Escort s1-1
Үргэлжлэх хугацаа: 15мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Сара: эм, тайрмал хар үстэй эмэгтэй
Ка: эм, Калима, Сарагийн босс, зуучлагч
К: эр, Кеша, Сарагийн дүү
Ай: эм, Айнура, Сарагийн найз
Ах: Айнурагийн ах
Ц: эр, цагдаа
Т: эр, Ц цагдаагийн туслах
ээж: Сарагийн ээж
аав: Сарагийн аав
Бичиг: Энэхүү кинонд бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах бодис мөн хараалын үг хэллэг ашигласан байж болзошгүй. Кинонд гарч байгаа бүх дүр болон үйл явдлууд нь зохиомол дүрслэлүүд бөгөөд бодит бус юм.
Ай: Сара, би юу өмсөх вэ? Би сандраад байна аа. Тэр үйлчлүүлэгч чинь залуу юм уу? Үнэнийг хэлэхэд хөгшин хүнээс эхэлмээргүй байна. Над руу залгахаа болихгүй юм. Ямар нэг аргаар тэрнээс салмаар байна. Хэдүүлээ удахгүй уулзъя.
бичиг: Согтууруулах ундаа хэрэглэх нь эрүүл мэндэд хортой.
Эр: Бид элбэг хангалуун байх болтугай, гэхдээ хэнд өгөхгүй шүү.
Эр: Наашаа босоодох, тамхин дээр суучихсан байна шд.
Гарчиг:
Ка: Манайд хүрээд ир. Байна уу?
Сара: Ядаргаатай юм. Ингэхэд өчигдөр юу болсон бэ?
Мух: Яасан бэ? Дахиад л Калима залхааж байна уу?
Сара: Тийм ээ, ажил юм чинь. Өчигдөр сайхан байсан шүү.
Мух: Чимээгүй, чимээгүй. Толгой задрах нь.
Сара: Би юу ч санахгүй байна.
Мух: Харин би бүгдийг нь санаж байна.
бичиг: Согтууруулах ундаа хэрэглэх нь эрүүл мэндэд хортой.
Сара: Яасан бэ?
Мух: Сара, өнөөдөр эндээ өнжье тэгэх үү? Энд сайхан байна.
Сара: Явах цаг болчихлоо. Калима хүлээж байгаа.
Мух: Чи ажлаа биш намайг сонгож болох л байсан. Тэгвэл чи юугаар ч дутахгүй байсан.
Сара: Бид хоёр бараг өдөр болгон уулздаг. Надад таалагдаж байна.
Мух: Надад таалагдахгүй байна.
Сара: Тийм үү? Юу нь таалагдахгүй байгаа юм?
Мух: Би чамтай илүү олон уулзаж баймаар байна.
Сара: Хөөх. сайхан л юм. Чиний саналыг би бодож үзье, за юу? Тэгээд ч, эхнэр чинь зөвшөөрөхгүй гэж мэдэж байгаа биз дээ? Надад мөнгө өгчих. Тэгэхгүй бол Калима намайг захиалгаар явсан гэж бодож байгаа.
Мух: Тавиур дээр байгаа, өөрөө ав.
Сара: Баяртай, хайрт минь.
*****************************
Эм: Зогс. Хаачих нь вэ?
Сара: Таа л даа.
Эм: Сайн уу.
Сара: Сайн уу.
Эм: Амжилт хүсье. Ууртай байна лээ шүү.
Сара: Дандаа л тийм байдаг шд. Сайн уу.
Ка: Ирэх шив.
Сара: Шинэ охидыг харж амжив уу?
Ка: Сара, хэл дээ. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Сара: Калима, хэд хоногийн өмнө болсон явдал. Тэр над руу утсан хиам чихэх гэж оролдсон... Хөөе өвгөөн, намайг сүрдүүлж байна уу? Новшийн амьтан.
Эр: Яагаад новгийн амьтан гэж. Энэ чинь хэдийн зүйл.
Сара: Туслахаа аваад, өгзөгөнд нь хиамаа чихээд, дараа нь ид.
Эр: Би төлбөрөө хийчихсэн. Чи явах ёсгүй. Янхан минь, чи миний хэлсэн болгоныг хийх ёстой. Гичий.
Сара: Калима, тэрэнд надаар ийм юм хийлгэх хэмжээний мөнгө байхгүй.
Ка: Энэ чиний ажил. Би яагаад чамаас болж загнуулах ёстой юм? Тэр манай байнгын үйлчлүүлэгч байсан.
Сара: Больж үз л дээ. Удахгүй, маргааш гараад ирэх байлгүй.
Ка: Сайн сонс, охин минь. Биеэ тоох хэрэггүй. Одоохондоо чамд тэгэх боломж байхгүй. Чиний энэ аашнаас залхаж байна. Эсвэл толгой дээр гарч суух гээ юу?
Сара: Үгүй.
Ка: Тэгвэл боллоо. Дахиад ийм юм гаргах хэрэггүй шүү. Тэрнийг 7 хоногийн дотор дахиад манайхаар үйлчлүүлэхгүй бол чи дуусна гэж мэд.
Сара: За за. ойлголоо.
Ка: Зогс, яагаад ийм бага байгаа юм? Хотын гадна болсон үдэшлэг, үнэ нь гурав дахин их байх ёстой. Дахиад мянга.
Сара: Үлдсэнийг нь миний карт руу шилжүүлчихсэн. Орой авчраад өгье.
Ка: Би ярьж дуусаагүй байна.
Сара: Тэгээд?
Ка: Надад худлаа ярих хэрэггүй. Эцэг эх чинь мэдчихвэл, нүүрийг нь яаж харах болж байна?
Сара: Айнур, чи хаашаа алга болчихов оо? Яаралтай мөнгө хэрэгтэй байна. Калимад мөнгө өгөх ёстой.
бичиг: Тамхи татах нь эрүүл мэндэд хортой
Эм: Тийм ээ, ажил дээрээ байна. Мөнгө олно гэж хэлсэн шд, хашгичихаа боль. Үгүй ээ, торгуулиа төлөөгүй.
Бичиг: Нөгөө газраасаа гарсан уу? Санаа зовоод байна. Нэгээс илүү хонох хэрэггүй...
Эм: Уучлаарай.
Бичиг: Тиймэрхүү үдэшлэгүүд тийм ч хябархан дуусдаггүй юм.
Эм5: Сүржигнэхээ боль л доо, за юу? Хэн ч чамайг алахгүй... Тийм бол яах гэж тийм их мөнгө зээлсэн юм? За за, олно оо. За.
Сара: Залуу юу?
Эм5: Калимад битгий хэлээрэй, за юу?
Сара: Санаа зовох хэрэггүй. Чамаас торгууль аваа юу?
Эм5: Тийм.
Сара: Хэд юм?
Эм5: Хэрэггүй ээ. Би учрыг нь олчихно.
Сара: Ав. Ав аа.
Эм5: Баярлалаа.
Сара: Миний хэрэг биш ч гэсэн... Иймэрхүү эрчүүдээс эргэж харалгүй зугтсан нь дээр байдаг юм.
Эм5: Зүгээр ээ, сайн залуу. Би эндээс явчихвал бүх юм зүгээр болчихно.
Сара: Мэдээж.
**********************
Ц: Байна уу. Сонин юу байна даа?
Ах: Сайн байна уу.
Ц: Нөгөөх чинь бүтсэн.
Эр: Хөөе.
Ц: Одоохон. одоохон. одоохон. Өөрөө авчраад өгсөн ч болно шдээ. Тэгэлгүй дээ, би чамайг хэзээ хуурсан юм?
Ах: Сайн байна уу.
Ц: За за болно оо. битгий толгой эргүүлээд бай. Орой уулзъя.
Ах: Уучлаарай. Тусламж хэрэгтэй байна. Дүү маань алга болчихлоо.
Ц: Дараа залгая. Хэзээ алга болсон гэж?
Ах: Өчигдөр гэртээ ирээгүй.
Ц: Хэдтэй вэ?
Ах: 22.
Ц: Жаахан хүүхэд биш дээ. Гадуур явж байгаад ирэх байлгүй. Гурав хоногийн дараа ирээд өргөдлөө бичиж өгөөрэй.
Ах: Сонсооч, тэр ингэх хүүхэд биш. Үргэлж утсаар ярьж, урьдчилж хэлдэг. Энэ удаа... холбоо бариагүй. Утас нь ч гэсэн унтарчихсан байна.
Ц: Унтарчихсан утсыг бид хайдаггүй. Өчигдөр алга болсон бол хоёр хоногийн дараа ирж өргөдлөө бичээрэй. Тэгээд л хайж эхэлнэ.
Ах: Сонсооч, танд охин дүү эсвэл охин байдаг уу? төсөөлөөд үз л дээ. санаа зовоод байна.
Ц: Хэзээ хамгийн сүүлд холбоо барьсан бэ?
Ах: Нэг охинтой стори хийчихсэн байсан. Тэрнийг нь би анх удаа л харсан, танихгүй.
Ц: Найзынх нь нэр байгаа юу?
**********************
Мессеж:
Сара: Гоё корсет өгсөнд баярлалаа.
Сара:Айнура, чамд анхны үйлчлүүлэгч олсон. Миний оронд нэг уулзалтанд явчих.
Ай: Чи хаачих нь вэ?
Сара: Байнгын үйлчлүүлэгч дээр очих хэрэгтэй байна.
Ай: Одоохон чам руу залгая.
Сара: Айнура, чөтгөр ав... Кеша, хаачаад ирэв?
К: Студид.
Сара: Студид уу? Яагаад хэлээгүй юм? Би хичнээн хүлээх ёстой юм?
К: Яагаад ээж чинь үглээд байгаа юм? Гэртээ хоносон үедээ өглөө ирдэгийг мэднэ биз дээ.
Сара: Чи миний гэрт амьдарч байгаа. Ээж чамайг харж байгаарай гэсэн. Чи утсаа авахгүй байсан.
К: Мартсанаас ээж над руу залгасан. Таныг хайж байна лээ.
Сара: Яагаад над руу залгаагүй юм бол?
Ээж: Яасан? Ээжтэйгээ ганцаарчилж ярихаас айгаа юу?
Сара: Уучлаарай, ээж ээ. Өчигдөр шалгалтандаа бэлдээд оройтож унтсан. Кеша, конкурсандаа бэлдэж байгаа.
Ээж: Та нарын бэлтгэж байгааг мэднэ ээ.
Сара: Уучлаарай. Та хоёр сайн уу?
Аав: Сайн уу, охин минь. Еркебулан, сайн уу.
Сара: Сайн уу, аав аа.
Ээж: Бид нар сайн. Зарим хүмүүс ааваас чинь дахин дахин мөнгө гуйгаад байх юм. Би дахиад тэвчиж чадахгүй нь.
Аав: Хүүхдэд дэмий юм яриад л. Ажил нь багадсан юм шиг. Дэмий юм ярьж байх юм.
Сара: Ээж ээ, аав аа. Би өчигдөр банкинд нэг үйлчлүүлэгчид данс бичихэд нь тусалсан. Мөнгө гуйгаад үзье. Хэд хэрэгтэй юм?
Ээж: Та нарт... та хоёрт ч гэсэн мөнгө хэрэгтэй байгаа байлгүй. Хэрэггүй ээ. Мөнгө олчихно. Тэсэж чадахгүй нь. Аав чинь бидний амьдралыг сүйтгэсэн.
Сара: Ээж ээ, аавыг буруутгах хэрэггүй дээ. Угаасаа сэтгэл нь зовж байгаа.
Ээж: Ойлголоо. Хамгийн чухал нь та хоёр. Та хоёр хүн шиг хүн болох ёстой. Эркебулан. Чи хэзээ сургуульд орох гэж байна?
К: Удахгүй ээ. Ээж ээ, та миний хөгжим сонирхдогийг мэдэж байгаа шд.
Ээж: Хүлээгээрэй. Чи сургуульд орно гэж амалсан байх аа? Хөгжмөөр хоолоо олж иднэ гэж бодоо юу?
К: За. би явж хичээлээ хийлээ.
Сара: Ээж ээ. Яаж байгаа юм бэ? Боломж олго л доо.
Ээж: Хэл дээ. Яагаад ийм болчихдог байна аа? Охинтой байсан нь дээр гэдэг үнэн юм байна. Чи минь сайн уу? Ухаантай гэдэг нь. Банкинд ажиллаад л...
Ааваас мессеж ирнэ: Охин минь, уучлаарай. Гэхдээ надад мөнгө явуулах боломж байна уу. яаралтай хэрэгтэй байна.
Ээж: Магистерт сураад л. Охиноороо бахархаж байна.
Мессеж: Мэдээ: 22 настай эмэгтэйг элит хорооллоос нас барсан байдалтай олжээ.
мессеж: Калима: Мөнгө авчрахаа мартав
Ээж: Сара.
Сара: Аан?
Ээж: Ямар нэг юм болоо юу?
Сара: Үгүй ээ.
Ээж: Чи... Кешагаас болоод сэтгэлээр уначихав уу?
Сара: Үгүй ээ, ээж ээ. Бүх юм хэвийн.
Ээж: За за. Би гэрийн даалгаврууд шалгах ёстой. Та хоёр болгоомжтой байгаарай. За юу?
Сара: Ойлголоо, ээж ээ. Баяртай.
**********************
Сара: Ямар бүдүүн юм бэ? Бүсгүй. Энэн шиг мөртлөө, жаахан нарийхан байгаа юу?
Ах: Сайн дурынхныг оролцуулах уу?
Ц: Үгүй ээ, оролцуулахгүй.
Ах: Өөрсдөө хайх юм уу? Та яг юу олсон юм? Хувцас уу? Утас нь уу?
Ц: Өөрөө хараарай.
Ах: Хэрэг гарвал хэзээ ч хамаагүй холбоо барьж болно шүү.
Ц: Би...
Ах: Айнура. Айнура.
*******************
Ка: Чамайг ирэхгүй нь гэж бодож байлаа.
Сара: Муугаар бодож байна шүү.
Ка: Ойлгомжтой. Мартсанаас маргааш чамайг Дубайд урьсан. гурав хоног.
Сара: Юун Дубай вэ? Би шалгалттай.
Ка: Шалгалт аа? Хөөрхий минь. Сайн бэлдсэн биз дээ? Чамд туслах юм уу? Чиний элдэв шалтагаас залхаж байна шүү. Надад хамаагүй, маргааш ниснэ шүү.
Сара: Калима. Би чамтай ажиллаад жил болж байна. Миний сурдагийг чи сайн мэдэж байгаа.
Ка: Надад таван жил сурангаа, ажиллаж байгаа охид байгаа. Тэд хэзээ ч татгалздаггүй юм. Та нар ч гэсэн энүүгээр мөнгө олж байгаа. Яасан, мөнгө хэрэггүй болоо юу?
Сара: хэрэгтэй.
Ка: Ямар асуудал байгаа юм? Магистер чамд ямар хэрэгтэй юм? Академид орох гээ юу?
Сара: Миний төлөө биш.
Ка: Үлгэр жишээ охин болж жүжиглэхээ боль.
Сара: Калима. Надад үнэхээр явах боломж алга.
Ка: За за хангалттай. Товчоор хэлэхэд... За яах вэ. Тэгвэл нөгөөдөр орой өөр үйлчлүүлэгч дээр оч. Биеэ зөв авч яваарай даа. Уфагаас ирсэн байнгын үйлчлүүлэгч.
Сара: Ойлголоо.
***************************
Сара: Кеша. Кеш. Калима авгай... үзэн ядаж байна.
Ай: Байнгын үйлчлүүлэгч чинь үү?
Сара: Тийм гэхүү дээ. Энийг ав. Холбоо барихад хэрэгтэй.
Ай: Энэ одоо юу вэ?
Сара: Ингэх хэрэгтэй. Өөрийнхийгөө өг. Тэгэхгүй бол алга болгочихно. За. амжилт хүсье. Маргааш уулзъя... Кеша, ирэх цагаа олж дээ. Очилоо.
Ах: Сайн байна уу, намайг Адиль гэдэг. Айнурын ах нь байна. Нэг юм болоод...манай дүүгийн цогцос олдсон. Тэрэнтэй хамгийн сүүлд уулзсан хүн нь та юм шиг байна.
1-р бүлгийн 1-р анги төгсөв
Орчуулсан Жамбалын Тамир :
Back to episodes Go home