Няня-8
Үргэлжлэх хугацаа: 47мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
А: Алийм хүү
Али: Алиймийн ээж
Ха: Алиймийн эмээ
Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.
Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.
Ха: Битгий ир гэж хэлээ биз дээ?
Али: Алиймтай уулзмаар байна.
Ха: Алийм байхгүй.
Али: Яагаад байдаггүй юм? Алийм.
Ха: Яв.
Али: Алийм.
Ха: Яв.
Али: Алийм.
Ха: Уля, тэрнийг барьж бай.
Али: Та нар яачихсан хүмүүс вэ?
Ха: Яв. Яв.
Ал: Ээж ээ. Ээж ээ.
Али: Хаалгаа нээ л дээ. Хаалгаа нээ.
Гарчиг Асрагч
Ай: Саулэ Рахатовна. Та зүгээр үү? Өөр юм хэрэггүй юу?
С: Хэрэггүй ээ. Явж болно. Марат. Асхат тушаал дэвших гэж байгаа юу? Цэцгийн дэлгүүрээс эхнэрт нь цэцэг авч өгөөрэй. Цагаан цээнэ авдаг юм шүү.
Мар: Ойлголоо.
С: Бас... Өнөө орой би гэр бүлийн сэтгэл судлаач дээр цаг авчихсан.
Мар: Очмоор байвал өөрөө оч. Би галзуу биш.
С: Энэ санал биш. Болзол. Мэдээж салахыг хүсэхгүй байгаа бол.
Мар: Ямар салалт. Юу яриад байгаа юм?
С: Би хэлэх үгээ хэллээ. Өнөө орой.
Мар: Амттай өглөөний цай өгсөнд баярлалаа. Би явлаа.
*************************
Жанара: Сайн уу, охид оо.
Эм2: Том уруултай хүнийх гэж хэлээд байна.
Эм: Мөсөн хатныг араар нь тавьдаг нь баттай.
Жанара: Юу болоо вэ?
Эм2: Угаалга хийх гэж байгаад энийг анзаарсан юм.
Жанара: Юу юм?
Эм: Сайн хар.
Жанара: Уруулын будаг л байна шд.
Эм2: Мөсөн хатан хэзээ ч улаан уруулын будаг хэрэглэдэггүй. Тэрэнд бүр байх ч үгүй.
Жанара: Хэрэглэсэн ч юм билүү.
Эм: Жанар тэнэглэхээ боль. Би усан сангийн дэргэд муудалцаж байхыг нь сонссон. Хүүхнүүдтэй явалддаг юм байна лээ.
Эм2: Мөсөн хатан мэддэг ч гэсэн өөр аргагүй болоод л хамт амьдарч байгаа байх.
Жанара: Амьдарвал амьдарч л байг л дээ, та нарт ямар хамаатай юм?
Эм2: Өөрсдөө мэдэж байгаа нь гарцаагүй. Ноён Марат тушаал дэвших юм бол Астана руу нүүнэ гэж байна лаа.
Эм: Үгүй байлгүй дээ.
Жанара: Астана руу нүүх гэж байгаа юм уу?
Эм2: Одоохондоо тодорхой биш. Маргааш ч байж магадгүй, жилийн дараа ч байж магадгүй.
Ай: Охид оо, яагаад зогсоод байгаа билээ? Жанара, Димаш руу явахгүй юм уу? Гал тогоо орвонгоороо эргэчихсэн байна.
Жанара: Айман, хүлээгээч. Би хоёр хоног чөлөө авах гэсэн юм. Жанар, тохиромжгүй үе. Гэрийн эздийн хувьд чухал үе болохоор ойрын үед гэртээ бараг байхгүй байх. Димашийг хэн харах болж байна? Болохгүй.
Эм2: Чи Астана руу явах уу?
Жанара: Үгүй ээ.
**********************
Жанара: Ойлгосонгүй. Хүүхдээ авах гэсэн боловч нөхөр чинь өгөхгүй байгаа юм уу?
Али: Тийм ээ.
Жанара: Би юугаар туслах юм?
Уля: Өөр хэн дээр очихоо мэдэхгүй л байна. Алия өмгөөлөгчид хандаж, өргөдөл гаргах гэж оролдсон ч нэмэр болоогүй. Жанар, туслаач дээ.
Жанара: Уля, түр уулзаж болох уу? Уучлаарай. Уля, чи юу хийгээд байгаа юм? Энэ тэдний гэр бүлийн асуудал, чи тэрнийг сайн мэдэхгүй, ямар ч хүн юм билээ... Гэнэтхэн...
Уля: Гэнэтхэн юу гэж? Өөрөө буруутай бол гэж үү? Жанар. Чи ч гэсэн хүүтэй, чамаас хүүг чинь авчихвал яах вэ? Надаас авчихсан. Би ямар байдгийг мэднэ, туслах хэрэгтэй.
Жанара: Уля. Чи тэдний байдлыг мэдэхгүй. Өмнө нь надад үнэнийг хэлээгүйгээс болж хохирч байсан. Хүүхдийг нь яагаад авсныг мэдэх үү?
Али: Намайг араар нь тэвьсан гээд байгаа юм. Бил салах гэж байсан юм, би нэг эрэгтэйтэй таарсан юм. Миний анхны хайр. Гэхдээ бид хоёрын дунд юу ч байгаагүй. Нөхөр маань мэдчихээд салахгүй гэж зүтгээд байгаа юм. Намайг дахиад хүнтэй суулгахгүй, хүүтэй маань ч уулзуулахгүй гээд байна. Би хүүгээ авмаар байна. Надад өөр юу ч хэрэггүй.
Ди: Жанара хэзээ гэртээ харин юм бэ?
Жанара: Одоохон. Дахиад жаахан тоглочих.
*************************
Жанара: Дархан. Манай асрагч нэг эмэгтэй дагуулж ирсэн. Тэр хүн нэг хүүтэй.
Дау: Тэгээд?
Жанара: Хүүг нь өгөхгүй байгаа гэсэн. Нөхөр нь хүүхдээ аваад, эцэг эх дээрээ аваачиж өгөөд, асрагч хөлсөлчихсөн. Товчоор хэлэхэд тэр эмэгтэйд хүүхдээс нь өөр юу ч хэрэггүй.
Дау: Та нарт ямар хамаатай юм?
Жанара: Юу гэж байгаа юм? Тэр эмэгтэйд тусалмаар байна. Гэхдээ гол асуудал нь тэр хоёр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй. Бүр хүүхэдтэйгээ ч уулзуулахгүй байгаа.
Дау: Ханддаг газар нь хандахгүй юу.
Жанара: Хандсан гэсээн. Их урт хугацаа шаарддаг гээд буцаачихсан.
Нур: Дархан, аятайхан бас хурдан шийдэх арга хэлээд өг.
Дау: Эмэгтэйчүүд юм ярихдаа дандаа дутуу ярьдаг.
Нур: юу гэж байгаа юм? Нөхрийнх нь зөв гэж байгаа юм уу? Тэр хөгийн новш, гэрийнхэн нь ч ялгаагүй.
Дау: Нургуль. Шар айрагаа уу.
Нур: Манай бизнес урагштай байгаад, хувьцаа чинь муу байгаа болохоор атаархаж байна уу?
Дау: Би ядаж л та нар шиг шаналахгүй.
Нур: Тийм үү?
Дау: Тийм.
Нур: Харж л байя.
Жанара: Дархан, тэгээд яах вэ?
Дау: Товчхоноо... эхлээд ярилцах гээд үз. Ямар ч тохиолдолд нөхөр нь зөвшөөрөхгүй байсан ч салах боломж байгаа. Арав хоногийн дотор ч шийдэгдэх боломжтой.
Жанара: Тэгвэл сайн л байна. Баярлалаа.
************************
Нур: Манай ажилтны талаар таны сэтгэгдлийг сонсохоор ирсэн юм.
Ха: Сайн байгаа. Уля ажлаа сайн мэддэг. Алийм ч гэсэн гомдоллодоггүй.
Жанара: Танай гэр бүлийн гишүүдээс санал гомдол байхгүй гэсэн үг үү?
Ха: Байхгүй.
Жанара: Сайн байна. Ээж нь юу гэж байна?
Ха: Тэр ч гэсэн. Би ажилтай болохоор явах хэрэгтэй байна.
Нур: Ихэнх айлууд хүүхдүүдээ эмээд нь даатгачихдаг, танайх харин асрагч хөлслөөд шинэлэг сэтгэдэг хүмүүс байна.
Жанара: Тийм ээ.
Ха: Надад хийх ажил мундахгүй их байдаг юм.
Жанара: Уучлаарай. Илиймагийн ээжтэй уулзаж болох уу?
Ха: Одоо байхгүй байгаа.
Нур: Аавтай нь байсан ч болно.
Жанара: Бид нар үйлчилгээгээ сайжруулах зорилгоотой байгаа юм. Бидэнд их тос тус болно.
Ха: Наадахаа өөр газраас асуу. Үгүй бол манайх өөр агентлаг сонгоно. Баяртай.
Нур: Яасан давилуун юм.
Уля: Уг нь ийм биш л дээ, нуух гэж аргаа барж байгааг нь харж байна уу?
Нур: Энэ бол зарчмын асуудал.
Жанара: Алия бид нарт үнэн хэлсэн гэдэгт итгэлтэй байна уу?
Уля: Тэгэлгүй дээ. Өөдгүй нөхөртэй учирсан болохоос.
Нур: Гэхдээ л баян юм байна. Яасан? Албан ёсоор салаагүй л болохоос.
Жанара: Нургуль, больж үз. Явъя.
********************************
Сан: Хаашаа яараа вэ?
Жанара: Сайн уу. Димашийн найзын төрсөн өдөрт.
Сан: Өө. Өнөө орой үдэшлэгтэй байх нь ээ.
Жанара: Тэгж хэлж болох л юм.
Сан: Нэг хүн надад пирог хийж өгнө гэж амалсан юмсан.
Жанара: Юу... Өөрөө хэрэггүй гэсэн биз дээ.
Сан: Өөр хүслээр сольсон байх аа. Гэхдээ тэр хүслийг биелүүлээгүй байгаа. За за, санаа зовох хэрэггүй. Миний буруу ч байгаа. Дарга ажлаар дуудсан.
Ай: Жанар, юу хийгээд байгаа юм?
Жанара: Одоо очилоо.
Ай: Хурдал.
Сан: Жанар, хүлээгээч. Хэд хоногийн дараа манай найз баар нээх гэж байгаа. Надтай хамт явах уу?
Ай: Жанар?
Жанара: За за.
Сан: Гүй гүй.
***********************
Дау: Миний хүү сайн уу.
Ха: Хоол болчихсон, идэх үү?
Дау: Үгүй.
Ха: Даурэн, наашаа хүрээд ир.
Дау: Яасан?
Ха: Алия ирсэн.
Дау: Юу гэж байна? Эргэж ирнэ гэнэ үү?
Ха: Алиймыг харах гэж ирсэн. Даурэн, хөршүүдээсээ ч ичиж байна. Агентлаг хүртэл сонирхоод байна.
Дау: Тэгээд би яах юм? Өмнө нь сөхрөөд гуйх уу? Залхахгүй бол тэгж л байг.
Ха: Эх хүн шүү дээ.
Дау: Алиймтай уулзуулахгүй. Тэгээд болоо.
****************************
Эм: Тийм ээ, шинэ коллекци нь гоё болсон байна лээ. Би саяхан Дубай яваад ирсэн. Манайд үнэ нь хамаагүй хямд, цүнх ч тэр, гоёл чимэглэл ч тэр.
Эм2: Тэр ч тийм шүү. Би бас анзаарсан юм байна. Өнгөрсөн жил Эмиратад цүнх 14мянгаар авсан. Манайд 12 гэж байна.
Жанара: Дубайгаас 14мянгаар цүнх авч болдог гэж үү? Тэнд их үнэтэй байдаг гэж бодсон юм.
Эм2: 14мянган доллар гэдэг тийм ч бага мөнгө биш л дээ. Эсвэл... 14мянган тэнге гэж бодсон юм биш биз.
Эм: Хэний ээж билээ?
Жанара: Аан, Ильясын ээж нь. Бас Димашийн асрагч нь.
Эм: Аан, саначихлаа.
Эр: Миний хүү яасан бэ? Юу болсон юм? Зүгээр үү? Миний хүүг хэн гомдоосон юм? Гараа тат. Чи хаана байсан юм? яв. Эндээс зайл. Зайл гэж байна. Эндээс яв. За...
Эм2: Аймшигтай. Сүүлийн үед сайн асрагч олох хэцүү болж. Та удаан ажиллаж байгаа юу?
Жанара: Тийм удаан биш ээ. Гэхдээ би асрагч зуучилдаг агентлагтай.
Эм: Тийм үү? Надад асрагч хэрэгтэй байгаа юм? Одоо байгаа асрагч маань таалагдахгүй байгаа. Харин та сайн асрагч шиг санагдлаа.
Эм3: Танайх найдвартай агентлаг уу? Хаана байрладаг юм?
Жанара: Найдвартай. Одоохондоо оффис байхгүй байгаа. Гэхдээ, авахаар төлөвлөж байгаа. Эхлээд бид асрагч олж өгнө. Та нар 7хоног туршиж үзээд, таалагдах юм бол... гэрээгээ хийдэг.
Эм: Миний дугаарыг тэмдэглээд авчих уу?
Жанара: Тэгье ээ.
Эм3: Минийхийг ч бас.
Эм2: Минийхийг ч гэсэн. Би тохирох асрагч хоёр жил хайж байна.
Жанара: За.
Эм2: Баярлалаа.
**************************
Жанара: Уучлаарай. Би юу болсныг харсан. Тэрний буруу байсан. Би ч гэсэн асрагч болохоор таныг ойлгож байна.
Ас: Тэнэг амьтан. Харж л байя, надгүйгээр яаж аргаа олохыг нь.
Жанара: Би асрагч зуучилдаг агентлагтай. Ажил олж өгч болох байх.
Ас: Тэгвэл сайн л байна. баярлалаа.
Жанара: Юунд тэр вэ.
************************
Жанара: Нургуль, чи тэднийг харсан бол ч. Бүгд баячууд. Ганган, гоё хувцас өмсчихсөн. Үгээр илэрхийлэхийн аргагүй юм билээ. Хүүхдүүддээ зориулах цаг зав байхгүй. Хамгийн гол нь юу гээч? Бүгд асрагч хэрэгтэй гэсэн.
Нур: Эхлээд түрүүлж ирсэн захиалгуудаа гүйцээх хэрэгтэй. Жанар, манайд асрагч дутагдалтай байна.
Жанара: Өнөөдөр би нэг асрагчтай таараад манайд ирээрэй гээд хэлчихсэн. Тэрнийг яагаа ч үгүй байхад нь миний нүдэн дээр халчихсан.
Нур: Яг зөв.
Жанара: Юу?
Нур: Санаж байна уу? Дархан хэлж байсан даа. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Энэ... эхлээд шинэ асрагч хайцагаая. Гэхдээ хамгийн сайнуудыг сонгох хэрэгтэй.
Жанара: Тэгье.
*********************
Эм: Сайн байцгаана уу.
Жанар: Сайн байна уу.
Эм: Ажил сайн уу.
Жанара: сайн сайн. Та сайн биз дээ?
Эм: Сайн.
Цаг: 18:25
Жанара: Заавал зургийг нь авах ёстой юм уу?
Нур: Мэдээж. Миний юу идэж байгааг мэдэг л дээ.
Жанара: Нургуль. Чи ерөөсөө өөрчлөгдөхгүй юм аа.
Нур: Бид чинь ингэх эрхтэй хүмүүс. Ингээд ойр ойрхон гадуур гарч байх хэрэгтэй.
Жанара: Тийм ээ. Нургуль. Эртээд чиний хэлснийг би бүрэн дэмжиж байна. Мөнгө хуримтлуулаад бизнесээ өргөжүүлэх хэрэгтэй гэж хэлснээ санаж байна уу? Оффистой болъё тэгэх үү?
Нур: Яг зөв. Одоо л зөв ярьж байна. Ялангуяа манай бизнес сайн байгаа болохоор. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй.
Жанара: Тийм ээ.
Нур: Хоёулаа мөнгөтэй болно оо. Гоё хувцастай болно. Мөнгөө баруун солгойгүй цацаад л. Буугаар буудаж байгаа юм шиг.
Уля: Сайн уу, охид оо.
Али: Сайн уу.
Нур: Жанар уучлаарай, би хэлэхээ мартчихаж. Охид ярилцмаар байна гэсэн юм.
Уля: Салах өргөдлөө өгөөд нөхрийн зөвшөөрлийг авахгүйгээр салах боломжтой, гэхдээ зургаан сар хүлээнэ гэсэн.
Жанара: Бид нарт арав хоногийн дотор шийдэх боломжтой гэж хэлсэн.
Али: Яагаад шууд хэлээгүй юм? Та нарт өрөвдөх сэтгэл байна уу? Би та нараас гуйх ёстой юу?
Жанара: Уучлаарай. Гэхдээ бид нар өөрийг чинь мэдэхгүй. Танд итгэж болох үгүйг ч мэдэхгүй байна. Хоёрт, энэ таны хувийн асуудал. Бид нар зөвхөн асрагч нар. Бид нар ийм юманд оролцох ёсгүй.
Нур: Мэдээж шд, солиотой асрагчид бол итгэж болно.
Жанара: Ойлгосонгүй.
Нур: Жанар, чи зарим юмыг огт өөр өнцөгөөс хардаг.
Жанара: юу гэсэн үг вэ?
Нур: Зүгээр л тэрнийг нөхрөө араар нь тавьсан гэдэгт итгэж байна гээд л хэлчих.
Жанара: Нургуль.
Нур: Жанар. Би чамайг мэднэ шд. Чиний юу бодож байгааг мэдэж байна.
Уля: Тэр чухал биш. Араар нь тавьсан байсан ч хүүхэдтэйгээ уулзахыг нь хориглох эрх байхгүй.
Нур: Тэгээд яагаа вэ.
Жанара: Сонс. Та нар тийм сайн мэддэг юм бол намайг хутгах хэрэггүй. Өөрсдөө учраа олцогоо, за юу?
Али: Ойлгомжтой.
Уля: Баярлалаа, Жанар.
Жанара: Тэнэг. Үнэхээр хуурчихсан бол яах юм? Бид нар яаж мэдэх юм?
Нур: Тэгж бодож байгааг чинь мэдэж байсан юм.
Жанара: Тэгээд юу гэж?
Нур: Юу тэгээд гэж? Чи чинь Ариун эх Тереза биз дээ.
Жанара: Чи тэр хүнийг мэдэх юм уу? Мэдэхгүй биз дээ?
Нур: Чи тэр асрагчийг мэддэггүй л байсан шд. Шуудхан хэлэхэд Жанар, чиний энэ зан надад таалагдахгүй байна. Яг энэн дээр л би санал нийлэхгүй байна.
Жанара: Нургуль, гуйя... Хаачих гэж байгаа юм?
**********************
Эмч: Хамгийн сүүлд хэзээ хоёулхнаа цагийг өнгөрөөсөн бэ?
С: Их удаж байна.
Мар: Тэгж их удаагүй шд.
Эмч: Марат, та одоогийн харилцаандаа сэтгэл хангалуун байдаг уу?
Мар: Тийм ээ. Сайгаа.
Эмч: Уурыг чинь хүргэдэг юм байхгүй юу?
Мар: Юу гэмэээр юм бэ дээ. Хэлсэн юмаа зуун удаа давтдаг нь таалагддаггүй. Бас аавынхаа тухай ярьдаг нь.
Эмч: Яагаад уур чинь хүрдэг юм?
Мар: бүр залхчихлаа. Тэнэг юм шиг бүтэн цаг суулаа. Би ажилтай хүн.
С: Марат, зогс. Суу. Гуйж байна.
Эмч: Явж болно оо. Гэхдээ гэр бүлийг чинь танаас өөр хүн аварч чадахгүй гэдгийг ойлгоорой. Үргэлжлүүлэх үү?
С: Тийм ээ, тэгье.
*********************
Жанара: Уучлаарай.
Дау: Тэнэг юм уу? хүн цочоочих юм.
Жанара: Уучлаарай, Даурэн мөн үү?
Дау: Тийм.
Жанара: Тантай ярилцаж болох уу? Энэ мэдээж хөндлөнгөөс оролцох хэрэг биш л дээ, гэхдээ хүүд тань хэцүү байгаа шд.
Дау: Манай хүүд хэцүү байгааг та яаж мэдэж байгаа юм? Танд гэж хэлэхэд тэр юугаар ч дутаагүй. Харин асрагчийн хувьд бид нар өөр агентлагаас авна.
Жанара: Өөр агентлагт хандаж болно оо. Гэхдээ ямар ч асрагч ээжийг орлож чадахгүй шүү дээ.
Дау: Надад амьдрал заах гэж ирээ юу? Солино л гэсэн бол солино.
************************
Дау: Сайн уу.
Нур: Татах уу?
Дау: Үгүй ээ, баярлалаа. Нургуль. Чамтай ярих юм байна. Тэр явдлын дараа... Товчоор хэлэхэд бид ямар харилцаатай хүмүүс юм?
Нур: Найзууд. Хамт ажилладаг хүмүүс. Заримдаа их дотно найзууд.
Дау: Заримдаа гэж юу гэж байгаа юм?
Нур: Дархан. Хүндрүүлэх хэрэг байна уу? Би одоохондоо хүнтэй үерхмээргүй байна. Тэгээд ч чи миний сонирхлыг мэдэж байгаа шд.
Дау: Ямар сонирхол?
Нур: Үгүй ээ, чи... догь залуу. Их сайн залуу... Гэхдээ...
Дау: Ядуу гэж үү?
Нур: Үгүй ээ. Зүгээр л чиний нөхцөл байдал...
Дау: Ойлголоо. Өөр юм хэлэх хэрэггүй.
Нур: Яасан бэ? Гомдчихсон уу?
Дау: Үгүй ээ.
Нур: Новш гэж, юу болоод байна аа?
***************************
Ха: Жанар.
Жанара: Сайн байна уу.
Ха: Сайн байна уу. Даурэнтэй юу ярьсан юм?
Жанара: Алияд боломж өгөөч гэж хэлсэн юм.
Ха: Тийм ээ, Алия тантай хүртэл уулзаа юу?
Жанара: Тийм ээ. Уля уулзуулсан юм. уучлаарай. Энэ байдал танд ч гэсэн таагүй байгаа нь илт байна.
Ха: Хатуу хахир хадам эхийн дүрд тоглох гэж хичээсэн. Тэр сайн охин, хүүгийн маань аашийг тэвчиж ирсэн. Гэхдээ энэ удаа Дауэрэн арай л хэтрүүлээд байна. Ядарч байна.
Жанара: Санаа зовох хэрэггүй ээ. Та хүүтэйгээ ярилцаад үз. Таны үгэнд орж л таараа. Та ээж нь шд. Та л энийг өөрчилж чадна. Бүгд таны гарт байгаа.
*********************
Нөх: 10. 30. 40. 50. 60. 70. 80. 90... 100. 105. Дахиад таван мянга. 110мянга. Өнөөдөр борлуулалт сайн байсан. Нэг охин зургаан гэр худалдаж авсан.
Эр: Орлого нийт хэд болсон бэ?
Нөх: 110мянга.
Эр: 110 уу?
Нөх: Өдөр хоол авч идсэн. Бусад нь бүгд байгаа.
Эр: Энэ.
Нөх: Дүү. Энэ... ингээд болоо юу? Өнөөдөр би өчигдрөөс илүү хийсэн шд.
Эр: Өчигдөр муу байсаншд. Тийм л байна. За. Явлаа.
Нөх: новш.
*********************
Ай: Одоо хангалттай. Хэн ч, хаашаа ч явахгүй.
Эм: Айман...
Ай: Юу вэ? Юу юм?
Жанара: Юу вэ гэдэг... Ажлын цаг дуусчихсан. Явах гэж байна.
Ай: Хувцасыг чинь хэлж байна. Үс чинь яачихсан юм? Бас наад нүүр чинь.
Эм: Одоо л Санжартай уулзахаар явж байх шив.
Жанара: Та нар яаж мэдсэн юм?
Ай: Ямар нэг юм хийх хэрэгтэй.
Эм: Тэгэлгүй яах вэ. Хаана уулзана гэж байна?
Жанара: Найз нь баар нээж байгаа гэсэн.
Эм: Төлбөрөө хийхгүй чамд үлдээчих вий болгоомжтой байгаарай. Утсыг нь ч юм уу нэг юмыг нь авчих, тэгвэл явж чадахгүй.
Эм2: Бүх эрчүүд чинийх шиг гэж бодоо юу?
Эм: Өөрийгөө л хэл. Чи өөрөө шоконд орчихсон байсан биз дээ?
Жанара: Энэ юу юм?
Ай: Саулэгийн даашинзнууд.
Жанара: Саулэ Рахатовна загнахгүй юу?
Ай: Айх хэрэггүй. Угаасаа өмсөхгүй юм чинь.
Эм2: Санжар манайх.
Эм: Мэдээж.
*************************
Али: Хоёулаа байшин барья. Энийг хар даа. Энэ байна.
Дау: Чи энд юу хийж байгаа юм?
Ха: Би дуудсан юм. Даурэн, аав бид хоёр чинь чамайг хамтдаа өсгөсөн. Чамайг хайраар дутаалгүй, бүрэн бүтэн гэр бүлд өсгөсөн. Яагаад ганц хүүгээ эхгүй өсгөх гээд байгаа юм?
Дау: биеэ үнэлэгчтэй байснаас эхгүй байсан нь.
Ха: Даурэн.
Али: Би буруу юм хийгээгүй. Чи бүгдийг зохиож байна. Яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Даурэн, хүүгээ бод л доо. Надад ч, ээжид ч гэсэн хэцүү байна.
Дау: Амаа хамхи. Та нар бүр нийлчихээ шив. Тэгж л бай. Тэвчихээ байгаад ирэхээрээ сөгдөөд гуйх цаг ирнэ ээ.
Ха: Даурэн.
**************************
Сан: Өнөөдөр үзэгслэнтэй харагдаж байна. Үнэнийг хэлэхэд үргэлж хөөрхөн байдаг л даа.
Жанара: Баяртай.
И : Санжир.
Сан: Сайн уу, миний найз.
И : Анд минь. Ирэхгүй нь л гэж бодлоо. Баярлалаа. Чин сэтгэлээсээ.
Сан: Зүгээр дээ, чамд зав гаргалгүй яах вэ. Нээрэн, Танилц, Жанар.
И: Ильяс.
Жанара: Таатай байна.
И: Сүйт бүсгүй юу?
Сан: Найз.
И: Аан найз уу? Тийшээ явъцагаая. Нааш ир. Анд минь.
**********************
Эр: Ирж байна. Аскар, нааш ир.
Нөх: Юу байна, залуус аа?
Эр2: Сайн уу. юу байна.
Нөх: Сайн биздээ?
Эр: Мөнгө юу болж байна? Хэзээ өгөх гэж байна?
Нөх: Нурлан. Би хүнд байдалд орчихоод байна.
Эр: Чиний хэрэг надад хамаагүй. Мөнгө хэзээ өгөх юм?
Нөх: Хэлээд байна шд, одоохондоо боломж алга.
Эр2: Боломжтой хүн хаана байгаа юм?
Эр: Тэр чинь надад падлий байхгүй. Хэзээ өгөх вэ?
Нөх: Зүгээр л ярилцъя л даа.
Эр: Юу гэнэ ээ? Мөнгө хэзээ өгөх юм бэ?
Эр2: Яаж байна аа? Ах аа, болно оо. Болно. Одоо болно. Ах аа. Болно.
Эр: Хурдан өгөөрэй, новш минь.
***********************
И: Ямар ажил хийдэг вэ?
Жанара: Хүүхэд асрагч.
И: Юу?
Жанара: Хүүхэд асрагч.
И: Шинэ тоглоом юм уу?
Жанара: Ойлгосонгүй.
И: Санжик, хүүхнүүдтэй орооцолддог хэвээрээ байх шив. Гэхдээ чи өмнөх хүүхнүүдээс нь өөр юм. Тэгээд хүүхэд хардаг юм биз дээ?
Жанара: Тийм ээ, Санжарын ажилладаг айлд ажилладаг юм.
И: Санжик. Гайхшруулж барахгүй юм аа. Чи сайн л юм. Хэнийг дэгээдэхээ мэдэж байна.
Жанара: Ойлгосонгүй. Юу гэсэн үг вэ?
И: Тэнэг царайлахаа боль. Чам шиг хүүхнүүдийг би мэднэ. Амьдралаа дээшлүүлэхийн тулд гэнэн бацаануудтай орооцолдож, хүзүүн дээр нь гарч суудаг.
Жанара: Юу яриад байгаа юм?
Сан: Зүгээр үү?
И: Зүгээр ээ.
Жанара: Би явсан нь дээр юм шиг байна.
И: Баяртай.
Жанара: Байна уу.
Өвөө: Байна уу. Жанар? Байна уу?
Жанара: За, аав аа.
Өвөө: Жанар. Ильяс унтчихлаа. Өнөөдөр манайд хоног. Маргааш амралтын өдөр юм чинь.
Жанара: Уучлаарай, очиж авна гээд чадсангүй.
Өвөө: Сүртэй юм биш ээ. Чи эртхэн амар.
Жанара: За, баярлалаа. Аанхан.
Сан: Жанар. Тэр юу гэж хэлсэн юм?
Жанара: Найзаасаа өөрөөс нь асуу.
Сан: Чамайг гомдоогоо юу?
Жанара: Уучлаарай, Санжар. Би явах хэрэгтэй байна.
Сан: Хүлээ. Жаахан сууя л даа.
Жанара: Хэрэггүй ээ, манай хүү хүлээж байгаа.
Сан: Хүү? Чи хүүтэй юм уу?
Жанара: Тийм. Димаштай чацуу. Мэдээгүй юм уу?
Сан: Үгүй ээ.
Жанара: Найзын чинь хэлдэг зөв. Би чамд тохирохгүй.
И: Тэр хүүхнээс болж ингэж байгаа юм уу?
Сан: Чи ч найз биш, мал юм даа.
И: Харж л байгаарай... муу новш... гичий.
**************************
Жанара: Энд юу хийж байгаа юм?
Нур: Дансад байсан мөнгө яасан бэ? Саятан болоо юу?
Али: Уурлачихлаа.
Ха: Уурлаж л байг.
Али: Таны дансыг хаачих байх даа.
Ха: Хаавал хаахаас л биш. Ач хүү маань илүү чухал.
Али: Өмгөөлөгч хэрэгтэй. Даанч надад мөнгө байхгүй. Бүх мөнгө Даурэний дансанд байгаа. Нээрэн, танд таньдаг өмгөөлөгч байдаг гэсэн байх аа ?
Ха: Тийм ээ. Байгаа. Гэхдээ тэрэнд хандвал Даурэн хэлснээс өөрцгүй.
Жанара: Уучлаарай. Надад их мөнгө байхгүй. Гэхдээ би боломжоороо тусална аа.
Нур: Тэрнийг сэжиглээд байсан гэнэтхэн туслахаар шийдээ юу?
Жанара: Нургуль. Чи ч гэсэн туслахыг хүсэж байсан шд. Тийм биз дээ?
Нур: Мөнгөөх биш.
Жанара: Тэгээд яаж?
Нур: Зөвлөгөө өгч. Чи тэгдэг биз дээ?
Жанара: Нургуль. Тэд нарт зөвлөгөө биш мөнгө хэрэгтэй. Ойлгож байна уу? Дараа буцаагаад өгчихнө.
Нур: Өгөхгүй бол яах уу?
Жанара: Нургуль, боль л доо.
Нур: Юу боль гэж, Жанар. Тэгж их тусалмаар байгаа бол өөрийнхөө мөнгөөр л тусал. Дундын бизнесийн мөнгөнд битгий хүр. Тэгээд ч би зөвшөөрөөгүй шд.
Жанара: Юу гэсэн үг вэ? Би чамаас зөвшөөрөл авах ёстой юм уу?
Нур: Жанар, юу гэж байгаа юм? Энэ чинь дундын бизнес.
Жанара: Тийм ээ.
Нур: Бид хоёр хамтдаа босгосон. Эсвэл би хэрэггүй болсон юм уу?
Жанара: Нургуль, гуйя. Одоо хэрэггүй тэгэх үү.
Нур: Юу гээч, Жанар? Өөрөө хий.
Жанара: Нургуль.
Нур: Тонил цаашаа.
*********************************
Дау: Та дуудсан юм уу?
Ха: Алия бид хоёр өмгөөлөгч авсан. Даурэн, сайн бод. Хүүхдэд ээж нь хэрэгтэй.
**********************
Жанара: Юу болсон юм?
Нөх: Уначихсан. Тоглосон юм. Гар зөрүүлээд. Ажилгүй хэдэн сар болохдоо... нэг хүнээс мөнгө зээлчихсэн юм. Тэгээд л...
Жанара: Хэзээ өргүй амьдрах юм бэ?
Нөх: Жанар. Ойлгохгүй байгаа юм уу? Би тосгонд байх юм бол Ильястай уулзаж чадахгүй. Чамтай ч бас.
Нур: Новш гэж.
1-р бүлгийн 8-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home