Vivant s2-14
Үргэлжлэх хугацаа: 54 мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Энэхүү бүтээл нь зохиомол бөгөөд ямар ч бодит хүн, байгууллага, үйл явдал, түүхэн үйл явдлуудтай холбоогүй болно. Кинонд гарч буй улс орон, бүс нутгийн дүрслэл нь зохиомол орчин бөгөөд хүчирхийлэл, олон улсын мөргөолдөөнийг сурталчлах зорилгогүй болно.
Ноги: Каору, Жамъяны өгзөгөн дээр мэс заслын дараах сорви шиг зүйл байгаа үгүйг хэлж өгч болох уу?
Ка: Тийм ээ, байгаа. Гэмтээд оёдол тавиулснаас үлдсэн сорви байх.
Ноги: Тэр сорвин дотор ямар нэг юм нуусан байх боломжтой юу?
Ка: Мэс заслын үер маш сайн, бүрэн шалгасан учраас ямар нэг гадны биет байх боломжгүй гэж бодож байна.
Тай: Адиел гэгч тэр хүн гаргаж аваад, нууснаас зайлахгүй. Одоо хаанаас олох вэ?
Лю: Адиелийн гэр, амьд ахуйдаа холбоотой байсан хүмүүсийг тогтоосон. Бүх хүчээ дайчлан эрвэл хаана нуусныг удахгүй олж чадна гэж бодож байна.
Тай: Эцэст нь мэдээллийг оруулах хүн нь... Шинши болох шив. Та нар их хичээл зүтгэл гаргасан.
Ф: Тийм ээ.
Тай: Эхлээд мөнгөний асуудлыг ярилцъя. Бэппан аль хэдийн мөнгөө төлчихсөн. Гэхдээ энэ хэдийн төлбөрийг ярих хэрэгтэй. Зуун сая. Ямар вэ?
Ф: Бололгүй яах вэ. Лю.
Лю: Мэдлээ. Нозаки. Харамсалтай нь... бидэнтэй хамт цөмийн нэгдлийн талаарх мэдээллийг сонссон. Та бол Япон хүн. Энэ мэдээллийг Шинши л мэдэх ёстой. Баяртай. Хайрт минь... Баяртай, Нозаки.
Ф: Юунаас айсан юм? Япон ч гэлээ, Бэппан бидэнд хэрэгтэй. Та нар арай удаан амьдарч болно.
Кур: Биднийг яаж ч тамалсан амаа нээхгүй гэдгийг та нар мэдэж байгаа.
Ф: Мэдэж байна аа, хэлүүлэлтгүй. Энэ удаа Япон даяар зарлахын тулд. Тийм биз дээ, Лю?
Лю: Тийм ээ. Япон ардчилсан улс. Өөрөөр хэлбэл ард түмний сонгосон хүмүүс шийдвэр гаргах ёстой. Гэтэл өөрийгөө хамгаалах хүчнийхэн Бэппаныг байгуулж, дур мэдэн тагнуулын ажиллагаа явуулж, бусдын нутагт ажиллаж байгаа нууц ажилтнуудын хөнөөж байгаа. Энэ бүхэн олон нийтэд ил болбол юу болох бол? 2013оны парламентын асуулга, хариултын үеэр тэд бултаж өнгөрсөн. Харин энэ удаа тэгж чадахгүй. Бид шаардлагатай бүх баримт, нотолгоог бүрдүүлээд сөрөг хүчнээр энэ асуудлыг сөхүүлэх болно. Олон нийтийн дунд жинхэнэ шуугиан дэгдэх байх даа. Бэппаныг татан буулгахаас өөр аргагүй болно. Японы батлан хамгаалах систем ч нурж унана.
С: Сайн байна, Лю Миншуан.
Тай: Юу хийгээд байгаа юм? Чи...
С: Фан Шинюгийн охин. Фан Линшин. Уулзалгүй удэж. Би залуу байхдаа нэг удаа чамтай уулзаж байсан юм.
Лю: Боль. Битгий бууд.
С: Тэрнийг алуулахыг хүсэхгүй байгаа бол буугаа хая, Лю Миншуан. Би мэдэж байсан юм. Тэрний эцэг эхийн нөлөө. Тэр зөвхөн гоо үзэгслэнгээрээ оргилд гарсан эмэгтэй. Лю Миншуан. Чи их сайн ажилласан. Чи байгаагүй бол яах байсныг төсөөлшгүй. Үнэхээр аймшигтай. Гэхдээ чи том эндүүрч байна. Цөмийн нэгдлийн мэдээллийг хэн авах вэ? Шинши биш. Харин манайх авах ёстой.
Лю: Чи Тусгай хэргийн товчооны ажилтан уу?
С: Яг зөв. Гэхдээ, Үхэх гэж байгаа хүмүүст энэ мэдээлэл хэрэг болохгүй.
Ноз: Ингэж нэг гарч ирэх шив. Эндүүрч байгаа хүн нь чи... Энэ мэдээлэл... “Хүн төрөлхтөн бүгд үүнийг хүртэх болно”. Сайн юм боллоо, Стинг.
Лю: Тийм ээ. Нозаки... би үнэхээр баяртай байна.
Ноз: За за. Лю, чи үнэхээр сайн ажиллалаа. Чиний ачаар хийж чадлаа. Хөөе... Хөөе. Хүмүүс хараад байна. Лю... Хэтрүүлээд байна.
Лю: Тийм ээ, баярласандаа л...
Ноз: Хөөе, Ноги. Куросу. Энэ завшааныг ашиглаад...
Ноги: Нозаки.
Кур: Юу болоод байна аа? Яагаад?
Ноз: Ноги. Аль хэдийн анзаарчихсан байсан биз дээ? Лю бид хоёрыг...
Ноги: Тийм ээ.
Ноз: Тэгвэл... намайг буудуулах үед гайхсан царай гаргасан чинь... жүжиг байсан юм уу?
Ноги: Тийм ээ. Нозаки, Лю хоёрын жүжигт тохирох дүр бүтээсэн хэрэг.
Ноз: Люгийн надад буу өгч байгааг харчихсан юм уу?
Ноги: Тийм ээ, харсан.
Ноз: Тэгвэл аргагүй юм байна. Үхсэн гэж бодсон бол миний босож ирэхийг хараад даанч царайд чинь ямар ч хувирал байгаагүй. Лю, хүлээсийг нь тайл.
Лю: Мэдлээ.
Ноз: Энэ хүн байсан байх нь.
Лю: Шиншигийн эзэмшлийн Тусгай төв албаны мэдээллийн сантай тулгаж шалгасан. Гадаад төрхөө өөрчилсөн байж магадгүй гэж бодсон.
Кур: Тэгэхээр Тусгай төв алба гарч ирнэ гэж урьдчилан таамагласан байх нь ээ?
Лю: Тийм ээ. Цөмийн нэгдлийн хэрэг өөрөө Тусгай төв албанаас Шиншийд өгсөн даалгавар. Тийм болохоор хэн нэгнээр заавал хяналт тавиулна гэж тооцоолсон юм.
Ноз: Лю бид хоёрын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн саад нь Тусгай төв алба байж.
Ноги: Тэднийг илчлэхийн тулд... Та нар “Стинг” кинонд гардаг шиг нарийн төлөвлөгөө боловсруулсан хэрэг үү?
Ноз: Яг тийм.
Ноги: Хиймэл оюунаар шалгуулъя. Зургийг нь явуулсан хүний хэн болохыг тогтоогоорой.
Ха: Мэдлээ. Дарга аа, олчихлоо. Сонирхолтой нь энэ хүнийг 30жилийн өмнө нас барсан гэж бүртгэсэн байна. Тусгай төв албаны Ху Тяньшань.
Ноги: Тэгэхээр 30 жил нуугдаж амьдарсан байх нь. Даанч... нэг л сэжигтэй санагдаад байсан юм аа. Зургаан жилийн өмнө нас барсан Дмитрий Сидановтой их адилхан юм.
Ноз: Дмитрий Сиданов гэнэ ээ?
Ха: Юсүкэгийн хэлсэнтай тохирч байна. Энэ хүн бол Оросын Дмитрий Сиданов мөн гэдэгт эргэлзэх зүйл алга.
Ноз: Орос? Ингэхэд чи тагнуулчдын бүгдийнх нь царайг цээжилчихсэн юм биш биз дээ?
Ноги: Анхааралтай ажигласан бол мартдаггүй зантай.
Ноз: Хөөх. Хөөе... Лю, тэрэнд дарины ул мөр үлдээж байгаа чинь... чи...
Лю: Нозаки, та үнэхээр мундаг юм... Ноги, та миний юу сэдсэнийг мэдэж байна уу?
Ноги: Эндээс зугтсан ч Шинши дэлхийн хязгаар хүртэл мөрдөн мөшгиж, эцэст нь таныг устгах болно. Энэнээс сэргийлэхийн тулд Ху Таньшаньыг буудсан Нозазакийн буугаар өөрийгөө буудуулна. Дараа нь бууг нь Сидановт атгуулчихвал... Орос, Шинши хоёр Элишагийн төлөө хоорондоо тэмцэлдсэн гэж тайлбарлаж болно. Ингэснээр та Шиншийд үлдэж болно. Тэгвэл хайртай Нозакигийнхаа төлөө цаашид ч хэрэгтэй хүн хэвээр байх болно.
Лю: Гайхалтай. Нозакигийн хэлсэнтэй яг таарч байна. Гэхдээ, өөр нэг шалтгаан байгаа. Нозаки таныг цорын ганц, дахин давтагдашгүй хүн гэж хэлсэн тэр шалтгааныг... би мэдэхийг хүсэж байсан юм. Тийм болохоор... Таны хувьд амархан байх... буудсаны дараа...
Ноги: хурууны хээг нь арилгаад Сидановын гарт атгуулна.
Лю: Тийм ээ.
Ноги: Куросу. Түргэн тусламж эртхэн дуудчих.
Кур: Мэдлээ.
Ноз: Лю... Лю. Тэсээрэй.
Лю: Зүрхнээс дээш 5мм-ийн зайд онилсон. Цусыг нь сайн тогтоох хэрэгтэй. Цагийн дотор яаралтай анхны тусламж, эмчилгээ авч чадвал айх зүйлгүй.
Ноз: Лю...
Лю: Эрхэм хүндэт Нозаки, дараа дахин уулзъя.
Ноз: За. Дараа уулзъя.
***********************
Кур: Приша эсэн мэнд байгааг мэдээд хоргодох зүйлгүй, сэтгэл нь амарсан ч юм уу...
Ноз: Тэгсэн байх... гэхдээ өөрийнх нь оршин тогтнол энэ дэлхийд тус болохгүй гэдгийг ойлгосон байх. Гайхалтай гэхээс илүү, их шийдэмгий хүн юм.
Ноги: Тэрнийг Япон руу авч яваад, чандрыг нь Жамъянтай ойр байлгана аа.
Ноз: Тэгсэн нь дээр байх.
Ноги: Адиел чипийг олоод, явснаас хойш тав хоноод буцаж ирсэн. Тэр хооронд нуусан нь тодорхой.
Ноз: Тав хоног гэхээр хайх хүрээ маш том гэсэн үг.
Ноги: Урьдчилсан шалгалтаар Барукагаас гараагүй нь нотлогдсон.
Ноз: Тэгвэл Барукагийн нутаг дэвсгэрт гэсэн үг үү?
Ноги: Тийм ээ.
Ноз: Тийм бол... Жамъян ухаан алдаж унасан тэр гэрт бид нар ч гэсэн очиж байсан.
Ноги: Тэр гэрт тэр явдлаас хойш нүүж очсон.
Ноз: Тийм байж...хамгаалагч нар хаачив?
Кур: Манай хүмүүс аль хэдийн зохицуулчихсан.
Ноз: Тийм байж...
***************************
Ноги: Ромал, Натик, Гэрүн, туслаарай.
Эр эр эр: Мэдлээ.
Ши: Нозаки...
Ноги: Хөөе Гэрүн.
Ноз: Биднийг хоёр жил хуурч байж. Чи ч гаргууд юм аа.
Ши: Та ч ялгаагүй.
***********************
Кур: Буудалцаанаас хойш 15мин өнгөрсөн. Лю зүгээр байгаа?
Ноги: Тийм ээ.
Ноз: Мартсанаас Олон нийтийн аюулгүй байдлын газарт байсан Шиншигийн тагнуулч хэн байсан бэ?
Ноги: Сузуки.
Ши: Сузуки юу?
Ноги: Тийм ээ.
Ноз: Алчихсан уу?
Ноги: Үгүй ээ. Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний хорих байранд байгаа.
Ноз: Тийм байж. Миний бодсон хүн мөн байж.
Ши: Та анзаарсан хэрэг үү?
Ноз: Миний сэжиглэж байсан гурван хүний нэг нь. Тэдний нэг нь чи, Шинжо. Гэхдээ Шиншигийн хүн биш, Тентогийн тал байсан гэж төсөөлсөнгүй.
Ши: Юу гэж хэлэхээ мэдэхгүй л байна.
Ноз: Ноги, Лю бид хоёрыг хэзээ анзаарсан юм?
Ноги: Нэгд, Тагнуулын газрын дарга Саног Бэппаны өмнөөс байцааж байх үед. Бээжингээс буцаж ирсэн Нозакигийн өмнө Жан Жинши гарч ирсэн гэж хэлэх үед... П300 төхөөрөмж бага зэрэг хөдөлсөн. Худлаа хэлж байна гэж хэлэх хэмжээнд биш ч гэсэн... тэр үед миний анхаарлыг татсан. Хоёрт, Шаки цайзаас хоёр зуун хамгаалагчийг өөр газар руу шилжүүлснээр бидний хоригдлуудыг аврах ажиллагаа амжилттай болох магадлал эрс нэмэгдсэн. Энийг Нозакийг зохицуулсан байх гэж бодсон. Гэхдээ ийм юмыг ганц хүн хийх боломжгүй. Гуравт, Дораму эргэж ирсэн. Дораму гэдсэндээ төмөртэй байсан ч, арай ч... тэгэх боломжгүй. Сумыг өөрчилж, Дорамугаар холбоо бариулахаар ашигласан гэж ойлгосон.
Но: Ах аа, яасан бэ?
Ноги: Дөрөвт, Чингист имейл илгээсэн явдал. Шиншигийн төв штабаас имейл илгээх боломж өөрт чинь байхгүй. Тиймээс хамтрагч байгаа гэдэгт итгэлтэй болсон. Дараа нь... Дораму ухаан орж, Люг амьд байгааг мэдсэний дараа... бүх зүйл ойлгомжтой болсон.
Ноз: Тийм байж.
Ноги: Таван жилийн өмнө Нозакигийн өмнө гарч ирсэн хүн Жан Жинши биш, ОЮ байсан байх, тийм үү?
Ноз: Тийм.
Ноги: Гэхдээ тэр үед яаж Люд итгэж чадсан юм?
Ноз: Үгүй ээ, тэрэнд итгээгүй. Зүгээр л...
Таван жилийн өмнө
Сано: Лю Миншуан амьд байсан байх нь ээ? Тэгээд бүр Шиншигийн ажилтан байсан гэж үү? Люд итгэж болох үгүйг мэдэхгүй л байна.
Сано: Олон жилийн турш өөрийнхөө хэн болохыг нуусан хүн. Гэхдээ чамд хайртай байсан. Хүмүүс зөвхөн ашиг хонжоо бодож хөдөлдөггүйюм. Түүхэн хүмүүс ч тийм байсан. Сэтгэл хөдлөл нь түүхийн урсгалыг өөрчлөх явдал олон байсан. Чамайг гэсэн хайр нь Люг хөдөлгөсөн байж таараа. Минийхээр бол Лю Миншуанд итгэж болох байх.
Ноги: “Сэтгэл хөдлөл хүнийг хөдөлгөдөг” гэнэ ээ? Каору. Каору. Тийм ээ.
Ноз: Яасан?
Ноги: Юу ч биш ээ.
Ши: Тэгээд та Лю Миншуантай хамтарч ажиллахаар болсон юм уу?
Ноз: Тийм. Гэхдээ тэр үед Люгийн олж авсан мэдээлэл маш бага байсан.
Лю: Шиншигийн дотор ч гэсэн цөмийн нэгдлийн мэдээлэлтэй харьцдаг хүн цөөн тооны хэдхэн хүн байдаг. Тэр мэдээллийг маш сайн нууцалж байгаа.
Ноз: Люгийн Шинши дэх албан тушаал доогуур байсан. Тэрнийг цөмийн нэгдлийн багийн ахлагчийн албан тушаалд аль болох хурдан гаргах шаардлагатай байсан.
Кур: Тийм болохоор Шиншигийн хүсээд байсан Тентогийн мэдээлэл болон... Бэппаны гишүүдийг худалдаж, тэдний эгнээнд нэвтэрсэн биз дээ?
Ноз: Тэгсээн. Энэнээс болж та нарын нэгийг амиа алдахад хүргэсэн. Куросу. Ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна.
Кур: Зүгээр ээ. Би танд өс санахгүй. Тагнуулын ертөнцөд амьдарч байгаа хүний хувьд энэ бидний тавилан гэж бодож байна. Гэхдээ нэг юмыг ойлгохгүй бана. Таны мэддэг Бэппаны гишүүд, нийт зургаан хүн байсан. Яагаад ахыг хулгайлаагүй юм? Яагаад?
Ноз: Бусдаас онцгой болохоор нь. Барукад Бэппаны хүмүүс ирэхийг хүлээж байсан юм. Гэтэл юу ч мэдэхгүй царайтай Ноги ирсэн. Гэсэн ч...
Ноз: Чи Бэппаны хүн мөн гэж үү?
Ноги: Аан?
Ноз: Үгүй байлгүй дээ. Итгэж өгөхгүй байсан.
Ноги: Ёоёо...
Ноз: Куросу, Шинжо та хоёр тагнуулын шилдэг ажилчид. Гэхдээ та хоёрт нэг юм байгаа. Тагнуулын ажилтанд байдаг нэг тийм онцгой үнэр. Харин энэ залууд тэр үнэр байгаагүй. Энэ ажиллагаа... Японы далд болон ил тагнуулын байгууллагууд хамтран ажиллаж байж л гүйцэтгэж боломжтой. Аварга том эвлүүлдэг тоглоомны хамгийн сүүлийн хэсгийг гүйцээж чадах хүн нь... Ноги гэж бодсон юм. Тийм болохоор л би Ногийг худалдаагүй. Одоо ойлгосон уу?
Ноги: Шики цайзын 200хүнийг шилжүүлсэн нь Нозакигийн зохион байгуулсан ажил уу?
Ноз: Тийм ээ. Бэппаны гишүүдийг хорьж байгаа газрыг Лю олж мэдээд, надад мэдэгдэх ёстой байсан. Гэхдээ миний утасны яриа, имейл гээд бүгдийг нь Шинши хянаж байсан. Тийм болохоор... хорьж байгаа газрын байршил тодорхой болонгуут, яг 19цагт... Лумогийн рестораны ариун цэврийн өрөөнөөс харагддаг цахим самбар дээр... хорьж байгаа газрын байршлыг гаргахаар тохиролцсон. Лумод рчррл хамгийн түрүүнд ариан цэврийн өрөөнд ороход...
Лю: Нозаки...
Ноги: Яасан?
Лю: Хоёр асуудал байна. Эхнийх нь Дораму Лумод ирсэн.
Ноз: Өө, ийм хурдан уу.
Лю: Хэрэгтэй хүн.
Ноз: Аль болох хурдан баривчил. Хоёр дахь нь?
Лю: Жаахан төвөгтэй асуудал...
Ноз: Төвөгтэй?
Лю: Тэднийг Шаки цайзад хорьж байгаа нь тогтоогдсон. Гэхдээ...
Ноз: Шаки цайз.
Лю: Гэхдээ Фан тийшээ 200цэрэг илгээсэн.
Ноз: 200?
Лю: 200 гэнэ ээ. Тэднийг буцаан татах бараг боломжгүй. Маргаашнаас эхлээд гурван өдрийн турш миний цонхоор харж байгаа зургийг аваад байцаалтын үеэр ашигла.
Лю: Тэгвэл Шаки цайзын байршлыг Бэппанд мэдэгдсэн гэдгийг Фан мэднэ гэсэн үг.
Ноз: Тийм.
Лю: Тэгвэл тэр шуналтай эмэгтэй... Тэднийг аврахаар ирэх үед Бэппаны бусад гишүүдийг ч бас олзлох гэж улайрах нь гарцаагүй. Цэргүүдийг тэнд байрлуулбал...
Ноз: Тийм ээ.
Лю: Гэхдээ Шаки цайзын мэдээллийг хэнээс авсныг байцаалтын үеэр Нозакигаас асуух хэрэгтэй болно. Хэнийг хэлэх вэ?
Ноз: хөгшин Мао.
Лю: Юу? Гэхдээ...
Ноз: Хөгшин Мао Австралид өөр нэрээр амьдарч байгаад хоёр жилийн өмнө нас барсан. Шинши одоохондоо тэрнийг олж чадахгүй байх.
Лю: Ойлголоо.
Ноз: Хөөе.
Лю: Уучлаарай.
Ноз: Лю Дорамутай болон... Фаны нүдэн дээр намайг хэрцгийгээр тамлан байцааж байгаа дүр эсгэсэн.
Лю: Худлаа ярихаа боль гэж байна. Тэр үед... Би ч гэсэн давхар тагнуул гэдэгээ хүлээн зөвшөөрсөн.
Лю: Хамтрагч чинь хэн бэ?
Ноз: Хөгшин Мао.
Ноги: Тэгээд ус, хоол ч өгөхгүй байгаа дүрс эсгэж, сэтгэл санааны хувьд бүрэн боолчлогдсон дүр эсгэж эхэлсэн юм байна, тийм үү?
Ноз: Тийм ээ. Гэхдээ, яг ч тийм биш ээ. Үнэнийг хэлэхэд би 9хонгийн турш ганц ч дусал ус уугаагүй.
Ши: 9 хоног уу?
Ноз: Сэтгэл санаа маань сүйрлийн ирмэгт хүрсэн. Лю надад ус өгөхөд... надад жинхэнэ бурхан шиг харагдсан. Тэрний ачаар Лю Фаны итгэлийг олж, цөмийн нэгдлийн багийн ахлагч болоход ганцхан алхам үлдсэн.
Ф: Таслагч аваад ир.
Лю: Жаахан шуугиантай байгаа ч, яриагаа үргэлжлүүлье.
Ноз: Хөгшин Мао яасан?
Лю: Австрали явсныг нь тогтоосон.
Ноз: Хурдан байна шүү.
Лю: Өнөөдөр би Фанд намайг цөмийн нэгдлийн багийн ахлагчаар томилохыг санал болгоно.
Ноз: Ингэж нэг Элишатай уулзах нь дээ.
Лю: Тийм ээ.
Ноз: Сайн сонс. Цаашид юу ч болсон бай Дорамуг авч явна шүү.
Лю: Ойлголоо.
Ноз: Тэгээд Тайраныд очсон тэр шөнө... та нарын хоригдлуудыг суллах ажиллагаа эхэлсэн. Та нар Шаки цайзаас гарч, хил давахаар завдах тэр үед... Лю шоронгийн өрөөнд ирж Дорамуг мэдээ алдуулагч сум ашиглаж унтуулчихаад, надад ирж мэдэгдсэн.
Лю: Нэг цагийн дараа ирээрэй.
Ноз: Боль. Одоо болно.
Лю: Аврах ажиллагаа эхэлсэн.
Ноз: Нөхцөл байдал ямар байна?
Лю: Одоо Шаки цайзаас гарч байгаа. Тэд нарыг Блү-вокер хамгаалж байгаа, манай сүлжээ доголдсон болохоор байршлыг нь тогтоох боломжгүй.
Ноз: Сайн байна. Хөөе. Энэ яасан муухай өнгөтэй юм?
Лю: Тийм байна уу? Уучлаарай.
Ноз: Яая даа...
Лю: Чингист явуулах имейлийг ингэж бичвэл ямар вэ? Тэгвэл хяналт шалгалтыг давж чадах байх.
Ноз: Болж байна. Хурдан явуул.
Лю: Ойлголоо. Нээрэн, Пришагийн байгаа газрыг яагаад хэлсэн юм? Японд байгаа гэж хэлснийг яах вэ гэхэд, Ногигийн хаягийг хүртэл...
Ноз: Дорамуг өдөөн хатгаж байгаа юм. Жамъяныг аврахын тулд эндээс аль болох хурдан зугтах гэж оролдоно. Хурдан боломж гаргаж өг.
Лю: Ойлголоо.
Ноз: Нээрэн, нөгөө асуудал?
Лю: Одоохондоо олдоогүй байна. Тэр хүмүүсийн дунд байх л ёстой.
Ноз: Тэгээд та нарыг Горбадын агаарын хилээс гарсны дараа...
Лю: Нозаки, биеэ барих хэрэггүй ээ. Энэ дууг сонсоод дурсамж сэргэж байна уу? За, сайхан хөгжилдье.
Ноз: Шар айраг уу?
Лю: Тийм ээ.
Ноз: Буу?
Лю: Дарины хэмжээг хоёр дахин багасгасан. 22-ын калибр.
Ноз: Тэгвэл асуудалгүй. Чингис яасан?
Лю: Аль хэдийн ирчихсэн.
Ноз: Болж байна. Олж мэдсэн үү?
Лю: Нарийн бичгийн дарга нарын дунд Тусгай төв албаны хүн байж л таараа. Тэд мэдээллээ маш сайн хамгаалдаг. Манай Шиншийг сэжигтэй алхам хийж магадгүй гээд нүд салгалгүй хянаж байгаа. Манай ажиллагаа энэ хэвээрээ амжилттай болсон ч гэсэн... тэр хүн гарч ирээд...
Ноз: Намайг ална.
Лю: Тийм ээ. Намайг ч бас алж магадгүй.
Ноз: Тэгвэл... чи намайг ал.
Лю: Юу?
Ноз: Стинг гэж байна. Стинг.
Лю: Стинг гэнэ ээ?
Ноз: Хөөе. Кинонд дуртай байж, ийм юм ч ойлгохгүй.
Лю: Аан аан. Тийм байна.
Ноз: Удахгүй эхлэх нь.
Лю: За.
Ноз: За... Ийм л төлөвлөгөөтэй байсан юм. Гэхдээ Оросын тагнуулын ажилтан тэнд байсан гэхээр санаа зовоод байна.
Ноги: Тийм ээ. Уучлаарай. Байна уу? Ноги байна.
Са: Юзүки Каору ярья гэж байна. Нөхцөл байдал хэвийн үү?
Ноги: Тийм ээ, асуудалгүй.
Са: Тэгвэл... Хаяато.
Ха: За... Юзүки Каору, хамтран ажилласанд баярлалаа.
Ка: Байна уу, Ноги мөн үү?
Ноги: За, Каору. Хамтарч ажилласанд баярлалаа. Чиний ачаар бүх юм амжилттай болсон. Асуух юм гараа юу?
Ка: Би... Нөхцөл байдлын талаар би Хаяатогаас бүгдийг нь сонссон.
Ноги: Тийм үү?
Ка: Адиелийг ямар нэг мэдээлэл нуусан гэж сонссон.
Ноги: Тийм ээ, үнэн.
Ка: Боломжтой бол... Жамъяныг тийш нь авч явж болох уу?
Ноги: Юу?
Ка: Барукад очвол Адиелтай хамт байнга очдог байсан газруудаа санаж магадгүй.
Эли: Эцсийн түлхүүрийн нээх нууцыг... Приша мэдэж байгаа.
Ка: Тэрнээс гадна Японд тийм юмтай учирсан болохоор... сэтгэлээ сэргээхэд нь тусалж магадгүй гэж бодож байна.
Ноги: Ойлголоо. Тэгвэл дагуулаад ир. Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчнийхэн бүх бэлтгэлийг хангана.
Ка: За.
Ноз: Жамъян, эмч хоёр ирэх юм уу?
Ноги: Тийм ээ. Яаж нааш нь авчрах вэ гэж бодож байсан юм. Яг таарлаа.
*****************
Ноз: 7 жилийн өмнө Адиел Жамъяныг үлдээгээд тав хоног алга болсон гэж сонссон. Тэр үед Тенто хаана байрлаж байсан бэ?
Ба: Тэр үед жоншны ордыг хараасан нээгээгүй байсан. Танайх шиг тагнуулын байгууллагууд мөрдөх ч шаардлагагүй, нүүдэл суудал ч тайван байсан. Зуны эхэн үе байсан санагдана. Халуунаас зайлсхийж, Оросын хилийн ойролцоо... энэ хавьд байсан санагдаж байна.
Бэки: Үгүй ээ. Энд байсан.
Но: Нээрэн тийм. Тэр үед Оросууд мөшгиж байсан болохоор... бид нар зориул өмнө зүгт явсан.
Бэки: Нокору.
Но: За.
Бэки: Адиелийн оронд байсан бол чи хаана нуух байсан бэ?
Но: Энд.
Ноги: Ад элсэн цөл.
Али: Ийшээ зөвхөн тэмээгээр л очиж болно. Ийшээ очоод буцад ирэхэд яг тав хоног шаардагдана.
П: Тэнд байгаа нь гарцаагүй. Би байсан бол бас тэнд нуух байсан.
Ноз: Тэнд тэгээд яг юу байдаг юм?
Бэки: Акими...
Ноги: Ээж үү?
Бэки: Тенто байгуулагдсанаас хойш таван жил өнгөрч байхад... Казахстаны нэг бүлэг биднийг байнга дагаж, мөшгидөг байсан. Зугтах газаргүй болсон болохоор бид аргагүйн эрхэнд Адо элсэн цөл рүү орсон. Тэр бүлгийнхэн энэ цөл ямар аюултай болохыг мэдэж байсан. Тийм болохоор цөл рүү орох цорын ганц гарцыг цэргүүдээр хаалгаж, биднийг бүслэлтэд оруулсан. Монголын тал руу гарахад хүрэлцэх хоол хүнс, жи пи эс ч байгаагүй. Бидний харангадаж үхэхийг хүлээж байсан. Найм хоног өнгөрч, хоол, ус ч дууссан. Бид ч үхэлтэй эвлэрсэн.
П: Тийм ээ. Бид нар бүгдээрээ үхэх нь гэж бодож байсан.
Эр: Босоорой.
П: Тэр үед Адиел буцаж ирсэн.
Ноги: Адиел уу?
А: хөөе.
П: Дүүрэн устай сав барьчихсан ирсэн. Би амьдралдаа тийм амттай ус ууж зүзээгүй.
Эр: Нөгөөдүүл чинь яасан?
А: Байж л байна.
Эр: Явахгүй юм байх даа?
Эр: Явахгүй ээ.
Ба: Адиелийн хэлснээр тагнуул хийхээр нуугдсан хадархаг газраас... усны чимээ сонсогдохоор нь хайж үзсэн гэсэн. Том хадны ард агуйн ам байсан гэсэн. Бид нарыг тэнд очиж үзэхэд... Агуйн гүнд гайхалтай, нууцлаг газар нуугдаж байсан.
А: Тэнд байна.
Ба: Газрын гүний булаг шанд намуухан урсаж, эргэн тойронд нь сарьсан багваахай, хөвд, загас гээд... амьд үлдэхэд хэрэгтэй бүх юм байсан.
Бэки: Мөрдөгчдийг явах хүртэл бараг нэг сар... бид нар тэр агуйд нуугдаж, үхлээс аврагдсан. Хүмүүсийн айж, ойртдоггүй байсан элсэн цөлөөс... ариун булаг олдсон. Тэнд Акимигийн шарилыг нутаглуулахаар шийдсэн юм.
Ноги: Тэгвэл ээжийн булш тэнд байгаа гэсэн үү?
Бэки: Тийм ээ.
П: Бэкигийн санаачилгаар бид тэрнийг төрөл төрөгсөдгүй, өнчин хүүхдүүдийн хамтаар нутаглуулсан.
Бэки: Акимийг ганцаардахгүй байг гэж бодсон юм.
Ноги: Куросу, Жамъяныг авчрах ажиллагааг зогсоо. Дараагийн тушаал өгөх хүртэл байрлалдаа байж бай гэж хэл.
Кур: Мэдлээ.
**************************
Адо элсэн цөл
Ноз: Энд дахиад чамтай ирнэ гэж санасангүй шүү.
Ши: Нокору, жил болгон ээжийнхээ булшин дээр ирдэг байсан уу?
Но: Тийм ээ. Адиел амьд байхдаа жилд нэг удаа ирдэг байсан байх. Мартсанаас, Куросу...
Кур: Аан?
Но: Тэр чипний хэмжээ нь ямар юм?
Кур: Жамъяны өгзөгөнд суулгасан байсныг бодоход... жижиг чид байх. Ойролцоогоор 1см кв хэмжээтэй байх.
Но: Тийм байж... Тийм ч амархан олдохгүй л байх даа. Ямартай ч Японы ил болод далд тагнуулын ажилчид аргагүй л өөр ю. Цөлд дассан хүмүүс хүртэл бууж өгч байхад... та нар юу ч болоогүй юм шиг тайван явж байдаг.
Ши: Бид чинь хатуу ширүүн бэлтгэл хийж дассан хүмүүс.
Ноз: Үгүй ээ, Бэппаны хүмүүс илүү хатуу бэлтгэл хийдэг байх.
Но: Куросу, ямар бэлтгэл хийдэг вэ?
Кур: Гүй ээ... тэр... юу ч биш ээ.
Ши: Аан? Юу вэ? Хэлчих л дээ.
Кур: Ноги гуай.
Ноги: Өөрөө төсөөлөөд үз.
Но: Юу вэ? уйтгартай юм аа. Хөөе. Ядарч туйлдаж байхад, ядаж сонирхолтой юм яриад өг л дөө.
Ноги: Сонсвол улам л сэтгэлээр унах байх. Тийм болохоор хэрэггүй.
*************************
Са: Хаяато, юу болж байна?
Ха: За. Төлөвлөгөөний дагуу Юсүкэ нар Адогийн элсэн цөлийг амжилттай туулсан. Одоогоор агуйн эргэн тойрны 100м-ийн газарт хайж байгаа.
Са: Ойлголоо.
Но: Ах аа, тэр байна. Тэнд Акими гуай нойрсож байгаа. За, явъя.
Кур: Хөөх, ямар олон юм бэ?
Ноз: Хөөе. Адиел нуусан бол энэ чандрын савнуудын нэгэнд байгаа байх.
Но: Магадгүй. Энэ... Адиелийнх. Цогцосыг нь эмнэлгээс аваад... энд авчирч тавьсан. Тэгээд... хажуугийнх нь... Акими гуайнх.
Ноги: Ээж ээ. Тантай уулзахыг үргэлж хүсдэг байлаа.
Ноз: Эхлээд Приша. Жамъяны ослоор нас барсан Адиелийн сүйт бүсгүйн нэр нь хэн билээ?
Но: Цэрэн. Энэ гурван хүнийг чандрыг олъё.
Ши: За. Энд алга.
Кур: Энд ч бас.
Ноз: Чандрын савнуудыг бүгдийг нь нэгбүрчлэн шалгахаас өөр арга алга.
Ноги: Түр хүлээгээрэй. Адиел жил болгон Нокорутай хамт энд ирдэг байсан. Тэгэхээр чипийг нуусан ч гэсэн байнга анхаарал хандуулдаг байсан байж таараа. Нокору. Адиел сонирхол татсан үйлдэл хийдэг байсан уу? Өчүүхэн жижиг зүйл байсан ч болно.
Но: Жижиг зүйл гэнэ ээ? Бид хоёр чандрын савнуудыг дандаа арчдаг байсан. Дараа нь Акими гуайн чандрын өмнө очоод... гараа хавсарч залбирдаг байсан. Аан?
Зургаан жилийн өмнө
Но: Ингэснээд харих уу даа. Адиел. Адиел.
А: /Монголоор ярина/
Но: Явах уу? Адиел...
А: /Монголоор ярина/
Но: Аан?
Дараа жил нь...
Но: Адиел. Харья.
А: /Монголоор ярина/
Но: Тийм ээ. Акими гуайн өмнө гараа хавсарч, нүдээ аниад залбирч дуусаад... нүдээ нээхэд Адил дандаа тэнд зогсож байдаг байсан.
Ши: Нүдээ аньж байхад чинь шалгадаг байсан гэж үү?
Ноз: Тийм ээ. Тэр хавийг сайн нэгжье.
Ши: За.
Ноги: Яасан бэ?
Ноз: Үгүй ээ. Нэг л хачин санагдаад байна. Яагаад гэдгийг мэдэхгүй ч...
Ноги: Сталагмит гэдэг байх аа? Надад ч бас сэжигтэй санагдаад байна.
Зур: Хөөх... Ганцхан энэ хавьд байхгүй байна.
Но: Ста- Сталагмит аа?
Ши: Дээрээс кальцин карбонат агуулсан ус дусалж... аажмаар тогтсоноор энэ Сталагмит үүсдэг юм. Харин доор нь дуссан усыг Сталагмит гэдэг. Чулуунаас ургасан хулс шиг юм үүсдэг юм. гэхдээ... ийм том сталактит үүссэн байхад доор нь Сталагмит үүсээгүй байна.
Ноз: Хөөе. Тэр юу вэ? Завсар байна. Бетоноор бэхэлчихсэн байна.
Ноги: Салгаж үзье... бидний бодсоноор болж байна. Аан? Юу вэ? Хөөе. Хөөх... одоохон... Тийм байж... Хөөе...
Кур: Ажиллах ёстой шүү.
************************
Кур: Тийм ээ.
Ши: Хурууны хээ таних систем байна.
Кур: Сүүлчийн түлхүүр Пришагийн хурууны хээ...
Ноз: Хурууны хээ насан туршид өөрчлөгддөггүй. Сүүлчийн түлхүүр хийхэд яг тохирно. Куросу. Биднийг очсоны дараа, Жамъяныг гэртээ ирэхээр тооцоолооорой.
Кур: Ойлголоо.
Ноз: Шинжо. Нисэх буудлаас хамгаалж хүргэхийг Чингист даатга.
Ши: Ойлголоо.
Эр9: Гайхалтай адал явдал эхлэх гэж байна гэсэн мэдрэмж төрөөд байна. Бэлтгэлтэй л байгаарай даа. Юсүкэ.
Но: Ах аа. Зорьсондоо бараг хүрчихлээ.
Ноги: Энэ хүртэл явж ирсэн нь Нокору чиний л ач. Баярлалаа.
Но: Гэхдээ энэ гавъя, төрийн аюулгүй байдлын албаных болох уу, эсвэл Бэппаных болох уу?
Ноз: Танай дарга юу гэсэн бэ?
Ноги: За.
3 хоногийн өмнө
Са: Энэ удаа цөмийн нэгдэл ч бай, Шинши ч бай...бидний олж чадаагүй мэдээллийн сэжүүрийг Нозаки амь насаараа дэнчин тавьж, үүргээ биелүүлэн олж илрүүлсэн. Тийм болохоор Төрийн аюулгүй байдлын алба эзэмших нь зүйн хэрэг.
Ноги: Мэдлээ.
Ноз: Үгүй ээ. Тийм биш. Бэппанд өгөх ёстой. Дэлхийг донсолгох ийм том нууц мэдээллийг... Төрийн байгууллага эзэмшвэл юу болох вэ? Ямар нэгэн байдлаар мэдээлэл алдагдах нь гарцаагүй. Бэппанд өг. Тэгж байж улсын эрх ашигт нийцнэ.
Ноги: Маш их баярлалаа.
*****************************
Эр: Жамъян болон тэдний багийнхан ирлээ.
Чин: За,дагуулаад ирлээ.
Эр: Бүгд ирлээ.
Ка: Баярлалаа. Барукад эргэж ирээд Жамъян их баяртай байх шиг байна.
Ноги: Каору, үнэхээр баярлалаа. Жамъяны хурууны хээг авсны дараа аавтай нь уулзуулна аа.
Ка: За. Хаяато надад хэлсэн.
Ноз: Эмч ээ. Энэ миний дүү Куросу.
Ка: Та Төрийн албанд ажилладаг байх нь ээ?
Кур: Тийм ээ. Куросу гэдэг. Танилцсандаа таатай байна. Жамъян, сайн уу. танилцсандаа баяртай байна.
Чин: Нозаки.
Ноз: Монголоор ярина. Надад тусалж байсан хэргийг чинь сонссон. Баярласан шүү.
Чин: Монголоор ярина.
Ноги: Монголоор ярина: За, эхэллээ шүү.
Кур: Монголоор ярина:
Ноз: Энэ цөмийн нэгдлийн өгөгдөл байна.
Кур: Тийм ээ.
Ноз: Жамъян. Монголоор ярина: тэмээ харахаар явах уу? Намайг хараад анх удаа инээлээ. Үлдсэнийг нь чамд даатгалаа шүү.
Ноги: За.
Кур: Захирагч аа, та бэлэн үү?
Са: Эхэл.
Кур: Эхэллээ.
********************************
Чин: Монголоор ярина
Эр: Монголоор ярина: Тэд нарыг дагуулаад ирлээ.
Бэки: Жамъян. Монголоор ярина: Том болчихсон байна шүү. Томоотой, сайн байсан уу?
Али: Жамъян.
Ба: Сайн уу.
Али: Монголоор ярина
Ноги: Аав аа. Та бас Адиелийн хамгаалж үлдээсэн өгөгдлийг Япон руу амжиттай илгээж чадсан. Баярлалаа. Аав аа, танд нэгэн эрхэм хүнийг танилцуулъя. Энэ бол Юзүки Каору. Каору.
Ка: Юзүки Каору гэдэг. Тантай уулзсандаа баяртай байна.
Бэки: Юсүкэгээс өөрийн чинь тухай сонссон. Амь насаараа дэнчин тавьж, Жамъяныг аварсан гэсэн. Маш их... баярлалаа.
Ка: Зүгээр ээ. Би хийх ёстой зүйлээ л хийсэн.
Ноги: Аав аа, би Каоруд чин сэтгэлээсээ хайртай. Аав та ээжид насан туршийн хайраа зориулсан шиг... би ч гэсэн насан туршдаа хайрлах болно... Бид хоёр гэрлэхээр шийдсэн. Аав аа, бидний гэрлэлтийг зөвшөөрнө үү.
Бэки: Юун зөвшөөрөх, зөвшөөрөхгүй гэж? Та хоёрын өөрсдөө шийдэх хэрэг. Гэхдээ... Каору, зөвшөөрч байна уу?
Ка: Тийм ээ, мэдээж.
Бэки: Тийм бол... Тэгвэл... баяр хүргэе.
Ноги: Жамъян.
Ка: Монголоор ярина.
Ноги: Монголоор ярина.
Бэки: Монголоор ярина
Но: Монголоор ярина: Хааяа Барукад ирж байгаарай.
Ку: Монголоор ярина: Тэгнэ ээ, жилдээ нэг ирж байна аа.
Бэки: Нээрээ тийм. Жамъянд Адиелийн багын явлыг ярьж өгье байз... Юсүкэ, Каору, өнөөдөр Жамъяныг энд хонохыг зөвшөөрчих.
Ноги: Тэгэлгүй яах вэ.
Эр: За, дарлаа шүү.
*****************************
Ноги: За.
Ка: Өө. Энэ Жамъяны та нарт хийсэн чацарганы шүүс. Ноги ч гэсэн амсаад үз.
Ноги: Жамъян уу? Баярлалаа. Яасан амттай юм бэ? Каору уухгүй юм уу?
Ка: Би уучихсан.
Ноги: Тийм үү? Каору, удахгүй ээж, аав хоёртой чинь уулзсан нь дээр байх.
Ка: Тийм ээ. Гэхдээ ээж, аав хоёр ажлаа гадаад явчихсан байгаа.
Ноги: Тийм үү. Одоо хаана байгаа... Одоохон...
**************************
Хэд хоногийн дараа...
Ка: Монголоор ярина:
Бичиг: Киног дуустал нь үзсэнд баярлалаа. Энэхүү бүтээл нь зохиомол бөгөөд үндэстнүүдийн хоорондын хүчирхийлэл, мөргөлдөөнийг сурталчлах зорилго байхгүй болно.
Бид таны санал хүсэлтийг хүлээн авч, бүх улс орон, ард түмнийг хүндэтгэж, энх тайван, дэлхий ертөнцийг хамгаалахын тулд хойшдын уран бүтээлээ сайжруулахад ашиглах болно.
Скрипт дээр байсан тайлбар: Оройн мэнд үзэгчид ээ. Өнөөдрийг хүртэл Вивантын хоёрдугаар бүлгийг шимтэн үзсэнд чин сэтгэлээсээ талархая. Та бүхний үзсэн 24-р ангид ямар нэг зүйл сэжигтэй санагдаагүй юу? Тэр сэжигтэй зүйлийн учрыг олохын тулд... биднийг шинэ адал явдал хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Шинэ адал явдал... 26 хоногийн дараа буюу 12-р сарын 4-ний өдөр өргөн дэлгэцээр нээлтээ хийнэ. Та бүхнийг кино театрт урьж байна.
2-р бүлэг төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home