Escort s1-2
Үргэлжлэх хугацаа: 15мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Сара: эм, тайрмал хар үстэй эмэгтэй
Ка: эм, Калима, Сарагийн босс, зуучлагч
К: эр, Кеша, Сарагийн дүү
Ай: эм, Айнура, Сарагийн найз
Ах: Айнурагийн ах
Ц: эр, цагдаа
Т: эр, Ц цагдаагийн туслах
ээж: Сарагийн ээж
аав: Сарагийн аав
Нэмэгдсэн дүр:
Ди: эр Диаз
Мар: Диазын ээж
Мух: эр, Диазын эцэг, Сарагийн байнгын үйлчлүүлэгч
Д: эр, Сарагийн үйлчлүүлэгч
Дана: эм, Сарагийн найз Дана
Бичиг: Энэхүү кинонд бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах бодис мөн хараалын үг хэллэг ашигласан байж болзошгүй. Кинонд гарч байгаа бүх дүр болон үйл явдлууд нь зохиомол дүрслэлүүд бөгөөд бодит бус юм.
Казак хэлээр оршуулгын ёслол үйлдэнэ
гарчиг:
мессеж: Үйлчлүүлэгч: Өнөө орой завтай юу?
Сара: Үгүй.
Эр: Би нөгөө тоглоомоо авчихсан. Бүгдийг нь зөв хийвэ би хоёр дахин нугалж төлнө шүү.
Сара: Сайн байна уу.
Ах: Сайн байна уу. Намайг Адиль гэдэг. Айнурын ах нь. Нэг юм болоод... Тэрний цогцосыг олсон... Тэрэнтэй уулзсан сүүлчийн хүн нь та.
Сара: Та юу яриад байна аа? Та... Ийм юм байх ёсгүй.
Ах: Би... орой болсон хойно ирсэнд уучлаарай. Тантай уулзсаныхаа дараа хаашаа явсныг нь мэдмээр байна.
Сара: Мэдэхгүй ээ.
Ах: Тэр... стори хийсэн байсан. Оройн 7 цагт. Тантай хамт. Тэрнээс хойш юу ч байхгүй.
Сара: Тийм ээ. Гэхдээ дараа нь яваад өгсөн. Гэхдээ тэр... хаашаа явахаа хэлээгүй.
Ах: Танаас гуйж байна. Хичээнгүйлэн гуйя. Сайн бодоод үз л дээ. Хаашаа явсан байж болох вэ? Ямаршуухан байдалтай байсан? Хэн нэг нь тэрэн рүү ярьсан уу?
Сара: Би мэдэхгүй байна. Уучлаарай.
Ах: Намайг уучлаарай. Таны утасны дугаарыг авч болох уу?
Сара: Тэгэлгүй яах вэ. 8707...
***********************
Дана: Хэн нас барсан гэж?
Сара: Айнура.
Дана: Чамаас болсон юм уу?
Сара: Юу?
бичиг: Согтууруулах ундаа эрүүл мэндэд хортой
Дана: Дарс хийх үү гэж байна.
Сара: Үгүй ээ. Хэрэггүй, баярлалаа.
Дана: Царай чинь цонхийчихож. Зүгээр үү?
Сара: Тийм ээ. Нөхөр чинь ямар байгааг хэл л дээ. Хайр гурван жилээс урт юм байна уу?
Дана: Бага багаар. Хайртай хэвээрээ. Гэхдээ жил ирэх тусам хардалт нэмэгдэж байна. Ажилд ормоор байна.
Сара: Зөвшөөрөхгүй байгаа юм уу?
Дана: Тийм ээ.
*************************
Мар: Диаз. Босоорой.
Ди: За за. Ээж ээ, хөшигөө хаа л даа. Гуйж байна.
Мар: Ус уу. Яагаад ийм замбраагүй байгаа юм?
Ди: Бүгдээрээ саяхан явцагаасан.
Мар: Аавтайгаа ярилцсан уу?
Диэ: Үгүй ээ. Мэдчихсэн бол уу?
Мар: Одоохондоо үгүй.
*********************
Сара: Гэхдээ сайхан л амьдарч байна шд. Чиний ийм амьдралыг хүссэн биз дээ.
Дана: Гэхдээ аавынхаа өрийг төлөх гэж зуун мянгын төлөө банкинд ажилласнаас дээр шд. Гэхдээ чиний байдал тийм ч муугүй байгаа бололтой. Хүнтэй болоо юу?
Сара: Үгүй ээ. Өөрөө авсан юм. Эрх чөлөөнөөсөө татгалзахад бэлэн биш байна.
Дана: Тэгээд өдөрт хэдэн цаг завтай байдаг юм? Ингэхэд энэ ямар хэрэгтэй юм?
Мессеж Ка: Софагийн байнгын үйлчлүүлэгчийг мартав. өнөөдөр 7цагт.
Дана: Баян залуу олж авсан нь дээр шд. Аавын чинь өрийг төлөөд өгчихнө.
Сара: Хайр дурлал яах юм? Аавын өрийг би өөрөө төлчихнө.
Дана: Хайр ирж л таараа. Хамгийн гол нь чамайг хайрлаж байвал болох нь тэр. Бас өгөөмөр байх хэрэгтэй.
Сара: Тэр ойлгомжтой. Явъя. Гаргаж өгнө биз дээ.
********************
Мар: Байраа заръя.
Ди: Юу? Яах гэж?
Мар: Тэгэх хэрэгтэй. Одоохондоо аавдаа ганц ч үг хэлж болохгүй.
Ди: Би ямар байнга ярьдаг биш.
Мар: Цэвэрлэгээний алба дуудаад, биен торд. Өнөөдөр арга хэмжээтэй.
**********************
Ай: Бүгдээрээ сайн уу. Өнөөдөр 4сарын нэгэн. Хэдүүлээ Сараг хуурцагаая. Хөөх, юу вэ?
Сара: Өөрийгөө толинд хар.
Ай: Тийм ээ. Минийх төгс байна. Больж үз.
Сара: Одоо хар даа...
Ай: Чамайг даа... Нааш ир чи... Нааш ир.
Сара: Үгүй ээ...
К: Эгч минь. Миний дууг сонсож үзэх үү? Би маргааш шалгаруулалтад орно. Уйлаад байгаа юм уу?
Сара: Үгүй ээ. Чиний хөгжимнөөс болоод л...
К: Боль доо. Уйлаад байхдаа яах вэ дээ. Бүх юм сайхан болно. Би аялан тоглолтоор явж байхдаа охидтой зугаална аа. Кайф. Чиний ч гэсэн бүх зүйл сайхан болно.
Сара: Тийм үү?
К: Үнэнээсээ хэлж байна.
Сара: Миний бодлоо бүх юм чиний хэлж байгаа шиг амар биш байх аа. Явж, цай уух уу?
К: Тэгье. Миний дууг сонсоод үзээрэй.
Сара: Явъя.
*************************
Т: Санаа зовох хэрэггүй. Бүх юм хэвийн байх болно.
Эм: Баярлалаа. би гомдоохгүй ээ.
Т: Үгүй дээ, та юу ярина вэ?
Эм: За.
Ах: Сайн байна уу.
Т: Сайн уу.
Ах: Яасан? Сураг ажиг байна уу? Миний хэргийн талаар юм байна уу?
Т: Абрахмановагийн хэрэг. Энэ ганц өдрийн дотор шийдэгдчих хэрэг биш.
Ах: Ойлгож байна аа. Би дүүтэйгээ хамт стори хийсэн охиныг олсон.
Т: Ярилцсан уу?
Ах: Тийм ээ, ярилцсан. Гэхдээ, би чинь цагдаа биш шүү дээ. Надад тодорхой юм хэлээгүй. Та нар ярилцаад үзэх үү?
Т: Дуудаад ир. Тэгээд ярилцаад үзье.
Ах: За, тэгье ээ. Нөгөө... Нөгөө... үхлийн шалтгааны талаар..
Т: Шинжилгээ үргэлжилж байгаа. Тэвчээртэй бай л даа. Хулгайн хэрэг юу болж байна?
Эр: Аль нь вэ?
Т: Гар утасных.
Эр: Энэ байна.
***********************
Сара:Тэгээд чи сурахаа больж байгаа юм уу, тийм үү?
К: Мэдэхгүй ээ.
Сара:Ээж байна.
К: Цай нэмээд өг.
Сара: Түр хүлээгээрэй. Сайн уу, ээж ээ.
Ээж: Сайн уу. Сара. Өнөөдөр би Колибаевынд очсон. Хажуу байрны. Охин нь нөхөрт гарч байгаа.
Сара:Догь юм аа.
Ээж: Жирэмсэн болчихож. Саяхан мэдсэн гэнэ. Хоёр сарын дараа хуримаа хийнэ гэж байна лээ. Хүргэн нь Шымкентийнх гэнэ. Нэг хөгшин өвгөн байх шиг байна лээ. Та хоёр намайг сонсож байна уу?
Сара:Тийм ээ, тийм. Жирэмсэн гэдгийг нь яаж мэдэж байгаа юм?
Ээж: Намайг хуурч чадахгүй. Би гэдсийг нь харсан. Эцэг, эх нь ичиж байгаа байх. Аймшигтай. Хүүхдүүдээ намайг тийм байдалд оруулж болохгүй шүү.
Сара:Ээж ээ, наадах чинь бид нарт хамаагүй.
Ээж: Саруша?
Сара: За.
Ээж: Хуримнаас өмнө болохгүй шүү. Нөхөр тоохгүй гэж мэд. Эркебулан, чи ч гэсэн мэдэж ав. Ажлаа хий. Хэзээ сургуульд орох гэж байна?
К: Ээж ээ, болихгүй юм уу?
Ээж: Юу вэ? Аав шигээ болох гээ юу?
К: Хангалттай.
Сара: Кеша.
Ээж: Би буруу юм хэлээ юу?
Сара: Аавтай харьцуулахад дургүйг нь мэдэж байгаа биз дээ. Та яах гэж байнга тэгдэг юм?
Ээж: Үнэн юм чинь.
Сара: Хүн болгон үнэнийг мэдэхийг хүсдэггүй.
Ээж: За. Сара. Чамаас Роза эгчийнхээрээ ороод гараарай. Торт аваад очоорой. Ач хүүтэй болсон гэсэн. Тэгэхгүй бол эвгүй байдалд орно шүү. Манайд төрсөн өдрөөр ирэхдээ 20мянгыг өгсөн. Тэгэхээр энэ удаа 25мянгыг өгөх хэрэгтэй.
Сара: Ойлголоо, ээж ээ. Дараа залгая. Энд юу хийж байгаа юм?
Ка: Зочлохоор ирлээ.
Сара: Аяар...
Ка: Яасан? Юу болоо вэ? Гэрт чинь хүн байгаа юм уу? Роза эгчийнхээр чинь хамтдаа ороод гаръя.
Сара: Айлгахаар шийдээ юу?
Ка: Намайг ойрхон байгааг үргэлж санаж яваарай.
Сара: Аанхан. Тэрийг би яасан ч мартахгүй. Яах гэж ирээ вэ?
Ка: Энийг ав. Хар. Дараа намайг үл тоомсорлохдоо энийг санаарай. Өнөөдөр 7цагт. Битгий мартаарай.
Сара: Манай найз нас барчихсан.
Ка: Нээрэн үү? Харамсалтай юм аа. Юу болоо вэ? Өнөөдөр 7цагт. Хоцорч болохгүй. Намайг энд ирэхээс аргагүй болгосон болохоор өөрийнхөө хувийн талыг өгөөрэй. Ойлгов уу? Үгэнд ороорой.
Сара: Муу гичий...
********************
Ах: Байна уу, Сара. Сайн байна уу. Адиль байна. Сара, маргааш байцаагч дээр ирэх боломж байна уу? За, тэгье. Тэгвэл би маргааш залгая.
мессеж ирнэ
Д: Сара.
Сара: Данияр.
Д: Ийшээ.
Мар: Юу бодоо вэ?
Мух: Зүгээр ээ, юу ч биш.
Мар: Диаз энэ хүрээлэлд дасаж чадах бол уу?
Мух: Ийм орчинд амьдардаг хүн шд.
Д: Энэ шинэ дарсны танилцуулга. Манай сайн найзын компани. Гоё юм аа.
Сара: Тийм ээ.
Д: Сара. Бид чухал зочид. Хичээх хэрэгтэй шүү. Бүх талаараа. Дуугүй байхыг хичээгээрэй. Шөнө хашгирч болно. Тэр үед би чамд үзүүлээд өгнө.
Сара: Өвдөж байна.
Д: Шөнө энэнээс ч илүү өвдөнө.
Сара: Оройн мэнд.
Эр2: Оройн мэнд.
Мух: Санаа зовоод байгаа юм уу?
Мар: Ээжүүд бүгд л ийм байдаг. Төрсөн эцгээсээ “олон жил” халамж хүртээгүй бол.
Ди: Виски.
Сара: Таагүй юм болоо юу?
Ди: Бүгдээс нь залхаж байна.
Сара: Тийм дээ. Санаа зовоосон зүйл олон байна. Энд ямар хэргээр ирээ вэ?
Ди: Өөрт сонголт байсангүй.
Сара: Мэдэхгүй юм даа. Минийхээр бол сонголт үргэлж байдаг. Баярлалаа. Сайн уу.
Д: Хаашаа алга болчихов?
Сара: Ойрхон байсан шд.
Д: Чамд энэний төлөө мөнгө төлөөгүй шүү.
Мар: Данияр. Уулзалгүй удсан байна шүү. Сонин юу байна даа?
Д: Оройн мэнд. Янзандаа. Наймаа арилцаагаа хийгээд л. Та нараар юу байна? Бизнес чинь сайн уу, Мухтар Кайсарович?
Мух: Сайн уу. Бүгд сайн байгаа. Уучлаарай, Данияр. Бид явах болчихлоо.
Мар: дараа уулзъя.
Д: Сайн сайхныг хүсье.
*******************
мессеж: Мухтар: Хаана байна? Тэрэнтэй явах хэрэггүй. Манайд хүрээд ир.
Бичиг: Тамхи татах нь эрүүл мэндэд хортой
Ди: Аавын явалддаг хүүхнүүдийн нэг үү?
Мар: Яг мөн юм шиг байна.
Ди: Арай дээр юм гэж бодож байсан юм.
Мар: Зүгээр ээ. Бид нарт ашигтай байх болно.
Ди: Цагдаа нар юу болсон бэ?
Мар: Санаа зоволтгүй ээ, миний хүү. Би бүгдийг нь зохицуулчихсан. Хэргийг удахгүй хаана. Оръё. Хүйтэн болчихож.
1-р бүлгийн 2-р анги төгсөв
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home