Хоёр тархины хамтрал 1р анги
Хүмүүс: Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон. Жэвон.
Эр: Жэвон.
Эм: Ким Жэвоны эмч байна.
Эхнэр: Хань аа.
Эм: Холдоод өгөөрэй. Байна уу? EDH-тэй өвчтөн хагалгааны өрөө бэлдээрэй. Ким Жэвон нас барчихлаа.
Эхнэр: Хань аа. Би нөхрөө хөнөөчихлөө. Би яана аа? Би хөнөөчихлөө. Би л, би бол алуурчин.
Хүмүүс: Сөжү авъя. Эгч ээ наашаа. Захирал аа сөжү авъя аа.
Мёнсэ: Нэг сөжү, нэг шар айраг авлаа шүү. Захирал аа нэг дүпүтэй кимчи.
Эр2: За жоохон хүлээж байгаарай.
Мён: Энэ чичиргээний чимээ хүртэл ёстой айхтар, бүр маш дургүй хүрмээр. Би утсаа авбал чиний нөхөр шүү нөхөр. Чиний нөхөр гэдэг үгээ буцаалаа за яасан бэ?
Муран: Нааш ир.
Мён: Би яахаараа очих ёстой юм бэ?
Муран: Мөрдөгч биз дээ? Цагдаа биз дээ татвараар цалинждаг улсын зарц хурдан ирэх ёстой шүү дээ.
Мён: Аан за эзэгтэй би улсын зарц болохоос хувийн зарц бол биш шүү.
Муран: Гэмт хэрэгтэй тэмцдэг шүү дээ. Одоо намайг цааш нь харуулчихаж ч магадгүй.
Мён: Би одоо онц хүнд гэмт хэргийн тасгийнх биш. Би одоо хэргийн газрын шинжээч болсон.
Муран: Хэргийн газрын шинжээч ээ? Өө тэгвэл намайг нас барахаар задлан хийж өгөөрэй.
Мён: Гуйх юм байвал нөхрөөсөө гуй. Гэмт хэргийн талаар 112т дуудлага өг. Хэзээ ч очихгүй за юу.
Эр: Хаалгаа тайл. Хурдан тайлаач. Тайлахгүй бол хэмх цохичихно шүү.
Эр2: Би үнэхээр мэдээгүй. Найз залуутай гэж мэдээгүй ээ.
Мён: Заваарсан юм бэ? Алив эхлээд хувцсаа өмс.
Эр: Бас юу вэ?
Мён: Өмсөөчээ. Ёстой нээрээ сонирхол нь хүртэл янз янз, олон янз юм аа. Ёстой солиормоор юм аа.
Муран: Хүрээд ирсэн үү?
Эр: Юу вэ? Өөр бас ийм залуу байсан юм уу?
Мён: Би, би биш ээ. Дургүй хүргэж өөрсөдтэйгээ адилтгаад хэрэггүй. Тайвшир.
Эр: Энэ муу чинь одоо. Ёоё ёоё. Өвдөөд байна. Юу вэ?
Мён: Би юу? Хуучин нөхөр нь. Чиний уулздаг хүүхний хуучин нөхөр.
Муран: Хуучин нөхөр.
Бичиг: Бэлгийн дур хүсэл ихтэй тархи.
Мён: Тэнэг гэдгээ дахиад л батлалаа даа. Яах гэж ингэж амьдардаг байна аа. Ичиж үхэх нь ээ.
Бичиг: Бусдад илүү анхаардаг тархи.
Муран: Хайр аа юун шинжээч вэ? Толгойгоо ажиллуулах дургүй биз дээ? Чамд огт тохирохгүй шүү дээ.
Мён: Болиж үз. Би ч гэсэн шинжлэх ухааны анги төгссөн шүү. Дахиад дуудах юм бол ёстой хохино шүү. За дарга аа. Хүн амьны хэрэг ээ?
Хүмүүс: Ирж байна ирж байна.
Эр: За холдоод өгөөрэй.
Эр2: Та яагаад нөхрөө хөнөөсөн бэ?
Эр: За холдоорой.
Эм: Яаж?
Дарга: За за асуугаарай.
Эр: Үхлийн шалтгаан тархины цус харвалт мөн үү?
Эм: Санаатайгаар тархинд цус харвуулсан гэдэг нь юу гэсэн үг вэ?
Дарга: Миний хэлж чадах зүйл бол нэг л зүйл байгаа. Манай цагдаагийн хэлтэс Солонгос улстаа анх удаа миний удирдлагын дор сүүлийн үед нэмэгдэж байгаа тархины өвчлөлтэй холбоотой гэмт хэргийг илрүүлэхын тулд шинээр неврологийн баг байгуулсан байгаа. Саяны энэ хэргийг манай неврологийн баг хариуцах болно.
Сүжон: Яана аа яана аа?
Мён: Ажлын өрөөгөө ч цэгцлээгүй байхад юун хэрэг өгөх вэ? Хүүе хүүе. Дарга аа яагаад наанаа суучихсан юм бэ?
Сүжон: Унаад л. Уучлаарай.
Мён: Үгүй ээ уучлал гуйх юу байх вэ. Хурдхан гар аа.
Сүжон: За би гарчихна аа. ЗҮгээр ээ.
Мён: Зүгээр үү?
Сүжон: Зүгээр ээ уучлаарай.
Мён: Аан за. Арай хэтэрхий байгаа биз дээ? Урлагийн хүнтэй холбоотой олны анхаарлыг татах хэрэг болохоор манай тасгийн дарга ингэж зүтгээд байх шиг байна. Аягүйтэх юм бол бид хоёр л хэцүүднэ шүү.
Сүжон: Харин тийм ээ.
Мён: Тийм биз дээ? Тасгийн даргыг ирэхээр нь хэлээрэй. Энэ хэргийг бүтэхгүй гээрэй.
Сүжон: Юу? Би юу?
Мён: Тийм.
Дарга: За болчихлоо болчихлоо. Шууд дэвших боломж олдлоо. Энэ хэргийг сайхан илрүүлээд нервологийн баг яагаад байх ёстой вэ гэдгийг батлаад өгье. Яасан? Юу?
Сүжон: Тасгийн дарга аа уучлаарай.
Бичиг: Ичимхий даруухан тархи.
Сүжон: Одоохондоо бэлэн болоогүй байна.
Дарга: Тэгээд чадахгүй гэж үү?
Сүжон: Тийм ээ.
Дарга: Юу? Тийм ээ? Тийм гэсэн үү?
Сүжон: Үгүй ээ үгүй тийм биш.
Дарга: Үгүй гэнэ үү юун үгүй гэж. Сая албаны даргаас олон нийтийн анхаарлыг татсан хэрэг болохоор илүү сайн анхааралтай шалгаж байцаа гэсэн зурвас ирэхээр нь за гэдэг үгийг анхаарлын тэмдэгтэй хамт сэтгэл зүрхнээсээ бичээд илгээх гэж байхад ийм хий нь гарсан юм хэлж байгаа юм уу?
Сүжон: Уучлаарай.
Дарга: Шүд байхгүй бол буйлаараа ид гэж үг байдаг. Байхгүй юм аа зээлээд мэдэхгүйгээ зөвлөгөө аваад хандлагын л асуудал биз дэ? Бид нар хэзээ нэг их хамаг юмаа бэлдчихээд хөдлөөд гэж байсан юм бэ? Сол дарга хэргийн газар дээр эргэлдэж үзээгүй болохоор мэдэхгүй билүү? Эсвэл мэдсээр байж намайг даапаалаад байна уу?
Мён: Аан тасгийн дарга аа би л бэлэн болоогүй байна гээд жоохон үглэчихсэн юм аа. Уучлаарай.
Дарга: Энэ технологи өндөр хөгжсөн эрин зуунд нервологийн шинжлэх ухааны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн бодон бодон байгуулсан баг шүү энэ баг бол. Миний ажил үүргийн үнэлгээ нуга нэмэгдэх үү? Нугын нуга нэмэгдэх үү та хоёроос хамаарна шүү. Яадаг ч байсан амжилттай удирдана шүү. Ойлгосон уу?
Хамт: За.
Хён: Ким Жэвон Паркинсоны өвчтэй байсан юм уу? Одоохондоо залуу шүү дээ.
Эхнэр: 3 жил болж байна. Залуу болохоор илүү хурдацтай байна гэсэн. DBS мэдрэлийн төвийг цочроох хагалгаа хүртэл хийсэн.
Сүжон: Тархиныхаа мэдрэлийн төвд нөлөөлж гар салгалахыг болиулдаг хагалгаа биз дээ?
Эхнэр: Тийм ээ хагалгааны дараа өдөр тутмын амьдралд бол асуудал байгаагүй. Гол нь гитар тоглоход хэцүү байсан. Гитар бол түүний минь бүх зүйл байсан. Өдөр бүр л гитаараа дарж байгаад үхмээр байна гэдэг байсан. Тоглолтынхоо өмнө тайзан дээр хамгийн тод гэрэлтэх мөчид минь намайг хөнөөж өгөөч гэж надад хэлсэн. Янзын сайхан арга оллоо гээд өндөр давтамжийн бугуйвч авчихсан байсан. DBS-н хагалгаанд орсон хүн хэзээ ч өндөр давтамжийн төхөөрөмж хэрэглэж болдоггүй юм. Их халдаг байдлаар хууль бусаар хийсэн өндөр давтамжийн бугуйвч зүүгээд ирсэн. Тайзан дээр зүүгээд гарна. Жэвоны гар утас. Энэ аппликэйшнийг ашиглаад асаагаад өгөөрэй гэсэн. Би хүссэнийг нь хийсэн. Эцсийн бүлэгт би хөнөөсөн. Би бол алуурчин.
Эмч: Тийм ээ боломжтой. Diotomic энерги бол биед зүүсэн төхөөрөмжөөр дамжин эдийг гэмтээж үхэлд хүргэх боломжтой. Энгийн эмчилгээний төхөөрөмжүүд бол зүгээр гэхдээ хууль бусаар угсарсан бол өөр яриа болно. Ойрд гуниглаад байхаар нь сэтгэцийн эмчийн зөвлөгөө ав гэж хэлж байсан юм. Хариуцсан эмчийн хувьд өөрөөсөө ичиж байна.
Сүжон: Бэлэн болчихлоо.
Мён: За за. Өсгөлөө шүү. За за явлаа шүү.
Сүжон: Хөөх хөөх. Энэ дээд хэмжээнээс давж байна. Герц хэмжигчээр хэмжихийн аргагүй. Бас их халдаг юм байна. Хууль бусаар угсарсан л юм байна.
Мён: Задлангийн хариу нь гарахаар тодорхой болох байх. Гэхдээ Жон Инёны мэдүүлэг үнэн л юм шиг байна.
Сүжон: Шинжлэх ухааны талын нотлох баримт л олох хэрэгтэй юм байна даа. Симулэйшн хийх хэрэгтэй юм байна.
Мён: Юу? Би юу?
Сүжон: Үгүй ээ би хийх хэрэгтэй. Би хийе.
Мён: Үгүй ээ үгүй тэгж хэлээгүй. Симулэйшн гэхээр чинь туршилтанд орох манекан энэ тэр хэрэгтэй гэсэн үг биз дээ?
Сүжон: Тийм ээ. Гэхдээ байхгүй болохоор туршилтын хүсэлт гаргах хэрэгтэй байх. Brain hub гээд Хангүг их сургуулийн эмнэлэгийн тархи судлалын төвийн неврологийн симулэйшн цэнтр байх нь байдаг л даа.
Мён: Brain hub оо? Би уг нь ийм юмтай ойр биш дээ. Хаанаас сонссон юм бол оо?
Сүжон: Энэ хүнээс болоод мэдээд байгаа байх аа. Их алдартай тархи судлаач байгаа шүү дээ.
Эм: Өнөөдөр т а бүхэнд сайхан лекц тавих тархи судлаач Шин Харү докторыг уриж байна.
Сүжон: Шинэ Харү гээд танин мэдэхүйн нэвтрүүлэгт их ордог неврологийн эрдэмтэн. Саяхан бодлоороо робот хөдөлгөж болдог тархины интерфейс технологиороо шуугиулааад байсан.
Харү: Тархи судлаач ч гэсэн уудаг.
Мён: Өө нөгөө тархи судлаач ч гэсэн уудаг гээд байдаг хүн үү? Ингээд, ингэж рекламдаад байдаг хүн үү?
Сүжон: Тийм тийм тэр хүн.
Мён: Ном хүртэл бичсэн юм байна.
Сүжон: Тийм ээ. Энэ байна.
Мён: Өө сэтгэцийн эмгэг судлаач юм байна. Болж байна.
Сүжон: Гэхдээ их сонин зантай гэж хүмүүс.
Мён: За санаа зоволтгүй ээ. Сонин байлаа ч гэсэн судлаач шүү дээ. Ийм хүмүүсийг чинь этэйхэн панаалдаад байвал их амархан зөвшөөрчихнө өө.
Шавь: Бороо орохоор бүр аймар юм аа. Доктор оо танд сайхан байгаа бололтой.
Харү: Мэдээж шүү дээ миний эрдэнэсийн хайрцаг юм чинь.
Шавь: Цочих гэж. За Шин Харү докторын судалгааны төв байна.
Мён: Ийм байх боломжтой болов уу? Зөвлөгөө, симулэйшн хийлгэх гэсэн юм аа.
Шавь: Саяхан тоглолтынхоо үеэр нас барсан Ким Жэвоны хэрэг. Эхнэр нь сэжигтэн.
Эхнэр: Би бол алуурчин.
Харү: Сонин юм мэдрэгдэхгүй байна уу? Миний шавь байж ийм гярхай биш байж болох уу?
Шавь: Уучлаарай.
Харү: Сонин байна. Шалгах хэрэгтэй. Зөвлөгөө өгнө гэж хэл.
Шавь: За.
Мён: Аан за тэр өдөр очоод залгая. За баяртай.
Сүжон: Их завгүй хүн шүү дээ. Шууд зөвшөөрчихлөө шүү.
Мён: Өө панаалдах ч хэрэг гарсангүй. Энэ хүн чинь их дажгүй хүн байна.
Шавь: Нервологийн симулэйшн хийлгэмээр байна гэсэн төвийн ажлын хуваарийг шалгаад үзэх үү?
Харү: Симулэйшн ээ? Тэрийг хийх цаг нь биш. Тэр хүүхэн гэмт хэрэгтэн биш ээ.
Шавь: Юу? Тэрийг та яаж?
Харү: Яаж мэдэж байгаа юм бол бодоод үзээч. Би эрдэнэстэйгээ уулзчихаад ирье.
Шорон: Чи ашгүй сүүлийн аллага хийх боломжийг олгож байна.
Харү: Чиний хүсэл биз дээ? Энэ л байхад чи бүгдийг чадна. Гараад өөртөө боломж олго.
Шорон: Харин чиний хүсэл бол миний тархийг авах.
Харү: Хамгийн сайхан наймаа биш үү? Чи сүүлийн удаа нэг хэрэг хийгээд энэ хорвоогоос явна би чиний тархийг авна.
Шорон Янзтай.
Харү: Янзтай байгаа биз?
Шорон: Гэхдээ би нэг хохироод байгаа юм шиг ээ.
Харү: Тийм үү? Тэгвэл боль оо.
Шорон: Үгүй ээ тэр адгуу зантай гэдэг нь. БОлж байна. Гэрээ байгуулна аа. Кан Сонха. Болсон уу? За одоо юу хийвэл болох уу?
Харү: Ингэхэд болно оо.
Шорон: Юу вэ?
Харү: Би байна аа саяхан Германы Линдауд болсон Нобелийн шагналын эрдэм шинжилгээний хуралд оролцоод ирсэн. Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийн хамгийн их уулзахыг хүсдэг залуу неврологийн эрдэмтэн нь би. Юу гэсэн утгатайг ойлгохгүй билүү? Би сайхан ойлгогдохоор шоронгийн хэлээр хэлээд өгье. Солонгосын неврологи судлалын салбарт бол би тол-гой-логч гэсэн үг. Өөрөө өөрийгөө гайхуулсан чинь янзтай гоё байна шүү.
Шорон: Юу гээд бувтнаад байна аа?
Харү: Ийм мундаг хүн аллага мэтэд донтсон новштой наймаалцах уу?
Шорон: Муу новш чинь чи үнэхээр үхмээр байна уу?
Харү: Үнэхээр хүний ам хөнөөмөөр байвал би нэг зөвлөгөө өгчихье. Чиний хөнөөж чадах хүн ганц л байгаа. Чи өөрөө өөрийгөө.
Шорон: Үх чи. Чи толгойлогч гэл үү? Тэгвэл энд би толгойлогч нь байна. Одоо би аавтай чинь уулзуулаад өгнө өө. Надад баярлалаа гээд хэл.
Харү: Над үгнийхээ арыг дааж чадах уу?
Шорон: Новш чинь.
Эр: Доктор оо. Доктор оо. Юу вэ. Хөөе чи. Хөөш
Харү: Новш оо нулим. Хөөш. Нулим л даа. Өчнөөн нүгэл үйлдсэн чамайг амьдралынхаа төгсгөлд нүглээ наминчил гэж байхад идчихэж байгаа юм уу ?
Шавь: Доктор оо. Доктор оо.
Шорон: Чиний хэлснээр би сүүлийн аллагаа хийнэ. Гэхдээ яана аа чи нөгөө хүсээд байсан юмаа авч чадахгүй нь дээ.
Харү: Үгүй ээ авах л болно. Заавал өөрийнхөө гараар чиний тархийг гаргаж ирнэ. Хэсэг хэсгээр нь хуваагаад судалгаанд ашиглаад өгнө өө.
Бичиг: Маш өвөрмөц тархи.
Харү: Харж л байгаарай тэр новш удахгүй үхнэ ээ.
Шавь: Хэчнээн хүний амь хөнөөмөөр байсан ч үнэхээр өөрөө өөрийгөө хөнөөх үү?
Харү: Тэрнээс өөр арга байхгүй юм чинь. Аллагад донтсон Кан Сонха дахиад хүний амь хөнөөж чадахгүй гэдгээ ойлгосон мөчид цөхрөнө. Хүний амь л хөнөөж чадахгүй бол амьд явах ч шаардлагагүй болно. Миний зөвлөгөөг дагана. Өөрийнх нь хийж чадах хамгийн сүүлийн аллага амиа хорлолт.
Эр: Сонамбүд 10 гаруй хүний амь насыг хөнөөсөн хэргээр цаазаар авах ял эдлэж байсан Кан Сонха ганцаарчлан хорих өрөөнд хоолойгоо боомилж амиа хорлосон байдалтай олджээ. Кан Сонха өөрийн тархийг Хангүг их сургуулийн харъяанд байдаг судалгааны төв болох Brain hub-д хандивласан гэдэг нь ил болж олныг шуугиулж байна. Кан Сонха яаж өөрийн тархийг өгье гэж шийдсэн юм бол гэдэг дээр олон хүн анхаарал хандуулж байна.
Шавь: Доктор оо үнэхээр таны хэлснээр амиа хорлосон байна.
Харү: Тархины талаар энэ зэргийг мэддэг болчихвол бараг л үзмэрч болж байна гэсэн үг. Миний ачаар цэвэр гаж донтоны тархийг харах боломжтой боллоо шүү.
Шавь: Гэхдээ доктор оо эртээд Кан Сонха донорын хүсэлтээ зажлаад идчихсэн шүү дээ. Яаж тархийг нь авахаар болсон юм бэ?
Харү: Утсаа ав аа.
Шавь: За Шин Харү докторын судалгааны төв байна. Аан за мөрдөгч өө.
Мён: Кан Сонхагийн цогцос ийшээ ирж байна. Бөөн юм болж байна аа бөөн юм. За би одоо дээшээ гарлаа.
Эр: KBN-н мэдээ Мин Бёнчол байлаа.
Мён: Амжилттай яваа хүн. Эдний нүүр царай бололтой. Доктор Шин Харү. Доктор Шин Харү. Шин Харү доктор уу?
Харү: Юу билээ?
Мён: Ким Жэвоны амь насаа алдсан хэргээр уулзахаар болсон Гым Мёнсэ мөрдөгч байна. Би сая туслахтай чинь утсаар ярисан даа.
Харү: Аа тэр үү? Эхлээд надад нэг туслаадах уу. Гаднаас сайн харагдахаар цонхон дээр наачих. Бэлдээрэй.
Шавь: Гэхдээ доктор оо үнэхээр сонирхол татаад байна. Энийг Кан Сонха идчихсэн биз дээ?
Харү: Идэх ээ? Тэгээд наадах чинь юу юм бэ?
Шавь: Харин тийм энэ яагаад зүгээр.
Харү: Яагаад донгосоод байна? Санахгүй байна уу? Тэр өдөр намайг боож алах шахсан өдөр бичүүлсэн биз дээ? Санахгүй байна уу?
Шавь: Аан тийм тийм тэгсэн байх аа.
Харү: Залуу хүн байж ийм мартамхай байж болох уу?
Шавь: Гэхдээ доктор оо.
Харү: Бас яасан бэ?
Шавь: Жин профессор бөөн юм болно доо. Дуусахаар хамт.
Харү: Жин профессор уурлавал ч аймар л даа. Ректорын хүүгийн уурыг хүргэж болохгүй л дээ. Над шиг өнчин хүн ректорын хүүг уурлуулвал балрана. Би тэрнээс 1сая дахин илүү үнэлэгддэг эрдэмтэн байж ректорын хүүгийн өөдөөс зөрж болохгүй тийм ээ?
Шавь: Үгүй ээ үгүй би тэгж хэлээгүй. Уучлаарай.
Харү: Хүний яах ийхэд ингэж санаа зовоод байх юм бол миний др байж чадах уу? Сонголтоо хий. Гар хөлөө нийлүүлэх үү эсвэл шууд гар.
Жин: Энэ удаагийн эрхтэний донор бол гаж донтоны нийгмийн эсрэг үйлддэг үйлдлийн талаарх физилогийн онцлогийн талаарх судалгаанд их том тус болох болно.
Сэтгүүлч: Кан Сонха Шин Харү докторт тархиа өгөхөөр болсон гэсэн.
Жин: Шин докторт биш манай Brain hub-д өгсөн юм. Хойшлуулшгүй нөхцөл байдлаас болоод мэдээллээ ингээд дуусгая. Баяртай.
Сэтгүүлч: Үгүй ээ тэгээд.
Шавь: Яагаад орж ирэхгүй байна аа. Донорын бичиг баримтыг хуурамчаар үйлдээд баригдах юм бол балрана даа.
Харү: Нарийн зүйлийг би дараа хэлье. Гэхдээ та Солонгосын неврологийн салбарын хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа шүү. Ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байгаарай. Намайг иртэл шүү.
Мён: Юу вэ юу вэ.
Харү: Нэр Кан Сонха. Нас 56. Үхлийн шалтгаан амиа хорлолт. PCL-R тестээс дээд оноог авсан. MRI-р гаж донтоны тархи гэдгийг батласан МАО-А гентэй. Тархины задлан шинжилгээгээ эхлүүлж байна.
Шавь: Чи хэн бэ? Кан Сонха биш байна шүү дээ. Яагаад яагаад энд байгаа юм бэ? Яагаад?
Мён: Үгүй ээ нөгөө тэр доктор. Шин Харү доктор энд хэвтэж байгаарай гээд.
Шавь: Доктор уу? Яг галзуурлаа.
Мён: Би л харин галзуурлаа. Наашаа хар энийг одоо яах юм бэ?
Шавь: За одоохон.
Мён: Одоо энэ үсийг яах юм бэ? Одоо яах вэ? Миний үсийг төлж өг миний үс.
Шавь: Уучлаарай үнэхээр уучлаарай. Кан Сонхагийн цогцос гэж бодоод. Энд, энд саяхан Кан Сонхагийн цогцос байсан юм. Ядаж үсчинд. Яана аа түрийвчээ орхичихоч.
Мён: Үсчин ээ? Ёстой хачин юм яриж байх шив.
Жин: Юу болсон юм бэ? Шин докторт бүх эрхийг олгосон юм уу? Байж боломгүй юм. Кан Сонхагийн цогцос яасан бэ?
Шавь: Шин доктор аваад явсан юм шиг байна.
Жин: Хурдан хайж ол.
Бүгд: За.
Мён: Юу вэ. Юу вэ намайг харахгүй байгаа юм уу? Ийм болгочихоод бүгд хаашаа зугтаад байгаа юм бэ?
Жин: Шин доктор. Энэ хаалгаа нээ. Одоохон хаалгаа нээ. Хаалгаа нээ Шин доктор. Энэ хаалгаа нээгээдэх.
Шавь: Доктор оо.
Жин: Одоохон хаалгаа нээ. Шин доктор оо. Одоохон зогс оо.
Шавь: Доктор оо.
Жин: Шин доктор хурдан ммастер түлхүүр аваад ир. Шин доктор.
Эр: Аваад ирлээ.
Жин: Хэний зөвшөөрлөөр задлан хийж байгаа юм бэ?
Харү: Эйнштэйний тархийг харсан эрдэмтэн Харви үхэн үхтлээ тархиных нь зургийг ганцаараа хадгалсан. Мэмэнто киноны бодит дүр Хэнри Молайсоны тархин дээр бол шүүхийн маргаан үүссэн. Тэгэхээр би яагаад цомоо өөртэй чинь хуваах ёстой вэ?
Жин: Шин доктор оо.
Мён: Доктор оо өө энд байсан байна.
Жин: Би зүгээр өнгөрөөхгүй шүү. Албан ёсоор гомдол гаргана.
Мён: Би ч гэсэн зүгээр өнгөрөөхгүй. Энэ хар даа. Энийг одоо яах юм бэ?
Жин: Өөрөө юу вэ? Түрүүнээс хойш яах гээд байгаа юм бэ?
Мён: Хараад ойлгохгүй байна уу? Хохирогч байна. Энэ доктор намайг тэнд хэвтэж бай гэсэн болохоор хэвтэж байгаад ийм болчихлоо.
Жин: Яагаад тийм ажилд оролцоод байдаг юм бэ? Тэнэг юм уу?
Мён: Юу? Чамд өөр хэлэх юм байна уу?
Харү: За цэгцлэе. Дураараа албан ёсоор гомдол гарга. Ямар ч байсан миний буруу байгаа муухай харагдаж байгаа болохоор.
Мён: Юу?
Харү: Хэсэгтээ энийг зүүчих. Үнэтэйгээс нь шууд аваад өгнө өө. За асуудал шийдэгдлээ. За сайн ажиллаарай.
Жин: Хөөе Шин доктор.
Мён: Ийм хүн гж бас байдаг аа.
Шавь: Уучлаарай. Татгалзахгүй бол эхнний ээлжинд наадахаа зүү.
Мён: Хэрэггүй ээ. Зүгээр зүү. Энэ хүний байж байгааг харах нь ээ өдий хүртэл их л зовсон байх.
Шавь: Тэгээд л ийм болчихоод байна.
Мён: Баларлаа даа. Үсээрээ л ганц чимдэг юм шүү дээ. Энэ одоо юу вэ? Ёстой хэлэх ч үг алга.
Сүжон: болиулах ёстой байсан юм. Уучлаарай.
Мён: Үгүй ээ та яагаад уучлал гуйгаад байгаа юм бэ? Тэр муу л хогийн байгаа байхгүй юу.
Сэтгүүлч: Тэр хогны нэр түүнийг мэдмээр байна. Юу вэ? Яагаад давхиж байгаад больчихсон юм бэ? Хэн ингэчихсэн. Дээрэмчин үү?
Мён: Үс хусдаг дээрэмчин байдаг юм уу? Гаж донтой дээрэмчин үү? Явъя уух хэрэгтэй байна.
Эр: Амиа алдсан тулаар мэдээ цацагдан үхлийн шалтгаан.
Мён: Бүр сүртэй царайлж байгаад л нервологийн хөгжлийн төлөө том үйл хийж байна эргүү жинхэнэ эргүү гар. Өө нээрээ тэр новшийн хүний жинхэнэ төрхийг нь олж хар аа.
Эр: Маргаан дэгдээгээд байгаа юм. Брэйн хобын Шин Харү доктор.
Сэтгүүлч: Өө нөгөө новшийн хүн чинь үү?
Харү: Кан Сонха хохирогч нарынхаа өмнө нүглээ наминчлах сэтгэлээр өөрийн тархийг хандивламаар байна. Гэмт хэрэгтний тархины судалгаанд ашиглаарай гэж хэлсэн юм.
Шавь: Яагаад орж ирэхгүй байна аа. Донорын бичиг баримтыг хуурамчаар үйлдээд баригдах юм бол балрана даа.
Мён: Өө тийм тэр чинь хуурамч, хуурамчаар үйлдсэн би сонссон. Ингээд хэвтэж байхад үс хусдаг гар хэлсэн.
Сэтгүүлч: Нотлогоо?
Мён: Нотлогоо юу байгаа. Миний чих. Хусдаг гар өөрөө тэгж хэлсэн. Хуурамчаар үйлдсэн гэсэн. Өөртэйгээ худлаа яридаг хүн гэж байх уу?
Сэт: Өнөөдөр ч хэцүү л өдөр байсан юм шиг байна. Чи яг зөв сонссон юм уу?
Мён: Миний чихэн дээр 100г тавих уу? 500г таих уу?
Харү: Пэрфэкт. Ядаргаатай юм болчихлоо.
Төв: Тэгээд тэр Кан Сонхад яагаад ганцаараа задлан хийж байгаа юм бэ?
Харү: Кан Сонхагийн тархи бол ховор эрдэнэ. Илрүүлсэн хүн нь би.
Төв: Судалгааны төвд ирж байгаа бүх тархийг хуваалцах ёстой байдаг.
Харү: Хуваалцана аа.
Төв: Хэзээ? Чи хийхийг хүссэн зүйлээ бүгдийг хийсний дараа юу?
Харү: Мэдээж юм биш үү?
Төв: Чи байнга ингэж хувиа бодоод байх юм бол би цаашдаа хамгаалж чадахгүй шүү. Энэ муу одоо.
Харү: Нээрээ найзтайгаа уулзах ёстой юм. Дараа л загнуулъя даа.
Төв: Шин Харү.
Харү: Судалгааны үндэс суурь болох цэвэр гаж донтоны тархи байсан. Зүрх догдлоод л байна. Тийм тархи олж авах ямар хэцүү гэдгийг чи мэднэ дээ. Золиг чинь чамд ч гэсэн сайхан байна уу? Гаж донтоны тархийг дахин бүтээх төслийн төлөө өргөцгөөе. Өнөөдөр шиг ийм өдөр дахиад нэг татах уу? Архи мэтэд толгойгоо алдах хүн би биш.
Мён: Бүр согтчихож.
Ина: Янзтай үс чинь ямар инээдтэй юм бэе
Мён: Хөөе чи одоо аавын чинь толгой дээр хурдны зам тавьчихсан байхад инээгээд байгаа юм уу?
Ина: Яачихсан юм бэ?
Мён: Аав нь байна аа өнөөдөр за байз хаанаас нь эхлэж хэлэх вэ?
Ина: Хөөх наад үнэрээ. Эхлээд явж усанд ор. Ёстой нээрээ. Хүэ Сон ахыгаа үзэх гээд байна шүү дээ.
Мён: Үз ээ би битгий үз гэсэн юм уу?
Ина: Ингээд хэвтчихээр чинь надад эвгүй биз дээ?
Мён: Энэ муу одоо юу нь сайхан болоод дандаа.
Ина: Аав аа хоёулаа ингэж даврахгүй шүү.
Мён: Нээрээ царай нь яг тэр муу дургүй хүрмээр амьтан шиг юм байна.
Ина: Юу вэ? Яаж ч согтсон манай ахаар битгий оролдоорой.
Бичиг: 10 аад настнуудын тархи.
Мён: Би тийм ахыг харж байгаагүй.
Ина: Ёстой мэдрэмжгүй хошигнох х юм аа.
Мён: Би одоо хэдий болтол энийг өмсөх ёстой юм бэ? Хамаг сайхан царайг минь дараад байна шүү дээ. Хүүе хүүе би би тавиад өгье.
Сүжон: Зүгээр ээ би тавья.
Дарга: Хэрэггүй ээ чи Ким Жэвоны хэргийн талаар мэдээлэл өгөөдөх.
Мён: Дарга аа та мэдээлэл өгөх хэрэгтэй. Орхиод түргэхэн яв яв.
Сүжон: Гэрчийн мэдүүлэг хяналтын камерийн бичлэг шалгасан үр дүн. Онц зүйл илргээгүй. Ким Жэвоны задлангийн хариу удахгүй гарна.
Дарга: За харна аа.
Мён: Хөөх бичиг нь цэгцтэй ойлгомжтой товчхон. Үгийн сонголт сайтай. Юм бичихдээ сайн байгаа биз дээ? Би ч гэсэн их зүйл сурсан шүү.
Сүжон: Яалаа гэж.
Дарга: Дараа дахиад уншина аа. Тайлан байж ямар ч хүний үнэр алга юу ч алга. Дарга нартаа муулах өө сэв үлдээж байгаа ч гайхуулаад байгаа юм уу хаашаа юм бэ?
Мён: Баяртай. Сайн байсан ч хов хов. Яагаад ингэж байдаг юм бэ? Дарга аа түр салхинд гарчихаад ир.
Сүжон: Зүгээр ээ. Өө Ким Жэвоны задлангийн хариу гарчихсан байна. Задлан шинжилгээний хариу нь DBS-н электрод шатчихсан. Тэрнээс болоод тархинд цус харвасан.
Мён: Жон Инён нөхрийгөө хөнөөсөн гэсэн хөдлөшгүй нотлох баримт олдсон.
Сүжон: Симулэйшн хийж нотлох баримтаа батлавал зүгээр дээ.
Мён: Тэгэх хэрэгтэй. Тэр хогийн амьтанаас өөр неврологийн эрдэмтэн олоход болно шүү дээ. За байз хэн байдаг билээ дээ. Юу вэ? Энэ юу вэ?
Харү: Саяхан алдарвай неврологийн эрдэмтэн хууль бусаар тархины задлан хийсэн гэсэн маргаан дэгдээд байна.
Сүжон: Алдартай неврологийн эрдэмтэн донорын бичиг баримтыг хууль бусаар үйлдсэн үү? Энэ арай Шин Харү доктор биш биз дээ?
Мён: Магадгүй л юм.
Сүжон: Мүн сэтгүүлчийн нийтлэл байна тэгвэл мэдээлэл өгсөн хүн нь.
Мён: Магадгүй л юм.
Сүжон: Нээрээ юм уу? Үнэхээр Шин Харү доктор тэгсэн юм уу?
Мён: Гол нь магадгүй би согтуудаа л тэгээд хэлчихсэн байх.
Харү: Мэдээлэгч чинь хэн юм бэ?
Сэт: Мэдээлэгчийн талаарх мэдээллийг дэлгэх боломжгүй. Сайн мэдсээр байж.
Харү: Хэвлэлийн хүний хувьд хуурамч мэдээлэл тарахаас хамгаалж анхаарал тавиарай л гэж би хэлмээр байна. Тийм ээ. За дараа нэг уулзъя. Муу хүн хог. ЗҮгээр орхихгүй дээ. Үгүй ээ үгүй. Гол нь энэ хүн хогд хэрэггүй юм ярисан хүн. Хэн юм бол? Хянагч. Үгүй ээ үгүй амаар нь гартал хахууль өгсөн дөө. Чи юм уу? Хамсаатан биз дээ? Чи хэнийг гэж бодож байна вэ?
Шавь: Харин л дээ.
Харү: Гэрлүүгээ залгаад хэсэгтээ хариж чадахгүй гэж хэл. Энэ айж ичихээ байсан мэдээлэгчийг олтол тарна гэж байхгүй.
Шавь: Нөгөө нэг хүн сэжигтэй санагдаад байна л даа.
Эр: За.
Мён: Би ёстой галзуурах нь ээ. Яагаад шалгаж үзэхгүй бичээд байдаг юм бэ?
Сэт: Сонссон гээ биз дээ? 100г тавина гээд л том том дугараад байсан. Санахгүй байна уу?
Мён: Яагаад байгаа юм бэ? Намайг мэдэхгүй юу? Уухаараа худлаа бурдгийг мэдэхгүй юу? Хүний нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд очно шүү. Тэр хүнтэй ярих юм байхгүй. Ямар балиар ааштай гээч.
Харү: Сайн мэддэг юм байна. Уусан үедээ хүнээ олж худлаа бурж байгаач одоо миний муухай аашийг дийлэх үү?
Мён: Үгүй ээ яахаараа би аашийг чинь даах юм бэ?
Харү: Чи биз дээ? Хуурамч мэдээллийг анх цацсан хүн.
Мён: Би, биш.
Харү: Сая харц чинь зүүн дээшээ хөдлөлөө. Неврологийн үүднээс харвал худлаа хэлж байх магадлал өндөр.
Мён: Үгүй гээд байна.
Харү: Зургийг нь дарах байсан юм. Худлаа хэлэхэд харц хөдлөдөг. Лекцэнд ашиглахад тохирох зураг байсан юм. Олон хүнд харуулаад баймаар наад төрх чинь би гэмт хэрэгтэн гээд хэлээд байна.
Мён: Доктор гуай харж бай би ч гэсэн хохирогч.
Харү: Хохирогч гэдэг үгний утгыг мэддэггүй юм уу? Таамаг дээр суурилсан сэтгэгдлээс болоод нэр хүнд минь унаж байгаа би л хохирогч шүү.
Мён: За за. Тайвшир. Эр хүмүүс байна ний нуугүй ярьчихъя. Үнэндээ тэр өдөр та худлаа яриж намайг ашигласан биз дээ? Үс толгой ийм болчихоод уур хүрээд би архи уусан юм Тэгсэн мэдээгээр тэр алуурчны талаар ярисан. Өө гэхдээ тэр үс хусдаг хүн яагаад тэгж хэлсэн юм бэ? Хуурамчаар үйлдсэн л гэсэн дээ.
Харү: Яагаад тайлбар тавиж байснаас асуулт асуугаад байна?
Мён: Мэдмээр байгаа болохоор би гарцаагүй сонссон доо.
Харү: Хүний ой санамж маш амархан мартагдаж, өөрчлөгдөж хувирдаг. Үс толгой чинь ийм болж байхад сонссон зүйл баталгаатай үнэн үү? Санаж байгаа үгнийхээ арыг дааж чадах уу?
Мён: Үгүй ээ тэгвэл энд яах гэж ирсэн юм бэ? Намайг мэдээлэгч мөн бишийг л мэдэх гэж ирээ биз дээ?
Харү: Нэр төрд халдсан хэргээр шүүхэд дуудах аргын талаар зөвлөгөө авах гэж ирлээ.
Мён: Каннамын хэлтэсээс шээсний зайтай амьдардаг байж заавал наашаа юу?
Харү: Харин тийм. Өөрийн мэдэлгүй л наашаа ирчихлээ. Миний тархи хуурамч мэдээллийг анх тараасан хүнтэй холбогдсон бололтой. Маш бүтээлч болохоор.
Мён: Хуурамч мэдээлэл мөн эсэхийг шалгах хэрэгтэй л юм байна даа.
Харү: Мөрдөгчийн ажлаа өгчихвөл яаж амьдрахаа л бодох хэрэгтэй байх даа.
Мён: Хөөх яриа сайтай юм аа. Надад заамдуулаад ирдэг луйварчид л ийм байдаг юм даа.
Харү: Өөрөө ч гэсэн айхтар л юм. Яг луйварчны тархины бүтэц мөн.
Мён: Түр чухал ажилтай болчихлоо. Харамсалтай ч гэлээ өөрийн чинь галзуу дайралтыг ингээд дуусгая. Сайхан зөвлөгөө авчихаад яваарай.
Харү: Хор хутгадаг мөрдөгч юм байж юу гэнэ үү. Хахууль авч явдаг хогийн мөрдөгчөөс болоод ийм юм болоод байгаа юм уу? Гадуур ажилтай болохоор гараад явсан гэж хэл.
Шавь: За.
Харү: За төвийн дарга аа би гадуур.
Төв: Одоохон дагаад яв. Хараад хуурамч мөн бишийг мэдэх байх. Донорын зөвшөөрөл аваад ир.
Харү: Кан Сонха бол бүхэл бүтэн 8 хүний амь насыг харгисаар хороосон бүгд эмэгтэй, хүүхэд хөгшин. Нийгмийн дорой бүлэг байсан. Тэдний 2 нь бага ангийн сурагч байсныг мэдэх үү?
Төв: Донорын зөвшөөрөл аваад ир.
Харү: Тэр жоохон хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж хоолойгоо боомилуулан амиа алдсан. Тэр хүүхдүүдийн зовлон дунд нүд аньсан тэр мэдрэмж ямар байсан бол? Ямар их ганцаардаж айж өвдсөн бол?
Төв: Өөр юм яриад байлгүй хурдан аваад ир.
Харү: Байхгүй ээ. Алга болгочихсон.
Төв: Хэзээ? Хаана?
Харү: Тэрийгээ мэдэж байсан бол олчихно л доо. Шургуулгаа яаж ч ухаад олоогүй. Задлангийн өрөөнд байгаа юм болов уу?
Төв: За.
Шавь: Төвийн дарга аваад ир гэсэн.
Төв: Аваад ир.
Харү: За одоохон би.
Төв: Чи арай. Солиороо юу?
Жин: Яаж байгаа юм бэ?
Харү: Цаашаа бай.
Төв: Чи муу одоо тоглоод байна уу?
Харү: Уучлаарай. Аюулыг мэдэрсэн тархи маань ухамсарт бус үйлдэл хийчихлээ.
Төв: Хорих газарлуу холбоо бариад зөвшөөрлийн хуудасны хуулбарыг явуул гэж хэл.
Харү: Хуулбар нь нотлох баримт болох боломжгүй.
Төв: Манайх шүүх танхим биш.
Эр: Шин Харү докторын донорын зөвшөөрөл хуурамчаар үйлдсэн асуудал олныг шуугиулж байна. Энэ талаар юу гэж харж байгаа вэ?
Эр2: Харзнах хэрэгтэй л дээ.
Эр: За.
Эр2: Хэрвээ үнэхээр хуурамчаар үйлдсэн бол судалгааны тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг. Хэдийгээр хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн ч гэлээ.
Шин: Тийм ээ би байна. Түр зав байна уу?
Төв: Хорих газарт зөвшөөрлийн эх хувь байхгүй гэсэн. Ямар ч байсан хуурамч эсэхийг нь шалгаж байгаа.
Шин: Шалгаад яах вэ дээ хуурамч нь үнэн биз.
Төв: Хуурамч байвал дахиад хамгаалах боломжгүй. Сахилгын хурал зарлана. Гишүүдийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Энэ яагаад ийм дураараа юм бэ? Бүр дийлдэхээ байх нь.
Шин: Тархинаасаа болоо байлгүй. Та Харүгийн тархины нууцыг мэдэж байгаа биз дээ? Харүд та бол аав шиг хүн гэдгээ мэднэ биз дээ? Сүүлийн ганц боломж өг л дөө. Харүг уучлал гуйлга.
Харү: Уучлал гуйх аа? Стрессээс үүдэлтэй хий сонсоод байгаа юм болов уу?
Шин: Чиний төлөө хэлж байна. Нөхцөл байдал сайнгүй байна. Их хүндээр шийтгэж магадгүй.
Харү: Шийтгэвэл хэн хохирох уу? Би байхгүй бол Брэйн хобын ажил олигтой явах уу?
Шин: Харү. Ганц удаа уучлал гуйгаад өнгөрөөе.
Харү: Уучлал гуйж байна. Донорын зөвшөөрөл хуурамчаар үйлдэж төвд хүндрэл үүсгэсэндээ харамсан гэмшиж байна. Гэхдээ намайг яагаад ийм үйлдэл хийхээс өөр аргагүй болсон талаархи шалтгаанаа хэлэхийг минь түр сонсоно уу. Кан Сонха бол бүхэл бүтэн 8 хүний амь насыг хөнөөсөн хүнд гэмт хэрэгтэн. Ийм хүнд гэмт хэрэгтнээс болоод хохирогч төдийгүй түүний гэр бүл, бүс нутгийн нийгмийн сэтгэл зүйн зовлон ямар их байдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Үүнийг бууруулахын тулд физилогийн судалгаа хийдэг хүний хувьд өөрийн явуулж байгаа гац донтоны тархийг дахин бүтээх төслийн ажилд тэр тархи заавал хэрэгтэй. Энэ төсөл амжилтай болвол олон хүнийг хүнд гэмт хэргээс хамгаалж болно. Энэ бол жинхэнэ шинжлэх ухааны бүтээж чадах шудрага ёс биш гэж үү? Тийм ээ мэднэ миний үйлдэл ёс зүйгүй байсан. Гэхдээ Жэннэр доктор ердөө 8 настай хүүдээ туршилтын вакцин тарисан шиг ёс зүйгүй туршилтыг хийж байсны ачаар шинжлэх ухаан хөгжсөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Өдий хүртэл би ёс зүйд баригдаж туршилтаа явуулсан бол өнөөдрийн Брэйн хоб байх байсан болов уу? Яг үнэндээ бол, өдий хүртэл миний ямар ч хамаагүй аргаар олж авч байсан тархины эдүүдийн ачаар та бүхэн ч гэсэн ямар ч хүндрэлгүйгээр судалгааны ажлаа хийж байгаа биз дээ? BCI цэнтр. Тэр судалгааны төв. Та бүхний тухтайхан ажилладаг тэр судалгааны төвийг барихад би компаниудад бараг 1000 удаа худлаа хэлсэн байх шүү. Зөвлөлийн дарга аа наад үзэг чинь. Наад шинэ загварын гар утас чинь. Бүгд миний олж ирсэн хандив гэдгийг мэдэх үү?
Мён: Солиотой.
Эр: хуурамч байсан нь ил болжээ.
Мён: Би үнэн хэлсэн байгаа биз дээ? Ингэчихээд юу гэнэ үү? Ёстой ичдэггүй амьтан.
Эр: Маш их цочирдож байна.
Сүжон: Уучлаарай. Зүгээр л согтуудаа хэлсэн үг гэж.
Мён: Миний энэ хурц мэдрэмж гэмт хэрэг илрүүлэх төрөлхийн чадвар согтуу байсан ч ажиллаж байсан хэрэг л дээ.
Сүжон: Тэгвэл Шин Харү доктор яах юм бол?
Мён: Сүйрнэ биз.
Эр: Иймээс судлаачийн хувьд ёс зүйгүй гэж үзэж байгаа тул Брэйн хобын сахилгын зөвлөлөө Шин Харү докторыг ажлаас чөлөөлөхөөр шийдлээ.
Харү: Энэ шийдвэрийнхээ арыг даацгааж чадах юм уу? Төвийн дарга аа арай дэндэж байгаа юм биш үү?
Төв: Харү. Хүн бусдын сэтгэл хөдлөлийг ажиглаж байгаа нь бусдыг боддог зан уу? Эсвэл хувиа бодсон зан уу? Хэсэгтээ сайхан амраад бодоод үзээрэй.
Харү: Утсаа ав. Байна уу?
Мён: Доктор оо хуурамч мэдээллийг анх тараагч байна аа. Өө биш ээ жинхэнэ мэдээллийг тараагч юм байна. Өө баярлалаа. Таны ачаар гэмт хэрэг илрүүлэх төрөлхийн чадвартай гэдгээ хүн болгонд мэдэгдэж чадлаа.
Харү: Хүн гуай.
Мён: Манай хэлтсээр нэг ирээрэй. Би таларснаа илэрхийлээд сайхан чихэртэй кофегоор дайлъя. Стрессдэхэд чинь их нэмэр болох байх. За хүлээж байгаа шүү. Халцгай халцгай.
Харү: Гөлөг чинь солиотой юм уу? Яагаад байгаа юм бэ? Юу вэ новш оо.
Шин: Харү. Харү. Чимээ өг л дөө хүн цочоочих юм. Юу бодоод таг болчихоо вэ?
Харү: Амьдрал гэнэт яагаад ийм болчихов. Хаанаас эхлээд ээдэрсэн юм бол гэж бодож байна.
Шин: Харин ч сэргэлт болох юм билүү хэн мэдлээ. Сурталчилгааны торгуулийн талаар тохиролцоонд хүрчихсэн. Алуурчны тархийг судалгаанд хэрэглэх юу нь буруу байгаа юм бэ? гэж дэмжиж байгаа хүмүүс их байгаа болохоор аятайхан тохиролцчихлоо.
Харү: Тэр хүмүүсийн хандлагыг Брэйн хоб мэдэж байгаа юу үгүй юу?
Шин: Брэйн хобыг март аа. Max Planck-н судалгааны төвөөс ажлын санал ирсэн.
Харү: ҮГүй ээ.
Шин: Би бол үнэндээ чамайг энд ажиллаж байгаад харамсдаг. Арай том газар.
Харү: Би өдий хүртэл гадаадын судалгааны төвүүдийн тэр их саналаас яагаад татгалзаж байсныг мэдэхгүй юу? Энд, миний эх орон Солонгосын неврологийн хөгжлийн төлөө л яваагүй. Би ганцаараа сайн сайхан амьдаръя гэж бодсон бол Брэйн хобд ажиллах ч үгүй байсан. Үхтлээ зүтгэж байж хөл дээр нь босгож байхад одоо намайг хөөж байгаа юм уу? Гарахдаа тулвал би өөрөө гарна. Одоо бол биш. Эргээд очно. Харуулаад өгнө заавал эргэж орно.
Шин: За тэгвэл унасан дээрээ амарчихгүй юу. Толгойгоо амраангаа Эдтон доктортой.
Харү: Үгүй ээ эргэж очихын өмнө хийх ажил байна.
Шин: Хийх ажил аа? Юу юм бэ?
Харү: Миний тархины хүсэж байгаа ,ажил.
Мён: Тэр хүн ажлаасаа халагдчихсан гээ биз дээ? Мэдээж шүү дээ. Хэчнээн хүнд гэмт хэрэгтэн ч гэлээ тэгж хууль зөрчөөд байх юм бол манай улс юу болох уу? Тэр мууг би харах юм бол ёстой би нээрээ. Юу вэ чи яагаад энд багйаа юм бэ?
Харү: Хүлээж байя гээгүй билүү?
Мён: Юу? Арай тэгээд кофе уух гээд ирчихсэн юм уу?
Харү: Баяр хүргэе. Цаашдаа энэ ерөөгдсөн царайг байнга харах нь дээ.
Мён: Энэ сонин хахир хүйтэн үг чинь юу вэ?
Харү: Танай багийн зөвлөхөөр ирж байгаа. Нэг төрлийн хамтрал гэх үү дээ.
Мён: Хамтрал аа? Чи бид хоёр уу? Тийм юм байх уу?
Харү: Харин тийм. Би яагаад ийм утгагүй юмыг бүр өөрөө хийе гэсэн юм бол?
Мён: Солиороод.
Харү: Тийм ээ яг наадах чинь чиний согтуудаа хэлсэн хэрэггүй үгнээс болоод амжилттай явж байсан миний төсөл төдийгүй Солонгосын тархи судлалын хөгжил зогсоод байна. Тэгж байхад юу ч болоогүй юм шиг хэрэг мөрдөөд явж байгаа чамагй харахаар бүр галзуурчих гээд байсан. Харж л байгаарай. Чиний хажууд салахгүй наалдаад жижиг жижгээр чинь тасдаад өгнө өө.
1р анги төгсөв.
Дараагийн ангид:
Мён: Намайг харж байгаа харц нь нэг л муухай.
Харү: Ажилгүй болгоод өгнө өө.
Мён: Хүндрүүлэхгүй. Ёс зүйн хувьд бол ажлаасаа хөөгдсөн хүнийг зөвлөхөөр ажиллуулж болохгүй. Зүгээр орхиод өг л дөө.
Харү: Одоо л ойлголоо. кИм Жэвоныг хөнөөсөн.
Мён: Чи юу вэ?
Харү: Алуурчныг.
Back to episodes Go home