Vivant s2-13
Үргэлжлэх хугацаа: 59 мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Т: эр, тосгоны дарга
Р: эр, Ромал,
Тай: эр, Тайран, Шиншигийн удирдагч
Эли: эр, Элиша судлаач
БИЧИГ: Энэхүү кино нь зохиомол болно
Уг бүтээл нь ямар ч бодит хүн, байгууллага, үйл явдал, түүхэн үйл явдлуудтай холбоогүй болно. Кинонд гарч буй улс орон, бүс нутгийн дүрслэл нь зохиомол бөгөөд хүчирхийлэл, олон улсын мөргөлдөөнийг сурталчлах зорилгогүй болно.
Гарчиг:
23/2-р бүлгийн 13-р анги
Өг эм: Цөмийн хайлуулах технологи хөгжүүлэгч Элишагийн охин Пришаг Жамъян гэж итгэсэн Дораму ганцаараа оргож, зугтахыг оролдоно. Гэвч түүний үйлдлийг Лю Минши олж мэдсэнээр, Дораму 6 удаа буудуулна. Арын хашаанд булуулсан Дораму үхсэн мэт харагдах боловч Горбадад үлдсэн Чингис нэрээ нууцалсан мессеж хүлээн авснаар тэнд яаран очино. Дорамыг нэн даруй ухаж гарган, амийг нь аварчээ. Дораму зургаан удаа буудуулсан боловч сумнууд түүний ер бусын хатуу, булчинд зоогдон үлдсэнээр, дотор эрхтнүүд нь гэмтээгүй бөгөөд амь насанд нь аюул учраагүй байна. Амьд үлдсэн Дораму Тайраны харшид болсон явдлыг сандарч тэвдэн тайлбарлана. Гэвч Ноги:
- Пришаг Жамъян мөн гэж дүгнэхэд арай эрт байна. Талийгаач Адиелийн эхнэртэй хамт Жамъян нялх байхаасаа авахуулсан зургуудтай цомгийг эмхэлж цэгцэлсэн хүн нь та өөрөө биш бил үү, Дораму хэмээн учирлана.
Энэ үгийг сонсоод Дораму өнгөрсөн явдлаа гэнэт санаж, яаруу дүгнэлт гаргаснаа ойлгоно. Өөрийнхөө алдааг ухаарсан тэрээр ичсэндээ өөрийн эрхгүй биеэ хураана. Гэвч Нокору ганцаараа нэг л таагүй, царай нь бараантана.
Түүний өчүүхэн өөрчлөлтийг анзаарсан Ноги:
Ноги: Нокору!
Но: Жамъян Адиелийн төрсөн охин биш.
Өг эм: Нокору долоон жилийн өмнөх үнэнийг илчилнэ. Тухайн үед Тенто байгууллагын даалгавраар Орос болон Туркт байрлах Тайраны харш руу халдах ажиллагаанууд давхцсан байв. Өөр аргагүй болсон Бэки, Адиел хоёр Тайраны харш руу явжээ. Даалгавраа дуусгаад буцаж ирсэн Адиел... бяцхан охины гараас хөтөлсөн байв. Тэр хүүхэд бол Приша буюу… Жамъян байсан юм. Гэвч Ногийд нэгэн эргэлзээ төрнө. Яагаад Бэки, Элишагийн охин Пришаг эхтэй нь хамт авраагүй юм бол? Энэ явдлын үнэн мөнийг мэдэх Бэки, Адиел хоёр хоёулаа аль хэдийн энэ хорвоод байхгүй болсон. Ийнхүү бууж өгөх гэж байтал…
Эм: Тийм бол Бэкигээс өөрөөс нь асуухаас өөр аргагүй болж дээ. Уулзаж байгаад…
То: Юу яриад байна аа, Дораму? Бэки нас барчихсан, байхгүй болсон.
Чин: Байзаарай, Ноги…
Но: Чингис. Агуу ногоон Бэки амьд. Амьд байгаа.
Өг эм: Бэки, Батурака, Пиёо нар амьд байв. Түүгээр ч барахгүй Шиманэ мужийн Окуидзамод байрлах Ногигийн төрсөн гэрт биеэ сувилан амьдарч байгаа болж таарав. Ноги нөхцөл байдлыг яаралтай тодруулахын тулд эцэгтэйгээ уулзахаар шийднэ. Гэвч яг энэ үед бас нэгэн муу мэдээг хүлээн авна. Нозаки байж боломжгүй зүйл хийж, Жамъяныг Ногигийн гэрт амьдарч байгааг илчилсэн байв. Уур нь хүрч бухимдсан Ноги байдал хурцадсаныг ойлгож, цаг хугацаатай уралдахаас арагагүй болжээ. Ноги, Нокору, Чингис нар нэн даруй Япон руу нисэж, Нокору, Чингис хоёр Каору, Жамъян нарыг аврахаар Ногигийн гэрт ирнэ. Гэвч тэд аль хэдийн оройтсон байлаа.
Ноги: Чингис, Нокору, яг одоо наанаасаа гар.
Чин: //Монголоор ярина//
Ф: Завгүй байхад чинь саад болсонд уучлаарай.
Ноги: Фан.
Ф: Удахгүй манай хүмүүс наана чинь очино. Зэвсгээ хаяад, хөдлөлгүй байрандаа зогсож бай. Ноги Юсукэ аргагүй ухаалаг юм аа. Намайг доромжилж, ичгүүртэй байдалд оруулсан болохоор намайг зүгээр суухгүйг гэж мэдэж байдаг. Тэгээд л Юузуки Каоруг авхаар ирсэн байх шив. Ноги Юсукэ ойрхон байгаа биз дээ? Гараад ир. Таван минутын дотор гарч ирэхгүй бол минут тутамд нэг хүн үхэх болно.
Ноги: Захирагч аа, явахыг зөвшөөрнө үү.
Са: Одоо очвол Юусүкэ Каоруд хэн болохоо илчлэх болно. гэхдээ... тэд Жамъянаас бусдыг нь устгах болно. Ялангуяа Юусүкэ Каоруг хэрцгийгээр хөнөөх болно. манай Японы газар нутаг дээр шүү... Хөдөл.
Ноги: Мэдлээ.
Эр9: Юсукэ энийг би хийе. Би л Фаныг уурлуулснаас болж ийм юм болчихлоо.
Ноги: Үгүй ээ, Каору, Жамъян хоёрыг би хамгаална.
Эр9: Гэхдээ, тэд биднийг Жамъян, Каору хоёрыг хамгаалахаар ирснийг мэдээгүй байгаа. Шиншигийн хувьд хамгийн чухал зүйл бол Жамъяныг булааж авах. Бас үхүүлж болохгүй...
Ха: Захиарагч аа. Тотторигоо ирэх нэмэлт хүчний багийнхнаас имейл ирсэн.
Эр: Хоёр минут үлдлээ.
Ноги: Гүйвэл амжина аа.
Ф : нэг минут үлдлээ.
Эр9: Баяраа сольё гэж байна.
Ноги: Дуугүй бай. Каору, Жамъян хоёрыг би өөрөө хамгаална.
Эр9: Одоо ингэж ярьж байж, тэр хоёрыг хараад чи тайван байж чадах юм уу? Хайрттай хүмүүсийнхээ өмнө анх удаа даалгавар биелүүлэх гэж байгаа биз дээ? Надад даатгах юм бол амжилттай болох магадлал илүү өндөр. Шийдвэр гаргаж чадахгүй бол Жамъянаас бусад нь үхнэ.
Ф: 30секунд. Цаг яваад байна. 29. 28. 27. 26. 25. 24. 23. 22. 21. 20. 19. 18. 17. 16. 15. 14. 13. 12. 11. 10. 9. 8. 7. 6. 5. 4. 3. 2. 1.
Эр9:: Ирчихлээ.
Ф: Бурхан гэж байдаг л юм байна. Наад эмэгтэйг чинь мөчлөөд, тэр баганад дүүжилчихье гэж бодож байлаа. Харин одоо азаар чиний нүүрэн дээр хийх боломж гарлаа. Зэвсэг байна уу, шалгаад наанаа суулга. Яасан? Яах гээ вэ?
Эр9:: Тэртэй тэргүй бүгдийг нь алах гэж байгаа биз дээ? Тийм болохоор эднийг хамт аваад явбал Японд ашигтай юм даа.
Ф: Тийм байна. Энэ бяцхан охиныг хүртэл оролцуулж зүрхэлнэ гэж үү?
Эр9:: Гэрч үлдээхгүйн тулд энэ хүүхдийг угаасаа ална биз дээ? Өрөвч хүн шиг аашлахаа боль. Энэ бол наймаа. Олон орноос яаралтай цуглуулсан тагнуулууд чинь дэлбэрээд үхчихвэл чиний нэр хүнд шалдаа буух байлгүй. 5-хан хоногийн өмнө танай 25 тагнуул баривчлагдсан. Энэ удаа 7-г алдах нь дээ.
Ф: Чи юу ч ойлгоогүй байна. Чамайг мэргэн бууч онилсон байгаа.
Эр9:: Буудуулсан ч энийг дарчихтайгаа байлгүй. Нээрэн, сонсож байсан үг байх чинь...
Ф: Юу юм?
Эр9:: Бүгдийг нь суллах уу? Эсвэл эднийг хамтад нь хороох уу? Шийдэх хүн нь чи... Фан Линшин.
Ф: Бууд. Мэргэн бууч, буудаач.
Эр9: Их7-ийн уулзалтаас 3минутын өмнө ирсэн нэмэлт хүч. Чамайг тэнэг гэдгийг мэдэж байсан юм. Энэ Си-4-ийг сайн ажиглах юм бол холбоогүй байгааг харж болно. Хар даа. Харав уу? Энэ өрийн хэдэн арав дахин нугалж авна гэдгийг санаж яв... Дууслаа. Цэвэрлэх багийг нааш нь явуул. Манайд 7цогцос байна.
Эр: Делта, Альфа багууд ирсэн байна. Манай талын хохирлыг тооцоолж үзээд 6 цогцос оллоо.
Эр: Делта, Браво багууд байна. Эндээс нийт 5 цогцос оллоо.
Ноги: Каору. Солигдъё. Жамъян. /монголоор ярина: Айлгасанд уучлаарай. Жамъяныг сайн харж хандаж байгаарай.
Чин: монголоор ярина: Жамъян. Жамъян.
Но: Сайн ярилц. Тайлбарлах хэрэгтэй.
Ка: Яагаад? Ноги яаж хоромхон зуурт ингэж... Чи хэн юм бэ? Ингэхэд чи хэн юм?
Ноги: Би бол Японы явган цэргийн өөрийгөө хамгаалах хүчний мэдээлэл, тагнуулын газрын Бэппаны тусгай нэгжийн ажилтан.
Ка: Тэгвэл... Ногийг Японыг хамгаалдаг нууц тагнуулын байгууллага Бэппаны гишүүн гэж андуурсан гэсэн үг үү?
Ноги: Тэгж ойлгож болно.
Ка: Үнэхээр... Бэппаны хүн байсан юм уу? Барука руу явснаас хойш холбоо бариагүй болохоор... нэг хачин санагдаад байсан юм. Яагаад надаас энийг нуусан юм бэ? Надаас, Жамъянаас... Цаашид насан туршдаа хамтдаа амьдарна гэчихээд...
Ноги: Танилууд, хамаатан садан, бүр эцэг эхдээ ч өөрийнхөө хэн болохыг хэлж болдолггүй юм. Энэ бол Бэппаны журам.
Ка: Журам гэнэ ээ...?
Ноги: Тэр журмын ачаар л Япон улс аюулгүй оршиж байгаа юм.
Ка: Тэгэхээр би Бэппаны гишүүнтэй холбоотой болохоор тэдний бай болсон гэсэн үг үү?
Ноги: Үгүй ээ. Тэдний жинхэнэ бай нь... Жамъян.
Ка: Жамъян? Ойлголоо. Би Жамъянтай хамт Өөрийгөө хамгаалах хүчний байгууламж руу явъя. Гэхдээ... Ногитой цаашид ямар харилцаатай байх талаар бодож үзэх хэрэгтэй байна.
********************
Но: Жамъян. Зүгээр ээ. Зүгээр.
Ноги: Жамъян. Жамъян. Монголоор ярина: Би чамайг заавал хамгаална аа. Удахгүй очих газар дасахад хэцүү байх. Тэвчээртэй байдаг юм шүү. Жамъян. Монголоор ярина: Чин сэтгэлээсээ маш их хайртай шүү.
Чин: Хаягдчихаа юу?
Ноги: Бодож үзнэ гэсэн.
Но: Амаргүй л байх даа. Бэппан болохоор...
Чин: За за. Маргааш гэхэд Окуизумод оччихно.
Но: Нээрэн тийм. Шиманэ мужид хосуудыг учруулдаг бурхан байдаг байх аа? Одоо бурхнаас тусламж гуйхаас өөр арга үлдсэнгүй дээ.
Ноги: Тэгье дээ.
Чин: За за. Явцагаая. Жаахан ууж сууя, тэгэх үү?
Но: Сэтгэлээр унах хэрэггүй ээ, Юсүкэ.
Ноги: Баярлалаа.
****************************
Ноги: Авга ах аа.
Ах: Ирсэнд баяртай байна.
Ноги: Би ч гэсэн баяртай байна.
Ах: Уулзалгүй удсан байна.
Ноги: Энийг чихэндээ хийчих. Манай Монгол найзыг яриаг орчуулж өгнө.
Ах: Аан аан. Нокору байх шив дээ. Чиний тухай их сонссон.
Но: Төвөг удсанд уучлаарай.
Ноги: Энэ Барукагийн цагдаагийн ажилтан Чингис. Асрамжийн газарт аавын гар дээр өссөн хүмүүсийн нэг байгаа юм.
Ах: Тийм үү?
Чин: Бэкигийн төрсөн нутагт ирсэндээ баяртай байна.
Ах: Үнэн байна шүү. Энэ их аятайхан эд байх чинь. Алив, ийшээ...
Ноги: Барилгын ажил хийж байгаа юм уу?
Ах: Тийм. Цаад талын агуулахын барилга нэлээд муулсан болохоор нураахаар болсон. Одоо манай охин Рей Коно групийн бэр болсон.
Ноги: Тийм билүү?
Ах: Буулгах ажлыг эмэгтэйчүүдэд даатгаарай гээд их идэвхтэй байгаа хүн дээ.
Ноги: Уулзалгүй удсан болохоор нэг хармаар л байна.
Ах: Тэгэлгүй яах вэ. Дараа мэнд мэдүүлэхээр явуулна аа.
Ноги: За.
Ах: Ямар ч байсан 300 гаруй жилийн настай барилга болохоор арчилж, тордоход амаргүй юм аа.
Но: 300 жил гэнэ ээ?
Чин: Үнэн юм уу? Гайхалтай юм аа. Хөөх.
Ах: Такүма нар одоо тусдаа байранд байрлаж, биеэ сувилж байгаа. Удахгүй дуусах байх. Арын өрөөнд цай ууж суух уу?
Ноги: Баярлалаа.
Ах: Ийшээ... Энэ Ногигийн удмын үе үеийн толгойлогчид. Энэ миний бас Такүмагийн аав. Өөрөөр хэлбэл чиний өвөө гэсэн үг. Такүмагийн хүү болохоор чи Ногигийн гэр бүлийн гишүүн гэсэн үг байх аа? Цусан төрлийн холбоогүй ч гэсэн чамайг ач хүүгээ гэж бодож болно биз дээ?
Но: Тийм ээ, маш их баярлалаа.
Ах: Ийшээ...
Ноги: Авга ах аа, аавд тусалсанд маш их баярлалаа.
Ах: Зүгээр ээ. Хийх ёстой юмаа л хийж байна. Гэхдээ... Тэр өдөр үнэхээр санаанд оромгүй үйл явдал болсон. Нозаки гэнэт над руу залгасан. Юсүкэд ямар нэг юм болоо юу?
Ноз:Үгүй ээ, таны дүү... Ноги Такүмагийн тухай ярих гэсэн юм. Таны дүү... амьд байгаа.
Ах: Юу? Юу гэнэ ээ? Та-Такүма амьд байгаа гэж үү? Тэгээд надад болсон явдлыг эхнээс нь дуустал тайлбарлаж өгсөн. Мэдээж... чиний батлан хамгаалах салбарт хийдэг ажлын талаар ч гэсэн хэлсэн.
Ноги: За.
Ах: Энэ талаар би гэрийнхэндээ хэлээгүй байгаа. Тийм болохоор санаа зовох хэрэггүй. Нозаки надад хэлсэн юм.
Ноз: Юсүкэг Бэппаны гишүүн гэдгийг задруулбал таны амь нас ч аюулд орж мэднэ. Тийм болохоор хэнд ч задруулж болохгүй.
Ноги: Та их цочирдсон байх. Уучлаарай.
Ах: Үгүй дээ. Улс орноо хамгаалах ажил угаасаа л ийм байдаг байх гэж бодсон. Такүма ч надад дахин дахин сайн тайлбарлаж өгсөн. Одоо бол...
Ноги: Тиийм үү?
Но: Токиогоос аавыг яаж энд авчирсан юм?
Ах: Машинаар. Онгоцонд суулгах боломж байгаагүй. Тэгээд... Эмч мэргэжилтэй Нозакигийн ах хүртэл хамт ирсэн. Такүма... уулзалгүй удсан байж, ямар нэг юм... хэлээч дээ...
Бэки: Юсүкэ.
Ноги: За.
Бэки: Яагаад намайг амьд үлдээсэн юм?
П: Чи зориуд амин газар руу нь буудаагүй. Бэппаны гишүүдийг буудсан шигээ...
Бэки: Тийм ээ.
Ба: Бэки тэр үед чамайг өөрийг нь алаасай гэж хүсэж байсан. хүүгийнхээ гарт амиа алдаад, Акэмигийн дэргэд очихыг хүссэн.
Ноги: Мэднэ ээ.
Бэки: Тэгвэл яагаад намайг амьд үлдээсэн юм?
Ноги: Барукагийн ард түмний төлөө.
Бэки: Барукагийн асуудлыг Нокоруд даатгасан биз дээ?
Ноги: Аав аа, та бизнесийг сайн мэдэхгүй байна. Жонш гэдэг олон улсын хэмжээний том төслийг хэрэгжүүлэхийн тулд олон орны засгийн газруудтай харилцах шаардлагатай. Үүн дээр асрамжийн газрын үйл ажиллагааг давхар хариуцна. Би Марубиши худалдааны компанид ажиллаж байхдаа ийм төрлийн бизнес хийх ямар байдгийг сайн ойлгосон. Ногоон Бэкигийн хүүгийн хувиар биш, харин худалдааны компаний ажилтны хувиар нэг юм хэлье. энэ бизнесийг Нокору ганцаараа удирдвал эцэстээ дампуурч мэднэ. Ари, Шинжо зэрэг чадварлаг хүмүүсийг яаралтай дэмжлэг болгон томилсон ч, хүний нөөц үнэхээр дутагдалтай байна. Пиёо гуай, Батрака гуай, та хоёрын тусламж зайлшгүй хэрэгтэй. Тэрнээс гадна Нокоруд хамгийн их хэрэгтэй, зөвлөж, чиглүүлэх хүн нь аав, та.
П: Монголоор ярина
Чин. Бэки. Та хүү Юсүкэгийнхээ гарт амиа алдаад эхнэрийнхээ дэргэд очсн эхнэр тань лав баярлахгүй байх. би өнөөдөр энд амьд сэрүүн байж байгаа нь ганцхан таны ач. Иргэний дайны үеэр эцэг эхээ алдаж, дүүтэйгээ хоёулхнаа үлдсэн би айж, сандрахаас өөр юм мэдэхгүй байсан. Тэр үед асрамжийн газрын багш нар хоол хүнсийг хууль бусаар зардаг байсан. тэрнээс бол дүү маань хоол тэжээлийн дутагдалд орсон. би энэ хэргийг хэлтэл багш нар намайг алах дөхсөн. Тэр үед намайг аварсан хүн бол та. Та намайг тэврээд “Одоо бүх зүйл сайхан болно. Хойшид ч гэсэн өөрийнхөө зөв гэж бодсон замаар амьдраарай. би чамайг үргэлж дэмжих болно” гэж хэлсэн. Тэр үед та хэдэн мянган өнчин хүүхэд асарч байсан болохоор ингэж хэлснээ санахгүй байж магадгүй. Гэхдээ таны хэлсэн үг надад ямар их зориг, итгэл найдвар өгснийг та мэдэхгүй. Одоо ч Барукад зовж, зүдэрсэн олон хүүхэд байгаа. Та амьд сэрүүн байгаа цагт тэдэнд зориг, итгэл найдвар хайрласаар байх болно. Тэгж чадвал... тэнгэрт байгаа эхнэр тань таныг инээмсэглэн угтах нь гарцаагүй гэж бодож байна.
Ах: Такүма...
Ноги: Аав аа. Аав аа. Дэлхийн тагнуулын байгууллагууд Тенто бүлгийн тэргүүн, Ногоон Бэки, тус бүлэглэлийн томоохон удирдагчид болох Батрака, Пиёо нарыг нас барсан гэж бодож байгаа. Энэ шинэ нэрээр амьдраарай. хүүхдүүдийнхээ төлөө, Барукагийн ирээдүйн төлөө.
Бэки: Чингис. Монголоор ярина: Хэлэхэд тийм амархан биш зүйлийг хэлсэнд баярлалаа. гэхдээ... нэг зүйл буруу байна. Би... чиний талаар санаж байна. Ах аа.
ах: Аан?
Бэки: Маш их баярлалаа. Барука руу буцна аа.
Ах: За за.
Бэки: Юсүкэ. Ганц энэний төлөө энэ хүртэл ирээгүй л байлгүй.
Ноги: Тийм ээ.
Но: Үнэнийг хэлэхэд аав танаас асуух юм бай...
Ноги: Нокору. Авга ах аа, уучлаарай. Та түр гарч байхгүй юу? одоо ярих зүйл улсын нууцтай холбоотой болохоор...
Ах: Улсын нууц гэнэ ээ? Аан аан... ойлголоо. ойлголоо.
Ноги: Энэ хүнийг таньж байна уу?
Бэки: 7 жилийн өмнө... Нэлээн удаан завсарласны дараа ажилд гараад Туркт тааралдсан хүн. Шоронд байсан. Чи Жамъянгийн талаар мэдэхийг хүсээ юу?
Ноги: Тийм ээ.
Но: бас нэг өөр юм байгаа. Энэ зураг дээрх хүн, Жамъян хоёр... түүнчлэн аав та, Адиел хоёрын хооронд яг юу болсон юм?
Бэки: Энийг мэдэж яах гээ вэ?
Ноги: Би тайлбарлая.
П: Монголоор ярина: Нээрэн яриаг нь сонсоод байхад аргагүй л улсын нууц юм байна.
Ноги: Тийм ээ.
Ба: Цөмийн нэгдлийн технологийг бодит ажил хэрэг болгох аргыг дэлхий дээр нээсэн цорын ганц хүн гэхээр, үнэхээр гайхалтай юм аа.
Но: Юу? Та нар мэдээгүй юм уу?
Бэки: Ямар нэг онцгой хүн байх гэж таамаглаж байсан юм. Жамъян бол Элишагийн охин.
Ноги: Тэгж таарлаа.
7 жилийн өмнө, Турк улс Эрзурум
Бэки: Тэр үед би гурван даалгавар хүлээж авсан. Баазыг устгах, газар доорх шоронд байгаа барьцааны хүмүүсийг суллах, мөн Тайраны наймаалдаг байсан мэдээллийн сан болох нууц мэдээллийг олж авах... Дайсны хамгаалагчид тоогоор бас ур чадвараараа ч сүрхий байгааүй болохоор ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай явагдсан. эцэст нь мэдээллийг аваад явах гэж байтал... Адиел... Адиел гэнэт алга болчихсон... Адиел... Адиел... буцъя, Адиел... Тэгсэн чинь... Харанхуйгаас Адиел гэнэт нэг охин тэвэрчихсэн гүйж гарч ирсэн. Адиел, доошоо... Араас нь... хүмүүс хөөж байсан... Адиел... Адиел. Зүгээр ээ, сүртэй юм биш байна.
А: Хүүхэд.
Бэки: Тэр хүүхэд чинь хэн юм?
А: Шоронд хамт байсан юм.
Бэки: Шоронд уу?
А: Аанхан.
Бэки: Тийм жаахан байж олзлогдсон гэхээр... ямар нэг учир байгаа гэж бодоод... Адиелтай хамт Жамъяны араас явсан. Жамъян... аавынхаа хоригдож байсан газар руу явсан байсан.
Эли: Охиныг маань тавьчих л даа. Миний охиныг битгий алаач дээ. Митгий л дээ.
Эр2: Амаа тат. Дуугүй бай.
Эли: Та нар ч гэсэн хүүхэдтэй биз дээ?
эр2: Дуугүй бай гэж байна.
Эли: Намайг жаахан ч болов ойлгооч дээ.
Эр: Буугаа хая. Тэгэхгүй бол буудчихна шүү.
Бэки: Адиел. буугаа хая.
Эр: Гараа өргөөд... наашаа ойрт... Хөөе. Ийшээ ор.
Бэки: Адиел.
Эр: Наад сэлмээ энд орхи.
Бэки: Адиел. Цус алдалтыг нь зогсоо.
А: За.
Эли: Зогс. Зогс. Хэрэггүй. Охиныг аваад хурдан зугт.
Бэки: Энэ хүүхдэд аав нь хэрэгтэй.
Эли: Үгүй ээ, би явж болохгүй. Хүүхдийг хурдан надаас холдуул.
Бэки: Яагаад?
Эли: Надтай байгаа цагт, тэрнийг ч гэсэн ална. Эхнэрийг маань... эхнэрийг маань дараа охин маань... Би тэвчиж чадахгүй... гуйж байна... гуйж байна.
Бэки: Нэр нь хэн бэ?
Эли: Приша. Гэхдээ энэ нэрийг хэнд ч хэлж болохгүй. Нэрийг нь соль. Угсаа гарлыг нь ч бас. Тэрнийг өөр хүн болгож хүмүүжүүлээрэй. Тэгж байж л хэн ч хайж ирсэн, хичнээн удаан хайсан ч тэрнийг олж чадахгүй. Тэрний төлөө... Надад итгэ. Биднийг дахин уулзах үед хорвоо дэлхий эмх замбараагүй байдалд орох болно.
Хүүхэд: Аав аа. аав аа.
Эр: Миний хүү...
Хүүхэд: Аав аа.
Бэки: Би ч гэсэн эцэг хүн болохоор... тэр хүнд ямар байгааг гадарлаж байсан. тэрний харц...их олон зүйл хэлэх шиг санагдсан. За. Би амалъя. би энэ хүүхдийг хамгаалах болно.
Эли: Баярлалаа. Баярлалаа. Хүлээ, би ярьж дуусаагүй байна...
эр: Хөөе. Ибек, чи наанаа байна уу?
Эр: Энэ Барисын хоолой биш үү?
Бэки: Тэр гурвыг хамгаал.
Эр3: Тэр чинь дайны олзлогдогч. Тийм болохоор чиний нэрийг мэдэж байгаа.
Эр4: Тийм байж. Тэгээд ямархуу хүмүүс юм?
Эр3: Хоёр самурай байсан.
эр4: Самурай? Одоо Самурай гэж байхаа больсон.
эр2: сэлэмтэй, сумарай шиг л байсан даа. бас урт үстэй, сахалтай байсан.
эр: Үнэхээр Япон хүн юм уу?
эр2: Мэдэхгүй ээ. Гэхдээ л Япон кинон дээр гардаг самурай шиг харагдаж байсан.
эр3: Гэхдээ Япончуудад энэ газар руу дайрах шалтгаан байхгүй шд.
эр2: Би өөрийнхөө нүдээр харсан юм чинь.
эр4: Зүүн Азийн л хүмүүс байсан биз.
эр3: Тэд нарыг олохгүй ноцтой асуудал үүснэ.
Бэки: Адиел. Одоо болно. Тэр хүүхдийг... Тэр үед Элиша Адиелд юм хэлж байсан.
Бэки: Адиел.
Эли: Охиноо та нарт даатгая. Охиныг маань харж, хамгаалаарай. Пришаг.. та нарт даатгая. Приша...
Но: Тэгэхээр Элиша Адиелд юу хэлсэн юм бол?
Бэки: Тэр үед асуусан ч надад юу ч хэлээгүй. Дараа нь над дээр ирээд, Тентогоос гармаар байна гэж хэлсэн.
А: Монголоор ярина:
Ба: Тэгэхээр уулзалтын өмнө ийм яриа болсон юм байж. Тийм үү?
А: Монголоор ярина:
Бэки: Монголоор ярина:
П: Нээрээ, Адиел... Маргааш нь Жамъяныг бид нарт үлдээгээд алга болчихсон.
Ба: Нээрэн тийм. Тэгээд дөрөв, тав хоногийн дараа юу ч болоогүй юм шиг буцаад ирсэн.
Но: Тийм юм болсон юм уу?
Чин: Чи яагаад мэдээгүй юм?
Но: Тэр үед би Ари, Кудан хоёртой хамт амьдарч байсан. Адиел, юу хийсэн байж таарах вэ?
Ба: Юу ч гэсэн асуужсан.. Бэки та ч бас мэдэхгүй юу?
Ноги: Элишатай ярилцсан ярианд хамаг учир байна.
но: Ах аа, одоо яах вэ?
Ноги: Тийм бол Элишагаас өөрөөс нь асуухаас өөр арга алга. Япон улс ч гэсэн энэ ажиллагаанд оролцоно.
******************
Изумо Ояаширо бунхан
Сога Но
Ояаширод байрлах Сусану но Микото бунхан
Бэки: Удаж байх чинь.
Ба: Таван минут болчихлоо.
Бэки: Ямар нэг юм болсон юм бол уу?
Чин: Аан... Монголоор ярина:
Но: Аргагүй нөхцөл байдалд орсон гэх үү дээ. Нөгөө... тэр хүн юу хийдгийг нь мэдчихсэн юм.
Бэки: Тийм үү.
Но: Тэгээд хосуудыг учруулдаг бурханд... залбирна гэж байсан.
Ах: Тийм учиртай байж... Сүмд очъё гээд байсан нь ийм учиртай байжээ.
Эм: Би дуудаад ирье.
Бэки: Байжээ. Рэй, жаахан хүлээцэгээе.
Эм: Инээгээрэй. За... Чийз.. Одоохон шалгаадахъя. За. Дахиад нэг зураг авчихъя. Пиёо гуай. Инээ л дээ. Аймаар харагдаад байна. Чингис, муухай харахаа болиод инээ л дээ. Инээ. Юсүкэ. утсаа харахаа боль оо. Камер руу хар. Юсүкэ.
Бэки:Яасан бэ, Юсүкэ?
Но: Каору юу? Алив... Сүйт бүсгүйгээс нь ирсэн байна. Уншлаа шүү.
Ноги: За.
Но: Тэр өдрөөс хойш...
Но Ка: .... би их удаан бодлоо. Энэ бүгдийг дуусгая. Дуусгая гэж олон удаа бодсон ч чамайг гэсэн сэтгэл маань саад болсон. Би нэг зүйлийг сайн ойлгосон. Би чамд хайртай. Ажлаа дуусгаад хурдан ирээрэй. Жамъян бид хоёр хүлээж байгаа шүү. Каору.
Бэки: Сайхан мэдээ байна, Юсүкэ.
Ноги: Тийм ээ.
***********************
Барука
Али: Бэки.
Са: Ажиллагаанд оролцоно гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Ноги: Бид цөмийн нэгдлийн тухай мэдээллийг олж авна.
Са: Тайраны бааз руу дайрна гэсэн үг үү?
Ноги: Тийм ээ. Жамъян одоо бидэнд байгаа.
Бэки: Баярлалаа.
Ноги: Энэ боломжийг алдаж болохгүй.
Ха: Гэхдээ Тайран их өндөр үнэ нэхэх байх.
Ноги: Түр хугацаагаар 500тэрбумыг бэлдэж өгч болох уу?%
Са: Сайн ойлгосонгүй.
Ноги: Манайд... дэлхийд гуравт ордог Хаяато супер компьютер байгаа. Тайраны харилцдаг банк... Хаяатогаас илүү хүчин чадалтай компьютер ашигладаг гэж бодохгүй байна. Ямар ч хамгаалалт байсан нэвтэрч, бүх мөнгөө эргүүлж авна.
Са: Хаяатогаар тийм юм хийлгэхгүй.
Ноги: Хакердах ажлыг Блү вокер хариуцна. Хаяато зөвхөн тооцоог нь хийхэд болно. Бэппанд ямар ч хохирол учрахгүй.
Ха: Ойлголоо.
Са: Ойлголоо. Сангийн яамтай ярилцаад үзье. Өөр хүсэлт байна уу?
Ноги: Куросуг хамт явуулахыг зөвшөөрнө үү.
Са: Биеийн байдал нь?
Ноги: Уай Тү Кей эмнэлэгт зүү тавиулах эсмчилгээ хийлгэсний дараа 70% -тай байгаа.
Са: Зөвшөөрлөө. Тэрнээс гадна Блү-вокер, Тожо хоёрын дараагийн даалгаврыг хойшлуулах болох нь.
Ноги: Тийм ээ.
**************************
Азербайжан
Ф: Шинэ худалдан авагч гарч ирсэн гэж юу гэсэн үг вэ?
Тай: Юу гэсэн үг вэ гэнэ ээ? Пришаг олсон, цөмийн нэгдлийн мэдээллийг худалдаж авъя гэсэн гээд байна. Тэнэг юм уу, чи?
Ф: Тэгвэл... Япон уу?
Тай: Тийм ээ, яг мөн. Та нар одоо хэрэггүй болсон. Оруулаад ир.
Ф: Куросу. Ноги.
Ноги: Уулзалгүй удсан байна, Нозаки.
Тай: Японы зочид... Шинши та нартай уулзах хүсэлтэй байгаа гэсэн болохоор та нарыг авчирсан юм.
Ноги: Ингэж нэг уулзах боломж гарах шив. Жамъяныг Приша гэдгийг яаж мэдсэн юм бол гэж гайхаж байгаа байх. Дораму амьд байгаа. Дорамугийн гэдэс тэгж харагддаггүй ч гэсэн маш том булчин байдаг юм. Тийм болохоор амь насаа алдахаар хүнд шарх аваагүй. Тэр амиараа дэнчин тавьж нүхнээс мөлхөж гарсны ачаар бид нар бүгдийг мэдсэн.
Ф: Тэгэхээр тэр үед та нар...
Ноги: Тийм ээ. Бид мэдэж байсан. Та нарын жинхэнэ зорилго Жамъян гэдгийг.
Тай: Ярьж дуусав уу?
Ноги: Тийм ээ.
Тай: Гар!
Ф: Хүлээ. Пришаг бид олсон.
Тай: Олон жил хүлээлгэчихээд одоо ийм юм ярих хэрэггүй. За, хэлэлцээрээ эхлүүлэх гэж байна. Та нар гарцагаа.
***********************
То: Ёстой нээрээ... хэзээ нэг... гэртээ харих юм бол доо, Дораму минь.
Эм До: Өө.
То: Уучлаарай. уучлаарай.
О: Тожо.
То: За?
О: Куросугийн компьютерийг нээчихлээ.
То: Өө, ойлголоо ойлголоо.
Тай: Шууд эхэлье. Нэг их наяд Японы иен.
Ноги: Юу? Тоглож байгаа биздээ? Барууны орнууд худал мэдээлэл гэж үзсэн зүйл шүү дээ. 200тэрбум хангалттай.
Тай: 700 тэрбум.
Ноги: 300 тэрбум.
Тай: 500тэрбум. Энэ доод талын үнэ.
Ноги: За, тэгье. Куросу.
Кур: Тэгвэл... мөнгө шилжүүлэх дансаа...
То: Ирчихлээ. ирчихлээ. Женевийн төв банк... дансны дугаар нь Си Эйч 479522.
Кур: ам.доллараар шилжүүлнэ.
Эр: Өнөөдрийн ханшаар 3,6тэрбум доллар.
Кур: Ойлголоо. Гэхдээ, манай зүгээс энэ хүн үнэхээр Элиша Мамадов мөн эсэхийг... баталгаажуулмаар байна.
Тай: Би ч бас тэгж бодож байна. Жаимъян гэдэг охин Приша мөн гэгийг яаж батлах юм?
Ноги: Японтой холбогдож, зайнаас ДНХ-ийн шинжилгээ хийнэ. Элишагийн шинжилгээг ч бас зэрэг хийж, энэ хоёрыг эцэг, охин мөн эсэхийг эндээ баталгаажуулна.
Тай: Болж байна.
Ноги: Шинжилгээнд ямар нэг заль мэх байхгүйг батлахын тулд ДНХ-ийн дээжийг камерын өмнө авах болохоор... танай тал ч бас бэлдэх хэрэгтэй.
Тай: Ойлголоо. Тэгвэл хяналтын өрөө рүү явцагаая. Бэлд...
О: Хаяато, энэ өгөгдлөөс санхүү хариуцсан ажилтны үйлдлийн түүхийг гаргаад ир.
Ха: Ойлголоо. Олчихлоо.
То: Ямар хурдан юм бэ...
О: Энэний бүх үйлдлийг задал.
Ха: Ойлголоо. Болчихлоо...
О: Хакердчихлаа.
То: Хөөх. Одоо мөнгөн дүнг оруулах хамгийн чухал мөч л үлдэх шив.
О: Тийм ээ.
******************************
Тай: Ямар ч эргэлзээгүй. Жинхэнэ Элиша Мамадов мөн.
Ноги: Куросу.
Кур: Мөн байна.
Ноги: Одоо бидний ээлж.
Ка: Ноги, сонсож байна уу?
Ноги: Тийм ээ. Хамтран ажилласанд баярлалаа. Жамъян хаана байна?
Тай: Тэр Приша юм уу?
Ноги: Тийм ээ. Одоо ДНХ-ийн дээж авъя.
Эр: Жамъян. Амаа ангайгаарай.
Тай: Нөгөө хэдийг эхэлж гэж хэл.
Эр: Амаа ангай.
***************************
Эр: Энэ шинжилгээний хариу.
Тай: Тохирч байна. Цөмийн нэгдлийн технологийг Япон улс эзэмших нь.
Ноги: Баярлалаа.
Тай: Одоо Элишатай уулзъя.
Ноги: За.
Тай: Гэхдээ тэрнээс өмнө...
То: Ирж байна, ирж байна.
О: Хаяато, яг одоо.
Ха: Мэдлээ.
Кур: Болчихлоо. Шалгаад үзээрэй.
Эр: Шилжсэн байна.
Тай: Сайн байна.
Фи: Яасан бэ? Болчихсон уу?
То: Дансанд нь мөнгө орсон гэж харагдаж байгаа ч... мөнгөө буцаагаад авчихсан.
Фи: Гайхалтай.
О: Хаяато, баярлалаа.
Ха: Зүгээр дээ.
************************
Тай: Элиша, баяртай мэдээ. Пришаг олсон. ДНХ-ийн шинжилгээний хариу 99,9% эцэг, охин болох нь батлагдсан гэж гарсан.
Эли: Приша. Приша, хаана байна?
Тай: Японд байгаа. Дэлгэц гэж голж магадгүй ч, чамд охиныг чинь харуулъя.
Кур: Одооноос эхлээд энэ мэдээлэл Японы өмч. Та гарна уу.
Тай: Тэгье ээ. Тухтай ярилц.
Ноги: Энэ Приша мөн үү?
Эли: Приша. Приша.
Ноги: Одоо тэрнийг Жамъян гэдэг болсон. Их сайхан сэтгэлтэй, ухаалаг хүүхэд. Таны Пришаг өгсөн Адиел гэдэг хүн... тэрний эцэг болж, охиныг тань өсгөсөн.
Эли: Тэр залуу самурай... охиныг маань өсгөсөн байх нь ээ?
Ноги: Тийм ээ. Гэхдээ тэр ослоор нас барсан. Одоо би сүйт бүсгүйтэйгээ тэрнийг өсгөж байгаа.
Эли: Аан... тийм үү? Тэгвэл... та та хэн бэ?
Ноги: Би тэр өдөр ирсэн нөгөө самурайн хүү нь.
Эли: Үгүй ээ... чи... тэр сумурайн...
Ноги: Тийм ээ...
Эли: Тэгвэл тэр залуу самурай... ямар нэг юм захиж хэлээгүй юу?
Ноги: Үгүй ээ...Гэнэтийн осол байсан болохоор... гэхдээ тантай уулзсаны дараа тав хоног сураггүй алга болсон гэж сонссон. Тэр хугацаанд юу болсныг, тантай юу ярьсныг...
Эли: Тэр намайг хамгаалж... надад амалсан амлалтаа...
Ноги: Ямар амлалт...
Эли: Хөөе. Чухал... хэлэх чухал юм байна. Тэр самурайд хэлж болохгүй. Хүүхэд... энэ хүүхдийн өгзөгөнд чип байрлуулсан байгаа. Тэрийг хурдан гаргаж аваа, өөр газар нуугаарай.
А: Юу?
Эли: Приша өсөж том болохын хэрээр ямар нэг юм биш байгааг мэдрэх болно. Эмч тэр чипийг гаргаж авах юм бол... дотрохыг нь харуулж болохгүй.
А: Тэр чинь юу юм?
Эли: Энэ эд дэлхий дээрх эмх журмыг алдагдуулж, замбараагүй байдал үүсгэх болно.
Бэки: Адиел. Адиел.
Эли: Хэний ч олохгүй газар нуугаарай.
Бэки: Адиел.
Эли: Охиноо танд найдаж үлдээе. Пришаг танд үлдээе. Тэр хүн нэг газар нуусан байх. Гэхдээ хаана гэдгийг нь би мэдэхгүй.
Ноги: Тэгвэл тэр цөмийн нэгдлийн өгөгдөл байх нь, тийм үү?
Эли: Тийм ээ. Та намайг сайн ойлгож байна уу?
Ноги: Тийм ээ.
Эли: Энд илрүүлэх боломжгүй чагнах төхөөрөмжүүд байж магадгүй. Энэ... хамгийн чухал хэсэг нь... Энийг сайн санаж аваарай. Одооноос... хамгийн чухал зүйлийг хэлье. Мэдээллийг яаж олж авах вэ гэхээр... танд амьтны зөн совин хэрэг болно. бас хүн төрөлхтний оюун ухаан, оюуны бүх хүчийг сорих болно. Хүн хичнээн авъяастай байсан ч, ганцаараа бол хэнийг ч давж чадахгүй. Зовлон бэрхшээлээ хуваалцах хамтрагч хэрэгтэй. Цаг хугацааны эсрэг тэмцэлд ялбал үнэний үүд нээгдэх болно. гэхдээ үүнийг бүү март. Эцсийн түлхүүрийг тайлах хүн нь... Приша. Миний одоо хэлэх үгийг... Пришад хэлээрэй. Үг бүрийг сайн санаарай. Чи бол итгэл найдварын хүүхэд. Адислал үргэлж чамтай хамт... Миний хэлэх гэсэн юм энэ. Пришаг... Пришаг сайн харж хандаарай.
Ноги: Таныг заавал суллана аа. Жаахан л тэсчих.
Эр: Нээ.
Лю: Ноги, танд зөндөө төвөг удчихлаа.
Тай: Би сонссон. Та нарыг Бэппаны гишүүд гэсэн. Энэ үнэн үү? Шиншийд зарчихвал бүр их ашиг олох нь.
Лю: Ноги, хайртай хүнээрээ нэг юм шалгуулах хэрэгтэй байна. Жамъяны өгзөгөнд чип байгаа эсэхийг...
Тай: Би та нарын яриаг бүгдийг нь сонссон. Бүгдийг нь.
Лю: Юсүки Каорутай холбоо барь. Тэгэхгүй бол...Нозакигийн амийг аварч чадахгүй гэж мэд.
********************
Ноги: Тэгэхээр Каору. Жамъяны өгзөгөн дээр оёо тавьсан юм шиг сорви байгаа эсэхийг хэлээд өгөхгүй юу?
Ка: Тийм ээ. 5см орчим хэмжээтэй сорви байгаа. Гэмтээд оёдол тавиулсан байх.
Ноги: Тэр сорвин дотор ямар нэг юм байхгүй биз?
Ка: Мэс заслын сорвийг маш сайн шалгасан. Гадны биет үлдсэн байх ямар ч боломжгүй.
Тай: Тэр Адиел гэгч чипийг гаргаж аваад... нэг газар нууснаас зайлахгүй. Одоо хаанаас олох вэ?
Лю: Адиелийн гэрийнхэн болох амьд сэрүүндээ харилцаж байсан бүх хүнийг бид олж тогтоосон. Бүх хүчээ дайчлан хайвал хаана нуусныг нь удахгүй мэдэж болно.
Тай: Эцэст нь тэр мэдээллийг Шиншин олох нь дээ... Дахиад л Шинши.
Ф: Тийм ээ.
Тай: Та нар их юм үзэж, бас багагүй зовсон. Би мөнгөний чинь асуудлыг шийдэж өгье. Бэппан аль хэдийн төлбөрөө өгчихсөн болохоор... энэ хоёр хүний хөлс. Нэг зуун сая юань. Ямар вэ?
Ф: Мэдээж, зөвшөөрөлгүй яах вэ. Лю.
Лю: За. Нозаки. Харамсалтай нь... та цөмийн нэгдлийн талаарх мэдээллийг сонсчихлоо. Та чинь Япон хүн шүү дээ. Энэ мэдээллийг зөвхөн манай Шинши л эзэмших ёстой. Баяртай. Хайрт минь...
Ноги: Оройн мэнд, эрхэм үзэгчид ээ. Бидний бэлтгэсэн уран бүтээл болох “VIVANT”-ын хоёрдугаар бүлгийг үзсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Ирэх ням гараг буюу арваннэгдүгээр сарын 8-ны дөдөр манай хоёрдугаар бүлгийн сүүлчийн анги гарах болно. Та бүхний хүлээлт талаар өнгөрөхгүй гэж амалъя. Манай “VIVANT”-ын 24-р анги буюу сүүлийн ангийг заавал үзээрэй.
23-р/2-р бүлгийн 13-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home