Escort s1-9
Үргэлжлэх хугацаа: 14мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Мар: Диазын ээж Маратовна
Бичиг: Энэхүү кинонд бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах бодис мөн хараалын үг хэллэг ашигласан байж болзошгүй. Кинонд гарч байгаа бүх дүр болон үйл явдлууд нь зохиомол дүрслэлүүд бөгөөд бодит бус юм.
Хам: Өглөөний мэнд.
Сара: Сайхан өглөө байна аа.
Хам: Танд хэлэх хоёр юм байна. Нэг нь сайн, хоёр дахь нь яахав дээ л. Сайн мэдээ гэвэл Мухтар Кайсарович надад таны 25 саяын асуудлыг шийдэхийг даалгасан.
Сара: Нээрэн үү? Мөнгө авчирсан юм уу?
Хам: Муу мэдээ нь дансыг нь царцаачихсан. Мөнгийг шүүхийн шийдвэр гарсны дараа л авч болно.
Сара: Би хүлээж чадахгүй. Мөнгө нэг дэхэд хэрэгтэй. Кана, ядаж таван саяыг.
Хам: Харамсалтай нь одоогоор яагаад ч чадахгүй нь.
Сара: Мөрдөх ажил хэр удах вэ?
Хам: Мэдэхгүй ээ. Ер нь бол хэдэн сар үргэлжилдэг юм.
Сара: Новш гэж, би юу ч хийж чадахгүй нь.
Хам: Нэмж хэлэхэд... Мухтар Кайсарович танд хайртай.
Сара: Хайртайг нь харж байна аа.
Хам: Хүүдээ илүү хайртай.
Гарчиг:
Сара: Чи л дутаад байж гэнэ. За?
Ка: Юу болж байна? Миний мөнгө хаана байна?
Сара: Нэгдэх гэхэд таван саяыг олно оо.
Ка: Яагаад тав гэж? 25сая гэж ярилцсан.
Сара: Нэг дэх гэхэд таван сая гэсэн. Үлдсэн хорь нь эрх чөлөөгөө худалдаж авахад гэсэн.
Ка: Үнэн. Нэг дэхэд. Нэг дэх гэхэд бүх мөнгөө олж өгөхгүй бол би бодлоо өөрчилнө. Тэгвэл чи надад таван жил ажиллах болно. Дараа нь юу болохыг харъя.
Сара: Би яаж гурав хоногийн дотор 25саяыг олох юм?
Ка: Миний асуудал биш. Чи өөрөө л эхэлсэн. Татгалзах юм бол чиний олон янзын сонирхолтой бичлэгүүд гэрийнхний чинь утсанд очино гэж мэд.
Сара: Калима, яасан гэж?
Ка: Өөрийнхөө хэн болохыг мэдэж ав. Чи надад хүндэтгэлгүй хандсан. Энэ чиний төлөөс.
Сара: Гичий... новш... Бурхан минь гэж... Гичий юм даа. Новш гэж. Калима. Чамайг үзэн ядаж байна, муу новш.... 400мянга... Үгүй ээ... 300... мянга... Чамд биш, надад биш. 200...
*******************
Сара: Сайн байна уу.
Эм: Сайн байна уу.
Сара: 500мянгыг тавих гэсэн юм.
Эм: Нэвтрэх нэр.
Сара: Нэвтрэх нэр гэж юу юм?
Х: Бүсгүй. Бүртгүүлэх хэрэгтэй.
Сара: За, баярлалаа. Тэгвэл намайг бүртгээд өгөөч.
Эм: Би бүртгэдэггүй.
Сара: Яаж бүртгүүлэх вэ?
Х: Би тусалж чадна шүү. Бооцоо тавихад ч гэсэн. Арван хувиар.
Эр: Кеша, хар даа.
К: Новш.
Эр: Кеша.
К: Яасан бэ? Юу вэ?
******************
Сара: Байна уу, Кеш. Нэг юм болоод... би...
К: Харсан. Тэгсэн. Бүгд харсан.
Сара: Новш гэж. Чөтгөр ав. Интернэтэд тавьчихаж уу, новш чинь.
К: Бооцоо тавьж мөнгө олж байгаа юм уу? Би чамайг дутуу үнэлж.
Сара: Үгүй ээ. Оролдоод үзье гэж бодсон юм. Сонсооч. Ирээд намайг авч чадах уу?
К: За.
Сара: Нээрэн 50МРП байгаа. Хэдэн тенге болох бол? Чамд олдох уу? Би дараа өгчихье.
К: За, ойлголоо. За.
Сара: За... Муу ухна. Маажчихаж.
К: Тэрний царайг хараагүй юм уу? Бараг нүдийг нь маажчихсан байсан.
Сара: Үгүй ээ, хараагүй. Би сайн байсан уу?
К: Яах вэ дээ л...
Сара: Кеш. Энэ юу юм?
К: Мөнгө хэрэгтэй болсон юм шиг байна. Тэгээгүй бол ингэхгүй байсан шд.
Сара: Кеш, үнэндээ...
К: Зүгээр ээ, ав. Би цомог гаргах гэж цуглуулж байсан юм. Одоохондоо хэрэггүй.
Сара: Хэдийг цуглуулсан юм? 50мянга уу?
К: 500.
Сара: 500 мянга уу?
К: Мянга.
Сара: Яаж?
К: Зүгээр л...
Сара: Кеш... Өөртөө үлдээ за юу? Чамд хэрэг болно. би учраа олчихно.
К: Үгүй ээ, Сара. Дандаа л би өөрөө гэж байх юм. Аав, ээж хоёрын өрийг ч гэсэн төлж байгаа шд. Би ч гэсэн тусалмаар байна. Товчоор хэлэхэд дуугүй л ав.
Сара: Кеш, чиний дэмжлэг надад их чухал. Баярлалаа.
************************
Дана: За, юу болсон? Яриад байгаарай. Юу болсон бэ? Мухтарыг чиний асуудлыг шийдчихнэ гэж бодсон юм.
Сара: Шийдэхгүй ээ. Мөрдөн байцаалтад, шүүх хурлаа хүлээж байгаа.
Дана: Юу? Яасан гэж?
Сара: Хүүгээ аврахын тулд Айнурын үхлийг өөр дээрээ хүлээсэн.
Дана: Хамт ууя. Аймшигтай юм. Энэ баячууд бүгд эрүүл биш юм шиг байна.
Сара: Ярих ч юм биш... Би яахаа мэдэхгүй байна.
Дана: Амьдрал чинь одоо л цэгцрэх нь гэж бодож байлаа. Эхнэр дээр нь яах гэж очсон юм?
Сара: нэг сумаар хоёр туулай буудъя гэж бодсон юм. Нөхөр нь надаас салаад тэрний амьдрал ч цэгцэрнэ, би ч гэсэн Калимагаас сална гэж бодсон юм.
Дана: Тэр чамайг шууд хаясан.
Сара: Чи намайг Малдив явъя гээд байсан. Яах гэж? Энд Малдиваас хамаагүй сонирхолтой байна шд.. Сонсооч...
Дана: Суут санаагаа хэлэхээс чинь өмнө... өнөөдөр нэг сайхан санаагаа хэлсэн гэдгийг чинь сануулъя.
Сара: Сонс доо. Мухтар хүүгийнхээ хийсэн хэргийг үүрэх юм бол, хүү нь тэрний хийсэн хэргийн хүлээх ёстой. Хүү нь надад бүгдийг төлөх ёстой. Тэр тусмаа эрх чөлөөний төлөө.
Дана: Сургамж авах болоогүй юу?
Сара: Тэгээд би яах ёстой юм? Тэгээд? Хэл л дээ? Би гарах гарцгүй болчихоод байна... Тийм ээ.
Дана: Ядаж л чи амьд байна. Тэнд очвол юу болохыг хэн мэдлээ.
Сара: Мэднэ ээ. Аймхай болохоор намайг яаж ч чадахгүй. Би шийдсэн.
Дана: Аймхай байж болох ч Айнурыг цааш нь харуулчихсан. Ганц удаа ч болов миний үгэнд ор.
Сара: Зөвлөгөө өгсөнд баярлалаа.
Дана: Чи хэзээ ч миний үгийг авдаггүй.
Сара: Би сонссоон... зүгээр л өөрийнхөөрөө хийдэг.
*************************
Ээж: Намайг яагаад ингэж шийтгэж байгаа юм бэ? Ийм гутамшиг байх гэж.
Сара: Ээж ээ, та бичлэг ярьж байгаа бол...
Ээж: Тийм ээ, Айсара. Бичлэг ярьж байна. Ингэж л аавдаа мөнгө олж өгдөг юм байна. Би чамайг сайн хүмүүжүүлсэн гэж бодож байсан юм.
Сара: Ээж ээ.
Ээж: Чи надад худлаа ярьж байж.
Сара: Миний хэлэхийг сонс л доо.
Ээж: Байнга худлаа ярьж байж.
Сара: Би алдаа гаргасан. Тэнд санамсаргүй явж байсан юм. Одоо гэртээ ирчихсэн. Бүх юм хэвийн.
Ээж: Итгэхгүй байна. Чи аавынхаа араас явж байна.
Сара: Ээж ээ. сонс доо.
Ээж: Мөрийтэй тоглоомноос болж ямар болсныг чи ойлгохгүй байгаа юм уу? Чи ч гэсэн тийм болох гээ юу?
Сара: Ээж ээ боль л доо. Гуйж байна. Би ганц удаа алдаа гаргасан.
Ээж: Үгүй ээ, чи намайг сонс. Чиний генид байгаа. Том хот чамд зохихгүй. Хамаг юмаа аваад гэртээ эргээд ир. Дүүгээ ч гэсэн аваад ир...
Аав: Тэгэхээр чи... эцэст нь явахаар шийдэж.
Ээж: Надад худлаа ярьж байна. Чамаас болж байгаа юм. Хүүхдүүдийг ийм болгосон. Охин маань мөрийтэй тоглодог болчихож. Хүү маань харьцахыг ч хүсэхгүй байна. Бүгд чамаас болсон.
Аав: Тийм ээ, миний буруу. Уучлаарай.
Ээж: Такси. Такси ирчихэж.
Аав: Би хамт явах уу? Ганцаараа хаачих гээ вэ?
Ээж: Хэрэггүй. Хүүхдүүд улам уурлана.
************************
Сара: Сайн уу.
Ах: Сайн уу.
Сара: Сандарсан харагдаж байна. Яагаад оройтоо вэ?
Ах: Ажил ихтэй... Нээрэн... Яагаад ажилдаа явахгүй байгаа юм? Хоёр өдөр явсангүй.
Сара: Би... чөлөө авчихсан. Чамд туслах гээд...
Ах: Бүгд дуусчихсан шд.
Сара: Тийм ээ.
Ах: Одоо орхих цаг болсон байх. Чи банкинд ажилладаг биздээ?
Сара:Чи үнэхээр зүгээр үү?
Ах: Тийм ээ. Тийм ээ, нэг... Айнурын Телеграм хаягийг олсон. Хэнтэй чаталсныг нь харсан. Чамаас ирсэн ганц хоёр юм л байсан.
Сара: Тийм ээ. Тэр өдөр уулзсан юм чинь. Тэгээд их юм бичээгүй байх.
Ах: Тэгсэн байх. Яагаад коридорт сууж байгаа юм? Гарах гэж байгаа юм уу?
Сара: Тийм ээ. Данагийн тухай ярьж байсныг санаж байна уу? Асуудал гарсан гэсэн. Хурдан очих хэрэгтэй байна.
Ах: Юу болсон юм? Зүгээр үү?
Сара:Зүгээр ээ. Сандрах хэрэггүй.
Ах: Туслах уу?
Сара:Үгүй ээ.
Ах: Би хүргээд өгөх үү?
Сара: Санаа зовох хэрэггүй. Би өөрөө явчихна. Намайг залгахаар ирээд авчих, тэгэх үү?
Ах: За, тэгье. Алив, би... Хүлээж бай.
**********************
Ди: Зочид буудалд уулзаагүй нь хачирхалтай.
Сара: Ээж чинь чамайг яаж шөнийн цагаар гаргаа вэ?
Ди: Яах гэж намайг дуудаа вэ?
Сара: Нэг нэгэндээ тусалж болох юм.
Ди: Сонирхолтой л юм. Чи надад яаж туслах юм?
Сара: Адильд Айнурыг чамайг алсан гэж хэлэхгүйгээр... Чи тэрний юу хийж чадахыг мэдэж байгаа биздээ?
Ди: Чамд нотлох баримт байхгүй.
Сара: Миний уурыг хүргээд үз. Тэгээд хараарай.
Ди: Чи зүгээр л нэг биеэ үнэлэгч. Мөнгөний төлөө өөрийгөө зардаг. чамаас салж ядаад байх юм юу байгаа юм? Найз чинь юу хийдгийг чинь мэдээд чамайг хаячихна гэж айхгүй байна уу?
Сара: Өнөөдөр надад мөнгө өгөхгүй бол би алдах юмгүй болно.
Ди: Тэр дуудлагаар чи ирэх ёстой байсныг мэдвэл тэр юу гэх бол? Чи манай аавтай унтаагүй байсан бол дүү нь амьд байх байсан... Харин чиний цогцос хотын захад хэвтэж байх ёстой байсан юм.
Сара: Наад амаа хамхи. Би гэр бүлээ хамгаалах гэж л тэгсэн. Харин чи эцэг эхийнхээ хүзүүн дээр суугаад их зан гаргаж байна. Товчоор хэлэхэд... Надад 25сая хэрэгтэй. Тэгвэл надаас бүрмөсөн салж болно. Иймхэн юм чамд асуудал болохгүй байлгүй.
Ди: Иймхэн юмны төлөө... Одоо ч чамайг худалдаад авчихаж чадна. За яах вэ. наад хутгаа далд хий. мөнгө... сейфэнд байгаа. Нөгөө байшинд. Яг одоо өгөх болохоор чи дөрвөн зүгтээ зайлж үз.
Сара: Намайг хуурч байгаа бол...
Ди: Тэгвэл аав бид хоёр байраа солино. Хэлснийг чинь сонссон. Явъя.
1-р бүлгийн 9-р анги төгсөв
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home