Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 33
Нэр: Frontier Crucible 07/11/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Меррик Бекфорд - Гол дүрийн дундаж насны эр, хуучин цэргийн алба хааж байсан цэрэг тул хошуучийн тушаалаар индианчуудын нутаг дэвсгэрээр дамжин өөр хотод гарсан тахлын эм тариаг хүргэж өгөхөөр болдог.
Хошууч О'Рурк - 40 гаран насны эр, Меррик Бекфордод даалгавар өгдөг хошууч.
Ноён Жефф Батлер - Дундаж насны эр, бүтэн нэр нь Жефферсон Калхун Батлер, гуравдугаарх, Валери Батлерын нөхөр, индианчуудын газарт нутагт бэртсэн байдалтай Мерриктэй таардаг.
Валери Батлер - Дундаж насны үзэсгэлэнт шаргал үст эмэгтэй, Жефферсон Калхун Батлерын эхнэр.
Билли Макки - 20 гаран насны эр, “Луус” Чарли Маккигийн төрсөн хүү, дээрмийн бүлэглэлийн гишүүн
“Луус” Чарли Макки - 50 гаран насны эр, дээрмийн бүлэглэлийн толгойлогч.
Эдмунд Фишер - “Луус” Чарли Маккигийн бүлэглэлийн гишүүн, Маккигийн урт хугацааны туслах, хэрцгий дунд орчим насны эр.
Чалипун - Дунд орчим насны индиан эр, Меррикийн холбоотон.
Абнер Бекфорд - Меррикийн ах
Удирдагч Викторио - Апачичуудын бүлэглэлийн тэргүүн 40 гаран насны индиан эр.
Танихгүй эр 1: Зорилгоо хэлнэ үү!
Хошууч О'Рурк: За яах вэ, энэ ажилд бүтэн морин цэргийн суман явуулж ч болно л доо. Нэг л хувилбар нь. Чи надаас яг энэ асуултыг асуух гэж байсан биз дээ?
Меррик Бекфорд: Таныг нуршиж байх хооронд тийм бодол надад төрсөн.
Хошууч О'Рурк: Сайн асуулт байна. Чи ч бас овоо сийрэг толгойтой юм аа. Гэхдээ би нэг зүйлд итгэдэг. Бүтэн морин цэргийн суман явуулбал тэр хангамжийн ачаа Сан-Карлост хэзээ ч хүрэхгүй байх хамгийн найдвартай зам байх болно. Бекфорд... Меррик, ингэж дотно ярихыг зөвшөөрвөл бид хоёр энэ нутагт олон жил ажилласан туршлагатай хүмүүс шүү дээ. Бид хүчний харьцаа ямар байдгийг сайн мэднэ. Бэхлэлтэд байгаа аль ч суман апачичуудыг өөрсдийнх нь эзэмшилд дийлж чадахгүй. Миний зөв үү?
Меррик Бекфорд: Хэрэв Холбооны улсуудын холбоо апачичуудыг хөлсөлж, дайнд оролцуулсан бол тэр дайн одоо ч үргэлжилж байх байсан гэж би боддог. Тийм ээ, эрхэм ээ.
Хошууч О'Рурк: Гарцаагүй. Бид апачичуудыг ойлгодоггүй, тэдэнтэй хамтрахыг ч хүсдэггүй. Гэхдээ бид тэднийг хүндэлдэг. Өмнөд нутагт дэгдсэн энэ халдварт өвчнөөс болж тэр хүмүүс ямар их айдас, зовлон туулж байгааг би огтхон ч үгүйсгэхгүй. Мэдээж, Сан-Карлост эмч нар бий. Хоёр, магадгүй гурав ч байж мэдэх юм. Гэхдээ тэдний хэд нь хүний биеийн талаар үнэхээр мэддэгийг мэдэхгүй юм. Харин тэр хүмүүст яг одоо хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол эм тариа, эмнэлгийн хэрэгсэл. Яаралтай хүргэх шаардлагатай. Өнгөрсөн долоо хоногт би бараг л унтсангүй. Тэдэнд хэрэгтэй зүйлсийг яаж хүргэж өгөх вэ гэж толгойгоо гашилгалаа. Шийдэл олох гээд л.
Меррик Бекфорд: Тэгээд та өөрөө тийшээ мордохоор шийдээ юу?
Хошууч О'Рурк: Зөв өө. Бурхны илгээсэн тэнгэрийн хүлэгт баатар шиг л. Би тийшээ өөрөө мордохоор шийдсэн юм. Гэтэл гэнэт л гаргалгаа гараад ирсэн. Меррик Бедфорд тэр тэргийг ганцаараа Сан-Карлос хүртэл хүргэж чадах юм байна гэсэн бодол төрсөн. Чи бол хийж чадна аа. Ганцаараа. Ямар ч хамтрагчгүйгээр. Чи болхи, болчимгүй нэг суман цэргүүдээс хамаагүй бага шуугиан тарина. Бас апачичуудын нутагт яаж замаа олохоо мэднэ. Хариулт нь дэндүү энгийн, бүүр тэнгэрээс заяасан мэт төгс байсан учир би бараг л чангаар инээчих шахсан шүү.
Меррик Бекфорд: Апачичуудын нутгаар ганцаараа явах тухай бодоход надад тийм ч инээдтэй санагдахгүй л байна, хошууч аа.
Хошууч О'Рурк: Тийм байж магадгүй ч, эр хүнд өөртөө итгэх итгэл өгдөг юм.
Меррик Бекфорд: Би аль хэдийн нь ээ тэргийг ачаалахыг тушаасан байгаа. Сан-Карлосын хүмүүст энэ хангамж нэн чухал хэрэгтэй байна. Надад ч бас нойр түүнээс дутахгүй л хэрэгтэй байна.
Меррик Бекфорд: Би нэг цагийн дотор замдаа гарна.
Цэрэг эр 1: Зүүн гар. Урагшаа.
“Луус” Чарли Макки: Тахал, хар хатиг гэж! Тэр адгийн зэрлэгүүдийг там руу нь тонилгох юмсан. Хараал идмэр гэж, бүсгүй минь. Бурхны нэрээр ийм өмхий үнэр ханхлуулсан тэргэнд чи чухам юу ачиж явсан юм бэ?
Валери Батлер: Ийм үед таны санааг зовоож байгаа ганц зүйл нь гоёл чимэглэл шатаж байгаа үнэр гэж үү?
“Луус” Чарли Макки: Хэл амтай хүүхэн байна шүү.
Эдмунд Фишер: Би эмэгтэй хүн өөдөөс сөргөлдөхийг тэвчдэггүй юм. Өө, луус. Бүсгүйд жаахан тайвшрах хугацаа өг. Бид бүгдээрээ л хүнд сорилтын ард гарлаа.
“Луус” Чарли Макки: За яах вэ, чи ингэж эелдгээр гуйж байгаа бол зөвшөөрье дөө.
Эдмунд Фишер: Хатагтай, намайг танд туслахыг зөвшөөрнө үү?
Валери Батлер: Та анагаах ухааны мэдлэгтэй юу?
Эдмунд Фишер: Албан ёсоор бол үгүй ээ. Гэхдээ амьдралдаа хэд хэдэн хүний гэдсийг зүсэж үзсэн.
“Луус” Чарли Макки: Хатагтай, энд эр хүн өдөр бүр үхэлтэй нүүр тулдаг юм. Тань мэтийн эмэгтэй хүнд ийм зүйл бодох ч хэцүү л дээ. Гэхдээ амьдрал ийм л байна.
Билли Макки: Харин та үүнд нэг их санаа зовох хэрэггүй дээ, хатагтай. Энд эмсгүй эрс зөндөө бий.
“Луус” Чарли Макки: Хатагтай, та ноён Батлерыг эндээ дотуур цус алдаад үхтэл нь зүгээр л орхисон нь дээр байх.
Валери Батлер: Юу гэж байгаа юм?
“Луус” Чарли Макки: Таны нөхөр апачичуудыг дайрахад тийм ч зоригтой эр шиг надад харагдаагүй. Тэр үед ядаж бидэнд тэрэг, морьд ч байсан юм. Харин одоо бол апачичуудыг буцаж ирэх үед Ноён Батлер амьсгал хураачихсан байвал дээр ч байж мэднэ. Тэд биднийг зүгээр л орхичихсон гэж бодоо юу? Тэд буцаж ирнэ ээ. Хэрвээ тэд тэрэгний дотор юу байгааг, таныг ямар үзэсгэлэнтэйг харчих юм бол тун удахгүй л буцаад ирнэ.
Билли Макки: Зүгээр нэг зочлох гэж ирэхгүй биз.
Валери Батлер: Та миний нөхрийг үхэх эсэхэд огтхон ч санаа зовохгүй байна гэж үү?
“Луус” Чарли Макки: Хатагтай, бид тэр индианчуудтай хийх дараагийн тулалдаандаа бэлдэх хэрэгтэй байна.
Билли Макки: Аав аа, тоос босож байна.
Эдмунд Фишер: Тэрэг харагдлаа. Зотон даавуу дээр улаан загалмай зурсан байна.
“Луус” Чарли Макки: Цэргийн тэрэг байна. Хэдэн цэрэг дагалдаж явна?
Эдмунд Фишер: Нэг ч алга.
Меррик Бекфорд: Байз, байз.
“Луус” Чарли Макки: Тэрэг дээр хэдэн хүн байна?
Эдмунд Фишер: Жолоодлого дээр нэг хүн байна.
“Луус” Чарли Макки: Сүмийн өргөлд өгсөн хоёр зоос минь одоо л хэрэг болох нь бололтой шүү. Бид энэ танихгүй хүнтэй ярилцаж байх хооронд нөхрөө харж бай.
Валери Батлер: Гэхдээ магадгүй энэ тэрэг-
“Луус” Чарли Макки: Эдмунд.
Эдмунд Фишер: Хөөрхөн нөхрөө чимээгүйхэн харж байсан нь дээр байх, хатагтай.
Меррик Бекфорд: Та нар замдаа таагүй зүйлтэй учирсан бололтой. Энд буудаллаж байгаа юм уу?
“Луус” Чарли Макки: Яах вэ, аргагүйн эрхэд л хүн энд буудаллана шүү дээ. Бусад цэргүүд чинь хаана байгаа юм?
Меррик Бекфорд: Эндээс хойш хойд зүгт гурван өдөр, хэдэн цаг яваад Форт Сталварт хүрнэ. Харин явган явбал арай удах байх.
“Луус” Чарли Макки: Та яагаад ингээд ганцаараа явж байгаа юм бэ? Бусадтай хамт байх дургүй юм уу?
Меррик Бекфорд: Би ганцаараа ч ажлаа амжуулж чадна.
“Луус” Чарли Макки: Хаашаа явж байгаа юм?
Меррик Бекфорд: Өмнө зүг рүү. Сан-Карлос. Та нар тэндээс ирсэн үү?
“Луус” Чарли Макки: Тийм ээ, бид тэр зүгээс ирсэн.
Меррик Бекфорд: Апачичудын отолтод ороо юу?
“Луус” Чарли Макки: Тийм ээ. Бидэнд тусалбал их талархах болно шүү. Тэр дайчид холдоогүй байгаа, тэднийг дахиад дайрахаас нь өмнө эндээс бушуухан явах санаатай байна. Бидэнд туслах уу? Бид танд их талархах болно шүү.
Меррик Бекфорд: Би АНУ-ын армийн даалгавраар явж байгаа. Наанаа зогсох болох нь дээ, найз аа.
Эдмунд Фишер: Ямар нэг асуудал гараа юу?
Меррик Бекфорд: Та нарт хэлэх хэдэн зүйл байна.
“Луус” Чарли Макки: Хэлмээр байгаа зүйлээ чөлөөтэй хэл л дээ.
Меррик Бекфорд: Нэгдүгээрт, армийн надад өгсөн энэ амьтдын тухай юм л даа. Хол замд тэрэг чирч чадна, бас тогтуун тайван. Гэхдээ хурдан биш. Бүүр хөгшин эмгэнийг ч гүйцэж чадахгүй, апачичуудын одой морьдтой өрсөлдөх тухай яриад ч хэрэггүй. Хоёрдугаарт, та гурав гурвуулаа зэрэг буугаа гаргаж над руу чиглүүллээ гэж бодъё. Тэгвэл та нараас эцэст нь сайндаа л гэхэд хоёр нь л босоогоороо үлдэнэ. Би эхлээд хөгшнийг нь алчхаад, дараа нь хэнийг нь унагаж чадахаа харна. Би иймэрхүү нөхцөл байдалд их тайван байдаг туршлагатай хүн.
“Луус” Чарли Макки: Тэгэхээр юу таныг бидний тухай ийм зочломтгой бус зүйл бодоход хүргэв ээ дээ?
Меррик Бекфорд: Би зүгээр л апачичуудын нутаг дэвсгэрт нэг эмэгтэй, нэг шархадсан эртэй хамт гацчихсан байхад хажуугаар хоёр шинэ луус хөтөлсөн хүн явж өнгөрвөл надад юу хийх хүсэл төрөх бол гэж бодсон юм л даа.
“Луус” Чарли Макки: Ойлголоо.
Меррик Бекфорд: Хатагтай? Ямар нэгэн байдлаар энэ хүмүүс тантай холбоотой байх боломжтой юу?
Валери Батлер: Тэднийг огт танихгүй ээ.
Меррик Бекфорд: Энэ бүхнийг эвтэйхэн дуусгахыг хүсэж байвал зайгаа барьсан нь дээр шүү.
“Луус” Чарли Макки: Эдмунд! Алив ээ, залуу минь.
Меррик Бекфорд: Танайд шархадсан хүн байгаа юм байна.
“Луус” Чарли Макки: Өө, тийм ээ. Тэр хэдэн сум залгичихсан байгаа ч манай хэдэн морьдоос арай дээр л дээ.
Валери Батлер: Та нөхрийн маань шархыг хараад өгөхгүй биз?
Меррик Бекфорд: Эхлээд тэр хүмүүст тусалчхаад ирье. Тэгэх үү?
“Луус” Чарли Макки: Тэгэлгүй яах вэ, залуу минь. Мэдээж. Очоод тэдэнд тусал даа.
Меррик Бекфорд: Тийм ээ, их л муухай шарх байна шүү. Бас их гүн ч юм.
Валери Батлер: Танд ийм шархыг эмчилж байсан туршлага бий юу?
Меррик Бекфорд: Сумыг нь авч чадвал амьд үлдэх магадлал гэдгийг мэдэх хэмжээний туршлагатай.
“Луус” Чарли Макки: Тэр ч бүтэхгүй дээ. Бид энэ хараал идсэн хөндийгөөс тэр адгийн зэрлэгүүд буцаж ирээд хуйхыг маань хуулж авахаас өмнө хурдхан гарах хэрэгтэй байна.
Меррик Бекфорд: Бүгдээрээ арай аюулгүй газар очсон нь дээр байх, хатагтай.
Билли Макки: Тэгвэл дэмий чалчихаа болиод хөдөлцгөөе.
Меррик Бекфорд: Гэхдээ одоо энэ хүнийг хөдөлгөх юм бол үхэж ч мэднэ.
“Луус” Чарли Макки: Бид ч гэсэн удахгүй бүгдээрээ үхэх нь байна шүү дээ. Бид явах хэрэгтэй.
Меррик Бекфорд: Тэр чиний шийдэх зүйл биш ээ.
“Луус” Чарли Макки: Энэ эмэгтэй өөр нөхөртэй болж болно. Харин бидний хэн нь ч шинээр хуйх ургуулж чадахгүй.
Меррик Бекфорд: Тэр буу руу дахиад ганц алхам л ойртвол чиний биеэс ч бас сум сугалж авах ажилтай болно шүү.
“Луус” Чарли Макки: Эдмунд. Зохицуулах шаардлагатай болох шархадсан хүний тоог нэмэх гээд хэрэггүй. Хатагтай Батлер. Хатагтай. Энд энэ задгай газар үхлээ хүлээгээд суух нь тийм ч ухаалаг хэрэг биш. Нэг хоргодох газар олчихвол нөхрийн чинь шархнаас сумыг нь авъя. Христийн шашинтны хувьд би үүнийг амлаж байна.
Валери Батлер: Хэрэв тэр замын турш амьд байж чадвал шүү дээ.
“Луус” Чарли Макки: Бид болгоомжтой явж, түүнийг эсэн мэнд аваачихын тулд хичээх болно.
Ноён Жефф Батлер: Ус.
Валери Батлер: Тэр ус уухыг хүсэж байна.
“Луус” Чарли Макки: Ус байна уу?
Меррик Бекфорд: Дуусчихсан. Урдхан талд нэг усан цөөрөм бий. Тэнд зогсохоор төлөвлөсөн байсан юм.
Билли Макки: Хөөе, миний саванд жаахан ус үлдсэн байна.
“Луус” Чарли Макки: Тэгвэл аваад ир. Нааш нь өгчих, хүү минь.
Билли Макки: Чиний мэддэг тэр усан цөөрөм хол уу?
Меррик Бекфорд: Тийм ч хол биш ээ. Патчи-Уэллс гэдэг юм. Энэ хавийн ган гачигтай үед ч ширгэдэггүй цорын ганц усны эх үүсвэр.
“Луус” Чарли Макки: Энэ нутгийг ингэж сайн мэддэгт чинь баярлаж байна шүү.
Валери Батлер: Таны тэргэнд суувал өөрсдийнхөө тэргэнд байснаас илүү аюулгүй байх болов уу?
Меррик Бекфорд: Одоо хамгийн чухал нь задгай газраас холдох, хатагтай. Хэрвээ та явахыг эсэргүүцэхгүй бол бид хөдөлсөн нь дээр.
Валери Батлер: Тэгвэл яаравчилцгаая.
“Луус” Чарли Макки: За, алив. Алив ээ, түүнийг тэргэнд суулгацгаая. Болгоомжтой өргөөрэй. Улам их цус алдуулахыг хүсэхгүй л байна шүү. Эдмунд, явж эд зүйлсээ цуглуул.
Валери Батлер: Би нөхрийнхөө хажууд явмаар байна.
Меррик Бекфорд: Сайхан санаа байна, хатагтай.
“Луус” Чарли Макки: Билли, урд нь гар. Эдмунд, чи ард эмээлийн цүнхнүүдийн хажууд суу. Бидэнд ингэж тусалж байгаад тань үнэхээр их талархаж байна. Таны нэрийг асууж амжаагүй юм байна.
Меррик Бекфорд: Бекфорд. Миний тухай сонсож байсан уу?
“Луус” Чарли Макки: Үгүй ээ, эрхэм ээ, санаанд орох юм алга. Тэнд гурван хүн сууж багтахгүй болохоор би хамтрагчтайгаа хамт тэрэгний ард явъя. Надад туслаад аль.
Билли Макки: За, ноёнтон оо, энэ тэргийг их бууны сум шиг харвуулаад өгье.
Меррик Бекфорд: Усны эх үүсвэр тэр зүгт байгаа.
Билли Макки: Бид хойд зүг рүү явж байгаа.
Меррик Бекфорд: Ус ч, энэ тэрэг ч өмнө зүг рүү явж байгаа. Хурдлаарай.
Билли Макки: Хараал ид! Энэ амьтад арай хурдан явж болдоггүй юм уу?
Меррик Бекфорд: Хэлсэн шүү дээ, хурдан байхаар зориулагдаагүй ээ гэж.
Билли Макки: Өвлийн дундуур эмгэн хумс ч үүнээс хурдан явна. Бекфорд гэдгээс өөр нэр бий юу?
Меррик Бекфорд: Меррик. Меррик Бекфорд.
Билли Макки: Намайг Билли Макки гэдэг. Ард байгаа тэр хөгшин ухна бол миний аав. "Луус" Чарли Макки. Тусалж байгаад тань бид үнэхээр их талархаж байна. Нөгөө хүн нь, Эдмунд.
Меррик Бекфорд: Та нартай удаан хамт яваа юу?
Билли Макки: Тийм ээ, намайг хүүхэд байхаас л хамт байгаа. Гэхдээ та түүнд санаа зовох хэрэггүй дээ. Тэр аавын үгнээс гарахгүй.
Меррик Бекфорд: Би түүнд санаа зовоогүй ээ.
Билли Макки: Та сүүлийн үед Тусонд очсон уу?
Меррик Бекфорд: Хэдэн долоо хоногийн өмнө.
Билли Макки: Залуу минь, би ч тэр газрыг санаж байна шүү. Тэр хавьд ямар нэг шинэ зүйл дуулдав уу?
Меррик Бекфорд: Хэдэн долоо хоногийн өмнө банк дээрэмдсэн гэсэн.
Билли Макки: Би тэгж хэлэх гээгүй юм. Тэнд ямар нэгэн салон, зугаа цэнгээний газар байдаг уу? Биеэ үнэлэгч хүүхнүүд бий юу?
Меррик Бекфорд: Тэргэн дотор нэг хатагтай явж байгаа шүү. Апачичууд байгаа эсэхийг хурц нүдээрээ сайн ажигла, хүү минь. Хурдлаарай. Тайван, тайван. Воа, воа, воа. Энэ газар чамд танил харагдаж байна уу?
Билли Макки: Үгүй ээ, огтхон ч үгүй.
Меррик Бекфорд: Царайлаг залуу байна.
Билли Макки: Хатагтай Батлерыг эхнэрээ болгож чадсан нь аргагүй л юм.
Валери Батлер: Биеийн байдал нь муудсан байна уу?
Меррик Бекфорд: Онцын өөрчлөлт алга аа. Тэргэнд ариутгалын бодис, марль, боолт байгаа. Очоод аваад ирэхгүй биз?
Валери Батлер: Би аваад ирье.
Меррик Бекфорд: Та хүүтэйгээ хамт лууснуудаа хөллөгөөнөөс салгаж, услаад, тэр цаадах өвстэй газар уячих.
“Луус” Чарли Макки: Тэнд уявал эндээс гарахдаа өөд өгсөж байж хөдөлнө. Яаралтай явах хэрэг гарвал тохиромжгүй.
Меррик Бекфорд: Тийм ээ, хэрвээ апачичууд ирвэл тэргийг хөллөх ч зав гарахгүй шүү дээ. Тэр лууснуудыг уулын хяр дээр уяж болохгүй.
“Луус” Чарли Макки: Өө. За яах вэ. Билли, амьтдаа харж бай. Эдмунд, гал түл.
Эдмунд Фишер: Хэрэв гал хэрэгтэй байгаа бол өөрөө түлсэн нь дээр биз. Маккигийнхан таны тушаалыг биелүүлж магадгүй ч би заавал дагах албагүй.
“Луус” Чарли Макки: Анхааруулсан шүү, залуу минь. Одоо тэр хүний хэлснээр галыг нь түлж өг. Үгүй бол Ларедод чамайг сургаж байсан шигээ дахиад нэг сайн хичээл заагаад өгнө шүү.
Эдмунд Фишер: Өө, тэр чинь олон жилийн өмнөх явдал шүү дээ, хөгшин өө. Та тэр үеийнх шигээ цэх алхаж ч чадахаа больж дээ.
“Луус” Чарли Макки: Хараал ид, залуу минь. Битгий давраад бай.
Эдмунд Фишер: Таны хүссэнээр галыг чинь түлээд өгье, найз минь.
Валери Батлер: Мэс засал хийхээсээ өмнө наад хутгаа ариутгахгүй юм уу?
Меррик Бекфорд: Тийм болохоор л одоо эрсдэл гарган байж гал түлж байгаа юм. Чи яаж өдий хүртэл амьд явсан юм бэ?
Эдмунд Фишер: Бусдаас жаахан хурдан, жаахан ухаалаг байсных л байх.
Меррик Бекфорд: Ил задгай газар гал түлж байгаа чинь тийм ч ухаалаг хүний шинж биш дээ.
Эдмунд Фишер: Индианчууд биднийг энд ирснийг мэдэж байгаа.
Меррик Бекфорд: Мэдэхгүй байх ч боломж бий.
Эдмунд Фишер: Лууснууд чинь мөр үлдээсэн. Тийм ээ. Тэд тэр мөрийг гарцаагүй олно.
Меррик Бекфорд: Гэхдээ хөндийд дахиад нэг ирснийхээ дараа л олох байх. Тэр хүртэл бид энд байгаагаа тэдэнд ч, ойр хавийн өөр овгийнхонд ч мэдэгдэх хэрэггүй. Ер нь цагаан арьстнуудын дунд Патчи-Уэллс байдгийг мэддэг хүн ховор шүү. Чи өмнө нь энд ирж байсан уу?
Эдмунд Фишер: Үгүй ээ.
Меррик Бекфорд: Тэнд очоод гал асаачих. Багахан гал түлээрэй.
Билли Макки: Тэр чамайг хазчихсан уу?
Эдмунд Фишер: Үгүй ээ, зүгээр л зугтах гэсэн юм.
Меррик Бекфорд: Нөхрийг чинь хөдөлгөөнгүй барихын тулд Маккиг дуудах уу?
Валери Батлер: Би тийм амар цэрвэдэг хүн биш.
Меррик Бекфорд: Тэр зэрлэг азарга шиг савчих байх.
Валери Батлер: Би хурдан, сайн барьж чадна аа, гуйя.
Меррик Бекфорд: Сайн бариарай. Битгий тавиарай. Сайн барь. Сайн барь. Сайн бариарай. Сумыг нь авчихлаа.
Валери Батлер: Гуйя. Үргэлжлүүл. Одоо шархыг нь боох ёстой юу?
Меррик Бекфорд: Тийм ээ, тэгээд өгөөрэй.
Валери Батлер: Өөр хийж өгч чадах зүйл бий юу?
Меррик Бекфорд: Одоо бидэнд хүлээхээс өөр хийх зүйл үлдээгүй ээ. Тан шиг хүн... ийм байдалд орсонд харамсалтай байна.
Валери Батлер: Нөхөр бид хоёр энд ийм сайхан сэтгэлтэй хүнтэй таарсан нь их аз завшаан. Эмнэлгийн хэрэгслүүдийг тэргэнд буцааж хийе дээ.
Меррик Бекфорд: Билли, тэр галыг унтраа.
Билли Макки: За. Би унтраачихъя аа, эрхэм ээ.
Меррик Бекфорд: Золгүй явдлын тань дурсгал болог.
“Луус” Чарли Макки: Бекфорд. Дургүйцэхгүй бол чамтай хэдэн үг солих гэсэн юм. Саяынх ч ёстой сайн эмчилгээ боллоо шүү. Хүний биеэс сум авч байгаа нь анхны удаагийнх биш гэдэгт мөрийцсөн ч болохоор байна.
Меррик Бекфорд: Анхны удаагийнх биш ээ.
“Луус” Чарли Макки: Тийм ч болов уу гэж бодсон юмаа. За, сумыг нь ч авчихлаа. Тэгвэл одоо хойш эргэж, Форт Сталварт руу явах цаг болсон гэж бодож байна.
Меррик Бекфорд: Би хойд зүг рүү явахгүй ээ.
“Луус” Чарли Макки: Тэгээд хаашаа явахаар төлөвлөж байгаа юм?
Меррик Бекфорд: Өмнө зүг рүү. Сан-Карлос руу томилолтоор явж байгаа юм. Тэнд өндөр халуурдаг тахал дэгдсэн. Тэр хотын хүмүүст тэргэнд яваа эм тариа хэрэгтэй. Та нар надтай хамт явахыг хүсвэл дуртайяа хүлээж авна шүү.
“Луус” Чарли Макки: Их л итгэлтэй ярьж байх чинь ээ, нөхөр минь. Бүүр дэндүү их гээч. Ялангуяа ганцаараа явж байж гурван хүний өөдөөс сөрж зогсож байгаа хүн гэхэд шүү.
Меррик Бекфорд: Тэрэг, лууснууд минийх. Хаашаа явахаа ч аль хэдийн шийдчихсэн.
“Луус” Чарли Макки: Ингэж ярьж байгаа чинь ч- Юу болсон бэ, хүү минь?
Билли Макки: Апачичууд байна, аав аа. Би тэднийг үнэртэж байна.
“Луус” Чарли Макки: Тахал болон хар хатиг минь гэж.
Меррик Бекфорд: Энэ тал дээр хүүгийн чинь зөв байдаг уу?
“Луус” Чарли Макки: Арваас арав нь зөв байдаг шүү.
Билли Макки: Наанаа зогсож бай. Амьсгал ч битгий ав. За, эрхэм ээ, индианчуудыг яаж зохицуулахыг мэдэх үү? Явж зохицуулцгаая. Тэр тагнуулч шиг харагдаж байна.
Меррик Бекфорд: Би энэ хадны араас гарч өөрийгөө харуулчихъя. Зарим дайчныг нь танихаас гадна хэдэн үг ч мэднэ. Анхаарал нь сарних үед шархдуул, эсвэл зэвсгийг нь хураа. Юу ч болж байсан алж болохгүй. Ойлгомжтой юу? Найз. Эш! Чалипун уу?
Чалипун: Меррик Бекфорд уу?
Меррик Бекфорд: Боль! Хараал ид, хүү минь! Чи түүнийг алах ёсгүй байсан шүү дээ!
“Луус” Чарли Макки: Билли! Билли!
Билли Макки: Аав аа, би түүнийг алчихсан.
Меррик Бекфорд: Чи юу хийснээ ойлгож байна уу, тэнэг хэвлээр явагч аа? Чи бидний толгой дээр апачичуудын өршөөлгүй, хар хилэнг авчирчихлаа.
Билли Макки: Хараал ид, залуу минь, би түүнийг бидний байршлыг овогтоо мэдэгдэхийг зөвшөөрөхгүй. Тэгвэл тэнэг хэрэг болно шүү дээ.
Меррик Бекфорд: Би энэ эрийг таньдаг байсан юм. Биднийг бүгдийг нь аюулгүй нэвтрүүлэхээр тохиролцож чадах байлаа.
Билли Макки: Одой морь!
Меррик Бекфорд: Бариад аваарай. Хөөе, хөөе!
Билли Макки: Бид эндээс явах хэрэгтэй.
Меррик Бекфорд: Чи одоо л юу хийснээ ойлгож байна уу? Өөрсдөдөө ямар аймшигтай гай дуудсанаа мэдэж байна уу?
Билли Макки: Та л түүнийг ил задгай газар гаргаж ирсэн шүү дээ.
Меррик Бекфорд: Тэр гараа найрсгаар өргөөд гарч ирсэн. Бидний ярилцаж байгааг чи харсан. Гэхдээ одоо үүнд санаа зовох нь бидэнд ямар ч ашиггүй. Апачичууд тэр одой морийг олмогцоо л бидний араас ирнэ.
Эдмунд Фишер: Өө, намайг уучлаарай. Сургаал айлдаж байхад чинь саад болох гээгүй юм шүү.
“Луус” Чарли Макки: За, одоо эндээс хамаг хурдаараа тонилох хэрэгтэйг чи ч бас ойлгож байгаа биз дээ.
Меррик Бекфорд: Та дөнгөж сая өөрийн нүдээр манай лууснууд тэр морьтой харьцуулахад ямар удаан болохыг харлаа.
“Луус” Чарли Макки: Тиймээс л бид явах хэрэгтэй. Яг одоо. Тэр одой морийг буцаж ирэхээс өмнө түрүүлээд нэлээд хол-
Меррик Бекфорд: Үгүй. Яг одоо хөдөлбөл ноён Батлер үхэх болно. Бас ус ч үгүй, нар шарж байхад ил задгай газар биднийг өшөө хорсол өвөрлөсөн апачичуудын өмнө гаргана. Тэрэгний ард армийн хүрзнүүд байгаа. Очоод аваад ир. Хэрвээ бид энэ алдаагаа булж чадвал индианчуудыг хуурч гарах өчүүхэн ч гэсэн боломжтой болно.
“Луус” Чарли Макки: Эдмунд хаашаа явчхав аа?
Билли Макки: Би түүнийг хараагүй ээ.
“Луус” Чарли Макки: Бидэнд тусалж, газар ухах ёстой биз дээ. Тэр хүн миний тэвчиж чадахаас ч илүү дураараа аашилж байна.
“Луус” Чарли Макки: Боллоо. Боллоо.
Билли Макки: Бууг нь хэдүүлээ авах юм уу?
“Луус” Чарли Макки: Бид энэ хэргийг нуух гэж оролдож байгаа болохоос биш хийсэн хэргийнхээ дурсгал болгон буу цуглуулах гээгүй шүү.
Билли Макки: За яах вэ, надад зүгээр л амьдралдаа “Хараал ид, энэ буу надад байгаагүй ч байсан болоосой” гэж бодсон удаа цөөн л дөө.
“Луус” Чарли Макки: Хүү минь, дахиад надтай сөргөлдвөл метис эхийг чинь яаж балбаж байсан шиг чамайг ч бас балбаад өгнө шүү!
Билли Макки: Тэг л дээ.
“Луус” Чарли Макки: Дахиад намайг өдөөд үз л дээ. Хараад идсэн буугаа тийшээ хий. Апачичууд өөрсдийнх нь дайчныг цагаан хүн шиг оршуулсанд маань л лав баярлахгүй л байх. Тэдний итгэл үнэмшлийн эсрэг шүү дээ.
Меррик Бекфорд: Тийм ээ, таны зөв. Гэхдээ тэд цогцсыг олохоос өмнө бид хэдий нь ээ холдсон байна гэж найдаж байна.
“Луус” Чарли Макки: Чи хаашаа алга болчхов оо? Чи бидэнд газар ухахад туслах ёстой байсан.
Эдмунд Фишер: Чиний хүүгийн тарьсан балгийг цэвэрлэх нь миний үүрэг биш. За, хөдөлцгөөх үү?
Меррик Бекфорд: Ноён Батлер замд гарах тэнхээтэй болтол нь хүлээх хэрэгтэй.
Эдмунд Фишер: Үгүй ээ, бид Патчи-Уэллст хангалттай удаан саатлаа. Чи үлдмээр байвал өөрөө л үлд.
Меррик Бекфорд: Намайг сүрдүүлэх гээд хэрэггүй.
Эдмунд Фишер: Эсэргүүцэх зүйл байвал хэлж болно шүү, найз минь.
“Луус” Чарли Макки: За алив ээ, апачичууд яах нь тодорхой болтол нэгнийгээ алах гээд хэрэггүй шүү дээ.
Эдмунд Фишер: Хэрэв бидний үгэнд орохгүй бол тэр армийн тэргийг чинь хүчээр авна шүү. Чи хэтэрхий чанга амьсгалж байна, найз минь. Амьсгал чинь чамайг барьж өгч байна. Бүүр ар нуруу руу чинь буудах гэж байгаа хүнд хүртэл өөрийгөө бариад өгчхөж байна шүү дээ.
Эдмунд Фишер: Өт ид, муу новш минь.
Билли Макки: Би новш биш. Мексик санваартан хэлсэн юм-
“Луус” Чарли Макки: Новшийн амаа татаж үз! За, буугаа хураа, залуу минь. Эдмунд зүгээр л чамайг айлгах гэж оролдож байна. Тэгээд л болоо. Тэр хэзээ ч хүнийг араас нь буудахгүй. Энэ бүх нөхцөл байдал бидний гэдсийг зангидаад байна, ойлгож байна уу? Бид бүгдээрээ л бага зэрэг түгшиж байна. Эдмунд миний тушаалгүйгээр хэнийг ч алахгүй. Харин би түүнд бидэнд тусалсан хүн рүү буу шагайхыг нь зөвшөөрөхгүй. Сонсож байна уу?
Эдмунд Фишер: Тийм ээ.
Меррик Бекфорд: Хэрэв Эдмунд дахиад над руу буугаа чиглүүлбэл хариуг нь барих болно шүү. Хөөе, хөөе, хөөе. Абнер! Би байна, дүү чинь. Би ганцаараа ирсэн. Гарч ирж болно. Эрхэм Абнер минь, Танд сайхан мэдээ дуулгах гэсэн юм. Гэхдээ эхлээд тэр зөрүүд Виржиниагийн бардам зангаа хойш тавиад, Холбооны улсууд болон Холбооны засгийн газрын хоорондох дайн аль хэдийн дуусаж, олон жилийн өмнө түүх болон үлдсэнийг хүлээн зөвшөөрөөрэй. Одоогоор АНУ-ын засгийн газар таны эсрэг тулгасан гэмт хэргийн жагсаалт гаргаад байна. Хоёр зангианаас ч урт жагсаалт шүү. Охайо дахь Янки нарын шоронгоос оргосноос эхлээд, хилийн орчим үйлдсэн бүх дээрэм чинь хүртэл багтсан. Энэ бүх хэргийг нэгтгэж үзвэл, та тэдний хувьд үнэхээр аюултай дайсан бололтой. Би таныг Виржиниа руу эрх чөлөөтэй буцааж очуулахын тулд бүхий л нөлөөгөө ашиглан асуудлыг зохицуулах гэж хичээлээ. Хөөе. Эцэст нь бүх зүйл бүтлээ. Танд бүрэн өршөөл үзүүлэхээр болсон. Хоёр долоо хоногийн дараа Патчи-Уэллст чамтай уулзаад, Тусон хүртэл дагуулж явна. Тэнд та АНУ-д үнэнч байхаа тангараглаж, эцэст нь бүх нүглээ наманчлан өршөөгдөх боломжтой. Энэ бол таны эрх чөлөөтэй, нэр төртэй хүн болж гэртээ харих сүүлчийн боломж. Таны хайрт дүү, Меррик.
“Луус” Чарли Макки: Ойлгомжтой биш байна гэж үү, хүү минь? Бекфордын судсанд Өмнөдийн хуучны нэр төр, ёс жудаг нь гүйж явдаг юм. Бидний апачичуудтай үзэлцсэн шиг тэр ч бас Индианчуудыг сайн тогтооно гэж найдаж байна.
Билли Макки: Надад илүү баттай нотолгоо хэрэгтэй байна.
Валери Батлер: Жигшүүртэй, зэвүү хүрмээр шалиг цөөвөр чоно!
Эдмунд Фишер: Намайг тавь!
“Луус” Чарли Макки: Битгий тэг ээ, хүү минь. Бидэнд одоо хангалттай л асуудал байгаа биш гэж үү?
Эдмунд Фишер: Надад чиний заавар зөвлөгөө ямар ч хэрэггүй. Чиний удирдлага биднийг ямар байдалд оруулсныг хар л даа!
“Луус” Чарли Макки: Билли, бууг нь ав.
Эдмунд Фишер: Надтай ингэж харьцаад хэрэггүй шүү, хөгшин эр минь.
“Луус” Чарли Макки: Би одоо ч хангалттай залуухан хэвээрээ байна.
Меррик Бекфорд: Танай хүн яагаад ингэтлээ ухаанаа алдчихав?
“Луус” Чарли Макки: Тэргэнд байсан эмчилгээний архинаас жаахныг уучихсан юм. Гэхдээ ухаан нь нэг их нэмэгдээгүй бололтой.
Валери Батлер: Тэр архи л лав намайг анх харсан мөчөөс толгойдоо тээж явсан бодлыг нь өдөөгөөгүй л байх.
“Луус” Чарли Макки: Тэр тухайд таны зөв өө, хатагтай. Гэхдээ хамгийн гайхалтай нь бид ганцхан удаа л түүнийг тогтоон барих шаардлагатай болсон явдал юм.
Меррик Бекфорд: Түүнийг дахиж ингэж авирлахгүй байлгаарай.
“Луус” Чарли Макки: Би хичээе ээ.
Меррик Бекфорд: Хэрэв би өөрөө сахилга бат тогтоох хэрэг гарвал хатуу арга хэмжээ авна шүү.
“Луус” Чарли Макки: Алив ээ, залуу минь, алив. За, босоорой. Барьж бай, хүү минь. Тэнд аваачъя. Ингээд боллоо. Алив ээ.
Валери Батлер: Ноён Бекфорд. Та түр наашаа ирээд биеийн байдлыг нь үзэж өгч болох уу? Халуун нь нэмэгдээд, бие нь шатаж байна.
Меррик Бекфорд: Тийм ээ, тийм байна. Одоо л хамгийн хэцүү үе нь эхэлж байна. Халууралт тэр хорын нөлөөг дарж чадах уу үгүй юу гэдэг л байна. Үгүй бол...
Валери Батлер: Ойлгож байна аа.
Меррик Бекфорд: Энэ халууныг нь буулгахад тусална.
Валери Батлер: Хийсэн бүхэнд чинь баярлалаа гэж хэлмээр байна.
Меррик Бекфорд: За, гэхдээ хангалттай тус болсон байгаасай гэж найдаж байна.
Валери Батлер: Бид чамд өртэй боллоо.
Меррик Бекфорд: Гэхдээ бид аюулаас бүрэн гараагүй л байна.
Валери Батлер: Юу ч болсон бай хамаагүй та бидний талархлыг хүртэх эрхтэй хүн. Та өөр тийшээ явж байсан ч бидэнд туслахаар саатсан. Энэ танд төвөг удаж байгааг ойлгож байна.
Меррик Бекфорд: Сан-Карлост өндөр халуурдаг тахал дэгдээд байгаа юм. Энэ тэргэнд яваа эм тан тэндхийн хүмүүст зориулагдсан.
Валери Батлер: Бидний тэнэг үйлдэл танд төдийгүй өөр олон хүнд төвөг удсанд харамсаж байна.
Меррик Бекфорд: Яах вэ дээ, эдгээр эмийг долоо хоногийн өмнө хүргэх ёстой байсан юм. Хэдхэн хоногоор хоцроход тийм ч их хамаатай биш биз.
Валери Батлер: Зарим хүний хувьд хэдхэн хоног маш их чухал байж мэдэх юм. Танд Сан-Карлост гэр бүл бий юу? Эхнэртэй юу?
Меррик Бекфорд: Үгүй ээ. Надад тэнд таньдаг нэг ч хүн байхгүй.
Валери Батлер: Та гэрлэсэн үү?
Меррик Бекфорд: Гэрлэж байсан.
Валери Батлер: Тан шиг эрийг эмэгтэй хүн тавьж явуулна гэдэг төсөөлөхөд ч бэрх юм.
Меррик Бекфорд: Тэр намайг сайн таньж мэдээд, салах тухай бодож амжихаасаа өмнө нас барчихсан юм л даа...
Валери Батлер: Харууслыг минь хүлээн авна уу. Ямар ч шударга хүн ийм олон зовлон, доромжлолыг амсах учиргүй.
Меррик Бекфорд: Хатагтай.
“Луус” Чарли Макки: Ямар нэг юм байна уу?
Меррик Бекфорд: Алга аа.
“Луус” Чарли Макки: Өнөө шөнө эндээс аль болох хол явж чадвал сайн байна. Амьтдаа сайн шавдуулбал Форт Сталварт хүрэхэд гурав биш, хоёр өдөр л болно.
Меррик Бекфорд: Хэзээ хөдлөхөө би танд хэлсэн. Хаашаа явахаа ч гэсэн.
Валери Батлер: Таныг цочоох гэсэнгүй.
Меррик Бекфорд: Ойртож ирэхдээ дуугарч мэдэгдэж байгаарай.
Валери Батлер: Тэгж байя. Жеффийг хамт очиж үзэхгүй биз? Халууралт нь намдсан бололтой. Өмнөхөөсөө илүү тогтвортой болчихлоо. Би түүнд уух ус аваад ирье.
Меррик Бекфорд: Новш гэж.
Билли Макки: Та хэдэн аягыг уучихсан юм бэ?
Меррик Бекфорд: Дөрөв үү?
Эдмунд Фишер: Энэ түүний тав дахь аяга кофе. Манай найз яагаад ч юм шөнөжин нойргүй суух гэж зүтгээд байх юм.
Валери Батлер: Эндхийн салхи нэг л жихүүдэс хүрмээр сонсогдож байна. Эргэн тойрон хов хоосон, хүн амьтан ч үгүй. Яагаад хэн нэгэн хүн ийм газар амьдрахыг сонгодгийг ойлгохгүй юм.
“Луус” Чарли Макки: Яах вэ, энэ хавьд амьдрах шалтгаан бий л дээ.
Меррик Бекфорд: Энэ газар ямар гэж? Та өмнө нь энд нуугдаж байсан уу?
“Луус” Чарли Макки: Үгүй ээ. Энд урьд нь ирж байгаагүй. Яагаад асууж байгаа юм?
Меррик Бекфорд: Миний ах энд алагдсан.
Валери Батлер: Эмгэнэл илэрхийлье, ноён Бекфорд.
“Луус” Чарли Макки: Тэгэхээр, ийм зүйл сонсох үнэхээр харамсалтай байна.
Меррик Бекфорд: Үнэхээр тэгж бодож байна уу?
“Луус” Чарли Макки: Тэгж л хэллээ шүү дээ.
Валери Батлер: Ах тань яаж нас барсан юм бэ?
Меррик Бекфорд: Харанхуйд отож нуугдсан хулчгарууд түүнийг хөнөөсөн. Ямар ч утга учиргүй, хэрцгий аллага байсан.
“Луус” Чарли Макки: Олон, олон аллага ямар ч шалтгаангүй үйлдэгдсэн байдаг даа.
Меррик Бекфорд: Тэд түүнийг дөрвөн удаа буудаад, цогцсыг нь эмэгтэй хүний өмнө ярьж ч боломгүй байдлаар зэрэмдэглэсэн.
“Луус” Чарли Макки: Тэгвэл индианчууд л байсан бололтой.
Меррик Бекфорд: Индианчууд байгаагүй ээ.
“Луус” Чарли Макки: Үнэхээр эмгэнэлтэй зүйл болжээ. Үүнийг үгүйсгэх хүн зүрх сэтгэлгүй нэгэн байх байх.
Меррик Бекфорд: Таны сэтгэлд талархаж байна.
“Луус” Чарли Макки: Эмгэнэлийг минь ч бас хүлээн авна уу, залуу минь. Үнэхээр шүү. Би чамд нэг зүйлийг хэлье. "Луус" Чарли Маккид ч бас тийм амархан байгаагүй ээ. Тэгээд л би буу түшиж амьдрах болсон юм. Та бүхний өмнө би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би өөрийн хүслээр энэ амьдралыг сонгоогүй ээ. Билли маань жаахан хүү байхад бүхий л зүйл намайг энэ сонголтыг хийхээс өөр аргагүйд хүргэсэн. Би нэг малчны суурин эзэмшиж, хүүтэйгээ болон мексик гаралтай хөгшин ээжтэй нь хамт тэндээ амьдардаг байлаа. Гэтэл эхнэр минь алуулж, дараа нь газрын алба малчны сууриныг минь хураачихсан юм.
Эдмунд Фишер: Таны тэр “шударгаар” газар эзэмшиж байсан үеийн тухай би сайн мэднэ, хөгшин эр минь. Та өөрийнхөө тэр мал тамгалах төмрөөрөө нэлээд өгөөмөр ханддаг байсан даа.
“Луус” Чарли Макки: Тэр үед бид бүгд л тэгдэг байсан.
Эдмунд Фишер: Аанхан.
“Луус” Чарли Макки: Тэр мал сүргээ бөөгнүүлж байсан. Замд төөрсөн хэдэн малыг тоолж зогсох боломжгүй шүү дээ.
Эдмунд Фишер: Би алдсанаасаа дутахааргүй олон үхэр олж авсан байх гэж боддог.
“Луус” Чарли Макки: Түүнд чинь эргэлзэж байна шүү. Хүн өөрийгөө болон гэр орноо бодох хэрэгтэй биз дээ? Тийм биш гэж үү? Ажлаа өөрийнхөөрөө л амжуулна.
Меррик Бекфорд: Гэхдээ хүн шөнө хийсэн үйлдлийнхээ төлөө үд дундын нар дээрээс төөнөж байхад ч нүүр бардам зогсож чаддаг байх ёстой. Сайхан хэллээ, залуу минь. Үнэхээр сайхан хэллээ. Юу гээч, чамтай танилцсанаасаа хойш би чамайг их хүндэлдэг болсон. Мучо (үнэхээр их хүндэлдэг), яг л эхнэр маань хэлдэг байсан шиг. Чи бол маш сайн найз байж чадахуйц омбре бас маш аюултай дайсан байж мэдэх хүн. Бид чамайг өмнө зүгт Сан-Карлос руу явахаар нэгэнт шийдсэн гэдгийг ойлгож байгаа. Тэгээд энэ ажлаас чамд ч бас ашиг унагаж болох юм гэж бодлоо. Би амьдралдаа нэг ч удаа үнэ тохирвол төлөвлөгөөгөө өөрчлөхгүй байх тийм хүнтэй таарч байсангүй. Христийн шашинтай, итгэл даах хүн гэдгээ батлахын тулд би нэг зүйлийг шууд хэлье. Манай эмээлийн хүүдийнүүдэд бэлэн мөнгө дүүрэн байгаа.
Меррик Бекфорд: Тэр мөнгө таных уу?
“Луус” Чарли Макки: Одоо бол тийм ээ. Тэгээд л бид хэд энэ тухай ярилцсан юм. Бид чамд холбооны мөнгөн тэмдэгтээр мянган доллар санал болгоход бэлэн байна. Хэрвээ тэргээ яг одоо хойш нь эргүүлээд, Форт Сталварт руу явбал шүү дээ.
Меррик Бекфорд: Өө, үнэхээр өгөөмөр санал байна.
Эдмунд Фишер: Их энгийн шүү дээ, анд аа. Хойд зүг рүү яв. Баяж. Амьд үлд.
“Луус” Чарли Макки: Чшш, чимээгүй бай, Эдмунд. Одоо бүгдээрээ энэ асуудалд ухаалгаар хандах хэрэгтэй. Тийм үү? Би хөвгүүдтэйгээ өмнө зүгээс дөнгөж л ирээд байна. Эндээс Сан-Карлос хүртэл эзэнгүй зэлүүд нутаг болон дайсагнасан индианчуудаас өөр юу ч байхгүй. Бид өөрсдийн нүдээр үзсэн, тийм биз, хүү минь?
Билли Макки: Тийм ээ. Аавын хэлдэг үнэн.
“Луус” Чарли Макки: Харж байна уу, чи тэр замаар явбал амьд гарч чадахгүй. Буцаж эргэлээ гээд хэн ч чамайг буруутгахгүй. Харин хойд зүг рүү явбал амьд үлдэх магадлал хавьгүй өндөр. Амьтдаа сайн шавдуулж давхиулбал удахгүй цэргийн эргүүлтэй ч таарах биз.
Меррик Бекфорд: Тийм ээ, тэр лууснууд хэчнээн хурдалсан ч хол явж чадахгүй. Харин өөрсдийгөө болон ноён Батлерыг л үхүүлж мэдэх байх. Намайг уучлаарай, Макки. Надад мянган доллароор ч сольж боломгүй үүрэг хариуцлага бий. Хатагтай Батлер.
Эдмунд Фишер: Та хүсвэл бидэнтэй энд үлдэж болно.
Валери Батлер: Энэ хавийн үнэр миний биеийг тавгүйдүүлж магадгүй юм.
“Луус” Чарли Макки: Бекфорд.
Меррик Бекфорд: Макки?
“Луус” Чарли Макки: Би тантай муудалцахыг хүсэхгүй байна.
Меррик Бекфорд: За, яах вэ, зүгээр дээ.
“Луус” Чарли Макки: Гэхдээ би шулуухан л хэлье. Бидэнд өөр сонголт үлдээхгүй бол тэр амьтдыг чинь хүчээр авна шүү. Бодоод үзээрэй.
Меррик Бекфорд: За, яах вэ, би тэргээ угаагаад усан сангийн наад талд зэвсэглээд, бэлдээд хүлээж байя, Макки. Таны дараа хатагтай.
“Луус” Чарли Макки: Сайн унтаж амарцгаа хөвгүүд ээ.
Валери Батлер: Бекфорд. Та унтаж байна уу?
Меррик Бекфорд: Жаахан дугхийчихлээ. Дахиж тэгэхгүй ээ.
Валери Батлер: Жеффийг сэрсэн гэж хэлэхээр ирсэн юм.
Ноён Жефф Батлер: Би танд талархлаа илэрхийлмээр байна. Жефферсон Калхун Батлер Гуравдугаарх.
Меррик Бекфорд: Меррик Бекфорд. Та ч бас миний төлөө яг тэгэх байсан биз.
Ноён Жефф Батлер: Өө, би таны хийсэн шиг зүйл хийж чадах байсан эсэхээ мэдэхгүй юм. Ноён Бекфорд, та миний амийг аварсан нь л үнэн. Надад тусалж, асарч тойлсонд тань үнэхээр их баярлаж байна. Үүнийг танд хэлэх шаардлагагүй ч гэсэн эхнэр бид хоёр зэлүүд хязгаар нутагт амьдрахад тохирох хүмүүс биш. Юу гээч, би дайны үед генералын штабд алба хааж байсан. Бусад явган цэргүүдийн адилаар их бууны сум, бууны гал, жаднаас бултаж явсан хүн. Дайснаасаа хэзээ ч зугтаж байгаагүй. Бүүр нэг ч удаа шүү. Дайн дууссаны дараа гэртээ буцаж ирээд өөрийгөө бусадтай эн тэнцүү, заримаас нь бүүр илүү хүн гэж боддог байлаа. Харин энд ирээд тэгж санагдахаа больсон.
Меррик Бекфорд: Хилийн амьдрал амаргүй шүү дээ.
Ноён Жефф Батлер: Өө, тийм л дээ, ингэж хэлсэнд баярлалаа. Юу гээч, үүнийг чангаар хэлэх нь бардам занг маань өвтгөж байна. Гэхдээ одоо ч бидэнд таны тусламж хэрэгтэй гэж айж байна. Одоо... та бид бүгдийн төлөө хамгийн зөв шийдвэрийг гаргана гэдэгт итгэж болох уу? Ноён Бекфорд?
Меррик Бекфорд: Би хийх ёстойгоо л хийнэ.
Ноён Жефф Батлер: Хөөе. Шийдвэр гаргахдаа энэ сайхан бүсгүйг яаж авч явах тухайгаа болон тэр янкийн дээрэмчидтэй тулгарах магадлалаа ч адилхан бодолцож үзээрэй гэж л хүсэж байна.
Меррик Бекфорд: Ямар ч нөхцөл байдалд хүн өөрийн гаргасан шийдвэртэйгээ нүүр бардам амьдарч чаддаг байх ёстой. Уучлаарай, анд минь. Би энэ газрыг эзэмшлээрээ авчихсан. Өөр газар очиж суурьш. Унтаж болохгүй ээ. Би үүнд чинь хууртахгүй шүү.
“Луус” Чарли Макки: Эдмунд! Болгоомжтой!
Валери Батлер: Бекфорд!
Меррик Бекфорд: Хатагтай Батлер, тэр тэрэгний ард байж байгаарай.
“Луус” Чарли Макки: Билли хүү! Эдмунд, тэнд юу болоод байгаа юм бэ?
Меррик Бекфорд: Байрандаа зогс, Макки. Алив ээ, одоо буугаа хол шид.
“Луус” Чарли Макки: Билли? Одоо надад хариул.
Меррик Бекфорд: Буугаа шид гэсэн шүү.
“Луус” Чарли Макки: Хүү минь?
Меррик Бекфорд: Наанаа зогс гэж хэлсэн шүү, Макки.
“Луус” Чарли Макки: Би хүү дээрээ очих хэрэгтэй байна.
Меррик Бекфорд: Түүнд одоо туслахаасаа өнгөрсөн.
“Луус” Чарли Макки: Тийм байх боломжгүй.
Меррик Бекфорд: Үнэн.
“Луус” Чарли Макки: Билли л биш шүү. Би чам руу харж байна, Бекфорд. Би чам руу үзэн ядалт, хорсол уур хилэн буцалсан нүдээр харж байна. Би тангараглая... Би яг одоо бурхны өмнө аймшигт, хар тангараг өргөж байна. Хэрвээ боломж л олдвол би чамайг хөнөөх болно. Тэгэх боломж олдох л юм бол нүцгэн гараараа чамайг дуусгах болно.
Меррик Бекфорд: Эдмундыг хадны нөмөрт аваач. Түүнтэй хүссэнээ хий. Хэрэв хийх зүйл байвал шүү дээ. Би гавлыг нь нэлээд хүчтэй хагалчихсан. Харин хүүгээ тийш нь аваачаад оршуул. Тас шувууд үнэрийг нь авчих вий.
Валери Батлер: Хөдлөх цаг болсон уу?
Меррик Бекфорд: Нөхөр тань аялах тэнхээтэй болсон бол хөдөлсөн нь дээр.
Валери Батлер: Та... та одоо ч өмнө зүг рүү явах гэж байна уу?
Меррик Бекфорд: Тийм ээ, хатагтай.
Валери Батлер: Жефф тэр зүгт явж болохгүй гэж зүтгээд байгаа. Тэр энэ тал дээр огт бууж өгөхгүй байна.
Меррик Бекфорд: Би өмнө зүг рүү явна аа. Та нар надтай хамт явах эсэхээ өөрсдөө мэд.
Валери Батлер: Та намайг шархадсан нөхөртэй минь хамт апачичуудын нутагт орхиод явах гэж байгаа юм уу?
Меррик Бекфорд: Өө, би тэгмээргүй л байна. Дахиад хэлэхэд, энэ бол та нарын сонголт.
Валери Батлер: Энд биднийг алагдсан апачигийн цогцостой хамт олчихвол юу болохыг та мэдэж байгаа биз дээ? Хэрвээ та ийм зүйл болохыг зөвшөөрч байгаа бол миний бодож байсан шиг эрхэм хүн биш бололтой.
Меррик Бекфорд: Юу гээч, эндээс Сан-Карлос хүртэл явах маш урт зам байна. Зорчигчидтойгоо хүртэл үзэлцэх зав алга.
Валери Батлер: Тэгвэл энэ маргааныг нэг тийш болгох хэрэгтэй юм байна. Нөхөр бид хоёр таны дарангуй дэглэмийг эсэргүүцэхээр шийдлээ.
Меррик Бекфорд: Наадхаа доошлуул. Намайг буудах гэж байгаа бол мөр рүү биш, зүрх рүү минь онилсон нь дээр шүү. Чи намайг алахгүй л бол энэ лууснуудыг авч чадахгүй.
Валери Батлер: Би чамайг өвтгөснөөс хүлсэн нь дээр гэж бодож байна. Тиймээс ямар нэг заль мэх гаргах гээд хэрэггүй шүү.
Меррик Бекфорд: Та л заль мэх гаргаж байна шүү дээ. Найрсаг, зөөлөн дуугаар ярьж байснаа гэнэт л над руу буу чиглүүллээ. Алив ээ. Намайг бууд. Яг энд. Тэгээд апачичуудын нутгаар хойд зүг рүү яв л даа.
Валери Батлер: Бид оролдоод үзнэ ээ.
Меррик Бекфорд: Чадах нь мэдээж л дээ. Өмнө нь нэг удаа тэгж явж байсан биз дээ? Гэхдээ тэр үед тантай дахиад нэг эр хүн хамт явж байсан. Эдмундын гавал нь хагарсан болохоор толгой нь эргээд, нэг их нэмэр болохгүй л байх-
Валери Батлер: Дуугай бай.
Меррик Бекфорд: Мэдээж та нар сандраад лууснуудаа хамар хүчээр нь шавдуулж, амьтад чинь ч үхэж, нөхөр тань цус алд-
Валери Батлер: Амаа тат!
Меррик Бекфорд: Наанаа зогс. Агуй руугаа буцаад мөлх. Одоо над руу дайрах хүсэлтэй өөр хүн байхгүй бол би өглөөний цайгаа ууя гэж бодлоо. Хатагтай Батлер! Та надтай нэгдэхгүй юм уу? Юу гээч, би таныг нэг их сэтгэлээр унагаахыг хүсэхгүй байна. Таныг тийм зүйл хийхэд хүргэсэн гэдгийг би мэдэж байна. Хатагтай, энэ их хоолыг би ганцаараа барахгүй шүү дээ. Гуйя, надтай хамт хооллооч.
Валери Батлер: Баярлалаа.
“Луус” Чарли Макки: Билли үхчихсэн. Шөнө гэнэт л өөд болчихлоо.
Меррик Бекфорд: Тэнд налуу хэсэгт хөрс нь зөөлөн нэг хэсэг газар бий. Би ахыгаа тэнд оршуулсан юм. Биллиг ч тэнд оршуулбал зүгээр байх. Хүрзнүүдээ тэнд үлдээсэн. Хэрвээ надтай хамд өмнөд руу явах хүсэлтэй бол одоо шууд ухаж эхэлсэн нь дээр шүү.
Эдмунд Фишер: Та биднийг тэргэндээ зорчигчоор суулгах нь уу?
Меррик Бекфорд: Зэвсэггүй, олсоор сайн хүлүүлсэн байхад та хоёрыг авч явахад нэг их төвөг болохгүй байх. Би удахгүй хөдөлнө.
“Луус” Чарли Макки: Эдмунд.
Меррик Бекфорд: Явах цаг болж байна.
Ноён Жефф Батлер: Ноён Бекфорд. Та надтай түр ярилцаж болох уу? Хоол идсэний дараа бие минь нэлээд дээрдэх шиг боллоо. Урьдынх шигээ болж байх шиг байна. Баярлалаа.
Меррик Бекфорд: Тэгээд хатагтай Батлер та хоёр надтай хамт явах нь ээ?
Ноён Жефф Батлер: Өө, надад бол энэ усны нүхний хажууд зэвсэггүй, морьгүй апачичуудыг хүлээж сууснаас хөдөлж яваа тэргэнд цус алдаж үхэх эрсдэл хүлээсэн нь дээр.
Меррик Бекфорд: Тэгэхээр танд өмнөд рүү явахад татгалзах зүйл байхгүй гэсэн үг үү? Зөв үү?
Ноён Жефф Батлер: Би тэр зүг рүү явахыг огтхон ч хүсэхгүй байгаа ч тэрэг таных, бас та миний хоёр сумтай бууг авчихсан.
Меррик Бекфорд: Энэ нөхцөл байдлыг өөрчилж байгаа биз дээ?
Ноён Жефф Батлер: Тийм хэдий ч маш олон дайсагнасан индиантай газраар явбал би лав амьд гарч чадахгүй. Та урьд нь цэргийн алба хааж байсан биз дээ? Заримдаа ухрах нь хамгийн ухаалаг шийдвэр байдаг юм.
Меррик Бекфорд: Би генералын штабд алба хааж байгаагүй. Юу гээч, биднийг эндээс явахаас өмнө надад амжуулах хэрэгтэй ажил байна. Тэр хоёр ч бараг нүхээ ухаж дуусах гэж байгаа байх. Тэгэхээр...
Ноён Жефф Батлер: Түр хүлээ. Байз, байз, байз. Надад танд тавих сүүлчийн нэг санал байна.
Меррик Бекфорд: Хойд зүг рүү явах талаар нэг ч үг дахиж битгий цухуйлга.
Ноён Жефф Батлер: Би... би таны Валери руу яаж харж байгааг анзаарсан.
Меррик Бекфорд: Юу яриад байгаа юм?
Ноён Жефф Батлер: Би өвчтэй хэвтэж байсан болохоос биш сохор биш шүү дээ, анд минь.
Меррик Бекфорд: Би ямар ч буруу зүйл хийгээгүй.
Ноён Жефф Батлер: Та түүнд сэтгэлтэй гэдгээ үгүйсгэх нь үү?
Меррик Бекфорд: Юу гээч, ийм утгагүй зүйл яриад яах ч билээ дээ. Тэр таны эхнэр шүү дээ.
Ноён Жефф Батлер: Би эхнэрээ сайн мэднэ. Би түүнээс асуух ч шаардлагагүйгээр тэр чамаас надтай гэрлэхдээ намайг ямар хүн гэж бодож байсан тэр хүнийг олж харж байгааг би мэдэрч байна.
Меррик Бекфорд: Надад хийх ёстой ажил байгаа.
Ноён Жефф Батлер: Би эхнэрээ энд авчрахдаа олон сайхан хүсэл мөрөөдөл, найдвар, амлалт тээж ирсэн юм. Гэвч тэр бүхэн наранд гандах цэцэг шиг хатаж үгүй болсон. Нөхрийн хувьд би бүтэлгүйдсэн.
Меррик Бекфорд: Үүнийг би өөрчилж чадахгүй шүү дээ.
Ноён Жефф Батлер: Чадна аа.
Меррик Бекфорд: Би таныг ойлгохгүй байна.
Ноён Жефф Батлер: Хэрэв бид энэ бүхнийг эсэн мэнд давж, Валери надтай хамт зүүн зүгт буцвал тэр зөвхөн үнэнч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарласандаа л тэр. Ойлгов уу? Түүний сэтгэл аль хэдийн өөр хүнийх болж, надаас хавь илүү үнэ цэнтэй нэгэнд татагдах болсон нь илт байна.
Меррик Бекфорд: Та энэ тухай бодохоо болиод жаахан унтаж амарсан нь дээр байх.
Ноён Жефф Батлер: Гуйя, намайг сонс л доо. Биднийг Тусон хүргээд өгөөч, тэгэх үү? Би амлаж байна, бурхны өмнө тангараглая, би энэ гэрлэлтээс өөрөө явна. Валери эрх чөлөөтэй болно.
Меррик Бекфорд: Та эхнэртээ түүнийг ингэж орхих гэж байгаагаа хэлсэн үү?
Ноён Жефф Батлер: Үгүй ээ. Тэр энэ тухай мэдэхгүй. Гэхдээ бүх зүйл болоод өнгөрсний дараа түүнийг татгалзахгүй байх гэж бодож байна. Энэ... энэ тийм ч амар хэлчихээр зүйл байгаагүй ээ. Тэгэхээр... Тиймээс, гуйя эрхэм ээ, та надад одоо шийдвэрээ хэлж өгнө үү.
Меррик Бекфорд: Таны сая санал тавьсан шар могой шиг амьтан ийм эмэгтэйг хүртэх эрхгүй. Гэхдээ энэ бүхэн Сан-Карлост хүрэх ёстой эм тарианы асуудлыг өөрчлөхгүй.
Валери Батлер: Ноён Бекфорд. Бид бэлэн болсноо мэдэгдэх гэсэн юм.
Меррик Бекфорд: Сайн байна. Аль хэдийн хөдлөх цаг болж.
“Луус” Чарли Макки: Үлдсэнийг нь Эд бид хоёр зохицуулчихна. Тийм үү? Аялах тэнхээтэй байгаа биз дээ?
Ноён Жефф Батлер: Тийм ээ.
“Луус” Чарли Макки: Яриаг тань тасалсанд уучлаарай. Бид хоёр хадны нөмөрт үлдээсэн сүүлийн хэдэн юмаа аваад ирье.
Ноён Жефф Батлер: Хурдлаарай.
“Луус” Чарли Макки: Тэгнэ ээ.
Валери Батлер: Өмнө нь гаргасан авирыг минь уучлаарай. Би...
Меррик Бекфорд: Уучлах юм байхгүй ээ.
Валери Батлер: Таны сорвийг хараад л цочирдсон юм.
Меррик Бекфорд: Цаг алдаад байна. Нөхрөө тэргэнд суулга.
Валери Батлер: Танд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Тэд тэргийг чинь булааж авах гэж байгаа.
Меррик Бекфорд: Би мэдэж байгаа. Макки, Эдмунд хоёр тантай нэг зүгт явах гэж байгаад та баярлах хэрэгтэй.
Валери Батлер: Тэд төлөвлөгөөгөө бидэнтэй ярилцсан.
Меррик Бекфорд: Та нарыг хоорондоо хоолны жор солилцоод сууж байна гэж бодсонгүй шүү.
Валери Батлер: Жефф лууснуудыг Форт Сталварт хүртэл хамаг хурдаар нь давхиулахыг зөвшөөрсөн.
Меррик Бекфорд: Одоо тэр юу ч байсан зөвшөөрөх байх.
Валери Батлер: Тэргэнд суух үед чинь би бүснээс чинь бууг чинь авах ёстой гэж надад хэлсэн.
Меррик Бекфорд: Та яагаад надад үүнийг хэлж байгаа юм бэ?
Валери Батлер: Би Макки, Эдмунд хоёрыг ямар хүмүүс болохыг мэднэ. Таныг тэдний гарт үлдээж яавч чадахгүй. Би таныг зэвсэггүй болгох гэж байгаа мэт дүр эсгэнэ. Харин та цаг нь болохоор хүч хэрэглэж үнэмшилтэйгээр миний оролдлогыг зогсооно.
Меррик Бекфорд: Би таныг өвтгөхгүй гэдгээ амлая.
Валери Батлер: Таны ямар зөөлөн гэдгийг би мэднэ ээ.
Меррик Бекфорд: Баярлалаа.
Валери Батлер: Юу вэ?
Меррик Бекфорд: Бөмбөрийн дуу. Нөхөр дээрээ оч, яг одоо. Улаан бамбарууд.
“Луус” Чарли Макки: Тэр хаашаа явчхав аа?
Меррик Бекфорд: Энэ буунууд цэнэггүй. Гэхдээ буунд хүрэхийг оролдсон хэнийг ч байсан хамаагүй буудна шүү.
“Луус” Чарли Макки: Тэр дууг сонсож байна уу, залуу минь? Индианчуудын бөмбөр нижгэнээд эхэллээ Одоо бид бүгд хүчээ нэгтгэх хэрэгтэй.
Меррик Бекфорд: Бидний оршуулсан дайчныг олж, булшнаас нь гаргажээ.
“Луус” Чарли Макки: Тэнгэр минь гэж.
Меррик Бекфорд: Тэд түүнийг бурхандаа өргөл болгон өгч байгаа юм шиг л сонсогдож байна.
Меррик Бекфорд: Алив ээ.
“Луус” Чарли Макки: Тэд ёслолдоо сатаарсан дээр нь хурдан хөдлөх хэрэгтэй.
Меррик Бекфорд: Тэд биднийг зүгээр явуулахгүй л болов уу. Гэхдээ үзээд алдахаас өөр аргагүй. Бэлэн үү?
Ноён Жефф Батлер: Одоо би айсандаа өвдөлт ч мэдрэхээ байлаа.
Меррик Бекфорд: Та хоёр түүнийг тэргэнд суулга.
“Луус” Чарли Макки: Зөөлөн. Тийшээ, найз минь.
Эдмунд Фишер: Наадхаа ав.
Меррик Бекфорд: Алив ээ. Тэднийг дэлгүүр нээх гэж байгаа гэж бодоо юу?
Эдмунд Фишер: Энэ өдрийг эсэн мэнд давчихвал жаахан зугаацаад авна аа гэж бодож байна.
Меррик Бекфорд: Батлерынхантай хамт арын хэсэгт оч. Шударгаар олсон мөнгөө ч аваад суу.
“Луус” Чарли Макки: Эдмунд, байз. Ярих нэг асуудал байна.
Меррик Бекфорд: Товчхон ярь.
“Луус” Чарли Макки: Бид одоо тантай нэг талд зогсох болно... Таны хэлснээр л явна. Христэд итгэдэг хүний хувьд би үүнийг Христийн ариун сонорын өмнө тангараглая. Одоо буунуудыг маань буцааж өг. Тэгж байж л бид энэ тулаанаас амьд гарах боломжтой болно.
Меррик Бекфорд: Макки, би таныг биширдэг, үнэхээр шүү. Ялангуяа ийм утгагүй юмсыг амнаасаа огт санаа зовохгүй гаргадагт тань.
“Луус” Чарли Макки: Бидэнд зэвсэг өгөхгүй юм уу?
Меррик Бекфорд: Одоохондоо үгүй. Магадгүй хэзээ ч өгөхгүй байх. Гэхдээ нэг юм хэлье. Хэрвээ бидэн рүү муу санаа өвөрлөн давхиад ирж байгаа олон дайчин харагдвал энэ талаар дахин бодож үзэж болох юм. Одоо тэргэнд суу!
“Луус” Чарли Макки: Чи муу...
Меррик Бекфорд: Муусайн хэвлээр явагчид аа, тэрэгний ард байцгааж бай. Над руу ойртох эсвэл Батлерынханд гар хүрвэл Христ та нарыг хэзээ ч диваажинд дуудахгүй гэдгийг өөрсдийн биеэр мэдрэх болно шүү.
“Луус” Чарли Макки: Одоо юу харагдаж байна?
Меррик Бекфорд: Юу ч алга. Гэхдээ энэ хоосон байгаа нь өөрөө нэг юмыг хэлээд байна даа.
“Луус” Чарли Макки: Лууснуудаа хэзээ суллах юм?
Меррик Бекфорд: Аль болох- Хөөе, хөөе, хөөе!
“Луус” Чарли Макки: Чи ямар новшоо хийгээд байгаа юм бэ?
Меррик Бекфорд: Буудаж зогсох дохио өгч байна. Тэд хоёр дахиа сануулахгүй.
“Луус” Чарли Макки: Залуу минь, одоо наад амьтдаа хурдлуулаад өг!
Меррик Бекфорд: Амьд гарах өчүүхэн ч гэсэн боломж байгаа бол ярилцаж байж л олж авна.
“Луус” Чарли Макки: Тахал, хар хатиг тусаасай билээ. Чи ч ёстой жинхэнэ тэнэг амьтан юм даа!
Меррик Бекфорд: Гурван апачи ойртож байна. Тайван, чимээгүй байгаарай.
“Луус” Чарли Макки: Чиний таньдаг хүмүүс мөн байна уу?
Меррик Бекфорд: Би тэднийг өмнө нь огт харж байгаагүй юм байна.
“Луус” Чарли Макки: Тэнгэр минь гэж, залуу минь. Өчигдөр үдээс хойш л би зугтъя гэж хэлсэн шүү дээ. Өчигдөр!
Меррик Бекфорд: Хаашаа зугтах байсан юм? Хойд зүг рүү юу? Тэднийг зүглээд үү?
“Луус” Чарли Макки: Бидэнд өчигдөр боломж байсан. Багахан, бүүр бага байсан ч, ядаж л бидэнд боломж байх байсан юм. Харин одоо бидэнд юу үлдэв? Айн?
Меррик Бекфорд: Өчигдрийнхтэй адилхан боломж бий. Гагцхүү энэ удаад тэдэнтэй ил задгай газар биш, энд тулгарч байна даа.
Апачи эр 1: Гар.
Валери Батлер: Тэр бэртсэн. Шархадсан. Бид түүнд туслах хэрэгтэй.
Апачи эр 1: Үлд. Гар.
Валери Батлер: Тэр бэртчихсэн байгаа. Шархадчихсан байгааг нь харахгүй байна уу?
Ноён Жефф Батлер: Вал, Вал, Вал. Зүгээр л юу ч битгий асуу, ойлгов уу?
Апачи эр 1: Бос.
“Луус” Чарли Макки: За.
Валери Батлер: Шарх чинь дахиад ангайчхаж.
Ноён Жефф Батлер: Чшш.
“Луус” Чарли Макки: Чи тэр хүнийг таних уу?
Меррик Бекфорд: Үгүй ээ. Түүнийг танихгүй байсан ч ямар угсаатай хүн болохыг нь мэдэхэд амархан.
Удирдагч Викторио: Чи энэ бүлэглэлийн толгойлогч нь уу?
Меррик Бекфорд: Би тэдний өмнөөс ярьдаг. Тийм ээ.
Удирдагч Викторио: Тэр тэмдэг ямар утгатай юм?
Меррик Бекфорд: Тэр тэргэнд эм тариа тээвэрлэж яваа гэсэн үг. Би энэ зорчигчдыг хөндийд тааралдахдаа суулгасан юм.
Удирдагч Викторио: Тэгээд та нар апачийг алсан.
Меррик Бекфорд: Тийм зүйл болсонд би чин сэтгэлээсээ харамсаж байна. Тийм ээ, тийм хэрэг гарсан нь үнэн. Би Чалипуныг таньдаг байсан. Түүнтэй эв найртай ярилцаж байтал одоо өөд болчихсон байгаа өөр нэгэн цагаан хүн түүнийг хулчгар зан гарган буудсан.
Удирдагч Викторио: Надаас гуйж, намайг царайчиллаа гээд та нарыг амьд үлдээхгүй.
Меррик Бекфорд: Би гуйх гээгүй ээ. Гэвч тэрхүү эрхэм дайчны үхэлд гар бие оролцсондоо ичиж байна.
Удирдагч Викторио: Хүн хийсэн үйлдлээрээ бахархаж үхэх ёстой болохоос гуйж царайчилж үхэх учиргүй.
Меррик Бекфорд: Түүний үхэл миний хийсэн зүйл биш ээ. Бас би амьдралдаа хэзээ ч юу ч гуйж байгаагүй.
Удирдагч Викторио: Баавгай дэргэд нь иртэл талын чоно чанга ульдаг. Би дайчдын хамт чамайг хэр зоригтой үхэхийг чинь харъя, цагаан эр минь.
Апачи эр 2: Удирдагч Викторио үгээ хэллээ.
Ноён Жефф Батлер: Хөөе, эхнэрээс минь гараа тат!
Удирдагч Викторио: Шаа!
“Луус” Чарли Макки: Хэрэв тэр дайчин хүссэндээ хүрвэл хатагтай Батлер удахгүй шинэ нөхөртэй болох нь дээ.
Меррик Бекфорд: Амаа хамхи.
“Луус” Чарли Макки: Яасан? Хатагтай ч бас өөрт нь юу тохиолдохыг мэдэх хэрэгтэй шүү дээ.
Валери Батлер: Өөрийнхөө хувь заяанд л санаа тавь. Чинийх минийхээс нэг их дээрдэхгүй нь лавтай.
“Луус” Чарли Макки: Би үхэлтэй олон жил нүүр тулж явсан хүн. Түүний харцанд хэдийн дассан.
Меррик Бекфорд: Та өөрийгөө Удирдагч Викторио хэмээн алдаршсан апачичуудын удирдагч мөн гэж хэлэх гээд байна уу?
Удирдагч Викторио: Миний нэр чамд танил сонсогдоо юу, аймшиггүй цагаан эр минь?
Меррик Бекфорд: Тийм ээ. Энэ нутагт таны нэрийг андахгүй. Гэхдээ таныг эмэгтэйчүүд, шархадсан хүмүүсийг дээрэмддэг гэж мэдээгүй юм байна. Бид бол зүгээр л танай нутаг дэвсгэр дээгүүр амар тайван өнгөрч яваа аялагчид. Бид цэргүүд биш. Тэр тэрэгний ард эм тариа байгаа Апачигийн эрэлхэг дайчид өвчтэй эмэгтэйчүүд, хүүхдүүдээс эм танг нь булаах хэрэг үнэхээр байна уу?
Удирдагч Викторио: Харин танайхан миний ард түмнээс юу ч булааж аваагүй гэж үү? Цөөн хэдэн цагаан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь амьдрал та нарын үйлдсэн асар их сүйтгэлтэй яаж дүйх юм? Сорилтын цаг ирлээ.
Меррик Бекфорд: Батлер, өвдөлтөө дотроо тэвч. Апачичууд өвдөж зовж байгаагаа ил гаргахыг үзэн яддаг. Хоолойгоо хэрчүүлэхээс өөр найдвартай арга үгүй.
Удирдагч Викторио: Чалипуныг цагаан хүний булшинд хэн оршуулсан бэ? Тэгэхээр та нар бүгд апачичуудын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутай.
Удирдагч Викторио: Миний ард байгаа шархадсан хүн тэр үед ухаангүй байсан. Тэр ямар ч буруугүй.
Удирдагч Викторио: Та андуурч байна. Тэр хүн хөндийд байхдаа апачи хүн рүү буудсан. Тиймээс тэр буруутай. Та нарын дундаас хэн нэг нь зовлон тарчлааг нулимс унагаалгүй тэсэж, апачи хүн шиг хүч чадал, эр зоригтойгоо баталж чадвал та нарыг бүгдийг чинь энэ нутгаас амар тайван явуулах болно. Тэр эмэгтэйг хүртэл суллана. Галаа өрд.
Эдмунд Фишер: Хараал ид гэж.
“Луус” Чарли Макки: Адууны хомоол.
Удирдагч Викторио: Энэ чинь их хачин эм байна шүү.
“Луус” Чарли Макки: Тэр мөнгө чинийх. Агуу Удирдагч Викторио танд барьж буй бидний бэлэг юм. Мэдээж, та биднийг суллахыг зөвшөөрвөл шүү дээ. Энэ мөнгөөр та хангалттай олон буу, виски авч чадна.
Удирдагч Викторио: Удирдагч Викторио та нарыг эрх чөлөөгөө хэрхэн олж авахыг аль хэдийн тайлбарласан. Одоо бол энэ апачичуудын мөнгө.
Эдмунд Фишер: Та тэнд тийм ч сайн давуу тал гаргасангүй дээ.
“Луус” Чарли Макки: Би амьд байгаагаас хойш боломж бүрийг эрэлхийлэх болно.
Меррик Бекфорд: За, тэгэхээр тэр мөнгө Сан-Карлосын банкнаас дээрэмдсэн мөнгө мөн үү?
“Луус” Чарли Макки: За даа, ийм байдалтай энд баригдаад хэвтэж байж худлаа яриад нэмэргүй биз. Тийм ээ, Меррик Бекфорд, тэр мөнгө дээрэмдсэн мөнгө мөн гэдгийг би танд баяртайгаар, бахархалтайгаар хэлж байна.
Меррик Бекфорд: Яах вэ, таныг өмнө зүг рүү явахыг яагаад эсэргүүцээд байсныг одоо ойлгож байна аа.
“Луус” Чарли Макки: Тэгэлгүй яах вэ.
Меррик Бекфорд: Тэр дээрмийн тухай би сонссон. Ямар цэвэрхэн, мэргэжлийн түвшинд хийгдсэн дээрэм байсныг нь. Тэгвэл хоёр жилийн өмнө Тусонд болсон дээрмийн ард ч бас та нар байсан уу?
“Луус” Чарли Макки: За, үнэндээ бол-
Эдмунд Фишер: Амаа татаж болох уу, тэнэг онгироо амьтан минь? Бекфорд хоёр жилийн өмнө ахыг нь алах үед бид энэ хавьд ажиллаж байсан эсэхийг мэдэх гээд байна.
Меррик Бекфорд: Чи түүнийг хоёр жилийн өмнө нас барсан гэж яаж мэдэж байгаа юм?
Ноён Жефф Батлер: Надаас холдож үз.
Удирдагч Викторио: Эхлээд энэ хүнийг шалгах хэрэгтэй. Шалгуураас өмнө үхээд мултарчхаж болохгүй.
Валери Батлер: Миний нөхрийг зүгээр-
Меррик Бекфорд: Хатагтай. Таныг сайн санаагаар ингэж байгааг чинь мэдэж байгаа ч түүний өмнөөс гуйж царайчлаад байвал байдлыг улам л дордуулах болно шүү.
Валери Батлер: Ойлгож байна аа.
Меррик Бекфорд: Батлер, хамаг тэнхээгээ шавхаад, үлдсэн хүчээ ч бас дайчлахад бэлд. За юу?
Апачи эр 3: Энэ чинь эмэгтэй хүнээс ч сул дорой юм байна.
Ноён Жефф Батлер: Үгүй ээ! Өршөөгөөч дээ! Гуйя, гуйя, гуйя. Гуйя, өршөөгөөч, өршөө л дөө, гуйя. Өршөө, өршөөгөөч.
Удирдагч Викторио: Апачи хүүхэд хүртэл үүнээс илүүг тэснэ.
“Луус” Чарли Макки: Бурхан минь, намайг тэсэж гарахад туслаач.
Удирдагч Викторио: Орилж чарла, тэгвэл сорилт чинь дуусах болно.
“Луус” Чарли Макки: Тэгвэл... тэгвэл одоо биднийг явуулах уу?
Удирдагч Викторио: Өөрийнхөө хүмүүсийг дээрэмдэж, нас барсан апачи хүний шарилыг доромжилсон хүний сорилт тийм ч амар дуусчихгүй ээ.
“Луус” Чарли Макки: Өршөө! Өршөө!
Удирдагч Викторио: Олон апачи дайчин үүнээс ч илүү зовлонг тэсэж гарсан. Эцсийн сорилтод зориулж бууны гол төмрийг буцаагаад галд хий. Надад нэг шатаж буй дүнз авчир.
Меррик Бекфорд: Өөрийн тань хүмүүсийн хийсэн ажлыг та таньж байгаа бололтой.
Удирдагч Викторио: Өмнө нь яагаад нэрээ хэлээгүй юм бэ?
Меррик Бекфорд: Миний нэр апачичуудын хувьд ямар нэг үнэ цэнтэй гэж мэдээгүй юм.
Удирдагч Викторио: Меррик Бекфорд гэдэг нэр манай ард түмэн дунд сайн танигдсан. Одоо ч бидний өргөөнд тэр нэрийг дурсан ярьдаг. Бидний бүтээгч эзэн чамд болон эхнэрт чинь юу тохиолдсоныг харсан. Тэр ихэд хилэгнэсэн. Удирдагч Викторио танд нэг зүйлийг батлан хэлье. Тэр гэмт хэргүүдийг үйлдсэн апачи урвагчдаас одоо нэг нь ч амьд биш гэдэгт итгээтэй.
Меррик Бекфорд: Тэгвэл та биднийг явуулах нь ээ?
Удирдагч Викторио: Тэгнэ ээ. Та нарын замд ямар ч апачи хүн хор хүргэхгүй гэх тушаалыг би тараах болно.
Эдмунд Фишер: Би яах юм бэ? Намайг сулла.
Меррик Бекфорд: Тэр хүн болон нөгөөдхийг нь би өөрөө зохицуулъя.
Удирдагч Викторио: За тэгвэл, Меррик Бекфорд. Таны эм олон хүний амийг аврах болтугай.
Меррик Бекфорд: Өршөөнгүй хандсанд тань талархлаа.
Эдмунд Фишер: Бекфорд, чи одоо яах бодолтой байна?
Меррик Бекфорд: Ноён Батлер зүгээр үү?
Валери Батлер: Түүнд дахиад боолт хэрэгтэй.
Эдмунд Фишер: Хөөе, чи-
Меррик Бекфорд: Наад амаа хамхи. Та хоёрыг хоёуланг чинь наранд шарагдаж үхэхийг чинь харна даа. Чиний ахад минь үзүүлсэн хандлагаас хавьгүй энэрэнгүй хандаж байна шүү.
Валери Батлер: Эхнэрт чинь тохиолдсон зүйлд харамсалтай байна.
Меррик Бекфорд: Тийм ээ, нэлээд их хугацаа өнгөрчээ.
Валери Батлер: Таны хувьд тийм биш байх.
Меррик Бекфорд: Үгүй ээ... тийм биш ээ.
Валери Батлер: Энэ их эм танг хүргүүлэхээр ганцааранг чинь яагаад явуулсныг одоо ойлгож байна.
Меррик Бекфорд: Тийм ээ, намайг чадна гэж тэд бодсон байх.
Валери Батлер: Бидэнтэй тааралдаагүй бол та чадсан ч байж мэднэ.
“Луус” Чарли Макки: Чи... .. биднийг ахыг чинь алсан гэж бодоод энд наранд шарагдаж үхэхийг минь зүгээр хараад суух гэж байгаа юм уу?
Меррик Бекфорд: Та нар ахыг минь алсныг би мэднэ ээ.
“Луус” Чарли Макки: Эдмунд хоёр жилийн өмнө нас барсан гэж таамагласнаас болоод уу?
Меррик Бекфорд: Гурван хүн түүнийг хөнөөсөн гэдгийг би баттай мэдэж байсан. Та нарыг мөн байж болох юм гэдгийг анх тэр хараал идсэн өмхий үнэрийг чинь үнэртэхдээ л сэжиглэсэн. Харин уржигдар орой Эдмундыг тэр аалзыг тамлан зовоож байхыг хараад бүүр илүү итгэлтэй болсон. Утга учиргүй харгислалд таашаал авдаг хүн тийм ч олон биш... Миний ахад ч яг ийм зүйл тохиолдсон. Тийм ээ. Гэхдээ Абнерыг хоёр жилийн өмнө нас барсныг Эдмунд мэдэж байсан нь миний сэжгийг бүрэн баталсан.
“Луус” Чарли Макки: Хөөе, энэ чинь зүгээр л давхцал шүү дээ-
Меррик Бекфорд: Абнерыг оршуулсан газраас ердөө хоёр зуун ярдын зайд зогсож байж хийсэн хэргээ үгүйсгэх юм бол бурхнаар тангараглая, би хүүгийн чинь шарилыг гаргаж ирээд шувуунуудад өгчихнө шүү!
Эдмунд Фишер: Биднийг энд ингэж хүлээд орхиод явах гээ юу?
Меррик Бекфорд: Үгүй дээ. Та нарыг чанга гэгч нь хүлээд Сан-Карлост дүүжлүүлэхээр буцааж аваачна. Ноён Батлерыг тэргэнд суулгасан нь дээр.
Валери Батлер: За. Эндээс явах цаг боллоо.
Ноён Жефф Батлер: Вал? Юу бол-
Валери Батлер: Одоохондоо юм ярихгүйг хичээгээрэй. Бид одоо аюулгүй.
“Луус” Чарли Макки: Хурдлаарай, залуу минь. Түргэл, түргэл. Хурдал, хурдал! Яв, Эд, яв!
Валери Батлер: Чамд ус авчирч өгье.
Меррик Бекфорд: Би Макки, Эдмунд хоёрыг хүлээд ирье.
“Луус” Чарли Макки: Онилж харвахын тулд нүдээ онийлгох ч хэрэггүй юм байна. Хойд зүг рүү явъя. Ахдаа миний мэндийг хүргээрэй. Нааш ир. Тийм ээ! Тийм! Чи намайг дийлэхгүй. Нүцгэн гараараа л... Би чамайг нүцгэн гараараа ална гэж тангарагласан! Хар хатиг минь гэж!
Меррик Бекфорд: Маш их баярлалаа. Макки.
“Луус” Чарли Макки: Бекфорд.
Меррик Бекфорд: Та Сан-Карлосын шоронд сохор чигээрээ үлдсэн насаа өнгөрүүлж, дүүжлүүлэх өдрөө хүлээхийг хүсэж байна уу? Эсвэл яг одоо хүүтэйгээ уулзмаар байна уу? Энэ бүхэн танаас л хамаарна.
“Луус” Чарли Макки: Намайг Билли рүү явуул.
Меррик Бекфорд: Надад харамсалтай байна, хатагтай.
Валери Батлер: Ядаж Жефф биднийг орхихоосоо өмнө ухаан орсон нь сайн хэрэг.
Меррик Бекфорд: Тийм ээ, хатагтай. Энэ бол маргах аргагүй үнэн. Хатагтай. Та явахдаа бэлэн үү?
Валери Батлер: Тийм ээ. Явахаасаа өмнө танаас нэг зүйл хүсэх гэсэн юм.
Меррик Бекфорд: За, хатагтай?
Валери Батлер: Намайг Валери гэж дуудвал би ихэд баярлах байна.
Меррик Бекфорд: Нэлээд хэцүү хүсэлт байна даа. Гэхдээ би зохицуулж чадна гэж бодож байна.
Трейлэр
Текст: WELL GO USA ЭНТЕРТАЙНМЕНТ
Хошууч О'Рурк: Өмнөд нутагт байгаа хүмүүст эмнэлгийн хэрэгсэл хэрэгтэй. Чи апачичуудын нутагт яаж замаа олохоо мэднэ. Чи бол хийж чадна аа. Ганцаараа. Ямар ч хамтрагчгүйгээр.
Меррик Бекфорд: Би нэг цагийн дотор замдаа гарна.
Текст: АРИЗОНА 1874
Меррик Бекфорд: Апачичуудын отолтод ороо юу?
“Луус” Чарли Макки: Тийм ээ.
“Луус” Чарли Макки: Бидэнд туслах уу? Бид танд их талархах болно шүү.
Текст: "ЯС ТОМАХОК" КИНОНЫ НАЙРУУЛАГЧИЙН БҮТЭЭЛ
“Луус” Чарли Макки: Хаашаа явж байгаа юм?
Меррик Бекфорд: Өмнө зүг рүү.
“Луус” Чарли Макки:Old man: Тэр замаар явбал амьд гарч чадахгүй ээ. Дайсагнасан индианчууд дүүрэн байгаа.
Меррик Бекфорд: Тэнд өндөр халуурдаг тахал дэгдсэн. Тэр хотын хүмүүст тэргэнд яваа эм тариа хэрэгтэй.
Эдмунд Фишер: Их энгийн шүү дээ, анд аа. Хойд зүг рүү яв. Амьд үлд.
Эдмунд Фишер: Хэрэв бидний үгэнд орохгүй бол тэр армийн тэргийг чинь хүчээр авна шүү.
Меррик Бекфорд: Намайг сүрдүүлэх гээд хэрэггүй.
Текст: ХУУЛЬ ҮГҮЙ
Валери Батлер: Бид тийшээ явж чадахгүй.
Меррик Бекфорд: Би хийх ёстой зүйлээ хийх болно.
Текст: АЙДАС ҮГҮЙ
Билли Макки: Тэр чамайг уриагүй юу?
Эдмунд Фишер: Үгүй ээ, тэр зугтах гэж байна.
Текст: ӨРШӨӨЛ ҮГҮЙ
Удирдагч Викторио: Та нар апачийг хөнөөсөн.
Удирдагч Викторио: Чамайг хэр зоригтой үхэхийг чинь харна гэж найдаж байна.
Текст: ХИЛИЙН СОРИЛТ
Back to episodes Go home