NYANYA_S01_10

Няня-10

Үргэлжлэх хугацаа: 44мин

Орчуулсан: Ж.Тамир

 

 

Нэмэгдсэн дүрүүд:

А: Алийм хүү

Али: Алиймийн ээж

Ха: Алиймийн эмээ

 

Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.

Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.

 Эм8:Муу новш. Чамд яадгийг харуулъя л даа. Хаачих гээ  вэ? Зайл муу янхан. Миний нүдэнд дахиад үзэгдээд үзээрэй.

Гарчиг:

Жанара: Чанамалтай идээд үз.

Нөх: Ёстой амттай болж, Жанар. Хэдүүлээ удахгүй өөр байранд орно оо.

Жанара: Яах гэж? Саяхан нүүж ирсэн шд.

Нөх: Манай ажлаас холдоод байна.

Жанара: Хоёрхон гудамж уу?

Нөх: Үгүй ээ, дэлгүүрт ойрхон. Цехээс хол. Би нэг тавилгын цехэд ажилд орсон. Цалин нь давгүй. Эхлээд ажил нь хэр юм харна аа. Боломжийн байвал дараа нь өөрөө хийж үзнэ.

Жанара: Нээрэн үү?

Нөх: Тийм ээ.

Жанара: Сонссон уу?

Нөх: Мэдээж эхэндээ хэцүү л байх байх. Өрөө эхлээд дарахгүй бол. Гэхдээ дараа нь... Танай баян үйлчлүүлэгчид байгаа шд. Тэд нар шиг амьдарна аа.  Зоогийн газарт ороод л.

Жанара: Хөөх. Нээрэн үү?

Нөх: Тийм ээ.

Жанара: Тэгвэл сайхан л байна. Сонссон уу?

Ил: Надад дрон авч өгөх үү?

Нөх: Ильяс, тэгнэ ээ. Хэрэгтэй болгоныг чинь авч өгнө. Дрон ч гэсэн. Байшин худалдаж аваад, эмээг чинь авчирна. За юу? Тэгвэл ээж нь гэртээ суугаад, ажилд явахаа болино. Гэртээ амраад л, гоё уу?

Ил: Тийм ээ, гоё.

Нөх: Сайн байна. хурдан ид. Чиний шарвин ч амттай шүү. Сайхан байна. ид ид ид.

********************

Жанара: Нургуль. Уучлаарай. Заримдаа би  өөртөө хэтэрхий том ачаа үрүүлээд байх юм.

Нур: Тийм ээ, тэгдэг. Гэхдээ тийм болохоор чинь л чамд хайртай байдаг юм. Намайг ч гэсэн уучлаарай. Миний буруу ч байгаа. Аав чинь сайн уу?

Жанара: Сайн. Одоохондоо эмнэлэгт байгаа. Бас... Би Аскартай эргээд нийлсэн.

Нур: энийг яах гэж хэлж байгаа юм.

Жанара: Яасан? Тэр өөрчлөгдсөн.

Нур: Дүр эсгэж байгаа юм. Удаан тэсэхгүй, Жанар. Дахиад л бүгд эхнээсээ давтагдана. Ойлгож байна уу?

Жанара: Мэдэхгүй ээ. Би итгэж байна.

Нур: манай агентлаг юу болж байна. Намайг явснаас хойш юу болсон бэ? Агентлагийнхаа ажлыг идэвхжүүлэх хэрэгтэй. Асрагч нартаа шинэ ажил олох хэрэгтэй.

Жанара: Бид нар нэг л буруу яваад байх шиг.

Нур: Жанар, бид бүгдийг нь буруу хийгээд байна. Мөнгөө бизнестээ оруулах хэрэгтэй. Дээр нь маркетинг хийх хэрэгтэй.

Жанара: Нээрэн, маркетинг гэснээс... блогчидтой хамтарч ажиллавал ямар вэ?

Нур: Тээр. Санаа...

Жанара: Гурван настай хүүхэдтэй, блогчин бүсгүйд асрагч олж өгсөнөө санаж байна уу? Тэрэнтэй холбоо бариад үзэх үү?

Нур: Тэгье. Тэрэнтэй бартер хийх гээд үзье.

Жанара: Тэгье л дээ. Тэгвэл болох бол уу?

Нур: тэгнэ ээ.

Жанара: 300мянга гаруй дагагчтай байсан. Яасан?

Нур: Дургүй хүрчихлээ.

Жанара: Нургуль.

Нур: Астана руугаа явбал таарна. Саяхан л надад хайртай гээд байсан. Байж байгааг нь хар даа.

Жанара: Яасан бэ? Нургуль. Юу болсон бэ? Нургуль... Чи зүгээр үү? Яасан бэ?

Нур: Би жирэмсэн.

Жанара: Аан? Тэрэнд хэлсэн юм уу?

Нур: Жанар, яаж хэлэх юм бэ? Тэнд өөр хүүхэнтэй байхыг нь хараа биз дээ? Би авахуулъя гэж бодож байсан юм.

Жанара: Хөөе. Толгой чинь зүгээр үү, Нургуль? Юун авахуулах? Хүүхэд бол аз жаргал. Ойлгож байна уу? Ярьж байгааг нь.

Нур: Нөхөртэй, мөнгөтэй, байшинтай бол аз жаргал. Ойлгож байна уу? Надад юу ч байхгүй.

Жанара: Нургуль, авахуулчихвал дараа нь насаараа харамсана. Хүүхэд өөрийн гэсэн тавилантай байдаг юм. Бүх юм сайхан болно оо. Гуйж байна, Дархантай ярилцаад үз. Тэр сайн аав болно. Гуйж байна.

Нур: Тамхи ч татаж болохгүй.

Жанара: Хөөе. Тэнэгхэн минь. Юун тамхи? Ийм юм бодож байдаг. Хөөе. Гэхдээ одоо урам зориг өгөх юмтай боллоо шд. Хоёр дахин илүү ажиллах хэрэгтэй. Бид хоёр чадна аа.  Хөөрхөн шд.

Нур: Одоо намайг хэн ч ажлаас халж чадахгүй.

Жанара: Мэдээж, халахгүй. Оролдоод үзэг л дээ. Хөөе.

***********************

Эх: Миний хүү. Өрөөндөө орж бай. Сайн байна уу.

Нур: Сайн байна уу.

Эх: За, сонсож байна. Уучлалт гуйхаар ирээ юу?

Нур: Яасан гэж уучлалт гуйх юм?

Жанара: Бид болсон явдыг шийдвэрлэхээр ирлээ.

Эх : Юу шийдэх гэж?  Үнэтэй чемодан зурчихсан.

Жанара: Тэрийг ойлгосон. Дараа нь юу болсон бэ?

Эх: Болдог юм болдогоороо болсон.

Жанара: Болдогоороо болсон? Та хүн зодсон.

Эх: Зөөлөн цохисон төдий. Манай хүүхдүүд тэрнээс чилүү зодуулдаг.

Ф: Энийг зөөлхөн гэх үү? Би бүх зургийг нь авчихсан.

Эх:  Зургийг нь аваад яадаг юм? Хохь чинь. Манай нөхөрт ойртож, надаас салгах гэж байсан биз дээ. Та нар шиг амьтдыг би мэднэ ээ. Манай нөхөр бүр цалинг нь нэмчихсэн. Яагаад нэмсэн байх вэ?

Ф: Та юу яриад байна аа? Танай нөхрөөр би яах юм? Би нөхөртэй. Хүүхэд чинь надад сайн байдаг. Би галзуу амьтан шиг зоддгүй юм чинь.

Эх: Амаа хамхи. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Жанара: Та...

Эх: Чи хэн юм? том хүнтэй ингэж ярьдаг юм уу? Эндээс зайл. Миний гэрээс зайлцагаа. Агенлагийнхаа хүмүүсийг аваад зайл. Зайлцагаа.

Нур: Түлхэхээ боль.

Жанара:  Хүч хэрэглэхээ боль.

Эх: Зайл гэж байна. Зайлцагаа.

Нур: Бид нар зүгээр өнгөрөөхгүй.

Эх: Мөн тэгэх байх даа. Зайлцагаа.

Нур: Аймшиг.

Эх: Та нарыг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Нур: Жинхэнэ аймшиг.

Ф: Нөхрийг нь өдсөн гэнэ шүү. Нөхөр нь их тайван, сайн хүн байдаг юм.

Нур: Солиотой амьтан байна.

Жанара: Харин тийм.

Нур: Яаж ийм хүнтэй амьдардаг байна аа? Ийм солиотой хүнтэй?

Жанара: Аймшиг.

Ф: Одоо яах вэ?

Нур: Гомдол гарга.

Жанара: Аан?

Нур: Өмнөх шигээ шийдье.

Жанара: За за. Тэгвэл цагдаагийн газар руу явяъ. Удах бол уу?

Нур: Мэдэхгүй.

Жанара: Яасан бэ?

Нур: Жорлон ормоор байна.

Жанара: Тэгээд ор л доо.

Нур: Чи жорлонг нь харсан уу? Аймшигтай. Бие засах боломжгүй.

Ц : Таны гомдлыг хүлээж авлаа, бас зургийг чинь авчихсан.

Нур: Үнэн биз? Тэр эмэгтэйн учрыг яг олно биз?

Ц : Тэгнэ ээ. Бүгд хуулийн дагуу. Сайн байна уу.

Нур: Сайн байна уу.

Жанара: Сайн байна уу.

Ф: Сайн байна уу.

Дар: Юу юм? Дахиад гэр бүлийн хүчирхийлэл үү?

Ц : Үгүй ээ, ажлынх.

Дар: Ийшилье. Түрүүч хэвээрээ үлдмээр байгаа бол энэ өргөдлийг авч хэрэггүй. Буцааж өг.

Нур: Болчихсон уу?

Ц : Уучлаарай. Энэ гомдлыг хүлээж авч чадахгүй нь.

Жанара: Яагаад?

Дар: Ойлгож ядах юу байгаа юм? Ийм өндөр албан тушаалтай хүмүүст өчүүхэн юмаар төвөг удаж болохгүй.

Жанара: Бид нарын хохь болж байна уу? Хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг биз дээ?

Нур: Яг үнэн. Тэгвэл бид прокурорт өгнө. Таны эсрэг гомдол гаргана. Яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Бас жорлон чинь хүн орохын аргагүй өмхий байна лээ.

Дар: Болно оо. Очмоор байвал оч. Өргөдлийг нь авчих. Одоо явж болно. Энд байж болохгүй. Явъя.

Нур: Хөгийн новшнууд. Ав гэнэ шүү. Фак юу/Fuck you. Жорлонтойгоо адилхан амьтад. 

Эр: Ор...  

Жанара: Яагаад дандаа ийм юм тохиолддог юм бэ? Хүний хэлээр ч ярьж болохгүй.  

Нур: Жанар.  Наадахыг чинь дараа бодъё. Би жорлон орох хэрэгтэй байна. бас өлсөөд байна.

Жанара: Үгүй ээ, Нургуль. Одоо бодох хэрэгтэй.

Ф: За за Жанар, одоо больё. Тэд нар надад өргүй. Сар дөнгөж эхэлж байна.

Жанара: Фатя тэгж болохгүй. Тэд нар хийсэн хэргийнхээ хариуг амсах ёстой. Ойлгосон уу?

Нур: Нээрэн. Нэг санаа байна. эхлээд жорлон орчихоод, хэльж өгье. Явъя.

*******************************

Мар: 10хоног уу? Тэгье. Тийм ээ, гэхдээ... Дараа ярилцъя. Энд юу хийж байгаа юм?

С: Бичиг баримт. Бид хоёрын бүх хөрөнгө, бас салах өргөдөл.

Мар: Үнэнээсээ яриад байгаа юм уу?

С: Хойшлуулж яах юм? Чи гэртээ ч ирэхээ больсон. Тэгээд би... өөрөө ирлээ.

Мар: Саулэ, ажил их байгаа. Чи мэдэж байгаа шд.

С: Тэгээд ажилтайгаа л бай  л даа. Нөгөөхтэйгөө ч юм уу.

Мар: Хүлээ.

С: Яасан?

Мар: Дахиад боломж өгөөч. Би салмааргүй байна.

С: Марат. Чи зүгээр л, шинэ албан тушаалд хүрэхийг хүсэж байгаа.

Мар: Бидний л төлөө шдээ. Өөрсдийнхөө төлөө хичээж байна. Эцэг эхийн чинь сүүдэрт амьдрахаас залхаж байна. би... би  гуйлгачин шиг. Хараат байхаас залхаж байна. Уучлаарай. Яарах хэрэггүй.

С:  Марат, би залхаж байна. Ямар ч аз жаргал алга. Би чамайг ч, өөрийгөө ч танихгүй байна. Өмнө нь чиний төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан. Гэрийнхнийхээ эсрэг зогсоход ч бэлэн байсан... Одоо тийм биш...

*****************

Эр: Энэ чамд өгч байгаа сүүлчийн сануулга. Мөнгөө хурдан өг. Дараа уулзъя.

Жанара: Аскар. Юу болоод байгаа юм?

Нөх: Мөнгө хүүлэгчид.

Жанара: Чамд гар хүрээ юу?

Нөх: Үгүй ээ, бүх юм зүгээр. Зүгээр ээ, дахиад ирэхгүй.

Эр: Инээгээрэй.

Нур: Үнэхээр дэгжин харагдаж байна.

Нами: маш их баярлалаа. Нээрэн, өчигдөр надад явуулсан асрагч бүсгүй надад таалагдсан. 7хоног харзнаад, зүгээр байвал ажиллуулна аа.

Нур: Ашгүй дээ, баяртай байна. Нами, бартер хийж болох уу?

Нами:  Нэгд би бартераар ажилладаггүй. Зарчмын хувьд. Хоёрт танай асрагчийн цалин миний сурталчилгаанаас хамаагүй бага. Тэгэхээр миний хувьд төлсөн нь дээр. Гэхдээ битгий гомдоорой. За юу?

Нур: Наадахаа холдуулж болох уу?

Нами: Цаанаа тавьчих. Хордлого өгөөд байгаа юм уу?   

Нур: Яаж мэдсэн юм?

Нами:  Би ч гэсэн ялгаагүй.

Нур: Нээрэн үү? Жирэмсэн юм уу?

Нами:  Тийм ээ.

Нур: Баяр хүргэе.

Нами:  Нээрэн надад ногоон алим таарч байгаа. Хамаагүй дээрддэг юм.

Нур: Хөөх. Би... өргөст хэмх идэж байгаа.

Нами:  Өргөст хэмх үү?

Нур: Тус болдог юм байна лээ.

Нами:  Туршиж үзнэ ээ.

Эр: За, завсарлага дууссан.

Нами:  За. Би явлаа. Дараа уулзъя.

Нур: Нами? Бидэнд тусалж болох уу? Сурталчилгаа биш ээ. Манай асрагч хүнд байдалд орчихоод байна. эзэгтэй нь зодчихоод хэргээ хүлээхгүй байгаа юм. бид нар яахаа мэдэхгүй байна. Гэхдээ... эзэгтэй нь... та ойлгож байгаа биз дээ? Бид нар хүмүүст мэдэгдмээр байна.

Нами:  Сонсооч. Би олон нийтийн анхаарал татаж өгье. Юуны түрүүнд. Бас сурталчилгаа хийж өгье. За юу?

Нур: Нээрэн үү? Баярлалаа. Би дарсан өргөст хэмх авчирч өгнө өө.

Нами:  Хүлээж байя.

************************

С: Мэдээж таны хэлснийг Маратад дамжуулна аа. Ярилцъя. Би болно гэж бодож байна. За юу?

Эх: Мэдээж.  Тэгээд их мөнгө биш юм чинь.

Жанара: Сайн байна уу.

С: Баяртай. Баяртай. Гичий. Албан тушаал мөнгөөр авч байдаг. Жанара. Энэ танай агентлагийн үйлчлүүлэгч биш үү? Тэр дөрвөн хүүхэдтэй. Нээрэн эртээд чамайг асууж байсан. 

Жанара: Үнэнийг хэлэхэд  санахгүй байна. бүх үйлчлүүлэгчдийнхээ царайг санахгүй байна.

С: Бодоод үз. Ямар нэг мэдээлэл байна уу? Эсвэл асуугаад үз. Жазира Заяатова. Надад асуугаад өг.

Жанара: Уучлаарай, гэхдээ... Надад мэдээлэл нь байсан ч гэсэн би танд хэлж болохгүй. Үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг задруулж болохгүй.

С: Юу гэсэн үг вэ? Хэлж болохгүй гэдэг чинь? Чи... би байгаагүй бол... чиний энэ асрагч нарыг хэн ч авахгүй. Хүү чинь ч гэсэн овоохойд сурч байгаа. Тэгэхээр бодоод үз. Сайн бодоорой...

*********************

Жанара: Сайн уу. Ильяс унтчихсан уу?

Нөх: Наана чинь унтаж байгаа. Цаг хэд болж байна? Яагаад оройтоод байдаг юм?

Жанара: Үйлчлүүлэгчид асуудал гараад. Тэрийг шийдэх гээд.

Нөх: Нургуль яагаад оролцдоггүй юм? Яагаад чи заавал хийх ёстой юм?  Жанар, чи надтай амьдарч байгаа, тийм болохоор ингэж таарахгүй.

Жанара: Энэ чинь миний ажил. Энэ цалингаар би Ильясын төлбөрийг төлдөг.

Нөх: Яах гэж хувийн сургуульд өгсөн юм? өглөөнөөс орой болтол ажиллах байсан юм бол... Хүүгээ харчихаад ирье... Жанар? Ильяс? Жанар? Ильяс?

**********************

Өвөө: Утасныхаа дууг багасгачих.

Эр: Сонирхолтой кино гарч байна.

Өвөө: Дууг нь багасга. Охин минь. Энд хэвтээд залхаж байна. Яасан ч дуусдаггүй эмчилгээ вэ.

Жанара: Аав аа, жаахан тэсчих. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө.

Өвөө: За яах вэ. Чи сайн биз дээ? Сонин сайхан юу байна?

Жанара: Танд хэлэх юм байна.

Өвөө: Хэл л дээ.

Жанара: Би Аскартай эргээд нийлсэн.

Өвөө: Аскараас салсан шалтгааныг чинь би сүүлд  мэдсэн. Яагаад юу ч хэлэхгүй байсныг нь ч ойлгосон. Ильяст л сайн юм болж. Охидоо л санаа зовох юм. Энд хэвтэж байхдаа би их юм бодлоо. Би ээжид чинь ганц ч удаа гар хүрч байгаагүй. Гэтэл... Аскарыг уучилж чадахгүй байна. Гэхдээ тэрэнд сайн тал ч байгаа.

Эр: Бид чинь бүгд л хүн. Сайдаж, муудаж л байдаг шд.

Өвөө: Чамд ямар хамаа байна аа? Дуугүй хэвтээд, өөрийнхөө зүрхийг л бод. Эхлээд зүрхээ эмчил. Охин минь, хүүгийн чинь хариуцлага чиний мөрөн дээр байгаа. Энийг битгий мартаарай.

*****************************

С: За, Жазира?

Эх: Асрагч чинь яасныг мэдэж байна уу?

С: Юу?

Эх: Чи мэдээ үздэггүй юм уу? Алив ээ, хурдан асуудлыг шийд. Үгүй бол нөхөр чинь хэзээ ч тушаал дэвшихгүй гэж мэд.

С: Хүлээгээрэй, ойлгосонгүй. Юу яриад байна аа?

Эх: Би... би бүгдийг нь танай эсрэг эргүүлнэ. Ойлгов уу?

С:  Сая Жазира ярилаа. Жанара, сонс. Би чамд ямар муу юм хийсэн юм? би хүүхдийг чинь сургуульд оруулж өгсөн. Бизнес хийхийг чинь зөвшөөрсөн. Би чамайг ажилд авсан. Талархаж мэддэггүй юм уу?

Жанара: Саулэ Рахатовна. Уучлаарай. Гэхдээ та юу болсныг мэдэхгүй шүү дээ. Би...

С: Аль нь чинийх вэ? хурдан ав.  бүгдийг нь устгаадах. Хурдал аа, хурдал.

Жанара: Үгүй ээ, чадахгүй. Саулэ Рахатовна. Фатя их сайн охин. Зүв зүгээр байхад нь зодсон. Би таныг маш их хүндэлдэг. Хийсэн бүхэнд чинь талархаж байна. Гэхдээ энэ танд нөлөөлөхгүй.

С: Нөлөөлөхгүй гэнэ шүү. Чи солиотой юм уу? Наадахаас чинь нөхрийн маань карьер шалтгаалж байна.

Ди: Жанар, хаачих гэж байгаа юм?

С: Димаш, зогс.  Явж л байг. Тэрнийг март. Нэг муу асрагч...

********************

Нур: Тийм ээ, бид чанарт анхаардаг. Санаа зовох хэрэггүй. Аанхан. Бүгдийг нь. Юунд ч санаа зовох хэрэггүй. Мэдээж. Тохирлоо... За, баяртай. Төсөөл дөө. Тав дахь хүн  залгаж байна.

Жанара: Манай сурталчилгаагаар уу?

Нур: би өөрөө шоконд орчихоод байна. Интернэт ийм хүчтэй байсан юм байна. Сонс доо. Хоёулаа энийгээ болиод блогч болох юмуу? Бүжиглээд л мөнгө олчихно.

Жанара: Ялангуяа би.

Нур: ямар байна? Яасан бэ? Юу болсон юм?

Жанара: Чамд... Марат Нургалиевич юм хэлээгүй юу?

Нур: Үгүй. Яасан?

Жанара: Тэгвэл ашгүй. Бид хоёрын тухай мэдээгүй байгаа байх.

Нур: Юм хэлсэн юм байх гээд айлаа шд.

Жанара: Зүгээр л... Саулэ Рахатовна намайг халчихсан.

Нур: Үнэн юм уу?  

Жанара: Жазираг санаж байна уу? Нэг баяны эхнэр юм шиг байна. Марат Нургалиевичид нөлөөлж магадгүй юм шиг байна.

Нур: Үгүй байлгүй дээ. Одоо яах вэ? Зүгээр ээ. Жазира өөрөө хэлсэн биз дээ. Амьдрал бол бумеранг. Юу тарина түүнийгээ хураана. Марат ч гэсэн гороо амсаж байгаа юм. Яасан бэ? Юу болсон юм? Яагаад сэтгэлээр унаад байгаа юм?

Жанара: Ажил, ажил.

Нур: Тэгээд яагаад вэ, ажил. Одоо надад ажилла. Хонгор минь. Май. Утасд. Энэ дугаарууд руу залгаарай. Би эд нар руу нь ярьчихсан.

Нөх: Булчин байна уу? Минийхийг хар даа. Харж байна уу? Нөгөө тал нь.

************************************

7 хоногийн дараа

Нөх: Юу байна?

Жанара: Сайн уу.

Нөх: Сайн уу. Баяр болж байгаа юм уу? Аан?

Жанара: Аан?

Нөх: Юун баяр юм?

Жанара: Суу. Хөөх.

Нөх: Хаадын баярын зоог шиг л байна.

Жанара: Тийм ээ.

Нөх: Аан, Ильяс. Шалтгаан нь юу юм?

Жанара: Дахиад нэг сюрприз байна.

Нөх: Жирэмсэн болоо юу?

Жанара: Үгүй ээ.

Нөх: Тэгээд хэл л дээ.

Жанара: Би мөнгөтэй болсон. Тэгээд... зээл авсан газрыг чинь мэдээд... зээлийг чинь хаачихсан... Чамайг ядаж сэтгэл амар байг гээд...

Нөх: Чи галзуураа юу?

Жанара: Аан?

Нөх: Чи... хэн тэг гэсэн юм? намайг өрөө төлж чадахгүй гэж бодоо юу? Эсвэл надаас илүү мөнгө олдогоо харуулах гэсэн юм уу?

Жанара: Аскар.

Ил: Аав хаашаа явчихав?

Жанара: Удахгүй хүрээд ирнэ ээ. Тоох хэрэггүй. Хоолоо ид... Босоорой. Ильяс хурдан босоорой. Ильяс. Хурдан хурдан. Босоорой.

Ил: Аав  хэзээ ирэх юм?

Жанара: Олон юм асуух хэрэггүй, хоцорлоо.

*************************

Ай: Өө, Жанар. Ингэж цочих гэж.

Жанара: Сайн уу, Айман. Юу байна.

Ай: Тайван даа.

Жанара: Та хөшиг өлгөх гэж байгаа юм уу?

Ай: Тийм ээ. Сания амралтаа авсан. Чи Маликийг мэднэ шд. Байнга хоцорч байдаг хүн. Нээрээ бид нар Марат Нургалиевичийн тушаал дэвшсэнийг тэмдэглэх гэж байгаа.

Жанара: Тийм ээ, сонссон.

Ай: Баярлалаа.

Ди: Айман, миний буу эвдэрчихлээ. Засаад өг. Жанар?

Жанара: Сайн уу, Димаш. Чи сайн биз дээ?

Ди: Яах гэж ирээ вэ? Намайг хаячихсан биз дээ?

Жанара: Димаш. Тийм л юм болчихлоо. Санаатай тэгээгүй юм шүү. Намайг чамд хайртай гэдгийг мэдэж байгаа биз дээ?

Ди: Би таныг санасан.

Жанара: Айман, Саулэ Рахатовна хаана байгаа  вэ?

Ай: Дээр байгаа.

Жанара: Ээжтэй уулзаадахъя, за юу? Одоохон.

Ай: Димаш, явъя.

*************************

Да:  Хүлээж байгаарай. Нургуль. Нургуль, зогсооч. Нургууль, хүлээ л дээ. Юу байна? Сүүлийн үед бүр мэндлэхээ ч болилоо.

Нур: Чи өөрөө ажилдаа ирэхгүй байгаа шд.

Да:  Марат Нургалиевичийн ажилд тусалж байгаа. Нээрээ танай мэдээлэл нэлээд шуугиан тарьсан. Хэлэх юм байгаа юм уу?

Нур: Баяр хүргэх гээд л...

Да:  Аан тэр үү. Баярлалаа.

Нур: Мэдчихсэн юм уу?

Да:  Юу гэсэн үг вэ? Хоёр хоногийн өмнө мэдсэн шд.

Нур: Тийм бол...

Да:  Цуу яриа аль хэдийн тарчихаа юу?

Нур: Ойлгосонгүй?

Да:   Марат Нургалиевичтай хамт Астана руу явах гэж байгааг ярьж байгаа биз дээ? 

Нур:Тийм ээ, баяр хүргэе.  Шинэ албан тушаалд чинь амжилт хүсье.

Да:  Баярлалаа. За за. Сайн байна уу.

*************************************

С: За, Айман.  

Жанара: Сайн байна уу.

С: Эргэж ирэх гээ юу? Эсвэл мөнгө хэрэг болоо юу?

Жанара: Үгүй ээ. Тэгээгүй ээ. Зүгээр л таагүй салсан болохоор... тантай сайхан харилцаатай байхыг хүсэж байна. Ирээд баяр хүргэе гэж бодсон юм.  миний хийсэн пирог.

С: Хэрэггүй. Болсон уу?

Жанара: Тийм ээ.

С: Хаалга хаачихаарай.

Жанара: Айман аа, туслах уу?

Ай: Хэрэггүй ээ, Жанар.

Жанара: Юухан байх вэ, би тусалъя. Танд хэцүү шдээ.

Ай: За яах вэ. Гараа өгөөрэй.

Жанара: Та яаж авирсан юм бэ? Дахиад нэг...

Ай: Зүгээр ээ.

Жанара: Энийг би өөрөө хийсэн юм.

Ай: Аваагүй юу? Нааш нь өгчих. Баярлалаа. Энд тавьчихъя. Чи ч гэсэн болгоомжтой байгаарай. Сонин юу байна?

Жанара: Тайван.

Ай: манай охидтой холбоотой байгаа юу?

Жанара: Завгүй л байна. Сания хаачаа вэ?

Ай: Чи тэрнийг мэднэ дээ. 7хоног болгон баяр тэмдэглэдэг хүн.

*********************

Ди: Ингэхгүй шдээ. Чи булхайцаад байна. чи миний хувцасанд л хүрсэн. Хувцасанд хүрч болохгүй.

Нөх: Ильяс. Миний хүү. Юмаа ав, гэртээ харья.

Эр: Сайн байна уу.

Ил: Аав аа.

Эр: Та согтуу байна.

Нөх: Үгүй ээ. Хүүгээ авах гэж ирсэн юм. одоохон явлаа. Ильяс.

Эр: Та гарна уу.

Нөх: Ильяс гэртээ харья.

Эр: Хүүхдүүд айчихна.

Нөх: Явъя. Ильяс. Би аав нь байна.

Эр2: Гар гэж байна.

Нөх: Тавь... Тавь гэж байна. би хүүгээ авах гэж байна.

********************

Жанара: Байна уу? Юу? Ойлголоо, одоо очилоо.

Нөх: Онгойлго гэж байна. би хүүгээ авъя.

Эр: Та яв л даа. Юу хийгээд байгаа юм?

Нөх: Хөөе, би хүүгээ авчихаад явна. Хаалгаа нээ.

Эр: Та согтуу байна.

Нөх: Тэгээд яадаг юм? уугаа л биз.

Жанара: Зогсоорой.

Эр: Болохгүй гэж байна шдээ.

Нөх: Хаалга нээгээч. Новшнууд.

Эр: Та харьж унт.

Нөх: Ильяс.

Жанара: Аскар.

Нөх: Зайл чи.

Жанара: Аскар. Гуйж байна.

Нөх: Зайл гэж байна.

Жанара: Аскар, ичмээр шдээ.

Нөх: Юунаас ичдэг юм?

Жанара: Аскар.

Нөх: Миний хүү эд нарын хувьд хэн ч биш үү?

Жанара: Аскар. Битгий.

Нөх: Зайл. Зайлаач.

Жанара: Аскар. Чи... чи муу... Ильяс.

Эр: Ингэж болохгүй ээ.

Нөх: Зайл. Ильяс. Ильяс. Ильяс. Жанар. Яагаад миний үгэнд ордоггүй юм? Чи л намайг ийм болгож байна. Чи өөрөөсөө болж байгаа юм. Ойлгов уу? Ойлгов уу? Яагаад хүний үг сонсдоггүй юм? ***** Хөөш....

Жанара: Аскар. Наанаа сууж бай чи.

Эр: Та явна уу.

Нөх: Чи зайл аа. Би өөрөө явна.

Эр: Цагдаа дуудлаа шүү.

Нөх: Дууд. Одоо миний хэлснийг хий, мэдэв үү?

Эр: Одоо яв.

Нөх: Тонил цаашаа.

Эр: Хурдан яв... Та зүгээр үү? Зүгээр үү? Түргэн дуудаж өгөх үү? Өвдөж байгаа юм алга уу? та гэмтчихээгүй биз?

1-р бүлгийн  10-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

Back to episodes Go home