Нисгэгч: Газардахад бэлэн.
Эр: Ойлголоо.
Арчер: Энэ өдөр миний амьдралын хамгийн чухал өдөр болон түүхэнд үлдэнэ.
Бүгд: Босс оо
Туслах эм: Ноён Кингсли, би ойлгохгүй байна. Та яагаад 900 тэрбум долларын эзэнт гүрнээ зарж, ганцхан компани үлдээх гэж байгаа юм? Та Уолл Стритийн хаан, домогт Тайон шүү дээ. Яагаад ийм шийдвэр гаргав?
Арчер: Би одоо аав болсон. Гэр бүлдээ илүү их цаг зарцуулмаар байна. Бас мөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж, гэнэтийн бэлэг барина. Нөхөр нь Уолл Стритийн домогт хаан гэдгийг тэр одоо хүртэл мэдээгүй байгаа. Бэлгүүд бэлэн болсон уу? Хайртай эхнэрээ цэцэг, бэлгээр булмаар байна.
Туслах эм: Флотод дохио өг. Бэлгүүдийг буулгаж эхэл.
Нисгэгч: Ойлголоо.
Эр: Энэ жинхэнэ мөнгө байна! Энэ бүхнийг юунд зориулсан юм бол?
Эр2: Уолл Стритийн хаан өөрөө ирж! Өнөөдөр эхнэр нь түүний залгамжлагчийг төрүүлэх гэж байгаа. Бурхан түүнийг болон бяцхан эзнийг ивээг!
Арчер: Жессика, хайрт минь, би ирлээ. Чамд юу авчирсаныг хар даа
Сувилагч эм: Ноён Кингсли, эхнэрийн тань бие сайн байгаа. Салхинд гарахаар явсан. Энд хүүхэд тань байна. Хүүтэй болсон. Баяр хүргэе!
Арчер: Жессика надад хүү төрүүллээ! Би аав боллоо! Хөөе, бяцхан үр минь. Ээжийгээ олцгооё.
Жерри: Жессика, баярлалаа хайрт минь. Чи намайг аав болголоо.
Жессика: Тэр хэзээ ч үнэнийг мэдэхгүй. ..Хайрт минь, бид Арчерт үнэнийг хэзээ хэлэх вэ? Түүний овгийг авч, өдөр бүр эхнэр нь болж жүжиглэсээр үнэхээр галзуурах нь.
Жерри: Тэвчээртэй бай. Компани нь тэр тэнэгийн гэрлэхээс өмнөх хөрөнгө хэвээр байгаа. Хүүгээ том болтол хүлээх хэрэгтэй. Дараа нь компанийг нь өөртөө шилжүүлэхийг ятга.
Жессика: Мэдээж шилжүүлнэ. Компаниа түүнд шилжүүлэн өгөхийн тулд хүүгээ насанд хүрэхийг хоног тоолон хүлээж байгаа. Тэр өрөвдөлтэй амьтанд ямар ч хүсэл тэмүүлэл алга. Түүний боддог ганц зүйл нь өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүлтэйгээ амьдрах.
Жерри: Болгоомжтой байгаарай, муу санаатан минь. Түүний гэр бүлийн тухай ярианд хэт улайрдаг нь надад түгшүүр төрүүлээд байна. Тэр чамайг дахин хүүхэд төрүүл гэж шахаад, компанийг нь авахын төлөө бяцхан Тайлертай өрсөлдүүлэх юм биш биз?
Жессика: Боль доо. Тэр уйтгартай царайг нь харахаар л бөөлжис цутгадаг. Надад хүрэхийг нь арай гэж тэвчиж байхад түүнээс хүүхэдтэй болно гэж үү?
Жерри: Чамд хэцүү байгааг мэдэж байна. Гэхдээ эхнэр нь болж жүжиглэх хэрэгтэй. Сэжиг авхуулж болохгүй. Харин жирэмсэн болчихов оо!
Жессика: Санаа зоволтгүй, хайрт минь. Тэр жигшүүрт мангасыг тэвчих шаардлагатай байсан ч энэ эмийг уугаад… түүний төлөвлөгөөг талаар болгоно.
Арчер: Эхнэр минь энэ олон жил надаас хүүхэдтэй болохгүйн тулд жирэмслэлтээс хамгаалах эм ууж байжээ. Тийм болохоор л одоо хүртэл жирэмслээгүй юм байна.
Жерри: Бидний төлөвлөгөө бүтмэгц Арчерын гэрт амьдарч, мөнгийг нь үрнэ. Харин тэр өөрөө гудамжинд тэнэмэл нохой шиг үлдэнэ.
Арчер: Миний анхны хайр, миний гэрлэсэн эмэгтэй, надад хамгийн эрхэм байсан хоёр хүн... Намайг хуурч, өөр хүний хүүхдийг өсгүүлж, хөрөнгө мөнгийг минь сорж амьдарах гэж байж.
Долоон жилийн дараа
Арчер: Долоон жилийн өмнө Тайлер төрсөн цагаас миний өшөө авалтын төлөвлөгөө эхэлсэн. Та нар түүнийг миний хөрөнгийг өвлөөсэй гэж тэгтлээ хүсэж байгаа бол…би тан нарын хүслийг биелүүлээд өгье.
Жерри, Жессика: Төрсөн өдрийн мэнд хүргэе! Төрсөн өдрийн мэнд хүргэе! Хайрт Тайлертаа
Арчер: Төрсөн өдрийн мэнд, Тайлер!
Жессика: Хайрт минь, ирчихээ юу? Ажил ихтэй байгаа гэж бодож байлаа. Тайлерын төрсөн өдөрт ирнэ гэж санасангүй шүү.
Арчер: Тайлер миний хүү. Яаж Төрсөн өдрийг нь мартхав дээ?
Тайлер: Аав аа, та яагаад ийм эрт ирсэн юм? Ажил руугаа буцсан нь дээр. Манай ангийн хүүхдийн аав түүнийг 32 саяын үнэтэй Rolls-Royce-оор сургуульд нь хүргэж өгдөг. Бас орой бүр шөнө дунд хүртэл ажилладаг.
Арчер: Гэхдээ өнөөдөр чиний төрсөн өдөр. Аавыгаа хамт баярлаасай гэж хүсэхгүй байна уу?
Тайлер: Ээж, авга ах Жерри хоёр байхад хангалттай. Авга ах Жерри надтай тоглоно гэсэн. Тэр хамгийн гоё нь, тийм биз?
Арчер: Ямар тоглоом?
Тайлер: Танд хэлэхгүй. Та угаасаа ойлгохгүй. Ажил руугаа буц. Авга ах Жерри надтай тоглоно.
Жерри: Тайлер, аавтайгаа ингэж ярьж болохгүй. Аав чинь видео тоглоом сайн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ та нарыгаа тэжээхийн тулд өдөр шөнөгүй ажилладаг. Энэ гэр бүл түүнд хамгийн эрхэм.
Тайлер: Тийм юм бол бидэнд гурван одтой Мишелин ресторанаас ширээ захиалахаа мартав. Би ангийнхандаа бүгдэд нь тэнд очно гэж хэлчихсэн. Гоё зураг оруулж чадахгүй бол тэд намайг шоолно.
Жерри: Санаа зоволтгүй. Жерри ах нь захиалчихна. За юу? Аав чинь…
Арчер: Жерри, чи яагаад хүүгийн минь аав шиг аашлаад байгаа юм?... чи яагаад хүүгийн минь аав шиг аашлаад байгаа юм?
Жерри: Ноён Кингсли, би тэгж хэлэх гэсэнгүй. Та ажилдаа хэт дарагдсан юм шиг санагдаад...
Арчер: Тийм ээ, ажил ихтэйгээ мэдэж байна. Гэхдээ… Жерри, чи энд юу хийж байгаа юм? Өнөөдөр үдээс хойш хуралтай биш бил үү?
Жерри: Өө тийм, би…
Жессика: Энэ миний санаа байсан юм. Хайрт минь, өнгөрсөн долоо хоногт чи Тайлерын бейсболын тэмцээнд очиж чадаагүй шүү дээ. Тиймээс Жерриг явуулсан юм. Өнөөдөр зүгээр л баярлалаа гэж хэлэх гээд урьсан юм. Тэгээд л тэр.
Арчер: Тэгээд л үү?
Жессика: Чамайг ирсэнд маш их баяртай байна, хайрт минь.
Жерри: Арчер, энэ олон жил надад хийсэн бүхэнд чинь үнэхээр их талархаж явдаг. Хатагтай Кингсли дуудахаар нь би шууд ирсэн юм. Миний хийж чадах зүйл болохоор. Тайлер ч бас их хөөрхөн, найрсаг хүүхэд. Түүнийг харж хандах надад үнэхээр сайхан байдаг. Чи дургүйцэхгүй биз дээ?
Арчер: Юунд дургүйцэх вэ? Би ажилтай байх үед эхнэр, хүүхдэд минь тусалж байгаа юм чинь чамд баярлах ёстой. За, би ажил руугаа явж та нарт зай тавьж өгье. Эсвэл бяцхан хүү минь аавыгаа төрсөн өдрөөрөө хамт байгаасай гэж хүсэж байна уу?
Тайлер: Зүгээр дээ, аав аа. Ээж, авга ах Жерри хоёр байхад болно. Гэхдээ та амласан тэр тансаг ресторанаа захиалахаа мартав аа.
Жессика: Хонгор минь, Тайлер тэгж хэлэх гээгүй байх. Тэр аавыгаа дандаа завгүй байдаг, битгий саад болоорой гэж хэлдэг. Өнгөрсөн долоо хоногт хүртэл таныг унтаж байхад намайг утсаар ярихийг болиулсан. Дараагийн хуралдаа явахын өмнө амраг гээд.
Жерри: Яг тийм шүү, Арчер. Тайлер үнэхээр халамжтай хүүхэд. Яг л эцгийгээ дуурайсан байна. Үнэхээр эрдэнэ шиг хүү өсгөжээ.
Арчер: За яахав, Тайлерын хүслээр болог. Би оффис руугаа буцаж очиж, та гуравт Мишелин ресторанаас… ширээ захиалъя.
Жессика: Хайртай шүү, хайрт минь. Болгоомжтой яваарай.
Арчер: Байзаарай
Жерри: Ноён Кингсли, ямар нэг асуудал гараа юу?
Арчер: Өө зүгээр дээ. Зүгээр л… Жессика, Тайлер хоёрыг сайн харж хандаарай.
Жерри: Мэдээж, ноён Кингсли. Би энд байгаа цагт, хэн ч эхнэр, хүүхдэд тань гар хүрч зүрхлэхгүй.
Арван хоёр жилийн дараа
Жессика: Тоглосоор л байна уу?. Энэ дүнгүүдээ нэг сайн хар даа. Өөртөө итгэх итгэл чинь дэндүү их байна. Ийм дүнтэй байж… энгийн коллежид ч орж чадахгүй.
Тайлер: Тэгээд юу гэж? Надад тийм зүйл хэрэггүй. Аав мөнгөөр тасрахгүй, дээрээс нь бүх бизнес нь намайг өвлөж авахыг хүлээгээд байж байна.
Жессика: Аав чинь чамайг эрхлүүлдэг ч ингэж дураар чинь тавьж болохгүй. Тэр эрт тэтгэвэртээ гарч, компанийг чамд өгөх гэж байгаа. Ийм байхад чамд яаж итгэх юм бэ?
Арчер: Зүгээр дээ. Би Тайлерын ирээдүйг аль хэдийн төлөвлөчихсөн. Энэ зун компанид дадлага хийлгэхээр төлөвлөсөн. Дараа нь Парист үргэлжлүүлэн сургана. Буцаж ирээд бизнесийг минь удирдана. …Зүгээр дээ. Би Тайлерын ирээдүйг аль хэдийн төлөвлөчихсөн.
Тайлер: Аав аа, та хамгийн мундаг нь!
Жерри: Жессика таныг шинэ пянз авсан гэж хэлсэн. Сонсож үзэж болох уу?
Жессика: Хонгор минь, хаана байгааг нь заагаад өгье.
Тайлер: Аав аа, би ч бас өрөөндөө орлоо. Хайртай шүү.
Арчер: Өнөөдрөөс эхлээд… тэд намайг юу ч сэжиглэхгүй тэнэг гэж бодож байна. Тэд ч бүр даварч эхэлж байх шив. Хэрвээ би та нарын бодож байгаагаас хавьгүй илүү эрх мэдэлтэй бол яах вэ?
Жессика: Тэр бидний төлөвлөгөөг эхнээс нь мэдэж байсан юм биш биз? Махчин олзоороо тоглож байгаа юм шиг биднээр тоглож байгаа юм биш үү?
Арчер: Азтай новш.
Жерри: Чи намайг үхтэл айлгачихлаа. Түүнийг бүхнийг чаддаг нууцлаг тэрбумтан мэтээр битгий бод. Тэгвэл төлөвлөгөө маань эхлэхээсээ өмнө нурна.
Жессика: Уучлаарай. Мэдээж тэр арчаагүй амьтан юу ч мэдэхгүй. Компаниа Тайлерт шилжүүлмэгц… би тэрний нүдэн дээр чамтай унтана.
Арчер: Хайр сэтгэлийн үүрээ сонгохдоо ч ухаангүй юм. Тэд миний ажлын өрөөнд нэг талын толь байдгийг ч мэдэхгүй. …Тайз бэлэн боллоо. Одоо жүжгээ эхлэцгээе!
Дөрвөн жилийн дараа
Тайлер: Авга ах Жерри,
Жерри: Ингэж хувцаслахдаа чи юу бодож байсан юм бэ? Ухаанаа алдчихаа юу?
Жессика: Ийм хувцас өмсөхөд юу нь болохгүй байгаа юм? Өвөрмөц, загварлаг, өөрийгөө хайрладаг гэдгээ харуулж байна. Аав нь хүртэл асуудалгүй байгаа бололтой.
Жерри: Болно! Арчерийг анзаарахаас нь өмнө энэ байдлыг засах хэрэгтэй. Ийм хувцастай очвол аав чинь яаж чамд компаниа даатгах юм бэ?
Тайлер: Өвдөж байна шүү дээ!
Арчер: Юу нь буруу гэж?
Жерри: Магадгүй европ хэв маяг байх л даа. Тэнд очоод уусахын тулд ингэж хувцасладаг биз.
Тайлер: Аав аа, би ирчихлээ. Компанийг надад хэзээ өгөх юм?
Арчер: Яг одоо. Би хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Тэнд бүхнийг зарлана. Явцгаая.
Сэтгүүлч эм 1: Ноён Кингсли энэ удаа ямар том мэдээ зарлах гэж байгаа юм бол?
Сэтгүүлч эр 2: Томоохон гэрээ хэлцэл байх. Эцсийн эцэст Кингсли групп бол хамгийн их яригддаг стартап компани. Хараач, ноён Кингсли ирлээ.
Арчер: Та бүхнийг хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэ мөчөөс эхлэн би… Кингсли групп дэх бүх албан тушаалаасаа огцорч байна. Миний бүх хөрөнгө болон хувьцааг… хүү Тайлер Кингслид шилжүүлж байна. Тэрээр Кингсли группийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авна.
Сэтгүүлч эр: Гэхдээ ноён Кингсли дэндүү залуу байна шүү дээ. Яагаад бүхнээ хүүдээ ингэж яаран шилжүүлж байгаа юм?
Сэтгүүлч эм: Ноён Кингсли гэр бүлдээ ямар их хайртайг хүн бүр мэднэ. Ийм халамжтай нөхөртэй болох юмсан.
Арчер: Кингсли группийн шинэ гүйцэтгэх захирал Тайлер Кингсли боллоо.
Жерри: Хүлээ
Сэтгүүлч эр: Байзаарай! Энэ чинь хатагтай Кингсли биш үү? Яагаад өөр эрэгтэйн гараас хөтөлчихсөн байгаа юм?
Сэтгүүлч эм: Хараал ид! Тэр хүнийг таних юм байна. Ноён Кингслийн дэвшүүлсэн, хамгийн итгэлт шавь нь шүү дээ!
Эм: Өлөгчин
Жерри: Надад ч бас зарлах зүйл байна. Тайлер Кингсли бол үнэндээ миний төрсөн хүү! …Баярлалаа Ноён Кингсли, миний хүүг өнгөрсөн 20 жил өсгөж хүмүүжүүлсэнд. Гэхдээ түүнийг надад буцааж өгөх цаг болж. Яг одоо.
Сэтгүүлч эр: Тэр өөрт нь тусалсан хүнээс яаж ингэж урваж чаддаг байна аа? Ноён Кингслийн эхнэртэй нь явалдаж, өөрийнхөө хүүхдийг түүнээр өсгүүлжээ!
Сэтгүүлч эм: Кингсли хувьцаагаа шилжүүлсний дараа гарч ирээд хүүгээ нэхэж байна. Энэ бүхнийг урьдчилан төлөвлөжээ!
Жессика: Намайг битгий шүүмжилээрэй! Ямар ч ухаантай эмэгтэй Арчер шиг уйтгартай, ямар ч хүсэл тэмүүлэлгүй хүнтэй насан туршдаа гинжлэгдэж амьдрах уу? Эмэгтэй хүн өөрийн эрх чөлөө, бие сэтгэлээ сонгох нь гэмт хэрэг үү?... Арчер, чи үргэлж сайн тэжээгч, найдвартай нөхөр байсан. Гэхдээ Жерри бол… миний сэтгэлийн хань. …Намайг ойлгоно гэж найдаж байна. ..Бидний гэрлэлт жинхэнэ хайртайгаа учрахад минь саад болох ёсгүй.
Арчер: Чи юу гэж бодож байна, хүү минь?
Тайлер: Аав аа, энэ бол чамайг ингэж дуудах сүүлчийнх нь. Та олон жил намайг өсгөж, өөрийн хүүхэд шиг хайрласан. Гэхдээ цусан холбоог юу ч тасалж чадахгүй. Өөрийгөө хар даа. Таны тэр төгс гэр бүлийн мөрөөдөлд одоо хүртэл зууралдсаар л байна уу? Үнэнийг хэлэхэд, одоо бид л жинхэнэ гэр бүл. Харин та бол гаднын хүн.
Жессика: Чи хоосон хоцорсон. Гудамжны гуйлгачин ч чамаас илүү хөрөнгөтэй байх. Зүгээр л салалтын бичиг баримтад гарын үсэг зур. … Бүхнийг улам дордуулах хэрэггүй.
Тайлер: Миний төлөө хийсэн бүхнийг чинь бодоод чамд сар бүр 100 долларын тэтгэвэр өгье. Үүнээс илүүг хүлээх хэрэггүй.
Сэтгүүлч эр: Тайлер бол аймшигтай амьтан! Ноён Кингсли түүнийг 20 жил өсгөж, бүх хөрөнгөө өгсөн байхад одоо өөр хүнийг аав гэж дуудаж зүрхэлж байна шүү дээ!
Тайлер: Амаа тат!
Сэтгүүлч эм: Сард 100 доллар гэнэ үү? Дэндүү ичгүүргүй юм! Ямар бузар гэр бүл вэ! Бүгд шоронд ялзрах ёстой!
Сэтгүүлч эр2: Ноён Кингсли, бид тэднийг илчилнэ. Битгий бууж өг!
Сэтгүүлч эр3: Тийм ээ, би таныг шүүхэд төлөөлж өгье. Энэ гурван мангасыг шүүхэд өгцгөөе! Би таныг өмгөөлнө.
Жерри: Амаа тат, тэнэгүүд ээ! Миний гэр бүлийн асуудал та нарт ямар хамаатай юм?
Жессика: Гарын үсгээ зураад зайл! Үгүй бол би чамайг хүчээр хөөнө!
Тайлер: Байна уу?
Эм хоолой: Кингсли группийн зээлийн эргэн төлөлтийн мэдэгдэл. Үлдэгдэл зээл 84 сая. Өнөөдөр 17:00 цагаас өмнө бүрэн төлж барагдуулна уу.
Жерри: Кингсли группийн татварын албаны мэдэгдэл. Татварын өр төлбөрөө барагдуулаагүй тул компанийн бүх дансыг царцаана.
Жессика: Кингсли группийн нийлүүлэгчдээс ирсэн шүүхийн нэхэмжлэл. 47 нийлүүлэгч хамтран 1.2 тэрбумын хохирол нэхэмжилсэн байна!
Жерри: Энэ боломжгүй! Компани яаж ийм их өртэй болчихов?
Жессика: 84 саяын өртэй гэнээ? 1.2 тэрбумын нэхэмжлэл? Энэ чинь компанийн нийт үнээс ч их байна! Тайлер.
Тайлер: Аав аа! …Арчер! Чи энэ өрийн талаар мэдэж байсан биз дээ?
Жерри: Чи үүнийг зориуд хийсэн байна! Компани живж байгааг мэдсээр байж Тайлерт өгсөн байна.
Арчер: Тэд чинь одоо бүгд чинийх болсон биз дээ? Эхнэр минь, хүү минь, компани минь….Тэгвэл өр зээл нь ч бас чинийх.
Жессика: Новшийн зальтай амьтан! Биднийг зориуд урхинд оруулсан байна!
Арчер: Энэ бол та нарын хүртэх ёстой зүйл. Гэхдээ надад барьсан гэнэтийн бэлгийг чинь бодоод… би ч бас хариу барья гэж шийдлээ.
Ричард Уолш: Намайг Ричард Уолш гэдэг. Би Морган Стэнлиийн Ази-Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал. Ноён Кингсли бол манай хамгийн чухал хувийн хөрөнгө оруулалтын харилцагчдын нэг. Түүний хөрөнгө 40 тэрбум доллараас давдаг.
Уильям Чан: Уильям Чан байна. Би Голдман Сакс компанийн дэд ерөнхийлөгч. Артур Кингсли бол Уолл Стритийнхэний нэрлэдэгээр Уолл Стритийн хаан.
Эм: Уолл Стритийн хаан гэнэ ээ? Тэр чинь үнэхээр Уолл Стритийн хаан юм байна!
Арчер: Одоо… миний ээлж.
Жерри: Тэд жүжигчид! Бүгдээрээ жүжигчид! Арчер, энэ хүмүүсийг авчрахын тулд хэдийг төлсөн юм? Өдөрт таван мянга уу? Арван мянга уу? Уолл Стритийн хаан гэнэ ээ? Артур Кингсли гэнэ үү? Жижигхэн бизнес эрхлэгч гэнэт Уолл Стритийн хаан болчихдог юм уу? Үүнд нь үнэхээр итгэж байна уу?
Жессика: Мэдэж байсан юмаа! Тэр зүгээр л дүр эсгэж байгаа юм.
Тайлер: Мэдээж, Тэр өрүүд нь ч бас худлаа байх! Биднийг айлгахын тулд бүгдийг нь зохиожээ!
Жерри: Хамгаалагчаа, энэ хуурамч тэрбумтнуудыг эндээс гарга! Арчер биднийг хуурахын тулд хөлсөлсөн жүжигчид байна! …Харав уу? Хэлэх үг ч олдохгүй байна! Арчер, чиний жүжиг дууслаа! Гэрлэлтээ цуцлуулах бичигт гарын үсэг зур! Чи эндээс юу ч үгүй гарна. Компанийн өр зээл, үүссэн бүх асуудлаа үлдсэн хөрөнгөөрөө төлөх болно! Гарын үсгээ зураад..тэгээд зайл!
Жессика: Дэмий юм ярихаа боль! Гарын үсгээ зур.
Арчер: За
Цэрэг1: Эрхэм ээ.
Цэрэг: 931 дугаартай нэгжийг татан авах зөвшөөрөл олголоо.
Цэрэг1: Хаалгыг нээ! Нууц 931 дугаар нэгжийг шилжүүлэхэд бэлэн.
Эр: Хүлээн авлаа. Дууслаа.
Жессика: Энэ үнэн гэж үү?
Жерри: Тийм ээ, жинхэнэ байна. Тэр үнэхээр гарын үсэг зурчихлаа! … Хэсэгтээ л намайг айлгачихлаа. Биднийг хуурч чадна гэж бодсон юм уу?
Арчер: Тэд удахгүй ирэх гэж байна.
Жерри: Арчер, чи бизнест бага зэрэг азтай явсан байж магадгүй. Гэхдээ одоо хамаагүй. Эхнэр, хүү, компани чинь бүгд минийх боллоо. Чи бүхнээ алдсан! Одоо чи дахин сэргэж чадахгүй.
Жессика: Дашрамд хэлэхэд, сая долларын үнэтэй Хансен чинь ч бас биднийх болсон. Тиймээс бидэнд нэг тус хүргэ. Эндээс алга болоод гудамжны харх шиг шинэ амьдралаа сайхан өнгөрүүлээрэй!
Арчер: Яарах хэрэггүй. Та нар надад ийм том гэнэтийн бэлэг барьсан юм чинь би ч бас талархлаа илэрхийлж нэг бэлэг бэлдсэн байгаа. Оруул!
Туслах эр: Дарга аа, нэн нууц материалыг хүргэж ирлээ.
Эр: Би үүнийг мэдээнээс харж байсан. Цөмийн пуужин харвах түлхүүр биш үү?
Жессика: Арчер, энэ ямар гээч жүжиг вэ?
Жерри: Арчер, би чамд анхааруулж байна! Чамд одоо юу ч үлдээгүй. Ямар нэг муу арга хэрэглэх гэж битгий оролдоорой!
Арчер: Нааш ир, нээ. Энэ чамд зориулсан юм, Тайлер. Чи намайг дахин аав гэж дуудахгүй байсан ч миний хувьд чи үргэлж хүү минь хэвээрээ. Жессика, чи миний цорын ганц хайр, анхны хайр байсан. Харин чи, Жерри. Би сургалтын төлбөрийг чинь төлж, оюутны зээлийг чинь барагдуулж, ажилд оруулсан. Амьдралд чинь хөлөө олоход тусалсан. Энэ бол.. та гурвын авах сүүлчийн бэлэг.
Эр: Энэ чинь солиотой хэрэг байна?
Эм: Новш гэж, Тэр цөмийн бөмбөг дэлбэлж, биднийг бүгдийг нь алах гэж байна!
Цэрэг: Зогс! Хэн ч гадагш гарч болохгүй!
Эр: Үгүй ээ!
Цэрэг: Байрандаа буцаад суу!
Арчер: Та бүхэндээ аз жаргалтай амьдрал хүсье.
Жессика: Арчер, боль! Битгий тэг! Энэ чинь бараг 400 каратын очир эрдэнэ байх! Бурхан минь, ямар эртний эдлэл вэ! Үнэхээр асар үнэтэй байх!
Тайлер: Энэ бол Кингслийн гэр бүлийн өв залгамжлалын үнэт эдлэл!
Арчер: Яг зөв. Энэ бол манай гэр бүлийн өв. Чи миний өв залгамжлагч учраас үүнийг өөртөө ав.
Сэтгүүлч эр: Ноён Кингсли ухаанаа алдчихсан юм уу? Өөрөөс нь урваж, бүх хөдөлмөрийг нь шулсан энэ гурван новшид гэр бүлийнхээ өвийг яагаад өгч байгаа юм бол?
Сэтгүүлч эм: Мэдэхгүй юм. Нэг бол ухаанаа алдсан, эсвэл ямар нэг зүйл нууж байгаа байх. Энэ бүхний цаана том төлөвлөгөө байгаа нь гарцаагүй.
Жерри: Өө, Арчер минь, чи намайг ёстой айлгачихлаа. Чамайг ямар нэг нууц заль зэхэж гэж бодлоо. Гэтэл үгүй юм байна. Чи угаасаа л өрөвдөлтэй, арчаагүй амьтан юм байна. Эцэст нь чам шиг тэнэгт долигнох шаардлагагүй боллоо. …Удахгүй би Уолл Стритийн хаантай хамтран ажиллана. Чиний зүүдэндээ ч харж чадахгүй тэр нууцлаг тэрбумтантай!
Тайлер: Аз болж чи миний төрсөн аав биш юм. Чиний дэргэд амьдрах хүртэл ичмээр байх байлаа. Өнөөдрөөс эхлээд би Кингслийн овгоосоо татгалзаж байна! Би жинхэнэ аавынхаа Браун овгийг авна. Браун компанийг шинэ түвшинд хүргэж, Уолл Стритийн хаантай хамтарна. Магадгүй бүр компанийг нь нэгтгүүлэхийг ч ятгаж болох юм. Хэн мэдлээ, …нэг л өдөр түүний хүргэн ч болж мэднэ!
Жессика: Энэ чинь л миний хүү! …Чам шиг бүтэлгүй амьтантай гэрлэж, гэр бүлд чинь орсон минь.. миний амьдралын хамгийн жигшүүртэй зүйл байлаа. Гуйя, Бид чиний царайг дахиж харахыг хүсэхгүй байна!
Сэтгүүлч эр: Ноён Кингсли, итгэж явсан бүх хүн тань урвасан нь ямар санагдаж байна?
Сэтгүүлч эм: Ноён Кингсли, таны бүтэлгүйтлийн тухай мэдээ цахим орчинд тарж байна. Энэ бүхэн хэвлэл мэдээллийн зохиомол дуулиан уу?
Эр: Ноён Кингсли, тэмц! Би таны өмгөөлөгч болъё!
Жессика: Май, энэ хог новшоо аваад зайл! Бас хуримын анхны хямдхан бөгжийг чинь өгчихье. Зарвал хоолны мөнгө болж болох юм. Ядаж жаахан удаан амьдарна биз!
Жерри: Сонсов уу, бүтэлгүй амьтан минь? Хайрт минь ямар сайхан сэтгэлтэй гээч. Тэр байхгүй бол чам шиг тэнэмэл харх энэ тансаг газарт хөл тавьж ч чадахгүй! Сайн сонс! Миний эхнэр, хүүхэд рүү дахиж ойртох тухай бодоод ч хэрэггүй. …Тэгвэл харамсах болно шүү!
Тайлер: Ямар бүтэлгүй амьтан бэ! Гэхдээ хүлээгээрэй, намайг олон жил өсгөсөн юм чинь энэ зуун долларыг ав. Чамд санаа тавьсангүй гэж битгий хэлээрэй, аав аа! …Алив ээ ав л даа
Жерри: Арчер, одоо бас юу хийх гээд байгаа юм?
Миа: Уучлаарай, хөндлөнгөөс оролцож байгаад. Гэхдээ араар чинь тавьсан хуучин эхнэр чинь чамайг хаяад явсан гэж сонслоо. Тиймээс зориг гаргаад чамаас нэг том зүйл хүсэхээр шийдлээ. Арчер Кингсли, чи надтай гэрлэх үү?
Арчер: Уучлаарай, би таныг таних уу?
Миа: Өө, уучлаарай. Өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Намайг Миа Бьюкенен гэдэг. Би Бьюкененийн гэр бүлийн цорын ганц өв залгамжлагч, Бьюкенен корпорацын гүйцэтгэх захирал, бас охины тань ээж.
Арчер: Миний охин гэнээ?
Миа: Тийм ээ, бид охинтой. Би 20 жилийн өмнө үрийн банк ашиглан жирэмсэлсэн юм. Гэтэл тэд дээжүүдийг андуурсан байсан.
Арчер: Тийм ээ, санаж байна. Жессика жирэмсэлж чадахгүй байсан болохоор би эмнэлэгт очиж шинжилгээ өгсөн.
Эмч: Таны эр бэлгийн эсийн хөдөлгөөн хэвийн байна. Бүр маш сайн үзүүлэлттэй байна.
Арчер: Тэгвэл асуудал надад байхгүй гэсэн үг. Тэгээд яагаад Жессика бид хоёр хүүхэдтэй болж чаддаггүй юм бол? …Баярлалаа, эмч ээ.
Эмч: Баяр хүргэе! Хатагтай Бьюкенен, хиймэл үр тогтоох 86 удаагийн оролдлого бүтэлгүйтсэний эцэст та эцэст нь жирэмслэлээ. Гэхдээ...
Миа: Нээрээ юу? Гэхдээ юу гэж?
Эмч: Уучлаарай. Дээжүүдийг андуурсан байна. Таны сонгосон донорын үрийн шингэн биш байж. Энэ бол таны хүүхдийн жинхэнэ эцгийн мэдээлэл.
Миа: Арчер Кингсли?. Надад энэ гайхамшигт үрийг өгсөн хүн юм уу? Хүлээгээрэй, тэр гэрлэсэн гэж үү? Харамсалтай юм. Тэгвэл би амьдралд нь гэнэт орж болохгүй нь. …Энэ картанд 500 сая доллар байгаа. Миний талархлын бэлэг. Гагцхүү үүнийг нууцална гэж амлаарай. …Энэ бүхэн галзуу юм шиг сонсогдож байгааг мэдэж байна. Гэхдээ яг ийм зүйл болсон. Тэр үед таныг гэр бүлтэй гэдгийг мэдээд чимээгүй байсан юм. …Харин хэвлэлийн бага хурал дээр болсон явдлыг хараад л...Та үнэхээр өгөөмөр, хариуцлагатай хүн юм. Таны хуучин эхнэр сохор байсан бололтой. Харин би тийм биш. Тэгэхээр… яах вэ? Хамтдаа жаргалтай амьдралыг эхлүүлэх үү?
Арчер: Чи итгэлтэй байна уу? Би бүх хөрөнгөө алдсан. Одоо юу ч үгүй хүн шүү дээ.
Миа: За боль доо, Өөрийгөө битгий тэгж хэл. Би чамтай мөнгөний төлөө гэрлэх гээгүй. Чи гайхалтай хүн. Надад энэ л чухал. Бас миний нөхөр болсноор сар бүр 10 сая доллар авна. Хэрэв бүтэхгүй бол би чамайг барихгүй.
Арчер: Дэндүү сайхан сонсогдож байна.
Миа: Алив л дээ, Чи хүүхдийн минь эцэг шүү дээ. Чи дэлхийн хамгийн сайхан бүхнийг хүртэх эрхтэй. Бас охиноо жинхэнэ гэр бүлтэй болоосой гэж хүсэхгүй байна уу? Тэр аавтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа.
Арчер: Үнэхээр их баярлаж байна. Үнэн шүү. Гэхдээ надад дуусгах ёстой ажил үлдсэн байгаа. Хэд хоногийн хугацаа өгж болох уу. Тэгээд чамд хариугаа хэлье.
Миа: За тэгье. Би хүлээж байя.
Арчер: Байна уу? Би бүх хөрөнгөө охиныхоо нэр дээр шилжүүлэх гэсэн юм. …Тийм ээ, яг одоо.
Жерри: Арчер юу ч тэмцэлгүйгээр шууд яваад өгсөнд итгэж чадахгүй нь. Би түүнийг олон жил мэднэ. Ингэж амархан бууж өгөх хүн биш. Өөр ямар нэг нууц санаа байгаа гэж бодож байна уу? Найдаж л байна. Түүнд одоо юу ч үлдээгүй байх. Тэр бидэнтэй тэмцэж чадахгүй.
Тайлер: Тайван бай, аав аа. Тэр дууссан.
Жерри: Мэдэхгүй юм. Нэг л түгшүүртэй байна. Тэр дайснаа хуруугаа ч хөдөлгөлгүй дарж чаддаг хүн. Эзэнт гүрнээ ч ингэж байгуулсан. Санаа амар байхын тулд очиж шалгах хэрэгтэй.
Жессика: За, болгоомжлоход илүүдэхгүй.
Жерри: Хамгаалах байр уу? Үнэн гэж үү? Үнэхээр өрөвдөлтэй болжээ Арчер! Хайрт минь, чиний зөв байж. Үнэхээр дууссан байна. Би хэтэрхий өндрөөр үнэлж.
Жессика: Би чамд хэлээ биз дээ. Хар даа, түүнийг! Өөрөө зүтгэж амжилтад хүрэх ёстой гэж бусдад сургадаг байсан хүн одоо буяны байгууллагын хамгаалах байранд амьдарч байна!
Яасан, Сарын тэтгэвэр чинь хүрэхгүй байна уу? Намайг бага байхад чи үргэлж шаргуу хөдөлмөрлөж, зовлон бэрхшээлийг өөрөө үүр гэж сургадаг байсан. Гэтэл одоо энд хогийн харх шиг бусдаас үнэгүй тусламж гуйж байх шив дээ.
Жерри: Яг үнэн! Би чиний оронд байсан бол ичээд үхэх байсан. Яагаад олс аваад өөрийгөө дүүжилчихгүй байгаа юм? Өө, таазанд нь хүрэхгүй юм байна шүү дээ!
Арчер: Дууссан уу?
Тайлер: Өө, майонез хүртэл авчихсан байна! Сард өгдөг 100 доллараа дэндүү ихдүүлсэн бололтой. Магадгүй 50 болгох хэрэгтэй байх. Одоо мөнгө олох ямар хэцүүг ойлгож байна уу!
Жерри: Хүүгийн минь зөв хэллээ. Чам шиг хүн сард 50 доллар ч авах эрхгүй.
Жессика: Боль доо. 100 доллар чинь миний дотуур хувцас авахад ч хүрэхгүй. Тэр мөнгөө өгчих. Эс тэгвэл цахим орчин биднийг амьдаар нь иднэ.
Тайлер: Санаа зоволтгүй, ээж ээ. Би Клара Бьюкенентэй гэрлэнэ. Түүнийг Уолл Стритийн хааны нууц охин гэдэг цуурхал бий. Түүний эцгийн хөрөнгөөс хүртэж эхэлмэгц хүмүүсийн юу гэж ярих хамаагүй болно. Та хоёр санаа амар амьдарч болно.
Жерри: Сонсов уу? Миний хүү Клара Бьюкенентэй гэрлэх гэж байгаа! Тийм ээ, Уолл Стритийн хааны охинтой! Тиймээс өөрийгөө хохирогч мэт битгий жүжиглэ. Бид чамд өртэй юм шиг аашлахаа боль. Танай жижигхэн компани ирээдүйн бэрийн маань хөрөнгийн хажууд далайн дусал төдий!
Арчер: Өө тийм үү!
Жерри: Миний хүү мөн дөө! Яг эцгээ дуурайж зөв эмэгтэйгээ сонгожээ. Арчер, чи түүнийг өсгөсөн байж болох ч жинхэнэ аавыгаа дуурайж байгаад нь баяртай байна.
Жессика: Яг зөв! Хүү минь Уолл Стритийн хааны дэмжлэгтэйгээр оргилд гарах болно. Бидний сайхан амьдрал дөнгөж эхэлж байна! Энэ тансаг хуримын дараа Кингсли групп санхүүгийн ертөнцийн хаантай холбогдоно. Харин чи… энэ бохир хамгаалах байранд ялзарч суу. Бидний амжилтыг харах ч эрхгүй!
Жерри: Би үнэхээр ялжээ, тийм үү?
Жессика: За, болноо. Явцгаая.
Тайлер: За, ингээд, сайхан хооллоорой!
Арчер: Яг зөв. Та нарын сайхан өдрүүд дөнгөж эхэлж байна.
Эр: Ноён Кингсли, Цагаан ордноос яаралтай дуудлага ирлээ. Тэд таныг даруй ирэхийг хүсэж байна.
Арчер: За, одоо очлоо.
Харуул: Битгий хөдөл! Гараа өргө!
Арчер: Тайван бай, цэрэг минь. Юунаас ингэтлээ айсан юм?
Харуул: Энэ бол улс төрийн төв. Дахиад нэг алхвал, буудаж орхино шүү!
Цэрэг: Эрхэм ээ, энэ үл таних хүн Цагаан ордон руу нэвтрэх гэж оролдлоо .
Эр: Чиний сая үл таних гэж хэлсэн хүн бол ноён Кингсли. Уолл Стритийн хаан, манай улсын эдийн засгийн ахлах зөвлөх! Тэр хуруугаа хөдөлгөхөд л дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж чадна!
Цэрэг: Уучлаарай, эрхэм ээ! Би болчимгүй үйлдэл гаргасан байна. Тэнэг зан гаргасны минь өршөө, эрхэм ээ.
Арчер: Зүгээр дээ, цэрэг ээ.
Эр: Зам тавь.
Эр1: Ноён Кингсли, энд ирсэнд тань бурхан даа талархая! Санхүүгийн хямралыг шийдэх арга олохгүй хэд хонолоо. Энэ хэвээр үргэлжилбэл манай улсын эдийн засаг сүйрч магадгүй. Сая сая хүн ажлаа алдаж, олон гэр бүл орон гэргүй болох нь.
Арчер: Тайвшир ноёд оо. Хямралын шийдэл чинь ирчихлээ. …Боллоо…. Гурван секундын дараа бүх зүйл хэвийн болно.
Эм хоолой: Арилжааны хэмжээ хэт өндөр байна. Системд мэдээллийг боловсруулахад гурван секунд шаардлагатай. …Гурав... хоёр... нэг!
Эр2: Аврагдлаа.
Хөт эм1: Шуурхай мэдээ.
Хөт эм2: Дэлхийн эдийн засгийн хямралаас дөнгөж сая аврагдсан бололтой.
Хөт эр: Өнөөдөр үүрээр нэгэн нууцлаг санхүүгийн магнат Цагаан ордонд хүрэлцэн иржээ.
Хөт эм3: Энэ нууцлаг аврагчийн ачаар сая сая бизнес дампуурлаас аврагдлаа. Арван сая гаруй гэр бүл дампууралд өртөж, орон гэргүй болох аюулаас аврагдлаа.
Эр: Баярлалаа, эрхэм ээ! Та биднийг үндэсний хямралаас аварлаа. Тан шиг хүнтэй энэ улс үнэхээр азтай юм. Ноён Кингсли, Та бол амьд домог! …Эрхэм ээ, явахаас тань өмнө Ерөнхийлөгч таныг оройн зоогт урьж байна.
Арчер: Нэр төрийн хэрэг байна. Гэхдээ хүлээлгэхээс өөр аргагүй нь. Надад маш чухал ажил бий.
Эр: Та Ерөнхийлөгчийн урилгаас татгалзаж байгаа юм уу? Ямар чухал ажил байгаа гэж?
Арчер: Би охинтойгоо анх удаа уулзах гэж байна.
Блогчин эм: Сайн байцгаана уу, хүмүүсээ! Би эцэст нь Тайлер Кингслигийн хуримд ирлээ!... Уучлаарай, Тайлер Браун, Клара Бьюкенен хоёрын хурим. Энэ хурим ямар тансаг болохыг та нарт харуулъя! …Хуримын шууд дамжуулалтыг бүтнээр нь үзэхийг хүсвэл намайг дагаарай. Бас захиалах товчийг дарахаа мартав аа!
Эр1: Залуусаа, энэ хурим үнэхээр галзуу юм! Хааны хуримаас ч илүү сүртэй байна!
Эр2: Браун групп хатагтай Клара Бьюкененд сэтгэгдэл төрүүлэхийн тулд энэ хуримд асар их мөнгө зарцуулсан гэж сонссон.
Эр3: Тэгэлгүй яах вэ. Түүнийг Уолл Стритийн хааны нууц охин гэдэг шүү дээ. Тийм хүн Тайлер Браун шиг амьтантай сууж байгаад итгэхгүй юм.
Эм: Тэр жинхэнэ тэнэг, луйварчин! Браун группыг хүртэл өөрийг нь 20 жил өсгөсөн Арчер Кингслигээс булааж авсан шүү дээ. Кларагийн мөнгөний төлөө гэрлэж байгаа нь гарцаагүй. Хөөрхий охин!
Эр3: Хараач, тэр чинь…
Эм: Арчер Кингсли?
Жерри: Арчер Кингсли юу даа? Бүхнээ алдсан хөгшин нохой! Чи энд юу хийж байгаа юм?
Арчер: Өнөөдөр хүүгийн минь хурим шүү дээ. Ийм чухал өдрийг нь яаж алдах вэ?
Жерри: Энд бүгд өндөр зиндааны, баян хүмүүс. Чамд энд байх эрх байхгүй!
Тайлер: Аан, ойлголоо! Буяны мөнгөө авахаар ирсэн юм байна. За, энэ сарын 100 долларын тэтгэврээ ав! …Аваарай. Бүгдийг нь нэг дор үрчихэв дээ!
Жессика: Одоо эндээс зайлж үз! Хамгаалагчаа! Түүнийг хөөж гарга. Дахиж нэвтрүүлж болохгүй шүү!
Арчер: Хэн намайг нууцаар орж ирсэн гэсэн юм? Би урилгатайгаа ил тод, ёсоор нь орж ирсэн.
Тайлер: Энэ чинь боломжгүй! Би бүх урилгыг өөрөө бэлдсэн. Чиний нэр жагсаалтад байхгүй. Энэ хуурамч байх ёстой!
Арчер: Намайг өөр хүн урьсан юм.
Тайлер: Клара чамайг урьсан гэж хэлэх гээ юу? Тэр бол миний ирээдүйн эхнэр, Уолл Стритийн хааны нууц охин! Тэр чам шиг хүнийг яах гэж урих юм? Худлаа ярихаа боль, хөгшин луйварчин минь!
Жерри: Энэ хөгшин солиорчихож. Хамгаалагчаа, гуйлгачныг гудамж руу нь гарга!
Жессика: Хайрт минь, арай зөөлөн бай л даа. Тэр зүгээр л хоол гуйж яваа юм. Өлссөн байх. Бид сайхан сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Санаа зоволтгүй, Арчер. Бид чамд буяны хоолноос өгье. …За, энэ бүгд чинийх. Идээд үз. Хөөрхий минь, дөрвөн хөллөөд мөлхөөд ид дээ.
Арчер: Хамгийн чухал зочноо ингэж дайлдаг юм уу? Би сүйт бүсгүйн гэр бүлийн хүн!
Тайлер: Энэ... Энэ байж боломгүй юм!
Жессика: Яасан, хонгор минь? Тэр үнэхээр жинхэнэ урилгатай ирчихсэн юм биш биз?
Тайлер: Жинхэнэ байна! Чи үүнийг яаж олж авсан юм? Хулгайлсан уу? Клара надад хамгийн эрхэм хүндээ зориулж ганцхан тусгай урилга хийсэн гэж хэлсэн.
Арчер: Би тэр эрхэм хүндтэй хүн нь биш гэж хэн хэлсэн юм?
Жерри, Жессика: Юу?
Жерри: Энэ эрхэм хүндтэй хүн нь гэнэ ээ? Энэ тэнэг үү? Тэрэнд ийм зиндааны хүнтэй ярих зориг ч байхгүй. таних ч үгүй!
Жессика: Яг үнэн. Би түүнийг сайн мэднэ. Өдөржин гэртээ шигдэж, эхнэр хүүхдэдээ захирагддаг хулчгар амьтан!
Тайлер: Тиймээ, Түүнийг аав гэж дуудсан нь миний амьдралын хамгийн ичгүүртэй зүйл. Би өөрийнхөө гэрийн жорлонг ч цэвэрлүүлэхгүй!
Жерри: Та нар сонсов уу? Өөрийнх нь эхнэр, хүүхэд хүртэл түүнийг бүтэлгүй амьтан гэж байна!
Эр1: Ямар ичгүүртэй юм бэ! Ноён Кингсли хамгийн баян стартапуудын нэг болох Кингсли группийг байгуулсан хүн. Гэтэл одоо төрсөн хүүгийнхээ хурим дээр гуйлгачин болчихсон байх гэж!
Жерри: Чи хуурамч инээмсэглэл гаргахаа боль! Чи одоо Кингсли группийн захирал биш. Санахгүй байна уу? Компани, хөрөнгө, эхнэр, хүүхэд чинь бүгд минийх болсон. Чи энд зүгээр л тэнэмэл нохой!
Жессика: Хэнийг хуурах гээд байгаа юм Арчер? Эргэн тойрноо хар! Энд улсын хамгийн баян, нэр хүндтэй хүмүүс цугласан байна. Чамд энд байх эрх байхгүй! Миний зочдын хэн нь ч чамайг харахыг хүсэхгүй байгаа. Тиймээс намайг өөрөө хөөж гаргахаас өмнө эндээс гар!
Арчер: Энд байх эрхгүй гэнээ? За яахав, Хэрэв би энэ хуримд ирээгүй бол энэ өрөөнд байгаа хэн нь ч намайг харах боломжгүй байх байсан. Бүх хөрөнгөө зарцуулсан ч гэсэн!
Жессика: Та нар түүнийг тоох хэрэггүй. Тэр ухаан санаагаа алдчихсан. Хайртай эхнэр нь өөрийг нь орхиод, өөр хүний хүүхдийг өсгөсөнд одоо хүртэл шаналж яваа юм…Хөөрхий амьтан! Бүр солиорчихож.
Жерри: Энэ өрөвдөлтэй амьтан биднийг оргилд гарахыг харахыг хүссэн юм бол харуулъя л даа. Өнөөдөр хүү минь Уолл Стритийн хааны охин Клара Бьюкенентэй гэрлэнэ! Энэ гэрлэлтийн дараа Брауны гэр бүл улсын хамгийн хүчирхэг гэр бүлүүдийн нэг болно!
Жессика: Яг зөв! Жерри үргэлж том амбицтай байсан. Түүний эцсийн зорилго бол агуу Уолл Стритийн хаанд үйлчлэх. Харин чи, Арчер, өрөвдөлтэй бүтэлгүй амьтан. Түүнтэй эн зэрэгцэх ч үгүй. Тиймээс над шиг сайхан эмэгтэйг хүртэх эрхгүй!
Жерри: Арчер, энэ гэрлэлтээр бид Уолл Стритийн хаантай хамтран ажиллахыг харж суу! Бүр зарц нарынхаа суудлаас чамд гаргаж өгч магадгүй!
Арчер: Хэрэггүй дээ. Би хэлсэн шүү дээ. Би сүйт бүсгүйн хүндэт зочин. Клара Бьюкенен бол… миний охин. Би охиныхоо хуримд оролцох гэж ирсэн юм.
Тайлер: Энэ... Энэ боломжгүй!
Жессика: Тэр өөрийгөө… Уолл Стритийн хаан гэж хэлээд байна уу? Үгүй! Үгүй! Энэ үнэн байж болохгүй! Тэр зүгээр л галзуурчихсан!
Жерри: Хөөе, Дэмий юм ярихаа боль, солиот минь! Хамгаалагчаа! Энэ ичгүүргүй хуурамч этгээдийг яг одоо гарга!
Арчер: Надад гар хүрвэл таван секундын дараа харамсана шүү. Тав…дөрөв..
Жерри: Зүгээр зогсоод байх юм уу? Түүнийг гарга!
Арчер: Гурав... хоёр... нэг...
Клара: Аавд минь хэн гар хүрэх гээд байгаа юм?!
Эр1: Энэ Клара Бьюкенен мөн үү? Ямар үзэсгэлэнтэй юм бэ! Яг л гүнж шиг. Гэхдээ яагаад ноён Кингслийг аав гэж дуудсан юм бол? Түүний аав Уолл Стритийн хаан биш юм уу?
Эм: Байзаарай! Ноён Кингсли энэ олон жил жинхэнэ төрхөө нууж явсан нууцлаг тэрбумтан юм биш биз?
Тайлер: Боломжгүй! Ээж аавд хөөгдсөн энэ өрөвдөлтэй амьтан яаж Уолл Стритийн хаан байх юм бэ? …Клара, чи яагаад энэ бүтэлгүй амьтныг аав гэж дуудаад байгаа юм?
Жессика: Тэнэг минь! Тэр андуурсан байх. Ирээдүйн хадам аав гэж бодоод л тэгж дуудсан байх!
Жерри: Яг зөв, Клара. Энэ хүн Тайлерыг өсгөсөн байж болно. Гэхдээ түүнд хүндэтгэл үзүүлэх ямар ч шаардлагагүй. Тайлертай ямар ч хамаагүй хүн. Цусан холбоогүй, ямар ч хамааралгүй. Тайлер бол миний хүү. Түүнийх биш.
Эр1: Аан, тэгэхээр Клара ирээдүйн хадам аавтайгаа андуурсан юм байна.
Эм: Ямартайч тэр Уолл Стритийн хааны дүр эсгэх зориг гаргаж!
Жерри: Харав уу? Клара, чи манай гэр бүлд дөнгөж орж ирж байгаа болохоор андуурсан байна. Би… чиний ирээдүйн хадам аав!
Клара: Уучлаарай, аав аа. Би хоцорчихлоо.
Арчер: Чи үнэхээр гайхалтай бүсгүй болжээ. Чамаар маш их бахархаж байна.
Клара: Баярлалаа, аав аа.
Арчер: Энэ олон жил чамд хэцүү байсан байх даа.
Клара: Зүгээр ээ, аав аа. Та одоо ирсэн юм чинь биднийг хамгаална биз дээ?
Жерри: Хөөе! Яагаад түүнийг аав гэж дуудаад байгаа юм? Сонсохгүй байна уу? Би чиний ирээдүйн хадам аав! Намайг л аав гэж дуудах ёстой!
Жессика: Нөхөр минь энэ гэр бүлийн төлөө ямар их золиос гаргасныг мэдэх үү? Тайлер Арчерын компанийг өвлөхийн тулд 20 жил өөрийн хүүгээрээ тэр хүнийг аав гэж дуудуулсан! Бид Тайлерт ирээдүйг нь алтан тавган дээр тавьж өгсөн. Бидэнд жаахан ч гэсэн хүндэтгэлтэй бай!
Тайлер: Тийм ээ! Аав минь нэр төр, алдар хүндээ золиосолж, надад сайхан ирээдүй бэлдсэн. Яаж ингэж талархах сэтгэлгүй байж чаддаг байна аа?
Жерри: Зүгээр дээ. Клара, Хонгор минь, бид удахгүй гэр бүл болно. Зүгээр л намайг аав гэж дуудахад л болно.
Клара: Чи өөрийгөө аавтай минь зүйрлэх эрхгүй шүү!
Жессика: Муу бяцхан өлөгчин...Ирээдүйн хадам аавыгаа яаж алгадаж чадаж байна аа?!
Жерри: Хэрэггүй, Боль, хайрт минь! Би зүгээр. …Түүний аав.. .Уолл Стритийн хаан шүү дээ. Бид түүнийг өдөж болохгүй!
Жессика: Ямар үйлийн үрээр ийм хорон бэртэй болчихов оо?! Эхлээд нөхрийг минь алгадаж, одоо хайртай хүүг минь дээрэлхэх юм байна л даа!
Тайлер: Ээж ээ, зүгээр дээ. Гэрлэснийхээ дараа би түүнийг номхотгоно!
Клара: Уучлаарай. Гэрлэнэ ээ? Намайг чамтай гэрлэнэ гэж хэн хэлсэн юм?
Тайлер: Юу гэсэн үг юм? Эцэг эх минь хуримын энэ том найрыг зохион байгуулсан. Чи өөрөө ирнэ гэж зөвшөөрсөн шүү дээ!
Клара: Чи манай гэрт гурван хоног өвдөг сөгдөн сууж, ирэхгүй бол дээврээс чинь үсэрнэ гэж орилсон учраас л ирсэн. Хүн үхвэл би буруутан болохыг хүсээгүй!
Тайлер: Үгүй! Үгүй! Тэр худлаа!
Клара: Өө, тэгэхээр чи бичлэгийг бүгдэд ил гаргаж үзүүлэхийг хүсээ юу?
Тайлер: Үгүй ээ, гуйя! Бичлэгийг битгий гарга!
Эр1: Ямар ичгүүргүй гэр бүл вэ! Клара гэрлэхийг нь зөвшөөрөөгүй байхад хуримыг нь аль хэдийн зохион байгуулчихсан байна!
Зочин: Тэд бүр ухаанаа алдчихаж. Уолл Стритийн хаан гэгддэг аавд нь долигнох гэж үхэн хатан зүтгэжээ.
Жерри: Чи надтай гэрлэхгүй байсан юм бол… яах гэж ирсэн юм?
Клара: Өнөөдөр би аавыгаа дэлхий нийтэд танилцуулах гэж ирсэн юм.
Жерри: Юу? Уолл Стритийн хаан ирэх гэж байгаа юм уу? Тэр эцэст нь өөрийгөө ил гаргах юм уу?! Тийм бололтой. Хүү минь, биеэ зөв авч яваарай. Түүний охинтой гэрлэж чадахгүй байсан ч ганцхан гэрээ байгуулж чадвал бид оргилд хүрнэ! Тэр нууцлаг Тайоныг харах ч нэр төрийн хэрэг!
Жессика: Чи яагаад одоо хүртэл энд байгаа юм? Энэ бол тэр нууцлаг тэрбумтны ойрын хүрээлэлд нэвтрэх бидний цорын ганц боломж! Биднийг битгий баллаарай, анхааруулчихъя.
Арчер: Амжилт хүсье.
Блогч: Үнэхээр гайхалтай, Залуусаа! Уолл Стритийн хаан, ерөнхийлөгчийн хүндэт зочин, дэлхийн эдийн засгийг атгандаа байлгадаг, жинхэнэ төрх нь өнөөг хүртэл нууц хэвээр байсан тэр хүн эцэст нь өөрийгөө ил гаргах нь.
Клара: Эрхэм хатагтай, ноёд оо! Танилцуулахад, ноён Арчер Кингсли бол миний төрсөн эцэг.
Жессика: Тэр… Тэр чиний аав юм уу? Уолл Стритийн хаан гэнээ?
Клара: Тийм ээ. Миний аав бол Уолл Стритийн хаан. Та нарын хуйвалдаж, хуурч мэхлээд, хууль бус хүүгээ өсгүүлэсэн тэр хүн чинь. Баяр хүргэе. Эцэг чинь бүтэн 20 жил, хоёр үеэрээ Уолл Стритийн хаанд тал зассан. Эцэст нь намайг түүнд хүрэх алтан боломж гэж бодсон ч тэр та нарыг хог шиг хаячихлаа.
Жессика: Үгүй, үгүй, үгүй! Энэ чинь галзуу юм! Тэр нууцлаг тэрбумтан байх ямар ч боломжгүй. Энд алдаа гарсан байх ёстой.
Тайлер: Тийм ээ! Арчер намайг 20 жил өсгөсөн. Түүнийг хэн болохыг мэдэх хүн нь би. Тэр хуурамч байх ёстой.
Жессика: Мэдээж хуурамч! Би энэ хэрэггүй, уйтгартай хүнтэй олон жил амьдарсан. Ийм том зүйлийг хийж чадсан гэж үү? Тэр амьдралдаа ганц удаа ч болов ямар нэгэн амжилтад хүрсэн бол хөлд минь нохой шиг сөгдөн, гуйж надад авчирч өгөх байсан.
Жерри: Яг үнэн! Тэр бүх насаараа эхнэр, хүүхдээ л тойглон дагаж гүйсэн хүн. Жессика болон хүүг минь хүртэл өөрийнхөө хүүхэд шиг өсгөсөн тэнэг байсан. Гэтэл одоо гэнэт охинтой болчихсон гэнэ үү? Инээдтэй юм!
Жессика: Ойлголоо. Чи Клараг хуурч, өөрийгөө түүний аав, хэзээ ч уулзаж байгаагүй Уолл Стритийн хаан гэж итгүүлжээ. Хуримын тухай сонсоод биднийг сүйрүүлэх гэж түүний дүрд хувирч ирсэн байна.
Арчер: Хайрт хуучин эхнэр минь, чи энэ 20 жилийн хугацаанд огт өөрчлөгдсөнгүй. Миний хийсэн бүхэн чиний төлөө гэж бодсоор л байх юм. Нэг юм хэлье. Дэлхий чиний эргэн тойронд эргэдэггүй юм.
Жессика: Чалчихаа боль! Худалч минь, чамд анхааруулъя. Чи сүйрхэд бэлэн болсон хүн. Кларагийн аав бол Уолл Стритийн хаан. Түүнтэй сөргөлдвөл чамайг булшинд чинь хийж орхино. Харж л байгаарай! Түүний эхнэр, Кларагийн ээж Миа хатагтай удахгүй ирнэ. Түүнийг ирмэгц чиний жүжиг дуусна!
Арчер: Харж байя аа
Тайлер: Чи наад сандалтайгаа наалдчихсан юм уу? Яасан. Сонсоогүй юм уу? Кларагийн ээж ирж байгаа.
Жерри: Ингээд суугаад байвал Уолл Стритийн хаан биднийг өөрийг нь үл хүндэтгэлээ гэж бодно. Тэгвэл бид бүгдээрээ дуусна! Чи үхэхийг хүсээ юу? Тэгвэл яах вэ, гэхдээ биднийг хамт битгий сүйрүүлэх гээд бай!
Тайлер: Ээж минь чамайг хуурч, 20 жил намайг өсгүүлж, бүх хөрөнгийг чинь дээрэмдсэнийг мэдэж байна. Гэхдээ өнгөрсөн явдал өнгөрсөн. Ийм өчүүхэн зүйлээс болж манай гэр бүлийг бүхэлд нь сүйрүүлж болохгүй. Гуйя, Уолл Стритийн хааны дүр эсгэхээ боль! Бид үхмээргүй байна. Одоо хүртэл уурласаар байгаа бол намайг л шийтгэ. Намайг цохь!
Арчер: Хүссэнээр чинь боллоо.
Жессика: Яаж хүүг минь цохиж зүрхэлж байнаа? Гуйя. Ухаан орооч! Энэ Уолл Стритийн хаан гэдэг дэмий яриагаа боль. Гуйж байна!
Арчер: Намайг биш гэдэгт юунд тийм итгэлтэй байгаа юм?
Жерри: Хараал ид. Бид дууслаа! Миа Бьюкенен хатагтай удахгүй ирлээ! …За. Би уучлалт гуйя. Би буруу зүйл хийсэнээ мэднэ. Эхнэртэй чинь унтаж, өөрийнхөө хүүг чамаар өсгүүлэх ёсгүй байсан юм. Уучлаарай. Одоо болъ. Наад сандлаасаа босоод өгөөч!
Жессика: Юу дэмий чалчаад байгаа юм бэ? Зүгээр л түүнийг хөөж гарга! Хэрэв босохгүй бол тэр тэнэг сандалтай нь хамт гарга!
Миа: Хүүхдийн минь аавд хэн гар хүрэх гээд байгаа юм? Холд. Охины минь ааваас хол бай.
Жерри: Тэр үү? Чиний охины аав гэж үү? Тэгэхээр тэр үнэхээр Уолл Стритийн хаан юм уу?
Эхнэр: Миний бүтэлгүй хуучин нөхөр Уолл Стритийн хаан гэж үү? Үгүй ээ! Үгүй ээ!
Миа: Чи миний нөхөр Арчерт илтэд үл хүндэтгэлгүй хандаж, жигшүүртэй авир гаргасан учраас… танай гэр бүлтэй бүх холбоогоо тасалж байна. Өнөөдрөөс манай гэр бүл болон Брауны группийн хооронд байгуулсан бүх гэрээг цуцаллаа.
Жерри: Үгүй ээ! Үгүй ээ! Гуйя, Битгий
Бүгд: Бидний цалинг өг. Бид хөрөнгө оруулалтаа буцааж авмаар байна.
Хуульч эр: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар Брауны групп албан ёсоор дампуурсныг мэдэгдэж байна.
Тайлер: Үгүй, үгүй, үгүй! Би дампуурахад дэндүү залуу байна! Би амьдралдаа хэзээ ч ядуу байж үзээгүй! Ноён Кингсли, аав аа, гуйя! Би таныг 20 жил аав гэж дуудсан шүү дээ. Гуйж байна! Жаахан ч гэсэн өрөвдөх сэтгэл алга гэж үү? Яаж ингэж хандаж чадаж байна аа?
Жессика: Арчер Кингсли, Уолл Стритийн хаан байсан гэж үү? Тэр үүнийг надаас энэ олон жил нуужээ. Бид хэдэн арван жил нэг оронд унтсан мөртлөө юу?!
Миа: Энэ хүлээн авалтын танхим миний өмч. Одоо та нар дампуурсан болохоор түрээс болон бусад бүх зардлыг өрөнд чинь тооцно. Та нар одоо явцгаа.
Жессика: Арчер, гуйя! Би буруу зүйл хийснээ мэднээ. Жинхэнэ хэн болохыг чинь мэдсэн бол хэзээ ч чамайг хуурч, өөр хүний хүүхдийг өсгүүлэхгүй байсан. Надад дахиад нэг боломж олгооч. Энэ удаа бүхнийг засна гэж тангараглая. Хайрт минь, би чамд үргэлж хайртай байсныг мэднэ биз дээ?
Арчер: Хэтэрхий оройтсон, хуучин эхнэр минь. Баяртай. Түүнийг аваад яв.
Жерри: Энэ яаж боломжтой гэж? Тэр бүтэлгүй Арчер яаж Уолл Стритийн хаан байж, бас охинтой байдаг байнаа? Клара үнэхээр Уолл Стритийн хааны охин мөн гэдэгт итгэлтэй байна уу?
Жессика: Тийм ээ. Итгэлтэй байна. Би түүний банкны гүйлгээг шалгасан. Уолл Стритийн хаан бүх хөрөнгөө түүнд шилжүүлсэн байна. Клара гарцаагүй түүний охин.
Жерри: Тэгэхээр… бид Арчерын талаар үнэхээр буруу бодож байсан хэрэг үү? Тэр энэ олон жил жинхэнэ төрхөө нууж явсан юм уу? Эсвэл биднийг хуурах гэж жүжиглэж байгаа юм болов уу?
Арчер: Ирсэнд баярлалаа хатагтай Бьюкенен. Та намайг багагүй төвөгтэй асуудлаас аварлаа. Энэ тусыг тань яаж хариулах вэ?
Миа: Албан ёсны яриа хэрэггүй дээ. Хайртай хүнийхээ төлөө хийж чадах хамгийн бага зүйл минь энэ. Харин үнэхээр хариу барихыг хүсэж байгаа бол… энэ долоо хоногт манай гэр бүлийн оройн зоогт ирж болох уу? …Тэд бүгд чамтай уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа.
Арчер: Гэр бүлийн оройн зоог гэнээ? Сайхан сонсогдож байна. Гэхдээ би одоо юу ч үгүй хоосон хүн болсон шүү дээ. Танай гэрийнхэн намайг сонгосонд чинь амьдаар чинь идэх байх.
Миа: Тэгэхгүй ээ. Юу гээч, чамайг сайхан харагдуулахын тулд ганган машин авч өгье. Бас охин минь компаниудынхаа нэгийн гүйцэтгэх захирлаар томилж болно. Тэгээд…юу гэж бодож байна?
Арчер: Тэр намайг Уолл Стритийн хаан гэдгийг мэдэхгүй. Гэсэн ч ямар ч эргэлзээгүйгээр миний хажууд байсаар байна. Магадгүй тэр миний үргэлж мөрөөдөж ирсэн төгс эхнэр байх.
Тайлер: Машин авч өгнө өө?
Жерри: Компанийхаа захирал болгоно гэсэн үү? Мэдэж байсан юм аа. Арчер зүгээр л Миагийн тэжээвэр эр юм байна.
Тайлер: Харин Клара ээжийнхээ унтдаг эр болгонд тал засдаг бололтой. Тийм болохоор л тэд хоёулаа Арчерын талд орж.
Жерри: Хатагтай Бьюкенен Арчер шиг сул дорой амьтнаас юу олж харсан юм бол? Хэрэв залуу тоглоомын эр хайж байгаа юм бол над шиг боловсролтой, ухаалаг хүнийг сонгохгүй дээ. Яг над шиг. Арчер ухаанаа алдсан байх. Уолл Стритийн хааны эхнэртэй унтана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нөхөр нь мэдвэл түүнийг ална. Түүнийг сүйрэхийг харахыг тэсэн ядан хүлээж байна!
Арчер: Үгүй дээ, хайрт минь. Надад чиний мөнгө ч, компани ч хэрэггүй. Харин санаа зоволтгүй. Би гэр бүлд чинь өөрийн үнэ цэнийг харуулна.
Жессика: Бид Арчерын жинхэнэ төрхийг илчлэх хэрэгтэй. Энэ бол Уолл Стритийн хааны нөлөөг ашиглах цорын ганц боломж байж мэднэ.
Тайлер: Гэхдээ яаж?
Жессика: Бьюкененийн гэр бүлийн харшид болох оройн зоогийн тухайд гэвэл, Надад Миагийн үеэлтэй танил хүн бий. Тэр биднийг дотогш оруулж чадна.
Жерри: Яг зөв! Хайрт минь, чи үнэхээр ухаантай юм! Бьюкененүүдийн өмнө түүнийг илчилмэгц Арчер дуусна. Уолл Стритийн хаан тэр новшийг унагаасанд бидэнд талархах болно. Тэгээд бид бүхнээ буцааж аваад, оргилд шууд хүрнэ!
Эр: Ноён Кингсли, бидэнтэй хамт явна уу. Ерөнхийлөгч таны хүндэтгэлд зориулж хүлээн авалт бэлдсэн.
Арчер: Хүлээн авалт гэнэ ээ? Яах гэж?
Эр: Та зах зээлийн сүйрлээс сэргийлж, улс орныг санхүүгийн хямралаас аварсан. Үүний төлөө ерөнхийлөгч таныг энэхүү хүлээн авалтаар олон нийтэд хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байгаа.
Арчер: Би эх орныхоо төлөө хийх ёстой зүйлээ л хийсэн. Шагнал хэрэггүй. Түүнээс гадна өнөөдөр ирээдүйн эхнэрийнхээ гэр бүлийнхэнтэй уулзах гэж байна.
Эр: Гэхдээ ноён Кингсли, ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга, Худалдааны сайд болон улсын хамгийн өндөр албан тушаалтнууд бүгд таныг хүлээж байгаа.
Арчер: Уучлаарай. Намайг мэднэ дээ. Гэр бүл үргэлж нэгдүгээрт байдаг. Тиймээс..
Эр: Ноёнтоон, хүлээгээрэй! …Таны оруулсан хувь нэмэрт талархсан дэлхийн олон орны бэлэг, хүндэтгэлийг хүлээн авсан. Бэлгийн цуглуулгад тань бас нэгэн гайхалтай бэлэг нэмэхийг зөвшөөрнө үү. Энэ бол… Францын ерөнхийлөгчөөс ирүүлсэн бэлэг.
Арчер: Тиймээ, Миа урлагт дуртай. Би ч бас түүнийг баярлуулмаар байна. …Ерөнхийлөгчид талархлыг минь уламжлаарай. Дараа уулзахаар заавал очно гэж амлая.
Эр: Ноён Кингсли, хүндэт харуулаар таныг хүргэж өгөхийг зөвшөөрнө үү. Энэ жийп таны байр сууринд тохирохгүй байна….Тэр бол Уолл Стритийн хаан. Цагаан ордонд очих зав ч гаргахгүй нь аргагүй…. Гэхдээ үүнийг ерөнхийлөгчид яаж тайлбарлах вэ?
Миа: Арчер, ороод ир.
Арчер: Сайн уу? Миагийн ах байхнээ?
Ах: Хар даа! Миагийн тоглоомын залуу хуучин муу машинаа унаад хүрээд ирж!
Ээж: Миний шинээр тохижуулсан харш хэзээнээс ийм хогийн агуулах болж түүний авчирсан хэрэггүй зүйлсийг агуулах болчихдог байна аа? Намайг уурлуулах гэж зориуд энд чирч авчирсан биз дээ? Наад хямдхан амраг залуугаа гадаа үлдээх ухаан гаргасангүй юу?
Миа: Хөөе, Ээж, хүндэтгэлтэй харьцаач. Би түүнд хайртай. Тэр миний ирээдүйн нөхөр.
Ээж: Ийм хямдхан юм авчрах гэж наашаа чирч ирэх хэрэг байсан юм уу? Юу вэ? Гудамжнаас олсон лонхны бөглөө юу?
Арчер: Болгоомжтой байгаарай. Сайн хадгалаарай даа. Дотор нь байгаа зүйл танай бүх байшингаас ч үнэтэй.
Ээж: Инээдтэй юм!
Миа: Чи ямар олон бэлэг авчираа вэ! Бүр хүн бүрд зориулж бэлджээ. Энэ их мөнгө болсон байх даа. Арчер аа, миний төлөө ингэх хэрэггүй. Өөрийгөө битгий зовоо.
Арчер: Санаа зоволтгүй. Энэ надад халаасны мөнгө төдий.
Миа: Хайрт минь, надаас нуух хэрэггүй. Энэ бүх зүйл нийлээд хэд болсон? Энэ бүгдийг нь төлөхөд хүрэлцэх үү?
Арчер: Хайрт минь, тайвшир. Чиний мөнгө надад хэрэггүй.
Миа: Гэхдээ, хуучин эхнэр чинь чамайг хэдийн залилж, эд хөрөнгө, компанийг чинь булаагаад авсан шүү дээ.
Ээж: Дахиад л эхэллээ. Энэ эр охиныг минь ямар шившлэгээр өөртөө татчихсан юм бол?
Клара: Ээж ээ, боль л доо! Хайртын минь талаар зохисгүй юм ярихаа боль!
Ах: Хайртын гэнэ ээ? Түр хүлээ. Охины чинь эцэг домогт Уолл Стритийн хаан биш бил үү? Клара түүний бүх хөрөнгийг өвлөж авсныг дэлхий даяараа мэдэж байгаа шүү дээ.
Миа: Юу яриад байгаа юм бэ? Юу хэлээд байгааг чинь ойлгохгүй байна. Энэ хүн, Арчер бол охины минь аав. Миний ирээдүйн нөхөр!
Ах: Алив дээ, дүү минь. Жүжиглэхээ боль. Байдаг л зүйл. Нэг шөнийн явдлаасаа болж нууцлаг баян эрд хаягдсан юм биз дээ. Тэгээд яахав дээ? Ертөнц сүйрчихгүй шүү дээ. Гэхдээ эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Би бүр Клара-г гудамжны нэг золбин амьтнаас олсон хүүхэд гэж бодож байлаа.
Миа: Хангалттай! Сайн сонс. Миний охин ямар нэгэн нууцлаг тэрбумтны хууль бус хүүхэд биш. Түүний эцэг бол Арчер Кингсли. Миний ирээдүйн нөхөр!
Ээж: Дуугүй бай! Би Кларагийн жинхэнэ аавын тухай ярьж байна. Төрсөн эцэг нь болох Уолл Стритийн хааны тухай! Энэ ядуу, хэрэггүй амьтны тухай биш!
Арчер: Хатагтай, намайг Уолл Стритийн хаан биш гэдэгт юунд тэгтлээ итгэлтэй байгаа юм?
Жессика: Чи бол бидний хог шиг гаргаж хаясан гудамжны шаар шүү дээ! Одоо Уолл Стритийн хаан болж жүжиглэж байна уу? Өрөвдөлтэй юм!
Арчер: Та нар энд юу хийж байгаа юм бэ?
Жерри: Энэ өрөвдөлтэй, үнэ цэнгүй амьтны жинхэнэ төрхийг илчлэх гэж ирсэн юм. Бид хатагтай Бьюкененд үнэнийг аль хэдийн хэлсэн. Одоо худал хуурмагаа зогсоо!
Жессика: Яг үнэн! Яаж чадаж байнаа? Уолл Стритийн хааныг хатагтай Бьюкенантай явалдаж хуурчихаад, охинд нь өөрийгөө аав нь гэж итгүүлсэн ичгүүргүй хуурамч этгээд!
Арчер: Миний санаж байгаагаар та хоёр л миний араар тавьсан. Намайг хуурч, өөр хүний хууль бус хүүхдийг өсгүүлж, эд хөрөнгө болон компанийг минь хулгайлсан. Намайг та нар шиг бусдыг хуурна гэж бодоо юу?
Жерри: Өө, тэгэхээр чи бидний төлөвлөгөөг хэдийн мэдэж байсан байна! Тэгээд Уолл Стритийн хааныг хуурах гэсэн бидний гайхалтай санааг өөрөө хэрэгжүүлэх зориг гаргажээ. Чи муу бохир хулгайч!
Жессика: Харамсалтай нь чи буруу хүнтэй орооцолдлоо. Чи Уолл Стритийн хааныг өөртэйгөө адилхан гэж бодоо юу? Түүний эмэгтэйд гар хүрвэл… амьд гарахгүй шүү!
Миа: Амаа тат! Өөрсдийнхөө бузар булайг Арчерт битгий тохоод бай! Та нар бол миний харж байсан хамгийн жигшүүртэй гэр бүл. Зайлцгаа! Бүгдээрэй. Та нарт энд байх эрх байхгүй!
Ээж: Байзаарай! Тэд бол миний хүндэт зочид. Ядаж л зарим хүн шиг хоосон гартай ирээгүй, зохих бэлэгтэй ирсэн байна. Тиймээс явах ёстой хүмүүс нь тэд биш гэж бодож байна.
Тайлер: Яг зөв! Одоо энэ ичгүүргүй гуйлгачныг гудамжинд хөөж гаргая!
Арчер: Хатагтай, би ч бас хэдэн бэлэг авчирсан. Магадгүй..
Жессика: Жүжгээ больж үз! Чам шиг амьтан ямар бэлэг авчирч чадах юм? Хогийн савнаас түүсэн хэдэн хог уу?
Ээж: Бурхан минь энэ чинь..Леонардо да Винчигийн, Мона Лиза биш гэж үү?
Арчер: Таалагдана гэж найдаж байна. Эд нар бол багахан бэлэг. Хүзүүний зүүлт, ээмэг, бас нэг миллер... Хэд хоногийн өмнө хуучны найзууд маань өгсөн юм.
Ээж: Хүлээгээрэй! Энэ чинь Британийн хааны гэр бүлийн эзэмшдэг байсан алдарт Куллинан №1 алмаз уу?
Арчер: Энэ түлхүүр GPS-тэй. Товчлуурыг нь дарахад хаана ч, хэзээ ч нисдэг тэрэг ирнэ. …Миа аавыгаа цайнд дуртай гэж хэлсэн. Тиймээс энэ бэлгийг түүнд зориуллаа.
Ах: Ямар тансаг, үрэлгэн бэлэг вэ! Бүтэн улс орныг эзэмшдэг хүн шиг л байна!
Жерри: Тэр үнэхээр Уолл Стритийн хаан байж болох уу? Үгүй бол энэ бүхнийг яаж авах юм?
Жессика: Дэмий ярихаа боль. …Энэ хуурамч! Жинхэнэ биш нь илт байна. …Жинхэнэ Куллинан №1 алмаз Британийн хааны таягны оройд байдаг юм. Дэлхийн бүх мөнгийг өгөөд ч худалдаж авч чадахгүй!
Жерри: Тийм шүү! Зөв. Жинхэнэ Мона Лиза Парисын Луврт байдаг. Тэгэхээр чиний гарт яаж ирсэн байх юм бэ? Биднийг тэнэг гэж бодоо юу?
Тайлер: Бас энэ цайны хэрэгсэл Британийн музейд байдагтай яг адилхан юм. Хэзээ ч дуудлага худалдаанд тавигдаж байгаагүй. Энэ ч бас хуурамч байх нь!
Ээж: Хуурамч гэнэ ээ? Миний галерей ямар нэр хүндтэйг чи мэдэх үү? Миний орон зайд хуурамч хог авчирч яаж зүрхэлж байнаа?
Тайлер: Түүний авчирсан энэ бүх хог манай язгууртны харшийн зиндаанд огт тохирохгүй! Энэ хүн манай хороололд харуул хийх ч эрхгүй амьтан!
Ах: Хүлээ. Мэдээгээр Уолл Стритийн хаан дэлхийн зах зээлийг сүйрлээс аварч, санхүүгийн сүйрлээс сэргийлсэн гэж гарсан шүү дээ.
Хөтлөгч эм: Түүний хэн болох нь дэлхий даяар нууц хэвээр байгаа ч өдөр бүр түүний цорын ганц мэдэгдэж буй эдлэн рүү машины цуваа, нисдэг тэрэг тасралтгүй ирсээр байна. Дэлхийг аварсан тэр хүнд талархал илэрхийлсээр байна.
Хөтлөгч эр: Дэлхийн улс орнууд үндэсний үнэт эрдэнэсээ илгээсээр байна. Тэдгээрийн дотор Их Британийн Куллинан алмаз болон Францын Мона Лиза ч багтжээ. Үнэхээр тэр мөн болов уу?
Ах: Юу ч болсонгүй! Нисдэг тэрэг ч алга, юу ч алга. Энэ түлхүүр хуурамч байна! Хямдхан дуураймал эдээр намайг хуурч, өөрийгөө Уолл Стритийн хаан гэж итгүүлнэ гэж бодоо юу? Ичгүүргүй амьтан минь!
Жессика: Би хэлсэн биз дээ! Тэр бол бидний хөөж гаргасан ядуу, салсан бүтэлгүй амьтан. Ийм арчаагүй амьтан эдгээр үнэт эрдэнэсийг яаж худалдаж авах юм бэ?
Ээж: Бид түүний мэхэнд хууртсандаа итгэж чадахгүй нь. Бьюкененийн нэр төрийг гутаалаа!
Тайлер: Бьюкененийн нэр төрийг хэрхэн аврахыг би мэднэ. …Энэ хогийг хорвоогийн хөрснөөс арчъя!
Арчер: Энэ бол дэлхийн хэмжээний үнэт олдвор. Үүнийг сүйтгэвэл шоронд ялзарна шүү!
Жессика: Тиймээ чиний зөв. Тэгвэл хэн нь шоронд орохыг харъя! Үүнийг ав, бөгс рүүгээ чих, ичгүүргүй луйварчин минь!
Арчер: Чи урьдын адил өрөвдөлтэй, бас үнэнээс зугтаж, нүдээ анисан хэвээрээ байна. Үнэлж баршгүй дэлхийн эрдэнэсийг сүйтгэсэн байж магадгүй гэж бодож үзсэн үү?
Ээж: Амаа тат! Хангалттай! …Чиний энэ жүжигт хэн ч итгэхгүй.
Ах: Энэ үнэхээр….Баяртай
Жерри: Ичгүүргүй хуурамч этгээд минь… Нэмэлт хүч ирж байна.
Жессика: Өө, хатагтай, нэгийг нь орхигдуулчихаж. Энэ өрөвдөлтэй хуурамч этгээдэд юу тохиолддогийг харуулъя!
Аав: Байж бай! …Энэ жинхэнэ байна! Британийн музейн эртний цайны иж бүрдэл бүхэлдээ мөн байна! Би насан туршдаа ийм нэгийг олж авахыг хичээсэн. Гэвч худалдаанд хэзээ ч гарч байгаагүй. Та үүнийг хаанаас олсон юм?
Жессика: Би…Би зүгээр л
Аав: Та нар юу хийчихэв ээ?!
Ээж: Хайрт минь, чи андуурч байгаа юм биш үү? Тэр хог хэзээ ч жинхэнэ байж таарахгүй!
Аав: Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? …Та нар сая ямар үнэт эрдэнэс сүйтгэснээ ойлгож байна уу?
Жерри: Үгүй, үгүй, үгүй! Энэ бол зүгээр л үл ойлголцол! Энэ бүтэлгүй амьтаны авчирсан хог л байсан юм. Бид зүгээр л цэвэрлэх гэж оролдсон!
Аав: Энэ бүхнийг хог гэж хэлнэ гэнээ?!
Жессика: Жерригийн зөв. Энэ бүтэлгүй амьтан биднийг хуурах гэж хямдхан дуураймал зүйлс авчирсан юм. Нэг ч төгрөгийн үнэ хүрэхгүй. Тэднийг битгий өрөвд!
Аав: Нэг ч төгрөгийн үнэ хүрэхгүй дуураймал гэнэ ээ? Сохор тэнэгүүд! Эдгээр бол үнэлж баршгүй үндэсний эрдэнэс! Та нар сая тэднийг сүйтгэчихлээ!
Ах: Боломжгүй юм! Тэр үнэхээр энэ бүх үнэт эрдэнэсийг авч чадах байсан юм бол яагаад хуурамч нисдэг тэрэгний түлхүүр өгсөн юм?
Арчер: Учир нь энэ түлхүүр зөвхөн миний хувийн зөвшөөрлөөр ажилладаг юм. …Байна уу, Цагаан ордны нарийн бичгийн дарга аа? Нисдэг тэргийг одоо энд авчир!
Жессика: Одоо ч жүжиглэсээр л байна уу? Чиний өрөвдөлтэй жүжигт чинь бараг л итгэх шахлаа шүү!
Клара: Аав аа, уучлаарай. Хоцорчихлоо…. Гадаа байгаа хүмүүс бүгд аавтай уулзахаар тусгайлан ирсэн өндөр албан тушаалтнууд. Одоо чи аавыгаа хэн болохыг мэдэж авлаа.
Тайлер: Клара минь, чи над дээр буцаад ирээ юу?
Ээж: Тэр үү? Уолл Стритийн хаан гэж үү? Бүхэл бүтэн улсаас ч баян тэр хүн миний хүргэн юм гэж үү?
Ах: Тэгэхээр энэ бүх бэлэг жинхэнэ байсан хэрэг үү?
Ээж: Бурхан минь! Би юу хийчихэв ээ? …Та нар..Та хоёр муу худалч! Бидний тархийг угааж, үнэлж баршгүй эрдэнэсийг сүйтгэхэд хүргэлээ. Энэ бүхний буруутан нь та хоёр! Бүгдийг нь төлөх ёстой! Зугтах тухай бодоод ч хэрэггүй! Та нар хэсэг бүрийг нөхөж төлөх ёстой.
Арчер: Би та нарын мөнгийг хүсэхгүй гэж хэлсэн шүү дээ.
Тайлер: Мэдэж байсан юм! Уолл Стритийн хаан тэр бузар урвагчдыг барихаар хүмүүсээ явуулжээ!
Жерри: Яг зөв! Хүү минь ухаантай шүү! Уолл Стритийн хаан Арчер эхнэртэй нь явалдаж байсныг мэдээд түүнийг устгуулахаар хүмүүсээ явуулсан байх нь. Би Арчерыг Уолл Стритийн хаан гэж итгэх шахжээ. Ямар тэнэг юм бэ!
Жессика: Тэр новшийг бид л илчилсэн шүү дээ! Алив, тэдний араас явцгаая. Уолл Стритийн хаантай уулзъя. Магадгүй бидэнд шагнал ч өгч мэднэ!
Жерри: Тийм шүү! Машинаа аваад ир. Энэ удаа бид Уолл Стритийн хааны нөлөөг ашиглаж чадна!
Жессика: Тэр яагаад ийм тайван, амгалан байгаа юм бол? Үхлийн ирмэг дээр зогсож байгаагаа ойлгохгүй байгаа юм байх даа? Тэгээд Уолл Стритийн хаан хаана байна?
Жерри: Тайвшир, хонгор минь. Уолл Стритийн хаан дотор байгаа нь гарцаагүй. Тэр гарч ирмэгц… Арчер дуусна.
Тайлер: Тэр хуурамч этгээд удахгүй үнс нурам болно!
Жессика: Тэгвэл бид юугаа хүлээгээд байгаа юм бэ?
Харуул: Дотор чухал ярилцлага явагдаж байна. Зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглоно!
Жерри: За, за! Буугаа битгий чиглүүл! Бид явлаа.
Тайлер: Энэ замаар дотогш орж чадахгүй нь.
Жессика: Та хоёр…хувцсаа тайл!
Жерри: Бурхан минь, ямар бариу юм бэ! Амьсгал боогдож байна!
Тайлер: Гомдоллохоо боль! Ядаж хогийн саванд суугаагүй байна!
Жессика: Бүгдээрээ дуугүй бай! Сайн сонс!... Бид эцэст нь дотогш орчихлоо!
Тайлер: Би амьдралдаа ийм муухай хувцас өмсөж үзээгүй! Тэвчихийн аргагүй юм! Ёо!
Жерри: Зогс! Одоо хэрүүл хийх цаг биш! Өнөөдөр маш чухал өдөр. Уолл Стритийн хаан олон нийтийн өмнө ил гарах гэж байна!
Жессика: Тэр Уолл Стритийн хааны суудал байх нь ээ. Ямар тансаг юм бэ!
Туслах эр: Тэр ирлээ!
Эр: Сайн байна, маш сайн! Бүхнийг одоо бэлд! Яг одоо.
Жерри: Тэр ирлээ! Уолл Стритийн хаан ирлээ! Бурхан минь! Бурхан минь! Цаг нь боллоо. Энэ мөчийг би бүх насаараа мөрөөдсөн! Түүнтэй нэг агаараар амьсгалж байгаа минь нэр төрийн хэрэг!
Тайлер: Бурхан минь, амьсгалж ч чадахгүй нь! Өнөөдөр шүтээнтэйгээ уулзана гэдэгтээ итгэж чадахгүй байна! Ухаан алдах нь!
Эр: Эрхэм хатагтай, ноёд оо! Өнөөдөр бид зөвхөн манай улсын эдийн засгийг төдийгүй, дэлхийн санхүүгийн зах зээлийг дахин дахин аварсан, эрхэм хүнийг угтан авч байна. Уолл Стритийн хаан хэмээн алдаршсан тэр хүн өнөөг хүртэл олны өмнө ил гарч байгаагүй.
Жессика: Ямар харагдаж байна?
Тайлер: Ээж, надад өг!
Эр: Хатагтай, ноёдоо! Ноён Арчер Кингслиг халуун алга ташилтаар угтан авна уу!
Жессика: Үгүй, үгүй! Байж болохгүй юм! Миний хуучин нөхөр Арчер Кингсли… үнэхээр Уолл Стритийн хаан гэж үү?
Жерри: Тэгэхээр би бүх насаараа шүтэж, биширч ирсэн Уолл Стритийн хааны эхнэртэй явалдаж байсан хэрэг үү? …Би юу хийчихэв ээ?
Тайлер: Би түүнийг 20 жил аав гэж дуудсан мөртлөө урвасан гэж үү?
Жессика: Тэгэхээр анхнаасаа л энэ бүхнийг төлөвлөж, өшөөгөө авах гэж байсан байна. Бүх зүйл дууслаа. Бүр мөсөн дууслаа!
Жерри: Үгүй, дуусаагүй!... Хэн ч хөдөлж болохгүй! Хөдөлбөл би толгойг нь буудна! …Хэрэв би там руу явах бол чиний хайртай охин ч надтай хамт явна!
Тайлер: Аав аа, гуйя! Та намайг айлгаад байна шүү дээ!
Жерри: Чи муу хэрэггүй амьтан!
Арчер: За! Охинд минь битгий гар хүр! Юу хүсэж байгаагаа л хэл.
Жерри: Надад бэлэн мөнгө, дипломат дугаартай машин хэрэгтэй. Бид хилээр эсэн мэнд гармагц… Клараг буцааж өгнө.
Арчер: Асуудалгүй. Түүний хэлснээр хий.
Жессика: Чи галзуурчихаа юу? Буугаа буулга! Чи намайг ч, Жерриг ч үхүүлэх нь!
Жерри: Амаа тат өлөгчин минь! Дахиад ганц үг дуугарвал чамайг ч буудна шүү! Чиний гайгаар би одоо Уолл Стритийн хааны баруун гар нь байхаа больсон!
Жессика: Яаж ингэж хэлж чадаж байна аа? Чиний гайгаар би түүний хайртай эхнэр байхаа больсон! Бидэнд эхнээсээ л мөрөөдсөн бүх зүйл байсан. Гэтэл өөрсдийн гараар бүгдийг сүйтгэчихлээ.
Жерри: Дэмий юм битгий ярь! Чи бүх дэлхийг эзэмшиж байгаа чинь надад ямар ч хамаагүй. Удахгүй чиний бүх зүйл минийх болно! Мөнгөө өг, эсвэл охины чинь толгойг буудна шүү!
Арчер: Би мөнгийг чинь шилжүүлж байна.
Тайлер: Тэрбум! тэрбум! 10 тэрбум! 100 тэрбум. Бурхан минь! Би амьдралдаа ийм их мөнгө харж байсангүй!
Эм: Машин бэлэн боллоо.
Жерри: Тэгэхээр… чи бидний төлөвлөгөөг анхнаасаа мэдэж байсан тэгээд зориуд урхинд оруулсан хэрэг үү?
Арчер: Тийм ээ. Би энэ бүхнийг 20 жилийн турш мэдэж байсан. Та хоёр араар минь яаж явалдаж, өөрийнхөө хууль бус хүүг надаар өсгүүлэхээр хэрхэн хуурч байсныг бүгдийг мэдэж байсан.
Жессика: Хайрт минь, би буруутай. Жерри л намайг уруу татсан юм. Гуйя. Би шунахайрснаа мэдэж байна. Энэ удаа л намайг уучлаач! Ганцхан удаа.
Тайлер: Ноён Кингсли! Аав аа, та намайг 20 гаруй жил өсгөсөн шүү дээ. Би таны хүү! Гуйя, намайг уучлаач, ааваа! Би сайн хүүхэд болно! Таны үгнээс зөрөхгүй гэж тангараглая!
Арчер: Намайг аав гэж дуудахаа боль. Чи одоо миний хүү биш. Хэтэрхий оройтсон. Чамд хүртэх ёстойгоос чинь ч олон боломж олгосон. Чамайг жинхэнэ эр хүн болгох гэж хичээсэн. Ийм байдалд хүрэхийг чи өөрөө сонгосон.
Тайлер: Гуйя, аав аа! Надад ганцхан боломж олгооч. Би бүхнийг нөхөж төлнө гэж тангараглая! Дахин нэг гэр бүл болж болохгүй гэж үү? Аз жаргалтай гэр бүл болцгооё!
Жессика: Тийм ээ! Тийм ээ, Арчер! Гуйя! Чи надад хайртай шүү дээ. Санаж байна уу?
Арчер: Хэтэрхий оройтсон. Чамд нэгэн цагт үнэхээр хайртай байсан. Бүх хөрөнгөө чамд өгөхөд ч бэлэн байсан. Гэтэл чи надаас урваж, өөр хүний хүүхдийг надаар өсгүүлж, миний бүх хөрөнгөөс өчүүхэн хэсгийг булаахын тулд ийм зүйл хийсэн. Өрөвдөлтэй юм! Одоо баривчлагдаад шоронд ялзрахдаа бэлд!
Эхнэр: Үгүй! Үгүй! Үгүй! Арчер, гуйя! Битгий ингэл дээ. Хайрт минь. Гуйя.
Арчер: Чи яагаад тэгсэн юм бэ? Ямар аюултай байсныг ойлгож байна уу?
Миа: Би Кларааг гэмтэхийг зүгээр хараад сууж чадахгүй. Бас тэр бузар амьтдыг чамд заналхийлэхийг зөвшөөрөхгүй.
Арчер: Намайг ингэтлээ хайрладаг зоригтой, үзэсгэлэнтэй бүсгүйтэй учирсандаа ямар их азтай гээч! Би яг ийм эмэгтэйг л хайж байсан юм.
Туслах: Ноён…Ноён Кингсли, бид үнэхээр уучлалт хүсэж байна. Энэ явдал огт уучилж боломгүй зүйл боллоо. Хэвлэлийн бага хурал, хамгаалалт, тайз гээд бүгдийг дахин товлоё. Таныг бэлэн болсон үед л болно. Яарах хэрэггүй. Танай гэр бүлд амрах хугацаа хэрэгтэй байх.
Арчер: Тэгье. Харин дараагийн удаа би шууд дамжуулалтаар нэгэн мэдэгдэл хийхийг хүсэж байна.
Хөт Эм: Өнөөдөр тэр өдөр ирлээ. Олны танил Брауны гэр бүл эцсийн шүүхийн шийдвэрээ сонсох гэж байна. Бидэнтэй хамт байж, үйл явдлыг анхааралтай үзээрэй.
Шүүгч эр: Чимээгүй, Үйлдсэн гэмт хэргүүдийн чинь төлөө чамайг бүх насаар чинь
суллагдах эрхгүйгээр хорих ялаар шийтгэж байна. Та амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд өнгөрүүлэх болно. Харгалзагч аа, түүнийг авч яв!
Жерри: Би шоронд явахгүй! Та нарын хэн нь ч намайг шүүх эрхгүй! Хэн нь ч биш! Зөвхөн Уолл Стритийн хаан, ноён Арчер Кингсли л намайг шүүх эрхтэй! Түүнийг нааш нь авчир! Тэр өөрийн гараар миний ялыг баталгаажуулах ёстой! Түүний гарын үсэггүйгээр би хаашаа ч явахгүй!
Харгалзагч эр: Шоронд хувийн эд зүйл авч орохыг хориглодог.
Тайлер: Буцаагаад өг! Аав минь надад авч өгсөн юм! Уолл Стритийн хаан, ноён Арчер Кингсли бол.. миний аав! Яаж надтай ингэж харьцаж зүрхэлж байна аа?
Шүүгч эр: Энэ юу вэ?
Жессика: Арчер, хонгор минь! Гуйя. Хэрэв чи үүнийг харж байгаа бол би хийсэн бүхнээсээ уучлал гуйж байна!
Шүүгч эр: Чимээгүй, Энэ лоозонг буулга!
Жессика: Надад дахиад ганцхан боломж олгооч! Би чиний төгс эхнэр болно гэж тангараглая!
Өмгөөлөгч эм: Өмгөөлөгчийн зүгээс хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байна. Манай үйлчлүүлэгч оролцох чадваргүй байна.
Шүүгч: Тийм байна, Шүүхээс түүнийг шүүх хуралд оролцох чадваргүй гэж үзлээ. Шүүх ажиллагааг түр зогсоож, түүнийг нарийн хамгаалалттай сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн, үзлэг шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэлээ.
Арчер: Баярлалаа ерөнхийлөгчөө. Таны хэлсэн үгэнд үнэхээр их хүндэтгэлтэй хандаж байна. Энэ бүхний дараа би.. эцэст нь жинхэнэ хайраа оллоо. Миний хөрөнгө мөнгө, байр суурийг бус, намайг байгаагаар минь хайрладаг хүн. …Миа, хайрт минь, надтай гэрлээч!
Жессика: Хар даа, аав чинь чамд маш их хайртай.
Сувилагч эр: Эмээ уух цаг боллоо.
Жессика: Эм ээ? Эм гэнээ? Би эм уухгүй! Хэзээ ч үгүй! … Чи алуурчин! Надад үр хөндүүлэх эм хүчээр уулгах гэж зүрхэлнэ гэнээ?! Миний хэвлийд хэний хүүхэд байгааг мэдэж байна уу? Тэр бол Арчер Кингсли. Уолл Стритийн хаан!
Сувилагч: Өвчтөн дахин догширч байна! Нэмэлт хамгаалалт явуул!
Эхнэр: Арчер, чи буцаад ирлээ. Би мэдэж байсан юм! Хар даа! Хар даа! Энэ бол бидний хүүхэд. Яг чам шиг харагдаж байна. Хүүгийнхээ төлөө намайг уучлаач! …Үгүй! Хүүг минь битгий аваач! Тэр минийх! Намайг тавь!
Хөтлөгч эр: Та сүйт бүсгүйгээ үнсэж болно.
Эхнэр: Ниа! Арчерийг минь булаасан гэр бүл сүйтгэгч! Арчер! Арчер! Арчер Кингсли!
Back to episodes Go home