Игрок -9
Үргэлжлэх хугацаа: 23мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр
К: эр, Даниярын дарга Кайрат Темирович
Мөр: эр, мөрдөгч
Хүүл: эр, мөнгө хүүлэгч
Айб: эр Айбар
Босс: эр мөрийтэй тоглоомын газрын эзэн, сорвитой нөхөр
Ба: эр, Боссын туслах
Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.
Аав: Тэгээд ямар нэг юм олов уу?
Эр: Юу ч гэх вэ дээ? Эхний үнэлгээгээр цахилгааны утасны богино холболтоос болж.
Ээж: Санаа зовох хэрэггүй. Гэртээ харья. Хамгийн гол нь өөрсдөө зүгээр байна. Дэлгүүрээ дахиад нээчихнэ. Харж л байгаарай, өмнөхөөсөө ч сайхан болно. Амьдралд энэ зэргийн саад бэрхшээл юу ч биш, охин минь. Хамгийн чухал нь... чи зүгээр байна. Миний охин... зүгээр ээ.
Эр: Энэ урьдчилсан дүгнэлт. Дахиад нарийвчилсан мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй.
Аав: Ойлголоо. Баярлалаа. Охин минь, санаа битгий зов. Би... дэлгүүрээ нээхэд чинь би тусална. Санаа зовох хэрэггүй. Бүх юм сайхан болно.
Ээж: Мэргэжилтэн юу гэж байна.
Аав: Мэргэжлийн хүн... богино холбоос үүссэн гэж байна.
Гул: Би бүгдийг нь шалгасан. Зүгээр байсан.
Дүү: Албан ёсны хариу гартал хүлээсэн нь дээр байх.
Гарчиг: Мөрийтэй тоглоомчин
Босс: Яасан, Данияр? Чи гомдоож байна шүү. Би чамайг өндрөөр үнэлж байлаа. Гэтэл чи ар араас нь алдаа гаргаж байна. Үгэнд орохгүй. Чи тэр аймаар галыг харсан уу? Галд хүнийг айлгадаг устгах хүч нуугдаж байдаг юм. Миний хэлэх гэснийг ойлгосон гэж найдъя.
Данияр: Аан.
Босс: Данияр, чи юу ойлгосон бэ?
Данияр: Зугтаад нэмэргүй.
Босс: Яг зөв. Заримдаа сануулах хэрэгтэй байдаг юм. Данияр, чи ойлго. Бүх юм хоёр талтай байдаг юм. Батыр. Өөрөө ирсэн үү?
Данияр: Өөрөө ирсэн.
Босс: Сайн байна. Тэгвэл ажил хэрэгтээ оръё. Чи өчигдөр хугацаа хэтэрсний төлөө илүү мөнгө өгнө гэсэн. Энэ чиний хэлсэн үг шүү. Би хэлээгүй, чи өөрөө хэлсэн. Тэгэхээр арван саяын оронд чи хорин саяыг төлөх нь.
Данияр: Яаж вэ, Аслан ага? Надад байхгүй. Надад юу ч үлдээгүй.
Босс: Данияр, чи сонсохгүй байна. Надад юу өгөхөө сайн бодоорой.
******************************
Эм: ... холбогдох боломжгүй байна.
Ээж: Данияртай холбогдож болохгүй байна. Утас нь унтарчихаж.
Аав: Нохой. Одоо тэрэнтэй яаж ярих вэ? Өнөө орой сүйн ёслол болно. Худуудынхаа царайг яаж харах юм? Хуримаа хойшлуулах болох нь. Охин минь, гэртээ харь. Амар. Гаухар хоёулаа худынд очиж, тайлбарлаж хэлэхээс.
**********************
Данияр: Гульназ. Новш.
Эр: Данияр. Энэ, байраа Аслан агад 20саяар зарсан гэсэн гэрээ. Уншаад гарын үсэгээ зурчих. Энд ч гэсэн гарын үсэг зурах хэрэгтэй. энэ 20саяыг Аслан агагаас авсан гэсэн баталгаа. Бас бид бүгд, намайг оролцуулаад Аслан ага өөрт чинь энэ мөнгийг өгөхийг харсан гэсэн байгаа... Ингээд болчихлоо.
Босс: Макс, сонс.
Эр: За.
Босс: Өнөөдөр татварын газраас залгасан.
Эр: Аанхан.
Босс: Манай нягтлантай холбоо бариад, учрыг нь олчих.
Эр: За, тэгье. Баярлалаа. Амжилт хүсье.
Босс: За, Данияр. Цорын ганц зөв шийдвэр гаргасанд чинь би баяртай байна. Ухамсартай хүн өрөө төлөх ёстой байдаг юм. Хийсэн үйлийнхээ хариуг төлөх ёстой. Энэ бол... хамгийн чухал нь.
Ба: Түлхүүр. Байрныхаа түлхүүрийг.
Босс: Батыр. Тэрнийг сайн харж байгаарай.
Ба: Ойлголоо.
Ба: Сайн байна уу. Давгүй байр байна.
Гул: Сайн байна уу. Та энд юу хийж байгаа юм? Танд яагаад манай гэрийн түлхүүр байдаг билээ?
Ба: Энэ таны биш, манай байр болсон.
Гул: Юу гэнэ ээ?
********************
Эм: Хөөрхөн гэдэг нь.
Эм: Үнэхээр үзэгслэнтэй. Чи ч азтай юм аа.
Эм: Дархан сайн айлын хүүхэд. Та хоёр жаргалтай амьдарч таараа.
Бэр: Маш их баярлалаа. Би өөрөө ч итгэж чадахгүй байна.
Эм: Ирж байх шиг байна.
Эм: Хөөх ирчихэж. Ирчихэж.
Аав: Ийм л юм болчихоод байна. Эрхэм худууд минь... та бүхэн... биднийг уучлаарай. Гэхдээ... хуримаа хойшлуулахаас аргагүй боллоо. биднийг уучлаарай.
Ээж: Өөр арга алга. Ийм юм болсонд... уучлаарай.
Эр: Яалтай билээ. Өөр арга алга. Та бүхний учир байдлыг ойлголоо. Ингэх ёстой байсан юм байлгүй... өөр яалтай ч билээ дээ... /яриа нь тодорхой биш.../
Дүү: За, Гульназ. Юу?
Аав: Тэгэхээр, та нар энд юу хийж байгаа юм? Хэн юм?
Ба: Тайлбарлахаас залхаж байна. Бид энэ байрны эзэнд ажилладаг. Миний ойлгож байгаагаар та нар Даниярын гэрийнхэн байх. Энэ байна. Бид нарт байраа зарсан юм.
Аав: Канааг хурдан дууд. Нисээд ир гэж хэл. Одоохон... учрыг нь олно оо. Луйвар байлгүй.
Ба: Бүгд хуулийн дагуу. Ямар ч луйвар байхгүй.
Аав: Данияртай ямар холбоотой билээ?
Ба: Бид үү? Ямар ч холбоогүй. Байр хайж байсан юм. Аз таарсан. Данияр байраа зарсан. Муугүй байр байна.
Ө: Энэ байр бичиг баримтан дээрээ ганц Даниярын нэр дээр байдаг уу? Хуримын өмнө авсан уу? Бүгд хуулийн дагуу. Данияр, байраа зарсан нь тодорхой байна.
Эр: Бүгд хуулийн дагуу гэж би хэлсэн шд. Энэ баримт бичгийн хуулбарыг харж болно. Данияр өөрөө ирсэн, шахалт дарамт байгаагүй. Сайн дураараа байраа зарахаар шийдсэн. Бид нар мөнгөө гардаж авсан гэсэн бичиг хүртэл бичүүлж авсан. Бүгд тодорхой байгаа. Ямар асуудал байгаа юм?
Ө: бүгп цэвэр.
Аав: дахиад шалга. Арван удаа шалга. Зохион байгуулалттай жүжиг байж таараа.
Ба: Хөөе. Юун жүжиг вэ? Байр чинь манайх болсон.
*****************
Аав: Бариарай. Кана, эрэн сурвалжлуул. Тэр тэнэгийг олох хэрэгтэй.
Дүү: Кайрат Темирович, сайн байна уу.
К: Сайн уу, Дархан.
Дүү: Данияр ирээгүй биз?
К: Үгүй ээ. Би хэлсэн шд, амралтаа авчихсан. Ямар нэг юм болоо юу?
Дүү: Үгүй ээ, бүх юм хэвийн. Ирвэл надад хэлчихгүй юу?
К: тэгье ээ, би хэлье.
Дүү: За, баярлалаа.
Ө: Тэгье ээ, Болат. Би танилуудаараа дамжуулаад сураглаад үзье.
Дүү: Аав. Би эртээд энэнтэй байхыг нь харсан. Машиных нь дугаар байгаа.
Аав: Шалгуулаад үз. Мэдэж байж магадгүй.
Ө: Над руу явуулчих.
Аав: За. Арга алга... Кана. Ядаж тэрнийг олоод өгөөрэй.
Дүү: Явцагаая.
***********************
Эр: Мөнгө хаана байна, новш оо?
Ола: Мөнгө байгаа.
Эр: Тархиар чинь доош нь шидчихнэ шүү. Ойлгов уу? Мөнгөө өгөөдөх.
Ола: Мөнгө байгаа, залуус аа.
Эр: Өг гэж байна.
Ола: Мөнгө бэлэн гээд байна шд.
Эр: новш.
Ола: Айбар, хэл л дээ. Айбар.
Эр: Мөнгө чинь хаана байгаа вэ?
Ола: Мөнгө байгаа.
Айб: Нааш нь аваад ир.
Эр: Хэл, новш минь.
Ола: Мөнгө байгаа, Айбар. Хүлээ л дээ. Утсаар яривал аваад ирнэ. Байгаа.
Эр: Айбар, худлаа ярьж байгаа юм. Энийг надад даатгачих. Би тасчаад өгье.
Ола: мөнгө байгаа гээд байна шдээ.
Эр: Айбар.
Ола: Бэлэн байгаа. Аваад ирнэ.
Айб: Хөөе. Сонс. Урам хугарч байна шүү. Мөнгө ирэхгүй бол
Ола: Ирнэ ээ.
Эр: Тасчиж хаяна гэж мэд.
Ола: Ирнэ ээ. Ирнэ ирнэ.
Эр: Надад өгчих.
Ола: Мөнгө ирнэ. Хүлээгээч дээ.
Эр: Надад өгчих.
Ола: Ирнэ... би залгаадахъя. Хүлээж бай. Одоохон, одоохон. Одоохон.
Эр: Хэн рүү залгаж байгаа юм? Ээж рүүгээ юу? Муу новш.
Ола: Байна уу, Медет? Танай хайж байгаа хүмүүсийн нэг. Бооцоо тавьдаг газрын үүсгэн байгуулагчдын нэг. Мөнгөө аваад ир.
Эр: Зогс! Доошоо хэвт!
Эр: Хэвт гэж байна!
Эр: Хэвтээч!
Эр: новш гэж.
Эр: Хэвтээч!
Эр: Хэвт. хэвтээч!
Айб: Залуус аа. Залуус аа, эндүүрэл гарсан байна. Залуус аа, эндүүрэл гарч. Олжас, чи муу адгийн новш. Чамайг газрын гаваас олно доо.
Мөр: Аваад яв.
Эр: Бос!
Эр: Босооч!
Эр: Бос гэж байна! Яваач.
Эр: Сөхрөхөө боль, яв!
Мөр: Хамтарч ажилласанд баярлалаа.
***************************
Данияр: За, Кайрат Темирович. Сонсож байна.
К: Данияр. Юу байна даа? Сайхан амарч байна уу?
Данияр: Бүх юм хэвийн.
К: Ойлгомжтой. Сонсооч, танай гэрийнхэн чамайг хайгаад байх юм? Дүү чинь өчигдөр ирээд явсан. Өнөөдөр бас над руу хэдэн удаа ярьсан. Ямар нэг юм болоо юу?
Данияр: Гэрт асуудал гараад. Тоох хэрэггүй.
К: Ойлгомжтой. Ажилд чинь нөлөөлөхгүй гэж найдъя. Шуудхан хэлэхэд, Данияр би Асаар төслийн талаар залгаж байна. Удирдлагууд төслийн мөнгөний ихэнх хэсгийг гаргаж өгөхөөр болсон. Удахгүй тэр байрыг худалдаж авах хэрэгтэй болно шүү. Бас зорилтот бүлгийн иргэдэд зориулсан байрны мөнгийг өгөх ёстой.
Данияр: Юу гэнэ ээ? Хэдийг өгөхөөр болсон бэ?
К: Эхний хэсэг нь 70сая. Мөнгө нь дансанд ороод ирчихсэн байгаа.
Данияр: Кайрат Темирович.. зарчмын хувьд… Бауржан бүгдийг нь мэдэж байгаа. Би нөхцөл байдлыг хянаж байя… гаднаас нь… Тэгж болно гэж бодож байна.
К: За. Бүгдийг нь хянана шүү, Данияр. Энэ төсөл… маш… тэгээд…
Данияр: Байна уу? Сонсогдохгүй байна. Кайрат Темирович. Байна уу?
К: Энэ төсөл… чиний дээшээ авирах тасалбар… боломжоо алдаж болохгүй шүү, Данияр.
Данияр: Ойлголоо.
К: Тэрнээс гадна. Данияр. Чиний нийтийн байрны санаанд би анх эргэлзэж байсан. Гэхдээ чи намайг итгүүлж чадсан. Чи шударга ажилтан.
Данияр: Бүгдийг ойлголоо Кайрат Темирович. Мэдээж. Сайн ойлгож байна. Маш их баярлалаа, Кайрат Темирович. Холбоотой байна аа.
К: Баяртай.
**********************
Али: Даник?
Данияр: Сайн уу, анд аа.
Али: Сайн уу.
Данияр: Чиний тусламж хэрэгтэй байна. Ажил байна.
9-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home