IGROK_08

Игрок -8

 

Үргэлжлэх хугацаа: 24мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр

К: эр, Даниярын дарга Кайрат Темирович

Мөр: эр, мөрдөгч

Хүүл: эр, мөнгө хүүлэгч

Айб: эр Айбар

Босс: эр мөрийтэй тоглоомын газрын эзэн, сорвитой нөхөр

Ба: эр, Боссын туслах

 

 

Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.  

Гул:  Чамд яаж хэлэхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ... ээмэг алга болчихсон.

Дүү: Юу гэж байгаам? Өөр газар хийчихсэн юм уу?

Гул: Үгүй ээ, би хаана хийснээ сайн санаж байна. Данияр авчихсан юм шиг санагдаад байна.

Дүү: Итгэлтэй байна уу?

Гул: Баттай биш л дээ, гэхдээ... шөнө дунд гэнэтхэн гараад явчихсан. Нэг л хачин байна.

Дүү: Өөрөө юу гэж байна?

Гул: Ажил дээрээ байна гэсэн. Нэг хуралд бэлдэж байгаа гэсэн. Оройтож ирсэн. Өглөө... энд ирсэн. Нэг л сэжигтэй байсан.

Дүү: Одоо хаана байгаа вэ?

Гул: Ажил дээрээ байна гэсэн.

Дүү: Тэгэхээр... Би ажил руу нь явлаа. Энд ирэх юм бол шууд над руу залгаарай, за юу? Мэдэгдэх хэрэггүй. Ээмэгний тухай одоохондоо юу ч хэлээд хэрэггүй.

Гул: Хуримаа яах юм?

Дүү: Эхлээд Даниярын учрыг олох хэрэгтэй байна. Дахиад нэг юманд орооцолдсон байх.

Гул: Надтай холбоотой байгаарай, за юу?

Дүү: За.

Гарчиг: Мөрийтэй тоглоомчин

Эм:Сайн уу, Дарига.

Эм2:  Чамд нэг юм үзүүлье.

Эм: Хөөх. Айфон 13 авсан юм уу?

Эм2:  Тэгсэн.

Эм:Яаж авсан юм?

Эм2:  Зээлээр авчихсан.

Эм: Гоё юм аа.

Эм2:  Хар даа.

Эм: Дахиад нэг харъя даа.

Б: Данияр. Сайн уу.

Данияр: Сайн уу, Баур. Юу болоо вэ?

Б: Нэг юм тодруулах гэсэн юм. Дакэ, би танай багт байдаг байх аа? Намайг төсөлд чинь тусалбал албан ёсоор ажилд авна гэсэн.

Данияр: Юу?

Б: Багтаа хэзээ авах юм? Албан ёсоор.

Данияр: Баур, одооохондоо чамтай ярих ч зав алга. Битгий уур хүргээд бай.

Б: Дакэ.

*****************************

К: Данияр. Одоо амралт авахад хамгийн тохиромжгүй цаг гэдгийг чи ойлгож байна уу? Тэр тусмаа хоёр долоо хоног. Тэр тусмааяг одоо, мөнгө оорж ирэх гэж байхад.

Данияр: Бүгдийг нь ойлгож байна, Кайрат Темирович. Гэхдээ ар гэрийн шалтгаанаар  өөр арга алга. Ээж хүндээр өвдсөн. Өдөр ирэх тусам муудаад байна. Мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа.

К: Тийм бол... Тийм бол... тэгэлгүй яах вэ. Хоёр долоо хоног гэсэн байх аа?

Данияр: Аанхан.

К: Нэг юмыг сайн ойлго. Мөнгө орж ирэнгүүт би чамайг дуудна шүү.

Данияр: За ойлголоо. Би холбоотой байна аа. Баярлалаа.

Али: Сайн уу, Даник.

Данияр: Ингэж цочих гэж. Сайн уу. Чи сайн биз дээ?

Али: Сайн. Чамайг харах сайхан байна.

Данияр: Надад ч бас. Яасан? Хэзээ гараа вэ?

Али: Хоёр сарын өмнө. Би гарангуутаа чамтай холбоо барих гэж оролдсон. Дугаараа өөрчилчихсөн мю уу?

Данияр: Тийм ээ, тэгсэн. Сольчихсон.

Али: Ажил дээр чинь таарсан нь ашгүй.

Данияр: Тийм ээ, хэлээд юу гэх вэ.

Али: Би ч гэсэн ажлаа сольчихсон. Нэг компанид дадлага хийж байгаа.

Данияр: Сайн байна.

Али: Даник, сонсооч. Цагдаа нартай орооцолдсоноос хойш олон юм өөрчлөгдсөн.

Данияр: Тийм ээ, хэлээд юу гэх вэ. Бүх юм өөрчлөгдсөн.

Али: Би ээжийгээ алдсан.

Данияр: Юу гэнэ ээ?

Али: Тийм ээ.

Данияр: Харамсалтай байна. Би үнэхээр мэдсэнгүй.

Али: Зүгээр ээ.

Данияр: Чи хэр байна? Бүх юм хэвийн үү?

Али: Зүгээр ээ. Хэвийн.

Данияр: Юу... Алибек, уучлаарай. Би яараад байна. Хурдан явах хэрэгтэй байна. Дараа тэгж байгаад уулзъя, за юу?

Али:  Би зүгээр л, мөнгө өгөхөөр ирсэн юм.

Данияр: Юу гэж байгаа юм?

Али: Цагдаа нарын асуудлаар... анд аа, зуухан байгаа, битгий гомдоорой. Би бага багаар бүгдийг нь өгнө өө. Амалъя.

Данияр: Тийм үү? Зүгээр дээ.  Зүгээр.  Болно. За за, би явлаа.

Али: Анд аа. Дугаараа өгөхгүй юм уу?      Тэгж байгаад уулзаад, сууж ярилцъя л даа.

Данияр: Тэгье ээ. Тэгье. Энэ байна. Мөнгөтэй болохоороо залгаарай, за юу? Энэ байна.

Али: Ойлголоо.

************************

Дүү: Кайрат Темирович, сайн байна уу.

К: Сайн байна уу.

Дүү: Намайг Дархан гэдэг, Даниярын дүү. Тантай хуриман дээр нь уулзаж байсан.

К: Тийм ээ, тийм. Дархан. Таатай байна.

Дүү: Надад ч бас.

К: Ямар хэргээр ирээ вэ?

Дүү: Данияртай уулзахаар ирлээ. Байгаа юу?

К: Үгүй ээ. Амралтаа авсан. Надаас чөлөө гуйсан. Ээжийн чинь талаар сонссон. Хурдан эдгэрэхийг хүсье. Данияр мэс засал хийлгэхээр бэлдэж байгаа гэж байсан. Амжилттай болох болтугай.

Дүү: Мэс засал аа? Данияр тэгж байна уу?

К: Тийм ээ. Тэгээд би чөлөө өгчихсөн.

Дүү: Би мэдээгүй юм шиг байна.

К: Тийм бололтой. Ийш тийшээ яваа юу?

Дүү: би амралтаар явсан юм. Тэгээд л тэр байх.

К: За за. Ээжийгээ сайн асраарай.

Дүү: За. Баярлалаа. Кайрат Темирович. Баяртай.

К: Даниярт мэнд хүргээрэй.

Дүү: Тэгнэ ээ.

К: За.

*****************************

Дүү: Данияр.

Данияр: Сайн уу.

Дүү: Хаашаа явж байгаа юм? Би хүргээд өгье.

Данияр: Зүгээр ээ. Хүргэх хэрэггүй.

Дүү: Яасан бэ, суугаач. Хаашаа явах юм?

Данияр: Толи Шариповын уулзварт дөхүүлээд өгчих. Ажил амжуулж явна.

Дүү: Кайрат Темировичтой уулзсан. Амралтаа авсан гэж байна лээ.

Данияр: Тийм ээ, төслөө эхлүүлсэн. Гэхдээ бүрэн ажиллаж эхлээгүй байгаа. Тэгээд жаахан амрах санаатай.

Дүү: Аан. Даргадаа яах гэж ээжийг хагалгаанд орох гэж байгаа гэж хэлсэн юм?

Данияр: Тийм л биз дээ? Эмнэлэг дээр тэгж ярилцсан шд.

Дүү: Тийм юм байгаагүй шд. Санахгүй байна.

Данияр: Тийм үү? Би андуурсан юм байлгүй. Би аавтай холбоо барихгүй байгаа. Чи мэдэж байгаа шд.

Дүү: Маргааш сүйн ёслол болно. мэдэж байгаа биш дээ.

Данияр: Тийм ээ, санаж байна.

Дүү: Ээмэг аваа юу. Чамд байгаа биз дээ?

Данияр: Тийм ээ, гэрт байгаа байлгүй. Гульназт.

Дүү: Даник, наадахыг чинь л хэлээд байна. Гульназ ээмэгээ олохгүй байна. Чи мэдэж байгаа юм биш үү.

Данияр: Юугаа яриад байгаа юм, галзуураа юу? Тэр ээмгийг чинь би мэдэхгүй. Гэрт нэг газар хэвтэж байгаа байлгүй. Яагаад намайг байцаагаад байгаа юм?

Дүү: Даник. Дахиад мөнгөний асуудалд орсон бол  шуудхэн хэлчих.

Данияр: Ямар ч асуудал байхгүй. Асуудал байхгүй. Мөнгө мөнгө л гээд байх юм. Хараал ид. Өөрийнхөө мөнгийг хэлж байна уу?

Дүү: Тэрийг яриагүй байна.

Данияр: Чи мөнгөө л нэхэж байгаа биз. Тэр мөнгийг чинь өгчихнө, гайгүй. Сэтгэл гаргаж, хүргэж өгсөнд баярлалаа. Тонил цаашаа.

Дүү: Хаачих гээ вэ?

Данияр: Тонил цаашаа.

Дүү: Хөгийн новш.

************************

Ола: Товчхондоо ийм байна. Цуглуулсан мөнгөөрөө ерөнхийдөө 3,7 хувийн өгөөжтэй тоглолтуудыг сонгох хэрэгтэй. Тэгвэл хожил чинь найман сая хоёр зуу болно. Болж байгаа биз дээ?

Данияр: Тэгээд ямар тоглолт санал болгох вэ?

Ола: Ялах магадлалтай багуудын тоглолтыг харах юм бол... ПСЖ, Бавари гээд аль тохирохыг нь сонгож болох юм.

Данияр: Үгүй ээ. Ийм багуудын өгөх ашиг нь бага байдаг. Дахиад жаахан харъя. Хоккей харъя. ПБ, Пицбург хоёр байгаа. ПБ-ийн хувь тоглогч нь 5,5-аас дээш байгаа. 5% дахин өгнө гэсэн үг.

Ола: Даник. Баттай биш шд.

Данияр: Зүгээр ээ. Бавари ч гэсэн...

Дүү: Даник. Энд юу хийж байгаа юм? Мөнгөө ингэж алддаг юм уу, тийм үү? Бос, явъя. Бос гэж байна. Явъя. Гарч ярилцъя.

Данияр: Холхон бай.

Дүү: Даник. Явъя аа. Гарч байгаад тайван ярилцъя. Чамд асуудал байна. Алив, гаръя л даа.

Данияр: Чи л асуудал тариад байна. Ойлгож байна уу? Зайлж үз.

Дүү: Тайвшир л даа. Гараад ярилцъя.

Данияр: Чамд ямар ч хамаагүй гэж байна.

Ола: Тайвшир.

Данияр: Тэнэг мал.

Ола: Бүх юм хэвийн.

Дүү: Даник, тайвшир л даа.

Данияр: Новш минь, битгий хүний хэрэгт орооцолдоод бай.

Дүү: Гэртээ харья л даа.

Данияр: Тонил цаашаа.

Ола: Даник, тайвширч үз.

Данияр: Муу новш. Бүр дургүй хүрчихлээ.

Ола: Даник тайвшир. Бүх юм хэвийн.

Дүү: Хаачих гээд байгаа юм? Гэртээ харья гэж байна.

Данияр: Тонил гэж байна.

Дүү: Чи бас хэн юм?

Ола: Чөтгөр ав.

Дүү:  Гаръя гэж байна.

Данияр: Чи юугаа хийгээд байгаа юм? Олжик? Аан? Үхсэнээ хийгээд байгаа юм? Хамгаалагч.

Дүү: Наадахаа боль. Даник, би байна. Дүү чинь.

Данияр: Савраа тат гэж байна.

Эр: Юу болоод байгаа юм? Гудамжинд гарч зодолд.

Данияр: Дүү гэнэ шүү.

Дүү: Та нар тэрнийг мэдэх юм уу? Юугаа хийгээд байгаа юм? Явъя гэж байна. Даник.

Эр: Энийг таньдаг юм уу?   

Данияр: Анх удаа харж байна.

Данияр: Хөөе, Даник. Муу новш. Даник, муу новш. Би Дархан байна.

Эр: Гарч үз.

Дүү: Даник. Сонсооч... Новш оо. Гараа тат.

Данияр: Чи зүгээр үү?

Дүү: Адгийн амьтан.

*******************

Ола: Ёоёо л доо.

Данияр: Зүгээр л байна шдээ.

Ола: Юу зүгээр гэж. Юун UFC-ийн тамирчин бэ?

Данияр: Орхиоч дээ. Юундаа гоншигоноод байгаа юм? Туслаач дээ.

Ола: Гоншигонох оо? Хамар хугалах шахлаа шд.

Данияр: Чиний хамар ямар хамаатай юм. Туслаадах гэж байна.

Ола: новш чинь, сайн яваа дээр нь тавь гэж хэлээ биз дээ.

Данияр: Мэдэж л байна шд. Ямар ч ашиг авчрахгүй байхад би ер нь яагаад чамд мөнгө өгөх ёстой юм?

Ола: Зайл цаашаа. Тийм ухаантай юм бол өөрөө тавь.

Данияр: Хөөе. Өөрөө тонил, новш минь. Муу гичий. Чамгүй болно за юу, муу хөгийн новш.

Ола: Тэг ээ, тэг.

Данияр: Хөгийн новш. Нэг мөсөн ПБ-дээр тавих байсан юм.

*****************

Дүү: Хөөе, түр хүлээгээч.

Ола: Тонил цаашаа.

Дүү: Хүлээ бай гэж байна. Ярилцах хэрэгтэй байна. Новш гэж. Чамайг даа. Харж л байгаарай, би чамайг олно оо...

Аав: Ачигч хаана байна? Хааччихсан юм бэ? Энийг ав. Минутын дараа ирсэн байх ёстой шүү.  Байна уу? Хэн гэнэ ээ?

***********************

Босс: Тэгээд, ярь л даа.

Данияр: Өрөө авчирлаа.

Босс: Энэ чинь юу юм?

Данияр: Бооцоо. Хоккейнх. ПБ, Питцбург хоёр байгаа. Хариу нь цаг хагасын дараа гарна. Хожвол 11сая болно. Би өөр газраар дамжуулж тавьсан.

Босс: Намайг гайхшруулж байна шүү, Данияр. Мөнгөний оронд бооцоо авчирч байгаа юм уу? Өөрийгөө ухаантай гэж бодоо юу? Мөнгө өгөх ёстой бол чи надад мөнгө л авчрах ёстой. Тэгээд хагас цагийн дараа хугацаа чинь дуусна. Чамд цаг байхгүй.

Данияр: Энэний хожил 11сая. Үлдсэнийг нь хүүнд авч болно.

Босс: Хожино гэдэгтээ итгэлтэй байна уу?

Данияр: Тийм ээ. Итгэлтэй байна.

Босс: Данияр... чи насанд хүрсэн хүн. Алдаа гаргасан бол төлөөсийг нь төлөх ёстой гэдгийг мэднэ. Бурхан яагаад галаар шийтгэдгийг чи мэдэх үү? Гал ариутгадаг юм. Тэгээд... чамайг андуураагүй гэж найдъя. Гаргаад өг.  Ямар нэг юм болбол  чи яахаа мэдэж байгаа.

**********************

Эр: Ингээд дараагийн тоглолт эхэлж байна. ПБ бас Питцбург. Фенүүд ПБ-г  маш том зөрүүтэйгээр хожино гэсэн найдвар тавьж байгаа. Гэхдээ миний зүгээс хэлэхэд спортыг хэн ч урьдчилан мэдэх боломжгүй. Юу ч болж мэднэ.

Дүү: Гульназ. Би өнөөдөр Даникийг дагасан...

Аав: Юундаа ээрсэн юм? Хурдан хэлээч.

Дүү: Бооцооны газар байна лээ. Товчоор хэлэхэд мөрийтэй тоглодог. Нэлээн удсан байх.

Эр: Тоглолтын сүүлчийн үе үргэлжилсээр байна. Пабаев тоглолтын анхаарлын төвд ороод байна. Хаалга руу цохилоо... Гоол... Питцбург зургаа дахь гоолоо хийлээ. Браво. Шүтэн бишрэгчид өрсөлдөгчөө хол илүү хаясанд баясан шуугилдаж байна... Түр хүлээгээрэй. Юу болоод  байна уу? Ерөнхий шүүгч  бичлэгийг шалгаж байна. Энэ зургаа дахь шайбыг тооцохгүй байж мэдэх юм. Тийм ээ, тэгж таарлаа....

Босс: Чи ч азгүй юм даа, Данияр. Азгүй.

Эр: Ингээд дууслаа, сүүлчийн гоолыг ПБ оруулсан гэж тооцсон байна. Цаг маш бага үлдсэн байна. Ид шид тохиож болох ч, Питцбург одоо гоол оруулж амжихгүй л болов уу. Цаг маш бага үлдсэн байна. Ялалт ПБ-ийн талд байгаа нь тодорхой боллоо.

Эр: Харж байгаад...

Эр: хөөе. Нөгөөх чинь зугтах нь.

Эр: Новш чинь...

Босс: Батыр, хөдөл.

Эр: Хараал ид. Хааччихав аа?

Эр: Хаашаа зугтчив?

Гул: Байна уу? Юу?

8-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home