Няня-11
Үргэлжлэх хугацаа: 43мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
А: Алийм хүү
Али: Алиймийн ээж
Ха: Алиймийн эмээ
Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.
Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.
Хагас жилийн өмнө
Ил: Ээж ээ, яасан бэ?
Жанара: Яагаа ч үгүй ээ, хоёулаа айлд очъё. Санаа зоволтгүй. Аскар, битгий.
Нөх: Хаачих гээ вэ?
Жанара: Аскар.
Нөх: Хаачих гээ вэ?
Жанара: Аскар, гуйж байна.
Нөх: Хаачих гээ вэ? аан?
Жанара: Аскар. Битгий л дээ, гуйж байна. битний...
Нөх: Хаачих гээ вэ гэж асууж байна.
Жанара: Аскар.
Нөх: Мал минь. Хаачих гээд байгаа юм? Ильяст юу гэж хэлсэн бэ чи? Хаачих гээд байгаа юм? солиороо юу, чи?
Ил: Аав аа.
Нөх: Хаачих гээ вэ?
Ил: Аав аа, битгий.
Нөх: Ильяс. Холд. Яв. Ильяс.
Жанара: Тавь. Тавь. Тавиач.
Нөх: Зайл. Эндээс зайл. Яв, Ильяс. Яасан? Хөөе. Жанар. Ильяст битгий хүр, мэдэв үү? Манайд ингэдэггүй юм. Чи хаашаа ч явахгүй. Тэгээд болоо. Тэнэг гичий...
Гарчиг
Өнөөдөр...
Нур: Яасан бэ? Юу болсон бэ, хонгор минь? Адгийн новш. Битгий уйл. Бүх юм сайхан болно. Битгий уйл. Хаана чинь цохисон бэ?
Жанара: Би тэрэнд итгэсэн. Итгэж байсан. Бүх юм өөрчлөгдөнө гэж итгэж байсан.
Нур: Над руу хар даа. Чиний буруу биш. Жанар, энэ чиний буруу биш. сонсож байна уу?
Жанара: Хүн өөрчлөгддөггүй юм байна, Нургуль.
Нур: Зүгээр ээ. Битгий уйл.
Жанара: Би цөхөрч байна.
Нур: Одоо тайвшир. Жанар, одоо тайвшир. Битгий уйл. Манайд очиж амьдар. Тэгэх үү?
Жанара: Миний... миний юмнууд...
Нур: Тэрэнд санаа зоволтгүй. Би очоод аваад ирье. За юу? За юу, миний хөөрхөнөө? За, гэртээ харья. Гэртээ харья. Явъя. Явъя. Явъя. Явъя. Битгий уйл. Явцагаая. Чи үзүүлсэн үү? Зүгээр гэж байна уу? Үнэн биз?
*************************
С: Юу болоод байгаа юм? Яахаараа ийм юм болдог байна. Тэгэхээр... Хэн нэг нь хийснээ хүлээхгүй бол наанаа зогсоод цагдаа ирэхийг хүлээж бай. Ойлгосон уу?
Ай: Саулэ Рахатовна. Бид нар хичнээн ажил ажиллаж байгаа билээ. Ийм юм болж байгаагүй. Бид нар хийгээгүй.
С: Тэгээд хэн юм? Хэн? Та нараас өөр энд хэн байсан бэ? Бодоцгоо.
Ай: Өнөөдөр Жанара ирсэн. Хөшин өлгөхөд тусалсан... Гэхдээ тэр биш байх...
************************
Нур: Аскар? Бурхан минь. Робот нь хаана байна аа? Өө, энэ байна.
Нөх: Жанар? Жанар? Чи энд юу хийж байгаа юм?
Нур: Би явлаа.
Нөх: Хөөе_. Нургуль сонс. Найздаа намайг санаатай тэгээгүй гээд хэлчихээрэй. За юу?
Нур: Чи хөгийн амьтан байсан яг хэвээрээ байна.
Нөх: Новш чинь, юу гээд байгаа юм? Амаа мэд. За юу? Намайг зүгээр хараад сууна гэж бодоо юу.
Нур: Холд гэж байна.
Нөх: нургуль.
Нур: Цаашаа бай.
Нөх: Нургуль, сонс. Тэр найздаа эргэж ирэхгүй бол Ильясыг аваад явна, энэ насандаа хэзээ ч олж харахгүй гэж хэлээрэй.
Нур: Тонил цаашаа. За юу?
Нөх: Муу гичий...
**************************
Жанара: Яасан? Тэрэнтэй таараагүй юу?
Нур: Үгүй ээ, юмыг чинь аваад гараад ирсэн.
Жанара: Дархан юу болсон бэ? Тэрэнд хэлсэн үү?
Нур: Хэлээгүй. Хэлэхгүй байхаар шийдсэн.
Жанара: Яагаад?
Нур: Өөрөө өсгөнө. Эрчүүдийг хараал идэг. Тэгээд ч хувьцааных нь үнэ уначихсан. Угаасаа надад хэрэггүй.
Жанара: Мэдэхгүй юм даа.
Нур: Мараттай Астана явах гэж байгаа гэсэн.
Жанара: Тэр тусам нь хэлэх хэрэгтэй.
Нур: Яаж хэлэх гээд байгаа юм?
Жанара: Нургуль.
Нур: Дархан. Чамд хэлэх юм байна. баяр хүргэе, чи хүүхэдтэй болсон. Ингэж хэлэх үү?
Жанара: Мэдэхгүй ээ. Харин ч баярлах байх. Чамд аль эртнээс сайн байсан шд.
Нур: Больж үз.
Жанара: Байна уу?
Эр: Байна уу? сайн байна уу? Жанар Тулгатовна мөн үү?
Жанара: Тийм ээ, Жанар байна. \
Эр: Түрүүч Алиев Ерлан Айдарович ярьж байна. Та хэлтэс дээр ирж, мэдүүлэг өгөх хэрэгтэй байна.
Жанара: Юу? Юун талаар? Та дахиад хэлээд өгөхгүй юу? Би ойлгосонгүй.
Эр: Ирвэл ойлгоно оо.
Нур: Яасан?
Жанара: Цагдаагийн хэлтэс дээр ир гэж байна.
Нур: Юу?
***********************
Жанара: Сайн байна уу. уучлаарай, мөрдөгч Омаркулов энд суудаг уу?
Эр: Тийм ээ. Энд байгаа.
С: Танилууд байсан байж. Ойлгомжтой. Гэмт хэргийн бүлэглэл юм байна.
Ом: Ойлгосонгүй. Юу гэсэн үг вэ?
С: Энэ Нургуль манай нөхөрт ажилладаг. Нарийн бичиг. Найзыгаа миний мөнгийг хулгайлах гэж явуулсан юм байна л даа.
Нур: Ю-Юу? Та юу яриад байна аа? Юун гэмт хэргийн бүлэг вэ? ажил хэрэгтэй байхаар нь л явуулсан шд.
Жанара: Хүлээгээрэй, хүлээ хүлээ. Ойлгосонгүй. Юун мөнгө вэ?
Ом: Та өчигдөр Саулэ Рахатовнагийн гэрт очсон уу?
Жанара: Тэгсэн.
Ом: Тэндээс мөнгө алга болсон. 50сая тэнге.
Жанара: Юу? Та... Хүлээгээрэй. Би... би баярлалаа гэж хэлэх гэж л очсон шд... бас.. Айманд хөшиг өлгөхөд нь тусалсан. Тэгээд л болоо.
С: тэгээд чи зүгээр л манай гэрт ирээд, тэр өдөр нь санамсаргүй мөнгө алга болсон гэх гээ юу?
Жанара: Тэр...
С: намайг тэнэг гэж бодоо юу?
Ом: Зогс. Саулэ. Түр гарч байхгүй юу? Би сэжигтнээс мэдүүлэг авмаар байна. Та ч гэсэн.
Нур: Би юу?
Ом: Та баярлалаа гэж хэлэхээр очсон гэсэн, үнэн үү?
Жанара: Тийм ээ. Тийм.
Ом: Халагдаад сар болсны дараа юу?
Жанара: Тийм. Уучлаарай. Орой болсон байна. би явж болох уу? Би маргааш таны асуултуудад хариулъя.
Ом: Дуусах болоогүй байна.
Жанара: Гуйж байна, хүү маань ганцаараа байгаа. Сургуулиас нь авах хэрэгтэй. Би хаашаа ч зугтахгүй.
Ом: Зугтахгүй гэсэн баталгаа бичээд өг. Бүсгүй. Энэ мөнгийг хулгайлсан бол хурдан өгсөн нь дээр шүү. Энэ жирийн хүмүүс биш. Зүгээр ингээд орхичихгүй.
Жанара: Би үнэхээр юу ч хулгайлаагүй. Би тэр мөнгийг хараа ч үгүй.
Ом: За за. Шударга бус хэрэг. Ийм хэрэг тохиолддог л юм.
************************
Нур: Юу гэж байна?
Жанара: Дараа хэлье.
Сан: Жанар. Юу гэж байна?
Жанара: Чи юу гэж бодож байна? Намайг амьдралдаа ч харж байгаагүй их мөнгө хулгайлсан гэж байна.
Сан: Би чамд итгэж байна. гэхдээ...
Жанара: Гэхдээ?
Сан: Бүх нотлох баримт...
Жанара: Санжар, ямар нотлох баримт? Би зүгээр л туслахыг хүссэн.
Сан: Яагаад заавал тэр өдөр очсон юм? Аан?
Жанара: Явах хэрэгтэй байна.
Сан: Би хүргээд өгье.
Жанара: Баярлалаа, хэрэггүй.
**********************************
Өвөө: Жанар. Ирчихэв үү?
Жанара: Би хоол авчирлаа.
Өвөө: Баярлалаа. Миний охин, юу болоо вэ? Ийшээ суу. Ийшээ суучих... Муу новш. Адгийн шаар, яаж чадаж байна аа?
Жанара: Аав аа.
Өвөө: Муу нохойн гөлөг. Үхэж байхдаа таарна.
Жанара: Аав аа, тайвшир л даа. Ингэж уурлаж болохгүй. Аав аа, тайвшир. Би салахаар шийдсэн. Хүмүүс өөрчлөгддөг.
Өвөө: Муу новш. Муу новш. Үхвэл таарна. Эндээ гарахаараа ална аа, гайгүй. Яасан ч өршөөгүй дээ. Алаад өгнө өө би.
Жанара: Аав аа.
Өвөө: харж л байгаарай.
Жанара: Аав аа. Ганц энэ хэрэг биш ээ.
Өвөө: Өөр юу юм? Аан?
Жанара: Ажил дээр асуудал гарсан. Би нэг сайн компанид ажиллаж байгаа гэж хэлснийг санаж байна уу?
Өвөө: Санаж байна аа, санаж байна. Би бүх хамаатнууддаа тэгж хэлсэн.
Жанара: Аав аа, би худлаа хэлсэн юм... Тэнд би биш миний найз Нургуль ажилладаг юм. Би цэвэрлэгч хийж байсан. Таны санааг зовоохгүй гээд хэлээгүй юм. Аскараас хол байхын тулд... тэгээд худлаа хэлчихсэн юм. Аав аа, намайг уучлаарай...
Өвөө: Надад нэг сайн тайлбарлаадах. Хаана ажиллаж байгаа гэнэ ээ?
Жанара: Би... баян айлын хүүхэд харж байсан юм.
Өвөө: Тэгээд?
Жанара: Намайг мөнгө хулгайлсан гээд байна.
Өвөө: Мөнгө хулгайлсан? Хэд юм?
Жанара: 50сая. Аав аа, би аваагүй. Би хараа ч үгүй.
Өвөө: Санаа зовох хэрэггүй. Санаа зоволтгүй. Би чамд итгэж байна. бүх юм сайхан болно. Санаа зоволтгүй. Нэг юм бодож олно оо. Аав нь тусална.
Жанара: Үгүй ээ, аав аа. Би өөрөө учрыг нь олно. Та оролцохгүй гэж амал.
***********************
Жанара: Аскар? Энд юу хийж байгаа юм? Намайг яаж олсон юм?
Нөх: Нургуль ирсэн. Аргаа бараад тэрнийг явуулаа юу? Аан? Жанар, юу болоод байгаа юм бэ? Хэдэн эрчүүд ирээд хамаг гэр буулгаад хаячихсан. Бас эхнэр чинь тавин саяыг хулгайлсан гэж хэлсэн. Энийг яаж ойлгох вэ?
Жанара: Би хулгай хийгээгүй. Тэгээд ч чамд ямар хамаатай юм? Тэртэй тэргүй чи тусалж чадах биш. Чамд хийж чадах юм байхгүй.
Нөх: Зогс. Зогс. Жанар, энэ ажил чинь сайн юманд хүргэхгүй гэж би олон удаа хэлсэн. Хэлсэн байх аа? Хараат бус болно гээд байсан чинь энэ үү? Энэ үү? Баячуудтай орооцолдох хэрэггүй гэж би хэлсэн байх аа.
Жанара: Аскар. Өнгөрсөн хугацаанд асуудлаа би өөрөө шийдэж ирсэн байх аа? Аан? Одоо ч өөрөө шийдчихнэ. Оролцох хэрэггүй гэж байна. Чамаас надад юу ч хэрэггүй. Тэгээд ч чи байгаагүй бол ийм юм болохгүй байсан юм.
Нөх: Юу гэж байгаа юм? Намайг байгаагүй бол гэж юу гэж байгаа юм? би та хоёрыг буцааж авахыг хүссэн. Чи өөрөө хот руу явсан.
Жанара: Аскар. Би дуугүй тэвчсээр ирсэн. Би зүгээр байж байгаад гэрээсээ яваагүй. Тийм биз? Бүгд чамаас болсон. Чи байгаагүй бол, надад ийм юм болохгүй байсан. Би ч, Ильяс ч, чи ч сайхан амьдрах байсан. Чи мэдэж байна уу?
Нөх: Юу? Юу? Хэл л дээ.
Жанара: Намайг цохисноос чинь болж... би зулбасан... чи хүүхдээ алсан. Тийм байж надад олон юм ярих хэрэггүй.
*******************************
М: Үгүй ээ, тийм юм хийх хүн биш. Надад бас их олон эмэгтэйд тусалсан хүн.
Эм: Хэн ч ийм юм хийж болох ч, Жанар яасан ч ийм юм хийх хүн биш.
Нур: Жанар ийм хэрэг хийгээгүй. Тэр хүмүүжилтэй хүн. Хэтэрхий хүмүүжилтэй гэхэд болно.
Ай: Хөшиг өлгөж байсан чинь надад тусалъя гэсэн.
Ом: Мөнгийг нь та авчихсан юм уу? Та тэнд удаан ажиллаж байгаа биз дээ? Танд яаж ханддагаас нь залхсан юм уу?
Ай: Та юу яриад байна аа? Надад тийм бодол байсан бол аль хэдийн авчих байсан юм. Би тэрнийг буруутгаагүй. Жанар миний охин шиг хүн. Өөр сэжигтэй хүн ол. Бид нарт энэ хамаагүй.
Жанара: Тангараглая, би юу ч аваагүй. Тийм их мөнгө хулгайлсан бол би энд сууж байхгүй биз дээ.
Ом: Та саяхан нөхрийнхөө өрийг дарсан байсан. Хаанаас мөнгө авсан юм?
Жанара: Ажил хийгээд олсон мөнгөөрөө. Би өрнийх нь нэг хэсгийг л төлсөн. Мөнгөтэй байсан бол би бүгдийг нь дарчихсан байгаа.
Эм: Танай эзэгтэй... хорт могой юм даа. Яасан ичдэггүй юм?
Эм: Бүгдээрээ ялгаагүй дээ. Бид нарын амьдрал тааруу болохоор бүгд хулгайч гэж боддог.
Жанара: Бүгдээрээ тийм биш ээ. Бүгдийг нь хамсруулах хэрэггүй.
Нур: Жанар... Би асуудлыг дэвэргэмээргүй байна л даа. Тэр эм жинхэнэ хорт могой юм даа. Лейла руу залгаад Макпалыг ажлаас нь халуулчихлаа.
Жанара: Юу?
М: Халсан гэдэг чинь?
Нур: Тийм л байна.
Жанара: уучлаарай. Надаас л боллоо, уучлаарай. Бурхан минь.
М: Зүгээр ээ. Амелийг л санах байх даа.
Жанара: Намайг уучлаарай.
М: Жанар, санаа битгий зов. Бүх юм сайхан болно. Тийм биз дээ, охид оо?
Нур: Яагаад өөрийгөө буруутгаад байгаа юм? Охид оо, тэврэлдье.
Эм: Нааш ир...
Нур: Тэврэлт бүгдийг эдгээдэг гэдэг байх аа?
*********************************
Жанара: Сайн байна уу, Саулэ Рахатовна.
Ди: Жанар.
С: Суу. Яах гэж ирээ вэ?
Жанара: Намайг яагаад ингэж байгаа юм? Манай нөхрийн гэрт очиж эвдэж сүйтгэсэн байна лээ. Экс нөхөр.
С: Экс болчихоо юу? Ажилд орохдоо тэгж яриагүй биз дээ?
Жанара: Тэр үеэс бүх юм өөрчлөгдсөн байх нь ээ.
С: Агентлагийн талаар. Тэрийг ч гэсэн худлаа яриа юу?
Жанара: Саулэ Рахатовна, би юу ч худлаа хэлээгүй.
С: Жанара, би бүгдийг нь мэднэ. Нургулийн тухай ч мэднэ. Ийм юм болчихоод байхад намайг итгэ гэж байгаа юм уу?
Жанара: Зүгээр л надад үнэхээр ажил хэрэгтэй байсан юм. Аргагүй байдалд ороод...
С: Худлаа ярихаа боль. Мөнгө ч бас хулгайлах шаардлага гарсан уу?
Жанара: Би хулгайлсан бол би ингээд явж байхгүй шүү дээ.
Мар: Нуучихсан ч юм билүү? Бид нар яаж мэдэх юм?
Жанара: Би юу?
С: Худалч хулгайч.
Жанара: Саулэ Рахатовна. Та сонсохгүй байгаа юм уу? Би хулгайлаагүй гэж байна.
С: Хангалттай. Сонсох хүсэл алга.
Сан: Очоод шалгаад ирье. Хэрэг тарьчихаж магадгүй... Жанар. Жанар. Хүлээ. Жанар, би чамд итгэж байна.
Жанара: Тэгээд? Энэ чинь ямар тус болох юм? Гэм буруугүй гэдгээ батлах нэг санаа байна.
Жанара: Ямар санаа?
Сан: Довтол.
Жанара: Яаж?
Сан: Ашиглаж болохоор нууц баримт ол. Ойлгож байна уу?
Жанара: Ямар баримт, Санжар?
Сан: Марат мөрийтэй тоглодог. Казинод очоод камерын бичлэгийг нь ав. Тэгвэл олон юм гарч ирнэ. Шинэ албан тушаалдаа очих гэж байгаа болохоор тийм юмнаас айна. Энэ чиний боломж.
Жанара: Надад бичлэгээ өгөхгүй бол яах вэ? Казиног яаж ятгах вэ?
Сан: Тэгээд гараа хумхиад суух юм уу? Эсвэл шоронд орох гээ юу? Би казиногийнх нь хаягийг өгье. Тийшээ очоорой.
Жанара: Ойлголоо. Баярлалаа.
******************************
Эм: Бид саяхан таныг хулгайн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж сонссон. Тийм болохоор Ильясыг хичээлээс нь түр чөлөөлөхөөс өөр арга алга.
Жанара: Юу? Та-та юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Тэр чинь хүүхэд. Саулэ Рахатовна ингэ гээ юу?
Эм: Саулэ Рахатовна энэ сургуульд асар их дэмжлэг үзүүлсэн. Тэгээд ч Жанар, энэ түр зуурын арга хэмжээ. Таныг буруутай гэж батлагдсаны дараа Ильяс сургуульдээ эргээд явж болно...
Жанара: Байна уу, Нургуль. Казино руу яаралтай явах хэрэгтэй байна. Нургуль, дараа тайлбарлая. Баяртай.
*******************
Эр: Бүсгүй, хэдэн удаа хэлэх юм бэ? Тэгэх боломжгүй. Та нарт бичлэг өгөх боломжгүй. Зүгээр л өгөхгүй. Ингэхэд та нар яаж ийшээ орж ирсэн юм? Энэ чинь хаалттй байгууламж.
Нур: Хамгаалагчаа солих хэрэгтэй юм байна.
Жанара: Гуйж байна. Бид нарт тэр бичлэг хэрэгтэй байна. Тусалчих л даа.
Эр: Үгүй. Боломжгүй. Манайх тийм журамтай.
Нур: Эмэгтэй хүн тусламж гуйж байхад тэгээд татгалзаж байгаа юм уу? би өндөр өсгийт өмсчихсөн... ядарч байна...
Эр: Үгүй. Манай нэр хүндэд муугаар нөлөөлнө.
Жанара: Гуйж байна, тусалчих л даа. Бид нар гуйж байна.
Эр: Үгүй ээ, охид оо. Одоо яв. Баур. Охидыг гаргаад өг.
Эр: Явъя.
Нур: Хөөе. Битгий хүр...
Эр: Нэг хийчих.
Нур: Зөвшөөрчихгүй зүгээр.
Жанара: Өнгөрсөн. Бүгд дууссан. Юу ч, юу ч бүтэхгүй юм.
Нур: Юу гэж байгаа юм? Ганцхан удаа оролдчихоод. Дахиад оролдох хэрэгтэй.
Жанара: Юу хэлснийг нь сонсоо биз дээ?
Нур: За яах вэ. Тэгвэл юу ч хийхгүй байя... Саулэ чамайг амьдаар нь залгина биз. Жанар. Юундаа бууж өгч байгаа юм? Тэмцэх хэрэгтэй. Яагаад байгаа юм? Зүгээр ээ. Нэг юм бодоод олчихно. Явъя...
*********************************
Ом: Жанарын данс, хөлсөлж байсан байр гээд бүгдийг нь шалгасан. Юу ч олдоогүй. Тэрнийг мөн гэдэгт итгэлтэй байна уу?
С: Би зүгээр байгаа хүнийг гүтгэхгүй биз дээ?
Ом: Бид бүх боломжийг шалгасан, ганц ч сэжүүр олдоогүй.
С: Дахиад шалга. Жанар, тэнэг биш. Мөнгө нуух газар олсон л байж таараа.
Ом: Санаа зовох хэрэггүй. Бид олно. Марат Нургалиевич, танайхыг нүүх гэж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?
Мар: Тийм ээ. Гэхдээ одоохондоо жаахан асуудал гарчихаад...
Ом: Шинэ албан тушаал уу?
Мар: Тийм ээ. Энэ ямар хамаатай юм?
Ом: Энэ мэдээлэл гэнэт хэрэг болж магадгүй гээд л.
Мар: Энэ та нарт ямар ч хамаагүй. Өөрийнхөө ажлыг л хий. Мөнгө олоодох.
***************************
Сан: Юу хийцгээж байгаа юм? Сонирхолтой юм болоо юу?
Ай: Чи... эд нарын талд уу? Саяхан Жанарын араас гүйгээд байсан биз дээ. Талаа хурдан сольж байх шив.
Сан: Айман эгч ээ. Миний дарга нар шд.
Ай: чамайг өөр хүн гэж боддог байсан юм. Урвагч байж.
***********************
Сан: Сайн байна уу.
Ом: Сайн сайн байна уу.
Сан: Хэрэг юу болж байна?
Ом: Танд ямар хэрэгтэй юм? Даргад чинь бүгдийг нь хэлчихсэн.
Сан: Тийм ээ. Гэхдээ би Жанарыг буруугүй гэж бодож байна.
Ом: Хэн мэдлээ. Одоогоор өөр сэжигтэн алга.
Сан: Мэдүүлэг өгч чадахгүй ч гэсэн, танд тусалж болох юм.
Ом: Мэдүүлэг өгөхгүй, нотлох баримт ч байхгүй яаж туслах гээ вэ? Нотлох баримт аваад ир. Тэгээд ярилцъя.
***************************
Жанара: Сайн байна уу. Тантай ярилцаж болох уу?
Ом: Танд юугаар туслах вэ?
Жанара: Надад нэг санаа байна. Та казиногийн хяналтын камерын бичлэг авч чадах уу?
Ом: Яах гэж?
Жанара: Тэгвэл тэд гомдлоо буцааж авна.
Ом: Сүрдүүлэх хэрэггүй, за юу. Бид нар өөрсдөө хэргийг илрүүлчихнэ, оролцох хэрэггүй.
Жанара: Би... ойлгож байна аа. Гэхдээ...
Ом: Үгүй гэж байна. Бүх юм хуулийн дагуу байх ёстой. Баяртай.
**************************
С: Хэлээдэх.
Мар: Юу тэр вэ?
С: Тэнэг хүн болж жүжиглэхээ боль. Би чамайг сайн мэднэ.
Мар: Жанар мөнгө хулгайлаагүй.
С: Мөнгөө хаана үрсэн. Хэлээдэх. Мөнгөө хаана үрсэнээ хэл гэж байна. Энийг чинь хүн мэдчихвэл яахыг мэдэж байна уу? Гэмгүй хүүхэд асрагчийг гүтгэчихлээ. Шившиг. Мөнгөө хаана үрсэн юм бэ, новш оо?
Мар: Хахуульд өгчихсөн.
С: Юуны чинь хахууль вэ? 100мянган доллар уу?
Мар: Миний дарга болох хүн... тэр шуугианы дараа надад албан тушаалаа өгөхийг хүсээгүй. Тэгээд... өөр арга олдоогүй.
С: Яагаад надад хэлээгүй юм?
Мар: Яаж? Яаж чамд хэлэх юм? Би азгүй амьтан гэж үү? Зүгээр албан тушаал дэвшиж чадахгүй гэж үү? Авлига өгөхүй бол болохгүй гэж үү? Чи дахиад л над руу “юу ч чадахгүй арчаагүй амьтан” шиг харах байсан.
С: Чи юу харж байсан юм? Аан?
Сан: Надад хаана, хэдийг үрсэнээ хэлээгүй.
С: Дугтуйг нь чи аваачиж өгөөгүй юм уу? Чи юу гэж бодоо вэ? Намайг тэнэг гэж бодоо юу?
Сан: Намайг уучлаарай. Миний буруу.
С: Чиний цалинг “би” өгдөг. “Би” чамд хараал идсэн ажил өгсөн. Чи ямар новшоо хийгээд байгаа юм? Одоо би бүгдийг нь өөрөө хийнэ. Энийг хэнд ч мэдэгдэж болохгүй. Тэгэхгүй бол бид сүйрнэ. Жанарыг буруутгаснаараа буруутгана. Ойлгосон уу?
Мар: Тийм ээ. Би ч гэсэн тэгж бодож байна.
Сан: Ойлголоо.
1-р бүлгийн 11-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home