Escort s1-6
Үргэлжлэх хугацаа: 12мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ан: эр Сарагийн экс Ансар
Бичиг: Энэхүү кинонд бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах бодис мөн хараалын үг хэллэг ашигласан байж болзошгүй. Кинонд гарч байгаа бүх дүр болон үйл явдлууд нь зохиомол дүрслэлүүд бөгөөд бодит бус юм.
Ах: Дөнгөж сая над руу дайраад, зодчихоод явчихлаа. Энэ... Зодуулсан улс мөр. Дүүг маань алсан байшинд очсоны дараа ийм явдал боллоо. Байшингийн эзний хүү нь аав нь байшингаа гэнэт зарах болсон гэж хэлсэн. Хэнтэй ч ярьж зөвлөлдөөгүй. Энэ талаар хэн ч мэдэхгүй... Хэн бэ?
Сара: Би байна. Орой ирсэнд уучлаа...
Ах: Сайн уу.
Сара: Сайн уу. Юу болоо вэ? Аймаар юм.
Ах: Энэ сайн мэдээ. Миний сэжиглэж байгаа хүмүүс над руу хүмүүсээ явуулсан. Намайг зодсон.
Сара: Тэгээд юу гэж байна?
Ах: Хүний хэрэгт битгий оролц гэсэн. Боль гэсэн. Тэгэхээр би зөв замаар явж байна гэсэн үг.
Сара: Эмнэлэгт очих хэрэгтэй. Шархаа цэвэрлүүл.
Ах: Хэрэггүй ээ. Зүгээр. Зүгээр л өөрөө цэвэрлэхэд болно.
Сара: Би тусалъя. Эмийн сан чинь хаана байна?
Ах: Тэнд. Хоёр дахь шургуулганд. Новшийн амьтад. Өөрсдөө надад тусалж байгаагаа ч мэдэхгүй. Хэд хоногийн өмнө ингэх хэрэгтэй байсан юм. Бүгд тодорхой болчихлоо. Одоо надаас мултарч чадахгүй ээ.
Сара: Тийм ээ. Тийм.
Ах: Эцсээ хүртэл явна даа.
Сара: Мэдээж. Алив...
Ах: Зөөлхөн...
Сара: Уучлаарай.
Ах: Ингэж зодуулалгүй удсан байна.
Сара: Дахиад ингэх хэрэггүй.
Ах: Санаа зовоо юу?
Сара: Тийм.
Гарчиг:
Ах: Байна уу?
Сара: Чи хаана байна аа? Юу ч хэлэхгүй явчихсан байх юм?
Ах: Чамайг сэрээхийг хүсээгүй юм.
Сара: Яагаад шивнээд байгаа юм?
Ах: Нөгөө байшинд байна.
Сара: Адиль. Энэ чинь аюултай. Чамайг олчихвол яах юм?
Ах: Сара, би энэ хэргийг орхихгүй.
Сара: Адиль, хүлээ. Би чамд нэг юм хэлэх гэж байсан юм. Ерөнхийдөө...
Ах: Би дараа залгая. Дараа.
Сара: Чөтгөр....
Ээж: Айсара. Сайн уу.
Сара: Сайн уу.
Ээж: Султан. Охин чинь. Өнөөдөр сайхан нартай өдөр байна. Тэгээд гадаа өглөөний цайгаа уухаар шийдсэн.
Сара: Гоё юм аа.
Ээж: Айсаруша. Өчигдөр хэлсэн юмыг уучлаарай.
Сара: Ээж ээ, намайг уучлаарай. Ажил дээр асуудал гараад, би сайнгүй байгаа.
Ээж: Сайн ойлгож байна. Би өөрөө том хотод амьдарч байсан шүү дээ. Тайван биш шүү дээ.
Сара: Тийм ээ, тайван биш. Гомдоосон бол уучлаарай.
Ээж: Ойлгож байна аа. Сара, гэхдээ чамайг тийм их мөнгө шилжүүлснийг мэдээд би үхтэлээ айсан. Чи мэдэж байгаа шд. Би... чамайг муу юм хийж байгааг мэдэх юм бол би тэвчихгүй байх.
Сара: Ойлгож байна аа, ээж. Зүгээр л...
Ээж: Намайг эмнэлэг рүү аваад явах байх.
Сара: Ээж ээ.
Ээж: Тэгвэл чи надад оршуулгын мөнгө явуулах байлгүй.
Сара: Ээж ээ, яах гэж ингэж ярьдаг юм бэ?
Ээж: Айсара, мөнгө чухал биш. Хамгийн гол нь сайн хүн байх. Аав бид хоёр чинь өчигдөр ярилцсан. Тийм ээ, бид хоёр яах аргагүй гэр бүлдээ цаг бага зарцуулдаг байсан. Та хоёрт ч гэсэн. Одоо... өнгөрснийг буцаах боломжгүй. Гуйя... бид хоёрын алдааг давтаж болдоггүй юм шүү
Сара: Тийм ээ, ээж ээ. Таны зөв.
Ээж: Айсара. Чамайг хэзээ хадамд гаргах вэ?
Сара: Болно оо, ээж ээ.
Ээж: Ач зээгээ тэвэрмээр байна.
Сара: За за, ээж ээ. Би явлаа. Цаг болчихлоо.
Ээж: За, охин минь. Яв яв. амжилт хүсье.
Сара: Баярлалаа. Хайртай шүү, ээж ээ.
**********************************
Лей: Тоглож байгаад ирээрэй. Дараа нь тоглоом авч өгнө өө, за юу? Дүүтэйгээ хуваалцаж сурах хэрэгтэй шүү.
Сара: Лейла? Сайн байна уу.
Лей: Явж тогло.
Охин: Ээж ээ.
Эм: Явъя.
Лей: Суугаач.
Сара: Намайг Сара гэдэг. танилцахад таатай байна.
Лей: Лейла.
Сара: Гэнэтхэн гарч ирсэнд уучлаарай. Надад өөр тусламж хүсэх хүн байсангүй.
Лей: Ойлгомжтой. Нэг тийм хүмүүс байдаг юм...сэтгэл зүйчид. Тэднийг иймэрхүү зүйлдээ сайн гэж ярьдаг юм байна лээ.
Сара: Хүн болгонд тухайн нөхцөлд тохирох амьдралын туршлага байдаг гэж бодохгүй байна.
Лей: Тэгэхээр чи бизнесээс гарахаар шийдэж.
Сара: Төлөвлөж л байна. Гэхдээ... Намайг зүгээр ч нэг явуулчихгүй юм шиг байна.
Лей: Мэдээж, явуулахгүй. Мөнгө авчирч байгаа цагт чамайг ашигласаар байх болно. Чамайг хэрэггүй болох хүртэл бүхнийг чамаас сорох болно.
Сара: Тэгэхээр, зүгээр алга болчихож болохгүй гэж үү?
Лей: Мэдээж үгүй. Ээжтэйгээ удаан байсан охидод юу тохиолддогийг мэдэх үү? Хар тамхинаас болж үхнэ. Эсвэл үйлчлүүлэгчийн гарт. Эсвэл өөртөө гар хүрдэг.
Сара: Гарах боломж байхгүй гэж үү?
Лей: Яалаа гэж. Арга байгаа. Өөрийгөө худалдаж авч болно. Гэхдээ үнэтэй тусна. Чи залуу байна. Эсвэл ажил олгогчийнхоо сэтгэлийг нь зөөлрүүлэх гээд үз. Тэрэнтэй ярилц. Өөрийнхөө үнийг мэд. Эсвэл орондоо өөр хүн үлдээ.
Сара: Үгүй ээ. Өөр хүнийг энэ бизнест оруулмааргүй байна. Та яаж гарч, гэр бүлтэй болсныг асууж болох уу?
Лей: Би мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй гэдгээ эрт ойлгосон. Тэр хүнтэйгээ учирсан. Гэхдээ энэний төлөө маш том төлөөс төлсөн.
Сара: Ямар төлөөс?
Лей: Энэ миний эрх чөлөөний төлөөс.
*************************
Сара: Тэндээсээ явчихсан уу?
Ах: Тийм ээ, явчихсан. Гэхдээ хоосон биш.
Сара: Юу юм?
Ах: Би утас олсон.
Сара: Аан.
Ах: Асчихлаа.
Сара: Өөрсдийнх нь утас юм бол уу?
Ах: Шалгаадахъя. Үгүй юм шиг байна. Хоёрхон дуудлага хийсэн байна. Шалгаж үзэх хэрэгтэй.
Сара: Болгоомжтой байгаарай, за юу?
Ах: Мэдээж.
Сара: Чамд муу юм болохыг хүсэхгүй байна.
Ах: За, ойлголоо. За, дуусчихлаа. Гэрийн чинь ойролцоо байдаг кафед уулзъя.
Сара: Аанхан. Тэгье.
Ах: За, одоо очилоо.
Мессеж
Ка: Салсан уу?
Сара: Одоохондоо үгүй, Удахгүй сална.
Ка: Эцсийн хугацаа маргааш. Тэнэглэх хэрэггүй шүү.
Эр: Хөөе өвгөөн, сохор юм уу?
Мух: Юуны чинь өвгөн. Хар залуугаараа байхад.
Хам: Мухтар Кайсарович, тоох хэрэггүй.
Мух: Би өвгөн үү?
Хам: Юун өвгөн бэ? Ид залуу, эрч хүчтэй насан дээрээ байхад чинь, Мухтар Кайсарович.
Мух: Юуны чинь Мухтар Кайсарович вэ? Мухтар гэж дууд. Муха.
Хам: За, ойлголоо. Мухтар Кайсарович.
Мух: Намайг Сара дээр хүргээд өг.
Хам: Эхлээд залгаад үзэх үү?
Мух: Яах гэж?
Хам: Гэртээ байхгүй ч юм билүү?
Мух: Хаана байгаа гэж?
Хам: Ажил дээрээ.
Мух: Намайг хүргээд өг. Дахиад бүх насаараа ажиллах хэрэггүй гэж хэлнэ.
Хам: За за, ойлголоо. Болгоомжтой. За, ойлголоо.
Мух: Хөөх. Хаачих гэж байгаа юм?
Сара: Ажилтай. яасан? Солиороо юу? Хаачих гээ вэ? Дүү байсан бол яах вэ?
Мух: Надад хамаагүй.
Сара: Солиотой юм уу, чи?
Мух: Надтай яаж яриад байгаа юм? Надгүйгээр чи хэн ч биш. Ойлгосон уу?
Сара: Тавь гэж байна.
Мух: Чиний аашнаас залхаж байна. Эрчүүдтэй битгий унт гэж би хичнээн хэлсэн бэ? Янхан юм байж дүр эсгээд...
Эм: Залуу, дотогшоо орохгүй юм уу? Гадаа хүйтэн байна, их удаан зогслоо шд.
Ах: Юу?
Эм: Хүйтэн байна, дотогшоо орохгүй юм уу?
Ах: Тийм ээ тийм. Одоохон.
1-р бүлгийн 6-р анги төгсөв
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home