11,05-2

Лео: Багш аа, мөстэй кола авж очихоо амлая.

Эр: Энэ таны захиалсан бүхэн. Пицца, кола.  Энэ хөргүүртэй цүнхийг аваад яв. Ийм халуунд мөс 10 минут ч тэсэхгүй.

Лео: Хэрэггүй ээ. Баярлалаа.

Дэмиан Вулф: Бэлтгэл чинь үр дүнгээ өгч байна. Чи их хурдан болжээ.

Билли: Санаа зоволтгүй, дасгалжуулагч аа. Би чадна. Хотын уралдаанд заавал түрүүлнэ. Нээрээ шүү.

Рэе: Билли, Нэг пикап сая намайг гүйцчихлээ.

Дэмиан Вулф: Бидэнд өрсөлдөгч гарч ирлээ.

Билли: Пикап?

Дэмиан Вулф: Дараагийн эргэлтэд пикап байна. Ийм хурдтай явбал бид давж чадахгүй.

Билли: Энэ Пикап. Ийм зам дээр яаж тийм хурдтай явдаг байна аа?

Дэмиан Вулф: Энэ зам дээр, Шилдэг жолооч нар ч ингэж чадахгүй.

Лео: Багш аа, би ирлээ.

Марко Вэли: Мөс нь хүртэл хайлаагүй байна. Гайхалтай. Хөөх, Чиний чадварыг дийлэх хүн алга даа. Чамаар бүгд бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Лео: Багш аа, би Манфорт хот руу явж гэр бүлээ хаймаар байна.

Марко Вэли: Тэднийг хайхад чамд энэ хэрэг болно. Үүнээс эхлээд хай.

Лео: Баярлалаа.

Марко Вэли: Нэг зүйлийг санаарай. Чадвараа хэнд ч битгий харуул.

Эр: Хаашаа зугтах гээд байгаа юм?

Лео: Би тусалъя.

Лина Кросс: Холд. Аюултай.

Эр: Замаас минь зайл! Хөдөл, үгүй бол чамайг нам дарна шүү!

Лина Кросс: Үгүй ээ, новш гэж! Бензин дуусаж байна!

Эр: Юу вэ? …Бурхан минь!

Лина Кросс: Тэр яаж ингэж чадсан юм бол? …Баярлалаа. Чи байгаагүй бол би зам дээр үхэх байлаа.

Лео: Мэдэхгүй юм. Чи надад, нэг л дотно санагдсан. Тэгээд л, Тийм ээ.

Лина Кросс: Хөөх, аварсан охин болгондоо ингэж хэлдэг үү?

Лео: Үгүй ээ, үгүй. Би...  Яг л гэр бүл шиг санагдсан юм.

Лина Кросс: Намайг Кросс уралдааны газар хүргээд өг. Баярлалаа.

Елианер Кросс: Бурхан минь, хүүг минь эсэн мэнд байлгаач.

Виктор Кросс: Арав гаруй жил өнгөрчихөөд байхад чи тэр хэрэггүй хүүхдийг одоо хүртэл мартаагүй л байна уу?

Елианер Кросс: Тэр чинь бидний хүү шүү дээ, Виктор.

Лена: Би ирлээ!

Елианер: Бурхан минь! Чи яаж яваад гэмтсэн юм бэ?

Виктор: Яаралтай очиж шархаа цэвэрлүүл! Одоо.

Лена: Ээж ээ, энэ бол Лео. Тэр миний амийг аварсан юм.

Елианер: Баярлалаа.

Виктор: Охины минь амийг аварсанд баярлалаа. Юу хүсэж байгаагаа хэл. Энэ хотод байгаа л бол, биелүүлж өгч чадна.

Лео: Би гэр бүлээ хайж байгаа юм. Энэ зүүлт л тэднээс үлдсэн цорын ганц зүйл минь.

Елианер: Миний Леон! Чиний нэр болон аавын чинь аваргын цом. Чи нэг өдөр уралдааны аварга болно, за юу? Чи юу хийгээд байгаа юм?

Виктор: Гурван нас хүрчихээд алхаж чадахгүй байна! Хөрөнгө оруулагчид санхүүжилтээ татаж байна. Бүгд л намайг алдаа гаргахыг хүлээж байгаа.

Елианер: Гэхдээ тэр чинь чиний хүү шүү дээ!

Виктор: Өнөөдрөөс эхлээд, тэр хүү миний хүү биш!

Елианер: Би... би

Виктор: Бид өмнө нь ийм зүүлт харж байгаагүй. Чи Ленаг аварсан болохоор чамд өрөө бэлдүүлж өгье. Маргааш өглөө эрт яваарай.

Лео: Баярлалаа.

Елианер: Эндээ зогс. Тэр чинь бидний хүү шүү дээ, Виктор. Яагаад зүгээр л хүлээн зөвшөөрч болохгүй гэж?

Виктор: Хүлээн зөвшөөрөөд, аварга хүн өвчтэй хүүхэд өсгөсөн гэж бүгдээрээ шоолуулах уу? Хөрөнгө оруулагчид юу гэж бодох юм?

Елианер: Надад хамаагүй. Би түүнийг 18 жилийн турш өдөр бүр санасан. Тэр бол миний хүү!

Виктор: Сэргэж үз. Дэмиан биднийг ажиглаж байгаа. Баг өрөнд баригдаад байна. Хэрэв тэр хэрэггүй хүүхдийг ашиглан бидэнд дарамт үзүүлбэл зээлээ төлж чадахгүй. Бэлтгэлийн талбай, баг, гэр бүлийн ирээдүй гээд, бүх зүйл дуусна.

Елианер: Одоо түүнийг буцааж авбал энэ бүх өрөнд баригдана. Би түүнд тэгж болохгүй. …ойлголоо.

Виктор: Маргааш өглөө явах хүртэл нь түүнтэй дахиж уулзах хэрэггүй.

Марко: Өнөөдөр энэ сорилтыг заавал давна!

Эм: Марко дахиад л бүтэлгүйтлээ. Уралдааны бурхдын хэлснээр сорилтыг давах цорын ганц арга нь машинтайгаа нэгэн бүхэл болох. Энэ чинь боломжгүй зүйл шүү дээ.

Эр: Энэ олон жил хэн ч үүнийг хийж чадаагүй.

Лео: Энэ сорилт үнэхээр тийм хэцүү гэж үү?

Марко: Хөөе, сохор юм уу? Наад тэмдгээ уншиж чадахгүй байна уу? Чи хэн юм? Эндээс зайл! …Бэлтгэлийн цаг боллоо. Явцгаая! Хурдлаарай!

Лео: Энэ чинь багшийн намайг бага байхад тоглуулдаг байсан тоглоом биш бил үү?

Елианер: Чи хаана байсан юм бэ? Би чамайг их удаан хайлаа. Чи… Хувцас чинь бохирджээ. Би чамд шинэ хувцас авчирсан.

Лео: Баярлалаа, хатагтай.

Елианер: Бас үүнийг. Өдөржин пикап баривал, нуруу өвдөнө. Тиймээс, би нурууны бүс хийсэн юм. Нааш ир, таарч байгаа эсэхийг нь үзье.

Виктор: Сүүлийн үед бүгдийнх нь дүн сайжирч байна. Энэ хэвээрээ хичээгээрэй. …Байж боломгүй юм! Хэчнээн удаан хугацаанд хэн ч үүнийг давж чадаагүй шүү дээ!

Эр: Боломжгүй! Сүүлийн хэдэн долоо хоногт ч хэн ч давж чадаагүй шүү дээ!

Эм: Хараач, дэлгэц өөрчлөгдлөө. Нэг нь амжилттай давжээ!

Виктор: Ийм жолооч Кросст элсвэл, бидэнд жинхэнэ боломж гарна.

Лина: Тэр гэж үү?

Елианер:  Өөртөө сайн анхаараарай.

Лео: Хатагтай, та миний ээж байсан ч болоосой.

Елианер: Ээж чинь чамд маш их хайртай гэдэгт итгэлтэй байна.

Лео: Хэн мэдлээ. Хэрэв надад хайртай байсан бол намайг зүгээр л хаяхгүй байсан байх.

Елианер: Тэр чамайг хэзээ ч хаяагүй. Би чиний...

Рэе: Хөөе, Кросс уралдааныхан! Наашаа гараад ирцгээ! …Наашаа гараад ирцгээ!

Елианер: Энэ чинь Шөнийн чоно байна!

Лео: Хатагтай, та юу хэлэх гэж байсан бэ?

Елианер:  Би түүнийг энэ хэрэгт татагдаасай гэж хүсэхгүй байна. Энэ бүхэн түүнд хамаагүй. …Онц юм биш ээ. Лео, чи одоо явах хэрэгтэй. Яг одоо.

Лео: Тэр надад маш сайхан хандсан. Би зүгээр л орхиод явж чадахгүй.

Рэе: Юу болов? Нуугдчихсан уу? Гарж ирэхээс айгаа юу?

Виктор: Манай бэлтгэлийн талбайд ирж үймээн дэгдээж байгаа чи хэн гээч вэ?

Дэмиан: Их том дуугардаг болжээ! …Виктор, энэ бол хөрөнгө оруулагчдаас ирсэн санал. Хоёр багийн хооронд нэг уралдаан болно. Та нар ялбал, энэ газраа авч үлдэнэ. Ялагдвал, танай гэр бүл эндээс бүрмөсөн явна.

Лина: Шөнийн чонынхон бүх шилдэг жолоочдыг эгнээндээ нэгтгэсэн. Бид яаж тэднийг ялах юм бэ?

Дэмиан: Хоёр баг, буухиа хэлбэрээр уралдана. Эхэлж барианд орсон баг ялна.

Виктор: Болж байна. Зөвшөөрлөө!

Билли: Дасгалжуулагч аа, тэр пикап?

Дэмиан: Тэр аймшигтай жолооч ч бас ирчихсэн гэж үү?! Тэр Кроссынх юм уу?

Билли: Бид түүнийг яаж ялах юм бэ?

Дэмиан: Боломжгүй! Кроссынхон бараг дампуурч байгаа. Тийм чадвартай жолооч яагаад тэдэнтэй нэгдэнэ гэж?

Билли: Тийм ээ. Таны зөв. Ийм пикап хаа сайгүй байдаг. Зүгээр л тохиолдол биз.

Рэе: Чи намайг сургаж чадна гэж бодоо юу?

Лео: Тоормосоо хэтэрхий эрт гишгэж байна.

Виктор: Уралдааны зөвлөгөө өгч заах гээ юу? Амаа тат. …Маркос. Одоогийн хурдаа хадгал. S эргэлтэд давуу талаа ашиглаад алдсан цагаа нөх.

Лео: Ингэж явбал зөрүү улам л нэмэгдэнэ.

Лина: Таны хэлснээр явбал замаас гарч онхолдоно шүү дээ. Яагаад ингэж хэлж байгаа юм?

Лео: Эргэлт рүү бүтэн хурдаараа ор. Яг энд гар тоормосоо зөөлөн тат. Дараа нь хаазаа аажмаар нэм. Тэгвэл машин шарвахгүй.

Лина: Онолын хувьд тийм л дээ. Гэхдээ хэн ч ингэж эрсдэл гаргаж зүрхлэхгүй.

Лео: Тийм болохоор л та нар удаан байгаа юм.

Дэмиан: Үүнийг зүгээр л бэлтгэл гэж бод. Өөрийнхөө уралдаанд л анхаар.

Рэе: Ойлголоо, дасгалжуулагч аа.

Лина: Эрсдэл гарга. …Марко, дараагийн эргэлт дээр яг миний хэлснээр хийгээрэй.

Марко: Ойлголоо.

Лина: Бүтэн хурдаараа! …Одоо, гар тоормосоо тат, хаазаа нэм!

Елианер:  Тэр гүйцээд ирлээ!

Эр: Кросс! Гайхалтай байлаа!

Виктор: Энэ чинь л миний охин шүү дээ!

Жак: Гүйцээд ирж байгаа юм уу? Жинхэнэ жолооч гэж ямар байдгийг үзүүлье!

Дэмиан: Жак, Тэднийг бут ниргэ.

Жак: Ойлголоо

Лина: Аав аа, битгий хэтрүүлээрэй. Зөрүү тийм ч их биш байна.

Лео: Тэр өмнө нь хөлөө гэмтээж байсан юм уу?

Елианер:  Чи яаж мэдсэн юм?

Лео: Жолоодож байгааг нь хар л даа. Хурдаа эрт хасаж, тоормосоо ойр ойрхон гишгэж байна. Тэр хана мөргөх нь гарцаагүй.

Марко: Чи юу мэддэг юм бэ? Пикапын жолооч манай дасгалжуулагчид жолоодлого заах нь уу?

Лео: Гурав

Марко: Дахиад ганц үг дуугарвал би чамайг...

Лео: Хоёр ... Нэг

Лина: Аав аа! …Аав аа! Надад хариулаач! Гуйя, хариулаач!

Виктор: Би зүгээр ээ. …Би зөрүүг нөхөхийн тулд бүх хүчээ дайчилна.

Дэмиан: Ийм их зөрүүтэй байхад уу? Бурхан ч биднийг ялж чадахгүй. ..Гурав дахь тойрог. Одоо ямар хэрэг байна аа? Тэднээс бүтэн нэг тойргоор хоцорчихсон. Гүйцэж чадахгүй. Бууж өгсөн нь дээр! Бэлтгэлийн талбайгаа хүлээлгэж өг!

Лина: Уралдаан хараахан дуусаагүй байна. Тиймээс бид үргэлжлүүлнэ!

Елианер:  Лена?

Лена: санаа зоволтгүй ээж. Гэр бүл ч, баг ч бай... Би энэ бүхнийг задран унахыг зөвшөөрөхгүй. …Дүү минь, би чиний урмыг чинь хугалахгүй. Энэ уралдаанд заавал түрүүлэх ёстой. …Явцгаая!

Лео: Тэр юу хийх гээд байгаа юм бол? …Тиймээ.

Билли: Амиа хорлох гэж байгаа юм уу?

Елианер:  юу болоод байна аа? Виктор, Надад хэлээч!

Лео: Тэр ялахын тулд амиараа дэнчин тавьж байна.

Билли: Ингэж жолоодвол эрт орой хэзээ нэгэн цагт осолдоно.

Виктор: Лена,

Лео: дугуйнууд нь хэтэрхий хурдан элэгдэж байна! Ингэж явбал барианд хүрч чадахгүй.

Елианер:  Лена, битгий тэнэг зүйл хий. Намайг битгий орхиоч!

Лена: Ээж ээ, хэрэв дүү минь буцаж ирвэл...тэрэнд хэлээрэй. Би маш их санасан.

Елианер:  Хэн нэгэн түүнийг зогсоогооч! Гуйя, хэн ч алга уу!

Виктор: бид түүнийг зогсоож чадахгүй.

Лео: Би явъя.

Елианер:  Лена, зогс! Гуйя!

Лена: Ээж ээ, энэ бол бидний гэр орон. Дүүг минь буцаж ирэхэд гэр нь байгүй байж болохгүй. Хэн нэгэнд биднээс үүнийг булаалгахгүй!

Елианер:  Дүү чинь аль хэдийн буцаад ирсэн. Одоо зогс! Бид хамт байхад өөр юу ч хэрэггүй.

Лена: Надад худлаа ярих хэрэггүй.

Елианер:  Би худлаа яриагүй. Лео, тэр бол чиний дүү. Би түүнийг хараад л мэдсэн.

Лена: Юу? Тэгвэл яагаад надад хэлээгүй юм?

Елианер:  Тэр өрөнд баригдаж, амьдрал нь сүйрч байхад улам хүнд байдалд оруулахыг хүсээгүй.

Билли: Яг энд!... Новш гэж!

Елианер:  Лена.

Лена: Чи... үнэхээр миний дүү юм уу? Чи юу хийгээд байгаа юм бэ? Тэнэг зүйл хийх хэрэггүй! Бид уралдаанаас гарлаа!

Лео: Эгч ээ, надад итгэ. Гэрийг минь хэн ч булааж чадахгүй.

Рэе: Тэр эргэлт, үнэхээр галзуу юм!

Лена: Лео.

Дэмиан: Билли, Анхаарлаа төвлөрүүл. Түүнд боломж бүү олго.

Билли: Тайвшир, дасгалжуулагч аа. Тэр бараг бүтэн тойргоор хоцорч байгаа. Зөрүүгээ л жаахан багасгаж чадна. …Новш гэж!

Марко: Тэр сая гүйцээд ирсэн үү?

Лена: Ээжээ

Виктор: Тэр яаж ийм чадварлаг жолоодож чадаж байна аа?

Дэмиан: Тийм ээ, үнэхээр сайн юм. Гэхдээ Билли ч бас тоглоом биш шүү!

Лена: Хадан хясааны дэргэдэх тэр зам дэндүү нарийн байна. Лео тэнд гүйцэж түрүүлж чадахгүй! Лео, хурдаа хас! Түүнийг гүйцэж түрүүлэх гэж оролдох хэрэггүй!

Билли: Тэр байна.

Марко: Тэр сая гүйцэж түрүүлчихэв үү?

Лена: Лео манай суут жолооч байна!

Виктор: Тэсээрэй. Бид чаднаа!

Дэмиан: Билли, хонгилд орохоосоо өмнө түүнийг заавал гүйцэж түрүүл. Хонгил дотор ганцхан эгнээтэй, гүйцэж түрүүлэх хориотой гэдгийг санаарай.

Билли: Тэр ялж чадахгүй. Машинд нь нөөц хүч үлдээгүй.

Лена: Тэр азотын хурдасгуур ашиглаж байна. Тэрний машин манайхаас хүчтэй.

Дэмиан: Билли, хонгилоор л гараад ирвэл ялалт чинийх!

Лео: Одоо миний ээлж!

Билли: Тэр юу хийх гээд байна аа? ? …Юу?

Лена: Бид яллаа! Лео яллаа!

Елианер: Тэр эсэн мэнд байна. Надад энэ л чухал.

Виктор: Миний хүү!

Лена: Чамд ингэж жолоодохыг хэн зааж өгсөн юм?

Лео: Хэн ч биш. Би багштайгаа 10 жил бараа хүргэдэг байсан.

Дэмиан: Тэгэхээр чи мэргэжлийн уралдаанд оролцож байгаагүй гэсэн үг үү?

Билли: Дасгалжуулагч аа, энэ уралдааныг тооцож болохгүй. Тэр Кроссын багийн бүрэлдэхүүнд ч байгаагүй.

Лена: Лео бол миний дүү. Мэдээж Кроссын төлөө уралдана.

Билли: Тэгвэл яагаад эхнээс нь уралдуулаагүй юм? Уралдааны дундуур жолооч солигдоно гэж хаана байдаг юм?

Виктор: Тэгээд яах юм?

Дэмиан: Дахиад нэг уралдъя. Бартаат замын ралли. Чи бид хоёр. Би өөрийнхөө машинаар уралдана.

Эр: Энэ бол Исаакийн түүнд зориулж бүтээсэн машин. 60 хүртэлх хурдыг хоёрхон секунд авдаг гэсэн.

Дэмиан: Нэг тойрог. Ялагч нь бүгдийг авна. Чи ялбал бид явна. Харин ялагдвал энэ талбай минийх болно.

Виктор: Дэмиан, энэ шударга бус! Манай машины хүч чиний машины хагаст ч хүрэхгүй!

Лена: Энэ уралдаан биш, энэ урхи байна!

Марко: Бидний машин огт өөр ангиллынх. Үүнийгээ шударга гэж бодоо юу?

Дэмиан: Шударга биш санагдаж байвал, бууж өгөөд, талбайгаа хүлээлгэж өг. Тэгвэл ядаж ичгүүртэй байдалд орохгүй.

Лео: За, би чамтай уралдъя.

Дэмиан: Тэгээд юу чаддагаа харуу л даа.

Лена: Эхний хэсэг нь хайрган зам. Халтиргаатай, эргэлт болон өгсүүр олон байгаа. Бас энэ дүүжин гүүр байна. Маш их ганхдаг. Жаахан л алдаа гаргавал доош унана.

Лео: Ойлголоо.

Лена: Хүчний зөрүү хэтэрхий их байна. Хэт эрсдэл гаргаж болохгүй.

Рэе: Тэр үнэхээр тогтвортой явж байна. Энэ замын хэсэгт шинэ дээд амжилт тогтоож байна даа!

Марко: Өмнөх амжилтаасаа хоёр секундээр хурдан байна!

Эр: Хүчирхэг машин чадварлаг жолоочийн гарт орвол ийм л байдаг юм!

Елианер: Лео

Лена: Хадан хясааны эргэлт ойртож байна. Маш болгоомжтой байгаарай!

Билли: Тэр юу хийгээд байгаа юм бэ?

Рео: Үсрэх гэж байгаа юм биш биз?

Лена: Лео, машин чинь онхолдоно!

Виктор: Солиотой юм.

Дэмиан: Байж боломгүй юм.

Марко: Тэр ямар гээчийн жолоодлого вэ?

Эр: Новш гэж! Тэр гүйцээд ирлээ!

Билли: Боломжгүй юм! Тэр яаж ингэж чадсан бэ?

Дэмиан: Сайхан нүүдэл байлаа. Гэхдээ чи намайг ялж чадахгүй.

Лео: Бооцоо тавих уу?

Дэмиан: Жинхэнэ уралдааны машин юу чаддагийг чамд харуулъя!

Рео: Дууслаа! Дасгалжуулагч нитрогоо залгалаа! Одоо тэр яах бол?

Билли: Түүний машин хурд авах чадвараараа эхний гуравт ордог. Богино зайд хурдаа авахдаа хамгийн шилдэг нь. Хөдөлгүүрээ шатаасан Лео гүйцэхгүй!

Виктор: Энэ түүний хэзээ ч ялж чадахгүй уралдаан байлаа.

Билли: Барианд хүрэхийн өмнөх сүүлчийн саад бол гүүр.

Дэмиан: Өөр боломж гаргахгүй шүү!

Билли: Дасгалжуулагч хурдаа нэмсээр байна!

Лена: Бурхан минь! Гүүр нурж байна! …Лео, гүүр нурчихлаа! Зогс, Лео!...Лео! Лео, зогс!

Рео: Дасгалжуулагч, солиотой! Дэмиан угаасаа ийм хүн шүү дээ!

Виктор: Тэр юу хийгээд байгаа юм бэ?

Лена: Лео!

Елианер: Үгүй ээ,

Билли: тэр дууслаа!

Лена: Лео!

Елианер: Үгүй ээ, Үгүй ээ, Лео!

Билли: Энэ чинь боломжгүй!

Марко: Чи тэр ган татлага дээгүүр яаж явсан юм бэ?

Эр: Лео, тэр аргаа надад зааж өг!

Елианер: Чи биднийг үхтэл айлгалаа!

Дэмиан: Надтай нэгд. Шөнийн чоно чамд хамгийн шилдэг машин, хамгийн сайн нөхцөлийг санал болгоно. Чи шууд дэлхийн аваргын цувралд оролцоно!

Виктор: Лео бол миний хүү. Мэдээж тэр Кросст үлдэнэ!

Дэмиан: Танай багт юу байгаа юм? Эвдэрхий машинууд, бас мөнгөгүй, бэлтгэлийн талбайгаа алдах шахсан биз дээ? Чи түүнд юу санал болгож чадах юм?

Билли: Танайд үлдвэл тэр энэ балгасанд насан туршдаа ялзарна!

Лео: Кросс дэлхийн аваргын цувралд оролцож чадахгүй гэж хэн хэлсэн юм?

Виктор: Чи үлдэх юм уу?

Дэмиан: Бодоод үз. Дэлхийн хэмжээний уралдаанд оролцохыг хүсвэл, эхлээд хотын уралдаанд түрүүлэх хэрэгтэй. Кросс хэзээ ч түрүүлж чадахгүй!

Лена: Лео, чи бидний төлөө өөрийгөө золиослох хэрэггүй. Саналыг нь хүлээж авсан нь дээр.

Елианер: Ленагийн зөв.

Лео: Кросс хотын уралдаанд түрүүлж чадахгүй гэж хэн хэлсэн юм?

Билли: Зүүдэлж л бай! Хотын уралдааны оноог багийн нийлбэрээр тооцдог юм. Чи хэчнээн сайн жолооддог байлаа ч хоёр дахь машин чинь эхний тавд багтаж чадахгүй бол танай баг хэзээ ч аварга болохгүй.

Рео: Чи эгчдээ найдаад байгаа юм биш биз? Тэр эхний аравт ч орж үзээгүй шүү дээ.

Билли: Аравдугаар байрнаас эхний тавд орно гэнэ ээ? Өөрөөс нь асуу. Үнэхээр чадна гэж бодож байгаа юм уу?

Лена: Лео, миний төлөө энэ боломжоо битгий алд.

Лео: Мэдээж чи чадна.

Дэмиан: За яахав, тэгвэл хотын уралдаан дээр учраа олъё!

Лена: Гэртээ тавтай морил.

Елианер: Алив, чамайгаа нэг сайн харъя.

Виктор: Лео, чи Ленаг дасгалжуулж өгч болох уу?

Лео: Танаас асууя нэг зүйл байна.

Виктор: Асуу л даа.

Лео: яагаад намайг тэр үед хаясан юм бэ?

Виктор: Ивээн тэтгэгчид чиний тухай сонсмогцоо санхүүжилтээ зогсооно гэж сүрдүүлсэн. Надад өөр сонголт байгаагүй. Би... багаа хамгаалах ёстой байсан.

Лео: Тэгэхээр мөнгө бид хоёрын аль нэгнээс, та мөнгийг нь сонгосон байх нь.

Лена: Лео төөрөөгүй юм уу? Та өөрөө түүнийг хаясан юм уу?

Виктор: Лена

Лена: Бид таны хувьд хэн юм бэ? Зүгээр л ашиглах хэрэгсэл үү? Явцгаая.

Лео: Тоормосоо аажуухан гишгэ. Эргэлт рүү орохдоо битгий ай. Гар тоормосоо л тат. Машины урд хэсэг өөрөө эргэлт рүү орно.

Елианер: Хурдаа хас!

Лео: Хурдаа битгий хас! Хурдаа хасвал, эхний тавд хэзээ ч багтаж чадахгүй. Хурдаа нэм! Хажуу тийш гулгах өнцгөө багасга. …Баярлалаа, ээж ээ. …Сайн байна! Хоёр секундээр хурдсажээ.

Виктор: Би тэр үед үнэхээр буруу шийдвэр гаргасан юм болов уу?

Эр: Хараач, Кросс дахиад л бүртгэлийн хураамжаа салхинд хийсгэхээр иржээ.

Эр2: Уламжлалаа хадгалж байна шүү! Жил бүр ирнэ, жил бүр ялагдана.

Виктор: Энэ жил өөр байх болно.

Эр: Жил бүр л ингэж ярьдаг шүү дээ.

Эр2: Энэ хүү хэн бэ?

Эр3: Хүргэлтийн жаал л байна. Кросс ингэтлээ цөхөрчихөө юу? Мэргэжлийн уралдаанд ачааны машины жолооч авчирдаг болжээ!

Лена: Аав аа, очоод биднийг бүртгүүл. Хоосон ярианд анхаарах хэрэггүй. Жинхэнэ ялалтыг зам дээр л шийднэ.

Эр3: Хөөе, тэр Шөнийн чонынхон биш үү?

Эр: Жинхэнэ шилдэг баг даа!

Дэмиан: Хэрэв бодлоо өөрчилбөл, Шөнийн чоно чамд үргэлж боломж гаргаж өгнө.

Эр: Тэр залуу хэн юм бэ? Дэмиан түүнийг Шөнийн чононд элсэхийг урьчихлаа.

Эр3: Өмнө нь Биллид ч ингэж хандаж байгаагүй. Шилдэг жолоочоо солих гэж байгаа юм болов уу?

Билли: Битгий их бардамна. Мэргэжлийн уралдаан гэдэг дүрэм, тактикийг хэлдэг юм. Хямдхан заль мэхээр ялалт байгуулдаггүй.

Лена: Хэн ялахыг чи шийдэхгүй.

Билли: Магадгүй орон дотроо чамд нэг удаа ялагдахыг, зөвшөөрч болох юм.

Эр: Лена, чи Биллид баярлалаа гэж хэлэхгүй юм уу?

Эр3: За, залуу минь. Уралдаан эхлэхээс өмнө тэрнийг нэг унаад үз л дээ.

Лео: Амаа мэдэж яриарай!

Лена: Мөрөөджил л бай! Би чамтай уралдаанд ч, орондоо ч хамт байхгүй!

Билли: Тийм үү? Хэрэв та нар нэгдүгээр байр эзлэхгүй бол бүгдээрээ бидэнтэй хамт хононо. Зөвшөөрөх үү?

Лео: Тэр бооцооны эд биш!

Эр: Айгаа юу?

 Билли: Чи түүнд итгэхгүй байгаа юм биш биз?

Лена: Зөвшөөрлөө.

Лео: Лена.

Лена: би чамд итгэж байна.

Лео: За, бооцоо тавих юм бол чи юугаа тавих юм? Бид ялбал та нарын бүх машин, минийх болно.

Эр: Галзуурчихсан юм уу? Машинуудаа алдвал бид дууслаа гэсэн үг!

Лео: Яасан бэ? Сая л их бардам байсан биз дээ. Одоо болих гээ юу?

Билли: За яахав, тохирлоо. Та нар бид бүгдийг ялж чадах эсэхийг харъя!

Эр: За, би ч бас.

Лео: Сайн байна. Тэгвэл уралдааны карьертайгаа салах ёс гүйцэтгэ!

Эр: Кросс хамгийн сүүлд гараанаас гарах нь байна. Манай машины арын гэрлийг хараад дасчихсан биз дээ?

Эр2: Лена, чи эхний тавд багтаж чадахгүй бол, дүү чинь бас уралдаж чадахгүй шүү!

Рео: Битгий сандар. Ялагдвал тавьсан бооцоогоо л санаарай.

Лео: Тэднийг тоох хэрэггүй. Надад итгэ. Чи чаднаа!

Лена: За

Дэмиан: Охин чинь энэ жил ч бас байнга ордог байрандаа орох нь дээ.

Виктор: Дөнгөж эхэлж байна.

Лена: Арай л доогуур байна.

Дэмиан: Чи дэлхийн шилдэг нь байж болно. Гэхдээ баг чинь сүйрвэл чи ч бас хамт унана.

Елианер: Лео

Лео: Тайван бай. Бэлтгэл хийсэн шигээ яв. …Одоо, тоормосоо аажуухан гишгэ. Гар тоормосоо зөөлөн тат. Машины урд хэсгийг эргэлтийн дотор талд оруул. Гарахдаа хаазаа тултал нэм!

Эр: Тэр яаж ингэж зоригтой эргэлт рүү орж байна аа?

Эр2: Ийм замыг зөвхөн шилдэг жолооч нар л гаргаж чадна!

Үзэгч эр: Тэр урагшилж байна!

Рео: Яаж гэнэт ийм хурдтай болчихов оо?

Елианер: Лео, болгоомжтой байгаарай.

Лео: Ээж ээ, санаа зоволтгүй.

Дэмиан: Би та нарыг дутуу үнэлжээ залуусаа.

Лео: Өө, нээрээ. Танайхан машинаа надтай бооцоонд тавьсан. Ялагдвал, тэр машинууд чинь минийх болно шүү!

Дэмиан: Билли, чи галзуурчихаа юу? Багийн машинуудыг бооцоонд тавих эрхийг хэн чамд өгсөн юм?

Билли: Дасгалжуулагч аа, та өөрийнхөө уралдаанчдаас илүү хүргэлтийн жолоочид итгэж байгаа юм уу? Яасан? Намайг түүнийг ялж чадахгүй гэж бодож байгаа юм уу?

Дэмиан: Новшийн амьтан!

Билли: Би түрүүлж барианд орвол бид ялна. Тэгвэл хүн бүр машинаа авч үлдэнэ.

Елианер, Лена: Бурхан минь!

Елианер: Лео!

Үзэгч эр: Тэр яаж тэр ослоос мултарчихав?

Үзэгч эм: Ямар хурдан хариу үйлдэл вэ! Үнэхээр итгэмээргүй юм.

Лена: Леогийн машинаас шатахуун гоожиж байна.

Виктор: Тэр яагаад одоо хүртэл хурдаа нэмээд байгаа юм бэ? Ингэвэл барианд хэзээ ч хүрэхгүй.

Дэмиан: Юу төлөвлөөд байгаа юм бол?

Билли: Шатахуун нь гоожиж байхад хүртэл намайг хөөж байна гэнэ ээ. Чи дууссан,

Лена: Лео. Шатахуун чинь гоожиж байна!

Лео: мэдэж байгаа.

Лена: Барианд хүрч чадахгүй шүү дээ.

Лео:  Тиймээс түүгээр өөрөөр нь намайг барианы шугам давуулах болно.

Виктор: Давуулах аа? Энэ чинь юу гэсэн үг вэ?

Үзэгч эр: Лео Биллиг гүйцэж түрүүллээ! Тэр нэгдүгээр байрт орлоо!

Билли: Намайг гүйцэж түрүүллээ гээд яах юм? Рексийг барианд хүрч чадна гэж бодоо юу?

Дэмиан: Билли, тэр замын доод хэсэгт зогсчихлоо. Тойроод гар! Хурдхан тойроод гар л даа! Одоо…Хараал ид, Тэр радиогоо салгачихлаа.

Билли: Новш гэж!

Виктор: Тийм ээ!

Үзэгч эр: Өө новш гэж! Кросс Рэйсинг түрүүллээ!

Лена: Чи чадлаа! Бид ялчихлаа!

Елианер: Бурхан минь

Виктор: Бид яллаа!

Билли: Новш гэж!

Лео:  Чи ялагдлаа

Билли: Новш гэж!

Дэмиан: Билли, Камерууд бичиж байгаа!

Адриен: Түүний жолоодлогын хэв маяг, хэн нэгнийг санагдуулж байна.

Эр: 20 жилийн өмнө, Уралдааны бурхан яг ингэж жолооддог байсан.

Адриен: Уралдааны бурхан гэнэ ээ?

Эр: Тэр хуурамч уралдааны хэрэгт буруутгагдаж, хар жагсаалтад орсонийг хэлж байна. Тэр яг ингэж жолооддог байсан.

Адриен: Түүнийг манай багт элсүүл.

Эр: Хэрэв татгалзвал яах вэ?

Адриен: 20 жилийн өмнө бид энэ асуудлыг яаж шийдэж байлаа?

Эр: Өмнөхтэйгөө адилхан.

Адриен: Леод үнэхээр их ирээдүй байгаа. Түүнийг багтаа авахыг хүсэж байна.

Марко Валет: Тэр Леог авахаар шийджээ.

Лена: Лео, чи яагаад Адриен Воссын саналаас татгалзсан юм бэ?

Лео: Зүгээр л хүсээгүй юм.

Лена: Чи тэр хүн хэн болохыг мэдэж байгаа юм уу? Түүнд дэлхийн хамгийн шилдэг машинууд, бүх зүйл бий. Түүний багт орвол шууд л шилдэг жолооч болно!

Лео: Шилдэг жолооч болохын тулд надад Воссын баг хэрэггүй. Бас би Кросс багийг шилдэг нь болгоно.

Лена: Лео,

Лео: Эгчээ, намайг татгалзсаныг яаж мэдсэн юм?

Лена: Бүгд мэдэж байгаа.

Адриен: Хэрэв хамтрахгүй гэвэл, сүйрүүл хүлээж байгаа.

Лена: Лео, би машинаар чинь нэг тойрог явж болох уу?

Лео: Бололгүй яах вэ. Суу.

Лена: Бурхан минь! Энэ хариу үйлдэл, энэ хүч... Энэ машин чинь жинхэнэ том уралдаанд зориулагджээ. Хаанаас авсан юм бэ?

Лео: Багш маань өгсөн юм.

Лена: Чиний багш яг хэн юм бэ?

Лео: Марко Валет.

Лео: Хүлээ! Хурдаа битгий хас. Жолоогоо зөөлөн эргүүл.

Лена: Би зүгээр л гайхаж байна. Би түүнийг хэзээ ч басамжилж байгаагүй. Тэр уралдааныг будлиантуулсан гэдэгт ч хэзээ ч итгэж байгаагүй.

Лео: Машинд ямар нэг зүйл болохгүй байна.

Лена: Юу?

Лео: Тоормосоо зөөлөн гишгэ.

Лена: Одоо дээш өгсөж байна. Хэн нэгэн тоормосыг нь эвдэлжээ.

Лео: Тоормосны даралт байхгүй байна. Хэн нэгэн тоормосны шингэнийг сулласан байна.

Лена: Одоо яах вэ?

Лео: Жолоогоо тогтвортой барь.

Лена: За….одоо ч урагшаа зүтгээд байна.

Лео: Тоормосоо дахиад шалга. Жолоогоо тогтвортой барь. Би хурдыг нь сааруулъя. Баруун тийш эргэхэд бэлдээрэй.

Лена: Чи хүчээр хурдаа сааруулах гэж байгаа юм уу?

Лео: Тийм ээ.

Лена: Энэ чинь солиотой хэрэг! Лео, шатахуун нь дуусахыг хүлээвэл яасан юм бэ?

Лео: Хурдасгуур гацаж, тултал гишгэгдсэн байна. Хүч нь нэмэгдсээр байна. Бидний хурд 400-гаас давлаа. Ийм хурдтай байхад хамгаалалтын хашлагад ч хүрч чадахгүй. Энэ л бидэнд үлдсэн ганц боломж. …Эгч ээ, надад итгэ.

Лена: Итгэж байнаа.

Лео: Эгч ээ, надад итгэ.

Лена: Итгэж байна. …Бид амьд гарч чадсан уу?.

Лео: Тийм ээ. Гэхдээ энэ санамсаргүй осол байгаагүй.

Хөтлөгч эм: Шуурхай мэдээ хүргэж байна. Хотын төв хэсэгт болсон хэрэг явдлын талаар мэдээлэл иржээ. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байгаа ч гэрчүүд асар хүчтэй дэлбэрэлт болсон гэж мэдээлжээ.

Марко Валет: Восс дахиад л нөгөө бохир аргаа хэрэглэж байна. Би хүүээг ганцааранг нь энэ бүхний эсрэг явуулахгүй.

Марко: Энэ гуйлгачин хаанаас гараад ирэв ээ? Энийг эндээс зайлуул!

Эр: Өөр газар очиж гуйлга гуй. Машинуудаас хол бай!

Марко Валет: Тоормос нь жигд бус элэгдэж байна. Зүүн урд дугуй замтайгаа сайн зууралдахгүй байна. Дахиад нэг тойрог явбал хойд хэсэг нь хяналтаас гарна.

Марко: Өө гайхалтай, одоо бүр орон гэргүй хүн уралдааны машины мэргэжилтэн болчихов уу? Дэмий юм ярихаа боль!

Эр: Чи дүлий юм уу? Зайл!

Марко Валет: Эсэргүүцлийн систем буцаж тэнцвэржихдээ хагас хором хоцорч байна. Амортизаторын тос гоожиж байна. Одоо яаж ч тохируулсан нэмэргүй.

Марко: Дахиад ганц үг хэлбэл би чамайг...

Механик: зүүн урд дугуй гэж хэлсэн үү?

Марко Валет: Зүүн талын, амортизаторын хөдөлгөөн алдагдсан.

Механик: Новш гэж! Гоожиж байна! Тоормосны шугам нь цуурч.

Марко: Новш гэж! Зүгээр л аз таарсан хэрэг!

Механик: Энэ аз бишээ. Дахиад нэг тойрог явбал хэн нэгэн осолдоно.

Эр: Чи ер нь хэн юм бэ? Энд юу хийж яваа юм?

Марко Валет: Би Леог авахаар ирсэн.

Марко: Лео хаашаа ч явахгүй…

Лео: Багш аа?

Марко: Энэ чиний багш юм уу?

Лео: Багш аа, та энд юу хийж байгаа юм бэ?

Марко Валет: Машиныг чинь засахаар ирлээ. Дараагийн уралдаанд тэд чамайг замаас гаргахыг оролдоно.

Лео: Таныг энэ зураг дээр ажиллаж байхыг байнга хардаг байсан.

Марко Валет: 20 жилийн өмнө би ч бас Адриен Воссын саналаас татгалзсан. Тэгтэл тэд миний машиныг зориуд эвдэж, зам дээр хавчин, хана мөргүүлсэн. Ингээд би машинаа ч, хөлөө ч алдсан. Тэгээд зогсохгүй хэвлэл мэдээллийнхэнд, намайг уралдаанаас зугтсан гэж хэлсэн.

Лео: Тийм болохоор л та намайг үргэлж сэрэмжлүүлдэг байсан юм байна. Тиймээс л надад жинхэнэ чадвараа харуулахыг зөвшөөрдөггүй байсан хэрэг үү?

Марко Валет:  20 жил. Би ийм л удаан хугацаанд машин бүтээхээр ажилласан. Воссын хүмүүс эвдэж чадахгүй тоормостой. Зүсэж чадахгүй шатахууны шугамтай. Нугалж чадахгүй их биетэй. Бас эвдэж чадахгүй түдгэлзүүлэлтийн системтэй.

Лео: Тэдний танд хийсэн бүхний төлөөсийг төлүүлнэ.

Марко Валет: Дараагийн уралдаан бол Восстой хийх чиний дайн.

Виктор: Лео, Восстой сөргөлдөнө гэдэг амар зүйл биш.

Лео: Ивээн тэтгэгчиддээ санаа зовж байгаа юм уу? Өмнөх шигээ намайг хаячихаад Восс руу буцаж мөлхөх гэж байгаа юм уу?

Виктор: Би тэгээгүй.

Шалгагч эр: Техникийн үзлэг эхэлж байна. Кросс багийн бүх уралдааны машиныг нэн даруй битүүмжилж, шалгана уу. …Бидэнд гомдол ирсэн. Танай машины өөрчлөлтүүд дүрэм зөрчсөн байж болзошгүй. Лео Кроссыг дараагийн уралдаанд орох боломжгүй.

Лео: Ямар дүрмийн дагуу?

Марко Валет: Шатахууны шугам үйлдвэрийн зааврын дагуу байрласан. Тоормосны шугам стандартын шаардлага хангасан. Доод хамгаалалт нь дүрмийн дагуу. Эсэргүүцлийн систем ч шаардлагаас хэтрээгүй. Хүссэнээрээ шалга.

Шалгагч эр: Энэ мөн биз дээ?

Марко: Марко гэж үү?  20 жилийн өмнөх Уралдааны бурхан!

Эр: Бурхан минь! Би сая түүнд юу гээд хэлчихэв ээ?

Лео:  Тэгээд тэр мөн байвал яах юм?

Шалгагч эр:  Чи уралдаж болно. Гэхдээ түүний өөрчилсөн машинаар биш. Эс бөгөөс 20 жилийн өмнөх дуулианыг нь дахин сөхөхөд хүрнэ шүү.

Лео:  Чи намайг сүрдүүлж байгаа юм уу?

Марко Валет:20 жил өнгөрсөн ч Восс яг л урьдын адил бохир арга хэрэглэсээр байна.

Виктор: Эрхэм ээ, би өнөөдөр багийн талаар ярихаар сэтгүүлчдийг урьсан. Та үлдээд тэдэнтэй ярилцах уу?

Шалгагч эр:  Хүссэнээрээ бол. Гэхдээ нэг зүйлийг ойлго. Ноён Восстой сөргөлдөх нь хэзээ ч ухаалаг алхам байгаагүй.

Лео:   Та яагаад надад тусалж байгаа юм бэ?

Виктор: Би чамд өртэй. Өрөө төлж байгаа юм.

Адриен: Лео, Хөгжилтэй уралдаарай. Энэ чиний сүүлийн байх.

Лео: Танд ч бас хэлхэд. Энэ таны үзэх сүүлчийн уралдаан байх болно.

Адриен: Чиний жолоодлого, 20 жилийн өмнөх тэр луйварчиныхтай яг адилхан юм билээ.

Лео: Миний багш хэзээ ч уралдаан луйвардаж байгаагүй. Таны түүнд төлөх ёстой өрийг би нэгийг ч үлдээлгүй төлүүлнэ. Юу ч үлдээлгүй

Адриен: Сайн байна. Би харж л байя. …Би чамд шилдэг машиныг, хамгийн сайн эд ангийг өгсөн. Авч болох бүх чадварлаг жолоочийг ч авсан. Чамд ердөө ганц хүнийг ялах л үлдсэн. Леог ял. Тэгвэл аварга болно.

Жолооч эр: Танд тийм их зүйл хийх шаардлагагүй байсан юм. Би түүнд хэзээ ч ялагдахгүй.

Адриен: Хэрэв ялагдвал, дахиж хэзээ ч жолоо барихгүй болгоно шүү. …Одоо яв! …Харх шиг 20 жил нуугдаж байгаад буцаад гараад ирэв үү? Энэ удаа би чамайг бяцална гэж айхгүй байна уу?

Марко Валет: Чи хангалттай удаан дураараа явлаа. Одоо би чамд хийсэн бүхний чинь төлөөсийг төлүүлнэ.

Адриен: Өмнө нь ингэж том дуугарч байгаад хөлгүй болсон. Энэ удаа Леод ч адил зүйл тохиолдоно гэж бодохгүй байна уу?

Марко Валет: Тэр над шиг болохгүй.

Адриен: Чи үнэхээр Леогын амьдралаа эрсдэлд оруулж, нэгэнт өнгөрсөн нэр төргүй хүний төлөө уралдуулах гэж байгаа юм уу? Одоо ухарвал, тэр амьд мэнд үлдэж магадгүй.

Елианер:  Тэр Леог өсгөсөн хүн. Манай гэр бүлийн нэг хэсэг.

Лена: Биднийг хооронд нь муудалцуулах гэж оролдоод ч хэрэггүй.

Адриен: Та нар яагаад хэзээ ч амжилтад хүрдэггүй гээч. Сэтгэл хөдлөл уралдаанд ялалт авчирдаггүй. Харин ашиг л авчирдаг. Чи ч бас нэгэн цагт ингэж боддог байсан.

Виктор: Би ч бас урьд нь тэгж боддог байсаан. Гэхдээ би эндүүрч байж. Одоо алдаагаа засах болно.

Адриен: Тийм гэж үү?

Үзэгч эр: Замыг нь хаа шах!

Елианер:  Тэд тэрнийг шахаж байна!

Лена: Энэ чинь уралдаан биш байна. Тэд түүнийг ангуучилж байна.

Марко Валет: 20 жилийн дараа ч яг л тэр бохир аргаа хэрэглэсээр.

Адриен: Хуучин арга байх нь хамаагүй. Үр дүнгээ өгч л байвал болоо.

Елианер:  Чи түүнийг алхна байна!

Адриен: Тийм гэж үү? Надад бол зүгээр л осол шиг харагдаж байна.

Виктор: Лео, гарах гарц олчихлоо!

Лена: Тэр тэднийг нэг нэгээр нь ардаа орхиж байна.

Виктор: Гүйцэж эхэллээ!

Адриен: Гайхалтай жолоодлого! Даанч...

Марко Валет: Хүлээгээрэй, энэ зам яагаад уралдааны маршрутад орчихсон юм бэ?

Лена: Багшаа, юу гэсэн үг юм?

Марко Валет: Тэр огцом эргэлт дээр, би хөлөө алдсан.

Адриен: Одоо санаж байна уу? Тийм ээ. Тэр эргэлтийг оруулахын тулд би их мөнгө төлсөн. Яг тэр хадан цохио, яг тэр аймшигт хар дарсан зүүд. Ялмаар байгаа юм бол, энэ хүүхдүүд амьд гарч чадах эсэхийг харцгаая.

Виктор: Энд юу болоод байна аа?

Марко Валет: Тэр эргэлт камерын харах өнцгөөс далд байдаг. Нэг машин замыг хаана. Араас нь явж байгаа жолооч зөнгөөрөө хариу үйлдэл үзүүлнэ. Тэгээд уулын зүг огцом руу дарж, жолоогоо эргүүлнэ. Ийм хурдтай үед машин сүйрнэ. Тэд ч бас. …Энд байна! Тэр амьд байна!

Елианер:  Леогийн машины урд шил хагарчихаж. Тэр яаж жолоодсоор байгаа юм бэ?

Лена: Тэр юу ч харахгүйгээр жолоодож байгаа хэр нь хугацаатай уралдсаар байна!

Адриен: Юу ч болсон хамаагүй, энэ уралдаанд заавал ял!

Эр: тэр яаж одоо хүртэл намайг дагаад байгаа юм бол?

Адриен: Энэ уралдаанд ялагдвал дахиж хэзээ ч жолооны ард суухгүй шүү!

Эр: Юу?

Елианер:  Юу? Тэр ялчихлаа! Лео түрүүллээ!

Адриен: Итгэмээргүй юм!

Марко Валет: Энэ удаа, чи ялагдлаа.

Виктор: Чи бол уралдааны ертөнцийн шившиг!

Адриен: Ганц уралдаанд түрүүллээ гээд өөрийгөө надтай эн зэрэгцэнэ гэж бодоо юу?

Лена: Энэ чинь юу гэсэн үг юм?

Адриен: Уралдааныг зөвхөн зам дээр ялдаггүй юм. Оройтохоосоо өмнө үүнийг ойлгож ав!

Сэтгүүлч эм: Лео, чиний багш Марког 20 жилийн өмнө уралдааны дүнг будлиантуулсан хэрэгт буруутгаж байсныг мэдэх үү?

Сэтгүүлч эр: Өнөөдрийн ялалт ч бас луйвар байсан уу? Чи заль хэрэглэсэн үү?

Адриен: Яг л Бэлэг шиг.

Лео: Марко хэзээ ч уралдааны дүнг будлиантуулж байгаагүй!

Сэтгүүлч эм: Тэгвэл тухайн үеийн мөрдөн шалгах тайлангуудыг юу гэх вэ?

Сэтгүүлч эр: Багшаа өмөөрөөд байгаа юм уу? Энэ уралдаан ч бас будлиантай байсан уу? Хариул л даа!

Эр: Луйварчин! Ялагдагч! Зам дээрээс зайл!

Адриен: Хөрөнгө оруулагчид татгалзчихлаа. Одоо танай баг шинэ дугуй авах ч мөнгөгүй боллоо.

Виктор: Энэ бүхний ард чи байгаа.

Адриен: Үүнийг л хөрөнгө гэдэг юм. Гэхдээ азаар, би их өгөөмөр хүн. … гарын үсгээ зур. Леог луйвардсан гэж мэдэгдээд багаасаа хөө. Би бүх өрийг чинь тэглэж, Ленаг өөрийн биеэр Дэлхийн аваргын цувралд оруулж өгье.

Виктор: Би дахиад л түүнийг орхих ёстой гэж үү? Яг 18 жилийн өмнөх шигээ юу?

Адриен: Энэ чинь ухаалаг шийдвэр биш гэж үү? Нэг хэрэггүй хүүхдийн нэр хүндийг, гэр бүлийнхээ амьдралаар солиход л болно.

Виктор: Ухаалаг шийдвэр чинь надад падгүй! Би хүүгээ нэг удаа  хэдийн хаясан. Дахиж тэгэхгүй!

Адриен: За тэгвэл, түүнтэйгээ хамт үх!

Елианер:  Леогийн талаар ийм муухай зүйл ярьж байгааг нь яаж тэвчих юм бэ?

Виктор: Баг дампуурлаа. Восс бидний өмнөх бүх хаалгыг хаачихлаа.

Лена: Аав аа,

Виктор: тэр хөрөнгө оруулалт өгөхийн тулд намайг Леог гүтгэхийг хүссэн.

Марко Валет: Тэр новш хэзээ ч зогсохгүй юм байна!

Лео: Хэрэв тэд намайг хуурсан гэж байгаа бол, би өөрөө буруугүй гэдгээ батална!

Виктор: Одоогоор интернэт тэр чигтээ Воссын талд байгаа. Чамайг гарч ирэхээр хүмүүс чамайг тасдаж хаяна!

Лео: Би Үхлийн хөндийд уралдана. Тэр бүх цуу яриаг эцэс болгоно!

Лео: Би Үхлийн хөндийд уралдана. Тэр бүх цуу яриаг эцэс болгоно!

Марко Валет: Чи галзуурчихаа юу? Үхлийн хөндий рүү орсон хүн буцаж ирдэггүй юм!

Виктор: Яасан ч болохгүй! Өөр ямар нэг арга олъё.

Лео: Тайван бай. Үхлийн хөндий байсан ч, би тэднийг ялна! би тэднийг ялна!

Марко Валет: Үхлийн хөндийн хөндлөн салхи машиныг хэсэг хэсгээр нь хийсгэж чадна. Явах эд ангийг хагас инчээр намсга.

Виктор: Надад итгэ.  Cross багийн намсгасан эд анги дээр чиний тохируулгыг нэмбэл энэ машин тэсэж гарна.

Марко Валет: Виктор, Лео, энэ удаа ялагдвал чи бүхнээ алдана!

Виктор:  18 жилийн өмнө би багаа сонгоод хүүгээ алдсан. Энэ удаа, хүүгээ дахин алдахаас илүү бүхнээ алдсан нь дээр.

Лео: Ааваа, багшаа

 Марко Валет: сэтгэл хөдлөлдөө автаад зогсох цаг биш! Энэ машинаа аваад Воссын хамрыг тас цохиод өг!

Адриен: Уралдааны ертөнцөд луйварчдад байр суурь байхгүй! Өнөөдрөөс эхлэн холбооны нэрийн өмнөөс, Леогийн уралдааны эрхийг бүрмөсөн цуцалж байна.

Сэтгүүлч эр: Ноён Восс, Марко тухайн үед уралдааны дүнг будлиантуулж байсан. Одоо шавь нь ч бас луйвардсан хэрэгт буруутгагдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

Адриен: Хогийн хонгилоос гарсан хархнууд л бохир луйварчдыг төрүүлдэг юм!

Лена: Дахиад хэл дээ! Зүрхэлж байвал хэл! …Жолооч нарт мөнгө өгч бусдын замыг хаалгах, тоормосны шугам таслах, техникийн үзлэгийн мэдээллийг хуурамчаар үйлдэх...Энд байгаа бүхэн хийсэн хэргийн чинь нотолгоо!

Сэтгүүлч эр: Бурхан минь! Явах эд ангийг хорлосон баримтууд, мөнгө шилжүүлсэн гүйлгээнүүд. Ноён Восс, энэ үнэн үү?

Лена: 20 жилийн өмнө чи Марког гүтгэсэн. Одоо бас Леог сүйрүүлэх гэж байна. Хэргийн мөрөө ингэтлээ сайн балласан гэж бодоо юу?

Адриен:  Тэгэхээр энэ та нарын төлөвлөгөө байжээ. Леог цагаатгахын тулд хуурамч баримт бүрдүүлсэн байна!

Сэтгүүлч эр: Байзаарай! Энэ бүхэн хурамч гэж үү?!

Лена: Чи

Адриен:   Лена, намайг хэчнээн гүтгэсэн ч Леог уралдааныг луйвардаагүй гэдгийг батлахгүй!

Сэтгүүлч эр: Тийм ээ! Лео луйварчин уу, үгүй юу?

Эр: Би баталж чадна. Лео уралдаанд түрүүлэхийн тулд хүний амь хөнөөсөн! …Лео уралдааны бурхан биш. Тэр бол жинхэнэ алуурчин!

Сэтгүүлч эр: Алуурчин гэнээ? Уралдааны үеэр яг юу болсон юм бэ?

Эр: Тэр түрүүлэхийн тулд машиныг минь зориуд мөргөсөн! Хэрэв би цагтаа үсэрч амжаагүй бол машинтайгаа хамт хавцал руу унах байлаа! Сонсов уу? Та нарын тэр гайхамшигт авьяастай, сул доройгоос оргилд хүрсэн залуу чинь цом авахын тулд хүний амь хөнөөхөөс ч буцахгүй!

Эм: Энэ чинь жигшүүртэй хэрэг! Түүнийг баривчлах ёстой!

Бүгд: Баривчил! Баривчил!

Лена: Үгүй! Чи худлаа ярьж байна! Зам хааж байсан хүн нь чи шүү дээ!

Адриен:  Нотлох баримт байна уу? Хохирогч нь энд зогсож байна. Одоо яаж энэ бүхнээс өөрийгөө өмгөөлөх гэж байна даа?

Лена: Жинхэнэ ур чадвартай хүн луйвардах шаардлагагүй.

Сэтгүүлч эр: Хүлээгээрэй, энэ чинь Үхлийн хөндий биш үү?

Сэтгүүлч эм: Амьд гарах боломжгүй бүс үү? Тэр галзуурчихаа юу!

Сэтгүүлч эр: Хэрэв тэр Үхлийн хөндийгөөс амьд гарч чадвал Дэлхийн уралдаанд ялахын тулд луйвардах шаардлагагүй байсан нь батлагдана. …Тэр энэ зам дээр огт хурдаа хасахгүй байна! Ёстой мангас юмаа!

Сэтгүүлч эм: Тэр эргэлтүүд дээр ганцхан инч алдсан бол л бяц үсрэх байлаа.

Адриен:  Итгэмээргүй юм!

Эр: Тэр галзуурчээ! Үхэх гэж байгаа юм шиг л жолоодож байна!

Лена: Тэгээд чи ийм хүнийг хуурах хэрэгтэй байсан гэж хэлэх үү?

Лео: Тиймээс энийг Үхлийн хөндий гэж нэрлэдэг байх нь ээ!

Сэтгүүлч эр: Өтгөн манан дунд эргэлтүүдийг яг таг давж, дрифт хийсээр байна!

Сэтгүүлч эм: Энэ бол бурхны жолоодлого! Үхлийг хүртэл ардаа орхиж чаддаг хүн хуурах шаардлагагүй!

Сэтгүүлч эр: Тэр... тэр хавцал руу уначихсан уу?!

Лена: Үгүй ээ, бүх зүйл дууслаа! …Лео.

Эр: Тэр галзуурчээ! Үхэх гэж байгаа юм шиг жолоодож байна!

Адриен:  Ур чадваргүй атлаа бардам зангаа авьяас гэж андуурахаар ийм л юм болдог юм!

Сэтгүүлч эр: Гараад ирлээ! Новш гэж! Тэр амьд гарчихлаа!

Сэтгүүлч эм: Ийм жолоодлого гэдэг чинь үхлийг хүртэл басамжилж байгаа хэрэг! Ийм жолооч хэзээ ч хуурах шаардлагагүй! Тэр л жинхэнэ уралдааны бурхан байна!

Лена: Лео чадлаа! Тэр үнэхээр чадчихлаа!

Адриен: Үгүй! Боломжгүй! Энэ зам дээр ийм зүйл байх боломжгүй!

Виктор: Дарга аа, танд өгөх бас нэг бэлэг бий. …Энэ бичлэгийг Дэлхийн уралдааны үеэр болсон хадны ослыг, нэгэн сонирхогч нисгэгчгүй төхөөрөмжөөр бичиж авсан байна. Нүдээ нээгээд анхааралтай харцгаа! Хэн нь хүний амь хөнөөхийг завдсан юм бол?

Эр: Үгүй ээ, Энэ бичлэг хаанаас гараад ирэв ээ?

Сэтгүүлч эр: Хуурсан хүн нь Майк байж! Тэр бүр Леог алахыг завдсан байна!

Эр: Восс, би чиний хэлсэн бүхнийг хийсэн шүү дээ! Одоо надад туслах ёстой!

Адриен: Новш гэж! Энэ галзуу амьтныг эндээс зайлуул!

Цагдаа: Ноён Восс, та хүн амины хэрэг үйлдэхээр хуйвалдсан хэргээр баривчлагдаж байна. Бидэнтэй хамт явна уу.

Адриен: Байцаагч аа, энэ бол зохион байгуулалттай хэрэг! Би үүнд ямар ч холбоогүй!

Цагдаа: Таны оффшор данснаас Майкийн данс руу нэг сая доллар шилжүүлснийг тогтоосон. Хоёуланг нь аваад яв!

Сэтгүүлч эр: 20 жилийн дараа, Ноён Виктор, тэр үед яг юу болсон юм бэ?

Сэтгүүлч эм: Марко хаана байгаа вэ? Өнөөдөр яагаад энд ирээгүй юм бол?

Виктор: Учир нь тэр байх ёстой газраа байгаа юм.

Хөтлөгч эм: Леогийн шатахуун дууссан байна! Тэр машин дахиж нэг инч ч явахгүй нь!

Зураглаач эр: Үхлийн хөндийн голд уралдааны машин гацчихлаа. Харамсалтай юм!

Хөтлөгч эм: Хүлээгээрэй! Өөр нэг машин ирж байна! Энэ чинь Марко Бэйл байна! Тэр юу хийх гэж байгаа юм бол?

Лео: Багшаа, та энд хүртэл ирчихсэн юм уу?

Марко Бэйл: Хүү минь, бүх зүйл дууссан. Эцэст нь нэг юм дууслаа.

Хөтлөгч эм: Хөөх! Тэр өөрийн машинаараа Леогийн машиныг түрж гаргаж байна!

Лео: Багшаа, өнөөдрийн нар үнэхээр сайхан жаргаж байна!

Марко Бэйл: Тийм ээ. Миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй зүйл байна.

 

 

Back to episodes Go home