Миа: Дэймон, яагаад миний дотуур хувцсыг өмсчихсөн байгаа юм?
Дэймон: Фрэнк гадуур ингэж явбал хоёр бургер авч өгнө гэсэн юм.
Миа: Дэймон, би чамд тэр бүлэглэлийнхнээс хол бай гэж хэдэн удаа хэлсэн билээ?... Гурван жилийн өмнө чамайг олоход чи ой санамжаа алдчихсан байсан. Фрэнк чамайг дахиад бүлэглэлийн дайнд татан оруулж, ой санамжаа дахин алдахад хүргэвэл яах юм?
Дэймон: Дахиж тэгэхгүй ээ. Миа, Гуйя, битгий уйл.
Трэвис: Гэр бүлийн цаг дууслаа, Миа. Одоо өрөө төл.
Миа: Трэвис, би энэ сарын мөнгөө аль хэдийн төлсөн.
Трэвис: Тэр чинь зөвхөн хүү байсан. Үндсэн өрөндөө дахиад 50 мянгыг төлөх ёстой.
Миа: Наатах чинь боломжгүй! Би гурван жилийн өмнө Дэймоны хагалгаанд 5,000 доллар зээлсэн. Эмнэлгийн бүртгэл ч батална.
Трэвис: Тэгээд юу гэж? Хүү чинь өдөр бүр нэмэгдэж байгаа. Төлсөн мөнгө чинь хүүдээ ч хүрэхгүй байна.
Миа: Энэ чинь дээрэм байна! Би дахиж нэг ч төгрөг өгөхгүй.
Трэвис: За яахав, Тэгвэл битгий төл. Вайпер клубт дахиад нэг бүжигчин хэрэгтэй байгаа. Надтай явбал өрөө дорхноо барагдуулна.
Миа: Би тийм газар руу явахгүй.
Трэвис: Чамд сонголт байхгүй.
Дэймон: Түүнд битгий хүр!
Трэвис: Ой санамжаа алдсан амьтан баатар болох нь уу? Нам цохь!
Миа: Дэймон, болиоч дээ! Түүнийг битгий зодооч! Би та нартай явъя. Гуйя!
Трэвис: Анхнаасаа үгэнд орсон бол… ингэж зодуулахгүй байсан юм.
Миа: Дэймон, эндээ байж байгаарай. Юу ч болсон араас битгий ирээрэй.
Дэймон: Гурван жилийн өмнө би Грейпортын бүлэглэлүүдийн дайныг дуусгаж, бүгдийг нь сөхрүүлсэн. Гэвч миний хамгийн итгэлт туслах Лука надаас урвасан. …Чи надаас урвалаа!
Лука: Бүлэглэлүүдийг нэгтгэчихээд захирахгүй зогссон. Тиймээс би чиний оронд суух болно.
Миа: Зүгээр үү? …Үгүй.
Дэймон: Түүнээс гараа тат! …Гараа тат гэж хэллээ!
Трэвис: Юу гэсэн бэ?
Дэймон: Би чамд түүнээс гараа тат гэлээ!
Миа: Дэймон, зугт! Чи тэднийг дийлэхгүй!
Трэвис: Чамд арай л зөөлөн ханджээ. Гар, хөлийг нь хугал!
Эр: Юу?!
Миа: Дэймон,
Трэвис: Энэ яаж боломжтой байна гэж?
Эр2: Үх
Дэймон: Энэ гараараа Миад хүрсэн биз дээ.
Эр2: Чи юу хийх гээд байнаа?
Трэвис: Чи…Чи чинь тэнэг байх ёстой биз дээ!
Дэймон: Миад гар хүрэх дуртай байна уу? …Түүнийг бүжигчин болгомоор байна уу?
Эр2: Битгий
Дэймон: Миад хүрсэн гараа бүтэн авч үлдэнэ гэж бодоо юу?
Трэвис: Миний гар
Миа: Дэймон, боль! Тэд Black Snake компанийн хүмүүс. Бид тэдэнтэй хүч үзэж чадахгүй!
Трэвис: Тэрний зөв, Манай босс бол Виктор Кейн. Түүнд 300 гаруй хүн бий. Надад гар хүрвэл, тэр чиний араас ирнэ!
Дэймон: Миа дахиж нэг ч цент төлөхгүй гэж Виктортоо хэл. Дургүй байвал өөрөө надтай ирж уулзаг. Одоо зайл!
Трэвис: Новшийн тэнэг! Би түүнийг алнаа!
Эр2: Трэвис тэр хэвийн биш байна. Ноён Кэйнд мэдэгдэх хэрэгтэй.
Трэвис: Мэдээж Ноён Кэйнд мэдэгдэнэ. Гэхдээ эхлээд, Миаг Viper клубт аваачна. Тэр тэнэгийг ирэхэд хэдэн арван үйлчлүүлэгч Миаг аль хэдийн эзэмдсэн байх болно.
Миа: Дэймон, явцгаая. Орж шархыг чинь эмчилье.
Дэймон: Тэд чиний араас ирнэ.
Миа: Юу гэсэн үг вэ?
Дэймон: Могойн соёог сугалчихвал дахиж хазаж чадахгүй.
Миа: Юу..Юу байсан бэ?
Трэвис: Машинаа зогсоо! Зогсоо!
Миа: Машин нь дэлбэрчихлээ!
Дэймон: Тэд өөрсдөө сонголтоо хийсэн. Одоо үр дагаврыг нь амсаж байна.
Миа: Дэймон, чи ой санамжаа сэргээчихсэн юм уу?
Дэймон: Тийм ээ. Бүх зүйлээ санаж байгаа.
Миа: Чи үнэндээ хэн юм бэ?
Дэймон: Бүгдийн үхсэн гэж боддог байсан хүн. Нэгэн цагт энэ хотыг захирч байсан хүн.
Миа: Дэймон, …Өвдөж байна уу?
Дэймон: Үүнээс ч хэцүүг туулсан.
Миа: Чи энэ хотыг захирдаг байсан гэсэн?
Дэймон: Гурван жилийн өмнө Би Грейпортын бүх бүлэглэлийг эрхшээлдээ оруулсан.
Миа: Тэгээд яаж буудуулсан юм бэ? Яагаад ой санамжаа алдсан юм?
Дэймон: Миний итгэлт баруун гар Лука Моретти, Киша бүлэгтэй нэгдэж, надаас урвасан. Тэр намайг буудаж, тархийг минь гэмтээдэг нейротоксин тарьсан хэрэг.
Миа: Тиймээс эмч нар шалтгааныг нь олж чадаагүй юм байна. Лука нэг удаа алах гэж оролдсон юм чинь дахиад оролдоно. Одоо Грейпортоос явж, биднийг хэн ч танихгүй газар очих хэрэгтэй.
Дэймон: Зугтаагаад асуудал шийдэгдэхгүй.
Миа: Гэхдээ одоо чи ганцаараа шүү дээ.
Дэймон: Лука надаас хүчтэйдээ ялаагүй. Би ар талаа хамгаалуулах гэж буруу хүнд итгэсэн учраас ялагдсан. Би нэг алдаагаа хоёр дахиа давтахгүй. …Хаашаа явах гэж байгаа юм?
Миа: Ажилдаа.
Дэймон: Угаалгын газар шөнө ажилладаггүй шүү дээ.
Миа: Шөнийн ээлжийн ажил олсон.
Дэймон: Ямар ажил ийм хувцас өмсүүлдэг юм бэ?
Миа: Дарга маань ийм хувцас өмсөхийг шаарддаг. Би ажилдаа явлаа. Ямар ч буруу зүйл хийхгээгүй.
Дэймон: Гар, Өнөөдрөөс эхлээд чи дахиж мөнгө олох гэж зовох шаардлагагүй.
Миа: Болж байна, Тэгвэл энэ сарын түрээс, хэрэглээний төлбөр, маргааш өглөөний хоолны мөнгийг гаргаарай. …Газар доорх ертөнцийн хаан гэнэ үү?! Бургер авах ч мөнгөгүй юм байж!
Дэймон: Миний бүх мөнгө, бизнесийг булааж авсан.
Миа: Бүгдийг буцааж авахаас нааш бид хоол идэх хэрэгтэй биз дээ.
Дэймон: Чамтай хамт явъя.
Миа: Үгүй. Чи Black Snake-ийн Линдингийн уурыг хүргэсэн. Гэртээ бай, анхаарал таталгүй, хаашаа ч битгий яв.
Дэймон: Нэг л биш байна. Энэ Миагийн шөнөөр ажилладаг газар юм уу?
Харуул: Гишүүний үнэмлэх?
Дэймон: Надад байхгүй.
Харуул: Үнэмлэхгүй бол орохгүй. Зайл, Энд гуйлгачдыг оруулдаггүй.
Дэймон: Тайвшир. Толгой эргэх нь хэвийн. ...Тэгэхээр тэр энд цэвэрлэгч хийдэг юм байна
Эр: Цэвэрлэгч ээ, энд нэг толбо үлдээчихэж.
Нина: Миа, чи энд юу хийгээд байгаа юм? VIP өрөөнүүдийг яагаад цэвэрлэхгүй байгаа юм?
Миа: Уучлаарай, Нина. Одоо очоод хийчихье.
Нина: Хурдалж үз, Дарга өнөөдөр ууртай байгаа гэж сонссон. Ажилдаа хайнга хандаж байгаад битгий баригдчихаарай.
Миа: Ойлголоо.
Эр: Ноён Кэйн ирлээ!
Эм: Бүгдээрэй гарцгаая
Нина: Ноён Кэйн, таныг юу энд авчрав?
Кэйн: Миа гэдэг эмэгтэй хаана байна?
Нина: Миа энд зүгээр л цэвэрлэгч хийдэг. Тэр танд юу хийсэн юм?
Кэйн: Өнөөдөр манай өр барагдуулагчид түүний гэрт очсон. Тэд бүгд машиндаа дэлбэрч нас барсан.
Миа: Осол болсон. Би ямар ч холбоогүй!
Кэйн: Трэвисийн хамгийн сүүлд очсон газар, танай гэр. Одоо чи түүний үхэлд хамаагүй гэж хэлэх нь үү?
Миа: Машин нь яагаад дэлбэрснийг би мэдэхгүй.
Кэйн: Хэрэв чи биш бол танайд амьдардаг ой санамжаа алдсан тэнэг чинь хийсэн байж.
Миа: Дэймон ямар ч буруу зүйл хийгээгүй!
Кэйн: Дэймон гэнэ ээ? Ноён Кроссын нэрийг ийм тэнэг амьтан бардам хэлдэг байх нь ээ!
Миа: Бүтэн нэр нь Дэймон Кросс.
Кэйн: Дэймон Кросс гурван жилийн өмнө нас барсан. Одоо Трэвисийн үхлийн хариуцлагаас гадна ноён Кроссын нэрийг гутаасныхаа төлөө ч хариуцлага хүлээнэ!
Миа: Би Трэвисийн талаар ч, Дэймоны талаар ч худал хэлээгүй!
Нина: Ноён Кэйн, Миа энд өдөр бүр ажилладаг жирийн эмэгтэй. Энэ бүхэнд тэр ямар ч хамаагүй байх!
Кэйн: Гэхдээ энэ бүхний төлөө хэн нэгэн төлөөс төлөх ёстой.
Миа: Юу хүссэн юм?
Кэйн: 100 мянган доллар өгвөл өрийг чинь хаая.
Миа: 100 мянга аа? Надад тийм мөнгө байхгүй.
Кэйн: Тэгвэл Viper клубын… VIP үйлчлүүлэгчдийг хөгжөө.
Миа: Үгүй! Би бүжигчин болохгүй!
Кэйн: Би асуугаагүй байна. …Өнөө шөнө амьд гарах эсэх чинь… тэр өрөөнд байгаа эрчүүдийг… хэр сэтгэл хангалуун байлгахаас шалтгаална.
Миа: Намайг тавиач!
Дэймон: Хүлээ! Түүний өрийг би төлнө.
Кэйн: Чи чинь? …..Чи хэн бэ? Биеэ боолтоор ороочихоод түүний өрийг төлнө гэж бодоо юу?
Дэймон: Би Дэймон Кросс.
Кэйн: Боломжгүй! Ноён Кросс гурван жилийн өмнө нас барсан! Чи зүгээр л түүнтэй адилхан хуурамч этгээд.
Миа: Дэймон, чи энд юу хийж байгаа юм?
Дэймон: Чамайг ганцаараа ирсэнд санаа зовоод.
Миа: Энэ газар аюултай. Виктор олон хүнтэй, тэд буутай.
Дэймон: Санаа зоволтгүй. Би байгаа цагт… хэн ч чамд гар хүрэхгүй. …Виктор, Миагийн өмнө сөхөрч уучлалт гуйх ганц боломж өгье.
Эр: Энэ залуу чинь галзуурчихаа юу? Ноён Кэйнийг сөхөр гэж байна уу?!
Эр2: Ноён Кэйнтэй тэрсэлдсэн сүүлчийн хүн одоо хүртэл сураггүй байгаа.
Эр3: Газар доорх ертөнцийн боссын нэрийг зээллээ гээд түүн шиг тулалдаж чадна гэж бодож байгаа юм байх даа.
Кэйн: Худлаа, чи хэн байх нь надад хамаагүй. Эндээс амьд гарна гэж санахын ч хэрэггүй!
Миа: Дэймон, болгоомжтой!
Дэймон: Санаа зоволтгүй.
Эр: Өвдөг сөгдөж, ноён Кэйнээс уучлалт гуй!
Дэймон: Өмнө нь хэн ч над руу буу чиглүүлж байгаагүй.
Эр: Одоо чиглүүлчихсэн байна.
Эм: Энэ яаж боломжтой гэж?
Миа: Ард чинь!
Нина: Зэвсэгтэй дөрвөн хүнийг ганцаараа унагачихлаа! Тэр үнэхээр тэнэг юм уу?
Миа: Үнэхээр гайхалтай юм! Дэймон үнэн хэлжээ. Тэр үнэхээр энэ хотын газар доорх ертөнцийг захирч байсан хүн юм байна!
Кэйн: Битгий хөдөл, би түүнийг ална шүү!
Дэймон: Намайг сүрдүүлэхийг илүү үзэн яддаг.
Дэймон: Анхандаа энэ хотын бүх бүлэглэлийг нэгтгэвэл бүх зүйл амархан болно гэж бодсон. Эмэгтэйчүүдийг хүчлэхгүй, гэмгүй хүмүүсийг хохироохгүй байхад л хангалттай байсан.
Бүгд: Эргээд тавтай морил Ноён Кросс!
Дэймон: Эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, гэмгүй хүнд гар хүрсэн хэн боловч надад хариуцлага хүлээнэ!
Кэйн: Энэн үгийг хэлж байсан хүн ганцхан бий. Ноён Кросс, Та үнэхээр амьд байжээ!
Нина: Чиний гэртээ авчирсан тэнэг хүн чинь газар доорх ертөнцийг захирч байсан Ноён Кросс байжээ!
Кэйн: Ноён Кросс, таныг амьд гэдгийг мэдсэнгүй. Хэрэв Миа тантай холбоотойг мэдсэн бол хэзээ ч гар хүрэхгүй байсан юм!
Эр1: Тэр үнэхээр гурван жилийн өмнө Грейпортын бүх бүлэглэлийг нэгтгэсэн Ноён Кросс юм байна!
Эр2: Бид бүр түүнийг шоолж байсан шүү дээ! Тэр биднийг алах байх даа?
Нина: Миа, энэ олон жил чиний асарч байсан хүн чинь Грейпортын газар доорх ертөнцийн хуучин хаан байж!
Миа: Чи үнэхээр үнэн хэлж байсан юм байна.
Дэймон: Миагийн хувцсыг тайлах эрхийг хэн чамд зөвшөөрсөн юм?
Кэйн: Ноён Кросс, энэ бүхэн тэр Black Snake компанид өртэй байснаас эхэлсэн.
Дэймон: Ой санамжаа алдсан болохоор намайг хуурахад амархан гэж бодоо юу?
Кэйн: Ноён Кросс, Би хэлье! Би бүгдийг хэлье.
Дэймон: Ярь!
Кэйн: Эйден Росси, хатагтай Беннеттийг авчир гэсэн. Түүнийг Росси эдлэнд хүргэж өгөхийг надад тушаасан.
Миа: Эйден Росси гэж хэн юм? Би түүнтэй уулзаж ч байгаагүй.
Кэйн: Эйден долоо хоногийн өмнө Viper клубт ирээд ажиллаж байсан хатагтай Беннеттийг хараад шууд сонирхсон. Ноён Кросс, би 300 гаруй хүнтэй ч Россигийн бүлгийн дэргэд юу ч биш. Эйденд татгалзсан бол намайг ч, миний хүмүүсийг ч алах байсан.
Дэймон: Өөрийгөө аврахын тулд чи.. Миаг золиосолсон хэрэг үү?
Кэйн: Надад өөр сонголт байгаагүй.
Дэймон: Чамд сонголт байсан. Чи өөрөөсөө хүчтэй нэгний эсрэг зогсохоос айгаад гэмгүй эмэгтэй рүү хутгаа далайсан. Миний тогтоосон дүрмээр бол… чи үхэх ёстой!
Миа: Дэймон, Викторын буруу. Гэхдээ намайг үнэхээр хохироохыг хүссэн хүн нь Эйден Росси. Хэрэв Виктор аргагүйн эрхэнд тэгсэн бол… алдаагаа засах боломж олгоё.
Дэймон: Чи үнэхээр түүнийг явуулахыг хүсэж байна уу?
Миа: Дахиж хэзээ ч эмэгтэйчүүдийг зээлийн өрөөр нь дарамтлахгүй гэвэл болно. Энэ удаад өршөөе.
Кэйн: Баярлалаа, хатагтай Беннетт! Таны бүх өрийг тэглэнэ. Black Snake компани дахиж хэзээ ч эмэгтэйчүүдийг өрөөр нь дарамтлахгүй гэж амлая.
Дэймон: Санаж ав, Миа чиний амийг аварлаа.
Кэйн: Ойлголоо. Одооноос хатагтай Беннеттэд би хариуцлага хүлээнэ. Түүнд гар хүрсэн хэн боловч эхлээд надтай тулна!
Дэймон: Бос.
Кэйн: Эйден Росси байна.
Дэймон: Миаг олсон, маргааш орой өөрийн биеэр Росси эдлэнд хүргэж өгнө гэж хэл.
Миа: Дэймон, чи юу төлөвлөөд байгаа юм?
Дэймон: Олзыг нүхнээс нь гаргах хамгийн сайн арга бол, аюулгүй гэж бодогдуулах.
Эйден: Виктор, миний хүссэн эмэгтэй хаана байна?
Кэйн: Миа миний хяналтад байгаа. Маргаашийн үдэшлэгээс өмнө Росси эдлэнд өөрийн биеэр хүргэж өгнө.
Эйден: Сайн байна. Чи ийм хэрэгтэй хүн байж таарах гэж. Түүнд тачаангуй хувцас өмсгө.
Кэйн: За, ноёнтоон. Ноён Кросс, Эйден хууртагдчихлаа.
Миа: Дэймон, чи үнэхээр Росси эдлэн рүү явах гэж байгаа юм уу?
Дэймон: Мэдээж.
Кэйн: Эйденийг чимээгүйхэн алахаар үдэшлэгт нь нууцаар нэвтрэх гэж байгаа юм уу?
Дэймон: Үгүй. Би Росси эдлэн рүү шууд дайрна.
Кэйн: Юу?... Юу? Та Росси бүлгийн эдлэн рүү дайрах гэж байгаа юм уу?
Дэймон: Ямар нэг асуудал байна уу?
Кэйн: Ноён Кросс, Росси эдлэн цэргийн бааз биш ч, хуучин тусгай хүчний 30 гаруй цэрэг байнга хамгаалдаг. Тэд бүгд жинхэнэ байлдааны туршлагатай, галт зэвсэг болон гардан тулаанд мэргэшсэн. Эйден хамгаалалтын албаны даргаар тусгай хүчний ахмадад асар их мөнгө төлж ажиллуулдаг.
Миа: Тусгай хүчний 30 гаруй цэрэгтэй гэнээ!
Кэйн: Энгийн бүлэглэлийнхэн тэдний эсрэг юу ч хийж чадахгүй. Би 300 хүнээ бүгдийг нь авч очсон ч нэвтэрч чадах эсэх нь эргэлзээтэй. Эйден Росси бол гэр бүлийнхээ цорын ганц өв залгамжлагч. Түүнд ямар нэг зүйл тохиолдвол эцэг нь Росси бүлгийн бүх хүчийг бидний эсрэг хөдөлгөнө.
Миа: Дэймон, Викторын зөв. Миний төлөө амь насаа эрсдэлд оруулах хэрэггүй.
Дэймон: Миа, Чамайг хамгаалж, алдсан бүхнээ буцааж авахын тулд эхлээд Росси овгийг сөхрүүлнэ.
Кэйн: Ноён Кросс, та гурван жил байхгүй байсан. Лука таны хуучин хүмүүсийг аль хэдийн тараачихсан. Бид хэдхэн хүн Росси бүлэгтэй дайтлаа ч дийлэхгүй.
Дэймон: Намайг болиулах гэж оролдох хэрэггүй. Гурван жилийн өмнө Грейпортыг нэгтгэж чадсан юм чинь үүнийг ч бас чадна. Маргааш орой Росси эдлэн хаан гэж өргөмжилж байсан хүнээ дахин хүлээж авна.
Кэйн: Гэхдээ бид яаж дотогш нэвтрэх юм бэ? Эйден надад итгэж болох ч… машиныг заавал шалгана.
Дэймон: Эйден Миа-г авчирч өгөхийг хүлээж байгаа болохоор түүний хүссэнийг ёсоор нь биелүүл. Миа-г хүргэж өг.
Миа: Чи үнэхээр намайг явуулах гэж байгаа юм уу?
Дэймон: Мэдээж үгүй. Маргааш... Викторын машинд суух Миа нь… би байна.
Виктор: Та хатагтай Беннеттийн дүрд хувирна гэж үү?
Дэймон: Унт даа. Унтаж амар.
Миа: Чи маргааш үнэхээр Росси эдлэн рүү явах юм уу?
Дэймон: Тэгнээ.
Миа: Тэнд байлдааны туршлагатай олон хүн, бас буутай байгаа.
Дэймон: Тэд намайг гэмтээж чадахгүй.
Миа: Би чамайг авчрах гэж маш их хичээсэн. Дахиад тийм байдалд орохыг чинь харж чадахгүй.
Дэймон: Гурван жилийн өмнө хамгийн их итгэдэг хүн минь араас дайрсан учраас л ялагдсан. Одоо ой санамж минь эргэн ирсэн. Хэнд ч хоёр дахь боломж олгохгүй.
Миа: Харин маргааш чи үнэхээр буцаж ирэхгүй бол яах юм?
Дэймон: Би ирнэ.
Миа: Би дараа нь харамсахыг хүсэхгүй байна. …Дэймон, бид гурван жил хамт амьдарлаа. Чи аль хэдийн миний амьдралын хамгийн чухал хүн болсон. Өнөө шөнө би чамд өөрийгөө зориулмаар байна. Маргааш юу ч болсон би энэ мөчийг алдаж харамсахыг хүсэхгүй байна. …Дэймон, зөөлөн байгаарай. Энэ миний анхны удаа. …Надад аюулгүй буцаж ирнэ гэж амла.
Дэймон: Амлаж байна.
Кэйн: Ноён Кросс, би Эйденд таныг ухаангүй болтол нь мансууруулсан гэж хэлсэн. Машинд болгоомжтой суугаарай.
Дэймон: Сайн ажиллаа. Өнөөдөр Эйден дайснаа гэртээ өөрөө урьж оруулах нь дээ.
Харуул: Ноён Кэйн, Эйдений хүссэн эмэгтэйг авчирсан уу?
Кэйн: Мэдээж. Дуулгавартай болгох эм өгсөн. Одоо бараг явж ч чадахгүй.
Харуул: Оруул.
Кэйн: Ноён Кросс, Хамгаалагчид төсөөлснөөс олон байна.
Дэймон: Нийт 28 байна.
Кэйн: Хэзээ тоолсон юм бэ?
Дэймон: Машин эдлэнд орсон цагаас.
Кэйн: Хэрэв тэд бүгдээрээ бидэн рүү дайрвал...
Дэймон: Санаа зоволтгүй. Эйден Миатай ганцаараа үлдэхийн тулд хамгаалагчдаа өөрөө явуулна.
Харуул: Эйден, Виктор, эмэгтэйг авчирлаа.
Эйден: Тэднийг оруул.
Харуул: Бид нар үлдэх шаардлагатай юу?
Эйден: Бүгд гар! Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч энд орж ирж болохгүй! …Эцэст нь… Сайн ажиллалаа, Виктор. Ирэх жилийн хамгаалалтын төлбөрийг чинь 50% болгоё.
Кэйн: Баярлалаа, Эйден.
Эйден: Одоо эндээс гар! …Миа, Виктор чамд энд юу хийхийг чинь хэлсэн үү? Битгий ай. Намайг сэтгэл хангалуун байлгавал… өрийг чинь тэглэж, Viper клубын менежер болгоно. …Чи юу хийгээд байгаа юм? Намайг тавь! Өвтгөж байна! ..Чи эрэгтэй юм уу?! Новш гэж, Виктор надаас урважээ! …Энэ эдлэнд байгаа 30 гаруй хамгаалагч бүгд байлдааны туршлагатай. Түр хүлээ! Тэд чамайг тас татна!
Харуул: Ноён Росси-г сулла!
Эйден: Түүнийг ал!
Харуул: Хэн нь ч буудаж болохгүй.
Эйден: Юугаа хүлээгээд байгаа юм? Би та нарт асар их мөнгө төлдөг! Намайг барьцаалчихаад байхад зүгээр хараад зогсох юм уу?
Харуул: Тэр таныг барьцаалсан байна.
Дэймон: Одоо буудах боломжгүй. Зэвсгээ буулга гэж тушаа.
Эйден: Хэзээ ч үгүй! Чи хэн байх чинь надад хамаагүй. Би чамайг заавал ална!
Дэймон: Би асуугаагүй байна!
Эйден: Боль! Би хэлье! Бүгд зэвсгээ буулга!
Харуул: Ажил олгогчийн тушаал! Бүгд зэвсгээ буулга!
Дэймон: Виктор!
Кэйн: Ноён Кросс!
Дэймон: Эдлэнг бүхэлд нь бүслэн хяналтдаа ав. Хамгаалалтын өрөө болон бүх орцыг эзэл. Миний тушаалгүйгээр хэн ч эндээс гарч, гадагш мэдээ дамжуулж болохгүй.
Кэйн: Ойлголоо.
Дэймон: Одооноос энэ эдлэн дэх бүх хүнд Виктор тушаал өгнө гэж мэдэгд.
Эйден: Чи миний эдлэнг хэзээ ч авч чадахгүй! …За! Би зөвшөөрлөө. Юу хүссэнээ хий!
Миа: Дэймон, чи зүгээр үү?
Дэймон: Мэдээж зүгээр.
Миа: Ашгүй дээ!
Дэймон: Чи Миятай уулзахыг хүсдэг байхаа? Одоо тэр энд байна.
Эйден: Надаас юу хүсээд байгаа юм?
Дэймон: Миягаас уучлалт гуй.
Эйден: Чи миний эцэг хэн гэдгийг мэдэх үү? Намайг жирийн нэг хүүхнээс уучлалт гуй гэж үнэхээр шаардаж чадаж байна уу?
Дэймон: Гурван жилийн өмнө Грейпорт бүхэлдээ миний мэдэлд байсан. Бүр эцэг чинь хүртэл надтай ярихдаа сөхөрдөг байлаа.
Эйден: Чи хэн гээч вэ?
Дэймон: Намайг Дэймон Кросс гэдэг. Миний нэрийг сонссон байлгүй дээ?
Эйден: Дэймон Кросс оо? Би ерөөсөө... Юу? Чи Дэймон Кросс юм уу? Амьд байсан юм уу? … Юу? Чи Дэймон Кросс юм уу? Амьд байсан юм уу? Боломжгүй! Лука Морретти чамайг гурван жилийн өмнө алсан гэсэн.
Дэймон: Урмыг чинь хугалсанд уучлаарай.
Эйден: Амьд үлдлээ гээд яах юм? Грейпорт гурван жилийн өмнөхтэйгөө адилхан гэж бодоо юу? Лука Моретти чиний эзэмшдэг байсан бүх бизнесийг авсан. Түүнд бууж өгөөгүй хүмүүсийг алсан эсвэл Грейпортоос хөөсөн. Одоо Лука мянга гаруй хүн захирдаг. Грейпортын хамгийн том гэр бүлүүд хүртэл түүний тушаалаар ажилладаг. Чамд Виктор хэдэн хүнээс өөр юу байгаа юм? Чи Россигийн эдлэнгээс ч амьд гарч чадахгүй байж Лукад дайн зарлана гэж үү?
Дэймон: Тэр чамд хамаагүй.
Эйден: Намайг цохино гэнээ?
Дэймон: Миягаас уучлалт гуй.
Эйден: Угаалгын газрын эзнээс үү? Тэр надаас дор амьтан! Миний мөр!
Дэймон: Сүүлийн боломж. Уучлалт гуй!
Эйден: За, гуйя. Яг одоо уучлалт гуйя. …Хатагтай Беннетт, уучлаарай.
Дэймон: Россигийн эдлэн одоо минийх болсон. Өнөөдрөөс эхлэн… та нар миний тушаалаар ажиллана.
Харуул: Ноён Росси зэвсгээ буулгах тушаал өгсөн учраас бид зэвсгээ тавьсан. Гэхдээ энэ нь таны хүмүүс болсон гэсэн үг биш.
Эйден: Тэд мэргэжлийн цэргүүд. Сайн цалин авдаг. Россигийн гэр бүл тэдний цалинг өгч байгаа цагт тэд бидний төлөө ажиллана.
Дэймон: Эйден та нарт сард хэдийг төлдөг юм?
Харуул: Нэг хүнд 10 мянган доллар. Амь насанд аюултай аллагын даалгавар бол нэмэлт төлбөртэй.
Дэймон: Би хоёр дахин нэмж, зургаан сарын цалинг урьдчилж өгье.
Эйден: Энд 30 гаруй хүн байгаа. Зургаан сарын цалинг хоёр дахин нэмбэл 3.6 сая доллар болно. Та гурван жил алга болж хоосон гарч ирсэн биз дээ? Тийм их мөнгө төлж чадах уу?
Харуул: Бид амлалт биш, баталгаатай төлбөр авдаг.
Дэймон: Шударга байна. Газар доорх зоорь руу дагуулаад яв.
Харуул: Эдлэнгийн доор зоорь байгааг яаж мэдэж байгаа юм?
Дэймон: Россигийн гэр бүлийг энэ эдлэнг барихад Грейпортод нэг ч тоосго миний зөвшөөрөлгүй орж ирдэггүй байсан юм.
Эйден: Тэр мөнгө манай гэр бүлийнх! Нэг доллар ч авч болохгүй!
Дэймон: Виктор, гарыг нь тасал. Амьд үлдэх эсэхийг нь хамаагүй. Алганы хээг нь уншуулаад зоорийг нээнэ.
Кэйн: За, ноён Кросс!
Эйден: Хүлээ. Би нээе. Яг одоо нээж өгье!
Кэйн: Ямар их мөнгө вэ!
Миа: Би амьдралдаа ийм их бэлэн мөнгө харж байсангүй.
Эйден: Эцэг маань энэ бүх мөнгийг цуглуулсан. Нэг доллар авах л юм бол Россигийн гэр бүл чамайг дэлхийн хязгаар хүртэл мөрдөнө!
Дэймон: Миний мэдэлд орсон мөчөөс эхлээд энд байгаа бүгд минийх. 3.6 сая доллар тоолж гаргаад тэдэнд хувааж өг.
Кэйн: За, ноён Кросс.
Дэймон: Энэ бол дараагийн зургаан сарын чинь цалин.
Эйден: Новш гэж! Урвагчид!
Харуул: Бид хөлсний цэргүүд, Россигийн гэр бүлийн боолууд биш. Бидний үнэнч байдал хамгийн өндөр цалин өгч байгаа хүнд л зориулагдана. …Таны тушаалыг хүлээж байна, ноён Кросс.
Дэймон: Надад үнэнч байх тангараг хэрэггүй. Зүгээр л тушаалыг минь биелүүл.
Харуул: Цалингаа цагт нь авч байвал хангалттай. Тэгвэл ажил олгогчийнхоо бүх тушаалыг биелүүлнэ.
Дэймон: Сайн байна. Эдлэнг бүхэлд нь хамгаалалтад ав. Хүн бүр хуучин байрлалдаа үлд. Энэ эдлэнгийн эзэн солигдсоныг гаднынхан мэдэж болохгүй.
Харуул: Ойлголоо.
Эйден: Одоо яах гэж байна?
Дэймон: Өмнөд дүүрэг дэх Россигийн бүх салбарын удирдлагад мэдэгд. Маргааш орой энд ашиг хуваарилах хуралд ирэхийг тушаа.
Эйден: Тэд чинь аавын минь хүмүүс шүү дээ. Чи тэднийг энд дуудаж байгаа чинь хотын өмнөд хэсэг дэх Россигийн бүх бизнесийг булаан авах гэж үү?
Эр: Эйден яагаад гэнэт ашиг хуваарилах хурал зарлачихав?
Бруно: Яавал гэж? Россигийн гэр бүл Өмнөд дүүргээс авах хувиа дахиад нэмэх гэж байгаа биз.
Эр: Бид сарын орлогынхоо талыг тэдний гэр бүлд хэдийн өгдөг шүү дээ.
Бруно: Тайван бай. Өнөө орой надтай хамт байхад Эйден хэтэрхий даварсан шаардлага тавьж зүрхлэхгүй.
Харуул: Ноёд оо, зэвсгээ хураалгана уу.
Бруно: Би ийм хуралд олон удаа оролцож байсан. Гэхдээ хэзээ ч зэвсгээ хураалгаж байгаагүй.
Харуул: Ноён Россигийн шинэ тушаал. Санаа зоволтгүй. Бид байхад хэн ч та нар руу халдахгүй.
Бруно: Өнөө орой юу ч болсон би эсэн мэнд гарна. …Эйден, энэ хэн юм?
Дэймон: Өнөөдрийн хурлыг би удирдана.
Бруно: Чи хэн гээч вэ? Энд үг хэлэх эрх чамд байхгүй.
Кэйн: Амаа тат! Та нарын өмнө зогсож байгаа хүн бол ноён Дэймон Кросс.
Эр1: Дэймон Кросс гэнээ? Гурван жилийн өмнө Грейпортын гэмт хэргийн ертөнцийг нэгтгэсэн хүн үү?
Эр2: Боломжгүй! Дэймон Кросс аль хэдийн нас барсан!
Эр: Үнэхээр мөн байна! Би гурван жилийн өмнө ноён Кроссын гэмт хэргийн бүлгүүдийн уулзалтад оролцож байсан. Тэр царайг нь хэзээ ч мартахгүй.
Бруно: Юу? Дэймон Кросс амьд гэж үү? …Би Дэймон Кросс мөн байлаа гээд яах юм? Грейпорт одоо Лука Мореттигийнх болсон.
Дэймон: Харин би, алдсан бүхнээ буцааж авахаар ирсэн.
Бруно: Би 20 зэвсэгт хүн авчирсан. Нэг л утасдахад тэд энд дайран орж ирнэ. Өнөөдөр Грейпорт чинийх байхаа больсныг ойлгох болно! …Юу болоод байна аа?
Дэймон: Утасны сүлжээг унагасан! Та нарыг ирсэн мөчөөс эхлэн энэ эдлэнгийн холбоог тасалсан.
Бруно: Холбоо тасалснаар миний хүмүүсийг барьж чадна гэж бодоо юу? Би арван минутын дотор гарахгүй бол тэд ямар ч байсан дайрна! Одоо 10 минут өнгөрчихлөө.
Дэймон: Одоо тэд дайрах чадвартай байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?
Бруно: Яаж ийм юм болдог байна аа?
Дэймон: Чи намайг доромжлохоор шийдсэн мөчид л хүмүүс чинь бууж өгсөн. Одоо чамд хоёр сонголт байна. Бууж өг, эсвэл үх!
Бруно: Дэймон Кросс! Би Өмнөд дүүргийн хамгийн том казиног эзэмшдэг. Би Россигийн гэр бүл болон Лукад сар бүр сая саяын ашиг өгдөг. Намайг албал тэд чамд хариуцлага хүлээлгэнэ!
Дэймон: Чи намайг гурван жилийн өмнө аль хэдийн үхэж үзсэнийг мартсан бололтой. Үхэл хүртэл, намайг сөхрүүлж чадаагүй. Лукын нэрээр намайг айлгаж чадна гэж бодоо юу?
Бруно: Тэгвэл би чамайг ална! …Миний гар.
Дэймон: Би чамд нэг боломж өгсөн.
Бруно: Хүлээ! Би бууж өгье! Golden Crown казиног бүхэлд нь танд өгье!
Дэймон: Надад ганцхан боломж л байдаг.
Бруно: Ноён Кросс, гуйя!
Дэймон: Би хоёрхон сонголт өгсөн. Бууж өг, эсвэл үх. Надад хамгийн түрүүнд бууж өгсөн хүн Golden Crown казиног удирдах эрхтэй болно.
Эр: Гурван жилийн өмнө та Грейпортын бүлэглэлүүдийн дайныг зогсоож, бидэнд бизнесээ тайван эрхлэх боломж олгосон. Би дахин танд үнэнчээр зүтгэнэ.
Дэймон: Өнөөдрөөс эхлэн Golden Crown казиног чи удирд.
Эр: Баярлалаа, ноён Кросс!
Эр1: Би шөнийн клубынхаа санхүүгийн бүртгэл болон удирдлагыг шилжүүлж өгье. Одооноос ноён Кросст захирагдана.
Эр2: Би ч бас бууж өгье.
Бүгд: Бид ноён Кроссын тушаалаар ажиллах болно.
Эйден:: Тэр ганцхан шөнийн дотор Өмнөд дүүргийг Россигийн гэр бүлээс булааж авлаа!
Дэймон: Бүх бүртгэл, түлхүүр болон удирдах эрхийг Викторт шилжүүл.
Эр1: Ноён Кросс, бид удирдлагаа шилжүүлсний дараа яах вэ?
Дэймон: Тушаалыг минь биелүүлж байвал хуучин албан тушаалаа хадгална. Та нарын хувь буурахгүй. Харин ч илүү ихийг олж магадгүй.
Кэйн: Ноён Кросс, Өмнөдийн бүх бизнес сарын ашгийнхаа талыг Россигийн гэр бүлд өгдөг юм байна. Тэр мөнгөний нэг хэсэг нь тэднээр дамжин Тулад очдог юм байна.
Дэймон: Лука миний бизнесийг ашиглан өөрийнхөө хүмүүсийн үнэнч байдлыг худалдаж авч байна. Одоо бүр Грейпортыг өөрийнх гэж бодож. …Өнөөдрөөс эхлэн Өмнөд дүүргийн бүх бизнес Россигийн гэр бүл болон Лукад мөнгө шилжүүлэхээ зогсоо!
Эр2: Мөнгө шилжүүлэхээ зогсоо гэж үү? Ноён Кросс, Лука биднийг мөнгө өгөхөө больсныг мэдвэл шийтгэхээр хүмүүс явуулна шүү дээ.
Дэймон: Та нар миний тушаалыг л биелүүл.
Бүгд: Ойлголоо.
Дэймон: Өнөө оройноос өмнө казино, шөнийн клуб, зээлийн компани болон боомтын агуулахуудыг бүгдийг нь хяналтдаа ав. Байгууллага бүрд өөрийн хүмүүсийг байрлуул. Россигийн гэр бүлд нууцаар мэдээлэл дамжуулсан хэнийг ч тэр даруй арга хэмжээ авч зогсоо.
Кэйн: За, ноёнтоон! …За, ноёнтоон!
Дэймон: Та явж болно.
Эр2: Дэймон Кросс амьд байна! Тэр Россигийн эдлэнг эзэлж, Өмнөд дүүргийн бүх бизнесийг гартаа оруулсан! …Ноён Моретти түүнийг алсны дараа Өмнөд дүүрэг дахиад Россигийн гэр бүлийнх болно.
Кэйн: Ноён Кросс, Россигийн гэр бүлд мэдээлэл дамжуулж болохгүй гэж хэлсэн шүү дээ. Чи хэдийн мартчихсан бололтой.
Урвагч: Намайг битгий алаач! Би тайлбарлаж чадна!
Кэйн: Түүнийг дотогш аваач.
Дэймон: Түүнийг явуул.
Кэйн: Ноён Кросс, Тэр таны мэдээлэлийг Лукгийн хүмүүст аль хэдийн дамжуулсан.
Дэймон: Мэдэж байна.
Кэйн: Та тавьж явуулах гэж байгаа юм уу?
Эр: Ноён Моррети, Өмнөд дүүрэгт нэг асуудал гарлаа.
Лука: Миний хурлыг тасалдуулах хэмжээний ямар чухал асуудал гарав?
Эр: Хэн нэгнээс Россигийн эдлэнгийн нэг зураг ирсэн. Та өөрөө харсан нь дээр байх.
Лука: Дэймон Кросс? …Дэймон Кросс! …Боломжгүй! Түүнийг хэд хэдэн удаа буудаж, мэдрэлийн хор тарьсан. Тэр амьд үлдэх боломжгүй!
Эр1: Ноён Кросс амьд гэнээ?.
Лука: Энэ зургийг хаанаас авсан юм?
Эр: Россигийн гэр бүлийн боомтын менежер өөрөө авсан. Тэр бас Дэймоноос мэдээ авчирсан.
Лука: Юу гэж хэлсэн юм?
Эр: Гурван жилийн өмнөх өр төлбөрөө өөрийн биеэр нэхэж ирнэ гэсэн.
Лука: Өөр юу байна? Үргэлжлүүл!
Эр: Бруно нас барсан. Россигийн эдлэн бүрэн хяналтад орсон. Өмнөдийн бүх казино, шөнийн клуб, зээлийн компани болон боомтууд Россигийн гэр бүлд төлдөг хувиа зогсоосон.
Лука: Тэр дөнгөж гарч ирсэн хэрнээ Өмнөд дүүргийг бүхэлд нь хяналтдаа авсан гэнээ?.
Эр: Боомтын менежерийн хэлснээр Дэймон түүнийг мэдээлэл дамжуулсаныг мэдэж байсан ч зориуд явуулсан байна.
Лука: Өөрийгөө ил гаргахыг хүссэн бололтой.
Эр: Ноён Моретти, хүмүүсээ цуглуулаад одоо Өмнөд дүүрэг рүү дайрах уу?
Лука: Үгүй. Дэймон энэ мэдээг надад хүргүүлсэн нь бэлтгэлтэй байгаагийн шинж. Тиймээс бид юу ч хийхгүй.
Эр: Бид юуч хийхгүй гэж үү?
Лука: Россигийн гэр бүл өв залгамжлагчаа, эдлэнгээ, бас Өмнөд дүүргийг бүхэлд нь алдсан. Харин санаа зовох ёстой хүн нь би биш.
Маркус: Эйден муу хэрэггүй амьтан! Гурван жилийн өмнө алга болсон хүнийг Өмнөд дүүргийг бүхэлд нь булаахад хүргэчихдэг! …Лука, гурван жилийн өмнө чи Дэймоныг нас барсан гэж бүгдэд зарласан. Тэгвэл тэр яагаад амьд байгаа юм?
Лука: Яаж яриад байгаа юм!
Маркус: Хүүд минь юу тохиолдсонг мэдэх үү?
Лука: Дэймон Эйденийг алаагүй байна. Россигийн гэр бүлийн эсрэг барьцаа болгон ашиглах гэж байгаа байх.
Маркус: Би эдлэнгээ буцааж авч, Дэймоны толгойг өөрөө тасдана.
Лука: Эхлээд Golden Crown казиног буцааж авах хэрэгтэй. Энэ бол Өмнөд дүүргийн хамгийн чухал бизнес. Казиног буцааж авмагц бусад менежерүүд ч бас дагана.
Маркус: Хувийн цэргүүдээ надад өг. Энэ ажиллагаа яасан ч бүтэлгүйтэх ёсгүй.
Лука: Россигийн гэр бүл Өмнөд дүүргийг алдсан. Чи өөрийнхөө үүсгэсэн асуудлыг надаар цэвэрлүүлэх эрхгүй!
Маркус: Рэймонд!
Рэймонд: За, Ноён Росси
Маркус: 50 зэвсэгт хүн цуглуул! Өнөө орой Golden Crown казиног… буцааж авна!
Рэймонд: Ганц казино авахад 50 хүн хэрэггүй шүү дээ.
Маркус: Үгүй. Golden Crown-ийн шинэ эзэн нь… Дэймон Кросс.
Рэймонд: Юу? …Ноён Росси, тэр бол өнгөрсөн үеийн нэр сүрээ алдсан нэгэн төдий.
Маркус: Дэймоныг дутуу үнэлж болохгүй. Чиний даалгавар бол Викторыг амьдаар нь барих. Дэймон казинод ирвэл түүнтэй бүү тулалд. Надад нэн даруй мэдэгд.
Рэймонд: Ойлголоо. Гурван жил алга болсон хүнээс юунаас нь айдаг байнаа?... Өнөө орой би Golden Crown казиног буцааж авч, Дэймон Кроссыг өөрийн гараар ална!
Кэйн: Өнөөдрөөс казиногийн олсон нэг доллар бүрийг ноён Кросст шилжүүлэхээс өмнө би шалгана.
Эр: Ойлголоо. Golden Crown казино одоо зөвхөн ноён Кросст захирагдана гэдгийг бүх ажилтанд мэдэгдсэн.
Рэймонд: Россигийн гэр бүлийн хүмүүс ээ, амьд үлдэхийг хүсвэл эндээс гар!
Эр: Зогс! Golden Crown казино одоо ноён Кроссынх болсон!
Рэймонд: Дэймон удахгүй дахин үхдэл болно! Өмнөд дүүрэг үргэлж Россигийн гэр бүлийнх байна! …Тэгэхээр Россигийн гэр бүлээс урваж, Өмнөд дүүргийг эзлэхэд тусалсан хүн нь чи юм үү?
Кэйн: Би хэзээ ч Россигийн гэр бүлд үнэнч байгаагүй. Ноён Кросс л Грейпортын жинхэнэ эзэн.
Рэймонд: Тийм гэж үү?
Эр1: Рэймонд, Бид казиног хяналтдаа авч, Викторыг амьдаар нь барьсан. Ноён Россигийн даалгаврыг биелүүллээ. Одоо шууд буцъя.
Рэймонд: Дэймон хараахан ирээгүй байхад, яагаад буцах ёстой гэж?
Эр1: Ноён Росси Дэймон гарч ирвэл эхлээд өөрт нь мэдэгдэхийг тушаасан. Бид дур мэдэн түүнтэй тулалдаж болохгүй.
Рэймонд: Надад 50 зэвсэгт хүч байна . Дэймон энд ирвэл, өөрийнхөө казинод үхнэ! …Дэймон руу залга! Яг одоо энд ир гэж хэл!
Кэйн: Залгах шаардлагагүй. Ноён Кросс энд болсон бүхнийг удахгүй мэдэх болно.
Рэймонд: Сайн байна. Тэгвэл би түүнийг өөрийн гараар алахыг харж бай!
Кэйн: Ноён Кроссыг ална гэнэ ээ? Чам шиг бүтэлгүй амьтан түүний ганц цохилтыг ч тэсэхгүй!
Рэймонд: Дахиад ганц үг хэлбэл бүх шүдийг чинь унагана шүү!
Кэйн: Чи намайг ч дийлэхгүй байж ноён Кроссыг ялна гэж бодоо юу? …Ноён Кросс,
Рэймонд: Эцэст нь чи ирэв үү? Дэймон Кросс!
Дэймон: Чи түүнийг зодсон юм уу?
Рэймонд: Тийм ээ. Тэр сайн гэгч нь зодуулсан. Харин чи өнөөдөөр энд үхнэ! …Зэвсгээ буулга! Өөрийгөө хаан гэж боддог энэ новшийг ална! Би дэвжээн дээр 18 хүнийг ялж явсан. Миний нударганд унасан хүн алдартай тулаанч байсан юм!
Дэймон: Ярьж дууссан уу?
Рэймонд: Миний гар!
Рэймонд: Би чамайг алнаа.
Дэймон: Виктор зөв байгаа биз! Чи миний ганц цохилтыг ч тэсэхгүй.
Кэйн: Одоо хэн нь өвдөг сөхөрч байна даа?
Рэймонд: Та нар юу хараад зогсоод байгаа юм? Түүнийг ал!
Эр: Рэймондыг явуул.
Дэймон: Түүнтэй хамт үхэхийг хүссэн хүн байвал оролдоод үз! …Бүх гарцыг хаа. Буудсан хүн бүр үхнэ!
Рэймонд: Энэ хүмүүс хэзээ энд орж ирсэн юм бэ?
Дэймон: Би ганцаараа орж ирсэн болохоор ганц хүн дагуулж ирсэн гэж бодоо юу?
Рэймонд: Тэднээс бүү ай! Гал нээ!
Харуул: Дахин хөдөлбөл дараагийн сум толгойд чинь тусна!
Эр: Битгий бууд! Бид бууж өгье!
Рэймонд: Дэймон, чи казиног эзэллээ гээд яах юм? Би Россигийн гэр бүлийн зэвсэгт хүчний командлагч. Ноён Росси болон ноён Моррети нар чиний төсөөлж байгаагаас ч илүү эрх мэдэлтэй хүмүүс!
Дэймон: Одоо тэд чамайг аварч чадахгүй.
Рэймонд: Ноён Росси хүмүүсээ авчирч, энэ казиног сүйрүүлнэ!
Дэймон: Бүх зэвсгийг хураа. 50 хүнийг бүгдийг нь хорь.
Харуул: Ойлголоо!
Кэйн: Ноён Кросс, Маркус Эйденээс болж бууж өгөхгүй. Тэр бидний эсрэг дахин арга сүвэгчилнэ.
Дэймон: Оролдоод үзэг. Ямар ч арга хэрэглэсэн..үр дүн нь өөрчлөгдөхгүй.
Маркус: Лука, Golden Crown казиног эзлэх ажиллагаа бүтэлгүйтлээ. Эйденийг аврахын тулд хүмүүсээ явуулах хэрэгтэй байна.
Лука: Надаас тусламж хүсэхээсээ өмнө, Дэймон одоо хэдэн хүнтэй болсныг хэл.
Маркус: Тэр Россигийн эдлэнд байсан тусгай хүчний 30 гаруй цэргийг өөртөө элсүүлсэн. Мөн Виктор болон Өмнөд дүүргийг бүхэлд нь хяналтдаа авсан.
Лука: Тусгай хүчний 30 гаруй цэрэг гэнэ ээ? Викторын 300 бүлэглэлийн гишүүн, Өмнөд дүүргээс тогтмол орж ирэх мөнгө ч бий. Дэймон хүчээ дахин сэргээж байна.
Маркус: Чи анхнаасаа дайралт бүтэлгүйтнэ гэдгийг мэдэж байсан уу?
Лука: Мэдээж. Би чиний хүмүүсийг ашиглан Дэймон хэр их хүчээ сэргээснийг л шалгасан юм.
Маркус: Чи Россигийн гэр бүлийг ашиглаж Дэймоны хүчийг туршсан хэрэг үү?
Лука: Битгий март, Россигийн гэр бүл эдлэнгээ болон Өмнөд дүүргийг бүхэлд нь алдсан гэдгийг.
Маркус: Шууд дайралт бүтэлгүйтлээ. Одоо яах ёстой вэ?
Лука: Дэймон сайн даа Өмнөд дүүргийг хянаж байгаа юм биш. Түүний сул талыг олсон. Зургийг аваад ир.
Маркус: Энэ эмэгтэй хэн юм?
Эр: Нэр нь Миа Беннетт. Гурван жилийн өмнө тэр Дэймоныг голоос аварч, ой санамжаа алдсан байх хугацаанд нь асарч байсан.
Маркус: Жирийн нэг эмэгтэйгээр яах юм?
Лука: Дэймонд гэр бүл байхгүй, тэр хэнд ч итгэдэггүй. Харин гурван жилийн турш хамт байсан энэ эмэгтэй бол… түүний цорын ганц сул тал.
Маркус: Гэхдээ Дэймон Россигийн эдлэнг хянаж байгаа. Тэр эмэгтэйг чанга хамгаалалтад авсан байж таарна.Тэрнийг яаж гаргаж ирэх юм.
Эр: Миа одоо ч угаалгын газраа ажиллуулдаг. Дэймон ой санамжаа сэргээсний дараа ч тэр өдөр бүр өөрөө очиж ажилладаг.
Лука: Тэгвэл тэр угаалгын газрыг нь ажигла. Миа Дэймоны хамгаалалтаас гарсан даруйд… барьж авчир!
Маркус: Санаа зоволтгүй. Үүнийг би зохицуулъя.
Кэйн: Би тохиромжгүй үед ирчихэв үү?
Дэймон: Хэлэх зүйлээ хэл,
Кэйн: ноён Кросс. Golden Crown казино дахин нээгдлээ. Одоо дараагийн алхам юу вэ?
Дэймон: Маркус эдлэн болон казиногоо алдсан. Шууд дайралт нь ч бүтэлгүйтсэн. Тэр Өмнөд дүүрэг рүү дахин дайрахгүй байх.
Кэйн: Тэгвэл тэр юу хийх бол?
Дэймон: Миний сул талыг хайна. …Лукагийн бодлоор.. миний цорын ганц сул тал бол Миа.
Кэйн: Тэгвэл хатагтай Беннеттийг нэн даруй хамгаалалтад авах хэрэгтэй.
Дэймон: Миа эдлэнд байвал Маркус, Россигийн гэр бүлийн төв байрнаас хэзээ ч гарахгүй.
Кэйн: Ноён Кросс, та хатагтай Беннеттийг ашиглан Маркусыг ил гаргах гэж байгаа юм уу?
Миа: Дэймон бид хоёр энэ талаар тохиролцсон.
Кэйн: Гэхдээ хэтэрхий аюултай!
Дэймон: Лука өөрөө ийм эрсдэл хийхээргүй хашир. Харин Эйден миний гарт байгаа болохоор Мияаг барьж авах гэж улайрах хүн нь Маркус.
Эр: Ноён Люси, бид баталгаажууллаа. Тэр Миа Беннетт мөн байна.
Харуул: Хатагтай Беннетт, лангууны ард ор!
Эр1: Бие хамгаалагч зугтчихлаа!
Эр2: одоо ч эсэргүүцсээр байна!
Миа: Намайг тавь! … Чи хэн юм бэ?
Маркус: Эйден Россигийн аав .. Маркус Росси!
Миа: Та Эйдений өшөөг авахаар ирээ юу?
Маркус: Тайвшир. Дэймон хүүг минь болон Өмнөд дүүргийг бүхэлд нь буцааж өгвөл… би чамд гар хүрэхгүй.
Харуул: Ноён Кросс, Хатагтай Беннеттийн биед нуусан байршил тогтоогч хэвийн ажиллаж байна. Бай байгаа зүг рүү явж байна.
Кэйн: Тэдний араас хүмүүсээ явуулъя.
Дэймон: Хэрэггүй. Маркус энэ ажиллагааг өөрөө удирдаж байгаа. Араас нь машин дагаж байгаа эсэхийг шалгах хүмүүс тавьсан байх.
Кэйн: Зөвхөн байршлын дохиогоор хаашаа явж байгааг нь яаж мэдэх юм?
Дэймон: Маркус олон зэвсэгт хүн байрлуулах боломжтой, тусгаарлагдсан газар сонгосон байх ёстой. Бас надтай солилцоо хийхэд тохиромжтой байхаар. …Очих газар нь энэ байна.
Кэйн: Гэхдээ дохио Агуулах 3-аас арван гаруй милийн зайд байна. Тийшээ явж байгааг яаж мэдсэн юм?
Дэймон: Гурван жилийн өмнө Россигийн гэр бүл Агуулах 3-т хууль бус бараагаа хадгалдаг байсан. Маркус тэр газрыг бусдаас илүү сайн мэдэж байгаа. Тиймээс хамгийн аюулгүй сонголт гэж үзнэ. ..Агуулах 3-ын доор хуучин ус зайлуулах хонгил бий. Гол хаалгыг тойрон шууд дотогш орж болно.
Харуул: Ойлголоо.
Эр: Ноён Росси, агуулах аюулгүй байна уу?
Маркус: Хаалгаа хаа!
Маркус: Дэймон миний эдлэн, хүүг минь, Өмнөд дүүргийг булааж авсан. Гэхдээ ганц эмэгтэйгээр бүхнийг буцааж авахуулна гэж огт төсөөлөөгүй биз!
Миа: Чи өөрийгөө үнэхээр ялсан гэж бодож байна уу?
Маркус: Одоо амьдрал чинь миний гарт байна. Дэймон миний тушаалыг биелүүлэхээс өөр аргагүй.
Дэймон: Маркус
Маркус: Дэймон! Чамд хамгийн чухал эмэгтэй одоо надтай байна. Түүнийг амьд буцааж авахыг хүсвэл Эйденийг сулла!
Дэймон: Болж байна.
Маркус: Россигийн эдлэнг буцааж өг!
Дэймон: Болж байна.
Маркус: Өмнөд дүүргийн бүх казино, клуб, зээлийн бизнес болон боомтыг Россигийн гэр бүлд буцааж өг!
Дэймон: Болж байна.
Маркус: Дэймон Кросс! Чамайг ингэхийг харах өдөр ирнэ гэж бодсонгүй. Грейпортын гэмт хэргийн ертөнцийг захирч байсан хүн одоо нохой шиг миний тушаалыг дагаж байна!
Дэймон: Дууссан уу?
Маркус: Тиймээ. Тушаалуудыг минь нэн даруй биелүүл!
Дэймон: Тэгвэл харж ав!
Маркус: Юу болоод байнаа?
Дэймон: Маркус, яагаад инээхээ больчихов?
Маркус: Сандрах хэрэггүй. Миа бидэнд байгаа. Тэд буудаж чадахгүй!
Харуул: Зэвсгээ тавь! Дараагийн сум толгойд чинь тусна шүү!
Маркус: Муусайн хулчгарууд! Гал нээ!
Эр: Битгий бууд! Бид бууж өглөө!
Маркус: та нар энд хэзээ ороод ирчихэв?
Дэймон: Миний хүмүүс энэ байшинг бүхэлд нь хянаж байсан! Чамайг Миятай орж ирэхээс ч өмнө нэвтэрсэн.
Маркус: Хэн ч битгий хөдөл! Эс бөгөөс би түүнийг ална! Хүмүүстээ зэвсгээ буулгах тушаал өг!
Дэймон: Доошоо
Маркус: Намайг барьж авлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Миний нууц үг, зөвшөөрөлгүйгээр чи Россигийн гэр бүлийг хэзээ ч удирдаж чадахгүй!
Дэймон: Тийм учраас би чамайг энд алахгүй. Россигийн эдлэн рүү аваачина.
Маркус: Чи яах гэж байгаа юм?
Эйден: Энэ аавын машины цуваа байна! Намайг аврахаар ирж! Аав минь Дэймоныг ялчихлаа! Одоо намайг явуул! Намайг тавьчихвал амийг чинь өршөөж магадгүй шүү! … Ааваа.
Маркус: Эйден!
Эйден: Боломжгүй! Россигийн гэр бүл яаж ялагддаг байна аа?
Дэймон: Тэднийг хяналтын өрөөнд аваач! Россигийн гэр бүлийн дээд түвшний нууц үгийг оруул.
Маркус: Чадахгүй! Миний зөвшөөрөлгүйгээр чи нэг ч доллар авч чадахгүй!
Дэймон: Эйдений гарыг тасал!
Эйден: Ааваа, намайг авраач!
Маркус: Хүлээ! …Би нууц үгээ оруулъя! Эйденд битгий гар хүр!
Кэйн: 27 компани, 12 нууц данс, таван зэвсгийн агуулах.
Дэймон: Бүх эрхийг миний нэр дээр шилжүүл.
Кэйн: Ноён Кросс, Россигийн бүх хөрөнгө, бизнес болон түшиц газрууд одоо таны хяналтад орлоо.
Дэймон: Россигийн гэр бүл Грейпортод оршин тогтнохоо больлоо.
Эр: Ноён Моретти, Маркус болон Эйден нар Дэймоны гарт орж.
Лука: Россигийн гэр бүлийн хөрөнгө яасан бэ?
Эр: 27 компани, 12 нууц данс, таван зэвсгийн агуулах бүгд Дэймоны мэдэлд шилжсэн.
Лука: Тэгвэл Россигийн гэр бүл дуусч.
Эр: Маркус, Эйден хоёрыг авруулахаар хүмүүс явуулах уу?
Лука: Ямар ч үнэ цэнэгүй хоёр хүний төлөө нөөцөө үрэх шаардлагагүй.
Эр: Ойлголоо.
Лука: Мореттигийн бүлэглэл болон Россигийн бүлэглэлийн хоорондох бүх холбоог тасал. Хамтран ажиллаж байсан баримтуудыг устга. Маркустай дахиж хэн ч холбоо барьж болохгүй.
Эр: За, ноёнтоон.
Лука: Байз!
Эр: Энэ Кешиагийн гэр бүлийн сүлд тэмдэг биш үү?
Лука: Гурван жилийн өмнө Дэймонд тарьсан мэдрэлийн хорыг Кешиагийн гэр бүл нийлүүлсэн. Одоо Дэймон ой санамжаа сэргээж, Россигийн гэр бүлийн нууц санхүүгийн бүртгэлийг гартаа авсан. Үнэнийг илчилбэл Кешиагийн гэр бүл надаас ч илүү айх ёстой. Дэймон амьд байгааг тэдэнд мэдэгд.
Эр: Ойлголоо.
Лука: Дэймон, надаас өшөө авахыг хүсвэл эхлээд Кешиагийн гэр бүлийн эсрэг тулах хэрэгтэй!
Эр: Ноёнтон, Мореттигийн бүлгээс мэдээ ирлээ.
Кешиа: Юу болсон бэ?
Эр: Дэймон Кросс амьд байна. Ой санамж нь сэргэсэн бөгөөд Өмнөд дүүрэг болон Россигийн гэр бүлийг бүхэлд нь эзэлж.
Кешиа: Боломжгүй! Гурван жилийн өмнө түүнд мэдрэлийн хор тарьсан. Тэр яаж амьд үлдсэн юм бэ? Амьд үлдсэн ч ой санамжаа үүрд алдсан байх ёстой.
Сайлис: Магадгүй бидний тарьсан хор хангалттай хүчтэй байгаагүй байх.
Эр: Ноён Сайлис,
Кешиа: Дэймон одоо Россигийн гэр бүлийг хянаж байна. Гурван жилийн өмнөх туршилтын бүртгэлүүд түүний гарт орсон байж магадгүй. Чи Грейпорт руу яв. Дэймоныг амьдаар нь авчир!
Сайлис: Яагаад шууд алж болохгүй гэж?
Кешиаг: Тэр ой санамжаа хэрхэн сэргээснийг мэдмээр байна. Хэрэв бие нь мэдрэлийн хорыг эсэргүүцэж чаддаг бол… маш чухал туршилтын объект болж чадна.
Сайлис: Ойлголоо.
Кешиа: Дэймоныг яаж гаргаж ирэх гэж байна?
Сайлис: Түүнийг Россигийн эдлэнгээс гаргах зүйл бол мөнгө, сүрдүүлэг аль нь ч биш. Харин өөрөөс нь урвасан шалтгааныг мэдэх хүсэл нь. ...Доктор Нолан, та гурван жилийн өмнө мэдрэлийн хорыг бүтээхэд оролцсон биз дээ?
Нолан: Тийм ээ, ноёнтон.
Сайлис: Тэгвэл Дэймонд энэ хорыг Кешиагийн гэр бүл бүтээсэн гэдгийг хэл.
Нолан: Та намайг гэр бүлээсээ урва гэж байгаа юм уу?
Сайлис: Үгүй дээ. Зүгээр л бүх судалгааны материалыг түүний хамгаалалтаар солиход бэлэн байгаа гэдэгт нь итгүүлэх хэрэгтэй.
Нолан: Дэймон надад итгэх болов уу?
Сайлис: Хэрэв бүх зүйл худал байсан бол итгэхгүй нь мэдээж. Түүнд Лука болон Кешиагийн гэр бүлийн гурван жилийн өмнөх тохиролцооны баримтуудыг өг.
Эр: Тэд чинь Дэймоноос урвасан хэрэгт манай гэр бүл оролцсоныг батална.
Сайлис: Гэхдээ зөвхөн зарим хэсгийг нь өг. Дэймон шиг олзонд жинхэнэ өгөөш хэрэгтэй.
Кешиа: Чи энэ гэр бүлийн тэргүүн шиг болж байна. Тэрнийг амьдаар нь авчирч чадвал гэр бүлийн удирдлагыг албан ёсоор чамд шилжүүлнэ.
Сайлис: Санаа зоволтгүй. Хоёр хоногийн дараа Дэймон лабораторийн ширээн дээр хэвтэж байх болно. …Одооноос эхлэн.. Кешиагийн гэр бүл чамайг алахыг хүсэж байгаа урвагч.
Нолан: Би ноён Дэймонтой уулзмаар байна.
Харуул: Газар хэвт! Гараа бидэнд харагдахаар ил гарга!
Нолан: Би Кешиагийн гэр бүлийн судлаач. Гурван жилийн өмнө Дэймонд тарьсан мэдрэлийн хорыг бүтээхэд оролцсон.
Харуул: Кешиагийн гэр бүлийн хүн энд юу хийж яваа юм?
Нолан: Тэд намайг алах гэж байгаа. Ноён Кросст хэрэгтэй зүйл надад бий. Намайг түүнтэй уулзуул! Удахгүй Кешиагийн гэр бүл энэ бүх мэдээллийг устгах гэж байна!
Дэймон: Нэр чинь хэн бэ?
Нолан: Намайг Нолан гэдэг. Би Кешиагийн гэр бүлийн хувийн лабораторид судлаачаар ажилладаг.
Дэймон: Над дээр яах гэж ирсэн юм?
Нолан: Кешиагийн гэр бүл таны ой санамж сэргэсэн гэдгийг мэдсэн. Август гурван жилийн өмнөх бүх баримтыг устгаж, хор бүтээхэд оролцсон судлаачдыг алах тушаал өгсөн.
Кэйн: Чи Кешиагийн гэр бүлд олон жил ажилласан. Одоо яагаад урвах болов?
Нолан: Энэ бол Кешиагийн гэр бүл болон Лукын хоорондын тохиролцооны зарим баримт. Гурван жилийн өмнө мэдрэлийн хорыг Кешиагийн гэр бүл нийлүүлснийг батлахад хангалттай.
Кэйн: Ноён Кросс, Дансны дугаар, гүйлгээний огноо бүгд таарч байна.
Нолан: Лука болон Кешиагийн гэр бүл танаас урвасны баталгаа энэ байна.
Дэймон: Лука өөрөө миний хүзүүнд хор тарьсныг би харсан. Надад урвасныг нь батлах баримт хэрэггүй. Хэрэв авчирсан зүйл чинь энэ л юм бол чи надад хэрэггүй боллоо.
Нолан: Гурван жилийн өмнө танд тарьсан хор бол зөвхөн эхний үеийн хувилбар байсан. Таны биеэс авсан мэдээллийг ашиглан Кешиагийн гэр бүл агаараар тархдаг шинэ төрлийн хор бүтээсэн.
Миа: Агаараар тархдаг аа?
Нолан: Өнгөгүй, үнэргүй. Нэг удаа цацахад бүхэл бүтэн барилгын хүмүүсийг саажилтад оруулж чадна.
Кэйн: Кешиагийн гэр бүл үүнийг эдлэн эсвэл казинод ашиглавал… бид хариу арга хэмжээ авч чадахгүй.
Нолан: Тиймээс танд судалгааны бүх материал хэрэгтэй. Тэнд шинэ хорыг бүтээх томьёо болон эсрэг эм гаргах арга хоёулаа бий.
Дэймон: Гурван жилийн өмнө Кешиагийн гэр бүл тэр хороор дамжуулан Лукад миний бүхнийг булаахад тусалсан. Би тэдэнд дахин ийм боломж олгохгүй. Судалгааны бүрэн мэдээлэл хаана байгаа юм?
Нолан: Бүгд Грейпортын боомтод байгаа Сайрин нэртэй эмнэлгийн судалгааны хөлөг дээр бий. Өнөөдөр шөнө дундаас өмнө хөдөлнө.
Дэймон: Яагаад мэдээллээ өөрөө авчраагүй юм?
Нолан: Сайрин хөлөг Кешиагийн гэр бүлийн хатуу хамгаалалтад байдаг. Миний биеийн мэдээллээр архивыг нээж болно. Гэхдээ ганцаараа нэвтэрч чадахгүй. Та хүмүүсээ авч очиж намайг хамгаалбал би архивыг нээж, бүх баримтыг танд гаргаж өгнө.
Дэймон: За. Өнөө шөнө чи намайг Siren хөлөгт дагуулж оч.
Нолан: Баярлалаа, ноён Кросс!
Дэймон: Түүнийг шархыг эмчлүүл.
Кэйн: Ноён Кросс, Нолан гэнэт гарч ирсэн нь сэжигтэй. Сайрин хөлөг урхи байх магадлалтай.
Дэймон: Мэдээж урхи.
Миа: Чи түүний худлаа ярьж байсаныг мэдэж байсан юм уу?... Чи түүний худлаа ярьж байсаныг мэдэж байсан юм уу?
Дэймон: Тэр Кешиагийн гэр бүл өөрийг нь мөрдөж байна гэж хэлсэн. Гэвч мөрөн дээрх шарх нь урдаас ойрын зайнаас буудсан сумны шарх. Сум нь зориуд яс болон судаснаас нь зөрсөн байсан. Тэгэхээр баримтууд нь үнэн, хортой холбоотой судалгаа нь ч үнэн. Харин урвасан гэх яриа нь л худал.
Кэйн: өгөөш гэдгийг нь мэдсээр байж яагаад хөлөгт суух гэж байгаа юм?
Дэймон: Кешиагийн гэр бүлийг устгахыг хүсвэл эхлээд тэдний хамгийн аюултай зэвсгийг нь устгах хэрэгтэй.
Нолан: Ноён Кросс, бүх мэдээлэл хөлгийн төв лабораторид байгаа. Архивт ормогц би бүх баримтыг танд өгнө.
Дэймон: Замаа заа,
Эр: ноёнтоон. Боомтын ойролцоо Викторын хүмүүсээс ул мөр алга. Дэймон ердөө дөрвөн хүн дагуулж ирсэн.
Сайлис: Россигийн эдлэнгээс хэн нэгэн дагаагүй гэдэгт итгэлтэй байна уу?
Эр: Бүх замыг ажигласан. Эдлэнгээс ямар ч цуваа гарч ирээгүй.
Сайлис: Бүх люкийг хаагаад боомтоос нэн даруй хөдөл!
Харуул: Ноён Кросс, манай холбоо тасарчихлаа.
Нолан: Эндээс гарах боломжгүй болсон бололтой.
Сайлис: Сайрин хөлөгт тавтай морил, ноён Кросс. …Грейпортын гэмт хэргийн ертөнцийн хуучин хаан! …Эцэст нь бид уулзлаа,
Дэймон: Сайрис Кешиа?
Сайрис: намайг аль хэдийн таньсан бололтой.
Дэймон: Жирийн нэгэн Кешиагийн гэр бүлийн жинхэнэ гүйлгээний баримтыг өгөөш болгон ашиглах эрх мэдэлгүй.
Сайрис: Гурван жилийн өмнө Грейпортыг нэгтгэсэн хүнээс өөр юу хүлээх билээ?
Дэймон: Чи юу хүсэж байгаа юм?
Сайрис: Россигийн гэр бүлийн бүх санхүүгийн бүртгэл болон Маркусын амийг. Гурван жилийн өмнө KX17 мэдрэлийн хороос амьд гарсан. Ой санамжаа ч сэргээж. Эцэг минь таны тархи юугаараа онцлог болохыг мэдэхийг хүсэж байгаа.
Дэймон: Тэгэхээр намайг Кешиагийн гэр бүлд аваачих гэж байгаа юм уу? Эцэг чинь намайг дутуу үнэлж болохгүй гэж анхааруулах ёстой байж.
Сайрис: Түүнийг гавла! Би Грейпортын гэмт хэргийн ертөнцийн хааныг амьдаар нь Кешиагийн гэр бүлд аваачна!
Эр: Грейпортын гэмт хэргийн хаан гэнэ ээ?... Чи…
Сайрис: Боломжгүй! Чи KX21 мэдрэлийн хий амьсгалсан шүү дээ! KX21 хүнийг бүрэн ажиллагаагүй болгодог!
Дэймон: Харамсалтай нь сая цацсан зүйл чинь KX21 байгаагүй.
Сайрис: Юу гэсэн бэ? …Биднээс өмнө хэн нэгэн Сайрис хөлөгт нэвтэрсэн байна.
Дэймон: Чи энэ хөлгийг өгөөш болгосон. Мэдээж. Би суухаасаа өмнө бүхнийг шалгасан.
Сайрус: Хамгийн дээд түвшний түгшүүр зарла! Black Snake бүлгийн бүх хүн төв лабораторид ирж, Дэймоныг ал! …Дэймон! Энэ хөлөг дээр надад Black Snake бүлгийн хэдэн арван хүн байгаа. Надтай тайван буцахгүй бол эндээ үх!
Эр: Лабораторийг бүсэл! Хэнийг ч гаргаж болохгүй! …Яагаад хаалганы түгжээ ажиллахгүй байгаа юм?
Харуул: Сайрис, энэ хөлөг одоо ноён Кроссын хяналтад орсон.
Сайрис: Төв архив руу нэн даруй оч. Хорны бүх томьёо болон бүх туршилтын мэдээллийг устга!
Нолан: Дэймоны хүмүүс хонгилийг аль хэдийн эзэлсэн байна!
Сайрис: Хэрэв тэр мэдээлэл Дэймоны гарт орвол би чамайг өөрийн гараар ална!
Нолан: Би явлаа!
Эр: Ноён Сайлис аа, бид одоо ч хөлөг дээр байна.
Сайрис: Дэймон энд үхвэл судалгааны ганц хөлөг сүйрэхэд юу д болов гэж! …Новш гэж!
Дэймон: Одоо чамд ашиглах хөзөр үлдсэнгүй.
Эр: Битгий буудаарай! Би бууж өгье!
Дэймон: Муугүй юм. Гэхдээ удаан байна. …Чи ялагдлаа.
Харуул1: Ноён Кросс, тэр архивт дөнгөж сая нэвтэрсэн. Мэдээллийг устгаж амжаагүй.
Харуул: Ноён Кросс, терминал Кешиагийн гэр бүлийн хамгийн дээд түвшний шифрлэлттэй байна. Бид шууд нээж чадахгүй.
Дэймон: терминалыг нээ.
Сайрис: Зүүдлэх ч хэрэггүй!
Дэймон: Үхэхээс айхгүй байна уу?
Сайрис: Би Кешиагийн гэр бүлийн өв залгамжлагч. Үхэж болно. Гэхдээ дайсандаа гэр бүлийнхээ хаалгыг хэзээ ч нээж өгөхгүй!
Дэймон: Сүүлчийн боломж.
Сайрис: Намайг бууд!
Дэймон: Чи үнэхээр үхэхэд бэлэн байгаа юм байна. Харин өөр нэг хүн тийм биш бололтой.
Нолан: Би терминалыг нээж чадна.
Сайрис: Нолан! Чи урвах зориг гаргаж байна уу?
Нолан: Би амьдралынхаа талыг Кешиагийн гэр бүлд зориулсан. Гэхдээ тэдний төлөө үхэх хэмжээнд биш!
Сайрис: Урвагч! Би чамайг ална!
Дэймон: Терминалыг нээ!
Нолан: За, ноёнтоон. …Эдгээр файлд KX17 болон KX21 хоруудын бүрэн томьёо бий. Мөн эсрэг эм хийх заавар, хор хадгалдаг бүх байршил, Кешиагийн гэр бүлийн нууц лабораториудын хаяг багтсан.
Сайрис: Нолан! Өнөөдрийн урвалтынхаа төлөөсийг төлнөө!
Нолан: Би зүгээр л амьд үлдэхийг хүсэж байна! …Энэ бол Кешиагийн гэр бүлийн эмнэлгийн хамгийн дээд түвшний протокол байна. Агаарын даралт аюултай түвшинд хүрснийг илрүүлмэгц гэр бүлийн хувийн эмнэлгийн боомтыг автоматаар нээдэг.
Дэймон: Кешиагийн гэр бүл өөрсдөө надад хаалгаа нээж өгч байгаа бололтой. Викторт хэл. Хүмүүсээ бэлд! Өнөө шөнө Кешиагийн гэр бүлийг бүрмөсөн устгана!
Харуул: За, ноёнтоон!
Эр: Эрхэмээ, Ноён Сайлисын өв залгамжлагчийн терминал саяхан «Сайрин» хөлгийн төв архивын түгжээг тайллаа.
Кешиа: Сайлас даалгавар дуусахаас өмнө бүх архивын түгжээг хэзээ ч тайлахгүй байсан.
Эр: Бас Сайрин төлөвлөсөн замаасаа гарсан байна. Хэн нэгэн хөлгийн байршил тогтоогчийг унтраасан байна.
Кешиа: Ямар нэг зүйл буруугаар эргэж! …Сайрисын хувийн сувгийг нээ!
Эр: За, ноёнтоон.
Сайлис: Аав мэдэх болно.
Кешиа: Хүү минь, Надтай нэн даруй холбоо барь! Ажиллагаа дууссан эсэхээс үл хамааран Сайрин хөлгийг эргүүлж, гэртээ нэн даруй ир!
Сайлис: Ажиллагаа бүтэлгүйтсэн. Дэймон Сайрин хөлгийг хяналтдаа авч, гэр бүлийн хорт бодисын судалгааг гартаа оруулсан. Хувийн боомтыг нээж болохгүй! Сайрин хөлгийг нэн даруй живүүлэхээр хүмүүс явуул! Миний төлөө санаа зоволтгүй!
Эр: Ноён Сайлис.
Сайлис: Амаа тат. Би Кешиагийн гэр бүлийн өв залгамжлагч. Би үхэж болно, гэхдээ дайсандаа гэр бүл рүү минь нэвтрэх түлхүүр болохгүй!
Дэймон: Август, Удаан уулзсангүй шүү,
Кешиа: Дэймон Кросс. Хүүг минь сулла. Тэгвэл чамайг амьд буцахад чинь тусалъя.
Дэймон: Гурван жилийн өмнө, чи Лукасд мэдрэлийн хор өгсөн. Харин надад амьд үлдэх боломж ч өгөөгүй.
Кешиа: Кешиагийн нутаг дэвсгэрт хөл тавих л юм бол чамайг лабораторийн ширээн дээр аваачна гэж амлая.
Дэймон: Тэгвэл намайг буцаж очиход бэлд.
Сайрис: Чи төлөвлөгөөгөө илчилчихлээ. Аав минь Сайриныг усан зогсоолд оруулахгүй.
Дэймон: Тийм гэж үү?
Сайрис: Яагаад тэгж итгэлтэй байгаа юм?
Дэймон: Учир нь чи Кешиагийн цорын ганц өв залгамжлагч болохоор.
Эр: Ноёнтоон, хувийн эмнэлгийн зогсоолыг хаах уу?
Кешиа: Үгүй. Хамгийн өндөр түвшний хамгаалалтаа идэвхжүүл. Гэр бүлийн бүх зэвсэгт хүчнийг эмнэлгийн зогсоол руу илгээ.
Эр: Гэхдээ Дэймон, ноён Сайрисыг ашиглан манай байршилд нэвтрэх нь тодорхой байна.
Кешиа: Сайрин аль хэдийн далайд гарсан. Дэймонтой хамт тусгай хүчний цөөн хэдэн цэрэг л байгаа. Манай усан хилд орж ирмэгц… зугтах газаргүй болно. Тэр Сайрисыг ашиглан Кешиа гэр бүлд нэвтрэх гэж байгаа юм бол.. би Сайрисыг ашиглаж урхинд оруулна…. Эмнэлгийн зогсоолыг нээ. Сайрин зогсоолд ирмэгц… эхлээд Сайрисыг авар. Дараа нь хөлөг дээрх бүгдийг нь устга.
Эр: Ойлголоо.
Нолан: Ноён Кросс, энэ бол KX21-ийн хорны эсрэг бэлдмэлийн нөөцүүд. Кешиагийн гэр бүлийнхэн туршилтын үеэр санамсаргүй хордлого гарахаас сэргийлж судалгааны хөлөг бүрт ийм нөөцүүд авч явдаг.
Дэймон: Тариулсны дараа хэр удаан үйлчлэх вэ?
Нолан: KX21 хорны нөлөөнөөс 12 цаг хамгаалж чадна.
Дэймон: Хамгаалалтын бүх ажилтан үүнийг урьдчилан тариул.
Харуул: Ойлголоо. … Ноён Кросс, Би Викторт, Кешиа гэр бүлийн байршил, хамгаалалтын төлөвлөгөө болон хуурай газраар нэвтрэх цэгийг өгсөн. Тэр аль хэдийн хөдөлсөн. Биднийг зогсоолд буух үед тэд бүслэлт хийнэ.
Дэймон: Тэднийг хуурай газрын хил дээр нуугдаж байлга. Буун дуу сонсохоос нааш байрлалаа бүү илчил.
Харуул: За, эрхэмээ.
Сайрис: Харж байна уу? Кешиа гэр бүлийн зэвсэгт хүчин чамайг хүлээж байна. Сайрин зогсоолд очсон мөчөөс эхлээд.. чи дагуулж ирсэн бүх хүмүүстэйгээ үхнэ.
Дэймон: Үхэх хүмүүс нь танайхан байх болно.
Эр: Ноёнтоон, Сайрин зогсоолд орж ирлээ.
Кешиа: Сайрисын байршлыг тогтоо. Түүний аюулгүй байдлыг баталгаажуулмагц Дэймоныг устга.
Эр: Ойлголоо. …Дэймон Кросс! Ноён Сайрисыг нэн даруй сулла!
Дэймон: Гэр бүлийн тэргүүнээ гарч ирээд надтай нүүр тул гэж хэл!
Эр: Чи хэлэлцээр хийх байр суурьгүй байна. Ноён Сайрисыг сулла! Эс бөгөөс шууд гал нээнэ!
Сайрис: Гал нээ! Намайг битгий тоо!
Эр: Ноён Сайрис
Сайрис: Би Кешиа гэр бүлийн өв залгамжлагч. Миний тушаалыг биелүүлж Дэймоныг ал!
Эр: Гал нээ!
Харуул: Хамгаалалтын төлөвлөгөөг ашигла. Өндөрлөгт байрласан буудагчдыг устга.
Эр: Хөлөг рүү орох замыг хаа. Тэднийг зогсоолд хүргэж болохгүй!
Сайрис: Хурдал, тэрнийг устга!
Харуул: Зогсоолын зүүн хэсгийг хяналтдаа авлаа.
Дэймон: Урагшил! Цагийн дотор Кешиагийн эзэмшил газрыг бүрэн эзэлнэ!
Эр: Зогсоол руу халдлаа! Бүх гарцыг хаа! …Тэд хуурай газрын орцыг яаж мэдсэн юм бол?
Кэйн: Учир нь Ноён Кросст танай эзэмшлийн бүх газрын зураг бий. …Зэвсгээ хая! …Ноён Кросс, хуурай газрын орцыг бүрэн хяналтдаа авлаа. Кешиагийн зугтах бүх замыг хаасан.
Эр: Ноёнтоон, хуурай газрын орц эзлэгдлээ! Дэймоны хүмүүс бүх эзэмшлийг бүсэлсэн байна!
Кешиа: Дэймон хамгаалалтын байрлал бүрийг яаж мэдэж байгаа юм?
Эр: Сайрины архивт эзэмшлийн газрын дотоод зураг байгаа. Тэд бүх мэдээллийг хуулсан байх. …Эмнэлгийн зогсоол ч бас эзлэгдэх нь!
Кешиа: Зогсоолыг орхи. Бүгд төв лаборатори руу ухар! KX21 хийн хамгаалалтын системийг идэвхжүүл. Дэймон судалгааны цогцолборт орж ирмэгц буцаж гарах боломжгүй болго!
Эр: За эрхэмээ
Кэйн: Ноён Кросс, бүх бүслэлтийг дуусгалаа. Хэн ч зугтаж чадахгүй.
Дэймон: Гарц бүрийг хамгаалалтад үлдээ. Бусад нь надтай хамт судалгааны цогцолбор руу ор.
Кэйн: Ойлголоо.
Сайрис: Зогсоол бол Кешиа гэр бүлийн гаднах хамгаалалт төдий. Төв лабораторид хийн систем, хамгийн шилдэг зэвсэгт ангиуд бий. Дэймон, чи амжилтад хүрэхгүй!
Дэймон: Энэ хамгаалалтууд одоо Кешиа гэр бүлийнх биш болсон. Минийх болсон.
Сайрис: Чи юу хийх гээд байгаа юм?
Дэймон: Августтай уулзах хүртэл чи надад амьдаараа хэрэгтэй.
Сайрис: Нэг багаар намайг KX21-ийн хийнээс хамгаална гэж бодоо юу?
Нолан: Энэ бол Сайрин хөлөг дээр хий алдагдсан тохиолдолд ашигладаг, бие даасан хүчилтөрөгчийн баг. Өөрийн агаарын эргэлтийн системтэй. Баг бүтэн байгаа цагт, гаднах хийгээр амьсгалахгүй.
Эр: Ноёнтоон, Дэймон хийн бүсэд орлоо!
Кешиа: Хонгилийн хоёр талын хамгаалалтын хаалгуудыг түгж!
Эр: Ноёнтоон, хийг хэвийн хэмжээгээр гаргах уу?
Кешиа: Үгүй. Сайрин дээр хэрэглэснээс арав дахин их хэмжээгээр нэм! Дэймоныг нүдэн дээр минь үхэхийг хармаар байна. …Бүх зүйл дууслаа! …Боломжгүй!
Эр: Хийн агууламж Сайрин дээрхээс арав дахин их байгаа. Тэд яаж хөдөлж чадаж байна аа? Хийн систем доголдсон юм биш биз?
Кешиа: Тэгвэл яагаад унахгүй байгаа юм?
Эр: Сайрины эмнэлгийн хэсэгт KX21-ийн эсрэг бэлдмэлийн нөөц байсан. Дэймон түүнийг авч, бүгдэд нь урьдчилан тариулсан байх.
Кешиа: Хамгаалалтын хаалгыг нээ! Бүх харуулыг хонгил руу оруул! Сайрисыг гэмтээлгүй, бусдыг нь бүгдийг устга!
Эр1: Гал нээ!
Кэйн: Хоёр талд харуулууд байна! Бид хаашаа явах вэ?
Нолан: Би энэ хийн системийг зохион бүтээхэд оролцсон. Энэ бол цэвэршүүлэх хонгил. Лабораторийн хойд хэсэг шууд хүрчболно.
Дэймон: Нээ!
Нолан: Дотогш ор!
Сайрис: Нолан, муу урвагч!
Нолан: Би зүгээр л амьд үлдэхийг хүсэж байна!
Эр: Тэд хаашаа алга болчихов?
Эр: Ноёнтоон, бид гол хонгил болон хийн бүсийг бүхэлд нь шалгалаа. Дэймон болон түүний хүмүүсийн ул мөр алга.
Кешиа: Үргэлжлүүлэн хай! Тэднийг судалгааны цогцолбороос гаргаж болохгүй!
Дэймон: Хайх шаардлагагүй,
Кешиа: Сайрис. Хүүг минь сулла! Тэрнийг устга!
Дэймон: Кешиа гэр бүлд үлдсэн хүч чинь энэ л юм уу?
Сайрис: Аавыг минь тавьж явуул!
Кешиа: Боль! Би нууц үгийг оруулъя.
Кэйн: Ноён Кросс, энэ мөчөөс эхлэн Кешиа гэр бүлийн бүх хөрөнгө, бизнес, лаборатори болон зэвсэгт баазууд таны мэдэлд шилжинэ.
Дэймон: Бүх хор хадгалах агуулахыг битүүмжил. Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч нэвтэрч болохгүй.
Харуул: Ойлголоо.
Кешиа: Би гэр бүлээ танд шилжүүллээ. Одоо Сайрисыг… сулла.
Дэймон: Би түүнийг алахгүй гэж л амласан. Суллана гэж амлаагүй.
Сайрис: Дэймон, чи амлалтаасаа буцаж байна!
Дэймон: Би та хоёрын хэнтэй нь ч тохиролцоо хийгээгүй.
Кешиа: Чи юу хийх гэж байгаа юм, Дэймон? Бид тохиролцож болно. Би гэр бүлийнхээ бүх нууцыг чамд хэлж өгье!
Дэймон: Кешиа гэр бүл аль хэдийн минийх болсон. Чамтай тохиролцох өөр зүйл надад үлдээгүй….Чи намайг гурван жил тэнэг хүн шиг амьдруулсан…. Одоо чиний ээлж, аав аа!
Сайрис: Аав аа
Кешиа: Би.. хаана байнаа? Чи хэн бэ?
Сайрис: Аав аа, би Сайрис байна!
Кешиа: Би чамайг танихгүй!
Сайрис: Алнаа чамайг!
Дэймон: Чи намайг Кешиа гэр бүлд авчирч, энэ орон дээр туршилтын объект болгохыг хүссэн байхаа. Одоо энэ ор чинийх боллоо. …KX21-ийг бэлд!
Нолан: За, ноёнтоон.
Сайрис: Чи надад юу хийх гэж байгаа юм?
Дэймон: KX21 мэдрэл болон булчингийн үйл ажиллагааг дарангуйлна. Судсаар хийх хугацаанд… чи ухаантай хэвээр байх ч хөдөлж чадахгүй.
Сайрис: Үгүй!
Дэймон: Би чамайг алахгүй. Харин Кешиа гэр бүл шинэ эзэндээ хэрхэн захирагдахыг энд хэвтээд харж бай.
Кэйн: Кешиа гэр бүлийн шинэ тэргүүн, ноён Дэймон Кросс!
Бүгд: Тавтай морил, ноён Кросс! Бидний шинэ тэргүүн
Дэймон: Өнөөдрөөс эхлэн, бэлэн болсон бүх мэдрэлийн хорыг устга. Харин хорны эсрэг бэлдмэл, эмнэлгийн технологи болон ердийн эмийн үйлдвэрлэлийн шугамуудыг хэвээр үлдээ. Цаашид KX цувралын эсрэг бэлдмэлийн үйлдвэрлэлийг та нар хариуцах ч алхам бүрийг хянах болно.
Нолан: Ойлголоо, ноён Кросс.
Кэйн: Ноён Кросс, бид Кешиагийн архиваас Лукасын зэвсгийн маршрут, нууц данс болон зугтах байршлуудыг оллоо.
Дэймон: Россигийн гэр бүл дууссан. Кешиа гэр бүл ч бууж өглөө. Одоо сүүлчийн урвагчтай тооцоо хийх цаг боллоо.
Кэйн: Ноён Кросс, Лукас үүнд итгэх болов уу?
Дэймон: Төхөөрөмж бодит. Гэр бүлийн тэргүүний сувгаар ирсэн мэдээлэл ч жинхэнэ. Тэр намайг үхэхийг гурван жил хүлээсэн. Энэ мэдээг хараад өөрийн биеэр ирж шалгана.
Сайрис: Лукас таны бодсон шиг тэнэг биш.
Дэймон: Тийм учраас л би түүнд Август Кешиагийн гэр бүлийг удирдаж байгаагаа өөрийн биеэр харуулна. Эзэмшлийн гэрэлтүүлэг болон гаднах харуулын постуудыг идэвхижүүл. Кешиагийн ажилтнуудыг хуучин байрлалд нь буцаа. Намайг тушаал өгөх хүртэл, хяналт солигдсоныг хэнд ч мэдэгдэж болохгүй.
Харуул: Ойлголоо.
Дэймон: Лукас явмагц усан зогсоол, казинo болон зэвсгийн агуулахуудыг нь эзэл. Архивт байгаа бүх нууц дансыг царцаа.
Кэйн: Тэр энэ эзэмшилд хөл тавьсан мөчөөс эхлээд… бүх зүйлээ алдана.
Лукас: Сайрис чадаж. Дэймон, Кешиа гэр бүлийн гарт орсон байна.
Туслах: Эрхэмээ, Сайринтай холбоо тасарснаас хойш Кешиагийн талаас ямар ч хариу өгөөгүй. Энэ мэдээ урхи байж болох уу?
Лукас: Төхөөрөмжийн гарын үсэг болон дамжуулалтын байршлыг баталгаажуул.
Эр: Мэдээлэл Августын өөрийнх нь төхөөрөмжөөс ирсэн байна. Биометрийн шифрлэлт болон гүйлгээний кодууд бүгд таарч байна уу? Энэ Кешиагийн төв лабораториос илгээгдсэн байна.
Лукас: Эзэмшлийн гаднах ажиглагчтайгаа холбогд.
Туслах: За, эрхэмээ. …Кешиагийн эзэмшилийн бүх зүйл хэвийн байна. Гаднах харуулууд, Эргүүл хийх маршрут болон тээврийн хэрэгслийн тоо өөрчлөгдөөгүй байна.
Лукас: Эцэст нь Дэймон дахиад л мэдрэлийн хоронд ялагдаж дээ. Гурван жилийн өмнө би Грейпортыг түүнээс булааж авсан. Өнөө орой түүнийг Кешиагийн лабораторийн ширээн дээр хэвтүүлэхийг өөрийн нүдээр харна.
Туслах: Бүгдийг дайчлагаанд дуудах уу?
Лукас: Хэрэггүй, Август надад гэрээ хэлэлцээрийг биечлэн авчрахыг хүссэн. Хэт олон хүн дагуулбал Кешиагийн бүлгийг эзлэх гэж байна гэж хардана. _Шилдэг хамгаалагчдыг надтай хамт явуул. Бусад нь эзэмшлийн гадна үлдээ. …Август нөхцөл байдлыг үнэхээр хяналтдаа байлгаж байгаа бололтой.
Харуул: Ноён Моретти, гэр бүлийн тэргүүн таныг төв лабораторид хүлээж байгаа.
Туслах: Ноёнтоон, бидний холбоо тасарчихлаа.
Лукас: Кешиа гэр бүлийн төв эзэмшил гаднын дохиог үргэлж хаадаг. …Энд юу болсон юм?
Туслах: Ноёнтоон, энэ урхи байна!
Лукас: Дэймон, чи амьд байгаа юм уу?!
Дэймон: Лукас, би чамайг гурван жил хүлээлээ.
Лукас: Чи Кешиа гэр бүлийг хяналтандаа авчихсан юм уу?
Дэймон: Өнөөдрөөс эхлэн Грейпортод, Кешиа бүлэглэл гэж байхгүй. Зөвхөн Кроссын гэр бүл гэж байгаа.
Харуул: Зэвсгээ хая!
Лукас: Буугаа буулгацгаа! Чи Августын төхөөрөмжийг зориуд ашиглаж намайг урхинд оруулсан байна.
Дэймон: Намайг ялагдсан гэдэгт итгээгүй бол энд ирж зүрхлэхгүй байсан биз дээ?
Лукас: Кешиа бүлэглэлийг авлаа гээд Грейпортыг буцааж авсан гэсэн үг биш! Манай хүмүүс боомт, казино болон далд наймааг хянадаг. Намайг албал тэд чамтай эцсээ хүртэл тулалдана!
Харуул: Ноён Кэйн, Мореттигийн бүлэглэлийн зэвсгийн агуулахуудыг хяналтдаа авлаа. Black Gold казино болон гурван боомт бүгд бууж өгсөн. Лукас гэрээсээ гарсан даруйд нууц дансуудыг нь царцаасан.
Дэймон: Чамайг эзэмшилээсээ гарсан мөчөөс эхлээд, Ноён Кросс чамд байгаа бүхнийг авахаар хүмүүсээ явуулсан байсан.
Лукас: Дэймон, бид дахин хамтарч болно. Кешиа гэр бүлийн технологи болон миний далд сүлжээг ашиглавал Зүүн эргийг бүхэлд нь захирч чадна.
Дэймон: Гурван жилийн өмнө би чамд нэр хүнд, хөрөнгө, эрх мэдлээ өгсөн. Харин чи надад сум бас хор өгч хариу барьсан.
Лукас: Учир нь чи Грейпортыг захирах чадваргүй байсан юм. Чи бүх бүлэглэлийг нэгтгэсэн ч жинхэнэ хаан болохоос айсан.
Дэймон: Чи өөрийгөө хаан гэж бодоо юу?
Лукас: Ядаж л би дайснууддаа чам шиг өршөөл үзүүлдэггүй.
Дэймон: Надаас урвасан хэн ч хоёр дахь боломж авахгүй. Грейпортын бүх бүлэглэлийн толгойлогчдод мэдэгд. Маргааш орой далд ертөнцийн зөвлөлийн танхимд цуглуул.
Кэйн: Ойлголоо.
Дэймон: Грейпортын хаан гурван жил алга байлаа. Одоо эргэн ирэх цаг нь болсон.
Эр: Грейпортод дахин тавтай морил, ноён Кросс!
Дэймон: Өнөөдрөөс эхлэн надад захирагдах хүмүүс хөрөнгө мөнгө, байр сууриа хэвээр хадгална. Харин надаас урвасан хүмүүс Лукас шиг хувь заяатай учирна.
Бүлд: Бид амь насаа ноён Кросст даатгаж байна!
Миа: Чи одоо Грейпортын далд ертөнцийн хаан болсон. Тэгсэн хэрнээ яагаад энд ирсэн юм?
Дэймон: Учир нь би яг энд л жинхэнээсээ дахин амьдарсан. Хэрвээ чи намайг авраагүй бол, би тэр голд үхэх байсан. Гурван жилийн өмнө намайг юу ч үгүй байхад чи гэртээ авчирсан. Харин одоо би бүх Грейпортын хамт чамаас гэрлэхийг хүсэж байна.
Миа: Надад Грейпорт хэрэггүй. Чиний далд ертөнцийн хаан байх чинь ч хамаагүй. Надад зөвхөн чи л хэрэгтэй.
Back to episodes Go home