэй.
Нөхөр: Би биш ээ.
Эр: Зүгээр бай.
Нөхөр: Би биш ээ. Би эхнэрийнхээ царайг ч танихгүй байж яаж хөнөөх юм бэ? Би эхнэрийнхээ царайг ч танихгүй шүү дээ.
Харү: Сайн үйл ээ? Шал утгагүй юм.
Эр: За доктор оо Пак Жинён сэтгүүлч байна.
Харү: Үнэн худлыг нь шалгасан юм уу? Энэ нийтлэлийнхээ арыг нь дааж чадах юм уу?
Эр: Тэр мухлагийн эзэнтэй уулзаад тодруулсан. Мөнгө зээлж өгсөн юм уу? Өөрийнхөө нэр дээр зээл аваад уу?
Мух: Тийм. Энийг худалдаж авмагц корона гараад үнэхээр үхчихмээр л санагдсан. Ял эдлэж байсан болохоор банкнаас зээл гарахгүй 2 догч санхүүгийн байгууллагууд хэтэрхий өндөр хүүтэй болохоор зориг хүрэхгүй. Тэсэх хэрэгтэй байдаг ёстой л үхчихмээр байсан. тэгэхэд Гым мөрдөгч тусласан юм. Төрийн албан хаагчийн хөнгөлөлттэй зээл авсан гээд. Тэгээд л сар бүр 300000р төлж байгаа.
Эр: Та буруу ойлгосон юм шиг байна. Гэхдээ таны ачаар би ёстой ойрд бичээгүй сайхан мэдээ бичиж чадлаа. Баярлалаа.
Харү: Үгүй ээ гарцаагүй алдаа гарсан. Би өөрөө шалгана.
Ажил: За сайн үйлийн эзэн. За чи олны анхааралд өртсөнөө тэмдэглээд дайлаарай.
Бор: Гым мөрдөгч өө баяр хүргэе.
Эм: Гым мөрдөгч өө баяр хүргэе.
Мён: За юу вэ. За за би дайлна дайлна.
Бүгд: Окэй.
Мён: За би орлоо. За байна уу?
Муран: Мэдээгээр гарч байх юм.
Мён: Уншсан юм уу? Надад одоо эгч таниар магтуулах зав байдаггүй ээ. Магтаалын шуурганд хөл алдах шахаж.
Муран: Эрүүл ухаан байна уу?
Мён: Юу вэ бас яасан юм бэ?
Муран: Яах гэж хэрэггүй юм хийж байгаа юм бэ? Төлөхгүй бол яах юм бэ? Чи өөрөө төлөх юм уу?
Мён: Боль оо өдий хүртэл сайн төлөөд л явж байгаа.
Муран: Цаашдаа ч гэсэн төлнө гэсэн баталгаа байгаа юм уу? Бүгд л тэгж байгаад хүний өмнөөс өрөнд ордог юм.
Мён: Яахаараа ийм сөрөг болчихдог. Хүн гуай бид хоёр салчихсан хүмүүс. Хүн ер нь мөнгө зээлнэ үү бөгсөө арчина уу ямар хамаа байна аа?
Муран: Сайн үйл хийх мөнгө байдаг юм бол Инаг нэмж сургалтанд явуул. Инад нэмж хувцас авч өг. Юу бодоод байдаг юм бэ? Яагаад ингэж сайхан сэтгэлтэй царайлаад байгаа юм бэ? Тийм болохоор л дандаа чадуулж яваа юм шүү дээ.
Мён: Юу? Чинйи хэлэх үг бол биш шүү. Миний ар дагзруу хамгийн чанга цохисон хүн нь чи шүү. Ина залгаад байна тасла. За Ина.
Муран: Хүүе. Яагаад ийм гэнэн байдаг байна аа ёстой хэцүү хүн юм аа. Би хажууд нь байсан бол тас базаад байхгүй юу. Үгүй ээ битгий аальгүйтээд бай. Энэнээс илүү ээдрээтэй амьдарч болохгүй. Үгүй ээ болохгүй болохгүй. Тэвчих хэрэгтэй. Тэвчих ёстой.
Эр: Юу вэ?
Ина: Ээжийн зөв шүү дээ. Зээл авч өгсөн гэл үү? Ёстой солиорч байгаа юм.
Эм: 5200вон.
Ина: Охин чинь 200 вонгүй болохоор чихэр идэж чадахгүй байхад. За за тасла. Энийг хасчих.
Хүү: Энэнээс. 10 жилийн дараа 2 сая вон болгож төлөөрэй.
Ина: 10 жилийн дараа ч гэсэн уулзах юм уу?
Хүү: Тэгээд уулзахгүй юм уу? Би чамтай үүрд уулзана шүү дээ.
Ина: Юу вэ.
Мён: Тийм ээ хэтрүүлсэн хэтрүүлсэн.
Сүжон: Гым мөрдөгч өө ирчихсэн үү? Мэдээж уншсан. Тийм юм хийж байдаг. Ямар мундаг юм бэ.
Мён: Өө сүртэй юм биш ээ. Бүр хэцүү байдалд байсан юм аа яаж зүгээр байх вэ дээ.
Сүжон: Ихэнх хүн л зүгээр байдаг шүү дээ.
Мён: Үгүй ээ ёстой нээрээ гэнэт юу болоод байна даа.
Сүжон: Сайн үйл их хийсэн бололтой. Аль эрт хэлэхгүй дээ.
Мён: Өө нээрээ тэр мэдээлэгч нь та биш биз дээ?
Сүжон: Харамсалтай нь би биш ээ. Мухлагийн эзэн биш үү?
Мён: Үгүй ээ хамт ажилладаг хүнээс маань мэдээлэл аваад ирсэн гэж хэлсэн байсан.
Сүжон: Хамт ажилладаг аа? Сонирхол татчихлаа. Сэтгүүлчээс асуугаад үзвэл яасан юм бэ?
Мён: Хийсэн юмыг чинь бүгдийг нь мэдэж байгаа хурдхан хүрээд ир. Эр хүмүүс шиг нэг сайхан үзчихье.
Харү: Хамраар чинь газар хатгуулах гэж байсныг мэдчихсэн үү? Үзэх ээ? Арыг нь даахгүй юм байж юу вэ.
Мён: Өө ирчихлээ. Та бүхний сонирхоод байсан мэдээлэгч байгаа юм.
Сүжон: Сэтгүүлчээс сонссон юм аа Гым мөрдөгчийг сайн үйл хийсэн талаар мэдээлэл өгсөн гэл үү?
Мён: Тэрний ачаар мэдээгээр царайгаа цацуулснаа тэмдэглээд би дайлж байгаа юм. Гол гавъяа байгуулсан тархины эмч маань дутаж болохгүй. Хамт хооллоё гэвэл ирэхгүй шүү дээ. Тэгэхээр нь л өдсөн юм. Би зөв хэлсэн байгаа биз. Уурыг нь хүргэвэл шууд ирнэ ээ гэж.
Дарга: Манай Гым мөрдөгчийн сайн үйлийн талаар олон хүнд хэлж гар хөл сайхан нийлж гэмт хэрэг илрүүлээд та хоёр ёстой нэг мөрөөдлийн хамтрагчид. Манай хэлтсийн мөрөөдлийн хамтрагчид.
Мён: Тийм байгаа биз хамтрагч. Хоёулаа өнөөдрөөс эхлээд үерхэх үү? Хүн хошигноод байхад бас ойлгохгүй юм аа.
Харү: Цохиод аваагүй нь их юм шүү.
Сүжон: Та хоёр зургаа даруул л даа.
Мён: Өө тэгье тэгье. Ёстой гоё.
Дарга: Хөөш.
Харү: Сайн идээрэй. Тостой юманд дургүй.
Дарга: Хөөе чи яагаад наашаа унаж байгаа юм бэ? Гоймон байхгүй болчихлоо.
Мён: Яагаад надад уурлаад байгаа юм бэ? Тэр наг балиар ааштай юмнаас болоо биз дээ? Хүнийг арай дэндүү ялгах юм аа. Жан байхгүй бол яаж гоймон идэх юм бэ? Жампун ид жампун. Хөөе тархины эмч. Түр зогсож бай.
Харү: Бас яасан бэ? Өө би уучлал энэ тэр гуйхгүй шүү.
Мён: Үгүй ээ хэрэг гарчихсан. Хамт явъя. Асуух юм ч байна.
Харү: Сонирхол татахгүй байна.
Мён: Нүглээ наминчлахгүй юм уу? Мэдээгээр нүглээ наминчлах чадвараа хандивлах гээд л яриад байсан даа. Өө нээрээ худалч л даа худалч.
Харү: Дураараа л бод.
Мён: Асуух юм их байгаа юмсан.
Харү: Асуултанд хариулах сонирхол алга.
Мён: Сэжигтэн нь эхнэрийнхээ царайг мэдэхгүй гэсэн. 3 жил хамт амьдарчихаад мэдэхгүй гээд байна. Хүүхэд хүртэл төрүүлчихээд эхнэрийнхээ царайг мэдэхгүй байна гэж байдаг юм уу? Баярлаж байгааг нь ээ бүр хөөрчихөж тархины эмч ээ айхгүй байна уу?
Харү: Яагаад айх ёстой билээ?
Мён: Хэн гэдгийг нь тогтоолгохгүй гээд албаар шатаачихаж.
Эр: Үхлийн шалтгаан амьсгалын дутагдал. Амьсгалын замаас хөө тортог илрээгүйгээс харахад нас барсных нь дараа шатаасан байна.
Харү: 20 гаран настай Вьетнам эмэгтэй. Тавилгын үйлдвэр шиг модтой харьцдаг газар ажилладаг байсан байна.
Эр: Хөөх ямар гярхай юм бэ. Мөрдөгч шиг л.
Харү: Би баргийн мөрдөгч нараас дээр ээ.
Мён: Би ч гэсэн аль хэдийн анзаараад харчихсан. Дотор муухайраад л юм хэлж чадаагүй болохоос биш.
Эр2: Нүүр гарыг нь ингэж их хичээж шатаачихаад цүнхэн дэхь бичиг баримтыг нь мартчихсан бололтой юм.
Мён: Туон. Вьетнам эмэгтэй мөн байна. Хэн гэдгийг нь тогтоож чадсан уу?
Эр2: Хурууны хээг нь авах боломжгүй байсан болохоор ДНК-г нь шинжилсэн. Хаягнаас нь авч ирсэн үсний ДНК-тай тохирч байгаа. Ар гэр нь ирээд шалгачихвал болно. Хохирогчийн эгч нь. Нөхөр нь эхнэрийнхээ царайг танихгүй болохоор эгч нь цогцсыг баталгаажуулах гэж ирсэн юм. Ийшээ ирээд хараарай.
Эм: Мөн байна.
Мён: Ямар хөөрхөн юм бэ. Хохирогчийн хүүхэд юм уу?
Эр2: Тийм ээ нөхөр нь баривчлагдаад хохирогчийн эгч асарч байгаа.
Харү: Нөхөр нь сэжигтэн гэл үү?
Нөхөр: Тийм ээ хэрэлдсэн бөөн хэрүүл болоод сална гээд гараад явсан. Мөнгөнөөс л болсон.
Эхнэр: Мөнгө. Ээж аавд мөнгө хэрэгтэй байна аа.
Нөхөр: Төрхөмрүүгээ явуулна гээд юм л бол мөнгө нэхдэг байсан. Гэрлэхдээ амласан л даа. Коронагаас болоод амьдрал хэцүүдээд өгч чадаагүй. Тэрнээс эхлээд л улаан цайм үл тоож юм л бол найзындаа яваад оччихно. Тэр үйлдвэрт сайн найз нь ажилладаг юм. Хуа И гэдэг юм. Би хүлээж байгаад авах гээд очсон юм уу. Хэн нь хэн гэдгийг үнэхээр ялгахгүй юм билээ. Тэгээд л зүгээр хүрээд ирсэн. Үнэндээ бол хэмх цохиод алчихмаар байсан ч царайг нь таниж байж л тэгнэ биз дээ? Царайг нь ч танихгүй байж яаж хөнөөх юм бэ? Ойрд бүр хүүхдийнхээ царайг ч мэдэхгүй. Өөрийнхөө царайг ч андуураад байгаа. Ийм тэнэг хүн хэний аминд хүрэх юм бэ?
Мён: Аан за ойлголоо. Одоо тайвшир. Түр хүлээгээрэй.
Харү: За юу яриж байгаад зогслоо.
Нөхөр: Эхнэрийнхээ царайг ч таньдаггүй тэнэг шүү дээ би.
Харү: Намайг хэн гэдгийг таниж байна уу?
Нөхөр: Мөрдөгч биш юм уу?
Харү: Мөн байна. Гым мөрдөгч шиг аймар царайтай хүнийг над шиг ийм царайлаг хүнтэй андуураад байх юм. Сүүлийн үед олон ангит кино үзэж байгаа юу?
Нөхөр: Олон ангит кино үздэггүй ээ. Үгүй ээ үзэж чаддаггүй хүмүүс бөөнөөрөө л яриад байдаг энэ хүн үү тэр хүн үү ялгадаггүй болохоор юу болоод байгааг нь огт ойлгодоггүй.
Харү: Окэй. Мөн байна аа. И Жонгү бол хүний царай таньдаггүй эмгэгтэй. Энэ хүний царайг таниж тогтоодог тархины хэсэг болох доод дэлбэн бага зэрэг багассан байгаа нь харагдаж байгаа биз. Хүний царай ялгахгүй байх хамт шинж мөн байна. Хүмүүс бол хүний царай таньдаггүй эмгэг гэж хэлдэг. Хүний царайг ялгаж таньдаггүй эмгэг. И Жонгүгийн мэдүүлгийг батлаж өгч байна.
Мён: ОДоохондоо сэжигтний тооноос хасагдаагүй шүү. Хэзээд мөрдлөгт дэмжлэг үзүүлээрэй.
Нөхөр: За ойлголоо.
Мён: Царайг нь хүртэл танихгүй байж яаж хайрлаж гэрлэж чаддаг юм бол?
Харү: Чадна аа. Хуучин эхнэр чинь чиний хайж явсан эмэгтэй яг мөн үү?
Мён: Мөн болоод л гэрлэнэ биз дээ?
Харү: За би очоод тархины талаар нэг сонирхолтой зүйл зааж өгнө өө. За энэ хоёрын хэн нь сонирхол чинь вэ?
Мён: Харин ээ. Миний сонирхдог төрлийн хүн алга шиг ээ.
Харү: Энэ хүмүүст ч гэсэн өөрөө нэг их таалагдахгүй байх. Хурдан сонгоорой.
Мён: Инээлгэх гэж л хэлж байхад үхэх шахах юм. Энэ хүн.
Харү: Окэй. Надаас шал өөр сонголттой юм аа.
Мён: Ашгүй дээ. Эмэгтэй хүн булаацалдаж зодолдохгүй л юм байна.
Харү: Надтай зодолдож чадна гэж бодож байна уу? Оношийг чинь олчихлоо хэтрүүлэн төсөөлөх.
Мён: Нэг хүнээс халдсан юм шиг байна. Наадах чинь халдварт өвчин биз дээ?
Харү: Балайраад байлгүй хариулаадах. Яагаад ийм төрлийн хүн сонирхдог вэ?
Мён: Нүүр нь дугуй гэнэн төрхтэй юм. Даруухан, цэвэрхэн харагдаж байна. Бас ухаалаг болов уу гэж харагдаж байна. Ямар ч байсан энэ хүн миний сонирхдог төрлийн хүнтэй ойр юм. Яагаад ингэж шоолоод байна аа?
Харү: Түрүүхэн энэ хүний зургийг л сонирхдог хүн маань гээд сонгосон доо ингээд тэмдэглэчихсэн байсан юм.
Мён: Юу вэ утгагүй юм бэ. үгүй дээ. Гарцаагүй энэ хүн л байсан даа.
Харү: 2010 онд Америкийн Нью Иоркийн их сургуулийн судлаач нэр ийм төрлийн судалгаа хийсэн гайхмаар нь 90 гаруй хувь нь өөрийн сонгосон зургийг өөрчлөгдсөн гэдгийг анзаараагүй. Үүнийг сохор сонголт гэдэг юм. Бүр хачирхалтай нь солигдсон зургийг харчихаад өөрийнх нь сонирхдог төрлийн хүн гээд шалтгаануудыг ар араас нь цувуулаад хэлнэ. Яг нэг хүн шиг.
Мён: Би үнэнээсээ хэлсэн шүү.
Харү: Бидний тархи байна аа шалтгааныг мэдэхгүй бол өөрөө зохиодог. Яагаад архинд дуртай вэ?
Мён: Стрэсс тайлагдаж байгаа юм шиг санагддаг юм.
Харү:₮ Яагаад цагдаа болсон юм бэ?
Мён: Нийгмийн шудрага ёсны төлөө.
Харү: Тэр хүнтэй яагаад гэрлэсэн юм бэ?
Мён: Хайртай болохоор.
Харү: Сая толгойд чинь бодогдсон хариултуудын ихэнхийг тархи чинь зохиосон. Хүн гэдэг бол өөрийн худлаа ярих чадварыг мэддэггүй хачирхалтай бодь гал гэсэн үг.
Мён: Үгүй ээ тэгвэл би тэр эмэгтэйтэй яг яагаад гэрлэсэн юм бэ?
Харү: Тэрийг бол өөрийн чинь ч мэдэхгүй тархины гүнд байдаг ямар нэг зүйл л сонгож байгаа юм. Тийм болохоор цаашдаа дахиад гэрлээд хэрэггүй. Өөрийн чинь тархи ийм болохоор хуучин эхнэртэй чинь төстэй хүнийг л сонгуулна шүү.
Мён: Энэ хүн чинь одоо янз янзын аргаар айлгаж байх шив.
Сүжон: Гар утасны ярианы жагсаалт гараад ирлээ. Өөр сэжигтэнг олж тогтоосон. Хуа И 27 настай. И Жонгүгийн ярисан хохирогчийн сайн найз. Хууль бусаар оршин сууж байгаа. Тэр үйлдвэрт ажиллангаа хохирогчийн амиа алдсан чингэлэгт амьдардаг байсан. Хэрэг гарсны дараа гар утас нь унтраад холбоо бариж болохгүй байгаа.
Дарга: Ойр тойрных нь хүн.
Сүжон: Найз залуутай. Бас Вьетнам хүн. Цогцсыг хамгийн түрүүнд олсон хүн. Анхны мэдүүлэгт сэжигтэй зүйл байгаагүй ч дахин дуудсан ч ирэхгүй байгаа. Компанийн захирлын хэлж байгаагаар бол гэнэт алга болчихсон гэсэн. Хууль бус оршин суугч болохоор зугтчихсан юм шиг байна.
Мён: Зугтлаа ч гэсэн хоорондоо холбоотой л байгаа. Би бариад ирье.
Дарга: Хууль бус оршин суугчдын ихэнх нь юу ч хийхээс буцахаа больчихсон байдгийг мэднэ биз дээ? Ганцаараа зүгээр юм уу?
Мён: Зүгээр байлгүй яах вэ. Онц хүндэд хэчнээн жил ажиллаа даа.
Харү: Хамт явцгаая.
Мён: Манай тархины эмч нэг л сэжигтэй их хичээж байх чинь.
Харү: Би бүх ажил дээр хичээдэг. Татвар хороодог хүн бол мэдэхгүй л байх. Хохирогчийн гомдлыг тайлах гэсэн миний зүтгэлийг олон хүнд хэлээрэй.
Дарга: Тэгэлгүй яах вэ.
Мён: Ийм юм болж байхад бүр үгсэн хуйвалдаад л ёстой янзтай юм аа.
Харү: Өө тийм явах замдаа хэлж өгөх зүйл ч байгаа шүү. Сайн байна уу? Эрэгтэй хүнд уулзахад сайхан байна гэхэд. Эмэгтэй хүнд. Хүмүүсийг хөөргөхөд. Окэй. Сайн байна.
Мён: Гэхдээ нэмэр болох болов уу?
Харү: Гадаад хүмүүсийн дөлсөн болгоомжилсон байдлыг хамгийн хурдан буулгах арга бол тухайн улсын хэлээр ярих. Тархи бол танил зүйл дээ хамгийн хурдан хариу үйлдэл үзүүлдэг юм.
Мён: Аргагүй л тархины эмч мөн дөө. Гэхдээ ёстой олон зантай юм аа. Жижиг жижгээр тасдана гээд байсан чинь сайн үйлсийг маань хүмүүст хэлж намайг магтуулсан. Ажлын үнэлгээг маань 1,5оноогоор нэмэгдүүлж өгсөн. Вьетнам үг хүртэл зааж өгөөд. Тархины эмч тэр юм байна шүү дээ. Бүсгүйчүүдэд таалагддаг эрэгтэй Цүндэрэ.
Харү: Арзайсан байгааг харж байна уу? Сая миний тархи айдсыг мэдэрсэн гэсэн үг.
Мён: Тэр хар л даа. Хэрүүл өдөөд л. Сэтгэл татам юм аа.
Харү: Өөрт чинь мэдрүүлэх хүсэл алга байна. Наад амаа хамхиарай.
Мён: Буухгүй юм уу?
Харү: Би бууж яах юм бэ?
Мён: Тэгээд яах гэж наашаа дагаж ирсэн юм бэ? Янз янз болоод л үнэхээр олон ааштай хүн юм.
Вье: Юу? Ална шүү. Солиотой хүүхэн, гуйлгачин новш оо.
Мён: Муу новш.
Вье: Юу? Новш оо?
Мён: Чамд хэлээгүй ээ. Үгүй ээ үгүй.
Мён: Тархины багш аа туслаарай. Тархины багш аа туслаарай.
Харү: Биеэ үнэлэлт энэ тэр байвал яаг даа.
Мён: Үгүй ээ үгүй. Үгүй гээд байна. Муу новш. Чи муу гараад ир. Надаар тоглоод байгаа юм уу?
Харү: Бүр харамсчихлаа. Илүү муухай үг зааж өгөх ёстой байсан юм. Арай багадуулчихаж.
Мён: Юу яасан ёстой ичиж үхмээр юм бэ. Чамаас болсныг мэдэж байгаа биз дээ?
Харү: Нэг зангаараа байж үзэх гээд л зааж өгсөн юм. Яасан таалагдахгүй байна уу?
Мён: Цохих гар байхгүй байгаа нь аз шүү. Цаас, цаас аа.
Мён: Тэр хараалыг энэ хүн зааж өгсөн юм. Намайг биш энэ хүнийг зодох ёстой байсан шүү дээ.
В: Мэдээгүй ээ. Үнэхээр харааж байна л гэж бодсон уучлаарай.
Мён: Гэмшиж байгаа бол хурдан үлээ.
В: Үлээ?
Мён: Тийм ээ хурдан үлээ. Үгүй ээ ингэж биш ээ. Лук энэний хаана байгааг хэлээдэх.
В: Мэдэхгүй ээ. үнэхээр мэдэхгүй. Тангараглая.
Харү: Худлаа хэлсэн. Сая харц нь зүүн дээшээ чиглэсэн. Неврологийн үүднээс харвал худлаа гэсэн үг.
В: Худлаа хэлээгүй шүү дээ.
Мён: Хөөе хөөе барь барь гээд байхад юу хийгээд байгаа юм бэ? Хөөе хөөе зогс. Хөөе чи түр зогс л доо. Чи ямар муухай хурдан юм бэ? Юу вэ. Нааш ир чи. Нааш ир ээ. Хөөе хөөе есөн шид болчих юм даа. Одоо болно оо. Танай найзуудад зодуулаад миний бие өвдөөд байна. Би авирч чадахгүй ээ.
Залуу: Би юу ч мэдэхгүй ээ мдээхгүй.
Мён: Харин тэгээд бууж байгаад ярь л даа. Бууж ирээд. Хөөе цаашаа авираад байх ч газар байхгүй ээ буу л даа. Хөөш чи энэнд битгий оногдоорой үнэхээр их өвдөнө шүү.
Залуу: Ингэж байхаар буудчихаач. Би мөнгө олох ёстой нутаг буцмааргүй байна.
Мён: Тэрийг дараа яриарай. Лок. Чи одоо. Би жинхнээсээ буудана шүү. 1,2, 2 хагас, хагасын хагас. Хөөе хөөе Лок зүгээр үү? Бэртээгүй биз дээ?
Харү: Санасныг бодвол хүчтэй юм аа.
Мён: Солиотой юм уу? Галзуу юм уу? Яагаад байгаа юм бэ?
Харү: Бариад өг гээ биз дээ? Бариж өгч байхад яагаад уурлаад байгаа юм бэ?
Мён: Бас балайраад уналаа. Би 2 удаа тэвчсэн шүү одоо тэвчихгүй шүү.
Залуу: Тэр шөнө энэ зурвас ирсэн.
Хуа: Уучлаарай би нууцаар явлаа. Намайг битгий хайгаарай.
Залуу: Хуа И тэгсэн байх аа.
Мён: Тэр хоёрын хооронд асуудал байсан юм уу?
Залуу: Мөнгөнөөс болсон Туон Хуа Иг зээлсэн мөнгөө өг гэж хэлсэн. Нөхрөөсөө сална байр түрээслэнэ мөнгө өг гэж хэлсэн тэгээд хэрэлдсэн.
Сүжон: Хуа Иг харсан гэрч миний өрөөнд. Гэрч нь тэр үйлдвэрийн ойр амьдардаг ахлах сургуулийн 3 сурагч.
Охин: Өө энэ эмэгтэй мөн байна.
2: Их хурдан алхаж байсан болохоор дасгал хийж байгаа юм байх даа гэж бодсон.
3: Өө тийм тийм нөгөө ягаан өнгөтэй.
Сүжон: Сурагчдын өгсөн мэдүүлгийн дагуу явсан замыг таамаглаж хяналтын камерийг шалгаж үзэхэд алхаад гарч яваа бичлэгийг нь олсон.
Мён: Ул мөр үлдээхгүй гээд машинд ч суугаагүй байна.
Дарга: Хяналтын камерийг бүгдийг нь шалгаад хаашаа явсныг нь олж тогтоо.
Мён: За. Нүд хийдэг цаг үе маань эхлэлээ дээ.
Дарга: Хурдан шалгаарай. Сол дарга ч гэсэн идсэн хоолныхоо хэргийг гарга. Сандал дээр суугаад хүний бэлдсэн бэлэн хоол идээд байлгүй.
Сүжон: За.
Дарга: Багиййн даргын хоол илүү үнэтэйг мэднэ биз дээ? Хоолныхоо хэргийг гаргаж чаддаггүй юм бол хадам гараач. Хадамд гараад нөхөртөө.
Харү: Тасгийн дарга аа наад үгнийхээ арыг дааж чадах уу? Сол даргын хоолны мөнгийг та төлдөг юм уу төлдөггүй бол наад үгээр чинь шүүхэд ч дуудаж болно шүү.
Дарга: Шүүхэд ээ?
Харү: Тасгийн дарга аа одоо тийм үг хэлж болохгүй.
Дарга: Зүгээр л хэлсэн юм. Одоо бүр айгаад юм ч хэлж болохоо байжээ.
Мён: Яагаад ингээд байдаг байна аа? Багийн дарга аа зүгээр байгаад байж болохгүй ээ тэгж байгаад нэг дайраад хэрэлд ээ. Толгойдоо цэцэг хатгаж байгаад.
Харү: Тэгж чаддаг байсан бол юу гэж ингэж дарлуулж амьдрах вэ дээ. Багийн даргынх шиг даруухан тархи бол стрессийг их эмзэгээр хүлээж авна. Бусад хүмүүсийн огт тоохгүй жижиг зүйлд стресстдэг. Энэ үед симпатик мэдрэл нь хүчтэй ажиллаж кортизон дааврын хэмжээ нэмэгдэнэ. Энэнээс болоод зүрх хурдан цохилож хүйтэн хөлс асгарч. Нүүр нь амархан улайдаг.
Сүжон: Үзмэрч юм уу. Тэгэхээр би одоо яах ёстой вэ?
Харү: Ганцхан арга байгаа. Тархиа шинэчлэх л ганц арга байгаа.
Сүжон: Тэгэх боломжтой юу?
Харү: Амаргүй л дээ тэгэхээр дүгнэлт нь ганц. Зүгээр л энэ чигээрээ амьдар. За явъя даа.
Мён: Юу гэнэ үү? Энэ одоо юу гээд байгаа юм бэ? Багийн дарга аа битгий уйл. Энэ муу гөлөгийг дээ. Ёстой бүр хэлэх ч үг алга. Ёстой нээрээ. За сайн идээд тэнхээ ороорой. Би дайлъя. Мэдээнд бичигдсэнээ тэмдэглээд.
Сүжон: Үгүй ээ би дайлъя. Гэхдээ оронд надад үнэнээ хэлээрэй. Ажлын асуудлаар надаас болоод хүнд байдалд орж байсан уу?
Мён: Үгүй ээ. Тасгийн дарга ч гэсэн мэдэж байгаа. Ажилдаа муу байсан бол ажил даалгах уу?
Сүжон: Гэхдээ тасгийн дарга яагаад байдаг юм бол оо?
Мён: Харин л дээ хэргийн газар дээр олон жил ажилласан хүн шүү дээ. Тэгээд суудлын ажил хийдэг гэж л дорд үзэх гээд байдаг байх. Дээр үеэсээ л бид нар бүгд хэргийн газарт эргэлдэж байхад та нар сандал бөглөж суучихаад гэдэг үгийг амнаасаа салгадаггүй байсан. Нэг их юм бодохгүй хэлчихдэг болохоор битгий гомдоорой.
Сүжон: Ойрд надад бүр ч дургүй болоод байх шиг байна. Яах ёстой юм бол.
Мён: Угаасаа түргэн ууртай юм байж ойрд бүр гэнэт гэнэт уурлаад би бас гайхаад л байгаа. Гэрт нь асуудал байгаа юм бол уу?
Сүжон: Тийм дээ хажуугаас хараад суухаар их хэцүү байдаг байх л даа. Би ч гэсэн өөрийнхөө занд дургүй.
Мён: Би ч гэсэн.
Сүжон: Та яасан гэж? Сайхан зантайгаараа алдартай шүү дээ.
Мён: Сайн талаас нь хэлвэл л сайхан гэхээс биш үнэндээ бол мулгуу шүү дээ. Би яагаад ингэж мулгуу тэнэг юм шиг амьдрдаг юм бол? Би өөртөө ингэж их л хэлдэг дээ.
Сүжон: Би ч гэсэн.
Мён: Яг өөрийнхөө дураар амьдардаг хүмүүс байдаг даа. Тархины эмч шиг хүмүүс. Заримдаа их атаархдаг шүү.
Сүжон: Би ч гэсэн. Тархиа шинэчлэж байгаад ч хамаагүй тэгж ганц удаа амьдармаар байна. Энэ насандаа худлаа л байх даа.
Мён: Тийм л байх.
Шин: Шин Харү. Энэ, энэ юу вэ?
Харү: Тархины эд.
Шин: Тэрийг мэдэхгүй хэн байсан юм бэ? Энэ яагаад энд байгаа юм бэ? Хаанаас авсан юм бэ?
Харү: Хариулахгүй.
Шин: Арай, чи арай судалгааны төвөөс, энэ арай.
Харү: Хариулахгүй. Дахиад нэг л удаа хариулахгүй гэж хэлүүлвэл гэртээ оруулахгүй шүү. Хаалгын нууц дугаар утасны дугаар бүгдийг нь солино. Хэсэгтээ энэ минйи судалгааны төв. Дуртай үедээ орж гараад баймааргүй байна. Хоол энэ тэрийг идэхгүй байсан ч, үгүй ээ би ганцаараа ч гэсэн идчихээд байж чадах болохоор тоох хэрэггүй.
Шин: Үгүй ээ тэр.
Харү: Мэдээж миний судалгаанд оролцох хэрэггүй. Энд харсан бүх зүйлийг мартаарай. Хэлэхгүй байсан ч ойлгох байлгүй дээ.
Шин: Дараа ярина аа. Чи.
Харү: Болгоомжтой яваарай.
Мён: Багийн дарга аа та сайн ажиллаж байгаа. Урвайх, гуниглах хэрэггүй. Гомдох ч хэрэггүй.
Сүжон: Уучлаарай.
Мён: Зүгээр ээ зүгээр. Биш ээ зүгээр. За яав.
Муран: Дахиад л архи архи архи архи. Хурдан харь. Ина ганцаараа байгаа шүү дээ.
Мён: Ойлголоо ойлголоо.
Муран: Юу вэ? Яагаад хоолой нь салгалаад байна аа? Юу вэ? Эмэгтэй хүнтэй байгаа юм уу?
Мён: Миний юу хийж байгаа ямар хамаатай юм бэ? Би, би төлнө гэсэн шүү дээ.
Сүжон: Үгүй ээ үгүй. Шал дэмий надаас болоод оройтчихлоо. Би түр ажилруу очих хэрэгтэй байна. Баяртай.
Мён: Болгоомжтой яваарай.
Эр: Амьсгалын замаас хөө тортог илрээгүйгээс харахад нас барсных нь дараа шатаасан байна.
Харү: 20 гаран настай Вьетнам эмэгтэй.
Нөхөр: Үнэндээ бол хэмх цохиод алчихмаар байсан ч царайг нь таниж байж л тэгнэ биз дээ?
Харү: И Жонгү бол хүний царай таньдаггүй эмгэгтэй.
Сүжон: Хуа И 27 настай. Хохирогчийн сайн найз. Найз залуутай. Цогцсыг хамгийн түрүүнд олсон хүн.
В: Туон Хуа Иг зээлсэн мөнгөө өг гэж хэлсэн. Тэгээд хэрэлдсэн.
Дарга: Сандал дээр суугаад хүний бэлдсэн бэлэн хоол идээд байлгүй.
Мён: За багийн дарга аа.
Сүжон: И Жонгүгийн утасны дугаарыг өгөөч. Би сонин зүйл олсон. Шалгах гээд залгасан чинь утсаа авахгүй юм.
Дарга: Духанд нь хадаас зоогдсон оо?
Мён: Тийм ээ ядаж байхад хадаастай мод байж таарах юм аа.
Дарга: Тэгээд яасан гэсэн үг вэ? Толгойгоо бэртээчихэж байгаа юм уу?
Эр: Сол Сүжон өвчтөний духанд нь зоогдсон байсан. Амжилттай авчихлаа. Их азтай байлаа. MRI-с харахад тархинд гэмтэл учруулаагүй гэж гарсан. Асуудал нь ухаан орохгүй байна. Цочирдлоос болсон түр зуурын зүйл байж магадгүй түрдээ ажиглая.
Дарга: Нээрээ И Жонгүтэй утсаар ярисан уу?
Мён: Тийм ээ. Архи уугаад согтоод уначихсан болохоор даргыг залгахад утсаа авч чадаагүй гэсэн хэрэгтэй бол наашаа ирнэ гэж хэлсэн.
Дарга: Юу олж мэдсэн юм бол оо.
Мён: Хэцүү юм аа. Ухаангүй байгаа хүнээс асууж ч болохгүй. Яасан? Ямар нэг сайхан санаа олоо юу?
Харү: Тийм ээ. Сол даргаас асуухад болно.
Дарга: Ухаангүй байна гээд байгаа юм биш үү?
Харү: Ухаангүй ч гэсэн хариу үйлдэл үзүүлж чадна. Багийн дарга аа миний хэлэхийг сонсож байна уу? Тийм ээ гэж хариулмаар байвал баруун гараа өргөж байна гэж бодоорой. Үгүй бол зүүн гараа өргөж байна гэж бодоорой. За намайг сонсож байна уу?
Мён: Өө болчихлоо.
Харү: Окэй. Зүүн талд гэрэл ассан гэхээр баруун гараа өргөсөн.
Мён: Тийм гэж хариулсан байна. Сонсоод байгаа юм байна. Янзтай. Би ганц үг хэлье. Дарга аа их хэцүү байна уу? Болих уу? Баруун тал. Үгүй гэж харуулж байна. Янзтай сонин юм байна.
Харү: За тэгвэл багийн дарга аа гол зүйлээ асууя. Хэргийн газраас ямар нэг сонин зүйл олсон гэл үү? Хохирогчийн нөхөр И Жонгүтэй холбоотой зүйл юм уу?
Мён: Үгүй.
Харү: Найз Хуа Итэй холбоотой зүйл юм уу?
Мён: Тийм. Хуа Итэй холбоотой юм байна.
Харү: За Хуа И яасан юм бэ? Би эгшиг гийгүүлэгч хэлээд байна хэлэхийг хүссэн үгний чинь эгшиг гийгүүлэгч таарвал баруун гараа өргөж байна гэж бодоорой. Эхлэлээ шүү. Г, н, д, р, б, м, с, ж, За одоо эгшиг шүү. А, я, о, ё, у, ю, ү. Дэвсгэр үсэгтэй юу?
Мён: Байна.
Харү: Г.
Мён: Үх.
Харү: Г, н, д, р, б, м, с, ж, А, я, о, с, давхар с. Үхчихсэн ээ? Хуа И үхсэн мөн үү?
Мён: Тийм байна. Хуа И үхсэн гэхээр тэр шатсан цогцос бол.
Харү: Туон биш Хуа И байна.
Дарга: Хохирогчийн гэрээс авч ирсэн дээжтэй хохирогчийн ДНК тохирсон. Шүүх шинжилгээний хүрээлэн алдаа гаргасан гэсэн үг үү?
Харү: Алдаа гаргаагүй. Зохион байгуулалтай. Хэн нэг нь Хуа Игийн сойз самыг Туоны гэрт тавьсан. Яг л Туон нас барсан юм шиг болгоод.
Мён: хурууны хээг нь авч чадахгүй болохоор ДНК-р шалгаснаас болж байгаа юм. Багийн дарга энийг олж мэдсэн байна. Тэгээд Туоны нөхөр И Жонгүгээс лавлах гээд залгасан даанч утсаа аваагүй.
Дарга: Шалгаж үзэхээс өөр арга алга. И Жонгүгийнд очоод Туоны ДНК-н дээж дахиж аваад шүүх шинжилгээний хүрээлэнд шинжилгээнд өг.
Мён: За. И Жонгү. И Жонгү. И Жонгү байна уу? Дахиад л эхлэлээ. Ингээд дураараа ороод байж болдоггүй юм аа. 2 удаа тэвчсэн шүү. Сануулсан шүү.
Харү: Яагаад туслана гээд байхад сүржигнээд байгаа юм бэ?
Мён: Дураараа туслаад байлгүй журмын дагуу ажилла.
Харү: Би цагдаа биш байж яагаад цагдаагийн журмыг дагах ёстой юм бэ?
Мён: Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг гээд байсан чинь ийм юм байх юм.
Харү: Аргагүй л төсөөлөн бодох чадвар муу хүн шүү. Яагаад зөвхөн хүнсний бүтээгдэхүүн гэж бодоод байгаа юм бэ?
Мён: Төсөөлөн бодох чадвар өндөртэй хүн юу төсөөлөөд байгаа юм бэ?
Харү: Тэр өдрөөс хойш Туон ч гэсэн алга болчихсон. Ямар ч ул мөргүй. Сонин байгаа биз дээ? Хурдан орооч юу хийгээд байгаа юм бэ?
Мён: Байз. Намайг ийшээ оруулчихаад зугтах нь уу?
Харү: Сайхан санаа байна.
Мён: Хамт орцгооё.
Харү: Мөрдөгч хүн ийм аймхай байж болох уу?
Мён: Пүчоны түмпэнтэй аллагын хэрэг санаанд орж байна шүү. Нөхөр, найз залуу хоёрынхоо цогцсыг саванд давхарлаад хийчихсэн байсан. Юу вэ. Яагаад цочоод байгаа юм бэ?
Харү: Цогцос биш загас. Урам хугараад л цочсон юм.
Мён: Ийм үед хошигнож л байдаг. Юу вэ? Хошигноогүй биз дээ? Юу вэ? Хүн байна уу? Энд хүн байна уу? Энэ дотор хүн байна. Хүн байна уу? Новш. Хэм тохируулагч нь гадаа байдаг юм аа гадаа.
Харү: Ажилруу эсвэл цагдааруу залга.
Мён: Өөрийнхөөр чинь л залгахаас. 2% байна. Залгахад л унтрана.
Харү: Минийх машинд байгаа.
Мён: Баларсан юм бэ. Одоо яах уу? Түргэн дуудах уу?Хэлтэсрүү залгах уу? Тасгийн дарга аа яг таньруу залгах.
Дарга: Байна уу? Байна уу? Юу вэ? Яг таньруу, очиж байна гэж үү? Ирж байгаа юм байна.
Харү: Help me гэхэд л болох юман дээр яах гэж хэрэггүй юм яриж байгаа юм бэ?
Мён: Үгүй ээ нөгөө. Одоо хэлэхэд болно шүү дээ. Help me. Авраарай. Help me
Харү: Окэй.
Мён: Болохгүй юм биш үү? Оролдохгүй байсан нь дээр биш үү?
Харү: Зүгээр л хараад байлгүй дахиад нэг оролдоод үзье гэдэг бол миний уриа. Эхлэлээ. 1,2,3. Оролдож үзэхийн чухлыг харсан уу?
Мён: Болохгүй болохгүй. Ёстой нээрээ. Энэ чинь туршилтын өрөө биш ээ.
Харү: Хашгирч байхаар дахиад нэг загас олооч.
Мён: Байхгүй ээ яаж ч хайсан шургуулчих юм энэнээс өөр байхгүй. И Жонгү ирчихсэн байх аа. И Жонгү. Энд хүн байна уу? Авраарай. Амь авраарай. И Жонгү. Help me. И Жонгү. Авраарай И Жонгү. И Жонгү. И Жонгү.
Харү: Одоо больё. Хаалга балбаж байгаа чимээ сонсохоор толгой өвдөөд байдаг юм аа.
Мён: Толгой өвдөөд үхдэггүй юм аа. Хөлдөж бол үхнэ. И Жонгү. Авраарай. И Жонгү. Амь авраарай. И Жонгү.
Харү: Стоп. Боль гэсэн шүү. Боль. Боль гээд байна.
Мён: Тэвчихгүй гэж анхааруулсан байх аа? Хэнээс болоод ийм байдалд орлоо. Дуугүй байгаад байхаар донгио гэж бодоод байгаа юм уу новш чинь... За нэгийгээ үзье новш оо. Цаг цаг цаг. Чи яг юу вэ? Доктор мөн юм уу?
Харү: Мөрдөгч хүн ийм муу зодолдож болдог юм уу?
Мён: Яагаад сүржигнээд байгаа юм бэ? Яагаад толгой чинь өвдөөд байгаа юм бэ?
Харү: Мэддэг бол өвдөх үү?
Мён: Хэзээнээс өвдсөн юм бэ?
Харү: Цэцэрлэгт байхаас. Автын осолд орсноос хойш. Нэг төрлийн траума.
Мён: Траума?
Эр: Бичвэрийг чинь уншчихлаа.
Хуан: Баярлалаа.
Эр: Манай хэвлэх газар хэвлэхээс татгалзаж байна.
Хуан: Алуурчны намтрыг хэвлэж гаргана гэдэг амаргүй байх л даа. Тийм болохоор бодож үзсэн.
Эр: Үгүй ээ сонирхолгүй юм билээ. Ийм бичвэрээр хүний анхаарал татаж чадахгүй. Эмээр өвчтөнийхөө аминд хүрсэн эмч. Нөлөөлөл байхгүй байгаа биз дээ? Хүний мах идсэн ч гэдэг юм уу? Шинэлэг юм хэрэгтэй шүү дээ.
Хуан: Хүний мах аа? Сайхан зөвлөгөө байна. Одоо удахгүй тарах цаг болж байна. Нарлаг цэцэрлэг, Уулын шувуу анги. Ким Юүжон. Зургийг нь харах нь уу охин чинь бумбайсан хөөрхөн юм билээ.
Эр: Солиотой өвгөн чинь юу вэ миний талаар судласан юм уу?
Хуан: Чамайг ажлынхаа хүүхэнтэй заваардаг гэдгийг ч мэднэ ээ. Чиний эхнэр хорт хавдар тусчихсан байгааг ч мэднэ. Идэхээсээ өмнө охинд чинь хэлнэ ээ. Чиний арчаагүй хоёр нүүртэй аавын чинь дураараа хэлсэн үгнээс болоод чамайг идэж байгаа юм гэж хэлнэ.
Эр: Эргүү новш. Хянагч аа. Хянагч аа. Хянагч аа. Хаалгаа тайлаач. Энэ новш миний охиныг хөнөөнө гээд байна. Хянагч аа. Хянагч аа. Хаалгаа тайл. Хаалгаа.
Хуан: Би бүдүүлэг занд аллагаас ч илүү дургүй хүн.
Эр2: За санаж явах болно.
Хуан: Өөр хэвлэх газар олоорой.
Эр2: За.
Хуан: Өө нээрээ захидал яасан?
Эр2: Явуулчихсан. Очсон байх аа.
Шин: Одоо ч гэсэн захидал бичдэг хүн байдаг юм уу? Хуан Дун Ү.
Төв: За Жихён оо. Тийм тийм.
Шин: Нэг юм асуух гэсэн юм аа Хуан Дун Ү гэдэг хүнийг санаж байна уу? Дээр үед цуврал аллагын хэргээр шоронд орсон нөгөө доктор мөн биз дээ?
Төв: Харин ээ. Мөн билүү?
Шин: Яагаа вэ нөгөө өвчтөнөө хөнөөдөг.
Төв: Шин доктор оо уучлаарай хүн залгаад байна.
Шин: За ярь ярь.
Төв: За дараа ярья.
Утас: Харү.
Шин: Яагаад утсаа авахгүй байна аа. Юу хийгээд яваа юм бол оо?
Мён Ёстой нээрээ хөлдөж үхэхээсээ өмнө ядарч үхэх юм байна.
Харү: Биеийн хэмээ тохируулахад бясалгал хамгийн сайн. Төвдийн лам нар -10 хэмд үхчихгүй амьдраад байдаг шалтгаан бол.
Мён: Мэлэрч суугаа болохоор ч тэр үү одоохондоо бие чинь сайнгүй л байна даа.
Харү: Өөрөөс чинь болоод анхаарал төвлөрөхгүй байна төвлөрч чадахгүй байна.
Мён: Тархины эмч ээ дэмий юм хийхээ болиод өөр юм хийе ээ өөр юм. Ганцхан арга байгаа даа. Нааш ир тэвэр.
Харү: Миний биенд хүрвэл цааш нь харуулчихна шүү. Битгий нухаад бай давраад байвал нухчихна шүү.
Мён: Ам хөлдөх гээд байгаа болохоор тэр үү үг богиносоод л байна.
Харү: Толгой хөлдчихсөн юм уу үг чинь бүр яршигтай байна.
Мён: Битгий ингээд бай. Амьдралынхаа төгсгөлийг хамт үдэж магадгүй шүү дээ.
Харү: Битгий муу ёрлоод бай дургүй хүрчихлээ.
Мён: Хүмүүс бид хоёрыг олсон чинь ингээд үхчихсэн байвал яах бол.
Харү: Аймшигтай юм. Цаашаа бай цаашаа бай.
Мён: Нэг л дулаахан байна шүү.
Харү: Битгий нух гэж хэлсэн байх аа. Битгий нух гээд байна.
3р анги төгсөв.
Дараагийн ангид:
Ина: Аав хүнд сайн болчихсон юм шиг байна.
Мён: Гоё санагдсан. Тархины эмч ээ.
Харү: Гараа тасдуулав. Хүсэж байсан юм нь болжээ. Тархиа шинэчлэжээ.
Мён: Гол сэжигтнийг олж тогтоосон.
Харү: Тэдний тархи гэмт хэрэгтэнг зааж өгнө өө.
Мён: Тэр хүний ааш яагаад тийм муухай гэдгийг ч олж мэдсэн. Зовсон юм билээ.
Төв: Үнэхээр заваан хүн. Амиа хорлоно эсвэл алуурчин болно.
Харү: Улаан нүүрээрээ тулах. Хэзээ нэг цагт нотлох баримт олно. Заавал.
Back to episodes Go home