Escort s1-8
Үргэлжлэх хугацаа: 21мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Мар: Диазын ээж Маратовна
Бичиг: Энэхүү кинонд бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах бодис мөн хараалын үг хэллэг ашигласан байж болзошгүй. Кинонд гарч байгаа бүх дүр болон үйл явдлууд нь зохиомол дүрслэлүүд бөгөөд бодит бус юм.
Ах: Хэн бэ?
Сара: Би байна.
Ах: Сайн уу.
Сара: Сайн уу. Юугаа ч бодох вэ дээ. Ямар 18 тай биш.
Ах: Тийм ээ. Ор л доо... Одоохон. Уучлаарай, би... цэвэрлээгүй байгаа. Би чамайг гэнэтхэн ингээд... Сара, би чамд хайртай.
Сара: Би ч гэсэн чамд хайртай.
Ах: Босох хэрэгтэй байна.
Сара: Жаахан хэвтчих л дээ.
Ах: Би өнөөдөр сэжигтэнтэй уулзана.
Сара: Мартсанаас, чи өчигдөр нэг сонирхолтой юм хэлээд байсан.
Ах: Миний олсон утсыг санаж байна уу?
Сара: Аанхан.
Ах: Би дугааруудынх нь мэдээллийг олсон. Эхний дугаар нь такси дуудлага байна лээ. Хоёр дахь нь бид хоёрт байшингаа үзүүлсэн залуугийнх байсан.
Сара: Тэгээд?
Ах: Миний бодлоор... ядаж л тэнд уулзсан байх.
Сара: Мэдэхгүй юм даа.
Ах: За, би шүршүүрт орлоо.
Гарчиг:
мессеж
Рус: Бүгдийг нь мэдчихлээ. Айнура тэнд 10цагт очсон. Зураг явуулсан байна лээ
Ах: Миний утас уу?
Сара: Үгүй ээ, минийх. Мессеж: Их баярлалаа, Рус
Ах: Сэрчихсэн үү?
Сара: Аанхан.
Ах: Жаахан хэвтэхгүй юм уу?
Сара: Чамайг санаад байна.
Ах: Би ч гэсэн. Явах хэрэгтэй байна. Сара, ойлгоорой.
Сара: Явахгүй байж болохгүй юм уу? Аюултай шд.
Ах: Сара... Хэнд ч битгий хэлээрэй за юу? Амлах уу?
Сара: За.
Ах: Сара, би... Бэтмен.
Сара: Тэнэг...
Ах: Бүх юм сайхан болно оо. Утас... Мессеж бичнэ ээ.
Сара: Аанхан. Болгоомжтой байгаарай.
Ах: Чи ч гэсэн...
*********************
Эр: Сайн байна уу. Та хэнтэй уулзах вэ? Манайх онгойгоогүй байгаа.
Ах: Хаалттай гэдэг чинь. Намайг энд уулзъя гэсэн шд.
Эр: Уучлаарай. Гурван цагийн дараа ирээрэй.
Ди: Алдаа гарсан юм бол уу? Би Диазтай уулзах ёстой.
Эр: Диаз Мухтарыч уу?
Ах: Тийм байх.
Эр: Дагаад яваарай.
Ах: Диаз?
Ди: Мөн байна.
Ах: Баярлалаа. Байшингийн талаар явна. Авах талаар ярилцах гээд.
Ди: Аан.. саначихлаа. Эхнэртэйгээ ирсэн байх аа.
Ах: Тийм ээ, тийм. Болох уу? Эхнэр бид хоёр зөвлөлдөөд байшингийнхаа үнийг жаахан буулгаач гэж гуйх гэсэн юм. Тэгж болох уу?
Ди: Яаж? Угаасаа хямдхан байгаа шд.
Ах: Зүгээр л... тэнд хүн амины хэрэг гарсан гэж сонссон.
Ди: Тийм байсан ч, байшингийн үнэнд ямар хамаатай юм?
Ди:
Ах: Зүгээр л... сүнстэй байшинд амьдарч болохгүй байх. Тэгээд энэ үнэн юм уу?
ДиТийм ээ. Тэнд нэг охиныг алчихсан.
Ах: Яаж? Юу болсон юм?
Ди: Мэдэхгүй ээ. Үдэшлэг болсон. Үдэшлэг дээр юу ч болж болно.
Ах: Ойлгомжтой. Сайн сонс, гөлөг минь. Би байшин авах гэж ирээгүй. Би тэр охины ах нь байна. Үнэнээ хэл. Үгүй бол амийг чинь тасална. Ойлгосон уу?
Ди: Ойлголоо. Ойлголоо.
Ах: Яриач.
Ди: Би биш.
Ах: Хэн юм?
Ди: Манай аав.
Ах: Яг юу болсон бэ? Юу?
Ди: Мэдэхгүй ээ. Өөрөө л тэгж хэлсэн. Тэгээд хэргийг хаалгана гэсэн.
Ах: Явъя. Цагдаагийн газар руу. Мөрдөгчид наадахаа хэлээрэй.
**********************
Сара: Сайн уу.
Эм: Сайн уу. Сара. Тэр ууртай байгаа.
Сара: Уургүй өдөр байдаг юм уу?
Эм: Өчигдөр чамайг баахан хараасан.
Сара: Мэднэ ээ. Өнөөдөр бүх юм дуусна. Би явахаар шийдсэн.
Эм: Мартсанаас, эртээдийн яриа... чиний зөв байсан. Би сайн бодож үзээд салахаар шийдсэн.
Сара: Чамайг зөв юм хийсэн гэж бодож байна.
Эм: Баярлалаа.
Сара: Зүгээр ээ.
Ка: Яах гээ вэ?
Сара: Сайн уу, Калима.
Ка: Яасан жаргалтай байх юм? Мөнгө авчраа юу?
Сара: Нэг дэхэд авчирна аа.
Ка: Тэгвэл нэг дэхдээ ир.
Сара: Би наадахыг чинь ярих гээгүй.
Ка: Юу юм?
Сара: Би өөрийгөө худалдаж авмаар байна.
Ка: Сонирхолтой санал байна. Сонсож байна.
Сара: Би гармаар байна. Бүрмөсөн. Тэгж шийдсэн.
Ка: Залуутай болоо юу?
Сара: Яагаад залуу гэж? Зүгээр л... залхаж байна.
Ка: Окей. Тэгвэл өрөө дөрвөөр үржүүлээд, нэгдэхэд авчрах мөнгөн дээрээ нэмээд авчраарай.
Сара: 20сая уу?
Ка: Өртэйгөө нийлээд 25сая.
Сара: Энэ чинь бүтэхгүй зүйл гэж мэдэж байгаа биз дээ?
Ка: Тэгвэл чи явах болоогүй л юм байна. Жинхнээсээ бэлэн болохоороо мөнгөө аваад ирээрэй. Тэр болтол... “залхаж байна” гэдэг үгний утгыг сайн ойлгох байлгүй...
Сара: 25 бол 25 л биз. гичий...
бичиг : Тамхи татах нь эрүүл мэндэд хортой
мессеж
Ээж: Төлөвлөсний дагуу болсон уу?
Хам: Бүх юм хэвийн үү? Таны машин яагаа вэ? Эвдэрчихсэн юм уу?
Ди: Үгүй ээ. Толгой өвдөөд байна. Ирсэнд баярлалаа.
Хам: Зүгээр дээ. Мартсанаас... аав тань энийг өгүүлсэн. Энийг үзэхийг хүсдэг байсан гэж байсан.
Ди: Аав дээр очъё.
******************
Сара: Тэнэг.
Мар: Миний машинд суух гээ юу? Юу хэрэгтэйгээ хэл.
Сара: Ингэж ярилцах юм уу?
Мар: Өөр яаж ярилцах гээ вэ, янхан минь.
Сара: Амьдралыг чинь бүрэн өөрчилж магадгүй. Тэгээд, сонирхлыг чинь татсан уу?
Мар: Ярь.
Сара: Амьдрал хэзээ өөрчлөгдөхийг хэн ч хэлж мэдэхгүй. ялангуяа эр хүнээс хамааралтай бол, тийм үү?
Мар: Намайг нөхрөөсөө хамааралтай гэж бодоо юу? Гэнэн гэдэг нь.
Сара: Мэдэхгүй юм даа. Гэхдээ удахгүй бүх хөрөнгөө алдаж магадгүйг чинь мэдэх юм байна.
Мар: Үргэлжлүүл.
Сара: Саяхын Мухтар над дээр ирээд, салах гэж байгаа гэсэн.
Мар: Тэгээд? Тэр л хоосон хоцрох байлгүй.
Сара: Нөхрөө мэдэж байгаа биз дээ? Тэр тэнэг биш. Чамайг хоосон үлдээхээр бүх юмаа бэлдчихсэн байгаа.
Мар: Муу хөгийн янхан. Чамд юм олдоно гэж бодоо юу?
Сара: Бодоогүй ээ, мэдэж байна. Гэхдээ, надад хүний юм хэрэггүй.
Мар: Тэгээд юу хүсээ вэ?
Сара: 25саяыг өгчихвөл намайг дахиад олж харахгүй.
Мар: Хүний юм. Хэнийг хуурах гээ вэ? 25сая. Бид хоёрыг салсны дараа авах мөнгөний чинь дэргэд юу ч биш. Яасан? Мөнгө хэрэг болоо юу? Мухтараас гуйж болох л байсан шд. Гэхдээ, тэр чамд өгөхгүй л дээ.
Сара: Яагаад? Миний төлөө тэрнээс ч илүүг хийхэд бэлэн байгаа. Гэхдээ өөрийг чинь ойлгож байна аа. Өшөөгөө авахыг хүсэж байгаа. Энэ дээр өөрийг чинь дэмжиж байна. За за. Нэг хоног бод. Миний дугаар байгаа шд. Залгаарай.
Мар: Хөөе, чи... Маргаашийг хүлээж яах юм? Одоо хариулчихъя. Хол зайл. Би чамд юу ч өгөхгүй.
Сара: Өвчтэй амьтан.
**************************
Мух: За.
Ди: Сайн уу, аав. Орж болох уу?
Мух: Ор оо.
Ди: Ажил сайн уу.
Мух: Бүгд сайн. Ямар нэг юм болоо юу?
Ди: Үгүй ээ, зүгээр л тасалбар өгсөнд баярлалаа гэх гээд.
Мух: Аан. Зүгээр ээ. Чи үзэхийг хүсдэг байсан шд.
Ди: Аав аа, хэл дээ. Ээж та хоёр салах гэж байгаа юм уу?
Мух: Яагаад тэгж бодоо вэ?
Ди: Би сохор биш шд.
Мух: Хүү минь, чи насанд хүрсэн хүн. Ээж бид хоёрын чинь харилцаа өмнөх шигээ биш болсныг чи харж байгаа.
Ди: Дөрвөн жилийн өмнө бүх юм сайхан байсан. Бид нар жаргалтай байсан. Яагаад бүгд өөрчлөгдчихөв? Маликагаас болоод уу?
Мух: Диаз, цаг хугацаа өөрчлөгддөг. Тэр явдлаас хойш бид хоёр дахиад хамт байж чадахгүй байх.
Ди: Маликагийн үхлээр шалтаглах хэрэггүй. Таны янхнуудаас болж байгаа юм.
Мух: Амаа мэдээрэй. Ээж чинь намайг бүх зүйлд буруутгасан. Надад ямар хэцүү байсныг чи мэдэхгүй. Би бүгдийг нь өөрөө туулсан. Амьсгалж чадахгүй байхад нь юу ч хийж чадахгүй байснаа би одоо ч мэдэрч байна.
Ди: Надад ч гэсэн хэцүү байсан. Бид бүгд шаналсан. Ээж гашуудсандаа үхэх дөхсөн.
Мух: Тийм ээ. би эрт бууж өгсөн байж магадгүй. Хүн бүр өөр өөр. Гашуудлыг ч өөрийнхөөрөө даван туулдаг.
Ди: Эцэст нь та манай гэр бүлийг сүйтгэсэн. Ээж таныг тэр үед дэргэд нь байгаагүй гэж танд гомдсон. Би ч гэсэн танд гомдсон. Таныг явсанд. Араар тавьж ээжийг зовоож байсанд чинь... намайг амьдралаасаа арчиж хаясанд чинь.
Мух: Хүү минь, чи том залуу болсон. Тийм ээ, сүүлийн 4 жил би сайн аав байж чадаагүй. Би айгаад зугтсан ч байж магадгүй. Маликаг дурсах болгонд би та хоёроос холдохыг хичээдэг байсан.
Ди: Аав аа. намайг уучлаарай.
Мух: Уучлалт гуйх хэрэггүй.
Ди: Үгүй ээ, сонс. Би тэр охиныг алчихсан юм шиг байна. Юу болсныг би санахгүй байна. Би ухаанаа алдчихсан байсан. Би танай Сараг дуудах эгж байсан юм. Гэтэл... өөр охин ирсэн. Би...
Мух: Тэрэнтэй хамт стори хийсэн найз нь байсан байх. Ээж чинь тэр хэргийг хаачихсан.
Ди: Тийм ээ. Гэхдээ тэр охины ах нь намайг зүгээр байлгахгүй байна. намайг байцаасан, бүгдийг нь мэдэж байгаа. Аав аа. Надад өөр арга байсангүй... таныг... таныг хийсэн гээд хэлчихсэн. Намайг уучлаарай, аав аа. Би танаас өшөө авахыг хүссэн. Гэхдээ ийм юм болно гэж бодоогүй. Би шоронд ормооргүй байна. Аав аа. Намайг уучлаарай. Аав аа.
Мух: Хүү минь, биеэ барь. Би энэ асуудлыг шийднэ. Одоо яв.
**************************
мессеж
Сара: Би гарах гарцгүй болсон бололтой
Дана: Мөнгө өгөхгүй гэж байна уу?
Сара: Хаана байна аа? ... Мессеж: Тэрнээс ч дор.... Байна уу, хайр аа.
Мух: Юу болоо вэ?
Сара: Ямар нэг юм болоо юу?
Мух: Диазтай уулзсан.
Сара: Бас эхнэртэйгээ юу?
Мух: Үгүй ээ, Диазтай.
Сара: Хайр аа. Ийм байна. Мөнгөний асуудлыг шийдэж өгнө гэснээ санаж байна уу? Би өнөөдөр Калиматай уулзсан.
Мух: Сара, бүгдийг нь бодож үзээд нэг юм ойлгосон. Би буруу амьдарч байж. Би ганц хүүдээ хөнгөлттай цаг зарцуулж чадаагүй юм байна.
Сара: Диазтай танилцуулж өгөөч би хэлсэн биз дээ? Ойлголцож чадна гэж бодож байна.
Мух: Чи намайг ойлгосонгүй. Би гэр бүлтэйгээ үлдэнэ. Товчоор хэлэхэд, хоёулаа салъя.
Сара: Тэгвэл би...
Мух: Бид хоёрын уулзсаны таван саяыг чинь би төлж өгнө. Миний төлөө ажлаасаа гарахыг хүсээгүй биз дээ? Одоо тайван ажлаа үргэлжлүүлж болно, санаа зовохгүй...
Сара: Мухтар, чи юу яриад байна аа? Чи амалсан шд. Калима надаас 25саяыг нэхсэн. Би хаанаас мөнгө олох болж байна аа?
Мух: Уучлаарай. Би өөрөөр тусалж чадахгүй нь.
Сара: Чи намайг хаяж байгаа юм уу? Чи намайг... Хэрвээ... мөнгө өгөхгүй бол би цагдаад очоод намайг хүчиндсэн гэж хэлнэ.
Мух: Тэг ээ. Тэгвэл чиний юу хийдгийг бүгд мэдэх болно.
Сара: Урвагч. Хүмүүс чам шиг байдаггүй юм, Мухтар. Чамайг үзэн ядаж байна.
Мух: Мөнгө маргааш явуулчихна. Баяртай, Сара.
Сара: Хөгийн новш. новш.
**************************
Эр: Дүйсэнбекор Мухтар Кайсарович, таныг хүүчийн чинь өгсөн мэдүүлгийн дагуу...
Мух: Хэрэггүй.
Эр: .... Дауренова Айнурыг үхэлд сэжиглэн баривчилж байна.
Ах: Яасан новш оо.
Эр: Та дуугүй байх эрхтэй, өмгөөлөгч авах эрхтэй.
Ах: Миний дүүг алсан хөгийн новш.
Эр: Таны хэлсэн үгийг таны эсрэг ашиглах боломжтой. Та ойлгосон уу?
Ах: Чамд ичих нүүр байна уу? Хөгийн новш, шөнө унтаж чадаж байна уу? Зүгээр үү?
Сара: Тийм ээ. Бүх юм дууссан гэхээр итгэж чадахгүй байна.
Ах: Тийм ээ. би ч гэсэн. Хамт байсанд баярлалаа. Мартсанаас... надад тэмдэглэх юм байгаа шүү. Хөөх. Тэмдэглэчихээ юу?
Сара: Тийм ээ, уучлаарай. Чамд санаа зовоод.
Ах: Дээрээс хойш уумаар байсан юм. Цаг нь болсон юм шиг байна. Байна уу.
Ц: Сайн уу.
Ах: Сайн уу.
Ц: Өчигдөр орой дүүгийн чинь утас ассан. нэг хэсэг асаалттай байсан. Хаягийг нь явуулчихъя.
Ах: За ойлголоо.
1-р бүлгийн 8-р анги төгсөв
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home