ESCORT_S01_07

Escort s1-7

 

Үргэлжлэх хугацаа: 22мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ан: эр Сарагийн экс Ансар

Мар: Диазын ээж Маратовна

 

 

 

Бичиг: Энэхүү кинонд бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах бодис мөн хараалын үг хэллэг ашигласан байж болзошгүй. Кинонд гарч байгаа бүх дүр болон үйл явдлууд нь зохиомол дүрслэлүүд бөгөөд бодит бус юм.  

Сара: Утсаа авчих  л даа.

Мессеж:

Сара: Уучлаарай, надад ажил гараад амжсангүй. Гуйж байна, уулзъя л даа. Би үнэхээр чамд тусалмаар байна. Адиль, утсаа ав л даа. Намайг уучлаарай.

Мух: Төлбөр

Сара: Бид хоёрын дунд  сүртэй юм байхгүй гэж хэлсэн биз дээ. Тэрэнд битгий хүр! Надад зодож байгаа бичлэг чинь байгаа, тэрэнд гар хүрэх юм бол...      

Ах: За яах вэ. Уулзъя.

Гарчиг:

Сара: Намайг уучлаарай. Чиний хувьд маш чухал гэдгийг мэдэж байна. Өчигдөр гэнэтхэн ажил гараад уулзаж чадсангүй. Утсаа авахгүй болохоор чинь ямар нэг юм болчихоогүй байгаа гэж айлаа. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Энэнд битгий оролц л доо. Тэгэх үү? Энэ зүгээр өнгөрөхгүй.

Ах: Сара. Тэр миний төрсөн дүү. Төрсөн. ойлгож байна уу?

Сара: Ойлгож байна.

Ах: Хэн хийснийг би л олохгүй бол өөр хэн ч олохгүй.

Сара: Гэхдээ юу ч...

Ах: Мэдэж байна аа. Чи санаа зовж, айж байгаа. Надад итгэ, бүх юм сайхан болно. Мартсанаас миний олсон утсан дээр хоёр хүний дугаар байсан. Тэд нарын хэн болохыг олж мэдмээр байна.  

Сара: Чи дөнгөж сая аюултай юм хийхгүй гэсэн биз дээ?

Ах: Аюултай юм хийхгүй ээ. Зүгээр л утсыг нь цагдаад өгнө. Өөрсдөө олж, тогтооно биз. Ав л даа. Чухал юм байвал яах юм.  

Сара: Үгүй ээ, чухал биш. Би... явах болчихлоо.

Ах: Би хүргээд өгөх үү?

Сара: Явъя.

********************

Сара: Калима.

Ка: Мессеж уншсан уу? Хаягийг нь удахгүй явуулна. Үйлчлүүлэгч хар уруулын будагтай хүн хүссэн.

Сара: Би очихгүй.

Ка: Яагаад? Өнөөдөр чамд захиалга байхгүй. Тэгэхээр яв.

Сара: Үгүй ээ Калима, би явахгүй. Хүсэхгүй байна. Сонс. Би залхаж байна. Би гармаар байна.

Ка: Хонгор минь. Ийм өдөр ирнэ гэж би мэдэж байсан юм. Мэдээж би чамайг хорихгүй.

Сара: Үнэн үү? Калима, ингэнэ гэж бодсонгүй. Калима, үнэхээр баярлалаа.

Ка: Гайхах чинь зөв. Чамайг зүгээр ингээд явуулчихна гэж бодоо юу? Аан? Би чамд хичнээн мөнгө зарцууллаа даа. Чи талыг нь ч төлж бараагүй байгаа, охин минь. Ээж аав хоёрт мөнгөний төлөө биеэ үнэлж байгааг чинь хараад нүүрээ буруулна гэдгийг мэдэж байгаа биз дээ? Аан? Чамд ойлгуулах гэж тэр зургийг эцэгт чинь явуулсан юм.

Сара: Тийм ээ. Жинхэнэ....

Ка: Гичий...

Сара: гичий юм даа.

Ка: Магадгүй л юм. Гэхдээ, би чмад мөнгө олох боломж өгсөн. бас гэр бүлээ тэжээх боломж.

Сара: Аан?

Ка: Яасан их хорсол вэ? Банкинд ажилладаг цалингаараа одооных шигээ амьдарч чадна гэж бодож байна уу?  Эргэлзэж байна шүү. Тэрнээс гадна... Аав чинь... аль хэдийн үхсэн...

Сара: Надтай тэгж ярих хэрэггүй шүү, Калима.

Ка: Намайг тэнэг гэж бодоо юу? Мухтар та хоёрыг мэдэхгүй гэж бодоо юу? Тэр хэзээ ч эхнэрээ орхихгүй. Тэрний хувьд бүх зүйл нь. Ойлгож байгаа биз дээ? Тэрэнд байгаа бүх мөнгө эхнэрийнх нь. Тэрний эхнэртээ ямар хэрэгтэйг мэдэхгүй. Бас эхнэр нь яагаад чамаар оролдохгүй байгааг мэдэхгүй. Нөхрийнхөө амрагуудыг амархаан зайлуулчихдаг гэж сонссон юм байна. Чамд мөнгө санал болгоогүй юу? Би чамд анхааруулсан шүү. Бүтэн жил үглэсэн. Гэр бүл үймүүлж болохгүй гэж. Ийм эрчүүдийн эхнэрүүдэд чам шиг хүмүүсийг зүгээр нэг орхидоггүй юм. Ойлгож ав.

Сара: Калима. Чи намайг мэдэхгүй л байна даа. Тэр миний төлөө бүгдийг орхиход бэлэн.

Ка: Арай гэж... арай гэж миний араар унтдагаа хүлээх шив. Тийм юм биз дээ? За яах вэ. Тийм бол... Та хоёрын уулзсан болгоны бүх мөнгөө надад өг. тэгээд надад ажилласаар байх болно. Чиний явахыг  зөвхөн би шийднэ. Ойлгов уу? Гэхдээ өөрөө ирж бүгдийг хэлсэн чинь сайн болж. Тэгээгүй бол манай хонгор Луиза чимээгүйхэн явах санаатай байж. Одоо бүх насаараа өрөө төлөх нь дээ. Нөхөр нь ч гэсэн мэдчихсэн. Манайд нягтлан хийдэггүй гэдгийг. Яасан? Яасан? Хэцүү байна уу? Нулимс тус болохгүй. Чи надад таван саяын өртэй. Тэгэхээр даваа гараг гэхэд авчирч өгөөрэй.

Сара: Би хаанаас олох юм?

Ка: Надад хамаагүй. морь шиг ажилла. Өнөөдрөөс эхэл. Мартав аа, хар уруулын будаг...

Сара: Сара, бод. Сара, бод. Сара, Сара, Сара, Сара, Сара. бод.

Лей: Чи охиндоо нүүрэндээ сорвитой хүүхэлдэй авч өгөх үү? Хэнд ч хэрэггүй... эвдэрхий бараа...

Сара: Юу л хийгээд байна даа, тэнэг. Гуйж байна. Сайн бод...

Мух: Хайр аа, намайг уучлаарай. Би аймшигтай юм хийж. Сара, уулзъя л даа, тэгэх үү. Чамд хэлэх юм байна.

Сара: 5 сая Сара...         Мессеж: За яах вэ, уулзъя. 

Мух: Сара, намайг уучлаарай. Чамд сайн байдгийг чи мэднэ шд.  Бас чиний ажилд дургүй гэдгийг. Мал шиг авирласан гэдэгээ зөвшөөрч байна.

Сара: Чи аймшигтай юм хийсэн.

Мух: Би чамд хайртай. Чиний төлөө юу ч хийхээс буцахгүй.

Сара: Хайртай байсан бол эхнэрээсээ салчихсан байгаа.

Мух:  Чи мэднэ, бүх хөрөнгийг маань авчихна. Гэрлэлтийн гэрээтэй. Миний гар, хөл хашигдчихаад байна.

Сара: Мухтар,... би асуудалд орсон.

Мух: Юу болсон юм?

Сара: Калима. Бид хоёрыг нууцаар уулздагийг мэдчихсэн. Намайг нэгдэхээс өмнө мөнгө төл гэж шаардсан.

Мух: Новш.

Сара: Тэгэхгүй бол ээж аав хоёрт хэлнэ гэсэн.

Мух: Хэд юм?

Сара: Таван сая.

Мух: Тэр мөнгийг би өгье.

Сара: Баярлалаа. Дараа нь яах вэ? Чи намайг ажлаа боль, ажлаа боль л гээд байдаг. Яаж? Хэл л дээ.  Намайг явуулахгүй гэдгийг ойлгож байна уу? Надад биш тэрэнд хэлэх хэрэгтэй.

Мух: За яах вэ. энийг би шийдье.

Сара: Нээрэн үү?

Мух: Тийм ээ. Санаа зовох хэрэггүй. Сонсооч, намайг зочид буудлаас шөнө гарч явахыг харсан гэж хэлсэнээ санаж байна уу? Би гарч явсан. Сейфнээс хэрэгтэй бичиг баримтуудаа авах гэж зуслангийн байшин руу явсан юм. Эд хөрөнгөө хүний нэр дээр шилжүүлэх гэж.

Сара: Тэгвэл хэрэг гарсан шөнө тэр байшинд байсан гэж үү?

Мух: Тийм ээ, бичиг баримтаа авчихаад гараад явсан. Өөр юу ч болоогүй. Тэнд юу болсныг мэдэхгүй. Намайг ямар нэг юм хийсэн гэж бодоогүй биз дээ?

Сара: Үгүй ээ, тэгж бодоогүй. Би зүгээр л...

Мух: За за Сара, санаа зовох хэрэггүй. Калимагийн асуудлыг шийдчихээд, би эхнэрээсээ сална. Бүх юм сайхан болно. Жаахан л тэсчих. За юу?

Сара: За.

********************************

Дана: Энэ ч арай хэтэрч байна аа. Тэгэхээр... дүгнээдэхье. Чи нэг дэх гэхэд таван саяыг олох ёстой.

Сара: Аанхан.

Дана: Мухтар чамд тусална гэсэн. Гэхдээ тэр чамтай байх гэж эхнэрээсээ салж байгаа. Гэхдээ... чи хүсэхгүй байгаа. Адильд хайртай болсон болохоор.

Сара: Тийм.

Дана: Мухтараас татгалзаж чадахгүй байгаа шалтгаан нь тэр туслахаа больчихно. Тэр туслахгүй бол аав, ээж, бас Адиль чиний “бяцхан нууцыг” мэдчихнэ.

Сара: Нэг тиймэрхүү.

Дана: Бас чи Мухтарыг Айнурын үхэлд сэжиглэж байгаа.

Сара: Яг зөв.

Дана: Аймаар юм аа.

Сара: Аймаар... Надад юу хийхийг хэл л дээ.

Дана: Яах юм? Чамд ямар ч сонголт алга. Калимагаас салахын тулд Мухтарыг ашиглахаас аргагүй. Дараа нь Адильтай зугт.

Сара: Хэлэхэд амархан л юм. Нэгд, Мухтар намайг яасан ч уучлахгүй. Калима бид хоёрыг зугтсаныг мэдэх юм бол миний араас мөрдөж таараа.

Дана: Тэгвэл Калимагийн сул талыг ол. Дахиад чамайг сүрдүүлэх юм бол буцаагаад сүрдүүл.

Сара: Чи тэр гичийг мэдэхгүй байна. Сайнаар дуусахгүй.

Дана: Тэгвэл чамд сонголт алга. Ээж аавдаа хэл. Адильд ч бас. Чамайг ойлгож, уучилна гэж найдахаас.

Сара: Наадах чинь боломжгүй.

Дана: Тэгвэл өөрөө шийд.

Мессеж

Ка: Өнөөдөр хоцорч болохгүй. Хар уруул, битгий мартаарай.

Сара: За, явах болчихлоо.

Дана: Тэсээрэй.

********************************

Эр: Гар... Сайхан хүзүү. Ингээгүй удсан байна. Чи ч авъяастай юм аа.

мессеж

Ах: Сайн уу, өнөөдөр ямар байна даа?

Сара: Бүх юм хамтрагчаас шалтгаална. Мессеж: Сайн уу. хэвийн, удахгүй ажлаа дуусах гэж байна. Нэг зөрүүд үйлчлүүлэгч таараад, удчихлаа.

Эр: Чи үг сонгохдоо сайн юм аа.

Ах: Уулзаж байгаад хэлье гэж бодсон юм. Гэхдээ хүлээж чадахгүй нь. Хоёулаа хамт амьдаръя.

Эр: Би хоёр дахь үед бэлэн.

Сара: Юу?

Эр: Аан? Юу болоо вэ?

Сара: Юу ч биш ээ, сайхан хэрэг байна. Бас их хурдан.

Эр: Чи миний мөрөөддөг охин байна.

Сара: Сайхан хэрэг байна, гэхдээ арай л яараад байх шиг.

Эр: Би чамтай шөнөжин хамт байсан ч чадна.

Сара: Би бодож үзье, маргааш ярилцъя тэгэх үү.

***********************************

Эм: Такси дуудлага.

Ах: Аа... Са-сайн байна уу. Сонсооч, би саяхан энэ дугаараас такси захиалж авсан юм. Энэ дугаараас хамгийн сүүлд ямар хаягаар захиалга өгснийг хэлээд өгч болох уу?

Эм: Тийм ээ, болно.  Одоохон.

Ах: Баярлалаа.

Эм: Бичээд авах уу?

Ах: Одоохон. За, хэлээрэй.

Эм: Ладышкины гудамж, 14-р байр.

Ах: Юу?

Эм: Ладышкины гудамж, 14-р байр.

Ах: Баярлалаа. Бүсгүй. Юу... би тэр өдөр тасартлаа согтчихсон байсан юм аа. Тэгэхээд хэтэвч, мөнгөө орхичихсон байсан. Би хаанаас такси захиалсан юм бол?

Эм: Гранд Премиум зочид буудал.

Ах: Гранд Премиум зочид буудал. аанхан. Маш их баярлалаа.

Эм: Зүгээр ээ, та...

Ах: Рус... сонсооч. Гадна хяналтын камерын бичлэгийг шалгаж болдог бол уу? бас хаягийг нь. Тэгэх үү? Найз аа, маш маш яаралтай хэрэгтэй байна. Манай дүүгийн хэрэгтэй холбоотой юм.

*********************************

Ка: Сайн байна. Ийм байх чинь таалагдаж байна.

Ээж:  Айсара. унтаж байгаа юм уу?

Сара: Тийм ээ. Хүндхэн өдөр байлаа.

Ээж:  Өвдчихөөгүй биз?

Сара: Үгүй байх аа. бүх юм хэвийн байгаа.  

Ээж:  Охин минь. Надад юу ч байсан хэлж болно гэдгийг мэдэж байгаа биз дээ? Би үргэлж чиний талд.

Сара: Үргэлж үү?

Ээж:  Мэдээж. Чи миний охин шүү дээ. Та хоёр хамгийн шилдэг нь. би та хоёроороо бахархадаг. Яасан? Ямар нэг юм болоо юу?

Сара: Зүгээр л таны ингэж хэлэхийг сонсоогүй удсан байна.

Ээж:  Чамдаа хайртай шүү, охин минь. Юунд ч санаа зовох хэрэггүй. Чи ядарсан байна. Эртхэн унт. Сайхан амраарай, охин минь.  

Сара: Сайхан амраарай, ээж ээ. Би ч гэсэн танд хайртай.

Ээж:  Би ч гэсэн чамдаа хайртай.

Мессеж

Сара: Уучлаарай, би худлаа хэлсэн юм. би чиний бодож байгаа шиг хүн биш. би биеэ үнэлдэг. Гэхдээ чи миний амьдралыг өрчилсөн. Би чамтай байхын тулд бүгдийг болимоор байна. Айнур надаас бол тэр байшинд очсон% намайг уучилна гэж найдаж байна.

*************************

Мар: Миний хүү... Чи ажилд орох хэрэгтэй. Одоо зүгээр суухаа боль. Мартсанаас өчигдөр би нэг хүнтэй уулзсан. Чамайг ажилд авъя гэсэн.

Ди: Ээж ээ. Ээж ээ. Би өөрөө ажилд орчихно оо. Одоохондоо хүсэхгүй байна.

Мар: Татгалзах хэрэггүй. Ядаж уулзаад, ярилцаад үз.

Ди: За за. За. Байна уу?

Ах: Байна уу. Сайн байна уу.

Ди: Сайн байна уу.

Ах:  Орой залгасанд уучлаарай. Бид нар байшинг чинь үзэхээр очсон юм.

Ди: Би ирсэн хүмүүсийг бүгдийг нь санахгүй л байна.

Ах: Маргааш уулзаж болох уу?

Ди: Тэгье ээ. Маргааш... 2цагт... би хаягийг нь явуулчихъя.

Ах: За. сайн байна.  Би заавал очино оо.

Ди: За. Одоо яах вэ?

Мар: Тэгэхээр... одоо... тэрэнтэй уулз. Чамайг сүрдүүлэх нь гарцаагүй. Тэгээд чи бүгдийг нь хэлнэ. Тэр шөнө  аав чинь ирээд,  тэр хөөрхий охиныг алсан. Танилуудынхаа ачаар тэр хэргийг хаасан.

Ди:   Ээж ээ.

Мар: Хүү минь. Миний хэлснээр хий. Чи бид хоёр энийг их удаан төлөвлөсөн. Одоо ухрах зам байхгүй. Эцэг чинь хичнээн өөдгүй амьтан ч гэсэн чамд хайртай. Чамайг хамгаалахын тулд... энэ хэргийг үүрнэ.

Ах: Мартсанаас, би Телеграмын устгагдсан мессежүүдийг сэргээх арга олсон. Одоо сэргээх гэж оролдож байна...

1-р бүлгийн 7-р анги төгсөв

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home