Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 41
Нэр: Merely known as something else 07/11/2026
Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Сүжин- 30-35 насны эмэгтэй, зураач
Сүжинийн ээж - эмэгтэй
Ёнхүн - 30-35 настай, эрэгтэй, бор махлаг залуу
Инжү -30-35 настай, эмэгтэй, өвчин туссан
Сонён-35-40 настай, эмэгтэй, урт үстэй
Жүён - 25-30 настай, эмэгтэй, оффист ажилладаг
Юүжон - 25-30 настай, эмэгтэй, урт үстэй, жүжигчин,
Үсог - 25-30 настай, эрэгтэй, Юүжоны найз залуу
Жонын - 25-30 настай, эмэгтэй, Юүжоны найз, дизайнер
Хунсон - 30-35 настай, эрэгтэй, шүлгийн зохиолч
Сувилагч: Жор бичиж өгье. Суугаад хүлээж байгаарай.
Сүжиний ээж: За аа.
Сүжин: Зүгээр үү? Өвдөж байна уу?
Сүжиний ээж: Аймаар их. Алх шиг юм нь аймаар байсан.
Сүжин: Алх гэх шиг.
Сүжиний ээж: Нээрэн шүү. Ярихад хүртэл хэцүү байна.
Сүжин: Агт араагаа авахуулж байж, ямар хүүхэд байгаа биш дээ.
Сүжиний ээж: Хүүхэд юм байлгүй дээ.
Сүжин: Юу гэж байна?
Сүжиний ээж: Эм уухад болно оо. Жор бичиж өгнө гэсэн. Сүжин аа, чи ч гэсэн нэгэнт ирснийх эмчилгээ хийлгэчих.
Сүжин: Хэрэггүй ээ.
Сүжиний ээж: Золиг чинь дахиад л тэгж байх шив. Чи ч гэсэн айж байгаа биз дээ?
Сүжин: Үгүй шүү. Ямар хүүхэд байгаа биш.
Сүжиний ээж: Хурдан очоод бүртгүүлчих ээ.
Сүжин: Үгүй ээ.
Сүжиний ээж: Чамайг явахгүй гээд гүрийгээд байхаар чинь албаар дуудсан байхгүй юу. Жижиг цоорол дараа нь аюул болно шүү.
Сүжин: Үгүй гээд байхад даа.
Сүжиний ээж: Сувилагч аа.
Сувилагч: Танд юугаар туслах вэ?
Сүжиний ээж: Тэр эмэгтэйн шүд хэд хоногийн өмнөөс араанаас чамархай хүртэл хатгаж өвдөөд байгаа гэсэн. Үзүүлж болох болов уу?
Сувилагч: Тэгэлгүй яах вэ. Үзүүлсэн нь дээр шүү. Нэр нь хэн билээ?
Сүжиний ээж: Ким Сүжин.
Сувилагч: Хүзүүгээ суллаарай. Илүү хүчтэй хазаад өгөөрэй. За, ингээд нэг минут орчим нүдээ аниад түр битгий хөдлөөрэй.
Юүжон: Жинхэнээсээ нохой байсан... Жинхэнээсээ нохой байсан... Жинхэнээсээ нохой байсан шүү дээ. Жинхэнээсээ... жинхэнээсээ нохой байсан! Жинхэнээсээ нохой байсан! Жинхэнээсээ нохой байсан юм сан... Жинхэнээсээ нохой байсан юм сан... Нохой байна! Нохой! Тэр тэнгэрт нохой нисэж байна. Хар л даа! Миний хэлсэн үнэн байгаа биз дээ? Жинхэнээсээ гээд байхад! Тэр тэнгэрт нохой нисэж байна шүү дээ! Та нар л харж чадсангүй...
Текст: ИНЖҮ, СТУДИД ДЭЭРЭЭ БАЙНА УУ? БИ ЖОНХУГИЙНД БАЙНА. ХҮРЭЭД ИРЭХ ҮҮ? ЁНХҮН
Сүжин: Нохой байна.
Хунсон: Нохой?
Сүжин: Тийм ээ, чи харж чадсангүй ээ. Явчихлаа. Эзэнгүй юм байх даа.
Хунсон: Одоо эзэнгүй нохой гэж байхгүй байх аа. Зүгээр л салхилж байгаа байх.
Сүжин: Юу байх вэ дээ...
Хунсон: Юу гэнэ ээ?
Сүжин: Хамгийн инээдтэй нь миний цүнхэнд... асаагуур, тамхи, түрүүвч л байсан. Инээдтэй байгаа биз?
Хунсон: Ээж чинь мэдэхгүй байхын аргагүй л байсан юм байна.
Сүжин: Тэмдэглэлийн дэвтэр ч болтугай хийдэг байж. Мангар юм аа.
Хунсон: Өдий хүртэл үнэхээр мэддэггүй байсан гэж үү?
Сүжин: Мэддэггүй байсан байх аа.
Жонху: Сүжин утсаа авахгүй байх чинь.
Ёнхүн: Тийм үү?
Жонху: Харин тийм. Унтаж байгаа юм шиг байна.
Ёнхүн: Ийм эрт үү?
Жонху: Ядраад байгаа юм болов уу? Ойрд их эрт унтаад байгаа.
Ёнхүн: Тэгвэл маргааш хүрээд ир гээчхээч. Би Сүжинд өгөх сандлаа бас аваад ирье.
Жонху: За, баярлалаа.
Ёнхүн: Инжү, чи ч гэсэн маргааш ирээч. Сонён эгчийг бас дуудчих уу?
Инжү: Маргааш хэдийн үед?
Ёнхүн: Үдээс хойш.
Инжү: Болж байна.
Жонху: Инжү, хоол идсэн юм уу?
Инжү: Үгүй ээ.
Ёнхүн: Мэдсэн бол түрүүн хоол идэхдээ дууддаг байж ээ.
Жонху: Жигнэмэг ч болтугай идэх үү? Сүжиний авч өгсөн байгаа байх аа.
Инжү: Үгүй ээ, зүгээр ээ. Би өлсөхгүй байна.
Текст: ӨӨР ЗҮЙЛЭЭР ТАНИГДСАН ТӨДИЙ
Сүжин: Байна уу?
Жонху: Босчихсон уу?
Сүжин: Тийм ээ, өчигдөр эрт унтчихсан болохоор дуудлагыг чинь авч чадсангүй.
Жонху: Өчигдөр Ёнхүн студид дээр ирээд...
Сүжин: Их ядарсан бололтой...
Жонху: Байна уу?
Сүжин: Аан... уучлаарай.
Жонху: Үгүй дээ. Орой хүрээд ирэх үү?
Сүжин: Өнөөдөр үү? Хэдэн цагт?
Жонху: Долоон цагийн үед.
Сүжин: Яагаад?
Жонху: Ёнхүн сандал өгөхөөр ирнэ гээд чамд бас нэгийг аваад ирье гэсэн. Хэдэн хүн ч бас ирэхээр болсон.
Сүжин: Эртхэн хэлэхгүй дээ. Би өнөөдөр уулзалтаа дуусгаад хэвлэлийнхэнтэй хоол идэхээр болсон.
Жонху: Аан, тийм үү? Уучлаарай, өчигдөр л гэнэт ярилцаад...
Сүжин: Уучлаарай, мэнд дамжуулаад өгөөрэй.
Юүжон: Цус байна! Цус! Цус үзэх хэрэгтэй! Энэ хар л даа. Үнэхээр ийм гээд байхад. Энэ амьдрал үнэхээр жигшмээр. Би өвчтэй! Амьсгалахад ч хэцүү... бачимдаж байна. Айж... хоол ч шингэхгүй, нүд харанхуйлж байна. Чамд л хэлж байгаа юм шүү. Миний дотор их хачин зүйлд болдог.
Текст: ХААЛГАНЫ ЦООЖ 388123*
Юүжон: Сэнд. Сайн уу? Сайн сууж байсан уу? Баяртай байна уу? Сайхан байна уу? Энэ хараад байгаарай. Хаачихна вэ? Халууцаад байгаа юм уу даа? Бүгдийг нь идчихсэн юм уу? Өнөөдөр яагаад бүгдийг нь идчихэв ээ, айн?
Метроны зарлагч: Хаалганаас хол зогсоорой.
Инжү: Юу?
Эмч: Биопсийн шинжилгээний хариугаар умайн миом илэрсэн байна. Одоогийн байдлаар өндгөвчний хорт хавдар байх магадлал тун бага. Гэхдээ хавдар нь хоргүй ч гэлээ, зүүн өндгөвчийг авсан нь илүү аюулгүй гэж үзэж байна. Эрт байх тусмаа сайн учраас хагалгааны цаг товлоё.
Инжү: Эмч ээ.
Эмч: За?
Инжү: Би үхэхгүй юм уу?
Эмч: Юу? Тэгэлгүй яах вэ. Үхэхгүй. Баруун өндгөвч хэвийн ажиллаж байгаа учраас жирэмслэх ч боломжтой. Хариугаа хүлээх их хэцүү байсан юм байна, тийм үү?
Эрэгтэй ах: Эмэгтэй! Нохойдоо хүзүүвч зүүхгүй яасан юм бэ? Энэ чинь бүүр анчин нохой байна шүү дээ. Хүн хазчихвал хариуцлага хүлээх юм уу?
Инжү: Надтай яриад байгаа юм уу? -
Эрэгтэй ах: Тийм ээ, тийм. Чамтай. Өнөө цагт ийм том нохойд хүзүүвч зүүхгүй, айн! Олон нийтийн газар дагуулаад солиороод байх юм аа! Хүмүүс... айгаад ойртож чадлаа юу?
Инжү: Миний нохой биш шүү дээ!
Эрэгтэй ах: Юу гэнэ ээ?
Инжү: Миний нохой биш гэж байна! Яагаад над руу солиороод байгаа юм бэ?
Эрэгтэй ах: Чинийх биш байсан юм уу?
Инжү: Биш гэж байна!
Эрэгтэй ах: Үгүй ээ, одоо ямар галзуу новш нь тийм нохойн гөлгийг дагуулаад яваад байгаа юм бэ?
Инжү: Хөөе, оосоргүй та л илүү аймаар байна! Хэн хэнийгээ галзуу новш гээд байгаа юм бэ?
Эрэгтэй ах: Үгүй ээ, энэ муу чинь... Үхэхийг хүссэн юм байх даа.
Инжү: Тийм ээ! Үхэхээр шийдлээ! Би угаасаа гурван сар л амьдарна гэж байна! Үхэхгүй гэж байснаас үхье гэж шийдсэн нь дээр байгаа биз дээ!
Эрэгтэй ах: Аан... нээрэн юм уу?
Инжү: Тийм ээ, яасан?
Эрэгтэй ах: Аан... уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай, эмэгтэй. Уучил.
Жүён: Эгч ээ!
Инжү: Жүён аа? Чи энд юу хийж байгаа юм?
Жүён: Оффисоос ирж байна. Харин та?
Инжү: Эмнэлэг орчхоод.
Жүён: Эгч ээ... би бүгдийг сонссон.
Инжү: Тэр ах аймаар инээдтэй байгаа биз дээ? Өөрөө ч гэсэн угаасаа үхэх юм байж, гэнэт "Уучлаарай" ч гэх шиг. Мөнх амьдрах юм шиг аашилж гэнэ.
Жүён: Юу болох нь энэ вэ?
Инжү: Жүён аа, өнөөдөр миний шинжилгээний хариу...
Жүён: Эгч ээ, зүгээр ээ. Хоёр хэлэх хэрэггүй. Та үнэхээр догь байсан. Чин сэтгэлээсээ хэлж байна.
Инжү: Баярлалаа, гэхдээ би...
Жүён: Яагаад ингэтлээ цонхийчхоо вэ? Хоол идсэн юм уу? Хоол уу? Идсэн.
Инжү: Нээрэн би үнэхээр амттай хоол идсэн. Гэхдээ өнөөдөр...
Жүён: Үгүй ээ, эгч ээ. Би үнэхээр нэг ч сонирхохгүй байна. Тийм болохоор надад нэг бүрчлэн тоочих хэрэггүй ээ.
Инжү: Тийм үү? Мэдмээргүй байна гэж үү?
Жүён: Тэгэлгүй яах вэ. Та ингэж их тэмцэж байхад. Би ч гэсэн тань шиг байна аа.
Инжү: За, баярлалаа.
Жүён: Үзэсгэлэнгийн бэлтгэлээ хийж чадахаар байна уу?
Инжү: Одоо суурилуулахад л болчихно доо.
Жүён: Эгч ээ, миний тусламж гарвал хэзээ ч хамаагүй залгаарай, за юу?
Инжү: Баярлалаа. Гэхдээ Жүён аа, би хагалгаанд орчихвол зүгээр болчихно оо. Юу ч болохгүй болохоор битгий санаа зовоорой.
Жүён: Та үнэхээр зоригтой юм аа.
Хунсон: Утсаар ярьчхаад ирье.
Номын дэлгүүрийн эзэн: Сайн байна уу?
Сүжин: За, сайн байна уу?
Номын дэлгүүрийн эзэн: Ойрд нохой харагдахгүй байх чинь.
Сүжин: Юу? Аан, за...
Номын дэлгүүрийн эзэн: Осолд орчхоогүй байгаа... эсвэл гэмтчихээгүй байгаа гээд санаа зовох юм.
Сүжин: Өөр тийшээ явчихсан юм болов уу?
Номын дэлгүүрийн эзэн: Харин л дээ.
Сүжин: Буцаад ирвэл сайн л байна.
Номын дэлгүүрийн эзэн: Үгүй ээ, сайн сууж байгаа бол зүгээр ээ.
Юүжон: Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?
Үсог: Юүжон аа, би гуравхан минут л хоцорсон шүү дээ.
Юүжон: Үгүй ээ, яагаад утсаа аваагүй юм бэ гэж байна.
Үсог: Дуудлага ирээгүй шүү дээ.
Юүжон: Худлаа ярь.
Үсог: Нээрэн шүү, дуудлага ирээгүй дээ. Нээрэн залгасан байна шүү дээ. Гүйгээд анзаараагүй бололтой.
Юүжон: Тэнэмэл нохой юм байх даа.
Үсог: Юу?
Юүжон: Тэр нохой.
Үсог: Нохой?
Юүжон: Та харж чадсангүй ээ.
Үсог: Маргааш хамт явна аа. Уучлаарай.
Юүжон: Зүгээр тийм амлалт өгөхөө больчих, тэгэх үү?
Үсог: Нээрэн шүү. Маргааш заавал хамт явна. Би ч гэсэн муурд дуртай. Хэн гэдэг юм?
Юүжон: Сэнд, Сэнд. Дүүгийнхээ муурын нэрийг надаас асуугаад байх юм.
Үсог: Маргааш би амттай юм авч өгнө өө.
Юүжон: Хэрэггүй ээ. Угаасаа нөгөөдөр гэхэд ирчих юм чинь очиж яах юм.
Үсог: Маргааш заавал хамт явна шүү. Ирэхээс өмнө, би ч гэсэн Сэндэд хоол өгмөөр байна. Тэгж байж л хоёулаа дараа нь хүүхдүүдээ түүнд харуулаад зугаалж болно шүү дээ.
Юүжон: Чамтай гэрлэхгүй ээ. Ургамлаа л тэжээж үз. Яасан? Дахиад л ус өгөөгүй юу?
Үсог: Ороод өгчихнө өө.
Юүжон: Өдий хүртэл гэртээ яг юу хийсэн юм бэ?
Үсог: Унтсан шүү дээ. Зураг авалт бас үүрээр дууссан. Багийнхны гэр нь хол болохоор бүгдийг нь хүргэж өгөөд тоног төхөөрөмжөө хүртэл би буцааж аваачиж өгсөн.
Юүжон: Ах аа, наадах чинь уржигдрынх. Өчигдөр гадуур архи уугаа биз дээ?
Үсог: Үгүй ээ... үнэхээр ядарсан байсан гэх гээд л...
Юүжон: Удахгүй нэг нь хатаж үхэх юм байна л даа.
Үсог: Нэгэн мэргэн хүн “Усжуулалт гэдэг мододтой хийх эрх мэдлийн төлөөх тэмцэл” гэж хэлсэн байдаг. Хатаасныхаа дараа ус өгвөл бие даах чадвар сайжирна.
Юүжон: Бид ямар дайн хийгээд байгаа юм уу? Дандаа л би бухимдаж байх юм.
Үсог: Юүжон аа, чи ч гэсэн эрх мэдлийн төлөөх тэмцэлд орсон. Бид нэг үзэлтэн.
Юүжон: Би үнэхээр сайн ургуулмаар байна шүү дээ.
Үсог: Тийм зүйлд битгий санаа зовоод бай, хөөрхөн өө. Үхвэл үхнэ биз. Хөөрхөн бол хөөрхөн л гэсэн үг.
Юүжон: Ярихдаа л сайн гэдэг нь.
Үсог: Гэхдээ жинхэнээсээ гэр асуудалтай байж магадгүй ээ.
Юүжон: Үхыгийн гэрийн лавандаг би өнөөдөр аварсан.
Үсог: Лавандатай юм уу?
Юүжон: Тийм ээ.
Үсог: Нэг ваартай цэцэг аваад очдог юм уу?
Юүжон: Би ч гэсэн лаванда тэжээдэг юм уу?
Үсог: Үгүй ээ, үгүй, гэртээ биш. Орой Санминий гэрийн найр дээр очихдоо. Нэг ваартай цэцэг аваад очъё доо. Тэр Ламандаг чинь арчлахад амархан уу? Хамт явна биз дээ?
Юүжон: Үгүй ээ, би Жонынтой уулзахаар болсон.
Үсог: Хамт явна гэсэн биз дээ?
Юүжон: Тэнд чинь хүмүүс их очно шүү дээ. Бас би маргааш шалгаруулалттай.
Үсог: Юүжон аа. Чи яагаад миний найзуудад дургүй байдаг юм бэ?
Юүжон: Тийм биш ээ. Зүгээр л олон хүнтэй газар тухгүй байдаг юм.
Үсог: Мэдэж байгаа л даа. Гэхдээ байнга уулзалдах хүмүүс шүү дээ. Бүдүүлэг биш байна гэж үү? Миний найзуудыг үл тоох чинь.
Юүжон: Би яагаад таны найзуудыг үл тоох юм бэ?
Үсог: Надад чиний дургүй байгаа чинь мэдрэгдэж байна.
Юүжон: Дургүй биш ээ. Тийм биш ээ. Зүгээр л жаахан тухгүй байна.
Үсог: Юун тухгүй байна гэж? Миний найзууд болохоор уу?
Юүжон: Үгүй гээд байхад.
Үсог: Надад хэлж байж л ойлгоно шүү дээ. Зүгээр л дургүй гэж үү?
Юүжон: Бүгд кино зураг авалтын хүмүүс байхад би яаж тэнд тухтай байх юм бэ? Шалгаруулалт дээр ч таарч магадгүй хүмүүс шүү дээ. Та яагаад ийм хувиа бодсон юм бэ? Өнөөдрийн миний шалгаруулалт дээр юу болсныг мэдмээргүй байна уу?
Сүжин: Хавтасны загвар гарсан уу?
Хунсон: Үгүй ээ, гараагүй юм шиг байна лээ.
Сүжин: Өнөөдөр явуулна гэсэн юм сан.
Хунсон: Дизайн салбарынхан үргэлж л тэгж хэлдэг шүү дээ.
Сүжин: Гоё зохицоосой билээ.
Хунсон: Чиний бүтээл болохоор гоё болно оо.
Сүжин: Жаахан цаг байсан бол илүү олон сонголттой зурж чадах байсан юм сан.
Хунсон: Үгүй ээ, хангалттай. Хурдан харах юм сан. Хэвлэлийн газар анх тэр зургийг үзүүлэхэд...
Сүжин: Миний зургийг уу?
Хунсон: Тийм ээ. Чамтай хэзээ ч уулзаж байгаагүй байж, чамайг мэддэг юм шиг санагдсан.
Сүжин: Намайг уу?
Хунсон: Тийм ээ, зургийг чинь хараад.
Сүжин: Яаж?
Хунсон: Яагаад тийм бодол төрснийг мэдэхгүй ч...
Сүжин: Яаж харсан юм бэ?
Хунсон: Уран бүтээлчид бичих эсвэл зурах замаар өөрсдийнхөө нэгээхэн хэсгийг ил гаргадаг. Харин миний харсан тэр зургаас тийм зүйл харагдаагүй байсан. Уран бүтээлч өөрийгөө зориуд бүтээлээсээ хөндийрүүлэхийг хичээсэн мэт санагдсан. Гэхдээ энэ бол миний хувийн сэтгэгдэл учраас чиний илэрхийлэх гэснийг буруу ойлгосон байж магадгүй л дээ. Би ч гэсэн бичихдээ... тийм эмзэг зүйлийг харах гэж маш их хичээдэг. Тэгээд л чамайг жаахан ч гэсэн, жаахан ч гэсэн... надтай адилхан зүйл байгаа байх гэж ганцаараа төсөөлсөн юм шиг байна.
Сүжин: Намайг ямар нэгэн зүйл нуух гэсэн гэх гээд байна уу?
Хунсон: Нуудаг гэж хэлээгүй юм сан. Зүгээр л тусгаарлаж байгаа мэт мэдрэмж.
Сүжин: Би албаар тусгаарласан гэхээсээ илүү зүгээр л шударга байж чадаагүй юм. Айдас хэт их байдас учраас тэднийгээ холдуулсаар байгаад тийм болчихсон.
Хунсон: Эсрэгээрээ биш гэж үү? Нөгөө талаар тэр чинь хамгийн шударга арга байж болно.
Сүжин: Сайнаар харвал тийм ч гэсэн... би өөрийнхөө зурахыг хүссэн зүйлээ бодоод байвал хоорондоо ямар нэгэн зүйлээр орооцолдоод... тэгээд л сүүлийн үед зураг зурж чадахгүй байгаа. Шалтаг шиг сонсогдож байна уу?
Хунсон: Үгүй дээ.
Сүжин: Үгээр тайлбарлах хэцүү юм аа.
Хунсон: Хэцүү байвал бусдад өөрийгөө тайлбарлах шаардлагагүй ээ. Цаг чинь... секундийн зүүн эвдэрчихсэн юм шиг байна.
Сүжин: Нээрэн тийм байна шүү дээ.
Хунсон: Мэдээгүй юм уу?
Сүжин: Мэдээгүй ээ.
Хунсон: Огт хөдлөхгүй байхад яаж мэдээгүй байдаг байна аа?
Сүжин: Хэзээнээс зогсчхов оо?
Ёнхүн: Жаахан гоёл нэмээд...
Жүён: Тэгнэ гэж үү?
Ёнхүн: Ирлээ.
Сонён: Хоцорчихлоо, уучлаарай.
Инжү: Сайн уу? Жүён бас ирсэн.
Жүён: Сайн байцгаана уу?
Сонён: За.
Ёнхүн: Надад нэг хүсэл байна аа.
Сонён: Юу?
Ёнхүн: Та надаас эрт ирэх.
Сонён: Больж үз. Өнөөдөр жинхэнээсээ, жинхэнээсээ хоцрохгүй байх гэж хичээсэн. Эрт гараад нэг газраас дарс авах гэж байсан юм аа. Гэтэл би зам мэдэхгүй төөрчихсөн.
Ёнхүн: Энэ эгч дандаа л төөрөх юм аа. Их хачин.
Инжү: Харин тийм ээ.
Сонён: Жонху яасан?
Ёнхүн: Доороос кофе авч байгаа.
Сонён: Тийм үү? Хараагүй шүү дээ. Надад кофе захихгүй дээ.
Жүён: Би кофе захичихсан юм аа.
Сонён: Жонхутай уулзаагүй их удсан байна шүү.
Жүён: Эгч ээ, та сайн уу?
Сонён: Сайн байгаа. Чамайг кино салбарт ажиллаж байгаа гэж сонссон.
Жүён: Тийм ээ, үнэн.
Сонён: Асуумаар зүйл үнэхээр их байна шүү.
Жүён: Юу юм?
Сонён: Дараа асууна аа.
Жүён: За, надад мэдэх юм бараг байхгүй шүү дээ.
Сонён: Кино урлагийн салбарт таньдаг хүн ганц ч байхгүй. Нээрэн та хоёр яаж таарсан юм?
Жүён: Ажлынхаа ойролцоо Инжү эгчтэй санаандгүй таараад тэгээд хамт ирсэн.
Сонён: Та хоёр холбоотой байгаа байх нь ээ. Тэгвэл өнөөдөр Инжүгийн үзэсгэлэнг тэмдэглэж байгаа гэсэн үг үү?
Ёнхүн: Тийм шүү.
Инжү: Үгүй ээ, үгүй... Бүгдээрээ уулзалдаагүй удсан болохоор л уулзаж байхгүй юу.
Жүён: Би бас тэгээд л ирсэн. Та нарыг их санаад.
Сонён: Баяр хүргэе, Инжү. Чамаараа их бахархаж байна.
Инжү: Баярлалаа, эгч ээ.
Ёнхүн: Баяр хүргэе, Инжү.
Инжү: Баярлалаа.
Сонён: Жонху нүүх гэж байгаа юм уу?
Ёнхүн: Тэр үзэсгэлэнд зориулж багласан гэсэн.
Сонён: Сүжин яасан юм?
Ёнхүн: Хэвлэлийнхэнтэй уулзалттай.
Сонён: Хэвлэлийнхэн?
Ёнхүн: Тийм ээ, нэг зохиолчийн романы нүүрэнд Сүжиний зураг тавигдана гэнэ ээ.
Сонён: Чамд мэдэхгүй юм гэж байна уу?
Ёнхүн: Тэр чинь л миний давуу тал.
Сонён: Роман гэсэн үү? Зохиолч нь хэн юм?
Ёнхүн: Хэн билээ... Чуэ Хунсон. Чуэ Хунсон. Яасан?
Жүён: Яруу найрагч биш байсан юм уу? Роман бас бичдэг юм уу? Би шүлэгт нь үнэхээр дуртай. Чуэ Хунсон.
Ёнхүн: Би роман гэж сонссон юм сан. Шүлэг юм уу? Шүлэг юм болов уу?
Жүён: Тэгвэл роман ч бас бичдэг байх нь. Эсвэл өөр хүн бас байж болох юм.
Ёнхүн: Тийм байж болох л юм.
Жонын: Сайн байна уу?
Юүжон: Сайн байна уу?
Жонын: Надад сүүтэй цай.
Юүжон: Кофе уухгүй юм уу?
Жонын: Уухгүй ээ. Өнөөдөр хэтэрхий их уучихсан. Маргааш бас ажилтай.
Юүжон: Нэг сүүтэй цай, халуун американо нэгийг.
: За, куфон дээрээ тамга даруулах уу?
Юүжон: Түр хүлээгээрэй. Чамд байгаа юу?
Жонын: Аан, за. Түр хүлээгээрэй.
Юүжон: Жонху ахын бичиг.
Жонын: Би энд ахтай ганц ч удаа таарч байгаагүй шүү дээ. Адилхан л нэртэй хүн байлгүй дээ.
Юүжон: Ахын бичиг мөн. Маргааш амралтын өдөр байхад ажиллах юм уу?
Жонын: Яг ч ажил бол биш ээ. Нэг уулзалттай. Харин чи? Маргааш шалгаруулалттай гээгүй билүү?
Юүжон: Тийм ээ.
Жонын: Тэгээд надтай уулзаад юу болоо вэ? Шалгаруулалтын өмнө бараг даяанч болчихдог биз дээ.
Юүжон: Би одоо тэгэхгүй ээ.
Жонын: Ийм орой кофе уугаад зүгээр үү?
Юүжон: Орой кофе уусан ч сайн унтдаг юм аа.
Жонын: Тийм үү? Чи ч бүх зүйлд бэлэн байх юм аа.
Юүжон: Тийм шүү. Би мэдрэмждээ анхаардаг.
Жонын: Хөөе, сонор сэрэмжийн түвшин өндөр байхаас болгоомжлох хэрэгтэй.
Юүжон: Сонор сэрэмжийн түвшин?
Жонын: Хүн төрөлхтний сэтгэл хөдлөлийн үндсэн чадвар байдаг даа. Гэхдээ бидний хэр зэрэг сонор сэрэмжтэй байгаагаас шалтгаалаад сэтгэл хөдлөл хэрхэн илрэх нь шалтгаалдаг. Бас хүн бүрийн сонор сэрэмжийн түвшин харилцан адилгүй. Зарим хүн хэт сонор сэрэмжтэй байдаг бол зарим нь тайван сонор сэрэмжтэй байна. Хэрэв хүн хэт өндөр сонор сэрэмжтэй байвал гаднын өдөөлтөд үзүүлэх хариу үйлдэл нь сул байдаг. Тиймээс сэтгэл түгшилтэд автах эрсдэл нь илүү өндөр. Сонор сэрэмжийн түвшин хэт бага хүмүүст ч мөн адилхан. Тэдний биед допамин хангалттай хэмжээгээр ялгардаггүй. Бодоод үз л дээ, бид бүгд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн амьдрахыг хүсдэг шүү дээ. Гэхдээ өөрөө хэлбэл баяр баясгалан, гуниг, уур хилэн, айдас зэрэг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг учраас гаднын өдөөлтөд хариу үйлдэл үзүүлэхгүй байна гэж хэзээ ч байхгүй гэсэн үг. Харин биднийг амьтнаас дор болгодог зүйл гэвэл өөрсдөд маань төрж буй мэдрэмж. Энгийнээр хэлбэл, аливааг ухамсарлаж мэдрэх нь биднийг аз жаргалгүй болгоно... Хөөе, хоёулаа юуны талаар ярьж байлаа? Би анхаарал дутмагшлын эмгэгтэй юм байх даа?
Юүжон: Ойрд ямар ном уншиж байна?
Жонын: Би юу?
Юүжон: Сэтгэл судлалын талаар уншиж байна уу?
Жонын: Тийм ээ.
Юүжон: Чи яагаад ийм илэн далангүй юм бэ?
Жонын: Угаасаа л ийм шүү дээ.
Юүжон: Инээдтэй юм аа.
Жонын: Надад ч гэсэн. Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол уншаад унтвал зүүдэндээ сар руу нисдэг шүү дээ.
Юүжон: Тэгэхээр чиний сонор сэрэмжийн түвшин бага гэсэн үг үү?
Жонын: Тийм шүү.
Юүжон: Тэгвэл... чиний сэтгэл ямар үед түгшдэг вэ?
Жонын: Би юу? Ганцаараа байх даа. Юу вэ? Одоо уйлах цаг биш юм сан.
Юүжон: Үгүй ээ, үгүй, үгүй, уйлаагүй ээ. Дотор жаахан эвгүйрхээд.
Жонын: Эвгүйрхэх ээ? Тэгээд орой кофе уухаа боль л доо. Над шиг цай уу.
Юүжон: Жонын аа, хэзээ нэг өдөр чи намайг өнөөдөр кофеноос болж дотор эвгүйрхсэн гэж дурсах юм уу?
Жонын: Би бол тэгэх л байлгүй.
Юүжон: Тэгэхээр чиний хувьд би орой кофеин хэрэглэж болохгүй хүн болчихсон гэсэн үг үү?
Жонын: Тэр нь үнэн ч байж болно шүү дээ.
Ёнхүн: Тэр модон сандал нь Швейцарийн нэгэн амралтын газраас ирсэн. Харин хажуу талын улаан сандлыг зөвхөн Германд худалдаалдаг, хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн загвар.
Жүён: Үнэтэй байх даа.
Ёнхүн: Магадгүй ээ. Үнэтэй байх. Гэхдээ... би үнэгүй авсан.
Жүён: Яагаад үнэгүй гэж?
Ёнхүн: Та Дунжүг танина биз дээ?
Сонён: Нидерландад байдаг Дунжү юу?
Ёнхүн: Тийм ээ, тэр хэдийг үнэгүй олоод над руу явуулсан юм.
Жүён: Тэгвэл тэр хүнээс чинь хаанаас авсныг асууж болох уу?
Ёнхүн: Аан, нөгөө Дунжү гээд миний нэг найз байдаг юм. Одоо Амстердамд хөгжим тоглодог найз байгаа. Гэтэл түүний амьдардаг хороололд нэг Нидерланд өвөө байдаг юм. Өдөр бүр үүрээр тогтмол цагт цонхныхоо дэргэд суугаад тамхи татдаг байсан гэнэ ээ. Харин Дунжү шөнөжин хөгжим дээрээ ажиллаад, яг тэр үеэр гэртээ харьдаг байж. Гэтэл өнөөх өвөө түүнийг өдөржин хүнд хүчир ажил хийж яваад ирж байна гэж бодсон гэнэ ээ. Тэгээд өдөр бүр цонхны наана цаана бие биедээ дуугүйхэн мэндчилдэг байж л дээ. Нэг өглөө нөгөө өвөө Дунжүг дуудаад мэндэлж. Дунжү ч гэсэн сайхнаар мэндэлсэн. Тэр өвөө гэртээ уриад цай уу гэсэн гэнэ, тэгээд тэр өдөр өвөөгийн гэрт цай ууж байсан чинь тэр гэр үнэхээр алдартай тавилгаар дүүрэн байсан гэсэн. Өвөө тэр том байшинд аймаар олон тавилгатай ганцаараа амьдардаг, Дунжү ирээд тавилгуудыг нь асуугаад сонирхоод байгаа нь хачирхалтай санагдсан байх аа. Өвөө залуудаа архитектор мэргэжилтэй байсан бас өөрийнхөө байшинг ч өөрөө барьсан л гэнэ. Тэгээд Дунжүгээс тавилгад дуртай эсэхийг асуусан. Өвөөгийн нүдэнд Дунжү их хөдөлмөрч, хичээнгүй харагдсан байх аа. Тэгээд Дунжү "Тавилгад дуртай ч гэсэн хэтэрхий үнэтэй болохоор боломжийнхоо хэрээр хааяа нэг хуучин гэрэл эсвэл сандал авдаг" гэж хэлсэн.
Жүён: Тэгээд өвөө тэр хүнд өгсөн хэрэг үү? Танихгүй хүнд үү?
Ёнхүн: Өвөө яг өөрийнхөө залуу үед дуртай байсан тавилгуудаасаа Дунжүд бэлэглэж болох эсэхийг асуусан. Харин Дунжү зүгээр авах эвгүй санагдсан болохоор боломжийн үнээр худалдаж авъя гэсэн чинь тэр өвөө "Надад мөнгө ч хэрэггүй, тавилга ч хэрэггүй. Угаасаа үр хүүхэд ч байхгүй болохоор намайг үхэхээр танихгүй хүмүүс авах байлгүй" гээд...
Сонён: Хөөх, үнэхээр атаархмаар юм аа.
Жүён: Байж боломжгүй юм. Атаархаж байна.
Сонён: Тэгээд хэр их тавилга өгсөн гэнэ?
Ёнхүн: Дунжүгийн гэр нь бүүр дүүргээд... тавих зай хүрэлцэхээ болиод над руу хэдэн сандал явуулсан юм. Харин тэр сандал надад хэрэггүй болохоор Жонху, Сүжин хоёрт өгөх гээд авчирсан. Нээрэн тэр өвөө Нидерланд хүн биш, Франц хүн. Дунжү хааяа цай уух гээд ордог гэсэн. Эхнэр нь нас бараад... Нидерландад гэртээ ганцаараа 30 гаран жил амьдарсан. Саяхан хорт хавдартай гэсэн онош авсан гэсэн. Тэгээд Дунжү ойр ойрхон очдог л гэсэн.
Сонён: Хөөе, би яах юм? Надад ч гэсэн өг л дөө.
Ёнхүн: Оройтож ирэхээр авдаггүй байхгүй юу. За, тоглосон юм аа. Би таныг жинхэнээсээ бодоогүй юм байна аа, уучлаарай.
Жүён: Үнэхээр атаархмаар юм аа. Өвлөж авч байна гэсэн үг шүү дээ.
Жүён: Ийм тохиолдол их ховор шүү дээ.
Ёнхүн: Тийм шүү.
Инжү: Тэгээд тэр өвөө Дунжүг юу хийгээд үүрээр ордгийг, юу хийдэг хүн гэдгийг нь мэдсэн гэнэ үү?
Ёнхүн: Мэдэхгүй ээ, Дунжү хэлсэн байлгүй дээ.
Инжү: Зүгээр л гадаадын ажилчин залууд туслахыг хүссэн юм байх даа.
Жонын: Бүүр тэгж хэлэх юм уу?
Инжү: Зүгээр л... хичээнгүй залуу гэж харсан нь учиртай биш гэж үү?
Жонын: Тэгж харах боломжтой шүү дээ.
Инжү: Яагаад? Жонху, тэр сандлыг хэрэглэж чадах юм уу?
Жонху: Надад Ёнхүн өгч байгаа болохоор...
Сонён: Хэтэрхий шүүмжлэлтэй хандаад байгаа юм биш үү, Инжү? Тэр хүн ямар шалтгаантай өгснийг хэн ч мэдэхгүй. Сонирхоод одоо яах вэ дээ. Бид мэдэх боломжгүй ээ. Сэтгэл амар өгсөн бол сэтгэл амар авах хэрэгтэй. Дуусаа. Битгий ингэж шүүмжил ээ.
Ёнхүн: Сая миний "Дунжүг хичээнгүй харагддаг" гэж хэлсэн нь зүгээр л холбоос үг байсан байж болно шүү дээ. Үгүй юм болов уу?
Живон: Зохиолч оо. Сайн байна уу? Би тантай холбогдсон Им Живон байна.
Хунсон: Аан, сайн байна уу?
Живон: Эрт ирсэн байна шүү.
Хунсон: Юу? Яг цагтаа ирсэн юм сан.
Живон: Аан, тийм байна. Хүмүүс ихэвчлэн их хоцордог юм.
Хунсон: Би ч гэсэн нэг татчихаад орж болох уу?
Живон: Тэгэлгүй яах вэ.
Хунсон: Баярлалаа.
Живон: Юу гэж дээ.
Хунсон: Гадаадад амьдарч байсан удаатай юу?
Живон: Юу?
Хунсон: Ганцхан Солонгост амьдарч байгаагүй байх, тийм үү?
Живон: Яаж мэдсэн юм бэ?
Хунсон: Хаана амьдарч байсан юм?
Живон: Францад түр хугацаагаар. Гэхдээ жинхэнээсээ яаж мэдсэн юм бэ?
Хунсон: "Юу гэж дээ" гэж хэлдэг хүмүүс ихэвчлэн тийм байдаг юм байна лээ.
Живон: Гэхдээ л их итгэлтэй асуусан шүү дээ.
Хунсон: Магадлал их өндөр харагдсан юм аа.
Живон: Сонирхолтой байна шүү.
Хунсон: Үүнийг тайлбарлах их хэцүү л дээ.
Живон: Удахгүй гарах шүлгийн түүврийн талаар ярилцацгаая. Хэвлэгдээгүй хувийг нь хүлээж аваад түрүүлж уншиж чадсандаа их баяртай байгаа. Таны өмнөх бүтээлүүдэд үхлийн тухай эргэцүүлэл ихээхэн шингэсэн байдаг байсан бол энэ удаагийн шүлгүүд хайр дурлалын олон өнгөөр дүүрэн байсан. Энэ хоёрын ялгаа маш тод мэдрэгдсэн л дээ. Энэ өөрчлөлтийг зориуд хийсэн үү, эсвэл хувийн амьдралд чинь тохиолдсон зүйлс нөлөөлсөн үү?
Хунсон: Яг таг хэлэхэд хэцүү ч гэсэн сүүлийнх нь илүү дөхөх байх аа. Миний хувийн амьдралын нөлөөллүүд байнга өөрчлөгдөж байгаа шүү дээ.
Живон: Тэгэхээр тэр нөлөөллүүд энэ шүлгүүдийг бүтэхэд шууд нөлөөлсөн гэж хэлж болох уу?
Хунсон: Харин л дээ. Сайн мэдэхгүй юм. Бичиж байх үедээ би аливаа зүйлд нэлээд эргэлзэж, шүүмжлэлтэй ханддаг. Бодит байдлыг хүссэнээрээ гуйвуулах боломжтой учраас өөрт минь юу нөлөөлснийг яг таг тодорхойлоход хэцүү юм. Бодит байдлыг яг байгаагаар нь бичих нь алдаа мэт санагдах үе байдаг. Ингэж хэлж болохгүй ч гэлээ, би аливаа зүйлийг шууд тодорхойлохгүй байхыг хичээдэг.
Живон: Үнэхээр сайн бултаж байна шүү.
Жонын: Танд.
Сүжин: Амралтын өдөр байхад ирсэнд үнэхээр их баярлалаа.
Жонын: Зүгээр дээ, манай гэр ойрхон. Гэртээ байсан ч компьютерынхоо ард сууж байх байсан биз.
Сүжин: Гэхдээ л баярлалаа.
Жонын: Үнэхээр зүгээр ээ. Битгий ингэ ээ.
Сүжин: Тэгвэл би дараа оройн хоолонд даамаар байна.
Жонын: Таны гэр ч гэсэн энэ ойролцоо гэсэн билүү?
Сүжин: Тийм ээ, би амттай зүйлээр дайлъя.
Жонын: Гоё сонсогдож байна. Би ipad аваад ирье. Түүгээр үзүүлье.
Сүжин: За, за, тайван байж болно оо.
Жонын: Үүнийг үзэж болно оо.
Сүжин: Үгүй ээ, зүгээр.
Жонын: Энэ Чуэ зохиолчийн утга зохиолын сэтгүүлд зориулж бичсэн эссэнүүд байгаа юм.
Сүжин: Тийм үү?
Жонын: Зохиолч оо, нөгөө... Уучлаарай. Ipad-аа гэртээ үлдээчхэж. Ажлын ширээн дээр очиж харах нь дээ.
Сүжин: Зүгээр ээ. Том дэлгэцээр харсан нь илүү гоё шүү дээ.
Жонын: Би бэлдээд таныг дуудъя. Түр үүнийг хараад байж байгаарай.
Сүжин: За.
Хунсон: Алга болох боломжгүй байлаа. Тэр өдөр найман эгнээтэй зам дээр машин ч, хүн ч байгаагүй. Тэгэхэд мөрөөдөл минь биелэхэд ойрхон юм шиг санагдсан. Урд минь юу хүлээж байгааг үл мэдэх зорилго руу чиглэн дугуйгаа хамаг чадлаараа жийсэн. Би дугуй үнэхээр муу унадаг байсан юм. Хэт хол, хэт хурдан явснаас болж хөл минь чичирч байсан. Гүүрэнд хүрэхэд хөл дээрээ ч тогтож чадахаа больсон тул өөрийгөө гол руу шидсэн. Би чамд хайртай байсан байх. Магадгүй одоо ч хайртай хэвээрээ байх. Эсвэл үхлийг мэдрэхийг хүссэндээ л бүхнийг хийж байгаа дүр эсгэдэг байсан байж мэднэ. Магадгүй тэр амиа хорлох гэсэн оролдлого минь надад тэвчихийн аргагүй ичгүүр л үлдээсэн байх. Чиний үнэрийг үгүйлэх болсон шалтгаанаа хараа муудсантай холбон тайлбарлаж чадахгүй нь. Сорви минь дахин цус гарахаа больсон ч, согтох үед мэдрэх өвдөлт минь үүнийг бүрэн эдгээгүйг сануулдаг. Миний хараа цаашид ч муудсаар байх болно. Харин чи дэргэд минь алга. Ямар нэг зүйл үнэхээр буруугаар эргэчхэж.
Жонын: Харж байгаачлан, зургийн хэсэг номын нуруу хүртэл үргэлжилнэ. Эх зураг нь харьцааны хувьд тохиромжгүй байсан тул Юүн даргад гарчгийн эргэн тойронд зураглалыг байрлуулсан энэ хувилбар илүү таалагдсан.
Сүжин: Болж байна.
Жонын: Таалагдаж байна уу?
Сүжин: Зохиолч хавтасны загварыг үзсэн үү?
Жонын: Чуэ зохиолчид уу? Өчигдөр өдөр явуулсан л даа. Хариу ирээгүй байгааг бодоход хараахан шалгаагүй байгаа бололтой байсан.
Сүжин: Өчигдөр явуулсан юм уу?
Жонын: Тийм ээ. Юүн дарга өчигдөр над руу явуулсан юм. Би харангуутаа л шууд явуулсан. Харин Чуэ зохиолч ойрд болзоод завгүй байгаа.
Сүжин: Үүнийг яаж мэдэж байгаа юм бэ?
Жонын: Өмнө нь оффис дээр ирэхдээ хэлж байсан юм. Сонирхолтой зүйл байгаа гэж.
Сүжин: Сонирхолтой зүйл ээ?
Жонын: Уулздаг эмэгтэй нь найз залуутай гэсэн. Нэг их нууцлахгүй байх шиг харагдсан. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Та өөр хүнд хэлж болохгүй шүү.
Сүжин: Тэр тийм сонирхолтой гэж үү? Тэр хүн өөрөө тэгж хэлсэн юм уу?
Жонын: Зохиолч маань нэлээн хошин зантай хүн л дээ. Таны бодож байгаа тийм зүйл биш ээ. Хуумгай юм шиг харагддаг ч их хөгжилтэй хүн байгаа юм аа.
Сүжин: Тэр тийм хөгжилтэй байна уу?
Жонын: Үгүй ээ, нөгөө...
Сүжин: Юу ярьж байгаагаа ер нь мэдэж байна уу?
Жонын: Зохиолч оо, тайвшир л даа.
Сүжин: Тэр хүн өөр юу гэж хэлсэн?
Жонын: Зохиолч оо, та буруугаар ойлгоод байх шиг байна аа. Чуэ зохиолчтой дотно болохоор нэгэндээ хайр дурлалынхаа талаар ярилцдаг юм аа. Тэр нөхцөл байдал таны бодсон шиг биш ээ.
Сүжин: Ийм яриа тарааж явахдаа ичихгүй байна уу?
Жонын: Юу? Зохиолч оо, би танд дэмий зүйл хийсэндээ уучлалт гуйя. Миний буруу. Харин таны хэлж байгаа үг арай хэтэрч байгаа юм биш үү?
Сүжин: Би тэр хүн нь байвал яах вэ? Тэгсэн ч гэсэн хэтэрч байна уу?
Юүжон: Дуусчихсан уу?
Үсог: Дуусчихлаа.
Юүжон: Тийм үү?
Үсог: Хурдан байгаа биз?
Юүжон: Мэдсэн юм аа.
Үсог: Яасан?
Юүжон: Яагаад байнга халбагыг нь мартаад байдаг юм бэ?
Үсог: Хаана? Хаана халбага байна?
Юүжон: Битгий тоглоод бай л даа. Би гарах ёстой.
Үсог: Наадхын чинь ирмэг ядаргаатай байдаг юм аа. Уурлачихсан уу? Чамайг инээлгэх гэж байсан шүү дээ.
Юүжон: Би хийчихье.
Үсог: Ойлголоо, ойлголоо, би хийе.
Юүжон: Үгүй ээ, цаашаа бай.
Үсог: Үгүй ээ, би одоо жинхэнээсээ хийчихье. Жинхэнээсээ хийе ээ.
Юүжон: Үгүй ээ, хэрэггүй гэж байна.
Үсог: Юүжон аа.
Юүжон: Би хаа хүртэл хийх ёстой юм бэ?
Үсог: Үгүй ээ, тоглоом байсан шүү дээ.
Юүжон: Больж үз.
Үсог: Үгүй ээ...
Юүжон: Баярлалаа.
Текст: ШИН ЮҮЖОНД ЧУЭ ЖОНХУГААС
Үсог: Ном авсан юм уу?
Юүжон: Тийм.
Үсог: Шинэ биш юм шиг байх юм. Хуучин ном юм уу?
Юүжон: Тийм. Гэхдээ тийм ч хуучин биш ээ.
Үсог: Хуучин л байна даа. Их уншсан бололтой.
Юүжон: Хэн?
Үсог: Өмнөх эзэн нь.
Юүжон: Угаасаа тавиур дээр байсан ч ном хуучирдаг шүү дээ.
Үсог: Тэгвэл... хэтэрхий удаан уншаагүй юм болов уу? Битгий хуучин ном авч бай. Би шинийг авч өгье.
Юүжон: Энэ ном шинээрээ гурав дахин үнэтэй.
Үсог: Тэгсэн ч гэссэн би хэн уншсан нь мэдэхгүй ном гэртээ байлгамааргүй байна.
Юүжон: Тэр ямар чухал гэж? Ном доторх л чухал болохоос.
Үсог: Номын түүх ч гэсэн чухал. Үхсэн хүний ном байвал яах юм?
Юүжон: Бид ямар үхэхгүй юу? Тийм байсан ч яадаг юм. Амьд хүний эд зүйлс үхсэн хүний эд болбол юу өөрчлөгдөх юм? Бас амьд хүний ном, тэгэх үү? Үхсэн хүн яаж онлайнаар ном зардаг юм бэ?
Үсог: Хуучин эд зүйлс зардаг дэлгүүр ч байдаг шүү дээ.
Юүжон: Мэдэхгүй ээ.
Үсог: Мэдэхгүй ээ?
Юүжон: Хувь хүнээс авсан юм аа.
Үсог: Номыг чинь харъя.
Юүжон: За, Жонын оо?
Жонын: Хөөе, чи Пак Ёнсу гэдэг хүн таних уу?
Юүжон: Хэн гэнэ ээ?
Цагны дэлгүүрийн өвөө: Секундийн зүү нь эвдэрсэн байна.
Сүжин: Юу?
Цагны дэлгүүрийн өвөө: Секундийн зүү нь л эвдэрсэн юм шиг байна. Зайг нь солиод цэвэрлэчихвэл зүгээр болчихно оо.
Сүжин: Аан, за.
Юүжон: Ороод ир. Ус. Энэ бас юу вэ?
Үсог: Би дахиад л асгачхаж.
Юүжон: Хүлээж бай. Битгий хүрээрэй.
Үсог: Энэ... сая идсэн зүйл байна...
Юүжон: Ёстой нэг... битгий хүрээрэй гээд байхад.
Үсог: Хар даа. Бараг арилчихлаа.
Юүжон: Хаа сайгүй тараачихлаа шүү дээ. Яагаад байгаа юм бэ?
Жонху: За, босчихсон уу?
Сүжин: Тийм ээ, өчигдөр эрт унтсан.
Жонху: За, өчигдөр Ёнхүн ирсэн. Инжүтэй хамт.
Сүжин: Тийм үү? Би их ядарсан бололтой.
Жонху: Өчигдөр Инжү ирсэн. Тэгээд та хоёрыг танилцуулах гэж байсан юм. Байна уу?
Сүжин: Аан... би одоо гарахдаа бэлдээд...
Жонху: За, удахгүй тасална аа. Орой яах юм?
Сүжин: Өнөөдөр үү?
Жонху: Тийм ээ, долоон цагийн үед?
Сүжин: Яагаад?
Жонху: Ёнхүн сандал авчирч өгнө гэсэн. Чамд ч бас нэгийг аваад ирье гэсэн. Өөр хүмүүс ч бас ирнэ гэсэн. Боломжтой бол хүрээд ирэх үү?
Сүжин: Эртхэн хэлэхгүй дээ. Би өдөр уулзалтаа дуусаад хэвлэлийнхэнтэй хоол идэхээр болсон.
Жонху: Аан, тийм үү? Уучлаарай, өчигдөр л ярьсан юм. Гэхдээ л ирвэл их сайн байна.
Сүжин: Уучлаарай. Миний мэндийг дамжуулаарай.
Жонху: За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Сүжин: За, та ч гэсэн. Сандал студи дээр үлдээчхээрэй. Дараа очиж авъя.
Жонху: За, баяртай.
Юүжон: Цус, цус... Үүнийг хар л даа. Үнэхээр ийм. Амьдрал үнэхээр жигшмээр. Чамд л гэж хэлж байгаа юм шүү. Миний дотор хачирхалтай зүйлс болдог. Бүх зүйл дэндүү хэцүү санагдаж, бухимдаад ирэхээр нүд гэнэт харанхуйлж гэр дотроо нааш цааш гүйдэг. "Цус харах хэрэгтэй, цус" гээд... Тийм ээ, энэ амьдрал намайг ийм хүн болгосон. Гэхдээ хэн ч намайг өрөвддөггүй. Яг л би угаасаа ийм байх ёстой юм шиг. Зарим нь бүр доог тохуу хийдэг. Гэхдээ би ч гэсэн амьд. Амьдармаар байна шүү дээ! Гуйя... ядаж өрөвдөөч дээ.
Инжү: Ажил нь? Дуусчихсан юм уу?
Жүён: Эгч ээ, өнөөдөр амралтын өдөр. Түр ургамлаа услах гэж ирсэн юм.
Инжү: Аан, өнөөдөр Ням гараг байх нь ээ. Оффисын ургамал уу?
Жүён: Бэлэгт ирсэн юм. Ядаж байхад арчилгаа их шаарддаг болохоор өдөр бүр услах хэрэгтэй гэнэ ээ.
Инжү: Төвөгтэй юм бэ. Ердөө үүний төлөө амралтын өдөр очдог юм уу?
Жүён: Гэхдээ өглөө бол сэлэх гэж ирдэг. Сэлчхээд халь ороод усалдаг. Усан бассейн бас оффистой ойрхон.
Инжү: Гэхдээ л мундаг юм аа.
Жүён: Харин та? Одоо юу хийх гэж байгаа юм?
Инжү: Би жаахан байж байгаад Жонхугийн студи дээр очно. Ёнхүн ах дуудсан юм. Чамд өөр ажил байхгүй бол хамт явах уу?
Жүён: Тэгье, болох юм уу?
Инжү: Тэгэлгүй яах вэ.
Жүён: Дуртайяа. Та ч гэсэн Жонху ахтай дотно байсан байх нь ээ.
Инжү: Би Ёнхүн ахаар дамжуулж танилцсан л даа.
Жүён: Гэхдээ яагаад хүндэтгэлтэй дуудаад байгаа юм? Ихэвчлэн сайн танихгүй хүнээ л тэгж дууддаг биш үү?
Инжү: Тийм юм байх даа?
Жүён: Ёнхүн ах таны хувьд "Ах" юм бол Жонху ах ч гэсэн "Ах" биш гэж үү? Зарим хүмүүс үүнд их эмзэглэдэг гэсэн. Та ч гэсэн болгоомжтой байгаарай.
Инжү: Гэхдээ надад нэг их ялгаагүй ээ. Чи ч гэсэн надтай хүндэтгэлгүй ярьж болно оо.
Жүён: Надад ч гэсэн хамаагүй ч гэсэн. Үүнд эмзэглэдэг хүмүүст тухгүй байдаг гэсэн. Харин тантай хүндэтгэлгүй ярих цагаа би алдчихсан юм аа.
Инжү: За, Жүён аа, чи өөрийнхөөрөө хий. Надад зүгээр ээ.
Жүён: За, баярлалаа.
Инжү: Жүён аа? Саяынхыг... бусдад нууцалж болох болов уу?
Жүён: Тэгэлгүй яах вэ. Мэдээж хэрэг. Үнэхээр хэнд ч хэлэхгүй. Эгч ээ, амлая.
Инжү: Баярлалаа.
Жүён: Үгүй ээ, эгч ээ, жинхэнээсээ. Жинхэнээсээ амлаж байна.
Инжү: Баярлалаа.
Сүжин: Тэр номын дэлгүүрийн эзэн их хачин юм аа.
Хунсон: Яагаад?
Сүжин: Надад нэг нохойн талаар ярьснаа, гэнэт намайг таньдаг юм шиг мэндэлсэн.
Хунсон: Тийм үү?
Сүжин: Чи хараагүй ээ. Утсаар ярих гээд гарсан.
Хунсон: Тийм үү?
Сүжин: Тийм ээ.
Хунсон: Тийм байдаг шүү дээ. Тэр зүгээр л найрсаг, эелдэг харилцах гэсэн байх.
Сүжин: Үгүй ээ, жинхэнээсээ намайг таньдаг юм шиг санагдсан.
Хунсон: Таньдаг хүнтэйгээ андуурсан юм болов уу?
Сүжин: Нохой алга болчихсон гэсэн.
Хунсон: Тэр эзний нохой юу?
Сүжин: Мэдэхгүй байна аа. Зүгээр л гудамжны нохой байх.
Хунсон: Өөр эзэнтэй болчихсон байх аа.
Сүжин: Тийм бол ашгүй гэсэн.
Хунсон: Ашгүй?
Сүжин: Тийм ээ.
Хунсон: Тэгвэл яах гэж санаа зовсон юм бол?
Сүжин: Нохой өөрөө сонгоогүй байх гээд.
Юүжон: Чамайг бусад хүмүүстэй хамт байхыг харахаар шал өөр хүн шиг санагддаг. Тийм үед чамайг одоо ч гэсэн сайн мэдэхгүй юм шиг санагдаад айдаг.
Үсог: Надаас юунд нь айдаг юм бэ? Би чинь би шүү дээ.
Юүжон: Үгүй ээ. Та хүмүүсийн дунд байхдаа тэр өөр хүн. Би хоёулхнаа байхдаа хамгийн дуртай. Илүү тухтай.
Үсог: Чамайг орхиод хаашаа ч явахгүй ээ. Тийм болохоор битгий ай.
Сүжин: Зүгээр гэртээ уух уу?
Хунсон: Тэгье. Гадуур гараас чинь хөтлөхөөр эвгүй байна уу? Одоо гадаа хөтөлж байхгүй ээ.
Сүжин: Сая тэр номыг харсан уу?
Хунсон: Аль?
Сүжин: Гэрэл зургийн цомог.
Хунсон: Тийм ээ, харсан.
Сүжин: Үнэхээр үзэсгэлэнтэй байсан.
Хунсон: Надад ч бас тийм бодол төрсөн.
Сүжин: Үнэнийг байгаагаар нь дүрсэлбэл буруу гэж боддог байсан юм сан. Харж байгаа бүхэн үнэн байдаггүй юм шиг байна.
Ёнхүн: Чуэ Жонху, хэзээ ирж байгаа юм бэ? Энэ хоёрыг би ганцаараа оруулж ирлээ шүү дээ.
Жонху: Уучлаарай.
Ёнхүн: Сүжин яасан?
Жонху: Ирэхгүй ээ.
Ёнхүн: Яагаад?
Жонху: Ажилтай гэсэн.
Ёнхүн: Хэвлэлийн үү? Завгүй байна шүү. Сайн ажиллаж байгаа юм байна даа. Бүх зургаа яагаад дэлгээд тавьчихсан байсан юм бэ?
Жонху: Баглах гээд.
Ёнхүн: Үзэсгэлэн арай болоогүй биз дээ? Инжү Жүёнийг бас дагуулж ирнэ гэсэн. Санаандгүй таарсан гэнэ ээ. Би одоо хэнтэй яриад байгаа юм бэ? Миний хэлэхийг сонссон уу?
Жонху: Тийм ээ.
Ёнхүн: Сонсоогүй юм байж. Яачхаа вэ? Өлсөөд байгаа юм уу?
Жонху: Тийм ээ.
Ёнхүн: Захиалаад өгье. Юу идмээр байна?
Жонху: Үгүй ээ, зүгээр.
Ёнхүн: Хөөе, Жонху. Энэ сандал дээр нэг суугаад үз дээ. Их хөөрхөн байгаа биз дээ?
Үсог: Усанд орчхоод ирье, хөөрхөн өө.
Жонын: Болчихсон уу?
Юүжон: Жунхо ахад ч бас ийм санагддаг байсан болов уу? Үсог миний өмнөх шиг, харин одоогийн би яг л Жонху ах шиг байна.
Жонын: Битгий тэгж ярь аа. Үсог ах чамд ямар их хайртай билээ дээ.
Юүжон: Би тэр бүх гэмшлээ бүгдийг нь Үсог ахад юүлж, эцэст нь би өөрөө л живж байна. Жонху ах амиа хорлохыг завдсан шалтгаан нь би юм шиг санагдаад байх юм. Бардам зан гэдгийг мэдэж байна л даа.
Жонын: Чиний буруу биш ээ.
Юүжон: Ахын амиа хорлох гэсэн шалтгааныг хэн ч мэдэхгүй ээ.
Жонын: Тийм шүү. Гэхдээ одоо амьд сэрүүн, сайн байгаа болохоор дахиж сөхөхөө больцгооё.
Юүжон: Үсогоос салахыг хүсэх үе байдаг.
Жонын: Хөөе... Чи яг яагаад байгаа юм бэ?
Юүжон: Гэхдээ салсныхаа дараа энэ бүх ачааг яах талаар бодсоор байгаад одоо салах хүртэл төвөгтэй, залхмаар байна. Гэтэл Үсог ч бас мэдэж байсан.
Жонын: Юуг?
Юүжон: Жонху ахын тухай.
Жонын: Үсог ах яаж мэддэг юм бэ?
Юүжон: Өмнө нь жүжгийн сургалтын хичээл дээр бичсэн нэг бичлэг байдаг юм. Намайг амьдралынхаа хамгийн шаналалтай үеэ тогло гэсэн болохоор жүжиглэж үзүүлсэн юм. Түүнийг ах харчихсан юм шиг байна.
Жонын: Тэр чиний тухай гэдгийг мэдэхгүй шүү дээ.
Юүжон: Гэхдээ үнэн болохоор... Мэдэхгүй юм даа.
Текст: ЧУЭ ЖОНХУ
Сонён: Би Инжү сайн байгаад үнэхээр их баяртай байна. Одоо ингээд аз жаргалтай сайхан амьдарч байгааг харахаар, сайн явж байгааг харах үнэхээр гоё байдаг. Байнга л үхэхийг хүсэж байна, үхнэ гэдэг байсан шүү дээ. Гуч ч хүрэхгүй үхнэ гээд...
Ёнхүн: Инжү юу?
Сонён: Тийм ээ, байнга л тэгдэг байсан. "Эгч ээ, би гуч хүрэхээсээ өмнө заавал үхнэ" тэр үед миний санаа ямар их зовдог байсан билээ дээ? Гуч гарсан нь ашгүй дээ.
Ёнхүн: Хэдтэй байсан юм?
Сонён: Тэр үед 22, 23. Тийм биз?
Инжү: Би одоо хүртэл амьд байна шүү дээ.
Ёнхүн: Юу вэ, Мин Инжү чинь жинхэнэ амьдралыг үгүйсгэгч байсан байна шүү дээ.
Сонён: Үнэн. Тэр үед их жаахан бас согтчихсон байсан.
Жонху: Эгч ээ. Хэн ч мэдэхгүй гэсэн биз дээ?
Жүён: Эгч ээ, надтай хамт тамхи татаач.
Ёнхүн: Уурлачхаа юу?
Инжү: Жаахан л.
Ёнхүн: Үнэхээр уучлаарай, би тоглосон шүү дээ.
Инжү: Мэднэ ээ.
Ёнхүн: Хөөе, үнэхээр уучлаарай, Инжү.
Инжү: Мэднэ ээ.
Ёнхүн: Хөөе, дотор татаж болох юм уу? Студид шүү дээ...
Сонён: Би одоо Инжүгийн царайг яаж харах юм бэ?
Жүён: Та мэдээгүй байсан шүү дээ. Гэхдээ сая үнэхээр цочирдсон шүү.
Сонён: Мэдээгүй ээ.
Жүён: Инжү эгч үнэхээр тайван хүн юм аа. Би байсан бол ингэж хүмүүстэй уулзаж, ууж чадахгүй байх байсан.
Сонён: Даанч турчихсан харагдаад байсан юм аа. Тэр угаасаа л тийм. Эртнээс л тийм байсан юм.
Жүён: Гурван сарын дараа гэхээр... Эгчийн үзэсгэлэн дуусаж байх юм байна.
Сонён: Ямар үхэх гэж байгаа биш дээ. Хагалгаа хэзээ болохыг мэдсэн үү?
Жүён: Асуугаагүй ээ. Тэр талаар ярих ямар хэцүү байх бол оо? Та ч гэсэн тийм зүйл битгий асуугаарай.
Сонён: Яаж асуухгүй байх юм бэ?
Жүён: Та түрүүлж гараад эхлээд хэл.
Сонён: За, тэгье. Гэхдээ тэр ууж болж байгаа юм уу?
Жүён: Түрүүн түүнийг болиулах гэж оролдсон ч, зүгээр л бүгдээс бууж өгсөн хүн шиг байсан.
Сонён: Эхлээд уухыг нь болиулъя.
Жүён: Бас миний хэлсэн нь нууц шүү. Хэнд ч битгий хэлээрэй гэсэн юм.
Сонён: Ойлголоо.
Хунсон: Бэлгэвч аваад ирье.
Сүжин: За.
Ёнхүн: Хайр аа, үүнийг аваарай. Болгоомжтой, болгоомжтой. Ынби, миний найз охин Хэвон.
Эмэгтэй 1: Сайн байна уу?
Эмэгтэй 2: Ынби байх нь ээ.
Ёнхүн: Сонён эгчтэй өмнө нь таарсан.
Эмэгтэй 1: Тийм ээ, таарсан.
Ёнхүн: Ирсэнд баярлалаа, эгч ээ.
Сонён: Мэнд хүргэе.
Ёнхүн: Хажуу дахь хүмүүстэй мэндлэх хэрэгтэй байна аа.
Эрэгтэй 1: Хөөе, чи хүн дуудчихаад юу хийгээд байгаа юм бэ?
Ёнхүн: Уучлаарай, чи ажлаа сольсон гэсэн үү?
Эрэгтэй 1: Одоо л асууж байх шив.
Ёнхүн: Сайн байна уу? Ирсэнд баярлалаа. Тулгацгаая.
Эрэгтэй 2: Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Ёнхүн: Ах аа, ирсэнд баярлалаа.
Эрэгтэй 2: Сайхан харагдаж байна шүү.
Ёнхүн: Удсанд уучлаарай, сайн уу?
Тэён: Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Ёнхүн: Би Хэвоны хажууд байх ёстой болохоор удахгүй буцаад ирье.
Ёон: Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Ёнхүн: Үсний засалт чинь саак байна шүү.
Ёнхүн: Жонху ч гэсэн ийм үсний засалттай болооч. Удахгүй хүрээд ирээч.
Ёон: Тэён ах, юугаар ирсэн юм?
Тэён: Мотоцикл.
Ёон: Та?
Сүжин: Би Хэвонтой хамт таксигаар.
Тэён: Яасан?
Ёон: Би таксигаар ирсэн байхгүй юу, тэгсэн гэнэт унгас үнэртээд байсан. Тэгээд би цонхоо онгойлгосон байхгүй юу. Би гаднаас гарч байгаа үнэр гэж бодсон. Цонхоо онгойлгоод чихэвчээ зүүгээд нүдээ аниад явж байсан чинь хэн нэгэн намайг дуудаад байгаа юм шиг санагдаад чихэвчээ авсан чинь жолооч намайг "Үйлчлүүлэгч ээ, үйлчлүүлэгч ээ" гээд дуудаад байдаг байхгүй юу. Тэгээд би "За?" гэсэн чинь "Миний гэдэс аймаар өвдөөд" гээд үнэхээр тэсэхийн аргагүй өвдөж байгаа юм шиг харагдаж байсан. Нэг иймэрхүү харагдсан."Би чадна, би тэвчиж чадна"гэж хүчээр барих гэж хичээж байгаа мэт. Тэгээд Цагдаагийн газрын бие засах газрын урд зогсоод нэлээн удаан орсон шүү.
Тэён: Чи хүлээгээд л үү?
Ёон: Тийм ээ, би байгаа. Тэгчхээд таксиныхаа мөнгийг багасгаагүй шүү дээ.
Сүжин: Нээрэн үү?
Тэён: Бүүр чамайг хүлээсэн байхад уу?
Ёон: Тийм ээ.
Сүжин: Буугаад л мэдсэн юм уу?
Ёон: Тийм ээ.
Ёон: Тэгээд... мэдэхгүй ээ... албаар тэгсэн юм болов уу?
Тэён: Би өнөөдөр ирж байхдаа такситай осолдонгоо алдсан.
Ёон: Ах аа, мотоцикл унахаа боль оо. Эдгэрээд удаагүй байгаа шүү дээ.
Сүжин: Осолд орж байсан юм уу?
Тэён: Хэтрүүлж байгаа юм аа. Зүгээр л халтирчихсан юм аа.
Сүжин: Одоо зүгээр юм уу?
Тэён: Тийм ээ, эв эрүүл.
Ёон: Юу зүгээр гэж? Уухаар хөл нь өвддөг гэсэн. Эгч ээ, бүгдээрээ тэр үзэсгэлэн дээр ажиллаж байхдаа уулзсан...
Тэён: Пак Ёон, одоо ярихаа боль.
Ёон: Яасан бэ?
Сүжин: Юу?
Тэён: Юу ч биш ээ. Өнгөрсөн долоо хоног гаргасан үзэсгэлэнг санаж байна уу? Зохиолч дундаас алга уншдагаараа алдартай нэг уран бүтээлч байсан юм.
Сүжин: Алга?
Тэён: Тийм ээ.
Ёон: Харъя.
Тэён: Юуг нь хардаг юм бэ?
Ёон: Тэр үед юу буруу гэсэн билээ?
Тэён: Нэг юмыг муу гэхийн хувьд муу гэсэн л дээ. Хачирхалтай нь надад ердөө хоёрхон зураас байгаа гэнэ ээ. Энэ эрт үхэх юм уу, эсвэл өвдөж үхэх тавилантай гэсэн үг гэнэ ээ.
Сүжин: Тийм зүйлд яагаад итгээд байгаа юм бэ?
Тэён: Итгэж байгаа юм биш ээ. Зүгээр л тийм зүйл сонсчихоор бодогдоод байхгүй юу.
Ёон: Наадах чинь итгэж байна л гэсэн үг. Алив, нөгөө гарыг нь харъя.
Тэён: Үгүй ээ, би тэгнэ гэж баттай итгэхгүй байгаа. Зүгээр л хаа нэгтээ бэртэж гэмтэхээрээ өөрийн мэдэлгүй алгаа хардаг болчихсон. Тэр л төвөгтэй байна. Ийм л энгийн. Тэгэхээр юу гэх гээд байна вэ гэвэл зовоож байгаа нь... Биш ээ, бодогдоод байгаад санаа зовж байна.
Ёон: Юу?
Тэён: Тийм л гэж.
Сүжин: Юу?
Ёон: Юу?
Тэён: Тийм л гэж.
Сүжин: Юу? Юу гээд байгаа юм бэ?
Тэён: Илэрхийлж чадахгүй байна аа. Байнга ингээд байхаар би тэнэг хүн болоод байгаа юм шиг санагдаж байна. Өнөөдрийнх шиг такситай осолдох шахсан нь ч тэр, мотоциклтой халтирсан нь ч тэр. Хамгийн их санаанд ордог зүйл бол "Алга" гээд л...
Сүжин: Алгандаа хэтэрхий их анхаарал хандуулаад байгаа юм биш үү? Алга цаг хугацааны явцад өөрчлөгддөг ч юм билүү? Зүгээр л аймаар их зураг зур л даа. Ойлгосон уу?
Тэён: Энгийн зүйл болохоор бодлоос гарахгүй байхгүй юу.
Ёон: Уучлаарай, надад ус аваад өгөөч.
Жонху: Аан, за.
Ёон: Баярлалаа. Та Ёнхүн ахын найз юм уу?
Жонху: Тийм ээ.
Ёон: Аан, бид Ёнхүн ахын найз охины найзууд байгаа юм.
Жонху: Сайн байна уу?
Тэён: Сайн байна уу?
Жонху: Би гарын алга уншиж мэддэг юм л даа.
Тэён: Нээрэн үү?
Жонху: Хажууд нь байсан болохоор сонсчихлоо л доо.
Тэён: Жаахан анхаарал татчихсан уу? Би итгээд байгаа юм бол биш л дээ. Гэхдээ миний алгыг нэг уншаад өгч болох уу?
Жонху: Тэгэх үү?
Ёон: Түүний дараа минийхийг ч гэсэн.
Жонху: За. Таны хэлсэнчлэн хоёр зураас байгаа ч гэсэн, хоёулаа их урд, тод байгаа юм. Ийм зурааснууд ихэвчлэн их эрүүл саруул төрснийг илтгэнэ.
Тэён: Тийм үү?
Жонху: Тийм ээ. Гэхдээ энэ хоёр зураасны нэг нь зүрхний зураас, нөгөөх нь оюун ухааны зураас учраас ихэвчлэн их амжилтад хүрэх хүмүүсийг зөгнөдөг. Олон зүйлд авьяастай гэж их сонсож байсан уу?
Тэён: Сонсдог оо.
Жонху: Тийм ээ, их сайныг харуулж байна.
Ёон: Гайхалтай юм бэ? Ах аа, энэ удаад уран бүтээлчийн эрх авчих юм биш үү?
Тэён: Үнэхээр сайн гэсэн үг гэж үү?
Жонху: Тийм ээ. Санаа зовдог хүмүүс ч бас байдаг ч, ихэвчлэн ийм зураастай хүмүүс их сайн явдаг.
Тэён: Удаан амьдрах уу?
Жонху: Эв эрүүл.
Сүжин: Нөгөө...
Жонху: За?
Сүжин: Яагаад тоглоод байгаа юм бэ? Өөрөө юу хийдэг хүн юм бэ?
Жонху: Яасан?
Сүжин: Яагаад хүмүүсээр тоглоод байгаа юм бол?
Жонху: Би тоглоогүй юм сан.
Сүжин: Бүгд харагдаж байна.
Жонху: Тийм үү?
Сүжин: Тийм ээ.
Сүжин: Үгүй ээ, тэгээд наймалжийн тухай нэг цаг ярьсан гээд бод доо.
Жонху: Тийм үү?
Сүжин: Тийм ээ, их сонирхолтой. Танд ч бас их таалагдах байх аа.
Жонху: Тийм үү?
Сүжин: Тийм ээ, хамт үзье.
Жонху: Тэгцгээе. Өөр юуны талаар ярьж байна?
Сүжин: Ынгёний хуримын талаар.
Жонху: Сайн бэлдэж байгаа гэнэ үү?
Сүжин: Тэд их цомхон хийх гэж байгаа юм. Тийм болоод ч тэр үү, өөрсдөд нь бэлдэх зүйлс их байгаа гэнэ ээ. Туслах зүйл байгаа болов уу? Гэхдээ гэрлэлтийн тухай бодохоор л дотор муухайраад байх юм. Гэхдээ дотроо л бодоод хэлээгүй ээ.
Жонху: Сайн байна. Гэхдээ Ынгён ч бас мундаг юм аа.
Сүжин: Тийм байгаа биз? Бид үхсэн ч чадахгүй байх даа.
Жонху: Яагаад? Хийвэл хийчихнэ шүү дээ.
Сүжин: Би чадахгүй ээ.
Жонху: Юуг? Гэрлэлтийг үү, эсвэл хуримыг үү?
Сүжин: Хуримд зүгээр л дургүй, гэрлэлт жаахан бүрхэг санагддаг.
Жонху: Тийм үү? Би хийвэл чамтай л хийнэ.
Сүжин: Хэн мэдлээ.
Жонху: Хэн ч мэдэхгүй ээ. Минийх тийм л гэж.
Сүжин: Насан туршдаа надад л хайртай байж чадах уу?
Жонху: Тийм ээ.
Сүжин: Яаж батлах юм?
Жонху: Одоо тийм байгаа учраас.
Сүжин: Би сайн мэдэхгүй байна. Хийж үзээгүй болохоор мэдэхгүй байж магадгүй л дээ. Би яагаад ийм өөртөө итгэдэггүй юм бол.
Жонху: Тийм зүйл ярихаа боль оо.
Сүжин: Яагаад?
Жонху: Тийм зүйл яриад байвал үнэн юм шиг болчихно шүү дээ.
Сүжин: Энэ үнэн бол?
Жонху: Хэн мэдлээ.
Сүжин: Битгий дагаад бай.
Жонху: Кофе уух уу?
Юүжон: За, Жонын аа?
Жонын: Хөөе, чи Пак Ёнсү гэдэг хүн таних уу?
Юүжон: Хэн гэнэ ээ?
Жонын: Зураач Пак Ёнсү.
Юүжон: Мэдэхгүй ээ, танихгүй хүн байна. Яасан?
Жонын: Би нэг зураг хайж байгаа юм л даа. Яривал урт болох гээд байна аа.
Юүжон: За?
Жонын: Юүжон аа...
Юүжон: За, чи зүгээр үү?
Жонын: Яасан ч урт өдөр вэ дээ. Ямар ч байсан би нэг зураг хайж байгаад Жонху ахын одоо уулздаг хүний зургийг харчихсан.
Юүжон: Аан, тэгээд?
Жонын: Гэхдээ энэ чиний дарсан зураг байна.
Юүжон: Юу?
Жонын: Чиний өмнө нь Жонху ахыг дарсан зураг. Бүгдээрээ хамт Нагсан цэцэрлэгт хүрээлэн явдаг өдөр.
Юүжон: Аан.
Жонын: Ямар зураг гэдгийг нь санаж байна уу?
Юүжон: Тийм ээ, санаж байна.
Жонын: Тэр зохиолч дараа долоо хоногт үзэсгэлэн нээх юм. Тэр зургийг яг адилхан зурчхаж. Тэр зураг Жонху ахад байгаа юм уу?
Юүжон: Мэдэхгүй ээ. Гэхдээ тэр зохиолчийг найз охин нь гэдгийг яаж мэдэж байгаа юм?
Жонын: Өмнө нь зураг зурдаг эмэгтэй гэж захирал хэлж өгсөн юм. Энэ... энэ Жонху ах байна аа, Юүжон аа.
Юүжон: Тийм байх нь ээ.
Жонын: Яагаад ийм тайван байгаа юм бэ?
Юүжон: Би яг одоо Үсогтой хамт байна.
Жонын: Аан... Юүжон аа.
Юүжон: За?
Жонын: Энэ бол ёс зүйн асуудал. Би захирлаасаа Жонху ахын дугаарыг асууя. Чи чадахгүй бол би хийе. Энэ зургийг ашиглаж болохгүй шүү дээ. Яаж хүний дарсан зургийг зөвшөөрөлгүй, дуурайж зурдаг юм бэ? Бүүр экс найз охиных нь дарсан зургийг.
Юүжон: Би дугаарыг нь мэднэ ээ.
Жонын: Ахын дугаарыг уу? Тэр чинь өмнөх дугаар нь биш юм уу?
Юүжон: Үгүй ээ, би ярьчихъя.
Живон: Өнөөдөр их сайн байлаа.
Хунсон: Сэтгүүлч та л их сайн байлаа. Уучлаарай, би ярихдаа тийм ч сайн биш.
Живон: Үгүй ээ, сайн байсан шүү.
Хунсон: Баярлалаа.
Живон: Зүгээр дээ. Өнөө орой завтай болов уу?
Хунсон: Өнөө орой юу?
Живон: Бид ажлаа дуусгаад нэг газар сууцгаахаар болсон юм завтай байвал хамт явах уу?
Хунсон: Дуртайяа.
Живон: Юунд дуртай вэ?
Хунсон: Юу ч байсан яах вэ. Харин та?
Живон: Би ч гэсэн бүгдэд нь дуртай.
Хунсон: Сүжин аа.
Сүжин: Ярилцах гэсэн юм.
Хунсон: Энд яаж мэдэж ирсэн юм бэ? Энэ хүн бол энэ удаагийн номын хавтасны зургийг зурсан зураач.
Живон: Аан, тийм байх нь ээ. Сайн байна уу? Намайг Им Живон гэдэг.
Хунсон: Сэтгүүлч байгаа юм.
Сүжин: Сайн байна уу? Ярилцлага сайн болсон уу?
Живон: Тийм ээ, их сайн ярьдаг юм байна лээ. Асуултаас ч бас бултахдаа гарамгай.
Сүжин: Энэ хүнд сайн юм уу?
Живон: Юу?
Хунсон: Сүжин аа, юу яриад байгаа юм бэ?
Сүжин: Битгий итгээрэй.
Хунсон: Сүжин аа.
Сүжин: Би найз залуутай байж, энэ залуутай араар тавьчихсан юм. Ярилцлагадаа энэ тухайгаа ярьсан уу?
Хунсон: Юу хийгээд байгаа юм бэ? Галзуураа юу?
Сүжин: Би юу?
Хунсон: Яаж байгаа чинь энэ вэ?
Сүжин: Мэдмээр байна уу?
Хунсон: Юу болоод ингээд байгаа юм бэ?
Сүжин: Чиний амаар яриад явах нь тэгээд зүгээр юм уу?
Хунсон: Жаахан тайвширчих, тэгэх үү?
Живон: Та хоёр хоорондоо ярилц даа. Би түрүүлээд явлаа.
Сүжин: За, уучлаарай.
Хунсон: Юу болсон юм бэ, айн? Юу болсон болоод ингэж бүдүүлэг...
Сүжин: Их гайхмаар юм.
Хунсон: Яг юу юм бэ?
Сүжин: Миний тэвчээр ердөө л энэ.
Хунсон: Юу тэр вэ?
Сүжин: Чи хэвлэлийнхэнд хэлсэн гэсэн үү?
Хунсон: Юуг?
Сүжин: Ганцаараа шоу үзүүлээд байгаа юм уу? Хэвлэлийн газарт миний зургийг санал болгосон гэсэн үү? Энэ тэгээд хувь тавилан юм уу? Би бүгдийг нь сонссон. Чи түрүүлж санал болгосон гэсэн биз дээ? Ийм маягаар найз охинтой болдог байсан юм уу?
Хунсон: Сүжин аа, эндүүрэл шүү. Үнэхээр эндүүрэл.
Сүжин: Эндүүрэл?
Хунсон: Тийм ээ, эндүүрэл. Одоо би юу гэж ч хэлсэн итгэхгүй байх л даа. Гэхдээ үнэхээр эндүүрэл, би бүгдийг нь тайлбарлая.
Сүжин: Худал байхгүй үед л эндүүрэл гэж хэлдэг юм.
Хунсон: Үгүй ээ... Тийм ээ, худлаа хэлсэн. Үнэн. Гэхдээ бүгд худлаа бол биш. Чиний зураг үнэхээр их таалагдаад л тэр. Нээрэн шүү. Дараалал нь л өөрчлөгдсөн төдий.
Сүжин: Чамд энэ бүхэн хөгжилтэй байна уу?
Хунсон: Сүжин аа, хаанаас юу сонсчихсон юм бэ?
Сүжин: Би өнөөдөр хэвлэлийн газар чиний сэтгүүл дээр гарах эссэг уншсан. Тэр чиний түүх биш шүү дээ. Жонху ахын тухай шүү дээ. Бидний хэнд ч ярьж болохгүй, бидний яриа байсан шүү дээ.
Хунсон: Түр чимээгүй газар очоод тайван ярилцъя, тэгэх үү, Сүжин аа? Чи одоо тайвшрах хэрэгтэй. Би үнэхээр шударгаар бүгдийг нь тайлбарлая. Тийм ээ, тэгж харвал хангалттай уурлах л байх л даа. Ойлгож байна, гэхдээ... Гэхдээ тийм биш ээ, Сүжин аа. Тийм бодлоор огт бичээгүй шүү.
Сүжин: Тийм бодол?
Хунсон: Чамайг ашиглах гээгүй ээ.
Сүжин: Би юуг яаж харж байж тэгж бодож болох юм?
Хунсон: Үнэн шүү, Сүжин аа. Надад итгээч. Бүгдийг нь тайлбарлая.
Сүжин: Би үнэхээр их ичиж байна.
Хунсон: Надад ч гэсэн хэцүү байна, надад ч гэсэн. Маш их хайртай болохоор. Гэтэл надад хийж чадах юу ч байхгүй байна шүү дээ, мэднэ биз дээ? Зөвхөн чамайг л бодоод байхад би яах юм бэ? Сүжин... Биднийг "Түүх" гэсэн байх аа? Тэр ч гэсэн бидний түүх.
Сүжин: Тэр яаж бидний түүх байх юм бэ? Би яаж ийгээд холдмоор байхад яаж бидний түүх байх юм бэ?
Хунсон: Би хүлээгээд байгаа биз дээ? Яаж ингэж чадаж байна аа? Итгэе гэж бодогдохгүй байна уу?
Сүжин: Би...би цаашид мэдэхийг хүсэхгүй байна.
Хунсон: Сүжин аа, гуйя...
Сүжин: Тавь аа.
Хунсон: Дараалал нь л өөрчлөгдсөн төдий. Бидний учирсан нь өөрчлөгдөхгүй. Миний сэтгэл ч бас үнэн. Хариад ярилцъя, тэгэх үү?
Сүжин: Үгүй ээ.
Хунсон: Харьцгаая л даа.
Сүжин: Хоёулаа уулзахаа болъё.
Хунсон: Юу?
Сүжин: Зүгээр л одоо унтаръя.
Хунсон: Сүжин аа... Сүжин аа... Сүжин аа...новш гэж! Ёстой нэг, надад арай хатуу хандаад байгаа юм биш үү?
Сүжин: Болсон.
Эрэгтэй 3: Бие засчхаад ирье.
Эмэгтэй 3: За аа.
Ёнхүн: Юу вэ? Кино үзсэн юм уу?
Жонху: Тийм ээ, чамайг дотор хараагүй юм байна.
Ёнхүн: Дотор харанхуй юм шиг яаж харагддаг юм бэ, золиг минь. Сонин байна шүү. Сүжин яасан юм?
Жонху: Ганцаараа ирсэн. Сүжин үзчихсэн гээд...
Ёнхүн: Аан... би найзуудтайгаа л явж байна. Энэ манай ангийн найз Чуэ Жонху. Харин энэ хүн бол өмнө нь хамт үзэсгэлэн гаргаж байсан юм, Мин Инжү.
Инжү: Сайн байна уу?
Жонху: Сайн байна уу?
Ёнхүн: Юу вэ? Бусад нь хаана байна аа?
Инжү: Ариун цэврийн өрөө.
Ёнхүн: Би ч гэсэн орчхоод ирье. Чи хүлээж байгаарай, надтай хамт явна шүү. Хурдан явчхаад ирье. Хүлээж байгаарай.
Инжү: Хөөх, үнэхээр том юм аа.
Жонху: Харин тийм. Ийм том сарыг анх удаа харж байх шиг байна.
Инжү: Би ч гэсэн.
Жонху: Дахиж харж чадахгүй юм шиг санагдаад.
Сүжин: Захирал аа?
Цагны дэлгүүрийн өвөө: За? Энэ удахгүй ээ. Түр сууж бай, цэвэрлэчхээд болно оо.
Сүжин: Үгүй ээ, засахаа болилоо.
Цагны дэлгүүрийн өвөө: Үгүй ээ, энэ цэвэрлэчихвэл л болчихно шүү дээ.
Сүжин: Зүгээр ээ.
Цагны дэлгүүрийн өвөө: Үнэхээр зүгээр гэж үү?
Сүжин: Тийм ээ, уучлаарай.
Цагны дэлгүүрийн өвөө: Тэгвэл... буцаагаад өгье. Одоохон...
Сүжин: Баярлалаа. Баяртай.
Текст: СОЁОЛСОН, БИД АВАРЛАА ШҮҮ ДЭЭ. ҮСОГ
Инжү: Би танд сайн. Бид бүгд тэгж адилхан ч гэсэн... би төгсгөл рүү нь арай хурдан дөхөж байх шиг байна. Итгэхгүй байна. Хааяа надад бэлдэх хугацаа өгсөнд нь баярладаг. Тэгээд хийх зүйлсээ нэг нэгээр нь хийж байгаа ч гэсэн, ойлгохгүй л байна. Энэ цаг хугацаа... олон зүйлсийг утга учиргүй мэт санагдуулж байна. Үүний зэрэгцээ олон шалтгааны улмаас хийж бүтээх гэсэн хүсэлдээ дарагдаад байх юм. Дахиж уулзаж чадахгүй ч гэсэн, холоос ч гэсэн урьдын адил сайн сууж байна аа.
Текст: МИН ИНЖҮ ӨӨР ЗҮЙЛЭЭР ТАНИГДСАН ТӨДИЙ
Инжү: Эмч ээ... би үхэхгүй юм уу?
Хунсон: Гадуур гарнаас чинь хөтлөхөөр эвгүй байна уу?
Юүжон: Ганцхан чамд л хэлж байгаа шүү. Миний дотор хачин зүйлс болдог.
Сүжин: Намайг ямар нэг зүйл нуух гэсэн гэх гээд байна уу? Би зүгээр л шударга байж чадахгүй байгаа юм.
Жүён: Бас миний хэлсэн зүйл нууц шүү. Хэнд ч битгий хэлээрэй гэсэн юм.
Жонын: Юуг?
Юүжон: Жонху ахын талаар.
Сүжин: Тэр чиний тухай биш, Жонху ахын тухай шүү дээ.
Жонын :Тэр чиний тухай гэдгийг мэдэхгүй ээ.
Юүжон: Гэхдээ үнэн шүү дээ.
Сонён :Мэдлээ гээд яах вэ дээ. Бид мэдэж чадахгүй ээ.
Хунсон: Энэ үнэхээр үнэн шүү! Дараалал нь өөрчлөгдсөн л төдий.
Сүжин :Энэ үнэн бол...
Жонху: Хэн мэдлээ.
Текст: ӨӨР ЗҮЙЛЭЭР ТАНИГДСАН ТӨДИЙ
Back to episodes Go home