Brain works 2

Хоёр тархины хамтрал 2р анги.

Бичиг:  Хамгийн тод гэрэлтсэн мөч.

Харү:    Чиний хажууд салахгүй наалдаад жижиг жижгээр чинь тасдаад өгнө өө.

Мён:     Би тэнэг болохоор неврологийн салбарын хөгжлийн саатуулсан үгүйгээ бол сайн хэлж мэдэхгүй байна л даа гэхдээ доктор оо яагаад ингэж дандаа дэмийрээд байдаг юм бэ? Бодит үнэн биз дээ? Факт биз дээ? Үгүй ээ бүх л мэдээгээр донорын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гээд судалгааны төвөөсөө хөөгдсөн гээд байхад.

Сүжон: Уучлаарай би хурдхан ирээд танилцуулах гэж байсан ч.

Хамт:   За хэрэггүй ээ.

Сүжон: Та хоёр уулзаж байсан байх.

Хамт:   Тийм ээ.

Мён:     Тийм болохоор байна аа энэ хүнтэй хамтарч чадахгүй. Сая намайг сүрдүүлсэн. Миний мэдээллээс болоод амьдрал нь сүйрсэн болохоор намайг бага багаар тас татна гэнэ ээ.

Харү:    Мөрдөгч өө? Би юу? Сая мөрдөгч та судалгааны төвөөс хөөгдсөн доктор гээд миний шархалсан сэтгэлрүү давс цацчихлаа.

Мён:     Хөөх янзтай. Нүүр нь хувирдаггүй. Аймар юм аа.

Сүжон: Гым мөрдөгч өө арай муухай хэлээд байх шиг байна.

Мён:     За за ойлголоо. Ямар ч байсан ёс зүйн хувьд бол ажлаасаа хөөгдсөн хүнийг зөвлөхөөр ажиллуулж болохгүй. Би тасгийн дарга дээр очоод.

Сүжон: Зөвшөөрчихсөн.

Мён:     Тасгийн дарга, тасгийн дарга ёстой.

Дарга:  Ингээд өөрийн биеэр ирээд зөвлөгөө өгнө гэж байгаад баярлаж байна гэхдээ нөгөө зурагтаар гардгаасаа илүү царайлаг юм аа. Юу билээ нөгөө юун дээрээс харсан даа. Зурагтаар гардаг чинь юу билээ?

Сүжон: Ертөнцийг өөрчлөх хугацаа.

Дарга:  Өө ертөнцийг өөрчлөх хугацаа. Ийм алдартай хүн туславал сайн л байна. Энэ урлагийн хүний хэрэг болохоор хэвлэлийнхэн болон фэнүүд нь нүд салгахгүй ажиглаж байгаа. Та сүүлийн үед.

Харү:    Та нар одоо  алдаа гаргаад байгаагаа мэдэх үү?

Дарга:  Юу?

Харү:    Симулэйшн энэ тэр гээд нотлох баримт цуглуулах цаг биш. Ким Жэвоны эхнэр алуурчин биш.

Мён:     Жон Инён алуурчин биш гэсэн нотлогоо нь юу юм бэ?

Харү:    Би яагаад хэлэх ёстой юм бэ?

Мён:     Хамтаръя гэсэн биз дээ?

,харү:   Хүсэхгүй байна гээ биз дээ?

Мён:     Ёстой нээрээ. Худлаа хэлж байгаа биз дээ? Намайг чадах гээд мөрдлөгт саад болж байгаа биз дээ? За сая баруун дээшээ харсан шүү. Неврологийн үүднээс харвал худлаа хэлж байна.

Харү:    Худлаа хэлвэл зүүн тийшээ хардаг. Их л хэцүү байдаг байх даа. Ийм чухал багт шинжлэх ухааны ойлголт, эрүүл шийдвэр, онолын талын мөрдөх чадвар огт байхгүй. Ямар тасаг билээ.

Мён:     Онц хүнд гэмт хэрэг.

Харү:    Онц хүнд гэмт хэргийн тасагт байсан ухамсаргүй, мулгуу хүнийг таны дор ажиллуулахаар өгч байгаа нь нэг үгээр бол.

Сүжон: Нэг үгээр бол.

Харү:    Хохь чинь гэж байгаа юм.

Мён:     Дарга аа.

Сүжон: Уучлаарай өөрийн мэдэлгүй. Гым мөрдөгч өө уучлаарай.

Харү:    Тэгж их стрессдэх хэрэггүй ээ. Таны хүсэж байгаа тохирсон хамтрагч, чанартай мөрдлөгөөр нервологи мөрдлөгийн багийн гэрэл гэгээ болно оо. Бүтээлч бөгөөд сонирхолтой мөрдлөгийн туршилтанд ороход бэлэн болсон уу?

Сүжон: Тийм.

Мён:     Юу вэ? Чи одоо номлогч юм уу? Хүүхэн эргүүлдэг шувуухай юу?

Сүжон: Гым мөрдөгч өө ингэж байхаар бүгд гарч хооллох уу? Та хоёр буруу ойлголцоцгоосон юм шиг байна. Хамт хундага архи ууж зөв ойлголцоод дотносвол ямар вэ?

Харү:    Өө би бямба гарагт л малт виски 1 хундгыг л уудаг.

Сүжон: Хөөх өөрийгөө хянах чадвар нь мундаг юм аа. Зүгээр ч нэг амжилтанд хүрдэггүй л юм байна.

Мён:     Юун амжилт? Шалдаа буучихаад байхад.

Харү:    Маргаашнаас эхлээд үндсэн мөрдлөгөө эхлүүлье. Энэ үү?

Сүжон: Тийм. Хэрэгтэй холбоотой бичиг баримт.

Харү:    Эхлээд Жон Инёныг дахиад байцаалтанд дууд. Хэрэгтэй зүйлээ чатаар бичье. Шууд шалгаарай. За баяртай.

Сүжон: Маргааш уулзъя.

Мён:     Сая тушаасан уу? Та зүгээр л байгаад байх юм уу?

Сүжон: Гым мөрдөгч өө. Тасгийн даргыг надад дургүй гэдгийг мэднэ биз дээ?

Мён:     Юу? Үгүй ээ үгүй гэнэт юу вэ?

Сүжон: Би энэ багийг сайн удирдмаар байна. Тэгээд тасгийн даргын бодлыг өөрчилмөөр байна. Гомдолтой хүн үлдээлгүй хэргээ сайхан илрүүлмээр байна. Тэгэхийн тулд Шин докторны тусламж зайлшгүй хэрэгтэй. Уучлаарай та хамтарч ажиллаарай.

Мён:     Аа за. Буруу хүнтэйгээ таарчихлаа. Жинхэнэ хоёр нүүртэн.

Ина:     Тийм үү? Та бүр олон нүүртэй шүү дээ.

Мён:     Хөөе би яахаараа вэ? Чи жинхэнэ олон нүүртэй хүн хараагүй болохоор тэгж байгаа юм. Ёстой муухай. Хүн яг харж байхад чинь нүдээ ч цавчихгүйгээр үгээ өөрчлөөд л. Та нарын хэлдгээр бол аймшгийн сэжгийн. Сэжгийн.

Ина:     Энэ хүн үү?

Мён:     Тийм.

Ина:     Янзтай.

Мён:     Чамайг эр хүний царайг харж болдоггүй гэж би чихийг чинь дөжиртөл хэлж байгаа шүү.

Ина:     Энэ зургийг нь өрөөндөө наая даа.

Мён:     Стрессдчихлээ. Чи тийм хачин юм хийгээд үзээрэй.

Ина:     Үгүй ээ шивээс хийлгэчих үү?

Мён:     Үгүй ээ.

Ина:     Яасан бэ? Юу вэ?

Мён:     Утсаа өгөөдөх өө чи өдөрт 3 цаг хэрэглэнэ гэж тохирсон уу үгүй юу? Тэгсэн одоо өдөржин бүр хоол идэх гэж байж ухаад суугаад байгаа биз дээ?

Ина:     Юу ч хэлэхгүй байснаа гэнэт юу вэ? Энэ ахын талд орсон гээд гомдоод байгаа биз дээ?

Мён:     Тэгсээн гомдсон. Чи одоо наадахныхаа талд орох юм бол утсаа надад өгнө шүү ойлгосон уу? Хоолоо идэцгээе.

Шин:     Хоол идэхдээ тархиа жоохон амрааж байя.

Харү:    Яагаад байнга ирээд байгаа билээ?

Шин:     Чи байсан бол санаа чинь зовохгүй юу. Гэв гэнэт цагдаад зөвлөх хийнэ гэхийн. Сонин байгаа биз дээ?

Харү:    Хэвлэлийнхний анхаарал хандуулж байгаа хэрэг. Нэр хүндээ сэргээхэд яг тохирно. Тэр мөрдөгчийг шийтгэж нийгмийн шудрага ёс тогтооё.

Шин:     Чи яаж шийтгэх юм бэ?

Харү:    Миний хажууд байхаар бүгд л шаналаад байдаг шүү дээ. Бүгд л хамаг шим шүүсээ соруулж байгаа юм шиг санагддаг гэдэг шүү дээ.

Шин:     Тэгээд л болоо юм уу?

Харү:    Юу гэж дээ. Тэрний сул талыг нь мэдчихсэн.

Мён:     Хөөе хуруу хүртэл ичээд байна шүү дээ. Энэнээс хойш Шинса Имдан эгчээр шүү за юу.

Эр:       За ах аа.

Мён:     Ямар балиар ааштай гээч.

Харү:    Хахууль авдаг заваан цагдаа сайхан нотлох баримт олж байгаад шийтгээд ажилгүй болгоод өгнө. Нийгмийн шудрага ёсыг ч тогтооно, өшөөгөө ч авна. 1 сумаар хоёр туулай.

Бүгд:    Мөрдөн шалга. Мөрдөн шалга. Мөрдөн шалга.

Эр:       Ким Жэвоны хүн амьны хэргийг маш сайн мөрдөн шалга.

Бүгд:    Мөрдөн шалга. Мөрдөн шалга. Мөрдөн шалга. Мөрдөн шалга. Мөрдөн шалга.

Эр:       Жон Инёны талаар маш сайн мөрдөн шалгахыг шаардаж байна.

Бүгд:    Шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна.

Эр:       Ким Жэвоны хүн амьны хэргийг маш сайн мөрдөн шалга.

Харү:    Татварын хулгайч.

Бүгд:    Мөрдөн шалга. Мөрдөн шалга. Мөрдөн шалга. Мөрдөн шалга. Мөрдөн шалга.

Мён:     Хар өглөөнөөс эхлээд ингэж дайраад байгаа чинь юу билээ.

Харү:    Ард түмний төлдөг цус мэт татвараар амьдардаг байж ажлын цагаар тамхи татаж байгаа юм уу? Тэр аль болох хурдан хэргийг шалгаж дуусгаарай гэж байгаа фэнүүдийнх нь сэтгэлийг харахгүй байгаа юм уу?

Мён:     Хөөе тархины эмч ээ. Би энэ 19с дээш насныхны юмыг хэрэглэхгүй бол толгой ажилладаггүй юм аа.

Харү:    Тийм юмаа ажлын цаг эхлэхээс өмнө хийх хэрэгтэй биз дээ?

Мён:     Ийм байдлаар намайг зовоох гэж байгаа юм уу? За больё оо. Хөгийн инээдтэй санагдаад байна татахаа больчихъё.

Харү:    Тэвчихэд хэцүү л байх. Никотин хүссэн тархи чинь байж ядна.

Мён:     Хүүхэд аятай яагаад байгаа юм бэ?

Харү:    Сонголтоо хий л дээ. Ажлаасаа гар эсвэл миний инээдтэй аашийг тэвч.

Мён:     Сонголт бол байхгүй юм байна. Би тэвчиж бол чадна. Тэвчээрийн ухамсар өндөртэй.

Харү:    Дэмжиж байгаагаа илэрхийлээд өдрийн хоолоор дайлъя. Та сонго. Солонгос Хятад Европ хоол алийг нь идэх үү?

Мён:     Гэнэт яагаад ингэж саймшраад байгаа билээ?

Харү:    Хурдан сонголтоо хий л дээ.

Мён:     За яах вэ Хятад хоол.

Харү:    Сонголтоо хийгээрэй. Жантай гоймон, жампун, буггимпап.

Мён:     Өө жантай гоймон нь гоё доо. Халуун ногоотой шөл уумаар ч юм шиг. Дотроо засах хэрэгтэй байгаа болохоор жампун.

Харү:    За сонголтоо хийгээрэй. Улаан жампун, цагаан жампун.

Мён:     Харин ээ? Цагаан жампун. Жампун улаан байх ёстой. Улаан жампун.

Харү:    За сонголтоо хийгээрэй. Далайн бүтээгдэхүүн, гахайн мах.

Мён:     Энэ бол хоёулаа гоё. Гахайн мах.

Харү:    За сонголтоо хийгээрэй. И Ёнбуг жампун. Пэг Жунвон жампун.

Мён:     Та чинь одоо яах гээд байгаа юм бэ?

Харү:    Сонголтоо хий л гэж байна.

Мён:     Юугаа байнга сонгуулаад байдаг юм бэ? Өдрийн хоолны цаг болоогүй байхад толгой өвтгөөд.

Харү:    Яагаад толгой чинь өвдөж байгааг мэдэх үү? За нервологийн нэг ойлголт зааж өгье. Бидний тархи байна аа. Гар утасны батерейгаар зүйрлэх юм бол өдөрт ухаалаг сонголт хийх өөрийн хэмжээтэй байдаг. Чухал эсэхтэй үл хамааран тэр хэмжээ нь дуусчихвал муу сонголт хийж болно. Жантай гоймон уу жампун уу? Ямар ч утгагүй сонголтуудыг маш сайн бодож гаргасны дараа гэнэтийн нөхцөл байдлыг зохицуулах болон шийдвэр гаргах чадвар буурдаг нь тодорхой болсон. Шал хэрэггүй сонголтонд толгойгоо ажилуулахгүйн тулд Стив Жобс өдөр бүр ижил хувцас өмсөж явсан түүх бол алдартай.

Мён:     Өө тэгээд л тэр баян хүн өдөр болгон ижилхэн хувцас өмсөөд явжээ.

Харү:    Өдөрт өчнөөн олон удаа компанийнхаа хувь заяаг шийдэх сонголт хийх ёстой болохоор. Тэгсэн юу вэ? Нэг их хийгээд байсан юмгүй байж өдрийн хоол сонголтонд толгой чинь өвдөөд байгаа хэрэг үү? Тархины хэмжээ чинь хэтэрхий жижиг болохоор хэдэн удаа сонголт хийгээд ядарчихаж байгаа юм. Компьютерээр яривал 80аад оных.

Мён:     Уур хүрмээр юм бэ.

Эм:       Сайн байна уу?

Мён:     Юу вэ. Ёстой нээрээ.

Сүжон: Ирчихсэн үү?

Мён:     Та ганцаараа юу хийгээд байгаа юм бэ?

Сүжон: Өрөө маань цэгцгүй байсан шүү дээ. Шин докторын анхаарлыг тааад байх шиг байсан.

Харү:    Миний юунд дуртайг шууд ойлгосон байна. Мөрдөгч хүний хувьд үнэхээр сайхан чадвар шүү. Багийн дарга таны энэ идэвхитэй үйлдлийн хариуд би бүх мэдлэгээ ашиглан энэ удаагийн хэргийг яг л ажлын өрөө шиг ийм цэвэрхэн шийдээд өгнө өө.

Сүжон: Баярлалаа.

Харү:    За тэгвэл хэргийн талаарх мэдээллээ эхлэе.

Сүжон: За.

Мён:     Эргүү юм байна. Задлан шинжилгээний хариугаар DBS электродууд шатсан. Электрод суулгасан байсан хэсэгт цус харвалт болсон байсан. Өндөр давтамжаас үүдэн амь насаа алдсан гэдэг нь батлагдсан. Ким Жэвоны гар утсанд суулгасан өндөр давтамжийн бугуйвчтай холбодог аппликэйшныг шалгаж үзсэний үндсэн дээр Ким Жэвоны ухаан алдах мөчид давтамж хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байсан.

Сүжон: Ким Жэвон өөрийг нь хөнөөгөөд өг гэж хэлээд гар утсаа өгөөд тайзан дээр гарсан. Жон Инён гуйлтыг нь биелүүлсэн. Жон Инёны өгсөн мэдүүлэг.

Харү:    Наад мэдүүлэг чинь яг үнэн гэдэгт итгэлтэй байна уу? Жон Инёныг дуудсан уу? Хэзээ ирэх вэ?

Хүмүүс:      Өө ирчихлээ. Ирж байна. Очоорой. Алуурчин. Ингэж болдог юм уу? Алуурчин.

Сүжон: Хэцүү байгаа байх гэхдээ мөрдлөг гэдэг зүйл бол асуугаад дахин дахин асуудаг юм.

Дарга:  Та байцаалт авна гээгүй билүү?

Мён:     Би дахин асууя. Яагаад өндөр давтамжийн аппликэйшнийг ажиллуулсан юм бэ?

Эхнэр:  Жэвон тайзан дээр хамгийн тодоор гэрэлтэж байх мөчдөө үхмээр байна гэж хэлсэн юм.

Мён:     Болиулъя гэж бодоогүй юм уу?

Эхнэр:  Болиулмаар л байсан. Би хүсэхгүй байна гэж хэлсэн л дээ. Би чадахгүй гэж хэлсэн.

Мён:     Тэгээд яагаад аппликэйшнийг ажиллуулсан юм бэ?

Эхнэр:  Мэдэхгүй. Би мэдэхгүй байна. Би ч гэсэн өөрийгөө мэдэхгүй байна.

Сүжон: Жон Инён оо гэр бүлийн хүнээ хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагаа ойлгож байгаа биз дээ?

Өм:       Одоо болно. Жон Инён хийсэн бүх хэргээ хүлээж.

Харү:    Жон Инён оо сайн сууж байсан уу?

Эхнэр:  Танил царай байна.

Харү:    Неврологийн эрдэмтэн Шин Харү байна. Өнгөрсөн сард Жара арал дээр болсон рок фэстивалын дараа уулзаж байсан даа.

Эхнэр:  Өө тийм. Сайн сууж байсан биз дээ?

Харү:    Тэгэлгүй яах вэ. За нэг ярина даа гэж бодсон ч яриж чадаагүй юм. Өө тийм тэр өдөр надтай танилцуулсан дүүгийн чинь нэр.

Эхнэр:  Аён уу?

Харү:    Өө тийм Аён. Сайн байгаа юу?

Эхнэр:  Тийм. Аён өөртэй чинь уулзмаар байна гэсэн.

Хамт:   Бүгд худлаа гэж үү?

Харү:    Тийм ээ. Анх удаа уулзаж байгаа юм.

Сүжон: Жара арлын тухай.

Харү:    Би очиж ч байгаагүй.

Мён:     Үгүй ээ тэгвэл тэр Аён гэдэг эмэгтэй.

Харү:    Анх удаа л сонсож байгаа нэр.

Дарга:  Үнэхээр бүгд Жон Инёны зохиосон зүйл юм уу?

Харү:    Тийм ээ. Тэрний шалтгаан бол Жон Инён Wernicke Korsakoff-н хам шинжээр өвчилснөөс болсон хэрэг.

Дарга:  Вэр вэр.

Харү:    Wernicke Korsakoff-н хам шинж бол тархины гэмтлээс үүсдэг ой санамжийн эмгэг. Ямар нэг зүйл цээжлэхэд маш их анхаардаг, өөрийнхөө яриж байгаа зүйлийг худлаа гэдгийг мэддэггүй онцлогтой. Ховор тохиолддог сэтгэцийн эмгэг.

Дарга:  Зохиож яридаг. Өөрөө зохиож яридаг юм уу?

Харү:    Тийм ээ. Тэгээд л уулзаж байсан биз дээ гэж худлаа хэлэхэд үнэн гэж бодоод тэрэнд тааруулаад өөрөө яриа зохиож байгаа юм.

Сүжон: Тэгвэл аппликэйшнийг ажиллуулсан гэдэг нь.

Харү:    Жон Инёны зохиосон яриа.

Мён:     Надад яагаад та зохиосон юм шиг санагдаад байна аа.

Харү:    Үнэн байвал яах уу?

Мён:     Яах юу байх вэ дээ. Өө би магтаад өгнө өө.

Харү:    Наад үгнийхээ арыг дааж чадах уу?

Мён:     Тийм ээ арыг нь даана даана.

Харү:    За явж шалгацгаая.

Шин:     гипоталамусын гэмтэл, цус алдалт. Нийтдээ тархины хатингиршил харагдаж байна. Тиамины хэт дутмагшил байгаа байх. Wernicke Korsakoff-н хам шинж яг мөн. Гэхдээ яагаад тиамин дутагдсан юм бол? Ховор шүү дээ.

Харү:    Чичирч байгаа гар, гүнзгий амьсгалаж чадахгүй амьсгал давчдах, хамрын үзүүрийн судас. Менежер ээ Жон Инён согтууруулах ундаанд донтогч мөн үү?

Ме:       Тийм ээ мөн.

Харү:    Жон Инён бол согтууруулах ундаанд донтогч. Согтууруулах ундаанаас болоод тиамин дутагдсан. За ингээд Wernicke Korsakoff-н хам шинжээс болж зохиосон Жон Инёны мэдүүлэгт итгэх боломжгүй. Хэргийг дахин шалгах болж байна даа.

Сүжон: Хэргийг эхнээс нь эхлээд дахин шалгаж эхлэнэ.

Ме:       Аан за ашгүй дээ. За бид явлаа. Холбоо бариарай.

Мён:     Гэнэтхэн туулах зам хол санагдаад эхлэлээ. Явцгаая.

Харү:    Хаачих гээд байгаа юм бэ?

Мён:     Яагаад байгаа юм бэ?

Харү:    Өөрийнхөө хэлсэн үгэнд хариуцлага хүлээдэг сайхан хандлагыг чинь харъя. За одоо магтаарай.

Мён:     Инээх гэж хэлсэн үгэнд үхэх гэж байгаа юм шиг ингээд.

Харү:    Огт инээдтэй байгаагүй. Одоо магтаалаа хэл.

Сүжон: Доктор оо хүмүүс хараад байна.

Харү:    Хүмүүсийн харцанд дасчихсан. Магтсан харц, буруушаасан харц аль алийг нь мэдрээд дасчихсан. Надад хамаагүй ээ.

Мён:     Тэгье ээ тэгье. Яах вэ дээ магтчихъя. Магтъя. Шин Харү доктор мун, мунд, хэлж чадахгүй юм байна. Тэгж байхаар зүгээр нэг цохь цохь.

Харү:    Цагдаа юм байж амласандаа хүрэхгүй байж болдог юм уу?

Сүжон: Яана аа улайчихлаа. Зүгээр үү?

Мён:     Үгүй ээ ичээд үхэх гэж байна. Хөөе муу солиотой нов, чи яагаад байгаа юм бэ? Зүгээр л алгаад авна биз.

Сүжон: Алгадуулахаасаа өмнө зугтаарай.

Харү:    Солиотой? Наад үгнийхээ арыг дааж чадах уу?

Мён:     Арыг даа, дандаа арыг даа гэх юм.

Төв:      Гомдож байна уу? Мэднэ ээ. Хэтэрхий хатуу шийтгэсэн.

Шин:     Дунд насанд шилжихээр давуу тал байдаг юм байна. Амигдала маань сөрөг цочролд хамаагүй бага цочирддог болсон байна. Өмнөхөөсөө хамаагүй эерэг хандлагатай болчихсон. Манай Харү даваад гарчихна аа.

Төв:      Тийм болохоор байна аа. UC Irvine-д орон тоо гарсан байсан даа.

Шин:     Үгүй ээ эргээд Брэйн хобд ажилламаар байна гэсэн.

Төв:      Эргэж орно оо?

Шин:     Тийм ээ. Заавал эргэж орно гэсэн. Харүг эргээд ирээсэй гэж хүсэж байгаа би дээ?

Төв:      Ирвэл надад сайхан л байна.

Мён:     Ёстой нээрээ тархи толгой эргүүлээд хаячихлаа. Одоо суу л даа.

Харү:    Би ямар нэг зүйл бодохдоо цагийн зүүний эсрэг эргэдэг. Одоо дас.

Сүжон: Цагийн зүүний эсрэг хөдлөх онцгой шалтгаан байдаг уу?

Харү:    Зүгээр л хөдлөж байхад бодох чадвар илүү идэвхиждэг юм. Хамт хөдлөе. Шинжлэх ухааны ойлголт, эрүүл шийдвэр, онолын зүгээс мөрдлөг хийх чадвар огт байхгүй байж хичээж чармайдаггүй хүнд үнэхээр дургүй дээ.

Мён:     Дургүй л байгаач дээ.

Сүжон: Хоёулаа хамт эргэе. Тэгвэл Ким Жэвоны өндөр давтамжийн бугуйвчийг ажиллуулсан 3дагч хүн байгаа гэж бодож байгаа биз дээ?

Харү:    Аргагүй л боловсролтой хүн.

Мён:     Тэрийг бага ангийн сурагч ч мэднэ ээ. Бид өдий хүртэл зүгээр л суугаад байсан байх уу? Хяналтын камерт бичигдсэн туслах ажилчид бүгдийг нь шалгахад онцгой зүйл байгаагүй. Ким Жэвоныг Паркенсоны өвчтэй гэдгийг мэдэх хүн ч байгаагүй. Өө мэдэх хүн байгаа юм байна.

Харү:    2 хүн байгаа.

Мён:     Менежер та хэрэг гарах үед машины зогсоол дээр утсаар яриж байсан уу?

Ме:       Тийм ээ. Эхнэртэйгээ утсаар ярисан. Тоглолтын танхим чимээ ихтэй болохоор зогсоолруу явсан юм. Санаа зоволтгүй ээ. Сайхан явагдаж байгаа. Хяналтын камер шалгаж болохгүй юм уу?

Мён:     Шалгасан. Дуудлага хийсэн жагсаалт ч байгаа. Холбогдолгүйг чинь цэвэрхэн нотлочихно. Тэгвэл гар утсаа өөрийн хүслээр өгөх боломжтой юу?

Ме:       Аа тийм үү ав ав.

Харү:    Гэхдээ Жон Инёныг Wernicke Korsakoff-н хам шинжтэй гэдгийг мэдээгүй юу?

Ме:       Тийм өвчний талаар сонсож ч байгаагүй.

Харү:    Тэгвэл Жон Инёныг санаатайгаар аппликейшныг ажиллуулсан гэж бодож байна уу?

Ме:       Жэвон Инён хоёр миний гэр бүлээс ялгаагүй. Үгүй байгаасай л гэж хүсэж байна.

Мён:     Шалгуулах гээд өгчихлөө. Аппликэйшн татаж байсан эсэхийг л шалгахад болох учраа удахгүй хариу нь гарна гэсэн.

Сүжон: Юу ч гарахгүй юм шиг байна.

Мён:     Харин тийм зүгээр л өгчихөж байгаа нь нэг л сэжигтэй.

Харү:    Тэгэхээр менежер гэмт хэрэгтэн мөн биш сонголтоо хийгээрэй.

Мён:     Мөн. Үгүй ээ биш. Үгүй ээ яг биш ч биш. Одоохондоо шалгаж байгаа болохоор. Ёстой нээрээ ингээд байнаг сонголт сонголт гээд байх юм уу?

Харү:    Ганцхан удаа А хариулт. Тархиных нь хэмжээ буурчихаж.

Мён:     Тэгвэл та нүд нь хөдлөж байгааг хараад л мэдчихдэг юм шиг царайлаад байсан. Яагаад дэлгэц л ширтээд суугаад байгаа юм бэ?

Харү:    Яасан? Өөрлүү чинь ширтээд өгөх үү?

Сүжон: Хамтрагчдаа нэг хүн үлдсэн байгаа шүү.

Харү:    Өө тийм. Нээрээ цагдаагийн газарт амны хөдөлгөөнөөр ойлгодог хүн байгаа юу?

Эмч:     Шин Харү доктортой уулзахыг хүсдэг байлаа. Ингээд уулздаг байжээ.

Харү:    Мэдэж байгаа байлгүй. Би нэг онцгүй хэргээс болоод очих газаргүй болчихсон л доо.

Эмч:     Удахгүй л бүгд ажилд уриад сүйд болох байлгүй дээ. Нервологийн салбарын оргилын оргил нь шүү дээ.

Харү:    Сонссон уу?

Мён:     Завгүй байгаа байх гэхдээ хэдэн зүйл тодруулах гэсэн юм аа.

Эмч:     Явцгаая.

Мён:     За. Тэр өдрийн болсон зүйлийг бичсэн бичлэгүүд гадуур их тарсан байгаа. Тэр дундаас нилээн сонин зүйл олсон юм. Юу гэж хэлсэн бэ?

Эмч:     Харин л дээ хэтэрхий цочирдсон байсан болохоор санахгүй байна аа.

Мён:     Амны хөдөлгөөнөөр ойлгодог хүнээс асуухад ингэж хэлсэн.

Эмч:     Чи хөнөөсөн.

Мён:     Чи хөнөөсөн. Энэ бол Жон Инёныг гэмт хэрэгтэн гэдэгт бүрэн итгэлтэй байгаа гэсэн үг.

Эмч:     Гомдол тээж л хэлсэн үг. Эхнэрийнхээ донтолтоос болоод их хэрэлддэг байсныг мэднэ. Тэр асуудлаас болоод Ким Жэвон их шаналаж байсан. Чи зовоосоор байгаад энэ хүн нас барчихлаа ийм утгатай.

Харү:    Жон Инёныг Wernicke Korsakoff-н хам шинжтэй гэдгийг мэдээд цээжлүүлсэн юм биш үү? Өөрийгөө гэмт хэрэгтэн гэж андууртал нь.

Эмч:     Жон Инёныг Wernicke Korsakoff-н хам шинжтэйг мэдээгүй ээ.

Харү:    Жон Инёныг архинд донтогч гэдгийг нь мэдэх хэмжээний дотно юм билээ үнэхээр мэдээгүй юм уу? Би мэдээнээс Жон Инёны алхалт, харцыг хараад л шууд ойлгосон доо.

Эмч:     Би тань шиг нервологийн шилдэг эмч биш болохоор харамсалтай л байна.

Харү:    Хэтэрхий даруухан юм аа. Юү Ил их сургуулийн эмнэлэгийн хамгийн чадварлаг эмч байж.

Эмч:     Хэрвээ мэддэг байлаа гэхэд би яагаад Жон Инёныг гэмт хэрэгтэн гэж түлхэх юм бэ?

Харү:    Хайртай болохоор.

Мён:     Доктор оо та хэтрүүлээд байна.

Эмч:     Мэдээж хайртай. Фэний хувьд Ким Жэвонд хайртай.

Мён:     Цочих гэж юу вэ?

Эм:       Яагаад байгаа юм бэ? Бос бос оо. Босоорой. Явъя.

Мён:     Таньдаг хүн чинь юм уу?

Эмч:     Миний хариуцдаг өвчтөн. Яриж чадахгүй болчихсон.

Харү:    Тэгвэл энэ хүний инээд ямар утгатайг мэдэж байгаа юм байна.

Эмч:     Ямар ч байсан би Ким Жэвоны амиа алдсан хэрэгтэй ямар ч хамааралгүй. Үзлэгтэй болохоор одоо явъя даа.

Мён:     Эвгүй байсан бол уучлаарай. Баяртай. Тэр инээдний утга юу вэ? Тэр хоёр нэг юм мэдээд байх шиг. Юу юм бэ?

Харү:    Хэлсэн биз дээ? Ким Жэвон эмчтэйгээ хувийн харилцаатай гэсэн үг. Тэр эрэгтэй ярих чадвараа алдчихсан өвчтөн. Тийм хүмүүсийн дунд худлаа яриж байгааг маш сайн мэдэрч чаддаг онцлогтой хүмүүс байдаг.

Эмч:     Фэний хувьд Ким Жэвонд хайртай.

Харү:    Яриж чадахаа больсны хариуд. Хүний дуу хоолой царай энергид нь байгаа худал хуурмаг болон хүчилсэн байдлыг маш сайн мэдэрдэг.

Мён:     Хөөх янзтай. Үнэн юм уу?

Харү:    Амаараа худлаа хэлж байсан ч царайнд үнэн илэрдэг гэж Ницше хэлсэн байдаг. Ницшегээс илүү Нациг сайн мэддэг хүнд хэтэрхий хэцүү юм яричихаж.

Мён:     Би ч гэсэн ойлгоно шүү. Аятайхан байснаа л.

Харү:    За ямар ч байсан ярих чадвараа алдсан хүмүүс дунд үнэн худлыг ялгах амьд төхөөрөмж болсон хүмүүс  байдаг юм.

Мён:     Тэгвэл эмч худлаа хэлж байгаа юм уу? Надад яагаад та худлаа хэлж байгаа юм шиг санагдаад байна аа?

Харү:    Окэй. Мөрийцье. Алгадуулахаар.

Эмч:     Эгдүүтэй хөөрхөн 1,2.

Эхнэр:  Тийм ээ тэр хоёр нууц харилцаатай байсан. Мэднэ.

Мён:     Танд хэцүү байсан байх даа.

Эхнэр:  Үгүй ээ тийм юманд шаналаад байвал амьдарч чадахгүй. Тэр хүнийг эргүүлдэг эмэгтэй ганц хоёроор тогтохгүй. Бүгд л дайраад өнгөрдөг хүмүүс. Угаасаа Жэвон бол миний хүн.

Ме:       Тийм ээ би ч гэсэн мэдэж байсан. Жэвон өвчнөөсөө болоод шаналаад хэсэг дотноссон байх тэгээд удахгүй цэгцэрчихсэн аль эрт салчихсан хэрнээ тэр эмч зууралдаад байсан байх. Үнэндээ бол би тэр эмчийг гэмт хэрэгтэн гэж бодож байна. Өчигдөр болсон зүйл хардаа. Нэг л сэжигтэй санагдаад би дагасан юм. Шахагдаад ирэхээр устгаж байгаа биш үү?

Сүжон: Утсаа авахгүй байна. Зурвас бичсэн ч хариу алга.

Мён:     Сэжигтэй үнэр л ханх тавиад байна даа. Ким Хижүгийн хаана байгааг эхлээд тодруулъя.

Харү:    Хамт явцгаая.

Мён:     Тархины эмч гуй зөвлөх юм байж та явж яах юм бэ? Эрх мэдлээ хэтрүүлж байгаа хэрэг биш үү?

Харү:    Яаж ажиллдагийг чинь хармаар байна. Яаруу байгаа болохоор би тус болно оо. Надад сайн чаддаг зүйл байдаг юм.

Мён:     Энэ чинь таны машин шиг тийм сайн машин биш ээ. Ингэж давхиж ажилладаг юм уу?

Харү:    Ойрд муу машин унаагүй болохоор айдас түгшүүр мэдрээд гоё байна.

Мён:     Зогс зогс. Зогсооч ээ. Зогс л доо. Дотор муухайрчихлаа. Хурд хэтрүүлсэн торгууль өчнөөн ирнэ дээ одоо яана?

Харү:    Яах вэ дээ би төлөөд өгье.

Мён:     Хөөх энэ чинь нөгөө хүмүүсийн яриад байдаг мөнгөөрөө гайхуулах гэдэг нь үү?

Харү:    Ямар ч байсан энэ улсын санхүүд нэмэртэй л дээ. Татвар хороож байдаг өөр шиг чинь хүн бол ойлгохгүй л дээ.  Хонхоо л дар.

Мён:     Ким Хижү гэртээ байсан юм уу? Яагаад утсаа аваагүй. Уучлаарай. Чи юу вэ? Жон Инён оо.

Хүмүүс:      Юу вэ? Яана аа юу болоод байна аа?

Мён:     Хутга барих ч тэнхээгүй харагддаг хүн гэнэт яагаад ийм зүйл хийчихэв.

Харү:    Wernicke Korsakoff-н хам шинжээсээ болоод улам их төсөөлсөн байх. Эмч нь нөхрийг нь хөнөөсөн байж магадгүй гэж бодож байснаа хөнөөсөн юм байна гээд итгэчихсэн гэсэн үг.

Мён:     Тэгвэл тэр төсөөллөөсөө болоод нөхрөө ч гэсэн.

Харү:    Бусдын талаар яаруу дүгнэлт гаргах хэрэггүй байх.

Мён:     Тийм дээ тэрийг мэдэхгүй. Эхнэр нь үү явдаг хүүхэн нь үү гэдэг л асуудал болоод байна.

Харү:    Ким Хижүгийн амь насанд аюул байхгүй. Эмнэлэгийн өрөөнд байцаалтыг дуусгасан. Ким Жэвонтой ямар харилцаатай байсан нь илэрчих байх гээд гар утсаа хаясан гэсэн.

Сүжон: Би Ким Хижүг хамгийн магадлал өндөртэй сэжигтэн гэж бодож байна. DBS-н талаар хамгийн өндөр мэдлэгтэй. Гар утсаа хаясан нь ч гэсэн маш хачирхалтай.

Мён:     Ингээд харахад Жон Инён илүү сэжигтэй биш үү? Ким Хижүд гаргасан түрэмгий үйлдлийг нь хар л даа. Нөхрийгөө бол яаж ч чадах байх.

Сүжон: Уур болон хардалтаас болоод нөхрийгөө хөнөөсөн бол хэргээ хүлээхгүй л байсан байх.

Мён:     Алдах юмгүй болсон гэж бодвол чадах байх.

Сүжон: Харин л дээ. Тэгж дүгнэхэд нотлох баримт арай л цөөхөн байна. Тэгээд тэр хоёрын харилцаа муу.

Ме:       Хөнөө.

Мён:     Араараа тавиулж байгаагаагүй биз дээ? Үзээгүй бол мэдэхгүй ээ. Цагаа олж дээ. Чагнадаг аппликэйшн суулгачихсан юм биш үү? Ёстой нээрээ. Яав аа?

Харү:    Босоорой. Хамт нэг тийшээ явах хэрэгтэй байна.

Мён:     Битгий хийж ир. Тэрийг чинь идээд суугаад байх зав байхгүй. Ихэнхийг нь хаядаг шүү.

Муран: Чамайг биш Инаг идэг эсэн юм. Ина яасан юм бэ? Намайг залгахаар утсаа авахгүй юм.

Мён:     Атаархмаар юм аа. Би ч гэсэн авмааргүй л байна.

Муран: Чи чадахгүй ээ. Ина бол надтай адилхан. Ина ирчихлээ тасла. Ина. Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Санаа зовлоо шүү дээ. Гарцгаая. Ээжийнх нь цалин буучихсан. Сайхан амттай хоол идье. Хувцас бас авсан шүү.

Ина:     Хэрэггүй ээ.

Муран: Яасан бэ? Ид гангардаг нас чинь шүү дээ. Намайг чиний насан дээр байхад ээж огт хувцас авч өгдөггүй болохоор.

Ина:     Тань шиг эр хүнд таалагдаад байх шаардлага байхгүй. Хувцас хэрэггүй.

Муран: Наадах чинь юу гэсэн үг юм бэ? Ээждээ ингэж хэлж болдог юм уу?

Ина:     Завхайрах чинь охинтой хүний хийх зүйл юм уу? Аавд хүүхдийн тэтгэмжээ өгдөг юм уу?

Муран: Үгүй ээ юу нөгөө. Би ажилтай үе байдаг ажилгүй үе байдаг болохоор.

Ина:     Манай аав ямар өрөвдмөөр юм бэ?

Эр:       Тийм ээ одоо бол тэр амархан болсон. Хангалттай боломжтой зүйл.

Харү₮  Окэй:    Болж байна.

Сүжон: Тэгвэл та гэмт хэрэгтнийг олчихсон уу?

Харү:    Тийм одоо л Ким Жэвоныг хөнөөсөн хүнийг олчихлоо.

Хүмүүс:      Мөрдөж шалга. Мөрдөж шалга. Мөрдөж шалга. Мөрдөж шалга.

Эр:       Ким Жэвоны хэргийг.

Эм:       Гараад ирлээ гараад ирлээ.

Дарга:  Жон Инёны талаарх шинэ мэдээлэл олдож хэргийг бүр эхнээс нь дахин шалгаж байгаа.

Эр:       Шинэ мэдээлэл гэдэг нь юу юм бэ?

Дарга:  Тэр хувийн мэдээлэл учраас хэлэх боломжгүй.

Эм:       Жон Инёныг архинд донтогч учраас хэрэг хүлээх чадваргүй байсан гэж мэдүүлсэн нь үнэн үү?

Эр:       Жон Инёныг өөр хүнтэй уулздаг байсан гэж бас яригдаад байгаа.

Харү:    Наад үгнийхээ арыг дааж чадах уу? Нэр төрд халдсан хэргээр шүүхэд дуудагдахад яг тохирох юм байна.

Бүгд:    Шин Харү доктор. Шин Харү доктор. Шин Харү доктор.

Эм:       Мөн үү?

Эр:       Мөн юм шиг байна.

Эм:       Доктор энд яагаад байгаа юм бэ?

Дарга:  Шин Харү доктор манай неврологийн багийн зөвлөхөөр ажиллаж байгаа.

Эм:       Өө тийм үү?

Бүгд:    Доктор оо. Доктор оо. Доктор оо. Доктор оо. Доктор оо.

Дарга:  Сая намайг хаяад явцгаачихсан уу? Шороо орчихов уу? Яагаад нулимс урсаад байна аа?

Бичиг:  Цэвэршилтийн тархи.

Харү:    Хурдан дуусгаад гараад ир.

Мён:     Би одоо улсын эзэн хаан хүртэл зогсоож чаддаггүй гэгддэг яаралтай асуудлаа шийдэж байгаа болохоор гуйж байна зүгээр орхиод өг л дөө.

Харү:    Наад яаралтай асуудалтай чинь өрсөлдөж болохуйц чухал асуудал гарлаа. Гэмт хэрэгтнийг олчихсон. Очиж барья.

Мён:     Юу? За одоохон.

Эр:       Эхлүүлчихлээ эхлүүлчихлээ. Бичиж байгаа. Ёстой янзтай. Рок спирит.

Ме:       Аан за ор ор. Тавтай морил. Хүлээж байлаа. Сууцгаана уу.

Мён:     За.

Мён:     За баярлалаа. Хэдэн юм асуух гэж ирлээ.

Ме:       Юу ч байсан бүгдийг нь хэлээд өгье.

Харү:    Миний хэлсэн зүйлсээс дуртай нэг зүйлээ сонгоорой. За сонголтоо хийгээрэй. Жантай гоймон уу? Жампун уу?

Ме:       Юу?

Харү:    Хурдан хурдан сонголтоо хийгээрэй.

Ме:       Жантай гоймон.

Харү:    Сонголтоо хийгээрэй. Ээж, аав.

Ме:       Та яагаад байна аа?

Харү:    Сонголтоо хийгээрэй. Жэймс Дин. Клинт Ийствүүд.

Ме:       Клинт Ийствүүд.

Харү:    Сонголтоо хийгээрэй. Юү Жэха. Жу Юунпил.

Ме:       Жу Юунпил.

Харү:    Аль нь таны хэрэглэж байсан утас вэ? Сонголтоо хийгээрэй.

Ме:       Та нар яагаад байна аа? Надаар тоглоод байгаа юм уу? Яагаад? Яагаад ийм хачин юм асуугаад байгаа юм бэ?

Харү:    Нөхцөл байдлыг хянах чадвар чинь буурч байхыг бодоход тархи чинь хэт ачаалагдаад байх шиг байна. Түрүүхэн л сайхан худлаа хэлж байсан шүү дээ. Жэймс Дин. Юү Жэхагийн фэн юм билээ. Яагаад Клинт Ийствүүд Жу Юүнпил гэж хэлсэн бэ? Худлаа хэлсэн шалтгаан нь энэ хоёрын нэг биз. Хэрвээ Ким Жэвоны үхэл болон шүтээнүүдийн чинь үхлийг холбох байх гээд санаа чинь зовсон хэрэг. Тэгээд энэ бол өөрийнх чинь шүү дээ яагаад сонгохгүй байгаа юм бэ? Энийг яаж олсон юм бол гээд сандарсан бололтой.

Ме:       Юу ярьцгаагаад байгаа юм бэ? Наадах чинь яахаараа минийх байдаг юм бэ?

Харү:    Энэ утас бол DBS-г тохируулах боломжтой хийгдсэн загвар. Яг Ким Жэвоны гар утастай ижил. Энийг яах гэж худалдаж авсан юм бол? Утсыг нь хуулбарлаж Ким Жэвоны гар утсанд суулгасанд өндөр давтамжийн аппликэйшнийг ачааллах зорилготой.

Ме:       Би яг тэр үед эхнэртэйгээ утсаар яриж байсан.

Харү:    Тийм ээ чихэвчээрээ эхнэртэйгээ утсаар яриж байсан.

Ме:       Санаа зоволтгүй ээ. Сайхан явагдаж байгаа.

Харү:    Харин гараараа утсаа удирдсан биз. Тэгэхээр эхнэртэйгээ утсаар яриж байсан утас чинь. Эхлээд эхнэрлүүгээ залгаад халаасандаа хийчихээд албаар хяналтын камерт сайн харагдах газарт зогсоод утсаар ярисан.

Ме:       Тоглолтон дээр байна.

Харү:    Холбогдолгүйгээ төгс батлахын тулд.

Ме:       Утсаар ярингаа тоглолттой холбоотой мэдээнүүдийг гарчиглаж байсан юм. Тэрийг буруу ойлгосон юм шиг байна.

Мён:     Интернетээр юу үзсэнийг чинь бол сэргээгээд л дор нь гаргаад ирнэ. Өөрийнх чинь мөн эсэх ч гэсэн тодорхой болно.

Ме:       Дураараа бол.

Мён:     Сэргээж дуусахаар холбоо барина аа. Явцгаая. Нэг л эвгүй байна даа. Ингэж болохгүй л дээ гэхдээ бүтэхгүй л юм шиг байна даа.

Харү:    Сонголтоо хийгээрэй. Чадваргүй байх уу? Аймхай байх уу?

Мён:     Дахиад л нөгөө сонголт сонголт. Ёстой нээрээ.

Харү:    Тархиных нь хэмжээ улам л багасаад байх юм даа.

Ме:       Эд нар намайг хуурсан байна шүү дээ.

Харү:    Яана аа яана аа тархи нь ч бүр барьц алдаж дээ. Жинхэнэ нотлох баримтыг өөрөө олоод өгчихлөө дөө. Жудогийн тамирчин байсан гээд байсан үнэхээр эрч хүчтэй юм аа. Эвийг нь олвол цааш нь харуулчих юм биш үү?

Мён:     Муу юм чинь зэвсэг барисан уу? Өөрийг чинь Ким Жэвоны амь насыг хөнөөсөн хэргээр баривчлаж байна.

Сүжон: Та Жон Инёныг өндөр давтамжийн аппликэйшнийг ачааллахгүй байж магад гэж айсан. Тэгээд л өөрөө оролцохоор болсон. Урьдчилан бэлдсэн хуулбар утсаар аппликэйшнийг ачаалласан. Жон Инёны юмыг эргэн санах чадварт асуудал байдгийг мэдээд тэр хүнийг гүтгэх гэж байсан.

Ме:       Үгүй ээ огт тийм биш. Би үнэхээр Жэвоны төлөө л тэгсэн. Надад ч гэсэн хэцүү шийдвэр байсан. Фэнүүд одыг үргэлж хамгийн сайнаараа байгаасай гэж хүсдэг. Жоохон алдаа, хумсыг чинь сул тал дээр ямар олон фэнүүд нь нүүр буруулдгийг мэдэх үү? Жэвон бол бардам зангаас өөр юмгүй хүн. Өөрийнхөө биеийг хатааж байгааг өөрийнхөө арчаагүй болж байгааг фэнүүддээ харуулмааргүй байна гэсэн. Тийм арчаагүй байдлаа харуулж байхаар үхсэн нь дээр. Хамгийн тод гэрэлтэж байх мөчдөө үүрд гэрэлтмээр байна гэсэн. Хэн хүнээс илүү Жэвоныг сайн мэддэг болохоор тэр сэтгэлийг нь маш сайн ойлгодог болохоор Инён хийхээр болсон ч чадахгүй гэдгийг нь мэддэг болохоор тэр хүслийг нь би биелүүлэх ёстой гэж бодсон юм. Түүнийг гэрэлтүүлэх ёстой болохоор би явуулах ёстой л гэж бодсон хэрэг. Хэн хүнээс илүү Жэвоныг хайрладаг болохоор.

Мён:     Заавал хамгийн сайхнаараа амьдрах ёсгүй шүү дээ. Шилдэг нь биш байлаа ч чамайг хайрлах хүн байгаа би ч байна. Инён ч хайрлана. Бүгд чамаас нүүр буруулсан ч бид чиний хажууд байна. Бидний хувьд хамгийн тод гэрэлтэх мөч бол чамтай хамт амьсгалаж байгаа яг энэ мөч шүү. Үнэхээр Ким Жэвоныг хайрладаг байсан бол ингээд хэлчих ёстой байсан юм биш үү? Та бол Ким Жэвоныг мөнгө олох хэрэгсэл л гэж харж байсан үхсэн хойноо ч гэсэн өөрт чинь ашиг олж өгөх ёстой үүрдийн АТМ машин.

Сүжон: Ажлын өрөөнөөс чинь хурааж авсан компьютерээс сонирхолтой зүйлс олсон. Фрэди Мэркури. Юү Жэха. Эргэн дурсах төсөл, эргэн дурсах тоглолт. Бүгд л Ким Жэвоныг нас барсны дараа хийх ажлын санаануудтай холбоотой түлхүүр үг байсан. Дараа нь хэрэгжүүлэх төслүүдийг чинь бодох юм бол Ким Жэвон тэгж гэнэт нас барах нь зөв. Магадгүй оргилд үлдээнэ гээд амиа хорлолтыг нь хөхүүлэн дэмжсэн байж болох юм.

Мён:     Ким Жэвоныг арчаагаа алдахыг тэсэж чадаагүй хүн нь та өөрөө юм шиг байна. Шал худлаа хайр энэ тэр гэхээ боль. Сонсож байгаа хүнд муухай байна.

Бүгд:    Ким Жэвон. Ким Жэвон.

Сэт:      Ким Жэвоны хүн амьны хэргийн шинэ сэжигтэн болоод байсан У Санги хэргээ хүлээснээр мөрдөн байцаах ажил хурдтай өрнөж байна. Олон жил Ким Жэвоны менежерээр ажиллаж байгаа энтертайнментийн захирал болох У Санги нь хүнд өвчнөөр өвдөөд байсан Ким Жэвоныг хуулбар утас ашиглан амь насыг нь хөнөөсөн нь тогтоогдоод байна.

Сүжон: Намайг шалдаа буухад хэн миний дэргэд байх бол?

Мён:     Харин тийм ээ.

Сүжон: Танд охин байгаа шүү дээ.

Мён:     Өө охин байгаа.

Ина:     Тийм үү? Та бүр олон нүүртэй шүү дээ. Ёстой мэдрэмжгүй хошигнох х юм аа.

Мён:     Живхийг өөрөө солиж өсгөсөн ч өөрийнхөө сайнд өсчихсөн гэж бодож явдаг айхтар сэргэлэн охин байгаа.

Сүжон: Төлөвшөөд ирэхээрээ аавыгаа зовсныг бүгдийг нь ойлгоно оо.

Мён:     Үгүй ээ ойлгохгүй байсан ч болно. Одоо ч гэсэн зүгээр л гэмшиж явдаг. Дандаа л арчаагүй байдлаа харуулдаг болохоор. Өө тийм урлагийн хүнээс дутахааргүй од тархины эмч маань энэ хэрэг дээр сэтгэл чинь их хөдлөж л байгаа байх даа.

Харү:    Одоохондоо миний ямар хүн бэ гэдгийг ойлгоогүй юм шиг болохоор чинь ганц үг хэлчихье. Арчаатай ч бай арчаагүй ч бай яагаад хэн нэг хүн хажууд байх ёстой вэ? Хэн нэг хүн хажууд минь байгаасай гэж хүсдэг тийм сул дорой хүн биш шүү би.

Сүжон: Явах гэж байгаа юм уу? хэргийг илрүүлсэн гол хүн шүү дээ хүйтэн шар айраг. Хагас сайнд л яг нэг хүндага молт виски. Мартчихсан байна уучлаарай.

Харү:    Явлаа.

Сүжон: Маргааш уулзацгаая.

Мён:     Ёстой шал дургүй хүрмээр юм аа.

Харү:    Хүн дандаа ганцаараа байдаг. Битгий ингэж гоншигонож бай.

Мён:     Ёстой онцгүй.

Дарга:  За одоо ховор өвчнөөр өвдсөн байсан Жон Инёны буруу мэдүүлгээс болоод мөрдлөгийн эхэн үед хүндрэл гарсан. Гэвч миний идэвхийлэн гаргасан хүчин чармайлтын дүнд үүссэн неврологийн багийн ачаар жинхэнэ гэмт хэрэгтнийг бариж чадлаа.

Эм:       Өвчнийх нь Wernicke Korsakoff-н хам шинж мөн үү? Энэ ямар эмгэг вэ?

Дарга:  Wernicke Korsakoff-н хам шинж гэдэг бол байна аа. Тархины гэмтлээс үүдэлтэй.

Эр:       Өө Шин Харү доктор байна. Доктор оо. Доктор оо хүлээгээрэй. Асуух зүйл байна. Доктор оо хүлээгээрэй, удахгүй ээ.

Дарга:  Үзэн ядаж байна. Үнэхээр муухай.

Эр:       Шин Харү доктор оо яаж байгаад энэ багт орохоор болсон бэ?

Мён:     Та хоолоо идсэн үү?

Харү:    Хамтраагүй ээ. Түр зөвлөхөөр ажиллаж байгаа.

Эм:       Их сонин сонголт хийсэн байна. Яагаад ийм сонголт хийсэ бэ? Судалгааны төвөөс хөөгдсөнөөс хойш таны сэтгэл зүйд өөрчлөлт гарсан уу?

Харү:    Тийм ээ. Амжилттай судалгаа хийхийн тулд ажлаа хэт хүч түриймгийлэн явуулсандаа маш их харамсаж байгаа. Гэмшиж байгаагаа илэрхийлээд өнөөдөр ч гэсэн иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа цагдаа нарт бага ч болов тус нэмэр болохыг хүссэн юм. Яг Ким Жэвоны хэргийн талаар зөвлөгөө авах хүсэлт ч ирж таарсан. Энэ цагдаагийн хэлтэст неврологийн баг шинээр байгуулагдсаныг сонсоод миний туслаж болох хамгийн тохиромжтой газар гэж дүгнэсэн юм.

Мён:     Мөн сайн жүжиглэх юм аа. Гэнэт итгэмээр санагдаж байна шүү.

Эм:       Тэгж их эрсдэл гарган Кан Сонхагийн тархийг авсан шалтгаан чинь юу вэ?

Харү:    Миний хэрэгжүүлж байсан төслүүдийн нэг болох гаж донтоны тархийг дахин бүтээх төсөлд хэрэгтэй байсан юм.

Эр:       Гаж донтоны тархийг дахин бүтээх гэхээр гаж донтонуудыг хиймлээр бүтээнэ гэсэн үг үү?

Бүгд:    Хиймлээр ээ? Нэмэгдүүлэх юм уу?

Харү:    Хиймлээр бүтээх гэснээс илүү эмчилгээ хийж илэрхийлэх нь зөв.

Эм:       Эмчилгээ?

Харү:    Хүнд гэмт хэрэгтнүүд бол аймшигт гэмт хэрэгтэний гол асуудал нь тархиндаа байгаа нь илэрхий болоод байгаа. Олон төрлийн судалгаагаар дамжуулан бие физилоги тархины судалгаагаар хүчирхийлэгч танхай байдлыг нь эмчлэж болох онцгой төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Аав:      Хүү минь мундаг болж өсчээ. Хариуцагч.

Эр:       За доктор оо.

Аав:      Шин Харү докторын утасны дугаар хэрэгтэй байна.

Эр:       За ойлголоо.

Харү:    Надруу залгаад л юу болоо вэ? Одоо юу?

Төв:      Чиний цохилтонд сэтгэл хөдлөлөө гаргаад байна уу даа.

Харү:    Анзаарагдсан уу?

Төв:      Хэсэг амрая. Цагдаагийн зөвлөх. Ёстой нэг. Ямар санаатай байгаа юм бэ?

Харү:    Нөлөөтэй байна шүү. Та ийм хурдан холбоо бариж байхыг бодоход.

Төв:      Мэдээ болгоноор л тусгай тагнуулчтай болчихсон юм шиг яриад байхаар чинь яаж үзэхгүй байх вэ дээ.

Харү:    Надад төлөвлөгөө байсан юм аа.

Төв:      Чамайг аврах арга хайж байгаа болохоор тэнд сайн ажиллаж бай. Хүмүүсийн хандлага дээрдэхээр эргүүлээд дуудна. Өөр юм хийхгүй шүү.

Харү:    За. Дахиад нэг тоглоё. Одоо би зөөлөн тоглоно оо. Талархснаа илэрхийлээд.

Төв:      Окэй.

Дарга:  За явж хоол идэцгээе. Эхний хэргээ маш сайхан шийдсэн багийн гишүүддээ зориулаад өдрийн хоолонд би даана.

Мён:     Тийм ээ. Явцгаая.

Эм:       Тавтай морил.

Дарга:  Санй байна уу? Дотор гэдэсний шөл 3г.

Эм:       За.

Мён:     Багийн дарга өөр юм ид ээ. Үхрийн түүхий махтай хуурга ч байна.

Дарга:  Үхрийн түүхий махтай хуурга 10000 вон. Цагдаагийн хямдрал байгаа юу гээд асуучих.

Мён:     За ямар урлагийнхан биш дээ хямдрал гэхээс ичээч ээ.

Дарга:  Юу? Ичих ээ? Чи төлөх юм уу?

Сүжон: Би зүгээр ээ гэдэсний шөл иднэ ээ.

Дарга:  Алив харъя. Сол дарга хоолыг холливүүд маягаар идэх юм аа.

Сүжон: Үгүй ээ би их идчихлээ.

Дарга:  Хоол гэдэг чинь байна аа хамтдаа том том үхмлэж идээд эрч хүч орж байж багийн ажиллагаа сайжирдаг юм. Багийн дарга нь хүрч ядаад л. Яасан 2000 воноор хямдхан гэдэсний шөл авч өгсөнд гомдоод байгаа юм уу?

Мён:     Багийн дарга аа онц хүндийн 2р багаас дуудаж байна. Чухал ажил гэнэ ээ. түргэхэн яв.

Сүжон: Аан за. Би түрүүлээд явъя даа.

Мён:     Хурдан яв яв.

Дарга:  Гэхдээ Сол даргыг яагаад чамаас асуудаг юм бэ?

Мён:     Хөөх янзтай том том. Тасгийн дарга аа ангай. Идчихсэн идчихсэн. Эртээд энийг идээд байсан.

Сүжон: Баярлалаа. Түрүүн худлаа хэлж өгсөнд үнэхээр баярлалаа. Өө хачиртай талхны мөнгийг би.

Мён:     Үгүй ээ үгүй зүгээр надад тэр хэрийн чадал бол байгаа шүү. Түр гарчихаад ирье.

Эр:       Ирэх сард илүү нэмж өгнө өө.

Харү:    Тэр тэр мөнгө өгдөг хүн нэг хоёр хүн биш юм байна.

Мён:     Сайн ажилла аа. За яв яв.

Эр:       За.

Мён:     Энд ямар хэргээр ирээ вэ?

Харү:    Хэлтсийн машины зогсоол бүр дүүрчихжээ. Ийм нууцлаг газарт юу хийж байгаа юм бэ?

Мён:     Нууцлаг аа? Ёстой нэг. Жинхэнэ нууцлаг газар очиж үзээгүй юм байна даа.

Харү:    Хэн юм бэ?

Мён:     Ян захирал энэ урд мухлаг ажиллуулдаг хүн.

Харү:    Гомдол гаргасан юм байх даа яах гэж ирсэн юм бол?

Мён:     Хувийн асуудал.

Харү:    Тийм байх аа хувийн асуудал байх.

Мён:     Дахиад хэрүүл өдөх шалтгаан хайгаад байгаа бололтой би ч гэсэн шийдчихсэн. Өөртэй чинь ам хэлээ уралдуулах заваа яг ганц хундага юм уухад зарцуулж байя.

Харү:    Сүртэй юм шийдэж дээ. Цаашдаа нэг хундага биш хувин шанагаар нь уух завтай болно оо санаа зоволтгүй.

Мён:     Юу гээд байна аа. Яагаад байгаа юм бэ?

Харү:    Пак сэтгүүлч ээ сайн байсан биз дээ? Би харин нэг сэдэв өгөх санаатай. Гарчиг нь ч гэсэн бэлэн болсон одоо хүртэл хахууль авдаг цагдаа нэр. Тийм ээ үнэн. Хахууль авдаг цагдаагийн мэдээлэл.

Мён:     Нэг л биш ээ. Ойрд байнга л мушилзаад яваад байгаа. Намайг харж байгаа харц нь нэг л муухай яг л чи ч балиартсан даа гэсэн харц. Ямар ч санаатай байгаа юм бэ?

Сэт:      Чамайг л чадах санаатай байхгүй юу.

Мён:     Тийм л байх. Одоо ингэж ярих цаг уу? Би хэнээс болоод тэр утгагүй хүнтэй орооцолдсон билээ дээ?

Сэт:      За уучлаарай. Би тооцоог нь даая. Болно биз дээ?

Мён:     Үгүй ээ дахиад өөр газарт орж бас дайл. Үнэтэй газар шүү.

Сэт:      Тэгье ээ өөр үнэтэй газарт би дайлъя.

Эр:       Таны мэдээллээр цагдаатай холбоотой мэдээ бэлдээд оруулчихлаа. Пак Жинён сэтгүүлч.

Харү:    Окэй. Хурдан байна шүү.

Мён:     Энэ одоо. Энэ ёстой нээрээ. Энэ ёстой.

Харү:    Юу гээд байна аа?

Мён:     Энэ одоо юу болоод байна аа?

2р анги төгсөв.

Дараагийн ангид:

Дарга:  Та хоёр ёстой нэг мөрөөдлийн хамтрагчид.

Мён:     Тархины багш аа туслаарай. Барь. Жинхнээсээ буудлаа. Дураараа туслаад байлгүй журмын дагуу ажилла.

Харү:    Яагаад цагдаагийн журмыг дагах ёстой юм бэ?

Сүжон: Би сонин зүйл олсон.

Дарга:  Юу олсон гээд байга аюм бэ?

Мён:     Болгоомжтой байх хэрэгтэй. Юу вэ?

Харү:    Жинхэнэ гаж донтон болсон бол.

Мён:     Чи яг юу вэ? Доктор мөн юм уу?  

 

Back to episodes Go home