Escort s1-10
Үргэлжлэх хугацаа: 14мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Мар: Диазын ээж Маратовна
Бичиг: Энэхүү кинонд бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах бодис мөн хараалын үг хэллэг ашигласан байж болзошгүй. Кинонд гарч байгаа бүх дүр болон үйл явдлууд нь зохиомол дүрслэлүүд бөгөөд бодит бус юм.
Мессеж
Ах: Би тэднийг мөрдөж байна.
Ц: Ярианы бичлэг тус болохгүй дээ.
Ах: Хөөе. Хэргийг хаагаад үзээрэй.
Ц: Хөөх.
Ах: Хэргийг хаагаад үзээрэй, новш минь.
Ц: Юу болоод байгаа юм?
Ах: Тэр чинь миний дүү. Миний дүү гэж байна, новш оо.
Ц: Тайвшраач...
Ах: Хаах юм бол хохь чинь шүү.
Ц: Тайвшраач дээ.
Ах: Хөгийн новш... Хэргийг хаачихсан юм шиг байна.
Ц: Тийм ээ. Дээрээс оролцсон байж магадгүй. Шуудхан хэлэхэд... Хэргийг үргэлжлүүлмээр байвал олон нийтэд зарлаж, дуулиан тарих хэрэгтэй.
Ах: Дуулиан гэнэ ээ? Хүссэнээр чинь болог...
Гарчиг:
К: Сайн уу, ээж. Юу болоод гэнэтхэн хүрээд ирээ вэ?
Ээж: Зүгээр л Сара та хоёр дээр зочлохоор ирлээ. малгайгаа өмсөхгүй яасан юм?
К: Явъя.
Ээж: Хүйтэн байхад.
***********************
Ди: Ор ор. Гэртээ байна гэж бод... Чи яаж уудаг вэ? Колатай юу? Эсвэл цэвэр үү?
Сара: Битгий цаг үрээд бай, зүгээр л мөнгөө өг.
Ди: За за. Тайвширч үз. Зүгээр л уу.
Бичиг: Согтууруулах ундаа эрүүл мэндэд хортой
Сара: Солиороо юу? Мөнгө хаана байна?
Ди: Энэ үгийг биеэ үнэлэгчид л байнга хэлдэг байх даа.
Сара: Тэнэг мал. Надад зав алга. Мөнгөө өг гэж байна.
Мар: Сайн уу, Сара.
Ди: За, бүгд цуглах шив. Сайн уу, ээж ээ.
Хам: Банкны тал дээр асуудал гарсан. Ямар ч мөнгө шилжүүлж чадаагүй. Мухтар Кайсарович, би өмгөөлөгчтэй ярилцсан. Маргааш өглөө ирнэ.
Сара: Юу вэ? Занга юм уу?
Мар: Юу гэж дээ. Би чамд талархах ёстой. Чи манай гэрийнхэнд том гайнаас салахад тусалсан. Таалагдахгүй байгаа юм уу? Тэрнийг барьчихсан. Тэгээд ч чам шиг янхны үхэлд холбогдсон хүн шиг харагдаж байгаа.... Юу гэж дээ. Би чамд талархах ёстой.
Хам: Мухтар Кайсарович.
Мар: Чи манай гэрийнхэнд том гайнаас салахад тусалсан.
Хам: Мухтар Кайсарович. Танайхтай холбоотой юм шиг байна.
Мар: Таалагдахгүй байгаа юм уу? Тэрнийг барьчихсан. Тэгээд ч чам шиг янхны үхэлд холбогдсон хүн шиг харагдаж байгаа....
Сара: Надад хамаагүй. Зүгээр л миний мөнгийг өг. Би явна.
Мар: Бүгд мөнгөний төлөө. Найз чинь хамаагүй яриа байсан юм байна. Энэ бизнест арван жил болсон болохоор аргагүй. Амьдралд суралцсан байна лээ.
Сара: Нөхөрт чинь намайг хэрэг хийгээгүйг нотлох баримт байхгүй гэж бодоод байгаа юм у? Харин хүүгийн чинь найзууд энэ явуургүй төлөвлөгөөг чинь салхинд хийсгэх болно.
Мар: Хөөе. Өрөвдөлтэй ноомой царай гаргахаа боль. Чи л найзыгаа энэ хэрэгт хутгасан. Тэрний үхэлд чи буруутай.
Сара: Тэрний үхэлд чиний хүү буруутай. Араатан, миний найзыг алсан.
Мар: Хараал идсэн амаа тат. Миний хүү ямар ч хамаагүй.
Сара: Яасан? Хүн чанаргүй амьтан төрүүлсэнээ хүлээн зөвшөөрөх хэцүү байна уу? Хамгаал аа, хамгаал. Тэрнийг гэдгийг би сайн мэдэж байна.
Мар: Би байсан юм, тэнэг янхан минь. Би тэрнийг алсан.
Ди: Ээж ээ. Тэгэхээр, би биш юм уу?
Мар: Мэдээж биш. Чи согтуу байсан. Хүн алсан бол санах байсан.
К: Чөтгөр аваг.
Ээж: Юу? Юу гэнэ ээ?
Сара: Хүн чанаргүй амьтан төрүүлсэнээ хүлээн зөвшөөрөх хэцүү байна уу?
Ээж: Нааш нь хурдан харуулаадах. Энэ Айсара юу?
Дана: Бурхан минь, яагаад хүний үгэнд ордоггүй юм бэ?
Мар: Мэдээж биш. Чи согтуу байсан. Хүн алсан бол санах байсан.
Ди: Ээж ээ.
Мар: Юу ээж гэж? Тийм ээ. Би алсан. Гэхдээ тэр охины оронд энэ байх ёстой байсан юм.
Сара: Гэр бүлийн асуудлаа өөрсдөө шийд, за юу? Мөнгө өгөөдөх...
Мар: Зогс, янхан минь. битгий хөдөл. Хүү маань чамтай уулзах гэж байгааг би мэдэж байсан. Тэрнийг унтахаар чамтай ярилцах гэж ирсэн юм. Чи итгэхгүй дээ. Эртээдхэн надад хэлсэн юмыг чинь санал болгох гэж байсан юм. Гэхдээ, чиний оронд найз чинь ирсэн. Тэр... миний юу яриад байгааг ойлгохгүй байна гэсэн. Миний уур буцалсан. Би... Тэрнийг тийм сул дорой гэж хэн мэдэх вэ дээ? Ойд хаяхаас аргагүй болсон. Шалаа цус болголтой нь биш.
Сара: Баячуудыг эрүүл биш гэдэг үнэн байж. Галзуу амьтан. Бузар мөнгөө өөртөө үлдээ.
Мар: Зогс, янхан минь. Чи хаашаа ч явахгүй.
Ди: ээж ээ, битгий. Ээж ээ. битгий. Болохгүй ээ, ээж ээ.
Мух: Юу хийгээд байгаа юм бэ? Хурдан цагдаа явуулаач.
Ка: Сара муу гичий. Чиний асуудал ч дуусахгүй юм даа.
Ди: Ээж ээ, битгий
Мар: Холд, хүү минь.
Ди: Ээж ээ, хэрэггүй.
Мар: Наадах чинь хэтэрхий ихийг мэднэ. Чи дүрдээ сайн тоглосон. Одоо чи хэрэггүй.
Ах: Сара.
***********************
Сара: Чамд их баярлалаа. Би...
Ах: Сара. Миний дүү яагаад энэ бузар бизнест орсныг надад хэлээд өгөөч. Уйлахаа боль. Зүгээр л, үнэнийг хэлээд өг. Гуйж байна.
Сара: Тэр миний өөрчлөгдсөнийг анзаарсан. Юугаар ч дутахгүй амьдарч байгааг хараад тэгж амьдрахыг хүссэн.
Ах: Яагаад?
Сара: Адиль, би мэдэхгүй ээ. Тэр өөрөөр амьдрахыг хүссэн. Чиний өгч чадахгүй амьдралыг. Ичдэг байсан болохоор өөрөө мөнгө олохыг хүссэн.
Ах: Мөнгө олох оо? Биеэ зарж уу? Энэ ажил уу? Сара... Чи яаж миний дүүг... ийм бузар юманд хутгаж чадав аа? Сара... Чи өөрөө яаж хутгалдаж чадав аа?
Сара: Мэдэхгүй ээ... Чи юу ч мэдэхгүй. Манайх ямар байдалд байсныг чи мэдэхгүй. Аавыг чинь авч яваад, золбин нохой шиг алчих бол уу гэсэн айдастай амьдрах ямар байдгийг чи мэдэхгүй.
Ах: Энэ чинь гарц биш. Ойлгож байна уу? буруу сонголт хийсэн гэдэгээ? Сара... Би тэрэнд хичнээн хайртай байсныг чи мэдэхгүй. Тэр миний гар дээр өссөн. Чи надад анхнаасаа худлаа ярьж байж. Надад... хайртай хүмүүстээ... миний дүүгийн толгойг эргүүлсэн байж... Сара... Чи бүр арай л дэндүү юм...
Эм: Нас барсан цаг нь 22цаг гэж тогтоогдсон.
Ах: Тийм ээ.
Сара: Юу болоод байна аа?
Ах: Тэд нар хүртэх ёстойгоо хүртсэн.
Сара: Адиль. Яаж тэгж ярьж болдог юм бэ?
Ах: Хэрэггүй, за юу? Амьдрал заах хэрэггүй. Ёс суртахуун ярих хэрэггүй. Сара... Чи байнга өөрийгөө зөвтгөдөг. Өөрийгөө сонсож байна уу? тэрний үхэл хүртэл чамаас болсон. Ойлголоо. Сара, чи зүгээр л тансаг амьдралыг хүссэн. Хүссэнээ ч авсан. Энэ бүгд чиний хийсэн хэрэг...
1-р бүлгийн 10-р анги төгсөв
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home