Trailer
Лили: хэдийгээр итгэхгүй байсан ч итгэл найдвар үргэлж оршдог, тийм үү?
Дермот: Нэрээ хэлнэ үү?
Долли: Лурдестүүд
Дермот: Бидэнд хэдийн тэд байгаа
Эйлин: Гайхамшигууд
Дермот: Амжилт хүсье. Эхний шагнал, Лурдесийн тасалбар
Франк: чи ер нь яагаад Лурдес руу явахыг хүсээд байгаа юм бэ?
Лили: Бидний найз Маурин үргэлж тийшээ явахыг хүсдэг байсан.
Эйлин: Тэр биднийг яваасай гэж хүсэх байсан
Жорж: үгүй.
Долли: гайхамшиг тэнд тохиодог юм.
Дермот: Баяр хүргье
Том: чи явж болохгүй.
Лили: би явах болно
Том: би ганцаараа яах болж байнаа?
Лили: орондоо ор
Эм: Та буцаж ирнэ биз дээ?
Эйлин: Магадгүй ээ, үгүй ч байж магадгүй.
Лили: Гэгээн Мэри, бурхан тэнгэр минь
Эйлин: Би итгэж өгөхгүй нь ээ.
Крисси: Өршөөгөөрэй.
Долли: тэр хэн бэ?
Эйлин: Маурины охин. Бид түүнийг үхсэн гэж бодсон.
Крисси: сайн уу, би таныг таньсангүй шүү.
Лили: 40 жилд ийм зүйл болдог юм.
Крисси: энд ганц л ор байгаа юм уу?
Лили: ээж чинь үүнд дургүйцэхгүй байсан юм.
Крисси: би ээж биш шүү дээ.
Лили: тэр ч үнэн шүү.
Крисси: чи намайг санаж байна. Санахгүй нь л гэж бодлоо шүү.
Эйлин: хэн гэр бүлээ мартдаг юм?
Крисси: тийм ээ, хэн тэгнэ гэж?
Эйлин: чи яагаад яваад эргэж ирээгүй юм бэ?
Крисси: явахаа? Би хөөгдсөн Эйлин
Долли: Бидний хатагтай, тэр бидэнд туслах болно.
Лили: Тэнд түүний гарч ирсэн газар байна. Яг тэнд.
Лили: Тэр биднийг энэ усанд оруулахыг хүссэн.
Эйлин: Ус их хүйтэн гэсэн.
Лили: Үгүй дээ, энэ бол гайхамшиг.
Эм: Бид бэлэн боллоо
Лили: Би бэлэн бишээ.
Крисси: надад эмчилгээ хэрэггүй.
Дермот: бүх хүмүүс Лурдес руу эдгэхээр явдаггүй юм.
Лили: би хөгширсөн. Бас би бүх боломжын төлөө явж байна.
Крисси: сүм гэм нүгэлд сайн.
Дермот: бас уучлахад ч сайн.
Лили: чи намайг уучлах уу?
Крисси: өө, лили
Лили: чамайг ирсэнд баяртай байна, Крисси.
Дермот: та Лурдест гайхамшигийн төлөө ирээгүй. Та гайхамшиг байхгүй байсан ч урагшлах хүч чадлын төлөө л ирсэн.
Эйлин: би чамайг хайрласан. Харин чи явчихсан. Тэгээд би чамайг үзэн ядсан. Гэхдээ би чамайг хайрласнаасаа илүү үзэн ядаагүй.
Лили: хэдийгээр чи итгэхгүй байсан ч итгэл найдвар үргэлж байж байдаг.
Эм: Эхнэр чинь чамайг хаяад явчхаа юу?
Эр: Тэр Лурдест байгаа
Эм: Түүнд гайхмашиг тохиожээ. Чи дэлгүүр явж байна шүү дээ.
Кино:
Эр1- Эмээ, эмээ, хурдлаарай. Би орох хэрэгтэй байна. Хурдал, хурдал. алив ээ, эмээ. Таныг харья л даа
Эр2: Тэр энэ удаад ямархуу байхыг бурхан л мэдэх байх
Эм: Ээж, бид удаан хүлээлээ. Алив ээ
Эр2: ээж, тэр өөрийгөө норгох нь байна.
Эйлин: хүлээх хэрэгтэй болох нь дээ. Би үсээ янзлах гэж байна.
Эм: Бид хүлээсээр л байна. Жаахан хурдалж болох уу?
Эр1: Би тэвчихгүй нь ээ.
Эм: Бид таныг хармаар байна. Гараад ирээ.
Эйлин: Та нар бэлэн үү?
Бүгд- тиймээ
Эр2: Бурхан минь
Эйлин: яасан?
Долли: алив онгойгоод өгөөчдээ. Би эргүүлээд хийх болноо. Амлаж байна.
Жорж: Ямархуу байна даа, хүү минь? Сайн уу, Рөүси Нуугдаж байгаа юм уу? Рөүси хаана байна? Даниел, Рөүси хааччихваа? Өөрийгөө хараач!
Долли: Гараа угаагаарай.. Жорж чамд мөнгө байна уу?
Жорж: Яах гэсэн юм?
Долли: Мөргөлд зориулж
Жорж: Ямар гээч мөргөл нь вэ?
Долли: Бид авьяастны тэмцээнд оролцож байгаа. Ялагч сүмийнхэнтэй хамт Лурдес рүү явах 2 тасалбар авна.
Жорж: Долли, чиний юу хийх надад хамаагүй. Гэхдээ хожсон ч ялагдсан ч чи түүнийг Лурдес руу авч явахгүй.
Долли: яагаад?
Жорж: учир нь би тэнд өдөр бүр хангалттай ядартлаа ажиллаж байна. Харин чи бидний мөнгийг сүмд өгөх гээ юу? тэд их ачаалалтай байдаг.
Долли: бид Дубил дах бүх эмч нарт хандаж үзсэн. Тэгсэн ч тэд түүнд юу болсныг мэдэж чадаагүй.
Жорж: Лурдест байгаа хэн нэгэн учрыг нь олно гэжүү?
Долли: Гайхамшиг тэнд тохиодог юм, Жорж. Тэр ярьж чадна. Энэ л бидний хүсч байгаа зүйл. Бид ингээд бууж өгч болохгүй.
Жорж: Магадгүй тэр ярихыг хүсэхгүй байгаа байх. Тэгсэн ч надад зүгээр. Рөүси хаана байна? Рөүсиг олчихлоо.
Долли: Чи тоолуураа шалгах гэж байна уу?
Лили: Өө, Маурин, чиний төлөө хийж байгаа зүйл. Чи тэр дээрээс намайг хараад инээж байгаа байх даа. Томмиг хийж чадах үгүйг л харахаас.
Эр: Хүлээгээрй, за боллоо хатагтай.
Дермот: Крисси Ахерн?
Крисси: Эцэг Дермот
Дермот: Тийм ээ.
Крисси: надтай холбогдсонд баярлалаа. уучлаарай, би их оройтож ирлээ. нислэг маань цуцлагдаад–
Дермот: Та энд байна шүү дээ. Тэр л гол зүйл нь. Та бүхэнд гүнээ эмгэнэл илэрхийлье. Эцэг эхээ алдах бол аймшигтай зүйл юм.
Крисси: зүгээр дээ. Сэргээн боловсруулалт их хийгджээ.
Дертом: Таны харж байгаачлан бид өнөө орой Ариун загалмайн авьяастнуудын тэмцээн явуулна. Хэдэн сарын хугацаанд төлөвлөсөн. Лурдест зориулсан хандивын аян юм. таны ээж хорооны гишүүн байсан. тэр амжилтанд хүрэхийн тулд их хичээсэн. Тэгээд бид бүгд түүнийг энэ зүйлийг үргэлжлүүлэхийг хүсэх байх гэж бодсон юм. Бид яг л Маурин одоо ч хамт байгаа мэт мэдэрдэг. Та биднийг утгагүй аашилж байна гэж бодоогүй гэж найдья
Крисси: Зүгээр дээ. Би байшингийн түлхүүрийг авч болох уу?
Дермот: өршөөгөөрэй. Тийм ээ, мэдээж. Энд байна.
Крисси: баярлалаа. Их олон цэцэг байна. Танд цэцгийн төлөө хэдийг төлөх ёстойг хэлээч.
Дермот: Сүм үүний тооцоог хийгээгүй ээ.
Крисси: хэн хийсэн юм?
Дермот: Таны ээжийн найз. Лили Фокс
Лили: Томми
Том: за?
Лили: Том, энэ цахилгааныг татахад надад туслаач?
Том: за.
Лили: Хэн нэгэн үхэж, гудамж бүхэлдээ харанхуйд автсан өдрүүдийг бурхан ивээг. Одоо биднийг хараач. Бид нэг хачин тэмцээнд явах гэж байна. Би ямархуу харагдаж байна?
Том: Хайр татам харагдаж байна.
Лили: Би өнөөдөр Деклан дээр оччихоод ирсэн. Түүнээс бидэнд аз авчрахыг гуйсан.
Том: Чи бидний хүү дээр очоогүй. чи хад чулуу, хөшөөгөөр дүүрэн муу дурсамжинд л зочилсон. Наадах чинь юуг ч илэрхийлж чадахгүй.
Лили: Би түүнээс өнөө орой намайг харж хандахыг гуйясан.
Том: Чи юуны тулд Рурдес руу явах гэж байгаа юм бэ?
Лили: Би үргэлж тийшээ очихыг хүсдэг байсан. Бүхий л амьдралынхаа туршид. Одоо хараач. Хар л даа. Би боломжыг атгачихсан байна.
Эр: Чи намайг барьж чадахгүй ээ.
Эм: Чамайг барина даа Патрик.
Эйлин: Чи түүнтэй дууссан. Тэр бол ямар ч хэрэгцээгүй залуу. Удахгүй чи түүнийг мартчих нь аа.
Эм: би түүнээс салмааргүй байнашдээ.
Эйлин: Чи хаана амьдрах болж байна? Энд лав биш. Бид хэтэрхий олуулаа.
Эм: бид байшин худалдаж авч болно. Магадгүй бид авга эгч Маурины байшинг авч болношдээ.
Эйлин: Бурхныг бодож үзээч. Эхлээд түүнийг оршуулж болох уу? Чи хаашаа явах гэж байгаа юм?
Эр: гадагшаа.
Эйлин: Үгүй ээ, Тэгэж ч ярихгүй шүү
Эр: Би паб руу явах гэж байна.
Эйлин: Үгүй ээ, чи тийшээ явахгүй. Чи хүүхдүүдээ нэг удаа ч болов харж үз. Би буяны ажилд явах гэж байна.
Эр: Мэдээж, чи яагаад Лурдес руу явахыг хүсээд байгаа юм бэ? Би явлаа.
Эйлин: Чамайг нэг л өдөр гэртээ ирэхэд чинь би энд байхгүй байх болно доо.
Эр: хоосон Амлаад л, амлаад л.
Эйлин: Чи хүүхдүүдийг харж бай.
Эм: Би тэднийг харахгүй ээ
Эйлин: Өө тийм ээ, чи тэгнэ. Гомдоллохоо болиод үсийг минь янзлаатах.
Эм: За бэлэн үү? Ахиад нэг хийе. 3,2,1 эхлээрэй.
Лили: Өмсөхөд минь туслаач тэгэх үү? Одоо… Чи надад амжилт хүсэх үү?
Том: Амжилт хүсье.
Дермот: Хатагтай нараа, нэрээ юу гэх билээ?
Эйлин: Зөвхөн бид нар л, эцэг минь.
Лили: Хатагтай Лили фокс болон Эйлин Данн
Дермот: багийн нэр нь?
Долли: Өө, Лурдетсүүд.
Дермот: Бидэнд хэдийн тэд байгаа.
Эйлин: гайхамшигууд.
Долли: гайхамшигууд.
Дермот: эхний шагнал Лурдес руу явах тасалбар…..
Лили: өршөөгөөрэй..
Дермот:...харин 2 дох шагнал нь гахайн утсан мах. Амжилт хүсье.
Лили: би маш их сандарч байна. Чи чинь яачхаа вэ?
Эйлин: нэг зүйл овойгоод байгаа юм. Жижигхэн зүйл.
Лили: Өвдөж байна уу?
Эйлин: Өвдөх өө?
Лили: Хүрэх үед чинь.
Эйлин: Би тэгж бодохгүй байна.
Лили: Тэгвэл энэ чинь сайны дохио биз дээ? Үгүй гэж үү?
Эйлин: Хэрэв өвдөхгүй байвал?
Лили: Тэгээд л боллоо. Сайны дохио.
Эйлин: Яаж тэр вэ?
Лили: Хэрэв өөр зүйл байсан бол чи асуудалд орох байсан юм.
Эйлин: Би өвддөггүй л гэж бодсон шдээ. Танд байгаа юм уу?
Лили: Өө Үсээ хараач. Буучихсан байна.
Эйлин: баярлалаа, Лил
Долли: Би үүнийг хэлэх хэрэгтэй охидоо. Бид ялагч болох бололтой. Бид дараагийнх нь. Үгүй ээ Лили. Санаа зоволтгүй. Та хөөрхөн харагдаж байхад л болно, за юу?
Лили: бурхан минь, ариун Мэри минь.
Дермот: За, гайхамшигт зориулж алга ташицгаая.
Эм: Маргаангүй гайхалтай хатагтай нараа. Сайн байлаа.
Долли: Маш их баярлалаа.
Эм: Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
Эйлин: Тийм ээ тийм, баярлалаа.
Долли: үнэнийг хэлэхэд үнэхээр гайхалтай байлаа. Бид хожих болно. Би мэдэж байна.
Эйлин: нүдэндээ ч итгэмээргүй юм.
Лили: бурхан тэнгэр минь.
Долли: Тэр хэн бэ?
Эйлин: Авга эгч Маурины охин.
Долли: Тэр охинтой байсан юм уу?
Эйлин: Тийм ээ, үхлээс босоод ирлээ.
Крисси: Би таныг таньсангүй шүү.
Лили: Өө тийм ээ. 40 жилийн дотор их зүйл болдог юм.
Крисси: Танд их зүйл болсон бололтой.
Лили: тэгэхээр……Тийм зүйл болсонд их харамсаж байна.
Крисси: Эйлин, сайн уу? та намайг санаж байна. Таныг санахгүй нь гэж бодож байлаа.
Эйлин: Хэн гэр бүлээ мартдаг юм?
Крисси: Тийм ээ, хэн тэгнэ гэж?
Долли: Би бол Долли Хэннэсси. Хөршүүдийн нэг. Танд гүн эмгэнэл илэрхийлье. Таны ээж гайхалтай хөрш байсан.
Крисси: баярлалаа. Чамтай танилцах их таатай байна Долли. Чи тэнд үнэхээр сайн байсан шүү.
Долли: баярлалаа.
Крисси: Тэр цэцгүүд хэд болсон бэ? Би эргүүлж төлмөөр байна.
Лили: Би ээжид чинь зориулж авсан юм. Тэр чамайг энд ирнэ гэж бодоогүй.
Крисси: Тэр яагаад тэгж бодно гэж?
Эйлин: Чи 40 жилийн хугацаанд эргэж ирсэн гэж үү?
Крисси: үүнийг цэцгэнд.
Лили: энэ надад хэрэггүй. надад нэр төрийн хэрэг байсан. Ээж чинь гэгээнтэн байсан юм.
Дермот: За тэгэхээр, хэн үүнд итгэх байсан гэж? Маурины охин эргээд ирлээ шүү дээ.
Лили: Бас зөвхөн оройтож ирлээ.
Дермот: Тийм ээ, гэвч тэр ирсэн нь сайн хэрэг.
Эйлин: гайхалтай. маргаангүй чөтгөр шиг л гайхалтай. бид түүнийг үхсэн гэж бодсон.
Долли: тэгсэн ч тэр өөртөө анхаарал сайн тавьсан байна, Үгүй гэж үү?
Лили: Чи бөгжийг анзаараагүй, тийм үү?
Эйлин: Хэн түүнтэй гэрлэнэ гэж, Лили? Тэр бол иссэн сүү шиг хүн.
Долли: түүний ээж өнгөрөөд удаагүй байхад муулж байгаад чинь итгэж өгөхгүй нь ээ.
Эйлин: Тэр хэзээ ч ээжийгээ анхаарч байгаагүй ээ, долли.
Лили: 40 жил болоход хөөрхий эмэгтэйг үхсэний дараа ирэх гэж үү?
Долли: тэр найз чинь байсан.
Лили: Эйлин….Эйлин бол Криссийн хувьд бүх зүйл нь байсан. Ганцаараа байсан түүнийг Эйлин харж хандаж, хамгаалсан юм. Тэд үеэлүүд бас сайн найзууд байсан.
Долли: Та нар өмнө нь энэ талаар хэлж байгаагүйшдээ.
Лили: Эйлин, Крисси бас манай Деклан. Тэд зүү орох ч зайгүй байсан юм.
Долли: Гэхдээ тэр яагаад Америк руу явчихсан юм бэ?
Лили: Тэр явах ёстой байсан.
Долли: Юу гэсэн үг вэ?
Эйлин: Долли, зарим зүйлийг мэдээгүй байсан нь дээр. Одоо орхиж үз.
Эм: Долли, Петер чамд тасалбарыг өгөхийг хүссэн. Тэгвэл Даниел Лурдес руу явж чадна.
Эр: Тэгвэл тэр ярьж сурна.
Долли: Баярлалаа, Петер.
Лили: бурхан минь…. Яасан сайн хүү вэ.
Долли: Тэр их өгөөмөр юм. Даниел
Лили: Үнэхээр их баярлалаа.
Долли: бид лурдес руу явах нь байна. Бид Лурдес руу явах нь байна. бид Лилитэй хамт явна.
Дермот: тэгээд би дээд сэнтийгээс нэгэн хоолой гарахыг сонсов. " Харагтун, Бурханы оршин суух газар одоо хүмүүсийн дунд байна. Тэр бидэнтэй хамт амьдрах болно. Тэд түүний ард түмэн байж, Бурхан Өөрөө тэдний дунд Бурхан болж амьдрах болно.. Тэр бүгдийн нулимсыг арчина. ахин үхэл, шаналал, зовлон, эсвэл өвдөлт………бүхий л орхин одогсдод ахин ирэхгүй гэж хэлэв.
Эр: Хатагтай Фокс хөлөө ургуулах гэж Лурдес руу явах юм уу?
Эйлин: Үгүй ээ, хонгор минь. Түүний хөл эргэж ургахгүй. Тэр Долли, Даниел нарт туслахаар явна. Сайхан үгс байлаа, эцэг минь.
Дермот: баярлалаа.
Эйлин: Надад гэнэтхэн л ингэж бодогдлоо. Маурины Лурдес руу явах тасалбарыг хүчингүй болгох хайран юм.Миний хөхөнд нэг зүйл ургачихсан.
Дермот: Ойлголоо. Та эмчид хандаж үзсэн үү?
Эйлин: өө үгүй ээ. Би Лурдес руу явмаар байна. Хөөрхий Маурин явж чадахгүй болсон, тэр үүнийг сайн зүйлд зарцуулахыг л хүсэх байсан.
Дермот: Би юу хийж чадахаа нэг харъя.
Эйлин: Таныг бурхан өршөөг.
Лили: гүн эмгэнэл илэрхийлье. чамайг эргээд ирэх үед ээж чинь үүнийг өгүүлэхийг хүссэн юм.
Эм: Хүндэт Крисси, хэрэв чи үүнийг уншиж байгаа бол чи оршуулганд минь ирсэн гэсэн үг. Ирсэнд баярлалаа. зөвхөн таныг үхсэний дараа л би буцаж ирнэ гэж хэлж байсныг чинь санаж байна. гэртээ тавтай морил. чиний мэдэрсэн өвдөлт бас баяр баяслыг би мэдэхгүй. би чамайг сайн мэддэггүй бололтой. өнөөдөр үүнийг уншиж байгаа чамайг. гэхдээ чи энд байгаа нь бүх зүйлийг надад ойлгуулж байна. чамайг Америкт олж харахын тулд би их урт хугацаанд мөнгө цуглуулсан. би үргэлж Бостонд очихыг хүсдэг байсан. бид чиний бодож байгаагаас ч илүү адилхан. бид 2уулаа өөрсдийн өвдөлтийг бахархалтайгаар тээсэн. би чамайг Лили фокс эсвэл Эйлинд хайргүйг мэднээ. би чамайг үүнд буруутгахгүй. Гэхдээ энэ дааж явахад хүнд ачаа. би чамд нэг зүйл үлдээсэн. миний хувцасны шүүгээний дээд шургуулганд бий. хэлсэн зүйлсэд минь уучлаарай. хийсэн зүйлсэд минь уучлаарай. ээжээсээ сонсох сүүлийн үгс чинь муухай байх ёсгүй байсан юм.
хайртай шүү, Крисси. бүхий л зүрх сэтгэлээсээ. бурхан өршөөг.
Дермот: хүн байна уу?
Дермот: Ямархуу байна даа, Крисси?
Крисси: Ээж минь үхчихсэн. Би ахиж ирэхгүй гэж амалсан газартаа эргээд ирсэн. Бүгд намайг харсандаа маш их баяртай байгаа. тэгээд ерөнхийдөө, Би яг л төөрөлдсөн юм шиг.
Дермот: Чи тухгүй харагдаж байна.
Крисси: Тийм гэж үү?
Крисси: Ээжээс минь.
Дермот: баярлалаа.
Крисси: Сайн зүйлд хэрэглээрэй. Гэлэнмаа нарт битгий өгчихөөрэй.
Дермот: Энэ ээжийн чинь Лурдес явах бичиг байна.
Крисси: Хэрэгтэй нэгэнд нь өгчих. Надад эмчилгээ хэрэггүй.
Дермот: Бүх хүн эдгэрэхийн төлөө Лурдес руу явдаггүй юм.
Крисси: үгүй гэж үү? Тэр юуг хайж байсан юм бэ?
Дермот: эвлэрэлийг. Тэр чамайг явбал баярлах байсан байх.
Крисси: Бичгийг аваад явдаа. Надад хэрэггүй.
Дермот: Крисси үүнийг таньд өгөхийг хүссэн.
Эйлин: Түүнд миний бөөгнөрөлийн талаар хэлээгүй биз дээ?
Дермот: Үгүй ээ үгүй үгүй. Тэр бидний дунд л үлдэнэ.
Баяр хүргэе. Та Лурдес руу явах боллоо.
Эйлин: Энэ бол Бурхан болон бидний хатагтайд өгөх талархал юм.
Эр: Талархал гэнэ шүү утгагүй юм. Энэ бол миний мөнгийг авах гэсэн заль мэх.
Эйлин: Чи “Бернадеттийн” дууг мэдэхгүй гэж үү?
Эр: Үгүй ээ, ямархуу юм байдаг билээ?
Эйлин: Дуу бишээ. Кино байгаа юм. гэгээнтэн Бернадеттийн тухай гардаг. тэр Лурдест ивээгдсэн зүйлийг олж харсан хүн.
Эр: Чи яасан ч Лурдес руу явахгүй.
Эйлин: Би явах хэрэгтэй Франк, гуйя.
Эр: Чи арай ямар нэг өвчин тусчхаа юу?
Эйлин: Мэдээж үгүй.
Эр: чи амралтын өдрүүдээр Францын Ривьерад руу өөрийнхөөрөө байхдаа хэтэрхий гайхалтай харагддаг эцэгтэй хамт явахгүй. Чи намайг юу болоод байгааг мэдээгүй гэж бодоо юу?
Эйлин: Би Долли, Даниел болон бусад хөөрхий хүмүүст туслахаар явж байгаа.
Эр: Хөөрхий хүмүүс? сайхан хэллээ. Би яах юм? Би хөөрхийлөлтэй биш байна уу? Хэн надад хоол өгч, цэвэрлэгээ хийж, хүүхдүүдийг харж өгөх юм? Би лав биш. Чамд хэлчихье. Энэ чиний ажил. Наад тасалбараа зар.
Эйлин: Би энийг зарахгүй ээ.
Эр: Наадхаа зар. Хөөрхийлөлтэй хүмүүсийн төлөө зар.
Дермот: Жэол,сайн сууж байв уу?
Эр: Өглөөний мэнд, эцэг минь.
Дермот: энд одоогоор хэн ч ирээгүй байна. Гэхдээ тэд—Тэд удахгүй ирэх байх. би цүнхээ аваад ирье дээ.
Том: Чи явж болохгүй ээ.
Лили: чи чинь–
Том: Би хүлээн зөвшөөрөхгүй.
Лили: Би явах болно.
Том: Би ганцаараа яах юм бэ?
Лили: Чамайг мэдэхээс ч өмнө би эргээд ирнээ. Одоо, намайг харамсуулах гээд хэрэггүй.
Том: Ямар нэг зүйл болбол яах юм?
Лили: Орондоо эргээд ор, Томми. Чи тэнд аюулгүй байх болно. Өө, Жимми, Жимми, чи ноён Даннед манайд ус алдаж байгааг хэлээд өгөөч? Яг одоо хэлээд өгөөч?
Эр: ойлголоо, хатагтай Фокс.
Лили: Сайн байна.
Том: Би ус алдаж байгааг хараагүй.
Лили: Угаалгын өрөө бүхэлдээ нойтон байна.
Лили: Түр хүлээгээрэй.
Лили: Усны суваг л бололтой. Хурдлах хэрэгтэй, хурдлах хэрэгтэй.
Эр: Би Том, Лили 2н гэр лүү явлаа. Тэнд ус алдсан байна.
Эйлин: Гайгүй гэж найдья.
Эр: Томми?
Эйлин: Яасан ч байсан аавынхаа зайдсыг битгий түлчихээрэй. бас Патрикийн астман эмийг мартав. тэгээд хэрэв чи 7 хоногийн турш хоол бэлдэж, цэвэрлгээ хийж, шал зүлгэж байхад тэр пабд сууж, хөгийн зүйлсээ ярьж байсан ч өөрийн хайрттайгаа гэрлэхийг хүсч байвал би жинхэнэ хайрын эсрэг зогсох хэн юм бэ?
Эм: Та үнэн хэлж байна уу, ээжээ?
Эйлин: Тэднийг сайн харж байгаарай.
Эм: Та яаж байнаа?
Эйлин: Үдэлтийн үнэсэлт. Би гудамжны дэлгүүр орохоор яваагүй шдээ. Би франц руу явах гэж байна.
Эм: Франц гэнэ ээ? Таныг Лурдес руу явна гэж бодсоншдээ. Та эргэж ирнэ биз дээ ээжээ?
Эйлин: Магадгүй ээ. Үгүй ч байж болно.
Дермот: Эйлин, та ирчихлээ. Цүнхээ өгчих. Би хойно хийчихье.
Эйлин: Өө баярлалаа эцэг минь. Сайн уу?
Лили: Сайн уу, сайн уу. Алив наашаа суу.
Эйлин: Долли хаана байнаа?
Лили: Би мэдэхгүй ээ. Тэр хурдан ирэх хэрэгтэй дээ.
Жорж: уучлаарай хүү минь, чи хаашаа ч явахгүй. бурхан минь Долли битгий ингэ. наадах чинь юу вэ?
Долли: Бид Лурдес руу явна.
Жорж: Энэнд ямар ч утга алга.
Долли: 45-р гудмажинд..Чамайг ажилтай байхад Рөүсийг харж байх болно.
Жорж: Долли, Долли. Хэрэв чи одоо явбал эргэж ирэх талаар бодох хэрэггүй шүү.
Лили: Өө үгүй ээ, эцэг минь. Бид явж болохгүй ээ, бид явж болохгүй. Долли ирээгүй байна шүү дээ.
Дермот: Бид удаан хүлээж чадахгүй. яарахгүй бол бид онгоцонд амжиж суухгүй шүү дээ. алив яваарай Жоэл.
Лили: Үгүй ээ.
Эйлин: итгэж чадахгүй нь–
Долли: Хүлээгээрэй, хүлээгээрэй, хүлээгээрэй.
Лили: зогсоорой.
Эйлин: тэд ирчихлээ зогсоорой.
Лили: Тэд ирчихлээ.
Эйлин: Үгүй ээ, бид зогсох хэрэгтэй. Өө тэд ирчихлээ.
Лили: өө бурхан минь–
Эйлин: Бидний охин чи хаана байваа?
Эр: Чи яг амжиж ирлээ шүү, Долли.
Долли: Жорж
Эйлин: Алив ороод ир.
Лили: Даниел, нааш ир.
Долли: Сайн уу, эцэг минь.
Дермот: Сайн уу?
Долли: бурхандаа баярлалаа Ингээд боллоо. Баярлалаа. Ингээд явлаадаа, Даниел.
Эйлин: Одоо явж болноо.
Долли: баярлалаа.
Лили: гэгээн Мэри, бурхан тэнгэр минь.
Эйлин: Би нүдэндээ ч итгэхгүй нь ээ.
Дермот: Тавтай морил, Крисси. Энд суудал байна. Миний хажууд суухдаа дургүйцэхгүй бол шүү дээ.
Крисси: өршөөгөөрэй. Лурдес руу яваарай. сайн уу? чамайг хэн гэдэг вэ?
Долли: Даниел.
Крисси: сайн уу, Даниел. би бол Крисси.
Долли: тэр одоогоор ярьж чаддаггүй юм. Ээж минь хэлэхдээ тэр ярихыг хүссэн үедээ л ярина гэж хэлсэн. Үгүй гэж үү, Даниел?
Крисси: Үнэхээр ухаантай юм.
Долли: Хараач Даниел, Даниел хардаа. Тэнд Базилик байна.
Дермот: Лурдест тавтай морил.
Эйлин: өө эцэг минь, би итгэж чадахгүй нь. Бид ирчихлээ. Бид үнэхээр ирчихлээ. Би үргэлж миний цүнхийг барих угтагч залуутай болохыг хүсдэг байсан. Сайхан биш гэж үү?
Долли: энэ байна.
Эйлин: Бернадетт зочид буудал.
Дермот: Крисси би чамд 8 дугаартай өрөөг авчихлаа. дараа уулзья. Харин та 14-р өрөөнд.
Эр: Ийшээ явна уу.
Долли: Хайр татам биш гэж үү?
Эйлин: Чи түүнтэй ярилцаж үзэв үү, Долли?
Долли: Хэн? Крисси юу?
Эйлин: Тэр энд ямар чөтгөрөө хийж байгаа юм болдоо?
Долли: Тэр зүгээр л ээжийгээ өнгөрснөөс хойш амрахыг хүссэн байх.
Эйлин: би түүний юу хийх гэж байгааг мэднээ.
Долли: юу?
Эйлин: Эцэг Дермот. Тэр түүний хойноос л ирсэн.
Крисси: Би тантай нэг өрөөнд байх бололтой.
Лили: өө хараач. Базилика. Үзэсгэлэнтэй биш гэж үү?
Крисси: Энд ганц л ор байгаа юм уу?
Лили: Ээж чинь үүнд дургүйцэхгүй байсан.
Крисси: тэгэхээр…би ээж биш шүү дээ.
Лили: наадах чинь ч ёстой үнэн шүү.
Крисси: юу гэсэн үг юм?
Лили: жаахан хүндэтгэл үзүүл, Крисси. энэ бол ариун газар.
Эйлин: Эцэг биднийг нэг газар луу аваачина гэнэ. Бас маргааш усанд орохоор захиалга өгчихсөн. доод давхарт уулзья, Лил.
Лили: гайхалтай. Ийшээ ирсэн шалтгаан чинь юу ч байсан, буудлын өрөөнд суух биш л байх.
Долли: Би энэ бүгдийг төсөөлж байсангүй.
Эйлин: юуг?
Долли: худалдаа.
Эйлин: худалдаа?
Долли: тийм ээ.
Дублин дахь Либерти дэлгүүр шиг гэж та бодож магадгүй.
Эйлин: Тийм ээ магадгүй. Бидний эзэн эднийг сүмээс хөөж гаргахдаа тэднийг үзэн ядсан гэж бодсон. Итгэхэд бэрх байгаа биз? Үгүй гэж үү? Тэр Есүсийг олсны дараа Лурдест ирсэн гэж үү? Бүр Франц руу шүү.
Долли: Юу гэхээр, тэр яагаад энэ олон жилийн дараа гэнэт гарч ирсэн юм бол?
Эйлин: Би өөрөөсөө ч бас адил зүйл асууж байна. Чи юу олоов, Даниел? хардаа.
Долли: их хөөрхөн юмаа.
Эйлин: Би чамд туслнаа, Даниел. Франкийн талаар нэг ч үг байхгүй шүү. Сонсов уу? харин би эндээс 12 гайхамшигт медалийг авах болно.
Долли: тийш ээ очиж тэр эрхнүүдийг харцгаая. Бид эмээдээ авч болно шүү дээ.
Лили: бурхан тэнгэр минь. би итгэж чадахгүй нь ээ. диваажинд буй бидний ивээгдсэн хатагтай.
Эйлин: тэр яг тэнд, гарч ирсэн газартаа зогсож байна.
Лили: түүний давж гарсан тэр их зүйлийг бодох үед…тэр өөрхий хүүгээ цовдлуулахыг харсан.
Эйлин: Тэр үргэлж байх ёстой зөв газартаа зогсож байдаг.
Долли: юу?
Эйлин: тэгж байж л бид түүнийг олж харна..
Долли: Өө тийм ээ.
Крисси: та түүнийг энд ирсэн гэдэгт итгэж байна уу? Ариун Мэри энэ газрыг сонгосон гэдэгт?
Дермот: Тийм ээ, би итгэж байна. Тэр ирсэн, ирээгүй нь тийм чухал биш
Крисси: Та бодлоо өөртөө үлдээхийг хүсч байгаа байх.
Эйлин: Түүнийг яах гэж энд ирсэнд гайхаж байна шүү.
Лили: Магадгүй бидний хатагтай энд авч ирсэн байх.
Долли: Би түүнийг дажгүй гэж бодож байна. Түүний хувцас ч бас.
Лили: Чи ширтэхээ больж болох уу? Хүмүүс ширтэхэд дургүй байдаг юм. Хараач, энэ үзэсгэлэнтэй биш гэж үү? Хардаа, тэнд бүх таягыг өлгөдөг байсан Бүхий л гайхамшигийг бодож. Бид чамд гайхамшигийг олж өгнөө, Даниел.
Долли: Даниел, Лили чамтай ярьж байна.
Лили: Зүгээрдээ охин минь, зүгээр.
Эйлин: Би төсөөлж ч чадахгүй нь.
Долли: юуг?
Эйлин: хэрэв миний нүдэн дээр гайхамшиг болж хүмүүс таягаа хаяад хөл дээрээ алхаж эхлэхийг харсан бол би бараг л үхэх байсан юм.
Долли: Зөвхөн таяг биш байхаа, Эйлин. Бусад зүйлс ч бас эдгэх байсан байх. хавдар, магад бидний харж чадахгүй зүйлс.
Эйлин: өө, тийм шүү дээ. хэр их зүйл эдгэж байгааг бид яаж мэдхэв дээ? Мэдээж, Лилиг ч бас хараач.
Лили: Лилиг хараач гэсэн үү?
Эйлин: Мэдээж, чамд таяг хэрэггүй.
Лили: өршөөгөөрэй?
Эйлин: Чиний хөлөнд, явахад чинь таяг хэрэггүй. Хэрэв чи одоо эдгэчихвэл чамд хананд өлгөх таягны хэрэг байхгүй.
Лили: Би энд хөлөө илүү урт ургуулах гэж ирээгүй, бурхан минь гэж. Би өөртөө юу хийхээ ч мэдэхгүй байна. Тэгээд ч би тэнцвэрээ илүү алдах байсан биз.
Эр: Есүс минь гэж, Би одоо энийг яах хэрэгтэй юм бэ?
Эм: Эхнэрийнхээ хийдгээр л хий л дээ.
Эр: яаж тэр вэ?
Эм: надад гараа өгч бай.
Эр: аан ийм учиртай байж.
Эм: Эхнэр чинь чамайг хаяад явчхаа юу?
Эр: Өө бурхан минь үгүй дээ. Тэр Лурдес руу явсан.
Эм: Лурдес? Одоо түүнд гайхамшиг тохиож байгаа бололтой. чи дэлгүүр явж байна шүү дээ. чамд аз хүсье.
Эм: Хөөрхий ээж минь. Таныг яагаад одоо ч хаяагүйг нь мэдэх юм алга. Өө уучлаарай. Мартчхаж. Тэр таныг орхичихсон.
Эр: юу? Кати, тэр эргэж ирэхгүй юм уу?
Эм: Өөрөөсөө асуу ааваа. Яагаад тэр ирнэ гэж?
Жорж: Рөүси, түр байж бай. Рөүси, Рөүси. Гацчихлаа, түр байж бай, алив ээ, Рөүси
Охин: ээжээ
Жорж : Үгүй ээ, ээж нь энд алга. за ингээд боллоо. Бид болчих шиг боллоо. Тийм ээ, юу? Тийм ээ.
Крисси: “тэр чиний амьдралыг сүйрүүлэх болно.”
Лили: юу?
Крисси: Таны Декланд хэлсэн үг шүү дээ.
Тэр чиний амьдралыг сүйрүүлнэ.
Лили: одоо бишээ, Крисси.
Крисси: Би 17той байсан. Би жирэмсэн байсан. бид маш их жаргалтай байсан. бид маш их– Би түүний амьдралыг яаж сүйрүүлэх байсан юм бэ?
Лили: Би чамайг түүнийг занганд оруулж байна гэж бодсон. Тэр миний хүү байсан. Миний цор ганц хүү. Би түүнийг байгаагаасаа илүү амьдралаар амьдраасай гэж хүссэн.
Крисси: Бидэнд боломж байсан. Та яаж үүнийг аргалсан юм? Та яаж намайг хаячхаад ээжтэй харилцаатай үлдсэн юм бэ?
Лили: аавыг чинь өнгөрөх үед ээж чинь чадлаараа хичээсэн. Гэхдээ аав чинь өнгөрөхөд хэнд ч чамайг багтаах зай үлдээгүй. Чамтай ярилцах хэн ч байгаагүй. Чи хэтэрхий хатуу байсан. ээж чинь намайг уучилсаан. Харин бурхан намайг шийтгэсэн, үгүй гэж үү? Хүүг минь аваад явчихсан.
Крисси: тэр бид бүгдийг шийтгэсэн.
Эйлин: Цай байхгүй, өндөг байхгүй, зайдас ч байхгүй.
Долли: Энэ өглөөний цай биш байна.
Эйлин: Сүм хийдэд байдаг шиг л байдаг байх.
Долли: Би үүнийг Даниелд өгчхөөд ирье.
Эйлин: Нэрс жимс, гэрт минь байдаг шиг биш. Амсмаар байна уу? Бид нэрс түүдэг байсаншдээ. Чи би бас Деклан. бид зүлгэн дээр хэвтээд нэрс идэж, бас ирээдүйн талаар ярилцдаг байсан. Бас– Өө бурхан минь. Бид их сайхан байж билээ. Деклан, чи…бас би.
Би чамайг өнгөрсөн шөнө ирснийг мэдсэнгүй. Чи оройтсон юм уу?
Крисси: Таныг сэрээгээгүй дээ баяртай байна.
Эйлин: Эцэг Дермоттой ярилцаа юу? тэр номлогч. Чи үргэлж сорилтонд дуртай байсан.
Деклан яг л загас шиг сэлдэг байсан. тэр хүмүүс дундаас тэр яаж байгаад.. живсэн юм бол гэж гайхахгүй байна уу?
Крисси: Лили хаана байна?
Долли: Өглөө түүний хөл нь өвдчихсөн.
Крисси: Та усанд орохоор явах уу?
Лили: үгүй ээ.
Крисси: та зүгээр үү?
Лили: Энэ хөл минь л. Чи түрүүлээд явдаа. Би хойноос чинь яваад очно.
Крисси: Та цонхигор харагдаж байна.
Лили: Би арай хэтрүүлсэн байх. Чи юу хийж байгаагаа мэдэж байгаа бололтой. Крисси, крисси, хүүхдэд юу тохиолдсон бэ?
Крисси: зүрхний цохилт хэвийн. танд тэргэнцэр авч ирэх хэрэгтэй бололтой. Тийм ээ, та өнөөдөр хөлөө бодох хэрэгтэй. Би тэргэнцэр аваад ирье.
Лили: Өглөөний мэнд. Бүгд ирсэн үү? Бүгд бэлэн үү? За ингээд ирлээ дээ.
Бид үүний төлөө л ирсэн. Одоо юу ч болсон хүчтэй байна шүү. хорвоогийн сэтгэлийн шарх бидний хажууханд байна.
Долли: Хэн нэгэн үхэх гээгүй биз дээ?
Эйлин: уснаас болж байгаа юм. Жаахан хүйтэн гэсэн.
Долли: бурхан минь.
Эйлин: Тэд бидний орохтой ижил усанд ороогүй, тийм үү?
Лили: Мэдээж тэгж байгаа.
Эйлин: Арай хэтэрч байнаа. Ямар нэг халдвар авбал яах юм?
Лили: Өө үгүй ээ, чи халдвар авахгүй. Энэ чинь Лурдес. жинхэнэ гайхамшиг. Бидний хатагтай бүгдийг гайхмшигт усанд орохыг хүссэн.
Эйлин: өө энэ чинь нөгөө залуу байна. Энэ бол гайхамшиг. Тэр алхаж байна. Энэ бол гайхамшиг. Түүнийг оруул, түүнийг хурдан оруул. Бидний хатагтай энд байна.
Долли: Алив, Даниел.
Эйлин: бид энд 5 минут л байсан гэтэл хэдийн болчихлоо. Даниелийг оруулаарай.
Эм: тэр сая надад хүрчихлээ.
Эр: Би түүнд хүрчихлээ. Би түүнд хүрчихлээ.
Эм: Түүнийг ижил усанд оруулаач?.
Долли: Алив наашаа хүрээд ир. Алив. Буугаад ир.
Эйлин: бурхан минь, бурхан минь.
Долли: энэ дажгүй байна. Аливээ Даниел, гуйя. Би тоглоогүй байна шүү, алив.
Эйлин: бурхан минь
Долли: Даниел
Эйлин: бурхан минь
Эм: бид бэлэн боллоо.
Лили: би бэлэн биш байна.
Эйлин: Өнөөдөр энд гайхамшиг тохиосон байх. Тэр хөөрхий эр гүйгээд гараад ирсэн.
Эм: Өө үгүй ээ, тэр худлаа сануулга байсан. Өдөр бүр тийм зүйл болдог.
Эйлин: үнэхээр үү?
Эм: өдөр болгон. Гэхдээ зөвхөн эрчүүд. Үргэлж тэд байдаг. Та эрчүүд ямар байдгийг мэднэ дээ.
Эйлин: жинхэнэ гайхамшиг ямар байдаг вэ? Болохыг нь хэдэн удаа харж байв?
Крисси: Чи зүгээр үү, Даниел?
Долли: Даниел.
Долли: Даниел чи ямар нэг зүйл хэлсэн үү? Дахиад хэлдээ, алив, алив.
Чи чаднаа би сонсож байя.
Крисси: түүнд хугацаа хэрэгтэй.
Долли: ээж, ээж, ээж, ээж гэж хэлээрэй. ээж ээж ээж
Крисси: Долли
Долли: Бид ахиад оролдож үзэх хэрэгтэй. тэр усанд бараг хүрээгүй. Хэрэв түүнийг бүтэн оруулчихвал….
Крисси: Долли зүгээр түүн рүү хар. Түүний юу хэлэх гэж оролдож байгааг олж харах гээд үз.
Долли: Намайг уучлаарай хүү минь. үнэхээр уучлаарай. би их муу ээж юм.
Крисси: боль Долли. Наадах чинь худлаа.
Эйлин: Ийм л зүйл болох байж.
Лили: юу?
Эйлин: Энд хэр их гайхамшиг болсныг таадаа.
Лили: Хэдэн удаа? Хэд юм?
Эйлин: 62, 62
Лили: нэг өдөрт гэхэд сайн юм.
Эйлин: нэг өдөрт бишээ.
Лили: Юу, 7 хоногт? Тэгсэн ч сайн л байна.
Эйлин: 7 хоногт ч биш. түүнийг анх 1858 онд энд ирснээс хойш.
Лили: 1858? Тийм байх боломжгүй.
Эйлин: би чамд хэлэх хэрэгтэй. Миний урам хугарч байна, Лили Франкийн зөв байж. Энэ муу залилагчид.
Эр: Хайр татам харагдаж байна шүү. Сайхан шөл болжээ. За ингээд боллоо. Ахиад хийлгэх үү? Үгүй юу? Та нарт тустай шүү дээ. Одоо ид. Ид гэсэн шүү. тэгээд?
Эр2: дажгүй болжээ.
Эм: Бараг л ширгэхээ дөхөж.
Эр: өршөөгөөрэй, шөл хийхдээ жаахан түлэх хэрэгтэй шүү дээ.
Эр3: Би энийг идэж чадахгүй ээ.
Эр: Их товчхон байлаа шүү. Жаахан огцом. Алив, идээрэй.
Эм: таныг хоол хийж чаддаг гэж мэдсэнгүй шүү.
Эр: би чадахгүй ээ.. Би ганцаараа байгаа учраас л хийсэн юм.
Эм: Ээжийнхтэй зүйрлэх ч аргагүй.
Эр: Юу ч ээжийн чинь хийсэн шиг сайн биш шүү дээ.
Крисси: баруун хөлөө урагшаа
баруун хөлөө хойшоо. баруун хөл урагшаа тавиарай.
тэгээд сайтар сэгсрээрэй. чи хокей покей хийнэ тэгээд дороо эргэлдээрэй. бүгдийг нь яг ингэж хийнэ. зүүн хөлөө урагшаа…
Эйлин: одоо тэр гэнэтхэн л гэгээн Бернадетт болчихлоо. Надад ахиж хамаагүй болсон. зарим хүмүүст 6н хүүхэд өсгөх тийм ч сайхан зүйл биш шүү дээ. 10н ач зээгээ асрах ч тэр.
Лили: 12
Эйлин: 12, 12
Би тэр жижигхэн амьтдад хайртай.
Лили: одоо өөртөө битгий гутардаа.
Крисси: одоо баруун гараа урагшаа
тэгээд бүгдийг нь сэгсрээрэй. чи хокей покей хийж байна.
тэгээд дороо эргэлдээрэй. бүгдийг нь яг ингэж хийнэ.
Долли: Бид одоо орондоо орлоо.
Крисси: гайхалтай.
Долли: баярлалаа, Крисси. Сайхан амраарай гэж хэлээрэй.
Лили: Чи сайн байлаа, Даниел. Одоо орондоо ордоо, бурхан өршөөг.
Долли: сайхан амраарай, Лили.
Лили: сайхан амраарай.
Эр: Хэн нэгэн дуу дуулмаар байна уу?
Лили: Өө, Эйлин, бидэнд дуулж өгөөч.
Эйлин: Болж байна, тэгвэл би ахиж Крисси Ахерны хоолойг сонсохгүй.
Эйлин: Нэгэн хөгшин эмэгтэй
ой модон дунд амьдардаг байж.
нэгэн хөгшин эмэгтэй
ойн модонд амьдардаг байж.
голын урсгалын дагуу
түүнд урт, хурц хутга байсан.
далбайт голын доохон хэсэгт.
Лили: Одоо хангалттай, Эйлин.
Эйлин: чи хүүхэд алсан эмэгтэй мөн үү?
Дермот: Наад дуугаа энд дуулж болохгүй.
Эйлин: Танд таалагдахгүй байна уу, эцэг минь? Та хүүхэд байгаагүй юу? Бид энэ хэсгийг алгасдаг байсан.
Дермот: Та одоо Лурдесд байна, Эйлин.
Эйлин: Надад сургааль тавих хэрэггүй шүү. дэлхий дээр байгаа хүн бүрийг ямар ч гайхмшиг байхгүй энэ газарт авч ирж…. урмыг нь хугалдаг. Энэ бол заль. энэ бол шашин. Та бол залилагч.
Лили: Алив ээ, орондоо орцгооё, Эйлин.
Эйлин: Крисси Ахерны дэргэд эргэлдэж гүйгээд л.
Дермот: хатагтай та нараа өршөөгөөрэй, би—
Лили: Би чамайг Лурдесд ингэж аашилж байгаад чинь итгэж чадахгүй байна, Эйлин.
Эйлин: намайг уучлаарай. уучлаарай, Лили. Лили, намайг уучлаарай.
Лили: Зүгээр дээ, зүгээр, алив. 2уулаа одоо орондоо орцгооё.
Эйлин: уучлаарай, лили. Би зүгээр л гэртээ хүүхдүүд дээрээ очмоор байна.
Лили: Алив, алив, одоо явцгаая. Өршөөгөөрэй, эцэг минь.
Эйлин: Чи яагаад явчхаад эргэж ирээгүй юм бэ?
Крисси: явах аа? Би хөөгдсөн, Эйлин чи тэнд байсан. Чи мэдэж байгаа. Бас хэн тэдэнд хүүхдийн талаар хэлсэн юм? Чи миний сайн найз байсан. Би зөвхөн чамд л гэж хэлсэн.
Эйлин: Чи яагаад ярьж байснаараа хүүхдээ гэлэнмаад өгөөгүй юм бэ?
Лили: Алив ээ, Эйлин. явцгаая.
Эйлин: Надтай битгий марга. Энэ бүх хугацаанд бүх зүйл осол байсан юм шиг бодож ирсэн. Гэм буруутай мэдрэмж Декланыг алсан. Чи түүнийг гэм буруугаар алсан.
Лили: Өшөөгөөрэй эцэг минь.
Дермот: Зүгээр дээ. Хөөрхий эмэгтэй. Түүний одоогийн нөхцөл байдалд энэ гайхах зүйл биш юм.
Долли: Би ингэж амьдарч чадахгүй нь.
Крисси: Долли. Долли, зүгээр амьсгал. Нааш ир, ийшээ ирээд суу.
Долли: Би нүглээ наминчилмаар байна.
Эйлин: Би эцэг Дермотыг дуудья.
Лили: Тэр бүх зүйлийн дараа түүнийг ирнэ гэж бодохгүй байна.
Долли: Би өөрийнхөө нүглийг хэлэх хэрэгтэй.
Лили: Ямар нүгэл, Долли?
Долли: Би хүүгээ ийм болгосон.
Эйлин: Чи юу хийсэн юм бэ? Чи түүнийг цохьсон уу, Долли? Бид бүгд л тэгдэг. Чи сэтгэлээр унасан байна.
Долли: үгүй ээ. түүнийг гэдсэнд байхад нь…Түүнд хийсэн зүйл.
Эйлин: Чи юу хийсэн юм бэ?
Долли: Би түүнийг гаргах гэж оролдсон.
Эйлин: Энэ чинь зүгээр л нэг яриа, Долли. Аль нь ч бүтдэггүй юм. миний хувьд, би шатнаас албаар унаж хэт их халуун хоол ч идэж байсан. Тэд хэвийн гарсанд бурхандаа талархаж байна. Чи алийг нь хийсэн юм, Долли?
Долли: би… би чадахгүй нь ээ.
Лили: Хэлчихвэл сэтгэл чинь хөнгөрнө шүү дээ. Тэр бүх зүйл юу ч биш байсан гэдгийг чи мэдэх болно. хэлээч, чи юу хийсэн юм бэ?
Крисси: түүнийг тайван орхи. тэр хэлэхийг хүсэхгүй байна.
Долли: Гэхдээ би хэлмээр байна. Би хэлэх хэрэгтэй.
Крисси: Үгүй ээ, үгүй чи тэгэх хэрэггүй.
Эйлин: гэм нүгэл түүнийг тарчлааж байна. За, Долли хэлээрэй. аливээ, Долли хонгор минь.
Долли: Би хүйтэн усаар банн дүүргэсэн.
Крисси: Долли тэдэнд битгий хэл.
Эйлин: чи бидэнд хэлж болноо, Долли. чи банныг усаар дүүргээд…тэгээд юу болсон юм?
Долли: Үнэхээр хүйтэн байсан. Яг өнөөдрийнх шиг. Тэгээд би Виски авсан.
Лили: Виски?
Долли: 5н шилийг.
Лили: 5н шилийг.
Эйлин: Чи 5н шил виски уугаад өөрийгөө ч алж болох байсан.
Долли: Би тэрийг уугаагүй ээ.
Лили: Тэгээд тэрүүгээр яасан юм бэ?
Долли: Би бүгдийг нь баннд асгасан.
Лили: Яах гэж тэгсэн юм бэ?
Долли: Та мэднэ шдээ. Би дотор нь суугаад, гархыг нь л хүлээсэн. Би түүнд буруу зүйл хийснээ мэдэж байна.
Лили: Чи юу ч буруу хийгээгүй ээ, Долли. мэдээж–тэгэхээр–тэр. Лили: Даниел бол төгс.
Крисси: Чи юу ч хийгээгүй ээ, Долли. Халуун ус байх ёстой байсан юм.
Долли: Та яаж мэдэж байгаа юм бэ,Крисси?
Крисси: учир нь намайг Бостонд очиход манай гэрийн эзэгтэй, тэр мэдэж байсан юм. Тэр намайг өдөр бүр өвдөж байгааг мэдсэн. Тэр над шиг охидод бүр дассан байх л даа. тэр намайг үлдэж болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэр надад нэг нэр, хаяг өгсөн. тэгээд би хэдэн гудамжаар яваад нэг эмэгтэйг олж уулзсан. тэр надад эм өгч бас нэг уух зүйл ч өгсөн. тэр хийх ёстой зүйлээ л хийсэн. харин дараа нь тэр намайг баннтай усанд суулгасан. Ус халуун байх ёстой байдаг юм.
Долли: Крисси, баярлалаа.
Лили: Крисси, чи намайг өглөө ариун ус руу аваад явж чадах уу? Тэгэх үү?
Лили: Эйлин зөвхөн чамд зөв гэсэн зүйлийг л хийсэн. Яг л чиний ээж бид 2н хийсэн шиг. Деклан бидэнд чамайг явж байгаа гэж хэлсэн. Тэр..бурхан минь, тэр чамайг хайрласан, Крисси. тэр чамтай гэрлэж хүүхэдтэй болохыг хүссэн. Би оролцох хэрэггүй байсан юм. Энэ надаас–тэр үхсэн нь надаас болсон.
Крисси: өө Лили.
Лили: үгүй ээ үгүй. бид түүнд худлаа хэлсэн. тийм ээ, бид түүнээсээ ичдэг. бид худал хэлсэн. би худал хэлсэн. би түүнд чамайг Америк руу сайхан амьдрахаа явсан..түүнээс харилцаагаа тасалсан гэж хэлсэн. Тэгээд энэ үгс түүнийг балласан. Яг л түүнд амьдрал өгсөнтэйгөө ижил би түүнийг балласан.. Би хөгширсөн Крисси Би нэг их удахгүй үхнэ. хэрэв үүн шиг хүйтэн бол…. Эйлин хэлэхдээ тийм ч удахгүй гэсэн. гэхдээ–би явж чадаагүй…
Эм: Таныг оруулах боллоо, хатагтай.
Лили:...Чамд үнэнийг хэлэхгүйгээр.
Лили: баярлалаа. Түүнийг над дээр ирэх болов уу гэж бодож байлаа.
Крисси: Хэн? Ариун Мэри юу?
Лили: Үгүй ээ үгүй. Чиний ээж, Маурин. тэр надад намайг юу хүлээж байгааг хэлэх байх гэж–чи мэднэдээ–тэр дээр намайг– тэнд очиход. хэрэв би тийшээ очвол. Би үүнийг хүртэх эрхгүй. юу гэх гэсэн бэ гэхээр.. Би итгэгч байгаагүй. Чи мэднэ. Би тийм байгаагүй. Декланыг явснаас хойш. Чи мэднэ, гэхдээ- Надад ээжид чинь хэлэх зориг алга.
Крисси: үгүй ээ. Тэгэхээр… та түүнийг эндээс явуулахыг хүсэхгүй байх байсан. Эндхийн бүхий л гайхалтай зүйлс үүнд таалагдах байсан.
Лили: Хэдийгээр бүрэн итгэхгүй байсан ч итгэл найдвар үргэлж байдаг, тийм биз?
Крисси: амар амгалан. Миний найдаж байгаа ганц зүйл. амар амгалан.
Лили: чамайг гэртээ ирсэнд баяртай байна Крисси. Ээж чинь чамаар их бахархах байсан даа. Би ингэж асуух ёсгүйгээ мэднээ гэхдээ, чи намайг уучлах уу? Баярлалаа. Баярлалаа, Крисси.
Эйлин: Өнгөрсөн шөнийн явдалд уучлаарай, эцэг минь. Би хийсэн зүйлээ буцааж чадахгүй.
Дермот: Чиний..? Юу гэж хэлдэг билээ? ус чамд туслаагүй юу? Чи Лурдесд гайхамшигийн төлөө ирээгүй, Эйлин. Чи энд гайхамшиг байхгүй ч урагш явах хүчний төлөө ирсэн.
Долли: Сайн байна, Даниел. Би энэ номуудыг авсан.
Эйлин: Би чамайг хайрласан. Би чамайг хайрласан харин чи явсан. Тэгээд би чамайг үзэн ядсан. би тэгэхийг хүсээгүй… Гэхдээ би тэгсэн. гэхдээ би чамайг хайрласнаасаа илүү… Үзэн ядаагүй юм шүү. Тэгээд л бурхан намайг шийтгэсэн байх. Үзэн ядалтаас болж.
Крисси: шийтгэсэн гэнээ?
Эйлин: Миний цээжинд нэг зүйл гарчихсан. Энд. Одоо надад гайхамшиг гэж байхгүй.
Крисси: эмч нар юу гэж хэлсэн бэ? Чи эмчид үзүүлсэн үү?
Эйлин: бидэн шиг хүмүүс яагаад гайхамшигийг авч чаддаггүй юм бол? надад яагаад гайхамшиг байж болохгүй юм бэ? би массаж хийлгэж, Лурдест ч ирсэн.
Крисси: бид хамтдаа явах болноо. Эмч рүү. Бид чамд сайн эмч олох болно. би чамтай хамт явна.
Крисси: их өвдсөн үү?
Эйлин: тийм ээ, Их муу байхдаа, тийм үү?
Крисси: үгүй ээ. Одоо ч найдвар байгаа. чи жин хассан уу?
Эйлин: Би жин хассан харагдаад байна уу, үнээ минь?
Крисси: Тэгэхээр наадах чинь сайны дохио байна шүү.
Крисси: Долли?
Долли: Жорж намайг Лурдес руу явбал битгий эргэж ирээрэй гэж хэлсэн.
Крисси: Тэр тэгж хэлэхийг хүсээгүй байхаа.
Долли: Ойлголоо, би очиж байна. Явцгаая. надад амжилт хүсээрэй.
Охин: ээжээ
Долли: сайн уу, сайн уу, сайн уу, би чамайг санасан.
Жорж: чамгүйгээр аймшигтай чимээгүй байлаа. би чамайг санасан. хүү минь, тэнд хөгжилтэй байсан уу? алив би харья. энд ямар нэг зүйл байгаа юм уу?
Эйлин: Хайрууд минь хайрууд минь
Эм: Санасан шүү.
Эйлин: энэ жижигхэн залуу чинь хэн бэ. та нарыг харах сайхан байна шүү.
Эм: сайн уу
Эйлин: сайн уу, Өөрсдийгөө хараач. Өөрийгөө хараач.
Эм: сайн уу
Эр: Би авчихья, болох уу?
Эйлин: Франк, юу хийгээд байгаа юм бэ?
Эр: чамайг жаргалтай байлгах гэж оролдож байна.
Эйлин: Жаргалтай? Жаргалтай гэж юу гэж байгаа юм бэ?
Эр: жаргалтай.
Эр: чамайг ирсэнд баяртай байна.
Эйлин: надад гайхамшиг тохиолдсон бололтой.
Эр: юу?
Эйлин: Би үнэндээ чамайг санасан.
Лили: Томми. чи одоо ч амьд байна.
Том: Яг тийм. Би гадуур алхсан. Чамайг хурдан харахыг хүсч байлаа.
Лили: бурхан чамайг ивээг, Том. бурхан ивээг.
Жорж: чи өөр харагдаж байна.
Долли: чи ч бас
Жорж: Рөүси хаана байнаа?
Долли: Тэр хаашаа явчихваа. Тэр хаана байна?
Жорж: Тэр энд байна, Рөүси энд байна. Тэр хаашаа явчихваа? Рөүси энд байна.
Хүү: гэр
Лили: би энд хэдэн зүйл хийх хэрэгтэй байна, чи мэднэ дээ.
Том: мэднээ, мэднэ.
Лили: баярлалаа, удахгүй уулзья. би чамд нэг зүйл үзүүлмээр байна. Чи надтай хамт явах уу? Тийм ч хол бишээ.
Эм:Хөөе би чамайг барина даа.
Эр: үгүй ээ чи чадахгүй.
Back to episodes Go home