The Purgatory

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 9

Нэр:  The Purgatory 15/11/2026                          Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Санхён - эрэгтэй, 55-60 настай, Шоронгийн дарга

Юүсон - эрэгтэй, 45-50 настай, хоригдол

Бэкчон - эрэгтэй, 40-45 настай, тамын хаан

Хвасон - эмэгтэй, 30-35 настай, хоригдол

Хванду - эрэгтэй, 40-45 настай, харгалзагч хоригдол

Гымнё - эмэгтэй, 70-75 настай, тосгоны иргэн

Харгалзагч - эрэгтэй, 40-45 настай, хоригдол

Намсон - эрэгтэй, 60-65 настай, удган хоригдол

 

 

 

 

 

 

 

 

 

Цагдаа эр 1: Гараа өргө!

Санхён: Танилцахад таатай байна, Ким Юүсон. Би төрийн байгууллагад ажилладаг хүн. Орос иргэншилтэй юм байна лээ. Харин хохирогч таны эхнэр  Солонгос иргэншилтэй. Эхнэрийг чинь хулгайлж, хөнөөсөн жигшүүрт 10 гаруй хүнийг нүцгэн гараараа алсан гэж сонссон. Итгэмээргүй юм. Бүүр ганцаараа шүү. Таны хичээллэдэг тулааны урлагийг юу гэдэг юм бэ?

Юүсон: Нэр байхгүй ээ.

Санхён: Нэр байхгүй гэнэ ээ? Яагаад байхгүй гэж?

Юүсон: Яагаад гэвэл тогтсон арга барил, дүрэмгүй. Тулааны урлаг гэхээсээ илүү ялах арга гэж хэлж болно.

Санхён: Тэр ялах арга чинь юу юм бэ?

Юүсон: Бодоогүй юм шиг бодож, хөдлөөгүй юм шиг хөдлөх. Энэ л жинхэнэ ялах арга юм.

Санхён: Хэцүү юм. Ким Юүсон, бидэнд яг одоо тань шиг хүн хэрэгтэй байна. Та... "Ариусгах там" гэж сонсож байсан уу? Хамгийн харгис гэмт хэрэгтнүүдэд зориулсан нядалгааны газар.  Үүнийг л "Ариусгах там" гэдэг юм.   Төрийн бодлогын дагуу   Ариусгах тамыг хоригдлууд өөрсдөө захирдаг.  Ариусгах тамын хаан гэгдэх нэгэн бүх бүсийн харгалзагчдыг захирах болсон. Одоогийн тамын хаан бол Кан Бэкчон.  Тэр хоёр жилийн өмнө, ариусгах тамд очмогцоо  өмнөх тамын хааныг алж, оронд нь хаан болсон. Нүүрнийхээ гажгаас болж хэт сэрдэмтгий болж, огт бодож тунгаалгүй үйлдэл хийдэг болсон тэрээр одоо тэр тоо томшгүй олон хоригдлыг ялгалгүй хядаж байна. Тэглээ гээд төр өөрөө хууль зөрчин байж, Кан Бэкчоныг устгаж чадахгүй болчхоод байна. Ким Юүсон, бидэнд тусалж Кан Бэкчоныг устгаж өгөөч. Тэгвэл хариуд нь бид танд өршөөл үзүүлж, суллая.

Юүсон: Тэгэхээр намайг дахиад аллага үйлд  гэж байгаа юм биз дээ?

Санхён: Улс хоорондын дайн хүртэл өчүүхэн зүйлээс болж эхэлдэг. Энэ бол аллага биш. Олон хүний аминд хүрсэн алуурчинд оноож буй шийтгэл юм.

Хоригдол эр 1: Новш гэж, энэ одоо хаана вэ?

Цагдаа эр 2: Энэ газар бол та нарын цөллөгийн газар Ариусгах там. Эхлээд эндхийн өвчнөөс хамгаалж,  дархлааг чинь сайжруулах  тариа хийх болно. Харж байгаачлан, энэ газарт ямар ч харуул хамгаалалт байхгүй. Тэгтэл яагаад одоо хүртэл хэн ч оргож байгаагүй юм бол? Тэр бол та нарын сая хийлгэсэн тарианаас болж байгаа юм. Одоо та нарын цусанд хоригдлуудыг хянах зориулалттай нанороботууд эргэлдэж байгаа. Нанороботууд тэр хашааг л давахгүй бол та нарт ямар ч хор хүргэхгүй. Хэрвээ давах гэж оролдвол өөр хэрэг шүү. Та нарын цусаар урсаж буй нанороботууд хашааны цаадах цахилгаан соронзон орны нөлөөнд хариу үзүүлж, доторх эрхтнүүдийг чинь гэмтээж, үхэлд хүргэх болно. Хэрвээ надад итгэхгүй байвал өөрөө туршиж үзэж болно. Гэхдээ анхаараарай. Тэр чиний энэ амьдралд дахь хамгийн сүүлчийн туршилт байх болохоор. Бүгд эргээд хар! Хоёр долоо хоногийн дараа хоол хүнс, хэрэгцээт зүйлсийг ачааны машинаар хүргэнэ. За, одооноос эхлээд хязгааргүй эрх чөлөөгөө эдлээрэй! Бурхан та нартай хамт байх болтугай.

Хоригдол эр 2: Худлаа хуцаж өгч байх шив, новш гэж. Эргүү амьтад.

Хоригдол эр 1: Новш гэж, энэ дэлхий чинь бүүр аймаар хөгжчихжээ. Одоо бүх цусаа шавхаж гаргах ёстой юм байх даа? Үнэхээр сараалжгүй шорон юм даа. Новш гэж, гэхдээ тийм ч муу биш шүү. Бүүр хүүхэнтэй юм байна. Сониноос, эмэгтэй хүн, хатаасан загас хоёрыг гурав хоногт нэг удаа нүдвэл амттай байдаг гэсэн.

Хвасон: Чи ч гэсэн болгоомжтой байгаарай. Түүнтэй адилхан болмооргүй байгаа бол.

Текст: АРИУСГАХ ТАМ 1

Юүсон: Би урд гарсан нь дээр юм шиг байна.

Хвасон: Өөр бодолтой ингэж байгаа бол бууж өгсөн чинь дээр шүү. Би энд байгаа хэнийг ч хүн гэж үзэхгүй.

Юүсон: Би хийе.

Гымнё: Хязгааргүй сайхан сэтгэл гаргасан ч гэсэн харгис хувь тавилан энэ хүртэл авч иржээ. Хөөрхий дөө, ямар өрөвдөлтэй юм бэ?

Хвасон: Эндхийн хоригдлууд бүгд хаана байгаа юм бэ? Замд цогцсоос өөр зүйл харагдахгүй байна лээ.

Гымнё: Энэ газар бол хоригдлуудад зориулсан эхний хэсэг. Бид юу ч авч чаддаггүй. Ганц балга ус, нэг зүсэм талх байхгүй. Өлсөж л үхнэ дээ. Орчин үеийн хог хаягдлын цэг гэж хэлж болно.

Хвасон: Тэгвэл эмээ та ч гэсэн эндхийн хоригдол гэсэн үг үү?

Гымнё: Үгүй ээ, би ойролцоох тосгонд амьдардаг юм. Энд... эргэлдэх тайван бус сүнснүүдийг амраах гэж ирээд тэр хавханд ороод хөдөлж чадахгүй байж байлаа.

Хвасон: Ойролцоо тосгон байдаг гэж үү?

Гымнё: Тэгэлгүй яах вэ. Одоо бол би ганцаараа л даа. Олон жилийн өмнө, маш аймшигтай осол гараад бүгд нүүгээд явчихсан.

Хвасон: Ямар осол?

Гымнё: Тэнд цөмийн цахилгаан станц байсан юм, гэтэл ослын улмаас цацраг идэвхт бодис алдагдсан. Хормын дотор эзгүй цөл болж хувирсан. Ийм бохирдсон газар нутагт над шиг тэвчиж, амьд үлдсэн хоригдлууд ч нэлээн бий. Эндэх хоригдлуудын амийг авч байгаа зүйлийг цацраг идэвхт гэхээсээ илүү өөр зүйл л дээ.

Хвасон: Тэр юу юм бэ?

Гымнё: Одоогийн хаан гэх хүнээс болж байгаа юм. Яг үнэндээ манай тосгоны хүүхэд байсан юм. Харамсалтай нь, цацрагийн улмаас төрөлхийн аймшигтай төрчихсөн. Зөвхөн нүүр нь ч биш, бие нь хүртэл хүч чадал нь хүртэл аймшигтай.  Тэр агуу их хүчээрээ   агуу тамирчин болж чадах байсан ч,   аймшигтай царайгаас нь болж, хүмүүс бүгд зайлсхийж   нийгэмд өөрийн байр сууриа олж чадаагүй.   Тэгээд л ертөнцийг үзэн ядах сэтгэл нь улам бүр нэмэгдэж,   эцэст нь гэмт хэрэгтэн болсон.   Энэ газар цуст аллага бүрхэж эхэлсэн.   Эцэс төгсгөлгүй цус аллага   хоригдлуудаар дүүрэн энэ газрыг  эзгүй, хоосон болгож хувиргасан даа. Би тэр хүүхдээс болж үхсэн сүнснүүдийг аргадах гэж ирсэн юм. Дахиад... дахиад... Тэр хүүхдийн аллага үйлдэх хүслийг мэдэрч байна. Холоос ч мэдэрч болох тэр аймшигт шуналыг... Удахгүй дахин цуст хядлага болох нь... Дэлхийг цусаар аварсан хэн ч байсан өөрөө асар их зовлон амсах болно.

Текст: АРИУСГАХ ТАМ 2

Хвасон: Хүлээгээрэй. Явъя.

Юүсон: Надад өгчих.

Хвасон: Ямар гэм хийсэн болоод энд ирсэн юм бэ?

Юүсон: Эхнэр маань хүний наймаачдад хулгайлагдаж амиа алдсан. Тэгээд би тэр новшуудыг бүгдийг нь алчихсан.

Хвасон: Аан... Би тэр мэдээг харсан. Тэр чи байсан байх нь ээ. Хуульд зөрчилдөөн дүүрэн ч, үргэлж эрх мэдэлтнүүдийн талд үйлчилдэг. Тийм учраас би шударга ёсыг өөрийн гараар тогтоохын тулд энд ирсэн. Энд миний нөхөр, хүүхдийг алсан новш... ямар ч буруу зүйл хийгээгүй мэт сайхан амьдарч байгаа. Жу Хванду. Миний нөхөр цагдаа байсан. Шантарна гэж мэддэггүй хүн болохоор их олон жилийн турш хүн амины хэрэг, захиалга өгсөн хэргээр эрэн сурвалжилж байсан Жу Хвандуг баривчилсан чинь тэр хууль нь нотлох баримт хангалтгүй гээд цагаатгачихсан Тэгээд Жу Хванду гарч ирмэгцээ нөхөр, хүүхэд хоёрыг минь хөнөөсөн. Энд орж ирэх гэж тэр новшийн гурван туслахыг алсан.

Юүсон: Нөхөр, хүүхэд хоёр чинь чиний зүйл байж.

Хвасон: Яг чам шиг. Намайг ойлгож байна гэж бодож байна.

Юүсон: Энэ газар бол гандах ертөнцөөс тэс өөр. Маш болгоомжтой байх хэрэгтэй.

Хвасон: Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Би яасан ч үхэхгүй. Жу Хванду тэр новшийг дуусгах хүртэл.

Юүсон: Удахгүй ирэх болохоор эндээс битгий холдоорой.

Юүсон: Өмнөхөөс чинь илүү дээр байх.

Текст: АРИУСГАХ ТАМ 3

Хоригдол эр 3: Яасан бэ? Чи ч гэсэн өлсөөд байгаа юм уу? Томоотой байвал нэг хэсгийг нь өгье. Хутгаа буулга аа. Огт айхгүй байна.

Хвасон: Жу Хванду хаана байна?

Хоригдол эр 3: Жу Хванду? Аан, эндхийн харгалзагч уу?

Хвасон: Харгалзагч аа? Тэр чинь юу юм?

Хоригдол эр 3: Энэ газар дөрвөн бүсэд хуваагддаг. Харгалзагч бол тэр бүсүүдийн толгойлогчид гэсэн үг байхгүй юу. Тэр харгалзагчдыг захирдаг хүнийг  Ариусгах тамын хаан гэж дууддаг. Жу Хванду уг харгалзагч болж чадахгүй л золиг байгаа юм. Ариусгах тамын хаан түүний охин дүүгийн нөхөр байгаа юм. Тэгээд л тэр ар талаараа харгалзагч болчихсон байхгүй юу.

Хоригдол эр 4: Яах гэж түүний талаар асуугаад байгаа юм бэ? Өөрийгөө өгөх гээ юу? Тэр хүн чинь эмэгтэй хүн сонирхдоггүй ээ, эрчүүдийг л сонирхдог юм.

Хоригдол эр 3: Яасан бэ? Жигшмээр байна уу? Идээд үз л дээ. Хүний мах амттай шүү. Энд сул дорой хүмүүс олигтой хоол хүнс авч чадахгүй ээ.  Гаднаас ирэх хоол хүнс,   хангамжийг бүгдийг нь  ариусгах тамын хаан хянадаг.   Ингэж л тэр энэ газрыг бүхэлд нь  өөрийн хяналтад байлгадаг.   Талыг нь өөрөө авч,   үлдсэн талыг   зөвхөн өөрт нь эрх мэдлээ хадгалахад туслах    харгалзагчид болон тэдний бүлэглэлд тарааж өгдөг.  Бидэн шиг хэрэггүй хөгшин новшнуудад юу ч олддоггүй шүү дээ. Үхэхийг хүсэхгүй учраас, амьд үлдэхийн тулд үүнийг ч болтугай идэхээс өөр сонголт алга. Чи ч гэсэн... нэг... идээд үз л дээ.

Хвасон: Амаа татаад Жу Хвандугийн хаана байгааг хэлээд аль!

Хоригдол эр 3: Энэ барилгаас гараад дараагийн барилгын хоёр давхарт гар. Тэнд гурав дахь харгалзагч байгаа. Одоо болсон биз? Зүгээр явах гэж байгаа юм уу? Хөөе! Чи ч гэсэн биднийг хөгшин гээд үл тоож байгаа юм уу? Бидэнд ч гэсэн жаахан амсуулах хэрэгтэй шүү дээ.

Хванду: Тэр новшийг бариад!

Хванду: Аймшиггүйгээр хүний хэсэг дээр ирчхээд хулгай хийнэ гэнэ ээ? Бүүр Жу Хванду миний нүдэн дээр! Амийг нь онгойлго. Энэ новшийг аваад яв.

Хванду: Чи шүдгүй юм чинь идэж чадахгүй шүү дээ. Би махнаас нь салгаад өгье, за? За, тийм ээ, тийм. Сайн идээрэй. Би амттаныхаа амтыг үзэх хэрэгтэй байна. Хэн орж ирж зүрхэлнэ вэ? Новш гэж!

Хвасон: Өмхий үнэр ханхалж байх шив.

Хванду: Энэ одоо хэн бэ? Тэр үхсэн мөрдөгчийн эхнэр биш үү? Арай намайг барих гэж энд орж ирсэн юм биш биз? Зоригтой юм аа, муу новш чинь.

Хвасон: Хэсэг хэсгээр нь тастаж хаяна аа!

Хванду: Новш чинь! Гөлөг! Чита! Энэ жигшмээр хүүхэн намайг алах гэж энэ хүртэл ороод ирчихсэн байна. Ал. Ал!

Хванду: Чита! Муу новш чинь. Битгий ойрт, битгий ойрт! Новш гэж. Намайг намайг алах юм бол та нар ч гэсэн үхнэ шүү. Эндхийн хаан миний хүрэн дүү шүү дээ. Манай хүргэн дүү ямар аймаар гэдгийг мэдэх үү?

Хвасон: Чамайг л алчихвал... надад юу ч тохиолдсон хамаагүй.

Хванду: Хөөе... намайг үнэхээр уучлаарай. Амь авар л даа. Хүссэн бүхнийг чинь хийе. Гуйж байна. Миний буруу болохоор амь авраач дээ.

Хвасон: Чин сэтгэлээсээ хэлж байна уу?

Хванду: Чин сэтгэлээсээ. Би уг нь нөхрийг чинь...

Юүсон: Одоо зорилгоо биелүүлсэн юм чинь дахиж аюултай зүйл битгий хийгээрэй.

Хвасон: Миний хийх зүйл бүгд дууссан. Одоо надад юу тохиолдох нь хамаагүй ээ.

Юүсон: Эцсээ хүртэл бууж өгөхгүй байвал сайн байна. Амьд байгаа цагт найдвар бий шүү дээ.

Хвасон: Найдвар? Энд тийм зүйл байгаа гэж үү?

Юүсон: Хэзээ нэг цагт байх байлгүй. Амьд л байвал. Би явлаа.

Хвасон: Хаашаа?

Юүсон: Дөрөвдүгээр хэсэг.

Хвасон: Тамын хаан. Тэр новштой уулзах гэж байгаа, тийм үү?

Юүсон: Хэрвээ би амьд буцаж ирвэл чамайг ч бас амьд байгаасай гэж найдаж байна.

Текст: АРИУСГАХ ТАМ 4

Цагдаа эр 3: Одоогоор бүх зүйл  төлөвлөгөөний дагуу явж байна.

Санхён: Жинхэнэ тулаан одоо л эхэлж байна. Кан Бэкчон өнөөг хүртэл таарсан гаруудаас   тэс өөр новш л доо.

Харгалзагч: Уучлаарай. Гуравдугаар хэсгээс яаралтай зурвас ирлээ.

Бэкчон: Юу юм?

Харгалзагч: Түүнд хэл.

Хоригдол эр 5: Хоёр шинэ хоригдол хоёр болон гуравдугаар хэсэг рүү дайрсан. Удахгүй дөрөвдүгээр хэсэгт ч мөн адил  дайрч орж ирэх байх.

Бэкчон: Харгалзагч нар юу хийж байсан юм?

Хоригдол эр 5: Нөгөө... Хоёр, гуравдугаар хэсгийн харгалзагч нар хоёулаа тэдэнд алуулсан.

Бэкчон: Бусад нь яасан?

Хоригдол эр 5: Бүгд адилхан алагдсан.

Бэкчон: Ердөө хоёр шинэ хоригдолд уу? Чи яг өөрийн нүдээр шалгасан уу?

Хоригдол эр 5: Тийм ээ.

Бэкчон: Тэгвэл чи яаж амьд үлдэж энд ирээ вэ?

Хоригдол эр 5: Юу?

Бэкчон: Над руу эгц хар. Бэртээгүй байхыг бодоход чиний хүмүүс нь тулалдаж байхад чи ганцаараа нуугдаж байсан бололтой. Тийм биз?

Хоригдол эр 5: Уучлаарай.

Хоригдол эм 1: Өрөвдөлтэй юм. Аймхай хүн шиг нуугдаад л... Чам шиг амьтанд  энэ үнэтэй хоолноосоо өгч байсан нь ямар хайран юм бэ?

Бэкчон: Цуснаас айсан хүн үхэн үхтлээ өлсөх бөгөөд хамгийн түрүүнд тамд унах болно. Чи ариусгах тамын гишүүний хувьд үүргээ биелүүлээгүй тул цолыг хураан авч нэгдүгээр хэсэг рүү цөлж байна. Аваад яв.

Хоригдол эр 5: Хүлээгээрэй! Амь авраач дээ! Ганцхан удаа боломж олгооч дээ! Ганцхан удаа боломж олгооч дээ!

Намсон: Тэнд зогсоод байлгүй дотогш орно уу. Энд хорвоогийн шунал тачаал  ямар ч хамаагүй учраас сэрэмжлэх хэрэггүй. Жаахан ч болтугай сонирхол татаж байвал, дотогш орж, үгүй бол зүгээр явна уу.

Юүсон: Асуух зүйл байна. Тамын хааныг хайж байна. Хаашаа явбал болох вэ?

Намсон: Ийм орой түүнийг хайж яах гэж байгаа юм бэ? Энд цаг хугацаа зогсдог учраас тэгж их яарах шаардлагагүй ээ. Энд ирсэн чинь Бурханы шашинтай холбогдох хувь ерөөл чинь эхэлж байна гэсэн үг. Ирсэн юм чинь ариусгаад аваарай. Тэгвэл би зааж өгье. Сууна уу. Харвал энд орж ирээд удаагүй бололтой шүү.

Юүсон: Хоёр хоногийн өмнө орж ирсэн.

Намсон: Тийм байх нь. Энд хоригдлууд оюун санаагаа ариусгадаг юм. Ариусгах тамд ирсэн гэдэг чинь өмнөх болон энэ насандаа  хүнд нүгэл үйлдсэн гэсэн үг. Тэр үйлийн үрээ үхэхээсээ өмнө түр хугацаанд энд ариусгадаг гэсэн үг. Ариусгах тамд ийм газар байдаг гэж  төсөөлж ч байсангүй. Бадамлянхуа цэцэг шавар дундаас ч дэлгэрдэг. Энэ тамд үнэ цэнтэй хоёр зүйл байдаг. Нэг хоол бол нөгөө нь нигүүлсэл. Уснаас өөр дайлах зүйл алга даа. За. Тэр дээр байгаа зүйл юу юм шиг харагдаж байна?

Юүсон: Чулуу биш гэж үү?

Намсон: Будда өөрийнх нь дүр төрхийг дүрсэлж урлахгүй байхыг айлдсан. Тэнэг хүмүүс тэднийг бүтээсэн. Тэр чулуу бол Будда юм. Салхи ч Будда, мод ч бас Будда. Чи ч бас Будда, би ч бас Будда. Надад ч гэсэн тэр нэг хэсэгтээ чулуу шиг харагдсан. Хараад л, хараад л бясалгаад байсан чинь тэр чулуун дотор Будда байж байсан. Хүн төрөлхтөн бурханлаг зүйлстэй зэрэгцэн оршдог. Бясалгал бол бурханлаг зүйлтэй учрах орон зайг бүрдүүлдэг гүүр юм. Сүри сүри махасүри сүсүри сабаха. Намү саманда мотданам, мотданам, мотданам. Мотданам, мотданам, мотданам. Мотданам, мотданам, мотданам. Чиний нойр хүрч байна. Мотданам, мотданам, мотданам. Хэвт гээд байна шүү. Мотданам, мотданам, мотданам. Битгий босоорой. Мотданам, мотданам, мотданам. Мотданам, мотданам... Битгий босоорой гээд байна шүү. Мотданам, мотданам, мотданам. Мотданам, мотданам, мотданам, мотданам, мотданам. Мотданам... Өшиглөлт ирж байна шүү. Мотданам, мотданам...

Бэкчон: Чамайг хэн гэдэг юм? Нэр.

Юүсон: Юүсон.

Бэкчон: Юүсон. Би чам шиг хүчирхэн эрчүүдэд дуртай. Хүчтэй нэгнийг зүгээр алчихвал хайран шүү дээ.

Бэкчон: Зогс. Үхлээс бүү ай. Хойд нас бол жинхэнэ ертөнц. Үхэл бол шинэ сүнс мэндлэх мөч юм. Тиймээс үх.

Хоригдол эм 1: Тухгүй биш гэж үү? Ийм үед ч гэсэн наадхаа заавал зүүх ёстой гэж үү? Битгий ич ээ. Мэднэ биз дээ? Би чамайг ямар ч төрхтэй байсан дуртай. Чиний царайг хармаар байна. Хэдий болтол нуух гэсэн юм бэ?

Бэкчон: Над руу хар. Ямар байна? Үнэхээр зүгээр байна уу?

Хоригдол эм 1: Тийм ээ. Үнэхээр зүгээр. Нээрэн шүү. Харах уу?

Харгалзагч: Юу болсон бэ?

Бэкчон: Яагаад над руу эгц харж чадахгүй байгаа юм? Нам руу хар. Над руу хар гэж байна шүү!

Бэкчон: Ариусгах тамын хоригдлууд аяндаа алга болохыг анхнаасаа хүсээгүй гэж үү? Эдийн засгийн хямралын үед амьд үлдэх эрхгүй хоригдлуудад татвар төлөгчдийн мөнгийг үрэх нь дэндүү хайран зүйл гэж та хэлсэн шүү дээ.

Санхён: Тэглээ гээд хэдхэн сарын дотор 700 гаруй хоригдлыг алаад байхдаа яадаг юм бэ? Яасан бэ? Нэг мөсөн бүгдийг нь устгачхаач.

Бэкчон: Би зөвхөн даалгасны чинь дагуу хүний тоог цөөрүүлж байна. Улсын мөнгөө хэмнэх ёстой шүү дээ.

Санхён:  Чи яг одоо тоог нь цөөрүүлэхгүй,   бүрмөсөн устгаж байна, ойлгож байна уу?  Наадах чинь хядлага, жинхэнэ хядлага.  Тэнцвэр алдагдуулахгүйгээр тоог хянаж бай гэж хэлсэн биз дээ?   Хангалттай тооны хоригдол үлдэж байж   Ариусгах там оршин тогтноно гэж  би хэдэн удаа хэлэх юм бэ?  Хэрвээ энэ дэх үйл явц хэрхэн явагдаж байгаа тухай мэдээлэл задарвал Ариусгах там тэр даруй хаагдаж, чи бид хоёр ноцтой асуудалд орж магадгүй шүү. Ойлгож байна уу?

Бэкчон: Асуудалд орох нь би биш. Шоронгийн дарга та л байх шүү. Би аль хэдий нь тамгалуулчихсан. Одоо надад алдах юм юу байгаа юм бэ? Та л харин улсын мөнгийг хэмнэнэ гэсэн нэрийдлээр над шиг хоригдолд хууль бусаар хүн алах  тушаал өгсөн шүү дээ. Тэр л асуудал болох байлгүй.

Санхён: Намайг сүрдүүлээд байгаа юм уу?

Бэкчон: Жирийн нэг хоригдол яаж дарга таныг  сүрдүүлж чадах билээ дээ? Харин надад өгсөн амлалтыг чинь асууж байна. Намайг хэзээ гаргах юм бэ?

Санхён:  Жаахан л хүлээчих.   Удахгүй гаргана.  Тасаллаа.

Цагдаа эр 3: Үхчихлээ.

Намсон: Битгий тэгж хараад бай, ороод ир. Энд хорвоогийн шунал тачаал  ямар ч хамаагүй учраас... тэгж сэрэмжлэх... хэрэггүй ээ... Өөрөө амьд хүн үү, сүнс үү? Хэрвээ сүнс бол...

Юүсон: Энэ чулуунд Будда байгаа гэсэн байх аа.

Намсон: Энд өршөөл нигүүлсэл үнэ цэнтэй шүү. Өршөөгөөч... өршөөгөөч...

Харгалзагч: Ал.

Хоригдол эр 2: Амьд үлдээ! Хөөе, ах аа! Ах аа! Тийм ээ, би мөн байна аа! Хоёулаа хамт орж ирсэн шүү дээ! Үүнийг тайлаад өгөөч! Хаачихна вэ? Хөөе, хаачихна вэ? Хаачихна вэ? Үүнийг тайлаад өг л дөө!

Бэкчон: Чи бид хоёрын дунд ижил цус урсаж байна. Үхэн үхтлээ хүн алахыг албадах хараалт хувь тавилантай цус. Тийм хувь тавилантай хүмүүс үхэхийг хүссэн ч тийм амар үхдэггүй. За аа, одоо чи бид хоёрын нэг нь тэр хараалт хувь тавиланг үүрд эцэслэнэ.

Цагдаа эр 3: Амжилттай боллоо. Кан Бэкчон одоо бүрмөсөн устлаа.

Гымнё: Миний үр... Өрөвдөлтэй миний үр... Зовлонгоор дүүрэн энэ ертөнцөөс... элдэв шунал, хүлээснээсээ ангижирч, өс хонзон ч санах хэрэггүй. Сүнс болон тэнүүчилж болохгүй шүү. Амар амгалан хойд төрлөө олоорой. Амар амгалан нойрс доо.

Текст: НАЙРУУЛАГЧ И ХЁНМЁН БРЮС ХАН БРЮС ХАН И ЧЭЁН КИМ ЖЭХЁН ЖУ СОНХА ПАК ЧОЛМИН ЖУ ЖЭЮҮН МӨН Е СҮЖОН

Санхён: Ариусгах тамд очоод энэ хүнийг утсгаад өг. Тэгвэл чиний гэмийг өршөөх болно.

TRAILER

The Purgatory Trailer

-       Эхнэрийг чинь хулгайлж, хөнөөсөн жигшүүрт 10 гаруй хүнийг нүцгэн гараараа алсан гэж сонссон.

-       Та... "Ариусгах там" гэж сонсож байсан уу?

-       Хамгийн харгис гэмт хэрэгтнүүдэд зориулсан нядалгааны газар.

-       Би энд байгаа хэнийг ч хүн гэж үзэхгүй.

-       Энэ газар дөрвөн бүсэд хуваагддаг.

-       Одоогийн хааныг устгаж өгч чадах уу?

-       Хоёр шинэ хоригдол хоёр болон гуравдугаар хэсэг рүү дайрсан.

-       Удахгүй дахин цуст хядлага болох нь.

-       Найдвар? Энд тийм зүйл байгаа гэж үү?

-       Амьд л байвал...Амьд байгаа цагт найдвар байгаа л байлгүй.

Back to episodes Go home