Няня-12
Үргэлжлэх хугацаа: 43мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
А: Алийм хүү
Али: Алиймийн ээж
Ха: Алиймийн эмээ
Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.
Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.
Эм: Банк хаасан.
Мар: Хаалаа.
Эм: Дөрвөн хатан. Тоглогч ялагдлаа.
Мар: Юу гэж байгаа юм? Юугаа яриад байгаа юм? Солиотой амьтан чинь. Та нар яагаад байгаа юм?
Эр: Одоо болно оо. Тайвшир.
Мар: Зайл чи... Та нар яах гээ вэ? Тавиач. Тавь гэж байна. луйварчид. Муу гичий...
Гарчиг
Да: Сайн уу.
Жанара: Сайн уу Дархан. Чи сайн уу?
Да: Сайн.
Жанара: Нүүж байгаа юм уу?
Да: Тийм ээ. Юмнуудаа аваад явж байна. Яасан?
Жанара: Сүүлийн үед Нургуль нэг л сонин байна. Чи анзаарсан уу?
Да: Тийм ээ, анзаарсан. Угаасаа л хачин хүн шдээ. За за, би яарч байна.
Жанара: Надад чамд хэлэх юм байна. Нургуль жирэмсэн.
Да: Тэр... тэрний төлөө баяртай байна. Баяртай.
Жанара: Дархан. Чи буруу ойлгочихлоо. Нургуль чамаас жирэмсэн болсон.
Да: Жанар. Яагаад өөрөө хэлээгүй юм?
Жанара: Мэдэхгүй ээ, өөрөөс нь асуугаад үз.
Нур: Хар даа. Гэдэс томорчихож. Юу ч зохихгүй байна.
Жанара: Одоохондоо харин ч жаахан байна. Жаахан бага ид.
Нур: Юу яриад байгаа юм бэ? Гэдсээ татаж ч болохгүй байна.
Жанара: Нургуль. Би саяхан Дархантай ажлынх нь ойролцоо таарсан.
Нур: Явчихаагүй юм уу?
Жанара: Үгүй ээ, амжуулах ажил байгаа гэсэн.
Нур: Чи тэнд юу хийж байсан юм?
Жанара: Зүгээр л...
Нур: Та хоёр ярилцсан уу? Жанар, хэлээдэх.
Жанара: Тэгсэн...
Нур: Тэгэхээр чи...
Жанара: Битгий уурлаарай, би хэлчихсэн.
Ил: Яасан бэ?
Жанара: Яагаа ч үгүй.
Нур: Яагаад? Яах гэж, Жанар? Над руу утсаар ч яриагүй.
Жанара: Гуйж байна, битгий уурла л даа. Би ийм ингэнэ гэж бодоогүй.
Нур: Хэн чамайг хэл гэсэн юм?
Жанара: Чамайг хэлж чадахгүй байхаар нь л би хэлчихсэн юм.
Нур: За за. Одоо би ажил ч үгүй, бүтэлгүй амьтан болчихлоо. Найз залуу нь хариуцлага хүлээх чадваргүй. Одоо ганц бие эх болчихлоо.
Жанара: Нургуль. Бүх юм сайхан болно оо. Санаа зовох хэрэггүй. За юу? Битгий санаа зов. Бүх юм сайхан болно.
*****************************
Да: Алив, дахиад нэг барьчих. Одоо явна аа. Новш гэж, мэдэхгүй юм даа. Явах уу?
Сан: Яваад хэрэггүй байх аа. Яах гэж..
Да: Одоо шууд очино.
Сан: Цаг хэд болж байгааг хар л даа...
Да: Мэдэхгүй ээ. Хар даа. Манай дарга... энэ нь... За за. Энэ хоёрын амьдрал өөр... Наашаа харж бай. Намайг дөрвөн нүдэт гээд байгаа юм аа. Нүдний шид... Нургуль.
Сан: За. Босоод ир.
Да: Хаашаа? Хаачих юм? нүдний шил үлдчихлээ. Нүдний шил үлдчихлээ шд.
********************************
Жанара: Болгоомжтой. Ороорой. Аав аа, хүлээгээрэй.
Өвөө: Баярлалаа, охин минь. Одоо өөрөө явчихна.
Эмээ: Нааш нь өгчих.
Жанара: Баярлалаа. Аав аа, эмч нар ядарч болохгүй гэсэн шүүү.
Өвөө: Эмч нар юу эсийг хэлэх вэ? Юу ч биш ээ, зүгээр.
Жанара: Суучих.
Өвөө: Гэрээ зөндөө саналаа.
Эмээ: Буйдангаа юу?
Өвөө: Мэдээж. Чамаас илүү санасан. Жанар.
Жанара: Аан?
Өвөө: Мөрдөн шалгах ажил юу болж байна?
Жанара: Сайнгүй л байна. одоохондоо надаас өөр сэжигтэн байхгүй. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Би нэг арга бодож олсон.
Өвөө: Би эмнэлэгт их юм сонссон. Шолпан бид хоёр яриад нэг шийдвэрт хүрсэн. Энэ байшингаа зараад мөнгийг нь чамд өгөхөөр болсон. Чи хүссэнээрээ зарцуул.
Жанара: Юу? Аав аа.
Өвөө: Их мөнгө биш ч гэсэн...
Жанара: Үгүй ээ. Аав аа, би энэ мөнгийг авч чадахгүй.
Өвөө: Яагаад?
Жанара: Яаж та хоёрыг орон гэргүй болгох юм. Шолпан, та тайлбарлаад өгөөч.
Өвөө: Энэ мөнгийг аваад тэр хүнийхээ амыг тагла.
Жанара: Үгүй ээ, аав аа. Би авч чадахгүй.
Өвөө: Тэр мөрдөн шалгах ажлыг болиул.
Жанара: Аав аа. Энэ миий өөрийн асуудал. Санаа зовох хэрэггүй ээ.
Өвөө: Болно оо болно болно болно. Хангалттай. Би шийдчихсэн. Дууссан. Дууссан.
Эмээ: Жанар. Чи туслаагүй бол аав чинь энд сууж байхгүй байсан байх. Тийм болохоор татгалзах хэрэггүй. Бид хоёрын өгч байгаа тусламж.
Жанара: Би яагаад мөнгө аваагүй байж өгөх ёстой юм бэ?
Өвөө: Миний охин. Тэр хүмүүс чамайг зүгээр өнгөрөөхгүй. Мөнгийг нь өгөхөөс нааш тайвшрахгүй. Тийм болохоор аав нь тусалж байгаа юм. Жанар. Шоронд ормооргүй байгаа бол аавынхаа үгэнд ор.
*******************************
Жанара: Сайн байна уу.
Багш: Энэ хоёр зодолдоод. Арай гэж салгаж, тайвшрууллаа.
Жанара: Уучлаарай... Юу болсон юм?
Ил: Намайг худалч гэсэн. Таныг хулгайч гэсэн. Ильяс, зодоон хийх хэрэг байсан юм уу? Томчуудын хэрэгт битгий оролц гэж би хичнээн хэлсэн билээ? Бид нар өөрсдөө учраа болно, за юу? Ойлгосон уу? Димаш. Би чамд зөндөө хайртай. Та хоёрыг найзууд байгаасай гэж хүсэж байна. Нэг нэгнээ хүндэлж сурах хэрэгтэй.
С: Димаш. Юу ч хэлэх хэрэггүй. Чиний буруу биш. явъя. Алив.
Жанара: Саулэ Рахатовна. Түр хүлээ. Энийг дуусгая, тэгэх үү? Би тэр алга болсон мөнгийг чинь өгье. Та хэргээ хаачих.
С: Мөнгөө буцааж өгөхөөр шийдээ юу? Ихэнхийг нь үрчихээгүй биз дээ?
Жанара: Би аавынхаа байшинг зарах гэж байгаа.
С: Гайхалтай. Тэгье ээ. Мөнгө өгөхөөр чинь хэргийг хаана. Чи яах гэж зодолдсон юм? Битгий зодолдож бай гэж байнга хэлдэг биз дээ?
Ил: Намайг доромжлоод байсан. Гуйлгачин гээд байхаар нь би цохичихсон.
Жанара: Хичнээн доромжилсон ч зодож болохгүй. Ойлгосон уу?
Ил: Тийм.
****************************
Жанара: Энэ яагаад энд байгаа юм?
Нур: Чамд мөнгө авчирсан гэхээр нь оруулчихлаа.
Нөх: Сайн уу, Ильяс.
Ил: Сайн уу, аав аа.
Нур: Хэрэг гарвал дуудаарай. Би энд байгаа шүү. Явъя.
Нөх: Мөрдөн шалгах ажил юу болж байна? бүх юм зүгээр үү? Жанар. Энэ чиний миний өрийг дарсан мөнгө. Одоохондоо энийг түр авч бай. Үлдсэнийг нь би дараа өгнө өө.
Жанара: Зүгээр л надад өртэй байхыг хүсэхгүй байгаа биз дээ?
Нөх: Жанар. Би чамд тусалмаар байна... бас санаа зовоозд байна. Үнэн сэтгэлээсээ тусалмаар байна. Үнэн шүү. Жанар. Би тусалмаар байна. миний хэрэг гарвал хэлээрэй. Баяртай.
Нур: Юу болсон бэ?
******************************
Эр: Би хаялаа.
Эр: Би дуудлаа.
Эм: Бооцоогоо тавиарай.
Жанара: сайн байна уу.
Зөөгч: Сайн байна уу.
Жанара: Менежертэй чинь уулзаж болох уу?
Зөөгч: Ямар асуудлаар?
Жанара: Хувийн асуудлаар уулзах гэсэн юм.
Зөөгч: Түр хүлээгээрэй.
Жанара: Баярлалаа.
Эр: Сайн байна уу.
Жанара: Сайн байна уу. Би тан дээр өмнө нь ирж байсан. Гуйж байна. камерын бичлэгээ өгчих л дөө. Үхэл амьдрал шийдэгдэх гээд байна. Та ойлгооч дээ.
Эр: би хичнээн хэлэх юм бэ. Би яагаад ч камерын бичлэг өгч тусалж чадахгүй.
Жанара: Гуйж байна. Энэ маш чухал. Та ойлгооч дээ.
Эр: Уучлаарай, хүний хэл ойлгодоггүй юм уу?
Жанара: Би таныг ойлгож байна...
Эр2: Нааш ир ээ. Жаахан хамт суу л даа.
Зөөгч: Эрхэм ээ. Болохгүй ээ.
Эр2: Юун сүртэй юм, жаахан сууж байгаад л босно биз.
Зөөгч: Үгүй ээ, битгий л дээ.
Эр2: Наашаа хүрээд ир.
Жанара: Зүгээр л хараад суух юм уу?
Эр2: Би яалтай билээ.
Жанара: Юу яриад байгаа юм бэ? Тэр чинь эмэгтэй хүн.
Зөөгч: Та тавь л даа.
Жанара: Тэрнийг тавь.
Эр2: Чи хэн юм?
Жанара: Хэн ч байсан яадаг юм.
Эр:2: Чамд ямар хамаатай юм?
Жанара: Зөөгч болохоор яасан ч болно гэж бодоо юу?
Эр: Уучлаарай. Манай ажилтан биш ээ.
Жанара: танай охиныг ийм байдалд орохгүй гэж найдъя. Мэдээж охинтой бол шүү дээ.
Эр: Дуугүй бай. Хамгаалагч.
Жанара: Намайг тавь. Тавь гэж байна. Тавь. Тавиач.
Эр: Юугаа хийгээд байгаа юм? хамаг зочид үргээчихлээ:.
Жанара: Та нар өөрсдөө юу хийгээд байгаа юм?
Эр: Баур, наадахаа гаргаж өг.
Жанара: Тавь.
Эр: Дахиад нүдэнд үзэгдэх юм бол та нарыг бүгдийг нь халчихна шүү.
Жанара: Тавь гэж байна.
Эр: Чи юугаа хийгээд байгаа юм?
Жанара: Намайг тавь... өвдөж байна.
Эр: Явж үз.
Жанара: Юун сүртэй юм.
Эр: Хурдан арил.
Жанара: Аймшиг.
Зөөгч: Танд баярлалаа.
Жанара: Зүгээр ээ. Зүгээр л...аргагүй шүү дээ. Гэхдээ... ийм залуухан байж яагаад ийм аюултай ажил хийдэгюм? Өөр ажил олж болохгүй юм уу.
Зөөгч: Тийм ээ, таны зөв. Танд яаж талархахаа мэдэхгүй л байна. Нээрээ... би хяналтын камерын бичлэг авч чадах байх.
Жанара: Юу?
Зөөгч: Бичлэг авч өгч чадах байх.
Жанара: Гэхдээ сая...
Зөөгч: Санаа зовох хэрэггүй. Халбал хална л биз. Би угаасаа гаръя гэж бодож байсан юм.
Жанара: Үнэн үү? Маш их баярлалаа. Үнэхээр баярлалаа. Тэгээд би яаж авах вэ?
Зөөгч: Та эндээ хүлээж бай. Би нэг арга бодож олъё.
Жанара: Баярлалаа. Хүлээж байя. Баярлалаа.
***************************
Нур: Жанар. Түлхүүрээ аваагүй юм байх даа?
Да: Сайн уу.
Нур: Сайн уу.
Да: Нургуль, хоёулаа ярилцъя.
Нур: Чшш. Аяархан, Ильяс унтаж байгаа.
Да: Ярилцъя.
Нур: Энд биш Гадаа гаръя.
Да: Яагаад надад хэлээгүй юм?
Нур: Яаж хэлэх юм? Тэгээд ч надаас болсон юм чинь. Тэгээд ч ийм юм болно гэж хэн санах вэ дээ
Да: Тэгээд юу бодож байсан юм? хорин жилийн дараа хэлэх байсан юм уу?
Нур: Айгаад байсан юм чинь. Тэгээд ч чи өөр охидуудтай яваад байан биз дээ. Албан тушаал ахиад нүүх гэж байхад чинь... яаж хэлэх юм?
Да: Зүгээр л ирээд хэлэхгүй яасан юм? би бүгдийг нь хаяад чам дээр ирэх байсан юм.
Нур: Одоо л тэгж хэлж байгаа шд.
Да: Үгүй ээ, одоо биш. Одоо биш, Нургуль. Чи... чамаас биш Жанараас мэдсэн болохоор миний уур хүрээд байна. Хайртай хүн маань надад итгэхгүй байх ямар хэцүү байдгийг чи мэдэх үү?
Нур: Ингэхэд яагаад хашгичаад байгаа юм?
Да: Миний хэлж байгааг ойлгож байна уу? Нургуль. Би чамд хайртай гээд байна. би чамд хайртай. Тэнээс гадна... бид хүүхдээ хамтдаа өсгөнө.
Нур:. Намайг уучлаарай. Би тэнэг байж.
******************************
С: Ямар хэргээр дуудаа вэ?
Ом: Би саяхан Асхат гэдэг хүнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн.
С. Хэнийг хэлээд байгааг чинь ойлгосонгүй.
Ом: нөхрийг тань өөрийнхөө оронд томилох гэж байгаа гэсэн. Гэхдээ... Асхат өөрөө албан тушаалаасаа буусан... Тэгэхээр, Асхатыг баривчилсны дараа... Марат Нургалиевич тэрний оронд томиллогдохын тулд 50сая тенгегийн авлига өгсөн гэж хэлсэн.
С. Худал цуурхал.
Ом: Тийм ч байж магадгүй. Гэхдээ шинэ даргын эхнэрийнх нь дансанд 50сая тенге орж ирсэн өдөр нь... Жанарын танайд очсон өдөртэй давхцаж байгаа юм.
С: Ойлголоо. Таны хэлснийг ойлголоо. Энэ хангалттай юу?
Ом: Та ойлгоогүй юм шиг байна. Таныг хахууль өгсөн хэргээр хэрэгт татаж болохыг мэдэж байгаа биз дээ? Буцаагаад ав.
С: Намайг сүрдүүлээд байгаа юм уу?
Ом: Үгүй ээ, би зүгээр л үнэнийг хэлж байна. Та гэмгүй хүнийг гүтгэж байна.
С: Намайг сүрдүүлэх хэрэггүй.
*********************************
Ай: Жанар. яаралтай уулзах хэрэгтэй байна. Гэхдээ Саулэгийнд биш. Аанхан.
Жанара: мөрдөгчийг үү? Бас худалдаад авчихсан гэж үү?
Ай: Жанар, ийм гэнэн байж болохгүй. Цагдаад авлига өгөхөд л болно. Чамайг Димашийг зодсон гэж гүтгээд л шоронд хийчихэж чадах хүмүүс. Жанар, бүх бурууг чамд тохох гэж байна. Тэд нарт мөнгөнөөс их юм байхгүй. Мөнгө бол юу ч биш. Чамайг гүтгэж, цагдаад авлига өгснийг хүмүүс мэдвэл тэд нар дуусна.
************************
Ом: Та гудамжинд явж байгаа юм уу?
Жанара: Би бүгдийг нь мэдсэн. Марат албан тушаалд томилогдохын тулд авлига өгсөн. Та яагаад надад худлаа хэлж байгаа юм?
Ом: Мөрдөх ажил үргэлжилж байгаа. Одоохондоо танд мэдээлэл өгөх боломжгүй.
Жанара: Та нар бүгд адилхан. Танд хэдийг өгсөн юм? надад казиногийн бичлэг нь ч байгаа.
Ом: Та юу яриад байна аа? Мөрдөх ажил хуулийн дагуу явагдаж байгаа. Та л мөрдөх ажилд саад болоод байна. Гар...
Жанара: Та нар л удаашруулаад байна шд. Тийм бол надад энэ хугацаанд хийсэн ажлаа харуулчих. Надад харуулаадах.
Ом: Яв.
Жанара: харуул гэж байна.
Ом: Энэ хүнийг дахиад битгий оруул.
Жанара: Хүн чанар байна уу?
****************************
Нур: Бүгд авлигад идэгдсэн хүмүүс. Тийм болохоор л интернэтээр илчилж шуугиан дэгдээх хэрэгтэй. Энэ бичлэгийг интернэтэд тавьчихъя.
Жанара: Үгүй ээ, болохгүй. Өөр хувилбар байвал яах юм.
Нур: Өөр ямар арга?
Жанара: Дахиад нэг уулзаад үзье.
Нур: Чамтай уулзах уу? Чамайг зажлахгүй залгина.
Жанара: Зүгээр л уулзаад үзье.
***************************
Эм: Сайн уу, Жанар.
Жанара: Сайн уу.
Ай: Чи сайн уу, Жанар?
Жанара: Сайн байцгаана уу.
С: Фри гэдэг нь төмс юм уу? фри...
Ди: Тийм. Файв
С: Файв зөв.
дт: сикс
с: сикс. Чанга хэлээрэй.
Ди: Сикс.
С:. Энэ юу вэ?
Ди: Севен.
С: Ваат? Энэ. Димаш. Өрөөндөө оч.
Жанара: Саулэ Рахатовна. Би бүгдийг нь мэдсэн. Нөхөр чинь... албан тушаал ахихын тулд авлига өгснийг мэднэ. Тэгээд л мөнгө чинь алга болсон. Харин та намайг гүтгэсэн. Мөрдөгчийг худалдаж авсан.
С: Энэ... бүгд чиний толгойдоо бодсон бодол. Эндээс зайл.
Жанара: Надад тантай муудалцах хүсэл алга. Танай гэр бүлд муу юм хийхийг хүсэхгүй байна. Тэр тусмаа Димашт. Гомдлоо буцаагаад авчих... Тэгэхгүй бол... Тэгэхгүй бол би нөхрийн чинь казинод тоглож байгаа бичлэгийг интернэтэд тавихаас өөр арга алга.
С: Юу гэнэ ээ? “Намайг” үрдүүлж байгаа юм уу? Тэгээд, оролдоод үз л дээ. Иймэрхүү асуудлыг би хурдан шийддэгийг чи мэдэх байх аа. Чи нүдээ ч ирмэж амжихгүй.
Ай: Би бүгдийг нь сонссон. Хэрэг шүүх дээр очвол... би гэрчилнэ...
С: Айман. Та ингэх хэрэггүй. Явж үз... орны даавуу соль.
Эм: Бид нар ч гэсэн гэрчилнэ.
С: Юу гэнэ ээ? Холбоо байгуулаа юу?
Жанара: Гомдлоо буцааж ав. Эсвэл... таны оронд би хийгээд өгье. Нөхөр чинь мөрийтэй тоглоомчин гэдгийг бүгд мэдэх болно.
С: Жанарагийн эсрэг гаргасан гомдлоо буцаах гэсэн юм.
Ом: Сайн л байна. Нэг асуудал нь шийдэгдлээ. Гэхдээ танд гэж хэлэхэд... бид нөхрийг чинь авлигын хэргээр шалгаж байгаа. Залилан, авлигын хэргээр. Баяртай.
С: Муу гичий. Чамайг үзэн ядаж байна. Чи яах гэж ингэсэн юм. муу новш. Хүний ач мэдэхгүй. Тэнэг мал. Жигшүүртэй амьтан. ЗАЙЛ.... намайг тавь. Тавиач. Зайлцагаа. Тавь гэж байна. Тавь... та нарыг үзэн ядаж байна. урвагчид...
**********************
Нөх: Жанар? Ингээд... бүгд дуусчихсан уу? Үнэнийг хэлэхэд би ингэж дуусна гэж бодоогүй.
Жанара: Угаасаа л ингэж төгсөх ёстой байсан юм байлгүй.
Нөх: Бүгд миний буруу. Би бүгдийг сайн сайхан байгаасай гэж хүссэн.
Жанара: Ойлгож байна. Бид хоёр хоёулаа буруутай. Одоо яалтай билээ? Амьдрах хэрэгтэй шд.
Нөх: Тийм ээ. Амьдрах хэрэгтэй. Чиний зөв. За за. Өөр юу ярих вэ. Бүгд өнгөрсөн хэрэг.
Жанара: Чи юу хийх гэж байна? Алматад үлдэх үү?
Нөх: Харж байж болно. Нутаг руугаа явж магадгүй. Чи?
Жанара: Би... Надад ажил байгаа, охид байгаа.
Нөх: Сайн л байна. Амжилт. Чи мундаг эмэгтэй шүү. Тийм болохоор юу ч байсан хийж чадна. Гэхдээ болгоомжтой байгаарай, за юу? Ильяс. Дараа эмээ дээрээ очоорой, за юу? За? За за. Биеэ бодоорой. Баяртай.
Жанара: Баяртай.
***************************
Жанара: Тусалсанд баярлалаа. Чамайг тэдний талд байгаа гэж бодож байсан юм.
Сан: Зүгээр ээ. Жанар. Түр хүлээ. Чи надад таалагддаг. Хоёулаа шинээр эхэлье, тэгэх үү?
Жанара: Санжар, битгий гомдоорой. Би одоохондоо бэлэн биш байна. Чи миний байдлыг сайн мэдэж байгаа.
Сан: Ингэж хариулна гэж мэдэж байсан юм. ойлгож байна аа. Гэхдээ би хүлээнэ ээ. Улаан хүлээх байсан ч хамаагүй...
Жанара: Ойлголоо.
Сан: Тусламж хэрэгтэй болбол хэлээрэй.
Жанара: Баярлалаа.
***********************
Мар: Муу гичий. Луйварчид.
Эр: Та тайвшир.
Мар: Тавь гэж байна.
Эр: Одоо боль оо.
Жанара: Сонирхолтой юм. Энийг интернэтэд хэн тавьсан юм бол?
Эм2: Би хэлсэн байх аа. Улаан уруулын будаг... энэ энэ байна...
Да: Пөөх. Ийм юм байдаг аа.
Эр: Яасан бэ?
Нур: Юу юм?
Да:Аан?
Нур: Хүн айлгачих юм.
Эр: Юу болоод байна?
Да: Хувьцаа...
Нур: Яасан гэж?
Да: хар даа, өсчихлөө.
Нур: Тэгээд юу гэсэн үг юм?
Да: бид хоёр жаахан баян болсон.
Нур: Хөөх. Нээрээ юм уу?
Да: Тийм ээ. Хувьцааны үнэ өсчихлөө.
Эр: Сайн байна.
Нур: Баян болчихлоо.
Да: Нургуль. Надтай гэрлэх үү?
Эм: Хөөх. Гоё юм аа.
Эм: Зөвшөөр...
Бүгд: Баяр хүргэе. Баяр хүргэе.
Нур: Гэнэтийн байлаа.
Эм: Сайн байна.
Эм: Энийг тэмдэглэх хэрэгтэй.
М: Баяр хүргэе.
Эр: Хуримаа хаана хийх вэ?
Да: ОДоохондоо мэдэхгүй байна.
Дуулна
Эм: Хөөх шинэ хостой боллоо...
Эм: Бүгд адилхан болох вий дээ...
Эм: Ингэж уулзаагүй удсан байна шүү. Сайхан байна.
**************************
Эр: Ороорой.
Багш: нэгийн А ангийн сурагч Ильяс Смагулов робот бүтээх төрөлд шилдэгээр шалгарч, авъяасаа харуулсан үзэгслэнд тэргүүн байр эзэллээ... баяр хүргэе.
Ил: Баярлалаа.
Хүү: Сайн байна.
Ил: Димаш, сайн уу.
Ди: Сайн уу, Ильяс. Намайг уучлаарай.
Ил: Зүгээр ээ. Хоёулаа найзууд хэвээрээ байя.
Ди: Тэгье...
***************************
Ди: Ээж ээ, аав хааччихсан юм бэ?
С: Аав нь ажлаар гадагшаа явчихсан.
Ди: Буцаад ирэх үү?
С: Ирэлгүй яах вэ. Бүх юм сайхан болно оо. За юу? Чамайг аз жаргалтай байлгахын тулд би бүгдийг хийх болно. За юу?
Эцэг: Жанар, намайг баривчлагдсан хойгууд хүүхдүүдэд маань тусалсанд баярлалаа.
Жанара: Зүгээр ээ.
Эцэг: Тийм болохоор би ч гэсэн та нарт талархах гэсэн юм.
Нур: Яаж?
Эцэг: Миний бизнес эрхэлдэгийг та нар мэднэ. Та нар ч гэсэн ажлаа сайн хийдэг. Би оффис нээж өгье. Юу гэж бодож байна?
Нур: Зөвшөөрч байна. Жанар, юу гэж бодож байна?
Жанара: Би... Тэгье ээ. Баярлалаа.
Эцэг: Тэгвэл, тохирлоо.
Нур: Баярлалаа. За, энэний төлөө тулгая. Төлөө.
1-р бүлэг төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home