IGROK_12

Игрок -12

 

Үргэлжлэх хугацаа: 22мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр

К: эр, Даниярын дарга Кайрат Темирович

Мөр: эр, мөрдөгч

Хүүл: эр, мөнгө хүүлэгч

Айб: эр Айбар

Босс: эр мөрийтэй тоглоомын газрын эзэн, сорвитой нөхөр

Ба: эр, Боссын туслах

 

 

Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.  

Эр: Эмгэнэл илэрхийлье. Задлан хийх үү?

Аав: Аваад явна аа.

Эр: Та ойлгоорой. Манайх...

Аав: Аваад явна гэж байна.

Данияр: Алив ээ, алив алив. Алив алив... Тийм ээ. Новш минь. Тийм ээ. Новш  гэж.      Тийм ээ, тийм тийм. Ийм ч юм байх гэж. Тийм ээ, болж байна. Энийг чинь л хэлээд байсан юм. Тийм ээ. Болж байна. Хүлээж байгаарай. Муу новш. Муу новш. Новш минь, намайг ялна гэж бодсон уу? Битгий горьд. Ойлгов уу? Битгий горьд. Бүгд минийх. Ингээд дуусаа.  Надад талархаж яв. Энэ чинь би, ойлгож байна уу? Сайн харж ав. Би байна. Новш минь. Надад талархаж яв. Өөрийгөө хожсон гэж бодож байна уу? Битгий горьд. Би... би хожсон юм. Ойлгов уу? Новш гэж..

Эр: Уучлаарай.  

Данияр: Хараал идэг. Новш минь амаа хамхи.

Эр: Данияр, танд хэлэх юм байна.

Данияр: Амаа тат, новш оо. Хараал идсэн амаа хамхи гэж байна. Байна уу, Дархан. Дархан, Даник байна. Дархан,   би бүгдийг нь буцаагаад олчихлоо. Дүү минь. Дүү минь би амьдралаа эргүүлээд авчихлаа. Сонсов уу? Эргүүлээд авчихлаа...

Дүү: Данияр. Ээж нас барсан.

Эр: Данияр, таны хожил хүчин төгөлдөр биш гэдгийг хэлэх гэсэн юм. Таныг залилангийн хэрэгт сэжиглэж байгаа. Бас... данснаас чинь хоёр адилхан бооцоо хийгдсэн байсан. Тавин саяынх. Таны хожсон мөнгийг түр хугацаагаар царцаасан.

Данияр: Юу гэнэ ээ?

Эр: Энэний учрыг олно оо. Одоохондоо таны мөнгийг царцаасан.

Данияр: Дахиад хэлээдэх. Юу гэнэ ээ?

Эр: бид учрыг нь олохоор...

Данияр: Дахиад хэлээдэх гэж байна. Новш оо.

Эр: Данияр, ингэх хэрэггүй. Данияр... та яаж байна аа? Боль.

Данияр: Муу гөлөг. Новш. Новш. Май... Май... Май. Май. Май... Май... новш. Новш. Новш...

Гарчиг: Мөрийтэй тоглоомчин  

Данияр: Гөлөг. Чамйаг гэж мэдсэн юм аа.

Ба: Амаа тат, муу гөлөг.

Босс: Сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй хүн... тэнэг. Сохор, дүлий хүнээс ялгаагүй болчихдог. Би энэн дээр л тоглолт хийдэг юм. Бас өөрийгөө хянаж чаддаггүй хүн, юуг ч хянаж чадахгүй. Энийг ойлгоогүй л байх шив, Данияр?

Данияр: Миний хамаг юмыг дээрэмдчихээд тайван бай гэж хэлэх гээ юу?

Ба: Амаа тат.  

Данияр: Гөлөг.

Босс: Данияр. Мөрийтэй тоглоомчдын гаргадаг алдаа бол үргэлж эргэн тойрныхоо хүмүүсийг буруутгадаг. Найз нөхөд, ойр дотныхон, эцэг эх, төр  гээд л. харин өөрийгөө буруутгадаггүй.

Данияр: Чи л мөнгө, байр гээд аваа биз дээ. Хүмүүсийн амьдралыг сүйрүүлж байж.

Босс: Би зөвхөн хөшгийг нээдэг. Тэдэнд хуурамч, амжилт, амьдралын сайхан сайхныг мөрөөдөх боломж өгдөг. Энэ бол бооцооны газруудын улиг болсон уриа. Үнэнээсээ. Цааш нь яахыг хүн өөрөө сонгодог. Бууж өгөөд, лаа шиг шатаж дуусах уу? Эсвэл галд өөрийгөө шатаах боломж өгөхгүй байх уу? Ямар сонголт хийх нь... чиний мэдэх хэрэг. Одоо намайг анхааралтай сонс. Чамаас авахыг хүссэн бүхнээ би авчихсан. Одоо чи надад хэрэггүй. Чиний оронд шинэ тоглогчид сүргээрээ ирж байгаа.  Энэ бол эцэс төгсгөлгүй тойрог.

Ба: Манайд дахиад ойртох юм бол... буудаад алчихна шүү.

****************************************

Ө: Чи зүгээр үү?

Аав: Хаалгаа хаа. Кана. Би яагаад ингэж амьдрах ёстой юм?  Би яачихсан юм? Ханиа алдчихлаа. Хүү маань хэрэгтэн болчихлоо.

Ө:  Болат. Тэнгэр бурхан...

Аав: Би ямар гэм хйисэн юм? Би... хүүхдүүдээ буруу хүмүүжүүлсэн юм уу? Дутуу дулимаг өсгөсөн юм уу? Бүх зүйлд би буруутай юм шиг байна.

Ө:  Болат. Чиний буруу биш ээ. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Тийм ээ, бид Гаухарыг алдчихлаа. Гэхдээ чамд хүүхдүүд байгаа. Тэдний төлөө амьдрах хэрэгтэй, Болат. Даниярын тухайд... Даниярын тухай миний хэлэх юм... энэ бүхэн тэрний өөрийнх нь буруу. Тэрний хийсэн сонголт. Чиний гэм бол... чиний буруу бол байнга асуудлыг нь шийдэж өгдөгт байгаа юм.

Дараагийн яриа

Минут: 18:25

Аав:

Эр: Ти-бет. Амьдралын бидэнтэй хамт. Ти-бет. Амьдралын бидэнтэй хамт. Ти-бет. Амьдралын бидэнтэй хамт.  

Данияр: Ээж ээ, намайг уучлаарай. Намайг уучил. Над шиг хүнийг уучилж чадахаар бол уучлаарай. Бүгд миний буруу.  Үнэхээр уучлаарай. Таныг сүүлчийн замд чинь ч үдэж чадсангүй. Намайг уучлаарай, ээж ээ.

Ээж: Хүү минь. Миний хүү ухаантай байдаг юм шүү. Тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг байсан сайн хүү минь...

12-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home