ESCORT_S01_05

Escort s1-5

 

Үргэлжлэх хугацаа: 15мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ан: эр Сарагийн экс Ансар

 

 

Бичиг: Энэхүү кинонд бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах бодис мөн хараалын үг хэллэг ашигласан байж болзошгүй. Кинонд гарч байгаа бүх дүр болон үйл явдлууд нь зохиомол дүрслэлүүд бөгөөд бодит бус юм.

 

Дана: Би одоо ч итгэж чадахгүй байна.

Сара: Мэднэ ээ. Дана, гуйя. Хэнд ч битгий хэлээрэй.  

Дана: Би чинь тэнэг биш шүү дээ. Энэ гарц биш. Мөнгө хэрэгтэй байсан бол надаас авч болох байсан шд.

Сара: Инээдтэй гэдэг нь. Ганц удаагийн мөнгө биш шд.

Дана: Тэгээд хэр удаж байгаа юм?

Сара: Жил орчим.

Дана: Жил ээ? Чи яаж бүтэн жил нуусан юм?

Сара: Чиний бодож байгаа шиг хэцүү биш ээ.

Дана: Яаж холбогдсон юм?

Сара: Бүгд Кешагийн надад явуулсан бичлэгнээс эхэлсэн.

Ээж: Та нар хэн юм? Цагдаа дуудчихна шүү.

К: Ээжид битгий хүрээд бай.

Эр: Сүүлчийн удаа сануулчихъя. Өрөө төлж эхлэхгүй бол чамайг, гэр бүлийг чинь ална гэж мэд.

Ээж: Гуйж байна. Битгий л дээ.

Эр: Ойлгосон уу?

Аав: Ойлгосон.

Эр: Нэг сар өгье.

Сара: Байна уу, Кеш. Бүх юм хэвий үү? Цагдаа дуудсан уу?

Гарчиг:

Аав: Сайн байна уу.

Эр: Сайн,  сайн уу.

Аав: Энэ байна.

Эр: Залуу. Үлдсэнийг нь өгвөл цаашид амьдарч болно.

Ка: Яагаад энд ажиллаж байгаа билээ?

Сара: Юу гэсэн үг вэ?

Ка: Чи их үзэгслэнтэй. Маш их. Үүнээс хамаагүй их мөнгө олох боломж байна. Сонирхох уу? Эхний үйлчлүүлэгч 40мянга. Ажил маш энгийн. Зүгээр л арга хэмжээний үеэр эрчүүдэд хань болоход хангалттай. Бэлгийн харьцаанд орвол хэд дахин илүү өгнө.

мессеж.       

Аав: Охин минь, тусламж хэрэгтэй байна.

К: Би Алматагийн сургуульд орсон.

Айым: Чи тэтгэлгээсээ хасагдчихлаа. Үргэлжлүүлж сурах юм уу?

Мирас: Би удаан хүлээж чадахгүй

Саша: бүтэн сар өнгөрчихлөө

алмас: Мөнгөө хэзээ өгөх вэ?

Салтанат: Надад миний мөнгө яаралтай хэрэгтэй байна

Сара: Би бэлэн.

Аав: Баярлалаа, охин минь. чи миний аврагч шүү

Ээж: Охин минь. Баярлалаа. Чамдаа хайртай шүү.

Эр: Миний хөлийг долоо.

Ка: Торгууль. 200мянга.

Сара: Калима...

Ка: Амаа татаад. Хий. Тэгэхгүй бол ээж чинь яаж шубатай болсноо мэдэх болно.

Сара: Таны хэлснээр болог, эзэн минь. Охид оо... Хөл долоох энгийн үзэгдэл үү?

Эм: Азтай юм аа. Хөл байдаг.

Ка: Гоншигонохоо боль. Та нар юу хийх гэж байгаагаа мэдэж байсан.

Мессеж

Ээж: Чи нээрэн банкинд ажиллаж байгаа юу?

Дана: Аймаар юм аа.

Сара: Мэднэ ээ. Одоо би гармаар байна. Гэхдээ яаж гэдэгээ мэдэхгүй байна. Сайн уу.

Ка: Сайн уу, хонгор минь. Яасан жаргалтай байх юм?

Сара: Сайхан зүүд зүүдлээд.

Ка: Тийм гэж үү?

Сара: Аанхан.

Ка: Харин би сүүлийн үед унтаж чадахгүй байгаа. Чамаас болоод.

Сара: Юу болоо вэ?

Ка: Би нэг юм сонссон. Нгэ үйлчлүүлэгчээс чамтай холбоотой тун таагүй яриа сонссон.

Сара: Ойлгосонгүй.

Ка: Сайн сонс. Юу хийж байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Намайг тэнэг гэж бодоо юу? Эсвэл хогон дундаар хэн чамайг  гаргасныг мартаа юу?

Сара: Ойлгохгүй байна.

Ка: Амаа тат. Би дуусаагүй байна. Өчигдөр яагаад үйлчлүүлэгчид үйлчлгээгүй вэ? Хадам аав нь хэн болохыг мэдэх үү?

Сара: Миний экс.

Ка: Хөөх. Ямар аймаар юм бэ. Надад хамаагүй. Миний хувьд наадах чинь ямар ч хамагүй. Чиний эцэг байсан ч тэр.

Сара: Миний зарчимд нийцэхгүй.

Ка: Чи минийхийг зөрчсөн. Гэр бүл битгий үймүүл гэж би хичнээн хэлсэн бэ? Хэдэн удаа? Үгүй ээ. Яасан? Яаж хараад байгаа юм? Надаас нууцаар Мухтартай унтдагийг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Чамд долоо хоног өгье. Тэрнээс сал.

Сара: Надтай ингэж ярих хэрэггүй.

Ка: Бүгдийг миний хэлснээр хий. Одоо зайл. Зайл гэж байна.

**************************

Дана: Чи өчигдөр мөрдөх ажиллагаа гээд байсан. Юу юм?

Сара: Нээрэн тийм. Айнурын ах  Адиль алуурсныг хайж байгаа. Би тусалж байгаа гэхүү дээ.

Дана: Тусалж байгаа?  Сонирхолтой л юм. Тэр чамд таалагдаа юу?

Сара: Надад таалагдахаар сайн мэдэхгүй. Би тийм хүмүүжилтэй эрчүүдтэй уулзаж байгаагүй.

Ах: Сара. Сайн уу.

Сара: Сайн уу.

Ах: Чамд...

Сара: Баярлалаа. Яг цагаа оллоо.

Дана: Тэрнээс яаж нуудаг юм?

Сара: Юу нуух гэж? Дана бид хоёр одоохондоо болздоггүй.

Дана: Сонирхолтой үг байна. Одоохондоо.

********************  

Ах: Ингэж тайван байгаагүй удсан байна.

Сара: Мөрдөх ажил гээд их ядарсан байх.

Ах: Магадгүй. Сара. Чи... чамайг энэнд оролцуулсанд уучлаарай.

Сара: Уучлалт гуйх хэрэггүй ээ. Би өөрөө туслахыг хүссэн юм.

Ах: Баярлалаа. Чи... Ийм...

Сара: Би ч харья даа.

Ах: За... тэг дээ. Уучлаарай.

Сара: Дахиад уучлалт гуйгаад уналаа. Маргааш уулзах уу?

Ах: Заавал. Мэдээж... чамайг дургүйцэхгүй бол...

Сара: Мэдээж үгүй.

Ах: Тийм үү? Маргааш уулзъя.

Сара: Маргааш уулзъя. Баяртай.

Ах: Баяртай.

************************

Мессеж

Дана: Холбоо барих. Тэрнийг Лейла гэдэг. Өмнө нь бас биеэ үнэлэгч байсан. Гэхдээ тэр гарч чадсан. Би тэрэнд хэлчихсэн байгаа.

Сара: Сайн байна уу, намайг Айсара гэдэг.  Таны хаягийг найз маань өгсөн юм. Танд хэлчихсэн гэсэн. Тантай уулзах хүсэлтэй байна

Аав: Зураг ирнэ...  Охин минь сайн уу. Нэг танихгүй дугаараас надад ийм юм явуулсан. Энэ чи юм уу?

Сара: Үгүй ээ, аав аа. би биш... Тийм ээ, гэхдээ таны бодож байгаа юм биш. Тийм ээ, аав аа. Би аль дээр хэлье гэж бодож байсан юм. Энэ миний найз, бид хоёр уулзаж байгаа. Саяхан энэ зочид буудалд болсон хуриманд очсон юм... Муу гичий...

бичиг: Тамхи татах нь эрүүл мэндэд хортой

Аав: Хэлэхгүй яасан юм? Тэрэнтэй танилцах хэрэгтэй. Болгоомжтой байгаарай. Яагаад надад зураг явуулсан юм бол?

Сара: Ойлголоо. Мэдэхгүй ээ, санамсаргүй.... Миний дугаартай андуурсан байх... Ээжид битгий хэлээрэй. Та ээжийг  мэднэ шдээ.

Аав: Ойлголоо.

Сара: Чи солиороо юу?

Ка: Би чамд анхааруулсан, надад олон баримт байгаа. Надаар тоглох хэрэггүй.

Сара: Сайн уу, ээж ээ.

Ээж: Айсара. Яагаад утсаа аваагүй юм?

Сара: Завгүй байсан юм. Юу болоо вэ?

Ээж: Үнэнээ хэлээдэх. Чи аавдаа мөнгө явуулж байгаа юу?

Сара: Үгүй ээ, ээж ээ. Яагаад тэгж бодоо  вэ?

Ээж: Би утсыг нь харсан. Чи сар болгон маш их мөнгө явуулдаг. Хаанаас мөнгө авсан юм? Үнэнээ хэлээдэх. Чи... Хэн нэгний нууц амраг болоо юу?

Сара: Ээж ээ, юу яриад байна аа?

Мессеж Мухтар: Надад үнэнээр нь хариул...

Ээж: Би... чамайг алчихна шүү. Тэгээд үзээрэй. Сонсож байна уу? Гэртээ оруулахгүй гэж мэд. Аавдаа бичсэн мессежийг чинь би харсан. Юун  хүн юм?

Сара: Ээж ээ. би ажил хийж, цалин авч байгаа. Надад бонус өгдөг. Би аавдаа тусалж болохгүй гэж үү?

Мух: Үнэнээ хэлээдэх. Хайр аа, ямар нэг юм болоо юу?

Ээж: Буруу замаар мөнгө олж болохгүй.

Сара: Ээж ээ. Би... дараа залгая, за юу?

Мессеж

Сара:  Чиний бодож байгаа юм биш ээ.

Мух: Би юу бодох ёстой юм?

Сара: Яагаад намайг мөрдөөд байгаа юм?

Мух: Чиний өчигдрийн залуу тэнэг мал байсан. Чам дээр дахиад ирж магадгүй гэж бодсон юм.

Сара: Хайр аа, бид хоёрын дунд юу ч байхгүй. Энэ... ээж аавын найзынх нь хүүхэд. намайг танилц гэсэн юм.

Мух: Ингэж танилцаа юу?

Сара: За. Яасан?

Ээж: Яагаад над руу хашгичаад байгаа юм?

Сара: Юу гэж? Намайг хүний нууц амраг гэж хэлж байхад би дуугүй байх ёстой юу? Ээж ээ. Юу гээч? Би хайр дурлалаар мөнгө олохоос залхаж байна. Үнэхээр залхаж байна. намайг зүгээр орхи. Оролцох хэрэггүй, зүгээр л намайг тайван байлгаад өг. За юу?

Эр: Тэрнээс холхон бай, ойлгов уу?

1-р бүлгийн 5-р анги төгсөв

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home