Remember you

Ён :  Алга болсон хүн бүртгүүлэх гэсэн юм.

Эр : Алга болсон хүний хүйс, нас, алга болохын өмнө ямар харагдаж байсныг хэлж өгөөч. 

Ён :  180 орчим өндөртэй байх. Урт үстэй юм шиг байна.

Эр : Алга болсон хүн таны хэн бэ?

Ён :  Өөрөө. Өөрийгөө алга болсныг бүртгүүлэх гэсэн юм.

Эр1 : Наадах чинь юу вэ?

Эр2 : Энэ. Яг л гэрээслэл юм шиг санагдаад.

Ён :  Намайг санаж буй хэн нэгэнд зориулав.

Эр1 : Энэ эрэгтэйг яг одоо ол. Энэ залуу үхчихвэл толгойны өвчин болно шүү.

Эр : За.

Ён :  Чамайг заавал энэ захиаг уншаасай гэж хүсэж байгаач, би чамайг санах боломжгүй. Үнэхээр уучлаарай. Толгой дотор минь оньсны хэлтэрхий шиг үлдсэн зүйлс, яагаад ч эвлэгдэж өгөхгүй байна. Энэ захиа азаар чамд очиж, чи над дээр ирвэл, энэ нь чи, миний хувьд нэлээдгүй эрхэм хүн гэсэн утгатай байх.

 

 

Эм : Ким Жинён. Ким Жинён. Ким Жинён. Ким Жинён. Ким Жинён, агуулахад хүрээд ирээрэй. Ахин мэдэгдэе. Ким Жинён, агуулахруу ирээрэй. Бичсэн зүйлээ надад өгчихөөд яваарай.

Ён :  Захиалга өгөх гэсэн юм. Хэр удаан хүлээх вэ?

Эм : Таны нэр хэн бэ?

Ён :  Ён Согвон.

Эм : Одоохон.

Ён :  Авто ослын дараа 10 гаран сар эмнэлэгт байсан гэсэн. Ой санамжгүй болсонч, амьдрах хэрэгтэй. Энгийн амьдралаа үргэлжлүүлэхийн тулд бэлтгэлүүдээс, ихэнх нь амархан байсан. Яагаад ч юм, машинд суух хэцүү байсан.

Эр : Суухгүй юм уу?

Ён :  Эмнэлэгээс гараад очсон газар бол, ой санамжаас арчигдсан миний гэр байсан. Би багагүй асуудалтай хүн байж ээ.

У : Согвон, дотор байна уу? Чи дотор байна уу? Согвон, чи яасан бэ? Согвон аа, дотор байна уу?

Ён :  Хэн бэ?

У : Байна уу? Юу вэ? чамайг үхчихсэн юм байх гэж бодлоо. Хүн айлгачих юм. Юу хийгээд байгаа юм? Чи сая сэрсэн юм уу? Хөөе хувцас чинь хаана байна, өө энд байна.

Ён :  Энэ хүнийг анх удаа харж байна.

У : Юм идсэн үү?  Май.

Ён :  Анх харсан хүн надаас юм идсэн үгүйг асуулаа.

У : Идээгүй бололтой.

Ён :  Анх удаа хараагүй юм болов уу?

У : Утсаар ярихгүй юм.

Ён :  Утас байхгүй.

У : Тэгээд яагаав, утасгүй гэдгээ утсаар хэлэхгүй байхдаа яадаг юм? Энэ байна. Утас.

Ён :  Энэ утас юм уу?

У : Алив хар. Цээжилсэн биз? Чи ой тогтоолт сайтай ш дээ.

Ён :  Саналаа. Ү Гүонху. Шиллимдуны муудсан дүфү.

Эр : Саначихсан уу? Өө, хөөе.

Ён :  Хөөе, чи яагаад ингэтлээ хөгширчихсөн юм?

У : Хөөе. 3 хүүхэд төрүүлж өсгөсөн хүн бүгд л ингэж хөгширдөг. Тэр яахав, хурдан явъя. Чамаас болоод би хүртэл хоцрох нь байна.

Ён :  Одоо юу? Хаашаа?

У : Сочүгү, Сочудун. 58-1-р байрны 1301 тоот. Хуулийн алба Чүнжон.

Ён :  Би яагаад тийшээ очно гэж?

У : Чи надтай хамтран ажиллаж байгаа. Үйлчлүүлэгч авч, зөвлөгөө өгөх ажлыг би хийж байгаач, чамайг байхгүй болохоор хүн ирэхгүй байна. Яагаад юм бол? Сонин байгаа биз?

Ён :  Би өмгөөлөгч болчихсон юм уу? би хуулийн сургуулиа орхиж, ажилд орох гэж байсан ш дээ.

У : Тэгээгүй бол би энд яагаад ирнэ гэж?

Ён :  Чи мэдэж байгаа юм уу? одоо намайг ямар байдалд байгааг.

У : Чи яасан гэж? 10 жилийн ой санамж бүхэлдээ алга болсон уу?

 

 

У : Суу, энэ чиний машин.

Ён :  Би машинд суухгүй.

У : Машинд суухгүй бол яаж явна гэж?

Ён :  Яадаг ч байсан машинд суухгүй ээ.

У : Тэгээд яах гэж? алхаж ирэх юм уу?

Ён :  10 жилийн хугацаанд Сөүл маш их өөрчлөгдсөн байна. Амь зуухад санаа зовж байсан хүн, өмгөөлөгч болсон нь аз юм болов уу?

 

 

Нар : Өө, Ён өмгөөлөгчөө, сайн байна уу? ашгүй дээ. Маш их санаа зовж байлаа.

Эр : Тавтай морил Ён өмгөөлөгчө өө. Та одоо зүгээр үү?

Эр1  Өмгөөлөгчөө, ирчихсэн үү? бие яаж байна?

У : Ён өмгөөлөгчөө, хаачих гэж байгаа юм? Нааш ир. Наашаа. Чиний өрөө. Орж хар. Хурдан дасах хэрэгтэй.

Нар : Өмгөөлөгчөө, Ким Ёнхи эзэгтэй ирлээ. Оруулах уу?

Ён : Хэн юм бол? Уулзаагүй удсан байна. Нүл салгахгүй харж байна. Үс.

Ким : Ноцтой аваарт орсон бололтой.

Ён : Үгүй ээ, зүгээр.

У : Ким эзэгтэй, Ён өмгөөлөгч ажилдаа ирснийг хурдан мэдэж ээ. Та мэдэж байгаа даа. Энэ хүн нэлээн удаан амарсан. Өнөөдөр оффисоо цэвэрлэнэ. Өнөөдөртөө надтай ярилцах уу?

Ким : Шүүх хурлын бэлтгэл огт хийж чадахгүй, түгшүүртэй маш сайн сууж байлаа. Ахиад хүлээх хэрэгтэй гэж үү?

У : Үгүй ээ, хүлээж болохгүй. Тийм үү? Ён өмгөөлөгчөө.

 

 

Ён : Та нөхрөө олоогүй л байна уу?

Ким : Олох шаардлагагүй гэж хэлсэн ш дээ. Энэ цагдаагийн хийх ёстой ажил.

Ён : Тийм үү? тэгсэн бил үү? Би зүгээр, энэ хугацаанд цогцос олдсон байх вий гээд.

Ким : Цогцос оо?

Ён : Нөхцөл байдалд өөрчлөлт орсон байх вий гээд. Сэжигтэн Ким Ёнхи-г хөнөөхийг завдсан.

Ким : Анхнаасаа түүнийг үхсэн гэж бодох ч хэрэггүй гэж хэлсэн ш дээ.

Ён : Тэгсэн байж ээ.

Ким : Хүн амьны хэрэг биш алга болсон хэрэг гэж. Санахгүй байна уу?

Ён : Саналгүй яахав. Алга болсон. Хүн амьны хэрэг биш.

Ким : Өмгөөлөгчөө, та зүгээр үү?

Ён : Мэдээж, би зүгээр.

Ким : Та тэгэж хэлж байгаа бол итгэх нь зүйтэй. Гэхдээ, хуулийн хүрээнд баталгаатай байх тусмаа сайн. Албан ёсоор эмчийн бичиг шаардаж байна. Ослын хор уршиг хэр хэмжээнд байгааг мэдэх гэсэн юм.

 

 

 

Эм : Суугаад хүлээж байгаарай, нэр дуудна. Паг Мёнхи.

Ён : Надруу хараад уйлаад байна. Тийм дээ, энэ мэдрэлийн эмнэлэг шүү дээ. Би юу? Өршөөгөөрэй. Намайг таних уу?

Жин : Үгүй ээ.

Ён : Саналаа. Таны нэрийг.

Эм : Ким Жинён.

Ён : Ким Жинён гэдэг үү? өнгөрсөн удаад энд таны нэрийг дуудахыг сонссон.

Жин : Хүн андуурсан байна.

Эм : Ким Жинён.

Ён : Ким Жинён.

Эм : Эмчилгээндээ ороорой. Ён Согвон. Ён Согвон.

 

 

Эм : Ослын дараа ихэнх шинжилгээнд хамрагдсан байна. Хариултан дээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуултанд буруу хариулт их байна. Авто машин, автобусанд сууж чадаж байгаа юу?

Ён : Тийм ээ, чадаж байгаа.

Эм : Гадна бэртэл байхгүй. Бие бялдар, ойлгох, ярих чадвар бүгд хэвийн боловч, тодорхой хугацааны зарим нэг зүйлийг санахгүй байгаа. Ослын үеийн айдас, мартахыг хүссэн зүйлээс болоод.

Ён : Ажил хийх боломжтой гэсэн эмчийн бичиг хийгээд өгөхөд болно оо. Өмгөөлөгчөөр ажиллаж байсан үеэ санахгүй байгаач, суралцаж байх үеэ санаж байгаа.

Эм : Тэгэж бодохыг хүсэж байгааг ойлгож байна л даа.

Ён : Та 24 цаг юу хийснээ бүгдийг нь санадаг уу? Дурсамжаа мартсанч, амьдралд ямарч асуудал гарахгүй. Тийм учраас зүгээр л, хэвийн гээд бичээд өгчих.

 

 

Эм : Цагтаа ууна шүү.

Ён : Хөөе. Ким Жинён.

Эр : Суухгүй юм уу?

 

 

Шин : Хөөе, уулзаагүй үнэхээр удсан байна шүү. Хөөе Бу-Ён сайн уу?

Ён : Бу-Ён уу?

Шин : Үнэхээр таатай байна. Тэгэж байгаад заавал уулзана шүү.

Ён : Даатгалд ажилладаг юм байхдаа?

Шин : Хөөх үнэхээр баяртай байна.

Ён : Юу вэ? би ч гэсэн таатай байгаа юм болов уу? Чи намайг, таних уу?

Шин : Айн? Хөөх чи огт өөрчлөгдөөгүй байна шүү. Өө ийшээ биш л дээ. За. Хөөе, би даатгалд бүртгэх гээгүй ээ. Нээрээ баярлаад ингэж байна. Тийм учраас хүссэн цагтаа, заавал залгаарай.

 

 

Ён : Энэ болсон явдал юм болов уу? зүүд юм болов уу? санахгүй байгаа зүйлүүдээ, санахгүй байсан дээр юм болов уу? Хэзээ нэг өдөр бүхнээ санаж магадгүй. Эсвэл хэзээ ч санахгүй байж магадгүй. Хамгийн чухал зүйл цаашид юу болох шүү дээ.

 

 

Ён : Өө.

Жин : Өршөөгөөрэй.

Ён : Ким Жинён.

Жин : Миний эм өөрт чинь байгаа юу?

Ён : Эм үү? гэрт байгаа.

Жин : Тэрийг гэртэй орхиод байхдаа яадаг юм?

Ён : Уучлаарай.

Жин : Машинаа ард ачаад суучих. Эмээ авъя.

Ён : Би машинд суудаггүй.

Жин : Тэгвэл ингээд цуг явчихъя. Сэтгэл мэдрэлийн тасагт яагаад үзүүлсэн юм?

Ён : Айн?

Жин : Сэтгэл мэдрэлийн тасаг. Яагаад очсон юм?

Ён : Ой санамжаа алдчихсан юм.

Жин : Өө.

Ён : Өө хөөе. Яаж байна аа? Аюултай ш дээ. Ёоох.

Жин : Ёооё. Юу гэнэ ээ?

Ён : Юу юу гэж, замаа харж яваач.

Жин : Яаж байгаад ой санамжаа алдчихсан юм?

Ён : Авто осолд орсон. 10 жилийн өмнөөс саяханыг хүртэлх болсон зүйлээ санахгүй байгаа.

Жин : Бүр мөсөн, тас харанхуй юу?

Ён : Тийм ээ. Юу ч санахгүй байна.   Гэхдээ зүгээр ээ.

Жин : Өө.

Ён : Яасан бэ? Яасан? Зүгээр үү?

Жин : Доор ямар нэг зүйл байх шиг байна.

Ён : Энэ нөхрийн нас барсан хугацааг 48 цагийн өмнө гэж үзэж байна. Үүнийг боломжгүй гэмт хэрэг гэдэг юм. Үхсэн зүйлийг хөнөөх боломжгүй гэсэн утгатай. Шалгаж үзэх үү? Өршөөгөөрэй, зүгээр үү? Яасан бэ? энэ зүгээр л тоглоом ш дээ.

Жин : Түр, түр ингээд байж байя.

Ён : Энд удаан зогсож болохгүй байхаа.

Жин : Одоохон.

Ён : Тэгвэл хоёулаа ийм байдалтай машинруу нь явъя. Нэг гэхээр баруун хөл, хоёр гэхээр зүүн хөл. Нэг. Үгүй, нэг гэхээр баруун хөл гэж хэлсэн ш дээ.

Жин : Баруун хөл үү?

Ён : Аан эсэргээрээ юм байна. Нэг гэхээр чи баруун хөл, харин би зүүн хөл. Нэг хоёр, нэг хоёр. Нэг хоёр, нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Жолоо барьж чадах уу?

Жин : Миний оронд жолоо бариад өгч болохгүй юу?

Ён : Айн?

Жин : Гуйя, гуйж байна.

 

 

Эм систем :  Та ослын эрсдэл өндөртэй бүсд зорчиж байна.

Ён : Болгоомжтой, шугамын дагуу яв. Авто машинд суух хэцүү байсанч, энэ эмэгтэйн гуйлт намайг хөдөлгөлөө.

Эм систем : Бүртгэлтэй бүсд ирлээ. Газрын зураг унтарлаа.

Жин : Ирчихсэн байна.

Ён : Одоо зүгээр үү?

Жин : Би буцаагаад хүргээд өгөх үү?

Ён : Айн?

Жин : Баярласан шүү.

Ён : За.

 

 

Жин : Архи уувал, угаасаа тэгэж гүйдэг юм уу?

Ён : Би юу?

Жин : Санахгүй байна уу?

 

 

Ён : Жинён.

Жин : Өчигдөр орой, ууя гэчихээд. Түрүүлж согтоод, айлын эд зүйл хулгайлж зугтаад. Юм л болвол гүйгээд, намайг ямар их зовоосон гээч? Нээрээ, санахгүй байна уу?

Ён : Би бүгдийг санаж байна.

Жин : Худлаа яриад л. Ганц шөнө болсон зүйлийг санахгүй байсанч хамаагүй ээ. Цаашдаа зөндөө удаан амьдрах юм чинь. Согвон, миний эм хаана байна? Чи уухгүй юм уу?

Ён : Би зүгээр ээ, уухгүй байж болно.

Жин : Уусан дээрдээ.

 

Ён : Солонгос хүн уран гулгалтаар алтан медаль авсан гэж үү?

Жин : Тэгэлгүй яахав, 2 дараалалж авах шахсан. Хүмүүс Ким Ёна-г харь гаригаас ирсэн үү гэж асуудаг. Рью Хёнжин-г мэдэх үү?

Ён : Тэр хүн ч бас уран гулгалтын тамирчин юм уу?

Жин : Үгүй ээ, бейсболын тамирчин.

Ён : Эмэгтэй хүн байж уу?

 

 

Жин : Согвон, гитар тоглодоо.

Ён : Санахгүй байгаа хэрнээ, гар маань өөрөө дараад байна.

Жин : Хурдан ир.

Ён : Энэ газар аймар биш байна уу?

Жин : Юунаас нь айдаг юм? Энд хэвтдээ.

Ён : Гэхдээ л шарил ш дээ.

Жин : Ямар хамаатай юм? Тэр хүмүүс ч бас хэвтэж байгаа. Ийм газар булагдвал, од харагдаад гоё байх тэ?

Ён : Дотор байдаг бунхан илүү дээр биш үү? Чийг, дулааныг цаанаас нь тааруулчихна. Бороонд норохгүй. Гэр бүлийнхээ санааг зовоохгүй ш дээ.

Жин : Байр шиг уу? Тийм дээ, Солонгост байр хамаагүй дээр. Чиний зөв, байранд байсан дээр юм байна.

 

 

Эр : Тэгвэл тэр өглөө Паг Гёнжүнийг ажилдаа явахыг хараагүй юм байна.

Ким : Харсан.

Эр : Тэгээд яагаад хэрэг гарсан өдөр нөхөртэйгөө уулзаагүй гэсэн юм?

Ким : Би ажилд очсоны дараа, тэр хүнийг алга болохоос өмнө “тусдаа уулзсан уу?” гэж асууж байна гэж ойлголоо.

Эр : Паг Гёнжүн хаана байсныг мэдэж байсан бололтой.

Ким : Үгүй ээ.

Эр : Би яах аргагүй хэрэг гардаг өдөр нөхөртэйгөө уулзсан уу гэж асуусан шүү дээ. Яагаад сэжигтэн дураараа өглөөний цагийг алгасчихав аа?

Ким : Мэдэхгүй ээ, зүгээр л тэгэж бодлоо.

Эр : Талийгаач Паг Гёнжүн тэр өглөө гэртэй хоол идээд.

Ким : Тэр хүн үхээгүй ээ. Алга болсон.

Эр : Тэр таны бодол.

Ким : Тэр хүн бусад өдрүүд шиг өглөөний хоолоо идчихээд, явчихаад ирье гэж хэлээд, хаалгаа нээгээд гарсан. Тэгээд одоо болтол ирээгүй байгаа. Та нар өглөө бүр гэрээс гарахдаа, өнөөдөр үхэж магадгүй, маргааш манай гэр бүл тал тал тийшээ бутарна гэж боддог уу?

Эр : Сэжигтээн, тайвшир. Өмгөөлөгчөө, таньд санал байна уу? 

Ён : Асуулт байхгүй ээ.

Ким : Зарим нэг хувийн зүйлийг санахгүй байгаач, амьдрал, ажил гүйцэтгэх чадвар хэвийн байгаа. Энэ оношд итгэж болох уу? үнэхээр асуудалгүй гэдэг үнэн үү?

Ён : Санаа зовох хэрэггүй ээ. Бидний төлөвлөгөө, таамгийг үгүйсгэж, цогцос олдоогүй гэдгийг онцлох юм.

Ким : Үйлчлүүлэгч тээнэгэлзэж байвал өмгөөлөгч тогтворжуулах хэрэгтэй. Асуулт ч асуухгүй дуусгаж болохгүй ш дээ.

Ён : Та асуултанд сайн хариултсан. Үг бүр чинь чин сэтгэлийнх гэдэг мэдрэгдсэн. Нэмэлт асуулт шаардлагагүй байсан учраас асуугаагүй юм.

Ким : Чин сэтгэл ээ? Урд нь шүүх танхимд “чин сэтгэл цэцгэнд ороосон баантагтай адил зүйл” гэсэн яасан? Та үнэхээр хачин болсон байна. Дараагийн удаад миний мэдэх Ён Согвон өмгөөлөгч шиг үйлдэл гаргавал сайн байна шүү.

 

 

Эм : Ямар байна? Энэ нь дээр байна уу? Оронд нь шинээр ажилд орохгүй. Тэр гэрийн урд кафе нээсээн? Цаашдаа яах болж байна аа?

Жин : Зүгээр л жижигхэн кафе ш дээ.

Эм : Мөр далдалчихаар онцгүй байх шиг байна.

Эм1 : Хойш нь болгоод өгье. Ямар байна.

Эм : Онцгүй байна.

Эм1 : Тэгвэл өөрийг бэлдэе.

Жин : Зүгээр сонирхохоор очсон юм. Анх харсан кафе хэрнээ таалагдсан юм.

Эм : Чи юу бодож хэрэг тариад байгаа юм? Тайван болооч дээ. Тайван.

Жин : Энэ удаад өөрөө. Би сайн байж чадна.

Эм : Ганц чи сайн байгаад яахав дээ. Эсрэг хүн чинь ч бас хичээх хэрэгтэй. Хөөе, би чамайг бодоод. Чамайг ахиад шаналах вий гээд хэлж байна. Тамхинаас гарна гэсэн яасан?

Эм1 : Үйлчлүүлэгчээ, энд татаж болохгүй ээ.

Жин : Уучлаарай, манай энэ өвдсөн юм л даа. Эм чинь хаана байна? Авчраагүй юм уу? май. Хөөе, нэг доор олноор нь уугаад байхдаа яадаг юм?

Эм1 : Яасан бэ? тээглэчихсэн үү?

 

 

Ён : Жинён, яасан? Юу болсон?

Жин : Согвон.

Ён : Айн?

Жин : Би өнөөдрөөс энд амьдарвал, чамд гоё байх тэ?

Ён : Айн?

Жин : Шөнө чиний нойр хүрэхгүй бол, ханиндаа байх боломжтой. Би өглөөний хоолоо заавал иддэг учраас, надтай хамт идэх боломжтой. Ажлаа тараад хоосон гэрт ирэхгүй. Яадагч байсан тийм учраас, чамд их таалагдах байх. Тийм биш гэж үү?

Ён : Тийм ээ. Тийм байх.

Жин : Яасан? Дургүй байгаа юм уу?

Ён : Яагаад бороонд норчихсон юм?

Жин : Намайг сонссонгүй юу? Би энд амьдармаар байна.

Ён : Сонссон, Жинён аа. Хоёулаа оръё. Ханиад хүрлээ.

Жин : Би ингээд орчихвол, буцаж гарахгүй шүү.

Ён : За, ойлголоо. Дулаахан байна уу?

Жин : Тэврэх үү? Их өвдсөн байхдаа.

Ён : Зүгээр ээ, санах ч үгүй байна.

Жин : Би арилгаад өгье.

Ён : Яаж?

Жин : Гижиг хүрээд байна.

Ён : Одоо уйлж болохгүй шүү.

 

 

Ён : Жинён аа.

Жин : Айн?

Ён : Энд байгаа чиний эд зүйлийг, шүүгээнд хийх үү?

Жин : Үгүй ээ, зөвхөн номнуудыг.

Ён : Наана чинь юу ч байхгүй. Гараад ир.

Жин : Согвон, энэ гэрэл асаагуур эвдэрсэн мэдэх үү?

Ён : Аан наадахыг чинь, би дараа янзална.

 

 

Жин : Өхөөрдөм юмаа. Нааш ир.

Эм : Наашаа, Чики явъя.

Ён : Яасан?

Жин : Аан, мартаад нэг зүйл аваагүй байна.

Ён : Юу юм?

Жин : Хумсны хутга. Гялс авчихаад очъё.

Ён : За.

 

 

Эр : Сесилия, Сесилия.

Жин : Яах гэж энд ирсэн юм?

Жон :Хэр амьдарч байна?

Жин : Би сайн байгаа. Буцаад яв.

Жон :Энд амьдарч байгаа гэлүү?

Жин : Тийм ээ, болохгүй юм уу?

Жон :Таньд миний санаа зовоод байна.

Жин : Номлогчоо, танай эцэг надад санаа зовохгүй, маш сайн амьдарч байгаа. Тэгэж бодохоор, миний шар гозойгоод сайхан амьдрах бодолтой байна. Тийм учраас номлогч чи ч бас надад санаа зовох хэрэггүй.

 

 

Ён : Хумсны хутга авчихсан уу?

Жин : Үгүй ээ.

Ён : Яагаад?

Жин : Авмааргүй санагдаад.

Ён : За за, тэгвэл авахгүй л байя.

 

 

У : Ким нарийн бичгээ 2 аяга кофе өгөөч. Американо.

Эр : За.

Ён : Ким Ёнхигийн хэрэг байна аа.

У : Яасан? Ямар нэг асуудал гараа юу?

Ён : Ким эзэгтэй сэтгэлд тээглээд байна. Надад ямар нэг зүйл хэлэх гээд байх шиг байна. Юу гэдгийг мэдэхгүй байна.

У :  Ким эзэгтэй хэрэгтэн байх магадлалтай юу?

Ён : Тэгвэл юу болох вэ?         

У : Юу болно гэж? одоогийнх шигээ өмгөөлөхөд болно. Хичээнгүйлэн.

Ён : Чамд мэдсэн зүйл байна уу?

У : Харин л дээ. Жаахан хачин санагдаад л байсан юм.

Ён : Юу тэр вэ?

У : Ким эзэгтэй, нөхрийнхөө алга болсон бүртгэлийг чамаар дамжиж хийлгэсэн байна лээ. Цагдаа дээр өөрөө очоогүй. Өглөө ажилдаа гарсан хүн орой ирэхгүй байлаа гээд, өмгөөлөгчөөр дамжиж алга болсон бүртгэл хийлгэсэн гэдэг.

Ён : Зүгээр нөхөртөө санаа зовоод тэгсэн юм биш үү?

У : Чи байна ш дээ. Санаа зовсноос болж хүнтэй ярьдаг тийм өмгөөлөгч биш л дээ.

Ён : Тэгээд ямар өмгөөлөгч юм?

У : Их хэцүү өмгөөлөгч. Хатуу бөгөөд хана хэрэм шиг. Бусад хүний сэтгэл хөдлөлийг тосож авах үнэхээр дургүй.

Ён : Аан. Би тийм хүн байж ээ.

У : Ён өмгөөлөгч өө, надад чи өөр хүн шиг санагдаж байна. Хурдан миний мэдэх Ён өмгөөлөгч болоодох. Аль болох хурдан шүү.

 

 

Ён : Хайран юм. За Ён Согвон явлаа. Буцаад байраа эзэллээ. Өө, цохисон шүү.

Жин : Байраа сольё. Би цохилоо.

Ён : Тэглээ гээд багаа бүхлээр нь солиод байхдаа яадаг юм?

Жин : Миний дур, хурдан шид.

Ён : Харж үзэхгүй шүү.

Жин : Чүү.

Ён : Өө. Хомрон шүү. Хомрон. Согвон би хомрон хийчихлээ.

Эм : Ён Согвон уу?

Ён : Тийм ээ. Мөн байна.

Эм : Ханбүк сувилал эмнэлэгээс ярьж байна. Ээж чинь ухаан алдчихлаа. Хүүгээ асуугаад байсан. Та ирэх боломжтой юу?

Ён : Уучлаарай. Манай ээж намайг 11 настай байхад өөд болсон.

Эм : Байна уу?

Жин : Хэн залгасан юм?

Ён : Утсаар тоглож байна. Хомрон цохисон юм уу? хөөх.

 

 

Эр : Ихэнх нь очир алмаасыг өнгөгүй гэж боддог. Сайн хараарай. Энэ шар өнгөтэй. Бохирдолгүй карбоны нийлмэл.  

Ён : Энийг өгөөч.

Эр : Аан за, та зөв сонголт хийлээ. Өөрийн мэдрэмжээр сонгох ч бас муугүй шүү.

Ён : Байна уу?

Ээж : Байна уу? Согвон уу?

Ён : Хэн бэ? Миний ээж үү?

Ээж : Ээж нь хагалгаандаа амжилттай орсон. Хүү нь магтахгүй юм уу? ээжтэйгээ уулзахаар ирэхгүй юм уу?

 

 

Эм : Нүдээ тас аниад 100 тоолно шүү. Тоолж дуусахаас өмнө нүдээ нээж болохгүй шүү.

Ён : Надад ээж байгаагүй юм даа.

Эмээ : Юу ярьж байгаагаа мэдэж байна уу? би мөнгөнөөс болоогүй ш дээ. Больж үз. Одоо нэгнээ үхсэн гэж бодож амьдаръя.

Ён : Магадгүй ой санамжгүй болсон 10 жилийн хугацаанд, ээжтэй эргэж уулзаад, энгийн ээж, хүү шиг амьдарсан байх. Хэвтэж буй эмнэлэгт нь эргэж ирээд л. Тэгвэл одоо би ээжийгээ уучилсан хүү гэсэн үг үү? Яагаад тийм зүйл зүүчихсэн юм? Яг очир алмас зүүчихсэн юм шиг.

Ээж : Миний хүүгийн найз охин өгсөн юм. Миний хүү түүнд их сайн.

Ён : Зөнөсөн юм байхдаа? Миний найз охин уу?

Ээж : Үгүй ээ, чи биш ээ. Миний хүүгийн найз охин. Нэр нь хэн байлаа? Ён орсон доо. А-Ён билүү?

Шин : Хөөе, Бу-Ён сайн уу?

Ён : Бу-Ён уу?

Ээж : Тийм ээ. Чиний зөв, И Бу-Ён. Цаадах чинь цасан цагаан царайтай бусадтай сайхан харьцдаг охин байна лээ.

 

 

Ён :  Хөөе, би Ён Согвон байна.

Шин : Айн?

Ён : Яагаав? Өнгөрсөн удаад шатан дээр таарсан ш дээ.

Шин : Аан, аан. Ён Согвон уу? юу болсон?

Ён : Тэр үед чи надаас Бу-Ён сайн уу гэж асуусан ш дээ.

Шин : Тийм ээ, тэгсэн. Яасан юм бол?

Ён : Чи арай. (Бу-Ён, Бу-Ён) Тэр хүний тухай сураг гаргаад өгч чадах уу?

Жин : Юу хийж байгаа юм?

Ён : Аан. Юу ч биш ээ.

Жин : Юу юм?

Ён : Юу ч биш ээ. Яагаад унтаагүй юм?

Жин : Нойр хүрэхгүй байна.

Ён : Намайг байхгүй болохоор нойр хүрэхгүй байна уу? Унтая. Унтахаар явцгаая. Унтахаар явъя.

 

 

Эм : Танайх ажиллаж байгаа юм уу?

Жин : Хэлтсийн даргаа.

Эм : Ийм ажил хийж байхаар, ажилдаа эргээд ор. Энэ хугацаанд ажилласан туршлага чинь хайран ш дээ.

Жин : Үгүй ээ. Цагийн зөрүү мэдрэхгүй болохоор надад үнэхээр амар байна.

Эм : Шууд онгоцонд суух хэцүү байвал, дотоод ажил санал болгоё. Гадаадад ажилласан ч болно. Ийм газар очиж, толгойгоо амраагаад, сайхан биш гэж үү?

Жин : Таньд талархаж байгаач, энэ хувцасыг ахиж өмсөж чадахгүй байхаа. Гэмшиж байна.

 

 

Жин : Согвон би ирлээ. Би чи-мэк авчирсан. Чи-мэк гэж юу болохыг мэдэх үү? Согвон. Согвон. Гараад ир. Гарч ирээд идчихээд бол.

Ён : Уучлаарай, чи ганцаараа оройн хоол идчих.

Жин : Би өлсөөд байна. Идчихээд бол л доо.

Ён : Би юм хийж байна ш дээ.

Жин : Энийг засна гэчихээд, яагаад одоо болтол засаагүй байгаа юм?

Ён : Аан, наадахыг чинь би дараа янзална аа.

Жин : Юу хийж байгаа болоод хүн орж ирж байхад, харах ч үгүй байгаа юм?

Ён : Хэн хараагүй гэж? Би харж л байна шүү дээ.

Жин : Ингэлээ гээд өмнөхөө санах юм шиг байна уу? өнгөрсөн хамаагүй гээд байсан жүжиглэж байсан юм уу? Зүгээр юм шиг царайлаад байсан галзуу хүн шиг юу хийгээд байгаа юм?

Ён : Ким Жинён.

Жин : Яав?

Ён : Би зүгээр юм шиг царайлж гүрийж байгаа минь үнэн. Гэхдээ чиний өмнө жүжиглэж үзээгүй.

Жин : Чиний одоогийн байгаа байдал, жүжиг ш дээ.

Ён : Чи юу гээд байгаа юм?

 

 

Эм : Өө, хөөе. Наанаа юу хийж байгаа юм?

Ён : Юу?

Эм : Наанаа юу хийж байгаа юм бэ?

Ён : Та Ким Жинёныг таних уу?

Эм : Жинён уу?

Ён : Тийм ээ.

Эм : Марк наашаа. Боль. Марк болохгүй ээ.

Ён : Яана аа. Намайг Ён Согвон гэдэг юм.

Эм : Нааш ир. Марк нааш ир.

Ён : Яана аа?

Эм : Одоохон. Хөөе, нааш ир. Уучлаарай. Одоохон, одоохон.

Ён : Хөөе, өршөөгөөрэй.

Эм : Жинён энд ирээгүй ээ.

Ён : Таныг Жинёнтой ямар харилцаатайг асууж болох уу?

Эм : Найз нь байна.

Ён : Энэ Жинёны гэр биш юм уу?

Эм : Жинёны тухай юу ч мэддэггүй бололтой. Ямартайч, Жинён энд байхгүй.

 

 

Ён : Жинён аа.

Эм : Ханбүк сувилал эмнэлэгээс ярьж байна. Ээж чинь өвдөлтийн шокноос болоод.

Эр : Наашаа ир. Нэр чинь хэн бэ?

Ён : Айн?

Эр : Таны нэрийг хэн гэдэг вэ?

Ён : Ён Согвон.

Эр : Өөрийнхөө нэрийг биш, талийгаачийн нэр.

Ён : Гвон Сүнэ.

Эр : Шалгалаа.

Ён : Оронд нь үхэхгүй байж байгаагаа хараач. Байж байгаагаа хараач.

Ээж : Амь авраарай.  

Ён : Ахиад л үхчихлээ. Үхсэн гэж бодож амьдарч байсанч, юу ч болоогүй юм шиг гарч ирээд ахиад үхчихлээ.

Жин : Согвон, зүгээр үү? Яана аа?  

Ён : Зүгээр ээ.

Жин : Яагаад зүгээр гэж?

 

 

Ён : Жинён аа.

Жин : Айн?

Ён : Надтай гэрлээч.

 

 

Жин : Эрт ирсэн байна.

Жон :Цагтаа ирсэн ш дээ.

Жин : Кофе өгөх үү?

Жон :Тийм ээ, авъя. Жаахан гайгүй болсон уу?

Жин : Номлогч оо.

Жон : За.

Жин : Та миний тал мөн тэ?

Жон : Цор ганц дүү нь таны тал биш бол өөр хэний тал байна гэж?

Жин : Бурханы тал биш, миний тал мөн тэ?

Жон :Энэ чинь юу гэсэн үг вэ?

Жин : Миний тал мөн үү? биш үү? хурдан хариул. Тэгэх үү?

Жон : Эгчээ, юу хийх гээд ингээд байгаа юм?

Жин : Яагаад хоцорчихов оо.

Ён : Уучлаарай, У өмгөөлөгч үглээд болдоггүй. Уучлаарай, номлогчоо. Би хоцорчихлоо. Ён Согвон гэдэг, уулзсандаа таатай байна.

Жон : Ким Дунгон. Жон гэж дууддаг.

Ён : Жинён таны тухай их ярьсан. Дүүгээ номлогч гэсэн.

Жон : Аан.

Жин : Номлогчоо, надад амласан зүйлээ санаж байгаа биз? Намайг гэрлэх үед сүсэглэж өгнө  гэж хэлсэн.

Жон : Тэгвэл, та хоёр гэрлэнэ гэсэн үг үү?

Ён : Тийм ээ, би хурдан гэрлэе гэж гуйсан юм. Гэхдээ, Жинён заавал өөрөөр чинь гэрлэлтээ сүсэглүүлнэ гээд.

Жин : Чадна биз дээ?

Жон : Юу гэхээр, үе шат байдаг. Сүмийн журмаар бол.

Жин : Та миний ар ш дээ. Зүгээр л зөвшөөрчих тэгэх үү?

Жон : Сесилия.

Жин : Зочингүй энүүхэндээ хийнэ. Таныг зөвшөөрөх юм бол бид хэзээ ч байсан хамаагүй ээ.

Жон : Хуримын сүсэгллийг тэгэж хамаа намаагүй хийж болохгүй ээ. Тус тусын гэрчүүд байх шаардлагатай.

Жин : Би Сонхиг дуудчихна. Согвон чамд хүн байгаа юу?

Ён : Надад ч бас нэг хүн байгаа. Цаадах чинь яах бол?

 

 

У : Юу ярих гээд оройн хоол авч өгье гээд байгаа юм? Зүгээр ажил дээр ярьчихгүй.

Ён : Ажлын тухай ярихгүй ээ.

У : Ажлын тухай биш бол юу гэж?

Жин : Сайн байна уу?

Ён : Мэндэл. Ким Жинён, надтай гэрлэх бүсгүй. Энэ хүн бол У Гонү өмгөөлөгч. Би ярьж байсан даа.

У : Хөөх. Хөөх. Хөөрхөн юм.

Жин : Баярлалаа.

Ён : За сууж байгаад ярилцая.

У : Та хоёр, тэгэхээр хэзээнээс? Чи яагаад хэлдэггүй юм бэ? Тэгээд, хэзээ. Хэзээ гэрлэнэ гэж?

Ён : Чамайг завтай үед. Дараа долоо хоногт байвал бүүр сайн.

У : Намайг завтай үед үү?

Ён : тийм ээ.

У : Яагаад?

Ён : Чамаар гэрчлүүлэх гэсэн юм.

У : Хөөе, надаар гэрч үү? Гэхдээ, гэрч гэдэг, гэрч ш дээ. Бид хамаагүй тийм зүйл хийх боломжгүй ээ.

Жин : Таниас гуйя.

Ён : Тийм ээ, гуйж байна ш дээ.

У : Ер нь бол хамт ажилладаг хүмүүс, хуулийн асуудалд орооцолдож болдоггүй юм.

Ён : Гуйя.

У : Ажлын цагаар болохгүй ээ.

Ён : Тэгвэл дараа долоо хоногын хагас сайнд.

У : Амралтын өдөр хүүхдүүдтэйгээ тоглох ёстой.

Ён : Тэгвэл баасан гаригын орой.

У : Тэгдээ.

Ён : Сайн идээрэй.

Сон : Гоё байна уу?

Жин : Энэ ямар байх бол?

Сон : Энэ хаана юм?

Жин : Нидерланд. Энд амьдарна аа.

Сон : Найз залуу чинь зөвшөөрсөн юм уу?

Жин : Хэлээд үзнэ дээ.

Сон : Муугүй л юм. Ус, орчин сайтай газар очиж амьдрах нь. Ингэхэд танай хүн яагаад ирэхгүй байна аа?

 

 

Ким : Суучих.

Ён : Зүгээр үү?

Ким : Таны нүдэнд зүгээр байна уу?

Ён : Ийм зүйл хийх шаардлагагүй. Угаасаа прокурор яаж ч чадахгүй. Цогцос олдоогүй ш дээ. Бид эцсээ хүртэл гүрийхэд болно. Нөгөө талд таны сэтгэл зүйгээр оролдохоос өөр гарц байхгүй. Гэтэл яагаад тэдний хүссэнээр болох гээд байгаа юм?

Ким : Тэгэж болохгүй гэж үү? Угаасаа цогцос олдохгүй бол гэм буруугүй гэсэн ш дээ. Тийм бол айсандаа үхэх гээд байна гэж хашигчлаа гээд юу өөрчлөгдөх юм? Тэр баргийн зүйлийг хөлс авсан өмгөөлөгч аргалж болно ш дээ. Юу ч хийхгүй, гараа хумхиад сууж байвал шийдэгдэх байсан бол өмгөөлөгч хөлслөсний хэрэг юу байна?

Ён : Тийм ээ. Би мөнгө авсан учраас, таны хэргийг яаж ийж байгаад шийднэ. Гэхдээ хүний амийг мөнгөөр аргалах боломжгүй. Өөрийн бөгөөд өрөөлийнхийг аль альныг нь.

Ким : Өрөөлийнх өө? Чи намайг нөхрөө алсан гэж хэлмээр байна уу?

Ён : Тэгсэн юм уу?

Ким : Намайг болоогүй гэж бод гэсэн, энэ үгээ мартсан бололтой.

Ён : Юу гэсэн үг вэ?

Ким : Сана, өмгөөлөгч та өөрөө сана.

 

 

Ён : Жинён аа, Ким Жинён. Уучлаарай, эрт ирэх гэж байсан юм. Ким эзэгтэй. Үгүй ээ, манай үйлчлүүлэгч дунд Ким эзэгтэй гээд шаардлага өндөртэй хүн байдаг юм. Гэнэт эмнэлэгт хэвтсэн гээд.

Жин : Хоёулаа энд очиж амьдарвал   яаж байна?

Ён : Айн? Устай юм байна. Бас зөндөө үүлтэй.

Жин : Би урд нь нисэх компанид ажиллаж байсан юм. Онцгоцны үйлчлэгч.

Ён : Нээрээ юу? Яагаад энэ тухайгаа хэлээгүй юм?

Жин : Чи асуугаагүй ш дээ. Ажилдаа эргээд орчихвол, наана чинь амьдрах боломжтой.

Ён : Аан.

Жин : Явах уу?

Ён : Бодож үзье.

Жин : Юу бодно гэж?

Ён : Ажлаа яах юм.

Жин : Чиний ажил юу гэж? хуулийн шалгалтанд тэнцсэн тухайгаа ч санахгүй байж, өмгөөлөгч юм шиг жүжиглэх үү? Нидерландад очиж, сургуульд сураад, одоогийнх шигээ бусдын дүрд орж тоглохгүй амьдарлаа шинээр эхлүүлвэл сайн ш дээ.

Ён : Би Нидерландын тухай юу ч мэдэхгүй ш дээ.

Жин : Чиний жинхнээсээ мэдэх ёстой зүйлийг хэлж өгөх үү? Миний төрсөн өдөр 1 сарын 7-ны өдөр.  Багадаа амьдарч байсан газар маань Чүнчон хотын Хипёндун. Бага сургуулийн 6-р ангид Сөүлд нүүж ирсэн. Дунд сургуулийн сурагчийн дугаар 16. Ахлах сургуульд 21 дугаар. Их сургуулийн оюутны дугаар 019347. Муурны үс, номны тоос, тоорын харшилтай. Гутлын размер 240. Гэхдээ баруун хөл арай жаахан том.

Ён : Жинён аа.

Жин : Мэдэж бай. Бид гэрлэнэ ш дээ. Гэрлэх хүмүүс ийм зүйлээ мэдэж байх ёстой.

Ён : Ким Жинён.

Жин : Тавь.

Ён : Жинён аа, зүгээр үү? харъя.

Жин : Тавь, арай ч дээ.

Ён : Бос, алив босдоо. Их өвдөж байна уу? 1 сарын 7ны өдөр чиний төрсөн өдөр өнгөрчихөж. Чүнчонруу нэг өдөр хамт явж, чиний амьдарч байсан газрыг харъя. Дунд сургуулийн сурагчийн дугаар 16, ахлах сургууль 21 дугаар, оюутны дугаар 019347. Би ч бас тооронд дургүй. Мууранд дуртайч, тэжээхгүй ээ. Номын тоос сайн арчиж байя.

Жин : Чи ийм хурдан цээжилчихэж байгаа юм уу?

Ён : Үгүй ээ. Ой санаандаа бүртгэж байна. Чамтай холбоотой бүх зүйлийг.

 

 

У : Ийм зүйл байж болох уу? Нидерландаар ярьж чаддаг юм уу?

Ён : Тэндэхийн бүх хүмүүс англиар ярьдаг.

У : Англи. Хөөе чи англиар ярьдаг юм уу?

Ён : Чи энэ хугацаанд надаас болж их зовсон ш дээ. Надтай ажиллаж өөрийгөө зовоож байхаар, өөр өмгөөлөгч олж санаа амар ажилла.

У : Бид бизнес яриагүй ш дээ. Ён өмгөөлөгчөө, чи арай гэж хуулийн шалгалтанд тэнцэж, үнэхээр хичээж амьдарсан. Надтай хамт хоосон хана мөргөж, том хуулийн фирм-д орсон нөхдийн үл тоох инээмсэглэлийг тэвчиж, хүний хөлд зүүгдэж, хараалгаж, зодуулаад. Тэгэж байж арай гэж энэ салбарт нэрээ таниулсан юм ш дээ. Энэ бүхнээ хаяад хаашаа явах гээд байгаа юм?

Ён : У өмгөөлөгчөө.

У : За.

Ён : Чи ч бас мэдэж байгаа. Би энэ бүхнийг санахгүй байна. Миний хувьд болоогүйгээс ялгаагүй зүйл.

У : Хараал ид тэгвэл санахын төлөө хичээх хэрэгтэй ш дээ. Сана гэж байна. Чиний амьдрал хайран биш байна уу?

Ён : Уучлаарай, би Ким Ёнхигийн хэргийг дуусгаад ажлаасаа гарлаа. Надад өөр хийх ажил байхгүй ш дээ. Гэсэн ч чи хуримын гэрч болно биз дээ?

У : Гэрч болохгүй. Хараал идсэн гэрч. Чи яачихаад байгаа юм бэ? Сэрж үзээч.

Нар : Ён өмгөөлөгчөө. Жу Гуанчол прокурорын өрөөнөөс залгаж байна. Ким Ёнхигийн хэргээс болоод, таныг дуудуулж байна.

Ён : За ойлголоо.

 

 

Ён : Уулзаагүй удсан байна.

Чол : Чи шүүх хурлын үеэр намайг огт тоохгүй байна лээ. Хуулийн сургуульд хамт сурч байсан гээд хүндэтгэхгүй байж болно гэж бодоо юу?

Ён : Үгүй ээ.

Чол : Яагаад тэгсэн юм?

Ён : Энэ яагаад хүндэтгэлгүй яриад байгаа юм бол? Яасан гэж?

Чол : Паг Гёнжүн алга болсон өдөр Ким Ёнхи хэргийн газар байсныг яагаад нуусан юм?

Ён : Энэ үгэндээ хариуцлага хүлээж чадах уу? нотлох баримт байгаа юу?

Чол : Хөөе чи, яагаад эцсээ хүртэл маяглаад байгаа юм? Огт ойлгохгүй юм. Нотлох баримт уу? тэрийг үзүүлэх гэж дуудсан юм. Дагаад яв.

 

 

Чол : Хөөе, ингэсэн ч мэдэхгүй царайлсаар байх уу?

Ён : Паг Гёнжүн үү?

Жүн : Тийм ээ. Та хэн бэ?

Чол : Танай эхнэрийн өмгөөлөгч. Амьд байгаа эсэхийг чинь шалгахаар ирсэн байна.

Жүн : Өө, уучлаарай.

Ён : Яагаад ингэсэн юм?

Жүн : Зүгээр л, эхнэрээсээ айгаад ингэсэн юм. Үнэндээ хийж байгаа бизнес маань хадмын талынх. Нуусан өр шир байгаа. Дээрээс нь энэ хүний асуудал байсан учраас.

Эм : Яагаад байгаа юм? Ямар хэрэг хийгээ юу?

Жүн : Байж бай, зүгээр ээ. Тийм учраас би оронд нь намайг үхсэн гэж бодоосой гээд, тэгсэн юм.

Ён : Үлдсэн хүнд ямар байхыг бодсонгүй юу?

Жүн : Харин тийм ээ. Би асуудал иймдээ тулна гэж бодоогүй.

Чол : Ким Ёнхи энэ хоёр хүнийг харсан тухай яагаад нууцалсан юм? Эрт хэлсэн бол энэ хэрэг хаагдах байлаа.

 

 

Ён : Паг Гёнжүн хэлэхдээ, таныг бодож гэмшсэн учраас буцаж ирсэн гэнэ.

Ким : Нохойн гөлөг.

Ён : Анхнаасаа надад хэлсэн бол, хэрэг илүү амархан шийдэгдэх байлаа.

Ким : Хөөе нохойн гөлөг минь.

Ён : Юу?

Ким : Хэлсэн гэдгээ хэлсэн ш дээ. Чамд бүгдийг хэлсэн.

 

 

Ён : Юу болсон бэ? Ким эзэгтэй.

Ким : Нөхөр минь ирэхгүй байна. Гэнэт алга болчихлоо.

Ён : Ким эзэгтэй.

Ким : Би өнөөдөр тэр хүний оффис дээр очсон. Оффис дотор битүү цус болчихсон байсан. Тэр хүн алагдсан юм шиг байна.

Ён : Ким эзэгтэй. Та миний үгийг сайн сонс. Би одоо шууд цагдаагийн газар очиж, нөхрийг чинь алга болсон тухай мэдэгдэх болно. Тийм учраас та, өнөөдөр оффис дээр очсон тухайгаа, хэнд ч хэлж болохгүй шүү. Та өнөөдөр оффис дээр очоогүй. Тийм учраас, юу ч хараагүй, хэнийг ч алаагүй шүү. Ойлгосон биз?

Ким : Та арай, намайг алсан гэж бодоод байгаа юм биш биз?

Ён : Хамаагүй ээ. Өнгөрсөн нэгэнт устаж үгүй болдог. Мартчихвал болоогүй явдал болж хувирна.

Ким : Одоо ч гэсэн тэр үгэндээ итгэж байна уу? мартчихвал өнгөрсөн үгүй болдог гэдэг үг.  

 

 

Хүү : Баяртай, баяртай.

Эм радио : Чонрян чиглэлд гурван машин дарааллан мөргөлдлсөн байна. Чунругаас Тундэмүн, үргэлжлээд Чонрянри хүртэл. Намругаас Янжэсон хүртэлх бүсд. Намтэрёнд замын засвар хийгдэж байгаа учраас, Исү, Гачон бүсд авто машины удаашрал үүссэн байна. 

 

 

Жин : Ирчихсэн үү? Эхлээд энийг өмсчих.

Ён : Эд нар юу юм?

Жин : Салхинд гаръя.

Ён : Одоо юу?

Жин : Тийм ээ.

Ён : Жинён аа, би өнөөдөр маш их ядарч байна. Дараа явж болохгүй юу?

Жин : Явъя аа, очвол ядаргаа тайлагдана.

 

 

Ён : Гараад ир, гараад ир л дээ.

Жин : Хөөх.

Ён : Гоё байгаа биз? Энэ бүхнийг бэлдсэн юм уу?

Жин : Тийм ээ, гоё байгаа биз? Нааш ир.

Ён : Юу вэ?

Жин : Яагаад зогсоод байгаа юм?

Ён : Би юу?

Жин : Нааш ир.

Ён : Үгүй ээ.

Жин : Энэ чухал ш дээ.

Ён : За.

Жин,Ён : Нэг хоёр гурав.

Жин : Нэг хоёр. Түр хүлээгээрэй, хардаа. Тос тос. Хажуу тийшээ авчих. Ав. Нэг хоёр гурав. Хөөрхөн байна. Амттай байна уу?

Ён : Амттай байна.

Жин : Ашгүй түхийрээгүй байна.

Ён : Хачирхалтай юмаа. Энийг би яагаад мэдээгүй юм бол? Утас алга.

Жин : Хөөх хуучинсаг юм. За.

Ён : Хөөх үнэхээр хачирхалтай юм. Яаж ингэж болдог юм бол?

Жин : Гэрлэсний дараа 7 хоногт нэг удаа заавал хоол хийж өгөөрэй. Тэгэж байж дараа намайг байхгүй үед, хүүхдүүддээ хоол хийж өгнө ш дээ.

Ён : Тэр мэдээж ш дээ.

Жин : Хөөх, цаг агаар сайхан байна. Биднээс төрсөн хүүхэд, их хөөрхөн байна байхдаа, тийм ээ?

Ён : Хөөх, энэ байшин их өндөр юмаа. Аюултай юм.

Жин : Сайн уу?

Ён : Сайн байна уу?

Жин : Сайн уу?

Ён : Баяртай.

Жин : Баяртай.

 

 

Жин : Эрт ирсэн байна шүү.

У : Үгүй ээ, би ч гэсэн дөнгөж сая ирлээ. Намайг яагаад уулзъя гэснийг гадарлаж байгаа байх тэ?

Жин : Энэ таны оролцох асуудал биш ээ.

У : Удаан нуршихгүй ээ. Ён өмгөөлөгчид бүгдийг хэл. Би маш удаан, нухацтай бодож үзсэн. Болж өгвөл бусдын хэрэгт төлбөргүйгээр толгойгоо ажиллуулдаггүй юм. Ингэж болохгүй.

Жин : Болохгүй гэж хэлэх хэрэггүй. Энэ тэр хүнийг бодсон ч зөв гэж бодож болохгүй нь уу?

У : Гэхдээ, Ён өмгөөлөгчид мэдэж, сонголт хийх эрх байгаа. Ён өмгөөлөгч яагаад Нидерланд явах ёстой юм? Ганцхан чамд зориулагдсан хувиа хичээсэн шийдвэр биш үү? Өөрөө хэл, үгүй бол би хэлнэ шүү. 

 

 

Шин : ??? энэ тэмдэглэсэн газар гарын үсэг зураад өгөөрэй. За.

Ён : Уншиж танилцаад гарын үсэг зураад явуулъя.

Шин : Надад итгэхгүй байгаа юм уу? би сая тайлбарласан ш дээ.

Ён : Гэхдээ л уншиж танилцах хэрэгтэй.

Шин : Хөөх, чанга өмгөөлөгч юм. За ойлголоо, гарын үсэг зураад явуулчих.

Ён : Баярлалаа.

Шин : Баярлах хэрэггүй ээ. Би л харин баярлаж байна. Баярлалаа найзаа. Өө, мартах шахлаа. Хөөе би саяхан Бу-Ёны тухай сонссон шүү.

Ён : Бу-Ён уу?

Шин : Тийм ээ, И Бу-Ён. Чи дээр гэнэт залгаад Бу-Ёны тухай асуусан ш дээ.

Ён : Аан.

Шин : Цаадах чинь прокурорын газар прокурорын нарийн бичгээр ажиллаж байгаа гэнэ ээ. Жу Канчол прокурор гэсэн. Чи сонссон уу?

Ён : Хэлсэн үг бүр чинь чин сэтгэлийнх юм шиг санагдсан.

Ён : Аан.

Шин : Яасан?

Ён : Зүгээр, баярлалаа.

Шин : За за. Хөөе асуух зүйл байвал залгаарай. Хөөе хөөе хөөе.

 

 

Эр : Ямар хэргээр явна?

Ён : Эрүүгийн тасгийн Жу Канчол прокурорын өрөөрүү оръё. Баярлалаа.

 

 

Ён : Өршөөгөөрэй.  Намайг таних уу?

Бу : Танилгүй яахав. Ким Ёнхигийн өмгөөлөгч ш дээ.

Ён : Асуух зүйл байна.

Бу : Надад хэлж өгөх зүйл байхгүй байх. Прокурортой ярилцаарай.

Ён : Бу-Ён аа. И Бу-Ён, мөн үү? Авто ослоос болж 10 жилийн ой санамжаа алдчихсан. Гэхдээ хамгийн сүүлд санаж байгаа зүйл бол та. Тийм учраас уулзаж, заавал асуухыг хүссэн юм. Бид ямар харилцаатай байсныг, бидний дунд юу болсныг.

Бу : Хамгийн сүүлд юу санаж байна гэнэ ээ?

Ён : Нэг коридорын төсгөлд нар гялбаж байсан. Та миний гараас хөтлөөд, хамтдаа гэрэлрүү алхсан. Тэгээд л түрүүлээд алхчихсан. Ингээд л болоо. Өөр юу ч санахгүй байна.

Бу : Тэр өдөр болсон явдлыг үнэхээр санахгүй байна уу?

Хүү : Ээжээ.

Ён : Чи миний хувьд хэн бэ? би өөрт чинь алдаа гаргасан уу? Тэгээд л намайг танихгүй царайлаад байгаа юм уу?

Бу : Буруу асуулт байна.

Ён : Юу гэсэн үг вэ?

Бу : Таны хамгийн сүүлд харсан зүйл миний түрүүлж алхаж буй төрх юм бол, түүний дараа юу болсон нь илүү чухал юм биш үү? түүний дараа юу болсныг эхлээд асуух байсан юм.

 

 

Жин : Бу-Ён аа.

Бу : Жинён эгчээ, та эрт ирсэн байна.

Жин : Тийм ээ.

Бу : Миний захисан суудлыг авч чадсан уу?

Жин : Хоёр суудал тэ?

Бу : Тийм ээ. Явъя.

Эр : Ча Дунмин. Ча Дунмин амжилт.

Эм : Чаднаа, чадна. Явлаа.

Бичиг : Согвон аа, Бу-Ён чамд сайн гэнэ ээ.

Ён : Зүгээр үү? Тэр хүний нэрийг.

Бу : Ким Жинён. Английн уран зохиолын ангийн Ким Жинён эгч. Би ч бас тэр эгчийн тухай сонсоогүй удаж байна.

 

 

Ён : Өршөөгөөрэй, намайг таньдаг юм уу?

Жин : Би өнөөдрөөс энд амьдарвал, чамд гоё байна байх тэ? Яасан? Дургүй байгаа юм уу?

Бичиг : Согвон.

Бичиг : Уучлаарай, Уучлаарай, царайг чинь хараад хэлж чадсангүй.

 

 

Ён : Ким Жинён. Жинён аа.

Жин : Би буцаагаад хүргээд өгөх үү?

Ён : Юу?

Жин : Энэ байна. Би буцаагаад хүргээд өгөх үү?

Ён :  Жинён, энэ.

Жин : За, баярлалаа. Нээрээ санахгүй байна уу?

Ён : Би, бүгдийг санаж байна.

Жин : Худлаа хэл. Хөөш Ён Согвон. Өө.

Эр : Наадахаа үлдээгээд яв.

 

 

Жин : Чиний жинхнээсээ мэдэх ёстой зүйлийг хэлж өгөх үү? Миний төрсөн өдөр 1 сарын 7-ны өдөр.

Ён : Жинён аа.

Жин : Мэдэж бай. Бид гэрлэнэ ш дээ. Чиний одоогийн байгаа байдал, жүжиг ш дээ.

Ён : Чи юу гээд байгаа юм?

 

 

Жин : Одоо жинхнээсээ номлогч болж ээ.

Жон : Хүн ичээгээд байх юм.

Ён : Эгч дүүс дурсгалын зураг татуулаач. Зогсчих, би дараад өгье. Нэг хоёр гурав. Оронд нь үхэхгүй байж байгаагаа хараач. Оронд нь үхэхгүй яасан юм?

Жин : Согвон яаж байгаа чинь энэ вэ?

Ён : Новш гэж.

Жин : Согвон.

Ээж : Миний дүү.

 

 

Жин : Согвон, чи яагаад байгаа юм? Ээжтэйгээ уулзаагүй ямар их удсан билээ?

Ён : Миний ээж үхсэн.

Жин : Чи ингэж байгаад дараа жинхнээсээ харамсана шүү. Чамд ядаж үзэн ядах ээж байна. Харин надад.

Ён : Танай эцэг эх эрт нас барсан нь гунигтай харамсалтай явдал. Тэглээ гээд чиний шарх, бусдын шархнаас илүү юм шиг их зан гаргах хэрэггүй. Хэний шарх илүү том гэдгийг харьцуулах боломжгүй.

Жин : Чи надтай яах гэж гэрлэсэн юм?

 

 

Ном : Юу болсон бэ? ах ирээд явсан.

Жин : Согвон уу?

Ном : Ах таныг хайгаад байх шиг байна. Эгчээ, зүгээр ах дээр очоод бүх үнэнийг хэл.

Жин : Би айгаад байна. Тэр хүний ой санамж эргэж ирвэл, тэгсэнч надтай уулзах болов уу?

Ном : Тэрнээс өмнө та түрүүлээд ахтай уулзахад болно ш дээ.

 

 

Ён : Жинён аа, Жинён аа, Жинён аа.

Жин : Уучлаарай, царайг чинь хараад хэлж чадсангүй.

Эм : Баяр хүргэе. Хөөрхөн байна.

Хүмүүс : Ахиад нэг, ахиад нэг.

Ён : Дунвон.

Жин : Ааваа, ааваа.

 

 

Хүү : Ээжээ, би хэр өндөр болсон байна?

Жин : Ерөөсөө өсөөгүй байна.

Хүү : Нээрээ юу?

Жин : Иймхэн өссөн байна. Гэхдээ Дунвон өсөхгүй байж болохгүй юм уу? ээж нь хүүгээ хурдан том болгомооргүй байна.

Хүү : Болохгүй ээ, хурдан өсөөд ааваас өндөр болно.

Ён : Дунвон аа.

Хүү : Ааваа.

Ён : Мэндэл.

Хүү : Сайн уу?

Ён : Сайн уу? Дунвоны найз шүү.

Жин : Манай Дунвонд гоё байна уу?

Ён : Ямар нэр өгөх үү? ямар нэр өгөх вэ? Дунвон.

Жин : Өхөөрдөм юмаа.

Хүү : Марк.

Ён : Марк уу? хөөх Марк аа.

 

 

Жин : Согвон, Согвон битгий ингээч. Дунвоны эд зүйлс ш дээ. Битгий ингээч, битгий ингээч.

Ён : Жинён аа, яагаад тэгсэн юм? Яагаад надад худлаа хэлсэн юм? Яагаад танихгүй хүн шиг надаар тоглосон юм?

Жин : Чи өөрөө битгий ингээд бай. Бүгдийг санасан юм биш үү?

Ён : Тийм ээ, би бүгдийг санасан. Гэхдээ, яагаад чи энэ бүхнийг нуусан юм?

Жин : Би нуугаагүй. Чи өөрөө бүгдийг мартсан. Намайг бас Дунвоныг чи өөрөө арилгасан ш дээ. Одоо ч гэсэн ойлгохгүй байна уу?

Ён : Дунвон хаана байна? Дунвоныг аваад ир.

Жин : Согвон одоо болно. Би ч гэсэн Дунвоныг олмоор байна. Тийм учраас гуйя, ой санамжаа сэргээл дээ.

Ён : Би юу санахгүй байгаа гэж? Би бүгдийг санаж байна.

 

 

Ён : Яагаад ингэж удсан юм? Тараад шууд ирсэн чинь үнэн үү?

Жин : Дунвон яасан?

Ён : Дунвон ээжгүй амьдралд дассан. Тийм учраас одоо ээжийгээ асуухаа ч больсон. Чи ээждээ гомдож явдаг гомдлоо Дунвонд өвлүүлэх гэсний хэрэггүй.

Жин : Чи юу мэддэг юм?

Ён : Хүнийг бүүр хэлэх үггүй болгох юм? Хүн ойлгохоор юм яриач.

 

 

Жин : Дунвон аа,      чи энийг авмаар байна уу?

Хүү : Тийм ээ.

Жин : Аав нь Дунвоны сэтгэлийг ойлгож байгаач, яагаад ээжийг нь ойлгодоггүй юм бол? Миний хүү өнгөрсөн удаагийнх шиг, оньсон тоглоомныхоо хэлтэрхийг алга болгож болохгүй шүү.

Хүү : За, санаа зовох хэрэггүй ээ.

 

 

Шин : Хаачих гэж байгаа юм? Оффисруу явъя гэсэн ш дээ.

Ён : Гэрлүү явж байна. Гэртэй харьж ярилцая.

Шин : Өчигдөр миний хэлсэн үгийг сонсоогүй юм уу? би чамаас салмаар байна.

Ён : Нэг тал нь салахыг маш их хүсэж байвал, салах шийдвэр гаргах нь зөв байдаг. Гэхдээ хүсэхгүй байгаа талын үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй. Би одоохондоо салалтын тухай нухацтай бодож үзээгүй. 

Шин : Чи миний ярьж байгаа зүйлийг огт ойлгохгүй байна. Би жинхнээсээ салъя гэсэн юм уу?

Ён : Өөрийнхөө сэтгэл зүйг хэтэрхий хурдан өөрчлөгдөж байна гэж бодохгүй байна уу? Ён Дунвон юу хийгээд байгаа юм? Цонхоо хаагаад цэх суу.

Шин : Яагаад хүүхэдрүү уурлаад байгаа юм? Уурламаар байвал надад уурлаач.  

Ён : Би яасан гэж? аюултай ш дээ. Дунвон гараа татаач.

Шин : Битгий хүүхэдрүү хашигчаад бай. Дунвон аа, зүгээр үү?

Хүү : Энэ уначихлаа.

Шин : Зүгээр ээ, байхгүй байж болно. Болгоомжтой явахгүй дээ.

Ён : Дунвон аа, Ён Дунвон.

Шин : Дунвон аа, Дунвон аа. Дунвон. Дунвон аа, Дунвон аа.

 

 

Эр : Оролдоод үздээ.

Ном : Нээрээ Дунвоныг оршуулахгүй юм уу?

Жин : Тэр хүн удахгүй эргэж ирнэ. Тийм учраас ахиад жаахан хүлээе. Аав нь байхгүй байхад яаж Дунвоныг оршуулах юм?

Ном : Одоо Дунвон тэнгэрийн хүүхэд болсон. Та тэнхээтэй байж явуулах хэрэгтэй. Тэгэж байж ах тайван эргэж ирнэ.

Жин : Хэн хэний хүүхэд гэнэ ээ? Дунвон миний хүүхэд, тэнгэрийн хүүхэд биш миний хүүхэд. Би ийм байдалтай Дунвоныг явуулж чадахгүй. Яагаад ч ойлгохгүй байна. Дунвоныг явуулж чадахгүй. Яагаад заавал миний хүүхэд гэж?

Ном : Эгчээ.

Жин : Үгүй, чи бурханаас асуугаад өгөөч. Яагаад заавал миний хүүхэд гэж? Би ойлгохгүй байна. Би Дунвоныг яагаад ч явуулж чадахгүй нь ээ. Би ойлгохгүй байна. Яагаад заавал, яагаад вэ?

 

 

Жин : Согвон. Хоёулаа Дунвоныг одоо явуулъя. Тэгэх үү?

Ён : Хаашаа явуулна гэж? тэр чинь миний хүү. Хаашаа явуулна гэж?

Жин : Яаж ч гүрийсэн, Дунвон эргэж ирэхгүй. Манай Дунвон үхсэн.

Ён : Би, би түүний ачаар амьдарсан. Дунвоныг явуулчихаад яаж амьдрах юм? Би, би түүний ачаар.

Жин : Согвон.

Ён : Байж, байж боломгүй юм. Дунвон аа, Дунвон аа уучлаарай. Дунвон аа, уучлаарай. Дунвон аа. Дунвон аа. Дунвон аа, Дунвон.

 

 

Ён : Дунвон, Ён Дунвон.

 

 

Ён : Хэн бэ?

Жин : Буцаад ирчихлээ.

Бичиг : 10 сарын өмнө.

Эр : Хоол хүлээж авахгүй байна. Өөрийнхөө хэн гэдгийг ч санахгүй байна. Хэсэгтээ өвчтөнг тайван байлгах хэрэгтэй. Осолтой холбоотой ой санамж, өвчтөний нөхцөл байдлыг хүндрүүлэх магадлалтай.

Жин : Эдгэрэх боломжтой юу?

Эр : Цаг хугацаа хэрэгтэй.

Жин : Тэр хүнд бүхнийг мартахаас өөр амьдрах арга байгаагүйтэй адил. (Үйлчлүүлэгчээ, та юу уух уу? Та цай уух уу?) Би юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлэн амьдрахаас өөр, тэсэх аргыг олоогүй.

Жин : Согвон, Согвон. Намайг орхиод явж болохгүй. Намайг орхиод битгий ингээч дээ. Согвон. Эцэстээ, тэр хүнийг ахин эмнэлэгт хэвтүүлж, нислэгээс буцаж ирэхэд, хамтдаа өнгөрүүлсэн 10 жилээс бусад үеийн ой санамжаа алдсан гэсэн. Харин дараа нь хоол сайн идэж, эдгэрсэн.

 

У : Жинён.

Жин : Одоохондоо, тэр хүнийг тайван байлгах хэрэгтэй гэсэн.

Ён : Өршөөгөөрэй, түр хүлээгээрэй.

Жин : Тэр хүнийг тайван байлгах хэрэгтэй гэсэн. Тэр хүний амьдралаас яв гэсэн.

 

 

Ном :  Эцэг хүү, ариун сүнсний нэрээр амен. Энэ ертөнцөөс явсан Ён Дунвоныг хүлээж авч, үүрдийн аз жаргал мэдрүүлж, гэгээнтнүүдийн хамт өөрийн ивээлдээ авч хайрла.

Ён : Манай Дунвон, шинэ гэрээ нэрээрээ хаяглачихаж. Аав нь, ээжид нь уурлаад ирээгүй. Аав нь Дунвоны гэрийг байранд байлгахыг хүссэнч, ээж нь Дунвоныг од харуулмаар байна гэж зөрүүдэлсэн юм. Дунвон, ээж нь хэтэрхий удаан барьсанд уучлаарай. Уучлаарай, Дунвон. Ээж нь, ээжийгээ үнэхээр уучлаарай.

 

 

Бичиг : Эмчийн бичиг, Ким Жинён.

Ён :  Алга болсон хүн бүртгүүлэх гэсэн юм.

Эр : Алга болсон хүний овог нэрийг хэлээч.

Ён : Ким Жинён.

Эр : Алга болсон хугацаа, байршил хаана вэ?

Ён : Сайн мэдэхгүй байна.

Эр : Та тодорхой хэлж өгөх ёстой. Та алга болсон хүний хэн нь вэ?

Ён : Өөрөө.

Эр : Айн?

Ён : Өөрийгөө алга болсныг бүртгүүлэх гэсэн юм.

 

 

Эм : IF бол хүчирхэг загвартай гэдгээрээ онцлогтой. Бүгд хэрэглэх зааврыг өөрийн болгоод, асуух зүйл байвал хэлээрэй.

Жин : Байна уу?

Эр : Ким Жинён мөн үү?

Жин : тийм ээ.

Эр : Банбэдуны Хилл стэйт-д амьдардаг уу?

Жин : Тийм ээ.

Эр : Банбэдуны цагдаагийн газраас ярьж байна аа. Алга болсон хүний бүртгэл орж ирсэн юм.

Жин : Алга болсон хүн ээ?

Эр : Тийм ээ. Өөрийг чинь алга болсон гэж бүртгүүлсэн байна.

Ён :  Намайг санаж буй хэн нэгэнд зориулав. Чамайг заавал энэ захиаг уншаасай гэж хүсэж байгаач, би чамайг санах боломжгүй. Үнэхээр уучлаарай. Толгой дотор минь оньсны хэлтэрхий шиг үлдсэн зүйлс, яагаад ч эвлэгдэж өгөхгүй байна. Эргэн тойрноосоо туслалцаа хүсмээр байгаач, яг одоо боломжтой газар цагдаагаас өөр алга. Энэ захиа азаар чамд очиж, чи над дээр ирвэл, энэ нь чи, миний хувьд нэлээдгүй эрхэм хүн гэсэн утгатай байх. Ким Жинён, миний хувьд утга учиртай нэр үү? үгүй эсвэл миний нэр байх.

Жин : Согвон.

Ён : Юу ч мэдэхгүй учраас авах юм алга. Магадгүй миний хувьд утга учиртай нэгэн бол, эсвэл зүгээр л зөрөөд өнгөрөх хувь тавилан байсанч, надад туслаач. Намайг хэн болохыг, өөрийнхөө хэн гэдгийг хэлж өгөөч. Намайг заавал олоорой. Ядаж таны ой санамжинд амьд үлдэхийг хүсэж байна.

Жин : Ким Жинён.

Ён : Намайг таних уу?

Жин : Ён Согвон, 1977оны 3 сарын 14нд төрсөн. Сөүлийн Садандунд төрөөд, бага сургуулийн 3-р ангидаа Банбэдунруу нүүссэн. Дунд сургуулийн сурагчийн дугаар 46, 44, 49. Санаж байна уу? Зүгээр ээ. Одоо санахгүй байсан ч болно. Би өдөр бүр бүхнийг ярьж өгнө. Хэдэн удаа ч хамаагүй ярьж өгнө.

Ён : Битгий намайг мартаарай.

 

 

Төгсөв.

 Трейлэр

Ён : Анх харсан хүн надруу хараад инээмсэглэх юм уу? намайг таних уу?

Эм : Ким Жинён.

Жин : Миний эм өөрт чинь байгаа юу?

Ён : Өө. Жинён. Авто ослоос болоод 10 сарын ой санамжгүй болсон.

Жин : Ганц шөнийн явдлыг санахгүй байсан ч хамаагүй ээ. Цаашдаа амьдрах хугацаа их байна. Ингэлээ гээд бүхнээ санах юм шиг байна уу?

Ён : Ким Жинён.

Жин : Яасан?

Ён : Энэ Жинёны гэр биш үү?

Эм : Жинёнын тухай мэддэг зүйл бараг байдаггүй бололтой.

Жин : Их өвдсөн байхдаа. Би арилгаад өгье. Чиний жинхнээсээ мэдэх ёстой зүйл юу гээч?

У : Өөрөө хэл. Үгүй бол би хэлнэ шүү.

Жин : Нээрээ санахгүй байна уу? Намайг битгий мартаарай.

 

Back to episodes Go home