Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.
Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.
Эм: Байна уу, Марат? Хаана байгаан?
С: Хонгор минь, тэр ирэхгүй. Уучлаарай.
Эм: Өө. Уучлаарай.
Мар: Саулэ.
Эм: Буруу залгачихаж.
Мар: Утсаа өгчих. Ажлаар ярьж байгаа юм.
С: Мэдээж. Өөр шалтаг алга уу? Бид нарын мөнгийг янхнуудын халаасанд хийхийг чинь би зөвшөөрөхгүй.
Гарчиг Асрагч
Жанара: Хурдлаарай. Хоцорч болохгүй шүү. Ильяс. Яасан бэ?
Ил: Ээж ээ?
Жанара: Аан?
Ил: Энд ч гэсэн найзтай болж чадахгүй бол яах вэ?
Жанара: Нааш ир. Нааш ир. Бүх юм сайхан болно. За юу. Олон шинэ найзтай болно. За юу.
Ил: Ээж ээ, боль л доо.
Жанара: Бэлэн үү?
Эм: Ор ор. Танилцаарай. Манай ангийн шинэ сурагч. Нэр нь Ильяс. Мэндлээрэй.
Хүүхдүүд: Сайн уу, Ильяс.
Эм: Тэнд очоод суучих.
Ди: Сайн уу.
Ил: Сайн уу.
Ди: Роботоо авчирсан уу?
Ил: Үгүй ээ. Гэрт үлдээчихсэн.
Эм: Энэ байна. энэ сарын төлбөр. 100мянга.
Жанара: Одоохон. Шилжүүлчихлээ.
Эм: За. Хүргэлтийн төлбөрөө бас одоо төлөх үү?
Жанара: Надад сардаа багтаагаад төлж болно гэсэн.
Эм: Тийм ээ, гэхдээ нэгмөсөн төлсөн нь дээр.
Жанара: Ойлголоо. Дүрэмт хувцас хэд байдаг бол?
Эм: Одоохон. Паджак, өмд, цамц нийлээд 80мянга. Та хэдэн ээлжийг авах вэ? Гурав уу, дөрөв үү?
Жанара: цамцгүй бол хэд болох вэ?
Эм: 70мянга. Бусдыг нь заавал авахгүй бол болохгүй.
Жанара: За. Эргээд ирвэл болох уу?
Эм: Тийм ээ, болно.
Жанара: Баярлалаа. Баяртай.
********************
Эм2: Сайн уу. Яриад байгаарай. Юу болсон бэ?
Эм: Сайн уу.
Эм2: Мөсөн хатан их ууртай байгаа.
Жанара: Юу ч биш ээ. Зүгээр.
Эм: Өчигдөр хаана байсан юм? Энд дайн болох дөхсөн.
Ай: Юу хийж байгаа юм? Хийх ажил алга уу? Чи зүгээр үү?
Жанара: Зүгээр ээ. Айман, өчигдөр үнэхээр уучлаарай.
Ай: Зүгээр ээ, би дасчихсан юм. Саулэ Рахатовна чамайг аль болох хурдан шийдвэрээ гаргаарай гэсэн. Энд ажиллах үгүйгээ чи өөрөө шийдэх хэрэгтэй. Хариуг чинь хүлээж байя.
********************
Эм: Сайн уу. энэ утсанд таарах гэр байгаа юу? Сайн уу. Миний хэлж байгааг сонсож байна уу? Хөөе. Сонсож байна уу?
Нөх: Орилохоо болиоч. Завгүй байгааг харахгүй байна уу?
Эм: Юм зарж байгаа юм бол ажлаа хий л дээ.
Нөх: Зарж байна. энд юу ч алга.
Эм: Ингэж наймаа хийдэг юм уу?
Нөх: Байхгүй гэж байна. зайлж үз.
Эм: Ийм ичгүүргүй худалдагч байх гэж. Би гомдол гаргана даа.
Нөх: Гарга аа, гарга.
************************
Нур: Новш.
Да: Яасан, Самат авахгүй байна уу?
Нур: Зүгээр ээ. Сүүлийн хоёр хоног бид хоёр илүү дотно болсон.
Да: Аан. Ойлгомжтой. Цааш нь ярихгүй байж болно.
Нур: Солиороо юу? Юу бодоод байгаа юм? Харин ч би тэрэнд тусалсан юм. Тэгээд ч, аз жаргалтай гэрлэлтийг бүтээхийн тулд хамтрагчдаа тусалж байх хэрэгтэй гэж би нэг газар уншсан юм. Ойлгов уу?
Да: Юун гэрлэлт вэ? Нургуль. Тэрэнд олон охид байгаа, ойлгож байна уу?
Нур: Тэр охид бол зэрлэг. Би бол цэцэг. Угаасаа намайг сонгоно. Бас манай бизнест тусална гэсэн. Сурталчилгаа явуулах мөнгө өгнө. Сайн байна уу?
Да: Нургуль. Өөртөө итгэсэн нь дээр шүү. Хувьцаа ав л даа. Удахгүй миний хөрөнгө оруулалт удахгүй ашигаа өгнө. Тэгвэл би танай агентлагт тусалж болно. Сурталчилгаа, хөгжүүлэлт гээд.
Нур: Больж үз. Миний хэрэгт оролцох хэрэггүй. Бид нар өөрсдөө учраа олчихно. Ингэхэд...
********************
Жанара: Ильяс.
Ил: Сайн уу, ээж ээ.
Жанара: Сайн уу.
Ил: Сайн. Ээж ээ, ёстой гоё сургууль байна. Хоол өгдөг юм байна лээ.
Жанара: Тийм үү?
Ил: Тийм. Нэг хүүхдэд шинэ робот байсан.
Жанара: Тийм үү? Миний хүү... Димаш, юмнуудаа авчихсан уу?
Ди: Тийм ээ.
Жанара: Тэгвэл явах уу? Явъя.
Ил: Би явж болох уу?
Жанара: Миний хүү... ажил руугаа авч явж болохгүйг мэдэж байгаа биз дээ. Өнөөдөр хүргүүлчих. За юу.
Ил: Яагаад? Би та нартай явмаар байна шд.
Жанара: Уучлаарай, нархан минь. Хоёулаа орой зөндөөө тоглоно оо за юу. За, битгий гомдоорой.
Ди: Баяртай, Ильяс.
Ил: Баяртай.
*********************
Жанара: Димаш, хар даа. Танай хаалганд орох гэж байна. хар аа. Хар аа. Димаш, яасан бэ?
Ди: Яагаа ч үгүй.
Жанара: Димаш хэл л дээ. Юу болсон юм?
Ди: Ээж намайг яагаад хүүхдүүдтэй байхыг зөвшөөрдөггүй юм бол? Би хамт тогломоор байна.
Жанара: Надтай тоглох дургүй байгаа юм уу?
Ди: Дуртай. Гэхдээ л би Ильяс шиг найзуудтайгаа тогломоор байна. Тан шиг ээжтэй байсан бол...
Жанара: Димаш, тэгж ярьж болдоггүй юм. Ээж нь ёстой мундаг хүн. Чамд зөндөө хайртай, бас чиний төлөө бүгдийг хийдэг. Тэгж битгий ярь, за юу? За?
Ди: За.
Мар: Ирчихээ шив. За миний хүү энд байх шив.
Жанара: Уучлаарай, өчигдөр миний амралтын өдөр байсан юм. Тэгээд үл ойлголцол гарчихлаа.
Мар: Амралтын өдөр байсан гэж шалтаглах хэрэггүй. Дуудахад ирэх ёстой. Ойлгов уу? Бас энийг сайн санаж ав. Чамайг тэжээж, хэрэгцээг чинь хангаж байгаа хүн нь би... Ойлгов уу? Гар... Хөөе. Хөөе. Баатар... алив, хүү минь. Димаш. Явж тоглоё. Хоёулаа тоглоё. Суучих. Ийшээ суучих. Энэ ажиллахгүй байна.
**********************
Ил: Ээж ээ.
Жанара: За?
Ил: Өчигдөр нэг хүүхэд сургууль дээр дрон авчирсан.
Жанара: Тийм үү?
Ил: Тийм. Бас нэг хүүхэд удирдлагатай машин авчирсан. Би хамт тоглосон. Гоё байсан. Ийм тоглоомтой байсан бол гоё байхгүй юу.
Жанара: Миний хүү... чи ч гэсэн тийм юмтай болно оо. За юу? Хэлэх юм байгаа гэсэн үү?
М: Цай уух уу?
Жанара: Тэгье.
М: Миний охин. Даашинз нь таалагдсан уу?
Охин: Тийм.
М: Явж тогло. Чамд яаж хэлэхээ мэдэхгүй байсан юм.
Жанара: Юу юм?
М: Би их сургуульд орох гэж байгаа.
Жанара: Ямар сургууль?
М: Одоохон.
Эр: Юу ч болж байсан, мартаж болохгүй.
Жанара: Энийг чи зурсан юм уу?
М: Тийм. Тэр даашинзыг ч гэсэн өөрөө оёсон.
Жанара: Юм оёдогийг чинь мэднэ. Гэхдээ л ингэж... Гэхдээ... Макпал. Сургуульд сурахад мөнгө хэрэгтэй болно. Би одоохондоо өөр асрагч олж чадахгүй. Тэгээд ч, Лейла чамд дасчихсан.
М: Чи ч гэсэн ажлынхаа хажуугаар асрагч олж, мөнгө олж байгаа биз дээ. Би ч гэсэн дуртай юмаа хиймээр байна. энэ буруу гэж үү?
Жанара: Макпал. Ажил хийхийн хажуугаар сургуульд сурах амаргүй. Тэгээд ч, хоёулаа тэгж тохироогүй шдээ.
М: За за, ойлголоо.
Жанара: Ойлгосонд баярлалаа. Би явлаа. Аскар.
Нөх: Хүлээж бай, Ильяс.
Жанара: Аскар, юу болоод байгаа юм?
Нөх: Жанар. Эрчүүдтэй зугаалахаар явахдаа чи Ильясыг ганцааранг нь үлдээдэг үү?
Жанара: Чи чинь солиороо юу? Юун эрчүүд?
Нөх: Жанар, больж үз. Надад худлаа ярих хэрэггүй. Би бүгдийг нь мэдэж байна. Санжар та хоёрын мессежийг би харсан. Хагас жил ч болоогүй байхад чи нөхөр хайж байгаа юм уу?
Жанара: Юу яриад байгаа юм бэ? Наад толгой чинь зүгээр үү?
Нөх: Намайг тэнэг гэж бодоо юу? Би бүгдийг нь мэдэж байна.
Жанара: Аскар. Боль гэж байна.
Нөх: Жанар.
Жанара: Надад ямар ч...
Нур: Юу болоод байгаа юм? Сайн уу.
Нөх: Сайн уу. Тонил цаашаа.
Нур: Болгоомжтой. Чи зүгээр үү?
Жанара: Зүгээр.
Нур: Май. Энэ... Чи яагаа вэ? Гуниглахаа боль л доо. Санжар та хоёрын хооронд юу болсон юм?
Жанара: Намайг болзоонд урьсан. Би бодож үзье гэсэн.
Нур: Тийм үү? Санжартай юу? Үгүй гээд байсан биз дээ? Болгоомжтой л байгаарай. Тиймэрхүү хүмүүст итгэж болохгүй шүү. Би тийм хүмүүсийг сайн мэднэ. Ингэхэд чи хэр удсан бэ? Хийгээгүй...
Жанара: Юу?
Нур: Надаар хэлүүлмээр байна уу? Ганц удаа уулзаад үзэж болох л юм. Тэгэхгүй бол чи байнга л ууртай байх юм. уулзаад үз.
Жанара: Чшш... Дэмий юм ярихаа боль.
Нур: Бардам, хэнтэй ч уулздаггүй болж жүжиглэхээ боль оо. Нээрэн, нэг сайхан мэдээтэй. Манайд оффис хэрэгтэй. Сурталчилгаа хийх хэрэгтэй. Ингэхийн тулд блогеруудын жагсаалт гаргах хэрэгтэй байна.
Жанара: Сайхан л мэдээ байна. Гэхдээ...
Нур: Мөнгөнд огтхон ч санаа зовох хэрэггүй. Самат манай бизнест хөрөнгө оруулна гэсэн. Ийм өгөөмөр залууст би дуртай. Хөөрхөн гэдэг нь.
Жанара: Би мөнгөнд санаа зовоогүй ээ.
Нур:Тэгээд?
Жанара: Саулэ, намайг ажил, бизнес хоёрын нэгийг нь сонго гэсэн. Би ажлаа сонгосон.
Нур: Чи юу яриад байна аа? Бид нар Саулэ шиг сая үйлчлүүлэгчтэй болно. Ойлгож байна уу? Ийм боломж ганц л удаа олдоно.
Жанара: Мэднэ ээ. Ажлаасаа гарчихвал Ильяс сургуулиа солих хэрэгтэй болно.
Нур: Тийм ээ. Хүндхэн л юм. Нууж болохгүй юм уу?
Жанара: Үгүй.
Нур: Яаж ч уу?
Жанара: Чи Саулэг мэднэ шд.
Ил: Бүгдийг нь эвлүүлчихлээ.
Нур: Нээрэн үү? Харъя. Ийм юм хийхээр духан дээр нь нясалдаг юм. За. Дахинд нэг эвлүүлчих. Ингээд... За салчихлаа.
*************************
Эр: Жанара, хурдлаарай.
Жанара: За.
Эр: Хоцрох нь байна.
Жанара: Уучлаарай.
Сан: Серик ах аа. Марат намайг өнөөдөр Жанартай хамт сургууль руу яваарай гэсэн.
Эр: Нээрэн үү? Надад юм хэлээгүй дээ.
Сан: Надад итгэхгүй байгаа юм уу?
Эр: За яах вэ. Болгоомжтой яваарай.
Жанара: Юу хийгээд байгаа юм?
Сан: Замдаа ярилцаж болохоор боллоо.
Жанара: Сургууль явж яах гэж байгаа юм?
Сан: Өөрөө ч мэдэхгүй байна.
Жанара: Тэгээд худлаа хэлчихсэн юм уу?
Сан: За, хөдөлье. Нээрээ, миний пирог яасан бэ?
Жанара: Уучлаарай, мартчихаж.
Сан: Би мессеж бичсэн шд.
Жанара: Тийм ээ. Хариу бичье гэж бодож байсан юм. даанч утас эвдэрчихсэн.
Сан: Мартсанаас... Энийг чамд. Нээгээд үз.
Жанара: Надад уу?
Сан: Тийм ээ, нээгээд хар.
Жанара: Юу юм?
Сан: Өөрөө хар.
Жанара: Утас юм уу?
Сан: Тийм ээ, утас. Таалагдаж байна уу?
Жанара: Тийм ээ... Гэхдээ... би авч чадахгүй нь. Битгий гомдоорой.
Сан: Ав аа. Чин сэтгэлээсээ өгч байхад.
Жанара: Ойлгож байна. Гэхдээ би ийм үнэтэй бэлэг авч чадахгүй.
Сан: Үнэтэй биш ээ. Ав л даа.
Жанара: Уучлаарай.
Сан: Яагаад их зан гаргаад байгаа юм? эсвэл өдөр болгон ийм үнэтэй бэлэг авдаг юм уу?
Жанара: Үгүй ээ, гэхдээ би өөрөө авчихна. Баярлалаа. Хэрэггүй ээ, баярлалаа.
Сан: Яасан, уурлачихсан уу?
Жанара: Үгүй ээ. Зүгээр чимээгүй явъя, тэгэх үү?
*********************
Нур: Таксины жолооч яаж харсныг анзаарсан уу?
Эм: Тэр яах вэ. Чи үнэхээр гоё харагдаж байна.
Нур: Баярлалаа.
Эм: Чамд шулуун үс гоё зохиж байна.
Нур: Нээрэн үү?
Эм: Тийм ээ. Мэдэхгүй юм даа, надад илүү таалагдаж байна. Явахгүй юм уу?
Нур: За. Орж бай.
Эм: За.
9: Интернэтэд намайг хардаг хүн байхгүй. Би тэгээд... Сайн уу.
Нур: Сайн уу, хайр аа. Юу байна?
Эм: Самат. Хэн бэ?
9: Энэ... манай найз.
Нур: Найз аа?
Эм: Ойлгомжтой.
9: Хайр аа. Хайр аа. Юу хийгээд байгаа юм? солиороо юу?
Нур: Зогс. Чи эхнэртэй юм уу?
9: Үгүй ээ, эхнэргүй. Юу яриад байгаа юм?
Нур: Найз, эсвэл дүү л гэж битгий хэлээрэй дээ. Самат, өчнөөн хоног таг алга болчихоод... утсаа унтраачихсан. Чи ганц хоноод мөнгө буцааж өгнө гээ биз дээ? Хаана байна?
9: Надад асуудал гараад. Асуудлаа шийдэнгүүтээ мөнгийг чинь буцаагаад өгье. Амалж байна.
Нур: Тэгэхээр... гэрлээгүй гэж худлаа хэлсэн юм чинь... бусад нь юу юм? бизнест тусална гэсэн чинь ч гэсэн худлаа юу?
9: Үнэн. Үнэнээсээ хэлсэн. Асуудал гарчихаад байна. асуудлаа шийдчихвэл шууд өгчихнө. Бизнесийг чинь ч гэсэн. Мөнгийг чинь буцаагаад өгнө. Би ямар хүний мөнгөөр амьдардаг хүн байгаа биш... жаахан асуудал гарчихаад байна. Ойлго л доо. Надад хугацаа хэрэгтэй байна. Уучлаарай.
Нур: Уучлаарай, хайр аа. Утас чинь холбогдохгүй, бас... бас мөнгөний хэрэг гараад.
9: Хайр аа. Утасны асуудал ч гэсэн шийдэгдэнэ.
Нур: Уучлаарай.
9: Уучлаарай, уурлах хэрэггүй...
Нур: Сайн сонс, хөгийн новш минь. Маргааш гэхэд миний мөнгийг шилжүүл. Шилжүүлэхгүй бол хохь нь болно гэж мэд. Ойлгов уу?
9: Ойлголоо.
***********************
М: Жанар.
Жанара: Макпал?
М: Жанар. Би сургуульд орчихсон. Тэднийд тэтгэлэг байдаг гэсэн.
Жанара: Нээрэн үү?
М: Хичээлийн хуваариа ажилтайгаа зохицуулж болдог гэсэн. Мэдээж бүх юм төгс тохирохгүй ч гэсэн, ерөнхийдөө асуудалгүй.
Жанара: Тэгвэл Лейлагийнд ажиллана гэсэн үг үү?
М: Аанхан.
Жанара: Сайхан мэдээ байна. За. Би явлаа?
М: Аанха. Жанар.
Жанара: Аан?
М: Баярлалаа.
Жанара: Юунд?
М: Надад ийм боломж өгсөнд.
Ил: Сайн уу, ээж.
Жанара: Сайн уу, хонгор минь. Өнөөдөр юу хийсэн бэ? Өнөөдөр ямар байсан бэ?
Ил: Сайн. Ард чинь юу байгаа юм?
Жанара: Таа л даа.
Ил: Машин уу? Бөмбөг? Юу юм? Робот.
Жанара: Тийм ээ. Ээж нь чамд хүссэн болгоныг чинь өгмөөр л байна. Даанч хүссэнээр болохгүй юм. Хүүдээ, хайртай шүү.
Ил: Би ч гэсэн танд хайртай.
****************************
Нур: Дахиад. Яасан сул юм бэ?
Эр: Тооцоогоо хийгээрэй.
Нур: Юу?
Эр: Тооцоогоо хийчих ээ.
Нур: За... За...
Эр: Хүрэлцэхгүй байна гэж байна. Дансны чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байна.
Нур: Юу?
Эр: Дансны чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байна.
Нур: Минийх үү?
Эр: Тийм ээ, таных.
Нур: Нээрэнгээсээ юу? Энэ... аваад өг. Одоохон. Дархан. Хүрээд ир. Дархан. Сонсож байна уу? Хүрээд ир. Хурдан. Аанхан. Сонсохгүй байна. Хурдан ир...
Эр: Нархан минь.
Да: Хурдан буу.
Нур: Дархан.
Да: Буугаад ир.
Нур: Ирчихсэн байна.
Да: Чи хэр их уусан юм?
Нур: Маш их. Миний тооцоог хийгээд өг. Тооцоо хийгээд өг.
Да: Энэ хүний төлбөрийг хийе.
Эр: Юу гэсэн бэ?
Да: Төлбөрийг нь хийе.
Нур: Болж байна уу?
Да: Болж байна.
Нур: Баярлалаа. Мэдэх үү? Чи хамгийн сайн... хамгийн сайн найз. Миний баатар... Хайртай шүү. Жаахан хөгжилдье л дөө. Өглөө болтол наргицгаая. Алив л дээ.
Да: Үгүй ээ, одоо болно. Гэрт чинь хүргээд өгье.
Нур: Үүр цайтал наргия л даа.
Да: Нургуль, одоо болно. Нургуль. Нургуль. Дотор чинь муу байна уу? Нургуль... хүлээж бай л даа. Нургуль. Нургуль.
Нур: Уучлаарай. Уучлаарай. Одоо хаачих вэ? .... ирчихлээ..
Да: Болгоомжтой.
Нур: Одоохон. Би өөрөө.
Да: Алив, би тусалъя. Уначихна аа.
Нур: би өөрөө чадна гэж байна. тавиач.
Да: нургуль, хангалттай. Чи согтуу байна. Нургуль... Боль л доо.
Нур: Яасан?
Да: Болохгүй ээ. Болохгүй Нургуль. Боль...
Нур: Гоё биетэй юм байна.
Да: Нургуль, чи согтуу байна.
Нур: Хөөе. Яасан бэ?
Да: Чи согтуу байна.
Нур: Би согтоогүй ээ.
Да: Согтчихсон байна аа. Унт.
Нур: Би согтоогүй ээ.
Да: Нургуль.
Нур: Энийг тайл...
Да: Унт гэж байна.
Нур: Яагаад? Яаж байгаа юм?
Да: Тайлах хэрэггүй.
Нур: Тайлна. Тайл.
Да: Чи...
Нур: Тайл.
Да: Ёстой...
Нур: Тайл л даа.
Да: Хувцасаа тайлж болохгүй шүү.
Нур: Чи яагаад байгаа юм бэ? Намайг хүсэхгүй байгаа юм уу?
Да: Чи согтчихсон байна. Хурдан унт.
Нур: Юу хийгээд байгаа юм бэ?
Да: Өмс.
Нур: Чадахгүй ээ. Болохгүй байна.
Да: Зүгээр ээ. Болж байна. болж байна. За, хэвт хэвт.
Нур: Яаж байгаа юм? Яагаад тэгж байгаа юм?
Да: За за. Хэвтээрэй.
Нур: Өөдгүй амьтан.
Да: Санаа зоволтгүй, би чамайг хүргэж ирсэн. Ажил дээр уулзъя. Дархан.
************************
Ди: Та яагаад гунигтай байгаа юм?
Жанара: Зүгээр л. Димаш. Димаш. Надад хэлэх юм байна. Чи ухаантай, сайн хүү.
Ди: Та яагаа вэ?
Жанара: Юу ч биш ээ.
С: Хичнээн уудаг юм?
Сан: Болгоомжтой.
С: Яах гэж ингэтлээ уудаг юм? Хичнээн уух гэсэн юм?
Сан: За, яваарай.
С: Санжар, тийш нь суулгачих. Димаш, хурдан дээшээ гар. Сания, гутлыг нь тайлчих.
Мар: Би өөрөө.
Сан: Тайлаад өг.
С: Хариуцлаггүй новш. Хүмүүс хүн шиг амьдарч байхад, чамаас болж нүүр хийх газар алга. Архичин. Энэ үнэрийг нь... чи явж болно.
Жанара: Саулэ Рахатовна. Тантай ярилцах гэсэн юм.
С: Юу болоод байгааг харахгүй байна уу? Маргааш.
Сан: Ус аваад ир. Ус уучих.
Мар: Би....
****************************
Нөх: Жанар. Сайн байна уу.
Эм: Сайн байна уу. Хэнтэй уулзах гээ вэ?
Нөх: Жанартай. Я
Эм: Та хэн нь юм?
Нөх: Нөхөр нь.
************************
Эм: Туслаарай. Туслаарай.
Ай: Хүн байна уу?
Эм: Туслаарай. Туслаарай. Туслаарай.
Ай: Марат... Марат... Марат... Туслаарай. Хүн байна уу?
Эм: Алив туслаарай. Туслаарай. Хүн байна уу?
Ай: Туслаарай.
Эм: Туслаарай.
Ай: Хурдан гаргаарай.
Жанара: Туслаарай... Наашаа...
Ай: Анхан шатны тусламж.
С: Юу болсон бэ?
Эм: Амьсгалахгүй байна.
С: Амьд уу?
Эм: Ухаангүй байна.
С: Марат. Босоорой.
Ай: Сэрээгээрэй.
С: Марат. Марат. Сэр л дээ. Марат. Марат...
Эм: Ашгүй дээ.
С: Марат. энийг уучих. Халуун цай.
Жанара: Баярлалаа.
С: Чамд баярлалаа.
Жанара: Саулэ Рахатовна. Би... Тантай ярилцах хэрэгтэй байна. Саяхан та намайг сонголтоо хий гэж хэлснээ санаж байна уу? Би энэ талаар их удаан бодсон.
С: За яах вэ. Өнгөрснийг март. Хуурай хувцас авчирч өгье. Маргааш ажилдаа ирээрэй.
Сан: Хүргээд өгөх үү?
*******************
Сан: Энэ юм уу?
Жанара: Тийм.
Сан: Чи өнөөдөр намайг гайхшруулсан шүү.
Жанара: Тийм ээ. Гэхдээ би өөрөө... үхтэлээ айсан...
Сан: Тэр утаснаас болж гомдоосон бол уучлаарай.
Жанара: сүртэй юм биш ээ. Гомдмоор үг хэлсэн бол намайг бас уучлаарай.
Сан: Зүгээр ээ. Нээрээ, хүслээ өөрчилбөл ямар вэ? пирог хийж өгнө гэсэн амлалтаа өөрчлөх үү?
Жанара: Юу гэсэн үг вэ?
Сан: Чамтай нэг газар руу явмаар байна. Шууд татгалзах хэрэггүй. Жаахан бод.
Жанара: За яах вэ.
Сан: Хэрэггүй ээ, хэрэггүй. Дараа авъя.
Жанара: Тэгэх юм уу? баярлалаа. За, би орлоо.
Сан: Тэг ээ.
Жанара: Баяртай.
1-р бүлгийн 6-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home