Reawaken Man

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 29

Нэр:  Reawakened Man 23/10/2026                        Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Гарчиг: Дахин амилсан эр

Хван - эрэгтэй, 30 настай, Рэд нэртэй, ажилгүй, толгой сайтай, дахин амилах хүчтэй

Хёнсог - эрэгтэй, 55-60 настай, Япон нэр нь Хироши, Доктор 04 гэж дууддаг, Ерин гэх охинтой

Ёнха - эрэгтэй, 35-40 настай

Блэк - эрэгтэй, 30 настнай, хүмүүсийг хүссэнээрээ удирдах чадвартай

Ерин - эмэгтэй, 15-18 настнай, сурагч, Хёнсогийн охин, Хваны дүү

Зета- эрэгтэй, 40-45 орчим настай, Ноагийн захирал, Америк хүн

Жейсон - эрэгтэй, 35-40 орчим настай, Зетагийн баруун гар, Америк хүн

Мижү - эмэгтэй, 35-40 орчим настай, Доктор 05 гэж дууддаг

 

 

 

 

 

 

Текст: ЛОТТЕ ЭНТЕРТЭЙНМЕНТ ТОЛИЛУУЛЖ БАЙНА. ЮУН ФИЛЬМ ПРОДАКШНЫ БҮТЭЭЛ СУПЕРФИКШН, ВАИЛА БКОРПОРАЦИ, СТУДИО НУНГИЛТЭЙ ХАМТРАН БҮТЭЭВ.

Хван:  Энэ цус нөж болсон хүн бол би.   Сок Хван гэдэг.   31 настай.   Амьдралдаа юу ч хийж бүтээж чадалгүй, ингээд л бүх зүйл дууслаа гэж бодсон.   Гэтэл... би үхээд...   дахин амилсан.

Ерин: Яг юу хийгээд байгаа юм бэ?

Хван: Нэг юм хийж байна аа, баяртай.

Ерин: Өөртөө их итгэлтэй байх шив, айн?

Хван: Хүн болгонд амьдралын хэв маяг гэж бий. Би тоглохыг хүсдэггүй, сонирхолгүй байдаг!

Ерин: Тийм дээ, өөрийнхөө хүссэн бүх зүйлээ хий. Битгий хоол идээрэй, гарч ирээд үзээрэй!

Хван: Хөөе, өглөөний цайг...

Текст: ШАЛГАЛТЫН ҮНЭМЛЭХ

Хёнсог: За, сайхан хооллоорой.

Хван: Баярлалаа.

Текст: ЯРИЛЦЛАГА АМЖИЛТТАЙ ӨГӨХ УРЬДЧИЛСАН БЭЛТГЭЛ

Хёнсог: Ерин аа, ахыгаа яагаад байгаа юм бэ? Сандралгүй өөртөө итгэлтэй хариулаарай. Гэхдээ... заавал ажилд орох хэрэг байна уу?

Хван: Юу яриад байгаа юм бэ? Ах аа, энэ хүн шүү. Хүн ажил хийх ёстой. Ажил хийж байж л хүн гэдгээ нотолно. Нэг, хоёр, нэг, хоёр...

Ерин: Батлаач дээ, тэгээд.

Хёнсог: Ерин аа!

Ерин: Дандаа л намайг загнах юм.

Хван: Би идээд болчихлоо. Хэтэрхий их сандрал идчихлээ.

Хёнсог: Ерин аа, чи яагаад дандаа ахдаа бууж өгдөггүй юм бэ? "Буулт хийж амьдар" гэж аав нь хэлдэг биз дээ?

Ерин: Дахиад л... "Буулт хийж амьдар, хүмүүсийн нүдэнд бүү өрт, тэвчиж амьдар" бид нар ер нь ямар буруу юм хийсэн юм бэ?

Хван: Энд удаад 100 хувь тэнцэнэ.

Ерин: Хэн нотлох юм?

Хван: Зүүд зүүдэлсэн чинь бааснаас аймаар том яст мэлхий гарч ирсэн. Тийм зүүд өмнө нь нэг зүүдэлсэн. Их сургуульд тэнцэж байхдаа. Тэр үеийнхээс баас, яст мэлхий нь хамаагүй том.

Ерин: Баас, яст мэлхий хэн хэрэгтэй юм бэ? Зүгээр тэнцэж үз. Дунд нь огцом зан гаргачхав.

Хван: Ойлгосон.

Ерин: Өөртөө битгий их дарамт өг өө. Өөртөө итгэлтэй, за юу?

Хван: Амжилт!

Хёнсог: Эрт ирээрэй.

Хван: Ор оо, ор! Хөөе, хамт явъя аа!

Ерин: Битгий дагаад бай!

Хван: Ах албаар надад илүү сайн хандаж байгаа юм аа. Хараад анзаардаггүй юм уу?

Ерин: Хэн мэдэхгүй гэж? Гэхдээ л би төрсөн охин нь биз дээ! Ядаж тэнцүү хандах хэрэгтэй шүү дээ.

Хван: Хөөе, төрүүлж өсгөх, өсгөж хүмүүжүүлэх  хоёр адилхан шүү. Хатуу үгтэй юм аа.

Текст: ТАНЫ ӨРГӨДЛИЙГ ШАЛГАЖ ҮЗЛЭЭ. ТА ТЭНЦСЭНГҮЙ.

Ерин: Юу юм?

Хван: Спам.

Ерин: Дахиад л уначхаа юу?

Хван: Арай гэж Сөүлд их сургуульд төгсөж байхад яагаад тэнцдэггүй байна аа? Бэлтгэл!

Ерин: Өөрийгөө танилцуул.

Хван: “Чулуу” Сок, “гялалзах” Хван, Сок Хван байна. Чулуу ч гэлээ тэнэг бол биш. TOEIC 900 оноотой, Солонгосын түүх...

Ерин: Түвшин 1, түвшин 1.

Хван: Багаасаа спортоор хичээллэсэн болохоор биеийн хүчний ажилдаа сайн.

Ерин: Ингээд үзээрэй.

Хван: За!

Ерин: Бусад өргөдөл гаргагчид дадлага хийсэн туршлагатай юм байна. Харин танд алга.

Хван: Шинэ ажилтан шалгаруулаагүй гэж үү? Яагаад туршлага хэрэгтэй гэж?

Ерин: Асуултаар хариулахаа боль гэж хэлсэн биз дээ?

Хван: Ойлголоо, ойлголоо, ойлголоо.

Ерин: Ажил дээр нэг ажилтан дээрэлхүүлж байв. Та үүнийг мэдвэл яах байсан бэ?

Хван: Их ноцтой асуудал байна. Тэр хүн нь захирал байсан ч хамаагүй, хайж олоод заавал алах болно.

Ерин: Ах аа, та яагаад тэнцдэггүй гэдгээ мэдэх үү?

Хван: Мэдэхгүй байна аа.

Ерин: Хэтэрхий өөртөө итгэлтэй.

Эмэгтэй 1: Пак Жүнсо?

Эрэгтэй 1: За.

Эмэгтэй 1: Ким Хери?

Эмэгтэй 2: За.

Эмэгтэй 1: Сок Хван? Сок Хван?

Хван: За!

Эмэгтэй 1: Жон Жинү?

Эрэгтэй 2: За.

Эмэгтэй 1: У Жүён?

Эрэгтэй 3: За.

Эрэгтэй 4: Шалгалтын үнэмлэхээ зөв харуулаарай.

Хван: Юу?

Эрэгтэй 4: Шалгалтын үнэмлэхээ зөв харуул.

Ёнха:  Чи л балиар ааштай байхгүй юу.

Хван: Яагаад? Би буруу зүйл хэлсэн гэж үү? Тэр чинь худалдааны компани болохоос айдолын шалгаруулалт юм уу? Яахаараа ярилцлагад ирсэн хүнийг дуулж, бүжиглэ гэж байгаа юм бэ?

Ёнха: Хажуугийн хүнд чинь хэлсэн гэсэн биз дээ? Яагаад тэр хүний өмнөөс бухимдсан юм бэ? Сок Хван аа, чи маргааш, нөгөөдөр 32 хүрлээ. Завтай, чөлөөтэй байх цаг биш шүү. Чи ч ёстой хурдан юм аа. Эгч ээ!

Эмэгтэй 3: За?

Ёнха: Энэ хүнд нэг хормогч өгөөч?

Эмэгтэй 3: За аа.

Хван: Хэрэггүй ээ, асгасан ч яадаг юм. Зүгээр идэцгээе.

Ёнха: Галзуу амьтан минь, наадах чинь миний хослол! Өмсмөөргүй байвал нүцгэлээд идэхгүй юу.

Эмэгтэй 3: Энэ хормогч.

Хван: Баярлалаа.

Ёнха: Сок Хван аа, хамгийн ичмээр нь юу гээч.

Хван: Хормогч уу ?

Ёнха: Анхан шатны ажилд ороход хэтэрхий хөгшин, туршлага шаардсан ажилд ороход хангалттай туршлагагүй. Шинээр сурахад оройтсон, цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрдөг нас. Хамгийн ичмээр зүйл нь юу ч хийгээгүй 30 нас. Чи яг одоо өөрчлөгдөх насан дээрээ байна.

Хван: Хүн харвал хоёр ээлжийн бага цалинтай таныг  үнэхээр амжилтад хүрсэн гэж бодохоор байна.

Ёнха: Золиг минь ахдаа ингэж үнэнийг хэлж байгаа чинь сэтгэл өвдмөөр байна шүү. Ким менежер муу нохойн гөлөг.

Хван: Ярилцлага авагч бүжиглээд бүдрээсэй.

Ёнха: Нохойн гөлөг... Менежер ээ, та байсан юм уу?

Ким менежер: Жон Ёнха аа! Хөөе, энэ нөгөө сая миний ярьдаг... бүжгийн машин!

Ёнха: Энд жаахан...

Ким менежер: Бүжиглэчих ээ. Бүжиглэвэл дараа сар чамайг Вьетнам дагуулж явна шүү.

Ёнха: Нээрэн үү? Хөгжим өгч болох уу?

Хван:  Ёнха ах өрөвдөлтэй харагдсан ч, нөгөө талаар биширмээр байлаа.   Бүгд тэгж хүчээр инээж, дуусаад нэг шил шар айраг ууж,    тэвчиж амьдардаг байх даа.   Атаархмаар юм.

Эмэгтэй 4: Баяртай!

Эмэгтэй 5: Баярлалаа, баяртай.

Хван:  Яагаад надад энэ тийм хэцүү байдаг юм бол?

Текст: ДАХИАД Л ХЭРЭГ ТАРИА ЮУ? ХЭРЭГ ТАРИВАЛ АЛНА ГЭЖ ХЭЛСЭН БИЗ ДЭЭ? ЯАГААД БИЧИХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? ЗҮГЭЭР ҮҮ?

Хван: Би ирлээ. Юу вэ? Завсарлага! Завсарлага! Завсарлага! Мөнгөнөөс болсон юм уу? Ойлголоо. Амь авраарай!

Зохицуулагч эр 1:  Цогцсыг зайлуулж,   байг бааз руу авч яв.

Хван: Юу вэ? Юу болсон юм бол? Байз... Бодоорой, бодоорой. Гахайн арьс шардаг газар очоод... Хан мөрөн ороод... Би дахиж архи уувал ялаанаас өөрцгүй амьтан шүү. Хаана байгаа юм бэ?

Хван: Би ирлээ. Бүгд хаана байна аа?

Текст: ЁНХА АХ

Хван: Дажгүй харьсан уу, бүжгийн машин?

Ёнха:  Хаана байгаа юм бэ?

Хван: Хаана байх вэ дээ? Гэртээ л байна шүү дээ. Ах аа, гэхдээ би...

Ёнха:  Хөөе, чи ер нь ухаантай байна уу? Гурван хоногийн турш сураггүй байлаа.

Хван: Энэ нөхөр чинь бүжиглэсээр байгаад галзуурчихаа юу?

Текст: ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10, ПҮРЭВ ГАРАГ

Ёнха: Ахтай хамт байна уу?   Ерин гэртээ ирсэн чинь гэр нь бүхэлдээ эмх замбараагүй,   хэн ч байхгүй болохоор айгаад  фитнесс дээр ирсэн.   Чи ер нь гурван хоногийн турш юу хийсэн юм бэ?   Цагдаад мэдэгдэхээр хэн ч ирэхгүй, харин чи утсаа авахгүй.

Хван: Ерин одоо хаана байна?

Ёнха:  Хичээл нь тарах болсон юм биш үү?   Хөөе, юу болсон юм бэ? Ямар нэгэн юм болсон юм уу?

Зохицуулагч эр 1:  Ямар новш нь вэ?

Зохицуулагч эр 2:  Юу вэ?   Цогцсыг зайлуулсан гээгүй билүү?

Текст: ХВАН

Хван: Ах аа, би бүүр... Хэн бэ? Наана чинь хаана юм?

Зохицуулагч эр 1:  Би байна.   Энд их сонирхолтой нөхцөл байдал үүслээ.

Зохицуулагч эр 2: Нөгөө газарт уу?

Зохицуулагч эр 1: Тийм ээ.

Зохицуулагч эр 2:  Биднийг очтол дугаар дөрвийг харж байгаарай.

Хван: Хүн хулгайлагдчихлаа. Үнэхээр хачин өдөр байна шүү. Ах аа, энд бууя, энд. Юу вэ? Цагдаа ирээгүй юм уу? Ямар шарсан тахиа захиалсан биш дээ. Жаниханева зочид буудлын 1704-р өрөөнөөс залгаж байна. Тэсрэх бөмбөг суурилуулчихсан байгаа. Бараг 10 минутын дараа дэлбэрэх байх.

Эмэгтэй 6:  Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна...

Хван: Ах аа... Наадах чинь жинхэнэ буу юм уу?

Эрэгтэй 5: Нэг сэжигтэй хүн бейсболын цохиур бариад орсон.

Жейсон:  Саад болсон бүхнийг устга.

Зохицуулагч эр 1:  Итгэлтэй байна уу?   Түүнийг устга.

Хван: Юу вэ?

Эрэгтэй 6: Жаниханева зочид буудлаас ярьж байна!

Хван: Хөөх, новш гэж! Ах аа, та зүгээр үү?

Цагдаа 1: Цагдаа байна! Битгий хөдөл! Буугаа буулга!

Хван: Энэ новшуудыг бүгдийг нь барь!

Цагдаа 1: Буугаа буулга!

Хван: Юу? За! Ах аа... Юу болоод байгаа юм бэ?

Жейсон:  Та энд байсан юм уу?

Блэк:  Тэгэхээр Хирошиг алдчихсан гэсэн үг үү?

Жейсон:  Хироши гэхээсээ илүү...  бид Рэдийг олчих шиг боллоо.  Шалгах хэрэгтэй ч гэлээ,  нөгөө талаас түүнийг амилж байхыг харсан гэрч байна.  Зета таныг дуудаж байна.

Блэк:  Та намайг дуудсан уу?

Зета:  Сонссон биз дээ?

Блэк:  Хироши, Рэд хоёр хамт байгаа гэж үү?

Зета:  Санаж яваарай,  энэ бол бурхны өгч буй боломж.  Рэдийг эргүүлж авч ирэх нь чухал ч,  Хирошиг ч гэсэн манай төсөлд зайлшгүй чухал хүн.  Тэр Рэдийг бүтээсэн,  үүнийг дуусгахад тэр хэрэгтэй.

Блэк:  Рэд, Хирошиг хоёрыг  заавал авч ирэх болно.

Зета:  Блю та хоёрын төлөө.  Хүн төрөлхтний төлөө.  Рэдийн Солонгос дахь байршлыг тогтоо.

Оператор:  Шалгаж байна.

Хван: Ухаантай бай. Ухаантай бай, ухаантай бай. Ухаантай бай, ухаантай бай.

Жейсон:  Сөүлийн шөнийн үзэмж гайхалтай шүү.  Нотлох баримт?

Зохицуулагч эр 1:  Эхлээд миний хүмүүсийг зохицуулж өгнө үү.

Жейсон:  Тэднийг тавьж болно.  Болчихлоо.  Рэдийн одоогийн байршил?

Зохицуулагч эр 1:  Цогцос хадгалах байр.  Энэ чинь докторыг олж өгсний хөлс байна.  Мангасын тооцоог тусад нь хийх хэрэгтэй.

Жейсон:  Яг үнэндээ өөрийн чинь хийсэн ажилд жаахан сэтгэл гонсойж л байна.  Салбартаа нэр хүнд сайтай болохоор их өндөр хүлээлттэй байсан юм.

Зохицуулагч эр 1:  Мөнгөний төлөө нэр хүндээ эрсдэлд оруулахгүй шүү.

Блэк:  Болж байна.  Тохирлоо.  Гэхдээ "Мангас" гэсэн үү?  Алив ээ...

Жейсон:  Яаж байгаа чинь энэ вэ?

Хван: Хөөе, өнөөдөр хэдэн бэ?

Эмэгтэй 7: 13.

Хван: 13? 12, 13... Галзуурах нь ээ. Ах аа... Ерин зүгээр биз дээ? Та бас бэртээгүй биз? Тэр новшууд хэн юм бэ?

Хёнсог: Зүгээр үү?

Хван: Ах аа, би үхэх өвчин туссан байх аа. Толгой аймаар өвдөж байна.

Хёнсог: Хэсэгтээ тэгэх байх аа. Дэлгэрэнгүй зүйлийг дараа тайлбарлаж өгье.

Хван: Үхэх нь ээ, үхэх нь...

Хёнсог: Энд сууж байгаарай. Машин аваад ирэх болохоор ирэхээр гарч ирээрэй, за юу? Хван аа!

Хван: Би эмнэлэгт эмчилгээ хийлгэх хэрэгтэй байх аа. Ерин яасан юм бэ? Хамт явахгүй юм уу?

Хёнсог: Еринд санаа зоволтгүй ээ.

Хван: Ах аа, яг юу болоод байгааг надад удаанаар тайлбарлаад өг.

Хёнсог: Миний хэлэхийг сайн сонс. Сөүл өртөөний хадгалах шүүгээ. Нууц үг нь чиний төрсөн өдөр шүү.

Хван: Юу яриад...

Хёнсог: Зүгээр үү?

Блэк:  Уулзаагүй удсан байна шүү,  Доктор оо? Чи байх нь ээ? Рэд.

Хван: Юу вэ, энэ хачин юм чинь?

Хёнсог: Зугт.

Хван: Юу?

Хёнсог: Зугт!

Жейсон:  Босооч, новш минь!

Хван:  Ямаршуу байна даа?

Хёнсог: Зугт гээд байхад!

Хван: Ах аа, би таныг орхиод... түр холдож бай даа. Хаашаа зугтах юм бэ? Ах аа, та зүгээр үү?

Жейсон:  Түүнийг удирдаж болохгүй байна уу?  Би зохицуулъя.

Хван: Үхэх шахлаа шүү. Чи нааш ир! Байз, байз.

Жейсон:  Дажгүй шүү.  Гэхдээ техникээ жаахан сайжруулах хэрэгтэй.

Хван: Зүүд юм байх даа? Тийм ээ, тийм ч их өвдөхгүй байна. Хөөе, Рапунзел! Өөрийнхөө хүнийг нисэхийг харсан биз дээ? Одоо яана аа? Одоо чиний ээлж юм сан. Үгүй ээ, түүнийг бариач ээ, түүнийг! Ах аа!

Хёнсог:  Блэк, хүчээ ашиглахаа боль.  Чамд ч бас аюултай шүү дээ.

Блэк:  Уулзаагүй удсан чинь үнэхээр хөгшин ах болчихжээ.

Хван: Новш минь болиоч ээ! Хөөе!

Хёнсог:  Хваныг зүгээр орхичих...  гуйж байна.

Блэк:  Хван?  Нэртэй юм биз дээ?

Жейсон:  Блэк,  захирал түүнийг амьдаар нь авчраарай гэсэн.

Блэк:  Тийм үү?  Би сайн санахгүй байх юм.

Хван: Муу нохойн гөлөг минь болиоч! Ах аа! Үгүй ээ!

Текст: ААВ НЭГ ЗУРВАС ИРЛЭЭ.

Блэк: Гэртээ харьцгаая, Рэд.

Хван: Эмнэлэг... эмнэлэг явж байгаа юм уу? Манай ах ч гэсэн хамт явж болохгүй юм уу?

Зета:  Түүнийг Рэд гэдэгт итгэлтэй байна уу?

Оператор:  Шалгаж байна.

Зета:  Тийм дээ.

Оператор:  Шинжилгээ хийж байна.

Хван: Эмч ээ...

Оператор: 45 хувь.

Зета:  Одоо бид хүлээх л үлдлээ.  "Хирошиг амьдаар нь авч ир" гэж хэлсэн юм сан.

Блэк:  Уучлаарай.

Зета:  Дараагийн тунгаас  Блюгийн урвалжийн хэмжээг нэмэгдүүлээрэй.

Блэк:  Хэтэрхий аюултай шүү дээ.

Зета:  Тэр чинь л Блюгийн хийх ёстой зүйл.  Бас түүнийг бүтээсэн шалтгаан.  Бусад гологдсон ах дүүсийн нэгэн адил.

Блэк:  Рэдийн урвалж бэлэн болбол  Блюд нэгт шүү.

Зета:  Санаа зоволтгүй.  Блю аюулгүй байгаа.

Мөрдөгч: Сураггүй алга болсон Ча Хёнсог  нас барсан байдалтай олдсон. Арай гэж холбогдсон Сок Хван дахиад л алга болсон. Үүнийг ер нь яаж мэдэгдэх ёстой юм бэ? Ерин сурагч аа, энгийн үед аав, Сок Хван хоёрын чинь харилцаа ямар байсан бэ?

Ёнха: Үгүй ээ, гэнэт яагаад?

Мөрдөгч: Сок Хваныг судлаад үзсэн чинь асрамжийн газар өссөн, өнчин юм байна лээ. Хэзээнээс хамт амьдарсан юм бэ?

Ерин: Хван ах манай гэр бүлийн гишүүн мөн. Тиймээс олоод өг л дөө, танаас гуйж байна.

Ёнха: Ерин аа...

Текст: ЭНЭ ЗУРВАСЫГ УНШИЖ БАЙВАЛ АЮУЛД ОРСОН ГЭСЭН ҮГ. АЧААГАА БАГЛААД НҮҮГЭЭРЭЙ. ХҮН АМИНЫ ХЭРЭГ

Ёнха: Сок Хван муу новш чинь... хаана, юу хийгээд байгаа юм бэ?

Хван: Хөөе, би зүгээр юм шиг байна аа. Намайг тавь л даа, тавь л даа!

Оператор:  Булчингийн нягт стандарт биетэй харьцуулахад 1680 хувиар нэмэгдсэн.

Зета:  Миний мэдэх ёстой өөр зүйл байна уу?

Оператор:  Рэдийн урвалж одоогоор нөхөн сэргээгдэх боломжгүй.  Хүний эсийг дахин сэргээх магадлал 31 хувь.  Рэд дахин амилах бүрд  биеийн чадавх нь сайжирдгийг олж илрүүллээ.

Блэк:  Бараг боллоо.  Тэвчээрэй.

Оператор:  Булчингийн хүч 11500% хувиар нэмэгдсэн.

Зета:  Сэргэх бүрд нь түүнийг алж,  сүүлчийн дусал хүртэл нь  юу ч үлдээлгүй шавхаж гарга.  Рэд чи бол хүн төрөлхтний ирээдүй.  Үлдсэн бүгдийг нь устгана.

Хван: "Миний баруун гарыг хар даа" гээд хэлээд өгөөч.

Оператор:  Миний баруун гарыг харна уу.

Хван: Чамайг ална даа, маш их баярлалаа. Гэр лүү нэг залгаад өгөөч, тэгэх үү? Яасан бэ? Яасан бэ? Энэ юу вэ? Амь авраач! Тайлаач!  Үүнийгээ тайл! Хөөе! Хөөе!

Зета:  Үргэлжлүүлээд алаад бай.

Хван: Новш гэж, тавиач ээ!  Хөөе! Цаг хугацааны машин юм уу? Би галзуурчихсан юм уу? Та нар Ноа юм уу? Телевизийн нэвтрүүлэгт мэдэгдэнэ дээ! 72 цаг... 72 цаг...

Жейсон:  Амилалтууд давтагдах тусам  Рэдийн хүч эрчимтэй нэмэгдэж байна.  Нэг өдөр түүнийг  дийлэхээ больчихвол яана аа?

Зета:  Лабораторийн аюулгүй байдлыг нэмж,  Блэкийг бэлэн байдалд байлга.  Рэдийн урвалжийг100 хувь гаргаж авах хэрэгтэй.  Тэгвэл бид юуг ч дийлж чадна.

Хван: Одоо ойлгосон! Би үхдэггүй юм байна! Удахгүй уулзъя!

Зета:  Рэдийн биологийн кодын шинжилгээ дууссан уу?

Жейсон:  Хараахан үгүй ээ.  Шинжилгээний явцдаа явж байгаа ч,  зарим хэсгүүд нь блоклогдсон байсан.  Миний бодлоор Доктор 04 болон 05...

Зета:  04, 05...  Тэдний чадсан зүйлийг яагаад чадахгүй байгаа юм бэ?

Жейсон:  Уучлаарай.

Оператор:  Дараагийн сэргэлт болох хүртэл  68 цаг, 25 минут, 48 секундийн хугацаа байна.

Зета:  Рэдийн урвалжийг хүнд хэрэглэх үед  гаж нөлөө илрэх магадлал?

Оператор:  74 хувь.

Хван: Та нар энд юу хийгээд байгаа юм бэ?

Оператор:  Энд юу хийж байгаа юм бэ?

Хван: Миний биеэс юу сугалж гаргаад байсан юм бэ?

Оператор:  Надаас юу гаргаж авч байсан юм бэ?

Хван: Юу вэ, энэ одоо?

Оператор:  Түгшүүр, улаан түвшний түгшүүр.  Объект хамгаалалтаас гарлаа.

Хван: Хөөе, цэвэрлэгээ хий л дээ! Та нар цалин авдаггүй юм уу? Хүн бэртээгээд яаж байгаа чинь энэ вэ? Хөөе, гарц хаашаа юм бэ? Чи гутал хэдийг өмсдөг юм? Нисээрэй!

Блэк:  Жейсон,  Рэдийн лабораторид  яг одоо!

Хван: Яасан бэ?  Ямар нэгэн юм гээчхээ юу? Их чухал бололтой. Тийм чухал юм бол дотуур хувцсандаа хадгалахгүй дээ. Одоо яана аа? Хүссэн хүн чинь би байсан юм бол ахыг яах гэж алсан юм?

Зета:  Блэк, хэрвээ чамайг чадах юм бол  үүнийг бүгдэд нь өгнө.

Хван: Хөөх, бодит юм шиг байна шүү. Үнэмшилтэй байлаа.

Блэк: Ноагийн бүтээсэн туршилтын объект. Бид хоёул адилхан.

Жейсон:  Өгөөд аль.

Хван: Зайлж үз.

Жейсон:  Новш гэж!

Ёнха: За, за, за, за, за. Идэцгээе, их өлссөн биз дээ? Ямар шорвог юм бэ? Уучлаарай, манай ээж угаасаа иймэрхүү хийдэг юм.

Ерин: Амттай л байна. Эгчид баярлалаа гээд дамжуулаад өгөөрэй.

Ёнха: Шорвог гээд дамжуулчихъя аа. Үгүй ээ, би ч бас томилолтоор явмааргүй байсан л даа. Би угаасаа компанидаа их чухал хүн шүү дээ. Чухал хүн... чухал л даа. Ажлаа дуусгаад хурдан хүрээд ирье. Бас Сок Хван ч гэсэн удахгүй буцаад ирэх болохоор битгий санаа зовоорой, за юу?

Ерин: Тэр хүнд санаа зовохгүй байна аа. Тийм болохоор ах та ч гэсэн сайн яваад ирээрэй.

Ёнха: За, ойлголоо, ойлголоо. Хоолоо идэцгээе.

Зета:  Блюд санаа зовохгүй байна уу?  Миний төлөө юу хийж чадах эсэхээ сайн бод.  Блю чамаас болж ямар их зовж байгааг санаарай.  Блю Рэдийн хийх ёстойг  хэдэн арван жилийн турш хийж ирсэн.  Чи ч мөн адил түүний ачаар амьд байна.  Өрөвдөлтэй юм.  Блю Рэдгүйгээр цаашид тэсэж чадахгүй.  Инкубатор нээгдвэл  Блю үхэх болно.  Хэрвээ Блю үхвэл  чи ч бас үхнэ.

Блэк:  Цагдаа нар хайж байгаа.

Зета:  Ямар ч аргаар хамаагүй  Рэдийг авч ир.

Текст: УЛС ОРОН ДАЯАР ХАЙЖ БАЙНА.

Мөрдөгч: Цагдаагийн газарт хадгалагдаж буй ДНХ-гийн мэдээлэл таарахгүй байна. Юмыг яаж мэдэх вэ гээд  Интерполд хүсэлт гаргасан юм. Аав чинь "Ишида Хироши" гэдэг нэртэй юм шиг байна. Бүртгэлд 20 насандаа Токиогийн Их Сургуулийн Биологийн тэнхимийг төгссөн. Дараа нь Ноад ажилд орсон. Түүнээс хойш тэмдэглэл байхгүй.

Ерин: Япон хүн гэнэ ээ? Ноа гэсэн үү?

Хөтлөгч 1:  Олон улсын "Ноа" корпорац Солонгосын хойгт дөхсөөр байна.

Хван: Муу луйварчид...

Текст: АЛУУРЧИН 35 ХОНОГИЙН ТУРШ ОР СУРАГГҮЙ БАЙНА.

Хван: Ёстой нэг!

Эмэгтэй 8: Мэдээлэл, мэдээлэл.

Эрэгтэй 7: Хаана байна аа?

Эмэгтэй 8: Хаашаа явчхав аа?

Хван: Хөөе, сурагчид аа, утсаараа нэг яриулаач, тэгэх үү?

Эрэгтэй 8: Зүгээр яв аа, ах аа.

Хван: 30 секунд л яръя, 30 секунд. Гуйж байна шүү дээ.

Эрэгтэй 8: Зүгээр яв л даа!

Мөрдөгч: Аавынхаа зөөврийн компьютерыг олохгүй л байна уу?

Ерин: Хаана ч байхгүй байна лээ.

Мөрдөгч: Арай Сок Хван аваад явчихсан юм биш биз дээ?

Ерин: Би танд хэдэн удаа хэлэх юм бэ? Ах сэжигтэн биш хохирогч. Ахад ямар нэг асуудал гарсан байх аа. Хаана байгаа юм бэ? Хаана, юу хийгээд байгаа юм бэ? Зүгээр үү?

Хван: Зүгээр ээ, зүгээр. Би очоод бүгдийг нь тайлбарлая.  За, ах нь удахгүй очлоо.

Ерин: Энд цагдаа нар... таныг сэжиглээд байгаа. Аав нүүгээрэй гэсэн болохоор нүүчихсэн. Тэнд хүрээд ир.  Би хаягийг нь явуулъя.

Хван: Зурагтаар гарсан зүйлд огт итгэж болохгүй шүү. Бүгд эвлүүлэг.

Ерин:  Зүгээр хурдан ир ээ.  Ирээд яр.

Хван: За... гэрт бэлэн гоймон байгаа юу? Гэнэт бэлэн гоймон идмээр байх юм. 30 секунд хэтэрчихлээ, одоо яана аа?

Текст: НОАГИЙН СУДЛААЧ ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН. НОАГИЙН СУДАЛГААНЫ БАГИЙНХАН УДАА ДАРАА АЛГА БОЛСОН.

Ерин: Яг юу хийдэг хүн байсан юм бэ?

Хван: Сөүлийн өртөөний хадгалах шүүгээ... Ямар их юм бэ? Ах аа, үүнийг яаж олох юм бэ?

Блэк:  Хамгийн сүүлд харагдсан  Инхэ дүүргээс эхэлж хайцгаая.

Цагдаа 2: Хөөе, Сок Хван? Сок Хван мөн биз дээ?

Цагдаа 3: Та дуугүй байх эрхтэй бөгөөд таны хэлсэн үг бүр шүүхийн өмнө таны эсрэг ашиглагдана. Сууна уу.

Цагдаа 2: Суу л даа!

Цагдаа 3: Сэжигтнийг баривчиллаа.

Цагдаа 4: За, мэдлээ.

Хван: Би сэжигтэн биш ээ. Би яалаа гэж гэр бүлээ хөнөөх юм бэ?

Цагдаа 2: Ёстой нэг... Чимээгүй байж үз. Наадхаа өмгөөлөгчтэйгөө л ярь.

Хван: Цагдаагийн газар очоод хэлнэ л дээ. Ноа гэж мэднэ биз дээ?

Цагдаа 3: Тийм ээ, мэднэ.

Хван: Тэнд...

Жейсон:  Новш гэж.

Хван: Дараа бодъё, дараа бодъё.

Блэк:  Миний явуулсан байршил руу яв.

Хван: Яаж мэдэж дагаад байгаа юм бол оо? Энэ... авс шүү. Үхэх нь ээ...  Ах аа...

Ёнха: Хөөе, муу галзуу...

Ким менежер: Яасан бэ? Яасан?

Ёнха: Нэг галзуу новш залгасан юм аа.

Ким менежер: Тасалчих аа.

Ёнха: Чи хаана байгаа юм?

Хван: Ах аа, би одоо галзуу юм ярина шүү. Миний үгэнд заавал итгэх ёстой шүү. Үгүй бол би үхнэ.

Ёнха: Үхнэ ээ?

Хван:  Би одоо удахгүй үхэх гэж байна. Гэрээслэл бол биш шүү. 72 цагийн дараа буцаад амилчихна.  Намайг ирээд аваач, тэгэх үү?

Ёнха: Юу хуцаад байгаа юм бэ, хэд цохиулмаар байна, айн? Миний гарт үхмээр байна уу? Би яг одоо томилолтоор нисэх гэж байна шүү дээ. Ингээд байлгүй Ерин рүү хурдан залга...

Хван:  Хаяг явуулъя...

Ёнха: Айн?

Хван:  Даүлру 72...

Ёнха: Даүлру 72...

Хван: Машины дугаар 8806...

Ёнха: 8…

Ким менежер: Хөөе! Онгоцонд суухгүй юм уу?

Ёнха: Онгоцонд суулгүй яах вэ. Байна уу? Байна...  Сок Хван аа? Новш гэж...  Сайн, сайн, сайн үйлдвэр...

Ким менежер: Анхаараач, хөлөө битгий хөдөлгөөд бай.

Ёнха: Уучлаарай...

Ким менежер: Ер нь гараад нэг кофе аваад ир. Мөстэй ванилла, овоолсон их кремтэй.

Ёнха:  Мөстэй ванилла лате, 7.

Эрэгтэй 6:  Юу гэнэ ээ?

Ёнха:  Байна уу? Байна уу? Аан, байна, байна, байна...  Аан, за, за...  Баярлалаа... 8806... новш гэж...  Уучлаарай, уучлаарай, уучлаарай...  Уучлаарай, уучлаарай, уучлаарай... Ёстой нэг! Новш гэж...

Текст: КИМ НОХОЙ МЕНЕЖЕР

Ёнха: За аа, менежер ээ!

Ким менежер:  Хөөе, чи муу хаана байна аа?

Ёнха: Нөгөө... Тэдний крем бүгд дуусчихсан гэнэ ээ.

Ким менежер:  Юу гэнэ ээ? Юу хуцаад байгаа юм бэ?

Ёнха: Байна уу?

Ким менежер: Яг одоо хаана байна, чи? Хаана байна аа?

Ёнха: Байна уу? Байна уу? Сок Хван муу нохойн гөлөг! Болгоомжтой, болгоомжтой... 72, Даулрү, Даулрү... Нөгөө... энэ хавьд 8806 дугаартай машин харсан уу?

Өвөө 1: 8806?

Эмээ 1: Саяхан дүүргийн захиргааныхан  нэг хуучирсан машин ачиж яваа харагдсан.

Ёнха: Захиргаанаас уу? Хаашаа тэр вэ? Хөөе, хөөе...  Дугаар... дугаар нь 8806...

Эрэгтэй 5: Мэдэхгүй, мэдэхгүй.

Ёнха: 8806, 8806...

Эмэгтэй 9:  Таны залгасан дугаар  холбогдох боломжгүй байна...

Ёнха:  Зогс! Зогс! Зогс! Зогс! Зогс! Зогс! 8806... Галзуу новш чинь энд унтаж байсан байна шүү дээ! Галзуу амьтан, галзуу... хүлээж байгаарай... Ёстой нэг... Хөөе, үргэлжлүүлж уух хэрэгтэй шүү дээ. Энд унтдаг нь яаж байгаа юм бэ, айн? Дахиад жаахан ууцгаая. Архи уучихаараа л хаа, хамаагүй газар  унтчих юм аа. Байнга ингэдэг юм.

Эрэгтэй 9: Юу вэ? Цус биш үү?

Ёнха: Хар бөөрөлзгөнөтэй дарс. Дарс уугаад бөөлжсөн бололтой.

Блэк:  Координатыг дага.

Ёнха: Новш гэж!

Блэк:  Машины дугаар 5786, 5786.  Рэдийг олж ир.

Ёнха: Сок Хван аа. Манай Сок Хван... үнэхээр залхуу, бас заваан, ааш муутай ч их сайн хүүхэд. Түүнийг авраач дээ... Итгэх ёстой юм болов уу, үгүй юм болов уу? Мөрийтэй тоглоомд тоглосон юм байх даа. Ёстой нэг... Амен. За, миний дүү хэдийг зээлсэн юм бол?

Жейсон:  Бид Рэдийг олсон.

Оператор:  Рэдийн урвалж Блюгийн  амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлж чадна.

Блэк:  Тийм үү?  Сайн байна.

Оператор:  Баталгаажсан.

Ёнха: Завсарлага, завсарлага! Сок Хван аа! Үхсэний чинь амь орох... Дахиад л хууртчихлаа, новш гэж.

Хван: Буруу үхчихсэн юм байх даа. Бүүр хүзүү хөшчихөж. Алив ээ! Ямар санагдаж байна? Чиний дуртай цохилт биз дээ? Ийм юм болчихсон, ах аа.

Ёнха: Хоёулаа хамт үхчихсэн юм байна л даа.

Хван: Тийм ээ, тамд байна. Барь л даа!

Жейсон:  Новш гэж...  Юу хийж байгаа чинь энэ вэ?

Блэк:  Ганцаараа хийж чадахгүй байвал  тусламж гуйх юм уу, эсвэл  бууж өгөх хэрэгтэй.

Жейсон:  Юу?

Блэк:  Зетагийн нохой шиг аашлахаа боль.  Одоо та нарын хэрэг байхгүй болсон.

Ёнха: Яасан бэ? Яасан? Яасан? Яасан? Хөөе, машин, машин, машин... Ерин... Ерин... Ерин дээр эхлээд очъё.

Хван: Ах аа! Ах аа! Ах аа!

Ёнха: Новш гэж!

Хван: Болохгүй нь ээ, ах аа, машинаа зогсоо! Би тэднийг зохицуулъя!

Ёнха: Үгүй ээ... энэ ажлын бүдүүний машин. Огтхон ч болохгүй! Хөөе, галзуу амьтан минь, чи хаана, юу хийчихсэн юм бэ? Америкчуудаас мөнгө зээлчхээ юу?

Хван: Ах аа, та Ноа гэж мэднэ биз дээ?

Ёнха: Ноа?

Хван: Тийм ээ, тэднийх... Та машин ёстой янзын барих юм аа! Болсон! Болсон!

Ёнха: Новшууд чинь харагдахгүй байна. Осолдчихсон юм биш үү? Тэгээд... Ноа яасан гэж?

Хван: Хаа хүртэл ярилаа? Аан, яриагүй байгаа билүү? Ноа далайн дунд... Новш гэж!

Ёнха: Байз, байз, энэ хагараагүй биз дээ?

Хван: Юу?

Ёнха: Байз, байз, энэ яагаад ийм намхан болчхов оо?

Хван: Энэ даатгалаар төлөгдөх болов уу?

Ёнха: Ална аа! Ална аа! Ална аа!

Хван: Улам олуулаа болоод байх шиг байх юм.

Ёнха: Ална аа! Ална аа! Ална! Сайн бариарай!

Хван: Яах гэж байгаа юм бэ?

Ёнха: Гэхдээ чи... үсээ будуулж байгаад үхчихсэн юм уу? Үс чинь яачихсан юм бэ?

Хван: Мэдэхгүй ээ, ийм болчихсон. Гэхдээ, энэ бас дажгүй харагдаад байгаа.

Ёнха: Дажгүй ээ. Хулигаан шиг харагдаж байна. Галзуу хулигаан. Догбугги шиг юм байна.

Хван: Тэгвэл таны үс далайн байцаан ороомог шиг байна. Догбугги ярихаар чинь догбугги идмээр байна шүү дээ. Хийжүүлсэн удаа, жигнэсэн өндөг ч хэрэггүй. 5-р түвшний маш халуун амттайгаар.

Ёнха: Маш халуунаар үхэж ч магадгүй.

Хван: Зүгээр ээ.  Буцаад л амилчихна шүү дээ.

Хван: Ёстой нэг... Төрсөн өдөр мөн дөө... Хөөе, Ерин аа! Ерин аа?

Ерин: Юу хийж байгаа юм?

Хван: Онгойлгоорой, онгойлгоорой!

Ерин: Юу хийж байгаа юм бэ?

Хван: Чи төрсөн өдрөө сольчихсон юм уу?

Ерин: Үс нь одоо юу вэ? Дахиад л зодолдоо юу? Муухай үнэртэж байна.

Хван: Ча Ерин, ахынхаа ам цангаж байгаа байх гээд бэлэн гоймонд ийм их ус хийгээ юу?

Ерин: Битгий ид.

Хван: Үгүй ээ, ам цангаад л... Цаашид ахын хийдэг бүхнийг би хийнэ. Чи санаа зовох хэрэггүй. Юу ч өөрчлөгдөөгүй шүү.

Ерин: Хоёулаа зүгээр нуугдаж амьдаръя. Би юунд ч итгэж чадахгүй байна. Аав нас барсанд ч... Ноад ажилладаг байсанд ч бас. Зүгээр бүгд их хачин, аймаар байна. Тийм болохоор хоёулаа зүгээр үхсэн юм шиг амьдаръя. Та ч гэсэн дахиж битгий үхээрэй.

Хван: Санаа зоволтгүй ээ, үхэхгүй. Үхэхээс ч залхаж байна. Үүнийг ёстой идэж чадахгүй нь ээ. Дахиад хийе. Гал тогоонд битгий орж ир. Энэ хавиар явах ч хэрэггүй шүү.

Текст: ЧА ХЁНСОГ

Хван: Энэ чиний төгсөлтийн зураг биш үү?

Ерин: Ганцаараа авахуулсан зураг  байхгүй байна лээ.

Хван: Энэ одоо юу вэ?

Текст: МАТЕРИАЛУУДАА ХУВААЖ ХИЙВ.  ДАРААГИЙНХ НЬ...

Хёнсог:  1992 оны 12 дугаар сарын 04.  Яг одоо цаг өдрийн 03 цаг 02 минут болж байна.  Олон удаагийн туршилтын дараа  дахин амилдаг Рэд, эс бэхжүүлэгч Блю,  бодлыг хянах чадвартай Блэк гэх  туршилтын объектуудыг бүтээж чадлаа.  Туршилтын объектууд  одоо ч бүрэн бус хэвээр байна.  Амьд үлдэхийн тулд  Блюд Рэдийн тархины нугасны шингэн,

Хван: Бинго.

Хёнсог: Блэкт Блюгийн тархины нугасны шингэн хэрэгтэй.

Текст: ДАРААГИЙН МАТЕРИАЛЫН БАЙРШИЛ

Хёнсог:  Хүүхдүүдийн золиосол  үргэлжилсээр байгаа бөгөөд  тэд энэ болчимгүй туршилтуудын улмаас... маш их өвдөлт шаналал дунд байна.

Хван: Энд юм байх даа?

Текст: ОВОР ИХТЭЙ ТУЛ БОЛГООМЖТОЙ.

Хёнсог:  Хүүхдүүдийг тэдний гарт орохыг зөвшөөрч болохгүй.  Хүүхдүүдийн төлөө...  заавал.

Текст: БИ БАЙХГҮЙ БОЛ ЖАН МИЖҮГ ОЛ. ТЭР БҮХНИЙГ ТАЙЛБАРЛАЖ ӨГНӨ. ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХАМГААЛЖ ЧАДААГҮЙД УУЧЛААРАЙ.

Хван: Ах одоо ганцаараа юу хийгээд яваад байсан юм бэ?

Ерин: Энэ одоо бүгд юу вэ?

Текст: ХҮН ДЭЭР ТУРШИЛТИЙН НОТЛОХ БАРИМТ

Хван: Нууцлагдсан дугаараас нэг ижил зурвас  байнга ирдэг юм байна.

Ерин: Аавын зөөврийн компьютерт ч бас ижилхэн байсан.

Текст: 04 ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ БОЛОО ЮУ?

Хван: Хөөе, "Та Жан Мижү мөн үү?" гээд биччих.

Текст: ТА ЖАН МИЖҮ МӨН ҮҮ? ӨӨРИЙГӨӨ ИЛЧИЛ.

Ерин: Юу гэх үү?

Текст: РЭД. ДРЕЗДЕН.

Ерин: Дрезден?

Хван: Дрезден... эндээс хол болов уу?

Ёнха: Бас юу гээд байгаа юм бэ? Чамд ингээд байж байх цаг байхгүй баймаар юм. Зугтах газраа хайж байх ёстой юм биш үү? Хууль бусаар хил нэвтрэх үү? Золиг чинь... За, мөрдөгч өө?

Мөрдөгч:  Сок Хваныг баривчлах зөвшөөрлийг  цуцалсныг сонссон уу?

Ёнха: Харж байгаа биз? Би биш гэж хэлсэн шүү дээ. Би тэгж их хэлж байхад миний хэлэхийг огт сонсохгүй байсан.

Мөрдөгч:  Тийм ээ, гэхдээ та хэлтэс дээр  ирэх хэрэгтэй юм шиг байна.

Ёнха: Яагаад?

Мөрдөгч:  Гуга гүүрэн дээр цагдаагийн машин мөргөсөн биз дээ?

Ёнха: Тэр чинь амь насаа аюулд орсныг мэдрээд өөрийгөө хамгаалж зугтаж байхдаа... Тэгэхээр тэр хавийн хяналтын камер,  машины камерын бичлэгийг шалгаж үзвэл... миний гэм буруугүй гэдэг нь  бүрэн илчлэгдэх байх аа. Байна уу? Муу хөгцөрсөн новш. Чамайг барихаа больсон гэнэ.

Хван: Танд мөнгө байна уу?

Ёнха: Надад мөнгө байлаа юу? Компанийн машиныг эвдээд цалин 50 хувиар хасагдсан байхад...

Хван: Дрезден хэр хол бол?

Ёнха: Даатгал нөхөж өгөх болов уу? Ким менежер зохицуулж өгөх болов уу?

Хван: Дрезден, Дрезден...

Ёнха: Баларчээ.

Хван: Дрезден, Дрезден... Одоо яана аа? Ах аа, одоо яана аа?

Ёнха: Хөөе!

Эрэгтэй 10:  Нислэгийн багийнхан, газардахад бэлтгэнэ үү.

Эмэгтэй 10:  Хатагтай, ноёд оо,  бид Дрездены нисэх онгоцны буудалд  газардах гэж байна.  Газардах явцад...

Ерин:  Аавын материал дундаас  олон удаа хачирхалтай  тэмдэглэсэн газар бол энэ.  Эртний эдлэлийн дэлгүүр шиг газар байгаа.  Тэнд ямар нэгэн зүйл үлдсэн байж магадгүй.  Хаягийг нь явуулъя.

Хван: Энэ хаяг дээр 25 жилийн өмнө юу байсныг та мэдэх үү?

Эрэгтэй 11:  Энэ хаяг дээр 25 жилийн өмнө юу байсныг та мэдэх үү?

Эмээ 2: Солонгос хүн үү?

Хван: Ямар гоё юм бэ? Та ч бас Солонгос хүн юм уу?

Эмээ 2: Өмнө нь ч гэсэн одоогийнх шигээ   муухай хүйтэн царай байж ээ.

Хван: Яагаад вэ? Сэтгэл татам л харагдаж байна.

Эмээ 2: Мэдэхгүй болоод л тэр. Энэ хүүхэн ямар муухай ааштай гээч.

Хван: Энэ үнэхээр амттай юм аа. Ямар цай вэ...

Эмээ 2: Хурдан ирээрэй.  Удаан барьж тэсэхгүй шүү.  Түүний байгаа байдлыг харвал  ​​олны анхаарлыг амархан татахаар юм, хурдалж үз.

Ёнха: Би Сүмд тэр новшнуудыг..  тэр өндөр, хараал идсэн новшуудад... хэдэн цохилт өгөөд машинаар зугтсан чинь...

Эрэгтэй 12: Жаахан итгэмээр юм яримаар юм аа.

Ёнха: Цагдаа нар намайг хайна гэнэ ээ, тэгэхээр нь би...

Эрэгтэй 12: Гуталтайгаа орж ирж болохгүй шүү дээ. Ямар цагдаа байгаа биш.

Мөрдөгч: Жон Ёнха!

Ёнха: Гэнэт над руу буу гаргаж ирээд...

Мөрдөгч: Жон Ёнха!

Мөрдөгч: Өмнө нь танд хэлж байсан машины ослоос... Ча Хёнсогийн аминд хүрсэн сэжигтнийг олсон. Сэжигтнийг Блэк гэдэг.  Зэта захирлын өргөмөл хүү байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр,  түүнийг Ноагийн бүтээсэн туршилтын объект гэх яриа ч байдаг.

Ёнха: Туршилтын объект?

Мөрдөгч: Бага наснаас нь янз бүрийн туршилтад  оруулж байсан гэсэн. Ашиглаад хаядаг гэсэн байх аа.

Ёнха: Муу новшуудыг дээ! Хүүхдэд хүртэл тийм зүйл хийдэг гэж үү? Тэгээд тэдний гол зорилго нь яг юу юм бэ?

Мөрдөгч: Илүү их хүчтэй болох л байлгүй.

Ёнха: Тэр хүчээр яг юу хийх юм бэ?

Мөрдөгч: Хүн төрөлхтнөөс өшөө авах юм болов уу?

Ёнха: Өшөө авах аа?

Мөрдөгч: Ямар ч байсан Сок Хван аюулд ороод байна. Тэр одоо хаана байгаа вэ?

Ёнха: Илүү дэлгэрэнгүйг... Ерин сайн мэдэж байгаа...

Блэк: Хэн гэнэ ээ? Ерин?

Текст: ДАХИАД ХАРИУ БИЧИХГҮЙ БАЙХ ШИВ. ХАРААД ХАРИУ ӨГӨӨРЭЙ.

Эмэгтэй 13: Ерин аа, чи энд байна уу? Нэг хүн чамайг хайж ирсэн.

Эрэгтэй 13: Ерин аа!

Блэк: Рэд яг одоо хаана байна?

Хван: Та нар хэн бэ? Интерпол уу?

Эрэгтэй 14:  Өглөөний мэнд.

Мижү: Хироши яасан? Ча Хёнсог... жинхэнээсээ үхчихсэн юм уу? Яг шалгасан уу?

Хван: Сэтгэл татам! Доктор Жан Мижү мөн биз дээ? Би таныг хайж энэ хүртэл ирсэн шүү дээ! Ахыг үнэхээр танина биз дээ? Хариулж өгөөч. Ноа надад юу хийснийг, юу төлөвлөж байгааг.

Мижү: Дээр үед... мөнхийн амьдрал хүсдэг хүмүүс байсан юм.  Анх Зетагийн үгэнд итгэсэн.  Өвдсөн хүмүүст тусалдаг ажил гэж хэлсэн юм.

Зета:  Үер сул дорой хүмүүсийг арчсаны дараа,  ариун ирээдүй бидэнд ирэх болно.

Мижү:  Гэвч Зэта хүнд туслах биш,  "Хүн зэвсэг" бүтээх зорилготой байсан.

Хёнсог:  Энэ кодыг бүгдийг нь цээжил.  Ямар ч ул мөр үлдээж болохгүй шүү.

Мижү:  Хаанаас эхлэх вэ?

Хёнсог:  Бүгдийг нь.

Мижү:  Тэр ажлыг бид зогсоож чадаагүй.  Эцэст нь зугтаж, тэгээд салцгаасан.  Блюгийн дархлааны систем хэтэрхий сул байсан.  Рэд чамайг Хироши дагуулж явсан. Харин...

Мижү: Блэк, нааш ир.

Мижү:  Блюгийн төлөө  Блэк үлдсэн.

Хван: Блю, Блэк, Рэд... Бургунди өнгө ч бас бий юу? Над шиг хүүхдүүд их үү? Үлдсэн нь?

Мижү: Тэр талаар хэлэх боломжгүй. Би туршилтад хамрагдсан бүх объектыг  устгах ёстой гэж үзсэн. Хүүхдүүд Зетагийн гарт орвол юу болохыг мэдэж байсан учраас л тэр. Гэвч Хироши үүнийг эсэргүүцсэн. Тэгвэл Зетагаас ялгарах зүйлгүй болно гээд.

Эрэгтэй 14:  Одоо явцгаая.

Мижү: Үүрд нуугдаж амьдар. Ноаг чи ганцаараа дийлэхгүй.

Хван: Хүсэхгүй байна. Би гэртээ харих ёстой. Гэртээ хариад ажилд бас орох ёстой. Цалин их аваад Еринийг сургууль явуулах ёстой. Бас нуугдаж амьдрахад  үс хэтэрхий улаан биш байна гэж үү? Шууд л баригдах байх.

Текст: ЧА ЕРИН

Хван: За, Ерин аа.

Блэк: Доктор 5-тай уулзаж чадав уу?

Хван: Еринд ямар нэгэн зүйл болбол чамайг жинхэнээсээ ална шүү.

Блэк: Харин л дээ. Удахгүй ямар нэгэн зүйл  болох л юм шиг байна даа.

Ёнха: Юу вэ?

Блэк: Чамаас болж хүмүүс үхэхээс...  одоо залхахгүй байна уу?

Текст: ЧА ЕРИН

Хван:  Тэгвэл би юу хийхэд болох вэ? Яах вэ?

Блэк: Яг одоо байршил явуулсан газар луу яв. Чамайг дагуулж ирэх хүн хүлээж байгаа.

Хван: Би Ноа руу буцах болчихлоо.

Мижү: Болохгүй ээ. Явбал бүх зүйл дуусна.

Хван: Явахгүй байсан ч дуусна. Надад Еринээс өөр хүн байхгүй. Тавь.

Мижү: Тэгвэл... ингэе.

Оператор:  Анхааруулга, Блюгийн инкубаторт халдагч илэрлээ.  Анхааруулга, Блюгийн инкубаторт  халдагч илэрлээ.

Зета:  Чамайг яагаад гэнэт ингээд байгааг чинь  их гайхаж байна шүү.

Блэк:  Асуултыг би л асууна.  Таны яриад байгаа тэр авралд...  бид багтаагүй, тийм үү?

Зета:  Юуны талаар яриад байгаа билээ?

Блэк:  Рэдийг олчхоод...  Блю бид хоёрыг алах гэж байсан биз дээ, үгүй гэж үү?

Зета:  Блюг алж байгаа хүн бол...  Би биш.  Хэрвээ би үхвэл Блю ч үхнэ.  Бас чи ч үхнэ.  Энэ бол хүн төрөлхтний төлөөх зүйл биш.

Блэк:  Рэд,  чи бол хүн төрөлхтний ирээдүй.  Бусдыг нь устгана.  Блю бид хоёрыг устгах гэж байсан биш гэж үү?

Зета:  Би чамайг бүтээсэн.  Би чамд хүч өгч,  бас боломж өгсөн.  Надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ?

Блэк:  Би төрснөөсөө хойших бүх зүйлийг санадаг.  Та нарын бидэнд хийсэн зүйлс.  Ингэнэ гэж төсөөлж байгаагүй гэж үү?

Зета:  Ингэх хэрэггүй ээ.  Битгий...  Гуйж байна...

Блэк:  Чи дууссан.

Оператор:  Анхааруулга, Зетагийн зүрхний цохилт  илрэхгүй байна.  Аюулгүй байдлын яаралтай тусламжийн  систем идэвхжилээ.  Инкубаторын үйл ажиллагааг  албадан зогсоож байна.

Блэк:  Жаахан л тэвччих.

Хван: Энд дахиад ирэх шив.  Би буцаж ирлээ. Хөөх, бүгд завгүй байж  ямар олуулаа гараад ирсэн юм бэ? Ерин яасан?

Блэк: Орцгооё.

Хван: Ерин хаана байгаа юм бэ?

Блэк:  Түүнийг барь!

Хван: Ча Ерин.

Блэк: Чи сонго.

Эрэгтэй 14:  Блю хаана байна?

Хван: Ах аа! Ах аа! Еринийг хайгаад завгүй байхад чинь... Новш гэж! Боль! Боль гэж байна шүү! Цохичихвол үхчих байх даа, зүгээр унт!

Ёнха: Би цохиулчихсан юм шиг байх юм... Чи биш биз дээ?

Хван: Ах аа, миний утас дуугарч байна, аваарай. Байна уу? Тийм ээ, тийм, мөн байна. Аан, за, за... За, баярлалаа, за аа.

Ёнха: Юу юм?

Хван: Ах аа, би ажлын шалгалтад тэнцсэн гэнэ ээ.

Ёнха: Нөгөө бүжиглэ, дуул гээд байсан балай компани уу?

Хван: Тэр чинь шалгалт байсан гэнэ ээ.

Ёнха: Хачин газар байна лээ, битгий оч.

Хван: Эндээс салцгаая, удахгүй уулзъя!

Ёнха: Ганцхан зам байхад  хаашаа салъя гээд байгаа юм бэ? Бүгд адилхан болохоор  хаашаа явахаа мэдэхгүй юм аа. Миний хөл! Ерин аа! Ерин аа! Ерин аа, зүгээр үү? Бэртээгүй биз? Хурдан гарцгаая.

Хван: Хөөе, хөөе, хөөе! Нэгээс нь салахаар нөгөөх нь баригдчих юм. Ах аа, бариарай, бариарай, бариарай! Хөгжилтэй зүйл хэлэх үү? Нөгөө ярилцлага өгсөн газарт ах нь тэнцчихсэн! Барьчихлаа! Барьчихсан шүү! Хөөе, санаа зоволтгүй! Өвдөж байна шүү дээ!

Блэк:  Галаа зогсоо.

Хван: Ерин аа!

Блэк: Яг одоо Блюг авч ир.

Хван: Ерин аа, ах нь өвдөж байна шүү дээ.

Ерин: Блю байгаагүй бол... чам шиг амьтны хэрэг ч байхгүй байх байсан. Галзуу новш.

Хван: Ерин аа, чамд хэлээгүй шүү. Зайлж үз. Новш гэж...

Мижү: Блэкд сул тал бий. Тэр хүүхэд хүмүүсийг удирдах тусам  өөрийгөө дотроос сул дорой болгодог. Тийм болохоор аль болох хүлээж  цаг хожоорой.  Тэгж байж Блю, бас чиний дүү амьдарна.

Ёнха: Новш гэж! Сок Хван аа? Ерин аа? Ерин аа? Сок Хван аа? Ерин аа? Ерин аа! Ерин аа! Зүгээр үү? Ерин аа? Хоёулаа эхлээд гарах ёстой юм шиг байна.

Ерин: Ах яасан бэ?

Хван: Та допингийн шинжилгээнд бүдэрлээ.

Мижү: Энд! Энд! Энд! Хурдлаарай!

Ёнха: Хөөе, хөөе, хүлээгээрэй. Нөгөө, мэндэлж амжсангүй. Манай Сок Хван зүгээр байлгүй дээ, тэ? Үгүй ээ, нөгөө... жаахан хүлээж байгаад хөдөлбөл...

Хван: Би энд байна!

Блэк: Рэд... чи одоо хүртэл хүний талд гэж үү? Ухаантай байж үз...  Хүн угаасаа л тийм байсан.  Тэд бусад амьд биесийг  хэрэгсэл шиг ашиглаад хаядаг.  Чи тийм хүмүүсийг гэр бүлээ гэж эндүүрч байна.  Чи ч гэсэн эцэст нь Блю бид хоёр шиг болно.  Үүрд үхэж чадахгүй үлдэнэ.  Бид гурав байхад л тэр хүмүүсийг устгаад  тайван амьдарч чадна.  Тийм болохоор...  хамт явцгаая. Чи... би... Блю... манай гэр бүл бүгд байна шүү дээ.

Хван: Тэгье... тэгвэл тэгцгээх үү? Тэр чинь дөрвөн төрлийн даатгалтай юм уу?  Ажлаа тараад цугларч шар айраг уудаг уу?  Шар буурцгийн шөл хийдэг ах яах вэ?  Ааш муутай охин дүү яах вэ? Ямар ч байсан хамаагүй, хүмүүсийн дунд байх нь гоё шүү дээ.

Ёнха: Ерин аа... зүгээр үү?

Хван:  Байна уу? Доктор оо?  Ёнха ах аа! Ерин аа!  Аль болох хол яваарай, хол шүү!  За, надаас болж их зовсон байлгүй!

Ёнха: Галзуу амьтан чинь бас ямар хэрэг  тарих гээд байна аа.

Хван: Хамт явах болохоор ганцаардахгүй биз дээ?

Блэк: Энэ усан онгоц дэлбэрвэл чи ч гэсэн үхнэ.

Эрэгтэй хөтлөгч:  Дэлхий дахинд ихээхэн итгэл найдвар авчирсан  биотехнологийн компани болох "Ноа"  саяхан тун харамсалтай  ослын мэдээ гарсан байгаа.

Эмэгтэй хөтлөгч:  Өмнөд Солонгосын ойролцоо болсон осол ч гэлээ,  зөвхөн дотооддоо төдийгүй,  дэлхий нийтийн анхаарлыг татаад байна аа.

Эрэгтэй хөтлөгч 2:  Цогцсуудыг гаргаж авах ажил хүндрэлтэй байгаа тул  хохирогчдын тоог нарийн тогтооход ч бэрхшээлтэй байна.

Ким менежер: Муу Ёнха! Чиний дагзыг харахаар л  цохиод авмаар санагдах юм аа. Ёнхагийн бүжгийг нэг харах уу? Сайн байна.

Ёнха: Мөстэй ванилла... их хэмжээний кремтэй... нэг аягыг аваад ир.

Ким менежер: Юу хуцаад байгаа юм бэ?

Ёнха: Эргүүлээд өмсчхөөрэй.

Хван: Хөл чинь одоо хүртэл эдгээгүй байгаа юм уу? Хөлийн үнэр...

Текст: ҮНЭРЭЭС БОЛГООМЖИЛ

Хван: Яасан? Яасан бэ?

Хван: Та нээрэн идэхгүй юм уу? Ид л дээ!

Текст: ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ

Ерин: Үнэхээр амттай байна аа.

Хван: Тийм ээ, амттай байна. Яахаараа ажлаасаа халагддаг байна аа.

Ерин: Ёнха ах халагдчихсан юм уу?

Хван: Тийм ээ. Ажил хайхад тэвчээр хэрэгтэй шүү. Ирээд ид ээ.

Ёнха: Ёстой нэг! Хэр амттай юм бэ дээ?

Хван: Догбугги амтгүй байна гэж байх уу?

Ёнха: Амттай байх даа. Дог! Дог! Дог! Дог! Дог! Дог!

Хван: Ерин аа, би ажилд орох гээд бэлдэж байхдаа дог огт иддэггүй байсан, тэ? Сахарын хэмжээ огцом нэмэгддэг юм.

Ерин: Битгий хүүхэд шиг аашлаад бай. Хурдан гарч ирээч ээ!

Хван: За, ойлголоо, ойлголоо! Гарлаа, гарлаа!

Ерин: Дахиад л тоглож байна уу?

Хван: Хувцсаа өмсөж байна аа! Явчхаад ирье! За, явцгаая!

Хван: Ажилдаа явах мэдрэмж...

Ерин:  Нэр нь Сок Хван.  31 настай.  Дээд боловсролтой, цэргийн алба хаасан, гэрлээгүй.  Нэлээд хэдэн гэрчилгээтэй.  Бас эцэст нь ажилд орсон.  Хөөрчихжээ, хөөрчхөж.  Гоё байна уу? Их баяртай харагдаж байх чинь.  Олон зүйл тохиолдсон ч, ах нэг их өөрчлөгдөөгүй.  Тэнэг гэмээр өөртөө итгэлтэй хэвээр, бас хэнд ч хэрэггүй шударга.  Тэгээд заримдаа үнэхээр их бухимдуулдаг ч,  бас заримдаа жаахан догь харагдах үе ч бий.  Цаашид юу тохиолдохыг мэдэхгүй ч,  ахад санаа зовохгүй байгаа.  Яагаад гэж үү? Яагаад гэвэл миний ах...

Текст: ДАХИН АМИЛСАН ЭР РЭД КҮ ГЮХВАН ШИН СЫНХУ КАН ГИЁН КИМ ШИА ЭХ ЗОХИОЛ "ДАХИН АМИЛСАН ЭР" ВЭБТҮҮН НАЙРУУЛАГЧ БЭК

Back to episodes Go home