NYANYA_S01_04

Няня-4

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

Нэмэгдсэн дүрүүд:

 

Гу: эм, шинэ асрагч Гуля

Эр5: нөхөр

Эм5: эхнэр

 

Бичиг: Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.

Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.

 

Эр5: Сайн уу.

Эм5: Аяархан. Хүүхэд унтаж байгаа.

Эр5: Идчихээр юм байна уу?

Эм5: Захиалаад идчих. Өнөөдөр юу ч хийж чадсангүй. Хүүхэд зуурчихаад салдаггүй.

Эр5:  Ойлгомжтой.

Эм5: Мартсанаас, би өнөөдөр эмнэлэг орсон. Хамт  ажилладаг байсан Кристинатай таарсан. Намайг хэзээ ажилдаа орох вэ гэж асууж байна лээ. Чи юу гэж бодож байна? би нээрэнгээсээ ажилдаа ордог юм билүү?  Асрагч хөлсөлчихье. Одоо бүгд л тэгдэг болсон. Аликош ч гэсэн том болчихлоо.

Эр5:  Сайхан санаа байна. Оролдоод үзье.

Эм5: Нээрэн үү?

Эр5:  Тийм ээ.

Эм5: Сэрчихлээ... Баярлалаа, хайр аа.

Гарчиг Асрагч

Эм: Салах шалтгаан?  

Нөх:   Чи юугаа чаддаг юм? Ильяс бид хоёр байхгүй бол чи юу ч биш болно. За юу. Энэ чинь тоглоом биш. Өөрөө, найзууд чинь тусална гэж бодоо юу? Үгүй.

Эм: Жанар?

Жанара: Ааш зан тохирдоггүй.

Эм: Бичиг баримтаа? Гэрлэлт цуцлах хугацааг сунгасан. Эвлэрлийн гурван сар өгдөг болсон. Хүүхдийн асран халамжлах эрхийг өөрсдөө шийдэх хэрэгтэй. Эсвэл бичиг баримтаа бэлдээд шүүхээр шийдүүлж болно.  

Нөх:   Яах гэж намайг энд авчирсан юм?

Жанара: Аскар,  гуйж байна. Ойлго л доо. Ильясын асуудлыг маргахгүйгээр шийдье.

Нөх:   Маргахгүй гэнэ шүү. Тархи чинь зүгээр үү? Тархи чинь зүгээр үү? Хүүхэд Алмата руу авч явах гэж байж маргахгүй шийднэ гэнэ шүү.

Жанара: Аскар.

Нөх:  Тэгээд үз л дээ. Чи эхэлсэн шүү. Харж байгаарай.

Жанара: Гуйж байна. Аскар.

Нөх:   Тонил.

Жанара: Байна уу?

Эм: Жанар Алкатовна мөн үү? Сайн байна уу?

Жанара: Сайн байна уу.

Эм: Сургуулиас ярьж байна.

Жанара: Тийм ээ, би сонсож байна.

Эм: Таны дугаарыг Саулэ Рхатовна өгсөн юм.

Жанара: За.

Эм: Та өнөө орой ирж чадах уу?

Жанара: Тэгэлгүй яах вэ. Ойлголоо. Баяртай...

********************

Нур: Тийм ээ, манайд өргөн сонголт байгаа. Аанхан. Тийм ээ, бид танд тохирох хүүхэд асрагч олж өгнө. Энэ тал дээр санаа зовохгүй байж болно. Аанха. Аанха... За, түр баяртай. Аанхан... Чи энд юу хийж байгаа юм? Марат Нургалиевич удахгүй ирнэ. Чамайг харчихвал бид хоёр хоёулаа баларна.

Жанара: Гэхдээ... Уурлахаа боль л доо. Чи өөрөө л яаралтай гэсэн биз дээ. Тэгээд л би ирлээ. Бас... Надад та хоёрт хэлэх юм байна.

Нур: Юу юм?

Жанара: Би салах өргөдлөө өгчихсөн.

Нур: Ашгүй дээ. Новш гэж. Царайгаа хардаг ч болоосой.

Да: Ингээд дуусчихгүй ээ. Шүүх хуралд бэлдэх хэрэгтэй. Ийш тийшээ явах ажил их гарна.

Нур: Ядаргаатай амьтан.

Жанара: Нээрэн, чи юу хэлэх гэсэн юм?

Нур: Би хэлээ биз дээ, Лейла сайн хүн гэж. Манайхын найзууддаа санал болгосон байна лээ. Өглөөнөөс хойш гурван захиалга орж ирсэн. Ямар вэ? Баярлахгүй байгаа юм уу?

Жанара: Асрагч хаанаас олох юм?

Да: Зар. Зар тавь.

Жанара: Ямар хүн ирэхийг мэдэх боломжгүй шд. Итгэхэд хэцүү.  

Нур: Марат Нургалиевич ирж байна.

Жанара: Би яах вэ?

Нур: Явъя...

Жанара: Хөөе...

Да: Хөөе.

Жанара: Нургуль.

Да: Нургуль, чи галзуураа юу?

Нур: Чимээгүй. Хурдан ор...

Жанара: Нургуль, би...

Да: Нургуль, намайг оролцуулаад үзээрэй.

Нур: Дуугүй сууж бай.

Да: Яаж...

Мар: Үгүй ээ...

Да: Сайн байна уу.

Мар: Нургуль.

Да: Сайн уу.

Мар: Уулзалтуудыг бүгдийг нь хойшлуул. Би өнөөдөр завгүй.

Нур: За.

Мар: Чи зүгээр үү?

Нур: Шөнөжин зугаалсан гэсэн. Та мэднэ шд.

Мар: Эсвэл... та хоёрын дунд ямар нэг юм болсон юм уу?

Нур: Үгүй ээ. Энэнтэй юу? Бурхан өршөөг.

Мар: Харамсалтай. Аан. Хими цэвэрлэгээнээс пиджак авчихсан уу?

Нур: Таг мартчихаж.

Да: Би авчихсан шд. Шүүгээнд байгаа.

Мар: Тийм үү? Тийм бол...

Да: Үгүй ээ. Орой авна гэж хэлэх гэсэн юм.

Нур: Орой яг авчирна аа.

Мар: Авсан, аваагүй гээд л. Яагаад байгаа юм?

Нур: Саулэ Рахатовнад юу гэж хэлэх вэ?

Мар: Уулзалттай. Утасдаад намайг завгүй гээд хэлчих. Дархан?

Да: Аан?

Мар: Ярих юм байна. Ороод ир.

Нур: Та орохгүй юм уу?

Сан: Би тэнд үүргэвчээ үлдээчихсэн.

Нур: Санжар.  

Сан: Бурхан минь. Та хоёр саяхан танилцсан юм уу?

Нур: Тийм ээ. Жанар бид хоёр хамт йогт явдаг юм.

Сан: Аан, йогт  явдаг юм уу?

Нур: аанхан.

Сан: Өө.            

Жанара: Бид хоёр танилцаад тийм ч удаагүй. Гуйж байна, хүнд битгий хэлээрэй. Нургуль... намайг Саулэ Рахатовна руу ажиллахаар явуулсан юм.

Сан: Тийм бол, болгоомжтой байгаарай даа. Марат энд уулзалттай. Нэг дэх, гурав дахь, тав дахь өдөр үдээс өмнө энд байдаг юм. Баригдчихав.

Жанара: Их баярлалаа.

Сан: Хоосон баярлалаагаар яах билээ? Надад ямар ашигтай юм? Аан?

Нур: Танд нэрийн кофегоо хийж өгье.

Сан: Кофе? Тэг л дээ. Харин чи?

Жанара: Хоол хийж өгье. Би...

Сан: Үгүй ээ. Хоол хэрэггүй. Чамайг пирог сайн хийдэг гэж сонссон. Хийж өгч болно биз дээ.

Жанара: Болж байна.

Сан: За. Тохирлоо.

Нур: Ухна.

Жанара: Юу?

Нур: Чамтай сээтэгнээд байна шд.

Жанара: Болиоч дээ.

Нур: Би ийм юм анзаарахдаа сайн. Сонирхолтой л юм.

**************************

Жанара: Саулэ Рахатовна. Маш их баярлалаа. Өглөө сургуулиас залгаад сайн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн.

С: Ойлгомжтой. Жанара. Марат бид хоёр өнөөдөр Лейлагийнд очино. Чи тэднийд очиж байсан. Димашийг хувцаслачихаарай. Бас энд хооллочих. Тэдний хоол глютен ихтэй байдаг юм.

Жанара: За, тэгье ээ. Димаш бүгдээрээ хамт явна гээд баярлаад байсан.

С: Тийм ээ. За?

Нур: Саулэ Рахатовна, сайн байна уу.

С: Сонсож байна.

Нур: Марат Нургалиевич өнөөдөр олон уулзалттай, өдөржин завгүй байна гэж хэлээрэй гэсэн юм.

С: Тийм үү? За, ойлголоо.

Нур: Аанхан. Баяртай.

С: Тэгэхээр... өнөдөр Димаш бид хоёр хоёулаа явах нь.

**********************

Ил: Хөөх. Энэ сургууль надад таалагдаж байна. Бас чихэр байна.

Эм: Жанар Талгатовна. Би удирдлагуудтайгаа ярилцсан. Саулэ Рахатовна утсаар ярьсан. Гэхдээ манай төлбөргүй тэтгэлэг дуусчихсан байгаа. Гэхдээ та хоёрт... Саулэ Рахатовна хүсэлт тавьсан болохоор орон тоо гаргахаар болсон. Та хоёр шалгалт өгнө. Дөрвөн хэсэгтэй тест байгаа.

Жанара: За. Бид хоёр бэлдье. Уучлаарай. Би төлбөрийн талаар мэдэх гэсэн юм.

Эм: Хөнгөлөлт нь 75% байгаа. Гэхдээ сардаа ойролцоогоор 100мянгыг төлөх байх. Бага мөнгө биш гэдгийг ойлгож байна. Гэхдээ хүүхэд чинь робот техникийн шинэ дугуйланд хамрагдаж болно.

Ил: Хөөх. Робот хийж болох юм уу?

Эм: Тийм ээ, болно. Бас манай сургуулийн төлбөргүй бүх дугуйланд хамрагдаж болно. Спортын секц, зураг, хөгжмөөс гадна... бусад бүгд байгаа.

******************************

Нур: Аан? Хэдэн настай юм? Ажлын туршлага байгаа юу? Байхгүй гэж үү?

Жанара: Та хүүхэдтэй юу?

Эм: Байгаа. Хоёр хүүхэдтэй.

Эм: арван настай хүү байгаа. Аулэд манай ээж аав хоёртой амьдардаг юм.

Эм: Байхгүй.

Нур: Хэд ээ? 400мянга уу? Хонгор минь чи Америкт биш Казхтанд байгаа.

Жанара: Тийм ээ, болно.

Нур: Хүүхэд үгэнд чинь орохгүй бол яах вэ?

Эм: Тэгвэл хүссэн бүгдийг нь зөвшөөрнө.

Эм: Хүүхдээс л шалтгаална.

Жанара: Эрх дураараа хүүхэд байвал яах вэ?

Эм: Ямар нэг байдлаар арга эвийг нь олно.

Эм: Хүүхдийн ээжээс танилцуулж өгөхийг хүснэ.

Жанара: Тийм боломж байхгүй бол яах вэ?

Эм: Хүүхэдтэй олон сэдвээр ярилцаж үзнэ. Хүсэхгүй бол би өөрйинхөө ажлыг л хийнэ дээ. Тэгж байгаад өөрөө учраа олчихно шд.

Эм: Ээжийг нь бодогдуулахгүйн тулд олон янзын тоглоом тоглоно.

***********************

Эр: Тэгэхээр... Аскар гэл үү?

Нөх: Тийм.

Эр: 32-той юм уу?

Нөх: Тийм ээ.

Эр: Өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан уу?

Нөх: Тийм ээ, ажиллаж байсан. Энд өөрийн гэсэн цэгтэй байсан. Тэнд ажиллаж байсан.

Эр: Оскар... Тэгвэл Оскар гэж дуудаж байя.

Нөх: За. Хэд хүртэл ажилладаг вэ?

Эр: Манайх уу? Орой 8 хүртэл. Тэгээд бүх юм аа хураах хэрэгтэй.

Нөх: Ойлгомжтой.

***************************

Жанара: Димаш? Чи зүгээр үү?

Ди: Үгүй.

Жанара: Хөөе. Яасан бэ? Өвдсөн юм уу?

Ди: Ильяс аавтайгаа байнга уулздаг уу?

Жанара: Үгүй. Яагаад асууж байгаа юм?

Ди: Тэгвэл надтай адилхан юм байна.

Жанара: Хонгор минь. Димаш, аав чинь чамтай хамт амьдардаг шд. Ильясын аав нь тусдаа амьдардаг юм.

Ди: Аавыг хараагүй удаж байна. Бид нартай амьдрахаа больчихсон ч байж магадгүй. Бид нар хэрэггүй юм бол уу?

Жанара: Димаш, тэгж ярьж болдоггүй юм, за юу? Аав нь чамд зөндөө хайртай. Чиний төлөө ажиллаж байгаа шд. За юу? Димаш. Дугуй унамаар байна уу?

Ди: Би унаж чадахгүй.

Жанара: Би заагаад өгье. Хүлээж байгаарай. Одоохон. За юу? Уучлаарай. Уучлаарай. Дугуйгаа түр зээлүүлэхгүй юу? Тэр хүүд зааж өгөх гэсэн юм. Эндээс бариад... Хөлөө дөрөөн дээрээ тавиад... бариарай, бариарай. Чигээр нь... Замаа хар. Замаа хараарай. Болж байна... доошоо харж болохгүй. Тэгвэл унана. Урагшаа хар. Аанхан. Яваарай, яваарай.

************************

Ил: Ээж ээ. Энийг хийхгүй байж болох уу? Угаасаа л мэддэг юм байна шд.

Жанара: Илья. Димаштай хамт сургуульд сурмаар байна уу?

Ил: Тийм ээ.

Жанара: Тэгвэл хий. Тэгэхгүй бол хуучин сургуульдаа сурна. Хурдан. Хоол болох гэж байна.

Нөх: Сайн уу, юу байна? Ильяс байна уу?

Ил: Хөөх. Аав аа.

Нөх: Нааш ир. Миний хүү сайн уу? Миний хүү. Юу байна? Аав нь гоё юм авчирсан.

Жанара: Хоолоо идээгүй байгаа.

Нөх: Зүгээр ээ. Идэг л дээ. Гадаа гарч тоглох уу? Гутал чинь хаана байна?

Жанара: Ильяс нааш ир. Нааш ир... Даалгавраа хийж дуусаагүй байна.

Нөх: Боль л доо, сүртэй юм?

Жанара: Даалгавраа хий. Шалгалтандаа бэлдэх ёстой. Удахгүй өөр сургуульд орох гэж байгаа. Дараа нь хоолоо ид.

Нөх: Өөр сургууль гэнэ ээ? Юу гэсэн үг вэ? Сургууль нь яасан юм?

Ил: Бүгдээрээ намайг хочилж, доромжилдог.

Нөх: Хочилдог гэнэ ээ? Ильяс. Яагаад дээрэлхүүлж байгаа юм? Аан? Өөрийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй.

Жанара: Аскар. Эртхэн заах ёстой байсан юм.

Нөх: Жанар, дуугүй бай. Энэнээс болж сургуулиа сольж байгаа юм уу? Ямар сургууль юм?

Жанара: Шинэ хувийн сургууль.

Нөх: Төлбөрийг нь яаж төлөх юм?

Жанара: Чи оролцох хэрэггүй. Би өөрөө төлчихнө.

Нөх: Жанар, чи солиороо юу? Нийтийн байранд амьдарч, хоолны  мөнгөгүй байж. Хувийн сургуульд өгнө гэнэ шүү. Ильясаас явмаар байгааг нь асуусан юм уу?

Жанара: Аскар, асуусан. Өөрөө сурмаар байна гэж байна. Би ч гэсэн тэр сургуульд сургамаар байна. Бусад хүүхэд шиг энгийн амьдралаар амьдраг л дээ, гуйж байна.

Нөх: Бид нар жирийн амьдралаар амьдраагүй гэж үү, Жанар?

Жанара: Үгүй ээ, амьдраагүй. Чи хоёр жил согтуу байсан.

Нөх: Жанар, намайг албаар тэгсэн гэж бодоод байгаа юм уу?

Жанара: Аскар, өөрийгөө өмөөрөхөө боль. Гуйж байна. За юу? Уух биш, ажиллах ёстой байсан юм. би чамд олон боломж өгсөн. Суу.

Нөх: Жанар.

Жанара: Гар.

*****************************

Жанара: Хэн бэ?  Аскар, чи юу?

Гу:. Жанар, Гуля байна. Сайн уу. Орой ирсэнд уучлаарай. Ярилцах хэрэгтэй байна.

Жанара: Гуля, би ойлгохгүй байна. Юу нь таалагдахгүй байгаа юм?

Гу: Зан ааш таарахгүй байна. Би  лав дахиад тэнд очихгүй.

Жанара: Гуля, би 7 хоног л ажилласан шд. Залуу гэр бүл. Гуйж байна, дахиад нэг оролдоод үз л дээ. Чамайг орлох хүн одоохондоо олоогүй байна.

Гу: Жанар, би асрагч хийгээд гурван жил болж байна. Нэг бол надад өөр айл олж өг. Эсвэл би өөр агентлагт очино.

Жанара: Гуля.

**********************

Эм: Мэдэхгүй ээ. Би юу ч ойлгохгүй байна. Гуля надад таалагддаг. Ямар ч асуудал байгаагүй.

Гу: Их олон шаардлага тавьдаг.

Эм: Бид хоёр бараг ярьдаггүй. Үнэнийг хэлэхэд тэрэнтэй ярилцахад заримдаа эвгүй байдаг.

Гу: Надаар гэрийн ажил хийлгэх гээд байдаг юм.

Эм: Манайх гэрийн үйлчлэгчтэй. Гуля ганцхан хүүхэд л хардаг.

Гу: Алхам тутамд харж цагддаг.

Эм: Эхний гурван өдөр л ажигласан. Тэгээд асуудал байгаагүй болохоор нь би ажилдаа явсан. Гэртээ суухаас залхаад.

Гу: Хүүхэд нь их хөдөлгөөнтэй, бас зөрүүд.

Эм: манай хүүхэд үеийнхэнтэй нь харьцуулахад тайван, хөдөлгөөн багатай хүүхэд.

Жанара: Тэр хоёрын нэг нь яах аргагүй худлаа яриад байна.

Нур: Би нэг юм ойлгохгүй байна. Бид хоёрын үе байж, яаж ийм их мөнгөтэй болсон юм бол?

Жанара: Хурдан юмаа хураагаарай.

Нур: Хар даа.

Жанара: Бүгдийг нь хий.

Нур: Хар аа. Нөхөр нь өөрөөс нь арван насаар ах юм байна. Барилгын компанид ажилладаг.

Жанара: Мэдээж шдээ. Ийм хөөрхөн бүсгүй байхад, гайхах юм юу байгаа юм? Дээр нь өөрөө ажил хийдэг. Сайн байна.

Нур: Тэнэг юм уу, сайн гэнэ шүү. Ийм нөхөртэй байсан бол би л лав ажил хийхгүй. Царайлаг юм аа.

Жанара: Хүн болгон чам шиг биш шд. Хурдан хурдан.

Нур: Хар даа, бичсэн юмыг нь. Эхнэртээ хайртай. Өөрийгөө... юу гэнэ үү? Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг нь таалагддаг. Романтик байх нь... Яагаад заримд нь бүгд, заримд нь юу ч байдаггүй юм?

Жанара: Хөөе. Найз аа. Ханхүү чинь олдоно доо. Тайвширч үз. Тэрнээс ч илүү хүн олдоно.

Нур: Амэн. Амэн. Амэн. Амэн.

Жанара: Хөөх. Хараад байгаарай.

Нур: Юу гээд байгаа юм? Миний төлөө залбирдаг байгаа даа.

Жанара: Амэн. Амэн. Хувцасаа өмс.

************************

Эр: Сайн байна уу. Нургуль мөн үү?

Нур: Тийм ээ.

Эр: Энийг танд.

Нур: Баярлалаа.

Эр: Энд гарын үсэгээ зурчих.

Нур: За.

Эр: Баярлалаа.

Нур: Баярлалаа.

Да: Сарнайнд дургүй биз дээ?

Нур: Хэн өгснөөс шалтгаална. Тэр хамгийн чухал.

Да: Нээрэн...

Нур: Болчихлоо...

Да: Би тэр залууг чинь харсан. Эргэн тойронд нь олон охид байна лээ. Болгоомжтой байгаарай. Хүүхэмсэг юм байна лээ.

Нур: Хүүхнүүд тавилга биш. Явчихна. Яаж ч байсан намайг сонгоно.

Да: Нургуль, яасан бэ? Би яасан юм? Чи ийм байдалтай долоо хонож байна.

Нур: Би яасан юм гэж юу гэсэн үг юм? Жанар бид хоёрыг барьж өгөх гэж байснаа мартаа юу?

Да: Маратад юу гэж хэлсэнээ мартаа юу?

Нур: Би юу гэсэн юм?

Да: За за. Өнгөрсөн хэрэг,  чухал биш. Намайг өөрийнхөө хэрэгт оролцуулах хэрэггүй шүү. Чамаас болоод мөрөөрөө ажлаа хийж чадахгүй байна.

Нур: Надаас болоод оо?

Да: Чамаас болоод...

Нур: Хөгийн амьтан.

Да: Нургуль, хэтэрч байна шүү.

Нур: Байз аа, чамайг хэлээгүй байна. Хурдан яв л даа...        

Да: Энд яах гэж байгаа юм? юу хийх гэж байгаа юм?

Нур: Чшш... чимээгүй л дээ. Сонсчихно.

Гу: Тоглож байгаад хөмсөгөн дээрээ санамсаргүй скоч наагаад зулгаачихсан байсан.

Эм: Сайн байна уу. Захиалгаа өгөх үү?

Да: Жаахан байж байгаад өгч болох уу?

Эм: Та яах вэ?

Нур: Жаахан байж байгаад гээд байхад. Болоогүй байна. бичлэг хийх хэрэгтэй. Цэнэг нь дуусаж байна. утсаа өгчих. Хурдан хурдан. 

Да: Май. Яаж мэдэгдэхгүй авах вэ?

Эр5: Нээрэн, ажлаасаа гэнэт гарснаас болж ямар нэг асуудал гараагүй биздээ?

Гу: Үгүй ээ. Зан ааш тохирохгүй байсан гээд хэлчихсэн.

Эр5: Зөв хэлж. Хамгийн чухал нь манай эхнэрт мэдэгдэж болохгүй.

Гу: Санаа зоволтгүй. Бүх юм хяналтанд байгаа.

Эр5: Тэгвэл, дээшээ миний ажлын өрөөнд орох уу?

Гу: Тэгье.

Нур: Муу новш. Жанарт хэлэх хэрэгтэй. Явъя.

Да: Хаашаа?

Нур: Явъя аа. Наашаа өгчих. Хурдал л даа.

Да: Нургуль, би завгүй шдээ.

Нур: Хурдал аа.

Да: Би харих ёстой шдээ.

Нур: Бушуул.... Жанар, чи шоконд орно доо. Бид хоёр юу харсныг чи төсөөлөх ч үгүй. Жинхэнэ тэсрэг бөмбөг. Хар дээ.

Да: Энийг ингээд...

Нур: Харж байна уу? Энэ хоёр явалддаг. 100% явалддаг.

Жанара: Нургуль.

Нур: Хэн ингэж ажлаасаа гарч байсан юм?

Жанара: Энэ бичлэг юу ч батлахгүй.

Нур: Ойлгохгүй байна уу? Би өөрийнхөө нүдээр харсан.

Жанара: Юу ч болсон бай, бид нарт ямар ч хамаагүй. Бид нар шинэ асрагч олж өгөх ёстой. Тэгээд л болоо. Тээр... чөтгөрийг дурсахаар гэдэг байх аа.

Нур: Чанга яригч.

Жанара: Асель сайн байна уу.

Эм5: Жанар, Гуля юу болсон бэ?

Жанара: Тийм ээ, бид нар шинэ асрагч олж өгнө өө.

Эм: Үгүй ээ, Жанар. Гуляд дасахад би 7хоног зарцуулсан. Надад зав байхгүй, би ажилтай. Нэг бол Гуляг, эсвэл мөнгийг маань буцааж өг.

Нур: Тэнэг амьтан. Нөхрийнхөө юу хийж байгааг ч мэдэхгүй. Жанар, хэлэх хэрэгтэй.

Жанара: Эхлээд Гулятай ярилцаад үзье. Гэхдээ Ильягийн хичээлийг хийлгэх ёстой.

Нур: Цаг байхгүйг мэдэж байгаа биз дээ?

Жанара: Тэгээд яах юм бэ?

Да: Болгоомжтой. Одоохон шилээ аваадахъя.

Нур: Оройг сайхан өнгөрүүлээрэй. Сайн байна уу.

******************

Эр: Би ч гэсэн ялгаагүй. Би чамайг өөрийнхөө оронд тавимаар байна гэж хэлсэн шүү. Энийг чамаас өөр хэн ч хийж чадахгүй. Би мэдэж байна. ингэ... бичиг баримтыг аваад... нэрийг нь өөрчилчих. За юу? Ойлгож байгаа биз дээ?

Мар: Үгүй ээ. Манай бүх юм Саулэгийн нэр дээр бүртгүүлчихсэн. Ямар ч асуудал гардаггүй юм.

Эр: Аан. Яг зөв. Манайх ч ялгаагүй. Бүх юм эхнэрийн нэр дээр.

С: Асхат, манай нөхцөл байдал арай өөр. Анх манай аав тусалж байсан юм.

Эр: Мартсанаас, аавын чинь бие сайн уу? Ажиллаж байгаа юу?

С: Сайн байгаа.

Эр: Та нөхрөөрөө их бахархдаг байх. Аавын чинь мөрийг дагасан хүн шүү дээ.

С: Асхат, энэ надад таалагдахгүй байна. Би энэнээс илүү бизнес сонирхдог.

Эр: Саулэ, Маратыг яагаад аав шигээ болгохыг хүсэхгүй байгаа юм? Яаж ч бодсон хүлээсэн үүрэг байгаа, эх орныхоо өмнө. Тэрний оруулсан хувь нэмэр их байгаа.

С: Энэ талаар би арай өөр байр суурьтай байдаг гэх үү дээ.

Эр: Яаж ч бодсон энэ танай бизнесийг өргөжүүлэх сайхан боломж болно.

С: Аанхан.

Мар: Төлөө. Яасан? Амаа барьж болдоггүй юм уу? Юугаа яриад байгаа юм? Намайг шившиг болгох гээ юу уу?

С: Асхат угаасаа мэдэж байгаа. Энэ олон жил болж байхад. Тэгээд ч зальтай болчихсон байна лээ. Авлигач. Мөнгөнөөс өөр юм мэдэхгүй.

Мар: Чи тэгээд мөнгө боддоггүй гэх гээ юу? Би өөрөө хийсэн юм. ойлгож байна уу? чиний аавд, бүгдийг нь буцаагаад өгчихсөн.

С: Тайван бай. Тэрний хийж байгаа юмыг дэмжихгүй, Тэрэнтэй ажиллаж байгаа чинь надад таалагдахгүй байна.

Мар: би яах ёстой байсан юм? Би энд бүжиглэх ёстой юу? Аан? Баярласандаа. Намайг доромжилж байхад чинь.

С: Би чамайг доромжлоогүй. Би үнэнийг л хэлсэн.

Мар: Амаа хамхи, үнэн гэнэ шүү. Ойлгов уу? тэгээд  ч миний хамтрагч болоод найзуудын дэргэд ийм юм битгий ярьж бай.

С: Ярина. Ярих л болно. Ингэхээ болих хүртэл чинь. Хаана байгаа нь мэдэгдэхгүй, хүүхдэдээ ч харагдахгүй. Марат, чи мэдэх үү? Мөнгө чамайг эвдэж байна.

Мар: Сайн сонс. Дахиад амаа нээх юм бол алчихна шүү.

*******************************

Жанара: Гуля. Орой болсон хойно ирсэнд уучлаарай. Чамтай ярилцах хэрэгтэй байна.

Гу: Охид оо, би жаахан завгүй байна.

Жанара: Хоёрхон минут байхад болно.

Гу: За, одоохон.

Жанара: Нургуль.

Гу: Юу болоо вэ?

Жанара: Гуля, Асель чамайг буцааж авмаар байна гэсэн. Чамаас өөр хүн тохирохгүй гээд байна. Дахиад бодож үзэхгүй юм уу?

Гу: Жанар. Би хэлсэн шд. Бид хоёр тохирохгүй юм байна лээ.

Нур: Худлаа шалтаг хэлэхээ болиоч. Энэ чинь шалтаг биш. Очихгүй бол чиний талаар сөрөг сэтгэгдэл бичнэ. Тэгвэл чамайг хэн ч ажилд авахгүй.

Жанара: Нургуль.

Гу: Намайг сүрдүүлэхээр ирээ юу? Танай агентлаг хэнд ч хэрэггүй. Харин ч намайг зөвшөөрсөнд баярла.

Нур: Новш.

Жанара: Яаж байгаа юм? Одоо юу ч мэдэж чадахгүй болчихлоо.

Нур: Ойлгож ядах юм юу байгаа юм? Эрэгтэй хүний гутал хараа биз дээ? Тэгээд ч нөхөргүй гэдгийг нь чи мэднэ. Бас хүүхэдгүй. Ойлгомжтой байна шд. Явъя.

Жанара: Хаашаа?

Нур: Очоод хар.

*******************************

Нур: Баярлалаа.

Жанара: Энд ирж яах гэж байгаа юм?

Нур: Асельд үнэнийг хэлье.

Жанара: Юу? Нургуль. Энэ бидний асуудал биш. Өөрсдөө учраа олог. Оролцох хэрэггүй.

Нур: Жанар. Надтай хичнээн эхнэртэй эрчүүд сээтэгнэдгийг чи мэдэх үү? Тэр үед би эхнэрүүдийг нь өрөвддөг. Нөхөр нь ямар хөгийн амьтан болохыг мэдээсэй гэж хүсдэг.

Жанара: Нургуль.

Нур: Ийм боломжийг алдаж болохгүй. Ойлгосон уу? Тэр хуурч байна. Тасдаж хаясан ч багадна.  

Эм5: Манай нөхөр асрагчтай юу? Охид оо. Манай нөхрийг харсан биз дээ? Тэр асрагчийг тоож харахгүй.

Нур: Тэгээд яагаа вэ, би өөрийнхөө нүдээр харсан. Тэгвэл нөхөр чинь одоо хаана байгааг хэлээд өг л дөө.

Эм5: Ажил дээрээ. Ажил ихтэй байдаг юм. Намайг гэртээ суугаад та нарыг яриаг сонсог гэж.

Нур: Сонс, бид хоёр Гулягийн гэрт очоод ирлээ. Одоо тэнд байж таараа. Ярилцаж байгаад хамт явсан. Би таны төлөө л ингэж байна.

Эм5: За яах вэ, залгаад асуучихъя. Байна уу. сайн уу, хонгор минь. Цаана чинь... юун хөгжим дугараад байгаа юм? Чи хаана байна? Юу? Бауртай юу? Хурдан ир... Яг одоо. Үгүй бол дахиад намайг харахгүй гэж мэд.

Жанара: Яах вэ?

Эм5: Баур өчигдөр гэрийнхэнтэйгээ Дубай руу ниссэн. Гуляг дууд. Ир гэж хэл. Хурдлаач.

Нур: Сэрчих шиг боллоо... Сэжигтэй байна гэж хэлсэн биз дээ.

Жанара: Байна уу, Гуля. Яаралтай Аселийн гэрт хүрээд ир. Ойлгосонгүй. Гуля, би...

Нур: Тэгэхээр... наад өгзөгөө  чирээд яг одоо ир. Ирэхгүй бол цаг хулгайлсан хэргээр шоронд орно гэж мэд, ойлгосон уу? Тийм бол өөрөө ирээд эзэнд нь тайлбарла. Ийм л байна. Май... ирж л таараа.

*************************

Эм5: Муу новш. Би тэрэнд хамаг амьдралаа зориулсан. Хүүхэд төрүүлж өгсөн. Жирэмсний амралтаа авсан. Хийх ёстой болгоныг хийсэн. Өөр юу хэрэгтэйг мэдэхгүй юм.

Нур: Таныг үнэлэхгүй байна, хайрлахгүй байна шд.

Эм5: Хүний үнэргүй.

Нур: Ийм амьтдыг шийтгэх хэрэгтэй.

Жанара: Байна уу, Дархан? Ильяст одоо тоглохоо боль гээд хэлээд өгөөч. Аанха, за. Баярлалаа.

Эм5: Миний бүх амьдралыг сүйрүүлсэн. Новш.

Эр5: Юу болоод байгаа юм?

Эм5: Адгийн амьтан. Муу новш. Юугаа хийгээд байгаа юм? Ичихгүй байна уу? тэнэг ухна.

Эр5: Юу болоод байгаа юм?

Эм5: Чи юу хийсэн бэ?

Эр5: Хэл л дээ.

Эм5: Чи мэдэхгүй юу?

Гу: Сайн байна уу.

Эр5: Гуля, энд юу хийж байгаа юм?

Эм5: Чи хэл л дээ. Хөөе янхан минь. Чи энд юу хийж байгаа юм?

Жанара: Тайван бай.

Эм5: Наашаа хүрээд ир.

Гу: Юу болоод байна аа?

Эм5: Миний гэр бүлийг үймүүлчихээд. Ичгүүргүй новш.

Эр5: Хүлээж бай. Би тайлбарлаад өгье.

Эм5: Юу тайлбарлах гэж?

Эр5: Тийм ээ. Би ажлаасаа гар гэж тэрэнд мөнгө өгсөн.

Эм5: Итгэхгүй байна.

Жанара: Уучлаарай, яах гэж?

Эр5: Аселийг ажилд нь оруулахгүйн тулд.

Эм5: Өөр санаанд чинь орох юм алга уу?

Эр5: Би үнэнээ хэлж байна. Чамайг хүүхэдтэйгээ гэртээ байхаар би тайван байдаг юм.

Жанара: Шинэ асрагч ирсэн бол та бас л мөнгө өгөх байсан уу?

Эр5: Үгүй. Би эхнэрээ сайн мэднэ.  Хүнд амархан дасдаг хүн биш. Ганц хоёр удаа оролдож үзээд больчихно. Яагаад гэдгийг мэдэхгүй, Гуляд хурдан дасчихсан.

Гу: Үнэнийг хэлэхэд надад ч гэсэн танайд ажиллах таалагдсан. Танай хүү ч гэсэн хөөрхөн. Удахгүй хуримаа хийх гэж байгаа болохоор мөнгө хэрэгтэй байсан юм. Тэгээд зөвшөөрчихсөн юм.

Эр5: Асель. Ажлаа хиймээр байгааг чинь ойлгож байна. Би та хоёрыг тэжээж чадна. Ажил хэрэг байгаа юм уу?

Нур: Хэлээ биз дээ.

Эм5: Арыстан, чи яагаад ойлгохгүй байгаа юм? би ажлаа хиймээр байна. Намайг зорилгтой, хүсэл тэмүүлэлтэй чи дуртай байдаг байсан биз дээ? Яагаад гэнэтхэн өөрчлөгдчихсөн юм? би өөрийн байр суурийг олж, карьертай баймаар байна. Ойлго.

Эр5: Яаж ч байсан... тэр чинь ямар хэрэгтэй юм? бүх юм сайхан л байна  шд.

Эм5: Юу нь сайхан байгаа юм. Би өмнөх амьдралдаа очмоор байна.

***********************

Жанара: Гуля. Мөнгийг нь буцааж өгөх хэрэгтэй. Ойлгож байгаа биз дээ?

Гу: Тэгэлгүй яах вэ. буцаагаад өгчихнө өө.

Жанара: Тэрнээс гадна...

Гу: буруу.

Жанара: Тийм ээ.

Гу: Ойлгож байна. Жанар, би чинь хүүхэд биш шүү дээ. Надад мөнгө хэрэгтэй байсан юм.

Жанара: Тэгвэл энэ сүүлчийн удаа шүү.

Гу: Тэгэлгүй яах вэ.

Нур: Тэрнээс гадна... чамайг буруугаар ойлгосонд уучлаарай. Би араар тавьдаг хүмүүсийг үзэн яддаг юм.

Гу: Ойлгож байна. Таны зөв. Охид оо. Манай хүн хүлээгээд байна. би явлаа.

Жанара: Тэгэлгүй яах вэ.

Гу: баяртай. Сайхан амраарай.

Жанара: Байна уу?

Эм5: Жанар. Бид нар ярилцаад Гуляг үлдээхээр шийдсэн. Би хагас цагаар ажиллахаар болсон.

Жанара: Итгэлтэй байна уу?

Эм5: Тийм ээ. Тэрний оронд байсан бол би ч гэсэн тэгэх байсан. Гэхдээ мөнгөө нөхөрт маань буцааж өгөх хэрэгтэй.

Жанара: Тийм ээ, тэгэлгүй яах вэ. би тэрэнд хэлчихсэн. За, баяртай. Асель. Гуляг ажиллуулна гэж байна.

Нур: Нээрэн үү?

Ил: Аав аа. Аав аа, битгий. Аав аа.

1-р бүлгийн 4-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home