NYANYA_S01_05

 

Няня-5

Үргэлжлэх хугацаа: 44мин

Орчуулсан: Ж.Тамир

 

 

Нэмэгдсэн дүрүүд:

Али: ихрүүдийн аав

Ха: эм, хадам ээж

 

 

Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.

Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.

Ээ: За, хоолоо идээрэй. Сайхан хооллоорой.

Охин:  Муудчихсан байна.

Ээж: Инкар. Наашаа хүрээд ир. Хаачих гээ вэ? Чамйаг даа.

Гарчиг Асрагч

Ээж: Гайгүй дээ.

Нөх: Ильяс, нааш ир.

Жанара: Ильяс. Нааш ир.

Нөх: Нааш ир. Гүй.

Ил: Аав аа, би энэ сургуульд сурах юм уу?

Нөх: Бурхан авралаар. Тийм ээ? Ильяс, шалгалтаа сайн өгнө шүү. За юу?

Ил: Аанхан.

Нөх: Тэгвэл энд сурч болно. Тийм ээ? Ильяс, айж байна уу? Битгий ай. Зоригтой ороод, сууж байгаад өгчих. За юу?

Жанара: Сандрах хэрэггүй, бүх юм сайхан болно. За юу? Утсаар яриадахъя. Байна уу?

Али: Сайн уу, Жанар. Алихан байна. Та манай ихрүүдэд асрагч олж өгсөн дөө. Инкар.

Жанара: Тийм ээ, санаж байна. Бүх юм зүгээр үү?

Али: Үгүй ээ, тэгээд л залгаж байна. Каусар болгоомжтой. Хагалчихав. Эхнэр маань томилолтоор явчихсан. Ажилчид маань нэг нь ч ирсэнгүй. Би гэртээ хүүхдүүдтэйгээ ганцаараа байна. Ганцаараа.

Жанара: Нэг нь ч ирээгүй ээ? Асрагч ч гэсэн ирээгүй юм уу?

Али: Тийм ээ, асрагч, үйлчлэгч гээд  нэг нь ч ирээгүй. Тогооч ч ирсэнгүй, Жанара.

Жанара: Хачин юм даа. Би учрыг нь мэдээд эргээд залгая. Тэгэх үү?

Али: Жанара, хурдлаарай.

**************************

Нур: Яагаад намайг оруулчихсан юм бэ? Хөөе. Хүн хараад байна.

9: 101.

Нур: Юун 101?

9: 101 сарнай.

Нур: 101 сарнай бэлэглэх юм уу?  Үгүй ээ, цөөхөн байна.

9: 103 уу? Манайд очъё.

Нур: Боль доо, хэрэггүй.

9: Яагаад? Зүгээр шдээ.

Нур: Хэтэрхий эрт байна.

9: Яагаад? Тэг л дээ. Явъя л даа, тэгэх үү? Дараа нь эргээд залгачих.  Явах уу. Аан?

Нур:  Ярих хэрэгтэй байна.

9: Тэг ээ, ав ав.

Нур: Байна уу? Хурдан ярь.

Жанара: Нургуль, ашгүй нэг авах шив. Яаралтай хэрэг. Асрагч ажилдаа очоогүй байна. Яагаад гэнэ шүү. Нургуль, нэг нь ч ажилдаа очоогүй гэж байна. Асрагчаа олоод, үйлчлүүлэгчийнх рүү явуулах хэрэгтэй байна.

Нур: Новш гэж. Тийм яаралтай юм уу?

Жанара: Гуйж байна, олоод өг. Би Ильястай сургууль дээр байна. Өнөөдөр шалгалтттай.

Нур: Ямар үйлчлүүлэгч юм?

Жанара: Нөгөө ихэр охидтой үйлчлүүлэгч. Нургуль, гуйж байна.

Нур: Ойлголоо.

Жанара: Баярлалаа. За...

9: Тэгээд? Явцгаах уу?

Нур: Чөтгөр гэж. Ажилтай болчихлоо. Гомдохгүй биз дээ.

9: Яагаад?

Нур: Ажил гарчихлаа.

9: Ингэхэд... би чамд оффис нээгээд өгөх юм уу? Өөрөө бүгдийг нь зохицуулаад. Өөрийн гэсэн өрөөтэй. Доороо хүмүүс ажиллуулаад л. Би чам дээр очоод л.

Нур: Өөрийн гэсэн агентлагтай болно гэж үү?

9: Тийм.

Нур: Энэ талаар дараа ярья тэгэх үү? Одоо яаралтай явах хэрэгтэй байна. гуйж байна. Гэхдээ амалснаа мартаж болохгүй шүү.

9: Би хэлсэндээ хүрдэг хүн шүү.

***********************

Нөх: Ильяс орчихлоо.

Жанара:  Үгүй ээ.

Нөх: Ямар нэг юм болоо юу?

Жанара:  Ажил.

Нөх: Яасан?

Жанара:  Ажил руугаа яаралтай явах хэрэгтэй байна. Ильястай байж байх уу?

Нөх: Тэгэлгүй дээ. Яв яв. Санаа зовох хэрэггүй. Ажил руугаа яв.

Жанара:  Баярлалаа. Аскар... өнөөдөр аавын төрсөн өдөр. Чамайг урьж байна лээ.

Нөх: Таг  мартчихаж. За за, очино оо. Очино.

************************

Жанара:  Хүн байна уу? Сайн уу.  Хүн байна уу?

Охин: Оночихлоо.

Али: Инкар. Каусар.

Жанара:  Одоохон. Сайн байна уу.

Али: Сайн байна уу. Уучлаарай. Жорлон орсон чинь хаалга түгжчихлээ.

Жанара:  Тийм ээ, дэггүй хүүхдүүд байна.

Али: Тийм ээ.

Жанара:  Уучлаарай.  Байна уу? За, Нургуль. Танай үйлчлэгчийн хаягийг олсон гэж байна.

Али: Тийм үү? Хаана юм?

Жанара:  Одоохон. Байна уу, Нургуль? Хаана юм? Аанхан. За. Таксигаар явчих уу?

Али: Би хүргээд өгч болох уу? энд байж арга алга. Яг одоо.

Жанара:  Нургуль. Алихан  чамайг авъя гэж байна. За.

Али: Хаанаас авах вэ?

Жанара:  Нургуль танд хаяг явуулна.

Али: Аанхан. Жанар, охидыг маань харж байхгүй юу. Би явлаа.

Жанара:  За...

Али: Чшш...

************************

Лей: Би нэг улаан даашинз авсныг санаж байна уу?

С: Аанхан.

Лей: Турчихсан чинь таарахаа больчихсон.

С: Сайн л байна шд.

Лей: Яагаад тураад байгаагаа ойлгохгүй байна.

С: Би тэгдэг ч болоосой.

Лей: Чи дандаа сайхан харагддаг шд.

Ай: Саулэ Рахатовна, бүгд бэлэн. Дулаан хувцаснууд авчихсан. Димашийн хоолыг тусад нь бэлдсэн.

С: Сайн байна. Явж болно. Айман. Димашийг хувцасаа өмс гээд хэлчих.

Ай: За.

Лей: Хүүхэдгүй явж болдог бол сайхан байхгүй юу. Хаашаа ч хамаагүй. Өмнө нь асрагчгүй яаж амьдардаг байсан юм болоо?

С: Тийм ээ.

Лей: Танай Жанар сонголт сайтай шүү.

С: Жанар уу?

Лей: Аанхан.

С: Тэр ямар хамаатай юм?

Лей: Надад түр өгсөнөө санаж байна уу? Тэгэхэд би агентлагаараа хүн олоод өгөөч гэсэн юм. Дараа нь манай асрагчийг олж өгсөн. Макпал надад Жанар өөрөө олсон гэж хэлсэн.

С: Үнэн юм уу?

Лей: Овсгоотой юм байна лээ.

С: Тийм байж. Тэр өөрөө агентлагтай болж таарч байна уу? Мөнгө олох арга хайж байгаа юм байна.

Лей: Нээрэн би дугаарыг нь найздаа өгсөн. Тэр ч гэсэн асрагчдаа сэтгэл хангалуун байна лээ. Тэгэхээр танай Жанарачка муугүй бизнесмен байна лээ. Сайн охин. Учраа олж л байна.

С: Тийм ээ.

Лей: Тийм.

Мар: За. Бид нар бэлэн. Төлөөлөгчид хөдөлсөн. Бид нар ч гэсэн хөдөлж болно.

С: Тэгье.

Ай: Саулэ Рахатовна. Димаш бууж ирэхгүй гээд байна.

С: Би одоохон...

Лей: Тэг ээ, тэг тэг. Явчихаад ир.

Мар: Сайхан байна шүү.

ЛН: Таньдаг хүмүүс байгаа юу?

С: Яагаад энд зогсоод байгаа юм?

Мар: Хэдэн хүн байгаа.

Лей: Та нар бүр сурчихаж ээ.

С: Димаш? Юу хийж байгаа юм? бос.

Ди: Би явахгүй.

С: Яагаад? Бос л доо, аав чинь хүлээгээд байна.

Ди: Би явмааргүй байна.

С: Яагаад?

Ди: Тэнд очоод би уйдна.

С: Димаш. Аав чинь машинд хүлээж байгаа.

Ди: Та надтай машины үзэгслэн үзнэ гэж амалсан.

С: Тэгээд л, машины... үзэгслэнд явна шдээ. Гэхдээ өнөөдөр биш. За юу . Наашаа хар. Өнөөдөр аав нь их чухал уулзалттай. Хувцасаа өмсчих, би тусалъя. Бос. Явъя.

Ди: Явахгүй гэж байна. Явахгүй.

С: Чи чинь яаж байна аа?

Ди: Явмааргүй байна гэж байна. Яв.

С: Яагаад уурлаад байгаа юм бэ? Юу болсон юм? Тайвшир. Хурдан хувцасаа өмс.

Ди: Явахгүй гэж байна. Муу хүн. Би танд хайргүй. Явахгүй. Явахгүй. Танд хайргүй.

С: Хангалттай. Одоо боль.

Ди: Явахгүй. Явахгүй.

С: Айман.

Ди: Явахгүй. Явахгүй.

С: Айман. Наашаа хүрээд ир.

Ди: Явахгүй гэж байна. явахгүй. Явахгүй. Явахгүй.

С: Ямар нэг юм хийгээрэй.

Ди: Би явахгүй. Танд хайргүй. Явахгүй. Явахгүй. Явцагаа. Би явахгүй.

Ай: Димаш. Битгий ингэ л дээ.

Ди: Явахгүй. Өөрсдөө явцагаа.

Ай: Димаш, битгий урла л даа.

Ди: Яв.

Ай: Битгий уурла.

Ди: Бүгдээрээ, явцагаа. Явцагаа.

**************************

Жанара:  Байна уу? За. Айман?

Ай: Жанар, чи хаана байна? Айман байна.

Жанара: Тийм ээ, сонсож байна. Идээрэй.

Ай: Чамайг ажилдаа ир гэж байна. Димаш, уурлаад байна.

Жанара: Өнөөдөр миний амралтын өдөр шд. Илься өнөөдөр шалгалттай. Саулэ Рахатовна мэдэж байгаа.

Ай: Чи хурдан ирэх хэрэгтэй байна.

Жанара: Би өнөөдөр нэг хүний оронд ажиллаж байгаа болохоор очиж чадахгүй нь.

Ай: Жанар. Чи ирэхгүй бол бид хоёр хоёулаа өнгөрнө. Хурдан ир...

Жанара: Ойлголоо, Айман. Аанхан. Удахгүй уулзъя. Та хоёр яаж байгаа юм? Энэ юу юм? Яаж байгаа юм? Утас өгөөдөх. Охид оо. Өг... Охид оо. Яасан сахилгагүй юм бэ? Өгөөдөх. Суугаач. Байна уу, Нургуль? Юу болж байна? олсон уу?

**********************

Лн: За за Макэ. Түрүүлээд явлаа. Амжуулах ажил байна. Та хэд араас хүрээд ирээрэй.

Мар: Хүлээлгэсэнд уучлаарай. Ийм асуудал гарна гэж бодсонгүй.

Лей: Уучлалт гуйх хэрэггүй ээ, Марат. Зүгээр. Хамгийн чухал нь, араас ирээрэй. За юу?

ЛН: За.

Мар: Новш.

Эм: Димашийг зүгээр өнгөрөөхгүй байх даа.

Эм2: Тэгж ярихаа боль оо.

Эм: Саулэг өрөвдчихлөө.

Эм2: Харин би Жанарыг өрөвдөж байна. Одоо тэрнийг буруутгана даа.

*******************

С: Димаш, битгий уйл. За, тайвшир. Битгий уйл, Димаш.

Мар: Саулэ. Хүмүүс явчихлаа. Бакиевынхан ч явчихлаа. Бид нар л үлдчихлээ. Ойлгож байна уу?

С: Зүгээр ээ, араас нь оччихно.

Мар: Цагдаа хөдлөх тийм хэцүү юм уу?

С: Яагаад хашгичаад байгаа юм? Би хэлээд байна шд. Асрагч амарч байгаа. Хүүхэд уурлаад байна. Харж байгаа биз дээ? Би яах ёстой юм?

Мар: Яаж хашгирахгүй байх юм? Энэ уулзалт надад ямар чухал болохыг мэдэж байна уу? Энэ уулзалтад оролцохын тулд би зөндөө мөнгө өгсөн. Асрагчгүй ганц хүүхдийн учрыг ч олж чадахгүй.

С: Юу гэнэ ээ? Чи намайг гэр бүлээ гэж авч явах гэж байгаа юм уу? Эсвэл аавынхаа төлөө юу?

Мар: Чи юу гэнэ ээ?

С: Яасан?

Мар: Миний гэрт дахиад ингэж яриад үзээрэй. Гичий. Димаш. Нааш ир. Зүгээр ээ. Зүгээр. Димаш.  Зүгээр ээ, зүгээр. Битгий уйл.

************************

Жанара: Боль. Охид оо. Охид оо. Нааш нь өгчих. Өгөөрэй... энийгээ хураа. Ийм том болчихоод ингэж болдог юм уу? бүх тоглоомоо хураа... Нургуль, юу болж байна? Хэзээ, хэзээ ирэх юм бэ? Энэ арай л дэндэж байна. Хамаг тоглоомоо тараагаад хаячихсан. Хөөе... Охид оо, тоглоомоо хураагаарай... Чи л дутаад байж гэнэ дээ. Байна уу?

Эм: Жанар Талгатовна, сайн байна уу.

Жанара: Сайн байна уу.

Эм: Сургуулиас ярьж байна.

Жанара: За, сонсож байна.

Эм: Хүү тань шалгалтаа их сайн өгсөн.

Жанара: Ти-тийм үү? Танд баярлалаа.

Эм: Нэг дэх өдөр сургууль дээр ирээрэй. Шууд хичээлдээ орж болно. Бичиг баримтыг нь шуудангаар явуулчихсан.

Жанара: За, ойлголоо. Ойлголоо. Нөгөө юу...

Охид: Хөөе. Олсон доо...

Жанара: Болиоч. Болно оо. Хангалттай. Утсаар ярьж байна. болно оо. Одоо боль. Чимээгүй. Болно оо. Боль... Хангалттай. Би ээж рүү чинь залгалаа.

Охин: Үгүй ээ, битгий залга. Ээж бид хоёрыг загнана.

Жанара: Яг зөв. Загнах хэрэгтэй. Юу хийснээ хар л даа. Хамаг юмаа тараагаад шидчихсэн. Би залхаж байна. Хүний үгэнд орохгүй байгаа биз дээ? Ээжтэйгээ учраа ол. Сайн байна уу. Тийм ээ, танай охид...

Охин: Үгүй ээ, битгий ярь. Бид хоёр үгэнд чинь орно. Гуйж байна.

Жанара: Охид чинь... их ухаантай, бас хүмүүжилтэй. Буугаад ир...

Нур: Жанар.

Жанара: Чшшш...

Нур: Бид нар... Яасан бэ?

Жанара: Унтаж байна.

Али: Унтаж байна аа?

Жанара: Тийм.

Али: Өдийд унтдаггүй шд.

Жанара: Цэвэрлэгээ хийгээд ядарсан байх. Нээрэн, олсон уу?

Нур: Олсон.

Жанара: Ойлгохгүй байна. Яагаад тодорхой шалтгаангүй ажлаа тасалж байгаа юм?

Ээ: Би санаачлаагүй. Эд нар л намайг ятгаад байсан.

Эм2: Эд нар гэж юу гэж байгаа юм? Өөрөө дэмжчихээд. Ажил хаялт хийе гэчихээд.

Жанара: Юун ажил хаялт билээ?

Эр: Шууд утгаараа. Бид нар байхгүй бол яаж ч чадахгүй гэдгийг ойлгуулах гэсэн юм.

Нур: Наадахыг чинь угаасаа мэдэж байгаа. Тэгээгүй бол та нараар яах юм?

Эр: Биднийг үнэлэхгүй байна. Цалингаа ч нэмэхгүй. Сүүлийн үед юмны үнэ яаж өссөнийг мэдэж байгаа биз дээ? Би тогооч  болохоор яаж ийгээд өлсөхгүй. Тэгсэн ч гэсэн хүүхдүүдээ өсгөх хэрэгтэй биз дээ.

Жанара: Яагаад агентлагтаа хандаагүй юм? Чи яагаад надад хэлээгүй юм?

Ээ: Жанар, ганц мөнгөний хэрэг биш ээ. Харилцаанд учир байна. бид нар хооллож, хувцаслаж, гэр орныг нь цэвэр цэмцгэр байлгадаг. Тэгсэн мөртлөө байнга сэтгэл дундуур.  Өөрсдөө юу ч хийдэггүй мөртлөө, бид нарыг байнга илүү цагаар ажиллуулдаг. Хүүхдүүд нь ямар билээ? Харсан биз дээ? Ийм хүүхэд байх уу.

Нур: Бүгдийг нь ойлголоо. Гэхдээ тэд чинь хүүхэд. Ямар нэг арга олох хэрэгтэй. Чиний ажил биз дээ. Ингэхэд яагаад гомдоллоод байгаа юм? Бас юун ажил хаялт вэ? Очоод цалингаа нэмж өгөөч гэж хэлж үзсэн юм уу? Жанар, ярилцах хэрэгтэй байна.

Жанара: Явъя. Одоохон. Ийшээ...

Нур: Энэ хэдэд ичих нүүр алга.

Жанара: Хэлж байгаа нь үнэн бол яах вэ? Эзэд нь үнэхээр дээрэнгүй харьцдаг бол яах вэ?

Нур: Тэгээд? Мөнгийг нь авч байгаа биз дээ? Тийм үү? Эд нар надаас их цалин авдаг шд. Би ч гэсэн зүгээр суудаггүй. Манай дарга гэж адгийн амьтан. Жанар, ингэж болохгүй. Дахиад ийм явдал гаргахгүйн тулд энэ асрагчийг халах хэрэгтэй.

Жанара: Новш гэж. Жаахан харзная. Эзэдтэй нь яриад үзье. Ямар нэг шийдвэр гаргахгүй бол... орных нь хүний хайхаас.

Нур: Тэгье.

Ээ: Та ойлгоорой, танай хүүхдүүдийг харах үнэхээр хэцүү байдаг. Та өнөөдөр өөрөө харсан байх.

Али: Тийм ээ, харсан.

Ээ: Тийм болохоор бид нарт хийж байгаа ажилдаа тохирсон цалин, бас... зохих ёсны хүндлэл хэрэгтэй байна.

Эр: Бас хэлэлгүй ийм шийдвэр гаргасанд биднийг уучлаарай.

Али: Та нарын ажлыг үнэлээгүй бас анзааралгүй өнгөрөөсөн бол намайг уучлаарай. Эхнэр бид хоёр та нарыг гомдоох гээгүй юм шүү. Цалингийн тухайд томилолтоос ирэхээр нь би ярилцаад үзье.

Жанара: Харав уу, тийм хэцүү биш байгаа биз дээ. Өө, би утсаа аваад ирье.

Али: Алдаанаасаа суралцацгаая. Яагаад зогсоод байгаа юм. Ор л доо... Ор ор...

*********************

Охин: Энийг хайж байна уу?

Жанара: Баярлалаа.

Охин: Ажиллахгүй байх даа.. Уучлаарай.

Жанара: Зүгээр ээ. Засуулчихна. Юу болоо вэ? Утсаа засварт өгөөд засуулчихвал зүгээр болчихно.

Охин: Утаснаас болоогүй ээ.

Жанара: Юу юм?

Охин: Манай асрагч дахиад ажиллах уу?

Жанара: Тэгнэ ээ.

Охин: Тэрний оронд та ажилладаг байсан ч болоосой.

Жанара: Би өөр айлд ажилладаг юм. Асрагч нь таалагддаггүй юм уу?

Охин2: Үгүй. 

Жанара: Яагаад? Энэ... юу вэ?

Охин: Үгэнд нь орохгүй болохоор бид хоёрыг зоддог.

Жанара: Үнэн үү?

Ээ: Хэл гэж байна. яачихаад байгаа юм бэ? Очоод хурдан цэвэрлэ. Намайг очиход цэвэрлэчихсэн байгаарай. Мэдэв үү? Зогс чи. Яагаад үгэнд ордоггүй юм бэ?

Жанара: Ээж аавдаа хэлсэн үү?

Охин2: Үгүй.

Охин: Ээж аавдаа хэлбэл бид хоёрыг ална гэсэн.  Танд л хэлж байна.

********************

Али: Цалинг чинь 15-20%-аар нэмэх талаар бодож үзье. Хамгийн гол нь та нар ажлаа хийх хэрэгтэй.

Эм: Болж байна.

Нур: Олоогүй юу?

Жанара: Хүүхдүүдийг зоддог гэсэн чинь үнэн үү? Үнэнээ хэл...

Ээ: Жанара, галзуураа юу?

Нур: Хэн тэгж байна?

Жанара: Хүүхдүүд.

Ээ: Худлаа ярьж байгаа юм. Тэр хүүхдүүдэд итгээд байгаа юм уу?

Жанара: Та нар мэдэж байсан уу?

Эр: Үгүй ээ. Би юу ч мэдэхгүй. Цалингийн талаар л ярилцаж тохирсон юм.

Жанара: Үнэнээ хэл.

Ээ: Би зодоогүй. Зүгээр л түлхсэн.

Али: Түлхсэн?

Жанара: Зүгээр л түлхсэн? Энийг түлхсэн гэх үү?

Эм: Бид нарыг ашиглаж байсан юм уу?

Ээ: Тэгээд юу гэж?

Жанара: Аан?

Али: Харин ч ойлгуулах хэрэгтэй. Томчуудаар тоглож болдоггүй гэдгийг мэдэж аваг.

Жанара: Хөөе. Би чамд итгэсэн. Би дандаа та нарын талд зогсдог. Яаж ингэж чадаж байна аа? Яаж хүүхдэд гар хүрч чадаж байна аа? Чамайг халсан.

Ээ: Жанар, би...

Али: Зайл. Та нар ч гэсэн.

Нур: Ичих нүүр алга. Уучлалт ч гуйсангүй.

Жанара:  Бид нарын буруу. Биднийг уучлаарай. Би хүүхэдтэй болохоор таныг сайн ойлгож байна.

Нур: Тийм ээ, биднийг уучлаарай.

Али: Өөр хаана ч байсан та нарыг шүүхэд өгөх байсан. Гэхдээ би тэгэхгүй. Гэхдээ, цаашид танайхтай хамтарч ажиллахгүй. Баяртай.

Жанара: Баярлалаа. Баяртай.

***********************

Нур: Юу болоод байна аа?

Жанара: Биеэ барьж дийлсэнгүй.

Нур: Чи хэзээнээс ийм зоригтой болчихсон юм? Эхлээд надтай ярилцахгүй дээ. Надтай зөвлөлдөж болно шд.

Жанара: Миний оронд байсан бол чи ч гэсэн ингэх байсан. Яаж зодсоныг нь хараа биз дээ? Аймшигтай.

Нур: Ичдэггүй юм байх даа.

Жанара: Ярих ч юм биш.

Нур: Тэрнийг шийтгэх үү?

Жанара: Хэрэггүй ээ. Нээрээ, хэд болж байна? Үгүй ээ. Үгүй. Новш гэж.

Нур: Яасан бэ?

Жанара: Саулэ Рахатовнагийнд очих ёстой байсан юм. За за. Аяар утсаар ярья. Явлаа.

********************

С: Ирчихсэн үү?

Жанара: Уучлаарай.

С: Чи хоцорсон.

Жанара: Би аль болох яарч ирлээ.

С: Зайл. Би чам руу хичнээн удаа залгасан бэ? Аан? Хэд? Бизнесээс чинь болоо юу? Бизнесмен гэнэ шүү... Нэг бол надад ажилла. Үгүй бол эндээс зайл. Ойлгов уу? Харсан зүгтээ тонил... Зайл... Зайлаач...

***********************

9: Таалагдсан уу?

Нур: Тийм ээ, амттай байлаа.

9: Тооцоогоо хийгээдэхье. Тооцоогоо хийе.  

Нур: Өглөө хэлсэн үг чинь, үнэн юм уу?

9: Бизнесийн тухай юу? Тийм ээ. Яагаад болохгүй гэж, чи дуртай байвал. Болно шдээ.

Нур: Нээрэн үү?

9: Мэдээж.

Нур: Тэгвэл би бизнес төлөвлөгөө боловсруулж өгье. танилцуулга бэлдчихье. Манайх хамгийн шилдэг асрагчийн агентлаг болно.

9: Тэг л дээ.

Нур: Баярлалаа.

Эм: Тооцоо.

9: Надад бизнес төлөвлөгөөгөө үзүүлээрэй. Би туслалгүй яах вэ дээ.

Эм: Уучлаарай, энэ карт болохгүй байна.

9: Одоохон. Энийг үз дээ.

Эм: Энэ ч гэсэн болохгүй байна.

9: Яагаад болдоггүй билээ?

Нур: Хэд болсон бэ?

Эм: 27мянга. Би төлчихье.

9: Хэрэггүй ээ, хэрэггүй. Хэрэггүй.

Нур: Сүртэй юм биш шд.

Эм: Танд баярлалаа.

9: Онцгүй юм боллоо.

Нур: Тоох хэрэггүй дээ. Сүртэй юм биш.

9: Эвгүй ч гэлээ, асуух юм байна. Миний  карт ажиллахгүй байна. Надад 500мянгыг зээлж болох уу? Би маргааш буцаагаад өгчихье. Найзуудтайгаа уулзахаар мөнгө хэрэг болно. Мөнгөгүй яаж уулзах вэ дээ.

Нур: Би хараадахъя... Надад 400мянга л байна. болох уу?

9: Тийм ээ. Маргааш буцаагаад өгчихье.

Нур: Маргааш яг өгнө биз?

9: Өгөлгүй яах вэ дээ.

Нур: Би чам шиг баян биш болохоор...

9: Хөөх. Баярлалаа. Чиний төлөө. Ирчихлээ...

*************************

Өвөө: Ирсэнд баярлалаа. Холбоотой байгаарай.

Эм: Танд ч гэсэн баярлалаа. Холбоотой байна аа.

Өвөө: Биеэ бодоорой.

Жанара: Сайн байна уу?

Эм: Сайн уу, Жанар.

Жанара: Та сайн биз дээ?

Эм: Сайн сайн.

Өвөө: Өө, Жанар.

Жанара: Аав аа, төрсөн өдрийн мэнд.

Ил: Ээж ээ. Намайг сургуульд авсан уу?

Жанара: Тэгэлгүй дээ. Онц байна.

Өвөө: Яасан их оройтов? Хаана байсан юм?

Жанара: Уучлаарай, ажил дээр оройтчихлоо.

Өвөө: Чамайг л хүлээж байлаа. Оръё.

Жанара:  За. Орцогооё.

Өвөө: Ор ор. Ороорой.

Эм: Танай хөршүүд хэвээрээ юу?

Эмээ: Тийм ээ.

Эм: Их сайн хүмүүс шүү.

Эмээ: Харин тийм ээ. Тэр үнэн...

Жанара: Сайн байна уу.

Ха: Сайн уу, Жанар?

Эмээ: Жанар, яагаад зогсоод байгаа юм? Танихгүй хүн байгаа биш. Суу л даа, цай уу.

Өвөө: Тийм ээ, суу.  Суу. Бялуугаа наашлуулчих. Суу...

Жанара: Цай хийгээд ирье.

Эмээ: Би өөрөө хийчихнэ. Суу л даа.

Өвөө: Цай уугаарай. Хол газраас ирсэн хүн.

Ха: Ууж байна аа.

Өвөө: Цай уу.

Ха: Уулгүй яах вэ.

Өвөө: Шолпан, цай хийж өг.

Нөх: Би залгасан, утсаа унтраачихсан байна лээ. Юу болсон юм?

Ха: Харин ч гайгүй яваад ирсэн.

Жанара: Эвдэрчихсэн.

Нөх: Өгч бай. Дэлгэц нь хагарчихаж.

Жанара: Тийм ээ, би унагаачихсан.

Нөх: За яах вэ. би хүнд үзүүлээд өгье. Санаа зоволтгүй. Засварт өгөөд дэлгэцийг нь солчихвол болно.

Жанара: Баярлалаа. Та сайн уу?

Ха: Сайн. Сайн.

Жанара: Хэзээ ирээ вэ?

Ха: Өнөөдөр. Та хэдтэй уулзах санаатай. Тэгсэн аавын чинь төрсөн өдөр байж таарлаа.

Өвөө: Тийм ээ.

Ха: Баяр хүргэе.

Өвөө: Баярлалаа.

Ха: Жанар. Ильясыг өөр сургуульд өгөх гэж байгаа юм уу?

Жанара: Тийм ээ. Хувийн сургуульд өгөх гэж байгаа.

Ха: Яагаад? Үнэтэй биз дээ?

Жанара: Тийм ээ. Гэхдээ ажлын журмаар надад хөнгөлөлт үзүүлж байгаа.

Ха: хямдруулсан ч гэсэн... чи яаж ганцаараа төлөх юм?

Эмээ: Цай уу...

Нөх: Зүгээр ээ, ууж байна.

Ха: Аскар.

Нөх: За?

Ха: Энэ буруу. Яагаад өөрсдийгөө боддоггүй юм? Ильясыг ч гэсэн бодох хэрэгтэй. Бүгд л муудалцаж, сайдалцдаг. Залуу хүмүүс байж.  Юу болоод байгаа юм? Хүүгээ эцэггүй өсгөх гээ юу?

Нөх: Үгүй.

Ха: Эсвэл өнчин болгох гээ юу? Тэгэхгүй шүү. Тийм юм байхгүй. Хангалттай. Та нар хүүхэд биш. Ухаан суух цаг болсон.

Нөх: Санаа зовох хэрэггүй.

Ха: За. Би удахгүй явах болох нь. Ачтайгаа жаахан тоглоодохъё.

Өвөө: Тэгэлгүй яах вэ.

Ха: Дараа ирнэ ээ.

Өвөө: Тэгээрэй. Ирээрэй.

Ха: За... нэг залбирчихъя.

Өвөө: Тэгье.

Ха: Явахаасаа өмнө.

Өвөө: Тэгэлгүй яах вэ. Танд эрүүл энх, амар амгаланг...

Ха: Тэгэлгүй яах вэ...

Өвөө: гэр бүл нь аз жаргалаар дүүрэн байг.

Ха: Баярлалаа.

Өвөө: Хорвоо дэлхий амар амгалан... аз жаргалтай мөчүүдээр дүүрэн байг. Ильяс, аав ээжтэйгээ бүрэн бүтэн гэр бүлд өсөх болтугай. Хичээл номондоо шамдан суралцах болтугай.

Ха: Яг зөв.

Өвөө: Та аян замдаа сайн яваарай.

Ха: Тэгнэ ээ.

Өвөө: Амэн.

Бүгд: амэн.

Ха: Ерөөл  бат оршиг. 

*****************************

Өвөө: Ильясыг ямар сургуульд өгөх гэж байгаа юм?

Жанара: Шинээр нээгдсэн сайн сургууль. Одоо байгаа сургуульдаа явах дургүй байгаа. Тэгээд ч ажлаас төлбөрийг нь хөнгөлж өгч байгаа.

Өвөө: Сайн юм болж. Ийм боломж олдож байхад яагаад болохгүй гэж.

Жанара: Тийм ээ.

Өвөө: Жанар... ингэхэд чи зүгээр үү?  Сүүлийн үед чи их ядарсан харагдаад байна.

Жанара: Юу ч биш ээ, аав аа. Зүгээр л амжуулах ажил ихтэй байгаа болохоор... жаахан ядраад.

Өвөө: Ачаа чинь хэтрээд байгаа юм биш үү?

Жанара: Үгүй ээ, харин ч хангалтгүй байна.

Өвөө: Тэгж ярих хэрэггүй. Бүгдийг нь амжуулах гэж зүтгэж байж. Ганцаараа бүгдийг нь зохицуулах амаргүй шүү.

Ил: Аяархан ярь л даа. Бид нар унтмаар байна.

1-р бүлгийн 5-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home