Няня-3
Үргэлжлэх хугацаа: 51мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Жанара: эм, асрагч
Нур: эм, Нургуль, Жанарагийн найз тайрмал шар үстэй
Ил: эр, Жанарагийн хүү
Нөх: эр, Жанарагийн нөхөр Асхар
Да: эр, Дархан Нургулийн найз,
С: эм, Саулэ, Жанарагийн ажил олгогч
Мар: эр, Саулэгийн нөхөр Марат
Ди: Саулэгийн хүү
Лей: эм, Лейла, шинэ үйлчлүүлэгч
ЛБ: эр, Лейлагийн нөхөр
Г: эм, Гульнар, Жанарагийн найз, асрагч
Нэмэгдсэн дүр:
Сан: эр, Маратын туслах Санжар
Бичиг Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.
Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.
Р: Тийм ээ. Их хичээсэн байна.
Эмм: Роза, авхай. Тантай ярилцах гэсэн юм. Би танайд удаан ажиллаж байгаа. Танд баярлалаа. Тэтгэвэртээ гарах цаг ч болчихлоо. Ач зээ нартаа ч гэсэн цаг зарцуулах хэрэгтэй байна. Энэ сарыг дуустал ажиллаад болих санаатай байна.
Р: Ойлголоо. Амжилт хүсье. Гэхдээ сар дуусахаас өмнө орныхоо хүнийг олоорой. Явж болно.
Эмм: Ойлголоо. Сайхан хооллоорой.
Гарчиг Асрагч
Ц: Тэгэхээр Гульмира. Та гол сэжигтэн болчихоод байна. Тийм болохоор уйлахаа боль.
Г: Би хулгай хийгээгүй ээ. Намайг явуулчих л даа, гуйж байна.
Р: Юундаа нус нулимс болоод байгаа юм? Хэргээ хурдан хүлээ.
Г: Би хулгай хийгээгүй ээ. Эзэгтэй, би тангараглая. Нөхөр маань ажилгүй. Гэртээ байхгүй байгаа. Хүүхдүүд маань харах хүнгүй байгаа.
Р: Надад ямар хамаатай юм? Юундаа уйлсан юм?
Ц: Хангалттай. Одоохон учрыг нь олно. Тайван байж бай.
Эр: Орж болохгүй. Мэдүүлэг авч байгаа.
Жанара: Намайг оруулчих л даа.
Эр: Болохгүй.
Жанара: Би хамт ажилладаг юм.
Эр: Болохгүй ээ. Хаачих гээд байгаа юм?
Б: Гульмир хаана байна?
Жанара: Дотор.
Эр: Яарах хэрэггүй. Одоохондоо орж болохгүй.
Б: Би нөхөр нь байна.
Эр: Тайван байхгүй бол таныг хөөх хэрэгтэй болно шүү.
Б: Оруул гэж байна.
Эр: Болохгүй.
Б: Тэгж л таараа. Ингэнэ гэж мэдээд байсан юм. Тэрнийг юунд оролцуулчихав аа? Юу хийснээ харж байна уу?
Ц: За. Мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээр танд мэдэгдэнэ.
Жанара: Сайн байна уу. Намайг Жанар гэдэг. Та санаж байна уу? Гульмиртай хамт ажилладаг хүн. Гульмира ийм юм хийх хүн биш, та итгээрэй. Юу ч аваагүй.
Р: Манайх гэртээ үйлчлэгч ажиллуулаад хэдэн арван жил болж байна. Энэ хугацаанд ганц ч удаа юм алга болж байгаагүй. Энэ хүн ирэв үү, үгүй юу юм алга болчихоод байна. Тэрнээс өөр ийм юм хийх хүн байхгүй.
Б: Яагаад шууд Гульмирыг буруутгаж байгаа юм?
Р: Чи... арчаагүй амьтан. Амаа нээхээсээ өмнө хүн шиг ажил хийж мөнгөтэй бол. Ойлгов уу?
Б: Харав уу? биднийг хүн гэж бодохгүй байна. огт тоохгүй байгаа биз. Чамаас болж байгаа юм.
Ц: Тэгэхээр... Сэжигтний нөхөр үү? Ороод ир... Та явж болно.
Жанара: Аан?
Ц: Явж болно гэж байна. Таны хэрэг байхгүй.
Жанара: Би агентлагаас ирсэн. Бид хоёр хамт ажилладаг юм.
Ц: Наадахыг чинь батлах бичиг баримт байна уу?
Жанара: Байхгүй.
Ц: Байхгүй бол аваад ир.
Нур: Яасан? Юу гэж байна?
Жанара: Надаас л боллоо. Миний буруу.
Нур: Юу? Юу гэж байгаа юм? Чамд ямар хамаатай юм? Үнэнээсээ хулгайлсан байсан ч, чамтай ямар холбоотой юм?
Жанара: Нургуль, чи ухаанаа алдчихаа юу?
Нур: Цагдаа нар учрыг нь олог л дээ.
Жанара: Гульмира тийм юм хийх хүн биш. Бид хоёр тэрэнд ажил олж өгсөн шд. Үнэнийг хэлэхэд би бүр залхаж байна. Олон юм давхцаад...
Нур: Өөр юу болсон юм? Яасан гэж?
Жанара: Би Аскарт сална гээд хэлчихсэн.
Нур: Хөөх. Наад мэдээ чинь таалагдаж байна.
Жанара: За за, тэр чухал биш. Гульмирагийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Эмм: Охид оо. Та нар яваагүй байгаа юм уу? Роза авхай, сайн хүн. Тэрнийг уучлах байх аа.
Нур: Тэрнийг бас өгөөмөр гэж сонссон юм байна. Гульмирад цүнх бэлэглэсэн гэсэн. Тийм ээ? Наад бөгжийг чинь ч гэсэн Роза бэлэглэсэн үү?
Эмм: Үгүй ээ. Охин маань тэтгэвэрт гарсан гэж бэлэглэсэн юм. Нээрээ, би охиных руугаа нүүж байгаа.
Жанара: Нүүж байгаа?
Эмм: Аанхан.
Жанара: Та ажлаасаа гарч байгаа юм уу?
Эмм: Би энд нэлээн удаан ажилласан. Тэтгэвэртээ гарах цаг ч болсон.
Жанара: Хачин юм даа. Яагаад заавал Гульмираг сэжиглэсэн юм бол?
Эмм: Мэдэхгүй ээ. Би тэр өдөр байгаагүй. Гэхдээ би Гульмира биш гэж бодож байна. Манай охин ирчихсэн байгаа. Би явлаа. Баяртай.
Жанара: Баяртай.
**************************
Жанара: Аав аа.
Өвөө: Охин минь. Ирчихэв үү? Хөргөгчнөөс чинь ус гоожоод байхаар нь засчихлаа. Мартсанаас, чамд дугтуй авчирч өгсөн. Юу юм? Хэн өгөө вэ?
Жанара: Аан. Ажлаас өгсөн юм. Нэг хүний бичиг баримтанд тусалсан юм.
Өвөө: Авлига биш биз?
Жанара: Юу гэж дээ? Юу гэж тийм юм авах юм? Аав аа, Ильясыг харж өгсөнд баярлалаа.
Өвөө: Жанар. Аскарыг дуудсанд уучлаарай. Би уг нь сайн санаж л дуудсан юм. Дэргэд чинь чамайг хайрладаг, түшиг тулгуур болчихоор хүн байгаасай гэж бодсон юм. Ильяст ч гэсэн аав хэрэгтэй. Ээжийг чинь нас барахад би галзуурах дөхсөн. Чамайг яаж хооллох, хувцаслахыг ч мэддэггүй байлаа. Үсийг чинь ч самнаж чаддаггүй байсан.
Жанара: Та хамаг байдгаар нь чанга боочихдог байсан. Миний нүдийг жартайтал... Сургууль дээр хүүхдүүд намайг шоолдог байсан.
Өвөө: Тийм ээ. Тийм байсан.
Жанара: Аав аа, би ойлгож байна. Гэхдээ одоохондоо би бэлэн биш байна. Өөрөө юу хүсэж байгаагаа ч мэдэхгүй байна. Цай хөрчихөж. Дахиад цай тавиадахъя.
************************
Хүү: Юу хийж байгаа юм?
Жанара: Ажар.
ОхиБ: Жанар эгч ээ.
Жанара: Та нар яаж байна? Өлсөж байна уу? Идэх юм аваад ирлээ.
Б: Хурдан ор. Чи ямар нүүрээрээ ирсэн юм?
Жанара: Болат.
Б: Аан? Чи тэнэг юм уу? Аан? Өөрийн гэсэн ухаан байна уу, чамд? Чамаас болж хоригдчихоод байна. Ойлгож байна уу? Манай гэрийг нэгжинэ гэж байна. Юуны чинь хоол. Эндээс зайл...
**********************
Нур: Нэгжлэг ээ? Баттай юу? Роза нь өөрөө ирнэ гэж байна уу? Ойлголоо. Ойлголоо. Баярлалаа. Аанхан. Новш гэж.
Да: Сайн уу. Юу болоо вэ? Ямар нэг асуудал гараа юу?
Нур: Ярих ч юм биш. Хүнтэй ярих ч хүсэл алга. Новш гэж. Өчигдөр жаахан уучихсан чинь... больё гэж бодсон ч чадахгүй юм. Агентлагийн бичиг баримт хөөцөлдөх хэрэгтэй байдаг... Дархан? Надад туслахгүй биз? Бичиг баримт авах хэрэгтэй байна. Аан?
*************************
Эмч: Та юу гэж бодож байна? нөхөр чинь яагаад гэртээ, тантай цагийг өнгөрөөх дургүй байдаг юм бол?
С: Таны юу яриад байгааг ойлгохгүй байна. Би төгс гэр бүл бий болгосон. Хүү маань ч гэсэн хүссэн болгоноо авдаг. Намайг хар л даа. Би өөртөө санаа тавьдаг. Гэрт тав тух. Өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг хичээдэг. Би... өөр юу хүсээд байгааг нь мэдэхгүй юм...
Эмч: Халуун дулаан уур амьсгал. Хайртай гэдэгээ хэр олон хэлдэг вэ? Нөхрөө тэвэрдэг үү?
С: Елена. Хэрвээ та... надад хэлсэнчлэн үнэхээр мэргэжлийн сэтгэл судлаач мөн бол... нэг юмыг ойлгох хэрэгтэй. Гэрлээд арван жил өнгөрсний дараа... Инээдтэй сонсогдож магадгүй ч гэсэн... тэр болгон чухал биш болчихдог юм. Миний бодлоор... хамгийн гол нь... хамтрагчдаа дасах... үнэнч байдал чухал байх.
Эмч: Арай зөөлөн харьцаж үзвэл ямар вэ?
С: Бодож үзье.
************************
Жанара: Байна уу? Нургуль, би ажилтай байна. Яасан? Хэзээ? За, би нэг юм бодож олъё. Аанхан.
Ди: Сайн уу, Жанар.
Жанара: Димаш. Сайн уу. Жаахан алхах уу?
Ди: Тэгье. Хаашаа явах вэ?
Жанара: Димаш. Салхинд гарахын оронд өөр гоё газар очвол ямар вэ?
Ди: Тэгье.
Жанара: Тэгвэл явъя.
Ди: Энэ ямар газар юм?
Жанара: Димаш, манайх энд байдаг юм.
Ди: Зомби нарын сүйрэл болчихож.
Жанара: Димаш. Тэгж ярьж болдоггүй юм. Явъя. Ах аа. Димашийг энд дагуулж ирсэн гэж битгий хэлээрэй. Сайн уу. Димаш. Одоо бах шиг царайтай аймаар эгч орж ирнэ. Битгий айгаарай, за юу?
Ди: Энд яг агуй шиг юм аа.
Жанара: Тийм ээ, адилхан байгаа биз дээ. Бас баавгайтай адилхан нэг ах байгаа. Тэрнээс ч гэсэн байж болохгүй шүү, за юу? Тэр эгчийг орилоод байвал нь бах мэлхий гэж төсөөлөөрэй. За юу?
Ди:: Бах уу?
Жанара: Тийм ээ, бах.
Р: Гомдол гаргаснаас хойш арав хоночихоод байна. Та нар яагаад худлаа яриад байдаг юм? Бүгд авлигачид.
Ц: Юун арав хоног вэ?
Р: Би гомдол гаргана даа.
Ц: Сайн байна уу.
Жанара: Сайн байна уу.
Р: Энэ энд юу хийж байгаа юм? Аан?
Ц: Та юундаа уурласан юм? Тайвшир л даа. Хамтрагч чинь бичиг баримт авчирч өгөх ёстой байсан. Хаана байна?
Нур: Би ирлээ.
Жанара: Тэр ирж байна.
Нур: Энэ байна.. Уучлаарай. Энэ хэрэгтэй гэхээр нь...
Жанара: Энийг танд...
Нур: Танд юм уу? Таны шубыг хэн ч хулгайлаагүй байх.
Р: Хөөе. Улаан үст гуай. Тэр шуба ямар үнэтэйг болохыг чи төсөөлөх ч үгүй.
Ц: Одоо боль.
Р: Дуугүй байж бай. Тийм болохоор амаа хамхи. Үгүй бол нүдийг чинь ухчихна шүү. Ойлгов уу?
Ц: Боль гэж байна.
Ди: Хөөх, бах.
Ц: За. Оръё... Та... та нар эндээ хүлээж бай. Орж болох уу? Оръё.
Нур: Солиот. Тэнэг амьтан.
Жанара: Бичиг баримт хаанаас авсан юм?
Нур: Дархан хүсэх юм бол чадахгүй юм байхгүй.
Эр: Энд шуба алга байна.
Р: Энэ миний цүнх байна. Миний цүнх...
Ц: Товчоор хэлэхэд энд шуба алга. Та ч гэсэн харсан биз дээ. Болат, эхнэрийг чинь хэсэг дээр хорихгүй. Гэхдээ мөрдөн байцаалтын үеэр бид нарын ажилд туслах ёстой.
Б: Хэлээ биз дээ?
Р: Ийм байх ёсгүй. Шубыг маань нуучихсан байх. Эсвэл зарчихсан байгаа.
Б: Юугаа яриад байгаа юм бэ?
Р: Яасан гэж? Аан? Яах гээ вэ?
Ц: Бүгдээрээ тайван байцагаа. Нэгд, бид нарт нотлох баримт алга. Хуулийн дагуу шууд нотлох баримтгүйгээр сэжигтнийг хорих боломжгүй. Ойлгосон уу? явъя.
Р: Хууль гэнэ ээ? Шүүх хэрэгтэй юм биз дээ? Тэгвэл шүүхэд өг. Би шүүхэд гомдол гаргана. Тэгээд юу гэж ярихыг чинь харъя. Би та нарыг сайн хүмүүс гэж бодож байсан юм. Өрөвдөөд ажилд хүртэл авсан. Гэтэл бүгд хулгайч байж.
Б: Хөөе.Та шиг хүмүүсээс болж хүмүүс ядуурч байгаа юм. Та нар шиг хулгайч нараас болж.
************************
Жанара: Димаш. Өнөөдөр хаана очсоноо ээж, аавдаа битгий хэлээрэй. За юу?
Ди: За.
Жанара: Оръё. Нааш ир.
С: Зовхио янзлуулна гэж байна.
Эм: яах гэж байн байн янзлуулдаг байна аа? Бурхан минь.
С: Мэдэхгүй.
Жанара: Сайн байна уу. яваарай.
Лей: Сайн уу, Жанар. Тэрнээс залхаагүй л байгаа юм уу? Би ийм асрагчтай болохын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй.
С: Уг нь Димашийг өөрөө хараад байж болно л доо. Гэхдээ... асрагч байхад илүүдэхгүй. Тус дэм болдог юм.
Лей: Юу гэж байгаа юм? Одоо чинь асрагчгүй хэуүү болсон. Сайн асрагч олох нөхөрт гарахаас хэцүү болсон цаг. Тийм болохоор хайрлаж байгаарай. Тэгэхгүй бол нэг нь булаачихна шүү. За за, нархан минь. Баяртай.
С: Дараа уулзъя.
Лей: Би явлаа. Баяртай.
С: Жанара. Хүсвэл өнөөдөр эрт явж болно. Би байгаа юм чинь.
Жанара: Баярлалаа.
***********************
Эм: Баяртай.
Эм2: Баяртай.
Эм: Манай хүүг эхний эгнээнд суулгаад өгөөрэй.
Эм2: Тэгнэ ээ, дараа уулзъя.
Эм: Ямар нэг тусламж хэрэг болбол надад хэлээрэй.
Эм2: Тэгнэ ээ.
Эм: Хэрэг гарвал туслалгүй яах вэ.
Жанара: Сайн байна уу. сайн байна уу. сайн байна уу.
Ил: Ирчихсэн үү?
Жанара: Гомдоогүй биз дээ? Ажил дээрээ жаахан удчихлаа. Сайн байна уу.
Эм: Сайн байна уу. Ирсэн чинь сайн боллоо. Наашаа ороод ир.
Жанара: За. Эндээ сууж байгаарай.
Ил: За.
Жанара: Эртээдийн явдалд уучлаарай. Цаашид цагаа нь ирж авч байна аа.
Эм: Тэр талаар биш ээ. Ильясын ангийнхантайгаа яаж харьцдаг талаар ярих гэсэн юм. Хүүхэлдэйнүүдээс өөр хэнтэй ч ярьдаггүй.
Жанара: Уучлаарай. Хүүхэлдэй биш робот.
Эм: Бүгд тэрнийг хачин гэдэг. Тэрэнд найз ч байхгүй. Байнга үйл ойлголцол гардаг. Мэргэжлийн хүнээс тусламж авсан нь дээр гэж бодож байна.
Жанара: Ойлгосонгүй. Та юу хэлэх гээ вэ?
Эм: Ильясыг сэтгэл зүйчид үзүүлсэн нь дээр байх. Гэр бүлийн асуудлаас болоод сэтгэл гутралд орсон байж магадгүй.
Жанара: Энэ буруу гэж үү? Тийм ээ, роботоор тоглох дуртай. Сонирхлыг нь дэмжихийн оронд... харин ч дарж байдаг.
Эм: Уучлаарай. Энэ миний хэрэг биш. Гэхдээ тэрний хачин занг дэмжиж байгаа чинь буруу гэж бодож байна.
Жанара: Тийм ээ, таны зөв. Энэ таны хэрэг биш.
Ди: Ээж ээ?
Жанара: Аан?
Ил: Юу болсон бэ?
Жанара: Юу ч биш. Чиний буруу биш. Энэ сургууль бидэнд тохирохгүй. Явъя. За, босоод ир.
**************************
С: Миний хүү. Өнөөдөр ямар байсан? Жанар та хоёр юу хийсэн?
Ди: Салхинд гарсан.
С: Хаана салхилсан юм?
Ди: Бид хоёр бах мэлхий харсан.
С: Хаана? Хаана харсан юм?
Ди: Агуйтай адилхан газар. Тэнд бас баавгай байсан. Гэр нь манай жорлон шиг жижигхэн.
С: ойлгосонгүй, чи юу яриад байна аа? Хэний гэр юм? Чи зохиогоод байгаа юм уу?
Ди: Үгүй ээ. Яг үнэн. Ээж ээ, манайх их том гоё гэртэй юм байна лээ. Ээж ээ, тоглоом авч өгсөнд баярлалаа. Дахиазд тийм юм байхгүй, ийм юм байхгүй гэж гомдоллохгүй ээ.
С: Одоо болно. Хурдан явж унт.
************************
Жанара: Гульмира? Сайн уу. Чи зүгээр үү?
Г: Сайн. Намайг сулласан. Би үхтэлээ айсан.
Б: Гульмира. Хэн юм?
Г: Макпал байна. Жанар, гуйх юм байна. Миний цалинг өгөх бол уу? Би бүтэн сар ажилласан. Урьдчилгаа өгсөн л дөө, гэхдээ дуусчихсан.
Жанара: Мэдэхгүй л байна. Би асуугаад үзье.
Б: Гульмира. Орохгүй юм уу?
Г: За за, одоохон. За, орлоо. Баяртай.
Жанара: Явъя.
*********************
Нур: Юу болоо вэ?
Жанара: За. Хувцасаа өмс. Гүйчих.
Нур: Сайхан залуу. Хотод сургууль зөндөө байгаа шд.
Жанара: Мэднэ ээ. Гэхдээ оршин суугаа газрын бүртгэл хэрэгтэй. Бичиг баримт авахаар мөнгө хэрэгтэйг чи мэдэж байгаа шд. Дээр нь зургаан сар хүлээх ёстой. Хувийн сургуульд явах мөнгө байхгүй.
Нур: Асуугаад үз л дээ.
Жанара: Дээр нь энэ салалтын асуудал.
Нур: Онгорхой. Ор ор.
Жанара: Хэн юм?
Нур: Одоохон асуудлыг чинь шийднэ ээ.
Да: Нургуль, сайн уу.
Нур: Сайн уу.
Да: Жанар, сайн уу.
Жанара: Сайн уу.
Нур: Юу барьчихсан юм? Ээж дээрээ очих гэж байгаа юм уу?
Да: Үгүй ээ. Яасан?
Нур: Тэгээд юу юм? Аан, надад юм уу?
Да: Үгүй ээ. Гэртээ авсан юм. Хараанд сайн гэсэн. Компьютерийнхаа хажууд тавих гээд.
Нур: Тийм дээ. Итгэчихэж. Товчоор хэлэхэд... чамаас асуух чухал юм байна.
Да: Аанхан.
Нур: Салах өргөдөл гаргахад ямар бичиг баримт хэрэг болох вэ?
Да: Чи нөхөртэй юм уу?
Нур: Галзуураа юу?
Да: Аан. Тэгэхээр... Хүүхэдтэй юу?
Жанара: Байгаа.
Да: Тэгвэл шүүхээр шийдүүлэх хэрэгтэй. Хүүхдээ өсгөж чадна гэдэгээ батлахын тулд цалингийн орлого, оршин суугаа газрын бүртгэл хэрэгтэй. Хувиараа бизнес эрхлэгч байсан ч болно. Нээрэн, та хоёр саяхан бизнесээ бүртгүүлсэн байх аа. Үгүй юм уу? Юу хүлээгээд байгаа юм? ... их амархан. Харж бай... аппликейшн руугаа ороод... үнэмлэхний дугаар... регистерийн дугаараа...
Жанара: За.
Да: Ингээд... ингээд... болчихлоо. За. Одоо...
Жанара: Энэ байна.
Нур: Чи өөр харагдаж байна.
Жанара: Харин тийм. 13...
Да: 13. За, үргэлжлүүлэх гээд... Камераа асаагаад... Болчихлоо. За... болчихлоо. “Алтын бала”-тай болсонд баяр хүргэе.
Нур: Ингээд үү?
Да: Тийм ээ, болчихсон.
Нур: Баяр хүргэе.
Жанара: Тийм ээ.
Да: Хэний ачаар билээ?
Жанара: Тийм ээ. Баярлалаа.
Нур: Шагнал...
*************************
Эр: Манай сургуульд орон тоо байхгүй. Гэхдээ хүүд тань боломж гаргаж болох юм.
Жанара: Би... бодоод үзье. Манай хүүг авчих ганц ч анги байхгүй гэж үү? Бүх ангид дөчин сурагч байдаг юм уу? Ойлголоо, баярлалаа. Баяртай.
С: Жанар. Утсаар ярих дүрэм мэдэж байгаа биз дээ?
Жанара: Тийм ээ, уучлаарай. Зүгээр л... яаралтай дуудлага байсан юм. Хүүд маань асуудал гараад. Би сургууль хайж байгаа юм. Шилжүүлэх гээд. Сургууль олдохгүй байна.
С: Ойлгомжтой. Жанар, тантай нэг юмны талаар ярих гэсэн юм. Димаш надад мэлхий, агуйгаар аялсан гээд яриад байсан. Би та хоёрын юу хийдгийг ойлгохгүй байна.
Жанара: Бид хоёр... зүгээр л...
С: Гэхдээ... намайг гайхшруулсан. Зан ааш нь өөрчлөгдөж байна. Өмнө нь ингэдэггүй байсан. Та тэрэнд сайнаар нөлөөлж байх шиг байна.
Жанара: Тэр их сайн хүү.
С: Таны асуудал...
Жанара: Аан?
С: Би сургуультайгаа яриад үзэж болох юм. Тэднийд... орлого багатай өрхөд зориулсан тэтгэлэг байдаг гэж сонссон.
Жанара: Яалаа гэж дээ. Хэрэггүй.
С: Танд сонголт байгаа юм уу?
Жанара: Зүгээр л... үнэтэй сургууль болохоор би төлж чадахгүй байх.
С: Надад итгэ, бид нар тэр сургуульд их юм хийж өгсөн. Тэд нар нэг юм бодож олох байх.
Жанара: Танд баярлалаа.
************************
Нур: Хаашаа явах вэ? Гэнэтийн бэлэг үү? Хөөх. За за, урьдчилаад хэлчих л дээ... би чинь хувцасаа сольж, нүүрээ будах хэрэгтэй биз дээ. Мэдээж. Тэгэхгүй бол амжихгүй. За, ойлголоо. Тэгье. Удахгүй уулзъя.
Да: Явах гэж байгаа юм уу?
Нур: Тийм ээ.
Да: Хаашаа?
Нур: Болзоонд. Яасан?
Да: Болзоонд уу? хэнтэй?
Нур: Саяхан бааранд нэг залуутай танилцсан юм. Тэрэнтэй. Ингэхэд... яагаад чамд тайлагнаад байгаа билээ? Миний дарга биш биз дээ.
Да: Тэгвэл өчигдөр яах гэж гэртээ дуудсан юм?
Нур: Юу гэж байгаа юм? Жанарт туслах гэж дуудсан шд. Гульмирагийн бичиг баримт ч бас. Нээрэн, тусалсанд баярласан шүү...
Эр: Сайн байна уу. Сайн байна уу. Таны шуудан.
Да: Баярлалаа.
Эр: Үнэнийг хэлэхэд эмэгтэйчүүдийг ойлгох амаргүй. Би хоёр удаа салсан. Одоо болтол ойлгож чадахгүй л явна. Баяртай.
Да: Яасан ч туслахгүй дээ.
************************
Жанара: Айман? Та ч гэсэн явж байгаа юм уу?
А: Тийм ээ. Саулэ Рахатовна эрт явж болно гэсэн.
Жанара: Яагаад?
А: Мэдэхгүй ээ. Бороо зогсохгүй нь ээ. Би явлаа.
Жанара: Болгоомжтой яваарай.
А: Аанхан.
Жанара: Баяртай.
Сан: Сайн байна уу.
А: Сайн байна уу.
Жанара: Та... бүр норчихсон байна.
Сан: Тийм ээ, Марат намайг ойрхон буулгасан юм. Ажилтай гээд...
Жанара: Өвдчих вий дээ. Орж цай уу... Энэ... энэнээс өөр юм алга. Димашийн бүтээлэг. Энийг түр нөмөрчих. Одоохон цай хийгээд өгье. Энэ. Та, болгоомжтой уугаарай, халуун шүү.
Сан: Хоёулаа Та биш чи гэж дуудахаар тохирсон шд.
Жанара: Тийм ээ. Тийм... уучлаарай. Уучлаарай. Энийг...
Сан: Цай биш байна. Эм байна.
Жанара: Ээж ингэж хийж өгдөг байсан юм. тус болдог юм. Өвдөхгүйн тулд унтахаасаа өмнө уух хэрэгтэй.
Сан: Санаа зовох юу байна? Чи эмчилчих юм чинь.
Жанара: За, би явлаа.
*************************
Б: Чамд хичнээн хэлэх юм? Жанар, Жанар л гээд байх юм. Чамд хэлээд байна шд. Бүгд хуйвалдчихсан байгаа... яасан ойлгодоггүй юм? Тэрнээс хол бай гэж хэлээ биз дээ?
Жанара: Гэртээ орж бай.
Б: Хэлээд байгаа юм биш үү.
Жанара: Яв яв...
Б: Чамаас болж байгаа юм. Харж байна уу? Яасныг нь харж байна уу? Яасныг нь хар. Бүгд чамаас болж байгаа юм. яагаад хүний үг авдаггүй юм?
Жанара: Болат?
Г: Одоо боль л доо.
Б: Хүрээд ирэв үү? Юу болоо вэ?
Б: Харахгүй байна уу? эсвэл сохорчихсон юм уу?
Жанара: Хашгичих хэрэггүй ээ. Хүүхдүүд айчихлаа.
Б: Яаж хашгичихгүй байх юм? Муу новшнууд хамаг юм сүйтгэчихээд байхад.
Жанара: Хэн бэ?
Б: Хэн гэнэ ээ?
Жанара: Ойлгосонгүй.
Б: Хөөе Жанар. Чамд хэд хэлэх ёстой юм? Ойлгохгүй байна уу? Тэр үед чи юу гэж хэллээ? Асуудлыг шийднэ гэсэн биз дээ? Яагаад дуугарахгүй байгаа юм? Хөөе. Тэр новшнууд гэрийг маань сүйтгэчихээд байна. Цалингийн тухай яриад ч хэрэггүй.
Жанара: Энэ.
Г: Юу юм?
Жанара: Энийг ав... чиний цалин. Роза өгсөн юм. Ав ав.
Г: Дахиад надаар оролдохгүй биз дээ?
Жанара: Мэдэхгүй юм даа. Мөрдөн байцаагч дуудаж магадгүй.
Г: Үнэнийг хэлэхэд би залхаж байна, Жанар.
Жанара: Ойлгож байна.
Г: Намайг өдөр болгон дууддаг.
Жанара: Гульмира, тайвшир...
Г: Жанар, би юу ч хулгайлаагүй. Яагаад ч юм намайг сэжиглээд байна. Тэр өдөр миний ээлж байгаагүй. Айгулын ээлж ч биш байсан. Гэхдээ тэр ажилласан.
Жанара: Юу? Айгул ажилласан гэнэ ээ?
Г: Тийм.
Жанара: Энийг цагдаад хэлсэн үү?
Г: Хэлсэн.
Жанара: Тэгээд?
Г: Роза тэрнийг өөрөө ажилла гэж хэлсэн гэсэн. Тэгээд ажилласан гэсэн. Гэтэл намайг л буруутгаад байх юм. Жанар, уучлаарай. Хүүхэд уйлаад байна.
****************************
Жанара: Баярлалаа.
Нур: Баяртай... За...
Жанара: Яасан?
Нур: Би хаягийг нь олсон. Чи яагаад сэжиглээд байгаа юм?
Жанара: Эхлээд шалгая.
Нур: Тэнд ажиллахаа больчихсон гэсэн шд. Хүссэн бол аль эрт хулгайлах байсан байлгүй.
Жанара: Сонин юм аа, хаалга нь онгорхой байна.
Нур: Болгоомжтой.
Эмм: Ингэж айх гэж.
Жанара: Уучлаарай.
Нур: Уучлаарай. Сайн байна уу.
Жанара: Сайн байна уу:
Эмм: Сайн байна уу. Сайн уу?
Жанара: Сайн. Та нүүж байгаа юм уу?
Эмм: Үгүй ээ. Охин, зээ хоёр дээрээ очих санаатай. Ор л доо, цай уу.
Нур: За, тэгье.
Эмм: Ингэж цочих гэж.
Нур: Баярлалаа. Таны аяганууд таалагдаад байна.
Эмм: Тийм ээ. Тэр үед Розаг хаяна гэхээр нь би авчихсан юм.
Нур: Тантай ярилцах гэсэн юм.
Жанара: Тийм ээ.
Эмм: Тэг ээ, ярь ярь.
Жанара: Бид нар Гульмирт санаа зовоод...
Нур: Цагдаа нар шинэ сэжигтэн олсон гэсэн. Сайн мэдэхгүй, гэхдээ өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн нэг гэсэн.
Эмм: Тэр нь хэн юм бол?
Нур: Мэдэхгүй ээ, магадгүй...
Жанара: Таныг сэжиглээгүй байх гэж найдаж байна.
Эмм: Надад санаа зовох юм алга. Тэр өдөр Роза хэдхэн цаг ажиллаад өгөөч гэж дуудсан. Дараа нь би маникюр орсон.
Жанара: Тэгэхээр та ажил дээрээ байсан юм уу?
Эмм: Сайн санахгүй байна. би тэнд ганц хоёр цаг л болсон байх.
Жанара: Танд сэжиглэж байгаа хүн байна уу?
Эмм: Мэдэхгүй ээ. Манай охидууд тийм юм хийхгүй. Бид нар олон жил ажилласан. Нээрэн, манайд чихэр байх ёстой. Би очоод аваад ирье.
Нур: Төвөг удах хэрэггүй дээ. Харахгүй байгаа юм уу? Тэр өдөр цагдаагийн газар очихдоо хумсаа будаагүй байсан.
Жанара: Тийм үү?
Нур: Би шууд хараад л мэдсэн.
Жанара: Тийм үү?
Нур: Тийм ээ. Нэг л сэжигтэй байна.
Жанара: Хөөе. Шубыг нь хайгаад үзэх үү?
Нур: Чи тэнд хай. Би энд харж байя.... Жанар. Ирж байна.
Жанара: Одоохон...
Эмм: Юу хийж байгаа юм?
Жанара: Та хулгайлсан байна шд. 4саяар ломбардад тавьчихаж.
Эмм: Өгөөдөх.
Жанара: Уучлаарай, өгч чадахгүй.
Эмм: Өг гэж байна. буцаагаад өг.
Жанара: Намайг тавь.
Эмм: Бичиг өг гэж байна.
Жанара: Та хүний амьдрал сүйтгэснээ мэдэж байна уу?
Эмм: Би тэнд 15 жил ажилласан. Тэгээд яасан? Надад юу ч алга.
Нур: Тэр чинь манай Гульмирад ямар хамаатай юм?
Эмм: Миний бичгийг өг. Өг. Өг гэж байна. Надад өөр арга байгаагүй.
Жанара: Тавь л даа.
Эмм: Охиныг маань нөхөр нь гэрээсээ хөөчихсөн. Ажил ч байхгүй, мөнгө ч байхгүй. Би өөр яах ёстой байсан юм? Яах гэж хүний хэрэгт ороод байгаа юм?
Жанара: Та өөрөө хүний амьдралыг яаж байгаа юм?
Эмм: Та нар миний амьдралыг мэдэх юм уу? Би хоёр хүүхдээ өсгөх гэж тэнд хичнээн ажил ажилласан бэ. Тэд нар намайг хөөсөн. Энийг талархал гэх үү? Энэ чинь шударга ёс уу? Та нар юу гэж бодож байна? Энийг шударга гэх үү? Охид оо.
Ц: Охид оо. Та нарын олсон сэжүүрийн ачаар Гульмирагийн эсрэг үүсгэсэн хэргийг хаасан. Хэрэгтнийг баривчилсан. Хэрэгтэн хэргээ 100% хүлээсэн. Та хоёрт баярлалаа.
***********************
Эр: Алив залуус аа, хурдлаарай. Болгоомжтой. Болгоомжтой. Хана мөргөв. Унагачихав.
Жанара: Сайн байна уу.
Эр: Сайн байна уу. Наадах чинь... өөрийнх гэж бод. Өөрийнх гэж бод. Болгоомжтой. Болгоомжтой зөөгөөрэй.
Жанара: Ах аа, Гульмира хаачаа вэ?
Эр: Гульмира шөнө явчихсан. Тосгон руугаа явна гэсэн. Урьдчилж хэлэх ч үгүй. Ямар ч хэл чимээ байхгүй. Яачихсан хүмүүс байдаг юм? ойлгохгүй юм. би шөнөжин хайсан. Алив ээ, залуус аа. Хурдал. Хурдал.
Жанара: Баяртай.
Эр: Хурдан. Цаг бол мөнгө. Залуус аа, хурдан.
***************************
Мар: /амандаа дуулна: Хэн ч тэрнийг... олж чадахгүй...
С: Битгий. Ядраад байна. Муухай үнэр үнэртээд байна.
Мар: Ажил шүү дээ.
С: Марат. Би ядраад байна. гуйя.
Мар: Яасан? Би өөрийнхөө төлөө ингэж байгаа юм уу? Муухай үнэртлээ гэнэ шүү. Ажил яаж явдагийг мэдэхгүй юм шиг... Дээр нь сургуулийн асуудал шийдэж өг гэчихээд... Яагаад ингээд байгаа юм? Тэр асрагчийн төлөө... Ойлгохгүй юм.
С: Чи ойлгохгүй ээ. Би чиний хэрэгт оролцдоггүй биз дээ.
Мар: Тайлбарлаад өг л дөө.
С: Үйлчлэгч нарт өөдөөс эгцэлж харж чадахгүй болтол хангалттйа цалин өгөх хэрэгтэй байдаг юм.
Мар: Утгагүй юм.
Дуулна
С: Тэнэг.
****************************
Ил: Хар даа, ээж ээ. Миний робот.
Жанара: Ёстой гоё болсон байна. Хөөх...
Эм: Жанар аа, маргааш сургуулийн хүлээн авах дээр очоорой. Саулэ Рахатовна сургуулийн захиралтай ярьчихсан байгаа.
Ил: Ээж ээ, яасан?
Жанара: Маргааш хаашаа явахыг мэдэж байна уу?
Ил: Хаашаа?
Жанара: Димашийн сургууль руу.
Ил: Ура. Ура. Ура. Ура. Ура. Ура.
Жанара: Одоохон.
1-р бүлгийн 3-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home