11,05-1

Эва: Өнөөдөр миний өвөө Харолд Стерлингийн төрсөн өдөр. Би зургаан сар гадаадад байсан, ирэхсэнийг минь тэр огт мэдээгүй байгаа. Түүнд том гэнэтийн бэлэг барих болно.

Эм: Тэнэг өвгөн минь! Хувцсан дээр минь дарс асгачихлаа. Цэвэрлэ!

Эва: Өвөөд минь гар хүрэх эрхийг хэн чамд өгсөн юм бэ?

Лили: Чи хэн бэ? Хэн чамайг оруулсан юм? Дураараа орж ирдэг газар биш шүү!

Эва: Энэ бол миний гэр

Лили: Чиний гэр ээ?

Харолд: Лили. Энэ бол миний ач охин Эва. Тэр төрсөн өдрийг минь тохиолдуулаад гадаадаас ирсэн юм.

Лили: Ач охин? Би энд хагас жил амьдарч байна. Та ач охинтой гэж яагаад огт дурдаагүй юм? Өвөө, би таны ач охин шүү дээ.

Харолд: Лилигийн ээж Эвелин Уокер манай гэрийн үйлчлэгч. Байрны эзэн нь хөөсний дараа би тэднийг энд амьдруулсан юм.

Эва: Таван минут, энд байгаа хүмүүсээ аваад манай гэрээс зайл!

Лили: Хөөх, ямар ууртай юм бэ! Өвөө чинь юу ч хэлээгүй байхад зочдыг минь хөөх нь үү?

Эва: Эсвэл цагдаа дуудах уу? Энэ хүмүүс минь хар тамхи хэрэглэж байна!

Лили: Чи муу…

Эва: Зүгээр л харж бай. …Тав. Дөрөв.Гурав.

Лили: Хүлээ! Өнөөдөр миний төрсөн өдөр. Тэднийг явуулж болохгүй! …Сэтгэл чинь ханав уу? Төрсөн өдрийг минь сүйтгэчихлээ!

Харолд: Эва, тэднийг үлдээчих ээ. Олуулаа байсан ч яах вэ.

Эва: Өвөө, өнөөдөр таны төрсөн өдөр шүү дээ. Тэд тантай яаж харьцаж байгааг хараач! Яагаад ингэж тэвчээд байгаа юм бэ?

Харолд: Зүгээр дээ. Энэ хувцас надад таалагдаж байна...

Лили: Өвөө надад хайртай. Би ч бас түүний ач охин. Харин чамд энэ гэр бүлд байх газар байхгүй болсон. Одоо зайл!

Эва: Явах ёстой хүн нь би юм уу? Энэ байшингийн гэрчилгээ дээр хэний нэр байдгийг мэдэх үү?

Лили: Тэгээд юу гэж? Ээж бид хоёр энэ гэр бүлийн төлөө бүхнээ зориулсан. Гэнэт гарч ирчихээд бидэнд тушааж, өвөөд санаа тавьдаг хүмүүсийг нь хөөж байна. Би чамаас хавьгүй их зүйл хийсэн!

Эва: Чи юу? Золиос гаргасаан? Энгэж хувцаслаад уу? Өвөөгийн минь төрсөн өдрөөр зарц шиг хувцаслаад, найзуудынхаа үйлчлэгч болгосон. Тэд доромжилж байхад хогийн найзууддаа үйлчлүүлж суусан! …Юун чимээ вэ?

 Лили: Үгүй ээ, чи явж болохгүй!

Эр: Хонгор минь, хурдлаарай! Алив ээ. Би очиж байна!

Эва: Эвелин! Өвөөгийн минь орон дээр юугаа хийгээд байгаа юм? Энэ ямар хямдхан буудал уу? Өвөөгийн төрсөн өдөрөөр та нар түүний унтлагын өрөөнд яаж байгаа юм.

Лили: Боль! Ээжид минь гар хүрэхээ боль!

Эва: Чи энгэсэн ч, гэрчилгээ дээр миний нэр бий. Гэрт минь эзэн суужээ. Би цагдаа дуудна!

Эвелин: Битгий цагдаа дуудаач! Гуйя! Би энэ гэр бүлийн төлөө бүхнээ зориулсан!

Эва: Чи үүнийгээ ажлаа хийсэн гэх нь үү? Чамд сард 20 мянган доллар төлдөг. Гэтэл чи өвөөг минь зарц шиг байлгаж. Ийм хувцас өмсгөж, өөртөө үйлчлүүлсэн байна!

Эвелин: Би ажлаа хийсэн! Энэ гэрийг бүхэлд нь би авч явдаг. Ноён Стерлинг үүнийг мэднэ.

Эва: Чиний ажил, өвөөгийн минь орон дээр танихгүй эрчүүдтэй унтах уу? Та хоёр энд байгаа юм чинь өвөө маань хаана унтдаг юм? Та нарын ингэж байхыг хараад зогсож байдаг юм уу?

Эвелин: Ноён Стерлинг явахад хэцүү болсон. Тийм болохоор...

Эва: Тэгээд яасан гэж?

Эвелин: Тэр доод давхарт амьдардаг.

Эва: Доод давхарт аа? Тэнд унталгын өрөө байдгийг би яагаад мэдээгүй юм бол?

Эвелин: Агуулахын өрөөг хэлж байна.

Эва: Агуулахын өрөө? ...Чи өвөөг минь агуулахад амьдруулж байсан юм уу? Та нар чинь галзуурчихсан юм уу? ..Өвөө, уучлаарай. Таныг сайн байгаа гэж бодсон. Би эртхэн ирэх ёстой байж. ..Өвөө, та энд амьдарч байсан юм уу?

Харолд: Зүгээр дээ. Шатаар өгсөж уруудахад хөл өвддөг болсон. Энд чимээгүй, амар байдаг юм. Битгий уйл, охин минь. Би зүгээр.

Эва: Өвөөг минь ингэж асардаг юм уу? Наян настай хүнийг ийм газар амьдруулсан гэж үү?

Эвелин: Хатагтай Стерлинг, энэ таны бодож байгаа шиг зүйл биш. Ноён Стерлинг өөрөө энэ өрөөг сонгосон. Би болиулах гэж оролдсон.

Эва: Одоо хүртэл шалтаг тоочих нүүр байна уу? Байзаарай! Энэ бөгж, яагаад чиний хуруунд байгаа юм?

Эвелин: Энийг… Ноён Стерлинг надад бэлэглэсэн юм.

Харолд: Би хэзээ чамд энэ бөгжийг өгсөн юм?

Эвелин: Өө үгүй ээ! Миний бөгж!

Лили: Ээжээ.

Эвелин: Энэ минийх шүү дээ. Буцаагаад өг!

Эва: Чинийх ээ? Энэ бол ээжийн минь нэрийн эхний үсэг. Надад ээжээс минь үлдсэн цорын ганц дурсгал!

Эвелин: Худлаа!

Эва: Гэрт минь эзэн сууснаар чинь дуусаагүй юу? Одоо бүр ээжийн минь эд зүйлийг хулгайлах нь уу? Би цагдаа дуудлаа! Яг одоо.

Лили: Дуудаад үз л дээ!

Эва: Би цагдаа дуудлаа! Яг одоо. …Яасан, цагдаа дуудна гэсэн чинь гэнэт айж байна уу?  …911 үү? Би Стерлингийн гэрээс ярьж байна.

Харолд: Эва, орхичих. Тэр олон жил намайг асарсан.

Эвелин: Хатагтай Стерлинг, зургаан сарын өмнө ноён Стерлинг шөнө зүрхний шигдээс болсон. Би түүнийг олж, эмнэлэгт хүргээд, гурван өдөр дэргэд нь сахисан. Айсандаа унтаж ч чадахгүй байсан. Шатаар явахад ч хэцүү болсон учраас ноён Стерлинг өөрөө надад мастер унтлагын өрөөгөө өгсөн юм. Харин энэ хувцсыг Лилиг хөгжөөх гэж өмссөн. Хэн ч хүчээр өмсгөөгүй.

Эва: Тэгэхээр өвөө өөрөө энэ бүхнийг сонгосон гэх нь үү? Харшийг сүйтгэж, өөрийг нь чийгтэй харанхуй агуулахад оруулахыг зөвшөөрсөн гэж үү? Бас ээжийн минь дурсгалыг та нарт сайн дураараа өгсөн хэрэг үү?

Эвелин: Тийм ээ. Бүгд түүний өөрийнх нь сонголт байсан.

Эва: Би гурван настай хүүхэд шиг харагдаж байна уу?

Цагдаа эр: Цагдаа дуудсан хүн байна уу?

Эва: Мастер унтлагын өрөөнд байгаа эртэй нь хамт энэ хоёрыг манай гэрээс гарга!

Цагдаа эр: Биднийг ирж явахад нэг залуу гарч явж байсан. Унтлагын өрөөнд байсан хүн чинь бололтой.

Эва: Тэгвэл энэ хоёрыг ч бас гарга!

Эвелин: Үгүй ээ, би явахгүй!

Лили: Та нар ингэж болохгүй!

Эвелин: Ноён Стерлинг, та нэг юм хэлээч! Би олон жил таныг асарсан. Та намайг хөөж болохгүй!

Харолд: Эва, түүнийг үлдээ. Өрөөг минь буцааж өгөөд, охиныг нь явуул. Миний насанд хажууд минь хүн байх хэрэгтэй.

Эва: За яахав, чамд дахиад ганц боломж өгье.

Лили: Чи харамсах болно доо! Та нар бүгд харамсах болно!

Эвелин: Би та хоёрыг хоёуланг чинь хөөнө. Харж л байгаарай! ..Ноён Стерлинг, аажуухан идээрэй. Халуун байгаа шүү.

Харолд: Өглөөний мэнд, Эва. Бидэнтэй хамт хооллооч.

Эва: Өглөөний мэнд, өвөө. …Өвөө, надад амжуулах ажил байна. Түр гараад ирье.

Харолд: За, ажлаа амжуулчхаад орой эрт ирээрэй.

Эва: Тэгнээ, Баяртай өвөө. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд ноён Стерлинг гадагш гардаг байсан уу?

Туслах эр: Шалгаж үзсэн. Бараг л гардаггүй байсан. Эвелин, Лили хоёр машиныг нь унадаг байсан байна.

Эва: Тэдэнд манай машиныг унах эрхийг хэн өгсөн юм?

Туслах эр: Ноён Стерлинг зөвшөөрсөн гэсэн. Гэхдээ бичгээр өгсөн зөвшөөрөл байхгүй.

Эва: Тэр явах ёстой. Гэхдээ өвөөгөө дахин бухимдуулмааргүй байна. Өөрөөр нь явуулах арга олъё. …Байна уу.

Эмч эм: Эва Стерлинг мөн үү? Өвөө тань зүрхний шигдээс болсон. Бид одоо биеийн байдлыг нь тогтворжуулахыг хичээж байна.

Эва: Буцаад эргэ, Яаралтай эмнэлэг рүү яв. …Юу болсон юм? Өвөө яагаад зүрхний шигдээс болсон юм?

Эвелин: Би мэдэхгүй. Ноён Стерлинг хоолоо идчихээд зурагт үзэхээр суусан. Хэдэн минутын дараа, гэнэт ухаан алдсан.

Эва: Бие нь сайжирч байсан биз дээ? Яаж ийм юм болсон юм?

Эмч эр: Хэн нь Харолд Стерлингийн гэр бүлийн хүн бэ?

Эва: Би ач охин нь байна.

Эмч эр: Биеийн байдал нь хүнд байна. Мэс засал дууссан ч аюул өнгөрөөгүй. Одоо эрчимт эмчилгээний тасагт шилжүүлнэ.

Эва: Эмч ээ, түүнийг аврахын тулд чадах бүхнээ хийгээрэй.

Эвелин: Би ноён Стерлингийн эд зүйлсийг аваад ирье. Яарч гарахдаа хувцас, ариун цэврийн хэрэглэл ч аваагүй.

Эва: Нарийн бичгийг тийшээ явуулчихъя.

Эвелин: Хэрэггүй ээ, би өөрөө явчихъя. Удахгүй ээ.

Лили: Зүгээр л хувцас авчирах гэж байгаа биз дээ. Яагаад ингэж сандраад байгаа юм бол? Эвелин, чи юу сэдээд байна? ….Юу хийхийг чинь харъя л даа.

Эм: Лили, ээж чинь одоо арван тэрбумын хөрөнгөтэй болсон юм чинь биднийг битгий мартаарай!

Эр: Тийм шүү! Танай компани хөрөнгийн биржид гарах гэж байгаа биз дээ? Надад захирлын ажил олдох уу?

Лили: Надтай л хамт бай. Ээж рүү залгахад л чи ажилтай болно.

Эва: Энэ чинь миний гэр! Өвөө маань эрчимт эмчилгээний тасагт амьдралынхаа төлөө тэмцэж байхад тэд энд найрлаж байна гэнэ ээ?

Лили: Чи яагаад буцаж ирсэн юм?

Эва: Харин би та нараас асууя! Миний гэрт юу хийж байгаа юм?

Лили: Чиний гэр гэнэ ээ? Энэ газрыг өөрийнхөө өмч гэж бодоо юу? Гадаадад амьдралаа авч явж чадахгүй болохоороо эргэж ирээд бусдаар тэжээлгэж амьдрах нь уу? Одоо бүр бидэнд тушаах гээ юу? Энэ харш Стерлинг Капиталынх! Өвөө төрсөн өдрөөр минь надад өгнө гэж амласан. Харин чи бол түүний өрөвдсөндөө тэтгэдэг өнчин амьтан!

Эм: Тэгэхээр тэр Стерлинг биш юм уу?

Эр: Тийм бололтой. Жинхэнэ Стерлингийн өв залгамжлагч нь Лили юм байна! Тэр Стерлинг Капиталыг удирдах юм байна!

Эва: Ярьж дуусав уу?

Лили: Яасан? Үнэн үгэнд эмзэглээ юу?

Эва: Хүссэнээрээ мөрөөд! …Нүдээ нээгээд сайн хар! Байшингийн гэрчилгээн дээр хэний нэр байгааг үз!

Эм: Стерлинг... Эва Стерлинг юм уу!

Эр: Үнэхээр түүний нэр байгаа юм уу!

Эм2: Байзаарай. Лили энэ байшинг өөрийнх гэж хэлээгүй билүү?

Эр2: Ээж нь арван тэрбумын хөрөнгөтэй, Стерлинг Капиталын өв залгамжлагч гэсэн биз дээ? Тэгсэн хэр нь байшин нь өөр хүний нэр дээр байгаа юм уу?

Лили: Байж боломгүй юм!

Эва: Боломжгүй гэж үү! Гэрт минь амьдарч, энд найрлаж, машиныг минь уначихаад найзууддаа өөрийнхөө өмч гэж хэлдэг байх нь ээ? Лили, чамд ичих нүүр байна уу?

Лили: Өвөө энэ байшинг надад өгнө гэж хэлсэн!

Эва: Горьдсоны чинь гарз!

Эм3: Лили, ээж чинь тэрбумтан юм бол, яагаад танайх ганц ч харшгүй байгаа юм?

Эр3: Чи бидэнд дандаа худлаа ярьсан юм биш биз?

Лили: Амаа таттацгаа!

Эва: Одоо намайг бусдаар тэжээлгэж амьдардаг гэж бодож байна уу?

Лили: Та нар түүнд үнэхээр итгээд байгаа юм уу? Нэг хуурамч бичиг баримт бариад ирэхэд нь бүгд итгэчихэж байгаа юм уу! Өвөөгийн өрөвдсөндөө авсан өнчин хүүхэд. Сургалтын төлбөрийг нь төлж, Стерлинг гэдэг овгоо хүртэл өгсөн. Харин тэр хариуд нь гэрийг нь булааж, гэрчилгээг нь хуурамчаар үйлдсэн!

Эм: Худалч, ичгүүргүй амьтан!

Эр: Гаднын хүн байж энд хэнд тушаагаад байгаа юм? Эндээс гар!

Эм2: Гэрчилгээг нь хуурамчаар үйлдсэн гэнэ ээ? Ямар ичгүүргүй юм бэ!

Лили: Өвөө энэ харшийг надад худалдаж авч өгсөн. Ээж минь түүнийг өрөвдөөд л энд байлгасан юм. Харин тэр шунаад байшинг хулгайлах гэж оролдлоо!

Эм3: Одоо эндээс зайл! Жүжиг тавьж, өөрийгөө битгий шившиг болгоод бай!

Эва: Жинхэнэ бусдын гэрт суусан хүн хэн болохыг мэдмээр байна уу? Ээж Эвелин Уокер чинь манай гэрт арван жил үйлчлэгч хийсэн. Сүүлийн зургаан сарын турш манай машиныг унаж чамайг зөөж, манай кредит картаар цүнх, гутал авч өгсөн. Одоо бүр өвөөгийн минь харшийг өөрийнх гэж зарлаж байна уу!

Лили: Чалчихаа боль! Ээж минь тэрбумтан! Стерлинг Капиталын цорын ганц өв залгамжлагч!

Эва: Тэрбумтан, цорын ганц өв залгамжлагч гэнэ ээ? Тэгвэл яагаад тэрбумтан ээж чинь манай гэр бүлээс сар бүр 20 мянган долларын цалин авдаг юм? …Чи...

Лили: Та нар юу хүлээгээд байгаа юм бэ? Тэрнийг хөөж гарга!

Эва: Утсыг минь хагалчихлаа шүү дээ!

Лили: Энэ бол луйварчин! Гаргаад хая!

Эва: Та нар юу хийгээд байгаа юм бэ?

Эм3: Зайл! Чи энд байх эрхгүй!

Эва: Тавь! Энэ миний гэр! …Тавь! Энэ миний гэр!

Лили: Түр хүлээгээрэй! Нэг зүйлээ мартчихлаа. Үүнийг ч бас чи хулгайлсан биз дээ?

Эва: Битгий хүр! Буцаагаад өг! Энэ миний ээжийнх!

Лили: Өвөөгийнхөө мөнгөөр амьдардаг өнчин хүүхэд байж ийм үнэтэй зүйлийг худалдаж авах боломжгүй. Чи хулгайлсан байна!

Ээж: Эва, төрсөн өдрийн мэнд хүргэе!

Эва: Ээж ээ, ямар гоё юм бэ!

Ээж: Үүнийг чамд бэлэглэж байна. Юу ч тохиолдсон үргэлж зүүж яваарай.

Эва: За, ээж ээ. Би хэзээ ч тайлахгүй!

Лили: Чам шиг хүн ийм үнэтэй гоёл зүүх эрхгүй!

Эва: Буцаагаад өг!

Лили: Үүнийг хүсэж байна уу?

Эва: Үгүй ээ!

Лили: Чи ийм зүүлт зүүх эрхгүй!

Эр: Нүдээ нээгээд сайн хар! Хулгайч нар ийм л шийтгэл хүртдэг юм!

Лили: Сонсож байна уу? Хулгайлсан зүүлт чинь хагарч байгаа чимээг!

Эва: Ээж ээ, та үргэлж надтай хамт байх уу?

Ээж: Үргэлж. Чи энэ зүүлтийг зүүж байгаа цагт би үргэлж чамтай хамт байна. Зүүлтээ зүүж яваарай. Би үргэлж чиний дэргэд байх болно.

Эва: Юуг? Үүнийг буцааж авахын тулд би яах ёстой юм?

Лили: Буцааж авахыг хүсэж байгаа юм уу? За тэгвэл өвдөг сөгдөж, уучлал гуй! “Би бол хулгайч, худалч Эва Стерлинг” гэж хэл! Яасан? Хулгайч нь өвдөг сөгдөж, буруугаа хүлээж чадахгүй нь үү?

Эва: Би сөгөдье.

Лили: Чи хэдийн сөхөрчихсөн юм чинь Одоо шалыг үнс!

Эва: Чадахгүй

Лили: Чамд жаахан ч гэсэн зориг байна шүү! Хэн түүнийг шал үнсүүлж чадах уу, сая доллар өгье!

Эр: Сая доллар оо? Би тэр мөнгийг гарцаагүй авна!

Эм: Байх газраа мэдэж ав, өнчин амьтан минь! Шалыг үнс! Тэгвэл Лили чамайг өршөөж магадгүй.

Эва: Сайн бодоорой! Лили, хэн нэгэн надад гар хүрвэл үнэтэй төлөөс төлнө шүү!

Лили: Би юу хийж байгаагаа мэдэж байна! …Шалыг үнсэхгүй юу? Тэгвэл босож чадахгүй болгоод өгье!

Эм хоолой: Хариу алга

Туслах эр: Даргаа, утсаа аваач! Алив ээ, авал даа! Зогс! Хатагтай Стерлингт гар хүрсэн хэн ч боловч хариуцлага хүлээнэ шүү! …Хатагтай Стерлинг, хоцорсонд уучлаарай.

Лили: Чи хэн бэ? Гэрт минь зөвшөөрөлгүй орж ирэх эрхийг чинь хэн өгсөн юм?

Туслах эр: Чиний гэр гэнэ ээ?

Лили: Мэдээж! Ээж минь Стерлинг Группт ажилладаг!

Туслах эр: Стерлинг Групп ээ? Тэгвэл сайн хар! Эвелин Уокер хэзээ ч Стерлингийн хувьцаа эзэмшигч, өв залгамжлагч, удирдах ажилтан байгаагүй!

Эм: Тэгвэл Лилигийн ээж хэн юм бэ?

Эр: Тэр өөрийгөө Стерлингийн хүн гэж үргэлж ярьдаг байсан биз дээ?

Лили: Худлаа ярихаа боль!

Туслах эр: Би Стерлинг Капиталд арван жил ажиллаж байна! Чиний ээж Эвелин Уокер бол Стерлингийн гэр бүлийн үйлчлэгч. Өөр юу ч биш!

Лили: Боломжгүй! Ээж минь арван тэрбумын хөрөнгөтэй!

Туслах эр: Сард 20 мянган долларын цалин авдаг үйлчлэгч өөрийгөө Стерлинг Группын өв залгамжлагч гэж жүжиглэжээ.

Лили: Тэр чамд ингэ гэж мөнгө төлсөн байх. Тэр бол луйварчин! Стерлингийн хүн болж жүжиглэсэн хүн нь тэр!

Эва: Худлаа ярьсаар л байна уу! …Энэ харш хэнийх болохыг одоо шийдье! Энэ харш хууль ёсоор миний өмч!

Туслах эр: Хатагтай Стерлинг, хоцорсонд уучлаарай!

Эр: Нарийн бичиг нь хүртэл түүнд ингэж хандаж байна! Тэр үнэхээр Стерлинг мөн үү?

Эм: Тэгэхээр жинхэнэ бусдын гэрт суусан хүн нь Лили юм уу?

Эр: Үйлчлэгчийн охин байж дээдсийн хүрээний хүн болж жүжиглэжээ!

Лили: Үгүй! Та нар бүгд тэрэнд хууртчихлаа!

Эва: За, одоо хэнийг хөөх гэж байна? Энэ луйварчинг гэрээс гарга!

Лили: Надад гар хүрэх хэрэггүй шүү! Үргэлжлүүл, Жүжиглээ болно! Та нар харахгүй байна уу? Тэд бүгд хөлсний жүжигчид! Нарийн бичиг, бие хамгаалагчид, компанийн бичиг баримт гээд бүгд хуурамч! Энэ бүх хүнийг хөлсөлж, жүжиг тавьчихаад, Намайг айлгаж чадна гэж бодоо юу?

Туслах эр: Хатагтай Стерлингийн зүүлтний өмнөөс. …тэднийг гарга!

Эм: Надад битгий хүр!

Эр: Өвдөж байна!

Лили: Хангалттай! Энэ миний гэр!

Эва: Чиний гэр гэнэ ээ?

Лили: Та нар муусайн дээрэмчид! Жүжигчдээ аваад эндээс зайл!

Эм2: Лили, ээж чинь улсынхаа хамгийн баян эмэгтэй биз дээ? Түүн рүү залгаад энэ хүмүүст хэнтэй орооцолдсоныг харуулаач!

Эр: Тийм шүү! Ээж рүүгээ залга! Хэн нь жинхэнэ Стерлинг болохыг харуул!

Лили: Ээж ээ, энд хурдан ир! Хэн нэгэн манай гэрийг булаах гээд байна! …хүлээж байгаарай! Ээж удахгүй ирнэ. Манай гэрт хүчээр нэвтэрсэн учраас өмгөөлөгчидтэй маань ирж уулзах болно!

Эва: Юу? Ээжийг чинь ирэхээр би байшингаа та нарт өгөх ёстой юм уу?

Лили: Чи гэрт минь хүчээр дайрч орж ирээд, бөөн хүмүүс дагуулж ирсэн. Ээжийг ирэнгүүт өмгөөлөгчид чамайг шүүхэд өгнө!

Эва: Зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэнэ ээ? Та нар миний гэрт амьдарч, энд найрлаж, миний мөнгийг үрж байгаа. Одоо зөвшөөрөлгүй нэвтэрсэн хүн болж байна уу?

Лили: Жүжиглэхээ боль! Энэ бол миний гэр. Ээжийг ирэхээр та нар бүгд өвдөг сөгдөн гуйх болно!

Эр: Яг зөв! Чи бидэнд тайлбар өгөх ёстой.

Эм: Хүмүүс дагуулж ирээд биднийг зодуулсан. Үүнийг чинь зүгээр өнгөрөөхгүй!

Туслах эр: Дахиад нэг алхам хийвэл харамсах болно шүү!

Эр: Чамаас айна гэж бодоо юу?

Эва: Саяхан өршөөл гуйгаад уйлж байсан хүн хэн билээ?

Лили: Амаа тат! Ээжийг ирэхээр та нарын хэн нь ч зүгээр өнгөрөхгүй! …Ээж ээ!

Эвелин: Миний гэрт хэн асуудал тариад байгаа юм?

Лили: Энэ...! Ээж ээ, тэр хүмүүс дагуулж ирээд манай гэрийг булаах гэсэн!

Эвелин: Эва Стерлинг, чи болиогүй л байна уу?  … Болиогүй л байна уу? Эва? Энэ бол миний гэр!

Эм: Мэдсэн юм аа! Эвелин л жинхэнэ эзэн нь юм байна!

Эва: Хоосон мөрөөдсөөр л байна уу?

Лили: Чи сонсоогүй юм уу? Энэ бол ээжийн минь гэр! Одоо айж байна уу?

Эва: Айх аа? Эвелин, Чи өрөвдөлтэй царай гаргаж, жүжиг тавьсан болохоор л би чамайг үлдээсэн юм! Өчигдөр орой чамд хэтэрхий зөөлөн хандаж. Одоо бүр солиорчээ!

Эвелин: Эва, бусдын гэрт байгаа хүн нь чи! Өвөө чинь энэ байшинг бидэнд өгнө гэж үргэлж хэлдэг. Чи биднийг хөөж чадахгүй!

Эва: Өвөө байшингаа та нарт өгнө гэнээ? Тэгвэл хэл дээ. Хэзээ тэгж баталсан юм? Гарын үсэг нь хаана байна? Хэн гэрчилсэн юм?

Эвелин: Энэ бол гэр бүлийн асуудал. Чи оролцох хэрэггүй!

Эва: Миний гэрийн асуудал хэзээнээс та нарынх болсон юм?

Лили: Бардамнахаа боль! Эзэн нь хэн болохыг нотлох баримтаа үзүүл. Тэгээд харъя!

Эва: Үүнийг би та нараас асуух ёстой юм биш үү? Энэ байшин та нарынх юм бол нотлох баримт чинь хаана байна?

Эвелин: Байлгүй яах вэ. Сайн хар!

Лили: Харав уу? энэ байшин миний өмч болсон.

Эвелин: Явах хүн нь чи, Эва! Ойлгов уу

Лили: Юу ч хэлж чадахгүй байна уу? Агуу Стерлингийн өв залгамжлагч хууль ёсны бичиг баримт уншиж чадахгүй байна уу?

Эвелин: Нотлох баримт чинь энд байна. Байшин минийх. Одоо юу гэх вэ?

Эва: Өвөө одоо ч эрчимт эмчилгээний тасагт байгаа. Тэр ухаангүй байгаа. Ийм бичиг баримтад гарын үсэг зурж, байшингаа шилжүүлэх боломжгүй!

Эвелин: Заавал өөрөө гарын үсэг зурах ёстой гэж хэн хэлсэн юм?

Эва: Тэгвэл надад хэл дээ, энэ бичиг баримт хаанаас гарч ирсэн юм?

Эвелин: Ноён Стерлинг эрүүл байхдаа хэдийн зөвшөөрөл өгч, гарын үсэг зурсан. Чи гадаадад байсан болохоор, энэ талаар, мэдэхгүй байгаа юм!

Лили: Тийм ээ! Ялагдлаа хүлээн зөвшөөр!

Эм: Баримт нь байхад одоо хүртэл үгүйсгэсээр байх юм.

Эр: Эва одоо юу ч хийж чадахгүй нь бололтой.

Эва: Ганц хуудас цаас юуг ч нотлохгүй!

Эвелин: Надад итгэхгүй байна уу? Өмгөөлөгч дуудъя! Хэрэв жинхэнэ баримт бол чи явна! Яг одоо шүү.

Эва: Болж байна. Хуулийн хэлтэстэй холбогд. Стерлинг Капиталын өмгөөлөгчийг дууд!

Туслах эр: Ойлголоо.

Лили: Зарим хүмүүс хэтэрхий оройтсон хойно л ухаарах юм.

Эвелин: Өмгөөлөгчид ирэхээр юу гэж бултахыг чинь харъя!

Эва: Тэр үед ч инээж чадах эсэхийг чинь хармаар байна.

Эр: Одоо бууж өг. Өөрийгөө шившиглэх хэрэггүй!

Эва: Юундаа яарсан юм? Ичгүүртэй хэсэг нь хараахан эхлээгүй байна.

Өмгөөлөгч эр: Хатагтай Стерлинг

Лили: Сайн уншаад өг. Нэг ч үг алгасаж болохгүй шүү.

Өмгөөлөгч эр: Хатагтай Стерлинг, гарын үсэг, тамга, нотариатын баталгаажуулалт бүгд шаардлага хангаж байна.

Эва: Үгүй ээ! Өвөө хэзээ ч ийм зүйл хийхгүй!

Лили: Сонсов уу? Чи л бусдын гэрт нэвтэрсэн хүн байна. Чи бол луйварчин!

Эвелин: Одоо, юу хэлмээр байна даа?

Эр: Саяхан ямар их бардам байсан билээ? Одоо хэлэх үггүй болчихов уу?

Эм: Өөрөө л ийм байдалд хүрсэн.

Эвелин: Энэ бол миний гэр гэж хэлсэн биз дээ. Чи сонсоогүй!

Эва: Боломжгүй!

Лили: Юу нь боломжгүй гэж? Чи энэ бүх хугацаанд ээжийн минь гэрт зөвшөөрөлгүй амьдарчихаад, одоо хүртэл явахгүй юм уу?

Цагдаа: Цагдаа дуудсан хүн байна уу?

Эвелин: Би! Би дуудсан. Энэ эмэгтэй манай гэрт хүчээр нэвтэрч, бөөн хүмүүс дагуулж ирсэн!

Лили: Офицер оо, тэр зөвшөөрөлгүй нэвтэрч, хүмүүсээрээ манай зочдыг зодуулсан!

Цагдаа: Хатагтай, та бидэнтэй хамт явна уу.

Эва: Энэ бол миний гэр!

Эвелин: Сайн хар! Энэ байшингийн эзэн нь миний ээж!

Цагдаа: Баримт дээр үнэхээр түүний нэр байна.

Лили: Чамайг харамсана гэж, хэлсэн биз дээ! …Офицер оо, түүнийг бариад яв! Зөвшөөрөлгүй нэвтэрсэн, халдсан, эд хөрөнгө сүйтгэсэн хэргээр би гомдол гаргана. Шорондоо ялзраг!

Эва: Эвелин, чи бичиг баримтыг хуурамчаар үйлдэж болно. Гэхдээ өвөөгийн өрөөний камерын бичлэгийг хуурамчаар үйлдэж чадахгүй!

Эвелин: Чи сая юу гэсэн бэ?

Эва: Офицер оо, та нар намайг авч явж болно. Гэхдээ эхлээд хяналтын камерын бичлэгийг шалгуулмаар байна. Байшингийн бүх хэсэгт далд камер бий. Өвөөгийн тамга зөвхөн түүний эсвэл миний хурууны хээгээр нээгддэг сейфэнд хадгалагддаг. Тэр сейфийг хэн, хэзээ нээснийг, шалгая!

Эвелин: Цаг битгий үр! Баримт жинхэнэ.

Лили: Тэр цаг хожиж байна. Офицер оо, баривчлаач!

Эва: Баримт чинь жинхэнэ юм бол юундаа айгаад байгаа юм?  …Нэг шалгачихъя. Хэрэв бичлэг баталбал би ямар ч эсэргүүцэлгүй явна.

Эвелин: Үгүй! Яасан ч үгүй.

Эва: энэ бол миний гэр.

Эвелин: Яагаад би гэрийнхээ камерын бичлэгийг чамд үзүүлэх ёстой юм?

Эва: Хар даа! Чи сандарч байна. Тэр баримт хэлсэн шиг чинь жинхэнэ биш бололтой!

Лили: Ээж минь чамд юу ч нотлох шаардлагагүй! Энэ бол хувийн мэдээлэл!

Эва: Офицер оо, та сонслоо. Баримт нь хүчингүй гэдгийг мэдэж байгаа учраас бичлэг үзүүлэхээс татгалзаж байна. Та нар намайг мэдчих вий гэж айгаагүй. Харин бичлэгээр хуурамч баримт үйлдсэн чинь илчлэгдэхээс айж байна!  … Та нар намайг мэдчих вий гэж айгаагүй. Харин бичлэгээр хуурамч баримт үйлдсэн чинь илчлэгдэхээс айж байна!

Эвелин: Ноён Стерлинг, дахиад нэг халбага идчих. Дуусгачихвал бие тань дээрдэнэ.

Харолд: Би, жаахан нойр хүрээд байна.

Эвелин: Таныг амрах өрөөнд тань хүргэж өгье. …Ноён Стерлинг, сейфээ нээгээд дотор нь чухал зүйлс чинь байгаа эсэхийг шалгаарай.

Харолд: За.

Эвелин: Өнөөдрөөс эхлээд, энэ байшин минийх. Одоо чамайг амьд үлдээх ямар ч шалтгаан алга.

Эва: Яасан? Сандарчихав уу?

Эвелин: Би чамд хэлсэн. Энэ миний гэр! Чи манай камерын бичлэгийг үзэх эрхгүй!

Эва: Чиний гэр ээ? Хэрэв чи гэмгүй юм бол, юундаа айгаад байгаа юм?

Лили: Үндэслэлгүй гүтгэлгээ боль! Ээж минь чамд юу ч нотлох шаардлагагүй!

Эва: Тэгвэл бичлэг өөрөө үнэнийг харуулах болно. Өнөө өглөөний ажлын өрөөний бичлэгийг гарга! Яг одоо.

Туслах: Ойлголоо.

Эвелин: Болохгүй ээ!

Эва: Шалгуулахыг хүсэхгүй байгаа юм уу? Тэгвэл нуух зүйлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг!

Эвелин: За яах вэ, яваад шалга л даа!

Эва: Ямар хурдан зөвшөөрчихөв өө. Ямар нэг зүйл сэдсэн юм биш биз?

Туслах: Ажлын өрөөний камерын бичлэгийг шалгаж байна. Хачирхалтай юм!

Эва: Юу болсон бэ?

Туслах: Хэн нэгэн камерын бичлэгийг устгасан байна.!

Эва: Юу?

Лили: Камер шалгана гээд байсан биз дээ? Яасан? Одоо юу ч байхгүй байна. Нотлох баримт чинь хаана байна?

Эвелин: Хатагтай Стерлинг, энэ бүх жүжиг чинь юунд хэрэгтэй юм? Чи жүжигчид хөлсөлж, камерын бичлэг хүртэл бэлдсэн. Гэсэн ч чамд ямар ч нотлох баримт алга! Өөрийгөө хэзээ хүртэл шившиглэх юм?

Эм: Ийм их юм болж байж юу ч бүтсэнгүй. Ямар инээдтэй юм бэ!

Эр: Нэг хуурамч баримтаар цагдааг хуурна гэж бодсон юм уу? Ямар гэнэн юм бэ!

Эва: Бичлэгийг шалгах гэхээр яг тэр үед алга болдог нь ямар сонин давхцал вэ?

Эвелин: Одоо бичлэг байхгүй болсон байна, одоо яалтай билээ дээ?

Лили: Ээж ээ, түүнд юу ч байхгүй. Өөрөөр оролдоод үзэг л дээ. Нотолж чадахгүйг нь харах хөгжилтэй байх болно!

Эва: Үгүй ээ, нэг л биш байна. Түрүүн тэр их сандарч байсан. Одоо яагаад айхгүй байгаа юм бол?

Эвелин: Камерын бичлэгийг шалга гэнэ шүү. Би бүх ул мөрөө арилгасан. Байшинг нэгжсэн ч юу ч олохгүй. …Чи харсан биз дээ? Тэр бичлэг, баримт хоёрыг хуурамчаар үйлдчихээд одоо намайг нотлох баримтыг устгасан гэж буруутгаж байна уу!

Лили: Яг үнэн! Өөрөө бичлэгийг устгачихаад, одоо ээжийг гүтгэж байна!

Эва: Хэрэв нуух зүйлгүй юм бол, яагаад яг өнөөдөр хяналтын камерын бүх бичлэгийг устгасан юм бэ?

Эвелин: Систем нь эвдэрсэн байх. Энэ миний буруу юм уу? Офицер оо, Тэр манай гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, гэрийг сүйтгээд, бас зочдыг минь зодуулсан!

Эр: Тийм ээ! Тэр хүмүүсээрээ биднийг зодуулсан.

Эм: Бид бүгд гэрч! Тэр энэ байшинг дээрэмдэх гэж ирсэн!

Эва: Та нар ямар хурдан нэг тал болчихов оо!

Лили: Юу яриад байгаа юм? Чамд ямар ч нотлох баримт алга!

Цагдаа: Хатагтай Стерлинг, та бидэнтэй хамтран ажиллана уу?

Эва: Би өвөөдөө юу болсныг мэдэхийн тулд энд үлдэх ёстой!

Цагдаа: Та олон нийтийн хэв журам зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байна.

Эва: Үнэхээр тэдэнд итгээд байгаа юм уу?

Эвелин: Офицер оо, надад гэрчилгээ нь байна.  тэр гэрт минь зөвшөөрөлгүй нэвтэрсэн!

Лили: Саяхан ямар их бардам байлаа Эва? Цагдаа чамайг явъя гэж байна!

Эва: Баярлах хэрэггүй шүү.

Эвелин: Цагдаагийн хэлтэст очсон хойно чинь энэ байшин бүр мөсөн минийх болно!

Эва: Намайг тавь!

Цагдаа: Битгий хөдөл!

Эва: Өвөө маань эрчимт эмчилгээний тасагт байгаа. Би тэдэндтэй явж болохгүй!

Өмгөөлөгч: Түр хүлээнэ үү. …Энэ баримт бүрэн гүйцэд хийгдсэн бололтой. Гэхдээ нэг зүйл анзаарагдлаа.

Эвелин: Юу?

Өмгөөлөгч: Шилжүүлгийн татвар ч, бэлэглэлийн татвар ч төлөгдөөгүй байна.

Лили: Тэгээд юу гэж? Баримт бичиг жинхэнэ! Энэ байшин ээжийнх минь!

Өмгөөлөгч: Харин ч эсрэгээрээ. Татварууд төлөгдөж байж л өмчлөх эрхийн шилжүүлэг хүчин төгөлдөр болно.

Эр: Тэгэхээр байшин хууль ёсоор тэднийх болоогүй гэсэн үг үү?

Өмгөөлөгч: Үүгээр ч зогсохгүй. Татвараас зайлсхийсэн нь, татварын гэмт хэрэгт тооцогдож болзошгүй.

Эвелин: Энэ боломжгүй! Би аль хэдийн...

Эва: Юу гэх гэсэн юм

Лили: Ээж ээ,

Эва: Татвар л асуудал юм бол би одоо төлчих юм уу!

Эвелин: Чи сая юу гэсэн бэ?

Эва: Татвар төлөгдөх хүртэл, энэ байшингийн өмчлөх эрх маргаантай хэвээр байна. Тиймээс тэр намайг хөөх эрхгүй, бүр зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж буруутгах ч боломжгүй!

Өмгөөлөгч: Хуулийн хувьд өмчлөх эрхийн маргаан шийдэгдтэл Эвелин Уокер бүртгэлтэй өмчлөгч болох хатагтай Стерлингийг хөөж болохгүй.

Лили: Боломжгүй!

Эва: Та нар сая намайг шоронд явуулах гэж оролдсон биз дээ? Одооноос энд хэн үлдэх, хэн явахыг би шийднэ!

Эвелин: Битгий бардамна! Татвар төлөгдөөгүй гэдэг нь шилжүүлэг эцэслээгүй гэсэн үг. Энэ байшин чинийх болчихсон гэсэн үг биш!

Эва: Ядаж одоохондоо намайг хөөх эрх та нарт байхгүйг баталж байна!

Лили: Ээжид өмчлөх эрх шилжүүлсэн баримт байгаа. Энэ л бидний нотлох баримт!

Эва: Хууль ёсоор хүчин төгөлдөр болоогүй бичиг баримтаа гайхуулсаар байх юм уу?!

Лили: Тэгвэл энэ байшинг минийх биш гэдгийг нотлох баримт чинь хаана байна?

Эва: Надад өмчлөх эрхийн гэрчилгээ болон анхны бүртгэлийн баримтууд бий. Харин чамд дуусаагүй шилжүүлгийн баримт л байна.

Эвелин: Ноён Стерлинг өөрөө гарын үсэг зурсан! Хэн үүнийг хүчингүй гэж хэлж зүрхлэх юм?

Эва: Тэгвэл энэ байшин хэний өмч болохыг татварын байгууллагаар шийдүүлцгээе!

Эр: Өмгөөлөгчтэй боллоо гээд энд үлдэнэ гэж бодоод хэрэггүй!

Эм: Яг зөв! Тэр баримт бичгээ үзүүлсэн байхад та нар хатагтай Стерлингээс уучлал гуйхгүй байна.

Туслах: Хатагтай Стерлингийг дахин доромжилсон хэн боловч хариуцлага хүлээнэ шүү!

Лили: Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Энд чи юу ч шийдэхгүй!

Туслах: Наад хуурамч өв залгамжлагчаас чинь арай дээр хүн шүү!

Лили: Чи…

Эвелин: Болноо. Офицер оо, Тэдний үгийг битгий сонс. Надад өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа. Харин энэ эмэгтэй л асуудал үүсгээд байна!

Эва: Та нар бүгд өөрсдийнхөө зөв гэж бодож байгаа бол, маргалдахаа боль. Цагдаагаар шийдүүлье!

Цагдаа: Бүгд тайвшир! Өмчлөх эрхийн маргаан шийдэгдэх хүртэл аль аль тал нь нөгөөгөө хүчээр хөөж болохгүй.

Эва: Ойлгов уу?

Цагдаа: Энэ бол өмчлөх эрхийн маргаан. Шүүхэд ханд. Байшингийн эзэн хэн болохыг бид шийдэх боломжгүй.

Лили: Ямар үндэслэлээр? Бидэнд баримт нь байна.

Цагдаа эм: Та нарт баримт байгаа бол шүүх, татварын байгууллага л хүчин төгөлдөр эсэхийг нь шийднэ. Бид биш.

Эвелин: Тэгвэл тэр яагаад энд амьдарсаар байх юм?

Эва: Учир нь одоохондоо би, албан ёсны бүртгэлтэй өмчлөгч хэвээрээ байгаа!

Лили: Ээж ээ, бид үүнийг зүгээр өнгөрөөх юм уу?

Эвелин: Битгий бардамна! Би энэ байшинг буцааж авна!

Эва: Тэгвэл шүүх дээр ялаад аваарай! …Би тодорхой хэллээ. Одоо бүгд эндээс явцгаа.

Туслах: Ойлголоо. …Бүгд, эндээс гарна уу!

Эр: Та нар биднийг хөөх ямар эрхтэй юм?

Туслах: Учир нь энэ бол хувийн эзэмшлийн орон сууц!

Эм: Чи

Эвелин: Чи галзуу юм уу? Энэ миний гэр!

Эва: Хэрэв чинийх юм бол, цагдаа дуудаад намайг хөөлгө л дөө!

Эвелин: Гараа тат, намайг тавь!

Лили: Ээжээ.

Эвелин: Эва Стерлинг, энэ бол халдлага! Би чамайг шүүхэд өгнө дөө!

Лили: Хүмүүс ээ! Тэд ээжийг минь яасныг харцгаа.

Сурвалжлагч эр: Хатагтай Уокер, таныг ийм байдалд орсон гэж сонсоод ирлээ. Стерлингийнхэн таныг хөөсөн юм уу?

Сурвалжлагч эм: Та өмчлөх эрх шилжүүлсэн баримтаа саяхан авсан гэсэн биз дээ? Тэгээд яагаад хөөгдчихөв?

Эвелин: Би... Би жирэмсэн.

Сурвалжлагч эм: Юу гэнэ ээ? Хүүхдийн эцэг нь хэн юм?

Эвелин: Тэр бол Харолд Стерлинг.

Эва: Өвөө гэнээ? Үгүй ээ, боломжгүй! Тэр чинь яаж...

Лили: Ээжээ, Та тэр хөгшин эрийн тухай ярьж байна уу? Тэр чинь хэтэрхий хөгшин. Яаж тэр…

Эвелин: Юу ч битгий ярь! Би хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй байна.

Сэтгүүлч эр: Хатагтай Стерлинг, та энэ мэдэгдлийг сонслоо. Ямар тайлбар өгөх вэ?

Эва: Үгүй ээ! Өвөө хэзээ ч ийм зүйл хийхгүй!

Эвелин: Тэр хүүхэд минь өв залгамжлал авах вий гэж айсандаа намайг хөөсөн!

Сэтгүүлч эм: Хатагтай Стерлинг, хатагтай Уокерын хэлсэн үнэн үү?

Сэтгүүлч эр: Та түүний хүүхдийг Стерлингийн хөрөнгөөс өв хувь хүртэхээс сэргийлэхийн тулд хөөсөн юм уу?

Эва: Та өвөөгийн минь хүүхдийг тээж байгаа гэсэн үү?

Эвелин: Тийм ээ! Тэгэхээр чи намайг хөөж чадахгүй!

Эва: Тэр 83 настай. Яг хэзээ, хаана, яаж чамайг жирэмсэн болгосныг тодорхой хэл!

Лили: Яаж зүрхэлж байнаа? Ээж минь хангалттай зовж байгаа. Одоо хүртэл дайрсаар байх юм!

Эва: Асуултад хариул! Яг хэзээ?

Эвелин: Энэ миний жирэмсний шинжилгээний хариу. Хоёр сарын өмнөх.

Эр: Зөвшөөрөлтэй эмнэлгийн шинжилгээ. hCG-ийн үзүүлэлт эерэг гарсан.

Эвелин: Тэр шөнө ноён, Стерлинг сэтгэлээр унасан байсан. Би түүнийг тайвшруулсан. Тэр архи уусан. Үүнээс илүүг ярихгүй.

Сэтгүүлч эр: Хатагтай Стерлинг, энэ шинжилгээний хариуг та юу гэж үзэж байна вэ?

Сэтгүүлч эм: Хэрэв хүүхэд Стерлингийн удмынх бол хатагтай Уокерыг гэр бүлдээ хүлээн авах ёстой биш үү?

Эва: Өвөө, та ухаан алдахаасаа өмнө надаас юу нууж байсан юм бэ?

Эвелин: Эва, би хэзээ ч юу ч хүсэж байгаагүй. Гэхдээ энэ хүүхэд Стерлингийн удмынх. Чи түүнийг үгүйсгэж болохгүй!

Сэтгүүлч эр: Хатагтай Стерлинг, хатагтай Уокер жирэмсэн гэдгээ мэдэгдлээ. Та одоо ч хөөх бодолтой байна уу?

Сэтгүүлч эм: Хэрэв хүүхэд Стерлингийн удмынх бол энэ харш түүнд ч хамаарах ёстой биш үү?

Эвелин: Эва, би зүгээр л толгой хоргодох газар хүсэж байна.

Лили: Одоо ч биднийг оруулахгүй хэрэг үү? Чи тэрнийг болон хүүхдийг үхүүлэх гээ юу?

Эвелин: Эва, олон нийтийн өмнө мэдэгдэл хий. Энэ харш минийх гэдгийг хүлээн зөвшөөр. Тэгэхгүй бол дахиж энд ирэх хэрэггүй!

Эва: Байна уу?

Эмч эм: Хатагтай Стерлинг. Ноён Стерлинг сэрлээ.

Эва: Юу гэсэн бэ? Өвөө сэрсэн гэнээ?

Эмч эм: Тийм ээ. Гэхдээ бие нь маш сул байна. Та яаралтай ирэх хэрэгтэй.

Эва: Өвөө сэрчихлээ! Одоо бүх үнэнийг өөрөөс нь асууя. Байшингийн маргааныг түр хойшлуулж болно.

Эвелин: Юу гэсэн бэ?

Эва: Гэхдээ нэг зүйлийг одоо заавал тодруулах хэрэгтэй.

Лили: Энэ удаа ямар заль зохиох гэж байгаа юм?

Эва: Хүүхэд Стерлингийн удмынх гэж хэлсэн биз дээ? Тэгвэл ДНХ-ийн шинжилгээ хийлгэе! ….Хэрэв шинжилгээгээр өвөө маань хүүхдийн эцэг болох нь батлагдвал та хоёрыг гэр бүлдээ хүлээн авна. Харин өөрөөр гарвал, та хоёр хийсэн хэргийнхээ төлөөсийг хамтдаа төлөхдөө бэлэн байгаарай! …Хүүхэд Стерлингийн удмынх гэж байгаа бол, нотол! Тийм болохоор л ДНХ-ийн шинжилгээ хийлгэх гэж байна!

Лили: тэг л дээ! Ээж минь Стерлингийн хүүхэд тээж байгаа. Чи юуг нь нотлох гээд байгаа юм?

Эвелин: Хэрэв би айж байсан бол, энд ингээд суухгүй байсан! …Эва, амлалтаа санаарай. Өвөө чинь хүүхдийн эцэг мөн бол гэр бүлдээ хүлээн авна.

Эва: Эхлээд нотол! Шинжилгээний хариу юу гэж байна?

Эмч эр: Ураг Стерлингийн гэр бүлтэй биологийн холбоотой байх магадлалтай байна.

Лили: Сонсов уу? Үнэн гэж хэлсэн байгаа биз дээ!

Эмч эр: Бид ноён Стерлингээс мөн харьцуулах дээж авсан. Эхний шинжилгээний дүнгээр, ноён Стерлинг Эвелиний урагтай биологийн холбоотой болох нь, тогтоогдлоо.

Эва: Яаж ийм байж болох юм бэ?

Эвелин: За, одоо юу хэлэх вэ, Эва?

Лили: Энэ харшийг бидэнд буцааж өгөх ёстой биз дээ?

Эвелин: Миний хүүхэд Стерлингийн удмынх! Би байшин болон өв хөрөнгөөс өөрт ногдох хувийг авна.

Эва: Энэ зөвхөн урьдчилсан шинжилгээний хариу. Юуг ч бүрэн батлахгүй.

Эвелин: Одоо ч бултах гэж оролдсоор байна уу? Эва, одоо эндээс явах ёстой хүн нь, чи!

Эва: ДНХ-ийн шинжилгээний хариу огт үндэслэлгүй байна. Эмч оролцсон юм биш биз? Би өвөөгөөс өөрөөс нь хариулт авмаар байна. …Эмч Эвелинтэй ямар холбоотой болохыг шалга. Энэ шинжилгээний хариу дэндүү төгс байна. Нэг л танил царай байна. Түүний талаар судал. …Өвөө, та эцэст нь сэрлээ!

Харолд: Эва

Эва: би байна. Би хажууд чинь байна. Битгий хөдөл. Зүгээр л амар. Өвөө, би танаас заавал асуух зүйл байна. Эвелин таны хүүхдийг тээж байгаа гэж хэлсэн.

Харолд: Үгүй. Үгүй ээ...

Эва: Өвөө?

Харолд: Тэр... тэр...энэ

Эва: Юу, юу, Түүнд юу болсон юм бэ? Та надад юу хэлэх гээд байгаа юм?

Харолд: Энэ... биш...

Эва: Та хүүхэд өөрийнхөө биш, Эвелин худлаа ярьж байна гэж хэлэх гээд байна уу?

Эмч эр: Ноён Стерлингийг тайван байлга. Тэр одоо амрах хэрэгтэй.

Эва: Өвөө яагаад ингэж хариу үйлдэл үзүүлсэн юм бол? ДНХ-ийн шинжилгээний хариуг хуурамчаар өөрчилсөн юм биш биз? …Өвөө, санаа зоволтгүй. Үүнийг хэн нэгэн өөрчилсөн байсан, би заавал олж мэднэ…. Тэрний талаар сайн шалга?

Эвилэн: Эмчийг шалгах гээ юу? Би тийм боломж олгохгүй. … Дараа эмнэлэг дээр ирээд миний хэлснээр хийгээрэй. Маргааш Эва Стерлинг бүх сонины нүүрэнд гарна.

Эм: Санаа зоволтгүй. Би ярилцлагад нь заавал оролцоно. Маргааш гэхэд бүх хотынхон мэддэг болно.

Сэтгүүлчид: Уучлаарай, Уучлаарай, Уучлаарай,

Сэтгүүлч эр:  Хатагтай Уокер. Ноён Стерлинг ухаан орсон гэсэн. Гэтэл гэр бүлийнхэн нь яагаад таныг болон хүүхдийг тань хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм?

Эвилэн: Эва биднийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Сэтгүүлч эр: Яагаад?

Эвилэн: Хүүхэд минь Стерлингийн хөрөнгөөс хувь хүртэх вий гэж айж байгаа юм.

Сэтгүүлч эр: Гэхдээ хүүхдийн эцэг нь ноён Стерлинг шүү дээ.

Эвилэн: Ноён Стерлинг ухаан орсон ч, өөрийнхөө хүүхдийг ч хамгаалж чадахгүй байна. Би нэр хүнд ч, мөнгө ч хүсээгүй. Зүгээр л хүүхдээ толгой хоргодох газартай байлгахыг хүсэж байна.

Эм: Үнэхээр харамсалтай юм.

Эр: Ийм нөлөө бүхий Стерлингийн гэр бүл ганц хүүхдэд ч боломж өгөхгүй байна гэж үү?

Лили: Ээж минь ноён Стерлингийг олон жил асарч халамжилсан. Гэтэл Эва түүнийг хөөж гаргалаа.

Сэтгүүлч эр: Хатагтай Стерлинг бүх хөрөнгөө ганцаараа авахын тулд энэ хүүхдийг үгүйсгэж байгаа юм биш биз?

Туслах: Хатагтай Стерлинг, олон нийтийн санаа бодол тэдний талд эргэж байна. …Хатагтай Стерлинг, олон нийтийн санаа бодол тэдний талд эргэж байна.

Эва: Хэвлэлийн бага хурал зохион байгуулах уу? Эхлээд Стерлинг Капиталын хувьцааны ханшийг тогтворжуул. Бусдыг нь дараа шийдье.

Туслах: За, хатагтай.

Сэтгүүлч эм: Хатагтай Стерлинг, та Эвелин болон түүний хүүхдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм уу?

Эва: Болсон бүхний төлөө би Эвелинээс уучлалт гуйх болно.

Сэтгүүлч эр: Уучлалт гуйна гэж үү? Тэгэхээр түүний мэдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?

Эва: Би түүнийг гэр бүлийнхээ нэг хэсэг болгон хүлээн авахад бэлэн байна. Хүүхдийн эрүүл мэнд хамгийн чухал. Хүүхдээ төрүүлэх хүртэлээ харшид амьдарч болно.

Сэтгүүлч эр: Та үнэхээр түүнийг буцааж аваачих гэж байгаа юм уу?

Эва: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө бол би буулт хийж чадна.

Эвелин: Эва, баярлалаа. Чамайг энэ хүүхдээс нүүр буруулахгүй гэдгийг мэдэж байсан юм. Эва, хар даа! Эцэст нь чи намайг буцааж авчирлаа. Одоо л би байх ёстой газраа ирлээ!

Лили: Ээж ээ, бид өрөөнүүдээ буцаад ирлээ!

Эва: Миний өрөөнд орохыг хэн зөвшөөрсөн юм?

Лили: Чинийх гэж үү? Ээж одоо Стерлингийн хүүхдийг тээж байгаа. Тиймээс энэ өрөө түүнд зориулагдах ёстой.

Эвелин: Эва, хүүхэд хамгийн чухал нь гэж чи өөрөө хэлсэн биз дээ?

Эва: Мэдээж. Миний эд зүйлсийг болгоомжтой баглаарай.

Туслах: За, хатагтай.

Эвелин: Эва, чи надтай өрсөлдөхөд арай л туршлагагүй байна. Жинхэнэ шоу одоо л эхэлж байна.

Лили: Энэ ээжийн чинь юмнууд. Харахаас ч дургүй хүрч байна. Агуулахад аваачиж хий. Ээжийн нүдэнд өртүүлэх хэрэггүй!

Эвелин: Эва, би энэ орон дээр зургаан сар унтлаа. Дасаж орхиж. Шинэ даавуу дэвс. Торгон даавуугаар. Бас хуучин даавууг минь зөвшөөрөлгүй хаана хаясан юм?

Эва: Би хэлээд бэлдүүлчихье.

Лили: Одоо л таалагдаж байна. Зочин хүн өөрийнхөө байр суурийг мэддэг байх ёстой. …Өө, гар халтирчихлаа. Гэхдээ чи угаалга хийх гэж байгаа юм чинь дургүйцэхгүй биз дээ? Тийм үү?

Эва: Дургүйцэхгүй.

Лили: Ядаж л чи байр сууриа мэдэж байх шив.

Туслах: Хатагтай Стерлинг, танд туслах уу?

Эва: Хэрэггүй. Тэд улам даврах тусам, алдаа гаргах нь хурдан болно.

Эвелин: Намайг хүлээлгэсээр байх уу? Би түүнийг хэдийн дарж авсан. Стерлингийн эзэнт гүрнийг надад өөрийн гараар шилжүүлж өгөхөд хүргэнэ! …Өнөөдрийн шөл дэндүү амтгүй байна. Дахиад хий!

Эва: Миад хэлчихье.

Эвелин: Үгүй, чи өөрөө хий! Чамаар хийлгэмээр байна. Намайг хүлээлгэх хэрэггүй хурдан хий. Жирэмсэн хүн сайн хооллох хэрэгтэй!

Лили: Үүнийг чи зориуд хийсэн юм уу? Давс нь дэндүү их байна. Ээжийг минь хорлох гээ юу? …Дахиад хий!

Эвелин: Энэ хоол чинь дутуу болсон байна. Гомдож байна уу?

Эва: Үгүй ээ

Лили: Ээж ээ. Тэр дотроо таныг харааж байгаа байх. Гэхдээ хамаагүй. Үзэн ядах тусам чинь бид улам их зовооно. Тэр юу хийж чадах юм?

Эвелин: Би өнөөдөр хүндтэй зочид урьсан. Стерлинг Капиталын хувьцааны ханшийг унагахыг хүсэхгүй байгаа бол чи тэдэнд үйлчилнэ шүү!

Эва: Таны хэлснээр болоё.

Эвелин: одоо л зөв хэлж байна. …Ирсэнд баярлалаа. Өнөөдрөөс эхлээд, энэ харш миний болон, хүүхдийн минь гэр болно.

Зочин эр: Эвелин, чадварлаг үйлчлэгчээ бидэнд танилцуулахгүй юм уу?

Эвелин: Өө, тэр үү? Шинэ үйлчлэгч байгаа юм.

Лили: Зочин бүрд нэг хундага өг. Нэг л дусал асгавал өнөөдөр хоол өгөхгүй шүү!

Зочин эм: Ямар үйлчлэгч гэхээрээ тавиур дээрхээ ч асгалгүй барьж явж чаддаггүй байна аа?

Лили: Миний гутал бохирдчихлоо. Цэвэрлэ. Хүмүүсээ энийг хар даа. Ээж бид хоёрын өмнө хөндөлсвөл ийм л юм болдог юм!

Эва: Тэр үү?

Эвелин: бүх зүйл бэлэн болсон уу?

Марк Уилсон: Санаа зоволтгүй. Бүгд бэлэн.

Эва: Тэд яг юу төлөвлөөд байгаа юм бол?

Лили: Чи хаашаа явах гэж байна?

Эва: Гал тогоо руу.

Лили: Гал тогоо гэнэ ээ?

Эва: Маргааш хүнсний бүтээгдэхүүн ирнэ. Нийлүүлэгчид бүх зүйл шинэхэн байх ёстойг сануулсан. Үгүй бол маргааш чи дахиад л гомдоллоно шүү дээ.

Лили: Ядаж л чи өөрийнхөө байр суурийг мэдэж байна.

Эвелин: Утсаар ярьж дууссан уу?

Эва: Бараг л. Мах, ногоо бүгд шинэхэн байх ёстой. Жирэмсэн хүнд зориулж байгаа юм. Юу ч буруу байж болохгүй. Эвелинтэй хамт байсан тэр залуу зүгээр нэг тохиолдлоор гарч ирээгүй. …Надад нэг хүнийг шалгаад өг. Эвелинтэй удаан харилцаж байсан бүх хүнийг судал. Ялангуяа эрчүүдийг нь.

Туслах: Ойлголоо. Юуг нь голчлон шалгах вэ?

Эва: Бүх зүйлийг нь. Аль болох нарийн мэдээлэл цуглуул.

Туслах: Бай гарч чирж байна. Тэр хоёр долоо хоног тутам энд ирдэг ч энгийн эмнэлэгт хэзээ ч үзүүлдэггүй. Нэг л сэжигтэй байна.

Крис: Шинжилгээний хариу ямар гарсан?

Эвелин: Одоогоор бүх зүйл хэвийн байна.

Марк Уилсон: Сайн байна. Эвад л мэдэгдүүлж болохгүй шүү.

Туслах: Нөгөө залуу байна.

Эва: Итгэлтэй байна уу?

Туслах: Баталгаатай. Хэд хоногийн өмнөх харшийн үдэшлэг дээр харсан хүн мөн байна. Бас Эвелин тэр эмнэлэгт үзүүлж байсан ямар ч бүртгэл алга.

Эва: Хоёр долоо хоног тутам нэг л хүнтэй уулздаг. Жинхэнэ эмнэлгүүдээс зайлсхийдэг. …Тэр надаас яг юу нууж байгаа юм бол?

Туслах: Хатагтай Стерлинг, энэ залуу хэн болохыг олж мэдлээ. Тэр Эвелинтэй бидний бодож байснаас ч илүү ойр холбоотой байж магадгүй.

Эмч эр: Хатагтай Стерлинг, ноён Стерлингийн цусны шинжилгээнээс хэвийн бус зүйл илэрсэн тул таныг дуудсан юм.

Эва: Өвөөгийн цусны шинжилгээ юу?

Эмч эр: Бид ноён Стерлинг сүүлийн зургаан сарын хугацаанд эмнэлэгт ирэх бүрд авсан цусны дээжүүдийг шалгасан. Түүний биед Дигиталисилэрсэн. Сүүлийн зургаан сарын турш зүрхний хэм алдагдах шалтгаанд нь тодорхойгүй хэд хэдэн тохиолдол гарсан байна.

Эва: Дигиталис гэнээ?

Эмч эр: Энэ эмийг удаан хугацаанд хэрэглэвэл зүрхийг сулруулдаг. Их хэмжээгээр хэрэглэвэл зүрхний хэм алдагдах, бүр шигдээс ч үүсгэж болно.

Эва: Тэгэхээр, өвөө зүгээр л гэнэт ухаан алдаагүй байх нь ээ. Хэн нэгэн түүнд нууцаар эм өгч байсан байна!

Туслах: Хатагтай Стерлинг, одоо яах вэ?

Эва: Тэр өвөөг минь хордуулж зүрхэлсэн байна!

Туслах: Гэхдээ Эвелин гэдгийг нь шууд батлах нотлох баримт одоогоор алга.

Эва: Мэдэж байна. Тиймээс одоохондоо түүнд юу ч мэдэгдүүлж болохгүй.

Туслах: Юу гэнээ?

Эва: Тэр өөрийгөө ялсан гэж бодож байх хэрэгтэй. …Өөртөө хамгийн их итгэлтэй болсон үед нь өөрийнх нь урхинд оруулна.

Туслах: Бид Эвелиний утаснаас устгасан зарим мэдээллийг сэргээж чадлаа.

Эва: Яриад бай. …Тэгэхээр тэр залуу байжээ. Өвөөгийн хүүхдийг тээж байгаа гэсэн мэдэгдэл нь...

Туслах: Анхнаасаа л худал байсан байж магадгүй.

Эр: Олчихлоо! Марк Уилсон. Тэр үр тогтоох эмнэлэгт ажилладаг, ДНХ-ийн шинжилгээг хариуцдаг эмч юм байна.

Эва: Эмч гэнэ ээ? Тэгэхээр Марк л Эвелиний ДНХ-ийн шинжилгээний хариуг эмнэлэгт нууцаар гаргаж өгсөн хэрэг үү?

Эр: Яг тийм.

Туслах: Тэгвэл хүүхэд нь.

Эва: Жирэмсэн болсон гэсэн мэдэгдэл нь ч хуурамч байж болох нь.

Эр: Хамгийн гол нь Эвелиний жирэмсний дараах бүх үзлэгийн бүртгэл Маркийн эмнэлгээс гарсан байна. Тэдгээр нь ч бас хуурамч байх магадлалтай.

Эва: Тиймээс эмнэлэг түүний талаар ямар ч бүртгэл олж чадаагүй юм байна. ...Тэгэхээр Стерлингийн удам гэж нэрлээд байгаа энэ хүүхэд анхнаасаа л залилан байжээ.

Туслах: Хатагтай Стерлинг, энэ нотлох баримтыг одоо цагдаад өгөх үү?

Эва: Одоохондоо хангалтгүй.

Туслах: Бас хангалтгүй гэж үү?

Эва: Би түүний худал хуурмагийг илчлээд зогсохгүй, үнэхээр хүүхэдтэй эсэхийг нь хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байна!

Эр: Системээс устгасан өөр нэг камерын бичлэг байна.

Эва: Сэргээ.

Эвелин: Ноён Стерлинг, дахиад нэг халбага идчих. Дуусгачихвал бие тань дээрдэнэ.

Харолд: Би, жаахан нойр хүрээд байна.

Эвелин: Таныг амрах өрөө рүү хүргэж өгье. …Ноён Стерлинг, сейфээ нээгээд чухал зүйлс бүгд дотор нь байгаа эсэхийг шалгаарай.

Харолд: За.

Эвелин: Өнөөдрөөс эхлээд, энэ байшин минийх. Одоо чамайг амьд үлдээх ямар ч шалтгаан алга.

Туслах: Хатагтай Стерлинг, энэ бичлэгт тэр бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа бүх үйл явц гарсан байна.

Эва: Үүгээр ч зогсохгүй, тэр өвөөд эм өгч хордуулсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хүүхдийн эцэг хэн болохыг ч худал мэдүүлсэн байна. Бүх нотлох баримт эцэст нь бүрдлээ.

Эр: Хүлээгээрэй. Энд өвөөд эм өгч байгаа өөр нэг бичлэг байна.

Эва: Тоглуул!

Эвелин: Гурав хоногийн дараа, Стерлинг Капиталын төв байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Бүх томоохон хэвлэл мэдээллийн байгууллагад ДНХ-ийн шинжилгээний хариуг танилцуулна. Тэр үед л жинхэнэ Стерлингийн өв залгамжлагч хэн болохыг бүгд мэднэ.

Эр: Хэрэв эцэг тогтоох шинжилгээний хариу батлагдвал компанийн өмчлөлийн асуудлыг дахин авч үзэх хэрэгтэй болно.

Эвелин: Мэдээж батлагдана. Би зүгээр л Эвад нэр төртэйгөөр ухрах боломж олгож байгаа юм. …Эва, гурав хоногийн дараах хэвлэлийн бага хурлын дараа чи энэ гэрээс нүүх хэрэгтэй болно.

Лили: Сонссон биз дээ? Гурав хоногийн дараа, эндээс явна! Тэр үед чи үйлчлэгч ч байхаа болино. Гудамжны хайрцаг дээр сууж байх нь л чамд тохирно.

Эва: Гурав хоногийн дараа та хоёр тайзан дээр гарахдаа Марк Уилсоныг хамт авчрахаа мартав аа. Түүний гарын үсэг байхгүй бол ээж чинь жирэмсэн гэдэг үгийг ч зөв бичиж чадахгүй шүү.

Лили: Чи юу яриад байгаа юм?

Эва: Гурав хоногийн дараа мэднэ ээ.

Лили: Ээж ээ, энэ шинжилгээний хариу хүн бүрийг үнэмшүүлж чадах уу?

Эвелин: Хэвлэл мэдээллийнхэн итгэвэл л үнэн болно. Гурав хоногийн дараа би зөвхөн энэ байшинг аваад зогсохгүй. Стерлингийн гэр бүл бүхэлдээ миний хүүхдийг хүлээн зөвшөөрнө. … Энд ирсэн та бүхэнд баярлалаа. Өнөөдөр би хүүхдийг минь Стерлингийн гэр бүлтэй холбож буй ДНХ-ийн шинжилгээний хариуг танилцуулна.

Сэтгүүлч эр: Шинжилгээний хариугаар Харолд Стерлинг хүүхдийн эцэг болох нь батлагдсан уу?

Лили: Би мэдэж байсан юм аа! Тэр хүүхэд Стерлингийн удмынх байна!

Эвелин: Би хэзээ ч маргалдахыг хүсээгүй. Зүгээр л хүүхдээ энэ гэр бүлийн нэг хэсэг болгохыг хүсэж байна. Харин зарим хүмүүсийн хувьд, бодит байдлыг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ.

Сэтгүүлч эр: Хатагтай Стерлинг, та энэ ДНХ-ийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна уу?

Лили: Мэдээж Эва хүлээн зөвшөөрнө. Нотлох баримт нь энд байна шүү дээ. Одоо бид бүгд нэг гэр бүл боллоо. Эва үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүйгээсээ болоод хэрэг тарихгүй байгаасай гэж л найдаж байна.

Эвелин: Тэгж хэлэх хэрэггүй. Эва одоо ч Стерлингийн өв залгамжлагч шүү дээ. Тэр үүнийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.

Эва: Дууссан уу? Тэгвэл одоо миний ээлж.

Эвелин: Эва, одоо өөр юу хэлэх гэсэн юм бэ?

Эва: Нэг зүйл асууя. Энэ шинжилгээний хариу үнэхээр жинхэнэ гэдэгт итгэлтэй байна уу?

Эвелин: Юу гэсэн үг вэ?

Туслах: Бүх зүйл бэлэн болсон. … лабораторийн серверийн бүртгэл, дээж авсан цаг, засварласан түүх гээд бүгдийг нь авчирлаа.

Эва: Ганц шинжилгээний хариугаар бүгдийг хуурна гэж бодоо юу?

Эвелин: Эва, чи юу хэлэх гээд байгаа юм?

Эва: Энэ ДНХ-ийн шинжилгээний хариу хуурамч. Чи хэзээ ч жирэмсэн байгаагүй!

Эр: Хуурамч аа?

Сэтгүүлч эм: Хатагтай Стерлинг, танд үүнийг батлах нотлох баримт байгаа юу?

Эва: Эхний бичлэгийг тоглуул!

Эвелин: Ноён Стерлинг, сейфээ нээгээд чухал зүйлс бүгд дотор нь байгаа эсэхийг шалгаарай.

Харолд: За.

Лили: Энэ чинь юу вэ? Хуурамч байна шүү дээ!

Эва: Тайвшир. Өөр ч бий.

Эр: Шинжилгээгээр ноён Стерлингийн биед дигоксин удаан хугацаанд байсан нь тогтоогдсон.

Сэтгүүлч эм: Тэгэхээр хэн нэгэн ноён Стерлингт хэдэн сарын турш эм өгч байсан гэсэн үг үү?

Эвелин: Үгүй! Энэ чинь би гэдгийг батлахгүй шүү дээ!

Эва: Би чамайг гэж хэлээгүй шүү дээ. …Тэгвэл яагаад өөрийгөө гэж хүлээн зөвшөөрөх гээд байгаа юм?

Лили: Чи ээжийг минь гүтгэж байна.

Эва: Жинхэнэ нотлох баримт одоо л гарч ирнэ!

Эр: Тэр ноён Стерлинг биш байна шүү дээ.

Эва: Тэр бол Марк Уилсон. Үр тогтоох чиглэлээр ажилладаг хувийн эмч бөгөөд ДНХ-ийн шинжилгээ хийсэн лабораторитой холбоотой хүн. Эвелиний жирэмслэлт анхнаасаа Марктай хамт зохиосон луйвар байсан. Жирэмсний бүх хяналтын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн.

Эвелин: Унтраа! Яг одоо.

Эр: Хүлээ

Лили: Ээж ээ. Бид явах хэрэгтэй.

Эва: Тэгэхээр, одоо энэ хүүхдийг Стерлингийн хүүхэд гэж хэлж зүрхлэх үү?

Эвелин: Миний хүүхэд! Эва, гуйя. Хүүхдийг минь авраач!

Эр: Хатагтай Уокерын цус ч гараагүй байна шүү дээ!

Сэтгүүлч эм: Хатагтай Стерлинг, та түүнийг илчилснээс болж одоо хүүхэд нь аюулд орлоо. Энэ бүхэнд та буруугүй гэж үү?

Эвелин: Хүүхэд ямар ч буруугүй. Намайг үзэн ядаж болно. Гэхдээ хүүхдийг минь битгий хохироогоорой.

Эва: Жүжиглэхээ боль!

Эвелин: Юу?

Эва: Чи тэр хүүхдийг ашиглаж эхэлсэн мөчөөс л хэлсэн үгэнд чинь итгэхээ больсон.

Лили: Эва, ээжийг минь хар л даа. Үүнийг  яаж жүжиг гэж хэлж чадаж байна аа?

Эва: Ийм жүжиг эмчийг ч хуурч чадахгүй. Намайг ч бас.

Цагдаа эр: Эвелин Уокер, та ДНХ-ийн шинжилгээний хариу болон үл хөдлөх хөрөнгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, мөн Харолд Стерлингийг хордуулсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж байна.

Эвелин: Үгүй! Та нар намайг баривчилж болохгүй. Би Стерлингийн хүүхдийг тээж байгаа!

Эва: Таныг үнэхээр жирэмсэн эсэх, тэр хүүхэд Стерлингийнх мөн эсэхийг, мөрдөн шалгалт тогтооно.

Эвелин: Эва, чи надад ингэж хандаж болохгүй!

Лили: Яагаад намайг баривчилж байгаа юм бэ? Бүхнийг ээж минь хийсэн шүү дээ!

Цагдаа эм: Чамайг нотлох баримт хуурамчаар бүрдүүлэхэд тусалсан, хэвлэл мэдээллийг ашиглан хүмүүсийг төөрөгдүүлсэн болон холбогдох бусад гэмт хэрэгт оролцсон гэж сэжиглэж байна.

Лили: Үгүй ээ, би юу ч мэдээгүй!

Туслах: Хатагтай Стерлинг, ноён Стерлингт зориулсан бүхнийг бэлдчихлээ.

Эва: Өвөө, би хэнд ч таныг дахин хохироохыг зөвшөөрөхгүй. …Бүгдийг нь гарга!

Хөгшин эр: Хатагтай Стерлинг, эдгээр зүйлсийг яах вэ?

Эва: Тэдний бүх зүйлийг цагдаад өгч, баримтжуул. Бусдыг нь гаргаж хая. Юу ч үлдээж болохгүй. …Өвөө, би гэрээ аварч чадлаа.

Эр: Хатагтай Стерлинг, Эвелин жирэмсэн байсан учраас компани түүнд хязгаарлагдмал эрх олгосон байсан. Одоо таны бүх эрх мэдлийг буцаан сэргээсэн. Эвелин болон Лилигийн гарын үсэг зурсан компанийн бүх баримт бичгийн хүчин төгөлдөр байдлыг түдгэлзүүллээ.

Эва: Өнөөдрөөс эхлэн Стерлинг групп хэвийн үйл ажиллагаагаа сэргээж, сүүлийн зургаан сарын хугацаанд шилжүүлсэн бүх мөнгөн гүйлгээг шалга.

Эм: Эвелиний гүйлгээнүүдийг ч бас уу?

Эва: Нэгийг нь ч үлдээлгүй

Эмч эм: Хатагтай Стерлинг, та яаралтай эмнэлэгт ирэх хэрэгтэй байна.

Эва: Би одоо очлоо. _...Өвөө, намайг уучлаарай.

Харолд: Эва

Эва: Би энд байна. Би өөрийнхөө амьдралд хэтэрхий анхаараад, таныг удаан хугацаанд орхигдуулжээ. Компанийг сайн удирдах нь таныг хамгаалахад хангалттай гэж бодсон. Миний буруу байж. Хэрвээ би эртхэн ирсэн бол хэн ч танд ингэж хандахгүй байсан.

Харолд: Хонгор минь, энэ чиний буруу биш.

Эва: Үгүй ээ, миний буруу. Бас нэг зүйл байна. Эвелин таны хүүхдийг тээж байна гэж хэлсэн. Би түүнд нь итгээгүй. Учир нь би таныг мэднэ. Та эмээг бүх насаараа хайрласан. Миний хувьд та үргэлж эмээг бусдаас илүү хайрладаг хүн хэвээрээ байх болно. Таны сэтгэл хэзээ ч өөрчлөгдөөгүй гэдгийг мэднээ.

Харолд: Эмээ чинь...

Эва: Мэдэж байна, Өвөө та тайлбарлах шаардлагагүй. Би дахиж ийм удаан хугацаагаар таниас хол байхгүй.

Марк: Чи яаж утсаа авч орсон юм?

Эвелин: Тэр хамаагүй. Надад нэг зүйл хийж өгөх хэрэгтэй байна.

Марк: Юу?

Эвелин: Тэр хөгшин амьд байгаа цагт бидэнд үргэлж саад болно. Нэг хүн ол. Бүрмөсөн амыг нь тагла.

Марк: Чи галзуурчихаа юу? Тэр чинь Харолд Стерлинг шүү дээ!

Эвелин: Тэр үхчихвэл худал хэлснийг минь хэн ч баталж чадахгүй.

Марк: Итгэлтэй байна уу?

Эвелин: Би нэг зүйлээ хоёр хэлдэггүй.

Алуурчин: Хэн бэ?

Марк: Ажил байна. Баруун жигүүрийн эрчимт эмчилгээний тасагт нэг хөгшин хэвтэж байгаа. Шөнө дундаас өмнө гүйцэтгэ. Цэвэрхэн хий. Ямар ч мөр үлдээж болохгүй.

Алуурчин: Мөнгө нь яах вэ?

Марк: Урьдчилгааг хийсэн, Ажил дууссаны дараа үлдсэнийг нь өгнө.

Эр: Ар гэрийнхэн нь хамт байна. Одоохондоо ухар.

Туслах: Буруу тийшээ явж байна. Эрчимт эмчилгээний тасаг чинь тэр талд байгаа. Гэхдээ чи нэгэнт ирсэн юм чинь явах гэж яарах хэрэггүй. …Чамайг орж ирсэн мөчөөс л анзаарсан. …Цагдаа дууд. Түүнийг хүлээлгэж өгөөд тэр тариурыг шинжилгээнд явуул. …Чамайг явуулсан хүнд энэ эмнэлгийг одооноос бид хянаж байгааг хэл. Биднийг тэнэг гэж бодохоо боль! …Хөлсний алуурчин хэргээ хүлээсэн. Маркын явуулсан хүн. Харин даалгавар өгсөн хүн нь Эвелин байх.

Эва: Тэр ийм амархан бууж өгөхгүй.

Туслах: Одоо яах вэ?

Эва: Зар тараа

Туслах: Юу гэж?

Эва: Өвөөгийн биеийн байдал огцом муудсан, Өнөө шөнийг давж гарах эсэх нь эргэлзээтэй гэж хэл.

Туслах: Эвелинийг дахин хүмүүстэйгээ холбогдоход хүргэх гэж байгаа юм уу?

Эва: Өвөөг минь үхүүлэхийг хүсэх тусам, тэр улам их ул мөр үлдээнэ.

Эвелин: Марк, би байна.

Марк: Чи яагаад над руу залгаж байгаа юм?

Эвелин: Харолдын бие муудсан байна. Бид хүлээж болохгүй. Байгаа бүхнээ шилжүүлээд бусадтай холбоо барь. Энэ удаа тэр хөгшнийг бүрмөсөн зайлуулмаар байна.

Марк: За, би зохицуулъя.

Эр: Хатагтай Стерлинг, тэд өгөөшинд орлоо.

Туслах: Марк Уилсон хөрөнгөө шилжүүлж эхэлсэн байна. Түүний холбогдсон бүх хүнийг тогтоочихлоо.

Эва: Бүгдийг нь баривчил! Энэ удаа, хэн ч мултрахгүй.

Марк: Дахиад ганцыг шилжүүлчихвэл бидэнтэй холбох ямар ч ул мөр үлдэхгүй.

Цагдаа: Цагдаа байна! Хэн ч хөдөлж болохгүй! …Тэрнийг барь!

Марк: Тавь намайг! Та нар яагаад намайг баривчилж байгаа юм бэ?

Цагдаа: Марк Уилсон, та эмнэлгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн, хууль бус хөрөнгө шилжүүлсэн, Харолд Стерлингийг хөнөөхөөр хуйвалдсан хэрэгт баривчлагдаж байна.

Марк: Би юу ч хийгээгүй! Бүхнийг Эвелин надаар хийлгэсэн!

Туслах: Цагдаа нар эмнэлгээс гурван хуурамч хөрөнгө шилжүүлэх гэрээ олсон. Гурвууланд нь Эвелинийг ашиг хүртэгчээр заасан байна.

Эва: Өвөөг эмнэлэгт хэвтсэний дараа гарын үсэг зурсан байна уу?

Туслах: тийм ээ, Гурвуулан дээр нь компанийн ижил хуурамч тамга дарсан байна.

Эва: Саатуулах төвөөс мэдээ ирсэн үү?

Туслах:  Одоохондоо үгүй. Тэр хараахан мэдээгүй байгаа.

Эва: Тэгвэл одоо явуул. Маркийг баривчилсан үеийн тодорхой хоёр зургийг сонгоод маргааш өглөөний цайны тавиурынх нь доор хий.

Харгалзагч: Эвелин Уокер, тань дээр зочин ирлээ.

Эвелин: Намайг доромжлох гэж ирээ юу?

Эва: Чамд нэг зүйл хэлэх гэж ирлээ. Чиний төлөвлөсөн бүх зүйл бүтэлгүйтсэн.

Эвелин: Юу гэсэн үг вэ?

Эва: Марк Уилсоныг баривчилсан. Эмнэлгийг нь хаасан. Чиний шилжүүлсэн бүх хөрөнгийг царцаасан. Цагдаа нар чиний хамтран ажилласан бүх хүний жагсаалтыг гартаа авсан. Агааржуулалтын хоолойд нуусан утас чинь ч нотлох баримт болсон. Чиний илгээсэн бүх зурвас ч мөн адил.

Эвелин: Чи намайг зориуд урхидсан юм уу?! Тэр мэдээг зохиомлоор тараасан биз дээ?

Эва: Өвөөгийн биеийн байдал огт муудаагүй байсан! Харин чиний хариу үйлдэл жинхэнэ байсан. Хуурамч бичиг баримт үйлдсэн, хөгшин хүнийг хордуулсан, алуурчин хөлсөлсөн, эцэг тогтоох шинжилгээг луйвардсан. Бидний илчилж амжаагүй өөр юу үлдсэн бэ? Чиний хийсэн бүхнийг нэг бүрчлэн нотлох болно. Гурван хоногийн дараа шүүх дээр уулзъя.

Бичиг: Гурав хоногийн дараа

Шүүгч эм: Шүүх хуралдаан эхэлснийг мэдэгдье.

Эр: Марк Уилсон, та Эвелин Уокертой юу тохиролцсон талаараа шүүхэд үнэн зөв мэдүүлнэ үү.

Марк: Эвелин бид хоёр амрагийн харилцаатай байсан. Тэр намайг урихдсан. Хэдэн сарын өмнө надад 50 мянган доллар өгсөн. …Тэгээд тэр намайг зөвхөн эмнэлэгт ажилладаг болохоор ашиглаж байсныг ойлгосон. Надаар ДНХ-ийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдүүлсэн. Харолд Стерлингийг хүүхдийн эцэг гэж гаргахын тулд үр дүнг өөрчлөхийг надад тушаасан.

Эвелин: Худлаа ярьж байна!

Шүүгч эм: Чимээгүй! Шүүгдэгч дуугүй байна уу.

Эр: Эдгээр нь эмнэлгийн санхүүгийн баримт болон системийн бүртгэлүүд.

Марк: Тэр надад мөнгө төлсөн. Би түүний хүссэнээр шинжилгээний хариуг өөрчилсөн.

Эр: Лили Уокер, ДНХ-ийн шинжилгээний хариу хуурамч гэдгийг та мэдэж байсан уу?

Лили: Би… Би мэдээгүй. …Ээж намайг жүжигт нь оролцуулахыг хүсэж байна гэж бодсон. Шинжилгээний хариу хуурамч гэдгийг огт мэдээгүй.

Эвелин: Тэр юу ч мэдээгүй. Би л түүнийг ингэхийг шаардсан. Бүхнийг би төлөвлөсөн!

Лили: Ээжээ

Шүүгч эм: Чимээгүй!

Эр: Прокурорын зүгээс сүүлчийн гэрчээр Эва Стерлингийг дуудаж байна.

Эва: Үнэн зөв мэдүүлэл өгөхөө тангараглаж байна.

Эр: Сүүлийн зургаан сарын хугацаанд юу харснаа шүүхэд ярьж өгнө үү.

Эва: Зургаан сарын өмнө би өөрийн компаниа байгуулахаар гадаад улс руу явсан. Гэртээ буцаж ирэхэд өвөө маань өөрийнхөө унтлагын өрөөнд биш, доод давхрын агуулахын өрөөнд амьдарч байсан. Эвелин, Лили хоёр түүний өрөөг эзэлсэн байсан. Тэд манай гэр, машин, зээлийн картыг өөрсдийнх юм шиг ашиглаж байсан. Хэн нэгэн өвөөд хэдэн сарын турш зүрхийг нь сулруулдаг эм өгч байсан. Өвөөгийн ухаан санаа нь самуурсан үед Эвелин хурууны хээг нь авахуулж, дараа нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх баримтыг хуурамчаар үйлдсэн. Баривчлагдсаныхаа дараа ч эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан өвөөг хөнөөлгөхөөр хүн хөлслөхийг оролдсон.

Өмгөөлөгч эр: Эсэргүүцэж байна! Энэ бол таамаг төдий зүйл!

Эр: Бид хордлогын шинжилгээний тайлан болон хяналтын камерын бичлэгийг аль хэдийн ирүүлсэн. Мөн Марк Уилсоны эмнэлгийн бүртгэл, системийн мэдээлэл, Лилигийн зурвасууд, эрчимт эмчилгээний тасгийн бичлэг, тариурын лабораторийн шинжилгээний хариу бүгд байгаа.

Шүүгч: Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр явна. …Шүүхийн шийдвэрийг уншина уу.

Эр: Эвелин Уокерыг бүх зүйл ангиар гэм буруутайд тооцож байна. Лили Уокер болон Марк Уилсон нарыг холбогдох хэргүүдэд мөн гэм буруутайд тооцлоо.

Шүүгч: Эвелин Уокер, таныг 25 жилийн хорих ялаар шийтгэж байна. Лили Уокер, 8 жил. Марк Уилсон, 10 жил.

Туслах: Хатагтай Стерлинг, бүх зүйл дууслаа.

Эва: Намайг эмнэлэгт хүргээд өг. …Эвелин 25 жил, Лили 8 жил, Марк 10 жилийн ял авсан.

Харолд: Сонссоон.

Эва: Өвөө, ямар нэг зүйл бодсон юм уу?

Харолд: Би түүнтэй уулзмаар байна.

Эва: Тэр таныг эрчимт эмчилгээний тасагт хүртэл алах гэж оролдсон.

Харолд: Мэдэж байгаа. Гэхдээ түүнтэй уулзахгүй бол би энэ бүхнийг хэзээ ч ардаа орхиж чадахгүй.

Эва: Би тантай хамт явъя.

Эвелин: Та, надтай уулзахаар ирсэн юм уу?

Харолд: Чамд хэлэх зүйл байна. Би чамайг үзэн яддаггүй.

Эвелин: Яагаад?

Харолд: Үзэн ядалт хүнийг хэт их ядраадаг юм. Үлдсэн хугацаагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг л хүсэж байна.

Эвелин: Харолд, уучлаарай. Би бүх зүйлд харамсаж байна. …Харолд, надад дахиад нэг боломж өгөөч. Би чиний овъёосны зутанд нэг зүйл хийсэн. Энэ таныг улам сулруулж, өвчлүүлнэ гэдгийг мэдэж байсан. Гэхдээ би тэгсэн. Тэр байшинг би үнэхээр их хүсэж байсан юм. Чамайг байхгүй болчихвол бүх зүйл минийх болно гэж бодсон.

Харолд: Чи өөрөө хүлээн зөвшөөрлөө. Надад энэ л хангалттай.

Эвелин: Намайг загнахгүй юм уу?

Харолд: Чамайг загналаа гээд юу ч өөрчлөгдөх үү? Чамд Лили чинь байгаа. Энэ бүхнээс сургамж ав. Чамайг суллагдахад Лили ээжтэйгээ л байна.

Эвелин: Харолд, намайг уучлаарай.

Эр: Энэ таны шинэчилсэн мэдүүлэг үү?

Эвелин: Тийм. Энэ удаа, би юу ч нуухгүй.

Эр: Та энэ бүхнийг хүлээлгэж өгөхдөө итгэлтэй байна уу?

Эвелин: Би түүнд өртэй. Бүхнийг засах ёстой.

Эр: Эвелиний хэрэг дууслаа. Компани удирдагчгүйгээр цааш явах боломжгүй.

Эм: Би Эва Стерлингийг ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирлаар нэр дэвшүүлж байна.

Эр2: Дэмжиж байна.

Бүгд: Зөвшөөрч байна.

Туслах: Баяр хүргэе, хатагтай Стерлинг.

Эва: Зургаан сарын турш, би буруу хүнд Стерлинг Капиталын хамгийн чухал хэсэгт ойртох боломж олгосон. Та бүхэн үүнийг миний алдаа гэж харж магадгүй. Гэхдээ би түүнийг өрөвдсөндөө л дэргэдээ байлгаагүй. Түүнд хэн тусалж байгааг мэдэх хэрэгтэй байсан юм. Тиймээс би хүлээсэн. ..Харин одоо бүх зүйл дууслаа. …Бидний итгэж болохгүй бүх хүн явсан. Өнөөдрөөс эхлэн Стерлинг групп зөвхөн нэг чиглэлд, урагшилна. …Та дахиж хэзээ ч ийм газар амьдрахгүй.

Харолд: Энэ агуулахын өрөөнөөс хамаагүй гэрэлтэй юм. Тийм ээ. …Эцэст нь гэртээ ирлээ. …Эва.

Эва: За?

Харолд: Чи Эвелинд ямар нэг зүйл буруу байгааг анхнаасаа мэдэж байсан биз дээ?

Эва: Тийм ээ.

Харолд: Тэгвэл яагаад түүнийг эртхэн хөөж гаргаагүй юм бэ?

Эва: Учир нь та түүнийг өрөвдөнө гэдгийг мэдэж байсан. Таны ямар сайхан сэтгэлтэйг мэднээ. Та түүнийг үргэлж өмөөрч, шалтаг точих байсан. …Тэр танд хэрхэн худал хэлж, сэтгэлийг тань шархлуулж байгааг та өөрөө харах хэрэгтэй байсан. Тэгж байж л та түүнийг явуулж чадна.

Харолд: Хонгор минь, тэр үед үнэхээр амар байгаагүй.

Эва: Та л эсэн мэнд байвал тэр бүхэн үнэ цэнтэй.

Туслах: Хатагтай Стерлинг, саатуулах төвөөс мэдээ ирлээ.

Эва: Юу?

Туслах: Лили Уокер тантай уулзахыг хүсэж байна. Танд нүүр тулж хэлэх зүйл байгаа гэнэ.

Эва: Үгүй. Тэр миний зүүлтийг хагалснаас хойш надад түүнтэй ярих зүйл үлдээгүй. Өвөө, цэцэрлэгээр алхах уу?

Харолд: Тэгье…. Гардения цэцэг дэлгэрч байна. ..Ээж чинь энэ цэцгүүдийг харж чаддаг ч болоосой.

Эва: Тэр харж байгаа. Тэр зүгээр л бидэнтэй хамт байгаа.

Харолд: Чи яг ээж шигээ сайхан сэтгэлтэй юм. …Гардения ээжийн чинь хамгийн дуртай цэцэг байсан юм. ..Чамд өгчихье. …Үүнийг зүү. Чи ээж шигээ үзэсгэлэнтэй харагдана.

Эва: Өвөө, би өмнө нь компанийг удирдаж, илүү их мөнгө олох нь таныг хамгаална гэж боддог байлаа. Харин одоо, та алийг нь ч хүсээгүйг ойлгосон. Би таны дэргэд байх нь л илүү чухал. ..Би дахиж явахгүй. Та хаашаа явна, би тийшээ явна. Ажлаар гадаад руу явах хэрэг гарвал тантай хамт явна. Уулзалт, үйлчлүүлэгчтэй хийх уулзалт бүртээ тэргэнцэртэй тань хүргэж очно. Би хаана байна, та тэнд байна.

Харолд: Хонгор минь, би нас дээр гарсан төвөг удахыг хүсэхгүй байна.

Эва: Та надад төвөг биш ээ. Та энэ гэр бүлийн хамгийн чухал хүн. Та байхгүй бол энэ том байшин ямар ч утгагүй.

Харолд: За яахав. Тэгвэл чи надаас салахгүй нь дээ. …Сүүний үнэртэж байна.

Эва: Одооноос эхлээд өдөр бүр үнэртэнэ.

Харолд: Одоо ч бүлээн байна.

Эва: Мэдээж. …Өнөөдөр голын эрэг рүү авч явна. Нартай байна.

Харолд: Чи гэртээ амьдардаг байхдаа дандаа ингэдэг байсан. Гадагш гарахын өмнө миний захыг үргэлж засаж өгдөг.

Эва: Юу?

Харолд: Яг ээж шигээ.

Эва: Би түүнээс л сурсан юм.

Харолд: Тэгвэл учир нь олдлоо.

Эва: Явцгаая!

 

 

Back to episodes Go home