Игрок -11
Үргэлжлэх хугацаа: 22мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр
К: эр, Даниярын дарга Кайрат Темирович
Мөр: эр, мөрдөгч
Хүүл: эр, мөнгө хүүлэгч
Айб: эр Айбар
Босс: эр мөрийтэй тоглоомын газрын эзэн, сорвитой нөхөр
Ба: эр, Боссын туслах
Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.
Ц: Данияр Бекмурзаевтай хэзээ хамгийн сүүлд ярилцсан бэ?
К: уржигдар орой. Би тэрэнд ажлын талаар үүрэг өгсөн. Утсаар. Амралтаа авчихсан байгаа.
Ц: Тэрнээс хойш холбоо бариагүй юу?
К: Бариагүй ээ.
Б: Би өчигдөр ярьсан. Бас л ажлын шугамаар.
Ц: Ямар дугаараар ярьсан бэ?
К: Утсаа өгчих. Ингэхэд юу болсон юм бол? Гэмт хэрэгтэй холбоотой юу?
Ц: Одоохондоо үгүй. Гэрийнхэн нь хайж байгаа юм. Баярлалаа. Тэрнийг холбоо баривал... эсвэл ажилдаа ирэх юм бол... шууд мэдэгдээрэй.
К: тэгье ээ, тэгэлгүй яах вэ.
Эм: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана уу.
Б: Кайрат Темирович. Танд гэж хэлэхэд... энэ хуучин реквизит баримт. Энэ харин компаний шинэ реквизит.
К: Нэр нь адилхан байна. Өөр данстай байх энгийн үзэгдэл.
Б: Гол нь үсэгнүүд. Энд И... энд Й. Дуудлага нь өөр. Дээр нь компани нь уржигдар бүртгэгдсэн байна лээ.
К: Баяр хүргэе, Баур. Бид 70 саяыг луйвардуулчихаж. Хараал идэг.
Гарчиг: Мөрийтэй тоглоомчин
Айб: сонс. Чи хэн юм? Ямар цолтой юм?
Мөр: Ахлах дэслэгч Медет Садыков.
Айб: Миний хэлэхийг сайн сонс. Чи буруу хүн барьчихаад байна. Би хувьцаа эзэмшигч болохоос үүсгэн байгуулагч биш. Ойлгов уу?
Мөр: Эхлээд тайвширчих. Хоёрт, бооцооны агентлагийн хохирогч болсон юм бол хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад нэр чинь яагаад байхгүй байгаа юм? Дээр нь танаас гомдол ирээгүй байсан.
Айб: Мэдээж шд. Цагдаа нар та нар ажлаа хийх биш. Бөгсөө өргөх гэсээр байтал үүсгэн байгуулагчид нь...
Мөр: Дахиад хэлье. Тайван бай. Сандал дээр суу. Хаана байгаагаа сана. Үргэлжлүүл.
Айб: Актобед байдаг нэг хүний дугаар өгье. Асуугаад үз. Миний хэлснийг батлаад өгнө.
Мөр: Шалгана аа.
Эр: Чөтгөр аваг. Нэг муу бандиас болоод бөөн юм боллоо.
Эр: Хөгийн новш.
Айб: Эргүү цагдаа нар. Тэр муу новшийг газар доороос ч хамаагүй олоод ир.
Эр: Олно оо.
Айб: Адгийн новш.
*********************
Ола: Дэлгүүрээр ороодох уу?
Али: Юун дэлгүүр вэ? Шууд явсан нь дээр.
Ола: за за. Явж байна. Энэ байна.
Али: Яагаад суугаад байгаа юм? Буугаач.
Ола: За за. Одоохон. Одоохон. Тавиач...
Али: Муу гөлөг. Гөлөг чинь... май. Май чи... гөлөг. Нохойн гөлөг минь зогс. Муу гөлөг. Хараал идэг. Гараад ир ээ. Новш... муу гөлөг. Гайгүй ээ чамайг.
Данияр: За, Алибек.
Али: Байна уу, Даник? Энэ нохойн гөлөг мөнгийг чинь аваад зугтах гэж байна.
Данияр: Новш гэж. Мөнгө чамд байна уу?
Али: Тийм ээ. Надаа байгаа. Яах вэ?
Данияр: Наадахаа хая. Очоод, бооцоогоо тавь.
Али: За. Муу новш... хохь нь... адгийн амьтан... хохь нь.
*********************
Ба: Байна уу, Асан ага. Бооцооны газар ирж байна. Таньдаг газар байна.
Данияр: Сайн уу.
Эм: Сайн байна уу?
Данияр: бооцоо тавих гэсэн юм. 75-р тоглолт. Теннис. 50сая.
Эм: Маш их мөнгө байна. Түр хүлээгээрэй. Би зохион байгуулагч дуудаадахъя.
Эр: Сайн байна уу.
Данияр: Сайн байна уу.
Эр: бооцоог нь ав.
Эм: Таны баримт.
Эр: Эрхэм ээ, ВИП өрөөнд орно уу.
****************************
Ола: Новш гэж. Чөтгөр ав. Новш... хараад идэг. Эндээс зайлах хэрэгтэй.... Тэгэхгүй намайг алчихна. Новш... Хаашаа? Хаашаа? Хаашаа? Энэ... Дубай явдаг хэрэг ээ. Яг зөв. Болж байна. Тэр зуун сая хэрэг болох байсан юм. Шууд аваад зугтчихдаг байж. новш гэж. Хамгийн гол нь хурдан Дубай явах хэрэгтэй. Яаж мөнгөтэй болох вэ? Мөнгө олох арга олдоно оо. Чи ухаантай шдээ, Олжас. Энэнээс дор ямар ч гарцгүй байдлаас гарч байсан биз дээ. Новш гэж... Болно оо, болно. Залуус аа, хэрэггүй. Би бууж өгье.
Эр: Энд байх шив.
Эр: Чи намайг яалааа? Багажинд чих. Цүнхийг нь аваарай.
Эр: Баригдах чинь энэ дээ.
Ола: Залуус аа. Битгий л дээ. Залуус аа.
Эр: Явъя.
***********************
Ээж: Аллах. Аллах минь танаас гуйя. Хүү минь эсэн мэнд л байгаасай. Аллах минь харж хамгаалж өгөөрэй. /амандаа бувтнана/
Ц: Сайн байна уу. Хотын прокурорын газраас явж байна. Алиев Султан. Гаухер Бекмурзаева мөн үү?
Ээж: Тийм ээ. Юу болоо вэ?
С: Танай хүү Данияр Бекмурзаев буяны сангийн мөнгийг луйвардсан хэрэгт сэжиглэгдэж байгаа...
Дүү: Аав аа, тэнд алга. Энэ бид хоёрын орсон 9 дэх бооцооны газар.
Аав: Энэ янзаараа хэзээ ч олохгүй байх. За?
С: Бүгдийг нь нэгж.
Аав: Юу болоод байгаа юм?
С: Та Болат Бекмурзаев уу?
Аав: Юу болоод байгаа юм бэ гэж байна?
С: Тайвшир. Танай хүү 100саяыг луйвардсан хэрэгт сэжиглэгдэж байгаа. Компаний данс болон буяны үйлсийн Беибит гэдэг компаний данснаас авсан.
Ээж: Данияр. Ийм юм хийхгүй. Тэр... тусламж хэрэгтэй хүнд тусалдаг сайн хүү.
Ө: Би энэ айлын өмгөөлөгч нь байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
С: Хоты прокурорын газар. Ахмад Алиев Султан гэдэг.
Ө: Хэн гомдол гаргаа вэ?
С: Даниярын дарга нь гомдол гаргасан. Кайрат Темирович. Даниярыг хуурамч компаниар дамжуулан мөнгө шилжүүлснийг мэдсэн байна лээ. Бид тэр компанийг шалгасан. Та баримт бичигт гарын үсэгээ зурсан уу? Таныг саатуулах шаардлагатай боллоо. асуудал шийдэгдэх хүртэл... байшинг бүхэлд нь нэгж. Нэг ч тавиур үлдээж болохгүй.
Аав: Ингэх хэрэг байгаа юм уу? Ингэх... энийгээ болиул.
С: Та тайвшир. Энд сэжигтний хувийн эд зүйл байж магадгүй. Тэгээд ч, надад нэгжлэх хийх зөвшөөрөл байгаа.
Аав: Тэр чинь энд амьдардаггүй юм. Амьдардаггүй гээд байна. Хэд хэлүүлэх гэсэн юм.
Ө: Сонсоо.
Аав: Бид нар өөрсдөө хайж байна.
Ө: Сонсоос. Бид нар аяар таны бүх асуултад хариулна. Нэгжлэгээ болиулчих тэгэх үү. Биднийг ойлго л доо.
С: Даниярыг хэн хамгийн сүүлд харсан бэ?
Аав: Хэн ч хараагүй.
Дүү: Би харсан. 3 хоногийн өмнө. Бооцооны газарт.
С: Нэр нь?
Дүү: Теле би Жароков.
Аав: Хүлээгээрэй.
С: Та итгэлттэй байна уу?..... таны хүүгийн хэлсэн үг.
Ө: Болох уу?
*******************
Ола: Залуус аа. Онгой л доо. Битгий л дээ. Залуус аа. Одоо болно шдээ. Новш... онгойлгооч дээ...
Эр: Чирээд гаргаад ир.
Ола: Залуус аа. Яаж байна аа?
Эр: Амаа хамхиач.
Эр: Тийш нь.
Ола: Айбак. Хүлээ л дээ. Хүлээгээч, ярилцъя л даа.
Айб: Амаа хамхи.
Ола: Айбак.
Айб: Ярилцмаар байна уу? Тэгээд яриач.
Ола: Айбак.
Айб: ярь гэж байна, адгийн амьтан.
Ола: Айбак, би бүгдийг нь буцааж өгнө өө.
Айб: Хувцасыг нь тайл. Хувцасаа тайл.
Ола: Үгүй ээ.
Эр: Новш минь хувцасаа тайл гэж байна.
Айб: Өөрийгөө мөнх гэж бодоо юу?
Эр: Хувцасаа тайл гээд байгаа юм биш үү.
Ола: Айбак, битгий л дээ. Гуйж байна.
Эр: Алив ээ, новш минь.
Айб: Тайл аа, тайл. Мөнх настай гэж бодоо юу? Өөрийгөө үхэхгүй гэж бодооо юу? Муу новш. Хүнийг амархан хуурч, мэхэлж болдог гэж бодоо юу? Тийм үү? Тийм үү? Намайг доромжилмоор байна уу? Муу новш.
Ола: Айбар.
Эр: Новш минь, өмдөө тайлаач. Хурдал.
Айб: Миний нэр төрийг гутаах гээ юу?
Эр: Удахгүй мэднэ ээ.
Айб: Тайл.
Эр: Хурдан тайл, наад өмдөө.
Айб: тайлаа тайл, хурдал. Хурдан тайл. Бүгдийг нь тайл. Дотуур өмдөө тайл. Хурдан тайл...
Ола: Битгий л дээ.
Эр: Худлаач дээ.
Айб: Муу новш. Нохойн гөлөг.
Ола: Хэрэггүй ээ. Айбар.
Айб: Чамайг хэн ч олохгүй, мэдэв үү? Хөөе. Нохой минь сонсож байна уу? Миний мөнгийг эргүүлж өгнө. Ойлгосон биз? Дахиад нэг л удаа хуурвал сум толгойд чинь зоогдоно. Машин чинь надад байгаа. Ойлгов уу? Хувцаснуудыг нь ав. Явъя...
*************************************
Эр: Уучлаарай. Таны...
Данияр: муу новш. Тонил цаашаа. Зайл гэж байна.
Эр: Мэдлээ.
Дүү: Ээж ээ. Ээж ээ? Ээж ээ? Ээж ээ? Юу болсон бэ? Ээж ээ? Ээж? Ээж? Бос л доо. Ээж ээ, сэрээрэй.
Данияр: Аллах минь. Энэ тоглоомонд хожиход туслаач. Чин сэтгэлээсээ гуйж байна. Надад туслаач дээ. Тангараглая,би... энэ удаа хожих юм бол би дахиад хэзээ ч бооцоо тавихгүй. Гуйж байна. Туслаач дээ. Гуйж байна, туслаарай. Чин сэтэглээсээ гуйя. Надад тусалчих л даа. Би энэ насандаа дахиад хэзээ ч мөрийтэй тоглохгүй. Надад туслаач дээ. Гуйж байна. Надад тусалчих л даа...
11-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home