Няня-2
Үргэлжлэх хугацаа: 48мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Жанара: эм, асрагч
Нур: эм, Нургуль, Жанарагийн найз тайрмал шар үстэй
Ил: эр, Жанарагийн хүү
Нөх: эр, Жанарагийн нөхөр Асхар
Да: эр, Дархан Нургулийн найз,
С: эм, Саулэ, Жанарагийн ажил олгогч
Мар: эр, Саулэгийн нөхөр Марат
Ди: Саулэгийн хүү
Лей: эм, Лейла, шинэ үйлчлүүлэгч
ЛН: эр, Лейлагийн нөхөр
Г: эм, Гульнар, Жанарагийн найз, асрагч
Бичиг Бичиг: Энэхүү кинонд хүчирхийлэл, согуутуулах ундаа, тамхи, утаагүй тамхи болон вейпинг агуулсан бөгөөд ямар нэг шашны үзэл, бэлгийн харилцаа болон бусад хамааралтай зүйлсийг доромлон гутаах зорилгогүйболно.
Энэ кино нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд 18-аас дээш насны хүмүүс үзэхийг санал болгож байна. Бид хүчирхийлэл болон хортой бодис хэрэглэхийг сурталчлаагүй болно.
10: Чи хүн шиг яриач. Би чамтай хүн шиг ярьж байна. Хэзээ болох юм? Намайг тэнэг гэж бодоо юу? Маргааш гэхэд хийж дуусга. Үгүй бол... Байна уу?
Гарчиг Асрагч 1-р бүлгийн 2-р анги
Нур: Байна уу.
Ай: Сайн байна уу. Саулэ Рахатовныгийн гэрээс ярьж байна. Танай компаниас хэн нэг нов яаралтай ирэх хэрэгтэй байна. Танай асрагч хүүхдэд нэг юм хольж уулгаад байна.
Нур: Юу гэнэ ээ? Тийм байх ёсгүй дээ. Жанара манай хамгийн сайн ажилчдын нэг.
Ай: Тайлбарлаж байх зав алга. Хурдан хүн явуулна уу. Би хаягийг нь явуулчихъя.
Нур: Новш гэж, баригдана гэж мэдсэн юм аа. За яах вэ. Угаасаа ажлаасаа гарах гэж байсан юм чинь.
Жанара: Айман, хүүхэд хүлээж байгаа. Би явж болох уу?
Ай: Шинжилгээний хариу гартал хүлээж бай.
Жанара: Сургууль дээрээ ганцаараа үлдчихсэн байгаа, ойлгооч дээ.
Ай: Өөр хүн дуудаад хүүхдээ авахуулчих.
Жанара: Одоохон.
Жанара: Байна уу, Нургуль. Тайлбарлах цаг алга. Илясыг сургуулиас нь авчих тэгэх үү? Ганцаараа үлдчихсэн байгаа байх. Энд би өөрөө учрыг нь олчихно оо. Аанхан, тэг.
С : Танай агентлагийн хүн ирэхгүй байх чинь.
Жанара: Саулэ Рахатовна ингэх хэрэггүй юм биш үү? Би гаргасан алдаандаа өөрөө хариуцлагаа хүлээнэ.
С: Шоронд ч гэсэн өөрөө суух уу?
Жанара: Яасан гэж?
С: Хүүхэд хордуулсан гэж.
Эм2: Хүү тань зүгээр байна. Ямар ч юм илрээгүй. Нойрны эм ч, архи ч, ямар нэг эмийн болон мансууруулах бодис ч илрээгүй.
С: Ойлголоо. Баярлалаа. Миний хүү, яаж байна? Чи зүгээр үү? Ядарсан уу?
Хүү: Ядарсан.
С: Удахгүй гэртээ харина аа. Айман, агентлаг руу нь залгаад ирэх хэрэггүй гээд хэлчих. Яагаад зогсоод байгаа юм? Гэртээ харья.
*********************
Жанара: Байна уу? Байхгүй гэдэг чинь? Одоохон... утсаа ав л даа.
Нур: Сургуулийн ойр орчмыг бүгдийг нь шалгасан, алга.
Эр: Би ч гэсэн энэ хавиар үзсэн байхгүй байна.
Жанара: Аанхан. Ах аа, та сайн харахгүй яав даа.
Эр: Миний хүүхэд биш шүү дээ. Надад ямар хамаатай юм? Энд байж л байсан, нэг харсан чинь алга болчихсон байсан.
Жанара: Уучлаарай.
Эр: Хүн аваад явсан юм байлгүй.
Жанара: Миний л буруу.
Нур: Жанара, тайвшир. Хэн авч явсан байж болох вэ, бодоод үзье.
Жанара: Ильяс танайд байна уу? Байгаа гэж хэлээч дээ.
Эм: Баайхгүй ээ. Юу болоод байгаа юм?
Жанара: Байхгүй ээ?
Нур: Тайвшир л даа. Олдоно доо. Олдоно. Танайд ирээгүй юм уу?
Эм: Үгүй ээ.
Жанара: Байна уу. Ильяс хаана байна. Утсаа авахад яадаг байна аа? Тийм ээ, 7 цаг хүртэл гэдгийг мэднэ. Юу ч болсон бай хуучин нөхөр рүү маань битгий залгаарай гэж гуйя. Бид нартай хамт амьдардаггүйг та мэдэж байгаа шдээ. Баярлалаа. За. Баяртай.
Эм2: Сайн уу.
Эм: Макпал, миний тамхи яасан бэ?
Эм2: Өгнө өө, өгнө.
Эм: Хурдал л даа. Олсон уу?
Нур: Яасан? Хаана байна?
************************
Нөх: Энийг ав. Булаагаад ав. Булаа... Май... Ильяс, бариарай.
Ил: Сайн уу, ээж ээ.
Нөх: Чи ухаанаа алдаа юу? Хаачих гээ вэ?
Ил: Болиоч.
Нөх: Зугтааж чадна гэж бодоо юу? Гайгүй байлгүй. Тэнэг мал. Хараал ид.
Жанара: Хаашаа явчихав аа? Чамайг хичнээн хайв аа? Миний хүү.
Нөх: Сайн уу. Юу байна?
Жанара: Чи энд юу хийж байгаа юм?
Нөх: Хэд хоног хотод ирээд. Хотод бүрмөсөн нүүж ирэх санаатай.
Жанара: Ильясыг өнөөдөр сургуулиас нь авсанд баярлалаа. Би ажил дээрээ жаахан оройтчихлоо. Уг нь хичээл тарахад нь авч амждаг юм.
Нөх: Зүгээр ээ. Тийм юм байлгүй яах вэ. Жанара. Амралтын өдрүүдээр тэрнийг хөдөө аваачмаар байна. Би ч гэсэн Ильясыг санаад байна. Жанара.
Жанара: Үгүй.
Нөх: Жанара, хүлээгээч.
Жанара: Битгий хүр.
Нөх: Миний хүү. Надад уулзах эрх байгаа.
*****************************
Жанара: Хураагаарай. Хураачих.
Ил: Дахиад л төмс үү?
Жанара: Тийм ээ. Хурдан ид. Байна уу? Айман.
Ай: Жанара, Сауэл Рахатовна чамайг нэг найздаа хэд хоног “зээлүүлсэн”. Сайн цалин өгнө гэсэн. Өглөө 10цагт очих ёстой. Цалин сайтай болохоор зөвшөөрчих. Цалин буутал мөнгө хэрэгтэй биз дээ?
Жанара: Ойлголоо. Хаягийг нь хэл дээ.
Ай: Бехжановын гудамжны 21 тоот. Автобусны буудлын ойролцоо. Хэрэг гарвал залгаарай.
Жанара: Ойлголоо. Баяртай. Ид...
**************************
Жанара: Сайн байна уу.
Эм: Сайн байна у.
Жанара: Эзэгтэй нь хаана байгааг хэлээд өгөхгүй юу? Би асрагч байгаа юм. Намайг энд ирээрэй гэсэн.
Эм: Бид нар сайн мэдэхгүй байна. Эзэгтэй нь дээр байгаа юм бол уу? Дээшээ гараад харчих.
Эм2: Болохгүй ээ. Дээд давхар руу зөвхөн эзэд гарч болно гэсэн. Эндээ хүлээсэн нь дээр байх.
Жанара: За.
Лей: Явъя, миний охин. Сайн байна уу.
Жанара: Сайн байна уу?
Лей: Жанара мөн биз дээ?
Жанара: Тийм ээ. Мөн.
Лей: Намайг Лейла гэдэг. Энэ миний охин. Амели.
Жанара: Таатай байна.
Лей: За мэндлээрэй. Сайн уу, эгч ээ гээд.
Жанара: Сайн уу.
Лей: Сайн уу. Уучлаараай. дөнгөж нүүж ирээд, хааг юм хөглөрчихсөн байна. Гэнэт дуудсандаа дахиад уучлалт гуйя. Өнөөдөр охиныг маань харж тус болооч.
Жанара: Тэгье ээ.
Лей: Миний охин, эгчдээ очоорой.
Жанара: Нааш ир... Хамт тоглох уу?
**********************
Лей: Үнэнийг хэлэхэд би маш их гайхаж байна. Өнөөдөр ямар ч чимээ байхгүй. Орилох ч үгүй.
Жанара: Тийм ээ, бид хоёр өдөржин тоглосон. Унтчихсан. Миний ажил шүү дээ.
Лей: Чамд баярлалаа. Мартсанаас, би байнгын хүүхэд асрагч хайж байгаа.
Жанара: Би... та мэдэж байгаа шдээ, би....
Лей: Үгүй дээ, үгүй. Би чамайг Саулэгаас булаахгүй. Юу гэж дээ. Намайг алчихна. Дээр нь цуу яриа тараачихна. Нээрэн, нэг шинэ агентлаг байдаг гэж сонссон, чиний ажилладаг. Манайд тохирох эмэгтэй байгаа бол уу?
Жанара: Би асуугаад өгөх үү?
Лей: Тэгээч, асуугаад өг тэгэх үү. За... За за. Явахгүй бол болохгүй нь. Хэдэн цаг болох байх.
Жанара: За... Нүүх ч хэцүү юм аа. Ядарч байна. За...
*********************
Жанара: Бүсгүйчүүд ээ. Би тусалъя.
Эм2: Зүгээр ээ, чиний ажил биш шүү дээ.
Жанара: Зүгээр ээ. Хүүхэд унтчихсан, би завтай байна.
Эм2: Баярлалаа.
ЛН: Уучлаарай. Чи хэн юм? Аан?
Жанара: Би... хүүхэд асрагч байна.
ЛН: Асрагч хүн ингээд хэвтэж байдаг юм уу? Аан? Ажиллах гэж ирсэн юм уу, үгүй юу? Хариулаач. Энэ буйдан ямар үнэтэйг мэдэх үү? Ямар үнэтэйг чи мэдэх үү? Чи бүх насаараа ажиллаад ч авч чадахгүй.
Жанара: Би яагаа ч үгүй шд...
ЛН: Хөөе. Амаа тат. Өөдөөс өрвөлзөх гээ юу? Өрвөлзөж байна уу? Энэ эмийг аваад яв. Миний өөдөөс сөргөлдөхөөр яадгийг үзүүлээд өг. Насаараа мартахааргүй болгоод өг.
Жанара: Хөөе. Гуйж байна. Тавь л даа.
Эр: Би яах ч үгүй ээ. Гэхдээ энд дахиад битгий ирээрэй. Манай босс их ууртай байна.
Жанара: Баярлалаа.
************************************
Жанара: Ирж авсанд баярлалаа. Би бүр үхтэлээ айлаа. Дархан, сайн хүн шүү.
Нур: Сүүлийн үед яагаад байна аа? Бүтэж байгаа юм алга.
Жанара: Айманд агентлагийнх гэж хэлэх хэрэггүй байсан юм. Тэднийх рүү өөр асрагч явуулсан бол яах байсан бол? Яах байсан бол, төсөөлж байна уу?
Да: Ингэхэд, асуудалгүй бизнес гэж байдаг юм уу? Бизнес хийхэд асуудал гарч л таараа. Хэвийн үзэгдэл. Та хоёрын бизнесийн талаар сонсоогүй гэж бодоо юу? Нимгэн мөсөн дээр алхаж байна даа. Марат Ринатович мэдэх юм бол... гэхдээ эрсдэлгүй юм гэж байхгүй. Эрсдэл гаргахгүй бол...
Нур: Чи тэгээд саятан болчихгүй юу хийж байгаа юм?
Да: Юу гэнэ ээ?
Нур: Чиний яриад байгаа бооцоо ямар ч ашиггүй.
Да: Бооцоо биш ээ. Тогтвортой орлого олох арга. Тэгээд ч миний хөрөнгө оруулалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа.
Нур: Тэгвэл барих уу? Бид хоёр илүү мөнгө олно гэж. Чиний хийдэг нөгөө...
Да: Хөрөнгө оруулалт. Санаж ав за юу. Хөрөнгө оруулалт.
Нур: Хөрөнгө оруулалт.
Да: Жишээлбэл хүн болгон гадаадад хувьцааны багцтай байдаг. Хувьцаа. Цүнх биш. Хувьцааны багц. Хувьцааны багц.
Нур: Дуугүй болж үз. Мөрийцөх юм уу, үгүй юу?
Да: Тэгье л дээ.
Нур: Нэг хүсэл биелүүлэхээр үзье. Би чамд их том хүсэл хэлэмз. Зогс. Эхлээд хэд байгаагаа харуул. Хэд байгаагаа эхлээд харуул.
Да: Хар аа.
Нур: Алив...
Да: За хар хар. Энэ байна. миний хувьцааны багц. За, бэлдээрэй. Хүсэл биелүүлж өгөх хүнтэй боллоо.
Жанара: Дарханы хэлдэг нэг талаараа зөв шүү. Бид хоёр энэ бизнесийг хийж чадах юм уу? Санаснаар болж байгаа юм алга. Энэ өөдгүй амьтдаас бид хоёрыг хамгаалах хүн ч алга.
Нур: Жанар, тэрний үгийг тоох хэрэггүй. Хувиараа бизнес эрхлэгч гэж бүртгүүлэхэд л болно. Тэгвэл бидний худлаа хэлсэн нь худал биш болно. Бид хоёрыг халсан ч гэсэн нөөц төлөвлөгөөтэй болно гэсэн үг.
Жанара: Асрагч хаанаас олох юм?
Нур: Чиний зөн совинд итгэнэ шд. Гульмирыг чи олсон биз дээ? Тэрэн шиг олоход л болно.
Жанара: Байна уу?
Лей: Жанара, би Лейла байна.
Жанара: Сайн байна уу.
Лей: Манай нөхөр эвгүй зан гаргасан гэж би сонссон. Гэхдээ чи эргээд ирж болох уу? Надад чиний тусламж хэрэгтэй байна.
Жанара: Уучлаарай, би чадахгүй нь.
Лей: Хүлээ. Хүлээ л дээ, Жанара. Уучлаарай. Энэ талаар Саулэд хэлэхгүй байж болох уу? Чамаас гуйж байна.
Жанара: Санаа зовох хэрэггүй ээ, би юу ч хэлэхгүй. Баяртай.
Нур: Чи яаж байна аа? Атгандаа оруулах боломж гарч байхад.
Жанара: Үгүй ээ, Нургуль. Тэгж болохгүй. За за, би явлаа. Хүргэж өгсөнд баярлалаа. Дархан, баярлалаа.
Да: За, баяртай.
Жанара: Бас баярлалаа. Дараа уулзъя.
Да: Дараа уулзъя.
Нур: Наанаа юу хийгээд байгаа юм? Явъя.
Да: Антифриз гоожчихсон байна.
Нур: Хурдал л даа.
Да: За за.
*************************
Ил: Ура. Ээж ээ. Ангийн багш танд мессеж биччихэж. Ус тасарсан болохоор хичээл орохгүй гэж байна. Ура...
Жанара: Миний хүү, уучлаарай. Чамайг Гульмирагийнд үлдээх болох нь. Ажил руу авч явж болохгүйг мэдэж байгаа биз дээ?
Ил: Яагаад? Би Димаш та хоёртой тогломоор байна. Би явъя л даа.
Жанара: За яах вэ. Харж байж болъё.
***************************
Д: Энд хийчихсэн байгаа.
Жанара: Димаш. Сайн уу.
Д: Сайн уу. Илья, хамтд тоглоё.
Жанара: Димаш, бид нар гэртээ харих ёстой.
Д: Жаахан тоглоё л доо, тэгэх үү?
Жанара: За яах вэ. Тэгье.
Д: Энийг хар даа.
Ил: Димаш, энэ гоё байна... Димаш, та нар өдөр болгон роботоор тоглодог юм уу?
Д: Тийм.
Ил: Гоё юм аа. Би ч гэсэн ийм сургуульд сурмаар байна.
Д: Манай ээжээс асуугаад үз. Жанар, ус өгөөч?
Жанара: Яасан? Цангаа юу?
Ил: Тийм ээ. Хэзээ гэр рүүгээ явах вэ?
Жанара: Харимаар байна уу?
Ил: Үгүй ээ. Ильястай тогломоор байна.
Жанара: Тэгвэл дахиад жаахан тоглочих.
Ил: Баярлалаа. Өшиглөөрэй.
***************************
Жанара: Ильяс. Ильяс. Нааш ир. Чамайг гэрт хүргэж өгнө. Ах аа, Айманд Ильясын тухай хэлэхгүй байж болох уу?
Эр: Санаа зоволтгүй. Гэрт нь хүргээд өгчихнө. Бас ганц ч үг цухуйлгахгүй.
Жанара: Баярлалаа. Одоохон...
Сан: Сайн байна уу.
Жанара: Сайн байна уу.
Сан: Энэ хаяг мөн үү?
Жанара: Тийм ээ, тийм. Энийг аваарай.
Сан: Уг нь дандаа Айман хаалга тайлдаг юм.
Жанара: Тийм ээ, өнөөдөр би Айманыг орлож байгаа. Таныг чек бичиж өгнө гэсэн. Инээх юу байгаа юм? Та хоцорч ирсэн шд...
Сан: Та намайг андуураад байх шиг байна.
Жанара: Үгүй ээ. Наадахаа аваад яв.
Сан: Намайг Санжар гэдэг. Марат Нургалиевичийн туслах. Та хэн билээ?
Жанара: Би... Марат Нургалиевичийн уу? Өө. Уучлаарай. Намайг Жанар гэдэг. Димашийн шинэ асрагч.
Сан: Аан. Тийм байх.
Жанара: Айман хүргэлтийн хүн ирнэ гэсэн юм. Таныг хими цэвэрлэгээний хүн гэж бодлоо. Уучлаарай, эвгүй юм боллоо.
Сан: Орж болох уу?
Жанара: Тийм ээ, тийм.
Лн: Жанара, түр хүлээгээч.
Жанара: Та яаж намайг олсон юм?
ЛН: Зүгээр л ярилцах гэсэн юм. Ярилцаж болох уу?
Жанара: Тэр ч гэсэн хоол идэхгүй юм уу?
ЛН: Үгүй ээ. Ажлаа хийж байгаа, болохгүй. Амттай байна. Гэрийн хоол идэлгүй их удсан байна. Таныг явсны дараа Лейла намайг шууд хөөсөн. Саулэ, Марат хоёр мэдчихвэл нүүр хийх газаргүй болно гэсэн.
Жанара: Би Саулэ Рахатновнад юу ч хэлээгүй.
ЛН: Жанара. Би өнгөрсөн явдалд уучлалт гуйхаар ирсэн юм. Тэр өдөр... би эмчид үзүүлчихээд ирсэн юм. Намайг хавдартай байж магадгүй гэж таамаглаж байгаа. Тэгээд уураа танд гаргачихсан. Намайг уучлаарай.
Жанара: Зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй. Бүх юм сайхан болно. Манайд сайн асрагч хэрэгтэй байгаа.
Жанара: Ойлголоо. Учрыг нь олно оо.
ЛН: Энийг танд.
Жанара: Асрагч олсны дараа мөнгөө агентлагт төлөөрэй.
ЛН: Үгүй ээ, энэ асрагчийн хөлс биш. Танд өгч байгаа сэтгэл санааны нөхөн төлбөр.
Жанара: Ойлгосонгүй.
ЛН: Таны байдал илэрхий байна.
Жанара: Өрөвдсөндөө мөнгө өгч байгаа юм уу? Хэрэггүй ээ, баярлалаа.
ЛН: За. Хийх ажил байгаа болохоор явахгүй бол болохгүй нь.
Жанара: Баяртай.
ЛН: Баярлалаа. Гэхдээ, манайд асрагч хэрэгтэй байна.
Жанара: За. Түр хүлээгээрэй. Одоохон. Энийг танд.
Хам: Баярлалаа.
************************
Жанара: Хөөе.
Гу: Жанара, сайн уу.
Жанара: Сайн уу. Юу байна даа?
Гу: Тайван даа. Яг танайх руу явж байлаа. Май, энийг чамд.
Жанара: Үгүй ээ, хэрэггүй.
Гу: Жанар, ав л даа. Чамд зориулж авсан юм.
Жанара: За яах вэ. баярлалаа. Сонин юу байна? ажил чинь сайн уу?
Гу: Тийм ээ, ажил маань таалагдаж байгаа. Эзэд маань ч гэсэн сайн хүмүүс. Урьдчилгаа цалингаа ч авсан. Надад юу өгснийг хар даа. Хуучин ч гэлээ таалагдаж байвал ав ав гэсэн.
Жанара: Хөөх. Гоё юм аа. Гэрийнхэн чинь сайн уу?
Гу: Манай нөхөр ажилд ороогүй л байгаа. Хүүхдүүдээ харж байгаа. Одоохондоо өөр арга алга.
Жанара: Нээрэн, чамд ажил хайж байгаа эмэгтэй найзууд байхгүй биз? Шинэ үйлчлүүлэгчид асрагч хэрэгтэй байгаа юм.
Гу: Асуугаад үзье. Асем, чи өөрөө бараг асрагч шүү дээ. Таван хүүхэдтэй байж. За за, тэгээрэй... Цалин сайтай шүү. Би ч гэсэн ийм ажил хийж байгаа. Тийм ээ, 7хоногт таван өдөр... сонирхохгүй юм уу? Цалин сайтай юм байна лээ... Тэгж таараа, чамайг явуулахгүй байх... Хотод байхгүй гэдгээ шууд хэлэхгүй яасан юм бэ?... Тийм ээ, би ч гэсэн ийм ажил хийж байгаа... За за, ойлголоо... Аанха. Ойлголоо. Тэг тэг... Ганц ч хүн алга. Дандаа худлаа ярьдаг, мөнгөө өгдөггүй гэнэ ээ. Хүн олдохгүй нь... Жанара, байрныхаа хүмүүсээс асууж үзэх үү?
Жанара: Нээрэн тийм. 4 тоотын Айсана яах бол?
Гу: Аанхан.
Жанара: Асууж үзэх үү?
Гу: Явъя. Аль түрүүн бодох байсан байна шд.
Хүүхдээ загнана
Жанара: Тохирохгүй юм шиг байна. Шинээр нүүж ирсэн Алмагуль яах бол?
Гу: Асууя.
Жанара: Явъя.
Эм: Сайн уу, охид оо. Өнөөдөр миний төрсөн өдөр. Надад төвөг удах хэрэггүй. Цаашаа цаашаа.
Гу: Энэ... Мартсанаас... Макпал болох юм байна. Яг тохирно. Цэцэрлэгт ажиллаж байсан шд.
Жанара: Нээрэн тийм. Саяхан ажлаасаа халагдчихсан гэсэн.
Гу: Тийм ээ. Ээжийнхээ тэтгэврээр амьдардаг. Нээрэн, миний тамхины мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа шд.
Жанара: Асуугаад үзье.
М: Сайн уу.
Гу: Сайн уу.
М: Гульмира, тамхины чинь мөнгийг одоохон өгье.
Г: Сайн байна уу.
Жанара: Сайн байна уу.
М: Удаасанд уучлаарай.
Г: Зүгээр ээ.
Жанара: Макпал, надад нэг санал байна.
М: Юу юм?
Жанара: Макпал. Энэ айлын хүмүүс давгүй хүмүүс. Эхнэр нь их найрсаг эмэгтэй. Гэхдээ хүмүүс өөрийнх нь талаар юу гэж бодох бол гэдэгт маш их анхаардаг. Нөхөр нь харахад ширүүн хүн шиг харагддаг ч, айх хэрэггүй... За юу? За. Амжилт. Бүх юм сайхан болно.
М: Ойлголоо.
Жанара: За, амжилт.
**********************
Жанара: Димаш. Димаш? Чи хаана байна? Одоохонд чамайг олно доо. Димаш. Димаш. Димаш, хааччихав аа? Хаашаа орчихсон юм болоо? Димаш. Аан. Баригдсан даа... Олчихлоо.
С: Юу байна даа?
Жанара: Сайн байна уу. Бүгд сайн.
Ди: Сайн уу, ээж ээ.
С: Сайн уу, миний хүү.
Ди: Жанара, дахиад тоглоё.
С: Димаш. Түр хүлээ.
Ди: Үгүй ээ, би тогломоор байна.
Жанара: Димаш. Машинуудаа аваад ир тэгэх үү. Хоёулаа уралдуулж тоглоё. Энд дандаа робот байна. Гүйгээрэй гүй гүй.
С: Яаж ингэж чаддаг юм? Нэг юмаар таван минутаас илүү тоглодоггүй хүүхэд. Амархан залхчихдаг юм.
Жанара: Надад ч гэсэн тэрний үеийн хүү байдаг юм. Сонирхол нь ч гэсэн ойролцоо. Тэгээд л тэр байх.
С: Танай хүүгийн талаар сонссон. Роботонд дуртай гэсэн байх аа?
Жанара: Тийм ээ.
С: Димаш надад хэлсэн юм. Тэгэхээр... манай гэр өөрийн гэсэн дүрэмтэй. Та нэг дүрэм зөрчсөн. Манай гэрт хүүгээ авчирсан. Тэрнээс гадна, намайг хуурч, гадуур зугаалсан.
Жанара: Уучлаарай.
С: Би хүүгийнхээ хүссэн болгоныг биелүүлэхийг хичээдэг. Гэхдээ ийм юмыг би тэвчихгүй. Энэ анхны бөгөөд эцсийн анхааруулга.
Жанара: Уучлаарай. Ойлголоо. Уучлаарай. Та ирчихсэн болохоор... өнөөдөр би жаахан эрт явж болох бол уу?
С: Та юу гэж бодож байна? Алив, Димаш...
Жанара: Димаш. Өрөөндөө очиж тоглоё, тэгэх үү? Тэнд очиж угсаръя. Тэгэх үү?
**************************
Нур: Бидний төлөө.
Эм: Нээрэн нэг сонирхолтой юм ярьж өгөх үү. Саяхан нөгөө алдартай хүнтэй зураг авалтанд ороод.
Нур: Ингэхэд ажил дээр нь юу болдогийг чи мэдэх үү? Би дараа ярьж өгнө өө. Алив... Тийм ээ.
Эм: Өнөөдөр сайхан байна... Яг адилхан байсан.
Нур: Тийм ээ, хөгжилтэй л юм.
Эм: Тийм ээ. Мартсанаас... чи нөгөө газраа ажилласаар л байх юм уу? Анх ивээн тэтгэч олох гэж орсон биз дээ?
Нур: Тийм хүн байхгүй ээ. Тэгээд ч удахгүй гарах гэж байгаа. Болгоомжтой л доо. Юундаа яарсан юм?
9: Уучлаарай.
Нур: Хаашаа явж байгаагаа хардаггүй юм уу?
9: Анзаарсангүй, уучлаарай.
Нур: Та надад өртэй боллоо.
9: За яах вэ. Би дайлъя.
Нур: Тэгвэл тэг л дээ.
9: Одоохон.
*******************
Жанара: Ильяс, яасан бэ?
Ил: Яагаа ч үгүй.
Жанара: Алив. Сэтгэлээр уначихсан юм уу? Хэн нэг нь гомдоогоо юу?
Ил: Үгүй.
Жанара: Тэгээд юу болсон юм?
Ил: Ээж ээ. Би хачин хүүхэд биш биз дээ?
Жанара: Яагаад тэгж байгаа юм? Тэгж ярьж болдоггүй юм. Чи их ухаантай.
Ил: Би дахиад сургуульд явмааргүй байна.
Жанара: Яагаад?
Ил: Димашийн сургууль нь ёстой гоё. Зөндөө олон гоё юм байдаг. Бас Робот хийдэг. Сургууль нь их үнэтэй байх, тийм ээ?
Жанара: Тийм ээ, үнэтэй.
Ил: Тийм ээ, тэгж л таараа.
Жанара: Сайн хүү.
Ил: Ээж ээ.
Жанара: Яасан бэ?
Ил: Ичмээр юм аа.
Жанара: Охидоос ичдэг болоо юу? Хөөрхөн гэдэг нь.
Ил: Ээж ээ.
Жанара: Хараагүй байна аа. Ичээд байгаа юм уу? Миний хөөрхөн хүү.
Ил: Боль л доо.
Жанара: Минийх минийх. Нээрэнгээсээ ичээд байгаа юм уу?
Ил: Өвөө.
Өвөө: Хөөх. Миний зээ хүү. Сайн уу?
Жанара: Аав аа.
Өвөө: Миний охин, сайн биз дээ?
Жанара: Сайн сайн. Та нар сайн уу?
Өвөө: Сайн сайн.
Жанара: Сайн байна уу.
Эмээ: Сайн уу. Та нар сайн биз дээ?
Өвөө: Алив, том болж уу?
Жанара: Баярлалаа, сайн. Энийг танд.
Эмээ: Баярлалаа. Хурдан орцогоо.
Өвөө: юу... Оръё.
Жанара: За... Өө...
Өвөө: Орж байя.
Жанара: Одоохон. Ярьчихаад очъё.
Өвөө: Тэг ээ, тэг. Яарах хэрэггүй.
Жанара: Байна уу.
М: Сайн уу, Жанара.
Жанара: Орчихсон уу?
М: Тийм ээ, намайг авсан.
Жанара: Нээрэн үү?
М: Ерөнхийдөө ажлын цаг нь 9-өөс 8 хүртэл. Илүү цагаар ажиллавал цалин дээр нэмнэ гэсэн. Их давгүй, аятайхан хүмүүс байна лээ.
Жанара: Чиний өмнөөс баяртай байна.
М: Нээрэн, чамд нэг дугтуй өгүүлсэн. Би очихоороо өгнө өө.
Жанара: Ойлголоо. Би тэгж байгаад эргээд залгая. Аанхан. Баяртай.
Эмээ: Чи... уулздаг хүнтэй болоо юу?
Жанара: Үгүй ээ. Хамт ажилладаг хүн ярьж байна.
Эмээ: Оръё, хоолоо ид... Темерлан. Хоолоо ид. Өлссөн биз дээ?
Өвөө: Сайн ид.
Дүү: Намайг авахаар ирж байна. би явлаа.
Эмээ: Хаачих гээ вэ? Хэн босож болно гэсэн юм? Хоолоо гүйцэд ид.
Дүү: Ээж ээ, намайг авахаар ирчихсэн байна.
Эмээ: Талгат, юм хэл л дээ.
Өвөө: Хэд гээд ирэх юм?
Дүү: 11-ийн үед.
Өвөө: За, яв яв.
Дүү: Баярлалаа. Явж л байг л дээ, залуу хүн. Жанар, ажил чинь хэр байна? Ажлаа хийгээд л байна уу?
Жанара: Сайн байгаа. Дарга нэг төсөл дээр ажиллаж байгаа. Амралтын өдрүүдээр ч гэсэн ажилласан.
Өвөө: Даргадаа хэлээрэй. Амралтын өдрүүдээр битгий ажиллуулж бай гэж. Амралтын өдрүүд чинь гэр бүлдээ зориулах цаг.
Жанара: Ойлголоо. Залуу байгаа дээрээ, амралтын өдрөөр ажиллахад яах вэ.
Өвөө: Ээжийгээ дуурайгаад... За... Ээж чинь байнга ажиллаад, амардаггүй байсан. Мөнгө цуглуулж байна гээд. Хүн шиг амарч чадалгүй өнгөрсөн дөө.
Эмээ: Манай Темерлан удахгүй тооны олимпиадад оролцох гэж байгаа.
Өвөө: Тийм үү?
Эмээ: Ангийн багш нь их магтаж байна лээ. Тоо, физикийн гүнзгийрүүлсэн ангид оруулж болно гэсэн.
Жанара: Мундаг байна шүү. Темерлан багын л тоондоо сайн хүүхэд байсан.
Өвөө: Тийм ээ, тийм. Сайн ид...
Эмээ: Айзер юмаа мартсан байх.
Жанара: Хоолоо ид.
Нөх: Сайн байна уу.
Ил: Аав аа.
Нөх: Сайн уу. сайн сууж байсан уу? Нааш ир... Хүнд болчихсон байна. Сайхан хооллоорой. За, буугаарай. Жанара. Хүлээгээч.
Өвөө: Ильяс. Хоолоо ид.
Нөх: Жанар. Хүлээ. Жанар. Хүлээгээч дээ. Жанар. Жанар, би хотод нүүж очсон. Байр ч түрээсэлчихсэн. Би Ильясыг санаад байна... Би өөрчлөгдсөн.
Жанара: Аскар. Чи яах гэж ирсэн юм? Хоёр сар таг алга болчихоод яах гэж сайн аавын дүр эсгээд байгаа юм?
Нөх: Би хичээж байгаа...
Жанара: Хичээх хэрэггүй, гуйя. Чи өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдөх ч үгүй. Чамаас залхаж байна... Би...
Нөх: Юу? Юу? Юу юм?
Жанара: Би салах өргөдлөө өгнө.
Нөх: Аан? Ухаанаа алдаа юу? Юуны чинь салах өргөдөл? Чамд орох орон ч, ажил ч байхгүй. Жанар, зөрүүдлэхээ боль.
Жанара: Чи яах гээ вэ?
Нөх: Тэрэн дээрээ тулбал би Ильясыг авна.
Жанара: Оролдоод үз.
Нөх: Жанар, аятайхан л байгаарай... Дараа ярилцъя. Би явлаа...
Жанара: Аав аа. Яах гэж тэрнийг дуудсан юм? Надаас асуухгүй яасан юм?
Өвөө: Над дээр ирсэн юм. Чамайг, Ильясыг буцааж авмаар байна гэсэн. Ухаан орсон, ажилд орсон гэсэн. Ильяст эцэг хэрэгтэй. Чамд нөхөр хэрэгтэй. Чамд хэцүү байгааг харж байна... энэ янзаар хэр удаан амьдрах юм? эхнэртээ гар хүрдэг хүмүүс байж л байдаг. Тэр сайн залуу.
Жанара: Аав аа, хүн өөрчлөгддөг гэдэгт би итгэхгүй байна. Тэрний яадгийг та нар мэдэхгүй. Яасан?
Нур: Жанар. Яагаад авахгүй байгаа юм бэ? ... товчоор хэлэхэд, танай хөрш... хэн билээ? Гульмир... цагдаа аваад явчихаж.
Жанара: Юу? Шуба хулгайлсан гэж буруутгаж байна. Очих хэрэгтэй байна.
1-р бүлгийн 2-р анги төгсөв.
Back to episodes Go home