NYANYA_S01_07

Няня-7

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

 

Нэмэгдсэн дүрүүд:

Сара: эм, шинэ үйлчлүүлэгч

Ү: Сарагийн нөхөр

О: Сарагийн охин  Айла

Х: эм, Айлагийн шинэ асрагч

Та: эм, Айлагийн хуучин асрагч

 

Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.

Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.

Гарчиг Асрагч

Да: Ингэхэд би амралтын өдөр энд юу хийгээд байна аа?

Жанара: Дархан. Суугаад цай уу. Уу.

Нур: Нэг л болохгүй байна. Нэг  л биш байна.

Жанара: Таксины зардлаа тооцсон уу?

Нур: Юун такси билээ?

Жанара: Нөгөө охидыг гэрт нь хүргэж өгөхдөө такси барьсан шд. Таксины мөнгөө өөрсдөө төлсөн шд.      

Нур: Аан. Нээрэн тийм.  Хэд байлаа?

Жанара: Хөөе. Зүгээр үү?

Да: Зүгээр ээ. Та хоёр чинь...  бүх ашгаа хуваагаад авчихдаг юм уу? жинхэнэ хоцрогдсон хүмүүс юм даа.

Нур: Чи солиороо юу?

Да: Бизнесээ өргөжүүлэхийг хүсэх юм бол... олсон ашгийнхаа талаар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Нур: Юунд хөрөнгө оруулах юм? Чиний хувьцаанд уу?

Да: Бүх насаараа энэ өрөөнд амьдармаар байгаа юм уу? Ашигтай ажиллая гэвэл мөнгөө СММ, маркетинг, сурталчилгаанд зориул. Ийм юм сонсож байсан уу? Аан? Хөгжиж дэвшихийн тулд мөнгөө хэмнэх ёстой болохоос зугаацаж, мөнгөө үрээд байж болохгүй. Оффистой болох хэрэгтэй шд.

Нур: Гуйя, оффис ярихаа боль. Дотор муухайраад байна.

Да: Саматын оффис уу?

Жанара: Нургуль. Дарханы хэлдэг зөв.

Нур: Жанар. Эхлээд энэ мөнгөөрөө зээлээ ер нь бүх өрөө дарчихъя за юу. Ойлгосон уу?

Жанара: Яасан бэ? Нургуль.

Нур: Чимээгүй. Бодож байна.

Жанара: Аан?

Нур: Хар даа. Хоёулаа найман хүн ажилд аваад, нэгийг нь халчихсан. Гульмира одоо болтол мөнгөө авч чадаагүй байгаа. Дээр нь хоёрыг орлуулахаар явуулчихсан.

Жанара: Нээрээ, өчигдөр орой нэг үйлчлүүлэгч манай асрагчаас татгалзсан. Яагаад ч юм сүүлийн үед татгалзаад байх юм.

Нур: Зүгээр дээ. Хөөе. Захиалга их байхад, татгалзах хүн байж л таараа. Тэгж ярьдаг биз дээ?

Жанара: Үгүй ээ, Нургуль. Тоонд биш, үйлчилгээнийхээ чанарт анхаарах хэрэгтэй.

Да: Яг зөв. Яг зөв. Энэ чинь үйлдвэр биш шүү дээ. Нэр хүнд сайтай байх хэрэгтэй. Нэр хүнд...

Нур: Нэр хүнд гэнэ шүү.

Да: Би онгойлгочихъё.

Нур: Онгойлго.

Да: Сайн байна уу.

Нөх: Жанар, уулзаадах уу?

Да: Чанга атгаж гэнэ.  

Нур: Яасан, өвдсөн үү?

Да: Үгүй ээ, өвдөөгүй.

Нөх: Жанар, би ажилдаа явлаа. Захирал ирчихсэн. Ильяст ажилдаа явсан гээд хэлчихээрэй.

Жанара: Тэгье ээ.

Нөх: Тэр залуу хэн юм?

Жанара: Аскар, больж үз. Нургулийн хамт ажилладаг хүн. Бид хоёрын бичиг баримтанд тусалж байгаа юм. Яасан?

Нөх: Ааан. Юу ч биш ээ. Зүгээр л асууж байна. зүгээр.

Ил: Ээж ээ. Аав аа. Муудалцахаа боль л доо.

Нөх: Үгүй ээ, Ильяс. Бид хоёр муудалцаагүй. Зүгээр за юу. Зүгээр. За. Ээжийгээ сайн харж байгаарай. За юу? Аварга... За. Баяртай. Яасан?

*********************

Нур: Юу болсон? Хэлээдэх.

Да: Санахгүй байгаа юм уу?

Нур: Битгий тойруулаад бай. Хурдан хэлээдэх.

Да: Юу ч болоогүй гэж байна. Над руу бөөлжчихөөд унтаад өгсөн. Би шалан дээр унтсан. Болов уу?

Нур: Бөөлжсөн юм уу? Чам руу юу? Нээрэнгээсээ  юу? Бөөлжчихөөд унтчихсан юм уу?

Да: Наадах чинь...инээдтэй биш байна.

Нур: Итгэмээргүй юм. Зүгээр үү?

Жанара: Тийм ээ. Зүгээр.

****************************

Нур: Битгий асуултаар булаад байгаарай. Алдартай хүмүүс гэж байна лээ.

Жанара: Сайн байна уу.

Нур: Сайн байна уу.

Сара: Сайн байна уу.

Нур: Би Нургуль, энэ  бол Жанар.

Сара: Таатай байна. Сара. Хоцорсонд уучлаарай. Ажилдаа дарагдчихаад гарч чадсангүй.

Жанара:  аан, за.

Нур: Зүгээр ээ.

Жанара: Танай оффис гоё юм аа.

Нур: Баярлалаа.

Охин: Ээж ээ.

Сара: Аан?

О: Хар даа.

Ү: Гоё болсон байна.

Сара: Хөөх. Ямар гоё юм.

Нур: Хөөх. Ямар гоё зурдаг юм бэ? Ээж шигээ алдартай зураач болох нь дээ.

Жанара: Чамайг хэн гэдэг вэ?

О: Айва.

Жанара: Гоё нэртэй юм аа.

Нур: Тийм ээ.

Сара:  За. Зурагаа зур.   Манай охин тархины саажилттай. Хөнгөн хэлбэрийнх.  Тийм болохоор цагаар ажиллах асрагч хайж байгаа юм.

Жанара: Уучлаарай... энэ өвчин ямар шинж тэмдэгээр илэррэг юм бол?

Ү: Бараг анзаарагдахгүй. Алхаа нь жаахан өөрчлөгдсөн. Заримдаа жаахан ээрч ярьдаг. Гэхдээ оюун ухаан нь хэвийн. Бусад хүүхдүүдийн хийж чаддаг болгоныг хийж чадна.

Сара: манайх өмнө нь асрагчтай байсан. Одоо шинэ хүн хайж байгаа юм.

Нур: Ойлгомжтой. Тэгвэл манай анкеттай танилцаж болно.

Жанара: Уучлаарай. Өмнөх асрагчаасаа яагаад больсон юм бол?

Нур: Ямар ялгаатай юм? Манайх илүү сайн асрагч олж өгнө өө.

Жанара: Үгүй ээ. Ямар нэг таалагдаагүй юм байсан уу? Эсвэл тэр хүн цалингаа голсон  юм бол уу?

Сара: Тийм ээ. Тогтвортой ажил хэрэгтэй байсан юм.

Ү: Энэ чухал юм уу?

Жанара: Тийм ээ. Асрагч сонгоход  нэмэр болох байх.

Ү: Тэгээд манайд асрагч олж өгөх юм уу?

Нур: Тэгэлгүй Яах вэ. олж өгнө. Санаа зовох хэрэггүй. Манай Жанар, энэ асуудалд их нухацтай ханддаг юм. Жанар, тохирох хүн байна уу?

Жанара: Тийм ээ, одоохон... Энэ хэдэн хүн тохирч магадгүй.

Нур: За тэр.

Ү: Боловсролтой юм байна.

Сара: Тийм ээ. Найрсаг харагдаж байна.

Ү: Тийм байна.

*******************************

Жанара: Сайн байна уу.

Эм: Сайн байна уу.

Жанара: Димаш. Явъя.

Ди: Одоохон очилоо.

Эм: Нээрэн, тантай ярих юм байна.

Жанара: Нээрэн тийм. Ильяс дүрэм хувцасны тухай хэлсэн. Би мартчихаж. Ирэх долоо хоногт авчихна аа.

Эм: Үгүй ээ.  Өөр юм ярих гэсэн юм. Өнгөрсөн сард эцэг эхчүүдийн зөвлөл хуралдаад  хүүхдүүдийг ууланд авч зугаалахаар болсон. Тэр үед Ильяс шилжиж ирээгүй байсан. Ихэнх хүүхдүүд мөнгөө хураалгачихсан. Боломжгүй бол явахгүй байж болно оо.

Жанара: Ильяс явна аа.

Эм: Тэгвэл би жагсаалтад нэмчихье.

Жанара: Баярлалаа. Димаш, явъя.

Эм: Димаш, чамайг хүлээгээд  байна.

Ди: Баяртай.

Хүүхдүүд: баяртай, баяртай.

Ди: Баяртай.

Жанара: Ильяс, унаанаасаа хоцров оо.

Ил: Аанха.

**********************

А: Айла, битгий ай. Алив... Тийшээ явъя. Тэгэх үү? Итгэлтэй байна уу?

О: Би өчигдөр найзтайгаа бичлэг хийсэн.

А: Ямар бичлэг?

Х: бүжиглэсэн.

А: Тийм үү.

Х:  Тэр бичлэгийг олон хүн үзсэн.

А: Хэдэн хүн үзсэн байна?

Х: 101.

Х: 101 үү?  Би найзтайгаа зураг зурах дуртай байсан. Та нар ч гэсэн өрсөлддөг үү? Айла? Айла?

О: Аан?

Х: Яасан бэ?

О: Юу ч биш ээ.

*************************

Жанара: Нааш ир. Нааш ир. Нааш ир. Одоохон.

Х: Сайн уу, Жанар.

Жанара: Сайн уу.

Х: Ярилцах хэрэгтэй байна. Ерөнхийдөө бүх юм зүгээр. Сайн хүмүүс байна лээ. Эхэндээ бүх юмаа зааж өгөөд, дараа нь миний ажилд оролцохоо больсон. Ажил ихтэй байдаг болохоор хүүхдэдээ цаг бага гаргадаг юм байна лээ. Жанар.

Жанара: За?

Х: Бүгд сайн байгаа, гэхдээ...

Жанара: Яасан бэ?

Х: Намайг дагаад байгаа юм шиг санагдаад байна.

Жанара: Юу? Хэн?

Х: Мэдэхгүй. 35-40 орчим насны эмэгтэй.

Жанара: Гэрийнхэнд нь хэлэхгүй яасан юм?

Х:  Хэлэх гэсэн чинь ажлаасаа их ядарчихсан ирсэн. Маргааш ярилцъя гэсэн. Маргааш нь би тэр хүнийг дахиад харсан. Би тэсэхгүй ээжид нь хэлчихсэн.

Жанара: Тэгээд юу гэж байна?

Х: Итгээгүй. Инээгээд, тоохгүй байсан. Би байсан бол шууд цагдаа дуудах байсан.

Жанара: Тэр эмэгтэйг дахиад харсан уу?

Х: Үгүй ээ. Хараагүй. Яах гээд байгааг нь ойлгоогүй. Жанар, би айгаад байна.

Жанара: Салтанат, айх хэрэггүй. Бүх юм сайхан болно. Би өөрөө уулзаад үзье.

Х: Жанар, би явах болчихлоо.

Жанара: Баяртай.

*************************

Жанара: Ильяс. Яагаад явахгүй байгаа юм?

Ил: Эндээс өөрөө явчихъя.

Жанара: Зүгээр ээ, би оруулаад өгье.

Ил: Яах юм бэ. Хэрэггүй.

Жанара: Хөөе. Яасан бэ?

Ил: Юу биш.

Жанара: Сайн байна уу.

Эм: Сайн байна уу.

Жанара: Та сайн биз дээ?

Эм: Сайн байгаа, баярлалаа.

Жанара: Зугаалганы талаар асуух гэсэн юм. Мөнгөнийхөө талыг нь одоо өгчихөж болох уу?

Эм: Өнөөдөр сүүлийн өдөр нь. Би төлбөрийг нь авахгүй жагсаалтад нэрийг нь биччихсэн.

Жанара: За, ойлголоо. Баярлалаа.

Эм: Хүсвэл эцэс эхийн зөвлөлтэй ярьж байгаад мөнгө цуглуулж болно.

Жанара: Хэрэггүй ээ, баярлалаа.

Эм: За.

Жанара: Баяртай.

Эм: Баяртай.

********************  

Жанара: Сайн байна уу.

Сара: Сайн байна уу. Та суугаач. За. Та юун талаар ярилцах гэсэн юм?

Жанара: Та одоо миний ярих зүйлээс битгий айгаарай. Салтанан налал Айватай зугаалж байхад нь нэг хүн дагаад байсан гэж хэлсэн. Танайд дайсагнадаг хүн байхгүй биз дээ?

Сара: Байхгүй дээ... бид нар хэнд гай болох вэ дээ? Нөхөр маань найруулагч. Би зураач. Бид хоёр хүнтэй муудалцаж, бас хүнд төвөг удаагүй. Хэн нэгний замд саад болоогүй. Зүгээр тэгж санагдсан юм бол уу?

Жанара: Үгүй ээ. Салтанат надад нэг эмэгтэйг тодорхой дүрсэлж хэлсэн. 40 орчим насны, бараан үстэй. Махлагдуу. Танил хүн шиг санагдахгүй байна уу?

Сара:  Үнэнийг хэлэхэд, төсөөлөгдөхгүй байна. Тэр эмэгтэйг дахиад харсан гэсэн үү?

Жанара: Үгүй ээ. Тэрнээс хойш хараагүй гэсэн.

Сара: Тэгвэл санаа зовох шаардлагагүй байх. Ялангуяа, бид нар удахгүй нүүх гэж байгаа.

Жанара: Аан. Ойлголоо. Тэднийг дагаж ажиглаж үзэх үү?

Сара: Үгүй ээ. Тэгэх хэрэггүй байх.

Жанара: Ойлголоо.

************************

Х: Сайн байна уу. За...

Та: Танд юу хэрэгтэй вэ?

Жанара: Та хэн бэ? Яагаад Салтанат, Айла хоёрыг дагаад байгаа юм?

Та: Би хэнийг ч дагаагүй.

Жанара: Үнэнээ хэл. Хэлэхгүй бол би цагдаа дуудна шүү.

Та: Би... Айлагийн асрагч байсан юм. Дотогшоо оръё. Би танд бүгдийг нь тайлбарлаж өгье.  Дотогшоо оръё.

Жанара: Баярлалаа, зүгээр ээ. Та яагаад тэр хоёрыг дагаад байгаа юм? Танд ямар хэрэгтэй юм?

Та: Надад юу ч хэрэггүй. Тангараглая. Би зүгээр л Айлаг, бас шинэ асрагчийг нь харах гэсэн юм.

Жанара: Харж яах гэсэн юм?

Та: Санаа зовоод л. Нэг настайгаас нь хойш асарсан болохоор дасчихсан юм.

Жанара: Тэгээд яагаад үлдээгүй юм?

Та: Асрагч хэрэггүй болсон гэсэн.

Жанара: Одоо асрагч авчихсан байгаа.

Та: Мэдэхгүй ээ. Эзэд өөрсдөө л тэгж шийдсэн. Надад тайлбарлаж хэлээгүй, би ч асуугаагүй.

Жанара: Тэгээд дагадаг болсон юм уу?

Та: Асрагч хүний хувиар намайг ойлго л доо. Надад тэд нараас авах юм байхгүй. Надад хэн ч байхгүй, заримдаа уйддаг юм. Тэгээд холоос хэдэн удаа харсан. Энэ буруу гэж үү? Энэ миний хүү. Амирчик. Арван жилийн өмнө нас барсан. Бие нь тааруу байсан болохоор энд тэндхийн амралтанд амрах эрхийн бичиг байнга өгдөг байсан. Энэ Шанырак сувилал. Амирчикийн хамгийн дуртай газар. Сувиллаас ирээд тосгондоо очсон, Манайх арга хэмжээ зохион байгуулж, зочид урьсан юм. Би нааш цаашаа гүйгээд Амирчикийг анзаарах сөгөөгүй байсан. Тэр... худаг руу уначихсан.

Жанара: Харамсалтай байна.

Та: Зүгээр ээ. Намайг уучлаарай.

Жанара: За за. Би ч явъя даа.

Та:: Жанар.

Жанара: Аан?

Та: Танаас нэг юм гуйж болох уу?

Жанара: Тэг ээ.

Та: Айла ямаршуухан байна? Хичээлдээ явж байгаа юу?

Жанара: Зүгээр ээ. Бүх юм хэвийн байгаа. Нээрээ ирэх сард Астана руу нүүх гэж байгаа гэсэн.

Та: Тийм үү. Бурхан минь, сайн байвал боллоо. Сайн байвал болох нь тэр.

Жанара: За, баяртай.

Та: Баяртай.

*****************************

С: Сайн уу, аав аа. Та сайн биз дээ? Тийм ээ, тийм тийм. Сайн байгаа. Шинжилгээгээ хийлгэчихсэн үү? Сайн байна. Тийм ээ. Тийм ээ, аав аа. Битгий гомдоорой. Ажил ихтэй байна... Гэрт бүх юм хэвийн. Тийм ээ. Бүгд сайн. Марат... ажил дээрээ байгаа. Тийм ээ. Албан тушаал дэвшүүлэх санал тавьсан байна лээ. Нүүж магадгүй. Санаа зовох хэрэггүй ээ, аав аа. Бүх юм сайхан болно. Мэдээж. Тийм ээ. Ямар яриа? ... Казино? Үгүй дээ аав аа, юун казино? ... Андуурсан байх. Үгүй... би  бүгдийг нь хянаж байгаа... Адгийн амьтан.

Ил: Ээж ээ.

Жанара: Аан?

Ил: Бид нар өнөөдөр зохион бичлэг бичсэн.

Жанара: Тийм үү.

Ил: Тийм.

Жанара: Юуны тухай?

Ил: сансрын тухай.

Жанара: Хөөх.

Ил: Би... жаахан тоглоё тэгэх үү?

Жанара: Тэг ээ.

Ил: За...

Мессеж: Санжар: Сайн уу Жанар. Сураггүй болсонд уучлаарай. Марат ажилд дарагдаад. Уулзаж болох уу? Мэдээж чи дургүйцэхгүй бол.

Ил: Дахиад л ажил уу?

Жанара: Тийм ээ.

Ил: Би том болоод зөндөө мөнгөтэй болно оо, таныг ажил хийлгэхгүй.

Жанара: Миний хүү. Ээж нь ажилд явахгүй ээ. Яагаад гэдгийг мэдэх үү?

Ил: Яагаад?

Жанара: Таа л даа. Одоо ниснэ ээ. Нэг, хоёр, гурав... хаашаа?

Ил: Сансар руу.

Жанара: Яг зөв... нэг. Хоёр. Бэлэн үү?

Ил: Бэлэн.

Жанара: Гурав.

**********************

Х: Хөөх. Айла. Ямар гоё зураг вэ? хэн нь гоё будсаныг дараа нь харах уу?

О: Тэгье.

Х: хурдан хурдан будаарай. Би энд будаж байя. Зураасыг нь давуулж болохгүй шүү. Будаарай. Будаарай.

О: Ядарчихлаа. Ус уумаар байна.

Х: Би аваад ирье.

Та: Сайн уу, Айла.

О: Сайн уу.

Та: Намайг санасан уу?

О: Тийм ээ.

Та: Тэгвэл хамт явж зугаалах уу?

Х: Айла? Айла? Хөөе. Зогс. Зогс...

Мөр: Хурдан. Хурдан. Бушуул бушуул. Алив, хурдан хурдан. Залуус аа. Алив... хурдан. Хурдан.

Эр2: Энд алга.

Мөр: Энд ч гэсэн. Новш. Явъя... Хайгаад олсонгүй.

Ү: Одоо яах вэ?

Мөр: Хот даяар эрэн сурвалжилж байгаа. Үнэнийг хэлэхэд олоход амаргүй байх байх. Одоохондоо хүлээхээс  өөр арга алга.

Ү: Яах гэж ирсэн юм? Ямар ч нэмэргүй юм байж.

Сара: Туслах гэж ирсэн юм.

Ү: Тусалчихсан юм биш үү.

Сара: Чамаас болж байгаа юм. анхнаасаа хэлэх ёстой байсан юм. Нэг бол эртхэн нүүх байсан юм.

Ү: Би ямар хамаатай юм?

Мөр: За. Дуугүй бай. Би дуудсан юм.

Жанара: Араас нь хүн дагаад байна гэж бид нар хэлсэн шд. Тийм биз дээ? Та юу гэж хэллээ? Тэгж санагдсан байх гэсэн.

Ү: Хүүхэд олигтой харах ёстой байсан юм. Яах гэж чамайг ажилд авсан юм?

Жанара: Танайд асрагчаар ажиллаж байсан хүн гэж яагаад хэлээгүй юм? Яагаад тэр хүнийг халсан юм?

Сара: Нэг өдөр ажлаасаа ирээд... охинд маань чамайг бусдаас өөр болохоор, аав ээж хоёр чинь чамд хайргүй гэж хэлж байхыг нь сонссон. Чимээ шуугиан тарилгүй шууд халсан. Айлатай уулзуулаач гэж гуйдаг байсан. Бид нар зөвшөөрөөгүй. Ийм юм хийнэ гэж төсөөлөөгүй.

Мөр: Тэгэхээр... зүгээр сууж байх цаг биш. Хаашаа явсан байж болох вэ, бодоод үз.

*******************

Та: Амтгүй байна уу? Идмээргүй байна уу?

О: Эж аав хоёр намайг өвчтэй болохоор хайргүй юм уу?

Та: Үгүй ээ, тэрнээс болоогүй. Зүгээр л ажилдаа илүү хайртай.

О: Надаас илүү ажилдаа хайртай юм уу?

Та: Айла, хонгор минь. Чамд би байгаа шд. Би чамд хайртай. Алив, хоолоо ид.

****************

Сара: Юу болж байна?

Мөр: Нисэх буудал, галт тэрэгний буудал гээд хаа сайгүй хайлаа. Яаж ч хайгаад олсонгүй.

Сара: Одоо яах   вэ? Дахиад хайгаад үз. Миний охиныг олоод өг, гуйж байна.

Мөр: Бүх архив, бүртгэлийг шалгасан. Нэг хүүтэй байсан. Олон жилийн өмнө өнгөрчихсөн. Өөр төрөл садан байхгүй. Хаашаа явсныг мэдэхгүй байна.

Жанара: Уучлаарай. Байна уу?  Санжар. Би жаахан завгүй байна. Ойлгож байна аа. Уучлаарай, би яаралтай ажилтай байна. Ойлголоо. Баярлалаа.

Нур: Хаачих нь вэ?

Жанара: Би хаана байгааг нь мэднэ.

Нур: Үнэнээсээ юу?

Жанара: Явъя.

********************

Сан:  Яагаад энд байгаа гэж бодсон юм?

Жанара: Энэ сувилалд хүүтэйгээ байнга ирдэг байсан гэсэн. Энэ...

Сан:  Нээрэн адилхан байна.

Жанара: Тийм ээ. Яаж олох вэ?

Сан:  Хаанаас хөгжим гараад байна?

Жанара: Тэндээс...

Сан:  Тийшээ явъя.

Жанара: Явъя. Эндээ хүлээж байгаарай.

Та: За дахиад эргээрэй. Бид хоёрын энд байгааг яаж мэдсэн юм?  Тэгээд, бид хоёрыг барьж өгөх үү?

Жанара: Би таныг ойлгож байна. Би ч гэсэн асрагч. Тэрэнд хайртай чинь харагдаж байна. Гэхдээ та зөв юм хйиж байгаадаа итгэлтэй байна уу?

Та:   Та хүүхэдтэй юу?

Жанара: Байгаа. Айлатай ойролцоо насны, хүүтэй.

Та: Ойлгож байна уу. Би Айлаг өлгийтэй байхаас нь эхлээд асарсан.  Миний охиноос өөрцгүй.

Жанара: Та тэгээд яах гэж байна?

Та: Аваад явна аа.

Жанара: Юу?

Та: Эцэг эх нь тэрнийг тоодоггүй. Ажлаас өөр юм боддоггүй.

Жанара: Айла том олоод асууж эхэлбэл яах вэ? Та юу гэж хэлэх вэ? Таныг үзэн ядах болно.

Та: Би яах ёстой юм? Айлагүйгээр би амьдарч чадахгүй.

Жанара: Дахиад бодоод үз л дээ. Энэнээс болж шоронд орно шдээ. Ойлгож байна уу? Энийг зогсоох боломж байна. Би чин сэтгэлээсээ танд тусалмаар байна...

Та: Энэ чиний тусламж уу?

Жанара: Би дуудаагүй...

Та: Битгий хүр. Битгий хүр.  Тавь л даа. Айла.

Жанара: Тэр буруугүй. Ойлгооч дээ.

Та: Би тэгээгүй.

Жанара: Тэр буруугүй.

******************

Жанара: Тэрнийг шоронд хорих байх даа. Хэн цагдаа дуудсан юм бол?

Нур: Би дуудсан.

Жанара: Юу? Нургуль, чи галзуураа юу? Яах гэж?

Нур: Жанар, чиний толгой эргэчихсэн юм шиг байна. Тэр хүүхэд хулгайлсан.

Жанара: Тэрнийг ойлгож болно шдээ. Дэргэд нь хэн ч байгаагүй. Эндээс явж, өөрийнхөөрөө амьдар, энэ чиний хүүхэд биш гэж хэлэх хүн байгаагүй. Дээр нь төрснөөс нь хойш асарч байсан. Сайн байхаас яах юм.

Нур: Энийг яаж ч зөвтгөж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Жанар гуйя, өмөөрөхөө боль. Бид нар зөв юм хийсэн.

Жанара: Тэгж бодохгүй байна.

Нур: Жанар. Санаа зовох хэрэггүй. Бүх юм сайхан болно.

Жанара: Нургуль.

Сан: Охид оо. Явах уу?

Нур: Үгүй ээ. Та хоёр  түрүүлээд яв. Намайг ирж авна.

Сан: Жанар, явъя.

********************

Сан: Ингээд хаашаа ч явж чадахгүй өнгөрлөө.

Жанара: Тийм ээ. Цаанаасаа битгий уулз гээд байгаа юм шиг.

Сан: Эсвэл чи дургүй байгаа юм уу?

Жанара: Үгүй ээ.

Сан:  Ямартай ч, би өнөөдөр Марат Нургалиевичтай хамт Астана руу явна. Тийм болохоор бэлэн болохоороо мессеж бичээрэй.

Жанара: Ойлголоо. Би явлаа.

Сан: Баяртай.

Жанара: Баяртай. Баярлалаа.

*********************

Нөх: Ильяс.

Ил: Аан?

Нөх: Энэ танк юм уу, онгоц юм уу?

Ил: Аль аль нь.

Нөх: Энэ үү. Аан ингээд онгоц болдог юм байна.

Ил: Тийм.

Нөх: Өө, ээж нь ирлээ.

Ил: Сайн уу, ээж ээ.

Нөх: Жанар, чи зүгээр үү?

Жанара: Зүгээр ээ... Ядарч байна.

Нөх: Яасан?

Жанара: Хэцүү өдөр байлаа.

Нөх:  Ильяс, ээждээ массаж хийгээд өг. Сайн хийж өгөөрэй. Хайртай хамт...

Жанара: Миний хүү. Баярлалаа.

Нөх:  Сайн байна.

Жанара: Сайхан байна. Миний хүү...

Ил: Аан?

Жанара: Битгий гомдоорой, ээж нь аялалынх нь мөнгийг амжиж төлж чадсангүй.

Ил: Яасан юм?

Жанара: Ангийнхантайгаа зугаалгаар явж чадахгүй гэсэн үг. 

Нөх:   Хөөе. Яаж байна?

Жанара: Ильяс.

Нөх:   Ильяс.

Ил: Би явна.

Нөх:   Яаж байгаа юм? Хэдийг төлөх юм?

Жанара: ангийнхантайгаа явах ёстой байсан юм. тэгээд...

Нөх:   төлбөр төлөх ёстой юм уу? Надад хэлэхгүй яасан юм? би төлчихнө шд. Надад мөнгө байгаа.

Жанара: Нээрэн үү?

Нөх:   Ильяс, ээж чинь надад итгэхгүй байна. Мөнгө байгаа. Хэд хэрэгтэйг л хэлчих. Төлчихнө. Санаа зоволтгүй.

Ил: Нээрэн үү?

Нөх:   Тийм ээ.

Ил: Ура... ура.

Нөх:   Зөөлөн. Зөөлөн. Нааш ир.

Ил: Баярлалаа, аав аа.

Нөх:   Зүгээр ээ, миний хүү. Ангийнхантайгаа яваарай, за юу? Аав нь төлчихнө. Тэгэхээр дулаан хувцаслана шүү. Гадаа хүйтэн байгаа. Ээж  идэх юм бэлдээд өгчихнө. Юу бэлдэх вэ?

Ил: Мэдэхгүй.

Нөх:   Өндөг чаначих уу.

**********************

Жанара: Сайн уу.

Гу: Сайн уу. Юу байна даа? Энийг...

Жанара: Баярлалаа.

Гу:Сайн байцгаана уу.

Жанара: Охид оо, танилцаарай.

Гу: Сайн уу, Гуля гэдэг.

Эм: Сайн уу.

Нур: Нургуль.

Гу: Энийг...

М: Сайн биз дээ?

Жанара: Би сайн. Чи сайн уу?

М: Сайн уу. 

Эм: Баярлалаа.

М: Намайг Макпал гэдэг.

Эм: Таатай байна.

Эм: Ингэж бүгдээрээ цуглах гэж.

Эм: Яг тэгсэн.

Жанара: Охид оо.  Бидний ажил амаргүй гэдгийг хэлэх гэж өнөөдөр цугларсан юм. Гомдоллох эрхгүй. Ажил бол ажил.  Гэхдээ бид өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Өөртөө цаг зав гарга...  үр хүүхдэдээ цаг зав гарга... нөхөртөө цаг зав гарга. Энэ ажил бид бүгдийн ирээдүйн замыг нээнэ гэж найдаж байна.

Гу: Баярлалаа, Жанар. Биднийг ингэж цуглуулсанд баярлалаа.

Жанара: Зүгээр ээ. Хойшид бүх юм сайхан болно.

Гу: Баярлалаа. За, цайгаа тулгах уу?

Бүгд: Тэгье ээ. Тулгая.

Эм: Хоосон байна.

Жанара: Өө, хоосон байна шд.

М:  Би харуулах уу? Яг хамгаалагч шиг... ингээд л... Нөхөр нь ингэж явдаг.

Эм: Инээдтэй юм.

*************************

Да:  Сайн уу. Чи зүгээр үү? Бие чинь өвдөөд байна гэсэн биз дээ. Нургуль.

Нур:  Үнэнээ хэл. Миний юу нь болохгүй байгаа юм?

Да:  Юу гэж байгаан? Чи зүгээр шдээ. Би ойлгохгүй байна.

Нур:  Тэр өдөр бид хоёрын хооронд юу ч болоогүй гэсэн  байх аа? Чиний оронд өөр хүн байсан бол олдсон боломжийг ашиглах байсан.

Да:  Үгүй. Тэр чинь буруу. Чи ухаангүй, согтуу байсан.

Нур:  Буруу гэдгийг нь мэдэж байна. Чи надад сайн биз дээ. Өөр хүн байгаа бол шууд хэл. Хүний толгой битгий эргүүлээд бай.

Да:  Уучлаарай.  

1-р бүлгийн 7-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home