NYANYA_S01_09

Няня-9

Үргэлжлэх хугацаа: 43мин

Орчуулсан: Ж.Тамир

 

 

Нэмэгдсэн дүрүүд:

Эцэг: Ильясын ангийн хүүхдийн аав

 

Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.

Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.

 

Эцэг:  Тэгээд? Яах гэж байна?

Эр: Би... Бүгдийг нь буцааж төлнө өө. Хувааж өгч болох уу? Би хүнд хууртчихсан юм. Ингэхийг хүсээгүй юм шүү. Энэ дөрөвний нэг нь.

Эр2: Явахаас нь өмнө барья:

Эр2: Яарах хэрэггүй. Дахиад жаахан хүлээе.

Эцэг: Өнөөдөр би сайхан ааштай байна. Тийм болохоор дараа ярилцъя.

Гарчиг Асрагс  

Да: Тэгэхээр... энэ 120 байхад, энэ яагаад 180 байдаг билээ? Сайн уу. Юу болоо вэ? Өглөө эрт олон ангит үзээ юу? Нургуль? Хөөе, яасан бэ?

Нур:  Уур хүргэхээ боль. Бүх юм хэвийн.

************************

Эм2: Охид оо. Жолооч Седик байна шдээ, надтай сээтэгнээд байсан.

Ай: Та нарыг дээ.

Эм: Ядаргаатай амьтан “цай хийгээд өг” гээд л. Аягалаад өгчихөөч гээд л.

Ай: Эрчүүдээс өөр ярих юм алга уу?

Эм: Айман эгч ээ.

Эм2:  Айман,  тэр их боловсон залуу шүү.

Ай: Хөөх. 

Жанара: Хөөх, нүд нь гялалзаад байна, хар даа.

Эр: Сайн уу. Охидууд аа, юу байна?

Ай: Хөөе. Яагаад дуугүй болчихов оо?

Жанара: Малика, туслахгүй юм уу?

Ай: За, бүгдийг нь аваад ирсэн үү?

Жанара: Малика, нааш ир.

Ай: юм мартаагүй биз?  Лаа байна уу, хар даа.

Жанара: Аан, энд байна.

Ай: Мах байна. Жимс байна. Загас байна уу?

Эр: Байгаа.

Жанара: Одоохон. Үнэрийг нь ээ.

Эр: Нэг ууттай уух юмнууд үлдсэн. Хаана тавих вэ?

Ай: Хонгилд хийчих. Хэрэг болохоор би өөрөө авъя. Болно оо.

Эр: Ганцыг.  

Жанара:  Юу болоод байна? Ямар нэг арга хэмжээ болох гэж байгаа юм уу?

Ай: Саулэ Рахатовна маргааш орой зочид урьсан гэсэн. Би өөрийнхөө нэрийн хоолыг хийнэ. Илүү гарвал Ильяст өгнө өө.

Жанара: Баярлалаа.

Эм2:  Мах шарах юм уу?

Ай: Шарсан махнаас өөр юм бодогдохгүй байна уу?

С: За юу болж байна? Айман, маргааш оройг санаж байгаа  биз дээ? Бүх юм төгс байх ёстой шүү.

Ай: Саулэ Рахатовна, бүх юм хэвийн. Дөнгөж сая захиалсан хүнс ирсэн.

С: Нээрэн Жанар. Чамайг хайж байсан юм. Маргааш орой болтол  ажиллаарай. Хүмүүс хүүхдүүтэйгээ ирнэ. Бид нарт саад болох  ёсгүй.

Жанара: Маргааш миний амралтын өдөр. Би юу хийхээ бүгдийг нь төлөвлөчихсөн. Боломж гарвал.. ирье.

С: Айман, учрыг нь ол.

Ай: За. Тэгье ээ. Юу болоод байгаа юм?

Жанара: Маргааш миний амралтын өдөр шдээ.

Ай: Ганц өдөр ажиллаж болохгүй юм уу?

Жанара: Зүгээр хэлж болно шд. Бид нар ямар боол биш.

Ай: Жанар, ажил бол ажил. Чи цалин авч байгаа биз дээ?

Жанара: Мэднэ ээ. Гэхдээ энэ харьцаанаас залхаж байна, Айман. Ажлаасаа гардаг ч юм билүү.

Ай: Тэгж ярихаа боль. Хүүгээ бод. Маргааш хэдхэн цагийн зав гаргаад хүрээд ир. Царайгаа л харуулчих. Бусдыг нь би учрыг нь олъё, за юу?

Жанара: Аймаан, таныг л бодоод...

Жанара: За за. Ажлаа хий. Охид оо, алив... Давс хийчихсэн үү?

Эм: Хийчихсэн.

Ай: Аяга тавагаа хурдан угаа.

Эм2: За. За.

Ай: Хов жив ярихаас өөр юм мэдэхгүй.

Эм: Найз залуудаа цай хийж өгөхгүй яагаа вэ?

Ай: Ороод ирэнгүүт нь дуугүй болчихоод.

Жанара: Харин тийм.  

Эм: Цай аягалж өгнө гээд байсан чинь.

Эм2: Зүгээр л сайн залуу гэж хэлсэн шдээ.

Ай: Болно оо, болно, болно.

***********************

Жанара: Биччихсэн үү? Энэ хоёрыг нэмэхээр зөв хариу гарна. Ойлгосон уу?

Ди: Аанхан. Айна багш буруу тайлбарласан юм шиг байна.

Жанара: Бич...

Ди: Нээрээ, удахгүй гоё том байшинд орно гэсэн.

Жанара: Тийм үү?

Ди: Гэхдээ өөр хотод. Ильяс та хоёр явна биз дээ?

Жанара: Үгүй ээ, хонгор минь. Бид хоёр явахгүй. Бичээрэй. Энэ байшингаас том байшин юм уу?

Ди: Тийм. Та том байшинд амьдарч үзээгүй юм уу? Жасуланагийн байшин хамгийн гоё нь. Байшингаа дандаа гайхуулдаг юм.

Жанара: Жасулан гэж саяхан төрсөн өдөр нь болдог хүүхэд үү?

Ди: Тийм. Муу хүүхэд. Би тэрэнд дургүй.

Жанара: Яагаад? Ильясыг бас дандаа гомдоодог. Ээж нь зарц гээд байсан.  Миний уур зөндөө хүрсэн.

************************

Жанара: Ильяс?

Ил: Аан?

Жанара: Чи зүгээр үү? 

Ил: Тийм ээ, зүгээр.

Жанара: Сургууль дээр чинь хүүхдүүд дээрэлхээгүй биз?

Ил: Үгүй.

*********************

Эм: Яагаад угаахгүй байгаа юм?

Эм2: Тэртэй тэргүй чи маргааш угаана шд.

Эм: Үгүй ээ, одооноос угаахгүй. Өөрөөө угаа.

Эм2: Гүй ээ, чи тэртэй тэргүй....

Эм: Ядарч байна. ядарч байна. 

Эм2: Чи ганцаараа ядардаг юм уу?

Эм: Тийм ээ. Ядарч байна.

Эм2: Тэгээд?

Эм: Өөрөө угаа.

Эм2: Юу ч хийгээгүй байж, юундаа ядардаг юм? Ийм хүн байх уу?

Эм: Би байна.

Нур:  Энэ галзуугийн эмнэлгээс хэзээ нүүх юм? Сайн уу, нархан минь.

Ил: Сайн уу.

Нур: Юу байна даа? Хөлөрчихсөн байна шдээ. Миний юу авчриныг хар даа. Гоё байна уу?

Ил: баярлалаа.

Нур: хөөрхөн гэдэг нь.

Жанара: Ямар хэргээр ирээ вэ?

Нур:  Бизнест асуудал гарсан.

Жанара: Чамд ямар хамаатай юм?

Нур:  Намайг ингээд явуулах гэж байгаа юм уу?

Жанара: Чи өөрөө л тэгж хэлсэн шд.

Нур:  Тийм үү? Окей. Тэгвэл өөрөө учрыг нь ол. Зүгээр л туслах гэж байсан юм. Чиний олсон асрагч нар чинь юу ч чадахгүй байна. үйлчлүүлэгч нар татгалзаад байна. Мөнгийг нь буцааж өгөх хэрэгтэй. За, хонгор минь. Явлаа.. Томоотой байгаарай, за юу? Хичээлээ сайн хийгээрэй. Баяртай.

Жанара: Байз. Хэдэн үйлчлүүлэгч юм?    

Нур:  Гурав. Энэ чиний асуудал.

Ил: Ээж ээ. Нургуль эгч яагаад уурлачихсан юм?

Жанара: Өлсөөд уур нь хүрсэн юм байлгүй.

**************************

Эм: Та нартай ажиллах амар юм аа. Тэгэхгүй бол асуудалтай байна. Даргад хэн ч таалагдахгүй. Адил манай арав дахь нь байсан байх. Би ч гэсэн хайхаас залхаж байна. Ерөнхийдөө би гэрээг нь хийгээд асрагчаар өгүүлчихье. Төлбөр нь 7хоногийн дараа байх аа?

Жанара: Тийм ээ. Адил сайн уу.

Эр: Дараагийн асрагч уу? 7 ч хонохгүй дээ.

Эм: Тоох хэрэггүй. Шилжилтийн нас.

Жанара: Нэг гуйх юм байна. Би даргатай чинь уулзаж болох уу? Хүүхдүүдэд нь асрагч өгч байгаа болохоор ямар хүн сонгосныг сонирхож байгаа байх.

Эм: Дарга энэ ажлыг надад даалгасан. Хэрвээ чухал гэвэл би дуудаад ирье. Тэгээд гэрээнд гарын үсэгээ зурчихья.

Жанара: За.

Эм: Одоохон.

Жанара:  Жасулан сайн уу. Намайг таньж байна уу? Ильясын ээж байна.

Эм: Энэ Жанар. Хүний нөөцийн менежер. Манайд их сайн асрагч олж өгсөн. Би танилцуулгыг нь уншсан. Их сайн...

Эцэг: Ойлголоо. Өөрөө юм хэлж болохгүй юм уу?

Жанара: Болно оо. Би тантай танилцъя гэсэн.

Эцэг: Надаас асуух юм байгаа юм уу?

Жанара: Манай асрагчид ямар шалгуур тавьж байгаа вэ?

Эцэг: Хүүхдүүдийг тайван байлгах.

Жанара: Тэгээд болоо юу?

Эцэг: Бас өмнөх шиг нь хулгай хийдэггүй байх. Миний хүү. Явъя.

Эм: Би гэрээнд гарын үсэг зурчихъя.

**************************

Эм: Хугацааг нь харвал одоохондоо үр хөндүүлэх боломжтой. Гэхдээ, танд анхааруулъя. Амаргүй  байх болно. Савны хананд нөлөөлнө. Дээр нь дахиад жирэмсэлнэ гэсэн баталгаа өгч чадахгүй.

Нур: Ойлголоо. Би... бодож үзье.

**************************

Ил: Бялуу идье, тэгэх үү?

Жанара: Ильяс, чи дөнгөж сая хөвөн чихөр, шоколад идсэн шд.

Нөх: За яах вэ. Жанар, аваад өгчих. Ильясын хувьд баярын өдөр болог. Очоод тэр хоргоноос харж байгаад дуртай бялуугаа сонгочих. Жанар, би санаад байна.

Жанара: Ильяс ч гэсэн чамайг санаж байгаа.

Нөх:  Харин чи? Жанар. Та хоёр над дээр нүүгээд ир. Өмнөх шигээ гурвуулаа хамт амьдаръя.

Жанара: Бодож үзье. Аскар... намайг ойлгоорой. Тэр явдал давтагдахвий гэхээс айж байна. бас чиний өр зээл.

Нөх: Тэгэхэд миний буруу байсан. Үлдэгдлийг нь өгөлгүй удаачихсан. Одоо өрөө цагт нь төлөхийг хичээнэ ээ.  Жанар, би алдаагаа засна аа.

********************

Эр: Урьсанд баярлалаа. Танайх сайхан байшинтай юм. Хоол ч сайхан амттай байна.

С: Баярлалаа.

Эр: Саулэ. Чи яаж бүгдийг нь амжуулдаг юм.

Мар: Айманы ач.

Ай: Яалаа гэж. Саула Рахатовна өөрөө хийсэн юм. Ширээгээ ч гэсэн өөрөө засаж, чимэглэх дуртай.

Мар:Тоглосон юм.

С: Тийм ээ, Марат наргих дуртай. Эрчүүд хэзээний л бидний хөдөлмөрийг үнэлэх биш, тийм ээ?

Мар:Асакэ, алив ид л дээ.

Хүү: Ээж ээ. Ээж ээ, Димаш намайг цохиод байна. Надад тоглоомоо өгөхгүй байна. Тэрэнд хэлээд өг.

Ай: Саулэ Рахатовна, би очоод ирье.

С: Айман. Эндээ үлд. Одоохон.

Эр: Хэрэггүй дээ. Санаа зоволтгүй.

Эм: Зүгээр ээ.

Эр: Миний хүү, зүгээр зүгээр.

Мар: Асакэ, юм ид л дээ. Өчигдөр гэрээндээ гарын үсэг зурчихсан уу?

Эр: Марат, өнөөдөр ажил ярихаа больё. Сайхан тайван сууя.

Мар: Тэгье ээ. Тэгье.

С: Димаш, яасан бэ?

Ди: Миний тоглоомыг эвдчихлээ.

С: Тэгээд зодох хэрэг байсан юм уу?

Мар: Та Жанар шиг биш. муу хүн.

С: Жанар хаана байгаа юм?

Ди: Жанар хаана байна?

С: Байхгүй. Жанар байхгүй. Жанартай амьдармаар байгаа бол гэрт нь очоод амьдар. Нүцгэн явж, өлмөн зөлмөн амьдар. Тэрний хүү шиг цаасан роботоор тогло. Би чиний  хүссэн болгоныг өгч байна. Чамд өөр юу хэрэгтэй юм? Яагаад ойлгодоггүй юм бэ? Хэлээдэх.

Мар: Яагаад хашгичаад байгаа юм бэ? Галзуураа юу? Сонсогдоод байна шд. Хурдан буцаад оч.

С: Одоохон.

Мар: Уучлаарай, Асакэ.

Эр: Зүгээр үү?

Мар: Тийм ээ. Зүгээр.

Эм: Саулэ, зүгээр үү?

С: Тийм ээ. Уучлаарай.  Бүр эрхлүүлчихсэн юм.

Эр: Нээрэн...

****************************

Жанара:  Сар бол дэлхийн цорын ганц дагуул. Сарыг биширч хардаггүй хүн энэ хорвоод байхгүй биз дээ. Сарны тухай яруу найрагч, зохиолчдын олон бүтээлээс харж, уншиж болно. Үзэгслэнтэй бүсгүйчүүдтэй зүйрлэсэн байдаг... Хаана явж байлаа? Газрын үзэгслэнт бүсгүйчүүдтэй зүйрлэснээр сарыг тэнгэрийн үзэгслэнт бүсгүй хэмээн үздэг байжээ. Манай...

Ил: Ээж ээ.

Жанара: Аан?

Ил: Бүх юм зүгээр үү?

Жанара: Тийм ээ, зүгээр. Байна уу?

Сан: Гуйя, хоёулаа уулзъя, тэгэх үү?

Жанара: Санжар, би завгүй байна.

Сан: Яагаад надаас зугтаад байгаа юм бэ?

Жанара: Санжар, одоо боломжгүй байна.

Сайн: Тавхан минут. Би байрны чинь гадаа байна. Энэ их чухал.

Жанара: За яах вэ.

Сан: Чамд...

Жанара: Ингэх хэрэггүй ээ.

Сан:  Эртээдийн явдлыг уучлаарай. Би тэгж авирлах ёсгүй байсан юм. Битгий гомдоорой. Жанар. Чи надад таалагддаг.

Жанара: Санжар, би... би... би нөхөртэйгөө нийлж байгаа. Уучлаарай. Бид хоёр бас хамт ажилладаг хүмүүс. Тийм болохоор харилцаагаа эвдэхийг хүсэхгүй байна.

Сан:  Ойлголоо.

********************

Нур: Дархан.

Да: Аан?

Нур: Үс чинь яачихсан юм?

Да: Зүгээр л байна шд. Яасан? Өнөөдөр нэг л ууртай байх чинь.

Нур: Зүгээр ээ.  Новш. Хэлэх хэрэгтэй юмсан. Хулчгар болчихсон юм уу, хаашаа юм?

Да: Новш гэж. Новш.

Нур: Яагаад хашгичаад байгаа юм?

Да: Чамайг хэлээгүй ээ. Хувьцааны үнэ уначихаж. Яах гэж энэ компанийхыг авав аа?

Нур: Яасан? Бооцоогоо алдчихсан уу?

Да: Нургуль,  больж үз. Ууртай байхад.

Нур: Тонил цаашаа.

*********************

Жанара: Айман, сайн уу.

Ай: Сайн уу.

Жанара: Цалингаа авах гэсэн юм.

Ай: Бид нар авчихсан. Саулэ Рахатовна чинийхийг өөрөө  өгнө гэсэн. Саулэ Рахатовна зочны өрөөнд байгаа.

Жанара: Сайн уу.

С: Өө, ирээ юу?

Жанара: Сайн  байна уу?

С: Амарсан уу?

Жанара: Саулэ Рахатовна, Айман миний цалинг танд байгаа гэсэн.

С: Тийм үү? Мэдэхгүй ээ, санахгүй байна. Нээрэн тийм. Гэхдээ одоо мөнгө байхгүй. Дараа болъё.

Жанара: Гэхдээ...та бусдыг нь өгчихсөн байсан. Надад цалин маань хэрэгтэй байна. Сургуулийн төлбөр өгөх ёстой. Бас нөхөрт маань асуудал гараад...

С: Надад үдэшлэгийн үеэр асрагч хэрэгтэй байсан юм. чи хамгийн ухаантай нь биз дээ? Миний өмнөөс бүгдийг шийдчихсэн.

***********************

Жанара: Ильяс.

Ил: Унтах цаг болчихсон уу? Одоохон дуусах гэж байна. Тэгээд шүдээ угаана.

Жанара: Миний хүү.

Ил: Аан?

Жанара: Аавтайгаа амьдармаар байна гэж хэлсэнээ санаж байна уу?

Ил: Тийм.

Жанара: Аав дээрээ нүүж очвол ямар вэ?

Ил: Нээрэнгээсээ юу?

Жанара: Хайртай шүү. Миний хүү. Ээж нь эцэг эхийн хуралд очиж чадахгүй нь.

Ил: Яагаад?

Жанара: Ажил их байна. Аавыг нь явуулчихъя, за юу?

Ил: Үгүй ээ, та оч.

Жанара: Яагаад? Аавд чинь сонирхолтой байх байлгүй.

Ил: Үгүй.

Жанара:  За яах вэ. Тэгвэл би өөрөө очъё, за юу? Одоо явж шүдээ угаа. Хөөрхөн хүү шүү. За яв. Гутлаа өмс.

Эм: Байна уу, Жанар?

Жанара: Сайн уу, Жулдыз.

Ж: Би ажлаасаа гарлаа. Би бүр аргаа барж байна. Бүгд л хүссэнээ хийх юм. Миний үгийг хэн ч тоодогггүй. Ямар нэг юм болох юм бол би хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна.

Жанара: Ойлголоо, Жулдыз. Санаа зовох хэрэггүй. Нэг юм бодож олно оо.

Ж: Уучлаарай.

Жанара: Байна уу, Наталъя.. Сайн байна уу... Би дахиад даргатай чинь уулзах хэрэгттэй байна. Наталъя... Тимур. Хүн байна уу? Одоохон, эндээ хүлээж бай... Сайн уу. Аав чинь гэртээ байхгүй юу?

Эр: Мэдэхгүй.

Жанара: Наталъя?

Эр: Мэдэхгүй гэж байна.

Жанара: Ямар нэг юм болоо юу?

Эр: Тийм ээ, болсон. Гэрээсээ явна.

Жанара: Би тусалж болох уу?

Эр: Яв.

Жанара:  Би ч  гэсэн чамаас хэдэн насаар арай илүү байхдаа гэрээсээ явж үзсэн.

Эр: Тэгээд?

Жанара: буруу шийдвэр байсан.

Эр: Миний шийдвэр зөв байх болно.

Жанара: Магадгүй ээ. Гэхдээ чи хоёр хоногийн дараа эргээд  ирнэ. Аав чинь чиний явсныг ч анзаарахгүй.

Эр: Та тэгж бодож байна уу?

Жанара: Үнэндээ гэрээсээ явмааргүй байгаа биз дээ? Аав чинь л анхаарал хандуулахгүй байгаа болохоос.

Эм: Сайн уу. 

Жанара: Сууж байгаад ярилцаад үз.

Эм: Сайн уу, Адил. Жанар. Хоцорсонд уучлаарай. Ямар хэргээр уулзах гэсэн юм?

Жанара: Жулдыз ажиллахаар татгалзсан  гэж хэлэхээр ирлээ. Гэхдээ асуудал юунд байгааг би ойлголоо. Би шинэ асрагч олж өгье.

Эм: За. Гэхдээ хурдан олоод өгөөрэй. Дарга ажил ихтэй байгаа.

Жанара: Ойлголоо. Баяртай.

Эм: Баяртай.

Жанара: Явъя.

****************************

Жанара: Байна уу? Юу?

Эмээ: Мэдэхгүй ээ. Гэнэтхэн л ийм болчихсон. Гараад агаар амьсгалчихаад ирье гэсэн. Уначихсан байсан. Зүрхний шигдээс гэсэн.

Жанара: Эмч нар юу гэж байна?

Эмээ: Яаралтай зүрхний мэс засал хийнэ гэсэн. Гэхдээ дугаараа хүлээх ёстой. Бид нар хүлээх цаг байхгүй. Яаралтай хийлгэх хэрэгтэй. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй.

Жанара: Санаа зовох хэрэггүй. Би өөрөө мөнгө олно. Байна уу, Серик ах аа. Сайн байна уу. Танд мөнгө зээлэх боломж байна уу? Фатима эгч ээ, сайн уу. Акмарал сайн уу, Жанар байна. Тийм ээ, сураггүй алга болсонд уучлаарай... Би ажлаа хийсэн шдээ. Миний цалинг хэзээ өгөх юм бэ? Би хэр удаан хүлээх ёстой юм? Мөнгө зээлүүлээч гэж гуйх гээд л... байна уу? байна уу? Юу? Бичил зээл ээ? ...

Эм: Болгоомжтой яваарай, Саулэ Рахатовна.

Жанара: Сайн байна уу, Саулэ Рахатовна.

С: Хурдан ярь. Хоцрох гээд байна.

Жанара: Би... би уучлалт гуйх гэсэн юм.

С: Серик, хаалган дээр байж бай. Би удахгүй очино. Юу?

Жанара: Намайг уучлаарай.

С: Үгүй байлгүй дээ.

Жанара: Саулэ Рахатовна, надад яаралтай мөнгө хэрэгтэй байна. Миний цалин өгч болох уу?

С: Хүнд байдалд орохоороо ингэж ярьдаг юм байж.

Жанара: Уучлаарай.

С: Чи бизнестэй биз дээ? Мөнгө чинь дуусчихаа юу? Шилжүүлчихлээ.

Жанара: Баярлалаа. Баяртай... Аав аа?

Өвөө: Жанар.

Жанара: Аав аа, мэс засал амжилттай болсон.

Өвөө: Би ямар харагдаж байна? нүд хавдчихаж уу?

Жанара: Санаа зовох хэрэггүй ээ, хөөрхөн байна.

Эмээ: Удахгүй эдгэчихнэ ээ.

Жанара: Удахгүй эмнэлгээс гарна...

Ил: Өвөө хурдан эдгэх үү?

Өвөө: Тэгнэ ээ. Хурдан эдгэнэ. Бүх юм сайхан болно. Тэгээд гэртээ харина.

Ил: Ээж ээ, би нэг хүүхдийн тухай ярьсныг санаж байна уу?

Жанара: Ямар хүүхэд?

Ил: Нөгөө муухай ааштай хүүхэд.

Жанара: Жуслан уу?

Ил: Тийм. Өнөөдөр хичээлдээ ирээгүй.

Жанара: Яагаад?

Ил: Манайд сурахаа больсон гэж байна лээ. Хүүхдүүд бүгд баярлаад байсан.

*********************************

Эм: Сонссон уу, Жусланы аавыг хүн сүрдүүлж, мөнгө нэхсэн хэргээр баривчилсан гэсэн.

Эм2:Аймаар  юм. Бид нар саяхан гэрт нь очсон шд. Үнэн юм уу? Аймаар юм аа. Ямар 90-ээд он биш дээ.

Жанара: Ильяс, тэнд очоод сууж бай, за юу? Байна уу?

Эм: Жанара, сайн байна уу. Та мэдээ үзсэн байх, бид нэлээд завгүй байгаа. Одоохондоо асрагч авахад тохирохгүй юм шиг байна.  

Жанара: Уучлаарай. Ямар мэдээ вэ?

Эм: Жанар, би завгүй байна. удаан ярьж чадахгүй нь.

Эм: Энэ хар даа, мэдээ нь энэ байна. Мөн байгаа биз дээ?

********************

Жанара: Хүн байна уу?  Сайн байна уу.

Эм: Ингэж цочих гэж.

Жанара: Уучлаарай, хаалга онгорхой байна лээ. Би...

Эм: Сонс. Би Тимурт ажиллахаа больсон. Тэрэнд юу тохиолдсоныг сонсоогүй юм уу?

Жанара: Сонссон.

Эм: Би энэ бичиг баримтны учрыг олох хэрэгтэй байна.

Жанара: Уучлаарай, хүүхдүүд ээж дээрээ байгаа юу?

Эм: Анхны эхнэр нь нас барчихсан. Хоёр дахь нь гадаадад байгаа. Хүүхдүүдээ тоодоггүй юм. Надад ч бас хамаагүй.

Жанара: Хүүхдүүд нь хаана байгаа юм?

Эм: Мэдэхгүй ээ. Нэг газар байгаа л байлгүй. Өөрөө хайгаад ол.

Жанара: Сайн уу. Та хоёр зүгээр үү? Аавтайгаа холбоо барьж чадсан уу?

Эр: Үгүй. Хаашаа очихоо ч мэдэхгүй байна. Аавын найзууд нь тусална гэчихээд холбоо бариагүй байна. Аавыг асуудалд орсон гээд бүгд алга болчихсон.

Жанара: Хамаатнууд байгаа юу?

Эр: Эмээ байдаг юм. Гэхдээ өөр хотод амьдардаг. Эмээгийнд очоогүй их удаж байгаа.

Жанара: Мөнгө байгаа юу?

Эр: Жаахан л. 

Жанара: ОДоохондоо энийг авч бай.

Эр: Үгүй ээ, хэрэггүй.

Жанара: ав гэж байна. Хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй шүү дээ. Энийг ав.

Эр: Яагаад ингэж байгаа юм? Яагаад бид нарт тусалж байгаа  юм?

Жанара: Яаж тоохгүй орхих юм? За. Жаахан тэсчих. Би нэг юм бодож олъё. За юу? Би холбоо барина аа, за юу? Болгоомжтой байгаарай. Баяртай...

Багш: Ирэх жил манайх засвар хийхээр төлөвлөж байга.а тийм болохоор ханаа ямар өнгөөр будахаа ярилцаж шийдэх хэрэгтэй байна.

Эр: Саарлаар будъя. Шинэлэг байх байх.

Эм: Илүү тохилог болгохын тулд хөшин хийсэн нь дээр байх.

Эм: Тийм ээ.

Багш: Болж байна.

Жанара: Уучлаарай.

Багш: Ор оо ор... Одоогоор шийдсэн зүйл, ханаа саарлаар будна. Хөшин хийнэ. Бас сандалнуудаа солихыг санал болгож байна. хүүхдүүд илүү тухтай суувал...

Жанара: Уучлаарай. Та бүхэн шинэ мэдээ сонссон байх. Манай хөвгүүдийн нэгнийх нь аав хоригдож байгаа. Хүүхдүүд нь харах хүнгүй болчихоод байна. Бид туслах хэрэгтэй байх.

С: Гэгээн эх болж жүжиглэх хэрэггүй. Авлигачдын хүүхдүүдэд тусалж болохгүй. Өөртэй адилхан хүмүүс л тусална биз.

Жанара: Өнөөдөр ямар хэргээр цугларсан юм? хөшигний өнгө сонгох гэж үү? Хөшиг байна шд. Ямар нэг юм хийх хэрэгтэй. Энэ хүүхдийн төлөө.

Эм: Зөвшөөрч байна. Тусалъя л даа.

Эм: Тийм ээ.

Эм: Манай хүүхдүүдийг дээрэлхдэг байсан биз дээ? Бүгд л гомдоллодог байсан.

Бүгд: Тийм ээ. Тэр ч үнэн шүү. Тэгдэг байсан.

Жанара: Гэхдээ одоо энэ талаар яриагүй байна шүү дээ. Ойлгооч дээ. Тэр хүүхэд маш хүнд байдалд байна. Зүгээр ингээд орхичихож болохгүй. Энэ хүүхдийн ирээдүй хамаагүй юм гэж үү? Бидний хэн нь ч ийм байдалд орж болно... Туслахад хэцүү биш шүү дээ.

Багш: Энэ байдалд бодитой хандахыг санал болгоё. Хүүхэд шүү дээ. Ямар ч буруугүй. Тийм болохоор, бүгдээрээ нэгдээд тусалцагаая. Тэгэх үү? Хэн дэмжиж байна.

Эм: Зөвшөөрч байна.

Бүгд: Тэгье ээ. Зөвшөөрч байна. дэмжиж байна.

Багш: Гайхалтай.

******************************** 

Жанара: Наашаа ор ор.

Эм: Сайн уу, охин минь.

Жанара: Тийм ээ, сайн байгаа. Эмээ, бүх хэрэг намжиж, аавыг нь суллагдах хүртэл энэ байранд амьдарч байгаарай.

Эм: Баярлалаа охин минь. Бид нартай холбоо барьж, тусалсанд баярлалаа.

Жанара: Зүгээр ээ, эмээ. Энэ түлхүүр. Аваарай. Ав ав. Их биш ч гэсэн нэг хэсэгтээ хэрэг болох байх.

Эм: Баярлалаа, охин минь.

******************************

Нур: Чи минь... яагаад заавал одоо гэж? Гэхдээ.. би сайн ээж болно оо. Би галзуурсан байх аа. Гэдсэн дэх хүүхэдтэйгээ яриад л...

1-р бүлгийн9-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home