110

1-р анги

Райли: Тэр намайг дээрэлхэж, зовоодог байсан. Миний өст дайсан. ...Түүнтэй унтана гэж огт санасангүй. …Кресент академи. Хүн чононуудын хамгийн элит ахлах сургууль. Энд цус угсаа чинь байр суурийг чинь тодорхойлно. Харин би юу? Би бүр чоно ч биш. …Аав аа, Таны үхлийн үнэнийг олох гэж би ирлээ.

Эм 1: Энэ хүний өмхий үнэр үү? Элсэлтийн албаныхан мөрийд ялагдсан юм уу?

Эм 2: Нөгөө хүн цэвэрлэгч байх аа. Яах вэ, охин нь юм байна. Өрөвдүүлж орж ирсэн амьтан. Энд орсон нь аав нь зам дээр няц үсэрсний л ач гэсэн. Яасан өрөвдөлтэй юм.

Эр: Айден байна... Кресентийн хаан эргэж иржэ! Бас Лусиан! Ах дүүс! Ямар сайхан сэтгэлтэй гээч...

Райли: Хөөе! ...Тийм ээ, чи! Муу новш! Чи намайг алах шахлаа! Тоормос гэж мэдэх үү?

Айден: Би чамайг зүгээр л шүршиж угаалаа. Надад баярлах ёстой шүү. Чиний үнэр гудамжнаас ханхалж байсан. Ой гутам хүн минь.

Райли: Чи...!

Айден: Гэхдээ хүлээн зөвшөөрөхөд… чи ч тэсрэх нь ээ. Догшин ч… зугаатай юм. Миний анхаарлыг ингэж татах гээ юу?

2-р анги

Райли: Надаас гараа ав!

Айден: Өмхий хүний арьсанд чинь хүрэхийг хүссэн юм! …Нэг зөвлөгөө өгье. Арай тачаангуй хувцас ав. …Миний анхаарлыг татахад наад эмгэний хөхөвч чинь ямар ч тус болохгүй.

Эм: Сонссон уу? Би байсан бол үхтлээ ичнэ. Тэгээд ч гайхуулах юм байх биш.

Лусиан: Боль, Айден. Хангалттай хэллээ.

Амелия: Май, биеэ арч. Чи үнэхээр Айден Коултай орооцолдож болохгүй.

Райли: Бурхан минь, өөрийгөө хэн гэж бодоо вэ? Ерөнхийлөгч юм уу?

Амелия: Коулынхан бол Альфа угсаатай. Цэвэр цустай, ноёрхогч, хамгийн дээд зиндааны Альфа. Айден эндхийн хаан төдий биш. Тэр бол бусад бүх чононуудыг захирагддаг чоно.

Райли: Янзтай. Тэгвэл соёотой баян жаал юм шив. Сүртэй юм.

Амелия: Өөрийгөө бодоод… нүдэнд нь өртөхгүй яв.

Райли: Намайг Райли Хэйз гэдэг. Алчуур өгсөнд баярлалаа.

Амелия: Амелия Вудс. Зүгээр л сүргийн хамгийн доод зиндааны хүн чононуудын нэг...Хамт өдрийн хоол идэх үү?

Райли: Ашгүй, тэнд суудал байна!

Амелия: Хүлээ!

Айден: Хөөе, супер бүсгүй! Бид суудлыг чинь дулаацуулж байлаа.

3-р анги

Айден: Манайхантай хамт хооллохгүй юу?

Райли: Зүгээр ээ. Би дээрэлхэгчидтэй хооллодоггүй.

Ванесса: Хүн минь... Хаантай ингэж ярих эрх чамд байхгүй.

Райли: Хаан гэнээ? Би танай бяцхан хаант улсад санал өгдөггүй. Амелия, явъя.

Айден: Амелия Вудс. Сөгд!

Райли: Чи чинь яачихсан амьтан бэ?

Айден: Бүгдээрээ! Сөгд!

Райли: Энэ сургууль чинь яачихсан юм бэ? Та нарын хүн чононууд яачихсан юм бэ? …Яах гээв? Намайг цохих уу? Эсвэл Сөгдүүлэх үү?

Айден: Би эмэгтэй хүн цохидоггүй. Гэхдээ чамд сөгдөхийг зааж өгнө. …Кресент академид тавтай морил, Цагаан хүү минь.

Эм: Бурхан минь...

Эр: Цагаан хүү болчлоо...

Эр2: Тэр ч өнгөрчээ. Тоглолт дууслаа.

Райли: Гоё энгэрийн тэмдэг байна. Юу гэсэн үг болохыг нь мэдэх ёстой юу?

Айден: Тоглоом эхэллээ.

4-р анги

Райли: Тоглож байгаа байлгүй дээ.

Ванесса: Хашхир! Хүмүүс та нар тэгэхээс өөр чадваргүй. Бидний тэжээвэр амьтан л болно.

Райли: Хэн нэгэн чиний галзуугийн вакциныг дахиж хийлгэхээ мартжээ.

Ванесса: Хүний өмхий үнэр ханхалж байна. Бяцхан тэжээвэр амьтнаа усанд оруулбал яасан юм?

Сурагчид: ХИЙ! ХИЙ! ХИЙ!

Ванесса: Тайвшир. Тэд хаздаггүй. Дулаахан, бариу газар олчихгүй л бол. …Норчихов уу, Цагаан хүү минь?

Айден: Хангалттай

5-р анги

Ванесса: Айден! Хар даа. Би зүгээр л Цагаан хүүд жаахан сургамж өгсөн юм...

Айден: Райли Хэйз? Өөрийгөө хар даа. Өрөвдмөөр юм. Би энэ бүхнийг яг одоо зогсоож чадна. Чи ердөө… нэг л юм хий... Сөгд. Надад захирагд. Бусад бүх чоно шиг. …Тэгвэл би чамайг аварна.

Райли: За... Ойртоод ир. …Надад соёо байхгүй. Гэхдээ өвдөж л байгаа биз? Үгүй юу?

Айден: За яахав тэг. Чинийхээр болог.

Ванесса: Урьдчилсан өдөөлтөө алгасъя. Манай бяцхан амьтанд чиний хэлний амт таалагдах эсэхийг үзье.

6-р анги

Эм: Лусиан?

Лусиан: Айден сая уурлаад гарлаа. Ааш муутай байна. Би чиний оронд байсан бол хоолоороо тоглож цагаа үрэхгүй, хаанаа аргадах байсан юм.

Ванесса: Тийм ээ. Чиний зөв. Аз чинь таарлаа, гаж амьтан.

Лусиан: Райли... Чи зүгээр үү?

Райли: Миний нэрийг яаж мэддэг юм? Чи хэн бэ?

Лусиан: Намайг Лусиан гэдэг. Лусиан Коул.

Райли: Лусиан Коул аа? Айденын дүү юу? …Яагаад надад тусалж байгаа юм? Би хэн ч биш. Зүгээр л бай шүү дээ.

Лусиан: Чамайг хэн гэдгийг мэднэ, Райли. Бас... аавыг чинь таньдаг байсан. Тэр сайн хүн байсан.

7-р анги

Лусиан: Аавд чинь тохиолдсон явдалд үнэхээр харамсаж байна, Райли. Тэр энэ сургуулийн төлөө ихийг хийсэн. …Очоод цэвэрлээд ир. Хүлээж байя. …За, удахгүй очлоо.

Эм1: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Эхлээд Айден, одоо Лусиан уу?

Эм2: Шинэ охин Коулын ах дүүсийг бузарлаж болно гэж бодоо юу?

Эм3: Чамайг арай тохирох юмтай болзоонд явуулъя.

Райли: Намайг тавь! …Та нар ингэж болохгүй!

Эм3: Наанаа үлдээд үх, Цагаан хүү!

Райли: Намайг гарга! …Энд биш ээ... Харанхуйд биш... Гуйя...

Арван хоёр жилийн өмнө.

Хүү: Айх хэрэггүй. Чи харанхуйн эзэн.

Райли: Би харанхуйн эзэн... Би харанхуйн эзэн...

8-р анги

Райли: Лусиан? Ай... Айден? Чи намайг аварсан юм уу? Үгүй ээ... Байж боломгүй юм.

Айден: Чи бодсоноос ч арчаагүй юм.

Райли: Чи! …Намайг буулга!

Айден: Ааштай юм... Таалагдаж байнаа. Жаахан зугаацах уу?

Райли: Юу?... Юу? …Энэ юун газар вэ?

Айден: Жинхэнэ Кресентэд тавтай морил. Энд… би хаан нь. Шүүгч, тангарагтны шүүх, цаазлагч нь ч би. ..Энэ хаант улс дэг журмаар явдаг. Захирагд, эсвэл сүйр. Хэрэв хаантай тэмцэлдвэл...чи хүү болно.

Сурагчид: Айден! Айден! Айден!

Айден: Өнөө орой хувь заяанд чинь даатгая. Тэр хайрцагт ерэн есөн хар хүү, нэг бэрс бий. Бэрсийг сугалбал хааны хувийн туслах болно. Миний сүүдэр. Миний өмч болно. Дараалалаад сугал.

Ванесса: Үгүй! Энэ чинь луйвар! Дахиад сугалмаар байна!

Айден: Цааш яв, хүү минь. Хувь заяа шийдчихлээ.

Райли: Би гаж тоглоомыг чинь тоглохгүй.

Айден: Бүгд тоглодог, шинэ охин минь. Эндхийн дүрэм.

Ванесса: Хараал ид. Энэ Коулын удмын бадмаараг эрдэнэ байж.

Айден: Ямар гэнэтийн учрал вэ, бяцхан хүү минь. Энэ мөчөөс эхлэн… чи минийх.

Ванесса: Шударга биш! Тэр өөрөө ч хүсэхгүй байна!

Айден: Шинэ амьдралдаа тавтай морил.

9-р анги

Айден: Бүгд сонсоцгоо! Энэ мөчөөс эхлэн… тэр минийх! Хэн нэгэн үснийх нь үзүүрт дахиж хүрвэл… би та нарыг булшилна.

Райли: Наад балай юмыг чинь тэвчиж ханалаа.

Эм1: Чи хаантай хамт байх ёстой.

Эм2: Чи сургуулийн хамгийн азтай охин болчихлоо! Юу нь болохгүй байгаа юм.

Лусиан: Айден, Райлиг өмч шигээ үзэж болохгүй.

Айден: Боль.

Лусиан: Коулын өв залгамжлагч ингэж аашиллаа гэж үү? Чи удмынхаа нэрийг гутааж байна.

Айден: Удмын нэр чинь би өөрөө. Надгүй бол Коулынхан гэж үгүй. Харин чи? Чи бол аавын нэг согтуу шөнийн алдаа.

Лусиан: Яаж зүрхэлж...!

Айден: Зайл. Одоо.

Райли: Боль, Айден! Би чамтай явъя!

Айден: Зайл. Миний юманд хүрэх эрх чамд байхгүй.

Райли: Лусиан, би зүгээр. Үнэхээр.

10-р анги

Айден: Битгий хөдөл.

Райли: Надаас холд! Намайг тавь!

Айден: Чи тийшээ гармаар байна уу? Ванесса хүлээж байгаа. Бүх сургууль хүлээж байгаа. Миний дүрмийг зөрчвөл тэд чамайг тасдаж хаяна.

Райли: Тэгвэл боль гэж хэл л дээ. Чамд яагаад энэ ийм таатай байдаг юм?...Чи юу хийгээд байгаа юм? …Яагаад надад … ингэж хандаад байгаа юм?

Айден: Миний юманд хүн хүрэхэд дургүй болохоор. …Чам шиг бяцхан хүнийг аврахгүй бол чи ганц өдөр ч тэсэхгүй юм чинь...Шинэ тохиролцоо хэрэгтэй.

Райли: Юу?

Айден: Одооноос эхлэн чи миний зарц. Хорин дөрвөн цагийн турш, долоо хоногийн өдөр бүр.

Райли: Чи солиорчээ.

Айден: Чи номыг минь барина, хувцаслахад тусална, ус аягална. …Хамгийн гол нь… чи энд амьдарна. Надтай хамт

Райли: Энд үү? Чамтай юу? Чиний зарц болоод уу?

Айден: Надтай хамт хооллоно. Хамт унтана. Би хаашаа явна, чи тийшээ явна. Үргэлж нүдэн дээр минь байна.

Райли: Би чиний орон дээр унтахгүй!

Айден: Битгий горьд. Би зарцдаа гар хүрдэггүй. … Гэхдээ чи энэ өрөөнд унтана. Шалан дээр ч юм уу, буйдан дээр ч юм уу, надад хамаагүй… Амьсгалж байгааг чинь харж байвал болоо. …Аав чинь үхсэн болохоор л чи энэ сургуульд орсон. ..Энд амьд үлдэх сүүлчийн боломж өгсөнд минь чамайг баярлах байх гэж бодсон. …Тийм биз?

11-р анги

Райли: Кресентээс явж болохгүй. Би үлдэх ёстой. Аавынхаа төлөө. …Ингээд л болоо. Хаан болж жүжиглэдэг гаж хүслийг чинь энэ хүртэл л тэвчинэ. Ойлгов уу?

Айден: Сайн охин. Одоо наад хувцсаа тайл. Орны даавууг минь заваарууллаа.

Эм: Тэр Райли мөн үү?

Эр: Нээрээ хааны зарц болчихсон юм уу?

Эр2: Ямар азтай юм.

Райли: Чи ганц ном ч болтугай бариад явж чадахгүй юу?

Айден: Яалаа гэж. Энэ чинь зарцын ажил. Битгий шийтгүүлчихээрэй.

Лусиан: Райли, чи ингэх албагүй. Би удирдах зөвлөлтэй ярьж болно...

Райли: Лусиан, гуйя, намайг явуул. Хоцорвол тэр намайг шийтгэнэ. …Би үүнийг хийх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө. Санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ байдлыг минь битгий дордуул.

Айден: Намайг сонс, чадваргүй муу новш оо. Тэр зураг ээжээс минь үлдсэн цорын ганц юм. Ганцхан зураас ч гарсан байвал...

Эр: Уучлаарай эрхэмээ

Айден: Чамайг дотор нь хийгээд галерейг чинь шатаана шүү.

Райли: Чи цус алдаж байна.

Айден: Гар!

Райли: Түүнийг уйлдаг гэж мэдсэнгүй...

12-р анги

Райли: Айден...?

Айден: Битгий яв...Ээж ээ, гуйя... битгий...

Райли: Айден? Сэрээрэй. Энэ зүгээр л зүүд.

Айден: НАМАЙГ БИТГИЙ ОРХИ!

Райли: Айден... энэ… би... Айден... би энд байна. Би явахгүй.

Айден: Райли? …Надаас хол бай! Би... хүрсэн бүхнээ сүйтгэдэг.

13-р анги

Райли: Өө, үгүй ээ.

Айден: Чи сая намайг… өшиглөчихөв үү?

Райли: Өөрийн эрхгүй тэгчихлээ!

Айден: Бүхэл шөнөжин хажууд байсан хүн нь чи.

Райли: Дээрээс буу!

Айден: Намайг мангас шиг яагаад эсэргүүцээд байгаа юм? …Миний оронд байх гэж охид юу ч хийнэ. Надад царай, мөнгө, угсаа бүгд бий. Би төгс эр. Гэтэл чи намайг хамгийн их үзэн яддаг хүн шигээ харах юм.

Райли: Тэр чинь чиний асуудал. Чи өөрийгөө «олз» гэж боддог. Хожиж авах шагнал гэж.

Айден: Тэгээд?

Райли: Чи тийм биш. Чи... болор аяга шиг. Үнэтэй юу? Тийм. Гялалздаг уу? Тэгэлгүй яах вэ. Гэхдээ хоосон.

Айден: Амаа мэдээрэй, хүн гуай.

Райли: Мөнгөнд чинь болоод чамайг хүсдэг гэж үү? Байр сууринаас чинь болоод уу? Тэр чинь дур хүсэл биш Айден. Энэ бол Наймаа. Харин …Би тэрийг чинь авахгүй.

Айден: Тэгвэл юу юм? Үнэ нь хэд юм? Хүн бүр үнэтэй.

Райли: Хайр. Жинхэнэ, ээдрээтэй, өвтгөдөг хайр. Тэрийг төлж чадах уу, эрхэм дээдэс ээ?

Айден: Хайр аа?

14-р анги

Айден: Үлгэр шиг анхны хайр хүлээсээр байгаа юм биш биз? Лусианд чамд хүрэх боломж олгохгүй. Чи минийх.

Райли: Тавь, үлгэрийн муу санаатан минь!

Айден: Хувцсыг нь тайл. Бүгдийг нь.

Райли: Юу гэнэ ээ? …Хөөе, намайг боохоо болиоч! …Би хичээлтэй. Яагаад ийм юм болоод байна аа...

Эм: Хачигтай юм уу? Зүгээр бай. …Битгий….Хөдөл.

Айден: Улиг болсон юм. Дараагийнх. …Хөөх…Энийг анхнаасаа яагаад үзүүлээгүй юм? Тэр гоё галбиртай. Тэрийг нь тодруулж бай. Түүнийг ийм харагддаг байлга. Өдөр бүр.

Райли: Яасан ч үгүй. Хөхөө сургууль даяар гайхуулаад яв гэж үү?

Айден: За яах вэ... Надад бол зүгээр. …Таалагдаж байна.

15-р анги

Эр1: Тэр... Цагаан хүү юу? Райли юу?

Эр2: Шалны устай охин уу?

Эр3: Чөтгөр ав. Пөөх. Хаан хамгийн сайн нутгийг л эзэлдэг юм биш. Хамгийн гоё олзыг ч авдаг.

Айден: Хэлсэн биз дээ. Гадна төрхөө өөрчлөхөд л бүгд чамайг хүсэж байна. …Олны анхаарлыг мэдэрч байна уу?

Райли: Тэр яагаад заавал ингэдэг юм бэ?

Айден: Битгий ингэж хөшөөд бай. Жаахан үзүүлбэр үзүүл... хаанаа үнс. Яг энд.

Ванесса: Муу заваан өлөгчин.

Лусиан: Айден, би чамайг дураар чинь байлгахгүй. Одоо чамд эрхэм болсон бүхнийг чинь булааж авна.

16-р анги

Райли: Энэ миний анхны үнсэлт байсан!

Лусиан: Райли. Чи зурваст минь хариу бичээгүй. Бид найзууд гэж бодсон... Үгүй байсан юм уу?

Райли: Мэдээж бид найзууд. Утасны цэнэг дуусчихсан.

Лусиан: Би дараа тулааны бэлтгэлтэй. Ирээд үзвэл сайхан л байна. …Үгүй гэж битгий хэлээрэй. Чи хэдийн Айдены найз охин болсон юм уу?

Райли: Юу? Үгүй! Үгүй ээ. Яалаа гэж. Би түүн шиг араатантай хэзээ ч үерхэхгүй.

Лусиан: Айден хүнд хэзээ ч нухацтай хандахгүй. Түүний хувьд та нар бүгд тоглоом. Найзын чинь хувьд чамайг шаналахыг хармааргүй байна. ...Заавал бэлтгэл дээр ирээрэй, за юу? Аавын чинь тухай чухал юм хэлмээр байна.

Айден: Бяцхан амьтан минь, таван минут хүлээлгэлээ.

Райли: Уучлаарай, Айден. Математикийн олимпиадад бэлдэх хэрэгтэй. Орой байранд уулзъя, тэгэх үү?

Айден: Математикийн олимпиад надаас чухал байна уу? За яах вэ. Гэхдээ чи надад өртэй. Өнөө орой. …Райли, яагаад чамаас Лусиан үнэртээд байна?

17-р анги

Райли: Үнэхээр гайхалтай байлаа! …Лусиан!

Айден: Миний охиноос хол бай.

Райли: Айден, чи яагаад байгаа юм? Та хоёр ах дүү шүү дээ! Яаж түүнд ингэж чадаж байна аа!

Айден: «Ах дүү» гэнэ ээ? Тэр бутач, Райли. Цус нэг ч зиндаа нэг биш. Ээж нь хотын завхай эм, эсвэл зөөгч л байгаа биз.

Лусиан: Амаа тат!

Райли: Болиоч! Хоёулаа! Энэ чинь галзуурал!

18-р анги

Лусиан: Райли, би чамд хайртай. Үүнийгээ хэлэхээс айхгүй. Айденаас ч айхгүй.

Айден: Нэгийн эсрэг нэг. Яг одоо. Дүрэмгүй. Өршөөлгүй. Ялсан нь түүнийг авна.

Лусиан: Тохирлоо.

Райли: Болиоч

Бүгд: Хаан! Хаан! Хаан!

Айден: Харав уу? Тэр ийм л амьтан. Хог шаар. Надад хүрч ч чадахгүй хулчгар. Тэр юуг ч хүртэх эрхгүй. Чамайг ч. Юуг ч.

Райли: Айден... чи бол мангас.

19-р анги

Айден: Түүнийг битгий хүр… Түүнийг битгий хүр… Түүнийг битгий хүр  

Арван хоёр жилийн өмнө.

Айден: Ээж ээ!

Аав: Айден, та хоёр ах дүү. …Чоно байна гэж юу болохыг сурах хүртлээ энд бай. Эсвэл сурах гээд үх. Аль нь ч надад хамаагүй.

Райли: Би яагаад үүнийг тэвчдэг юм болоо? Тэр солиотой! Жинхэнэ мангас! …Айден? ….Айден! Айден! Сэр л дээ!

Айден: ...Ээж ээ... битгий яв...

20-р анги

Айден: Чи юу хийж байгаа юм, мангастай нэг оронд ороод?

Райли: Чи бүхнийг эвдэж, өөрийгөө ч алах шахлаа! Би шөнөжин санаа зовлоо. …Ач мэддэггүй новш.

Айден: Райли... чи надаас айхгүй байна уу?... Би дахиад хяналтаа алдвал... чамайг алж ч мэднэ.

Райли: Айх аа? Боль доо. Зүгээр л шалбархай. Битгий ингэж сүржигнээд бай. Одоо бултаж зугтахаа боль. Зүгээр уучлал гуй.

Айден: Тэр айх ёстой. Гэтэл айхгүй байна. Би түүнийг хэзээ ч тавьж явуулахгүй. …Чи тэр бутач Лусианд сайн юм уу?

Райли: Үгүй.

Айден: Надад сайн уу?

Райли: Мэдээж үгүй!

Айден: Худалч. Чи үлдсэн. Чи чөтгөрийг харчихсан, Райли. Одоо сахиусан тэнгэрүүд рүү буцаж чадахгүй. …Өнөөдрөөс чи… миний хатан, миний Луна. Чи надад хайртай болно. Үүний төлөө үхэх байсан ч.

21-р анги

Райли: Айден Коул, чамайг ойлгоход үнэхээр хэцүү юм. …Чи миний хоолойг онилсон.

Ванесса: Нэг зөвлөгөө өгье. Лусианы ээжээс болж Айдены ээж үхсэн. Тэдний хооронд цусан өшөө бий. …Чи Лусианыг сонгосон. Нөгөөгөөр нь тоглох эрхгүй.

Райли: Хэтэрхий их ярих юм, Ванесса. ..Надтай халз үзэлмээр байна уу? Би зөвшөөрлөө. Яг энд. Яг одоо.

Ванесса: Үхлээ эрж дээ. Хүн яасан ч чонын хурд, хүчийг гүйцэхгүй. Тиймээс хэрэгсэлгүй. Хамгаалалтгүй. Тоглох хэвээрээ юу?

Райли: Тийм итгэлтэй юм бол… үзээд алдахаас яагаад тээнэгэлзээд байгаа юм? …Чи ялагдлаа.

Ванесса: Боломжгүй...Муу зальтай өлөгчин.

Райли: Хурд, хүчээ яаж ашиглахаа мэдэхгүй бол тэд ямар ч хэрэггүй.

Айден: Сайн байлаа. Миний хатан ийм л байх ёстой.

22-р анги

Айден: Хурд, хүчээ яаж ашиглахаа мэдэхгүй бол хэрэггүй...Надад ч бас хэлсэн үү?

Райли: Тэгсэн бол яах вэ?

Айден: За тэгвэл... чи мэргэжилтэн юм байна. … заагаад өг. Хаанаас нь эхэлж ашиглах вэ? Хөөе, Хөөе, Сүүлийн үед чи намайг илүү сонирхоод байх шиг. Тоглоом тоглох уу? Мэдэж авах зүйл чинь таалагдаж мэднэ. …«Би хэзээ ч» гэдэг тоглоом тоглож байсан уу? Ээлжлээд хэлнэ, амархан. Тэрийг хийж байсан бол ууна.

Райли: Өмнө нь тоглож байсан, Айден.  Тоглоё. …Би хэзээ ч шалтгаангүйгээр.. бусдад… муухай аашилж байгаагүй.

Айден: Жаахан луйвардаж байна шүү.

Райли: Би бол үйлийн үр гэж нэрлэнэ.

Айден: Би хэзээ ч... арван дөрвөн наснаасаа хойш онгон байгаагүй.

Райли: Баригдчихлаа.

Айден: Муу юм биш ээ. Өнөө үед ховор.

Райли: За, миний ээлж. Би хэзээ ч... гэрийнхэндээ бүрэн хууртагдсан мэт санагдаж байгаагүй. Зугтаад дахиж ирмээргүй санагдталаа.

Айден: Чи ч гүн ухаж байна шүү, Райли.

Райли: Жинхэнэ чамайг л мэдмээр байна.

Айден: Лусианы ээж аавын минь нууц амраг байсан. Ээж гэртээ тэднийг барьчихсан... Цочирдсондоо шатнаас унаад нас барсан...Тэрнээс хойш аав Лусиан, ээж хоёрыг нь гэрт авчирсан. Би тэр эмэгтэйг «ээж» гэж дуудахаас татгалзсан. Тэгээд аав намайг ташуурдсан. Бүх биеийг минь сорви болгосон.

Райли: Чамайг сайхан сэтгэлтэйг мэднээ. Нуухыг хичээдэг ч гэсэн.

Айден: За. Миний ээлж. Сүүлчийнх. Би хэзээ ч... хэн нэгнийг үнсэхийг ийм их хүсэж, галзуурах шахаж байгаагүй.

23-р анги

Айден: Уух уу... зориглох уу?

Райли: Зориглоё. …Үгүй ээ, боль, боль, боль.

Айден: «Үгүй» ээ? Өөр хэлэх юм алга уу? Бид заяаны хос, Райли. Хаан, хатан. Чи бид хоёр.

Райли: Энэ зүгээр л тоглоом. Энэ... бид хоёр... жинхэнэ биш. Секс... Чамд бол бас л нэг тоглоом.

Айден: Магадгүй чи ингэж их бодохоо болиод... зөн совин, мэдрэмжээ дагах хэрэгтэй байх. Хайраа.

Райли: Хайр аа? Айден… чи хайр гэж юу болохыг ч мэдэхгүй.

Айден: Чи тэгж бодож байна уу? За. Яахав. Гэхдээ миний тэвчээр хязгаартай, Райли. Энд би дүрэм тогтоодог. Үүнийг санаарай. …Хаанд хэн ч үүрд татгалзаж чаддаггүй юм. Сайхан амраарай.

24-р анги

Райли: Айден, энэ юу вэ...Би ирлээ! Гараад ир!

Ванесса: Хэрвээ би түүнийг авахгүй юм бол… хэн ч авч чадахгүй!

Айден: Райли!

Ванесса: Айден!

Райли: Айден! Бурхан минь, чи зүгээр үү?

Айден:  Чи гэмтсэн үү?

Райли: Би зүгээрээ! Тэнэг ээ, өөрийгөө хараач! Чи цус алдаж байна!

Айден: ...Үнэхээр өвдлөө.

Ванесса: Үгүй... Үгүй, үгүй, үгүй! Тэр охин мөргүүлэх ёстой байсан!

Айден:  Түүнийг сургуулиас гарга. Яг одоо.

Райли: Чи тэнэг юмаа. Үхэж болох байлаа.

Айден: Намайг хайр мэдэхгүй гэж бодсон хэвээрээ юу?

25-р анги

Айден: Эмч өдөрт хорин дөрвөн цаг асрах хэрэгтэй гэсэн. Би хэзээ ч цангаж үхэж магадгүй.

Райли: Чи чинь хүн чоно шүү дээ. Та нар чинь маш тэсвэртэй биш үү?

Айден: Хэнээс болж би энэ байгаа билээ? Би хэнийг аварсан юм бол?

Райли: Би талархаж байгаа. За, чи яллаа. Юу хүсэж байна, хаантан минь?

Айден: Гараа өргөж чадахгүй байна.

Райли: Зүүн гараа ашигла. Таван минутын өмнө утсаараа юм бичиж байсан биз дээ.

Айден: Үгүй ээ... Өлсөөд үхье дөө. Энэ хөөрхий өвчтөнд хэн ч санаа тавихгүй юм. …Райли. Бие заваараад байна. Усанд орох хэрэгтэй байх.

Райли: Би чамайг усанд оруулахгүй. Өөрөө учраа ол!

Айден: Тэгвэл ядаж биеийг минь арчаад өг. …Жаахан доошоо... Тийм ээ, яг энд.

Райли: Нээрээ юу? Айден, гар чинь л хугарсан болохоос, тархи чинь биш!

Айден: Зүгээр тоглосон юм. ..Зүгээр... өнөө шөнө надтай үлдэх үү? Юу ч болохгүй гэж амлая. Би зүгээр л... өнөө шөнө ганцаараа баймааргүй байна.

Райли: Чи үнэхээр хэцүү амьтан шүү. Захирангуй. Их зантай. Жинхэнэ новш. Гэхдээ... баярлалаа. Намайг аварсанд. Үнэн шүү Айден.

Айден: Нойрны хаан гэж өөрийгөө нэрлэвэл таарна.

26-р анги

Айден: Чи үнэхээр сургуульдаа явах гэж байгаа юм уу? Ганцаараа уйдаад галзуурах байх даа.

Райли: Чи одоо зүгээр болсон. Би хичээлээ таслаад байж болохгүй.

Айден: Бурхан минь, за за. Алив. Хөлөө тэнийлгэнгээ чамайг доош хүргэе. Илүү хүнд гэмтсэн дүр үзүүлдэг байж. …Над руу хар. Зүгээр л амьсгал. Би чамтай байна.

Райли: Яаж... чи яагаад... ингэхийг мэддэг юм?

Айден: Ээж минь заасан юм. Сандралын дайралтад тустай. Ээж намайг ингэж тайвшруулдаг байсан юм. …Сургуульдаа явах хэвээрээ юу? …Одоо... миний хатан гэдгээ хүлээн зөвшөөрөх үү?

Райли: Чи миний бяцхан гөлөг.

Айден: Чи сая?

Райли: Эзэн чинь чамайг эрхлүүлэх цаг боллоо.

27-р анги

Лусиан: Райли! …Жаахан ярилцаж болох уу? …Шинэ амт. Дажгүй гэсэн.

Райли: Баярлалаа. За... юуны тухай ярих гэсэн юм?

Лусиан: Өмнө нь хэлсэн үгний тухайд... Би чамд хайртай гэж хэлсэн. Хариуг чинь мэдмээр байна.

Райли: Уучлаарай, Лусиан. Би одоо Айдентай хамт байгаа.

Лусиан: Түүнд хайртай юм уу?

Райли: Би... мэдэхгүй. Магадгүй.

Лусиан: Тэр юу хийдэгийг чи мэдэх үү? Тэр хүмүүсийг сүйтгэдэг, тэр бол мангас!

Райли: Тэр мангас бишээ. Би ч өмнө нь тэгж боддог байсан, гэхдээ... Тэр зүгээр л шаналж яваа. Тэр тайван үедээ шалтгаангүйгээр хүн гэмтээнэ гэж би бодохгүй байна.

Лусиан: За, уучлаарай, хүнд сэдвээ больё. Уугаад үз, үнэхээр гоё.

Райли: Миний... толгой жаахан эргээд байна...

Лусиан: Зүгээр ядарсан байх. Жаахан амар.

28-р анги

Лусиан: Зургуудыг авсан уу? Райли одоо надтай байна. Сургуулийн зогсоол дээр бидэнтэй тоглох уу? …Райли...Би Кресентээс явж байгаа. Бүрмөсөн ч байж мэднэ.

Райли: Юу? Хэзээ ийм юм болсон юм?

Лусиан: Энд миний байх газар үгүй болжээ. Явахаасаа өмнө... сүүлчийн удаа тэвэрч болох уу? Зүгээр л... найзуудын тэврэлт.

29-р анги

Айден: Райли!

Райли: Айден …Айден, боль! Чиний бодсон шиг юм болоогүй!

Айден: Чи түүнийг хамгаалаад байгаа юм уу?... Надаас уу?

Райли: Би чамд үнэнийг хэлж байна!

Айден: Тэгвэл намайг уурлана гэдгийг мэдсээр байж... ингэссэн юм уу? …Чиний хувьд хайр гэж энэ үү?

Лусиан: Түүнийг битгий гэмтээ, Айден. Энэ миний буруу. Би явлаа.

Райли: Айден, гуйя! Над руу хараач! ..Үгүй ..! Би чамд хайртай!

Айден: Чиний хайр надад хэрэггүй. Би юу бодож байсан юм бол...Та хоёр их адилхан юм. Гологдлууд. Адгийн шаарнууд.

Лусиан: Тэг л дээ, Айден. Бүгдийг шатаа…. Хамгийн хайртай хүнээ алахыг чинь харахыг тэсэн ядан хүлээж байна.

30-р анги

Эм1: Эцэст нь хэн ирснийг хараач ээ.

Эм2: Одоо манай хатан биш болсон!

Эр1: Кресент академиас зайж үз!

Эм3: Аав чинь үхэх ёстойгоороо л үхсэн!

Райли: Юу... Эднийг хэзээ...?

Эр2: Ядуусын хорооллын шаар.

Райли: Би Айдентай уулзах хэрэгтэй.

Айден: ...Райли.

Эр3: Хааныг ширтэж зүрхэлж байна уу?

Эр4: Худалч! Манай академиас зайл!

Райли: Айден Коул. Райли Хэйз би... чамайг халз тэмцээнд дуудъя. Хаан цолны төлөө.

31-р анги

Эр1: Солиорчихсон юм уу?

Эр2: Хэн ч хааныг халз тэмцээнд дуудаж байгаагүй.

Райли: Тэмцээн энгийн. Орос рулет. Нэг сум. Зургаан үүр. Ээлжлээд толгойдоо тулгаж, гохыг дарна. Босоогоороо үлдсэн нь... хаан болно. Зөвшөөрөх үү?

Айден: Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? Сум чамайг ална. Харин надад зүгээр л шалбархай. Газарт унахаасаа өмнө эдгэнэ. Чи амиа дэнчинд тавина, харин би яах ч үгүй.

Райли: Мэднэ… Энэ сургуульд миний үг үнэ цэнгүй. Нэр төр минь ч үнэ цэнгүй. Тэгэхээр үлдсэн ганц зүйлээ дэнчин тавьж байна. Амиа.

Айден: Чи солиорчээ. Өөрийгөө алчихаасаа өмнө наадахаа далд хий.

Райли: Чи намайг үзэн яддаг биз дээ? Худалч гэж боддог. Би үхвэл... яг чиний хүссэнээр болох юм биш үү?

Айден: Амаа тат.

Райли: Яагаад? Айгаа юу? Эсвэл хаан алдах юмгүй Цагаан хүүтэй мөрий тавихаас айж байна уу?

Айден: Чи юу хийх гээд байгаа юм?

Райли: Би халз тэмцээнд дуудсан. Би эхэлнэ.

Айден: Райли, боль. Энэ тоглоом биш.

Райли: Миний хувьд хэзээ ч тоглоом байгаагүй, Айден.

32-р анги

Райли: Чиний ээлж. Айден Коул... надад хайртай хэвээрээ гэж битгий хэлээрэй. Тэгээд авахгүй байгаа юм уу? Тийм болохоор чичрээд байна уу? …За яах вэ. Би дахиад үзье. Хэрэгтэй бол зургаууланг нь буудъя.

Айден: Райли, битгий тэнэгт. …Тавь, Райли!

Райли: Би чиний дүрмээр тоглож байна, хаан минь! За, Айден. Гурав дахь нь.

Айден: Хангалттай, Райли.

Райли: Гурав дахь нь гэж би хэллээ! Эргүүл, үгүй бол би эргүүлнэ. Чи хулчгар гэдгээ мэдэж байна уу?

Айден: Битгий.

Райли: Над руу хар, Айден. Над руу хараад хэл. Намайг үхээсэй гэж хүсэж байгаагаа хэл. Хэлчих, би яг одоо гохыг даръя.

Айден: Боль, Райли.

Райли: Хэл л дээ!

Айден: БИ БУУЖ ӨГЛӨӨ!... Боль! Чи яллаа! Зүгээр л буугаа буулга!

Райли: Би... бууж өгөхийг хүлээж авахгүй. Энийг чи сонсох хэрэгтэй...Би чамд хайртай. Би чамаас хэзээ ч урваагүй. Үүнийг л хэлэх гэж амиа дэнчин тавилаа. …Би чамд хайртай... тэнэг новш оо.

Айден: Чи яллаа. Чи хаан. Чи бүх зүйл.

Эр: Ялагч... Кресентийн шинэ захирагч... Райли Хэйз!

33-р анги

Райли: Унш, Айден Коул! «Нотлох баримт» гээд байснаа хар! …Лусиан надад эм өгсөн. …Одоо... надад юу хэлмээр байна? …Уучлал гуй. Надад эргэлзсэндээ. Намайг доромжилсондоо. Намайг шархлуулсандаа.

Айден: Райли...Уучлаарай. Би...

Ванесса: Үгүй! Би түүнийг авахгүй бол хэн ч авахгүй! Энийг аль эрт хийх ёстой байсан юм.

Райли: АЙДЕН! …Чи гэмтэх ёсгүй шүү дээ! Сэрээч, гуйя!

34-р анги

Лусиан: Райли. Хараачээ ... суудлыг нь дулаацуулж байна уу? Айдены бие одоо ч хүнд байгаа гэсэн. Харамсалтай юм.

Райли: Лусиан. Чи... баяртай байх шив.

Лусиан: Яагаад баярлахгүй гэж? Үнэндээ түүнийг нураахын тулд би бүхнийг хийсэн. Эм, зураг, хутга... Ээж нь хүртэл. Би чиний замыг зассан, Райли. Чи надад баярлах ёстой.

Райли: Хутга аа?

Лусиан: Айден чиний өмнөөс хутгалуулна гэдгийг мэдэж байсан. Тиймээс Ванессагийн хутгыг сольсон. Хор түрхсэн юм. …Хүн чоныг ч унагах хүчтэй хор.

Райли: Яагаад түүнд энэ бүхнийг хийсэн юм?

Лусиан: Багаасаа түүнийг үзэн ядсан. Үргэлж «хаан» нь. Эрхэм хүү нь. Дандаа л өөрийгөө дээгүүр тавина. Дургүй хүрмээр!

Райли: Лусиан, ах дүү нь болох чамайг тэр яг зөв тодорхойлжээ. Аминчхан, хорон санаатай. Мундаг юм. Чи биднийг бүгдийг хуурчээ. ..Бүгдээрэй сонсов уу?

35-р анги

Хэдэн долоо хоногийн дараа.

Эм: Хөөх тэрийг хар даа

Эм: Аав чинь... хэсэг бага насны сурагчдыг авраад нас барсан. Чоно хүүхдүүдийг. Тэнэмэл чонын дайралтыг биеэрээ хаасан. Сургуулиас түүнд нэхэн шагнал олгохоор шийдсэн. Тэр баатар байсан, Райли. Түүнийг баатар хэмээн дурсах болно.

Райли: Миний сүүлийн тушаал, Айден... Хааны дүрмийг цуцал. Хаан, хатан, хүү гэж… үгүй болог. Зиндааны ялгаа ч үгүй болог. За... Айден Коул. Одоо энэ асуудал шийдэгдсэн болохоор... намайг оройн хоолоор дайлах уу? Тэгээд... миний найз залуу болох уу?

Айден: Тохирлоо.

 

Back to episodes Go home