IGROK_06

Игрок -6

 

Үргэлжлэх хугацаа: 27мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Данияр: эр,

Гул: эм, Гульнязка

Али: эр, Алибек, Даниярын багын найз

Аав: Даниярын аав

Дүү: эр, Даниярын дүү

Ола: эр, мөрийчин

 

Нэмэгдсэн дүр

К: эр, Даниярын дарга Кайрат Темирович

Мөр: эр, мөрдөгч

Хүүл: эр, мөнгө хүүлэгч

 

Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.

Аав: Асуудлаа шийдчихсэн үү? Гараа чинь яасан юм?

Данияр: Явж байгаад уначихсан.

Аав: Эцэгтээ худлаа ярихаа боль. Гар чинь яасан юм?

Данияр: Өрнөөс болоод хугалчихсан.

Аав: Тийм байж. ямар өр?

Данияр: Та нарын мөнгийг буцааж өгөх гэсэн юм. Цэцгийн дэлгүүр ч асуудалтай байсан.

Аав: Нүд рүү хар. Нүд рүү хар. Юугаа яриад байгаа юм? Ямар өр гэж асуугаад байна.

Данияр: Өчигдөр эмнэлгийн гадаа... хүүлэгч нар байсан юм. Би зээл авчихсан, их мөнгө. Алибекийг гаргах гээд... мөнгийг нь төлж чадаагүй.

Аав: Тэр Алибекаас чинь залхаж байна. Чи хэзээ үгэнд орох юм бэ?

Гул: Аав аа. Аав аа, гуйж байна. Гуйж байна.

Аав: Энэ хүнд талархаж яв.

Дүү: Хэдийг өгөх юм?

Данияр: машинаа барьцаанд тавьчихсан. Уг нь гурван саяыг өгөх ёстой.

Дүү: Тэгээд яах гэж байна?

Данияр: өөрөө учраа олчихно.

Аав: Учраа олно гэнэ шүү.

Дүү: Би өөрөөсөө өгье. Хуримын мөнгө.

Аав: Чиний мөнгө, чи шийд. Ичих нүүр алга уу?

Дүү: Болно оо, хэрэггүй.

Аав: Дуугүй бай. Чиний асуудлыг шийдэж байна. Би харилаа. Маргааш эндээс гараад, хамгийн түрүүнд мөнгө хүүлэгч дээр оч. Явъя.

Аав: Хуримандаа санаа зовох хэрэггүй. Ном журмаар нь хийнэ.

**************************

Гул: Ингэн ингэн Алибект туслах хэрэг байсан юм уу? Чи гэр бүлтэй гэдэгээ ойлгож байна уу. Чи надад амьдаараа хэрэгтэй. Ойлгоорой. Асуудал байгаа бол бид хамтдаа шийдэх ёстой. Эцэс төгсгөлгүй өр тавих биш. Цэцгийн дэлгүүр ч гэсэн хамгийн чухал юм биш. Хэцүү байвал... би ойлгоно. Уучлаарай.

Данияр: Гульназ, намайг уучлаарай. Уучлаарай.

Гарчиг: Мөрийтэй тоглоомчин

Эр: Ийшээ.

Аав: Машины мөнгө. Гурван сая.  

Хүүл: Ингэвэл ч өөр шүү. Та аав нь юм шиг байна.

Аав: Тоол...

Хүүл: Үгүй ээ. Тан шиг хүнд бол итгэж байна. Ухааруулсан нь зөв шүү. Тэгэхгүй бол миний мөнгөөр дураараа тоглосон. Гар нь ч сарвалзаад.

Аав: Болсон уу?

Хүүл: Алим модноосоо хол унадаггүй...

Дүү: Дэмий юм ярихаа боль.

Данияр: Мөнгийг чинь өгчихлөө. Машин өгөөдөх.

Хүүл: Амалсан бол амалсан. Кука. Машиныг нь аваад ир. Хамтарч ажиллах таатай байлаа... Малнууд. Талыг нь залууст тарааж өг.

Эр: энүүгээр чигээрээ, дараа нь баруун.

Аав: Чамайг хүнтэй суугаад ухаан суух байх гэж бодсон юм. Ямар ч нэмэр алга, өөрчлөгдсөнгүй. Чамайг эр хүн болгож хүмүүжүүлсэн гэж бодож байлаа. Чамайг хөдөө эмээ дээр чинь орхидог байж. Түлхүүрээ. Түлхүүр гэж байна. Чамд машин хэрэггүй. Дахиад алдаа гаргавал, намайг аав гэж дуудах хэрэггүй.

Данияр: Дархан... баярлалаа. Мөнгийг чинь буцааж өгнө өө. Амалж байна. Заавал өгнө.

Аав: Явъя.

*********************

Ээж:  Миний хүү.

Данияр: Аан?

Ээж:  Чи юу л болоод байна даа?

Данияр: Надад санаа зовох хэрэггүй. Ээж ээ. Би чинь насанд хүрсэн хүн. Би авъя. Ээж ээ.

Ээж:  Хэрэггүй. Гар чинь өвдөнө.

Данияр: Зүгээр ээ, бараг зүгээр болчихсоон.

Аав: санаа тавьсан та нартаа баярлалаа. Их баярласан шүү. Баярлалаа.

Дүү: Ээж ээ, зүгээр үү? Өмсчих.

Аав: Явцагаая.

Ээж: Хамт харина биз дээ?

Аав: Наадах чинь чадахгүй ээ. Ажилтай. Дараа ирэх байх.

Данияр: Тийм ээ, ээж ээ. Би ажил дээрээ очих ёстой. Тэгж байгаад дараа очъё.

Ээж: Даниярыг тэгэх хэрэг байсан юм уу?

Аав: Дахиад бөөн өр тавьчихсан. Дахиад л би... би тэрний асуудлыг шийдэж байна. Сонсооч, би юу буруу хийсэн юм? Би хэтэрхий их эрхлүүлээд байгаа юм уу? Эсвэл хэтэрхий хатуурхаад байна уу? Манай аав намайг нүддэг байсан юм. Тэгж байж өдий хүрсэн. Хүн болсон. 30 настай. 30 настай. Эхнэр, гэр бүл байна. Гэтэл тэр... хүүхэд шиг л аашлах юм. Би буруу хүмүүжүүлээд байгаа юм уу?

Ээж: Чи мартаа юу? Бид нарт хүнд хэцүү үе байсан шд. Даниерыг ингэж цааш нь түлхэж болохгүй. Алдаа гаргаа л биз. Тэрнээс болоод бид нар ингэж түлхэж болохгүй. Болат, уучлах гээд үз л дээ.

Аав: Харж байж болъё.

***************************

Дүү:  Сайн уу.

Данияр: Сайн уу. Суу л даа.

Дүү: Юу болоо вэ?

Данияр: Надтай суухаас ичээд байгаа юм уу? Суу л даа.  Санаж байна уу, бага байхад... тэнд буудлагын газар байсан. Эзэн нь ямар хүн байсныг санаж байна уу?  Хажуугаар нь өнгөрөх болгонд чи уйлдаг байж билээ. Таван мөнгөөр бууддаг байсан.

Дүү: санаж байна. Хүүхэд нас аль хэдийн өнгөрсөн, Даник.

Данияр: Би ямар хэрэг тарьснаа сайн мэдэж байна. Чи намайг уучлахгүй юм уу?

Дүү: Даник. Чи миний ах. Битгий гомдоорой... чи үнэхээр эргүү мал шиг байх юм. Аавд байнга уурлана. Тэрний зөв гэдгийг мэдсээр байж.

Данияр: новш гэж, юугаа яриад байгаа юм? Аан? Бид хоёрт яаж ялгаатай ханддагийг нь ойлгохгүй байгаа юм уу? Одоо ч гэсэн.

Дүү: Надад ч гэсэн чам шиг шүүмжлэлтэй ханддаг. Гол нь чиний хандлага.

Данияр: Тийм байж. Чи намайг огтхон ч ойлгодоггүй юм байна.

Дүү: Даник. Яаж ч байсан бид нар чиний гэр бүл. Бид нар чамайг орхихгүй. Санаж яваарай.

**********************

Данияр: Байна уу, Олжик.

Ола: Анд аа, чи сайн уу? Алга болчих юм, үзэгдэж харагдахгүй.

Данияр: Сайн уу, анд аа. Ажлаа хийгээд л, ажил ихтэй.

Ола: Ойлгомжтой. Өнөө орой конторт хүрээд ир. NBA-ийн тоглолтууд ид үргэлжилж байна. Овоо юм олохоор байна.

Данияр: Үгүй дээ, анд аа. Би алгасъя.

Ола: Яасан бэ? Юу болоо вэ? Ийм хүн биш дээ.

Данияр: Товчоор хэлэхэд, Олжик... би больсон. Хүсэл ч, мөнгө ч алга.

Ола: За за. Тийм байдаг байж. За за, ойлголоо. За тэгвэл, биеэ бодоорой.

Данияр: За, тэгнэ ээ.

Ола: бодлоо өөрчилбөл, залгаарай.

Данияр: Тэгнэ ээ.

************************

Данияр: Айдис.

А: Юу юм?

Данияр: Уншаа унш.

А: Энэ... дотуур байрны баримт байна.

Данияр: Дотуур байрны саналыг дэмжсэн. Бүгд албан ёсных.

А: машаллах, найз аа. Ёстой сайхан. Машаллах. Нээрэн... би ч бас сайхан мэдээтэй. Манай сан бас хандив цуглуулж эхэлсэн. Олон хүн манай санд туслахыг хүсэж байгаа. 15саяыг цуглуулчихаад байгаа.

Данияр: Гайхалтай. Сайхан хэрэг байна. Хамтдаа хичээвэл болохгүй юм гэж байхгүй.

А: Мэдээж. Аллахын ивээлээр. Гэр бүлүүдээ байранд оруулна.

Б: Дакэ. Таныг дарга хүлээж байгаа.

Данияр: За, ойлголоо.

А: За, амжилт. Уучлаарай. Чамд баярлалаа.

Данияр: Кайрат Темирович, орж болох уу?

К: Ор оо ор, Данияр. Нягтлан дээр оч. Төслийн эхний санхүүжилт орж ирсэн. Байшин худалдаж авахад урьдчилгаа хэд хэрэгтэй гэлээ?

Данияр: 10%.

К: Нүүр чинь яагаа вэ? Гар чинь яасан юм? Суугаач. Юу болоо вэ?

Данияр: Бүх юм хэвийн. Бацаанууд над руу дайраад.

К: Баурыг явуулах уу?

Данияр: Үгүй дээ, яалаа гэж. Би өөрөө явна. Эзэд нь жаахан төвөгтэй хүмүүс. Надаас өөр хүн тохиролцож чадахгүй.

К: Тэгэхээр ийм байна. 10%-аа нягтлангаас авчихаад, эзэн дээр нь очиж хэлэлцээр хий. Битгий мартаарай, Данияр. Энэ барилга манайх болох ёстой.

Данияр: Тийм ээ, мэдээж. Ойлгож байгаа...

Эр: Новш минь, хөдлөөч дээ.

Данияр: Хүлээгээрэй. Юун, бас юун хорин сая вэ? Тохиролцсон шүү дээ.

Эр: Данияр, сонс. Тэр хэсгийг харж байна уу? Чи тэрийг тооцоолоогүй.

Данияр: Тийм ээ, гэхдээ газрын талаар тохиролцсон биз дээ. Энэ байна.

Эр: Дахиад хэлье, Данияр. Наад тоо чинь баттай биш. Дахиад таван га газрыг оруулаагүй байгаа.

Данияр: Тийм ээ. Гэхдээ үнэ газрын хэсгээс хамаарч өөрчлөгдөхгүй.

Эр: Яагаад өөрчлөгддөггүй юм? Дахиад хэлчихье. Миний газар чиний бичсэнээс илүү том байна.

Данияр: Тийм ээ, том. Гэхдээ бид нар нэмж төлөхгүй.

Эр: Тэгвэл зарахгүй.

Данияр: Тэгвэл та хэнд ч зарж чадахгүй.

Эр: Яахаараа?

Данияр: Яагаад гэвэл... тэр замыг харж байна уу? Тэндээс энэ хүртэл,  энэнээс цааш зам тавигдана. Та бид хоёрын зогсож байгаа энэ газар улаан шугамд багтаж байгаа. Та эзэн нь байж энийг хэлэхгүй байгаа чинь хачин байна.

Эр: Юун улаан шугам бэ? Юугаа яриад...

Данияр: Товчхондоо... сонсож бай. Нэг бол арван саяыг хас.  Эсвэл манайх авахгүй. Ойлгосон уу?

***********************

К: Чи дахиад арван саяыг хасчихаа юу?

Данияр: Тэгсэн.

К: Сайн ажиллаж. Данияр, чи бид хоёрт үл ойлголцол байсныг мэдэж байна. Чи мэднэ дээ, ажлаас болоод.

Данияр: Тийм ээ, мэдээж.

К: Чамд шагналт цалин олгох талаар би бодож үзнэ ээ.

Данияр: Баярлалаа. Би ч явъя даа.

К: Тэг ээ, мэдээж.

***********************

Эр: Муугүй шүү, Даник. Муугүй байна. Даник, харж байгаарай.

Данияр: Яах вэ, болж л байна.

Эр: Одоохон. Одоохон. Чөтгөр ав... хүнд байна.

Эм: Гульназ. Чи сайхан нөхөртэй юм аа. Бизнесийг чинь дэмжээд л.

Гул: Баярлалаа.

Эм: Мөнгөө буцааж өгөх гэж яарах хэрэггүй. Боломжтой болохоороо өгөөрэй. За юу?

Гул: Ямар мөнгө?

Эм: Дэлгүүрийн. Даник надаас гуйсан юм.

Гул: Тийм үү?

Эр: Болчихлоо...

Данияр: Сайн уу, бацаанууд аа.

Эр: Сайн уу.

Эр: Сайн уу.

Данияр: Мөнгөөр тоглож байна уу?

Эр: Аанхан.

Эр: Тийм ээ.

Эр: Нэг удаад арав.

Данияр: Тоглох уу?

***********************

Гул: Данияр. Чамайг Назымаас мөнгө авсан гэж байна лээ. Цэцгийн дэлгүүрт зориулж. Яах гэж?

Данияр: Яах гэж гэнэ шүү. Мөнгөний асуудалтай байсныг чи мэдэж байгаа шд.

Гул: Яагаад надад хэлээгүй юм?

Данияр: Хэлээгүй гэнэ ээ? Би ойлгохгүй байна, чи юу хүсээд байгаа юм? Май, мөнгийг нь өг. Байгаа нь энэ. Үлдсэнийг нь дараа өгчихнө. Яагаад сүржигнээд байгаа юм?

к/мессеж: Данияр, ажлаа сайн хийсэнд баярлалаа. Энэ бонус цалин.

6-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home