Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 16
Нэр: Space Mutation 15/11/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Ян Рүй - 30 орчим настай эмэгтэй - Сансрын хөлгийн дэд ахмад
Лэлэ - 6 орчим настай хүү - Ян Рүйгийн хүүхэд
Чэнь Хао - 30 орчим настай эрэгтэй - Хөлгийн багийн гишүүн
Лин Сююань - 40 гаран настай эрэгтэй - Женесис хөлгийн ахмад, эрдэмтэн
Кай - 30 орчим настай эрэгтэй - Хөлгийн багийн гишүүн
Жуан - 30 гаран настай эрэгтэй - Хөлгийн багийн гишүүн
Тянь - 40 гаран настай эрэгтэй - Хөлгийн ахмад
Сиси - 30 орчим настай эмэгтэй - Хөлгийн багийн мэдээлэл хариуцсан гишүүн
Жя Же - 30 орчим настай эрэгтэй - Хөлгийн багийн гишүүн
Анжи - 20 гаран настай эмэгтэй - Женесис хөлгөөс амьд гарсан хөлгийн багийн гишүүн
Чинъяа - 30 гаран настай эмэгтэй - Хөлгийн багийн эмч
Ариэль - Эмэгтэй - Хөлгийн автомат хоолой
Энди - Эрэгтэй - Чэнь Хаогийн робот биет
Тан - 20 гаран настай эмэгтэй - Женесис хөлгийн багийн гишүүн
Эм-1: Зугтаарай! Яв!
Эм-2: Гүйгээрэй! Хурдал!
Эр-1: Зугтаарай! Зугт! Гүй! Гүй!
Эм-2: Бид өнгөрчээ!
Тан: Би ирлээ. Надад хайрцгаа өг! Хурдлаарай, надад өгчих!
Эм-2: Алив!
Эм-1: Хурдлаарай!
Эр-1: Туслаарай!
Эм-2: Туслаач дээ!
Тан: Туслаарай!
Анжи: Тан, чи зүгээр үү? Наашаа дээжүүдээ өгчих.
Тан: Хүлээ! Хүлээгээч! Хаалгаа онгойлго! Хаалгаа онгойлгооч!
Лин Сююань: Дэлхийн он сараар... 2126 оны тавдугаар сарын 30. Би бол Лин Сююань. "Фьючер 9827"... сансрын хөлөг дээр байна. Манай туршилт амжилтгүй болсон. Үр дагавар нь сүйрэл дагуулж байна. Бидэнд сансрын хөлгөө... устгахаас өөр арга алга.
Анжи: Питер, Тан хоёр гээд... бүгдээрээ үхчихлээ.
Лин Сююань: Ослын дохио илгээ. Хурдал! Хурдал!
Жуан: Үзэсгэлэнтэй юм аа. Үнэхээр үзэсгэлэнтэй.
Кай: Болгоомжтой. Асгарвал чи үхнэ гэж мэд.
Жуан: Сэтгэл хөдлөөд байх юм. Олсон байгаа бүх P237 элементээ дэлхий дээр аваачиж зарвал баяжих нь тодорхой доо.
Кай: Баяжих гэнэ ээ? Тянь ах чамд хэдийг өгөх бол доо?
Жуан: Авч л байвал хамаа алга. Би чам шиг мөнгөний төлөө амьдардаг хүн биш.
Кай: Надад бол зөвхөн мөнгө л... аюулгүй мэдрэмж төрүүлдэг юм.
Чэнь Хао: Залуу минь, чи арай нэг эрч хүчтэй юм тавьж болохгүй юу? Өдөр болгон ийм юм сонсоод залхаж байна шүү.
Энди: Бахын хөгжим маш уянгалаг тансаг. Бачуурсан зүрхийг чинь тайвшруулна.
Чэнь Хао: Би яаж бачуурсан юм?
Энди: Чи Ян Рүйтэй бүтэж өгөхгүй байгаа. Тэгэхээр аргагүй шүү дээ.
Чэнь Хао: Чи юугаа мэддэг юм? Би зөв цагаа л хүлээж байгаа юм. Магадгүй тэр надад сэтгэлгүй байх.
Энди: Чамд зориулж өөр юм тоглуулъя.
Чэнь Хао: За, боль доо. Энэ дуу чинь зуу гаруй жилийн настай! Сууж байгаад хэсэг цэнэглүүлчих.
Ян Рүй; Лэлэ: ♪ Анивчаарай, анивчаарай, бяцхан од минь ♪ ♪ Чамайг юу болохыг мэдмээр байна ♪ ♪ Тэнгэрт гялалзах очир алмааз Лэлэ шиг ♪ ♪ Ертөнцийн хамгийн өндөрт гялалзах юм ♪
Лэлэ: Ээж ээ.
Ян Рүй: Миний Лэлэ хөөрхөн шүү.
Лэлэ: Ээж ээ. Та хэзээ эргэж ирэх юм бэ?
Ян Рүй: Ээж нь... нэг их удахгүй эргээд ирнэ ээ.
Лэлэ: Тэгвэл надад бэлэг авчраарай.
Ян Рүй: Ямар бэлэг авмаар байна?
Лэлэ: Би нөгөө... Би од авмаар байна аа.
Ян Рүй: Од гэнэ ээ? Аль одыг нь авмаар байна?
Лэлэ: Тэр хамгийн тодыг нь.
Ян Рүй: Тэр одыг уу? За, тэгье. Амлаж байна. Ээж нь очоод тэр одыг аваад ирье, за юу?
Лэлэ: За. Ээж хамгийн мундаг нь.
Ян Рүй: Лэлэ хамгийн хөөрхөн нь шүү.
Лэлэ: Ээж ээ. Ээж ээ.
Ян Рүй: Миний хүү.
Лэлэ: Ээж ээ. Би таныг санаад байна.
Ян Рүй: Ээж нь ч гэсэн санаж байна аа.
Лэлэ: Тэгвэл надад амласан бэлэг яасан бэ?
Ян Рүй: Энэ байна. Энд байна, хар даа.
Лэлэ: Ямар гоё юм бэ.
Ян Рүй: Анивчаарай, анивчаарай...Лэлэ.
Чэнь Хао: Лэлэ. Намайг санасан уу?
Ян Рүй: Холдооч ээ!
Чэнь Хао: Ахыгаа буцаж очихоор од хоорондын халуун тогооны хоол идэх үү?
Ян Рүй: Холд гээд байхад.
Лэлэ: Ээж ээ, хурдан эргэж ирээрэй.
Чэнь Хао: Хүүхдэд хэзээ ийм юм бэлэглэдэг байсан юм?
Лэлэ: Та хэзээ эргэж ирэх юм бэ?
Жя Же: Чи надад хэлээгүй.
Сиси: Одоо биш ээ!
Чэнь Хао: Хөдөлгүүрийн өрөөний засвар дууссан уу?
Жя Же: Аль дээр дуусчихсан.
Чэнь Хао: Хүүхэдтэйгээ дүрсээр ярьж байна. Бодолтой байгаач. Холд, холд.
Жуан: Ёо, ёо, ёо, ёо! Би тарган биш шүү.
Чэнь Хао: Дэндүү их ярих юм.
Жуан: Зүгээр л хавантай байна. Тэгээд ч удахгүй баяжих гэж байхад хэдэн тэжээлийн нэмэлт хийлгэхэд яах вэ дээ? Ахмад аа. Энэ удаагийн аяллаар жинхэнэ том олз оллоо шүү.
Тянь: Дуугаа аядаж үз. Мөнгөө гар дээрээ авсныхаа дараа л баярла.
Жуан: Тийм шүү.
Тянь: Кай. Бид хэзээ буцах вэ?
Кай: Сая эрчим хүчээ цэнэглэж дууслаа.
Тянь: Очтол хэр хугацаа үлдсэн?
Кай: Дэлхийн хоногоор хоёр хоногийн дараа очно гэж тооцсон.
Лэлэ: Ээж ээ, та хэзээ ирэх юм бэ?
Ян Рүй: Лэлэ, сонс доо. Ээж нь удахгүй гэртээ очно оо.
Лэлэ: Бяцхан одоо харна гэхээс хүлээж тэсэхгүй нь ээ. Ээж ээ, хурдан ирээрэй.
Ян Рүй: Хүү минь, ээж нь явах хэрэгтэй боллоо.
Чэнь Хао: Юу болов?
Тянь: Юу болоод байна?
Ян Рүй: Ослын дохио хүлээж авлаа.
Сиси: "Женесис" хөлгөөс ирж байгаа юм байна. Тэр хөлөг олон улсад алдартай Фьючер корпорацынх. Ахмад, бас ерөнхий эрдэмтэн нь Лин Сююань.
Жуан: Ёстой том компани шүү дээ. Би интернетээс уншиж байсан юм. Тэр залуу ч овоо баян гэсэн дээ.
Ян Рүй: Сиси, хөлгийнх нь координатыг тогтоогоод ав. Аврах ажиллагаанд бэлд. Чинъяа, эмнэлгийн өрөөг бэлд.
Чинъяа: Ойлголоо.
Тянь: Тэр хөлөг бидэнд ямар хамаатай юм? Бид олборлолтын хөлөг болохоос аврах хөлөг биш шүү дээ.
Ян Рүй: Сансрын навигацын олон улсын хуульд ослын дохио хүлээж авсан тохиолдолд нэн даруй туслах үүрэгтэй гэж заасан байгаа.
Чэнь Хао: Зөв өө. Энэ бүсэд биднээс өөр хөлөг байхгүй. Тэгэхээр дохиог зөвхөн бид л хүлээж авсан байх магадлалтай.
Жуан: Тийм шүү, Тянь ах аа. Туслахгүй бол буцаж очоод тусгай зөвшөөрлөө хураалгаж мэднэ.
Кай: Ах минь дээ, та чинь тэнэг юм уу? Энэ чинь хууль бусаар ачаа тээвэрлэдэг хөлөг. Ямар юмны зөвшөөрөл байх вэ дээ.
Жя Же: Тянь ах аа. Нэг очоод үзвэл яасан юм? Хэрэг болох юм олдох ч юм билүү.
Тянь: Хөдөлцгөөе.
Чэнь Хао: Рүй, буцаж очихоор би чамайг од хоорондын шинэ хотпотны газарт оройн хоолоор дайлъя.
Ян Рүй: Тэр газар чинь үнэтэй шүү дээ. Чи ч нэлээн мөнгө цацах нь дээ.
Чэнь Хао: Мөнгө олж байж үрэхгүй бол ямар хэрэг байсан юм? Тэгээд ч одоо бид баяжсан биз дээ?
Ян Рүй: Тийм л дээ. Гэхдээ мөнгөө хадгалсан чинь дээр дээ. Тэгээд найз охинтой болооч.
Чэнь Хао: Тэгэх гээд л үзээд байгаа юм биш үү? Үгүй ээ, Рүй, битгий буруугаар ойлгоорой. Би юу хэлэх гэсэн бэ гэхээр... Бид энэ хүртэл олборлолт хийхээр ирсэн биз дээ? Чамгүйгээр бид юу ч олохгүй байсан. Зүгээр л талархлаа илэрхийлэх гэсэн юм.
Ян Рүй: Тэгье ээ. Нэг л муу совин татаад байх юм.
Чэнь Хао: Зүгээр дээ. Би энд байна. Би чамайг хамгаална.
Ян Рүй: Чи өөрийгөө хамгаалахдаа л анхаар.
Ариэль: Аврах ажиллагааны цэгт хүрлээ.
Жуан: Энэ чинь юу вэ? Цогцсууд байна. Бүгд үхчхэж.
Кай: Тянь ах аа, одоо яах вэ?
Тянь: Гар хоосон буцаж болохгүй. Дотогш орцгооё.
Кай: Ойлголоо.
Жя Же: Битгий санаа зов.
Ян Рүй: Ариэль, аврах капсул дотор амьд хүн байгаа эсэхийг шалга.
Ариэль: Мэдлээ. Аврах капсулын амьд биет илрүүлэх системийг ажиллуулж байна.
Ян Рүй: Залгах ажиллагааг эхлүүл.
Ариэль: Аврах капсулыг амжилттай залгалаа. Капсулын хиймэл таталцлын систем ажиллаж эхэллээ. Капсулд нэвтрэх боломжтой боллоо.
Ян Рүй: Сэрээрэй. Сэрээрэй. Сэрээрэй.
Чэнь Хао: Амьсгалж байна.
Ян Рүй: Чинъяа, эмнэлгийн өрөө бэлэн үү?
Чинъяа: Бэлэн.
Жуан: Тянь ах аа. Тянь ах аа. Тянь ах аа.
Кай: Үнэд хүрэх юм алга.
Жуан: Юу ч алга.
Тянь: Шал дэмий ирлээ. Явцгаая.
Чэнь Хао: Кай, Жуан, амьд үлдэгсдийг зөөхөд тусал!
Жуан: Энд дахиад нэг байна.
Ян Рүй: Сиси, "Женесис" хөлгийн бүртгэлийг татаад ав.
Сиси: Ойлголоо.
Жя Же: Сиси.
Сиси: Тянь ах, тэр хэд удахгүй хүрээд ирнэ.
Жя Же: Юм л болбол Тянь ах гэх юм. Дургүй хүрмээр. Би чамд хангалттай биш байна уу?
Сиси: Же. Чи энэ удаагийн аяллаас хэдийг авч байгаа вэ?
Жя Же: Камергүй газар очиж байгаад чамд хэлж өгье. Тянь ах буцаад ирлээ. Юу болов доо? Юм олдов уу?
Жуан: Асуугаад ч хэрэггүй. Амьд үлдсэн хоёр хүн л байна.
Ян Рүй: Сиси, хөлгийн бүртгэлийг татаж авсан уу?
Сиси: Тийм ээ, гэхдээ нууцлалтай юм байна. Одоогоор таван хувийг нь л тайллаа. Үзэх юм уу?
Тянь: Тэгж яах юм? Тоног төхөөрөмжөө шалгаад, буцахад бэлд.
Ян Рүй: Гэхдээ Женесис хөлөг дээр яг юу болсныг мэдэх хэрэгтэй шүү дээ.
Тянь: Чи бол дэд ахмад. Харин би ахмад нь. Дэмий юм ярихаа боль. Тоног төхөөрөмжөө шалга. Тэгээд буцахад бэлд. Үнэхээр мэдмээр байвал өөрөө бүртгэлийг үзэхгүй юу.
Жуан: Жаахан амрах юм уу, ах аа? Би хамт явах юм уу? Дургүй нь хүрчхэж.
Лин Сююань: Би бол Лин Сююань. "Фьючер 9827" сансрын хөлөг дээр байна. Бид санаанд оромгүй нээлт хийсэн. 500 жилийн өмнө хэт шинэ одны дэлбэрэлтээр сүйрсэн оддын систем олж илрүүллээ. Тэндээс биологийн үлдэгдэл болон 237 дугаар элементийн ул мөр олсон. Ингэснээр уг системд нэгэн цагт амьдрал байсныг баталж байна. Энэ бол хүн төрөлхтөн харь гарагийн өндөр хөгжилтэй амьд биетийг илрүүлсэн анхны тохиолдол. Бид анхдагч эсүүдийг шимпанзед тарьсан. Гэвч мутацид орсон. Бид мутацийн үйл явцыг зогсоож чадаагүй. Тиймээс туршилтыг зогсоож, бүх дээжийг устгахаар шийдсэн.
Чинъяа: Ян Рүй.
Ян Рүй: За, яасан?
Чинъяа: Эмэгтэй нь сэрчихлээ.
Ян Рүй: Ойлголоо. Сэрчихсэн гэнэ. Очиж шалгая. Бие нь ямар байна?
Чинъяа: Эмэгтэй бол зүгээр ээ. Залуу нь ухаан ороогүй л байна. Гэхдээ амьд үлдэнэ.
Жуан: Чинъяа, Тянь ахын бие тавгүй байна. Очоод үз дээ.
Чинъяа: За.
Ян Рүй: Баярлалаа. Бие чинь яаж байна?
Анжи: Би хаана байна аа?
Ян Рүй: Санаа зоволтгүй ээ. Энэ манай "Цанцюн" сансрын хөлөг. Бид ослын дохиог чинь хүлээж авсан. Одоо чи аюулгүй болсон.
Анжи: Хөлөг... Манай хөлөг яасан бэ? Бас багийнхан маань?
Чэнь Хао: Бүгд амиа алдсан. Чамаас гадна... тэр хүн л амьд үлдсэн.
Анжи: Доктор Лин.
Ян Рүй: Тэр зүгээр болно оо. Гэхдээ яг юу болсныг надад хэлж болох уу? Бид тус болж чадах байх.
Анжи: Намайг Анжи гэдэг. Энэ хүн бол Лин Сююань. Бид туршилт хийж байсан юм. Гэвч бүтэлгүйтсэн.
Жуан: Тэр хөдөлж байна!
Анжи: Доктор Лин.
Лин Сююань: Хаана байна? Хаана байгаа юм бэ?
Анжи: Доктор Лин. Одоо бид аюулгүй ээ!
Лин Сююань: Хаана байна...
Анжи: Одоо аюулгүй болсон! Зүгээр дээ! Бид одоо зүгээр. Биднийг түр энд үлдээж болох уу?
Ян Рүй: Тэгье даа. Явцгаая.
Чэнь Хао: За.
Ян Рүй: Гадаа гарч байя.
Жуан: Явцгаая.
Анжи: Бид зүгээр дээ.
Чинъяа: Тянь ах аа? Тянь ах аа? Тянь ах аа, хүн айлгачих юм. Танд юу тохиолдоо вэ? Яагаад ингэтлээ хөлөрчихөө вэ? Хэвтэж бай. Би ус аваад ирье. Тянь ах аа, хууч өвчин чинь сэдрээд байгаа юм биш биз? Мутацийн эсрэг тариа хийлгэх юм уу? Эсвэл би биеийг чинь нэг сайн үзээд өгөх үү?
Жуан: Энэ доктор Лин лав галзуурсан байх аа. Нүдээ нээнгүүтээ л орилж чарлаад унах юм. Тэд ер нь ямар туршилт хийж байсан юм бол? Ийм олон хүн үхчихдэг.
Чэнь Хао: Тийм ердийн зүйл байсан гэж бодохгүй байна.
Жуан: Тийм биз? Нэг л сэжигтэй санагдаад байна даа.
Ян Рүй: Юу гэсэн үг юм?
Жуан: Хосууд л байна даг. Одоо муудалцаад уналаа.
Чэнь Хао: Хөөе!
Лин Сююань: Яагаад?
Жуан: Тавиач!
Лин Сююань: Яагаад?
Чэнь Хао: Тайвшир! Түүнийг тавь!
Ян Рүй: Чи зүгээр үү? Яаж байна? Явж чамайг хэсэг амраая. Болгоомжтой. Аажуухан.
Жуан: Эмэгтэй хүн зодсоны чинь хариу энэ.
Ян Рүй: Зүгээр дээ, Анжи. Ус уучих. Яг юу болсныг надад ярьж өгч болох уу?
Анжи: Бид сансрын хөлгөө дэлбэлсэн. Туршилт бүтэлгүйтсэн юм. Өөр ямар ч арга байгаагүй.
Ян Рүй: Тэр чинь яг юуны туршилт байсан юм бэ?
Анжи: Энэ оддын системд амьдрал байсан болж таарсан. Гэвч хэт шинэ одны дэлбэрэлтээр бүхэлдээ арчигдсан. Бид харь гарагийн эсийн үлдэгдэл олсон юм. Тэгээд тэдэн дээр биологийн туршилт хийж эхэлсэн. Эхэндээ амьтны эсийг харь гарагийн эстэй хольж туршсан. Дараа нь... хүний эс ашиглаж эхэлсэн.
Чэнь Хао: Хүн дээр туршилт хийсэн гэж үү? Та нар чинь галзуу юм уу?
Анжи: Доктор Лин биднийг албадсан.
Ян Рүй: Тэгээд юу олж мэдсэн?
Анжи: P237 элементийн цацраг эсийн хуваагдал мутацийг хурдасгадаг болохыг тогтоосон. Хэт шинэ одны дэлбэрэлтийг зарим эс даван туулж үлдсэн шалтгаан нь ч энэ байх. Сүүлд нь бид шинэ эс нийлэгжүүлж гаргаж авсан. Нийлэгжүүлсэн эсүүд тогтвортой байсан ч, анхдагч эсүүд нь тогтворгүй байгаад байсан. Тэгтэл санамсаргүй тохиолдлоор нэг маань халдвар авчихсан. Тэгээд аюулгүй байдлын үүднээс... доктор Лин лабораторийг дэлбэлсэн.
Жя Же: За, би ирлээ. Кай.
Кай: Юу вэ?
Жя Же: Юундаа цочоод байгаа юм? Хөөе, надад нэг тус болооч. Би Сиситэй жаахан гарчхаад ирье. Миний оронд байж байгаач?
Кай: Тэгье ээ. Яв, яв.
Жя Же: Баярлалаа, найз минь. Баярлаж байгаа шүү. Сиси, явцгаая. Алив ээ.
Кай: Ичдэггүй амьтад.
Жя Же: Сайн охин байгаарай. Чамд хүссэн бүхнийг чинь өгнө өө.
Сиси: Яасан бэ?
Жя Же: Кай муу новш л байгаа байх. Энд хүлээж бай.
Сиси: Же? Же, битгий тоглоод байгаач. Нээрээ шүү. Инээдтэй биш байна.
Жуан: Юу болов оо?
Ян Рүй: Удирдлагын бүхээгт очъё.
Жуан: Кай хаана байна? Кай! Кай! Кай! Кай! Кай! Зүгээр үү?
Ян Рүй: Кай.
Кай: Хэн нэгэн намайг цохисон.
Жуан: Хэн юм?
Кай: Харж чадаагүй ээ.
Ян Рүй: Хөлөг яагаад чиглэлээсээ хазайчхав?
Сиси: Хэн нэгэн туслаарай! Туслаарай! Туслаач!
Ян Рүй: Яасан бэ? Юу болсон?
Сиси: Тэр үхчихлээ.
Ян Рүй: Хэн үхсэн гэж?
Сиси: Жя Же... Жя Же үхчихлээ.
Ян Рүй: Битгий сандар. Тайван ярь.
Сиси: Нэг юм намайг хөөгөөд байсан.
Ян Рүй: Нэг юм аа?
Анжи: Энэ хөлөг дээрх хэн нэгэн анхдагч эсээр халдварлаж, мутацид орсон бололтой.
Жуан: Мутацид орох оо? Юу болно гэж? Харь гарагийн шимэгч биет, мангас, эсвэл зомби юу?
Ян Рүй: Энд яг юу болоод байгаа юм? Бидэнд өөр юу хэлээгүй үлдээсэн?
Анжи: Лабораторийг устгахаас өмнө доктор Лин анхдагч болон нийлэгжүүлсэн эсийн тус бүрийнх нь дээжүүдээс авч үлдсэн юм.
Анжи: Эднийг устгах хэрэгтэй. Дэлхий рүү авч явж болохгүй.
Лин Сююань: Ёстой үгүй шүү! Харь гарагийн амьдрал илрүүлэх гэж бид хэчнээн их цаг, хүч зарцуулсан билээ! Яаж зүгээр л хаячхаж болох юм?
Анжи: Гэхдээ дэндүү олон хүн амиа алдсан. Бас бид халдвар тархах, мутацид орох явцыг ч хянаж чадахгүй байгаа. Хэрэв энэ дэлхийд хүрвэл хүн төрөлхтөн сүйрнэ!
Лин Сююань: Шинжлэх ухааны агуу нээлт золиос шаарддаг юм! Мутацийг хянах арга олохдоо л олно.
Анжи: Та галзуурчхаж!
Лин Сююань: Буцаагаад өгөөч!
Анжи: Үгүй!
Лин Сююань: Буцааж өг гэж байна!
Анжи: Биднийг сэрэхэд зөвхөн нийлэгжүүлсэн эсийн дээж л үлдсэн байсан. Анхдагч эсийн дээж алга болчихсон.
Ян Рүй: Нийлэгжүүлсэн эсийнх нь дээж хаана байна?
Лин Сююань: Хаана байна? Хаана байгаа юм?
Анжи: Нөгөөх нь хаашаа орсныг мэдэхгүй байна. Сююань... Сююань. Яагаад ингэж байгаа юм бэ? Та галзуурчхаж! Би тэдэнд хэллээ!
Лин Сююань: Яагаад? Яагаад? Яагаад гэж байна?
Чэнь Хао: Яагаад түрүүн хэлээгүй юм бэ?
Анжи: Айгаад байсан юм. Доктор Лин намайг ч, энэ хөлөг дээрх хүмүүсийг ч ална гэж сүрдүүлсэн.
Ян Рүй: Чэнь Хао. Хяналтын камерын бичлэг гаргаад ир.
Чэнь Хао: Холбоо, хяналтын камер, дулаан мэдрэгчийн систем гээд бүгд ажиллахгүй байна. Ариэль, автоматаар засварлах горимыг эхлүүл.
Ариэль: Автомат засвар амжилтгүй боллоо.
Ян Рүй: Нийлэгжүүлсэн эсийг биед таривал яг юу болдог юм?
Анжи: Мутацид орно. Үл мэдэгдэх ухамсартай нэгдэл үүснэ. Гэхдээ тээгч нь мутацийн явцыг хянаж чадна.
Ян Рүй: Кай, Жуан хоёр явж Тянь ахыг хай. Бид доктор Линийг хайя. Сиси, чи энд үлдээд системийг гар удирдлагаар сэргээ.
Чэнь Хао: Же. Же.
Жя Же: Зугт!
Ян Рүй: Кай, Жуан. Жя Же үхчихлээ. Та хоёр болгоомжтой байгаарай. Тэр зүйлд маажуулж болохгүй шүү. Хэрвээ халдвар авбал та нар ч бас мутацид орно.
Жуан: Рүй, Чинъяа үхчхэж. Тянь ах алга байна. Одоо яах вэ?
Ян Рүй: Чинъяа хүртэл үү? Юутай ч Тянь ахыг ол. Эмнэлгийн өрөөнд цугларцгаая.
Кай: Ойлголоо. За. Явцгаая. Алив, явцгаая!
Жуан: Хүлээ л дээ.
Ян Рүй: Явцгаая. Эмнэлгийн өрөө рүү.
Жуан: Ёстой нэг. Тянь ахын үгэнд ордог л байж. Шууд буцчихгүй яав даа. Энэ бүгд Ян Рүйгээс л боллоо. Юугаа бодож байсан юм бэ? Аврах төхөөрөмж ч үгүй байж ослын дохио хүлээж аваад шууд явах хэрэг байсан юм уу?
Кай: Болно оо. Ян Рүй байгаагүй бол Тянь ах тэр уурхайг олж чадах байсан гэж үү?
Жуан: Амаа мэдээрэй! Яагаад түүний талд ороод байгаа юм? Тянь ах чинь манай босс.
Кай: Хэн мөнгө олж байгаа нь л миний босс.
Жуан: Нээрээ яриад байгаа юм уу? Мөнгө мөнгө л гэх юм. Үхчихвэл тэр мөнгө чинь ямар хэрэгтэй юм? Хөөе! Сонсож бай. Жя Же, Чинъяа хоёр хоёулаа үхчихсэн юм чинь хөлөг дээр хэдүүлхнээ л үлдлээ. Тянь ах арай мангас нь юм биш биз дээ? Тэгээд... Тянь ах үнэхээр мангас болсон байвал яах вэ?
Кай: Ална даа.
Жуан: Алах аа? Гэхдээ манай босс шүү дээ.
Кай: Дахиад нэг хүн үхвэл үлдсэн хэдийн хүртэх хувь л нэмэгдэнэ биз дээ?
Жуан: Яг зөв. Гэхдээ эхлээд түүнтэй ярилцаад үзэж болохгүй юу? Бод доо. Хэрэв мангас болж хувирвал мөнгөний хэрэг гэж юу байх вэ дээ.
Кай: Нээрээ л тийм юм байна шүү.
Жуан: Тийм биз?
Кай: Тэнэг амьтан.
Жуан: Саяных магтаал уу, доромжлол уу? Тэнд хэн байна? Кай. Би... Би чамайг харж байна шүү! Тэнд хэн байна? Кай? Кай? Хэн... Хэн байна?
Кай: Юундаа орилоод байгаа юм? Алив, явъя.
Жуан: Чи мангасаас ч аймаар байлаа. Тянь ах аа. Би байна. Би таны талд. Кай! Туслаарай! Гуйя! Кай!
Кай: Гараад ир! Нуугдахаа боль! Гараад ир, хулчгар амьтан минь! Гараад ир гэж байна! Жуан! Зүгээр үү?
Жуан: Зүгээр ээ. Жаахан шалбарчихлаа. Миний гар хаана байна? Нэг л биш байна гэж мэдсэн юм аа. Ямар новш нь вэ? Би халдвар аваагүй ээ! Галзуугийн вакцин хийлгээд л зүгээр болчихно! Бүх мөнгөө чамд өгье, тэгэх үү?
Чэнь Хао: Хаанаас ч олсонгүй. Одоо яах вэ?
Ян Рүй: Кай, Жуан хоёрыг хүлээе. Юу олж мэдсэнийг нь сонсъё.
Чэнь Хао: За.
Ян Рүй: Жуан хаана байна?
Кай: Тэр үхсэн. Тянь ах түүнийг алсан. Тэр мангас болчихсон байсан.
Ян Рүй: Тянь ах мөн гэдэгт итгэлтэй байна уу?
Кай: Юу гэж бодсон юм? Мэдээж итгэлтэй байна.
Анжи: Тэр халдвар авсан байж таарна.
Ян Рүй: Хэдүүлээ тэднийг хурдан олох хэрэгтэй.
Сиси: Сайн мэдээтэй, Ян Рүй. Навигац болон дулаан мэдрэгчийн системүүд бүрэн сэргэсэн.
Ян Рүй: Сиси, бид ноцтой асуудалтай тулгарлаа. Үүнийг шийдэх хүртлээ дэлхий рүү буцаж болохгүй.
Сиси: Яагаад?
Кай: Яагаад буцаж болохгүй гэж? Зүгээр эндээ суугаад үх гэж байгаа юм уу?
Ян Рүй: Тэр зүйлийг дэлхийд аваачиж эрсдэл гаргаж болохгүй.
Кай: Жя Же үхсэн. Жуан үхсэн. Чинъяа ч бас үхсэн. Би энд үхмээргүй байна! Хэн чамд бидний амь насыг хариуцах эрх өгсөн юм?
Чэнь Хао: Кай! Тайвшир! Кай! Хэн ч ийм зүйл хүсээгүй.
Анжи: Ядаж эхлээд дэлхийн сансрын станц руу очиж болохгүй юу?
Сиси: Ян Рүй. 2-р бүсийн хонгилд нэг зүйл олж харлаа. Тэд байж магадгүй.
Ян Рүй: За. Сансрын станцад хүрэхээсээ өмнө доктор Линийг олоод, Тянь ахын учрыг олох хэрэгтэй.
Кай: Үхэхийг хүсээд байгаа юм бол үх л дээ. Гэхдээ намайг чирэх хэрэггүй!
Чэнь Хао: Одоо амьд үлдэх цорын ганц арга бол хамтдаа байх.
Сиси: Ян Рүй. Тэд 2-р бүсээс 3-р бүс рүү шилжчихлээ. Ян Рүй, тэдний нэг нь алга болчихлоо. Нэг нь та нараас таван метрийн цаана байна. Хөдлөхгүй байна.
Ян Рүй: Юу болоод байгаа юм?
Сиси: Мэдэхгүй ээ. Би та нартай очиж нийлье. Болгоомжтой байгаарай. Ариэль, хаалга нээ.
Ян Рүй: Хүлээ. Доктор Лин?
Анжи: Доктор Лин! Сююань.
Лин Сююань: Түүнийг заавал устгах ёстой шүү. Яасан ч дэлхийд хүргэж болохгүй.
Ян Рүй: Холдоорой! Яв! Яваач! Хурдлаарай! Түргэл! Яв!
Чэнь Хао: Доктор Лин. Аюулгүй газар олоод нуугдаарай.
Ян Рүй: Чи зүгээр үү?
Чэнь Хао: Тийм ээ.
Ян Рүй: Чи зүгээр биз?
Анжи: Тийм ээ. Одоо яах вэ?
Ян Рүй: Надад төлөвлөгөө байна. Түүнийг ачааны хэсэг рүү урхидаж оруулаад, тэр хэсгийг хөлгөөс салгаж дэлбэлнэ.
Анжи: Болох л юм.
Чэнь Хао: Болохгүй ээ. Доктор Лин ачааны хэсэгт байгаа.
Анжи: Доктор Лин... Тэр амьтан түүнийг маажчихсан шүү дээ. Амь гарахаа бодвол... үүнээс өөр арга алга.
Ян Рүй: Энди.
Чэнь Хао: Энди!
Ариэль: Эксо-нурууны механик гарын системийг идэвхжүүлж байна.
Ян Рүй: Чэнь Хао.
Энди: Цэнэг дуусаж байна.
Ян Рүй: Чэнь Хао. Чи зүгээр үү?
Кай: Энэ олз биднийх. Хэн ч үүнийг хаяхгүй гэж мэд.
Ян Рүй: Одоо бидэнд ачааны хэсгийг дэлбэлэхээс өөр арга үлдээгүй.
Кай: Р237 элементийг ямар үнэтэй болохыг чи мэдэж байна уу?
Чэнь Хао: Кай! Мөнгөний төлөө үхэх гээ юу?
Кай: Мөнгөгүй бол амьд яваад яах юм?
Ян Рүй: Тэгээд л Жуаныг алсан юм уу?
Кай: Жуан халдвар авсан байсан. Түүнийг зовлонгоос нь л салгасан юм! Би тэр амьтныг устгах болно.
Чэнь Хао: Арван минутын дотор эргэж ирэхгүй бол ачааны хэсгийг салгаад дэлбэлээрэй.
Ян Рүй: Хүлээж байя. Хотпот идэх амлалтаа битгий мартаарай.
Чэнь Хао: Бидэнд арван минут л байна.
Кай: Түүнийг устгаж чадахгүй бол би буцаж очихгүй. Хэрэв би халдвар авбал... эргэлзэлгүйгээр дуусгаарай.
Чэнь Хао: Хоёр тийш салъя. Сэрэмжтэй байгаарай.
Ариэль: Ачааны хэсэг есөн минутын дараа салж, өөрийгөө устгана. Ачааны хэсэг долоон минутын дараа салж, өөрийгөө устгана. Ачааны хэсэг гурван минутын дараа салж, өөрийгөө устгана. Ачааны хэсэг нэг минутын дараа салж, өөрийгөө устгана.
Ян Рүй: Чэнь Хао...
Чэнь Хао: Уучлаарай. Амлалтаа биелүүлж чадахгүй бололтой.
Ян Рүй: Чэнь Хао! Гараад ир! Яаж ийгээд нэг арга олцгооё! Гараад ирээч дээ.
Чэнь Хао: Би халдвар авсан. Ачааны хэсгийг салга.
Ян Рүй: Өөр арга олъё л доо! Өөр арга олдоно биз дээ? Бид өөр арга олно оо.
Ян Рүй: Тийм л дээ. Гэхдээ мөнгөө хадгалсан чинь дээр дээ. Тэгээд найз охинтой болооч.
Чэнь Хао: Тэгэх гээд л үзээд байгаа юм биш үү?
Ян Рүй: Бид арга олно шүү дээ.
Чэнь Хао: Зүгээр дээ. Би энд байна. Би чамайг хамгаална. Өөрийгөө хамгаалахдаа л анхаар.
Чэнь Хао: Өөртөө анхаараарай. Лэлэг ч бас сайн харж хандаарай.
Ян Рүй: Чэнь Хао!
Анжи: Дэлбэрчихлээ! Нааш ир! Хурдлаарай!
Ян Рүй: Бариарай! Миний гараас атга!
Анжи: Туслаач дээ!
Ян Рүй: Эндээс бариарай! Тавьж болохгүй шүү! Алив ээ! Надад гараа өг! Аяар. Жаахан амраад ав. Бид дэлхийн сансрын станц руу чиглэлээ өөрчилж байна. Эцэст нь бүх зүйл дууслаа. Удахгүй гэртээ харих нь дээ.
Лин Сююань: 2126 оны тавдугаар сарын 30. Би бол Лин Сююань. "Фьючер 9827"... сансрын хөлөг дээр байна. Манай туршилт амжилтгүй болсон. Үр дагавар нь сүйрэл дагуулж байна. Сансрын хөлгөө устгахаас... Анжи! Яагаад устгаагүй байгаа юм? Нааш нь өг! Эднийг ямар аюултайг мэдэж байгаа биз дээ? Дэлхий рүү авч явж болохгүй ээ!
Анжи: Бид үүнийг бүтээхийн тулд ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан билээ! Яаж ингээд хаячхаж болох юм? Дээрээс нь бид хэдий нь шинэ эсүүдийг гаргаад авчихсан. Амжилт олоход тун ойрхон байна!
Лин Сююань: Гэхдээ дэндүү олон хүн амиа алдсан! Бидэнд халдвар тархах, мутацид орохоос сэргийлэх ямар ч арга байхгүй. Хэрэв энэ дэлхийд хүрвэл хүн төрөлхтөн сүйрнэ!
Анжи: Агуу шинжлэх ухааны төлөө золиос гаргах л хэрэгтэй! Мутацийг хянах арга олохдоо л олно!
Лин Сююань: Хаана байна? Яагаад? Яагаад тэгсэн?
Ян Рүй: Түүнийг тавь! Явж чамайг хэсэг амраая.
Анжи: Доктор Лин намайг ч, энэ хөлөг дээрх хүмүүсийг ч ална гэж сүрдүүлсэн. Ядаж эхлээд дэлхийн сансрын станц руу очиж болохгүй юу? Тэр амьтан түүнийг маажчихсан шүү дээ. Амь гарахаа бодвол үүнээс өөр арга алга.
Лин Сююань: Надад санаа зоволтгүй ээ. Түүнийг заавал устгах ёстой шүү. Яасан ч дэлхийд хүргэж болохгүй.
Анжи: Хүмүүс гэж дэндүү гэнэн итгэмтгий шүү.
Ян Рүй: Ариэль, хаалгаа нээ!
Лэлэ: Ээж ээ! Ээж ээ! Ээж ээ. Ээж ээ! Ээж ээ! Ээж ээ.
Ариэль: Дэлхийн сансрын станцтай залгахад бэлдэж байна.
Лэлэ: Ээж ээ. Ээж ээ! Ээж ээ! Би энд байна! Ээж ээ!
Ян Рүй: Лэлэ!
Лэлэ: Ээж ээ! Ээж ээ!
Ян Рүй: Лэлэ.
Лэлэ: Ээж ээ, би энд байна!
Ариэль: Залгахад бэлэн боллоо.
Лэлэ: Ээж ээ!
Ян Рүй: Ээж нь хайртай шүү.
TRAILER
Лин Сююань - 2126 оны тавдугаар сарын 30. Манай туршилт амжилтгүй болсон. Үр дагавар нь сүйрэл дагуулж байна.
ТЕКСТ - САНСРЫН ГҮН ДЭХ АЮУЛ. МАНГАСЫН ДАЙРАЛТ.
Анжи - Энэ хөлөг дээрх хэн нэгэн мутацид орсон бололтой.
ТЕКСТ - ГАЛАКТИКИЙН АНГУУЧЛАЛ. ЦУС АСГАРУУЛСАН АМЬД ҮЛДЭХ ТЭМЦЭЛ.
Back to episodes Go home