1-р анги
Клара: Хонгор минь, чи дахин хараатай болноо. Би итгэлтэй байна.
Этан: Хайрт минь, чамд яаж талархахаа ч мэдэхгүй юм.
Клара: Тэгж ярих хэрэггүй. Би…
Этан: Ямар новш нь вэ? Гуйлгачин минь эндээс зайл! Чамд энд байх эрх байхгүй ….Миний машиныг хар л даа! Энэ ямар үнэтэй машин болохыг мэдэх үү?
Клара: Итан уу? Итан, чи мөн үү? Мөн байх ёстой. Би чиний хоолойг таньж байна.
Этан: Чи хэн бэ?
Клара: Би байна. Эхнэр чинь Клара. Чи яагаад алга болчихсон юм бэ? Сүүлийн гурван жил хаана байсан юм?
Этан: Хөөх, хэн ирчихэв ээ. Чамайг хэдийн үхчихсэн гэж бодсон шүү дээ
Клара: Юу яриад байгаа юм бэ?
Этан: Ийм олон юм болчихоод байхад ойлгоогүй л байна уу? Ямар тэнэг юм бэ,
Лейла: Клара! Хөөх, Энэ нэрийг сонсоогүй олон жил болжээ. Хөөе, Миний дууг таньж байна уу?
Клара: Лейла Мур.
Лейла: Тийм ээ. Надад эвэрлэг бүрхүүлээ өгсөнд баярлалаа. Үнэхээр сайхан зохиж байгаа.
Клара: Эвэрлэг бүрхүүл ээ? Яаж тийм байж болох юм? Би тэднийг...
Этан: Хангалттай. Үнэнийг мэдмээр байна уу? Би хэзээ ч хараагүй байгаагүй. Ганц хором ч. Бүгд худал байсан. Бас чиний эзэмшиж байсан бүх зүйл, компанийн хувьцаа, Манхэттэн дэх байр, Лонг-Айлендын амралтын байшин гээд бүгд минийх болсон. Тэгэхээр хэлдээ, Би чамд яаж талархалаа илэрхийлэх вэ?
Клара: Миний хүүхэд! Ноа минь хаана байна? Машин дотор байгаа юм уу? Гуйя, надад өгөөч!...Та хоёрыг хараал идэг! Хоёулаа там руугаа тонил!
Этан: Юу болсон бэ? Яасан бэ? …Чиний хүүхэд гэнэ ээ? Ноа юу? Үгүй ээ,үгүй. Чи эвэрлэг бүрхүүлээ өгч, компанийн хөрөнгөө шилжүүлсэн тэр өдөр, бид түүнийг гол руу шидсэн. …Хүүгийнхээ оронд ямар нэг новшийг тавина гэж бодоо юу?
Лейла: Сайн хар даа. Өө, нээрээ, чи чинь сохор шүү дээ. Тэгвэл сайн тогтоож ав. Би чамтай яг нэгэн зэрэг жирэмсэн болсон. Бид хүүхдүүдээ анхнаасаа сольсон байсан. Чиний тэр новшийн хүүхэд, энэ бүх хугацаанд Дианагийн байранд байсан.
Хүү: Ээж ээ, аав аа! Энэ хүн хэн юм бэ?
Этан: Хүү минь, санаа зоволтгүй. … Тэр зүгээр л гудамжны нэг хэн ч биш гуйлгачин байна.
Клара: Үнэн байжээ. Тэр үнэхээр сохор дүр эсгэж байж. Би эргээд иржээ. Надад дахин нэг боломж олдож. Би буцаад ирлээ. Хагалгааны өдөр рүү буцаад ирсэн байна. Одоо ч оройтоогүй. Итан, Лейла намайг хүлээж байгаарай!
Этан: Хонгор минь, яасан бэ?
Клара: Надад амжуулах ажил үлдсэнээ сая саналаа. Тиймээс, өнөөдрийн хагалгааг хоёр хоногоор хойшлуулж болох уу?
Этан: Новш гэж! Энэ өлөгчин яагаад гэнэт болих болчихов оо? Лейла тэнд хүлээж байгаа шүү дээ.
Клара: Яасан, болохгүй гэж үү?
Этан: Тэгэлгүй яахав, Мэдээж болно. Чи намайг мэднэ шүү дээ. Би чамайг хурдхан харахыг л хүсэж байна. Хором бүрт.
Клара: Сайн байна. Тэгвэл дахиад хоёр өдөр чамайг харж байя. …Одоо очоод шалга. Дайан Хэйс Куинст байранд жаахан хүү байгаа эсэхийг мэдээд ир. Бас надад хоёр хос өвчтэй эвэрлэг бүрхүүл олж өг. Шилжүүлэн суулгасны дараа хүлээн авагчийг бүрмөсөн сохолж, нүдний ухархайг нь удалгүй гэмтээхээр тийм бүрхүүл хэрэгтэй. …Сохор дүр эсгэнэ гэнэ ээ? За яах вэ. Чамайг жинхэнээсээ сохлоод өгье. Бас миний хүүхдийг... Одоо эргээд бодоход Хэйсийнхэн намайг анхнаасаа л хуурч мэхэлж байжээ. Би араар тавьсан нөхрөөсөө дөнгөж салаад, жирэмсэн гэдгээ мэдсэн байсан. Итан намайг гэр бүл хүсэж байгааг мэдээд хайр халамжаар булсан. Гэвч тэр бүх хугацаанд миний мөнгийг л онилж байж. …Лейла Мур ч бас... Санаж байгаагаар тэр Итан тэр хоёр Охайёогийн алслагдсан нэг хотоос гаралтай. Миний санхүүжүүлсэн тэтгэлгийн ачаар л ахлах сургуулиа төгссөн. Тэд анхнаасаа л биеэнээ таньдаг байж. Бүгдээрээ надад худал хэлжээ. Новш гэж! Хангалтгүй ээ. Энэ өшөө авалт хэтэрхий хангалтгүй байна.
Диана: Юу болоод байнаа? Өнөөдөр хагалгаанд орно гэж тохиролцсон биз дээ. Яагаад больчихов?
Роналд: Тэр ямар нэг юм мэдчихсэн юм биш биз?
Этан: Боломжгүй. Клара чинь ёстой тэнэг амьтан. Тэр надад ухаангүй дурласан. Надгүйгээр амьдралаа ч төсөөлж чадахгүй. Юу ч мэдээгүй нь лавтай.
Лейла: Тэгвэл яагаад хагалгааг хойшлуулсан юм?
Этан: Санаа зоволтгүй, хонгор минь. Тэр өлөгчин жаахан ажил амжуулах хэрэгтэй гэсэн. Хоёрхон өдөр. Хоёрхон өдөр шүү дээ. Хараагүй болмогц, бүх зүйл биднийх болно. Компани, байшин, машин гээд, бүгд!
Лейла: Тэр ч хангалтгүй. Түүний нэр дээр янз бүрийн зээл авч болно. Гэхдээ эхлээд түүнээс салсан байгаарай.
Этан: Чи л хамгийн ухаантай нь. Бас битгий март. Ямар нэг зүйл буруугаар эргэсэн ч, хүүхэд нь бидний гарт байгаа.
Лейла: Хүүхдийн тухай битгий ярь. Хүүхэд минь одоо хүртэл түүнтэй байгаа гэж бодохоор зүрх өвдөөд байх юм.
Диана: Тайвшир. Тэр тэнэг Жэкийг эрдэнэ шигээ хайрладаг. Хүүхдүүдийг аль эрт сольсныг огт мэдэхгүй.
Этан: Тэр новшийн хүүхэд амьд байгаа биз дээ?
Диана: Мэдээж. Тэр бол бидний сүүлчийн хөзөр. Би тайвшруулах эм өгсөн. Одоо унтаж байгаа.
Роналд: Түүнийг зайлуулах хэрэгтэй. Миний бодлоор, Бүх зүйл дууссаны дараа хүүхдийг нь дэргэдээ байлгах нь эрсдэлтэй.
Этан: Мэдэж байнаа. Тэгэхээр цаг нь болохоор гол руу шидчихье.
Диана: Энэ чинь зөв. Би одоо очоод түүнд дахин шахалт үзүүлье.
Клара: Ноа! Тийм ээ, энэ миний Ноа байна. Муу новшнууд бүр ор тавьж өгөөгүй байна шүү дээ. Яагаад сэрэхгүй байгаа юм бэ?
Лаура: Тайвшруулах эм өгсөн бололтой.
Клара: Яаж ингэж зүрхэлж байна аа? Ноа чинь нялх хүүхэд шүү дээ!
Лаура: Тавшир захирал аа, тайвшир. Хүүхдээ тэврээд байж бай, битгий сэгсэр.
Клара: Бүгдийг нь бичлэгт буулгасан уу?
Лаура: Бүгдийг нь.
Клара: Явцгаая, Одоо өөр эмнэлэг рүү явъя. Ноаг үзүүлж, шинжилгээ хийлгэе.
Лаура: Тэднийг шүүхэд өгөх үү?
Клара: Үгүй. Одоо шүүхэд өгвөл тэдэнд дэндүү зөөлөн хандсан болно. Гэр лүү очоод, тэр хүүхдийг нааш нь авчир.
Лаура: Захирал аа, та хүүхдүүдийг буцааж солих гэж байгаа юм уу?
Клара: Тийм ээ. Тэд юу ч анзаарахгүй.
Лаура: Ойлголоо. Нялх хүүхдэд тайвшруулах эм өгч чаддаг мангасууд Ноагийн царайг ч сайн ажиглаагүй нь лавтай.
Клара: Хүүхэд солино оо?. Хаях гэж үү?. Энэ бүхнийг дахин давтах хэрэг үү?
Диана: Клара, чи хаашаа явсан юм бэ?
Клара: Компани руу явчихаад ирлээ.
Диана: Компани руу гэнээ? Яагаад ийм үед тийшээ явдаг юм? Өнөөдөр чамайг эвэрлэг бүрхүүлээ өгч, Итан хагалгаанд орох ёстой байсан биз дээ.
Роналд: Магадгүй хэн нэгэн тэднийг салгах гээд байгаа юм биш биз?
Диана: Сонс, бид чамд Итан шиг хайртай биш. Би энэ гэрлэлтийг анхнаасаа эсэргүүцэж байсан.
Роналд: Хэрэв хүсэхгүй байгаа бол салчих.
Этан: Ээж ээ, аав, боль л доо.
Дайан: Үүнийг сонсоод Клара сандарч байгаа нь лавтай. Түүний хамгийн их айдаг зүйл бол Итаныг алдах.
Рональд: Өмнө нь би түүнээс мөнгө авахыг хүсвэл сална гэж хэлэхэд л хангалттай байсан. Тэгээд л мөнгөө өгдөг байлаа. Тэнэг амьтан!
Этан: Яг зөв, үргэлжлүүлээд бай.
Клара: За, Тэгвэл салцгаая. …За, Тэгвэл салцгаая.
Дайан: Чи яаж ингэж хэлж чадаж байна аа?
Клара: Яасан?
Рональд: Дайанын хэлэх гэсэн нь яагаад гэнэт ингэж хэлж байгаа юм бэ.
Этан: Хонгор минь, яасан бэ? Бид бие биеэ хэзээ ч орхихгүй гэж амлаагүй бил үү? Би чамайг насан туршдаа хайрлана гэхэд чи хамтдаа өтөлнө гэсэн шүү дээ. Тэгсэн хэр нь яагаад, яагаад гэнэт салах гээд байгаа юм? …Новш гэж! Лейлагийн зөв байсан юм болов уу? Тэр ямар нэг зүйл мэдчихсэн юм биш биз?
Дайан: Үгүй ээ, ингэж болохгүй. Миний мөнгө, тав тухтай амьдрал минь!
Клара: Ямар зэвүүн юм бэ! Би өмнө нь тэдний жүжгийг яаж анзаараагүй юм бол? Үгүй ээ, одоо л болохгүй. Юу мэдсэнээ илчилж болохгүй. …Үгүй ээ, Итан. Би салахыг үнэхээр хүсээгүй. Гэхдээ чамд эвэрлэг бүрхүүлээ өгсний дараа би компаниа удирдаж чадахгүй болно. Бидний ирээдүйн төлөө, салах гэрээнд гарын үсэг зурсан нь дээр байх. Татварын асуудал ямар төвөгтэйг чи мэднэ. … Гэрээнд гарын үсэг зурчихвал, бид маш их мөнгө хэмнэнэ.
Этан: Тэгээд л болоо юу? Хонгор минь, үнэхээр их айлгалаа шүү.
Клара: Би чамаас яаж салах юм бэ? Бид хамтдаа байхад, салах гэрээ зүгээр л хэрэггүй цаас шүү дээ. ... Тэд анзаарахгүй. Лейла байхгүй болохоор тэд гэрээний заалтуудыг ч ойлгохгүй байх. Харин шуналтай хүмүүс хүлээж тэвчдэггүй юм. …Лаура, надад салах гэрээ бэлдээд өг.
Лаура: Захирал аа, та эцэст нь ухаан оржээ!
Клара: Ухаан ороогүй бол надад тохиолдох бүхнийг хүртэх ёстой байж. За, сайн сонс. Салах гэрээнд бүх хөрөнгийг тодорхой хуваарилна. Дараа нь компанийг зарна.
Лаура: Компаниа зарах гэж үү? Энэ таны амьдрал шүү дээ!
Клара: Миний хэлснээр хий. Зарахаасаа өмнө, компанид аль болох их өр үүсгэ.
Лаура: Захирал аа, тэд ийм хол явах болов уу?
Клара: Явна. Тэд намайг компанийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуруулахыг оролдоно. Хонгор минь, би чамд бүхнээ өгнө. Гагцхүү намайг битгий орхиорой.
Этан: Амлаж байна.
Дайан: Тэр лав тэгэхгүй.
Рональд: Тийм ээ. Би түүнийг анхааралтай ажиглаж байя, Клара.
Лаура: Даунс эмчээ.
Даунс: Хөөе, та хэн бэ? Цаг авсан юм уу?
Лаура: Шууд гол зүйлдээ оръё. Этан Хэйс болон түүний гэр бүлийнхэн манай захирал Клара Беннеттэд юу хийснийг бид бүгдийг нь мэдэж байгаа. Та шүүхэд дуудагдаж, ажлаасаа халагдаж, асар их хэмжээний нөхөн төлбөр төлөхийг хүсэж байна уу?
Даунс: Юу… Юу яриад байгаа юм бэ?
Лаура: Юуны тухай ярьж байгааг та сайн мэдэж байгаа. Этан Хэйс хэзээ ч хараагүй байгаагүй. Таны хагалгаанд оруулах ёстой хүн бол Лейла Мур байсан.
Этан: Хонгор минь, хайртай шүү. Насан туршдаа чамайг халамжилна.
Клара: Итгэж байнаа. Уучлаарай, компаниас дуудаж байна. Би авлаа. Болчихсон уу? Лаура.
Лаура: Бүтсэн. Даунс эмч бидэнтэй хамтран ажиллахаар болсон. Бас өвчтэй хоёр хос эвэрлэг бүрхүүл олсон. Бүх зүйл бэлэн.
Клара: Сайн ажиллаа. Одоо Дайан, Рональд хоёрын талаар судал. Надаас авсан их хэмжээний мөнгөө хааш нь зарцуулсныг олж мэд.
Лаура: За, захирал аа.
Клара: Лаура үргэлж чадварлаг, надад үнэнч байсан. Өмнөх амьдралдаа, сохор хүн нь би байж. Би түүнийг өөрөөсөө холдуулсан. За яах вэ, одоо бүхнийг засах цаг боллоо. Тэд үнэнийг мэдэх үед ямар царай гаргахыг нь тэсэн ядан хүлээж байна. Сонирхолтой байх нь гарцаагүй.
Этан: Тэр тэнэг өөрийнхөө хүслээр надаас салчихлаа гэж үү? Сайхан таарлаа!
Дайан: Яг тийм. Яаж ийм тэнэг байдгийг нь бодохоор үнэхээр гайхмаар.
Рональд: Хайр ийм л байдаг байх. Хүнийг ухаангүй болгодог зүйл шүү дээ.
Этан: Гэхдээ тэр өлөгөчин өнөөдөр намайг айлгаж зүрхэллээ. Хоёр ч удаа. Би түүнийг юу ч хийж чадахгүй болгох гэж байсан юм. Түүнийг өөрийнхөөр нь үхүүлэх байлаа. Гэхдээ би бодлоо өөрчиллөө. Компани, хөрөнгийг нь авсныхаа дараа бүх үнэнийг өөрт нь хэлнэ.
Дайан: Над руу залгахаа мартав аа. Тэр мөчийг би алдахгүй.
Этан: Хонгор минь, чамд олон удаа хэлсэн ч дахиж хэлмээр байна. Миний төлөө хийсэн бүхэнд баярлалаа.
Клара: Яагаад гэдгийг нь мэднээ. Учир нь би чамд хайртай
Этан: Би ч бас чамд хайртай. …Бүтчихлээ! …Хонгор минь, өнөөдрөөс эхлээд, чи минь дахиад харж чадна.
Лейла: Сайн байна. Тэр өлөгчин хаана байна?
Этан: Яг чиний хажууд хэвтэж байна. Жаахан зай тавиад өг.
Лейла: Эцэст нь энэ өлөгчин бидний гарт орлоо. Даунс эмчээ, танд найдаж байгаа шүү. Түүнийг дахин хэзээ ч харахгүй болгоорой.
Даунс: Асуудалгүй. Гэхдээ хатагтай Лейла, та Кларад үнэхээр дургүй юм уу?
Лейла: Дургүй гэнэ ээ? Мэдээж! Яг тийм, Тэр намайг ивээн тэтгэж эхэлснээс хойш л ийм болсон. Тэр үед би арай гэж л юм хардаг байлаа. Гэхдээ түүнд хэн ийм эрх өгсөн юм бэ? Хэн түүнд тэр тайзан дээр гарч зогсоод, намайг өрөвдөлтэй нэгэн мэт дорд үзэх эрх өгсөн юм бэ?
Этан: Тайвшир, хонгор минь. Хагалгаа удахгүй эхэлнэ. Дууссаны дараа, чи түүнийг хүссэнээрээ дээрэлхэж болно.
Даунс: Тийм ээ. Тайвширцгаая. Бүгд ус уугаарай.
Дайан: Хачирхалтай юмаа. Итан яагаад одоо болтол гарч ирэхгүй байна?
Рональд: Чи телевиз үздэггүй юм уу? Хагалгааны өрөөний хаалга хаагдвал дахиж онгойлгодоггүй. Тэр тэнэгийг одоо сохор болж байгааг нь харж суугаа биз.
Дайан: Тийм шүү.
Клара: Даунс эмчээ, хатагтай Лейла сая юу гэж хэллээ?
Даунс: Таныг өөрийг нь дээрээс хардаг гэсэн.
Клара: Тэр бишээ, түүнээс өмнөх үгийг нь хэл.
Даунс: Тэр таныг дахин хэзээ ч харахгүй болгоно гэж хэлсэн.
Клара: Яг зөв. Инээдтэй юм. Би ч бас яг тэгж бодож байна. Надад нэг тус хүргээд энэ хоёрыг дахин хэзээ ч харахгүй болгоорой. Эцсийн эцэст тэд өөрсдөө хагалгааны зөвшөөрөлд гарын үсэг зурсан шүү дээ.
Даунс: Ойлголоо.
Лейла: Гэрэл! Би гэрэл харж байна! Бурхан минь, би эцэст нь хардаг боллоо!
Этан: Ямар сайхан юм бэ, хонгор минь! Би чамайг дахин хардаг болголоо. Эцэст нь бид хамтдаа жаргалтай амьдарч чадна.
Лейла: Итан, энэ олон жил тэр заваан, хөгшин авгай Клараг тэвчиж, надад энэ эвэрлэг бүрхүүлийг авч өгөхийн тулд их зовсон байх даа. Санаа зоволтгүй. Би чиний бүх зовлонг нөхөж, тэр авгайг биднээс аль болох холдуулна.
Этан: Зүгээр дээ, хонгор минь. Чиний төлөө би юуг ч хийхэд бэлэн.
Лейла: Үгүй ээ. Чиний энэ олон жилийн зовлонг нөхөхийн тулд тэр авгайгаас байгаа бүх үнэ цэнийг нь шавхах хэрэгтэй.
Этан: Тийм ээ. Бас хүүхэд минь бий. Одооноос бид аз жаргалтай гэр бүл болно.
Клара: Итан, чи мөн үү? Гэртээ ирчихэв үү?
Этан: Тийм ээ, хонгор минь. Би ирлээ.
Клара: Өнөөдөр яагаад ийм орой ирэв?
Этан: Компанийн хэдэн ажил амжуулах хэрэг гарлаа. Өлсөж байгаа биз дээ.Өлсөж байгаа биз дээ … чамд амттан авчирлаа.
Клара: Нээрээ юу? Надад үнэхээр сайн хандах юмаа.
Этан: Мэдээж. Хараагаа сэргээснийхээ дараа чамайг сайн халамжилна гэж амласан шүү дээ. Алив, амсаад үз.
Клара: Энэ ямар амттан юм бэ? Нэг л сонин үнэртэй байна.
Этан: Сүүлийн үед интернэтээр шуугиан тарьж байгаа амттан. Авахын тулд маш удаан дугаарласан. Хурдхан амсаад үз. …Лейла үнэхээр хорлонтой юм аа. Кларагаар нохойн хоол идүүлж байгааг бичлэг хийхийг хүссэн. Клара, үүнийг чамд авах гэж их хичээсэн шүү. Таалагдахгүй байна гэж хэлэхгүй биз дээ.
Клара: Новшийн Итан! Надад нохойн хоол идүүлэх гэж зүрхэлнэ гэнэ ээ. Адгийн амьтан минь! Чамд үүнийг чинь төлүүлнэ дээ.
Этан: Энэ сохор өлөгчин аягаа ч барьж чадахгүй юмаа. Азгүй амьтан! Хонгор минь, чи зүгээр үү? Гараа зүсчихэв үү?
Клара: Уучлаарай. Уучлаарай. Хараагүй болсноосоо хойш юм ч олигтой барьж чадахаа байж. Итан, чи намайг дорд үзэхгүй биз дээ?
Этан: Мэдээж үгүй. Чи надад тэгээгүй байхад, яаж чамайг дорд үзэх юм. Зүгээр дээ. Дахиад байгаа. Би өөр аяганд хийгээд өгье.
Клара: Үнэндээ би хэдийн хооллочихсон. Өлсөөгүй байна. Тэнд тавьчих. Дараа идье.
Этан: Хонгор минь, үүнийг авч өгөхийн тулд ямар их хичээснийг мэдэж байгаа биз дээ? Намайг ингэж госойлгох гэж байгаа юм уу?
Клара: Үнэхээр өлсөхгүй байна.
Этан: Энэ сохор өлөгчин нохойн хоол идэхгүй бол, би яаж үзвэрээ үзэх юм бэ? …Жаахан л амсчих. Алив, чамайг хооллоод өгье.
Клара: Идэхгүй гэсэн биз дээ! Боль!
Этан: Ид! Би юу гэж хэлнэ, түүнийг л хий!
Клара: Яагаад, Итан? Чи яагаад ийм болчихов? Би өөрийнхөө хамгийн үнэтэй зүйл болох эвэрлэг бүрхүүлээ өгсөн шүү дээ!
Этан: Чамд яагаад ингэж хандаж байгаа юм гэж үү? Битгий март. Чи надад яг ингэж хандаж байсан.
Клара: Би юу? Чамд зүгээр л биед чинь сайн эм өгсөн шүү дээ. Новш минь, чи надад юу идүүлэх гээд байгаа юм бэ?
Этан: Бас нэг зүйл байна. Чиний эвэрлэг бүрхүүл над дээр ирээгүй. Би хэзээ ч сохор байгаагүй.
Клара: Юу? Сохор байгаагүй гэнэж? Дүр эсгэсэн хэрэг үү? Тэгвэл миний эвэрлэг бүрхүүлийг хэн авсан юм бэ?
Лейла: Клара, чи Этаныг буруу ойлгоод байна. Эвэрлэг бүрхүүл чинь түүнд очоогүй. Харин, надад ирсэн юм.
Клара: Лейла, тэр өлөгчин үнэхээр ирчихсэн байна! …Хэн бэ? Хэн яриад байгаа юм?
Лейла: Чиний оронд бүхнийг чинь авах гэж байгаа хэн нэгэн байна. Миний нэрийг мэдэх шаардлагагүй.
Клара: Итан, юу болоод байгаа юм? Юу хийгээд байгаан?
Лейла: Хонгоор минь, Түүнийг нохойн хоол идэж байгааг бичлэгт буулгачихвал тэр бичлэгээр нь зээлийн бичиг баримтад гарын үсэг зуруулж чадна. Тэгээд маргааш, чиний хүссэн спорт машиныг авахаар явъя.
Клара: Та хоёр гэмт хэрэгтнүүд! Бурхан та хоёрыг шийтгэх болно доо!
Лейла: Өө, ямар аймаар юм бэ!
Этан: Магадгүй шийтгүүлэх байх, үгүй ч байж магад. Гэхдээ эхлээд чи л шийтгэлээ амсана. Алив, энэ бүх зээлийн бичиг баримт дээр хурууныхаа хээг дар. …хонгор минь маргааш өглөө машинаа авахаар явцгаая.
Лейла: Клара, маргаашийн ТУЗ-ийн хурал дээр нохойн хоол идэж байгаа бичлэгийг чинь дэлгэцээр гаргаж, бүгдэд шоолуулахыг хүсэхгүй байвал албан тушаалаа Этанд шилжүүл. Хэрэв тэгвэл, чамайг амьд үлдээхийг бодож болох юм. Эс бөгөөс, чи сохор хүн. Гадагшаа гараад санамсаргүй далайд унаж живж үхсэн ч, хэнд ч сэжигтэй санагдахгүй.
Клара: Бүгдийг нь бичиж авсан биз дээ?
Лаура: Захирал аа, бүгдийг нь авсан. Энэ хоёр новш дэндүү даварч байна. Одоо цагдаа дуудъя. Шударга ёсны өмнө аваачъя.
Клара: Яарах хэрэггүй. Тэгвэл тэдэнд дэндүү зөөлөн хандсан болно.
Эр 1: Ерөнхийлөгч тэр тэжээврээ Итан гэдэг залууд эвэрлэг бүрхүүлээ өгсөн гэж сонслоо. Үнэн юм уу?
Эр 2: Үнэн. Манай захирал шиг сайн эмэгтэй ховор шүү. Итан түүний урмыг хугалахгүй байгаасай.
Эр 1: Хайр дурлалд ухаанаа алдчихаж дээ. Хараагаа алдах нь асар том гарз. Энэ нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байгаасай.
Эр 2: Өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал яг энэ асуудалтай холбоотой байх гэж бодож байна.
Эр 1: Хатагтай ерөнхийлөгч өө, юу болсон бэ?
Этан: Бүгдээрээ тайван байгаарай. Тодорхой нөхцөл байдлын улмаас манай ерөнхийлөгч хараагаа алдсан. Түүнийг удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай тул компаниа цаашид удирдах боломжгүй болсон. Тиймээс өнөөдөр би ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авч байгаагаа зарлаж байна.
Эр 1: Итан, чи зүгээр л тэжээвэр амьтан шүү дээ. Ерөнхийлөгч болох ямар эрхтэй юм бэ? Манай захирал сохор боллоо гээд чи дараагийн ерөнхийлөгч болно гэсэн үг биш!
Этан: Намайг ингэж дорд үзэж зүрхэлж байна уу?
Эр 2: Яг зөв! Дахиад үймээн дэгдээвэл хамгаалалтын ажилтнуудаар гаргуулна шүү!
Лейла: Ингэж бухимдах хэрэггүй. Клара бол компанийн ихэнх хувьцааг эзэмшигч. Та нар бүгд түүний ачаар л амьдралаа залгуулж байгаа. Түүний шийдвэрт оролцох эрх та нарт байхгүй. Эхлээд түүний өөрийнх нь үгийг сонсохгүй юм уу?
Эр 1: Чи хэн гээч вэ?
Этан: Хатагтай Лейла бол миний томилох гэж байгаа шинэ гүйцэтгэх захирал. Одооноос эхлэн, тэр энэ компанийн бүх үйл ажиллагааг хариуцна.
Эр 2: Одоо хэн ч биш нэг хүн гүйцэтгэх захирал болдог болжээ!
Эр 1: Ерөнхийлөгч өө, энэ олон жил босгосон бүхнийг тань энэ тэжээвэр залуу нураахыг үнэхээр зөвшөөрөх гэж байгаа юм уу?
Лейла: Клара, нохойн хоол идэж байгаа бичлэгээр чинь энэ хүмүүсээр шоолохыг хүсэхгүй байгаа биз дээ?
Клара: Бүгдээрээ уучлаарай. Надаас болж ерөнхийлөгчийн албан тушаал болон компанийн ихэнх хувьцаа Этанд шилжих боллоо.
Эр 1: Юу? Клара, итгэлтэй байна уу?
Эр 2: Ерөнхийлөгч өө, таныг сүрдүүлж байгаа юм биш биз?
Этан: Бүгд энд цагаан дээр хараар тодорхой бичигдсэн байгаа. Клара ч хүлээн зөвшөөрсөн. Өөр ямар нотолгоо хэрэгтэй юм бэ?
Лейла: Итгэхгүй байгаа бол, эсвэл дургүйцэж байгаа бол, одоо шууд энэ өрөөнөөс гар!
Этан: Хүмүүсээ, та нар ажлаа сайн хийж байхад, би муу хандахгүй.
Лейла: Яг зөв. Хэрвээ бидний талд зогсохгүй юм бол, энэ хэрэггүй сохор эмэгтэйн талд зогсох уу?
Этан: Бас би L групптэй урт хугацааны гэрээ байгуулсан. Гэрээ хэрэгжиж эхэлмэгц, арван сая гаруй долларын ашиг орж ирнэ. Тиймээс та нар сайн бодож үзээрэй.
Эр 1: L групптэй хийх гэрээг Клара жил гаруй хөөцөлдөөд ч хийж чадаагүй шүү дээ. Клара Итанг ерөнхийлөгч болгохын тулд энэ гэрээг ашиглаж байгаа юм биш биз? За яахав. Мөнгө олж л байвал хэн удирдах нь надад хамаагүй. Клара одоо сохор болсон болохоор олон зүйлд нөлөөлөх нь гарцаагүй.
Эр 2: Үнээн. Сохор эмэгтэй өөрийгөө ч арчилж чадахгүй байхад, компанийг яаж удирдах юм бэ? Тэгэхээр гүйцэтгэх захирлын шийдвэр юм бол, бидэнд хэлэх өөр зүйл алга. Ерөнхийлөгч Итан аа, цаашид танд найдаж байна.
Бүгд: Итан, танд найдаж байна!
Этан: Мэдээж. Одооноос бид хамтдаа ашиг олж компанийг дараагийн түвшинд хүргэнэ!
Лаура: Энэ хувьцаа эзэмшигчид ч бас хоёр нүүртэй новшнууд байжээ!
Клара: Хүмүүс ийм л байдаг.
Лаура: Захирал аа, бид тэднийг үнэхээр буруу дүгнэжээ.
Клара: Өмнө нь намайг сүйрч байхад энэ хүмүүсийн хэн нь ч туслах гэж хуруугаа хөдөлгөөгүй. Би тэднийг буруу үнэлсэн, тэнэг байж. Гэхдээ удахгүй инээж чадах эсэхийг чинь харъя.
Лейла: Хэр байна даа, Клара? Олон жил удирдсан компани, хуучин ажилтнууд чинь бүгд чиний эсрэг эргэхийг харах ямар байна? Санаа зоволтгүй, чиний бүх зүйлийг би сайхан авч явна. Чи зүгээр л суугаад намайг жаргалтай амьдрахыг хар.
Клара: Лейла, бид хоёр өмнө нь ямар нэг өстэй байсан юм уу?
Лейла: Өс гэнэ ээ? Чи Итанг эмзэг байдалд байхыг ашиглан, бохир мөнгөөрөө түүнийг надаас булааж авсан. Миний амьдрах ёстой байсан амьдралыг чи булаасан!
Клара: Өө, тэгэхээр чи намайг мөшгөж, атаархаж явдаг бохирын нүхэнд нуугдсан харх юм байж. Аргагүй юм байна.
Лейла: Чи өөрөө л ийм байдалд хүргэсэн.
Итан: Клара, чи яаж Илаг цохиж зүрхэлж байна аа?
Эр 1: “L” группийн ноён Оуэн ирлээ!
Клара: Оуэн? Тэр яагаад одоо энд ирдэг билээ? Өмнөх амьдралд Итан, Лейла хоёр LG групптэй хийх гэрээг бүрэн сүйрүүлж, асар их хохирол учруулсан. Эцэст нь Оуэний гэр бүлийн өв залгамжлагч байх эрхэд нь хүртэл аюул учруулсан. Бодоод байхад тэр ч бас хохирогч юм байна. Гэхдээ байзаарай! Тэр ийм залуу юм уу?
Лаура: Хөөх, тэр чинь бизнесийн ертөнцийн Люцифер гэгддэг ноён Оуэн байна шүү дээ! Бодит байдал дээр ямар царайлаг юм бэ!
Клара: Миний даалгасан ажлуудын дунд L групптэй холбоотой зүйл байсан уу?
Лаура: Байгаагүй.
Клара: Тэгвэл санаандгүй сайхан боломж таарлаа.
Итан: Та нар хэн бэ? Манай хурлын өрөөнд зөвшөөрөлгүй орж ирэх ямар эрхтэй юм?
Лейла: Итан, Битгий бухимд. Магадгүй энэ эрхэмд яаралтай ажил байгаа байх. Царайлаг юмаа! Яг миний сонирхдог. Хажууд нь Итан хэн ч биш. Хувцаслалт, биеэ авч яваа байдлаас нь харахад их баян байх нь. Надад боломж байгаа болов уу?
Эр 1: Энэ хүн бол L группийн одоогийн гүйцэтгэх захирал ноён Оуэн. Ерөнхийлөгч Хэйс, та нар өмнө нь түүнтэй уулзаж байгаагүй гэж үү?
Итан: Өө, та ноён Оуэн юм уу? Таны тухай их сонссон.
Оуэн: Зөвшөөрөлгүй орж ирсэнд уучлаарай. Та буруугаар хүлээж авахгүй гэж найдаж байна. Танай компанийн хувьцаа эзэмшил болон удирдлагын бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт гарсан гэж сая сонслоо. Энэ нь бидний хамтын ажиллагаанд ноцтой нөлөөлж болзошгүй. Та Хатагтай Клара юу? Энэ компанийн гүйцэтгэх захирал?
Лейла: Өмнөх ерөнхийлөгч, Клара компанийн бүх албан тушаалаасаа огцорсон. Мөн ямар ч хувьцаа эзэмшихээ больсон. Тэр одоо манай компанитай ямар ч холбоогүй.
Оуэн: Тийм үү?
Лейла: Ямар царайлаг юм бэ!
Итан: Тийм ээ. Одоо би X компанийн гүйцэтгэх захирал. Ноён Оуэн, танд ямар нэгэн асуудал байвал миний өрөөнд ярилцаж болно.
Оуэн: Хэрэв байдал ийм байгаа бол ярилцах зүйл алга. L групп танай компанитай хийх хамтын ажиллагаагаа энд хүргээд зогсоож байна. Манай хуулийн хэлтэс гэрээний торгуулийг тооцно.
Итан: Ноён Оуэн, та гэнэт хамтын ажиллагаагаа цуцалж болохгүй шүү дээ. Асуудал байгаа бол суугаад ярилцаж болно.
Оуэн: Би та нартай цагаа үрэх шаардлагүй.
Итан: Чи…
Лейла: Тайвшир. Гүйцэтгэх захирал болсон юм бол L групп шиг том харилцагчийг уурлуулж болохгүй. Надад даатга. …Ноён Оуэн, би X компанийн одоогийн гүйцэтгэх захирал. Ямар нэгэн үл ойлголцол гарсан байх. Хэн нэгэн бидний талаар буруу зүйл хэлж, бидний эсрэг турхирсан юм биш биз?
Оуэн: Ямар ч үл ойлголцол байхгүй. Бүх зүйл дууссан.
Лейла: Ноён Оуэн, бидэнд нэг боломж олгооч!
Райан: Итан, муу жаал! Амьдралаас уйдсан юм уу? Чи барьцаатай зээлийн гэрээнд хуурамч компани ашиглан хуурч оруулах гэж оролдсон байна!
Итан: Ноён Райан, та манай компанид юу хийж байгаа юм бэ?
Райан: Би ирээгүй бол, чи намайг хуурах гэж байсан биз дээ? Хэл! Яагаад хуурамч компани ашиглан намайг мэхэлсэн юм?
Лаура: Захирал аа, Энэ хүн бол ноён Райан. Z группийг удирддаг. Гэмт бүлэглэлтэй холбоотой хүн. Энэ хэргийг аав чинь надад даатгасан юм.
Клара: Ойлголоо. X компанийн бүх хөрөнгийг миний зааварчилсны дагуу урьдчилан шилжүүл. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд огтхон ч гар хүрч болохгүй. Бас хэнд ч мэдэгдэж болохгүй.
Лаура: За, захирал аа.
Клара: Өмнөх амьдралд, Итан, Лейла хоёр Z группийг ашиглан миний бүх хөрөнгийг булааж, хэдэн арван саяын өрөнд унагасан. Би эцэст нь гудамжинд гуйлга гуйж, өөрийн хүүгээ ч сураггүй алдсан. Тэр буруутан нь ийм залуу хүн байна гэж огт төсөөлөөгүй юм.
Лейла: Ноён Райан, энд ямар нэгэн алдаа гарсан байх. Ямар хуурамч компани гэж? Манай компани хэвийн ажиллаж байгаа. Бүх удирдлагууд ч энд байна. L группийн ноён Оуэн ч бас байна.
Оуэн: Би та нартай хийх хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа хэлэхээр ирсэн. Энэ надад хамаагүй асуудал.
Райан: Уучлаарай, Миний асуудлыг шийдэж дуустал, хэн ч энэ өрөөнөөс гарахгүй.
Оуэн: Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
Райан: Танай L группээс айна гэж бодоо юу?
Лейла: Ноёд оо, тайвширцгаа. Энэ ямар нэгэн үл ойлголцол байх. Клара, энэ юу болоод байгаа юм бэ?
Клара: Энэ надад ямар хамаатай юм? Би X компанитай ямар ч холбоогүй болсон. Бас Итанаас салсан. Энд байгаа цорын ганц хөндлөнгийн хүн нь би. Надад тохох гэж байгаа юм биш биз?
Итан: Байзаарай! Чиний нүд... Чи сохор биш юм уу?
Лейла: Тийм ээ. Чи яагаад сохроогүй байгаа юм? Чи надад эвэрлэг бүрхүүлээ өгсөн биз дээ?
Райан: Сохор эсэх нь надад хамаагүй. Би энд өрөө нэхэх гэж ирсэн. Итан, Лейла! Та хоёр хуурамч компани ашиглан намайг хуурч, Z группт асар их хохирол учруулж, намайг уурлуулсан. Одоо надад таван саяын нөхөн төлбөр төл! Эс бөгөөс та хоёрын хөлийг хугална!
Райан: Юундаа инээгээд байгаа юм?
Клара: Юу ч биш ээ. Зүгээр л, нэг хөгжилтэй зүйл санаанд орчихлоо.
Райан: Чи намайг шоолоод байгаа юм уу? Энэ хоёр тэнэгт хууртсаныг минь инээдтэй гэж бодоо юу?
Лейла: Ноён Райан, жинхэнэ буруутан нь энэ эмэгтэй. Тэр өмнө нь манай компанийн ТУЗ-ийн дарга байсан. Хөрөнгийг нууцаар шилжүүлж, компанийг хуурамч компани болгосон хүн нь тэр. Бид юу ч мэдээгүй. Бид ч бас хохирогчид!
Итан: Яг үнэн, ноён Оуэн. LG компанитай хийх төслийн асуудал ч бас түүний хийсэн ажил байх. Тэр биднийг хамтран ажиллуулахыг хүсэхгүй байна.
Райан: Өө, тэгэхээр жинхэнэ хэрэгтэн нь чи байх нь.
Клара: Ноён Райан, бизнес гэдэг дүрэм, зарчмын дагуу явах ёстой биз дээ? Барьцаатай зээл авахаар тан дээр хэн ирсэн бэ?
Райан: Энэ хоёр. Хараал ид. Энэ эмэгтэй үнэхээр сүрдмээр юм. Надаас өчүүхэн ч айхгүй байна. Сонирхолтой юм.
Клара: Тэгвэл барьцаа хөрөнгө нь хэнийх байсан юм?
Райан: Х компанийнх. Эзэмшигч нь Итан.
Лейла: Үгүй ээ, зээлийг чиний нэр дээр авах гэж байсан. Компанийг барьцаалж мөнгө босгох гэж оролдсон хүн нь чи өөрөө.
Итан: Яг үнэн! Яг тийм! Чи ямар хорон санаатай юм бэ!
Клара: За яахав, тэгвэл би байсан гэж бодъё. Харин барьцаа хөрөнгө нь Итаны өмч. Ноён Райан дээр очсон хүмүүс нь Итан, Лейла хоёр. Ноён Райан, та ухаантай хүн болохоор энэ бүхний цаана ямар нэг зүйл буруу байгааг ойлгож байгаа байх. Таны хохирол надад огт хамаагүй. Би ч тантай адил хохирогч.
Райан: Новш гэж! Яагаад ийм төвөгтэй болчихов оо? Би зүгээр л өндөр хүүтэй зээлээр амархан мөнгө олох гэж байсан юмсан. Гэхдээ, энэ эмэгтэйн хэлж байгаад учир байна. …Нэг л ойлгомжгүй юм. Зээл чиний нэр дээр байхад яаж өөрт чинь хамаагүй гэж хэлж чадаж байна?
Клара: Гэхдээ барьцаа хөрөнгө одоо хүчингүй болсон. Тэгэхээр зээлийн гэрээ ч мөн хүчингүй болно. Ноён Райан дүрэм зөрчихгүй биз дээ?
Райан: Яг зөв. Би, Райан, үргэлж дүрэм баримталдаг. Гэхдээ гэрээ хүчин төгөлдөр болоогүй байсан ч чи надад хохирол учруулсан. Цагийг минь үрж, итгэл найдвар төрүүлсэн. Үүний төлөө хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой биз дээ?
Клара: Тэгвэл хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ? Таны цагийг хэн үрж, итгэл найдвар төрүүлсэн юм?
Итан: Үгүй, үгүй, үгүй! Ноён Райан, энэ эмэгтэйн үгэнд битгий хууртаарай. Энэ үнэхээр миний буруу биш!
Лейла: Ноён Райан, бидэнд танаас зээл авахыг тэр ятгасан. Бүх буруу түүнийх!
Райан: Та хоёр намайг үнэхээр тэнэг гэж бодоо юу? Барьцаа хөрөнгө нь түүнийх ч биш байхад, яаж тэр надаас зээл авсан байх юм?
Клара: Ноён Райан аймаар харагддаг ч үнэндээ, ийм ухаалаг хүн байх гэж.
Итан: Ноён Райан, би үнэхээр юу ч мэдээгүй. Компани яагаад хуурамч компани болсныг ч ойлгохгүй байна.
Клара: Чи гүйцэтгэх захирал, бас ихэнх хувьцааг эзэмшигч нь байж компанидаа юу болж байгааг мэдээгүй гэж үү? Үүнд хэн итгэх юм?
Итан: Амаа хамхи! Би дөнгөж сая л гүйцэтгэх захирал болсон!
Райан: Хэзээ гүйцэтгэх захирал болсон нь надад хамаагүй. Компани чинийх. Чи барьцаанд тавьж намайг хуурах гэж оролдсон. Би худал хуурмагт дургүй!
Итан: Туслаарай! Хэн нэгэн туслаач!
Райан: Итан, яах гэж байна? Миний хохиролд таван саяыг төлөх үү, эсвэл хоёр хөлийг чинь хугалаад эмийн туршилтын өрөөнд туршилтын туулай болгох уу?
Итан: Ноён Райан, та зарчимтай хүн биз дээ? Гэрээ чинь хүчин төгөлдөр болоогүй. Би ямар ч мөнгө аваагүй. Яагаад би төлөх ёстой юм бэ?
Райан: Сэтгэл санааны хохирол гэж юу байдгийг ч мэдэхгүй тэнэг үү? Ийм мэдлэггүй байж гүйцэтгэх захирал болсон хэрэг үү? Компани чинь яагаад сүйрэх нь аргагүй юм!
Лейла: Ноён Райан! Ноён Райан! Бид ч бас хууртагдсан! Тэр өлөгчин Клара биднийг бүгдийг нь урхинд оруулсан!
Райан: Намайг дахиад тэнэг гэж бодоо юу? Та хоёрын жинхэнэ зорилгыг мэдэхгүй гэж бодсон уу? Та хоёр Клараг урхинд оруулж, хөрөнгийг булаах гэж оролдсон! Би шударга ёсны сахиул биш ч та хоёр шиг тэнэгүүдийг тэвчиж чаддаггүй!
Итан: Энэ шударга бус байна! Надад танд төлөх мөнгө үнэхээр алга!
Райан: Мөнгөгүй юм уу? Тэгвэл надтай хамт яв!
Клара: Ноён Райан, Итаныг барьснаар таны хохирол нөхөгдөхгүй.
Райан: Өмнөөс нь төлөх гэж байгаа юм уу? Чамд ийм их гай тарьчхаад байхад одоо хүртэл өгөөмөр зан гаргах нь уу?
Этан: Тийм ээ, Клара. Клара, Бид олон жил эхнэр, нөхөр байсан хүмүүс. Намайг үхэхийг зүгээр хараад суухгүй биз дээ? Тийм үү?
Клара: Харамсалтай л юм. Даанч би түүнээс хэдийн салж, юу ч авалгүй явсан. Өрийг нь төлөх мөнгө надад байхгүй.
Райан: Та нар надаар тоглоод байгаа юм уу?
Клара: Үгүй ээ. Гэхдээ түүнд, эцэг эх бий шүү дээ.
Этан: Клара, чи...
Райан: Нээрээ мартчихаж. Энэ залууд гэр бүл бий шүү дээ. Эцэг эх нь хүүгийнхээ өрийг төлж болно. Би мөнгөө л авбал хэн төлөх нь хамаагүй. …Итаны эцэг эхэд хэлээд, мөнгө авчирч хүүгээ суллуулахыг хүс.
Клара: Тэгэлгүй яахав. …Этан, Рональд, Дайан би амлаж байна. Энэ амьдралдаа би та нарыг бүхэл бүтэн гэр бүлээр чинь дахин нэгтгэх болно.
Оуэн: Чи тэр хүчирхийлэлд дуртай, ухаан муутай Райан шиг надад хандах гэж байгаа юм биш биз?
Клара: Юу гэсэн үг вэ, ноён Оуэн?
Оуэн: Би уг нь энэ асуудлыг хөөцөлдөх бодолгүй байсан. Гэхдээ тэр тэнэг Райан надад нэг зүйлийг сануулчихлаа. X компанитай хийсэн энэ хэлцлээс би ч бас хохирсон. Нөхөн төлбөр авах ёстой.
Клара: Нөхөн төлбөр нэхэмжлэхийг чинь бүрэн дэмжиж байна. Юу хүсэж байгаагаа хэлээрэй. Би Итаны эцэг эхэд уламжилъя. Эцсийн эцэст Этан X компанийн гол хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал шүү дээ.
Оуэн: Чи намайг тэр тэнэг Райан шиг хуурч чадна гэж бодож байгаа юм уу? Хэн буруутайг би сайн мэдэж байна. Чи L групптэй хамтрах гэж улайрсан. Би чамаас болж л X компанитай хамтрахыг зөвшөөрсөн. Тиймээс миний хохирлыг чи барагдуулах ёстой.
Клара (дотроо): Энэ хүн чинь ухаан муутай, дээрэнгүй захирлын дүрд тоглоод байгаа юм уу?
Оуэн: Энэ төсөл чинь анхнаасаа хэрэгжихээ больж, царцаагдсан байсан. Зөвхөн чиний саналаар л дахин эхэлсэн. Үүнд зарцуулсан бүх ажиллах хүч, хөрөнгө нөөц, миний цаг хугацааны хохирлыг чи өөрөө хариуцах ёстой!
Клара: Уучлаарай, ноён Оуэн. Би тэр саналыг гаргахыг үнэхээр их дэмжсэн. Гэхдээ X компанийн нэрийн өмнөөс ажилласан. Би одоо X компанитай ямар ч холбоогүй. Та энэ асуудлаа компанийн гол хувьцаа эзэмшигч, захирал Этантай ярь. ...Ноён Оуэн нөхөн төлбөр нэхэмжлэхийг би бүрэн дэмжиж байна. Гэхдээ компанийн бүх ажилтан нэг хүний хэлцлийн төлөө хохирох ёсгүй. Этан хохирлыг өөрийн халааснаас төлөх нь зөв.
Эр 1: Яг зөв. Гэрээнд Этан өөрөө гарын үсэг зурсан. Тиймээс хариуцлагаа өөрөө хүлээх ёстой.
Эр 2: Тийм шүү. Түүний буруу шийдвэрээс болж ноён Оуэн болон Эл групп их хэмжээний хохирол амссан. Бусад нь ямар ч буруугүй.
Клара: Тэгвэл хөндлөнгийн хүний хувьд би та нарт, асуудлаа шийдэх боломж олгоё.
Оуэн: Чамд хэлсэн, Би тэр ухаан муутай Райан биш. Тэр булчинтай ч толгойгүй тэнэг чинь биш. Энэ асуудлын хариуцлагыг чи хүлээнэ!
Клара: Тэгвэл намайг шүүхэд өг. Шүүх юу гэхийг харъя.
Оуэн: Яв, Кларагийн талаарх бүх мэдээллийг цуглуул. Сонирхолтой юм. …Энэ саналыг ямар компани боловсруулсан бэ? Бидний хэрэгцээнд яг тохирч байна.
Эр: X компани. Энэ төсөл жил гаруйн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Санал нь ч маш сайн. Магадгүй биднийг хөл дээр минь босгоход яг хэрэгтэй зүйл байх.
Оуэн: Энэ саналаар явъя. Төслөөр алдагдлаа нөхөөд зогсохгүй ашигтай ажиллах боломжтой. Тэд миний яг юу хүсэж байгааг яаж ингэж сайн ойлгов оо? Маш сонирхолтой.
Клара: Эцэст нь би тэр бүх зовлонгоосоо салсан юм шиг санагдаж байна.
Лаура: Захирал аа, одоо цуглуулсан нотлох баримтаа ашиглаад Этан, тэр завхай Лейла хоёрыг шоронд явуулах уу? Дараа нь бүхнийг шинээр эхлэх гэж байна уу?
Клара: Одоохондоо үгүй. Эхлээд ноён Райаны захиасыг Итаны эцэг эхэд хүргэх хэрэгтэй. Өрөө хурдан төлөхгүй бол Этан, Лейла хоёрын амь насанд ч аюул учирч мэднэ.
Лаура: Захирал аа, та дэндүү өрөвч юм. Тэд танд ийм их гай тарьчхаад байхад одоо хүртэл аврах гэж байгаа юм уу?
Клара: Мэдээж тэднийг аварна. Тэднийг ингэж амархан мултрахыг би зөвшөөрөхгүй. Учир нь Райаны эсрэг дайсагнах нь хэзээ ч сайн зүйл биш.
Лаура: Захирал аа, ноён Райан танд сайн юм биш биз? Сая таны талд орж зогссон шүү дээ.
Клара: Тэгвэл ноён Оуэн ч надад сайн гэж хэлэх нь үү?
Лаура: Тийм биз? Та ч бас анзаарсан юм уу? Тантай ярихын тулд зориуд маргаан өдөөсөн юм шиг байсан. Тэр хоёр чинь новшийн Этанаас хэдэн мянга дахин дээр.
Клара: Боллоо. Одоо надад Ноаг л сайн өсгөх бодол байна. Гэхдээ эхлээд энэ замбараагүй байдлыг цэгцлэх хэрэгтэй. Явцгаая. Итаны эцэг эх дээр очъё.
Рональд: Клара, чи энд юу хийж байгаа юм? Нүд чинь яачихаа вэ?
Клара: Рональд аа, Этанд нэг муу зүйл тохиолдсон.
Рональд: Юу? Түүнд юу болсон юм?
Клара: Дотогш ороод ярилцъя. Гадаа ярихад тохиромжгүй байна.
Дайан: Клара, чи яагаад хараагүй болоогүй юм?
Клара: Эмнэлэг өөр тохирох донор олсон болохоор миний эд эрхтнийг ашиглаагүй. Гэхдээ энэ чухал биш. Этан Z группийн хүмүүстэй муудалцаж баригдсан. Би тусламж гуйхаар ирлээ.
Рональд: Юу? Этан баригдсан гэнээ?
Дайан: Бурхан минь! Үнэн гэж үү? Чи бидэнд худлаа хэлээгүй биз? Үгүй ээ. Этан үргэлж шударга, зөв хүн байсан. Яаж дээрэмчидтэй орооцолддог байна аа? Энэ чамаас болсон юм биш биз?
Клара: Этаны найз Лейла дээрэмчдэд өртэй байсан гэнэ. Этан өмнөөс нь тэдэнтэй муудалцсан гэсэн.
Дайан: Лейла гэнэ ээ? Боломжгүй…
Клара: Та нар Лейла таньдаг юм уу?
Рональд: Этан ярьж байсан. Одоо тэд яаж байгаа вэ?
Клара: Мэдэхгүй. Над руу утасдахад нь Этаны орилох чимээ сонсогдсон. Тэр хүмүүс юу хийдэгийг та нар мэднэ.
Дайан: Хүү минь! Тэд түүнийг зодохгүй байгаа даа?
Клара: Зодуулах нь ч яамай. Амь насанд нь аюул учирч магадгүй. Тэр хүмүүс барьцааны хүмүүсдээ хар тамхи тарьдаг гэж сонссон. … Донтчихвол амьдрал нь дуусна гэсэн үг.
Рональд: Тэд юу нэхэж байгаа юм?
Клара: Тэд эхнээсээ л сэтгэл санааны хохирол амссан гэх нэрийдлээр таван саяыг нэхсэн.
Рональд: Таван сая аа? Энэ чинь дээрэм байна!
Дайан: Таван сая аа? Энэ муусайн юмнууд чинь галзуурчихсан юм уу? Бид таван саяыг хаанаас олох юм?
Рональд: Клара, компанийн хувьцаагаа зар эсвэл барьцаал. Ядаж бага ч гэсэн мөнгө босгоно биз дээ? Тийм үү?
Дайан: Тийм шүү! Тийм. Клара, хурдан банк руу явж хувьцаагаа барьцаалж зээл ав. Итаныг суллуул! Энд зогсоод юу хийгээд байгаа юм?
Клара: Рональд, Дайан, та нар мартчихсан юм уу? Би хагалгааны өмнө компанийн бүх хувьцаагаа Этанд шилжүүлсэн. Надад одоо ямар ч хөрөнгө байхгүй.
Рональд: Нээрээ мартчихаж. Этан Клараг юу ч үгүй үлдээсэн шүү дээ.
Дайан: Боломжгүй. Олон жил хамт амьдарсан юм чинь хувийн хадгаламжтай байж таарна. Этан чиний нөхөр. Үхэхийг нь зүгээр хараад сууж болохгүй!
Клара: Дайан, Этан бид хоёр хэдийн салсан. Өрийг нь хамт үүрч, төлөхийг хүссэн ч хууль ёсоор боломжгүй.
Дайан: Тэгвэл бид яах ёстой юм?
Клара: Этан утсаар хэлэхдээ та нар дээр оч гэсэн. Танай нэр дээр нэг байшин байдаг. Тэр байшинг барьцаалж зээл аваад эхлээд өөрийг нь суллуулах мөнгө босгож болно гэсэн.
Дайан, Рональд: Тэр байшингийн талаар яаж мэддэг байна аа?
Рональд: Этан түүнээс нууцалсан гэж хэлсэн биз дээ? Этан олон жил Кларагаас нууцаар авсан мөнгөөрөө тэр байшинг худалдаж авсан.
Дайан: Ямар байшин…
Рональд: Нэг юм санаанд орох шиг боллоо. Дайантай ярилцаад үзье.
Клара (дотроо): Өмнөх амьдралд Этан надаас аргалаж авсан мөнгөө энэ хоёр хөгшин шимэгчид өгдөг байсан нь үнэн байж. Бүхэл бүтэн цус сорогчдын гэр бүл! Би энэ хоёр хөгшнийг гайгүй хүмүүс гэж боддог байсан. Гэтэл бүгд адилхан муу санаатай юм. Миний бяцхан Ноаг сольсон хэрэгт ч тэд оролцсон байх. Жаахан л хүлээ. Та нар бүгд төлөөсөө төлнө!
Дайан: Клара тэр байшинг яаж мэддэг байна аа? Этан түүнээс нууцалсан гэсэн биз дээ?
Рональд: Этан үнэхээр дээрэмчдэд баригдсаныг л баталж байна. Амь нас нь аюулд ороогүй бол Кларад тэр тухай хэлэхгүй байсан.
Дайан: Лейла дандаа гай тарьдаг гэж хэлээгүй билүү? Гэтэл хэн ч сонсоогүй. Одоо сэтгэл чинь ханав уу? Хөөрхий Этан! Тэд чинь дээрэмчид. Аюултай хүмүүс. Мөнгө аваачиж өгөхөд биднийг ч барьчихвал яах юм?
Рональд: Ямар ч байсан эхлээд Этантай уулзаж байж байдлыг мэднэ. Өөрсдөө очиж болохгүй. Кларагаар хийлгэж болно биз дээ?
Дайан: Тийм шүү. Аюултай ажлыг Кларагаар хийлгэе. Гэхдээ тэр байшинг бид ямар их хөдөлмөрлөж байж авсан билээ!
Рональд: Өөр арга алга. Тэгээд ч Клараг ашиглаад дахиад мөнгө олж, илүү том байшин авч болно шүү дээ
Дайан: Клара одоо ч нууцалж хадгалсан мөнгөтэй байх.
Рональд: Эхлээд Итаныг суллуулчхаад, дараа нь ярилцъя. Клара, байшингийн гэрчилгээ энд байна. Үүнийг аваад барьцаанд тавь. Эхлээд Итаныг суллуулъя.
Клара (дотроо): Энэ байшинг барьцаалаад таван саяын зээл авч чадахгүй нь лавтай. Энэ хоёр хөгшин их хашир юм. Намайг ийм жижигхэн байшингаар хуурах нь!
Дайан: Бидэнд байгаа бүх зүйл энэ. Этаны эхнэр байж нөхрөө зүгээр орхих гэж байгаа юм уу? Өөрөө ямар нэг арга бодооч.
Клара: Өмнөх эхнэр нь. Эхлээд банктай ярьж үзье. …Би та нартай дахиж үг сөрөхгүй. Миний өмнөөс өөр хүн тооцоо бодно.
Лейла: Ноён Райан, өршөөгөөрэй! Та Этаныг аль хэдийн зодсон шүү дээ. Намайг битгий зодооч!
Райан: Тайвшир. Би эмэгтэй хүнийг шалтгаангүй зоддоггүй. …Гэхдээ манай хүмүүс зодохгүй гэсэн үг биш.
Этан: Ноён Раян, болиоч! Гуйя! Болил доо. Клара мөнгө авчирч намайг аварна.
Райан: Та хоёр араар нь тавьж, хуйвалдаж хохироочхоод одоо түүгээрээ авруулах гэж байгаа юм уу? Бүр над шиг дээрэмчинд ч солиотой санагдаж байна. Шалгаж үзсэн. Танай X компани одоо хоосон бүрхүүл болсон. Барьцаалаад ч зээл авч чадахгүй. Өөр ямар хөрөнгө байгаа юм?
Этан: Байгаа. Байгаа. Би эцэг эхдээ байшин авч өгсөн. Нэг, хоёр саяын үнэтэй.
Райан: Чи тэжээлгэгч биз дээ?. Тийм их мөнгийг хаанаас олсон юм?
Этан: Кларагийн өгсөн амьжиргааны мөнгөнөөс хуримтлуулсан юм.
Райан: Хэдхэн жилийн гэрлэлтийн хугацаанд ийм их мөнгө өгсөн гэж үү? Чи дарамталдаг байсан юм биш биз?
Лейла: Этан түүнтэй амьдарснаас болж сэтгэл санаагаар хохирсон. Тэр эмэгтэй Этаныг мөнгөөр захирдаг байсан.
Райан: Нэг, хоёр сая чинь миний хохирлыг нөхөхгүй. Би хөлийг чинь хугалах хэвээрээ байгаа шүү. …Яагаад надад ийм эмэгтэй тааралддаггүй юм бол? Ухаантай, үзэсгэлэнтэй, нөхөртөө мөнгө харамладаггүй. Энэ новш ямар сайхан амьдралаа алдсанаа ч мэдэхгүй. Ийм эхнэртэй байсан бол энэ ертөнцөд дээрэмчин болж явахгүй байлаа. Үнэхээр уур хүрч байна!
Этан: Нэг арга байна. Энэ мөнгийг урьдчилгаа болгоод биднийг явуулчих. Үлдсэнийг нь би заавал олж өгнө.
Райан: Би чамд яагаад итгэх ёстой гэж?
Этан: Тэрнийг…энэ эмэгтэйг барьцаанд үлдэе!
Лейла: Этан, новш минь! Чи юу яриад байгаа юм бэ?
Райан: Болж байна, та хоёр хоорондоо зодолд. Бүүр залхчихлаа. Эхний төлбөр орж ирэхээр ярилцъя.
Лейла: Этан, новш минь! Чи намайг үнэхээр барьцаанд үлдээх гэж байсан юм уу?
Этан: Хайраа, чи буруу ойлгоод байна. Тэд биднийг үхтэл зодчих вий гэж айсандаа л тэгж хэлсэн юм. Би чамайг яаж орхих юм бэ? Бидний нэг нь л гарч чадах байсан бол чамайг л гаргах байсан. Үргэлж.
Лейла: Үнэн үү?
Этан: Тангаргалъя.
Лейла: Этан, тэр новшийн Клара үнэхээр эцэг эхээр чинь биднийг авруулах юм болов уу?
Этан: Магадгүй.
Лейла: Гэхдээ X компанийг хоосон болгосон нь лав Кларагийн ажил. Тэр биднийг үнэхээр аврах болов уу?
Этан: Бидэнд одоо ч нэг нууц хөзөр бий. Тэр биднийг аврахаас өөр аргагүй.
Лейла: Тэр муу жаал Ноа юу?
Этан: Тийм ээ. Тэр жаал эцэг эх дээр минь байгаа. …Тэдэнтэй уулзмагцаа, хүүхдээр нь Кларагаас мөнгө нэхүүлнэ. Тэгвэл мөнгөө гаргаж өгөхөөс өөр аргагүй.
Лейла: Сайн байна. Аврагдмагцаа тэр новшид хариуг нь барина. Бидний эсрэг хуйвалдаж зүрхэлдэг байна шүү!
Эр: Босс, энэ хоёр нэг л биш байна. Нэгийг нь суллахад нөгөө нь үлдсэн хүнээ хаяад зугтвал яах вэ?
Райан: Чи намайг тэнэг гэж бодоо юу? Сайн эхнэрээ хүртэл хуйвалдаж хохироосон араатны үгэнд би итгэнэ гэж үү? Түүний амнаас гарсан үгэнд итгэх аргагүй.
Эр: Үнэн шүү. Тэр Клара гэдэг эмэгтэй ч их зовж дээ. Этан түүнийг юу ч үгүй үлдээгээд зогсохгүй нүдийг нь хүртэл сохлох шахсан.
Райан: Хараал ид! Яагаад надад ийм эмэгтэй олддоггүй юм бол?
Эр: Яг таны урд байна шүү дээ.
Райан: Чи намайг ааваараа зодуулах гээ юу?
Эр: Босс, үнэхээр нэг хүн энэ хоёр завхайг суллуулахаар ирлээ.
Райан: Чи үнэхээр түүнийг суллуулахаар ирсэн юм уу?
Клара: Би ноён Райаны хохирлыг барагдуулахад туслахаар ирлээ.
Райан: Энэ байшин таван саяын үнэд хүрэхгүй.
Клара: Мэдээж. Гэхдээ энэ бол Итаны эцэг эхийн цуглуулж чадсан бүх мөнгө нь. Ноён Раян, өөр арга байгаа эсэхийг түүнээс асуухгүй юу?
Райан: Тэр хоёр новш чамайг ингэж хохироочхоод байхад үнэхээр аврах гэж байгаа юм уу?
Клара: Би тэднийг аврах гээгүй. Таны хохирлыг барагдуулахад л тусалж байна. Эцсийн эцэст та үнэхээр хохирсон шүү дээ.
Райан: Тэр үнэхээр миний төлөө санаа тавьж байна. Өмнө нь нэг ч эмэгтэй ингэж хандаж байгаагүй. …Хатагтай Клара үнэхээр сайхан сэтгэлтэй эмэгтэй юм.
Клара: Этаныг эхлээд суллаад эцэг эхтэй нь уулзуулж, мөнгө босгох талаар ярилцуулж болохгүй юу?
Эр: Болохгүй. Тэр амьтныг суллавал зугтаад алга болчихно.
Клара: Тэгвэл яах вэ?
Эр: Чи өмнөөс нь баталгаа гаргаж энд үлдэх гэж байгаа юм уу?
Клара: Би зөвхөн ноён Райанд өгсөн амлалтаа биелүүлэхээр ирсэн. Үүнээс хойших зүйл надад хамаагүй. Харин Z групп хар тамхины наймаа хийдэг биз дээ? Тэр хоёрт шинэ бүтээгдэхүүнээсээ тус бүр нэг тун тарьчих. Тэгвэл хол явж чадахгүй.
Эр: Босс, энэ л таны хэлдэг сайхан сэтгэлтэй эмэгтэй байна даа.
Райан: Амласнаа биелүүлдэг, бас сайхан сэтгэлтэй! Ухаантай, зоригтой. Энэ эмэгтэйд бүх юм байна!
Клара (дотроо): Өмнөх амьдралд Этан, Лейла хоёр намайг асар их өрөнд оруулсан. Z групп намайг барьж аваад өрөө төлж чадахгүй болохоор хар тамхины туршилтын золиос болгосон. Энэ амьдралд, тэр хоёр новш өмнө нь надад учруулсан тамлалаа, зуу дахин, нугалж төлнө. Хэнийг нь ч өршөөхгүй!
Эр: Мөнгө босгохоор яв. Гурван хоног өгье. Үлдсэн мөнгө, эсвэл барьцаа ирэхгүй бол, та нар яахаа бодоорой.
Этан: Мэдээж! Мэдээж! Санаа зоволтгүй, ноёд оо.
Лейла: Тэд бидэнд юу тарьсан юм бол? Хар тамхи биш байгаа?
Этан: Мэдэхгүй. Эмнэлэгт очиж шинжлүүлэх хэрэгтэй байх. Хэрэв шинэ төрлийн хар тамхи байсан бол бидний амьдрал дуусна.
Лейла: Энэ бүхэн тэр новшийн Кларагаас болсон. Хэрэв үнэхээр хар тамхи тарьсан бол амьдралыг нь там болгоно!
Этан: Ээж ээ, аав аа! Та хоёр биднийг аврахаар ирээ юу?
Дайан: Хүү минь! Чамайг яачихаа вэ? Тэр дээрэмчид араатан юмаа!
Рональд: Зүгээр үү?
Этан: Мэдэхгүй. Бидэнд хар тамхи тарьсан байх гэж бодож байна.
Дайан: Бурхан минь! Тэр новшнууд, хүүд минь яаж ингэж чаддаг байна аа?
Лейла: Тэр новшийн Клара байгаагүй бол ийм юм болохгүй байсан юм!
Дайан: Амаа тат! Клара бидэнд бүхнийг хэлсэн. Чиний хэрэг тарьдаг зангаас болж Этан ийм байдалд орсон. Чи бол ёстой гай дагуулсан амьтан!
Этан: Ээж ээ, худлаа! Клара үнэхээр биднийг зориуд ийм байдалд оруулсан.
Рональд: Юу? Яг юу болсон юм?
Лейла: Тэр новш X компанийг биднийг очихоос өмнө дампууруулчихсан байсан. Барьцаа хүчингүй болж, ноён Райан уурыг хүргэсэн. Бүгд түүний буруу!
Рональд: Байж боломгүй юм. Тэр компани чинь Кларагийн бүх насаа зориулсан зүйл шүү дээ.
Этан: Түүнийг юу ч үгүй хөөсөн болохоор ухаан нь самуурсан бололтой.
Дайан: Гэхдээ учир нь олдохгүй юм. Хэрэв тэр ингэж их өширхсөн юм бол биднийг чамайг аврахаар явуулах байсан гэж үү?
Лейла: Тэр эмэгтэй Этаныг одоо ч тавьж явуулж чадахгүй байна. Тэгээд ч тэр муу жаал Ноа бид хоёрыг холбосоор байгаа биз дээ?
Этан: Тийм ээ. Тэр намайг иргэж ирүүлэхийн тулд ийм юм хийж байгаа юм. Түүнийг ийм харгис гэдгийг яагаад өмнө нь анзаараагүй юм бол? Өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцахгүй юм байна. …Өө, тийм! Ээж ээ, аав аа, Ноа одоо ч та хоёртой байгаа биз дээ?
Дайан: Байгаа. Тэр жаалыг бид үнэхээр сайн харж байгаа.
Этан: Сайн байна. Тэр жаал бидний гарт байгаа цагт, Клара надад мөнгө олох арга олно
Рональд: Тэгвэл та хоёрын нууцалж байсан байшинг зарах шаардлагагүй биз дээ?
Дайан: Ашгүй дээ! Тэр байшин чинь бидний өтөл насны баталгаа. Зарчихвал бид яаж амьдрах болж байнаа?
Лейла: Санаа зоволтгүй, эгч ээ. Намайг байхад, бидний амьдрал улам илүү сайжирна.
Дайан: Хэрэг тарьж гай болохгүй л байвал би баярлах байна.
Этан: Тайвшир, ээжээ, аав аа. Муугаар бодоход ч Клара X компанид сэтгэлтэй хэвээр байгаа. Би компанийг буцааж өгч байгаа дүр эсгээд мөнгө салгана. Мөнгөө аваад хотоос явж, хэзээ ч эргэж ирэхгүй.
Рональд: Яг зөв. Этан зөв хэллээ. Бид Z групптэй муудалцсан. Тэр дээрэмчидтэй дахиж орооцолдох аюултай. Явах нь л хамгийн зөв.
Этан: За, яриагаа больё. Эхлээд эмнэлэгт очиж шинжилгээ өгье.
Лаура: Захирал аа, эцэг тогтоох шинжилгээний хариу гарлаа. Тэр хүүхэд үнэхээр таны төрсөн хүүхэд мөн байна.
Клара: Ноа...Миний Ноа.
Лаура: Хэрэв Рональдын гэрт байгаа хүүхэд Ноа юм бол эмнэлэгт байгаа нь…
Клара: Этан, тэр новшийн Лейла хоёрын хүүхэд байх.
Лаура: Юу?!
Клара: Явцгаая. Рональдын гэрт байгаа хүүхдийг авчиръя. …Бяцхан үр минь, жинхэнэ эцэг эх чинь чамайг яаж ашиглах гэж байгааг хармаар байна.
Этан:: Энэ муу жаал ёстой сайхан унтаж байна.
Лейла: Мэдээж. Рональд, Дайан хоёрыг сэрээхийг хүсээгүй болохоор тайвшруулах эм ихээр уулгасан.
Дайан: Тийм болохоор л ирснээсээ хойш ийм сонин байсан юм байна. Гэхдээ ийм жаахан хүүхдэд тайвшруулах эм өгөх нь зөв үү?
Лейла: Төрөх ёсгүй байсан өчүүхэн жаал. Бидэнд хэрэг болж чадвал тэр л түүний амьдралын хамгийн том үнэ цэнэ.
Рональд: Чи юу хийх гэж байгаа юм?
Этан: Хүүхэд ховор төрлийн эрхтний дутагдалтай, эмчилгээнд нь дор хаяж таван сая хэрэгтэй гэж хэлнэ. Клара төрсөн хүүгээ аврахын тулд, бүхнээ зарж мөнгө босгоно.
Дайан: Гэхдээ хүүхэд эрүүл харагдаж байна. Эмнэлгийн бичиг баримт үзүүлж чадахгүй бол Клара итгэнэ гэж үү?.
Лейла: Хэн хуурамч баримт хийх хэрэгтэй гэсэн юм?
Рональд: Юу гэсэн үг юм?
Дайан: Энэ юу вэ?
Лейла: Зүгээр л энгийн туулгах эм. Санаа зоволтгүй. Хүүхдийг шууд үхүүлэхгүй. Эхлээд бие нь усгүйжнэ. Нярай хүүхдийн бие маш эмзэг. Бага зэрэг усгүйжихэд л эрхтний дутагдал үүсэж болно.
Рональд: Этан, энэ чиний төрсөн хүүхэд шүү дээ. Заавал ингэж харгис хандах ёстой юм уу?
Этан: Энэ бол манай гэр бүлийн шившиг. Ингэж байж л жинхэнэ харагдуулна. Тэгэхгүй бол тэр новшийн Кларагаас яаж мөнгө салгах юм? Ээж, аав, энэ бүхэн манай гэр бүлийн сайн сайхны төлөө! …Амаа тат
Лейла: Миний бяцхан Жак! Ээжийгээ санасан уу?
Этан: Манай Жак улам чийрэг болчихож.
Лейла: Гэхдээ надад арай хөнгөн санагдаад байх юм.
Этан: Чи л тэгж бодож байгаа байх. Жэкийг аваад яв. Би тэр новшийн Клара руу залгая.
Клара: Хайрт үр минь, энэ амьдралд, би хэнд ч чамайг гэмтээхийг зөвшөөрөхгүй. Чамайг том болтол чинь хамгаална.
Лаура: Захирал аа, Этан байна.
Этан: Клара, муу мэдээ байна! Ноа гэнэт эрхтний дутагдалд орж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн. Хурдан ирээрэй!
Клара: Эрхтний дутагдал гэнээ? Яаж тийм юм болдог байна? Өчигдөр уулзахад зүгээр байсан шүү дээ.
Этан: Одоохондоо мэдэхгүй. Хурдан хүрээд ир!
Клара: За, Би одоо очлоо. …Эрхтний дутагдал гэнэ ээ? Тэр хоёр амьтнаас ч дор новшнууд!
Лейла: Новшийн Клара одоо ухаан алдаж байгаа байх даа.
Этан: Хэдийн уйлж байгаа биз.
Лейла: Түүнийг хурдан ирүүлэх хэрэгтэй. Эмч Ноагийн биеийн байдал маш хүнд, энэ шөнийг давах эсэх нь эргэлзээтэй гэсэн.
Этан: Тэгж болохгүй! Шаардлагатай бол эмээр дүүргэсэн ч хамаагүй, хэд хоног тэсэх ёстой. Эхлээд Кларагаар мөнгө босгуулна. Новш чинь хурдан иржээ.
Клара: Ноа! Миний хөөрхий хүү! Яаж ийм юм болчихов оо? …Этан, чи муу новш! Чи Ноаг сайн харж хандана гэж амласан биз дээ? Яаж ийм байдалд хүргэчихэв?
Этан: Хараал ид! Яаж намайг цохиж зүрхэлж байнаа? Мөнгөө авмагцаа чамаар хоёр дахин ихийг төлүүлнээ. …Уучлаарай, Клара. Энэ бүхэн миний буруу. Гэхдээ чиний ч бас буруу бий. Чи X компанийг сүйрүүлээгүй бол би Райаны хүмүүст баригдахгүй, Ноагийн эмчилгээний үнэ цэнтэй цагийг алдахгүй байсан.
Клара: Чи компанийг барьцаанд тавих гэж байгааг би яаж мэдэх юм бэ? Компанийн бүх хөрөнгө L групптэй хийх төсөлд зориулагдсан байсан. Одоо бүх зүйл сүйрлээ.
Этан: Тийм ээ, тийм, миний буруу. Гэхдээ одоо хэний буруу болохыг маргах цаг биш. Ноагийн биеийн байдал маш хүнд байна. Бид түүнийг аврах арга олох ёстой. Эмч түүний биеийн байдлыг тогтворжуулахад л дор хаяж таван сая хэрэгтэй гэсэн. Тэгсэн ч эдгэрэх баталгаа байхгүй.
Клара: Таван сая гэнээ? Яагаад ийм их мөнгө хэрэгтэй гэж?
Этан: Эрчимт эмчилгээний тасагт хоногт л арван мянга гаруй доллар зарцуулна. Наад зах нь нэг, хоёр сар хэвтэнэ. Дээрээс нь тусгай эм тариа, гарч болзошгүй хүндрэлүүдийн зардал гээд их мөнгө хэрэгтэй. Би эцэг эхээсээ мөнгө босгохыг хүссэн. Гэр бүлээрээ хамтарвал энэ бэрхшээлийг давж чадна.
Клара: Рональд байшингаа барьцаалж, чамайг суллуулаагүй билүү?
Этан: Тийм ээ. Тэд намайг суллуулахын тулд байгаа бүхнээ шавхсан. Харин энэ удаа Ноагийн бие муу байгаа болохоор зөвхөн зээл авч чадна. Тэд хөгширсөн. Би нэмээд ч бид нэг саяас илүүг босгож чадахгүй. Үлдсэн дөрвөн саяыг чи л олох хэрэгтэй.
Клара: Дөрвөн сая аа? Би яаж тийм их мөнгөтэй байх юм бэ?
Этан: Гэхдээ Ноа бидний хүүхэд. Бид түүнийг үхэхийг зүгээр харж болохгүй.
Клара (дотроо): Яагаад өмнө нь анзаараагүй юм бол? Араатан чинь! Чи үнэхээр жүжиглэхдээ гарамгай юм аа. …Ноа минь, өмнөх амьдралд энэ новш чамд юу хийсэн юм бол? Жүжиглэх дуртай юм биз дээ? Энэ хүүхэд үнэндээ өөрийн чинь төрсөн хүү Жэк гэдгийг мэдэхээр новшийн Лейла та хоёр яаж шаналахыг харахыг тэсэн ядан хүлээж байна. …За яах вэ. Намайг дампууруулсан ч хамаагүй, мөнгийг олохын төлөө бүхнийг хийнэ. Эмнэлэгт хамгийн сайн эмчилгээг нь хийлгээрэй.
Этан: Тэр новш үнэхээр ухаанаа алдчихаж. Ямар тэнэг юм бэ! …Бид Ноаг аварна. Клара, хоёр хоногийн дотор мөнгөө бэлдээрэй.
Клара (дотроо): Санаа зоволтгүй, …бяцхан үр минь. Өөрийгөө бодоорой.
Лейла: Юу болсон? Зөвшөөрсөн үү?
Этан: Мэдээж зөвшөөрсөн.
Лейла: Тэр тийм их мөнгө олж чадах болов уу? Чадахгүй бол энэ муу жаал Ноа үхэх нь яахав. Харин өрөө төлж чадахгүй бол бид өөрсдөө сүйрнэ.
Этан: Санаа зоволтгүй. Түүний нэр дээрх байшин дор хаяж хоёр, гурван сая хүрнэ. Дээрээс нь зээлийн картаа тултал ашиглаж, найз нөхдөөсөө зээлбэл дөрвөн саяыг олж чадна.
Рональд: Хоёр хоног өнгөрлөө. Клара яагаад сураггүй байгаа юм? Түүнд сануулсан уу?
Этан: Мэдээж тэгсэн. Бараг бүх мөнгөө цуглуулчихсан гэж хэлсэн.
Рональд: Бараг гэдэг нь хэд юм? Хэзээ авчрах юм?
Этан: Хэдийг босгосныг нь би мэдэхгүй шүү дээ.
Рональд: Новш чинь, юу яриад байгаа юм бол? Хэрэв мөнгөө олж чадахгүй бол Райаны хүмүүс чамайг аваад явна. Чи огт санаа зовохгүй байна уу?
Этан: Би үнэхээр мэдэхгүй байна. Хэтэрхий шахвал тэр сэжиг авна. Гэхдээ өнөө орой мөнгөө өгнө гэж амласан. Ямар ч байсан олсон мөнгөө яаралтай хэрэгцээнд өгнө гэсэн.
Дайан: Хэрэв хүрэхгүй бол яах юм?
Этан: Тэгвэл тэр байшинг түр барьцаалж дутууг нь нөхнө.
Рональд: Болохгүй! Тэр байшин бол бидний сүүлийн найдвар.
Этан: Аав аа, тэр байшинг би авсан. Хэрэв би аваад явбал таны ярих нөөц боломж гэж юу байх юм?
Лейла: Энэ хөгшин юу бодоод байгаа юм бол? Байшинг өөртөө авах гэж байгаа юм биш биз? Болохгүй ээ. Клараг хурдан мөнгө гарга гэж хэлэх хэрэгтэй.
Дайан: Аав нь тэгж хэлэх гээгүй байх аа. Ус уугаад, Кларагаас сураг хүлээж байя.
Лейла: Бяцхан үр минь шээчихлээ.
Дайан: Өхөөрдөм Жак минь! Сайн байна. Ямар их шээж байна аа. Эрүүл байгаагийн шинж шүү дээ. Эмнэлэгт үхлүүт байгаа Ноа шиг шээж ч чадахгүй байгаа юм биш.
Лейла: Наашаа ир, живхийг нь солиход тусал. …Эцэг эх чинь байшингаа барьцаалахыг хүсэхгүй байгаа юм биш биз?
Этан: Яалаа гэж дээ. Чи дэмий юм бодож байна.
Лейла: Кларад ямар нэг асуудал гарахгүй биз?
Этан: Тайван бай. Юу ч болохгүй.
Лейла: Үгүй ээ, дахиад залгаад асуу!
Этан: За
Лейла: Яасан бэ?
Этан: Хачин юм аа. Новш чинь яагаад утсаа авахгүй байгаа юм бол?
Дайан: Бурхан минь!
Рональд: Та нар хэн бэ? Гэрт минь зөвшөөрөлгүй орж ирж болохгүй!
Эр: Хэн байх нь чухал биш. Ноён Хэйс биднийг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан биз дээ?
Этан: Босс, хугацаа дуусаагүй байгаа. Та нар яагаад ирчихэв?
Эр: Тийм ээ. Хугацаа дуусаагүй. …Гэхдээ, манай компанийн хувьд цаг баримтлах нь нэр төрийн хэрэг. Зочдоо хүлээлгэж сандаргахгүйн тулд босс биднийг хагас цагийн өмнө ир гэж хэлсэн.
Лейла: Хагас цагийн өмнө гэнэ ээ? Маргааш биш билүү?
Эр: Та нар тоо бодож чаддаггүй юм уу? Бид та нарыг сулласан өдрөөс хойш дахиад хагас цаг нэмбэл яг 72 цаг болно. Нэг минут ч илүү биш, бас дутуу биш. Маргааш хүртэл хүлээвэл 80 гаруй цаг болно. Тэгвэл хүү нэмэгдэнэ.
Дайан: Дээрэмчид хүртэл цаг баримталдаг юм уу?
Эр: Мэдээж. 28 минут үлдлээ. Мөнгөө бэлдсэн гэж найдаж байна.
Рональд: Этан, мөнгө чинь юу болсон юм?
Этан: Санаа зоволтгүй. Мөнгө, бэлэн болно. Ямар ч асуудалгүй.
Эр: Хөөрхөн хүүхэд байна. Мөнгөө үнэхээр олсон гэж найдаж байна. Үгүй бол ийм хөөрхөн хүүхэд удаан амьдрахгүй ч байж мэднэ.
Лейла: Та нар яах гэж байгаа юм? Хүүхэд ямар ч буруугүй!
Эр: Манай босс ч бас буруугүй байсан. Гэтэл та хоёр завхай новш түүнд гай тарьсан биз дээ. 23 минут үлдлээ. Этан, бэлэн үү?
Этан: Клара, бурхны нэрээр гуйя. Утсаа аваач!
Райан: Утсаа авахгүй юм уу?.
Клара: Зүгээр дээ. Чухал хүн биш.
Райан: Чи үнэхээр сайн хүн юм. Надад Этаны хаягийг өгөөгүй бол би хохирлоо авч чадахгүй байх байсан.
Клара: Зүгээр дээ. Гэмгүй хүмүүсийг дээрэлхүүлж байгааг харахаар дургүй хүрдэг юм.
Райан: Хатагтай Клара, та үнэхээр гайхалтай хүн юм! …Тэр намайг шударга хүн гэж хэллээ. Анх удаа ийм үг сонсож байна.
Клара: Этан одоо хүртэл хангалттай мөнгө босгоогүй бололтой. Өрөө төлөх хугацаагаа нь хэтэрчихлээ.
Райан: Харамсалтай юм. Тэгвэл гэр бүлийг нь бүгдийг энд урья даа. Тэр новш дахиад л миний итгэлийг алдлаа.
Клара: Райан, та миний төлөө ийм их зүйл хийж байгаа болохоор нэг жижигхэн хүсэлт тавьж болох уу?
Райан: Ямар хүсэлт вэ?
Клара: Этан бид хоёр салахад тэр хүүхдийн минь асрамжийг авсан. Танай хүмүүс гэр бүлийг нь авчрахдаа хүүхдийг ч бас авчрах байх. Ноён Райан, тэр хүүхдийг надад өгч болох уу?
Райан: Мэдээж. Би ээж хүн бүрийг хүндэлдэг. Тэгээд ч энэ бүхний буруутан нь Этан, Лейла хоёр. Хүүхэд ямар ч буруугүй. Би гэр бүлийнхнийг нь хохироох хүн биш.
Клара: Таныг сайхан сэтгэлтэй хүн гэдгийг мэдэж байсан юм. Миний зөв байж. Боломж гарвал, ачийг тань хариулнаа.
Райан: Сайн хүн гэнэ ээ? Би юу?
Дайан: Гуйя, тэрнийг зодохоо боль л доо. Түүнийг алах нь байна шүү дээ!
Эр: Тайвшир. Бид түүнийг алахгүй. Үхчихвэл хэн өрийг маань төлөх юм? Зүгээр л сургамж өгч байна. ноён Райаныг тэнэг гэж бодохыг нь зогсоох хэрэгтэй.
Этан: Босс! Би буруугаа ойлголоо. Би ямар ч буруугүй! Тангараглая. Битгий зодооч! Надад мөнгө байгаа. Зодохоо боль л доо. Мөнгө байгаа.
Эр: Мөнгөтэй байсан юм бол яагаад өгөөгүй юм? Зодуулж байж л үнэнээ хэлдэг юм уу?!
Этан: Өршөөгөөч, Битгий зодоо л доо! Аав аа, тэдэнд байшингийн гэрчилгээгээ өгөөч!
Дайан: Рональд, хүүгээ үхтэл нь зодуулж байгааг зүгээр хараад сууж болохгүй. Тэр чинь бидний ганц хүү!
Рональд: Ойлголоо
Эр: Ямар хачин эцэг вэ! Хүүгээ үхэх шахтал зодуулж байж л гэрчилгээг нь өгдөг байна шүү. …Энэ байшин дээд тал нь гурван саяын үнэтэй юм байна. Дахиад нэг сая дутуу байна.
Этан: Босс, үлдсэн нэг саяыг би удахгүй олж өгнө. Клара л утсаа авахгүй байна. Намайг түүн дээр аваач. Тэгвэл мөнгийг нь өгье.
Эр: Би чамайг дагаж хаа сайгүй явах завгүй. Эхлээд надтай яв. Клара дээр оч, мөнгөө төлсний чинь дараа ярилцъя. …Та нар, бүгдээрээ хамт яв!
Рональд: Бид үүнд ямар ч хамаагүй. Байшингийн гэрчилгээг өгсөн шүү дээ.
Дайан: Яагаад биднийг авч явах гээд байгаа юм?
Эр: Бид та нарыг барьцаалаагүй. Зүгээр л манай компанид зочлохыг урьж байна.
Лейла: Үгүй ээ, намайг битгий авч яваач! Би хүүхдээ харах ёстой.
Эр: Хүүхдийг нь ав!
Этан: Босс, намайг л аваад яв. Тэд хэрэггүй!
Эр: Тийм юм байна. Тэгвэл чи энд үлд, мөнгөө ол. Бусдыг нь авч явна. Мөнгөө авчирвал тэднийг суллана. Ингэвэл чи бүгдийнх нь төлөө өөрийгөө золиослох шаардлагагүй болно.
Лейла: Үгүй ээ! Миний хүүхэд! Хүүхдийг минь битгий аваач!
Этан: Босс, хүүхэд ямар ч буруугүй шүү дээ!
Эр: Бид хүүхдэд гар хүрдэг мангас биш. Та нарыг элдэв юм хийлгэхгүй байлгахын тулд хүүхдийг харж байна. Гэхдээ манай хүмүүс ширүүн зантай. Хүүхдийг сайн асарч чадахгүй байж магадгүй. Этан, мөнгөө хурдан авчирсан нь дээр шүү!
Этан: Бурхан минь, би ямар нүгэл хийсэн юм бэ?
Клара: Ноён Райан, ийм өгөөмөр хандсанд маш их баярлалаа.
Райан: Зүгээр дээ. Гэхдээ та үнэхээр өгөөмөр хүн юм. Тэр хоёр таныг ингэж хохироочхоод байхад та хүүхдийг нь хүртэл аварч байна. … яагаад Клара үргэлж ийм дотно санагддаг юм бол гэж боддог байлаа. Ээжтэй минь жаахан адилхан юм байна.
Клара: Хүүхэд ямар ч буруугүй. Этан, Илла хоёр өөрсдөө ийм байдалд орсон. Гэмгүй хүүхдийг хэрэгт хутгах ёсгүй.
Эр: Этан хэлэхдээ үлдсэн мөнгийг Клара авхайгаас авна гэсэн. Үнэн эсэхийг нь мэдэхгүй байна.
Клара: Миний бүх мөнгө, хөрөнгийг Этан авсан. Надад хаанаас мөнгө байх юм бэ?
Эр: Тэгэхээр тэр новш дахиад л худлаа хэлжээ?
Райан: Чи мөнгөгүй, бас хүүхэд асрах хэрэгтэй юм байна. Хүсвэл би чамд мөнгө зээлдүүлж болно. Эсвэл манайд ажиллаж болно.
Эр: Босс, энэ чинь юу вэ? Бид өр барагдуулахаар ирсэн болохоос буяны ажил хийхээр ирээгүй шүү дээ!
Клара: Сайхан сэтгэл гаргасанд баярлалаа. Би эхлээд найзындаа очно, дараа нь ажил хийж мөнгө олно. Бид амьдралаа авч явж чаднаа.
Райан: Ямар сайхан сэтгэлтэй эмэгтэй вэ! Этан ийм сайн эхнэрээ хайрлаж, халамжилж чадсангүй. Дараа нь би түүнд сайн гэгч нь сургамж өгнө. Тэгэхгүй бол энэ явдлыг зүгээр өнгөрөөж чадахгүй.
Эр: Босс маань үнэхээр шударга хүн юм аа!
Клара: Ноён Оуэн, та энд юу хийж яваа юм бэ?
Оуэн: Яагаад утсаа авахгүй байгаа юм?
Клара: Утас маань эвдэрчихсэн. Одоохондоо засуулж амжаагүй байна. Намайг хайсан юм уу? …Энэ хүн яагаад ийм байгаа юм бол? Надтай зууралдаад байгаа юм биш биз дээ?
Оуэн: Энд ярилцах тохиромжгүй байна. Дотогш орцгооё.
Клара: бид хоёрт ярилцах тийм ч чухал зүйл байхгүй гэж бодож байна, ноён Оуэн.
Оуэн: Сайн байна. Чи надад хоёр дахь удаагаа татгалзаж байна.
Клара: Яг юу хүсээд байгаа юм?
Оуэн: Таны санал болгосон төсөл. Би их сонирхож байна.
Клара: Уучлаарай, гэхдээ би тантай хамтран ажиллах боломжгүй болсон.
Оуэн: Зүгээр ээ. Тэгвэл таныг ажилд авъя.
Клара: Би одоохондоо ажил хийх бодолгүй байна. Зүгээр л амарч авмаар байна. Өмнөх амьдралдаа би өөрийгөө эцтэл ажилласан ч ганц ч өдөр амарч үзээгүй. Харин энэ амьдралдаа бяцхан Ноагийнхаа өсөж торнихыг дэргэдээс нь харна. Түүнээс гадна компаниас авсан мөнгө биднийг хэсэгтээ хангалттай сайхан амьдруулахад хүрнэ. Тэнэг л биш бол дахиад ажилдаа орохгүй.
Оуэн: Чи гурав дахь удаагаа татгалзлаа.
Клара: Энэ хүн захирангуй захирлын дүрд бүрэн автчихсан юм биш биз дээ?
Оуэн: Надтай хамтран ажиллавал жилд 10 сая, дээрээс нь төслийн ашгийн 30 хувийг өгье.
Клара: ноён Оуэн, дотогш орж ярилцъя.
Оуэн: За тэгье.
Клара: Новш гэж! Би зарчимгүйдээ биш л дээ. Энэ хүн арай л их мөнгө амлаад байна.
Оуэн: Нимбэгтэй ус байхад болно.
Клара: Мэдээж. Новш гэж? Намайг зарц шигээ үзээд байгаа юм уу?
Этан: Клара! Клар! Чи хаана байна аа?
Клара: Этан? Чамд юу тохиолдсон юм бэ? Ноён Райаны хүмүүс үнэхээр өршөөлгүй юм.
Этан: Яагаад утсаа авахгүй байгаа юм? Чамаас болоод манай гэр бүл тэр чигтээ сүйрэх шахсаныг мэдэж байна уу?
Клара: Юу болсон юм?
Этан: Өө, Гайхалтай! Муу өлөгчин. Бид үхтлээ зодуулж байхад чи энд танихгүй эртэй сээтэгнээд сууж байдаг! Муу өлөгчин.
Клара: Этан, бид хоёр салсан. Миний юу хийх чамд хамаагүй. Надтай хүндэтгэлтэй харьц!
Этан: Муу өлөгчин. Чи одоо ч бултах гээд байна уу? Чамайг би…
Клара: Этан, хэрүүл өдөхөө боль! Ноаг аврах мөнгө олохын тулд би чадах бүхнээ хийж байна.
Оуэн: Хатагтай Клара мөнгөөр дутаагүй гэж хэлээгүй бил үү?
Клара: Энэ хүн ямар их юм ярьдаг юм бэ? …Ноён Оуэн, яриагаа үргэлжлүүлэхээс өмнө би эхлээд энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй боллоо.
Оуэн: Танд туслах хүн хэрэгтэй юу?
Клара: Түр гараад хүлээж болох юм.
Оуэн: Зүгээр ээ. Би хүлээж байя.
Клара: Энэ хүн үнэхээр итгэмээргүй юм. … Этан, чамд анхааруулъя. Элдэв асуудал битгий үүсгээрэй. Ноён Оуэнийг уурлуулчихвал би мөнгө олох боломжгүй болж магадгүй.
Этан: Чи түүнээс мөнгө зээлэх гэж байгаа юм уу? Тэр новштой үнэхээр орооцолдчихсон юм уу? Намайг хуурсан хэрэг үү? За яах вэ. Одоохондоо тэвчье. Гол нь эхлээд мөнгөө л олж авъя.
Клара: Надад өөр сонголт алга. Маш их мөнгө шүү дээ. Ийм их мөнгийг би яаж амархан олох юм бэ?
Этан: Чи байшингаа барьцаална гэсэн биз дээ?
Клара: Энэ байшин дээд тал нь хоёр саяын үнэтэй. Чамд дөрвөн сая хэрэгтэй биз дээ? Ийм байшин худалдаж авч чадах хүн олон биш. Ноён Оуэн тэдний нэг.
Этан: Тэгэхээр чи байшингаа зарах гэж байгаа юм уу? …Байшингаа шууд Райанд өгвөл надад юу ч үлдэхгүй. Харин дөрвөн сая бэлэн мөнгө болгож чадвал би гурван саяын ашигтай үлдэнэ. Эхлээд энэ тэнэг эмэгтэйг тайвшруулах хэрэгтэй.
Клара: Өөр яана гэж бодсон юм? За яах вэ. Ноа байгаагүй бол би чамтай зууралдахгүй байсан юм. Гэртээ харьж, миний мэдээг хүлээ.
Этан: Клара, Ноад тохиолдсон явдлын дараа бид хоёр л жинхэнэ гэр бүл юм байна гэдгийг ойлгосон. Би буруутай. Энэ бүхнийг даван туулсны дараа бид дахин бүтэн гэр бүл болж чадна.
Клара: Тэр тухай дараа ярья. Эхлээд мөнгө олж, хүүхдээ аваръя.
Этан: Тэгвэл надаар хийлгэх зүйл байна уу?
Клара: Эмнэлэг рүү очоод хүлээж бай. Бүх зүйл шийдэгдмэгц чам дээр очно.
Этан: За. …Ноён Оуэн, уучлаарай. Таныг эвгүй байдалд оруулчихлаа. Намайг уучилна гэж найдаж байна. …Та нар муусайн заваан хоёр урвагч! Та хоёрын эсрэг баримт олдох л юм бол үзүүлээд өгнө өө. Эмнэлэг рүү яв! Одоо.
Оуэн: Яасан? Танай гэр бүлийн хүн өвдсөн юм уу?
Клара: Юу ч биш ээ. Хамтын ажиллагааныхаа талаар ярилцъя.
Оуэн: Энэ эмэгтэй үнэхээр зовлонгоо дотроо хадгалж чаддаг юм байна. Хамгийн дотнын хүн нь болох нөхөр нь урваж, юу ч үгүй орхижээ. Өөрийнхөө хичээл зүтгэлээр босгосон компанийг нь булааж авсан. Одоо гэр бүлийнх нь хүн өвдсөн байхад ч ийм тайван байна. Хамтрагч болоход яг тохирох хүн байна. …Таны саналд шууд дамжуулалтаар борлуулалт хийж, L группын бараа бүтээгдэхүүнийг хурдан борлуулан, хөрөнгийн эргэлтийг сайжруулж, цаашлаад орлогын дээд хязгаарыг давж чадна гэсэн байсан. Магадлал нь хэр өндөр вэ?
Клара: Бараа бүтээгдэхүүний нөөцийг, 100 хувь борлуулж чадна. Харин орлогын дээд хязгаарын хувьд, би тэгэж амлаж чадахгүй. …Өмнөх амьдралдаа, L групп шууд дамжуулалтын борлуулалтын өсөлтийг ашиглаж чадаагүйгээс, өрсөлдөгчдөдөө бут цохиулсан. Тэр үеийн туршлага, мэдлэгтээ тулгуурлавал, бараа бүтээгдэхүүний нөөцийг борлуулах амархан.
Оуэн: Итгэлтэй байгаа юм уу? Намайг хуурах гэж байгаа юм биш биз?
Клара: Таныг яаж хуурч зүрхлэх билээ? Та тийм амархан хууртах хүн биш. L группын чадавхыг хүн бүр мэднэ.
Оуэн: Сайн байна. Тэгвэл хамтын ажиллагаагаа эхлүүлье.
Клара: Ноён Оуэн, та ингэж амархан шийдэж байгаа юм уу?
Оуэн: Би эргэлздэг хүнтэй хамтарч ажилладаггүй. …Энэ бол эхний сарын цалингийн урьдчилгаа. Хүрэлцэхгүй байвал, надад хэлээрэй.
Клара: Тэр ч бодолтой хүн юм байна шүү.
Этан: Үгүй ээ, байж боломгүй юм! Клара яаж Ноаг орхиод намайг үхэлд хүргэх харгис байж чадах юм бэ? Утас нь л цэнэггүй болсон байх. Тийм ээ.
Эм хоолой: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.
Этан: Боломжгүй! Үгүй!... Боломжгүй! Боломжгүй!
Райан: Ноён Этан, 12 цагийн хугацаа бараг дууслаа. Та барьцааны мөнгөө авчрахгүй юм уу?
Этан: Ноён Райан, намайг өршөөгөөч. Жаахан хугацаа өгөөч. Би бараг л мөнгөө босгож байна. Хүүхэд болон эцэг эхийг минь битгий зовоогоорой.
Райан: Тайван бай. Тэд хоол идээд, унтаж амарч байгаа. Гадаа гарч цэвэр агаар амьсгалахыг л хүсэж байгаа байх.
Этан: Ноён Райан, би Лейлатай түр ярьж болох уу?
Райан: Мэдээж. Хүссэнээ хийж болно.
Этан: Баярлалаа, ноён Райан. Баярлалаа.
Лейла: Этан, новш минь! Яагаад мөнгөө авч ирэхгүй байгаа юм бэ? Жакийг авч явсан нь ямар аюултай болохыг мэдэж байна уу? Тэр чинь бидний хүүхэд!
Этан: Би ч бас санаа зовж байна. Гэхдээ надад нэг асуудал гараад... Тэр новшийн Клара дахиад утсаа авахгүй байна.
Лейла: Юу? Чи мөнгийг олж чадна гэж хэлээ биз дээ? Ямар ч хэрэггүй амьтан!
Этан: Юу болоод байгааг ойлгохгүй байна. Бидэнд ердөө нэг сая л дутуу байгаа. Чи өөрөөсөө жаахан мөнгө гаргаж чадах уу? Би чамд өмнө нь хангалттай их мөнгө өгсөн шүү дээ.
Лейла: Тэр мөнгө бол минийх.
Этан: Юу?
Лейла: Үгүй ээ, би тэр мөнгийг Жакийг том болоход нь зориулж хадгалж байсан юм. Чамд өөр арга үнэхээр алга уу?
Этан: Байсан бол чамаас асуух уу?
Лейла: Хүлээгээрэй! Нэг юм санаанд орлоо. Нялх хүүхдийн эрхтэн худалдаж авна гэж байсан хүнийг санаж байна уу? Тэд нэг саяас дээш мөнгө санал болгож байсан.
Этан: Мэдэхгүй юм. Ямар нэг зүйл буруугаар эргэвэл яах юм?
Лейла: Эрчимт эмчилгээнд байгаа тэр Ноа угаасаа үхэх гэж байгаа. Түүнийг ашиглаж болох эрхтэн бүрийг нь зарчихъя л даа.
Этан: Намайг харгис гэж битгий буруутгаарай. Чамайг аврахгүй байгаа, тэр новшийн ээжийгээ л буруутга!
Эр: Энэ хүүхдийн биеийн байдал тийм ч сайн биш юм. Их мөнгө хүрэхгүй байх гэж айж байна.
Этан: Гуйя, Буруугаар ойлгож болохгүй шүү. Тэр зүгээр л шингэн алдсан. Эрүүл саруул. Та өөрөө аваад хэсэг асарч сувилж ч болно.
Эр: Бид хүн наймаалдаг хүмүүс биш.
Этан: Тэгвэл хараад, юу хэрэгтэйгээ хэл.
Эр: Зүрх, уушги илүү үнэтэй. Гэхдээ авбал хүүхэд үхнэ. Харин бөөр, элэгний эд, үүдэл эс зэрэг нь нөхөн төлжих боломжтой. Өөрөө шийд.
Этан: Бүгдийг нь заръя! Бүгдийг нь!
Эр: Та итгэлтэй байна уу?
Этан: Мэдээж, …муу новш минь! Ээжийгээ л буруутга!
Райан: Ноён Хэйс цаг баримталдаггүй байж болох ч, эцэст нь амласнаа биелүүллээ.
Этан: Мэдээж, мэдээж. Ноён Райан, танд учруулсан хохирол бидний хайхрамжгүй байдлаас боллоо.
Райан: Хоосон үгээр намайг аргалах хэрэггүй. Чи дотроо намайг аль хэдийн арван мянган удаа хараасан биз дээ? Тэр хамаагүй ээ. Энэ ажилд, итгэлцэл л хамгийн чухал. Эхлээд надад худал хэлсэн. Одоо өрөө төлсөн болохоор, тэнднийгээ очиж ав.
Этан: Баярлалаа, ноён Райан. …Энэ бүхэн Кларагаас боллоо. Муу өлөгчин. Тэр новш байгаагүй бол, би ийм их зовлон амсахгүй, дээрээс нь таван саяын алдагдал хүлээхгүй байсан! Заавал хариугаа авнаа!
Лейла: Ямар ч хэрэггүй амьтан! Яагаад ийм удаж байгаа юм? Би ямар их өвдөж байгааг мэдэж байна уу?
Этан: Чи л ийм байдалд хүргэсэн биз дээ.
Лейла: Чи… Чи намайг цохичихлоо! Этан, галзуурчихаа юу?
Этан: Галзуурсан нь чи өөрөө! Хүүхэд хаана байна?
Роналд: Боль! Эхлээд өрөө төлчихөөд гэрийн асуудлаа ярья.
Дайан: Гэр ээ? Ямар гэр? Байшингаа барьцаанд тавьчихсан. Бид гудамжинд гарах нь байна шүү дээ!
Лейла: Клара дээр очиж үнэнийг нэхэцгээе. Энэ бүхэн түүний буруу!
Этан: Тэгье. Тэр новшийг олж очъё!
Дайан: Хүлээ! ! Хүүхэд ? Хүүхэд хаана байна?
Лейла: Хурдал! Ноён Райан дээр очиж хүүхдээ буцааж авъя!
Этан: Босс, миний хүүг цаашид харж хандах шаардлагагүй.
Эр: Тэгж болохгүй.
Этан: Юу гэсэн үг вэ? Ноён Райан хүүхдийг минь ашиглаад биднийг дахиад дарамтлах гэж байгаа юм уу?.
Эр: Дарамтлах аа? Энэ бол хамгаалалт. Ноён Райан сайхан сэтгэлтэй хүн. Тэр хүүхдийг танай гэр бүлд зовж байгааг хараад тэвчихгүй. …Үүнийг эхлээд хар.
Этан: Үгүй ээ! Боломжгүй! Босс, та биднийг айлгах гэж байгаа биз дээ? Бид яаж ДОХ-ийн халдвартай болчихдог юм?
Лейла: Хүүхэд хаана байна? Хаана байгаа юм? ...Үгүй ээ! Яаж ийм байж болох юм? Би лимфома өвчтэй болчихсон гэж? Та биднийг хуурч байна!
Эр: Бид та хоёроор өрөө төлүүлэхийн тулд хар тамхины туршилтад оруулах гэж байсан юм. Тиймээс эмнэлгээс та нарын шинжилгээний хариуг авсан. Ийм зүйл илэрнэ гэж бодсонгүй. Итгэхгүй байвал, өөрсдөө эмнэлэгт очиж шалгуул. Аан тийм, хүүхдээ буцааж авахыг хүсэж байна уу?
Дайан: Этан, чи хаашаа яваад байгаа юм? Биднийг хүлээ л дээ!
Эр: Хөөрхий хүүхэд
Эмч эр: Энэ мэдээг дуулгахад хэцүү байна. Гэхдээ шинжилгээний хариу үнэн. Ноён Хэйс ДОХ-ийн халдвар авсан бас хатагтай Мурт халдаасан байна. Үүний улмаас түүний лимфома өвчин үүссэн. Харамсалтай нь түүнд тийм ч их хугацаа үлдээгүй байх.
Лейла: Боломжгүй, эмч ээ! Өмнө нь эрүүл саруул байсан. Эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгуулахаасаа өмнө бүрэн шинжилгээ өгсөн. Бүх зүйл хэвийн байсан. Шинжилгээний хариу буруу байж болох уу?
Эмч: Таны хавдар саяхнаас л идэвхжсэн байна. Бид донорын эдэд лимфомын эс байсан бөгөөд шилжүүлэн суулгах үед дамжсан гэж сэжиглэж байна. Харин ДОХ-ийн халдвар таны дархлааг сулруулж, өвчнийг улам хүндрүүлсэн.
Лейла: Чамаас л болсон. Энэ бүхэн чиний буруу. Новш минь! Чи намайг алах гэж оролдлоо! Муу алуурчин!
Этан: Тайвшир, Лейла. Тайвшир! Би ч бас хохирогч шүү дээ. Энэ бүхэн Кларагаас болсон. Тэр л хийсэн байх ёстой!
Роналд: Бид юу хийчихсэн юм бэ? Яаж ийм зүйл болчихов оо?
Дайан: Бурхан минь! Манай гэр бүл ямар нүгэл үйлдсэн гэж ийм зовлон амсах ёстой юм бэ?
Лейла: Клара! Муу новшийн Клара! Би түүнийг ална гэж тангараглая!
Оуэн: Ямар сайхан мэдээ вэ! Туршилтын ганцхан шууд дамжуулалтаар ийм их бараа борлуулчихлаа. Шууд дамжуулалтын борлуулалтын хүчийг би үнэхээр дутуу үнэлжээ. ... Тэр намайг огтхон ч гонсойлгосонгүй. Ийм богино хугацаанд, ийм үр дүн гарна гэж бодсонгүй. Үүнийг бүрэн хэрэгжүүлвэл өнгөрсөн жилийн алдагдлаа зургаан сарын дотор нөхөж чадна. Тэгвэл ТУЗ-ийн тэр хөгшин гишүүд ам ангайх ч үгүй болно.
Клара: Сайжруулах зүйл олон байгаа ч, гэхдээ, эхлэл маш сайн байлаа гэж бодож байна.
Лаура: Манай захирал энэ төслийн төлөө хэдэн өдөр шахам унтаагүй шүү дээ.
Клара: Үнэндээ, сүүлийн хэдэн өдөр Ноа шөнө уйлагнаад байсан юм. Тиймээс л би унтаж чадаагүй.
Оуэн: Санаа зоволтгүй. Хэрэв миний сул тал гэвэл, би харамч хүн биш. Төсөл маань амжилттай, саадгүй явагдаж байвал урамшуулал харамлахгүй. Цаашлаад нэмэлт зүйл гарвал бүр ч илүүг өгөх болно.
Эм: Ноён Оуэн, хатагтай Кларатай уулзахаар хоёр хүн ирлээ. Доод давхарт үймээн тарьж байна.
Оуэн: Тэд хэн юм?
Эм: Нэгийг нь Этан, нөгөөг нь Лейла гэдэг. Бид хамгаалалтын ажилтнуудаар гаргуулсан ч тэд маш их ууртай байна. Компанид асуудал үүсгэх вий гэж санаа зовж байна.
Клара: Тэднийг хурлын өрөөнд хүлээлгэж бай.
Оуэн: Тусламж хэрэгтэй юу?
Клара: Нөхцөл байдлыг хянахын тулд хамгаалалтын ажилтнуудыг дуудаж магадгүй Ноён Оуэн,
Оуэн: Та эрсдэл гаргах хэрэггүй. Үүнийг надад даатга.
Клара: Би өөрөө нүүр тулах ёстой.
Оуэн: За ойлголоо. …Зөрүүд эмэгтэй юм.
Лаура: Дарга аа, та тэдэнтэй биечлэн уулзах шаардлагагүй байх. Ноён Оуэнд даатгасан нь дээргүй юу?.
Клара: Үгүй ээ. Би тэднийг одоо ямар болсныг өөрийн нүдээр харах хэрэгтэй. Үгүй бол энэ бүхний утга учир юу байх билээ?
Даунс: Бүх зүйл бэлэн. Шилжүүлэн суулгах ажил дууссаны дараа ДОХ-ийн халдвар үүсэхээр бол халдвар авах, өвчин сэдрэх магадлал бараг 100 хувь байна.
Клара: Сайн байна. Этан, Лейла, би та нарт арав дахин, бүр зуу дахин хариуг чинь барина гэж хэлсэн биз дээ!
Лейла: Клара! Чи муу өлөгчин! Чи үнэхээр энд байж шүү!
Клара: Би энд ажилладаг. Энд байх нь тийм сонин байна уу? Харин та хоёр энд юу хийж яваа нь л сонин байна.
Этан: Клара, Надад юу хийчихсэн юм?
Клара: Би юу? Би юу ч хийгээгүй.
Этан: Би ДОХ-ийн халдвар авсан! Лейлагийн шилжүүлэн суулгуулсан эвэрлэг бүрхэвч хавдрын эс агуулж байсан. Энэ чиний хийсэн хэрэг үү?
Клара: Яаж ийм хайхрамжгүй байж чаддаг байна аа? Ийм өвчин тусчихсан байх гэж! Үүнийг эмчилж болох уу?
Лейла: Клара, новш минь! Чи яагаад надад ингэж хандсан юм бэ?
Клара: Лейла, ДОХ-ийн халдвар дээр хавдар нэмэгдсэн бол саяхан эвэрлэг бүрхэвч суулгуулсан хүнд маш хүнд мэдээ. Хэт их уурлаж, бухимдвал эвэрлэг бүрхэвч чинь салж магадгүй. Тэгвэл чи дахиад сохорно. Гэхдээ чамайг зөвхөн Этаны эвэрлэг бүрхэвч л аварч чадна гэж бодож байна. Аан тийм, тэр ч бас ДОХ-ийн халдвартай. Түүнийхийг авбал бүр дордоно.
Этан: Клара, чи яаж ийм харгис байж чаддаг байна аа? Чи жинхэнэ хорон санаатан!
Клара: Би харгис гэнэ ээ? Чи энэ новштой миний араар олон жил явсан. Манай гэр бүлийн мөнгийг авах гэж хуйвалдсан. Намайг эвэрлэг бүрхэвчээ өгөхөд хүртэл хуурах гэж оролдсон. Өөрсдийгөө ямар харгис байснаа нэг удаа ч болов бодож үзсэн үү?
Этан: Чи бидэнд өртэй байсан! Чи араас минь гүйж, Лейлатай уулзах цагийг минь хомсолсон. Тэгээгүй бол тэр осолд орж, сохрохгүй байсан. Энэ бүхэн чамаас болсон! Эвэрлэг бүрхэвчээ өгөх нь чиний хийх ёстой хамгийн наад захын зүйл байсан!
Лаура: Боль доо! Ичгүүргүй тэжээвэр эр минь! Чи сохор дүр эсгэж, даргынхаа өрөвдөх сэтгэлийг ашиглан түүнийг хуурч, өөртэйгөө гэрлүүлсэн. Чи бол жинхэнэ луйварчин!
Этан: Амаа тат! Чамаас хэн асуусан юм? Клара, чи бидний эмчилгээний зардлыг төлөхгүй бол бид бүгдээрээ хамтдаа сүйрнэ шүү!
Клара: Дахиад сүрдүүлээд үз! Цагдаа ирэхээр энэ үгээ хэлээрэй.
Лейла: Клара, чи биднийг юу ч хийж чадахгүй гэж бодоо юу?
Клара: Өөр юу хийж чадах юм? Сонсъё л доо.
Этан: Чи жинхэнэ хүүгээ хаана байгааг мэдмээргүй байна уу?
Клара: Ноа юу? Тэр эмнэлэгт байгаа биз дээ? Би эмчилгээний төлбөрийг нь төлчихсөн. Юундаа инээгээд байгаа юм бэ?
Этан: Тэнэг хүүхэн. Тэнд байгаа хүүхэд чиний хүү Ноа биш! Зүгээр л нэг өнчин хүүхэд. Чамаар мөнгө босгуулахын тулд зохиосон луйвар байсан юм. Харин жинхэнэ хүү Ноа чинь одоо ч Райаны гарт байгаа!
Клара: Юу гэнэ ээ? Ноа яагаад Райаны гарт байгаа юм?
Лейла: Тэр үед чи зориуд цаг хожиж, мөнгө босгохгүй байсан. Тэгээд Райаны хүмүүс ирж манай гэр бүлийг барьцаалсан. Эцэст нь биднийг сулласан ч Ноаг авч үлдээд хоёр саяыг нэхсэн.
Этан: Бидэнд алдах зүйл үлдээгүй. Ноаг дахин харахыг хүсвэл өнөө орой энэ хаягаар хоёр сая авчир! Бид Райаны хүмүүстэй нүүр тулж уулзаад Ноаг буцааж авна. Гэхдээ эмчилгээний зардалд чи бидэнд дахиад гурван сая өгөх ёстой!
Клара: Ичгүүргүй новшнууд! Этан, Ноа чиний ч бас хүүхэд шүү дээ!
Этан: Надад хамаагүй! Би угаасаа үхэх гэж байгаа. Түүнээс гадна би хүссэнээрээ олон хүүхэдтэй болж чадна. Харин чи яах юм? Юу ч хийхгүй сууж байгаад, тэр амраг Оуэнтайгаа дахиад хүүхэдтэй болчих!
Лейла: Клара, сайн бодоорой.
Лаура: Дарга аа, энэ үнэн юм уу? Та Ноаг хэдийн буцааж аваагүй бил үү?
Клара: Санаа зоволтгүй. Тэд намайг сүрдүүлэх гэж байгааг мэдэж байна. Гэхдээ би ч бас тэдэнд гэнэтийн бэлэг барьж болохгүй гэж үү?
Оуэн: Тэр эмэгтэй! Ийм байдалд хүрчихээд ч бууж өгөхгүй юм. Ямар тэнэг юм бэ!
Эр: Энэ төсөл хатагтай Кларагаас хамаарах бололтой. Бид Райаны хүмүүстэй холбогдож, түүний асуудлыг зохицуулж өгөх үү?
Оуэн: Түүнийг мэдэх болохоор миний тусламжийг хүлээж авахгүй байх. Райаны хүмүүстэй холбогдож, байршлыг нь баталгаажуул. Манай хүмүүсийг урьдчилан явуулж, асуудлыг нь зохицуул. Кларагийн аюулгүй байдал хамгийн чухал.
Эр: Ноёнтоон, та анх удаа өөр хүний сэтгэлийг бодож байна шүү.
Оуэн: Ажлаа хий! Тэнэг эмэгтэй.
Лейла: Тэр үнэхээр ирэх болов уу? Цагдаа дуудчихгүй биз дээ?
Этан: Тайван бай. Би түүнийг мэднэ. Тэр зөөлөн сэтгэлтэй, ялангуяа өөрийнхөө хүүхдийн тухайд. Эрсдэл гаргахгүй. Мөнгөө төлөөд л асуудлаас гарахыг хүснэ. Түүнээс гадна одоо Оуэнтай орооцолдсон. Мөнгөний асуудал байхгүй.
Лейла: Тэр новш үнэхээр азтай юм аа. Ноён Оуэн түүнээс юу олж хардаг байна аа?
Этан: Жүжиглэх чадвар нь л байх. Тэр эмэгтэйн жүжиглэлт намайг хүртэл олон жил хуурсан. Зэвүүн амьтан!
Лейла: Гэхдээ чи ухаантай юм аа. Тэр жаахан хүүхдийг сүүлчийн удаа ашиглаж болохыг мэдсэн байна. Энэ удаа мөнгийг аваад бид бүрмөсөн алга болно.
Этан: Даанч Жакийг авч явж чадахгүй нь.
Лейла: Зүгээр дээ. Бид дахиад хүүхэдтэй болчихно.
Этан: За за, яг цагтаа ирлээ.
Клара: Яагаад та хоёр л байгаа юм? Ноён Райан, Ноа хоёр хаана байна?
Этан: Эхлээд мөнгөө өг. Тэгвэл чамайг тэдэн дээр аваачъя.
Клара: Эхлээд Ноаг харах хэрэгтэй.
Этан: Одоо бид гурав нэг талд байгаа биз дээ. Надад итгэхгүй байж Райанд итгэх юм уу? Эхлээд мөнгөө өг!
Клара: Үгүй ээ, би эхлээд Ноаг харах ёстой!
Этан: Тэр муу жаахан новшийг хармаар байгаа юм уу? Тэгвэл тамд очоод хар!
Лейла: Үнэндээ чи хүү Ноагаа дахиж хэзээ ч харахгүй. Энэ амьдралдаа!
Клара: Юу гэсэн үг вэ?
Этан: Өөрийгөө л буруутга! Чи биднийг хуурах гэж зориуд цаг хожиж, мөнгө өгөхөөс татгалзаагүй бол, Ноаг үхүүлэхгүй байсан!
Клара: Юу гэнэ ээ?
Лейла: Өнгөрсөн удаа бид хангалттай мөнгө босгож чадаагүй болохоор Райаны хүмүүс Ноаг хүн наймаалагчдад зарчихсан. Одоо гэхэд тэр формалинд дүрүүлчихсэн байгаа! Клара, энэ бүхэн чиний хувиа хичээсэн зангаас болсон! Чи өөрийнхөө хүүг алсан! Тэнэг новш минь! Насан туршдаа энэ гэмшилдээ шаналж яваарай! …Тэр айсандаа үхэх гэж байгаа юм биш биз дээ?
Этан: Би түүний оронд байсан бол ийм юм сонсоод хэдийн амиа хорлочихсон байх байсан! … Ноён Райан?
Райан: Хүмүүс худал хуурмаг зүйл тараахыг би үзэн яддаг. Та хоёр үхлээ өөрсдөө дуудаж байна уу?!
Лейла: Би биш ээ! Энэ бүхнийг Этан хийсэн! Тэр муу жаахан Ноаг хэсэглэж, эрхтнүүдийг нь мөнгөөр зарсан! Бас бүх бурууг чамд тохох санааг тэр гаргасан юм!
Этан: Лейла, Муу өлөгчин! …Ноён Райан, би буруутай! Бүх мөнгийг ав! Дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй! Гуйя, амьд үлдээгээч!
Лейла: Ноён Райан, намайг өршөөгөөч! Энэ бүхэн Клара өнгөрсөн удаа мөнгө босгохоос татгалзсанаас болсон юм. Бүгд түүний буруу! …Битгий зодооч!
Райан: Би хүүхдийг айлгачихлаа.
Клара: Үгүй ээ, энэ хоёр л айлгачихлаа.
Райан: Та хоёр амаа тат! Хэн болохыг нь хар даа! Намайг өөрийнхөө хүүхдийг хөнөөсөн гэж буруутгах нь уу?
Этан: Ноён Райан, Жэкийг буцааж авчиржээ. та үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм.
Лейла: Энэ чинь бидний хүүхэд!
Этан: Сайн байна! Хүүхдийг сольсны дараа энэ хүүхэд Лейла бид хоёрын хүү болсныг Клара одоохондоо мэдэхгүй байгаа. Тэр өөрийнхөө хүүхэд гэж бодож байгаа. Магадгүй бидний хүүг үнэгүй өсгөж ч магадгүй.
Лейла: Жак минь өөрийнх нь дайсанг ээж гэж дуудахаас өөр аргагүй боллоо. Гэхдээ бид эдгэрсний дараа эцэг тогтоох шинжилгээний хариугаа барьж очоод буцаагаад авчихна.
Этан: Яг зөв.
Райан: Та нар сая мөнгө босгохын тулд нэг хүүхэд зарсан гэж хэллээ. Хэрэв миний тэвэрч байгаа хүүхэд Ноа бол та нар хэнийг зарсан юм?
Этан: Ноён Райан, тоох хэрэггүй, намайг уучлаарай. Би зүгээр л дэмий юм ярьсан юм.
Лейла: Тийм ээ, бид Клараг айлгах гэж л тэгж хэлсэн юм.
Клара: Тэр хүүхдийн нэр нь Жак Мур гэдэг байсан уу?
Этан: Яаж тэр боломжтой гэж?
Лейла: Тэр нэрийг яаж мэдсэн юм?
Клара: Хөөрхий хүүхэд. Ийм сэтгэлгүй хоёр амьтнаас төрсөн гэж бодохоор өрөвдмөөр юм!
Этан: Чи юу яриад байгаа юм бэ? Би юу ч ойлгохгүй байна!
Клара: Миний тэвэрч байгаа хүүхэд бол Ноа. Шилжүүлэн суулгах хагалгаанаас өмнө би Рональдын гэрээс Ноаг буцааж аваад эмнэлэгт Жактэй сольсон юм.
Лейла: Үгүй ээ! Боломжгүй!
Этан: Худлаа! Худлаа!
Клара: Хөөрхий Жак! Төрсөн эцэг эх нь хүртэл түүнийг наймааны хэрэгсэл болгож ашиглажээ.
Этан: Амаа тат!
Клара: Явж, хөөрхий Жактай сүүлийн удаа уулз. Бид цагдаад хэдийн мэдэгдсэн.
Этан: Клара! Клара! Чамайг босоогоороо үхээсэй гэж хүсэж байна!
Лейла: Жак, хөөрхөн үр минь! Жак минь. Сайхан амраарай.
Райан: Энэ…
Клара: Үйлийн үр.
Оуэн: Зүгээр үү?
Райан: Манай өрөөнд очиж жаахан амарч, тайвшрах уу?
Оуэн: Минийх ч бас боломжийн шүү.
Клара: Үгүй ээ. Би өөрийнхөө гэрт харимаар байна.
Back to episodes Go home