1-р анги
Деклан Рид — Чонын хаан.
Хөгшин эр: Цусан Сар энэ тойрогт яллаа. Гурван сарын дараа тивийн Альфагийн ноёрхлын төлөөх Үүрийн Гэгээ овогтой өрсөлдөнө!
Үзэгчид: Цусан Сар! Деклан Рид!
Мэйв Митчелл: Ээжийн чинь өр алга болчихгүй шүү, гүнжээ.
Хизер Кирк: Надад жаахан хугацаа л хэрэгтэй.
Эр: Ердөө долоо хоног. Тэгээд гүйцээ.
Карен: Хойрго байж болохгүй. Сүүлийн эмчилгээний төлөвлөгөөг Альфагаар цагийн дотор батлуул.
Хизер: Удирдагч аа, Альфа тулааны дараа хэнтэй ч уулздаггүй шүү дээ. Өнгөрсөн удаа зөвшөөрөлгүй өрөөнд нь орсон хүн овгоос хөөгдсөн.
Карен: Чамайг аргаа олно гэдэгт итгэлтэй байна. Урамшуулал чинь үүнээс шалтгаална гэдгийг санаарай.
Деклан: Танд яаж туслах вэ?
2-р анги
Хизер: Альфа, би…би шинэ ургамлын эмч байна. Хамгийн сүүлийн эмчилгээний төлөвлөгөөг баталж өгнө үү.
Деклан: Эмчилгээ хэрэггүй гэж хэлсэн. Өнөөдрөөс эхлээд чи Цусан Сарын чоно биш.
Эм: Таныг Мөсөн Деклан гэж дууддаг нь аргагүй юм байна.
Деклан: За, хэл дээ, Хизер. Энэ эмчилгээний төлөвлөгөөний талаар юу гэж бодож байна?
Хизер: Альфа, Хүн-Чонын шарх өөрөө эдгэдэг гэхдээ… бидний шинээр боловсруулсан ургамлын эм… эдгэрэлтийг түргэсгэж, дараагийн тулаандаа илүү сайн бэлдэхэд тань тусална.
Деклан: Цааш нь.
Хизер: Миний шинэ ургамлын ванныг туршаад үзвэл яасан юм? Тамир тэнхээ болон шарханд тань сайн. …Баярлалаа, Альфа.
Деклан: Чиний чадварт их найдлага тавьж байна. Урмыг минь битгий хугалаарай. …Хөөе, Жейд! Орой Уэйний үдэшлэг дээр зөөгч хийх үү? Би оръё.
Жейд: Тиймээ, Мөнгө нь дажгүй байвал тэр баян ихэрхэгчдэд үйлчилсэн ч яахав.
Деклан: Оройн Уэйний үдэшлэгийн зочдын жагсаалтад намайг оруул.
Эр: Сүүлчийн боломж шүү. Битгий баллаарай.
3-р анги
Хизер: Нүдээрээ идэхээ боль, гаж донтнуудаа!
Жейд: Хөөе, хэр байгааг чинь мэдэх гээд. Бурхан минь, чи юу өмсчихөө вэ?
Хизер: Чи хувцасны кодтой гэдгийг хэлэхээ мартсан бололтой.
Жейд: Новш гэж, үнэхээр уучлаарай, Хизер. Ийм юм болно гэж огт мэдсэнгүй.
Хизер: Зүгээр ээ, яаж ийгээд тэснэ. Гэхдээ мөнгө нь л гайгүй байх ёстой.
Жейд: За, амжилт, хонгор минь.
Эр зочин: Хөөрхөн бүсгүй минь, уух юм авч өгөх үү?
Хизер: Хэрэггүй ээ, ноёнтоон. Зүгээр.
Эр зочин: Өө, болил доо. Битгий ингэж аашлаач. Жаахан хөгжилдье л дөө.
Деклан: Бүсгүй үгүй гэж хэлсэн шүү дээ.
4-р анги
Хизер: Өө Баларлаа! Намайг биеэ үнэлдэг эмэгтэй гэж бодож байгаа байх даа. Үүнээс болоод намайг ажлаас халах болов уу? Тэгээд овгоос хөөх болов уу?
Деклан: Тэгэхээр үндсэн ажлын чинь цалин хүрэлцэхгүй байна гэж ойлгож болох уу?
Хизер: Уучлаарай, ноёнтоон. Гэхдээ, Та намайг өөр хүнтэй андуурсан бололтой. Одоо намайг уучлаарай.
Деклан: Чиний зөв. Хизерийн зүүдэг хар хүрээтэй шил л дутуу юм байна. Уучлаарай, хатагтай. Ажлаа хий дээ. Хүлээ!
Хизер: Одоо бас яасан бэ?
Деклан: Уух юм л авах гэсэн юм. Одоо явж болноо.
5-р анги
Эр: Хизер, харамсалтай нь бид өнөөдрийн ажлын хөлсийг чинь өгч чадахгүй нь.
Хизер: Юу…? Яагаад?
Эр: Өнөөдрийн авирын чинь талаар гомдол ирсэн. Нэг зочин чамайг бүдүүлэг, ажилдаа хайнга хандсан гэсэн.
Хизер: Би зүгээр л ажлаа хийж гэж байсан. Харин тэр гаж этгээд намайг зүгээр байлгаагүй.
Эр: Тэр чинь Шинэ Сар овгийн Гамма. Бид түүний дургүйг хүргэж болохгүй. Тиймээс зүгээр л яв.
Хизер: Арай ч дээ! Та яаж ингэж чадаж байна аа? …Гуйя, ноёнтоон. Энэ мөнгө надад ямар их хэрэгтэйг та мэдэхгүй.
Эр: Яахав, бид учраа олж болох юм.
Хизер: Тэгвэл сайн байна, ноёнтоон.
Эр: Чи намайг жаахан жаргаачихвал би чамд мөнгө олж өгч болох л юм.
Хизер: Та нарын завхайрал дуусахгүй нь ээ!
Эр: За боль доо. Олигтой охин ийм хувцас өмсөөд ийм ажил хийх үү? Тийм биз?
Хизер: Надаас холд! Новш минь.
Эр: биеэ үнэлэгчийг аврахаар хэн ч ирэхгүй. Өнөө шөнө чи минийх. …Энэ чиний сэрлийг улам хөдөлгөх байх. …Одоо наашаа хар. Ёолохыг чинь сонсохоос тэсэж ядаж байна.
Деклан: Түүнийг тавь!
6-р анги
Эр: Чи хаанаас гараад ирэв ээ, новш минь? Намайг хэн гэдгийг мэдэх үү? Хүүхнийг минь буцаагаад өг, үгүй бол хөлийг чинь хугална шүү!
Деклан: Чи чинь гутал долоодог нохой биз дээ? Найз бүсгүйд минь хүрч яаж зүрхлэв! Хонгор минь.
Эр: Надтай ингэж ярих зоригийг хэн өгсөн юм? Өнөөдөр би хөлийг чинь хугалаад, энэ өлөгчинг чинь чиний нүдэн дээр хүчээр эзэмдээд өгье л дөө!
Деклан: Согтчихсон уу? Чи зүгээр үү?
7-р анги
Хизер: Жаахан л. Маш их баярлалаа, Альфа. Та ирээгүй бол би яах байснаа ч мэдэхгүй. Би…Ачийг тань заавал хариулна гэж амлая.
Деклан: Өө, одоо л намайг таньж байна уу? « Өөр хүнтэй андуурсан бололтой» гээд байсан чинь яасан?
Хизер: Нөгөө.
Деклан: Мөнгө тийм их хэрэгтэй байсан юм бол яагаад надад хэлээгүй юм? Би туслах байсан.
Хизер: Би зүгээр л нэг жирийн Омега. Альфа надад онцгойлон халамж тавих эрхтэй гэж бодоогүй юм.
Деклан: Жирийн нэг Омега гэнэ ээ? Би тэгж бодохгүй байна. Чи надад бодсоноосоо чинь илүү эрхэм. …Үүнийг дахиж өөр хүний өмнө битгий өмсөөрэй.
8-р анги
Хизер: Альфа, таны шарх… хэр эдгэж байна?
Деклан: Чамд ямар санагдаж байна? …Хизер, чамайг анх харсан мөчөөсөө л ингэхийг хүссэн. Үүрд миний хажууд байгаарай, за юу?
Хизер: Үүрд. …Би согтчихож. Альфа надтай холбоо тогтоохыг хүсэж байна гэж сонсоод байх шиг. Согтуу байсан ч энэ буруу. Би танд тохирохгүй. Би ердөө...
Деклан: Чамайг надад итгэдэг болтол хүлээнэ. Намайг тайтгаруулахыг чинь хүлээнэ.
Хизер: Баларлаа, би юу хийчихэв ээ? …Бурхан минь, хэн нэгэн намайг Альфатай унтсаныг мэдчихвэл яана аа?
9-р анги
Карен: Сэрээч, тэнэг минь! Намайг байхад зүүрмэглэхгүй шүү. …За, за, за. Урьд шөнө нэг хүн зад наргижээ дээ. …Тийм болоод л сүүлийн үед гөлөрөөд байж. Хөлөө дэлгэхээд завгүй байна уу?
Хизер: Тийм биш! Би хэзээ ч...
Карен: Ашгүй дээ, чи ч одоо л нэг юм нэмэр болох нь. Тэр завхай ахлагч, Альфад байнга ургамлын эмчилгээг халж, орчин үеийн эм хэрэглэхийг санал болгодог. Чи очоод… түүнийг ятга.
Хизер: Та тоглоогүй биз дээ?
Карен: Жүжиглэхээ боль. Энд чи л ургамлын эмчийн эрхээ дөнгөж авсан. Бас энд чи л сүртэй дипломгүй.
Хизер: Би тэгж доошоо орохгүйгээр өөрийнхөө ажлыг бүрэн хийж чадна.
Карен: Жинхэнэ ажлыг мэргэжлийн эмч нарт даатга хонгор минь. Чиний ажил бол… завхайрлаараа түүнийг зөвшөөрүүлэх… Урхидаж чадахгүй бол өөр арга ол. Чи эмчилгээний өрөөний янхнаас өөр гэдгээ батал!
10-р анги
Эр: Хугацаа дууслаа, гүнжээ. Мөнгө хаана байна?
Эр2: Төлж чадахгүй бол зүрхийг чинь сугалж аваад Хар шуламд зарна шүү. Хонгор минь? Зүрх чинь хэд хүрэх бол, таа даа.
Деклан: Түүнийг тавь! Яг одоо.
Эр: Сонс, бид асуудал тарих гээгүй. Зүгээр л мөнгөө өгчих, тэгвэл бид явлаа.
Эр3: Тийм шүү, гүнжээ. Чамайг өглөө тэр шилтгээнээс гарч ирэхийг харсан. Чонын язгууртнууд л тэнд амьдардаг. Мөнгөтэй л байж таарна.
Хизер: Тангараглая, Тэр миний гэр биш.
Деклан: Тэр та нарт хэдийг төлөх ёстой юм?
11-р анги
Эр: Хоёр зуун мянга. Яасан, чи хаа нэгтэйгээс гаргаад ирэх юм биш биз?
Деклан: Гурван зуун мянган доллар. Түүнийг тавь. Тэгвэл мөнгө чинийх. …Яарах хэрэггүй. Илүү зуун мянгыг зүгээр өгөхгүй. Энэ бүсгүй уураа гаргамаар байгаа. Тэгэх хэрэгтэй биз дээ. Нэг цохилт зуун мянга.
Эр: Тохирлоо
Деклан: Алив, үзүүлээд өг! Хэн гэдгээ харуул!
Хизер: Муу новшнууд! Намайг сүрдүүлж яаж зүрхлэв! Дахиж битгий ирээрэй! Сонссон уу? …Танд яаж талархахаа ч мэдэхгүй нь, Альфа. Бүх зүйлд баярлалаа. …Их мөнгө гэдгийг мэдэж байна, гэхдээ заавал буцааж төлнө.
Деклан: Мэдэж байна уу, энэ мөнгийг маш хурдан олох нэг арга байгаа.
Хизер: Тийм үү?
Деклан: Ивээн тэтгэгч амрагтай бол. Би өөрийгөө хэлж байна.
12-р анги
Хизер: Байз, юу гэнэ ээ? Битгий буруугаар ойлгоорой, Альфа. Та галзуураа юу?
Деклан: Алив дээ. Тэр дээрэмчид гэрийг чинь амархан олчихно. Надтай байвал ядаж одоохондоо аюулгүй. Ядаж одоохондоо …Тэр миний хань болохыг зөвшөөрөхгүй нь. Надад итгэдэг болтол нь хажуудаа байлгахын тулд ийм жаахан заль хэрэглэхээс өөр арга алга.
Хизер: Өө, тэгж л хэлсэн байх нь ээ. Би танд төвөг удмааргүй байна.
Деклан: Хөөе, Эндхийн Альфа нь би хэвээрээ биз дээ? Надад итгэ, ямар ч төвөг болохгүй.
Хизер: За яахав. Таны хүссэнээр. Би зөвшөөрлөө. Альфа та мэднэ, бүгд таныг хүйтэн, харгис гэж ярьдаг ч, та хамгийн сайн Альфа.
Деклан: Тийм гэж үү?
Хизер: Тийм ээ. Та сүргийнхнээ, над шиг өчүүхэн хүнийг ч халамжилдаг.
Деклан: Би бол тэгж хэлэхгүй байсан. Ихэвчлэн оронд минь унтаж байхдаа сайхан харагддаг хүмүүсийг л авардаг юм. Урьд шөнийн чам шиг. Дашрамд хэлхэд, өнөө өглөө яагаад тийм эрт сэмхэн явснаа хэлэх үү?
13-р анги
Хизер: Өө, би... Амжуулах ажил их байсан юм. Эмчилгээний өрөөнд эрт очих хэрэгтэй байсан. Нээрэн, ажлын тухай ярьсных би явах ёстой. Надад ургамал нийлүүлэгчтэй ярих юм бий. Бэлдэх хэрэгтэй байна.
Деклан: Чухал ажил юм байна. Би хүргээд өгье.
Хизер: Өө үгүй, хэрэггүй дээ.
Деклан: Хөөе, Тэр харилцагч тийм чухал юм бол дарга нь ч бас анхаарах ёстой. Тийм биз дээ?
Хизер: За тэгье. Баярлалаа.
Карен: Тэр дээшээ гарахын тулд заль хэрэглэж байгаа гэвэл би лав гайхахгүй.
Деклан: Яачихсан юм?
Хизер: Өө, юу ч бишээ. Би л болхи болохоор. Хаа сайгүй шүүс асгачихсан юм.
Деклан: Юу болсон юм? Хэн нэгэн чамайг дээрэлхээ юу?
Хизер: Үнэхээр зүгээр, Альфа. Жаахан ургамлын шүүс л асгачихсан юм.
Деклан: За яахав, гэхдээ эхлээд манайхаар оръё. Цэвэрхэн юм өмсчих.
Карен: Энэ муу өлөгчин даварч байх шив! Альфаг урхидах санаатай.
14-р анги
Хизер: Хөөх!
Деклан: Тийм ээ, бүтэн хувцасны коллекц яг одоо хүргүүлмээр байна. Даашинз, гутал, бүх зүйл. Мөнгөнд битгий санаа зов.
Хизер: Альфа, энэ хэтэрхий ихдэнэ.
Деклан: Тайвшир. Надтай амьдрахын давуу тал энэ. За, шийдсэн үү? Өөрийнхөө ивээн тэтгэгч амрагтай хамт амьдрахад бэлэн үү?
Хизер: Тийм ээ. Би бэлэн.
Деклан: Сайн байна. …Хар даа.
Хизер: Альфа, битгий, Гуйя.
Деклан: Тайвшир, хонгор минь. Би чамд бохир хувцсаа солиход чинь л тусалж байна. Юуг битгий гэж? Эсвэл, Намайг яаж гуйх ёстой билээ? …Чи бэлэн болсон бололтой. Тэгвэл, яг энд эхлэх үү?
15-р анги
Хизер (дотроо): Тэгэхээр өөрийг нь жаргаасан хүнийг ингэж шагнадаг байх нь ээ.
Карен: Хаана яваад байгаа новш вэ? Уулзалт цуцлагдсан. яг одоо ир!
Хизер: Би одоохон очлоо. …Уучлаарай, яаралтай ажил гарчихлаа.
16-р анги
Деклан: Бүх юм зүгээр үү?
Хизер: Уулзалт цуцлагдсан. Би эмчилгээний өрөө рүү буцах хэрэгтэй.
Деклан: Хизер, үнэнээ хэл. Чи тэнд ажиллахдаа үнэхээр жаргалтай байдаг уу?
Хизер: Миний ажил шүү дээ. Юу ч болсон би тэвчээд хийх л ёстой.
Деклан: Жолоочоор чамайг ажилд чинь хүргүүлье.
Хизер: Баярлалаа, Альфа.
Карен: Бурхан минь, Альфа ирээдүйн Лунагаа үнэхээр эрхлүүлдэг юм байна. Та хоёр хэзээ гэрлэх вэ?
Мэйв: Ирээдүйн Луна? Гэрлэнэ гэсэн үү?
Хизер: Байз, юу гэнэ ээ? Тэр сүйт тавьчихсан юм уу?
17-р анги
Мэйв: Тэр яачихсан юм?
Карен: Хизер л байна. Манай эмчилгээний өрөөний шинэ ургамлын эмч. Үнэндээ ямар ч хэрэггүй, бидэнд дандаа гай болдог.
Мэйв: Царай зүсээр ч гавихгүй юм.
Карен: Хамт ажиллахад ёстой там. Их сургуульд ч сураагүй, мэргэжлийн сургалт ч төгсөөгүй. Миний сонссоноор танил талаараа ургамлын эмчийн эрх авсан гэсэн. …Залхуу, чадваргүй. Байнга асуудал тарина.
Мэйв: Энэ ямар гээч хог вэ? Ийм тэнэгт Альфагийн эрүүл мэндийг яаж даатгаж болдог байна аа? …Байз, чам шиг дорд Омега зөвхөн Альфагийн гэр бүлийнхэн өмсдөг захиалгат даашинзыг яагаад өмсчихсөн юм?
Карен: Энэ биеэ үнэлэгч хэдийн Альфагийн өвөрт орчихсон байж магадгүй. Би өөрөө түүнийг Альфагийн машинд суухыг нүдээрээ харсан. Хаашаа явсныг хэн мэдлээ?
Мэйв: Муу хямдхан өлөгчин! Доод зэрэглэлийн чонотой л нийлбэл таарна. Миний эрийг урхидаж яаж зүрхлэв ээ?
18-р анги
Эм1: Даашинзаа сольсныг нь харсан уу? Лав түргэн амжуулчихаад ирсэн байх.
Эм2: Азтай эр нь хэн юм бол? Лав том хүн байгаа даа. Бурхан минь! Үнэхээр Альфа юм болов уу?
Мэйв: Үнэн үү? Чи миний сүйт залууг урхидаад байна уу?
Хизер: Сонс л доо, би...
Мэйв: Муу биеэ үнэлэгч!
Хизер: Үгүй! Боль! Намайг тавь! …Үгүй! Боль! Намайг тавь!
Мэйв: Амаа ангай, хүний эр булаадаг сэжгийн амьтан! Альфагийн өвөрт орлоо гээд хувь заяагаа өөрчилнө гэж үнэхээр бодож байна уу? Цусан Сарын агуу Альфа доод зэрэглэлийн Омегаг хэзээ ч Лунагаа болгохгүй!
Хизер: Намайг тавь, галзуу юмнууд аа!
Мэйв: Муу завхай эм!
Эм1: Тэрнийг хар даа. Өөрийгөө дээгүүр тавьж байгааг нь. Үнэхээр чонын язгууртан болчихлоо гэж бодсон юм байх даа?
Эм2: Чонын овгийн завхай эм! Энэ лав эрчүүдтэй унтаж байж эмчийн эрхээ авсан байх.
Мэйв: Хөөх, Олон амрагийнх нь нэг бололтой. Унтахаар дуудаж байгаа байх.
Хизер: Боль!... Буцаагаад өг!
Эм: Хизер, Жейд байна. Тэр хий юм үзэгдүүлдэг ургамал авахын тулд ганцаардмал чононоос дахиад өндөр хүүтэй зээл авчихаж.
Хизер: Жейд, Жейд, намайг сонс.
Мэйв: Хөөрхий бяцхан Хизер. Дүү чинь ч ёстой бүтэлгүй амьтан бололтой, тийм үү?
Карен: Өмхий модноос унасан алим ялзарсан байх нь аргагүй.
Эм3: тийм ээ. Эдний гэр бүл тэр чигээрээ мансуурагчид л байж таарна. …Бас бүтэлгүй амьтад.
Карен: Хар даа, ямар өрөвдөлтэй юм.
Мэйв: Тийм болоод л ингэтлээ зүтгэж Альфагийн өвөрт орсон юм уу? Энэ эрхэм даашинзыг чи гутаалаа.
Карен: Ийм даашинз өмсөх эрх чамд байхгүй. Нүцгэлээд Харанхуй ойд хаявал таарна. Чам шиг завхай эм тэнд л байх ёстой. Тэр хараал идсэн ганцаардмал чононуудтай нийлээд баахан бяцхан араатан төрүүл.
Эм1: Би үүнийг эртнээс л үзэн яддаг байсан.
Эм2: Юугаа хүлээгээд байгаа юм? Алив...
Деклан: Энд юу болоод байгаа юм бэ?
21-р анги
Деклан: Карен, чи халагдлаа! Хараал идсэн юмнуудаа аваад одоо зайл! Үүнийг сануулга гэж ойлго. Хизерийг дарамталж, дээрэлхэхийг оролдсон хэн ч бай Карентай хамт гудманд гарна шүү.
Мэйв: Деклан, битгий уурла л даа. Би одоо чиний хажууд эргээд ирлээ. Намайг нөгөө итали ресторанд аваачаач. Бид очилгүй их удаж.
Деклан: Мэйв, бид хэдийн салсан. Одоо мартаж үз.
Мэйв: Би буруу зүйл хийснээ ойлгож байна, Деклан. Гэхдээ чамтай хамт байхыг хүссэн хэвээрээ. Бидэнд шийдэх ажил ч бас байгаа.
Деклан: Тэр удахгүй дуусна. Дуусангуут нь чамайг дахиж хармааргүй байна. …Алив, эндээс гаръя.
Эм1: Харсан уу? Альфа яагаад Хизерт ингэж өөрөөр ханддаг юм бол?
Мэйв: Тэр хүүхэн миний төлөвлөгөөг нураах нь. Эхлээд түүнийг зайлуулах хэрэгтэй.
22-р анги
Деклан: Жаахан тайвшир. Хэрэгтэй бол нүүр гараа угаа. Тэнд ариун цэврийн өрөө байгаа.
Хизер: Альфа, би явах хэрэгтэй байна. Дүү минь...
Деклан: Харанхуй ойд байгаа байх. Хий юм үзэгдүүлдэг ургамал зардаг газар, тийм үү?
Хизер: Та яаж мэдсэн юм?
Деклан: Жоуи, надад нэг хүн олж өгөх хэрэгтэй байна. Мэдээллийг нь явууллаа. Хурдлаарай. …Миний зээ дүү Жоуи байгаа юм. Дүүг чинь дор нь олно. … Олчихлоо.
Хизер: Энэ…Хөөх, Маш их баярлалаа. Одоо би өөрөө учрыг нь олчихно.
Деклан: Чамайг ганцааранг чинь явуулна гэж бодоо юу? Яасан ч үгүй.
23-р анги
Флориан: Хизер, чи энд юу хийж яваа юм?
Хизер: Би чамаас л наадахыг чинь асуумаар байна, муу золиг минь! Чи нөхөн сэргээх эмчилгээнд байх ёстой биз дээ?
Флориан: Сонс л доо, би тайлбарлаж чадна.
Деклан: Яарах хэрэггүй, хүү минь.
Флориан: Чи хэн гээч новш вэ? Өвгөн минь, намайг тавь!
Хизер: Яаж надад ингэж хандаж чадаж байнаа Флориан?
24-р анги
Хизер: Би чамайг тэр эмчилгээнд оруулах гэж үхтлээ ажилласан. Ашгүй нэг ухаарч, зөв замдаа орох нь гэж залбирч байлаа.
Флориан: Би үүнийг өөрөө хүссэн гэж бодоо юу? Ямар байдгийг чи огтхон ч ойлгохгүй. Тасралтгүй хорхойсох, өвдөх, хоосорсон тэр мэдрэмжийг. Чи намайг шүүхгүй шүү. Чамд тийм эрх байхгүй!
Хизер: Надад бүрэн эрх бий! Ээжийг нас барснаас хойш биднийг орох оронтой байлгасан нь би. Би бүхнээ… зориулсан.
Деклан: За, бүгдээрээ гүнзгий амьсгаа аваад...
Хизер: Чамайг эмчилгээнд чинь буцааж хүргэнэ.
Флориан: Би буцаж очиж чадахгүй. Чи намайг албадаж чадахгүй!
25-р анги
Деклан: Хөөе, хүү минь, ярилцаад учраа олъё. Юу хүсээд байгаа юм?
Флориан: Надад мөнгө өг! Одоо.
Хизер: Наад буугаа хаанаас олсон юм, муу бацаан минь? Тангараглая, би чамайг...
Флориан: Мөнгө өг! Новш гэж!
Деклан: Май, үүнийг ав. Надад одоо байгаа нь л энэ байна. Машинд бас бий. Бидэнтэй хамт явбал яасан юм? Тэгээд тайван учраа олъё.
Флориан: За, гэхдээ заль гаргавал би...
Деклан: Боллоо, Флориан!
26-р анги
Флориан: Муу зальтай хөгшин новш! Чи ер нь хэн юм бэ? Надаас хүчтэй, хурдан хүн өмнө нь байгаагүй. …Байз! Чиний шинэ найз залуу Цусан Сарын Гамма юм уу? Тэд бол ялагдашгүй, догшин дайчид!
Хизер: Одоо амаа тат!
Деклан: Найзуудыг чинь хорьчихсон, хүү минь. Дахиж түүнтэй тоглоно гэж наадах ч хэрэггүй.
Флориан: Чи юу гэсэн бэ? Тэдэнд хүрч зүрхэлсэн юм уу? Тэдний Альфа ганцаардмал чоно шүү.
Хизер: Та үнэхээр сайхан сэтгэлтэй юм, Альфа.
Деклан: Намайг Деклан гэж дуудаач. Гуйж байна.
Хизер: За, баярлалаа, Деклан.
Флориан: За боль доо, эгч ээ. Тэр чиний төлөө хийгээгүй. Зүгээр л тантай унтахыг хүсэж байгаа.
Хизер: Амаа тат, Флориан!
27-р анги
Жейд: Ашгүй та нар түүнийг олжээ. Би санаа зовоод үхэх дөхлөө.
Хизер: Энэ золигоос нүд салгаж болохгүй шүү, Жейд. Ганц хором ч гэсэн.
Флориан: Надад асрагч хэрэггүй, новш гэж.
Жейд: Нээрэн, Хизер. Тэрний өрөөнийн үүдэнд өдөр шөнөгүй харуултай байлгаж болно. Гэхдээ… төлбөр нь хамаагүй үнэтэй.
Деклан: Төлбөрийг нь би даая.
Хизер: Болохгүй ээ, Альфа.
Флориан: Сая Альфа гэсэн үү? Энэ чинь...
Хизер: Чи буруу сонссон. …Би тэгээгүй.
Деклан: Би өөрөө санал болгож байна. Чиний төлөө хийе, Хизер. Гуйя.
28-р анги
Флориан: Нүд ирмээд л. Эгч ээ, ийм баян ивээн тэтгэгчтэй болно гэж санасангүй шүү. Мөнгөө энд дэмий үрээд хэрэггүй биш үү? Би хий юм үзэгдүүлдэг ургамлыг хаяж, шинээр амьдарна гэж амлая. Ах аа, тэр мөнгөө миний бизнест хөрөнгө оруулж болно шүү дээ. Намайг бизнесийн ухаантай гэж бүгд хэлдэг.
Хизер: Би буцааж төлнө.
Деклан: Энэ манай туслахын дугаар. Түүн рүү залгаад Флорианыг шилжүүлэх, эмчлэх бүх ажлыг зохицуул. Зардалд санаа зовох хэрэггүй.
Флориан: Хөөе, өвгөн минь, дахиад бодоод үзээч? Би энэ шоронд үлдмээргүй байна, эгч ээ.
Хизер: Үнэхээр их баярлалаа, Альфа.
Деклан: Надад талархах хэрэггүй. Чи одоо надтай амьдарч байгаа.
Хизер: Гэсэн ч би мөнгийг чинь буцааж төлнө. Илүү мөнгө олох арга олно.
Деклан: Тэгж л шийдсэн юм бол, хурдан мөнгө олох нэг арга мэднэ.
Хизер: Тийм үү? Ямар арга?
Деклан: Миний гэрээт амраг бол.
29-р анги
Хизер: Альфа, би... би сайн мэдэхгүй…
Деклан: Тэр надад татагдахгүй байгаа бололтой. Сонс доо Хизер, хэтэрхий их бодоод хэрэггүй. Хамт өнгөрөөсөн шөнө надад үнэхээр таалагдсан. Тэр жаргалаа үргэлжлүүлье гэж бодсон юм. Ямар ч үүрэггүй, зөвхөн биеийн харилцаа. Юу гэж бодож байна? …Зүгээр төсөө л дөө. Чамайг өрнөөс чинь гаргана. Дүүгийн чинь эмчилгээний төлбөрт ч тусална. Чи тэр ажлынхныгаа ч дахиж тэвчих шаардлагагүй болно.
Хизер: Би эртхэн ойлгох ёстой байж. Чонын овгийн тийм өндөр эрх мэдэлтэй Альфа над шиг Омегад яаж дурлах вэ дээ? Би хэдийн шаварт хутгалдсан. …За, Альфа. Таны саналыг зөвшөөрье.
Деклан: Сайн байна. Одоо явъя, харьцгаая. Хүнд өдөр байлаа.
30-р анги
Деклан: Жаахан амар. Би халуун цай хийгээд өгье.
Хизер: Баярлалаа, Альфа.
Деклан: Санаж ав, Деклан гэж дууд.
Хизер: За, уучлаарай, Деклан.
Деклан: Ярилцмаар байна уу?
Хизер: Ээжийг нас барахад би ургамлын эмч болох мөрөөдлөө орхиод, ажил хийж мөнгө олохын тулд сургуулиа хаясан. Гэхдээ өөрөө үргэлжлүүлэн суралцсаар байсан. Гурван сарын өмнө ургамлын эмчийн эрхээ арай гэж авсан. Гэтэл төлөх зүйл их хэвээрээ, бас Флорианы эмчилгээний зардал бий. Энэ бүхнийг болгож бүтээх гэж би үнэхээр их хичээсэн. Гэхдээ заримдаа живж байгаа мэт санагддаг.
Деклан: Зүгээр дээ. Би дэргэд чинь байна.
Хизер: Баярлалаа, Деклан. Чи намайг уснаас гаргаж, амьсгалах боломж өгсөн.
Деклан: Хизер, чи онцгой, сэтгэл булаам болохоор л би чамд татагддаг. Одоо надад итгэж бэлэн үү? Миний эхнэр болох уу?
Хизер: Би түүнд огтхон ч тохирохгүй ч гэхдээ… түүнд дурлачихсан юм шиг байна.
31-р анги
Деклан: Хизер...Хизер...
Хизер: Деклан.
Деклан: Чи үнэхээр үзэсгэлэнтэй!
Хизер: Би чамайг нүцгэлмээр байна. …Намайг ав.
Деклан: Ингээд эхэллээ дээ. …Чамд өглөөний цай.
Хизер: Энэ чинь...Ээжийн жороор хийжээ.
Деклан: Блогийн чинь хуучин нийтлэлийг харсан юм. Гэрийнхээ амтыг санасан байх гээд.
Хизер: Деклан, баярлалаа.
32-р анги
Мэйв: Явах цаг чинь болоогүй юу, муу завхай эм минь? Дараагийн үйлчлүүлэгчээ битгий хүлээлгэ.
Деклан: Хангалттай, Мэйв.
Мэйв: Чи зүгээр л нэг хүүхэнтэй түр зугаацаж байгааг мэднэ. Гэхдээ би одоо эргээд ирлээ, Деклан. Бид бие биедээ заяагдсан.
Деклан: Хамгаалагч, гэрт минь гаднын хүн оруулсан юм уу? Ирээд одоохон гарга!
Мэйв: Чи түүнийг яачихсан юм, өлөгчин минь?
Деклан: Түлэгдсэн үү?
Мэйв: Деклан, энэ хүн чамайг төөрөгдүүлчихсэн юм уу? Чиний Луна болоход хамгийн тохирох чоно нь би. Сарны Зөвлөл хэзээ ч энэ муу Омегаг Луна болгохыг зөвшөөрөхгүй. Чи дэлхий даяарын доог тохуу болно. Бусад овгууд ч чамайг шоолох болно.
Деклан: Их юм бодох хэрэггүй.
Хизер: Би явах хэрэгтэй. …Деклан, Мэйв та хоёр яаж салсан юм бэ?
33-р анги
Деклан: Мэйв бид хоёр… олон жил хамт байсан. Гэхдээ аавыг өөд болоход би овгийн Альфа болох хэрэгтэй болсон. Олон ахлагч намайг тоогоогүй. Тэгээд тэр явчихсан.
Хизер: Чи түүнд үнэхээр хайртай байсан байх. Уучлаарай, Деклан. Би ухаж төнхөх ёсгүй байж. Бид чинь ердөө л…
Деклан: Гэрээт амрагууд. Тийм биз?
Хизер: Би юу бодоод байсан юм бол? Тэр надад дурлахгүй…. Тэгээд ч… тэр овгийн Альфа.
Деклан: Намайг сонс. Бидний харилцаа чиний бодож байгаа шиг биш. Би чамд заавал сайхан гэр бүл өгнө.
Хизер: Намайг мөнгөнөөс өөр юм хүсэх вий гэж айж байгаа. Тийм ээ, санаа зоволтгүй. Зүгээр л ажил гэж үзсэн нь дээр. Би энд мөнгө олох гэж л байгаа. Өөр юу ч биш.
Деклан: Чи ингэж л хандмаар байгаа бол… одоо ажлаа хий.
34-р анги
Деклан: Тайвшир, эхлээд сонс.
Хизер: Яаж байна? Би ажлаа хангалттай сайн хийж байна уу?
Карен: Хэн ирснийг хараачээ, өлөгчин!
Эм1: Мэйв даргыг ятгаад Кареныг буцааж ажилд оруулсан гэж сонссон. Хуучны хайр нь дахин асахад цаг хугацаа л хэрэгтэй.
Карен: Яг тийм. Мэйвд бүх зүйл бий. Гоо үзэсгэлэн, угсаа гарал, ухаан. Чамд байхгүй бүхэн.
Эм2: Нэг хүн ердөө түр зуурын секс тоглоом бололтой.
Хизер: Деклан ч намайг тэгж боддог юм болов уу?
Карен: Чамайг Альфаг яаж хуурч, гэрт нь орсныг мэдэхгүй ч тэр жинхэнэ төрхийг чинь мэдвэл хэрэглэсэн бэлгэвч шиг хаяна даа. …Одоо… өнөө оройн багт наадмын үдэшлэгт бэлд.
35-р анги
Хизер: Би үүнийг өмсөж чадахгүй.
Карен: Тэгэхэд мөнгөний төлөө биеэ гайхуулахад асуудалгүй л байсан биз дээ?
Хизер: Би зөвхөн уух юм зөөж байсан. Өөр юу ч биш.
Эм1: Тэгээд Хизер. Нэг шөнө зөөгч хийхдээ хэдийг авдаг вэ?
Эм2: Шөнө нь биеэ үнэлэгч, өдөр нь гишгүүр.
Хизер: Тийм биш ээ... Би хэзээ ч тэгэхгүй!
Карен: Гэнэн царайлж жүжиглэхээ боль! Овгийн шинэ Бета оройн үдэшлэгт ирнэ. Авьяасаа хэрэгтэй зүйлд ашиглавал яасан юм?
Хизер: Үгүй, яасан ч үгүй! Би тэгэхгүй!
Карен: Чи тэгнэ ээ. Бүх овгийнхондоо мансуурагч дүүгийнхээ тухай… мэдэгдмээргүй л байвал.
Эм1: Сарны Зөвлөлийн ахлагчид хий юм үзэгдүүлдэг ургамал хэрэглэдэг чононуудыг үзэн яддаг. Тэд хэрэглэгчдийг нь шатаахыг үргэлж дэмждэг байсан.
Эм2: Чам шиг дорд, жигшүүртэй гэр бүлийн гишүүнийг овгоос даруй хөөх ёстой. Альфагаас хол бай.
Карен: Шинэ Бетатай сайхан харьцаарай.
36-р анги
Мэйв: Уух юм авах уу, царайлаг залуу минь?
Деклан: Ажлын харилцаагаа л хадгалъя.
Мэйв: Алив дээ, тэр дорд Омега чамд үнэхээр санаа тавьдаг гэж итгэж байгаа юм биш биз дээ? Тэр чамайг ашиглаж байгаа. Хангалттай мөнгөтэй болмогцоо явчихна. Бас хүрээлэлийнхэн чинь Хизер та хоёрын… далд явдлын тухай шуугиж байна. Хэрвээ түүнийг хамгаалмаар байвал… тэрнийг явуул.
Карен: За, за, хэн ирснийг хар даа. Манай ажлын завхай эм ивээн тэтгэгч амрагтаа зориулж гоёж иржээ!
Хизер: Чи багт үдэшлэг гэсэн биз дээ?
Эр1: Тайчигч залуусын үдэшлэгт очих замдаа төөрчихөж дээ.
Эр2: Такси дуудаж өгөх үү?
Карен: Бүгд сонсцгоо, Та бүхэнд Хизер Киркийг танилцуулъя. Цусан Сар овгийн ургамлын эмч, Альфагийн хувийн эмнэлгийн багийн гишүүн.
Эр1: Байз, ургамлын эмч гэнэ ээ? Ингэж хувцаслачихаад уу?
Эм: Ийм чухал үдэшлэгт дуудлагын хүүхэн шиг хувцаслаж ирсэнийг нь харвал Ажил дээрээ Альфатай унтах гэж яаж улайрдгийг нь төсөөлж болох юм.
Жоуи: Хөөх, энэ ч сонирхолтой юмаа. Өнөөдөр олны анхаарлыг чи надаас булаачихлаа гэж хэлэхээс өөр аргагүй.
37-р анги
Жоу: Та бүгдээс уучлалт хүсье. Миний хувцас яаж энэ бүсгүйд очсоныг мэдэхгүй юм.
Жоуи: За, юу гэмээр байна? Үдэшлэгээ хэвийн үргэлжлүүлцгээе.
Карен: Хизер, би чамд явах зөвшөөрөл өгсөн үү? Чамайг дутуу үнэлжээ, өлөгчин минь! Яаж ийм богино хугацаанд шинэ Бетаг урхидчихдаг байна аа?
Жоуи: Чи доод ажилтантайгаа ингэж харьцдаг юм уу?
Карен: Бета, энэ зүгээр л гэмгүй тоглоом...
Жоуи: Карен, чи хувцсаар тоглох тийм их сонирхолтой юм чинь… угаалгын өрөөнд ажиллавал илүү жаргалтай байх байлгүй.
Карен: Бета? Намайг энэ албан тушаалд Альфа өөрөө томилсон. Та дөнгөж л...
Жоуи: Чам шиг хорон эмгэнийг халлаа гээд авга ах намайг буруутгана гэж үү?
Карен: Үгүй ээ, гуйя, Бета! Би энэ байр сууринд хүрэх гэж маш их хөдөлмөрлөсөн. Бүдүүлэг авирласныг минь уучлаач.
Жоуи: Чи надаас уучлалт гуйх ёсгүй.
Карен: Хизер, ийм жаахан тоглоом хийсний төлөө чи надад гомдохгүй биз дээ? Би үнэхээр уучлал гуйж байна. Би...
Бета: Эндээс гаръя.
38-р анги
Жоуи: Май, миний цамцыг өмс. Наад хувцаснаас чинь хамаагүй эвтэйхэн.
Хизер: Баярлалаа, ноёнтоон. … Баярлалаа, ноёнтоон.
Жоуи: Жоуи Фостер, Декланы зээ дүү.
Хизер: Байзаарай, тэгэхээр та Флорианд ургамал зардаг этгээдийг барихад тусалсан хүн үү? Бас танил талаараа эмчилгээний газарт өрөө гаргуулж өгсөн.
Жоуи: Манайд чам шиг үзэсгэлэнтэй бүсгүй ажилладгийг мэдсэн бол би хамаагүй эрт буцаж ирэх байлаа.
Деклан: Ажилтандаа ийм хурдан дурлачихаж байгаа юм уу? Шуурхай юмаа, зээ дүү минь.
Хизер: Альфа, буруугаар битгий ойлгоорой. Таны зээ дүү бид хоёр...
Мэйв: Деклан, миний зөв байсан биз? Энэ дорд, жигшүүртэй Омега олон үйлчлүүлэгчтэй.
39-р анги
Жоуи: Мэйв. Юу яриад байгаа юм? Хизерээс яг одоо уучлалт гуй!
Мэйв: Аль хэдийн Жоуигийн хувцсыг өмсчихсөн байна. Юуг нь үгүйсгэх юм? Деклан, тэднийг гэмгүй гэж итгэж байна уу?
Хизер: Альфа, Бета надад хувцсаа л зээлдүүлсэн.
Жоуи: Боль доо Деклан ахаа, ажлын газрын жаахан дурлал гэмгүй шүү дээ. Бид хоёр сайхан хос болох ч юм билүү?
Деклан: Сонс, Жоуи. Ажил, амрагийн явдлыг холих хэзээ ч сайн зүйл биш. Ээж чинь чамд тохирох язгууртан бүсгүй олж өгөхийг хэдийн гуйсан.
Хизер: Тэр үнэхээр надад атаархаад байгаа юм болов уу. …Бүгдэээй уучлаарай. Би явъя.
Жоуи: Би хүргээд өгье.
Деклан: Би хүргээд өгье.
40-р анги
Жоуи: Деклан ахаа... Таныг доод ажилтнууддаа ийм их санаа тавьдгийг мэдээгүй юм байна. Эсвэл тэр…... өөр хүн юм уу?
Деклан: Чи хэнийг сонгох вэ?
Жоуи: Хөөх, энэ эмээгийн үлдээсэн эд биш үү? Авга ах Деклан, та хоёр гэрлэх гэж байгаа юм уу?
Хизер: Би ч ёстой инээдтэй амьтан юм. Тэд гэрлэх гэж байж! Үгүй, би Декланаас зайгаа барих хэрэгтэй. Бета, намайг гэрт хүргээд өгөөч. Баярлалаа.
Жоуи: Дуртайяа.
Мэйв: Деклан, харж байна уу? Тэр дорд, хоосон нэр төр хөөсөн Омега чиний хайрыг хүртэх эрхгүй. Би л чамд хамгийн тохирох Луна.
41-р анги
Жоуи: Хизер. …Хизер, бид дөнгөж танилцсан ч ... чиний тухай бодол толгойноосоо гаргахгүй байна. Хувь заяа биднийг учруулсан юм шиг.
Хизер: Жоуи, би...
Жоуи: Ганц болзоо. Ердөө л тэрийг хүсэж байна.
Хизер: За, ганц болзъё. Миний төлөө хийсэн бүхэнд чинь талархаж байгаа хэрэг.
Жоуи: Чи харамсахгүй ээ.
Хизер: Магадгүй надад яг энэ л хэрэгтэй байх. Деклан, Мэйв хоёрын сүй тавьсныг түр ч гэсэн мартах зүйл.
Эм1: Хараал ид Хизер, айхтар юм аа! Даргаас илүү залуу, халуухан зээ дүү рүү нь дэвшжээ.
Эм2: Завхай эм! Эрчүүдийг дурлуулдаг шулам юм уу? Бие чинь биднийхээс өөр үү?
Хизер: Тийм биш...
Ажилтан: Тэгвэл харъя л даа. Бас зураг аваад бүгдэд үзүүлнэ.
Деклан: Манай овгоос яг одоо зайл!
Эм1: Альфа...
Деклан: Чи Жоуитай болзмоор байна уу? Миний нууц амраг гэдгээ мартчихаа юу?
Хизер: Чи галзуурчихаа юу? Чи сүйт бүсгүйтэй шүү дээ. Би жигшүүртэй гэр бүл үймүүлэгч болж чадахгүй. Би энэ харилцааг дуусгамаар байна. …Би…
Деклан: Чи л намайг галзууруулж байна! Тэгэхээр үүнд л санаа зовсон юм уу? Тэгвэл миний Луна бол.
Хизер: Тэр боломжгүй. Сарны Зөвлөл, Цусан Сарын чононууд хэзээ ч зөвшөөрөхгүй.
Деклан: Би Цусан Сарын Альфа. Намайг хэн ч зогсоож чадахгүй! Сарны дарь эх минь, бидэнд ерөөлөө хайрла. Деклан Рид би Хизер Киркийг ханиараа авч, энэ насандаа түүнээс хэзээ ч салахгүй гэж тангараглая.
Жоуи: Авга ах Деклан, та дотор байна уу?
Үргэлжлэл бий...
Back to episodes Go home