Дүрүүд
· Уип: Гол дүрийн нисгэгч. Бүтэн нэр – Уильям Уитакер.
· Трина: Уиптэй хайр дурлалын холбоотой онгоцны үйлчлэгч эмэгтэй. Ослоор амь үрэгддэг. Бүтэн нэр – Катерина Маркес.
· Маргарет: Туршлагатай, ахмад онгоцны үйлчлэгч эмэгтэй. Онгоцыг газардуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Бүтэн нэр – Маргарет Томасон.
· Николь: Хар тамхинд донтсон үзэсгэлэнт бүсгүй. Эмнэлэгт Уиптэй танилцдаг. Бүтэн нэр – Николь Магген.
· Кип: Никольд хар тамхи зардаг эрэгтэй.
· Тики Пот: Кипийн ажлын хамтрагч.
· Фрэн: Николийн түрээсийн байрны менежер.
· Кен: Туслах нисгэгч. Зарчимч, шашиндаа гүн орсон нэгэн. Бүтэн нэр – Кен Эванс.
· Викки: Кенийн эхнэр. Бүтэн нэр – Викки Эванс.
· Ками: Ослоор амь үрэгдсэн онгоцны үйлчлэгч эмэгтэй. Бүтэн нэр – Камелиа Сатоу.
· Чарли: Нисгэгчдийн холбооны төлөөлөгч, Уипын хуучны анд, нисгэгч асан. Бүтэн нэр – Чарли Андерсон.
· Аманда: Чарлигийн эхнэр.
· Крэйг: “Тээврийн Аюулгүй Байдлын Үндэсний Зөвлөл”-ийн төлөөлөгч, шуурхай багийн ахлагч. Бүтэн нэр – Крэйг Матсон.
· Кенан: Уипын эмчилгээг хариуцсан эмч эрэгтэй.
· Харлинг: Уипын багын анд. Хар тамхины мэргэжилтэн. Бүтэн нэр – Харлинг Мэйс.
· Хью: Чикагогоос ирсэн хуульч. Бүтэн нэр – Хью Лэнг.
· Лен: Нисгэгчдийн холбооны тэргүүн. Бүтэн нэр – Лен Колдуэлл.
· Эллен: “Тээврийн Аюулгүй Байдлын Үндэсний Зөвлөл”-ийн мөрдөн шалгах багийн ахлагч. Бүтэн нэр – Эллен Блок.
· Карр: Уипын ажилладаг нислэгийн компанийн эзэн. Бүтэн нэр – Авингтон Карр.
· Шейла: Николийн найз эгч. Архины хамааралтай хүмүүсийн уулзалтад очдог.
· Диана: Уипийн хуучин эхнэр. Бүтэн нэр – Диана Коулман.
· Наклз: Уипийн хүү. Бүтэн нэр – Уилл Уитакер Жуниор.
· Эдмондс: Уипийг зочид буудлын өрөөнд нь манасан цагдаа.
FLIGHT (2012)
Уип Бурхан минь. Хөөе. Байна уу? Байна уу? Байж байгаарай, байж байгаарай, байж байгаарай. Байж байгаарай, удаан ярь л даа. Удаан ярь. Түр хүлээгээрэй. Тийм ээ. Үгүй ээ, би үүр цайснаас хойш ... сэрүүн байна. Юун сургалтын төлбөр? Төлбөр нь хэд юм? Үгүй ээ. Үгүй. Үгүй, үгүй, үгүй. Тийм биш. Огт тийм биш. Чи л хүүгээ хувийн сургуульд явуулмаар байгаа, би биш. Тэгвэл намайг Наклзтай яриул л даа. Түүнд хэн хэн нь хичээх ёстой гэж хэл. Би түүн уруу залгадаг тэр ч бас над уруу залгах ёстой. Өө, одоо тэр миний хүү болчихоо юу? Чи түүнийг сургуульд ... Сургалтын төлбөрийн чек авмаар байгаа юм уу? Үнэхээр янзтай, Диана. Янзтай. Орландод байхад өглөөний долоон цагт над уруу залгаж хараал идсэн мөнгө салгах гэж байна. Янзтай. Хүү чинь тэр сургуульд өөрөө явмаар байгаа юм уу? За, аан гэж бай. Би одоо есөн цагт нислэгтэй. Намайг удахгүй Атлантад очтол тайвшир. Би яахаараа худалч болчихдог юм? Тэгэхээр яагаад худалч болчихдог юм? Яаж ... За, за. За. За, баяртай.
Трина Эхнэр чинь үү?
Уип Манай хуучин эхнэр. Харин чи, Трина минь ... миний хоёр дахь эхнэр болж болно шүү.
Трина Тийм юмыг хөнгөн хэлж болохгүй шүү, хонгор оо.
Уип За.
Трина Хоёулаа есөөс нислэгтэй.
Уип Есөөс нислэгтэй.
Трина Бэлдэцгээе дээ.
Уип Тэгье, бэлдэцгээе. Толгой жаахан эргээд байна. Уг нь ... жаахан юм иддэг байж.
Трина Бүх зорчигч онгоцонд суусны дараа би танд үүнийг зохицуулаад өгье. Тэгэх үү?
Зорчигч эр Тэг, тэг.
Трина За.
Уип Өглөөний мэнд, Трина.
Трина Өглөөний мэнд, ахмад Уитакер. Уучлаарай, эрхэм ээ, энэ цүнхээ ачаанд өгөх хэрэгтэй.
Уип Маргарет!
Маргарет Ахмад Уитакер.
Уип Өглөөний мэнд.
Маргарет Тэнгэр тогтох болов уу? Намайг Орландод дахиад нэг хонуулахгүй биз дээ?
Уип Санаа зоволтгүй ээ. Залбирлын цуглаанд тань цагт нь хүргэнэ. Юу билээ, «Супер од Есүс Христ» нэгдүгээр 27-р баптистууд билүү?
Маргарет Тийм ээ. «Хаан Христ» нэгдүгээр баптист сүм. Хэйзел 9-р гудамжны уулзварт. Танд хажуудаа суудал хадгалсаар л байгаа.
Уип Хоёрыг хадгалаарай.
Маргарет Тэгнэ ээ.
Уип Өглөөний мэнд.
Кен Өглөөний мэнд, ахмад аа.
Уип Онгоцыг гаднаас тойрч шалгаж дууслаа. Маргарет! Надад хар кофе аваад ирээч. Сахар ихтэй, бас хоёр аспирин, за юу, хонгор минь? Чи юм захих уу?
Кен Үгүй ээ, баярлалаа.
Уип Өмнө нь хамт нисэж байлаа уу?
Кен Үгүй ээ, эрхэм ээ.
Уип Яг биз?
Кен Тийм ээ. Кен Эванс.
Уип Уип Уитакер.
Кен Танилцахад таатай байна.
Уип Надад ч бас. Хүчилтөрөгчийн системийг шалгая. Хэвийн байна. Сорох уу хө?
Кен Үгүй ээ, баярлалаа, ахмад аа.
Уип Сорохгүй юм уу?
Кен Тийм ээ, ахмад аа.
Уип За, за.
Кен Ахмад аа, 8:50 болж байна.
Уип Тийм үү? За, хөдөлцгөөе. Би цагаа сайн барьдаг нисгэгч шүү.
Кен Тэгэлгүй яах вэ, ахмад аа. Бие тань ямар байна, ахмад аа?
Уип Жаахан ядарч байна. Нислэг хооронд бараг амраагүй. Гурван өдөрт арван нислэг. Маргааш амарна.
Маргарет Кофег тань авчирлаа.
Уип Өө, баярлалаа.
Маргарет Бас таны аспирин.
Уип Баярлалаа.
Маргарет Бас онгоцонд байгаа 102 хүний жагсаалт.
Уип Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Бүгдийг нь суудалд нь суулгая. Бид хөдлөхөд ... бэлэн байна.
Маргарет Ойлголоо.
Николь Өө, утсаа битгий аваач дээ. Битгий аваарай.
Кип Байна уу?
Николь Байна, Ник байна аа. Чамд юм байгаа юу? Кип.
Кип Хүүе, хонгор минь, нааш ир. Юу байна? Чамайг ирсэнд баяртай байна. Николь, Тики Поттой танилц. Тики бид хоёр шинэ цуврал дээр хамтарч байгаа. Тэр бол порноны мэргэжилтэн.
Николь Надад хоёр грамм хэрэгтэй байна.
Кип Бид Порно зохиолыг сайжруулж байгаа, хонгор минь. Дездемона. Дездемонагийн дүрд тоглооч. Чи яг тохирох юм байна.
Николь Дездемона? Хараал ид!
Кип Тийм ээ, төгс тохирно! Хар даа. Үзэсгэлэнтэй.
Тики Хошногоор хийвэл цагийн 2,000 доллар.
Николь Аан гэж бай. Би порнод тоглодоггүй, Кип.
Кип За, сонс, сонс ...
Николь Нөгөө юмаа л авъя.
Кип «Отелло»-гийн сэдэвтэй байхгүй юу? Тэр чамайг шивэгчдийнхээ нэгтэй орондоо байгааг харна.
Николь Тэгээд хошного уруу минь хийх үү?
Тики Оюутан залуу. Маш цэвэрхэн. Бретт!
Кип «Хоёр нуруут араатан» гэдэгт цоо шинэ утга шингээж байгаа. Киноны нэр нь «Хоёр нуруут араатан».
Николь Байгаа гэж хэлчхээд яагаад байхгүй байгаа юм?
Кип Эсвэл «Нүхтелло», «Хошного Отелло» ч юм уу.
Тики Шодойгоо үзүүл дээ. Ямар вэ?
Николь Чамайг Тики гэдэг бил үү? Наадхаа өөрөө хошногондоо чихээд өглөө над уруу залга.
Кип Хөөе, Николь! Николь! Хүүе, хүүе, хүүе! Тайвшир, тайвшир. Хүүе, намайг уучлаарай. Бид мансуурчихсан байна. Уучлаарай. Жаахан байж бай л даа. Сүртэй юм. Суугаад нэг хэдэн зураг дараад өгөөч дээ. Чи чинь яачхаа вэ? Чамайг гарчихсан гэж бодсон. Гэтэл одоо ... над уруу хашхичаад л ... Өө, битгий л дээ. Битгий уйл.
Николь Би ... би зүгээр л мансуурмаар байна, Кип. Надад 100 байна. Гуйя.
Кип Хэрэггүй ээ. Мөнгө хэрэггүй. Өөртөө зарцуул. Би авахгүй, за юу? Сайн сонс. Энэ бол «Талибан», ойлгов уу? Маш хүчтэй эд, за юу?
Николь Би даана аа.
Кип Тарьж болохгүй шүү, дэндүү хүчтэй, за юу?
Николь Тэгэхгүй ээ. Амлаж байна. Би ... зүгээр л татна аа. Зүү хэрэглээгүй хэдэн долоо хонож байна.
Кип За. Тарихгүй шүү. Жаахан сульдаад ирвэл багахан кокаин сорчих, за юу? Тэгээд л сэргэчихнэ. Эрч хүчээ эргээд олно.
Николь За.
Кип Ойлгов уу?
Николь Тийм ээ.
Кип За, хонгор минь.
Николь Баярлалаа.
Кип Зүгээр ээ.
Маргарет чанга яригчаар Гар тээшээ аюулгүй байрлуулна уу. Дээрх тавиурт эсвэл урд суудлын доор. Мөн бүх электрон төхөөрөмжөө одоо унтраана уу. Атланта хүртэлх нислэг ойролцоогоор 52 минут үргэлжилнэ. Үйлчлэгчид суудалдаа сууна уу. Өчигдөр орой юу хийв дээ? Би шууд л унтаад өгсөн.
Уип За, явъя даа.
Кен Хөдөлгүүрийн үзүүлэлтүүд хэвийн. Хоёр талын хурд хэмжигч хэвийн. 80 зангилаа. Заалтыг тулгаж шалгаарай.
Уип Видео тоглоом шиг байгаа биз? Өө! Бага зэргийн ... 30 зангилааны хөндлөн салхи ч хошногоны булчин чангалах дасгал хийлгэдэг шүү.
Кен Хурд хэвийн. Хөөрөөд. Өндөр авч эхэллээ.
Уип Дугуйгаа хураа. Ий-хүү! Ковбой шиг давхицгаая!
Нислэгийн удирдлага СаутЖет 227, Орландогийн удирдлага радарын холбоо тогтоолоо. Зүүн тийш 170 градус эргээд 9000 футын өндрийг бариарай.
Кен Ойлголоо. Зүүн тийш 170 градус эргээд 9000 футын өндрийг барина.
Уип Автомат нисгэгч хэрэггүй. Би өөрөө нисгэнэ.
Нислэгийн удирдлага Орландо төв, СаутЖет 227 нислэгийн нөхцөл ямар байна?
Уип Төв өө, СаутЖет 227. Нэлээд донсолгоотой, дунд зэргийн ... Үгүй ээ, хүчтэй хийн хуйлралт байна. Үнэхээр хүчтэй. Өнөөдөр хоолны үйлчилгээ байхгүй.
Уип (амандаа дуулна) Би зүгээр байна, зүгээр. Би зүгээр. Харин миний бие тийм ч сайнгүй байна.
Уип Новш гэж, залхаж гүйцлээ.
Кен Та яаж байна аа?
Уип Өндрөө тогтворжуулж байна.
Кен Юу?
Уип Тэр хоёр муухай үүлний дундах нарийхан хар зураасыг харж байна уу? Яг Киссиммигийн дээр агаарын тайван бүс байна. Тэр завсраар нь шургана. Баруун тийш 30 градус эргүүл.
Кен Удирдлага аа, СаутЖет 227. Баруун уруу 30 градус хазайх хэрэгтэй байна.
Уип Цаг агаараас болж.
Кен Цаг агаараас болж.
Нислэгийн удирдлага СаутЖет 227, 30 градус баруун эргэхийг зөвшөөрлөө. Маршрутдаа буцаж ормогц мэдэгд.
Кен Ертөнцийн эзэн минь.
Уип Тэр чамд одоо туслахгүй, анд минь.
Нислэгийн удирдлага СаутЖет 227, өндрөө мэдэгдэнэ үү.
Кен Юу гэх вэ?
Уип Өгсөж байна гэж хэл.
Кен Удирдлага аа, 9000 футээс 18,000 фут уруу өгсөж байна.
Нислэгийн удирдлага Ойлголоо, 227.
Кен Бид хурдны хязгаарт дөхөж байна.
Уип Мэдээж! Хурдалж байж энэ балай агаарыг нэвтэлж гарна. Зүгээр л намайг дэмжээд өг.
Кен Хурд хэтрүүлж байна, ахмад аа.
Уип Энэ новшийн агаараас гарах гэж байна. Болох уу, дүү минь?
Нислэгийн удирдлага СаутЖет 227, Орландо байна. Mode C-гээ шалгана уу. Төхөөрөмж тань доошилж байгаа гэж зааж байна.
Уип Удирдлага аа, СаутЖет 227. Агаар маш донсолгоотой, доош чиглэсэн хүчтэй урсгалд орлоо. Одоо өгсөх гэж байна. Хүлээн авна уу.
Нислэгийн удирдлага Ойлголоо, 227.
Кен Ахмад аа, хурдны заалтаа хар даа. Ийм донсолгоотой агаарт ингэж хурдалж болохгүй!
Уип Яг хязгаар дээрээ байна. Тайвширч үз. Тийм ээ! Өдрийн гэрэл!
Кен Ашгүй, өнгөрлөө шүү.
Уип За, хойд зүг уруу эргэ. Гэрт маань хүргэ. Одоо чиний ээлж.
Кен Миний ээлж.
Уип Маргарет, би гарч очлоо.
Николь Чөтгөр ав, Фрэн!
Фрэн Николь. Гоё камер байна шүү. Чи яг л ... жижигхэн сүнс шиг юм аа. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй юм.
Николь Камерт минь дахиж хүрээд үзээрэй! Одоо гарч үз!
Фрэн Хөөе! Би байрны менежерийнхээ хувьд өрөөнд нэвтрэх хууль ёсны эрхтэй шүү. Ялангуяа оршин суугчийн бие муу байгаа гэж үзвэл, бас түрээсээ хугацаанд нь төлөөгүй бол.
Николь Жаахан хүлээчих. Түрээсийн мөнгө чинь байна. Доош аваад очъё, за юу? Гялс шүршүүрт орчоод очъё.
Фрэн Манайд л орчихгүй юу. Мөнгөө аваад буугаад ирэхээр чинь хамт шүршүүрт оръё. Манай усны даралт ч сайн шүү. Чи мэднэ дээ.
Николь Гэрэл чам дээр яг гоё тусаж байна, Фрэнни.
Фрэн Тийм үү?
Николь Жаахан ухар даа.
Фрэн За.
Николь Дахиад жаахан.
Фрэн Ёстой нээрээ. Чи зальтай охин юм аа. За, тэгвэл шүршүүртээ орчхоод буугаад ирээрэй.
Николь Битгий горьд новш оо.
Уип Өглөөний мэнд, ноёд хатагтай нар аа. Ахмад Уитакер ярьж байна. Урагшаа харвал би онгоцны урд талд зогсож байна. Та нартаа эндээс мэндчилье. Өнөө өглөө донслуулсанд хүлцэл өчье. Флорида манай Жоржиа мужийнханд дургүй бололтой. Магадгүй энэ нь өнгөрсөн намар Буллдогс баг Гейторсыг бут ниргэсэнтэй холбоотой байх. Та бүхэн тухлан сууж, амарч байгаарай. Салхи жаахан ширүүсэж магадгүй тул суудлаасаа босохгүй байхыг мөн бүсээ зүүхийг хүсье. Өнөөдөр ундаа тараахгүй, гэхдээ үйлчлэгчид бүхээгээр явж ус, хөнгөн зууш тараана. Та бүхнийг 40 минутын дараа Атлантад газардуулна. Баярлалаа.
Фрэн Хөөе, Николь, хаалгаа тайл! Чөтгөр ав, Николь, байгааг чинь мэдэж байна! Хар тамхи чинь үнэртэж байна! Хараал идсэн барилгыг минь шатаачхав аа!
Маргарет Яаж ингэж унтаж чаддаг байна аа?
Кен Мэдэхгүй юм.
Маргарет Нойрсож буй гүнж хэр удаан унтав?
Кен Хорин зургаан минут. Бид тун удахгүй бууж эхлэх хэрэгтэй.
Маргарет Тэгвэл чи түүнийг сэрээх нь дээ.
Нислэгийн удирдлага СаутЖет 227, Атлантагийн төв байна. 30,000 футын өндөрт бууж тогт.
Кен 30,000 футын өндөрт бууж тогтлоо, СаутЖет 227.
Уип Яасан бэ?
Кен Өндөр барих жолоо гацчихлаа, ахмад аа.
Уип За, битгий хүчлээрэй. Маргарет, бүх хүний бүсийг зүүлгэ.
Маргарет Араас чимээ гарлаа.
Уип Бүх хүний бүсийг зүүлгэ.
Маргарет Хатагтай, ноёд оо ...
Кен Зүүн тийш хүчтэй татаж байна, ахмад аа!
Уип Хүчийг бууруул! Хүчийг бууруул!
Автомат хоолой Огцом буулаа. Өөд нь тат. Огцом буулаа. Өөд нь тат.
Маргарет Хатагтай, ноёд оо, даруй бүсээ зүүгээрэй! Бүсээ зүүгээрэй, одоо!
Кен Миний тал хяналтгүй болжээ. Огт хяналтгүй, ахмад аа.
Уип Гидравлик систем ажиллагаагүй болжээ. Төв өө, СаутЖет 227 байна. Бид гидравлик системээ алдлаа. Бас өндрийн удирдлага доголдож байна.
Нислэгийн удирдлага СаутЖет 227, Атланта байна ...
Уип Нөөц насосуудыг асаа. Нөөц насосуудыг! Тийм ээ, баталж байна. Бид хяналтгүй ...
Нислэгийн удирдлага СаутЖет 227, Атланта байна. Яах гэж байгаагаа хэлнэ үү. Онц байдал зарлаж байна уу?
Маргарет Бүгд бүсээ зүүсэн. Бид унаж байна уу?
Уип Бүсээ зүү! Бүгд ослын байрлалд орох хэрэгтэй. Тийм ээ, баталж байна. Бид огцом доошилж байна! Бид огцом доошилж байна! Босоо чиглэлийн удирдлагаа алдлаа! Агаарын эсэргүүцэл нэмэх хэрэгтэй. Байгаа бүхнээ гарга, хурд сааруулагч, дугуй гээд бүгдийг!
Кен Дугуй! Хурд сааруулагч!
Маргарет Ослын байрлалд ор! Толгойгоо доошоо! Урагш бөхий! Толгойгоо доошоо, урагш бөхий!
Кен Дугуй гарлаа. Гидравлик систем асуудалтай гэж бодохгүй байна, ахмад аа.
Уип Түлшээ асгах хэрэгтэй. Одоо асга!
Кен За, одоохон.
Уип Атланта төв, СаутЖет 227. Бид хяналтгүйгээр доош унаж байна. 21,000 футын өндрөөс бууж явна. Онц байдал зарлаж байна. Бид түлшээ асгасан. Тогтворжуулагч гацсан бололтой. Асуудлыг шийдэхийн тулд хэсэг агаар хэрэгтэй. Бас хамгийн ойрын буудал уруу чиглэл өгнө үү.
Нислэгийн удирдлага СаутЖет 227 ...
Уип Барьж дийлэхгүй нь. Далавчны хаалтуудыг буулга! Далавчны хаалтуудыг буулга.
Кен Арай л хурдан байна.
Уип Зүгээр хийгээдэх! Буулга! 30 хэмээр!
Нислэгийн удирдлага Зүүн тийш эргэж 315 чиглэлд яв.
Уип 315. Боломжтой бүхнээ хийнэ. За, бидэнд жаахан хугацаа өглөө. Жаахан хугацаа өглөө. Одоо гар удирдлагад шилжих хэрэгтэй. Чиний талаас эхэлье.
Кен За, ойлголоо. Юу ч алга. Удирдахгүй байна. Баларлаа! Дахиад огцом доошилж байна!
Автомат хоолой Огцом буулаа. Өөд нь тат. Огцом буулаа. Өөд нь тат.
Уип Хараал ид! За, алив, за, алив. Би өөрийн талаа тавьж болохгүй. Миний талд хүрч чадах нь уу?
Кен Хүрэхгүй байна, ахмад аа.
Уип Зүгээр ... Битгий! Бүсээ битгий тайл. Бүсээ битгий тайл. Маргарет! Маргарет!
Маргарет Бурхан минь!
Кен 15,000 футээс доош орлоо.
Маргарет Бурхан минь, Уип, юу болоод байна аа?
Уип Тайвшир, тайвшир, тайвшир. Арын нэмэлт суудлын бүсийг зүүчих. Надад нэг юм хийгээд өгөөч.
Кен 129 зангилаа хүрлээ!
Нислэгийн удирдлага СаутЖет 227, Атланта байна. Түлш асгахыг зөвшөөрлөө.
Уип Баярлалаа.
Трина Ками! Ками! Буцаад суу! Үгүй ээ, Ками, суугаач!
Нислэгийн удирдлага 10,000-аас доош орж байгаа харагдана. Яаж байна?
Уип Базаахгүй. Базаахгүй байна.
Кен Яана аа!
Уип Маргарет, миний суудлын хажууд улаан хөшүүрэг байна. "Гар удирдлага" гэсэн бичигтэй. Харсан уу?
Маргарет Харлаа.
Уип Сайн байна. Гурав тоолоход дээш татаад нар зөв эргүүлээд буцааж доош нь түлх. Бэлэн үү? Нэг, хоёр, гурав!
Маргарет Бурхан минь!
Уип Зүгээр ээ, зүгээр. Алив л дээ! За, за, за! Болох гэж байна! Хараал ид!
Трина Ками! Ками! Маргарет!
Кен Бурхан минь, 7,000 фут уруу буулаа! Дан байшин харагдаж байна!
Уип Эванс! Намайг сайн сонс. Намайг далавчны хаалтыг тат гэж хэлэхэд дугуйгаа хураагаад хамрыг доош чиглүүлж тохируул. Ойлгов уу? Гэхдээ бүх зүйл эсрэгээрээ болно. Тиймээс хамрыг доош нь чиглүүлж тохируулаарай.
Кен Байз, доош нь оо? Та яах гэж байгаа юм?
Уип Маргарет.
Маргарет За.
Уип Энийг урагш нь түлх гэж намайг хэлэхэд хүчийг тултал нь нэмээрэй. Тэгж чадах уу?
Маргарет Чадна.
Уип За, хэлэхэд минь шүү.
Кен Байж байгаарай, ахмад аа. Яах гэж байгаа юм бэ? Би яагаад доош нь тохируулна гэж?
Уип Онгоцыг хөмрүүлнэ, за юу?
Кен Хөмрүүлж яах гэж байгаа юм?
Уип Энэ уналтыг зогсоохын тулд тэгэхээс өөр аргагүй! Маргарет, хүүг чинь хэн гэдэг билээ?
Маргарет Тревор.
Уип "Тревор, би чамд хайртай" гэж хэлээрэй.
Маргарет Юу?
Уип Хар хайрцаг. "Тревор, би чамд хайртай" гэж хэл.
Маргарет Тревор, би чамдаа хайртай. Сайн хүү байгаарай. Ээж нь чамдаа хайртай.
Уип За, эхэллээ. Удирдлагыг би авлаа.
Кен Өө, ертөнцийн эзэн бурхан минь!
Уип За, Эванс, хаалтууд!
Кен Хаалтууд!
Уип Хурд сааруулагч!
Кен Хурд сааруулагч!
Уип Маргарет! Хүч нэм!
Уип Дугуйг хураа.
Кен Хураалаа!
Фрэн Бурхан минь, хараал ид! Чөтгөр ав!
Кен Бурхан минь, бид буруу харж байна!
Уип Бид нисэж байна. Сонс, тогтворжлоо. Ингээд өндрөө барьж чадна.
Нислэгийн удирдлага СаутЖет 227, Атланта төв. Таны байршлыг харж байна. Буудлаас зүүн урд 4.5 миль зайд 1,800 футийн өндөрт байна. Та нар зүгээр үү?
Уип Атланта төв өө, СаутЖет 227 байна. Бид урвуу харсан. Дахин хэлье, бид урвуу харсан.
Нислэгийн удирдлага СаутЖет 227, урвуу харсан гэж хэлэв үү?
Кен Тосны даралт унаж байна! Хоёр хөдөлгүүрийн насос эвдэрлээ!
Уип Зүгээр ээ. Бид нисэж байна.
Хүүхдийн ээж Алив, хонгор минь.
Хүүхдийн аав Бурхан минь.
Кен Зүүн хөдөлгүүр шатаж байна!
Уип Унтраачих!
Хүүхдийн аав Би энд байна. Над уруу хар. Би энд байна.
Уип Атланта аа, СаутЖет 227 байна. Нисэх буудал хаана байна?
Нислэгийн удирдлага 227, нэг цагийн чиглэлд, гурван миль зайд.
Уип Бид тэнд хүрч амжихгүй. Хөдөлгүүрүүд шатаж байна. Урд маань талбай, зам харагдаж байна. Онгоцоо тэнд буулгана аа.
Нислэгийн удирдлага Ойлголоо, 227.
Кен Яана аа, баруун тал бас шатчихлаа!
Уип Эванс, одоо буцаад эргэнэ. Маргарет, хүчийг тултал нь нэмнэ шүү. Хурдасгуурыг тултал нь түлхэнэ. Ойлгов уу? За, эхэлье. Эванс, хурд сааруулагч!
Кен Хурд сааруулагч!
Уип Хаалтыг бүрэн буулга.
Кен Бүрэн буулгалаа!
Трина Ками!
Эрэгтэй зорчигч Бурхан минь!
Кен Зүүн хөдөлгүүрээ алдах гэж байна.
Нислэгийн удирдлага СаутЖет 227, та нар 1,000 футээс доош бууж байгаа харагдана. Энэ зөв үү?
Уип Маргарет, хүчийг тултал нь түлх!
Кен Зүүн хөдөлгүүрээ алдлаа!
Уип Эргүүлээд байгаарай.
Кен Баруун хөдөлгүүр бас тийрэлтгүй болж байна! Ямар ч тийрэлтгүй боллоо!
Автомат хоолой Хэт доор. Газар. Хэт доор. Газар. Хэт доор. Газар.
Уип Бид хөвж байна уу?
Автомат хоолой Хэт доор. Газар.
Уип Хөвж байна. Өнцгөө тохируулж бариарай.
Автомат хоолой Хэт доор. Газар. Нэг зуу. Тавь. Дөч. Гуч. Хорь.
Уип Бэлдээрэй!
Автомат хоолой Арав. Доод хязгаар.
Уип Мөргөлтөд бэлд!
Автомат хоолой Доод хязгаар.
Онцгой байдлын албан хаагч Нисгэгчийг оллоо! Надад тусламж хэрэгтэй байна!
Маргарет Бурхан минь!
Уип Чарли Андерсон уу?
Чарли Сайн уу?
Уип Сайн.
Чарли Бие чинь яаж байна, Уилл? Эхний тайланг харахад чи тэр дээр гайхалтай маневр хийсэн бололтой дог шүү. Олон хүний амийг аварчээ.
Уип Хэдэн хүн?
Чарли Нисэх багийнхныг оролцуулаад онгоцонд 102 хүн байсан. Тэдний 96 нь ослоос эсэн мэнд гарсан. Зургаан хүн нас барсан. Нисэх багийн хоёр гишүүн, дөрвөн зорчигч.
Уип Нисэх багийн хэн хэн бэ?
Чарли Юу л даа ... Ойлгоорой, журмын дагуу бол ...
Уип Нисэх багийн хэн нь вэ, Чарли?
Чарли Журмаар бол Ослыг Мөрдөн шалгах Үндэсний Зөвлөл эхэлж чамтай холбоо барих ёстой. Би болохгүй ... Төлөөлөгч нь энд байгаа болохоор ... би дуудаад ирье. Сүртэй л юм болох байх шүү. Зургаа орчим хүн байгаа. За юу? Крэйг ээ, ороод ир ээ.
Крэйг Ахмад Уильям Уитакер уу? Намайг сонсож, ойлгож байвал толгой дохино уу. Ослыг Мөрдөн шалгах Үндэсний Зөвлөлийн Крэйг Матсон байна. Би шуурхай багийг ахалж байгаа тул өнөөдрийнх шиг томоохон ослын дараа тантай анхлан уулзах үүрэгтэй. Та Өмнөд Атлантагийн эмнэлэгт байна. Таны нисгэсэн онгоц сүйрснийг мэдэж байгаа юу? Одоо эмч таны биеийн байдлыг тайлбарлана.
Кенан Эмч Кенан байна. Сайн мэдээ нь таны биеийн байдал хэвийн байна. Таны тархи доргисон. Зүүн нүдний эргэн тойронд олон шархтай байгаа. Хэдэн өдрийн турш боолттой байлгах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх л зорилготой. Нүд тань зүгээр бололтой. MRI зурагт таны зүүн өвдөг, шагайн шөрмөс сунасан байдалтай харагдсан. Нэг ч яс хугараагүй. Гэхдээ зүүн гуя хүнд няцарч, зүүн бугуйн холбоос урагдсан байна. Ноцтой бэртэл биш ээ. Тархи доргилт арилсныг баталгаажуулж бие тань дээрдвэл гэртээ харьж болно. Нэг өдөр ч болж магадгүй, гурван өдөр ч болж магадгүй. Ингээд боллоо.
Крэйг Өнөөдөр таныг их зовоохгүй ээ. Түрүүн хэлсэнчлэн Ослыг Мөрдөн шалгах Үндэсний Зөвлөл тантай анхлан уулзах үүрэгтэй. Нислэгийн талаар та хэр ихийг санаж байна вэ?
Уип Санаж байна аа. Осол хүртэл болсон бүхнийг санаж байна.
Крэйг Ойлголоо. Ноён Уитакер, таныг ойлголоо. Энэ ослоор хүний амь нас эрсэдсэнийг би танд мэдэгдэх үүрэгтэй. Одоогийн мэдээллээр онгоцонд байсан 102 хүнээс зургаа нь амь үрэгдсэн. Нисэх багийн хоёр гишүүн, дөрвөн зорчигч. 59 хүнийг эмчлээд гаргасан. 37 хүн эмнэлэгт хэвээр ...
Уип Нисэх багаас хэн амь үрэгдсэн бэ?
Крэйг Онгоцны хоёр үйлчлэгч, Камелиа Сатоу болон Катерина Маркес. Бид цаашдаа Нисгэгчдийн холбооны төлөөлөгч ноён Андерсоноор дамжуулж тантай холбоо барина. Ххолбоо мэдээлэлтэй харилцахдаа холбооныхоо зааврыг дагах нь чухал. Нисгэгчдийн холбоо манай зөвлөлтэй нягт хамтран ажилладаг. За, би ингээд явлаа.
Уип За.
Крэйг Ноён Уитакер, танд амжилт хүсье.
Уип Баярлалаа. Би Трина Маркестай танил байсан. Тэр ... Хамт ярьж хөөрч байсан юм.
Чарли Тэр бүсээ зүүгээгүй байсан бололтой. Амьд үлдсэн нэг хүн түүнийг хүүхдэд тусалж байсан гэсэн.
Уип Маргарет Томасон яаж байна?
Чарли Эгэм нь хугарсан, хэдэн газар шалбарсан. Нэлээд шидэгдсэн ч ... тэр энд байгаа. Зүгээр болно. Чиний туслах нисгэгч Кен Эванс толгойдоо хүнд бэртэл авсан. Тархины хаванг буулгахын тулд ухаангүй байлгаж байгаа. Бие нь дээрдэнэ гэж найдаж байна. Тэр зүгээр болно.
Уип Чи энд юу хийж яваа юм, Чарли?
Чарли Би ширээний ард ажилладаг болсон. Нисгэгчдийн холбооны төлөөлөгчөөр.
Уип Чи нисгэгчдийн холбооны төлөөлөгч юм уу?
Чарли Тийм ээ, би төлөөлөгчдийн нэг нь. Онгоц чинь осолдоход бүх төлөөлөгч дуудлага авсан. Би шууд гараа өргөсөн. Чамайг мэддэг учраас хамгийн түрүүнд уулзахыг хүссэн юм.
Уип Ирсэнд чинь баяртай байна.
Чарли Холбоо чиний өмнөөс мэдэгдэл гаргана. Хайртай хүмүүсээ алдсан гэр бүлүүдэд эмгэнэл илэрхийлж, нисэх багийн зоригт эрэгтэй, эмэгтэйчүүдэд талархана. Тэр талаар санаа зовох хэрэггүй. Чи Деанагаас салаад удаж байгаа ч тэр бас хүү Уилл чинь чамайг ...
Уип Тийм ээ, Наклз ...
Чарли Одоо хэдтэй билээ?
Уип Дэндүү том. Арван тавтай.
Чарли Арван тав аа?
Уип Тийм ээ.
Чарли Хөөх. Хоёулаа Дельтад хамт нисдэг байхад чи гэрлээгүй ч үгүй байсан. Бид хөгшин өвгөд болжээ, Уилл. Би Деанатай холбогдоод өгөх үү? Магадгүй ... Уилл тэр хоёр ирмээр ...
Уип Яах юм бэ, яах юм. Би өөрөө залгая.
Чарли За. Залгах гэснээс утсыг чинь авчирсан. Онгоцноос чиний бусад эд зүйлсийг ч бас олсон. Хувцаснаас чинь бараг юу ч үлдээгүй. Чамд ... Чамд хувцас энэ тэр гээд хэрэгтэй зүйл авчирч өгөх үү?
Уип Зүгээр ээ. Чарли, би ... Ирсэнд чинь баяртай байна.
Чарли Би ч бас. Ирсэндээ баяртай байна. За, за, би ч ... чамайг амраая даа. Дахиад ирнэ ээ. Дахиад зөндөө ирнэ ээ.
Уип Тэгэлгүй яах вэ. Онгоц ямар ч найдваргүй байсан, Чарли. Сүйрэхээр байсан.
Чарли Мэдэж байна. Тэр онгоцыг буулгасан чинь жинхэнэ гайхамшиг байсан. Үүнийг санаж яваарай. За юу, анд аа?
Уип За, ковбой минь. Бурхан. Хараал ид. Хараал ид!
Харлинг Миний нэр жагсаалтад байгаа, хонгор минь. Ноён Мэйс. Харлинг. Нойтон алчуураар биеийг нь арчих гэж байвал би дараа ирье даа.
Сувилагч эмэгтэй Ноёнтон ...
Уип Зүгээр дээ.
Харлинг Зүгээр дээ, хонгор минь. Би жагсаалтад байгаа. Харлинг Мэйс. Зарим хүн намайг "Харлинг хайр минь" гэдэг юм. Хонгор минь, бидэнд нэг хэдэн дайкири коктейль бас зайдас аваад ирээч. Бодоод байсан чинь зөвхөн коктейль байхад болно. Би зайдсаа аваад ирсэн. Өө, тэр гомдчихлоо. Гомдох нь ч зөв. Би бол гахай. Өөрийгөө үзэн яддаг. Бидний нийтлэг тал тэр л дээ, сувилагч Рэтчед минь. Хоёулаа намайг үзэн яддаг.
Уип Харлинг Мэйс.
Харлинг Уип, ямар чөтгөр нь болчхов оо, хөгшин өө? Хүмүүс цаагуур чинь "Итгэмээргүй чадварлаг нисгэгч юм аа!" гэж шуугилдаад л ... Чи баатар болжээ, анд минь. Амьдралдаа дахиж хэзээ ч архины мөнгө төлөхгүй нь лав. Энд баахан галзуу сэтгүүлчид ирчхэж. Хараал идсэн цирк болж байна, анд аа. Алив, энийг хар даа, хараал ид. Энэ бүхэн чиний төлөө шүү. Хар л даа, новш гэж. Баатрыг шүтнэ гэдэг л энэ дээ. Чи жинхэнэ рок од боллоо доо, хөгшин өө. Өө, нээрээ энэ бичлэгийг үз дээ. Танай байрны гадаа амьтны хүрээлэн болж байна. Сэтгүүлчид ёстой язганаж байна лээ. Алив. Энийг үз л дээ.
Сурвалжлагч эр Тэгэхээр та ахмад Уитакерын найз юм уу?
Харлинг Тийм ээ. Тэр чинь миний ах. Энэ би, харин тэр бол Марк Меллон. Яагаа вэ, Атлантагийн 12-р сувгаар гардаг тэнэг үс засалттай новшийн нөхөр. Би хэдэн үг хэлсэн юм. Шударга л ярьсан. Чи зүгээр үү, ахмад Уитакер?
Уип Энд өгч байгаа эмүүд намайг бүр самууруулаад байна. Бие салганаад, ам хатаад нойр муутай байгаа.
Харлинг Эм ээ? Ямар гээч новшийн эм өгөөд байгаа юм бэ? Алпразолам аа? Ксанаксын хямд хувилбар. Гидрокодон бол Викодины хямд хувилбар. Хог л гэсэн үг. Канадынх л байлгүй. Ийм хогоор юугаа хийдэг юм. Бидэнд дээд зэргийнх нь хэрэгтэй. Цэнхэр шошготой нь. Энэ муусайн хог бол биш шүү. Дигидроморфинон хаана байна? Ядаж жаахан Палладон өгчихгүй дээ, бурхан минь! Энд дадлага хийгээд байгаа юм уу? Эмчийг нь дуудаад ир! Зуун хүний амийг авраад байхад чинь!
Уип Харлинг! Тамхи авчирсан уу?
Харлинг Тийм ээ, авчирсан. Хараал идсэн зурвасыг чинь авсан. Мэдээж тамхийг чинь авчралгүй л яах вэ. Май, энд байна. Бүтэн хайрцаг шинээрээ. Төмсгөө салж унатал тат даа, аварга минь. Би чиний оронд байсан бол энэ хараал идсэн өрөөнд шууд асаагаад татна. Энэ байна, чамд нэг пинт архи. Бас Рэд Булл авчирсан. Ойлгож байгаа биз дээ? Би үйлчлүүлэгчээ мэднэ.
Уип Архиа аваад яв.
Харлинг Юу? Архиа аваад яв аа? Чи чинь ...
Уип Би дахиж уухгүй. Аваад яв аа.
Харлинг За, тэгвэл энэ завсар ...
Уип Хараал идсэн архиа аваад яв!
Харлинг За, за.
Уип Харин маргааш ирж намайг авна шүү. Ойлгов уу? Тэгээд... Манай байранд очоод ... жаахан хувцас авчраад ... бас утасны цэнэглэгчийг минь аваад ирээрэй. Хөргөгчөөс минь ... "Тугалын мах" гэж бичсэн боодол юмыг авчраарай. "Тугалын мах" гэсэн бичигтэй.
Харлинг Тугалын мах.
Уип Хөлдөөгчид байгаа. "Тугалын мах" шүү.
Харлинг Ёсоор гүйцэтгэе. Хэдэн цагт ирэх вэ?
Уип Би залгана.
Харлинг Ойлголоо. Ослын дуудлага өгөхөөр чинь долоон минутын дотор эндээс гаргана шүү. Өө, мартах шахлаа. Чамд хангалга хийх сэтгүүл авчирсан. Би эмнэлэгт хэвтэж үзсэн. Юу хэрэгтэйг сайн мэднэ. "Том хөх", "Тачаангуй ээжүүд", "Лантгар өгзөг" гээд л. Өдөржин саагаад л байж бай, баатар минь. Би чиний оронд байсан бол өдөржин энд хэвтээд тэр юмаа л оролдоно доо. Ойлгож байгаа биз дээ? За, инээмсэглэж байна. Сайн байна!
Уип Хараал ид! Зальтнуудын санаа ижил гэдэг дээ. Битгий яваач. Би чимээгүй тамхиа ... Ханьтай ... тамхи татах сайхан байдаг юм.
Николь Чи тэр онгоцонд байсан уу?
Уип Тийм ээ, байсан. Чи?
Николь Чи ард хэсэгт нь сууж байсан байх даа.
Уип Тийм ээ, бүр хамгийн ард.
Хорд хавдартай эр (дуулна) Тамхи гэдэг бол индианчуудын ургамал, өглөө ногоорон ургаж, орой нь тайрагдана. Бидний мөхлийг сануулна, бид ердөө л шавар билээ.
Хорт хавдартай эр Өглөө никотины үнэр ямар сайхан гээч! Ялалтын үнэр шүү. Нэгийг өгөөч. Би хаях ёстой л доо. Хорт хавдар маань хорт хавдартай болчих вий. Наргиа байлаа. Чи онгоцны осолд орсон уу?
Николь Тэр орсон.
Хорт хавдартай эр Новш гэж, анд аа! Чи чинь нисгэгч нь байна шүү дээ! Тэр дээр юу болсон юм бэ? За, за ... Тийм ээ, би ... Тоогүй юм болж дээ, анд аа. Гэхдээ чи амьд гарсан. Доголон ч гэсэн гарчээ.
Уип Тийм ээ, би азтай. Маргааш харина.
Хорт хавдартай эр Харина гэнэ ээ? Миний гэр бол зоорийн давхар. Хорт хавдрын эмчилгээг тэнд хийдэг юм.
Николь Ямар төрлийн хавдартай юм?
Хорт хавдартай эр Фибромиксоид саркома. Зөөлөн эдийн саркома. Маш ховор. Бурхан намайг сонгосон.
Уип Чи үүнд итгэдэг юм уу?
Хорт хавдартай эр Мэдээж тийм, хараал ид. Бурханд итгэдэггүй бол чи ёстой тэнэг новш. Амьдралд тохиолддог санамсаргүй бүх зүйл Бурхны хүсэл гэдгийг ойлговол амьдрал чинь хамаагүй амар болно. Бид өөрт тохиолдох зүйлсийг хянахад бүх цагаа үрдэг. Шал утгагүй. Нисгэж явсан онгоц чинь сүйрэх үү? Чи хянаж чадахгүй. Бурхан хорт хавдар өгөх үү? Би хянаж чадахгүй шүү дээ. Бурхан надад хавдар өгсөн үү? Мэдээж Бурхан надад хорт хавдар өгсөн. Бод доо. Би өгөөч гэж гуйсан бол Бурхан надад өгөх байсан болов уу? Үгүй л болов уу. Яагаад гэвэл би эдгээж өгөөч гэж гуйсаар байтал яасан гээч? Тэрийг ч бас би хянаж чадахгүй. Чи энд юу хийж яваа юм, хонгор минь? Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Би чамайг айлгаад байна уу? Хүмүүс нэг бол над уруу татагддаг, эсвэл намайг харахгүй байгаа дүр үзүүлдэг. Хачин шүү. Намайг нөгөө ертөнцөд ойрхон учраас ямар нэг хүч, ухаантай гэж боддог. Би бүхнийг мэддэг юм шиг. Магадгүй тийм ч байж болох юм. Үхэл юмсыг өөр өнцгөөс харахад хүргэдэг. Бүх зүйл ойлгомжтой болдог. Бас чиний хэр үзэсгэлэнтэйг гайхаад барахгүй нь. Гарыг чинь харлаа. Чи мансуурагч уу?
Николь Тийм.
Хорт хавдартай эр Чамайг хэн гэдэг юм?
Николь Николь.
Хорт хавдартай эр Чи энэ хорвоод юу хийдэг вэ, Николь?
Николь Бараг л юу ч биш. Эхлээд зурагчин байсан, дараа нь массаж хийдэг болсон. Одоо хааяа үсчинд хүний үс угааж өгдөг.
Хорт хавдартай эр Тийм үү? Хаана байдаг юм? Би очно оо. Миний үс амархан. Толгойг минь угаагаад л боллоо. Чи үхнэ гэж бодож байна уу? Энэ бүсгүйд дурламааргүй байна гэж үү?
Уип Би түүнийг мэдэхгүй.
Хорт хавдартай эр Худлаа. Би мэднэ. Бурхны санамсаргүй үйлдэл гэж үү? Би лав тэгж бодохгүй байна. Чи онгоцноос амьд гарчхаад шатан дээр үзэсгэлэнтэй бүсгүйтэй таарсан. Битгий балайр, анд аа. Намайг л хайж яваа байх. Гэрийнхэн маань Ютагаас нисээд ирчихсэн. Хүмүүс ирж эхэлбэл нэлээд муудсан гэсэн үг. Хачин шүү. Одоо өглөө бүр онцгой санагддаг. Үүнд би талархдаг. Амьдралын сүүлчийн мөч бүр хэчнээн сайхан. Энэ мэдрэмжээ саванд хийгээд хадгалчихмаар. Замдаа татчих нэг ширхгийг дахиад авч болох уу?
Уип Май. Хайрцгаар нь ав.
Хорт хавдартай эр Баярлалаа. Хавдрын тасгийнхантайгаа хувааж татна аа. Николь ... чи зүгээр болно оо.
Николь Хими эмчилгээний манан. Ухаан бодол манартдаг юм.
Уип Тийм үү?
Николь Үүнийг хими эмчилгээний манан гэдэг. Ээж маань үгээ ээрч, их яриа болчихдог байсан.
Уип Хавдартай байсан юм уу?
Николь Дөнгөж 54-тэйдөө хөхний хавдартай болсон.
Уип Тэгээд л чи үхнэ гэж боддог юм уу?
Николь Героин тарьж хэрэглэдэг донтогчид ихэнхдээ үхдэг юм өө. Ялангуяа эмэгтэйчүүд, яагаад ч юм. Нэг товхимлоос уншиж байлаа. Намайг сэргээн засах төвд байхад нэг эмэгтэй өгч байсан. Хачин залуу байлаа, тийм ээ?
Уип Харин тийм.
Николь Надад нэг тийм мэдрэмж төрүүлчихлээ. Энэ дэлхий дээр чи бид хоёр л үлдсэн юм шиг.
Уип Тэгээд хамтдаа бид ... дэлхийг аварна гэж үү? Чи хаана амьдардаг вэ, Николь?
Николь Яах нь вэ? Над дээр ирэх үү? Их тансаг газар шүү. Би автобусны вокзалын ойролцоох Бэнкхэдэд амьдардаг.
Уип Би чам дээр очно оо.
Николь Сайхан сэтгэлтэй юм.
Уип Нээрээ очно. Хаяг чинь юу вэ?
Николь Тэйлор гудамжинд байдаг Жоржиан Террасес гэдэг газар.
Уип За. Чи массаж хийдэг гэсэн үү? Ямар массаж хийдэг вэ?
Николь Байдаг бүх төрлийн массажийг хийж үзсэн.
Уип Амжилт хүсье, Николь.
Харлинг Чемодан олдсонгүй. Юмнуудыг чинь хогийн уутнуудад хийчихлээ.
Уип Уухгүй ээ, баярлалаа.
Харлинг Чи надтай хамт Юнивэрситид байна биз дээ? Гоё газар шүү. Залуучууд ихтэй. Уур амьсгал сайтай.
Уип Үгүй ээ, би ферм уруу явна.
Харлинг Ферм ээ?
Уип Байрандаа байж болохгүй.
Харлинг Аавынхаа газрыг зарчхаагүй юм уу?
Уип Одоохондоо үгүй.
Харлинг Би ферм дээр баймааргүй л байна даа.
Уип Чамайг байлгахгүй ээ. Намайг нисэх буудалд л хүргээд өг. Би тэндээс машинаа унаад явна.
Харлинг "Тугалын мах" аа? Нээрээ юү?
CNN-ийн ажилтан Ахмад Уитакер, намайг Жим Корт байна. CNN-ээс ярьж байна. Бид танаас ...
NBC-ийн ажилтан Атенс дахь NBC-ийн салбараас ярьж байна. Бид танаас ...
Телевизийн нэвтрүүлэгч эр Саутжет компанийн 227-р нислэгийн аймшигт ослын дараа хариултаас илүү олон асуулт гараад байна. Тэр өдөр яг юу болсон нь одоо хүртэл нууц. Бид бусдын адил хариулт хайж явна. Нисгэгч, ахмад Уильям "Уип" Уитакерын гэрийн гаднаас сурвалжилж байна. Ахмад өөрөө одоогоор үзэгдээгүй байна. Мөн ямар нэг тайлбар хийгээгүй байна. Марк Меллон байлаа. Атланта хотын төвөөс сурвалжилж байна.
Автомат хариулагч Та Уитакерын хор цацлагын компанитай холбогдлоо. Нислэгийн сургалт болон онгоцоор аялуулах үйлчилгээтэй. Дуут зурвас үлдээнэ үү. Бид эргэж холбогдох болно. Баярлалаа.
Чарли Хөөе, ковбой минь. Дахиад Чарли ярьж байна. Сонсооч, би хотод буцаж ирээд түрүүн эмнэлэгт очсон юм. Гэтэл чамайг гарчихсан гэж байна. Ашгүй бие чинь дээрдсэн бололтой. Байр уруу чинь бас очиж үзлээ. Менежер нь чамайг ирээгүй гэсэн. Тэгэхээр хамаатнууд дээрээ байгаа байх. Тэгэх нь аргагүй л дээ. Гэхдээ өглөө эрт нүдний эмчид үзүүлэх цагтайг чинь мэдэж байгаа. Тэгээд өглөөний цайгаа хамт уух уу гэж бодлоо. Арван цагийн үед Сент-Режис зочид буудалд уулзъя. Тэнд тусгай буфет байдаг юм. Бид нэлээд чухал зүйлс ярилцах учраас чи ирвэл их сайн л байна. За, биеэ бодоорой. Өө, хүрээд ирлээ. Сайн уу, Уип? Сайхан харагдаж байна шүү, анд аа.
Уип Сайхан байна.
Чарли Ирсэнд баярлалаа. Ашгүй миний зурвасыг авсан байна. Нүд чинь ямар байна?
Уип Сайн, сайн.
Чарли Энэ бол Хью Лэнг. Чикагогоос ирсэн хуульч.
Хью Танилцахад таатай байна, ахмад аа.
Уип Надад ч бас.
Чарли Суугаарай. Кофе уух уу?
Уип Тэгье.
Чарли Шинэхэн кофе авчирч өгнө үү?
Зөөгч эмэгтэй Тэгье, эрхэм ээ.
Чарли Бид сая таны туслах нисгэгчийн эхнэрийн тухай ярьж байлаа. Тэр сонинд "Бурхан тэр онгоцыг газардуулсан" гэсэн байсан.
Уип Тийм үү? Бурхан газардуулсан гэнэ ээ?
Чарли Би ч бас Бурхан газардуулсан гэж бодож байна. Бурхан буфетэд ирээд хоол идэх ёстой. Цацагт хяруулын зайдас нь үнэхээр сайхан юм.
Уип Надад кофе байхад болно, баярлалаа.
Чарли Лен Колдуэлл бас энд ирмээр байсан. Лен бол нисгэгчдийн холбооны тэргүүн. Тэр бидэнтэй, бас тантай уулзах гэсэн. Даанч ослын газарт түүнийг хэрэг гараад аа. Чиний мэдэж байгаачлан онгоц сүйрвэл Мөрдөн шалгах Зөвлөл ослын газарт шуурхай баг илгээдэг.
Уип Нислэгийн мэдээлэл бичигчийг олсон уу?
Чарли Тэгсэн. Бүрэн бүтэн олдсон.
Уип Өө, ашгүй! Маш сайн байна! Ашгүй бүх асуудал шийдэгдлээ. Тэгээд яагаад Чикагогоос хуульч авчирсан юм бэ? Хью эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний хайхрамжгүй байдлаар мэргэшсэн.
Уип Эрүүгийн хайхрамжгүй байдал аа?
Хью Амь үрэгдэхэд хариуцлага нэхэгддэг. Ослоор зургаан хүн үхсэн. Хэн нэгэн төлөх ёстой.
Уип Тийм л дээ, гэхдээ тэр онгоц чинь ... Баярлалаа. Гучин мянган футийн өндөрт эвдэрсэн.
Чарли Нислэгийн компани техникийн гэмтэл гэж нотлохыг оролдоно. Тэгвэл үйлдвэрлэгч хариуцлага хүлээнэ. Харин үйлдвэрлэгч нь эргээд нислэгийн компанийн засвар үйлчилгээг буруутгахыг оролдоно.
Хью Эсвэл нисгэгчийг.
Уип Би онгоцыг урвуу нисгэсэн. Доош нь харуулж гэсэн үг, Хью. Төсөөлж байна уу? Зуун хүн газраас таван зуун футийн өндөрт урвуу явж байсан. Ямар байсныг ойлгож байна уу?
Хью Тийм ээ. Өчигдөр хар хайрцгийн бичлэгийг сонссон.
Уип Сонссон гэнэ ... Та нисгэгч үү?
Хью Үгүй ээ.
Уип Тэгвэл юугаа ч мэдэхгүй биз дээ, новш гэж?
Чарли Хью манай талд байгаа, Уип.
Уип Яг уу?
Чарли Тийм ээ.
Уип Тэгж санагдахгүй байх юм.
Чарли Мөн.
Уип Надаас нисгэгчийн алдааны тухай хараал идсэн асуулт асуугаад байна.
Чарли Сонс, мөрдөн шалгах ажиллагаа Зөвлөлийн мэдэлд байгаа. Тэд л мөрдөн шалгалтыг явуулна. Эцэст нь ослын шалтгааныг тэд л тогтооно. Тийм учраас л бидэнд Хью хэрэгтэй.
Хью Тэд нислэгийн багийн бүх гишүүнтэй ярилцлага хийнэ. Зорчигчидтой ярилцана, олон нийтийн сонсгол зохион байгуулна.
Уип За, гол яриандаа оръё. Надад зүгээр шууд л хэлчих, Чарли.
Хью Үндэстний Зөвлөлийн шуурхай баг нислэгийн багийн бүх гишүүний цус, үс, арьсны дээжийг авдаг. Тэр нь мансууруулах бодис болон согтууруулах ундааны шинжилгээнд зориулагддаг.
Уип Зөв, зөв. Хэзээ авмаар байгаа юм?
Хью Аль хэдийн авчихсан. Эмнэлэгт. Тэд хамгийн түрүүнд тэрийг хийдэг. Ослын орой цус авсныг санахгүй байна уу?
Уип Үгүй.
Хью Үгүй юү?
Уип Шинжилгээний хариу нь гарсан уу?
Хью Тийм ээ, гарсан.
Зөөгч эмэгтэй Өөр юугаар туслах вэ, ноёд оо?
Уип Тийм, ... шанцайтай боов тэнд халуунаараа байсан, тийм ээ?
Зөөгч эмэгтэй Тийм ээ, эрхэм ээ.
Уип Надад нэгийг аваад ирээч.
Зөөгч эмэгтэй За, тэгье.
Уип Нэгмөсөн хоёрыг аваад ир.
Зөөгч эмэгтэй За, эрхэм ээ. Одоохон.
Уип Баярлалаа, миний дүү.
Хью За, тэгэхээр ... эхний тайланд дурдсанаар, таны цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.24 байсан. Америкийн Нэгдсэн Улс маань согтуугаар жолоо барих тал дээр хамгийн хүлцэнгүй орнуудын нэг ч гэлээ 0.08-аас дээш байвал шоронд ордог. Автомашины жолоо барихад шүү дээ.
Уип Баярлалаа. Тэглээ гээд ... энэ чинь ямар ч хамаагүй. Өмнөх орой нь би ганц хоёр шар айраг л уусан. Тэрнээс болж онгоцны сүүл дэлбэрсэн хэрэг үү?
Хью Хоёр шар айраг аа?
Уип Тийм ээ, ганц хоёр шар айраг. Чарли, надад хуульч хэрэгтэй байна.
Чарли Хью чиний хуульч шүү дээ.
Уип Илүү том гарын хуульч. Намайг эвдэрхий онгоцонд суулгасан гэдгийг ойлгох хуульч хэрэгтэй байна. Би байгаагүй бол зургаа биш, 102 хүнийг оршуулах байсан.
Хью Ахмад аа, одоо оршуулгын тухай яриагүй байна.
Уип Тэгээд юуны тухай яриад байгаа юм?
Хью Ял эдлэх тухай ярьж байна.
Уип Юу?
Хью Шүүхийн нэхэмжлэлүүд. Хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой.
Уип Чек бичиж өгөх үү? Би лав төлөхгүй. Баттай хэлчихье. Тэд чек бичиж өгч байвал надад бас бичиж өг гээрэй. Намайг эвдэрхий онгоцонд суулгасан. Би чек авмаар байна, Чарли.
Чарли Уилли, Уил.
Хью Энэ шинжилгээний тайланд таныг согтуу байсан, кокаин хэрэглэсэн гэж байна. Энэ бол 12 жил хүртэл хорих ялтай хүнд гэмт хэргүүд. Хэрэв таны согтуурал, мансуурал дөрвөн зорчигчийг үхэлд хүргэсэн нь нотлогдвол хүний амь хөнөөсөн дөрвөн зүйл ангиар яллагдаж магадгүй. Бүх насаар хорьж ч магадгүй. Одоо би таны өмнөөс ажлаа хийж энэ шинжилгээний тайланг ... хүчингүй болгуулахыг зөвшөөрөх үү?
Чарли Тэр үүнийг зохицуулна, Уип. Зохицуулчихна. Хью насаараа ийм ажил хийж байгаа. Надад итгэ. Түүнд итгэ. Чи энэ бүхнээс баатар болж л гарна. Санаа зоволтгүй.
Уип Би санаа зовохгүй байна, Чарли. Санаа зовоогүй гэдгээ баттай хэлье. Тэр онгоцыг миний газардуулсан шиг газардуулж чадах хэн ч байхгүй. Хэн ч шүү.
Чарли Ирсэнд баярлалаа.
Уип За. Уучлаарай. Уучлаарай.
Бармен За.
Уип Нэг жүржийн шүүс авъя. Томоос нь.
Бармен Дан жүржийн шүүс үү?
Уип Тийм. Үгүй ээ ... Столичная архи даблаар. Цэврээр нь.
Нэвтрүүлэгч эр Миний хувьд бол энэ бүхэн жинхэнэ Америкийн баатрын тухай түүх шиг санагдаж байна. Та ч бас тэгж харж байна уу?
Ярилцагч Мэдээжийн хэрэг. Гэхдээ нөхцөл байдал бүр өөр гэдгийг санах хэрэгтэй. SouthJet-ийн 227-р нислэгийн нисгэгчдийн үйлдлийг маш нарийн шалгана.
Нэвтрүүлэгч Бидний мэдэж байгаагаас өөр далд зүйл байж магадгүй гэж хэлж байна уу?
Ярилцагч Үргэлж л тийм зүйл байдаг. Хэн ч бүхнийг мэдэхгүй. Харин асуулт маш олон байна. Зарим хариултыг автлаа бид хүлээхээс өөр аргагүй. Тэгж байж илүү тодорхой ярьж чадна.
Нэвтрүүлэгч Би таны өмнөөс юу ч хэлмээргүй байна л даа. Гэхдээ та цаагуураа сэжигтэй юм байгаа гэх гээд байна уу?
Ярилцагч Энэ осол бусад осолтой огт адилгүй.
Уип Дараагийнх нь ... Тэйлор гудамж байх ёстой. За, Тэйлор гудамж байна.
Фрэн Ямар чөтгөр нь вэ, Николь?
Николь Зайлаач!
Фрэн Нэгдүгээр өрөөний залуу чамайг энд хоносон гэж байна!
Николь Фрэнни, тайвшир л даа.
Николь Би зүгээр л юмнуудаа эндээс аваад явмаар байна.
Фрэнни Түрээсийн мөнгө яах болж байна? Чи надад өртэй, гичий минь!
Николь Надад битгий хүрээд бай, Фрэнни!
Фрэн Намайг сонс, гичий минь!
Николь Фрэн, намайг тавь! Фрэн, гараа тат гэж байна!
Уип Яадаг балай новш вэ! Түүнээс холд, новш оо! Түүнд дахиж гар хүрвэл ална шүү! Чи зүгээр үү? Энэ чиний үлдсэн бүх юм уу?
Николь Тийм ээ.
Фрэн Тэр надад 1100 долларын өртэй шүү! Нэмж эвдрэл гэмтлийн ...
Уип Амаа хамхи! Түүнийг шүүхэд өгөх юм уу? Тэгж мянган доллар үрэх үү, эсвэл надтай бэлнээр тохирох уу? Одоо шийдээдэх. Шийд гэж байна!
Фрэн Бэлнээр 700-г авъя.
Уип Үсэрхэг муу тураал юм аа, чи. Бейсболын цохиураар эмэгтэй хүн сүрдүүлдэг. Долоон зууг авна гэж горьдох ч хэрэггүй! 400 доллар бэлнээр өглөө. Одоо сайн хүү болоод ... тэр хайрцгийг машин уруу нь зөө.
Николь Миний машин асахгүй байгаа. Өнөө өглөө асаагүй. Би өөрөө барьж явна.
Уип Асахгүй байгаа юм уу? Тэгээд яах гэж байсан юм?
Николь Би ... Яах байсан юм бол, бүү мэд.
Николь Чамайг хэн гэдэг юм?
Уип Уип. Яасан? Инээдтэй байна уу?
Николь Баярлалаа, ахмад Уип.
Уип Дажгүй юу?
Николь Чи зүгээр үү?
Уип Зүгээр ээ. Харин чи?
Николь Тийм.
Уип Юм уух уу?
Николь Зүгээр ээ, баярлалаа. Би энд хоновол нээрээ зүгээр юм уу?
Уип Тийм ээ, нээрээ зүгээр ээ. Би чамайг хонуулмаар байна.
Николь Өвдөг нь өвдөж байна уу?
Уип Тийм ээ. Өвдөж байна. Өө, баярлалаа, эмч ээ. Жаахан л лугшиж өвдөөд байна.
Николь Тийм үү? Цус чинь зүрх уруугаа буцаж очиход жаахан хүндрэлтэй байна.
Уип Хөөх. Сайхан байна аа.
Хью Намайг буудах гэж байна уу? Би орж болох уу?
Уип Ор л доо. Дотогш ороод буудъя.
Хью Хоёулаа машинаар жаахан зугаалах уу? Үзүүлэх юм байна.
Уип За.
Хью За, энэ дээ. Эхлээд зүүн жигүүр газарт хүрсэн байгаа биз? Тэр жигүүр бүрмөсөн тасарсан бол онгоцонд байсан бүх хүн эсэн мэнд гарах байлаа.
Уип Жигүүр хугарч ... хөдөлгүүрийн бүрхүүлийг ... арын их биед мөргүүлсэн.
Хью Тийм ээ. Хамгийн арын зургаа, долоон эгнээнд суусан хүний хувьд яг л галт тэргэнд дайруулсантай адил.
Уип Тэр юун хүмүүс вэ?
Хью Иохан Баптистын Пентекостын сүмийнхэн. Тэд хүмүүсийг татаж гаргахад тусалсан. Одоо өдөр бүр энд ирдэг. Харин тэр бол Эллен Блок. Зөвлөлийн мөрдөн шалгах багийн ахлагч. Чамаас хэцүү асуултууд асуух хүн нь тэр.
Уип Нислэгийн өмнөх орой би уусан. Өглөө нь ч бас уусан. Хүчээ сэргээх гээд кокаин хэрэглэсэн.
Хью Мэднэ ээ. Шинжилгээний хариунд байгаа.
Уип Гэхдээ осол болсон шалтгаан нь тэр биш.
Хью Тийм ээ, биш. Юу гээч? Онгоцонд техникийн асуудал гарсан нь тодорхой.
Уип Тийм ээ, тодорхой.
Хью Гэхдээ бид хоёулаа мэдэж байгаа. Энэ бол Бурхны үйл хэрэг. Би Зөвлөлийн дүгнэлтэд ослын боломжит шалтгаануудын нэгээр "Бурхны үйл хэргийг" оруулахын төлөө тэмцэнэ.
Уип Хэний Бурхан ийм юм хийх юм бэ?
Хью За. Тэгэхээр, ингэж тохирлоо. Нислэгийн компанийн эзэн Авингтон Карр гэдэг хүн ... манай талд байгаа. Вашингтонд ч нөлөө бүхий танилуудтай. Маргааш өглөө арван цагт бидэнтэй уулзахыг хүссэн.
Уип Сайн байна.
Хью Тийм ээ. Та ууж болохгүй, ахмад аа. Таныг одоо маш нарийн ажиглаж байгаа. Архи худалдаж авч ч болохгүй. Бааранд орохгүй, хар тамхи хэрэглэхгүй.
Уип Ойлголоо. Уухгүй гэж амлая.
Хью Танд тусламж олж өгч ...
Уип Надад тусламж хэрэггүй. Би уухгүй гэж амлаж байна. Би өөрөө больчхож чадна.
Хью За.
Уип За.
Хью Арван цагт.
Уип Арван цагт. Ойлголоо. Авингтон Карр.
Карр Би тэр хараал идсэн компанийг хүсэж байгаагүй. Миний ах ч хүсээгүй. Аав л тэр компанийг хүссэн юм. Би бейсболд дуртай.
Хью Би ч бас бэйсболд дуртай.
Лен Жоржиа мужид хүн бүр бейсболд дуртай.
Чарли Улс даяараа бейсболд дуртай.
Карр Гол юмаа ярьцгаая. За, юу болж байна, Ленни? Танай холбоо энэ асуудлыг даваад гарах уу? Хамгийн гол нь би хэдий хэмжээний чек бичих хэрэгтэй болох вэ?
Лен Танай онгоцонд зургаан хүн нас барсан.
Хью Үгүй, дөрөв шүү. Ленни. Нисэх багийн хоёр гишүүнийг тооцохгүй. Тэднийг хүн биш гэх гээгүй шүү. Зорчигчид шиг нөхөн төлбөр авахгүй гэсэн үг. Энэ бол ажлын газрын осол, Холбооны гэрээнд тусгасан байдаг. Тэд аюултай ажил хийдэг. Тэрийгээ ч мэддэг.
Карр Чи нисгэгчдийн холбооны хуульч уу?
Лен Үгүй, эрхэм ээ. Энэ бол Хью Лэнг. Бид түүнийг хөлсөлсөн юм. Ахмад Уитакерын эрүүгийн хариуцлагын асуудлыг хариуцна.
Карр Ноён Уитакерын нөхцөл байдал яг юу болж байгаа вэ? Зөвлөлийнхөн манайхыг нарийн шалгаж байна. Тэдэнд бүх мэдээллийг өгөхөөс өөр аргагүй болсон. Ахмад Уитакерыг хүн бүр сонирхож байна.
Чарли Би тэнгисийн цэрэгт хамт нисэж байсан. Тэр мундаг нисгэгч.
Карр Тэр архичин уу?
Чарли Их уудаг л даа. Гэхдээ би түүнийг дуудаад ирвэл ...
Карр Жаахан байж байгаад. За, Ленни, ажилдаа орцгооё. Цусны шинжилгээгээр Уитакер архи, кокаин хэрэглэсэн гэж гарсныг танай холбоо яаж зохицуулах гэж байна? Энэ гайхлыг яах болж байна?
Хью Би шинжилгээний тайланг хүчингүй болгуулна. Шинжилгээг маш хариуцлагагүй хийсэн байна. Ашигласан шинжилгээний төхөөрөмжийг хамгийн сүүлд 2009 оны зургадугаар сард тохируулжээ. Хугацаа нь аль хэдийн 18 сараар хэтэрсэн байна. Тэдний бүртгэлд цусны хуруу шилнүүдийг хэн, хэзээ шошголсныг маш дутуу тэмдэглэсэн. Бас цусанд нь хийсэн хадгалалтын бодис нь исэлт үүсгэдэг нь мэдэгдсэн. Зарим тохиолдолд шинжилгээний үзүүлэлтийг илүү өндөр гаргадаг. Би энд ирээд хэдхэн хоногийн дотор энэ бүхнийг олж тогтоолоо. Тиймээс нэг их санаа зоволтгүй. Би зохицуулчихна.
Карр Мундаг залуу байна, Ленни. Бүр хэдэн мөр татаад тийрэлтэт онгоц нисгэмээр санагдуулж байна шүү.
Лен Ноён Карр, бид бүх бурууг үйлдвэрлэгч Жэксон Риджфилд уруу чиглүүлэхээр тэмцэнэ.
Карр Тэд тэгээд л чекний дэвтрээ нээгээд бид бүгдийг дайлна гэж бодоо юу? Хараал идсэн амжилт хүсье. Жим, миний хүлээх эрсдэл хэр их вэ?
Жим Ар гэрүүдэд олгох нөхөн төлбөр компанийг сүйрүүлж мэднэ.
Карр Тэр компанийг хараал идэг. Даатгалын компаниуд тэр хараал идсэн компанийг аваг. Миний бусад бизнес уруу хамраа дүрэхгүй л бол боллоо.
Лен Нисгэгчдийн холбооны нэрийн өмнөөс хэлэхэд таны компанийг дампуураасай гэж бид хүсэхгүй байна. Тантай байгуулсан гэрээ бидэнд чухал. Бид ахмад Уитакерыг хамгаална. Ингэснээр танай компанийг ч хамгаална.
Карр Уитакер шоронд орно гэдгээ мэдэж байгаа юу?
Хью Миний үйлчлүүлэгчид шоронд ордоггүй юм, ноён Карр.
Карр Шоронд орж л таарна. Тэнд сайхан идээшнэ. Шоронд орно гээд барьчихъя. Гол асуулт нь ... тэндээ үхэх үү гэдэг л байна.
Хью Та буруу бодож байна, ноён Карр.
Каррын туслах Миний мэдэхээр хүн амины зургаан зүйл анги бол бүх насаар хорих ял.
Карр Бүх насаар хорих ял. Жоржиа мужид үүнийг "бүтэн өдөр" гэдэг юм. Чамайг нисгэгч ухаантай юм гэж сонслоо.
Уип (хуучин бичлэг дээр) Тавин ярд! Жаран ярд! Тэгээд гоол! Өвөө шидлээ, бөмбөгийг аваад ... Өвөө, одоо түүнийг хөөх гэж байгаа юм уу?
Уип Аваад гүй, ааваа! Аваад гүй!
Уип (хуучин бичлэг дээр) Буцаад гүй! Буцаад гүй! Алив, Наклз! Яаж бултаж байгаагаа харуулаач.
Уип Тэр ирлээ, тэр ирлээ. Чи буцаад ... Уулзалт уруугаа? Сайхан уулзалт дээрээ ... Мэдэж байна аа, зүгээр дээ. Тийм ээ. Тэр новш арай л ... Харж байна уу? Энэ новш ... Бас миний ... Наклз бол миний хүү. Тэр тоглож чаддаг юм. Тэр сайн тоглоно.
Уип (хуучин бичлэг дээр) Бөмбөг аваад гүймээр байна уу? Квотербек болмоор байна уу? Буцаад гүйгээд үзүүл! Аавыгаа хуур! Өвөөгөө хуур! Аав аа, та хаанаас ийм хүчтэй гартай болсон юм? Эмээгийн талаас өвлөсөн байх нь.
Уип Нислэгтэй шүү дээ. Нислэгээсээ хоцрох нь!
Уип (хуучин бичлэг дээр) Бөмбөгийг авлаа! Аав аа, хэлээд өг! Аав аа, бид хэзээ онгоцоор нисэх вэ? Удахгүй юу?
Уипын аав (хуучин бичлэг дээр) Удахгүй.
Уип (хуучин бичлэг дээр) Та одоо ч нисмээр байна уу?
Уипын аав (хуучин бичлэг дээр) Мэдээж. Хэзээ ч болно, хүү минь.
Уип (хуучин бичлэг дээр) За. Аавтайгаа мэндэл дээ, хүү минь. За, бяцхан Наклз хаана байна? Юу байна, Наклз? Битгий ич. Намайг танихгүй юм шиг битгий аашил. Би аав чинь шүү дээ. "Сайн уу, ааваа?" гэж хэл.
Наклз (хуучин бичлэг дээр) Сайн уу, ааваа?
Уип (хуучин бичлэг дээр) Нэр чинь хэн билээ?
Наклз (хуучин бичлэг дээр) Уилл.
Уип (хуучин бичлэг дээр) Хоч чинь юу билээ?
Наклз (хуучин бичлэг дээр) Наклз.
Уип (хуучин бичлэг дээр) Том болоод юу болох юм?
Наклз (хуучин бичлэг дээр) Нисгэгч!
Уип (хуучин бичлэг дээр) Сайн байна!
Уип (хуучин бичлэг дээр) Та сайн хүмүүжүүлжээ, ааваа. Нисгэгч гэнэ! Хүлээ, хүлээ. Наадахыг чинь би авъя. Ээжтэйгээ мэндэл дээ.
Наклз (хуучин бичлэг дээр) Сайн уу, ээж ээ?
Уип (хуучин бичлэг дээр) Ээждээ юу гэж хэлмээр байна? Хайртай гэдгээ хэл.
Наклз (хуучин бичлэг дээр) Тандаа хайртай.
Уип Өглөөний мэнд.
Николь Өглөөний мэнд. Өнгөрсөн шөнө чи нэлээд хэцүү харагдсан.
Уип Тийм ээ. Ядарчихсан байсан. Ёох! Бас жаахан хэтрүүлээд уучихсан.
Николь Жаахан гэнэ ээ?
Уип Яасан, шар айргийг минь тоолох гээ юу? Би бүгдийг нь хаячихсан. Хогийн саванд байгаа, архи ч бас. Чамд зүгээр үү?
Николь Маш сайн байна.
Уип Ашгүй.
Николь Нар мандсанаас хойш тэнгэрийн хаяа яаж өөрчлөгдөхийг харлаа. Үзэсгэлэнтэй юм аа. Гарч яваад хэдэн гоё зураг дарсан. Энд дэндүү үзэсгэлэнтэй юм. Чи энд өссөн үү?
Уип Үгүй. Аав энд өссөн. Өвөөгийн минь ферм байгаа юм. Байсан юм. Аав маань нисгэгч байсан. 332-р десантын ангид алба хаасан. Таскигийн нисгэгчдийн нэг байсан. Тэр буух зурвасыг барьсан юм. Талбайд хор цацдаг байсан. Байгаль орчныхон тэрийг нь хориглосон. Тэгээд хор цацдаг онгоцоо ... тэр амбаарт байгаа хуучин Сессна онгоцоор сольсон. Тэр муу онгоцоороо хаа сайгүй нисдэг байлаа. Аав өнгөрсөн. Би эхнэрээсээ салаад ... Тэр үеэс хойш байшингаа зарах гээд л үзэж байна.
Николь Ээж чинь яасан бэ?
Уип Өөд болсон. Чиний аав чинь яасан бэ?
Николь Колорадо мужид амьдардаг гэдэгт итгэлтэй байна.
Уип Тийм үү? Огт холбоогүй юм уу?
Николь Намайг ээж л өсгөсөн. Ёстой мундаг хүн байсан. Өвчнөө маш сайн тэссэн болохоор ямар хүнд өвчтэйг нь ч бараг анзаараагүй. Сүүлийн долоон сарыг нь бид хамтдаа яг л өсвөр насныхан шиг өнгөрөөсөн. Хөвгүүдийн тухай бие биедээ элдэв юм ярьдаг байлаа. Тэр надад хайртай байсан.
Тревор Намайг Тревор гэдэг. Та ээжийг минь аварсан.
Маргарет Чамтай уулзах сайхан байна, Уип.
Уип Чамтай ч бас уулзах сайхан байна, Маргарет.
Маргарет Оршуулгын ёслол үнэхээр сайхан боллоо. Салах ёс хийхээр ийм олон хүн ирлээ шүү дээ.
Уип Харин тийм.
Маргарет Трина үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан, тийм ээ? Яг л одоо сэрээд ... инээмсэглэх гэж байгаа юм шиг.
Уип Би дотогш ороогүй. Би ... чадсангүй.
Маргарет Тревор, аав дээрээ оч, хүү минь. Ноён Бентоны хажууд байгаа. Чи сэтгэл заслын бүлэгт ирэх хэрэгтэй. Холбоонд ярилцах сайн мэргэжилтнүүд бий.
Уип Чадахгүй ээ. Би нээрээ ... Очно оо.
Маргарет За ... Биеэ бодоорой, за юу, Уип?
Уип За. Сонсооч, Маргарет. Чи мэдэж байгаа даа, би одоо ... мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа. Үндэстний Зөвлөл ослыг шалгаж байгаа.
Маргарет Тийм ээ. Би ирэх долоо хоногт тэдэнтэй уулзана.
Уип Харин тийм. Би жаахан санаа зовж байна л даа. Яагаад гэхээр ослын өмнөх орой би гадуур оройн хоол идсэн юм.
Маргарет Тринатай хамт.
Уип Тийм. Тэгээд хоёр хундага дарс уусан. Тэд чамаас тэр өглөө миний биеийн байдал ямар байсныг, эсвэл намайг юм уусан гэж бодсон уу гэж асуух байх. Яасан?
Маргарет Би чамайг 11 жилийн өмнөөс мэднэ, Уип.
Уип Тийм шүү.
Маргарет Чи Тринатай оройн хоол идээд хоёрхон хундага дарс уусан гэж байгаа юм уу?
Уип Үгүй ээ, би ...
Маргарет Тансаг ресторан байсан юм шиг ээ. Хаана вэ?
Уип Энгийн л өдөр байсан гэж хэлэх хэрэгтэй, Маргарет. Нээрээ л энгийн өдөр байсан. Чи намайг мэднэ шүү дээ. Би нисэхэд бэлэн байсан. Тэгж хэлэхэд хэцүү байна уу?
Маргарет Худлаа шүү дээ, Уип. Худлаа. Трина та хоёрыг шөнөжин унтаагүй гэж надад хэлсэн.
Уип Миний нойр дутуу байсан нь онгоц зад үсрэхтэй ямар ч хамааралгүй, Маргарет. Би зүгээр л үнэнийг ойлгуулах гэсэн юм. Тэр онгоцыг өөр нисгэгч газардуулж илүү олон хүнийг аварч чадах байсан уу?
Маргарет Би тэгж хэлээгүй, Уип. Өөр нисгэгч чадна гэж төсөөлөх ч үгүй ...
Уип За, тэгвэл ... хүү Тревор чинь энэ сүмд зогсоод чамайг авсанд хэвтэж байгааг харж байна гэж төсөөл. Эсвэл миний хүү намайг шоронд эргэж ирнэ. Тэгээд...
Маргарет Боль доо, Уип. Одоо болно.
Уип Дараагийн 40 жилд ...
Маргарет Бид хангалттай зовсон юм биш үү?
Уип Надад энэ хэрэгтэй байна, Маргарет.
Маргарет Би юу гэж хэлэх юм?
Уип Би зүгээр л ... Энгийн нэгэн өдөр байсан. Онгоц хөөрсний дараах шуурга маш ширүүн байсан. Гэхдээ нислэгийн багийнхны тухайд бүх зүйл хэвийн байсан.
Уип Сайн уу?
Николь Сайн уу? Чи минь зүгээр үү?
Уип Тийм ээ, зүгээр. За?
Николь Эхний өдрөө давчихлаа. Намайг халсангүй. Тэгэхээр ...
Уип Сайн байна.
Николь Шөнийн ээлжид хүн хэрэгтэй гээд надаас асуусан. Цалин нь нэг хагас дахин нэмэгдэнэ. Бас ажлын хантааз өгсөн. Бас нэрийн тэмдэг.
Уип Гоё юм.
Николь Чамд нэг юм авсан.
Уип Нээрээ юу?
Николь Тийм. P-51 Мустанг.
Уип P-51-ийг мэдэлгүй яах вэ.
Николь Аав чинь ийм онгоц нисгэдэг байсан уу?
Уип Тэгдэг байсан. Хоёулаа тэмдэглэцгээе.
Николь Би Шейлад өнөөдөр уулзалтад нь очно гээд амлачихсан. Нөгөө надад тусалсаар ирсэн найз минь байхгүй юу. Маргааш орой тэмдэглэж болох уу?
Уип Бололгүй яах вэ. Тэгье. За явъя.
Николь Чи надтай хамт явж болно шүү дээ. Уулзалт уруу. Нээлттэй уулзалт болохоор хэн ч очиж болно. Чи хүртэл болно.
Барри Цагдаа нар хогийн бункерийн ард над уруу гар чийдэн тусгаад би найз охиныхоо дотуур хувцастай цээжээрээ бөөлжис болчихсон зогсож байсан. Харин би тэдэнд юу хэлсэн гээч? “Би хоёр пиво л уусан байх”. Ингээд л намайг “Хоёр пиво Барри” гэдэг болсон юм. Энд сууж байгаа Эд над уруу муухай хараад байх юм. Хэтэрхий чөлөөтэй яриад байна уу? Намайг Барри гэдэг. Би архичин.
Бүлгийнхэн Сайн уу, Барри?
Барри Өөр архины хамааралтай хүн байна уу? Бүгд өөрсдийгөө анхнаасаа илчилдэг уулзалтад би дуртай. Яагаад гэвэл тэгж байж би шударга байж чаддаг. Харин гадуур бол би хэзээ ч үнэнийг хэлдэггүй байсан. Дандаа худлаа ярина. Худлаа ярьсаар байвал хэзээ ч архинаас гарахгүй гэж уулзалтууд дээр заалгадаг байсан ч худлаа ярихдаа мастер байсан. Миний ганц чаддаг юм нь худлаа ярих байлаа. Ялангуяа архи уудаг тухайгаа. Гэхдээ яах вэ дээ. Нохойнхоо нэрийг хүртэл худлаа хэлнэ. Төрөлхийн үсний өнгөө ч нүд уруу нь харж байгаад худлаа хэлнэ. Тэгээд хамаг амьдрал минь миний хооронд нь нэхсэн худал үгсийн цуваа болж хувирсан юм.
Уип Би явлаа, за юу?
Николь За.
Уип Гэртээ харих унаатай юу?
Николь Тийм ээ. Шейла хүргэж өгнө. Шейлатай танилц.
Уип Сайн уу?
Шейла Намайг Шейла гэдэг.
Барри ... худал минь намайг үхэлд хүргэхийг зөнд нь орхивол намайг нөгөө ертөнц уруу дагуулаад явахыг би ...
Хөтлөгч Ахмад Уитакер одоо ч нууцлаг хүн хэвээр гэж хэлж болох уу?
Кен Энэ таны үг шүү, эрхэм ээ. Минийх биш.
Хөтлөгч Би Үндэстний Зөвлөлийн мөрдөн шалгах ажиллагаанд ойр ажиллаж байгаа хүмүүстэй ярилцсан. Тэд удахгүй онгоц юунаас болж сүйрснийг яг таг тогтооно гэдэгт итгэлтэй байна лээ.
Кен Тэгнэ гэдэгт итгэлтэй байна, эрхэм ээ.
Хөтлөгч Кен, Викки Эванс хоёртоо маш их баярлалаа.
Кен Баярлалаа. Бурхан та нарыг ивээг.
Уип Бие чинь яаж байна, Кен?
Кен Эсэн мэнд байгаадаа баяртай байна.
Викки Бурхны ивээлээр эсэн мэнд байна.
Уип Би ахмад Уитакер байна. Чамтай хамт нисэж явсан ...
Викки Таны хэн гэдгийг мэднэ ээ.
Кен Уучлаарай, биднийг түр орхиж болох уу? Баярлалаа.
Уип За, тэгэхээр ... чи ухаан ороод ...
Кен Хэр удаж байна гэж үү?
Уип Тийм.
Кен Хоёр өдөр.
Уип Сайн байна. Чиний оройг үймүүлмээргүй байна л даа. Ярилцлага өгсөөр нэлээд завгүй байгаа нь мэдээж ... Дашрамд хэлэхэд, CNN-д үнэхээр сайн ярьсан шүү.
Кен Хоёр хөл маань няцарсан. Аарцаг яс хугарсан. Дахин алхаж чадахгүй ч байж магадгүй. Ядаж алхуулагч эсвэл чиг баригчгүйгээр бол чадахгүй. Дахиж хэзээ ч онгоц нисгэхгүй нь лав.
Уип Үнэхээр харамсалтай байна, Кен.
Кен Таныг бүхээгт суусан мөчөөс л тэр онгоц сүйрэх нь тодорхой байсан. Танаас архи аймаар ханхалсан. Хөөрөхөөсөө өмнө би онгоцноос Викки уруу залгаж хэлсэн. Тэгэхэд л бороо ширүүссэн.
Уип Чамайг хэр сайн санаж байгааг мэдэхгүй ч тэр онгоц ... гэнэт задран унаж эхэлсэн, Кен.
Кен Осол хүртэлхийг бүхнийг санаж байна. Юу болсныг мэдэж байна.
Уип Юу хэлэх гээд байгаа юм, Кен? Юу тэр билээ?
Кен Мэдэхгүй ээ, ахмад Уитакер. Юун тухай яриад байгаа билээ?
Уип Би зүгээр л чиний бодлыг мэдэх гэсэн юм. Осол юунаас болсон гэж бодож байна?
Кен Өмнөх шөнийн архи чинь гараагүй байхад онгоцонд сууснаас болсон юм биш үү? Зөвлөлөөс маргааш ирж надаас мэдүүлэг авч дуусгана. Нислэгийн үеэр болсон явдлын талаар.
Уип Би тэр онгоцыг жолоодоогүй бол чи амьд байх байсан гэж бодож байна уу?
Кен Үгүй. Бид бүгд үхэх байсан. Гэхдээ тэр өглөө биеийн байдал тань сайн байсан гэх үү? Хүлээ. Суучих. Гуйя. Нислэгийн өглөөний биеийн байдлын тань талаар би одоохондоо юу ч яриагүй байгаа. Нэг ч үг дугараагүй.
Уип За.
Кен Тэр осол урьдаас товлогдсон байсан. Би энэ талаар залбирсан, ахмад аа. Викки бид хоёр хоёулаа залбирсан. Шүүх эрх ганцхан Бурханд бий, эрхэм ээ.
Викки Есүсийг магтъя.
Кен Тэр танд зориулсан агуу төлөвлөгөөтэй. Энэ явдал ... хүний амь эрсэдсэнээрээ эмгэнэлтэй ч ... амьдралыг тэмдэглэх баяр бас мөн. Эзний хаанчлалд юу ч санамсаргүй болдоггүй, эрхэм ээ.
Викки Есүсийг магтъя.
Кен Ахмад аа. Та бидэнтэй хамт залбирах уу? Аврагч Есүс минь, ахмад Уитакерыг ивээсэнд тань баярлалаа. Тэр хувь тавилант өглөө түүний гарыг чиглүүлсэнд баярлалаа.
Николь Баяртай.
Шейла Баяртай.
Николь Хүргэж өгсөнд баярлалаа.
Шейла За.
Николь Сайн уу?
Уип Сайн. Сайн уу? Юу байна даа? Өө, нээрээ, хар даа. Гоё байгаа биз?
Николь Үзэсгэлэнтэй юм аа.
Уип Үнэхээр үзэсгэлэнтэй, яг чам шиг.
Николь Нисдэг юм уу?
Уип Тийм ээ, ниснэ. Би энэ онгоцоор нисэж сурсан юм. Найз Харлингтайгаа хамт Ямайк хүртэл нисэж байсан.
Николь Ямайк уу? Энэ онгоцоор уу?
Уип Тийм ээ, энэ онгоцоор. Эндээс урагш хоёр цагийн зайд шөнийн загасчлалд явсан юм. Тэгсэн чинь нэг мэдэхэд Бетелийн Ямайкад оччихсон.
Николь Чи солиотой юм аа.
Уип Тийм ээ. Тэнд үзэсгэлэнтэй байсан. Яг л ил захидал шиг. Нөгөө зурагтай ил захидал байдаг даа, яг тийм. Цагаан элс, үзэсгэлэнтэй, хөх тэнгэр шиг далай. Миний харж байсан хамгийн сайхан зүйл.
Николь Ус нь дулаахан байсан уу?
Уип Тийм ээ, маш дулаахан.
Николь Яг миний дуртай газар байна.
Уип Явъя л даа.
Николь Тэгье. Яагаад болохгүй гэж?
Уип Маргааш явъя.
Николь Үнэнээсээ хэлээд байна уу?
Уип Чин үнэнээсээ. Хоёулаа өглөө явъя. Зүгээр л эндээс явчихъя. Шинээр эхэлье.
Николь Уип, болохгүй ээ.
Уип Болно оо. Тэнд үнэхээр сайхан. Цагаан элстэй далайн эрэг ...
Николь Би чиний төлөө санаа зовж байна.
Уип Энэ чинь ... Надад санаа зоволтгүй. Би зүгээр. Баярлалаа.
Николь Чи зүгээр биш. Огт зүгээр биш.
Уип Зүгээр ээ. Зүгээр.
Николь Чамд тусламж хэрэгтэй. Чи эмчилгээнд явах хэрэгтэй, Уип.
Уип Би эмчилгээнд явах хэрэгтэй гэж үү? Чи хоёрхон уулзалтад оччихоод намайг эмчилгээнд яв гэнэ ээ? За, за. Чи хэн юм, Есүс Христ үү? Надад санаа зовох хэрэггүй, за юу? Өөртөө л санаа тавь. Надад бүү санаа зов.
Николь Чи бид хоёр адилхан.
Уип Адилхан биш.
Николь Адилхан шүү.
Уип Адилхан биш. Би мансуурахын тулд боов үмхдэггүй, за юу? Ээж чинь нас барсан гэж битгий хэл ...
Николь Би хэзээ ч ...
Уип ... бас аав чинь ...
Николь Би амьдралдаа хэзээ ч ...
Уип Худлаа, худлаа, худлаа! Тэгээд л хар тамхи тарьдаг болсон юм уу?
Николь Чи ямар муухай юм бэ!
Уип Тийм болохоор л мансуурдаг юм уу? Ээж нь нас барсан олон хүн байдаг ч тэд хараал идсэн архичин болдоггүй!
Николь Чи өвчтэй, Уип.
Уип Тийм ээ, тэгээд яах юм? Би тэрийгээ хүлээн зөвшөөрдөг. Хараал идмэр! Би өөрийн сонголтоор уудаг!
Николь Тэгдэг юм уу?
Уип Тийм ээ!
Николь Сонголт гэнэ ээ? Энд сонголт байгаа юм шиг харагдахгүй л байна!
Уип Би уухыг өөрөө сонгодог! Тэгээд өөрийгөө л буруутгадаг! Түүндээ ч баярладаг! Яагаад гээч? Өөрийн сонголтоор уудаг болохоор! Надаас салсан эхнэр, надтай ярьдаггүй хүү бий! Яагаад гээч? Би уухыг өөрөө сонгодог!
Николь Үгүй ээ. Би явах ёстой.
Уип Николь. Намайг сонсчих оо. Нэг юм хэлье. Онгоц сүйрэхэд би согтуу байсан. Энэ мөрдөн шалгалтаар юу болохыг мэдэхгүй. Насаараа шоронд сууж ч магадгүй. Би эндээс явах хэрэгтэй. Чи минь надтай хамт яваач.
Николь Уип ... Би дахиад хэрэглэхээсээ айж байна. Ойлгож байна уу?
Уип Тэгвэл надтай хамт яв. Надтай явчих л даа. Надад тусламж хэрэгтэй байна.
Николь Чамайг тусламж авбал би баярлана.
Уип Авна аа. Бид шууд Ямайкд очоод тэндхийн эмнэлэгт үзүүлье. Амлая. Чиний төлөө хүссэн бүгдийг чинь хийнэ.
Николь Би дахиж хэрэглэмээргүй байна. Болохгүй. Би буцаад гарч чадахгүй, Уип.
Уип Би чамайг хүчээр байлгахгүй. Чамд таалагдахгүй бол, би архинаас гарахгүй бол чи явж болно. Явахыг чинь зөвшөөрнө гэж амлая. Үдээс өмнө явж амжина. Би сайн нисгэгч. Үзэх сайхан зүйлс зөндөө бий. Зүгээр л надтай хамт яваач.
Машинтай эмэгтэй Зүгээр үү, хонгор минь?
Николь Тийм ээ.
Машинтай эмэгтэй За.
Уип Николь. Николь?
Автомат хариулагч Та Уитакерын хор цацлагын онгоцны компанид холбогдлоо. Дуут шуудан үлдээнэ үү. Бид эргээд холбогдоно.
Чарли Хөөе, Уип, сонсож байвал утсаа аваарай. Чарли байна. Сайхан мэдээ байна.
Уип Хүн байна уу?
Чарли Өө! Манай хүн ирлээ! Хөөе!
Хью Ахмад Уитакер. Юуны өмнө танд баяр хүргэе. Өнөөдөр сайхан өдөр байна. Бид яллаа. Манай мэргэжлийн хэлээр бол ёстой хялбар ялалт байлаа.
Чарли Тийм ээ, сонсгол 10 хоногийн дараа товлогдсон. Амаргүй л байх байх. Гэхдээ сайн бэлдээд анхаарлаа төвлөрүүл. Асуултад нь зөв хариул.
Хью Харин тийм. Гэхдээ айх юмгүй болсон. Би Зөвлөлийн гаргасан ослын боломжит шалтгааны тоонд "Бурхны үйлдлийг" албан ёсоор нэмүүлж чадсан. Хардлагыг чамаас өөр тийш нь хандуулсан. Одоо чиний биеийн байдал биш, онгоцны техникийн асуудал л хөндөгдөх болсон.
Уип Гайхалтай. Би аль дээрээс тэрийг хэлээд л байсан юм. Энэ онгоц эвдэрхий байсан.
Чарли Яг үнэн.
Уип Харин миний шинжилгээний хариу яасан бэ?
Хью Өө, тэрийг би зохицуулчихсан. Онгоцонд согтуу байсныг чинь батлах биет нотолгоо байхгүй. Харсан гэрч ч байхгүй.
Уип Тэгвэл яах гэж дуудсан юм? Айлтгүй юм байна шүү дээ.
Хью Нэг жижиг асуудал байгаа юм.
Чарли Онгоц доргиж байснаас болж ундаа тараагаагүй. Гэхдээ гал тогооны хэсгийн хогноос хоёр хоосон архины шил олдсон.
Хью Тийм ээ. Шилэн дээр биет ул мөр байхгүй. Хэн нэгэнтэй холбох ДНХ ч үгүй, хурууны хээ ч үгүй. Гэхдээ бөглөөгүй, бас хоосон байсан. Тэр архийг авах эрхтэй хүмүүс нь зөвхөн нислэгийн багийнхан байсан. Харин Маргарет, Эванс, Камелиа Сатоу гурав ... шинжилгээгээр цэвэр гарсан. Тэгэхээр зөвхөн чи болон ...
Уип Трина Маркес.
Хью Тийм, Трина Маркес.
Уип За. Ойлгочихлоо. Юу гэх гээд байгааг мэдлээ. Гэхдээ инээдтэй юм аа. Хоёрхон шил олдсон гэнэ үү?
Хью Яагаад инээдтэй гэж?
Уип Би гурвыг уусан юм. Нэг нь алга.
Хью Чамтай анх уулзахдаа би ... ямар бүдүүлэг, их зантай, архичин бэ л гэж бодсон.
Уип Өө, тийм үү?
Хью Тийм.
Уип Баярлалаа, Хью.
Хью Гэхдээ би судалгаа хийсэн, ахмад Уитакер. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийг ч сонссон. Үнэнийг хэлэхэд, чиний хийсэн зүйлийг биширч байна. Холбоо болон Зөвлөлөөс арван нисгэгчийг сонгоод нислэгийн симуляторт суулгаад онгоц сүйрэхэд хүргэсэн үйл явдлуудыг яг дуурайлган туршсан. Тэднээс хэдэн нисгэгч онгоцоо аюулгүй газардуулж чадсан гээч? Ганц ч байгаагүй. Бүгд онгоцоо сүйрүүлж доторх бүх хүн амиа алдсан. Харин чи ганцаараа чадсан.
Уип Овоо доо. Би гэртээ харилаа.
Чарли Хөөе, хүлээ, Уип. Ингэж болохгүй.
Хью Ахмад Уитакер, чи эндээс одоо яваад өгөх л юм бол ...
Чарли Сонсооч, анд аа.
Хью шоронд орно. Амийг чинь аврах гээд байна, хараал ид!
Уип Ямар амь? Хараал ид! Надаас болж өөрийгөө битгий зовоо, Хью.
Хью Ахмад Уитакер, Зөвлөлийн энэ сонсгол бол улсын агентлагийн албан ёсны сонсгол. Ойлгож байна уу?
Уип Тийм ээ, ойлгож байна.
Хью Бид тэднийг дутуу үнэлж болохгүй. Одоо ийм байдалтай, ийм баримттай тийшээ орвол бид дуусаа. Өдий хүртэл хийсэн бүхэн маань талаар болно. Надад өөр арга үлдээгүй, ойлгов уу? Одоо бүх зүйл чамаас л шалтгаална. Чарли, зүгээр л түүнийг сүмд цагт нь хүргэж өгөөрэй.
Уип Тийм ээ, сүмд нь цагт нь хүргээрэй! Чарли, архи уулгачихгүйхэн шиг эрүүл байлгаарай. Тэгж байж чиний хараал идсэн холбоог аварч чадна!
Чарли Аан гэж бай, Уип ...
Уип Бас тэр бүдүүн новшийн компанийг! Чамайг хараал идэг Чарли!
Хэвлэл мэдээллийн тагнуул Тэр мөн байна. Тийм ээ, мөн байна.
Уип Юу байна даа?
Диана Чи энд юу хийж байгаа юм?
Уип Би ч бас баяртай байна, Диана. Орж болох уу? Чамайг, Уиллийг яажшуухан байгааг мэдэх гэж л ирлээ. Уилл! Наклз! Яриагүй удсан байтал энэ бүх юм болчихлоо. Тэгээд уулзаад жаахан ярилцъя л гэж бодлоо.
Диана Залгаж байгаад ирээрэй гэж би хэлдэг биз дээ?
Уип Тийм ээ, тийм.
Диана Тийм.
Уип Залгах ёстой л доо. Гэхдээ ... сүүлийн гурван жилд над уруу хэн ч залгаагүй. Мөнгө гуйхаас өөр шалтгаанаар залгаагүй.
Диана Чи уучихсан юм уу?
Уип За, ёстой удсангүй дээ, тийм үү? Арван долоон секунд. Яг арван долоон секунд.
Уип Эрхэм ноёд хатагтай нар аа ...
Диана Одоо явж үз, тэгэх үү?
Уип Хуучин эхнэр Диана Коулман надаас уучихсан уу гэж асуухад яг арван долоон секунд зарцууллаа. Энэ дэлхийн дээд амжилт уу?
Диана Зүгээр л явж үз, Уилл.
Уип Өөрийнхөө мөнгөөр авсан гэрээсээ хөөгдлөө л дөө!
Диана Цагдаа дуудлаа шүү.
Уип Дууд л даа.
Наклз Яв гэж байна шүү!
Уип Уилл Уитакер Жуниор! Сайн уу, хүү минь? Өрхийн тэргүүн болоо юу? Над уруу эргүүлж залгасанд баярлалаа.
Наклз Яв гэж хэлээд байгаа юм биш үү!
Уип Тийм үү? Өрхийн тэргүүн болчихсон юм уу?
Наклз Ээжийг минь уурлуулсан учраас та явах ёстой.
Уип Би аав чинь шүү, мундаг эр минь.
Наклз Та бол архичин. Намайг тавь!
Уип Архичин гэнэ ээ? Чи намайг хэн гэдгийг мэдэхгүй!
Наклз Тийм ээ, мэдэхгүй! Надад хэлээд өг л дөө!
Уип Юу?
Наклз Чи ер нь хэн юм? Чөтгөр ав! Хэн юм бэ? Эндээс тонилж үз! Зайл гэж байна, хараал ид!
Диана Уип, боль! Болиоч! Боль гэж байна!
Уип Би чамд хайртай, хүү минь.
Наклз Зайл гэж байна!
Диана Болиоч! Одоо болно!
Наклз Зайл!
Уип Намайг хүсэхгүй газрыг би мэддэг юм.
Сурвалжлагч эмэгтэй Ахмад Уитакер, олон хүн таныг хэвлэл мэдээллээс хол байлгахыг хичээж байна. Та ямар нэг зүйл нууж байгаа юм уу?
Уип Гэр бүлийг минь тайван байлгахыг хүсье. Одоо бол тохиромжтой цаг биш. Цаг нь болохоор би ... өөрийн зүгээс тайлбар өгнө. Харин одоо бол ... гашуудан эмгэнэх, шархадсан хүмүүсийг асарч тойлох цаг. Баярлалаа.
Сурвалжлагч Нислэгтэй холбоотой олон асуулт байгаа ч бид өнөөдөр хариу авахгүй бололтой. Ахмад Уитакер гэр бүлийг нь тайван байлгахыг эелдгээр хүслээ. Даруухан, баатарлаг эрийн энэ хүсэлтийг хэн бүхэн ойлгох нь ...
Уип Юу байна, Чарли? Надад аюулгүй газар олдсонгүй. Аманда намайг сайхан сэтгэлээр оруулж өгсөн. Баярлалаа.
Аманда Юм уухгүй байсан юм уу?
Уип Үгүй ээ, зүгээр дээ.
Чарли Хэрэггүй ээ.
Уип Гэхдээ баярлалаа. Маш их баярлалаа.
Чарли Чи яачхаад байгаа юм бэ? Тоглоом ч үгүй. Хью сая над уруу залгасан. Чи хуучин эхнэрийнхээ гэрт шал согтуу очсон юм уу? Сэтгүүлчид ирж, цагдаа нар чамайг дагуулж гарсан гэнэ.
Уип Гэхдээ зүгээр ээ. Би харсан. Гайгүй өнгөрсөн.
Чарли Тийм ээ, тийм. Хью мэдээлсэн бүх сувгийг шалгаж үзсэн. Чи хэвийн харагдсан гэсэн. Тэгэхээр асуудалгүй байх.
Уип За, яамай даа. Гэхдээ нэг юм тохиръё ...
Чарли Үгүй, Уип. Уип, тохиролцоод байх юм алга. Өөрийгөө нэг хар даа. Чиний юу хийх, хэлэхийг би мэдэхээ байлаа. Чи тогтворгүй байна. Би л чиний талд байсан. Ганцхан би! Чамайг өмгөөлж хамгаалсаар ирлээ. Одоо болсон.
Уип Чарли, би чадна аа.
Чарли Чи улсын агентлагт байцаалт өгөх гэж байна. Зорчигч тээврийн онгоцыг согтуу жолоодсон хэргээр. Тэр онгоц чинь сүйрсэн! Гэтэл чи уусаар, гуйж дайвсаар байх ч гэж дээ! Яаж явахаараа ийм солиотой, мэдрэл муутай болчихдог юм бэ? Би чамаас айж байна.
Уип За, тэгвэл би танайд байя л даа. Намайг гэртээ байлгаач. Миний бүх байрны гадаа тэд харуулдаж байгаа. Би танайд байж байя л даа. Нөгөө ... юуг хүртэл ... нөгөө ... юу билээ? Сонсгол хүртэл. Гэрээс чинь гарахгүй. Амлая.
Чарли Манай гэрт ууж болохгүй.
Уип Уухгүй ээ. Уухгүй. Уухгүй.
Чарли Ганц хундага ч ууж болохгүй шүү.
Уип Уухгүй ээ.
Чарли Амрыг эрье, Эдмондс.
Эдмондс Амрыг эрье, ноёнтон.
Чарли Уип, энэ бол Эдмондс. Өнөө шөнө энд байна. Асуудал гарвал тэр зохицуулна.
Хью Ахмад Уитакер.
Уип Хью.
Хью Чи сайхан харагдаж байна. Нээрээ шүү.
Уип Баярлалаа. Их баярлалаа. Сайхан байна аа.
Хью Чарли чамайг найман өдөр огт уугаагүй гэсэн.
Уип Есөн өдөр, хоёр цаг, хорин зургаан минут. Гэхдээ тоолж яадаг юм?
Хью За, за. Ийшээ ор доо. Чамд аль болох амар байлгахыг хичээсэн. Болно гэж найдаж байна.
Чарли Сайхан амраад тухлаад байж байгаарай. Стейк захиалаад кино үзэхгүй юу.
Хью Мөрдөн шалгалтын бүх материал, чиний хавтаст хэргийг хуулбарласан. Чамаар тангараг өргүүлж байгаад юу асууж магадгүйг урьдчилан тооцоолоод хал балгүй хариултуудыг бэлдэж бичсэн. Бүгд энэ дотор байгаа. Бас зураг, ярилцлага, мэдүүлгүүд ч бий. Эллен Блок уруу залгаад чамайг ирснийг хэлчихсэн. Бүх юм бэлэн.
Уип Тэр намайг хутгалах болов уу?
Хью Шинжилгээний хариуг хүчингүй болгосонд дургүй нь хүрсэн нь мэдээж. Гэхдээ энэ бол шүүх хурал биш. Тиймээс чамаас асууж болох асуултууд нь хязгаарлагдмал. За юу? Чи чадна аа.
Чарли Сонсгол аравт эхэлнэ. Доод давхарт болохоор есөн цагт эндээ өглөөний цайгаа уучхаад ... Тэгээд ... юу болохыг харъя.
Хью Юу болохыг харъя. Тийм ээ. За, ахмад Уитакер. Өглөө уулзъя.
Уип Баярлалаа. Бас гэртээ байлгасанд баярласан шүү. Гэр чинь ч, гэр бүл чинь ч сайхан байсан.
Чарли Чамаар бахархаж байна.
Уип Надад үнэхээр тус болсон шүү.
Чарли Зүгээр дээ. Тусалсандаа баяртай байна.
Уип За.
Чарли За, өглөө уулзъя.
Уип Тэгье. Нисэхтэй л ижил юм. Хэн бэ? Хүн байна уу?
Чарли Манай залуу яаж байна?
Эдмондс Анир чимээгүй.
Чарли Унтчихсан байж магадгүй.
Хью Харин тийм. Шөнө эмэгтэй хүн өрөөнд нь оруулаагүй биз дээ?
Эдмондс Үгүй, ноёнтон. Хэн ч ороогүй. Өрөөний үйлчлэгчээс өөр хэн ч орж, гараагүй.
Хью За, за.
Чарли Түлхүүр байгаа юу? Хөөе, Уип. Хөөе, анд аа! Уип!
Хью Пээ, хараал ид! Юу болчхов оо?
Эдмондс Ямар сонин юм бэ!
Чарли Юу вэ, энэ чинь?
Хью Тэр хааччихсан юм бэ?
Эдмондс Гэгээн эцэг минь!
Хью Хаана байна? Хаана байна? Хаана байна?
Эдмондс Мэдэхгүй.
Хью Зугтаачихсан юм уу? Новш гэж!
Чарли Хью! Хью! Уип! Хараал ид!
Хью Арай ч дээ. Үхчихсэн юм уу?
Чарли Мэдэхгүй ээ.
Хью Үхчихсэн байна уу?
Чарли Мэдэхгүй ээ.
Уип Тийм ээ, би үхчихсэн! Үхчихсэн!
Эдмондс Түргэн дуудах уу?
Хью Үгүй, үгүй, үгүй. Болохгүй.
Чарли Үгүй.
Уип Хэн хашхичаад байгаа юм бэ?
Чарли Ор уруу нь аваачъя. Алив. Алив. Зүгээр дээ.
Хью Ингээд дуусаа, Чарли. За юу? Бид баларлаа, хараал ид. Тэр биднийг баллачихлаа. Чиний залуу биднийг баллалаа, Чарли.
Чарли Чи үүдэнд очоод хэнийг ч оруулж ирж болохгүй шүү. Үүнийг толгой дээрээ тавь. За, болж байна. Цаг хэд болж байна?
Хью Дөчин таван минут үлдсэн.
Чарли Хэр удаан хүлээлгэж болох бол?
Хью Хүлээлгэх ээ? Эллен Блокийг үү? Тэр биднийг яг хүлээж харагдаач!
Чарли Түүнийг доош аваачих цаад хугацаа нь нэг цаг байх.
Хью Ашгүй дээ. Тэгвэл тэргэнцэр олоод түрээд оруулах юм уу, хараал ид!
Уип Харлинг Мэйс уруу залга, анд аа.
Чарли Харлинг тэргэнцэртэй юм уу?
Уип Кокаинтай.
Хью Кокаин гэнэ ээ?
Харлинг Сайн уу, анд аа? Харлинг Мэйс байна. Нэр маань жагсаалтад бий.
Харлинг Уип. Юу болов, анд минь? Их зовиуртай харагдаж байна даа.
Хью Авчирсанд баяр...
Харлинг Бараанд битгий хүр, банди минь! Нэг алхам ухраад өгнө үү. Си Ло, чи гараад хаалгаа манаж байгаарай. Маш их баярлалаа.
Хью Яв, яв.
Чарли Зүгээр ээ. Яв.
Харлинг Ноёд оо, тэр ширээг суллаад Уипийн өмнө тавиад хажууд нь сандал байрлуул. Юугаа хүлээсэн юм? Надад нэг аяга ус, нэг кредит карт, бас зуун долларын дэвсгэрт хэрэгтэй байна.
Чарли Надад хорь л байна.
Харлинг Тэр ч болно. За, Уип, гадилтай завь чам дээр очиж байна. Надад бас нэг «коко паф» хэрэгтэй.
Чарли Ямар юм аа?
Харлинг Тамхины үзүүрээс нь үл ялиг өвсийг нь гаргаад өгөөч. Ёстой л сонирхогчдын үдэш байна даа. Гадилтай завь ирж байна. Чамд бараг л хүрлээ. За, хонгор минь ... Тэгэхлээр зэрэг ... Эхлээд хоёр удаа багахан сорно. Хоёр талдаа нэг нэгээр нь. Багахан хэмжээгээр биеийг нь дасгая.
Уип За.
Харлинг «Коко паф». Сайн байна. Толгойгоо гэдийлгэ. Залги. Ус! Ус өг, дарга аа, хурдан! Болж байна. Жаахан «коко паф», анд аа. Гадилтай залуу нь хэн бэ?
Уип Чи.
Харлинг Яг үнэн, гадилтай залуу нь би байна. Одоо анхаарлаа төвлөрүүл, том залуу. Галт тэрэг чам уруу ирж байна.
Уип Тийм ээ.
Харлинг Багаар сороорой, том залуу минь. Гадилтай завь ирж байна. Одоо хаана байна?
Уип За, гадилтай завь ирлээ.
Харлинг За, ашгүй. Чамайг юу ч дийлэхгүй, хөгшин өө. Аваргыг юу ч сөхрүүлж чадахгүй. За, та нарын ээлж.
Уип Би ...
Чарли Надад хэрэггүй.
Уип Чөтгөр ав, дахиад нэг сорчихъё. Баярлалаа, анд аа. Новш гэж, би эргэн ирлээ!
Харлинг За, хонгор минь. Хайртай шүү.
Уип Би ч бас хайртай. Хараал ид.
Харлинг За, ноёд оо. Хэн чинь энэ төслийг санхүүжүүлж байгаа билээ?
Чарли 500 доллар гэсэн. Надад 80 орчим л байна. Чамд хэд байна?
Хью Надад байна аа, байна.
Чарли За.
Хью Энийг ав. Чи төлчих.
Чарли Юу?
Хью Төлчих.
Харлинг Баярлалаа. За, тэгэхээр ... энд нэг грамм байгаа. Та нар ав. Мөнгийг нь төлсөн юм чинь. Дараа нь түүнд хэрэг болно. Миний ажил үүгээр дууслаа. Сарны сүүдэртэй талд нь уулзацгаая.
Хью Хамар чинь ... Би түрүүлж ороод ирснээ хэлье.
Чарли Чи чадна аа. Санаж байгаа биз дээ? Уусан эсэхийг чинь асуувал “Санахгүй байна” гэж хэлж болно.
Уип Хөөе, уусан тухайгаа худлаа ярихыг битгий заа! За юу? Би уусныгаа яаж нуухаа сайн мэднэ. Насаараа л уусан тухайгаа худлаа ярилаа.
Эллен Үнэхээр үзэхэд амаргүй бичлэг байна. Албан ёсоор танилцуулъя. Энэ сонсголыг даргалагч Эллен Блок байна. Ахмад Уитакер, өглөөний мэнд.
Уип Өглөөний мэнд. Өглөөний мэнд.
Эллен Энэ бичлэгээс харахад онгоц газар мөргөхөөсөө өмнөхөн харьцангуй тогтвортой хөвж байжээ. Гэвч нислэгийн бүхээгийн бичигч төхөөрөмжүүдээс бидний олж авсан мэдээллээр яг 9 цаг 34 минутад 27 минутын турш асуудалгүй ниссэний дараа транспондер өндрийн алдагдлыг бүртгэсэн байна. Минутад 4,800 футээс илүү хурдтайгаар. Онгоцны хамар огцом доош чиглэсэн байдалд орсон гэсэн үг. Дараа нь, 9 цаг 42 минутад, бичлэгийн мэдээллээр онгоцыг эргүүлэх шийдвэр гаргажээ. Манай Зөвлөлөөс хөдөлгөөнт дүрст загварчлал бэлтгэсэн. Одоо та бүхэнд үзүүлье.
Уип Онгоцыг хөмрүүлнэ, за юу?
Кен Хөмрүүлж яах гэж байгаа юм?
Уип Энэ уналтыг зогсоохын тулд тэгэхээс өөр аргагүй! Маргарет, хүүг чинь хэн гэдэг билээ?
Маргарет Тревор.
Уип "Тревор, би чамд хайртай" гэж хэлээрэй.
Маргарет Юу?
Уип Хар хайрцаг. "Тревор, би чамд хайртай" гэж хэл.
Маргарет Тревор, би чамдаа хайртай. Сайн хүү байгаарай. Ээж нь чамдаа хайртай.
Уип За, эхэллээ. Удирдлагыг би авлаа.
Кен Өө, ертөнцийн эзэн бурхан минь!
Уип За, Эванс, хаалтууд!
Кен Хаалтууд!
Уип Хурд сааруулагч!
Кен Хурд сааруулагч!
Уип Маргарет! Хүч нэм!
Уип Дугуйг хураа.
Кен Хураалаа! Бурхан минь, бид буруу харж байна!
Уип Бид нисэж байна. Сонс, тогтворжлоо. Ингээд өндрөө барьж чадна.
Нислэгийн удирдлага СаутЖет 227, Атланта төв. Таны байршлыг харж байна.
Уип Дахин ... бид урвуу харсан.
Нислэгийн удирдлага СаутЖет 227, урвуу харсан гэж хэлэв үү?
Эллен Энэ бичлэг эмгэнэлтэй бас сэтгэл хөдөлгөм байлаа. Би нисгэгчийн бүхээгийн бичлэгээс энэ хэсгийг сонгосон нь 227-р нислэгийн үеэр болсон чухал мөчийг тодруулах гэсэн юм. Та “Онгоцыг хөмрүүлнэ. За, эхэллээ. Удирдлагыг би авлаа” гэж хэлсэн. Та онгоцыг урвуулах шийдвэрийг ухамсартайгаар гаргасан. Онгоцыг буруу харуулахаар шийдсэн. Зөв үү?
Уип Ухамсартай шийдвэр байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ ... Зөнгөөрөө л тэгсэн байх.
Эллен Таныг тийм шийдвэр гаргахад юу нөлөөлсөн бэ?
Уип Санахгүй байна.
Эллен Мөрдөн шалгалтын дүгнэлтээс эш татъя.
“9 34-өөс 9:42 хүртэлх онгоцонд болсон үйл явдлууд нь зориг болон гайхалтай чадварыг илтгэнэ Онгоцыг эргүүлснээр ахмад Уитакер уналтыг зогсоож онгоцыг тэгшилсэн. Ингэснээр хүн ам суурьшсан газраас онгоцыг холдуулж задгай талбайд ослын буулт хийх боломж бүрдүүлжээ” гэж бичжээ.
Уип Би төмөр цохих чанга чимээ сонссон. Онгоцны хамар огцом доошилсон. Удирдлагагүй болсон.
Эллен Тийм ээ. Энэ нь туслах нисгэгч Эвансын мэдүүлэгтэй тохирч байна. Нэг юм зүйл үзүүлье. Юу ч гарахгүй байна. Удирдлага ажилладаггүй ээ. Уучлаарай. Босоод гараараа хийе. Энэ бол сүүл хэсэгт байрладаг эрэгт гол. Хэвтээ тогтворжуулагчийг хөдөлгөдөг эд анги юм. Үүнийг өндрийн жолоо ч гэдэг. Энд харж байгаачлан энэ эргийн эрээс бараг бүрэн элэгдсэн байна. Энэ эд ангийг 2011 оны нэгдүгээр сард засвар үйлчилгээний үеэр солихыг зөвлөсөн ч огт солиогүй. Түүнээс хойш дахин 1,200 цаг ниссэн байна. Эцэст нь эвдэрчээ. Манай мөрдөгчид дараах дүгнэлтэд хүрсэн. Эрэгт гол хугарч өндрийн жолоо нэг байрлалд гацсан байна. Өөрөөр хэлбэл, доош чиглэсэн байрлалд гацсан. Үүний улмаас онгоц огцом доошлох болсон. Манай тайланд бичсэнээр, өндрийн жолоо ажиллагаагүй болсон нь “сүйрлийн хэмжээний гэмтэл бөгөөд онгоцыг хэвийн байдалд оруулах магадлал тун бага, тогтвортой нислэг хийх боломжгүй болгосон” гэжээ. Ноён Уитакер, ослын өмнөх өдрүүд болон ослоос өмнөх хэдэн цагийн талаар ярилцъя. Гэхдээ эхлээд тангараг өргөснийг тань сануулъя. Өнөөдөр энд мэдүүлсэн аливаа зүйл нотлох баримт болгон ашиглагдаж болно. Цаашдын сонсгол эсвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч мөн адил. Та үүнийг ойлгож байна уу? Ахмад Уитакер, хариултаа амаар хэлнэ үү.
Уип Уучлаарай. Тийм ээ, ойлголоо.
Эллен Ослоос өмнөх гурван өдөрт буюу аравдугаар сарын 11-ний мягмар гараг, 12-ны лхагва гараг эсвэл 13-ны пүрэв гарагт та архи эсвэл согтууруулах үйлчилгээтэй өөр зүйл хэрэглэсэн үү?
Уип Үгүй, хэрэглээгүй.
Эллен Ослын өглөө аравдугаар сарын 14-ний баасан гарагт та согтууруулах ундаа юм уу ажил үүргээ гүйцэтгэх чадварт нөлөөлөх химийн бодис, мансууруулах зүйл хэрэглэсэн үү?
Уип Үгүй, хэрэглээгүй.
Эллен Ноён Уитакер, та одоо эсвэл урьд өмнө нь архинаас хамааралтай болох, архинд донтох юм уу мансууруулах бодист донтож байсан уу?
Уип Үгүй.
Эллен За, ноён Уитакер. Бараг л дуусаж байна. Нислэгийн эхэн үед хүчтэй доргилтын улмаас та онгоцны үйлчлэгчдээс ундааны үйлчилгээг цуцлахыг хүссэн. Зөв үү?
Уип Тийм ээ, зөв. Би ундааны үйлчилгээг цуцалсан.
Эллен Манай мөрдөгчид гал тогооны хогийн савнаас нэг удаагийн хоёр жижиг архины шил олсныг та мэдэж байна уу?
Уип Тийм ээ, мэднэ.
Эллен Онгоцонд ундааны тэргэнцэрт хүрэх боломжтой багийн таван гишүүн байсан. Ослоос хойш нэг цаг хүрэхгүй хугацаанд тэднээс тус бүрээс нь цусны дээж авсан. Танаас, туслах нисгэгч Эвансаас, онгоцны үйлчлэгч Маргарет Томасоноос, мөн нас барсных нь дараа Камелиа Сатоугаас болон Катерина Маркесаас дээж авсан. Согтууруулах ундааны шинжилгээ хийхэд гурван хүний хариу сөрөг гарч нэгийнх нь шинжилгээг техникийн шалтгаанаар хүчингүй болгосон. Харин нэг хүнийхээс архи илэрсэн. Цусан дахь спиртийн хэмжээ 0.17 хувь байжээ. Та үүнийг мэдэж байгаа юу?
Уип Одоо л мэдэж байна.
Эллен Хатагтай Маркес таны хамтран ажиллагч байсан төдийгүй ажлаас гадуур ч танил байсан. Зөв үү?
Уип Ажлаас гадуур уу? Үгүй, бараг үгүй.
Эллен Хатагтай Маркес архины асуудалтай байсныг та мэдсэн үү?
Уип Үгүй.
Эллен Та түүнийг хэтрүүлэн ууж байхыг харж байсан уу?
Уип Үгүй.
Эллен Тэр архины донтолтоос эмчлүүлэхээр хоёр удаа хэвтэж байсныг мэдсэн үү? Хамгийн сүүлд 16 сарын өмнө, зардлыг нь СаутЖет нислэгийн компани даасан.
Уип Үгүй, мэдээгүй.
Эллен Таны бодлоор, Катерина Маркес тэр нислэгийн үеэр архи уусан уу?
Уип Асуултаа давтаж болох уу?
Эллен Таны бодлоор Катерина Маркес тэр нислэгийн үеэр архи уусан уу?
Уип Уучлаарай, миний юу гэнэ ээ?
Эллен Таны бодлоор, ахмад аа. Ганцхан түүний шинжилгээ энэ сонсголд нотлох баримтаар хүлээн зөвшөөрөгдөж байгаа бөгөөд тэр шинжилгээгээр архи илэрсэн учраас таны бодлоор Катерина Маркес онгоцонд байсан тэр хоёр жижиг шил архийг уусан уу?
Уип Бурхан минь, надад туслаач.
Эллен Уучлаарай, ноён Уитакер, сая дуулдсангүй. Та юу гэсэн бэ?
Уип “Бурхан минь, надад туслаач” гэсэн юм.
Эллен За, одоо асууж байгаа нь таны бодлоор ...
Уип Миний бодлоор ... Трина тэр архийг ... уугаагүй.
Эллен Уучлаарай, ноён Уитакер ...
Уип Тэр хүүгийн амийг аварсан. Тэр ...
Эллен Ахмад Уитакер, чанга ярина уу.
Уип Трина Маркес тэр архийг уугаагүй. Учир нь би өөрөө уусан юм.
Чарли Ямар чөтгөр нь? Эсэргүүцэж байна!
Ажилтан Суугаарай, ноёнтон. Та сууна уу.
Чарли Ахмад Уитакер үгээ буруу хэлчихлээ.
Уип Тэр архийг би уусан.
Чарли Та сонсохгүй байна уу? Би эсэргүүцэж байна гэлээ!
Ажилтан Суугаарай, ноёнтон. Энэ бол шүүх хурал биш.
Чарли Гэхдээ л би эсэргүүцэж байна!
Уип Онгоцон дээр би архинуудыг би уусан.
Эллен Ахмад Уитакер, ослоос өмнөх гурван шөнө буюу аравдугаар сарын 11 ...
Уип Аравдугаар сарын 11, 12, 13, 14-ний өдрүүдэд би согтуу байсан. Тэр өдрүүдэд бүгдэд нь уусан. Би уусан. Хэтрүүлэн уусан.
Эллен Осол болсон өдрийн өглөө ...
Уип Би согтуу байсан. Би одоо ч согтуу байна. Яг одоо согтуу байна, хатагтай Блок. Учир нь би архины хамааралтай. Тэгээд л ... би дуусгавар болсон. Бүх зүйл төгссөн. Насан туршдаа худлаа ярьсаар хязгаартаа хүрсэн мэт ... санагдсан. Дахиад ганц ч худал хэлж чадаагүй. Би мулгуу байх аа. Дахиад ганц худлаа хэлчихсэн бол ... тэр бүх балиар асуудлаас мултарч, нисгэгчийн эрхээ, өөрөөрөө бардамнах хуурамч мэдрэмжээ хадгалж үлдэх байлаа. Хамгийн гол нь, энд хоригдохоос зайлсхийж болох байв. Та нар шиг сайхан хүмүүстэй сүүлийн 13 сар энд хоригдохгүй байх байлаа. Гэхдээ би энд байна. Цаашдаа дор хаяж ... дөрөв, таван жил энд байна. Тэгэх нь ч зөв. Би олон нийтийн итгэлийг алдсан. Тэгсэн. Шүүгч надад тэгж тайлбарласан. Намайг олон нийтийн итгэлийг алдсан гэж. Нисгэгчдийн холбоо үнэмлэхийг минь хураасан. Тэр нь ч зөв. Би дахиж онгоц нисгэхээсээ өнгөрсөн. Үүнтэй би эвлэрсэн. Энэ бүхний талаар би хангалттай их бодсон. Ном бичиж эхэлсэн. Хайртай хүмүүсээ алдсан айл бүрд захидал бичсэн. Зарим нь уучлал гуйхыг минь сонсож чадсан. Зарим нь хэзээ ч сонсохгүй. Өөр хүмүүсээс бас уучлал гуйсан. Надад туслах гэж оролдсоор ирсэн бүх хүнээс. Даанч би... хэнийг ч сонсохыг хүсээгүй. Эхнэрээс минь авахуулаад ... хуучин эхнэр минь ... бас хүү минь. Харамсалтай нь түрүүн хэлсэнчлэн зарим нь намайг ... хэзээ ч уучлахгүй. Зарим нь уучилна. Гэхдээ ядаж л би эрүүл байна. Үүний төлөө Бурханд баярладаг. Талархаж явдаг. Шоронд хоригдож буй хүн ингэж хэлэхээр ёстой тэнэг сонсогдох байх. Гэхдээ би амьдралдаа анх удаа эрх чөлөөтэй байна.
Харгалзагч Уитакер! Чам дээр хүн ирж. 40 минут шүү.
Уип За. Хүүгээ санасан шүү. Юу байна даа?
Наклз Нам тайван.
Уип Сайхан харагдаж байна. Алив, суу л даа. Гэнэтийн бэлэг боллоо шүү. Миний явуулсан бэлгийг авсан уу?
Наклз Тийм ээ.
Уип Тийм үү?
Наклз Авсан.
Уип Таалагдсан уу?
Наклз Таалагдсан.
Уип Ашгүй дээ. Ээж нь яаж байна?
Наклз Өө, дажгүй ээ. Коллежийн зөвлөх маань танаас ярилцлага аваарай гэсэн юм.
Уип Надаас уу?
Наклз Тийм. Би коллежуудад элсэх өргөдлийнхөө эсээнүүдийг бичиж байгаа.
Уип Мундаг.
Наклз Тэгээд таны тусламж хэрэгтэй байна.
Уип Хүүдээ туслалгүй яах вэ.
Наклз За, миний бичих ёстой эсээний маань нэр нь: “Миний хэзээ ч уулзаж байгаагүй хамгийн сонирхолтой хүн”.
Уип За.
Наклз За тэгвэл ... Та хэн бэ?
Уип Сайхан асуулт байна.
TRAILER
Уип: Өглөөний мэнд, Трина.
Трина: Өглөөний мэнд, ахмад Уитакер.
Маргарет: Онгоцонд байгаа 102 хүний жагсаалт.
Уип: Бүгдийг нь суудалд нь суулгая. Бид хөдлөхөд бэлэн байна.
Чарли: Бие чинь яаж байна, Уип? Чи тэр дээр гайхалтай маневр хийсэн бололтой дог шүү. Олон хүний амийг аварчээ.
Уип: Бид огцом доошилж байна!
Кен: Миний тал хяналтгүй болжээ.
Маргарет: Бид унаж байна уу?
Уип: Бүгд ослын байрлалд орох хэрэгтэй.
Чарли: Тэр онгоцыг буулгасан чинь жинхэнэ гайхамшиг байсан.
Кен: Дан байшин харагдаж байна!
Уип: Эванс! Намайг сайн сонс. Хамрыг доош нь чиглүүлж тохируулаарай. Онгоц гучин мянган футийн өндөрт эвдэрсэн. Онгоцыг хөмрүүлнэ, за юу?
Кен: Хөмрүүлж яах гэж байгаа юм?
Уип: Бэлэн үү? За, эхэллээ.
Харлинг: Миний нэр жагсаалтад байгаа, хонгор минь. Энд баахан галзуу сэтгүүлчид ирчхэж. Чи жинхэнэ рок од болжээ, хөгшин өө. Чи амьдралдаа дахиж хэзээ ч архины мөнгө төлөхгүй нь лав.
Нэвтрүүлэгч: Ахмад Уитакер бол жинхэнэ Америк баатар.
Чарли: Энэ бол Хью Лэнг. Чикагогоос ирсэн хуульч.
Уип: Яагаад хуульч авчирсан юм бэ?
Хью: Ослын орой цус авсныг санахгүй байна уу? Таны цусанд согтууруулах ундаа илэрсэн байна. Бүх насаар хорьж ч магадгүй.
Чарли: Үндэсний Зөвлөлийн сонсгол 10 хоногийн дараа болно.
Хью: Таныг одоо маш нарийн ажиглаж байгаа.
эм: Та ямар нэг зүйл нууж байгаа юм уу?
Хью: Намайг буудах гэж байна уу? Би орж болох уу?
Уип: Ор л доо. Дотогш ороод буудъя.
Хью: Энэ бол Бурхны үйл хэрэг.
Уип: Хэний Бурхан ийм юм хийдэг байна аа?
Эллен: Манай мөрдөгчдийн дүгнэлт бол техникийн асуудал.
Хью: Холбоо болон Зөвлөлөөс арван нисгэгчийг нислэгийн симуляторт суулгаад бүх үйл явдлуудыг дуурайлган туршсан. Бүгд онгоцоо сүйрүүлж бүх хүн үхсэн. Харин чи ганцаараа чадсан.
Тревор: Та ээжийг минь аварсан.
Эллен: Одоо ослын өмнөх өдрүүдийн талаар ярилцъя.
Уип: Маш хүнд байна.
Наклз: Чи ер нь хэн юм?
Уип: Би нислэгийн өмнөх шөнө уусан.
Карр: Уитакер шоронд орно гэдгээ мэдэж байгаа юу?
Хью: Миний үйлчлүүлэгч шоронд ордоггүй юм, ноён Карр.
Маргарет: Худлаа шүү дээ, Уип. Худлаа.
Хью: Амийг чинь аврах гээд байна!
Уип: Ямар амь?
Кен: Ямар ч тийрэлтгүй боллоо!
Уип: Мөргөлтөд бэлд! Тэр онгоцыг миний газардуулсан шиг газардуулж чадах хэн ч байхгүй.
Дэлгэц дээрх бичиг: “Киноны нэр”
Back to episodes Go home