IGROK_10

Игрок -10

 

Үргэлжлэх хугацаа: 26мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр

К: эр, Даниярын дарга Кайрат Темирович

Мөр: эр, мөрдөгч

Хүүл: эр, мөнгө хүүлэгч

Айб: эр Айбар

Босс: эр мөрийтэй тоглоомын газрын эзэн, сорвитой нөхөр

Ба: эр, Боссын туслах

 

 

Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.  

Ээж: Охин минь. Яарах хэрэггүй. Надад итгэ. Бүх юм сайхан болно. Гульназ. Данияр хичнээн сайхан сэтгэлтэй билээ, чи мэднэ. Юу болоод байгааг нь мэдэх хэрэгтэй байна. Надад итгэ. Гульназ, жаахан л тэсчих.

Гул: Ээж ээ. Өнгөрснийг буцааж болохгүй. Би бүгдийг нь ойлгож байна. Намайг уучлаарай.   Гуйж байна... би ээж аав дээрээ очино оо.

Ээж: Охин минь. Гэртээ үлд л дээ. Ядаж Даниярыг олтол. Тэр заавал эргэж ирнэ, Гульназ. Жаахан л хүлээчих.

**********************

Гарчиг Мөрийтэй тоглоомчин

Али: Даник. Даник, хоолоо идье. Явж юм идье л даа. Хөрчихлөө шд.

Данияр: Алибек. Бичиг баримтаа өгчих.

Али: Яах гэж?

Данияр: Нэг яаралтай ажил гарчихаад байна аа. Наашаа ирээд суу л даа. Найз аа. Товчхондоо… би олон юм ярьдаггүйг чи мэднэ. Би том асуудалд орчихоод байна. Надад чамаас өөр туслах хүн ч алга. Чи цорын ганц. Найз аа. Товчоор хэлэхэд би ТОО-д бүртгүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ өөрийнхөө нэрээр биш. Ажлынхан харчихаж магадгүй. Би хямд гүйцэтгэгч олсон юм. Нэг төслөөс хэмнэлт хийгээд, зөрүүгээр нь өрөө дарах хэрэгтэй байна. Тусалчих л даа.

Али: Новш гэж, анд аа. Би зүгээр л амьдармаар байна. Ямар учиртай юм? Би орооцолдчихвол яах юм?

Данияр: Орооцолдохгүй дээ. Юунаасаа айсан юм? Багдаа ямар байснаа сана л даа. Би чамайг нэг бус удаа авраа биз дээ. Өнгөрсөн удаа яасан? Юу болсныг санаж байна уу?

Али: Тийм ээ.

Данияр: Чамайг хэрэгт орооцолдуулаад, хаях хүн шиг харагдаад байна уу? Би тийм амьтан шиг байна уу?

Али: Үгүй ээ.

Данияр: Юу яриад байгаа юм бэ, анд аа? Новш гэж. Намайг уучлаарай. Надад чиний тусламж аймаар хэрэгтэй байна. Чиний тусламж. Тусалчих л даа. Тусалчих.

Али: Май.

Данияр: Баярлалаа.

************************************

Ээж: Өдөржин хүлээлээ. Бараа ч алга. Яахаа ч мэдэхгүй байна. Болат. Данияр зүгээр байгаа?

Аав: Юугаар дутсаныг мэдэхгүй юм. Би тэрнийг... би бүгдийг нь өгсөн. Өгч чадах бүхнээ харамгүй өгсөн.

Ээж: Болам. Болат. Даниярт ингээд алга болчихвол... би яаж амьдрахаа ч мэдэхгүй байна, Болат.

Аав: Болно оо. Болно болно. одоо тайвшир. Би олоод ирнэ. Даниярыг олно оо.

Ө: Болат? Болат? Нөгөө бацааныг олсон.

Аав: Ямар?

Ө: Олжас.

Аав: Аанхан.

Ө: Цагдаагийн мэдээллээс хайж үзсэн. Өөр нэг залилангийн хэрэгт холбогдчихсон байгаа юм байна лээ. Хаягийг нь олсон. Энэ хаяг нь. Би цагдаа руу. Чамайг Дархан машинтай хүлээж байгаа.

Аав: Хэвтэж амар.

***************************  

Данияр: Би тамга захиалчихсан. Очоод тамгаа аваад ир. Нэг юм байна. Миний туслах Баур, асууж магадгүй.

Б: таныг харж байгаагүй юм байна.

Данияр: Ажил дээр таарч магадгүй. Тэгвэл ингэж хэлээрэй.

Али: Тийм ээ. Би танайд газрын асуудлаар ирж байсан.

Данияр: Жаахан сүртэй дуугарна шүү.

Али: Яасан, асуудал байгаа юм уу?

Б: Үгүй ээ, уучлаарай. Энэ, баримт нь. Нягтланд аваачиж өгөхөд болно.

Данияр: Нягтлан жаахан эргэлзэж магадгүй. Гэхдээ зүгээр.

Эм: Баримтаа сольсон юм уу?

Али: Тэгсэн. Энэ манай хоёр дахь дансны мэдээлэл.

Данияр: Тэгээд бүртгэж авна. Тэгээд л болоо.

Али: Тийм ээ.

Данияр: За анд аа. Зүгээр дээ. Их амархан. Нягтлан дээр ороод л гараад ирнэ. Тэгээд болоо. Гэрээ хийгдчихсэн. Баримтаа өгөөд л, бид мөнгөтэй болно. Май…

А:  Бичиг баримт бүгд бэлэн болсон. Аз таарвал та удахгүй хүүхдүүдтэйгээ хамт  амьдарна.

Эм: Тийм үү? Аллахд талархая. Ийм сайн үйлс  улам дэлгэрэх болтугай.

А: Харин тийм ээ. Тэрнээс гадна манай сан бас хандив цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 30сая болчихоод байгаа.

Данияр: Би яг энэ талаар ярья гэж бодож байсан юм. Бид хүмүүсийг аль болох хурдан байрандаа ороосой гэж хүсэж байгаа. Цаг алдаж болохгүй, чи ч мэдэж байгаа.

А: Тийм ээ. Тэгж шийдье.

Данияр: энэ байшингийн эзний өгсөн баримт. Мөнгөө ийш нь хийх хэрэгтэй. өнөөдөр. Удирдлагууд энэ байшин манайх болсон гэдгийг мэдэж байг.

А: За. Ойлголоо. Данияр. Чи сайн хүн шүү. Энэ их том тус.  

***********************

Ола: Хараал ид. Новш чинь. Яагаад дандаа хамар руу цохидог юм бэ?

Дүү: Хараал идсэн амаа тат.

Данияр: Байна уу, сайн байна уу. Алибек Койшибаев байна... Тийм ээ, бүгд зөв байна... тийм ээ, бүгдийг нь... тэрнээс өмнө болохгүй юу? ... За яах вэ. Тэгвэл бэлэн мөнгөний захиалгаа маргааш өгчихье... за, их баярлалаа.

Дүү: Хурдан ор оо.

Ола: Хөөе. Хүлээ л дээ.

Дүү: Суу.

Ола: Яах гээд байгаа юм?

Дүү: Яах гээд гэнэ ээ? Даник хаана байна?

Ола: Би яаж мэдэх юм?

Дүү: Даник хаана байна гэж байна. Аан?

Ола: Би яаж мэдэх юм...

Дүү: чи хамт байсан биз дээ. Даник хаана байна гэж байна.

Аав: Данияр хаана байна?

Ола: Би яаж мэдэх юм.

Дүү: Хэлээдэх.

Ола: Цагдаа дуудчихна шүү.

Дүү: Новш.

Ола: Гомдол гаргана.

Аав: Тэг ээ тэг. Тэг... Тэг, би дуудаад өгье. Хэнийг дуудах вэ? Хурандаа Ахметов руу залгах уу? Аан? Цагдаагийн газрын дарга. Эсвэл зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хурандаа Семберлеевыг уу? Хэлээдэх. Хэн рүү нь залгах вэ? Чи тэнд шалгагдаж байгаа байх аа? Худал мэдүүлэг өгвөл яадгийг чи мэдэх үү? Чамайг сайн шахаад өг гээд би хэлээд өгөх үү? Залгах уу?

Ола: Даниярын хаана байгааг би мэдэхгүй.

Аав: новш минь. Нүдийг чинь ухчихна шүү.

Ола: Үнэнээсээ мэдэхгүй. Сүүлд уулзахад... тэр өдөр хамт харсан шд.

Аав: Хэн залгаж байна? Аваач..

Дүү: Хурдан ав.

Аав: Ав. Чанга яригч дээр тавь.

Ола: байна уу?

Данияр: Сайн уу, Олжик. Юу байна? Байна уу, Олжик?

Ола: Хэвийн. Чамаар юу байна?

Данияр: Чи хаана байна?

Ола: Гэртээ байна. UFC үзэж байна.

Данияр: Аан. Олжик, чи надад яаралтай хэрэгтэй байна. Хагас цагийн адраа  дуурийн театрын урд уулзъя. Байна уу?

Ола: Тэгье.

Дүү: Яагаад суугаад байгаа юм? Явъя.

Ола: Цүнхээ аваадахъя.

Дүү: Бос гэж байна. Явъя.

Аав: Аваг л дээ.

Дүү: Хөөе. Илүү хөдөлгөөн хэрэггүй. Аав. Данияр бүгдийг мэдчихсэн байх.

Аав: Харж л байя.

Ола: Новш... муу новшоос залхаж байна.  Байна уу?

Данияр: Байна уу, Олжик. Шуудхан хэлэхэд ажил байна.

Ола: новш. Даник, чамаас залхаж байна шүү. Уучилж үзээрэй. Надад зав алга.

Данияр: сонс, 100саяыг тендерт оруулах хэрэгтэй байна.

Ола: Юу гэнэ ээ?

*****************

Аав: Болохгүй нь. Нэмэргүй.

Дүү: Олжас, Даникт хэлчихсэн байлгүй.

Аав: Тэр чухал биш. Эрэн сурвалжлуулахаас... Байна уу, Кана. Сураг байна уу?

Ө: Үгүй ээ, одоохондоо алга.

Аав: Тэгвэл, эрэн сурвалжлуулъя. Чадах бүхнээ хий. Мөнгө өгсөн ч болно. хүүг маань олоод өг. Амьдаар нь.

Ө: Ойлголоо. Сураг гарвал хэлнэ ээ.

Аав: Явъя.

********************

Эр: Бүгд зөв байна. Алибек Койшыбаев.

Али: За.

Эр: Мөнгө бэлэн.  Таны хүссэнээр 100сая.

Али:  Хэд ээ?

Эр: Таны хэлсэн 100 сая. Өчигдөр   таны нэрээр хүсэлт гаргасан байсан. Бэлэн мөнгөөр авах уу?

Али:   Уучлаарай. Одоохон. Удахгүй. Даник. Юу болоод байгаа юм? Юун 100сая вэ?

Данияр: Юундаа хашгичсан юм?Хашгирахаа боль, Алибек. Боль гэж байна.

Али:   Юугаа хийгээд байгаа юм?

Данияр: Тайвшир л даа.

Али:   юун 100сая вэ?

Данияр: Шоо аль хэдийн хаячихсан. Буцах зам байхгүй. Алибек.

Али:   Юуны чинь шоо? Даник. Юу хийгээд байгаа юм?

Данияр: Алибек, тайвшир. Явъя. Явъя аа. Явъя. Тайвшир. Алибек.

Али:   Новш гэж, Даник. Чи намайг юунд хутгачихав аа?

Данияр: Хүлээ. Тайвшраач дээ. Ямар ч хутгуур байхгүй. Ойлгож байна уу? Бүгдийг нь маш нарийн тооцоолчихсон. Ойлгож байна уу? Хүлээ л дээ, сонс. Алибек. Сонс гэж байна. Миний хэлэхийг сонс. Бүх юм сайхан болно. бодоод үз. Мөнгийг  аваад... тэгээд... 100саяар бооцоо тавиад 1,5-тай байхад бид нар тавин саятай болно. ойлгож байна уу? Тавь.

Али:   Солиороо юу? Юуны чинь бооцоо? Даник, юу хийгээд байгаа юм бэ?

Данияр: Хараал ид. Новш. Новш минь ойлгохгүй байна уу? Яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Новш минь. Энэ бүгдийг нь хэвэнд нь оруулах миний цорын ганц боломж.

Али:   Даник. Анд аа. Бооцоо гаргалгаа биш.

Данияр: Тонил цаашаа. Сонс, новш минь. Миний хэлэхийг сонс. Чамд хоёр боломж байгаа. Эхнийх нь...    чи бэлэн мөнгө авахаа болино. Гэхдээ энэ бараг боломжгүй. Чи баримтан дээр гарын үсэгээ зурчихсан. Зурчихсан. Удирдлагууд эрт орой хэзээ нэгэн цагт мэдэж л таараа. Мэдэж байгаа биз дээ? Тэгээд л гүйцээ. Чамайг барина. Миний хэлж байгааг ойлгож байгаа биз дээ? Хоёр дахь сонголтыг сонс. Мөнгөө аваад, бооцоо тавина. Хожлоо аваад, мөнгийг нь буцааж хийнэ. Сонсооч дээ. Сонс. Мөнгийг нь буцааж хийнэ. Би байшинг худалдаж авна. Чи эндээс 10%-ийг нь авна. Машин худалдаж авна. Байрандаа засвар хий. Бүх юм сайхан болно. ямар ч муу юм болохгүй.

Али:   Би...

Данияр: Юундаа эргэлзсэн юм бэ?

Али:   Чи намайг юунд хутгачихав аа?

Данияр: Амаа тат. Новш. Новш. Хараал ид. новш.

Али:   Новш гэж.

Данияр: Би ойлгож байна аа. Бүгдийг нь ойлгож байна. Би бүх юмаа алдчихсан. Бүгдийг нь алдчихсан. Цэцгийн дэлгүүрийг шатаачихсан. Байраа ч алдчихсан. Энэ миний цорын ганц боломж... тэр өдөр цагдаагийн газарт... юу гэж хэлснээ санаж байна уу? Санаж байна уу? Чи миний төлөө хийсэн бүхнийг чинь хэзээ ч мартахгүй гэж хэлсэн. Тэгэхээр ийм байна. Найздаа туслах цаг ирсэн. Одоо буцах зам байхгүй. Ухрах зам байхгүй.

Эр: 25-аар, 4 ширхэг. Тоолох уу?

Али: Тийм ээ.  

Эм: Залуу...

Данияр: Хөөе. Битгий хүнд хүрээд бай. За, явъя. Хурдан явъя. Такси ирчихэж. Очоод сууж бай. Би удахгүй.

Ба: Банкнаас гарч байна. Том цүнхтэй.

Данияр: Байна уу, Олжик?

Ола: Теннисдэх цаг болж. Байршлаа явууллаа, хагас цагийн дараа хүлээж байя.

Ба: Би яах вэ? Ойлголоо.

Али:   НОвш гэж, Даник.

Данияр: Болиоч дээ, Алибек. Битгий айгаад бай. Явж суу. Суу гэж байна.

Ола: За анд аа. Дөрвөн тоглолт сонгочихлоо.

Али: Новш гэж. Нэг л таалагдахгүй байна.

Данияр: Ядаргаатай новш вэ. Битгий дургүй хүргээд бай. Суу гэж байна. Чамд хувь өгнө гэж хэлээ биз дээ. Юу гэнэ ээ? Хэлээдэх.

Ола: NBA-ийн нэг тоглолт байна. Лейкерс Филаделфигийн эсрэг тоглоно. Лейкерс хожигдохгүй гэдэг дээр тавих хэрэгтэй. бас ПСЖ байгаа. Ромтой тоглоно. ПСЖ 1,6% гэсэн. Чи гэхдээ...

Данияр: Новш гэж. Үгүй ээ, үгүй үгүй. ПСЖ болохгүй. Чөтгөр ав. Нэг удаа хууртсан шд. Сагсан дээр тоглолт их хурдан өөрчлөгддөг. Чи ч мэдэж байгаа. Нэг тийм хувийн тоглолт байх хэрэгтэй. теннис дээр юу байна?

Ола: Жокович, Надалийн эсрэг. Жокович яаж ч байсан шүүрэх нь ойлгомжтой.

Данияр: Хэдэн хувьтай вэ?

Ола: 1,5.

Данияр: Энэ байна. Энэ байна шүү дээ. Төгс бооцоо. Энэ яг мөн байна. Энэ бооцоо миний  амьдралыг буцааж авчирна. Олжик. Чи ойлгохгүй байгаа юм уу даа?

Али: Хөөе Даник.

Данияр: бүх юмаа эргүүлж авна.

Али: Зоос хоёр талтай шүү дээ. Шатчихвал яах юм? Бодож үзсэн юм уу? Зуун сая шүү дээ.

Данияр: Алибек. Ялна гэж итгэ. Новш чинь. Ялах ёстой за юу? Ялна гэж ярь л даа. Новш чинь... Заавал ялах ёстой. Ялна гэж итгэх ёстой биз дээ? Чи өөрөө намайг азтай гээ биз дээ?

Али: Тэр чинь хоосон үг, ойлгож байна уу? 100сая. Тэгэхэд зүгээр л хэдхэн зоосоор тоглож байсан.

Данияр: Чөтгөр ав. Яадаг муу новш вэ. Хүний үг ойлгохгүй байгаа юм уу? Хохь чинь шүү.

Али: тэгээд юу гэж? Яах гээ вэ?

Данияр: Тонил цаашаа. Ойлгосон уу? Би бүгдийг нь шийдчихсэн. Шийдчихсэн гэж байна. Ойлгож байна уу? Энэ төгс бооцоо. Миний бүх юмыг буцааж авчирна. Чи надтай хамт, эсвэл үгүй.  Ойлгосон уу? Очоод намайг мат л даа. Тэгвэл гурвуулаа нарсанд суух байлгүй.

Ола: Даник, нэг асуудал байна.

Данияр: Ямар асуудал?

Ола: 100саяын бооцоо авдаг газар нэг ч байхгүй. Мөнгөө хуваагаад хоёр өөр газраас тавих хэрэгтэй. тавиар... хожил нь гаднаас нэг орж ирнэ. Чи тавийгаа аваад  нэг рүү нь яв. Би нөгөөх рүү нь.

Данияр: Болж байна.

Али: Олжас. Галзуураа юу? Даник. Чи хэн дуртайд нь тавин саяыг өгөх гээ юу? Бодоод үз. Наад толгойгоо ажиллуул.

Данияр: Чи Алиектай яв... Найз аа, уурласанд битгий гомдоорой. Бүх юм сайхан болно. санаа зоволтгүй. Энэ бидний боломж. Надад мэдрэгдээд байна.

Али: Энэ хүн чинь надад таалагдахгүй байна.

Данияр: Тоох хэрэггүй. Гол нь цүнх чамд байгаа.

Али: За яах вэ.

Данияр: болгоомжтой байгаарай.

Али: За…

Данияр: Олжик. Чамд найдлаа шүү.

Ола: Санаа зоволтгүй. Амьдралыг чинь буцаагаад авчирамз. Хөдөлцөгөөе.

Эр: Цонхоо хаачих тэгэх үү? Өмхий үнэртээд байна.

10-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

Back to episodes Go home