IGROK_03

Игрок -3

 

Үргэлжлэх хугацаа: 28мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Данияр: эр,

Гул: эм, Гульнязка

Али: эр, Алибек, Даниярын багын найз

Аав: Даниярын аав

Дүү: эр, Даниярын дүү

Ээж: Даниярын ээж

Ола: эр, мөрийчин

 

 

Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.

Данияр: Гульназка. Юу вэ? Юу болоо вэ? Цэцэгнүүдээ яагаад гаргачихаа вэ? Аан?

Гул: Данияр, чи хаана байсан юм? Яагаад утсаа авахгүй байгаа юм?

Данияр: Завгүй байсан юм аа. Давидыч хаана байна?

Гул: Явчихсан.

Данияр: Явсан гэдэг чинь. Хаашаа явсан юм?

Гул: Чи дэлгүүрийн мөнгө төлөөгүй байна лээ. Ирээд бөөн юм болсон. Намайг хөөх гэж оролдсон. Над руу хашгичсан. Чи өглөө мөнгийг нь өгнө гээд яваа биз дээ. Юу болсон юм?

Данияр: Жан, хүлээж бай. Ийш нь тавьчих. Тайвшир. Одоо бүгдийг нь тайлбарлаадахъя. Жан... товчоор хэлэхэд би Алибекийн асуудлыг шийдэж байгаа.

Гул: Юу? Чи солиорчихоо юу? Тэрнээс болж чи цагдаа нартай орооцолдсон шд. Ийм байдалд орчихоод... солиороо юу?

Данияр: Тийм ээ, мэдэж байна. Гульназка, хүлээж бай л даа. Гульназ. Хүлээ л дээ. Би ингээд орхичихож чадахгүй, ойлгож байна уу? Шоронд орох юм бол амьдрал нь сүйрнэ. Миний сайн найз. Аврах хэрэгтэй. намайг ойлго л доо.

Гул: За яах вэ.

Данияр: Болсон. Бүх юм хэвийн. Мартсанаас энэ... Давидыч та хоёр юу гэж тохирсон бэ?

Гул: Жан...

Данияр: Яасан бэ? Хэл л дээ.

Гул: Аав руу залгахаас өөр арга байгаагүй.

Данияр: Яах гэж? Чи солиорчихсон юм уу? Яах гэж? Би чамаас гуйсан шд. Юу ч гуйх хэрэггүй, утсаар ч ярих хэрэггүй гэж.

Гул: Би өөр яах юм?

Данияр: Байна уу, Давидыч?

Д: За. Данияр, юу болоо вэ?  

Данияр: Товчоор хэлэхэд аавын мөнгийг буцаагаад өгчих. Би яг одоо очоод танд өөрөө мөнгөө өгье.

Д: Данияр, сонс. Надаар тоглоод байгаа юм уу? Өдөржин цирк тоглолоо. Одоо хангалттай.

Данияр: Байна уу? Байна уу? Дүлийрчихээ юу? Дараа ярилцъя.

Гарчиг: Мөрийтэй тоглоомчин

Эр: Саатуулагдсан хүн энд байгаа. Удах хэрэггүй шүү.

Али: Даник?

Данияр: Би асуудлыг чинь шийдчихсэн.

Али: Юу гэсэн үг вэ? Хэдийг өгсөн юм?

Данияр: Тэр чухал биш. Дараа нь учраа олъё. 30 долоо хоног хоригдоно. Танхайрсан гэж үзэх болно.

Али: новш гэж, анд аа. Яаж талархахаа ч мэдэхгүй байна. Баярлалаа. Ийм юм болсонд битгий гомдоорой. Би яаснаа ч мэдэхгүй байна.

Данияр: За яах вэ. Намайг өрөө төлсөн гээд бодчих.

Али: Би мартахгүй ээ. Ачийг чинь.

Ээж: Хүү минь.

Данияр: Аан?

Ээж: Чи эрийн цээнд хүрсэн. Тэгсэн ч би санаа зовоод байх юм. Дархан гэрлэх гэж байна.

Данияр: Зүгээр дээ, ээж ээ.

Ээж: Одоо ухаан суух цаг болсон.

Данияр: Ойлгож байгаа, ээж ээ. Хичээнэ ээ.

Ээж: Аав чинь хатуу, чанд хүн. Энэ талаар санаа зовох хэрэггүй. Чи л ухаантай байвал болох нь тэр. Миний хүү. Ааваасаа уучлалт гуй.

Дүү: Би асуудлыг нь шийдчихсэн.

Аав: Сайн байна.

Дүү: Одоо бүгд хэвийн. Хэвийн болсон.

Ээж: Охин минь. Энийг чамд авсан юм. Чамд зохих байх.

Гул: Баярлалаа, ээж ээ.

Дүү: Юу?

Аав: Охин минь, цай аягалаад өгөөч.  

Гул: Тэгье ээ, аав аа.

Аав: бусад зочдод... арай энгийн юм сонго. Өөрөө мэдээд сонго.

Дүү: Ингэж мөнгө үрэх хэрэг байгаа юм уу?

Аав: Би өөрөө мэдэж байна. Оролцоод хэрэггүй.

Данияр: Аав. Цэцгийн дэлгүүрийн мөнгө.

Гул: Дамжуулчих.

Данияр: бас уучлалт гуйх гэсэн юм. Намайг уучлаарай. Мөнгөтэй болонгуутаа үлдсэнийг нь өгнө өө.

Дүү: Өөртөө үлдээ. Дахиад Давидычтай асуудал гарвал, эсвэл дахиад согтуу жолооны ард суух ч юм билүү. Асуудал мөнгөнд биш, чамд байгаа юм. Чи хэтэрхий биеээ тоож байна. Олон тэнэг хэрэг хийж байна. Би ингэхэд хэдтэй юм? Дэлгүүр ажиллуулж чадахгүй юм бол яах гэж ийм юмтай орооцолддог юм? Асуудал тарих биш, шийддэг байх хэрэгтэй шд. 30 настай, том эр.

Ээж: Балат. Одоо болно. Данияр ойлгож байгаа...

Аав: Үйлдлээрээ харуул л даа, хоосон үгээр яах юм. Уучлаарай гээд яах юм? Тархиа ажиллуул.

******************************

Данияр: үйлдлээрээ. Үйлдлээрээ. Биеэ тоосон. Цэцгийн дэлгүүрийн асуудлыг би өөрөө шийдчих байсан.

Гул: Данияр, ингэж хурдлах хэрэггүй. Хурдаа хас л даа.

Данияр: Аав руу залгах хэрэггүй байсан юм. Иймэрхүү юманд яадгийг нь мэдэж байгаа биз дээ.

Гул: Данияр, тайвшир л даа. Би яах байсан юм?

Данияр: Юу ч хамаагүй, Гульназ. Юу ч хамаагүй. Аав руу л биш.

Гул: Данияр, би айгаад байна. Машинаа зогсоо. Машинаа зогсоо.

Данияр: Чи бүгдийг балласан. Чи бүгдийг балласан.

Гул: Тэгээд би бүх зүйлд буруутай юу?

Данияр: Тийм ээ, новш гэж.

Гул: Надтай ингэж ярих хэрэггүй.

Данияр: тэгээд яаж ярих юм? Хэл л дээ. Чамтай яаж ярих вэ? Аан? Намайг хамгаалахын оронд чи араар хов зөөж байгаа биз дээ.

Гул: Данияр, чи утсаа аваагүй. Давид ирээд, дэлгүүр хаана гэж сүрдүүлсэн. Цэцэгнүүдийг гудамжинд гаргаад тавьчихсан. Чи хараа биз дээ?

Данияр: Чиний дэлгүүр энд тулчихаад байна. Ойлгож байна уу? Энд... янхан минь, юундаа сигналдаад байгаа юм? Тэгээд яваач.  Бүх цалин, бүх урамгшуулал, бүх юмаа энэ дэлгүүрт зарцуулж байна. Зээлээ төлөхийн оронд. Аялалаар явахын оронд. Би хамаг юмаа энэ тэнэг цэцгийн дэлгүүрт зориулж байна. Чөтгөр ав.

Гул: Энэ миний мөрөөдөл.

Данияр: Чиний мөрөөдөл, ойлгож байна уу? Чинийх, минийх биш. Тэгээд яваач дээ, новш минь... яах гээд байгаа гөлөг вэ? Юундаа сигналдаад байгаа юм? Тэгээд яваач. Тэнэг мал... Чи яах... Хаачих гээ вэ?

Гул: Чамаас айж байна.

Данияр: Биеэ тоосон гэнэ шүү. Үйлдлээрээ харуул... харуулаад өгье л дөө... ууттай мөнгө авч очоод урд нь шидчихье л дээ. Тэр муу цэцгийн дэлгүүрийг худалдаад авчихъя. Новш гэж. Бүр залхчихлаа. Байна уу, Олжик?

Ола: За?

Данияр: Сайн уу. Даник байна.

Ола: Сайн уу, цэрэг минь.

Данияр: Олжик, өнөөдөр найдвартай тоглолт байна уу? Энэ удаа чамд хувь өгнө шүү.

Ола: тэг л дээ. Хүрээд ир. Би ажил дээрээ байна.

Данияр: За. Одоо очилоо. Сайн уу.

Ола: Сайн уу, залуу. Өгзөг чинь шатаа юу? За за, тоглосон юм. Сууж бай. Нэг юм сонгоё.

Данияр: Тэгээд, шаталсан аргаараа үзэх үү?

Ола: Үгүй ээ. Өнгөрсөн удаа чамд хурдан арга хэрэгтэй байсан. Чи асуудалтай байсан. Өнөөдөр тэр арга явахгүй байх. Флэт- оролдоод үзье.

Данияр: Олжик. Хүний хэлээр тайлбарлаж болохгүй юм уу?

Ола: Харж бай. Данснаас 100ширхэгийг авна. Миний 100. Чиний 100. Харж бай. Хожсон мөнгөний хэмжээнээс хамаарахгүйгээр, дараагийн бооцоонд зөвхөн данснаас мөнгө гаргана. Өсгөхгүйгээр тогтмол 100-г тавина гэсэн үг.

Данияр: Хөөх. Чиний арга үйлчилж байх шиг байна.

Ола: Ингэж эрсдэлээ бууруулна. Юм хожихгүй байсан ч, дансанд дахиад байгаа. Энэ сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангана. Тэгээд ялна гэсэн үг.

Данияр: Тийм ээ, новш гэж. Муу юм юу ч алга. Тэгээд хоёрдугаар тойрогтоо орох уу?

Ола: Даник. Алтан дүрэм байдаг юм. Энэ бизнест удаан байхыг хүсвэл, цагаа олж зогсох хэрэгтэй. Тэгээд ч, хожсондоо сэтгэл ханаж сурах хэрэгтэй.

Данияр: новш гэж. Олжик, чи  ёстой сайхан арга бодож олж.

Ола: Одоо хожлын амт ямар байдгийг мэдрэх болно. өнөөдөр, Алматын амьдрал гэж юу байдгийг харууламз.

Данияр: Баярлалаа. Тэгээд? Хөдлөх үү? Алив. Анд минь. Энэ флэт гэдэг чинь янзын эд байна шүү.

Ола: Энэ дөнгөж эхлэл. Надад итгэ. Хөөе хөөе хөөе. Машинаа үлдээчих. Минийхээр явъя.

Данияр: Чинийх хаана байгаа юм? Чөтгөр ав...

Ола: Яасан, ямар байна?

Данияр: Пөөх, энийг л машин гэх байх.

Ола: Суу, хөдөлцөгөөе.

Данияр: Бооцоо тавиад ийм машинтай болсон юм уу?

Ола: Зөв бооцоо.

Данияр: Яасан хурдтай явж байх юм? Яараад байгаа юм уу?

Ола: Ийм машинтайн хэрэг юу билээ дээ. Хотоор дээд тал нь 60-тай явах юм уу? Үгүй шүү... Зээлээр машин авч, ипотек төлөөд л... новш гэж. Нэг амьтны доор ажиллаад л... өдөр болгон тархийг чинь угааж, өчүүхэн цалин өгөөд л. тэгээд бас албан тушаал дэвшүүлсэн гэж баярлаад л... эхнэр, хүүхдүүд, чи 30 ч хүрээгүй байна. Үгүй шүү. Надад тийм амьдрал хэрэггүй. Би үзсэн... Манай ээж... зүтгэсээр... өдөр шөнөгүй ажиллаж, шөнөжин зүтгэдэг байсан. Намайг хоолтой байлгах гэж...

Эр: Яасан бэ?

Ола: барьсан ч алзахгүй. Чи ийм газар ордоггүй биз дээ. Хожсон мөнгөөрөө яаж кайф авдагийг одоо харуулна аа... Хөөх...

Данияр: Яасан? ... Ойлгосонгүй...

Ола: Хаашаа явсныг нь мэдэх үү? Бид хоёрын хэнтэй унтахаа сонгож байгаа. Ер н бол... хоёулаа чамайг сонирхоод байна. Эмэгтэйчүүд хамгийн түрүүнд харизмтай эрчүүдэд татагддаг. Энерги. Чиний энерги. Тэд ийм юмыг мэдэрдэг юм.      Одоо энэнээс гадна мөнгөтэй болно гээд төсөөлөөд үз...

Эр: Түүгээд ав...

Данияр: Зүгээр үү? Босооч, новш оо. Мөнгөө түүгээд ав. Уучлаарай.

Эр: Хаачих гээ вэ?

Данияр: Тавиач... яах гээд байгаа юм? 

Эр: Зугтъя. Зугтьъя аа, хурдал. Тултал нь гишгээч. Гишгэ гэж байна. Гишгээч. Муу новш...

*****************

Ола: Муу новшнууд.

Данияр: Эд нар яагаад чамтай зууралдаад байгаа юм?

Ола: Би таамаг гаргаж өгсөн. Тэд нар ялагдчихсан. Тэгээд л дарамтлаад байгаа юм.

Данияр: Таамгаас болж дарамталсан гэнэ ээ?

Ола: Даник, мөнгөнөөс болоод ингээд байгаа юм уу? Би буцаагаад өгчихнө дөө.

Данияр: За тэр мөнгө ч яах вэ. Хамаагүй. Буцаагаад олчихно. Чиний хувийг алдчихсан.

Ола:  Анд аа... зөв сэтгэж байна. Мөнгөнд юм үзсэн юм шиг хандах хэрэгтэй байдаг юм. Өнөөдөр чи догь байсан шүү. Новш гэж. Хүүхнүүд мессеж бичиж байна. Үдэшлэгээ үргэлжлүүлье гэнэ ээ. Хөдлөх үү?

Данияр: Новш гэж.

Ола: Би очилоо гээд биччихлээ.

Данияр: Арччихаар юм байна уу?

Ола: Байгаа. Голын хайрцаганд байгаа. Тэндээс ав.

Данияр: Чөтгөр аваг. Хаанаас гараад ирэв ээ?

Ола: Наадах чинь хуурамч. Өчигдөр покер тоглосон юм. Хөөе. Явъя аа. Хурдан хөдөл.

Данияр: би авчих уу?

Ола: Ав аа. Хүүхнүүдийг суулгаад, Ракс оръё. Архи дарс аваад кайф авч, буудалд орно. Анд аа, 8 давхрын харууц, ангайлгана гэж мэд.

Данияр: Явъя аа, явъя.

Ола: Юу л болоод байна даа?

********************

Данияр:  Новш гэж. Яачихсан юм бэ?

Эр: Хар даа, бороо. Хар л даа.

Ола: Мэдэхгүй ээ. Хэтрүүлчихсэн юм шиг байна.

Данияр: Хөөх. Бүрэн зэвсэглэсэн байх шив. Хаанаас гараад ирэв?

Ола: Амьдралаас суралцсан юм.

Данияр: Үгүй байлгүй дээ.

Ола: Хөрөхөөс нь өмнө ав. Мундаг залуу шүү. Товчоор хэлэхэд, өвс нь энд байна. Бусдыг чи өөрөө мэд. Май, энийг ав. Хүүхэнд өгөөрэй. Өөрөө хэтрүүлчихэв дээ. Тэгвэл босохгүй гэж мэд.

Данияр: чи чинь солиороо юу? Би энэнтэй унтахгүй. Энэ бол Алматын уур амьсгалын нэг хэсэг.

Ола: Худлаа ярихаа больж үз. Бэлгэвч хайрцаганд байгаа. Май. Хонгор минь, явъя. Хонгор минь, бүх юм хэвийн үү?

Эм: Тийм ээ. Гайхалтай.

Ола: Нээрэн үү?

Эм: Аанхан.

Данияр: Тэгэхээр... өөртөө үйлчил. Барь... Уучлаарай, би чадахгүй нь... би эхнэртээ хайртай.

Ола:  Чи ч тэнэг юм даа, Даник.

Эм: Олжас, би даараад байна.

Ола: Очилоо.

3-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

 

Back to episodes Go home