Fantastic Beast

Эр:      Чи сонирхолтой эр юмаа.

Эр:      Би ердөө л командлагч.

Эр:      Яг чиний чемодан шиг, миний бодлоор, энэ анх харснаас бүр илүү зүйл байх.

Эр:      Чи араатантай хамт хүмүүсийн амь насыг аюулд оруулсны төлөө чамайг Хогвардаас хөөсөн.

Эр:      Гэхдээ л чиний багш нарын нэг чамайг хөөхийн эсрэг байгаа.

Эр:      Албус Дамблдор чиний юунд болсон нь надад сонин байна, ноён командлагч аа.

Эр:      Америк анх удаа ирсэн үү?

Эр:      Тиймээ. Энийг засах хэрэгтэй болж.

Эр:      Дотор нь хүнсний юм бий юу?

Эр:      Үгүй ээ, үгүй.

Эр:      Чамд гэрийн амьтад байдаг уу?

Эр:      Байхгүй.

Эр:      Нью-Йоркод тавтай морил.

 

Жей Кей Роулинг та бүхнийг урьж байна

 

Шинэ эринийг нээхийн тулд

 

Шидэтний ертөнц

 

Эр:      Энэ мангасын хийж чадах зүйлийг нэг ч хүн чадахгүй.

 

 

Ер бусын амьтад ба тэднийг олох нь

Бичиг:  “Харын шидтэн Геллерт Гринделволд Европт ахин цохилт өглөө” “Хогвартс сургууль хамгаалалтаа нэмэгдүүлэв” “Хар шидтэний заналхийлэл” “Шидтэнгүүд эргэлзэж байна. Хөл бөмбөг маглуудын Квиддич үү?” “Гринделволд маглууд руу довтолж дайны эрсдэлд хүргээд байна” “Амьтад өмчлөх хорио Америкт үргэлжилж байна” “Шидтэн эсэргүүцэгч хандлага нэмэгдэж байна” “Пикүири тайван байхыг уриаллаа” “Гринделволд хаана байна?” “Гринделволд дэлхий нийтэд заналхийлж байхад бүх хүн авулгүй гэж үү?”

 

Ньют:   Дугл, тайван бай л даа, гуйя. Удахгүй ээ.

Эр:       Дараагийнх. Англи хүн үү?

Ньют:   Тийм ээ.

Эр:       Нью-Йорк-т анх удаа ирж байна уу?

Ньют:   Тийм ээ.

Эр:       Наана чинь хүнсний зүйл бий юу?

Ньют:         Байхгүй.

Эр:       Тэжээвэр амьтан?

Ньют:         Энийг засах гэж байгаа юм. Байхгүй ээ.

Эр:       Ачааг чинь хараадахъя. Нью-Йорк-т тавтай морил.

Ньют:         Баярлалаа.

Эр:       Дараагийнх.

 

Хохирогч эр:     Яг л...яг л салхи шиг. Эсвэл яг л ... сүнс юм шиг. Гэхдээ хар. Би бас нүдийг нь харсан. Цагаан гэрэлтсэн нүд.

Зурагчин эр:     Нүдтэй, хар салхи гэж үү?

Хохирогч эр:     Хар шувуун сүрэг шиг. Тэгээд тийшээ орсон. Газар доогуур. Хэн нэгэн ямар нэг зүйл хийх хэрэгтэй шүү дээ. Тэр юм дуртай газраа явж байна. Ямар ч хяналтгүй.

Эр:       Хөөе, юм олов уу?

Зурагчин эр:     Хар салхи ч гэнэ үү...Цаг агаарын л нэг юм байх, эсвэл цахилгааны ч юм уу.

Эр:       Цангаж байна уу?

Зурагчин эр:     Үгүй ээ. Би уухгүй байгаа. Мартад амлачихсан юм. Цаг агаарын үзэгдэл.

Эр1:            Замаас холдоорой, хүмүүсээ. Явж байна шүү.

Мери:   Энэ агуу хот хүмүүсийн бүтээсэн эрдэнэсээр гялалзаж байна. Кино театр, автомашин, радио, цахилгаан гэрэл. Энэ бүх гэрэл гялбаа бидний нүдийг сохолж байна.

Ньют:   Уучлаарай.

Мери:   Даанч гэрэл хаана байна, тэнд үргэлж сүүдэр байдаг, найз минь. Бидний хот руу ямар нэгэн зүйл гэтэж, барилга нурааж, дараа нь ор мөргүй алга болж байна. Бид тэмцэх ёстой. “2 дахь Селмер” болох бидэнтэй нэгдэж тэмц.

Ковалски:   Өршөөгөөрэй, бүсгүй. Банк руу орох гэсэн юм.

Мери:   Бид хамтдаа энэ бүхний төлөө...

Ковалски:   Уучлаарай.

Эр:       Хөөе болгоомжтой.

Ньют:   Уучлаарай. Миний цүнх.

Ковалски:   Зүгээр дээ. Уучлаарай.

Мери:   Чи, найз минь. Өнөөдрийн бидний уулзалтанд чи юу зурсан бэ?

Ньют:         Би энүүгээр явж байсан юм.

Мери:         Та хайгч уу? Үнэнийг хайгч уу?

Ньют:         Би баригч гэвэл илүү дөхөх байх.

Мери:   Миний үгийг сонс. Миний анхааруулгыг хүлээж ав. Айхгүй бол инээгээрэй. Бидний дунд шуламнууд байна. Бид хамтдаа хүүхдүүдийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Маргаашийнхаа төлөө. Чи юу гэмээр байна даа найзаа?

Ньют:   Өршөөгөөрэй.

 

Ажилтан эр:     Танд юугаар туслах вэ?

Ньют:         Хэрэггүй ээ, би зүгээр л... хүн хүлээж байгаа юм.

Ковалски:   Сайн уу? Юу чамайг энд авчирав?

Ньют:         Тантай л адилхан.

Ковалски:   Та энд бейкери нээх зөвшөөрөл авахаар ирсэн юм уу?

Ньют:         Тийм ээ.

Ковалски:   Яаж ингэж таардаг байнаа? Хэн сайн нь л ялах байхдаа.

Ньют:         Уучлаарай.

Ковалски:   Хөөе, хөөе ноёнтоон. Хөөе ноёнтоон. Хөөе найзаа.

Эм:       Ноён Ковалски, Ноён Бинглей тантай уулзахад бэлэн.

Ковалски:   За за. За.

Бинглей:     Та одоогийн байдлаар савлах үйлдвэрт ажиллаж байгаа юм байна.

Ковалски:   Миний хамгийн сайн хийдэг зүйл. 24 настайдаа ирсэн юм.

Бинглей:     Ирсэн гэнээ?

Ковалски:   Европоос эрхэм ээ. Би тэнд судалгааны багт ажилладаг байсан юм. За...

Бинглей:     Ноён Ковалски?

Ковалски:   Та миний пончикийг амсаад үз дээ. Эмээгийн маань жор байгаа юм. Амт нь ёстой...

Бинглей:     Ноён Ковалски. Та банкинд барьцаа хөрөнгө гэж юу санал болгох гэж байна?

Ковалски:   Барьцаа юу?

Бинглей:     Барьцаа. Одоо үед цагт хэдэн зуун пончик үйлдвэрлэдэг технологи байдаг болсон.

Ковалски:   Мэднээ мэднэ. Гэхдээ тэд минийх шиг хийхгүй шүү дээ. Та...

Бинглей:     Банк эрсдэлгүй байх ёстой, ноён Ковалски. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

 

Ковалски:   Хөөе, Ноён Англи залуу? Өндөг чинь хагарч байх шиг байна. Сая юу болов оо? Гэхдээ өршөөгөөрэй. Би тэнд байсан, гэтэл энд... би тэнд л байсан даа.

Ньют:   Ийшээ ороорой.

Ковалски:   Хөөе.

Ньют:   Үгүй ээ. Бүгд тайвшир. Байж бай. Дугл, намайг очуулмаар байна уу? Намайг тийм зүйл хийхэд хүргэв дээ. Үгүй шүү. Алохомора.

Бинглей:     Тэгэхээр та мөнгө хулгайлахаар шийджээ?

Ньют:   Петрификус Тоталус.

Ковалски:   Ноён Бинглей.

Бинглей:     Ковалски.

Ньют:         Нээрэн үү? Үгүй ээ. Тоглох хэрэггүй шүү. Хараач.

Ковалски:   Үгүй ээ. Үгүй ээ үгүй. Битгий...Битгий буудаарай. Битгий бууд.

Ньют:         За. Муу бяцхан хулгайч минь, өөрт хамааралгүй зүйлд битгий хүрч бай.

Эр:       Банк дээрэмдэж байна.

Ньют:         Үнэхээр уучлаарай.

Ковалски:   Наадах чинь юу вэ?

Ньют:   Таны сонирхолыг татах зүйл биш ээ. Гэхдээ харамсалтай нь та маш их зүйл харчихлаа. Та дургүйцэхгүй бол, энд ингээд зогсож бай. Их хурдан дуусна.

Ковалски:   Тэгэлгүй яахав. Уучлаарай.

Ньют:   Өөдгүй амьтан.

Тина:    Чи хэн бэ?

Ньют:         Өршөөгөөрэй.

Тина:          Чи хэн юм бэ?

Ньют:         Ньют Скамандер байна. Харин чи?

Тина:          Цүнхэнд чинь тэр юм юу вэ?

Ньют:         Ниффлер байгаа юм. Чиний нүүрэн дээр нэг...

Тина:          Яаж явахаараа тэр амьтанаа алдчихдаг байнаа?

Ньют:   Би тэгье гэж бодсонгүй ээ. Тэр үнэхээр засрашгүй нөрөх байгаа юм. Гялалздаг зүйл байвал тэр...

Тина:    Тэгье гэж бодоогүй гэнээ?

Ньют:   Тийм ээ.

Тина:    Чи байж болох хамгийн тохиромжгүй цагт тэр амьтанаа алдлаа. Бид анхаарлын төвд орж болохгүй. Чамайг авч явах боллоо.

Ньют:   Намайг хааш нь авч явна гэж?

Тина:    Америкийн Нэгдсэн Улсын Ид Шидийн Холбоо-нд.

Ньют:   Чи МАКУСА-д ажилладаг юм уу? Чи юу хийдэг юм бэ? Мөрдөгч үү?

Тина:    Ядаж чи Нөү-Маж-аас болгоомжилдог байлгүй дээ.

Ньют:   Хэнээс ээ?

Тина:    Нөү-Маж. Нөү Межик. Шидгүй хүмүүс.

Ньют:         Аан уучлаарай. Бид тэднийг Маглууд гэдэг юм.

Тина:    Ой санамжийг нь арчсан биз дээ? Тэр цүнхтэй Нөү-Маж-ийн? Энэ бол Бүлэг 3-ын А. Ноён Скамандер. Би чамайг авч явах нь байна. Нааш ир.

Ньют:   Уучлаарай, надад уг нь хийх ажил байгаа л даа.

Тина:    Тэр ажлаа хойшлуулах болж дээ. Чи ер нь Нью-Йорк-д юу хийж яваа юм?

Ньют:   Би төрсөн өдрийн бэлэг авах гэж ирсэн юм.

Тина:    Тэрийгээ Лондонгоос авчихаж болдоггүй юм уу?

Ньют:   Дэлхий дээр Аппалүса Пафскиний цорын ганц үржүүлэгч байдаг юм. Тэр нь Нью-Йорк-д байдаг болохоор үгүй ээ.

Тина:    Бүлэг 3-А авчирлаа. Хөөе. Дашрамд хэлэхэд бид Нью-Йорк-д шидэт амьтад үржүүлэхийн хориглодог юм. Жилийн өмнөөс л тийм болсон.

Ред:     Сайн уу, Голдстейн.

Тина:    Сайн уу, Ред. Төв Мөрдөн Байцаах Газар луу.

Ред:     Би чамайг өөр тийшээ...

Тина:    Төв Мөрдөн Байцаах Газар луу. Бүлэг 3-А авчирсан юм.

Бичиг:  Ид шидийн замбараагүй байдал шидтэнүүдийг илрэх эрсдэлд оруулж байна.

Пикүири:    Олон Улсын Холбооноос төлөөлөгч илгээ гэж шаардаж байна. Тэд үүнийг Европ-т болсон Гринделволд-ийн үймээнтэй холбож байна.

Гревс:  Би тэнд байсан. Энэ бол араатан. Хүнд тийм зүйл хийх чадвар байхгүй ээ, хатагтай Ерөнхийлөгч өө.

Пикүири:    Тэр юу ч байлаа гэсэн, нэг зүйл тодорхой байна. Түүнийг зогсоох ёстой. Нөү-Маж-уудад халдаж байна. Харин Нөү-Маж-ууд айхаараа довтолдог. Энэ нь бид илэрнэ гэсэн үг. Дайн ч дэгдэнэ. Би энд таны байх газрыг тодорхойлж өгсөн байхаа, хатагтай Голдстейн.

Тина:    Тийм ээ, хатагтай Ерөнхийлөгч өө. Гэхдээ би...

Пикүири:    Та “Хар Шид Баригч” биш болсон.

Тина:    Биш ээ, хатагтай Ерөнхийлөгч өө, гэхдээ...

Пикүири:    Голдстейн.

Тина:          Нэг жижигхэн...

Пикүири:    Энэ өрөөнд тэгвэл маш том ажил хэрэг одоогийн байдлаар явагдаж байна. Гар.

Тина:          Ойлголоо, хатагтай.

Бичиг:        Саваа эзэмших эрх олгох өрөө.

Тина:    Чамд саваа эзэмших эрхийн бичиг чинь байна уу? Гадныхан Нью-Йорк-д байхдаа биедээ авч явах ёстой байдаг юм.

Ньют:   Би өнгөрсөн 7 хоногт шуудангаар өргөдлөө явуулсан.

Тина:    Скамандер. Чи саяхан Экваторийн Гвиней-д байсан юм уу?

Ньют:   Би тэнд он дуустал л байсан. Шидэт амьтадын талаар ном бичиж байгаа юм л даа.

Тина:    Устгах гарын авлага шиг үү?

Ньют:   Үгүй ээ. Тэднийг алахын оронд яагаад хамгаалах ёстойг хүмүүст ойлгуулахад туслах гарын авлага шиг.  

Абернати:  Голдстейн? Чи хаана байна? Хаана байнаа, Голдстейн? Голдстейн? Чи мөрдөн байцаах багийн ажилд бас дахиад оролцоо юу? Чи хаана байсан юм?

Тина:    Яасан?

Абернати:  Тэр чамайг хаанаас барисан?

Ньют:   Намайг уу?

Абернати:  Чи тэр “2 дахь Селмер”-үүдийг дахиад мөшгөсөн үү?

Тина:          Мэдээж үгүй ээ, эрхэм ээ.

Абернати:  Өдрийн мэнд, ноён Гревс эрхэм ээ.

Гревс:         Өдрийн мэнд, Абернати.

Тина:    Ноён Гревс, эрхэм ээ энэ бол Ноён Скамандер. Тэр энэ цүнхэндээ галзуу амьтан авч яваа. Бас тэр нь гарч ирээд банкан дахь үймээний эзэн болсон.

Гревс:  Тэр бяцхан залууг харъя... Тина.

 

Ковалски:   Уучлаарай, эмээ... Юу гээч...

 

Модести:    Миний ээж, чиний ээж

                   Шулам барих болно

             Миний ээж, чиний ээж

                   Шүүр унан ниснэ

             Миний ээж, чиний ээж

                   Шулмууд хэзээ ч уйлдаггүй

             Миний ээж, чиний ээж

                   Шулмууд үхэх болно

             1 дугаарын шулам голд живж үхнэ

             2 дугаарын шулам өөрийгөө боомилж ална

             3 дугаарын шулам өөрийгөө шатааж ална

             4 дугаарын шулам ташуурдуулж амиа алдана

Мери:         Хоолоо идэхээсээ өмнө хуудсаа аваарай, хүүхдүүдээ.

Хүү:            Энэ шулмын тэмдэг үү, хатагтай?

Мери:         Үгүй ээ. Зүгээр дээ.

 

Тина:          Тэр хүнийг мартуулаагүйд чинь итгэж ч чадахгүй нь. Хэрвээ шалгалт байсан бол би ч дууссаан.

Ньют:         Чи яагаад дуусна гэж? Би л тэр хүнийг...

Тина:          Би “2 дахь Селмер”-үүдийн ойролцоо байх ёсгүй юм л даа. Юу байсан бэ?

Ньют:         Дэнгийн эрвээхэй бололтой. Том эрвээхэй байна.

Цагдаа эр: Хөөе, чимээгүй ээ. Би шалтгааныг нь олох гэж байна.  

Эм:       Хэлээд байна шүү дээ. Дахиад л газ дэлбэрлээ гэж. Тэнд аюулгүй болохоос нааш би хүүхдүүдээ тийш нь оруулахгүй.

Цагдаа эр: Уучлаарай, хатагтай. Ямар ч газ үнэртэхгүй байна.

Эр:       Газ байгаагүй ээ, офицер оо. Би харсан. Тэнд аварга том биетэй хирс шиг... газ байсан.

Хамт:          Газ, газ байсан.

Тина:          Ноён Скамандер? Онгорхой байна уу?

Ньют:         Жаахан л.

Тина:          Нөгөө Ниффлер гэдэг амьтан чинь бас алга болчихсон уу?

Ньют:         Магадгүй ээ.

Тина:    Тэгээд хайгаач дээ. Хараач ээ, хүзүүнээс нь цус гарч байна. Тэр гэмтчихэж. Сэрээрэй Ноён Нөү-Маж. Гэгээн Луис гэж, юу вэ?

Ньют:   Санаа зовох юмгүй ээ. Үүнийг Мөртлаб гэдэг юм.

Тина:    Наана чинь өөр юу байгаа вэ?

Ковалски:   Чи юу?

Ньют:   Сайн байна уу?

Тина:    Тайван Ноён...

Ковалски:   Ковалски. Жейкоб.

Тина:    Чи мартуулж болохгүй. Тэр бидэнд гэрчээр хэрэгтэй.

Ньют:   Уучлаарай, чи чинь л анхнаасаа мартуулсангүй гээд л Нью-Йорк даяар над руу орилоод л явсан биз дээ?

Тина:    Тэр гэмтсэн байна. Тэр өвчтэй байна.

Ньют:   Зүгээр болчихноо. Мөртлаб-ийн хазалт аюулгүй. Тийм ээ, миний харж байгаагүй бага зэрэг хүнд реакц байна. Гэхдээ үнэхээр ноцтой байсан бол, тэр...

Тина:    Юу гэж?

Ньют:   Эхний шинж тэмдэг нь түүний төгсгөлийн сүвээс гал тургина. Тэр өөрөө...

Тина:    Толгой эргэмээр юмаа.

Ньют:   Ихэнхдээ 48 цаг болдог юм. Чамайг зөвшөөрвөл би түүнийг асраад байж...

Тина:    Асрах гэнээ? Бид тэднийг асардаггүй. Ноён Скамандер, та Америкийн Шидийн Холбооны талаар ер нь мэдэх үү?

Ньют:   Уг нь хэдэн юм ч мэднэ л дээ. Шидгүй хүмүүстэй холбоо тогтоох тухай үеэ өнгөрөөсөн хуулийг эрхэмлэдэг. Энэ нь тэдэнтэй найз болж болохгүй гэсэн үг. Ингэснээр тэдэнтэй гэрлэж болохгүй болгож байгаа нь надад бол тэнэг хэрэг шиг л санагддаг.

Тина:    Тэрэнтэй хэн гэрлэх юм бэ? Та 2 хоёулаа надтай хамт явна.

Ньют:   Би чамтай явах шалтгаан харагүй л байна шүү.

Тина:    Туслаарай.

Ковалски:   Би зүүдэлж байгаа биз дээ?

Тина:    Гуйя.

Ковалски:   Би ядарч байна. Би банк руу хэзээ ч яваагүй. Энэ бүхэн зүгээр л нэг хар дарсан зүүд. Тийм биз?

Тина:    Бид бүгдэд тийм байнаа, ноён Ковалски.

Эр:       Хөөе чи зүгээр үү?

 

Ландон Шо:      Энэ бол мэдээний өрөө. Хөөе, сайн уу? Бейрбөнийнхөнд зам тавиж өгөөрэй. Одоо ч хүмүүс сонинг орон дээрээ л дэвсдэг болж дээ. Тэдний хэлдэгээр.

Баркер:      Ноён Шо, эрхэмээ, тэр Сенатортой байгаа.

Ландон Шо:      Тэр хамаагүй ээ, Баркер. Би аавтайгаа уулзмаар байна.

Баркер:      Үнэхээр уучлаарай, эрхэм ээ. Гэхдээ хүү чинь зүтгээд байлаа.

Ландон Шо:      Аав аа, та энийг  сонсохыг хүсэх байсан. Надад маш агуу зүйл байна.

Ноён Шо:    Ах бид 2 чинь ажил яриж байна, Ландон. Ахын чинь сонгуулийн ажлыг. Бидэнд ингэж байх цаг алга.

Ландон Шо:      Энэ бол Шинэ Салем Халамжийн Нийгэмлэг-ийн Мери Луи Бейрбөн. Танд хэлэх маш том мэдээ бий шүү.

Ноён Шо:    Аан тийм үү?

Ландон Шо:      Хачин үйл явдлууд хот даяар болоод байна. Тэрний ард байгаа хүмүүс та бидэн шиг биш. Тэр бол Хар Хүч. Та харахгүй байна уу?

Ноён Шо:    Ландон.

Ландон Шо:      Тэр мөнгө хүсээгүй ээ.

Ноён Шо:    Тэгвэл тэрний түүх адилхан үнэгүй л юм байна шүү дээ, үгүй бол тэр мөнгө нэхэх байсан юм. Хэн ч үнэгүй зүйлд ач холбогдол өгдөггүй юм, Ландон.

Мери:   Таны зөв өө, Ноён Шо. Бидний хүсэл мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй, хязгааргүй юм. Таны нөлөөлөл. Сая сая хүн таны сонинг уншдаг. Тэдэнд энэ аюулын талаар анхаарулах хэрэгтэй байгаа юм.

Ландон Шо:      Гудманд үймээн самуун болоод байгаа. Та энэ зургийг хараач.

Ноён Шо:    Чамайг болон чиний найзуудыг гарвал их баярлах байна.

Ландон Шо:      Үгүй ээ, сонсооч. Та алдаж байна. Энэ бүх баримтуудыг хар л даа.

Ноён Шо:    Тийм үү?

Хенри Шо:  Ландон, Аавынхаа үгэнд ороод яв. Бас энэ хачин амьтадаа аваад.

Ландон Шо:      Энэ аавын өрөө, чинийх биш. Бас би залхаж байна, энд орж ирэх болгонд л...

Ноён Шо:    Болноо, болсон. Баярлалаа.

Мери:   Бид таныг эргэцүүлж үзнэ гэж найдаж байна, Ноён Шо. Бидэнд олоход тийм ч хүнд биш. Тэр хүртэл, таны цаг гаргасан явдалд баярлалаа.

Хенри Шо:  Хөөе, хүү минь? Юмаа унагачихлаа. Энийгээ ав, хачин амьтан минь. Та нарын байх ёстой хогийн савандаа энийгээ хийхгүй яагаав?

 

Тина:    Энүүгээр баруун эргэ. За. Тийшээ орохоос өмнө хэлэхэд би 2 эрэгтэй хүн авчирч болохгүй л дээ.

Ньют:         Ийм тохиолдолд Ноён Ковалски бид 2 байрлах газар амархаан олчихно.

Тина:          Үгүй ээ чадахгүй. Болгоомжтой яв.

Эспесито:  Тина юу?

Тина:          Тийм ээ, хатагтай Эспесито.

Эспесито:  Ганцаараа явна уу?

Тина:          Дандаа л ганцаараа явдаг шүү дээ, хатагтай Эспесито.

Күини:        Тини? Чи гэртээ эрэгтэй хүн авчираа юу?

Тина:          Ноёдоо, энэ бол миний дүү. Юм өмсөөч, Күини.

Күини:        За. Тэгээд, юун хүмүүс билээ?

Тина:          Тэр бол ноён Скамандер. Тэр Үндэсний Нууцлалын хуулийг ноцтой зөрчсөн нь нотлогдсон юм.

Күини:        Гэмт хэрэгтэй юм уу?

Тина:          Харин энэ бол Ноён Ковалски. Тэр бол Нөү-Маж.

Күини:        Нөү-Маж гэнээ? Тини? Юу болсон юм бэ?

Тина:    Тэр өвдчихсөн байгаа юмаа. Яривал их урт түүх. Ноён Скамандер нэг юмаа алдчихаад би олоход нь тусалж байгаа юм.

Күини:  Та суух хэрэгтэй, хонгор минь. Тэр өдөржингөө юу ч идээгүй байна. Бас... үнэхээр муухай юм. Бейкеригээ нээхийг хүсэхэд нь мөнгө зээлэхийг зөвшөөрөөгүй юм байна. Чи нарийн боов хийдэг юм уу? Би хоол хийх дуртай.

Ньют:   Чи бодол уншдаг юм уу?

Күини:  Тийм ээ. Чиний бодлыг уншихад жаахан бэрхшээлтэй юм. Англи хүн. Аялга чинь хэцүү юм.

Ковалски:   Чи яаж бодол уншихыг мэддэг юм уу?

Күини:  Санаа зоволтгүй ээ хонгор минь. Намайг хараад анх юу гэж бодсоныг чинь ихэнх залуус л боддог юм. Харин одоо чамд хоол хэрэгтэй. Дахиад хот-дог уу?

Тина:    Намайг битгий уншаад бай.

Күини:        Тэр чинь сайн хоол болохгүй ээ. Ноён Скамандер. Танд жигнэмэг үү? Ороомог уу?

Ньют:         Надад аль нь ч ялгаагүй ээ.

Күини:        Чамд бол ороомог нь байх тийм үү, хонгор минь? Ороомог юм байна.

Ньют:         Суу л даа, ноён Скамандер. Бид чамайг хордуулахгүй ээ.

 

Гревс:  Чи гуниглаж байна. Бас ээж чинь уу? Хэн нэгэн ямар нэг зүйл хэлсэн байна. Ву хэлсэн бэ? Надад хэлээч.

Криденс:    Та намайг хачин амьтан гэж боддог уу?

Гревс:  Үгүй ээ. Чи бол маш онцгой залуу хөвгүүн. Үгүй бол би чамаас надад туслаач гэж гуйх байсан уу?  Ямар нэгэн мэдээ байна уу?

Криденс:    Би хайж л байгаа. Ноён Гревс, би хэрвээ хүү охин аль нэгийг нь мэдвэл...

Гревс:  Миний зөн хүүхдийн асар том хүч байна гэж харуулсан. 10 наснаас хэтрэхгүй хүү юмуу охин л байгаа. Тэр хүүхэд ээжтэй чинь их ойрхон гэж харсан. Миний харснаар ээж чинь нуух зүйлгүй юм билээ.

Криденс:    Тэр чинь 100-д 1 л тохиолдох...

Гревс:  Өөр нэг зүйл байна. Чамд хэлээгүй юм.  Нью-Йорк-д чи миний дэргэд байгааг харсан. Чи л тэр хүүхдийн итгэлийг олж чадах хүн. Чи бол түлхүүр. Би ингэж харсан. Чи шидтэний ертөнцөд ормоор байна уу? Би тэрийг чинь ч хийж чадна, Криденс. Би тэдгээрийг чиний төлөө л хийнэ. Тэгэхээр хүүхдийг ол. Хүүхдийг олчихвол бид эрх чөлөөтэй болно.

Күини:  Ажил тийм ч сайхан биш ээ. Ихэнх өдрийг би кофе хийж өнгөрүүлдэг. Жонтой муудчихгүйг хичээгээд л. Тина бол хичээнгүй эмэгтэй. Үгүй ээ, бид өнчин. Аав ээж 2 маань  биднийг хүүхэд байхад Луугийн хараалаар үхчихсэн юм. Чи хөөрхөн юм аа. Гэхдээ бид 2 хоёулаа байсан.

Ковалски:   Та миний бодлыг түр уншихгүй байж байхгүй юу? Битгий гомдоорой. Надад таалагдаж байгаа. Энэ хоол үнэхээр сайхан юм. Би бас үүнийг хийдэг л дээ, би чинь тогооч. Гэхдээ энэ зоог бол миний амьдралдаа идсэн хамгийн сайхан зоог байлаа.

Күини:  Та намайг гайхшруулж байна шүү. Би өмнө нь Нөү-Маж-тай огт ярилцаж байгаагүй.

Ковалски:   Тийм үү?

Күини:  Би сээтэгнээгүй байна.

Тина:    Би зүгээр л бусдын сэтгэлийг битгий үймүүл л гэх гэсэн юм. Түүний ой санамжийг арчих ёстой юм. Хувийн чанартай биш шүү.

Күини:  Чи зүгээр үү хонгор минь?

Ньют:   За за, хатагтай Голдстейн, ноён Ковалски одоо унтаж амарсан нь дээр байх. Бид 2 маргааш өглөө эрт Ниффлерийг олохоор явах ёстой. Тэгэхээр...

Күини:  Ниффлер гэж юу вэ?

Тина:    Битгий асуу. Та 2 энд унтаарай. Та нарт халуун уух юм авчирлаа.

Ковалски:   Хөөх. Хөөе ноён Скамандер, хар даа, какао.

Тина:    00-ийн өрөө доошоо буугаад баруун талд шүү.

Ковалски:   Баярлалаа. Маш их.

Ньют:   Нааш ир.

Ковалски:   Бурхан минь.

Ньют:   Суугаач.

Ковалски:   Сайхан санаа байна.

Ньют:   Гарцаагүй Мөртлаб байна. Чи их онцгой мэдрэмтгий хүн юм. Чи бол Магл. Тэгэхээр бие физилоги чинь арай өөр байх ёстой. Битгий хөдөл. Энэ хөлрөлтийг чинь зогсооно. Наадуулын чинь нэг ялигүй татвалзуулах байх. Энийг ав. Алив.

Ковалски:   Наадах чинь юу вэ?

Ньют:   Энэ Свүүпинг Эвилийг дууддаг юм. Тийм ч найрсаг амьтан биш л дээ. Бас их хурдан шаламгай. Би түүнийг судалж байгаа. Бас түүний хорыг шингэрүүлвэл маш их зүйлд хэрэгтэй байдаг юм. Муухай дурсамжийг устгаад ч зогсохгүй. Энд сул тавих ёсгүй л дээ. Нааш ир. Нааш ир. Наашаа буугаад ир. Нааш ир. Параселсаст талархаарай. Чи хэрвээ гарсан бол маш их аюулд орох байлаа. Миний Америкт ирсэн шалтгаан энэ л байгаа юм. Френкийг гэрт нь хүргэх гэсэн юм. байз, үгүй ээ. Уучлаарай. Битгий хөдөл. Танихгүй хүнээс бага зэрэг бишүүрхдэг юм. Тайван, тайван. Түүнийг дамчид зарах гэж байсан юм. Биеийг нь битүү гинжилчихсэн байхад нь Египтээс олсон. Тэнд тэгээд орхичихож чадаагүй юм. Одоо түүнийг буцаагаад аваачих хэрэгтэй. Чамайг байх ёстой газар чинь буцагаад аваачина тийм ээ, Франк? Аризонагийн өргөн талд. За ирж байна.

Ковалски:   Хэн ирж байна гэж?

Ньют:   Грапхорн.

Ковалски:   Хүүеээ.

Ньют:   Зүгээр ээ. Сайн уу? Сайн уу? Энэ 2 бол амьд байгаа хамгийн сүүлийн хос. Би тэднийг аврахаар шийдээгүй бол Грапхорн үүрд устах байсан юм. За.

Ковалски:   Чи энэ амьтдыг аварсан юм уу?

Ньют:   Тиймээ, яг зөв. Авраад, тэжээгээд, хамгаалж байгаа. Эдний талаар шидтэнгүүдэд зөвөөр ойлгуулахыг хичээдэг юм. Нааш ир.

Ковалски:   Хөөх.

Ньют:   Тайтис, Финн, Поппи, Марлов, Том. Тэр ханиад хүрчихсэн юм. Түүнийг дулаацуулах хэрэгтэй байлаа. За, үсрээрэй. Тэр бусадтайгаа харицахдаа жаахан асуудалтай. За алив, Пикет. Пикет. Үгүй ээ, тэд чамайг шоолохгүй. За алив. Пикет. За яахав. Үүнээс чинь болоод л тэд намайг буруутгадаг юм шүү дээ. Өө үгүй ээ. Дугл байхгүй байна. За за, би очлоо очлоо. Ээж нь ирлээ, ээж нь ирлээ. Сайн уу? Чамайг нэг хараадахъя.

Ковалски:   Би эд нарыг мэдэх юм байна.

Ньют:   Чиний Оками. Миний Оками гэсэн үү?

Ковалски:   Тийм ээ.

Ньют:         Авмаар байна уу?

Ковалски:   Тиймээ, тэгье. За. Сайн уу?

Ньют:   Уучлаарай. Тэд илүүлэх дургүй. Их эртнээс биеэ хамгаалахад суралцдаг юм. Арьс нь цэвэр мөнгө байдаг болохоор их үнэд хүрдэг.

Ковалски:   Ойлголоо.

Ньют:   Тийм болохоор анчид үүрийг нь тоночихдог юм.

Ковалски:   Баярлалаа. Ноён Скамандер?

Ньют:   Ньют гэж байж болноо.

Ковалски:   Ньют, би зүүдлээгүй бололтой.

Ньют:   Яагаад тэгэж бодов?

Ковалски:   Миний тархи ийм зүйл зохиож чадахгүй.

Ньют:   Та надад тэнд байгаа Мүүнкафуудад үрлэн хоолнуудыг нь өгч туслахгүй юу?

Ковалски:   Тэгэлгүй яахав.

Ньют:   Тэр дээр байгаа шүү. Өөдгүй амьтан. Ниффлер алга болчихсон. Гарцаагүй бяцхан өөдгүй амьтан. Гялалзсан юм барих боломж гарах л юм бол алдахгүй шүү.

Ковалски:   Өнөөдөр юу хийсэн бэ, Жейкоб? Би өнөөдөр цүнх рүү орсон. Хөөх. Сайн уу найзуудаа. За алив, нааш ир. Тайван тайван. Хөөрхөн юмаа. За энд байна.

Ньют:   Хойшоо бол. Хойшоо бол.

Ковалски:   Энэ яагаа вэ?

Ньют:   Хойшоо бол гээд байна.

Ковалски:   Энэ одоо юу гээч нь вэ?

Ньют:   Энэ бол Обскурус. Би явах хэрэгтэй. Гэмтэж бэртэхээс нь өмнө зугтсан хэдийгээ олж ирье.

Ковалски:   Гэмтэхээс нь өмнө өө?

Ньют:   Тийм ээ, ноён Ковалски. Тэд одоо сая сая харгис амьтадаар хүрээлүүлсэн харийн нутаг дээр байгаа. Хүмүүс дунд. Зэлүүд газар, модод, цөөрөм гэх мэт зүйлст дуртай дундаж хэмжээтэй амьтан хаана байж болох вэ? Хаашаа явсан бол?

Ковалски:   Нью –Йорк хотод уу?

Ньют:   Тийм ээ.

Ковалски:   Зэлүүд газар уу? Төв цэцэрлэгт хүрээлэн.

Ньют:   Тэр нь яг хаана байдаг юм бэ?

Ковалски:   Төв цэцэрлэгт хүрээлэн хаана байдаг юм гэж үү? Сонсооч. Би чамд үзүүлж болно, гэхдээ чи энийг муухай хэрэг гэж бодохгүй байна уу? Охид биднийг гэртээ оруулсан, какао өгсөн...

Ньют:   Чи тэднийг ганц хараад л хөлсөө урсгаж байхад тэд чамайг мартуулах гэж байгааг ойлгохгүй байгаа хэрэг үү?

Ковалски:   Мартуулна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Ньют:   Яг л өглөө сэрэхтэй адил. Бүх ид шид байхгүй болно.

Ковалски:   Би эд нарын алийг нь ч санахгүй юм уу?

Ньют:         Санахгүй.

Ковалски:   За за, ойлголоо. Би чамд туслая.

Ньют:         Тэгвэл нааш ир.

 

Мери:         Криденс, чи хаана байж байгаад ирэв?

Криденс:    Маргаашийн уулзалт хийх газар хайж байгаад ирлээ. 32-р гудамны буланд нэг газар... Уучлаарай ээжээ. Их орой болсныг анзаарсангүй.

 

Ньют:   Би чамайг оройн хоолон дээр ажигласан.

Ковалски:   за.

Ньют:   Чи хүмүүст таалагддаг байхаа, ноён Ковалски?

Ковалски:   Та ч бас хүмүүст таалагддаг биз дээ?

Ньют:   Тийм ч их биш ээ. Би уурлуулчихаад байдаг юм. та яагаад нарийн боовчин болохоор шийдсэн юм бэ?

Ковалски:   Би юу? Яагаад гэвэл би савлагааны үйлдвэрт үхэж байлаа л даа. Тэнд байгаа бүх хүн үхдэг юм. Амьдралыг нь сүйрүүлж байдаг юм л даа. Чи лаазалсан хоолонд дуртай юу?

Ньют:   Үгүй ээ.

Ковалски:   Би ч бас. Тийм болохоор л би нарийн боов хийх дуртай. Хүмүүсийг жаргалтай болгодог юм. энэ замаар явна.

Ньют:   Та тэгээд зэлээ аваа юу?

Ковалски:   Үгүй ээ. Надад барьцаа байхгүй. Армид хэтэрхий удаан байсан бололтой. Мэдэхгүй дээ.

Ньют:   Та дайнд орсон юм уу?

Ковалски:   Мэдээж дайнд орсон. Хүн бүр л дайнд орсон шүү дээ. Чи дайнд тулалдаагүй юм уу?

Ньют:   Би ихэнхдээ луутай ажилладаг л даа. Украйний Төмөр гэдэст луутай. Зүүн урд хэсэгт. Фенестра. Аккио. За алив. Сайхан байна уу? 1 хойшоо, 2 урагшаа.

Ковалски:   Тийшээ явчихсан офицер оо.

Цагдаа эр: Гараа өргө.

Цагдаа эр1:      Наадах чинь юу вэ?

Ковалски:   Арслан.

Ньют:   Нью-Йорк ч миний бодсоноос ч илүү сонирхолтой юм гээч. Энийг өмс.

Ковалски:   Би яагаад ийм юм өмсөх хэрэгтэй гэж?

Ньют:   Яагаад гэвэл таны гавал хүчтэй цохилтонд өртвөл тэсвэр муутай л даа.

Күини:  Гэхдээ бид какао хийж өгсөн шүү дээ.

Ньют:   За алив. Одоо энийг өмсчих.

Ковалски:   За.

Ньют:   Одоо ямар ч санаа зовохгүй зүйлгүй боллоо.

Ковалски:   Таныг надад санаа зовох хэрэггүй гэж хэлэхэд чинь хүн итгэх болов уу?

Ньют:   Миний зарчимд бол санаа зовно гэдэг нь зовлонг 2 дахин багасгана гэсэн үг. Охины маань улирал эхэлсэн байгаа. Түүнд хос хэрэгтэй. Эрампентийн заар. Тэр үүнд татагдана. Сайн охин. За алив. Цүнх рүү ороорой.

Ковалски:   Яв. Үгүй ээ.

Ньют:   Репаро. Мерлиний сахал гэж.

Ковалски:   Мод.

Ньют:   Энэ яг адилхан. Яг адилхан.

Ковалски:   Ньют?

Ньют:   үгүй ээ, болохгүй. Намайг уучлаарай.... Сайн байна, ноён Ковалски.

Ковалски:   Намайг Жейкоб гэж дууд.

Ньют:   За 2 хойшлоод 1 урагшил. Ороорой.

 

 Хөтлөгч эр:      Хатагтай ноёдоо, Өнөөдрийн гол зүйлийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэр ирээдүйн ерөнхийлэгчид нэр дэвшиж байгаа юм. надад итгэхгүй байгаа бол , аавынх нь сонинг уншаарай. Хатагтай ноёдоо, Нью-Йоркийн сенаторийг уриж байна. Хенри Шо.

Хенри Шо:  Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Тийм ээ энэ үнэн. Бид хөгжих хэрэгтэй. Залхууралд ямар ч шагнал гэж байхгүй. Хөгжилийг уруудуулах цэнгээний газруудыг хааж, одоо харин усан сангийн танхим, хүлээн авалтын танхим болсон...

Эр:       Юу вэ?

Ноён Шо:    Үгүй ээ үгүй.

Ландон:      Шулам.

Бичиг:  Онцгой байдал

Хейнрих:    Америк найзууд маань Нууцлалын Хууль зөрчигдсөнийг зөвшөөрснөөр бид бүгдэд илрэх аюул нүүрлээд байна.

Пикүири:    Би Геллерт Гринделволдийг хамар доороосоо алдсан хүнээр үг хэлүүлэхгүй.

Тина:    Хатагтай ерөнхийлөгч өө. Саад болсонд уучлаарай. Гэхдээ маш ноцтой...

Пикүири:    Таны энэ бүдүүлэг явдалд чинь маш сайн тайлбар байгаа гэж найдъя, хатагтай Голдстейн.

Тина:    Тийм ээ. Байгаа. Хатагтай, өчигдөр Нью-Йорк хотод энэ цүнхийг барисан шидтэн ирсэн юм. Шидэт амьтдаар дүүрсэн цүнх. Харамсалтай нь тэдний зарим нь сул яваа.

Пикүири:    Тэр өчигдөр ирсэн юм уу? Чи тэгээд Нью-Йорк хотод шидэт амьтан сулласан, бүртгэлгүй шидтэнийг 24 цагийн турш мэдсээр байж, хүн үхсэний дараа л хэлэх гэж ирээ юу?

Тина:    Хэн үхээ вэ?

Пикүири:    Тэр хүн хаана байна?

Сайд:   Скамандер уу?

Ньют:   Сайн байна уу, сайдаа.

Момолу:     Дэсис Скамандер уу? Дайны баатар уу?

Эр:       Үгүй ээ, түүний бага дүү нь байна.

Сайд:   Чи Нью-Йорк-д юу хийж яваа билээ?

Ньют:   Би Аппалүса Пафскин авах гэж ирсэн юм, эрхэмээ.

Сайд:   Ойлголоо. Энд яг юу хийж яваа юм?

Пикүири:    Голдстейн? Энэ хэн бэ?

Тина:    Энэ бол Жейкоб Ковалски, хатагтай ерөнхийлөгч өө. Тэр Скамандерийн амьтадынх нь нэгэнд хазуулсан Нөү-Маж байгаа юм.

Эм:       Нөү-Маж гэнээ? Мартуулаач ээ.

Эр:       Мартуулаач ээ.

Ньют:   Мерлиний сахал.

Яа Зуи: Аль амьтан чинь ухамсартай болохыг та мэдэх үү, ноён Скамандер?

Ньют:   Амьтад үүнийг хийгээгүй ээ. Та нар мэдэж байгаа. Юу ингэснийг нь ч мэдэж байгаа. Тэр ул мөрийг нь хар л даа. Энэ Обскурус байсан байна.

Күини: Та эндүүрлээ, ноён Скамандер. Америкт ямар ч Обскурус байхгүй. Цүнхийг нь хураа, Гревс.

Ньют:   Байз, үгүй ээ. Буцаагаад өг.

Күини:  Тэднийг барь.

Ньют:   Наад амьтадаа битгий гэмтээгээрэй. Гуйя, та ойлгохгүй байна. Цүнхэнд байгаа амьтад ямар ч аюулгүй. Аюулгүй.

Күини:  Тэрийг бид шүүнэ. Хорих өрөөнд хий.

Ньют:   Наад амьтадаа битгий гэмтээгээрэй. Ямар ч аюулгүй шүү. Миний амьтдыг битгий гэмтээгээрэй. Аюултай амьтан байхгүй. Гуйя, тэд аюулгүй шүү. Тэд аюулгүй ээ.

Тина:    Амьтдад чинь харамсаж байна, ноён Скамандер. Нээрэн шүү.

Ковалски:   Хэн нэг нь тэр Обскурус гээд байгаа юмыг юу болохыг нь хэлээд өгөхгүй юу?

Тина:    Тэд хэдэн зууны турш харагдаагүй.

Ньют:   Би 3 сарын өмнө Суданд 1-ийг харсан. Тэнд илүү олон байсан байх, гэхдээ тэд байсаар л байгаа. Маглууд биднийг агнаж, шидтэнгүүд нуугддаг болохоос өмнө л дөө. Залуухан шидтэн, шуламнууд хавчлага шахалтаас айн өөрсдийн ид шидээ хорихыг хичээдэг байсан юм. Ид шидээ зэвсэг болгох эсвэл хянаж сурахын оронд тэд Обскурусийг үүсгэсэн.

Тина:    Обскурус их хувирамтгай, хянаж болдоггүй хар хүч. Дайрч довтолж, эвдэж сүйтгэж байдаг. Дараа нь алга болдог. Обскурус тийм ч удаан байж чаддаггүй.

Ньют:   10-аас дээш насалсан Обскурусийн талаар баримт байдаггүй. Африкт миний таарсан тэр Обскурус 8 настай байхдаа... 8 настай байхдаа үхчихсэн.

Ковалски:   Та нар юу яриад байнаа? Сенатор Шог жаахан хүүхэд алсан юм уу?

 

Модести:    Миний ээж, чиний ээж

                   Шулам барих болно

             Миний ээж, чиний ээж

                   Шүүр унан ниснэ

             Миний ээж, чиний ээж

                   Шулмууд хэзээ ч уйлдаггүй

             Миний ээж, чиний ээж

                   Шулмууд үхэх болно

             1 дугаарын шулам голд живж үхнэ

             2 дугаарын шулам өөрийгөө боомилж...

Честити:     Хуудсуудаа дуусгаарай. Хаясан байвал би мэднэ шүү. Сэжигтэй юм харвал надад хэлээрэй.

 

Ньют:   Чамтай танилцахад таатай байлаа, Жейкоб. Таныг бейкеригээ нээнэ гэж найдъя.

Гревс:  Та их сонирхолтой хүн юм, ноён Скамандер.

Тина:    Ноён Гревс.

Гревс:  Хогвартсаас хүмүүсийн амьдралд аюул учруулсан хэргээр хөөгдсөн юм байна.

Ньют:   Санаандгүй хэрэг болсон юм.

Гревс:  Араатнаар. Гэсэн ч багш нарын чинь нэг таныг хөөхийн эсрэг хүчтэй тэмцсэн байна. Альбус Дамблдорийг чиний юу тэгэж их татав?

Ньют:   Би хэлж чадахгүй.

Гревс:  Цүнхтэй араатнууд авчираад энд суллах нь ... бас нэг санаандгүй хэрэг чинь үү? тийм үү?

Ньют:   Би яагаад санаатайгаар тэгнэ гэж?

Гревс:  Шидийн ертөнцийг илрүүлэх гэж. Шидийн болон шидгүй ертөнцийн хооронд дайн дэгдээх гэж.

Ньют:   Сайн сайхны төлөө хүмүүсийг алах, гэх гээд байна уу?

Гревс:  Тийм ээ. Яг зөв.

Ньют:   Би Гринделволдийн хөгжөөн дэмжигч биш ээ, ноён Гревс.

Гревс:  Энэ талаар та надад юу хэлэхийг чинь харъя л даа, ноён Скамандер.

Ньют:   Энэ бол Обскурус. Энэ гэхдээ чиний бодсон шиг бишээ. Би үүнийг Судан охины амийг аврахын тулд түүнээс салгах гэж оролдож байсан юм. Тэгээд гэртээ аваачаад судлах гэж л байсан. Гэхдээ энэ биенээс гарахаараа аюулгүй. Хэнийг ч гэмтээхгүй, Тина.

Гревс:  Тэгвэл энэ биенээсээ гарвал ямар ч хэрэггүй байх нь ээ?

Ньют:   Хэрэггүй. Хэрэггүй гэнээ? Тэгэхээр хүүхдийг алах гэж биед нь ордог шимэгч хар хүч байх нь. Өөр юунд үүнийг ашиглахав дээ?

Гревс:  Та хэнийг ч мунхруулж чадахгүй ээ. Ноён Скамандер. Та энэ Обскурусийг Нью-Йорк хотод авчирснаар шидийн ертөнцийг илрүүлэх гэж Нууцлалын Хуулийг зөрчиж, хүмүүсийг үймээн самуунд уриалсан.

Ньют:   Та үүнийг юу ч хийж чадахгүй гэдгийг мэдэж байгаа. Та маш сайн мэдэж байгаа.

Гревс:  Түүгээр ч зогсохгүй та шидтэн хүмүүсээсээ урваж тэрсэлсэн буруутай тул цаазаар авах ял оноож байна.  Хатагтай Голдстейн таныг дэмжин, хамсаатан болсон...

Ньют:   Үгүй ээ, тэр буруу юм юу ч хийгээгүй.

Гревс:  Нүглээ наманчилах нь адилхан ялтай байдаг. Хурдхан гүйцэтгэ. Би ерөнхийлөгч Пикүири-д өөрөө мэдэгдэнэ.

Ньют:   Тина.

Гревс:  Гуйя.

Тина:    Битгий ингээч, Бернадет, гуйя.

Бернадет:  Огт өвдөхгүй ээ.

Ээж:     Тина?

Тина:    Ээжээ?

Ээж:     Тина? Нааш ир хонгор минь, унтах боллоо. Чи бэлэн үү?

Бернадет:  Гоё биш гэж үү? Чи ормоор байна уу?

 

Күини: Сайн уу, Сэм?

Сэм:     Сайн уу, Күини?

Күини:  Чамайг доод давхарт дуудаж байна. Би наад залууг чинь мартуулчихъя.

Сэм:     Чамд туршлага байхгүй ээ.

Күини:  Хөөе, Сэм. Чамайг Рүбиг хардагийг чинь Сесили мэдэх үү?

Сэм:     Чи яаж...

Күини:  Би наад залууг чинь мартуулчихъя. Эхнэр чинь энэ талаар надаас хэзээ ч сонсохгүй ээ.

Ковалски:   Чи юу хийгээд байнаа?

Күини:  Чимээгүй. Тин асуудалд орлоо. Би сонсох гэж хичээж байна. Жейкоб, Ньютийн цүнх хаана байгаа вэ?

Ковалски:   Тэр Гревс гэдэг залуу авсан байхаа.

Күини:  За за нааш ир.

Ковалски:   Чи намайг мартуулахгүй юм уу?

Күини:  Яалаа гэж дээ. Чи чинь одоо манай тал.

 

Ээж:     Тина?

Тина:    Зүгээр дээ.

 

Күини:  Ало хомора. Аберто. Хараал идсэн өрөөгөө яаж хамгаалахаа сайн мэддэг юм байна.

Эм:       За одоо чамаас сайхан зүйлсийг чинь гаргая.

Мери:   Муу шулам.

Тина:    Ноён Скамандер?

Ньют:   Битгий сандраарай.

Тина:    Тэгээд оронд нь юу хийхийг санал болгож байгаа юм?

Ньют:   Үсэр.

Тина:    Чи чинь галзуураа юу?

Ньют:   Тэрэн лүү үсэр. Тина, намайг сонс. Би чамайг барина. Тина. Би чамайг барина. Би чамайг алдахгүй ээ, Тина. Үсэр. Явъя... Түүний тархийг орхи оо. Нааш ир, нааш ир.

Тина:    Энэ юу вэ?

Ньют:   Свүүпинг Эвил.

Тина:    Надад таалагдаж байна.

Күини:  Ийшээ ор.

Абернати: Күини? Хаачих гэж байгаа юм?

Күини:  Би...би өвдчихлөө, ноён Абернати.

Абернати: Дахиад уу? Наана чинь юу байгаа юм?

Күини:  Бүйсгүйчүүд зүйл. Чи хармаар байна уу? Болно шүү.

Абернати: Тэнгэр минь, үгүй ээ, би... Биеэ сайн бодоорой.

Күини:  Баярлалаа.

 

Гревс:  Криденс, хүүхдийг олов уу?

Криденс:    Би чадахгүй нь.

Гревс:  Надад үзүүл. Хүү минь, бид удахгүй хүүхдийг олчихвол өнгөрсөн үеийн чинь энэ бүх зовлон ахиж ирэхгүй. Би чамд энийг өгмөөр байна, Криденс. Миний итгэлийг хүлээсэн цөөхөн хүнд л өгдөг юм. Маш цөөхөн. Харин чи...чи бол өөр. Чи хүүхдийг олохоороо, энэ тэмдэгэнд хүрээрэй. Тэгвэл би мэдээд, чам дээр ирнэ. Үүнийг хийж чадвал, чи шидтэнүүдийн дунд үүрд алдаршина. Тэр хүүхэд үхэж байна, Криденс. Цаг урссаар л байна.

 

Күини:  Өвөө чинь тагтаа тэжждэг байсан юм уу? Миний өвөө шар шувуу тэжээдэг байсан. Би тэднийг хооллох их дуртай байж билээ.

Тина:    Гревс үймээн самууныг араатнаас болсон гэж нотлож байна. Бид бүх амьтдыг чинь барих хэрэгтэй байна. Тэгэж чадвал Гревс тэднийг өгөөш болгож чадахгүй.

Ньют:   Одоо ганц л амьтан үлдсэн. Дугл нэртэй Демигайс.

Тина:    Дугл гэнээ?

Ньют:   Асуудлыг хүндрүүлж байгаа нь тэр үл үзэгдэгч гэдэгт л байна.

Тина:    Үл үзэгдэгч ээ?

Ньют:   Тийм ээ. Ихэнхдээ тийм байдаг.

Тина:    Яаж үл үзэгдэгч барих...

Ньют:   Барихад үнэхээр бэрх.

Тина:    Нарлак.

Ньют:   Өршөөгөөрэй.

Тина:    Нарлак. Намайг Хар шид Баригч байхад Нарлак миний мэдээллэгч байсан юм. Тэр шидэт амьтдыг худалдаандаа ашигладаг байсан.

Ньют:   Сарвууны мөр сонирхоод муу юм хийчихгүй биз дээ?

Тина:    Тэр зарж болох бүх юмыг сонирхдог.

 

 Дуу

 

Ковалски:   Энд залуус юу уудаг юм дээ?

Элф эр:      Яасан? Гэрийн элф өмнө нь харж байгаагүй юу?

Ковалски:   Үгүй ээ үгүй. Мэдээж харж байсан. Би гэрийн элфүүдэд дуртай. Миний нагац гэрийн элф байсан юм.

Элф эр:      Тийм ээ.

Күини:  Гигглватер болон Лобе-Бластераас 3 шотийг авъя. Нөү-Маж-ууд бүгд чам шиг үү?

Ковалски:   Үгүй ээ. Би л цорын ганц надтай адилхан нь.

Тина:    Би энд байгаа хүмүүсийн талыг нь баривчилсан.

Ньют:   Миний хэрэг биш байх л даа, гэхдээ үхлийн хортой өрөөнд би нэг зүйл харсан. 2-р Салем-ийн тэр хүүг чи тэвэрч байсан.

Тина:    Түүнийг Криденс гэдэг юм. Ээж нь түүнийг зоддог. Ээж нь өргөж авсан бүх хүүхдүүдээ зоддог. Гэхдээ тэр хүүг илүү их үзэн яддаг юм шиг санагддаг.

Ньют:   Ээж нь чиний дайрсан Нөү-Маж уу?

Тина:    Түүнээс болж л ажлаа алдсан. Тэнэг дагалдагч нартайгаа уулзалт хийж байхад нь би түүн дээр очсон юм. Тэднийг бүгдийг нь мартуулах хэрэгтэй болсон. Их том хэрэг болсон.

Күини:  Ирж байна.

Нарлак:      Тэгэхээр... чи нөгөө цүнх дүүрэн мангастай залуу юу?

Ньют:   Мэдээ хурдан тархах юмаа. Таныг надад ямар нэгэн чиглүүлэх зүйл байвал хэлнэ гэж найдаж байна. Ул мөр гэх мэт.

Нарлак:      Таны толгойнд маш өндөр үнэ амласан байна лээ, ноён Скамандер. Чамайг бариж өгөхийн оронд яагаад тусална гэж?

Ньют:   Надад илүү үнэ цэнэтэй зүйлс байгаа болохоор тэгэх шаардлагагүй ээ.

Нарлак:      Чамайг хамгаалсныхаа төлбөрийг ярилцъя. МАКУСА наадахнаас чинь хамаагүй ихийг санал болгоно. Лунаскоп уу? Надад 5 байгаа.

Ньют:   Ашвиндерийн хөлдүү өндөг.

Нарлак:      Харав уу? бид одоо л...  байзаарай. Наадах чинь... наадахч инь Бөүтракл уу? Тийм үү?

Ньют:   Биш ээ.

Нарлак:      За боль доо. Тэд цоож нээдэг байхаа, зөв үү?

Ньют:   Түүнийг авч болохгүй ээ.

Нарлак:      За за, амьд харихад чинь амжилт хүсье, ноён Скамандер. МАКУСА тэр чигээрээ араас чинь явж байхад ч юу л бол.

Ньют:   За яахав. Пикет.

Нарлак:      5 дахь өргөн чөлөөнд нэг үл үзэгдэгч эвдэж сүйтгээд байгаа гэсэн. Та нар Меси-гийн Их Дэлгүүрээс эхэлж шалгасан нь дээр байх. Магадгүй хайсан зүйлээ олох байх.

Ньют:   Дугл. Сүүлийн нэг зүйл. МАКУСА-д ажилладаг ноён Гревс. Түүний ард юу байгааг гайхаад л асууж байгаа юм.

Нарлак:      Чи хэтэрхий их юм асууж байна, ноён Скамандер. Энэ чинь чамайг үхэлд хүргэнэ шүү.

Элф эр:      МАКУСА ирж байна.

Тина:    Чи тэдэнд хэлээ юу?

Ковалски:   Уучлаарай, ноён Нарлак. Миний ахлагч байсныг санагдуулж байна.

 

Модести:    Юу хийж байгаа юм бэ? Криденс.

Криденс:    Чи энийг  хаанаас авсан юм?

Модести:    Надад өг, Криденс. Зүгээр тоглоом байгаа юм.

Мери:   Наадах чинь юу вэ? Тайл.

Криденс:    Ээжээ?

Мери:   Би чиний ээж биш. Чиний ээж энгийн бус, өвчтэй хүн байсан.

Модести:    Минийх байсан юм.

Мери:   Модести. Энэ юу вэ?

 

Ньют:   Демигайсууд ер нь бол тайван амьтад, гэхдээ тэднийг уурлуулвал аймшигтай хазна. Та 2 энэ замаараа. Төлөвлөгөөгүй зүйл битгий хийгээрэй.

Тина:    Тэр Демигайс юм уу?

Ньют:   Биш ээ. Демигайс энд байгаа шалтгаан гэж би бодож байна. Түүний нүдний хараа магадлал  өндөртэй зүйл дээр ажилладаг, тэгэхээр ойрын ирээдүйд гарцаагүй болох зүйлийг харж чадна.

Тина:    Тэр юу хийгээд байнаа?

Ньют:   Тэр хүүхэд харж байна.

Тина:    Юу гэсэн бэ?

Ньют:   Миний буруу. Би бүглийг нь барисан гэж бодсон чинь буруу тоолсон байна.

Тина:    Наадах чинь энийг асарч байсан юм уу?

Ньют:   Оками байгаа газартаа зохицдог, байгаа орон зайгаа дүүргэж томордог. Ээж нь ирлээ. Бидэнд шавьж хэрэгтэй. Ямар ч хамаагүй шавьж бас гүц хэрэгтэй. Гүц олоорой.

Күини:  Үгүй ээ.

Ковалски:   Би барилаа. Барилаа.

Тина:    Гүц.

Ньют:   Гүцэнд шавьжаа хий. Байгаа газартаа зохицдог, байгаа орон зайгаа дүүргэж бас жижгэрдэг.

Тина:    Надад үнэнээр нь хэлээрэй. Цүнхнээс чинь гарсан бүх амьтан дууссан биз дээ?

Ньют:   Ингээд дууссан. Энэ бол үнэн.

 

Ньют:   Тэр ирж байна.

Ковалски:   Гэртээ ирсэндээ баярлаж байна уу? Мэдээж баярлаж байгаа байх. Алив.

Ньют:   Дунд нь тавичих.

Ковалски:   За сайн байна.  Сайн байна.

Ньют:   Тийм ээ. Хоёулаа ярилцах хэрэгтэй. Би чамайг түүнтэй байлгахгүй байсаан, Пикет. Чиний миний төлөө хийсэн бүгдийн хариуд чамайг түүнд өгснөөс би гараа тасдсан нь дээр байсан юм. за алив ээ. Бид муухай аашлах талаар ярилцаж байса нбайхаа, өмнө нь? Пикет? За алив ээ. Инээ л дээ. Пикет алив... за за. Ааш чинь засрахгүй юм байна.

Күини:        Ньют? Энэ хэн бэ?

Ньют:         Хэн ч биш ээ.

Күини:        Лета Лестренж. Тэдний гэр бүлийг мэдэх юм байна. Тэд нар нөгөө...

Ньют:         Миний бодлыг битгий уншаач, гуйя. Битгий гэж гуйсанд уучлаарай.

Күини:        Зүгээр ээ, намайг уучлаарай. Би чаддаггүй юмаа. Шархалсан хүмүүс уншихад амархан байдаг.

Ньют:         Би шархлаагүй ээ. Тэгээд ч их эртний явдал.

Күини:        Сургуульд чинь байсан хамгийн дотны найз чинь байжээ.

Ньют:         Бид хоёулаа сургуульд тохирох хүмүүс биш байсан юм. Тиймээс бид их...

Күини:  Их дотно байсан гэж үү? Хэдэн жилийн турш. Тэр авдаг л хүн байж. Харин чамд өгдөг хүн хэрэгтэй.

Тина:    Та 2 юу яриад байгаа юм бэ?

Ньют:   Юу ч бишээ.

Күини:  Сургууль.

Ньют:   Сургууль.

Ковалски:   Сая... сая сургууль гэсэн үү? Сургууль байдаг юм уу? Америкт ид шидийн сургууль байдаг юм уу?

Күини:  Мэдээж, Илверморни гэдэг юм. Дэлхийн хамгийн сайн ид шидийн сургууль.

Ньют:   Хогвартс л хамгийн сайн сургууль гэдгийг чи мэдсэн гэж бодож байна.

Күини:  ХОГ-вартс уу?

Ньют:   Аюул. Тэр аюул мэдэрдэг.

 

Гревс:  Обскурус энд байсан байна. Тэр хаашаа явсан бэ?

Криденс:    Надад туслаач. Надад тусла л даа.

Гревс:  Чи надад өөр дүү байгаа гэж хэлээгүй билүү?

Криденс:    Надад туслаач, гуйя.

Гревс:  Нөгөө дүү чинь хаана байна? Криденс. Бага нь. Тэр хааашаа явсан?

Криденс:    Надад тусла л даа, гуйя.

Гревс:  Дүү чинь аймшигтай аюулд ороод байна. Түүнийг олох хэрэгтэй... Энэ юун газар вэ?

Криденс:    Бид Модестиг эндээс олж байсан юм. 12 хүүхэдтэй гэр бүлээс. Тэр ах эгч нарыгаа их санадаг. Тэд нарыгаа одоо хүртэл яридаг.

Гревс:  Тэр хаана байна?

Криденс:    Мэдэхгүй ээ.

Гревс:  Чи ёжлоод байна уу? Криденс. Би чамайг анх уулзсанаасаа хойш л мэдэж байсан юм.

Криденс:    Юу гэнээ?

Гревс:  Чиний удамд шидтэн байдаг ч чамд хүч байхгүй.

Криденс:    Гэхдээ та надад зааж өгнө гэсэн шүү дээ.

Гревс:  Чамд заагаад ч нэмэргүй. Ээж чинь үхсэн. Энэ л чиний хүртэх ёстой зүйл. Чамтай зууралдаж дууслаа. Модести? Модести? Ямар ч айгаад байх зүйл байхгүй. Би ах Криденстэй чинь хамт ирсэн. Одоо наашаа гараад ир. Криденс. Би чамаас уучлал хүсье.

Криденс:    Би танд итгэсэн. Таныг найзаа гэж бодсон. Таныг бусдаас өөр гэж бодсон.

Гревс:  Чи энийгээ хянаж чаднаа. Криденс.

Криденс:    Би хянамааргүй байна, ноён Гревс.

 

Ковалски:   Энэ мөн үү? Нөгөө Обскуруус мөн үү?

Ньют:   Миний мэдэх Обускурус-уудаас хамаагүй хүчтэй юм. Би буцаж ирэхгүй бол миний амьтдад санаа тавиарай. Шаардлагатай бүх зүйлс энэ дээр байгаа.

Тина:    Юу?

Ньют:   Түүнийг устгаж чадахгүй.

Тина:    Сонсов уу, амьтдыг нь харж байгаарай.

Күини:  Энийг бариж байгаарай, хонгор минь.

Ковалски:   Үгүй ээ үгүй үгүй.

Күини:  Чамайг авч явж чадахгүй ээ. Гуйя, намайг явуул, Жейкоб.

Ковалски:   Хөөе хөөе. Чи л өөрөө бид нэг тал гэсэн шүү дээ.

Күини:  Хэтэрхий аюултай.

 

Гревс:  Ийм зүйлтэй хамт ингэж удаан амьдарна гэдэг бол... Криденс... гайхамшиг. Чи бол гайхамшиг. Надтай хамт яв. Бид хамтдаа юунд хүрч болохыг бодооч.

Тина:    Ньют?

Ньют:   2-р Салем-ийн хүү байна. Тэр Обскурус байж.

Тина:    Тэр чинь жаахан хүүхэд биш шүү дээ.

Ньют:   Хүч нь маш их ихэссэн байгаа ч тэр яаж ийгээд амьдраад байдаг бололтой.

Тина:    Ньют? Түүнийг авар. Ноён Гревс.

Гревс:  Тина, чи дандаа хэрэггүй газраа гарч ирж байх юмаа.

 

Пикүири:    Энийг барь, үгүй бол бид илчлэгдэх нь байна. Дайн ч дэгдэх болно.

 

Ньют:   Криденс.  Криденс би тусалж чадна шүү.

 

Гревс:  Хорио тогтоо.

Эр:       Ойлголоо эрхэм ээ.

Гревс:  Доош нь хэнийг ч оруулмааргүй байна.

Ньют:   Криденс. Криденс биз дээ? Би чамд туслахаар ирлээ, Криденс. Чамайг гомдоох гэж биш шүү. Би яг чамтай адилхан хүнтэй уулзаж байсаан, Криденс.  Эмэгтэй хүүхэд. Жаахан охин. Түүнийг шоронд хоридог байсан. Түүнийг хориод, ид шидтэй төрсөнийх нь төлөө шийтгэдэг байсан юм. Криденс. Би чам дээр очиж болох уу? Очиж болох уу?

 

Ноён Шо:    Тэр юм миний хүүг алсан. Шударга ёс хүсч байна. Чиний хийсэн зүйлийн төлөө чамайг хэн ч байлаа гэсэн би илрүүлэх л болно. Хараач. Сайн зураг ав.

Гревс:  Криденс. 

Тина:    Криденс үгүй ээ. Битгий ингээч дээ. Гуйя.

Ньют:   Яриад байгаарай Тина.  Түүнтэй яриад бай, тэр чамайг сонсоно. Тэр сонсож байгаа.

Тина:    Тэр эмэгтэй чамайг яадаг байсныг би мэднээ. Чамайг тарчилдаг байсныг ч мэднэ. Чи одоо үүнийгээ зогсоох хэрэгтэй. Ньют бид 2 чамайг хамгаалах болно. Энэ хүн чамайг ашиглаж байна.

Гревс:  Түүнийг битгий сонс, Криденс.  Би чамайг эрх чөлөөтэй л байлгахыг хүсдэг. Зүгээр дээ.

Тина:    Сайн байна. Битгий. Та нар айлгачихлаа.  

Гревс:  Саваагаа доош нь. Түүнд муу юм хийвэл надтай тооцоо бодно шүү.

Ньют:   Криденс.

Тина:    Криденс. үгүй ээ.

Ньют:   Үгүй ээ.

Гревс:  Криденс. Муу тэнэгүүд. Юу хийснээ ойлгож байна уу?

Пикүири:    Миний тушаалаар Обскурусийг алж байна, ноён Гревс.

Гревс:  Тийм ээ. Түүх харин ингэж бичигдэхгүй байх, хатагтай ерөнхийлөгч өө. Өнөөдөр энд болсон зүйл бол буруу.

Пикүири:    Тэр Нөү-Маж-уудын аминд заналхийлж байсан. Тэр бидний Холбоог илрүүлэхээ дөхлөө. Тэр бидний ариун хуулийг уландаа гишгэгч байсан.

Гревс:  Тэр хууль чинь биднийг бохирын нүхэн дэх хархнууд болгож байна. Тэр хууль чинь бидний жинхэнэ дүр төрхийг нуун дарагдуулахыг шаардаж байна. Тэр хууль чинь биднийг тусгаар тогтнол дороо айн чичирч суухад хүргэснээр, бид шинэ нээлтээ эрсдэлд оруулж байна. Би танаас асууя, хатагтай ерөнхийлөгч өө. Та нараас бүгдээс чинь асууя. Хэн энэ хуулийг сахидаг юм бэ? Бид үү? Тэд үү? Би цаашид бөхөлзөхөөс татгалзаж байна.

Пикүири:    Баригчид аа? Ноён Гревсийн савааг хурааж, түүнийг харгалзан явна уу.

Тина:    Аккио.

Ньют:   Ревелио.

Гринделволд:   Чи намайг бариж чадна гэж боддог уу?

Пикүири:    Бид чадах бүхнээ хийнээ, ноён Гринделволд.

Гринделволд:   Бид бага зэрэг үхэх болов уу?

 

Ковалски:   Нэг хүн энийг сайн харж байгаарай гэж хэлсэн санагдах юм.

Ньют:   Баярлалаа.

Пикүири:    Бид танаас гүнээ хүлцэл өчье, ноён Скамандер. Гэхдээ Шидийн Холбоо илчлэгдээд байна. Бид хот даяар мартуулж чадахгүй.

Ньют:   Үнэнийг хэлэхэд би чадна гэж бодож байна.Аризонад хүртлээ хүлээж байна гэж төлөвлөж байсан юм. Гэвч чи л одоо бидний цорын ганц найдвар боллоо, Френк. Би ч бас чамайг сананаа. Чи юу хийхээ мэдэж байгаа... Тэд юу ч санахгүй. Тэр хор мартуулах шидийн орцтой их хүчтэй хор.

Пикүири:    Бид танд мөш том өртэй боллоо, ноён Скамандер. Одоо харин наад цүнхээ Нью-Йоркоос гаргаарай.

Ньют:   Ойлголоо, хатагтай ерөнхийлөгч өө.

Пикүири:    Энд Нөү-Маж байж байгаа юм уу? Мартуулаарай. Ямар ч тайлбар байхгүй шүү. Уучлаарай, гэхдээ ганц ч гэрч... чи хуулиа мэднэ. Салах ёс хий дээ.

Ковалски:   Хөөе. Ингэхээс аргагүй шүү дээ. Тийм ээ. Би...Би энд байж байх ёсгүй шүү дээ. Энэ бүхнийг огт мэдэх ёсгүй байсан. Ньют л намайг энэ хүртэл ирэхэд тусалсныг бүгд...Хөөе, Ньют, чи яагаад надад тусалсан юм бэ?

Ньют:   Яагаад гэвэл чи надад таалагддаг. Яагаад гэвэл чи миний найз. Бас чи надад яаж тусалж байсныг би хэзээ ч мартахгүй, Жейкоб.

Күини:  Хөөе, би чам дээр очноо. Хоёулаа хаашаа ч хамаагүй, хаашаа ч хамаагүй явна. Би чам шиг хэн нэгнийг хэзээ ч олж чадахгүй.

Ковалски:   Над шиг хүн зөндөө байгаа.

Күини:  Үгүй ээ үгүй. Чам шиг хүн ганцхан л байгаа.

Ковалски:   Би яьах хэрэгтэй.

Ньют:   Жейкоб.

Ковалски:   Зүгээр дээ зүгээр. Зүгээр. Яг л өглөө сэрэхтэй адилхан гэсэн байхаа.

 

Ньют:   Уучлаарай, уучлаарай.

Ковалски:   Хөөе.

Ньют бичиг:      Эрхэм хүндэт Ковалски, та савлагааны үйлдвэрт амьдралаа үрж байна. Энэ Оками-гийн өндөгний хальснуудыг барьцаандаа өгч бейкеригээ нээгээрэй. Сайн сайхныг хүсэгч.

 

Ньют:   За. Их удаан...

Тина:    Харин тийм ээ. Сонсооч, Ньют, би чамд маш их талархаж байна.

Ньют:   Яалаа гэж тэр вэ?

Тина:    Чи...Чи хатагтай Пикүири-д тэр миний талаар яриагүй бол би мөрдөн байцаалтын багт орохгүй байлаа шүү дээ.

Ньют:   Намайг өөр хүн мөрдөөсэй гэж би хүсээгүй юм л даа.

Тина:    Мөрдүүлэх ажил хийхгүй байхыг хичээгээрэй дээ.

Ньют:   Өө тэгнээ. Одооноос чимээгүй амьдарнаа. Яам руу буцна. Эх бичвэрээ өгнө.

Тина:          Би хүлээж байнаа. Ер бусын амьтад ба тэднийг олох нь. Лета Лестренж-д таалагдах болов уу?

Ньют:         Хэн гэнээ?

Тина:          Чиний зурагийг нь авч явдаг бүсгүй.

Ньют:         Лета юунд дуртай болсныг нь би үнэндээ мэдэхгүй байна. Хүмүүс өөрлөгддөг шүү дээ.

Тина:          Тийм ээ.

Ньют:   Би өөрчлөгдсөөн. Гэж бодож байна. Магадгүй жаахан л байх. Хэрвээ зөвшөөрвөл би чамд номныхоо хуулбарыг явуулъя.

Тина:    Дуртайяа уншина.

Ньют:   Үнэхээр уучлаарай. Хуулбараа би өөрийн биеэр өгвөл танд ямар санагдах вэ?

Тина:    Надад таалагдана. Маш их.

 

Эм:       Та энэ санаануудаа хаанаас олдог юм бэ? Ноён Ковалски.

Ковалски:   Мэдэхгүй ээ, ёстой бүү мэд. Зүгээр л ороод ирдэг юм. За май.  Энийг битгий мартаарай. Таалагдах болтугай. Хөөе Хендри. Агуулахаас. Баярлалаа найзаа.

 

Дүрүүд

Ньют – эр 35

Тина – эм 35

Ковалски – эр 35

Күини – эм 33

Гревс – эр 40

Криденс – эр 15

 Модести – эм 8

Мери – эм 40

Пикүири – эм 40

Back to episodes Go home