Игрок -7
Үргэлжлэх хугацаа: 26мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр
К: эр, Даниярын дарга Кайрат Темирович
Мөр: эр, мөрдөгч
Хүүл: эр, мөнгө хүүлэгч
Айб: эр Айбар
Босс: эр мөрийтэй тоглоомын газрын эзэн, сорвитой нөхөр
Ба: эр, Боссын туслах
Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.
Данияр: Гульназ?
Гул: За, хонгор минь?
Данияр: Наашаа ойрт доо. Гуйж байна. Чи минь ямар үзэгслэнтэй гээч? Нааш ир...
Гул: Яаж байна аа?
Данияр: Ажлаас надад урамшуулал өгсөн гэж би хэлсэн байх аа.
Гул: Тэгсэн, хэлсэн.
Данияр: Нэг тийшээ явж, амрах уу?
Гул: эхлээд машин бас дэлгүүрийн өрөө төлөх хэрэгтэй, Данияр.
Данияр: Тийм ээ, тэр үнэн. Дарханы мөнгийг ч гэсэн өгөх ёстой.
***********************
Данияр: Чөтгөр аваг. 500мянга алдчихлаа... биеэ барь... Тийм ээ. Тийм. Новш гэж. Хараал ид. 500 мянга талаар боллоо. новш... яадаг балай вэ. Новш. Даник, ухаан орж үзээч. Хөлбөмбөг дээр дахиад бооцоо тавихгүй ээ. Хэрэг алга. Чи муу... новш. Новш гэж... новш новш. За, тайван бай. Тайван. За за за. Ар араас нь алдаад байх юм. Бод. Бод. Бод. Хараал ид. Новш. Ийм новш байх гэж. Новш. Одоохон. Одоохон одоохон. Одоохон өсгөчихнө өө...
Гул: Данияр, яагаад газар сууж байгаа юм? Шөнөжин энд байсан юм уу?
Данияр: Үгүй ээ. Түр хэвтэж байна. Одоо ажилдаа явлаа.
Гул: Бос л доо. Наана чинь хүйтэн байгаа.
*****************************
Данияр: Яахаараа бүгдийг нь алдчихдаг байна аа? Тэнэг мал. Эргүү мал. Тэнэг новш. Тэнэг мал. Дөрөв дэх минутын дараа зогсох ёстой байсан юм, мал аа. Эргүү мал. Мал. Новш. Новш... За яах вэ.
Эр: Хөөх Данияр явж байна.
Эр: Хөөе Данияр.
Эр: Тийм байна.
Эр: Шагнал авсанд баяр хүргэе.
Эр: Бонус авсэн гэлүү?
Эр: Шагнал аваад гоё юм аа.
Эр: Аргагүй шдээ. Сайн ажилласан юм чинь.
Эр: хэдүүлээ караоке орох уу?
Эр: Алив ээ, алив.
Ола: Новш гэж.
Олон хүмүүс зэрэг ярина...
Эр: За баригдав уу, новш минь. Аз чинь тэр...
Айб: Сайн уу, Олжас. Актюбинскаас явчихвал баригдахгүй гэж бодсон уу? Миний хэн гэдгийг мэдэх үү?
Ола: Айбар.
Айб: Зөв. Яагаад энд байгаагаа мэдэж байна уу?
Ола: таамаглаж байна.
Айб: Би танай агентлагт мөнгө оруулсан. Та нар намайг хулхидсан. Манай дүү нар ч гэсэн хөрөнгө оруулсан. Би хамаагүй илүүг өгсөн. Хариуд нь юу авав?
Ола: Юу ч биш.
Айб: Том хар нохой авсан.
Ола: Би таны мөнгийг аваагүй.
Айб: Авсан үгүй чинь хамаагүй. Чи тэнд ажиллаж байсан.
Ола: Би урьдчилан таамаглагч, капер байсан. Мөнгө надаар дамждаггүй.
Айб: Олжас, чи тэнэг амьтан биш шүү дээ. Хэл дээ, 70саяыг оруулсан хүн чамайг яах бол?
Ола: Мөрдөгч, тэдний ул мөрийг олсон.
Айб: Наадах чинь сонин биш. Хэн? Хаана? Хэзээ? Гол нь би чамайг мэднэ. Ойлгов уу? Чамд 7хоног байгаа. Дахиад анхааруулахгүй гэж мэд. Зайл...
****************************
Данияр: Хараал ид. Эргүү. Эргүү амьтан. Новш гэж. Хурдан нэг юм бодож олохгүй бол... сайн бод. Тэнэг минь. Бод бод. Сайн бод. Новш гэж... чөтгөр аваг, салгачихаж... новш гэж. Одоо яах вэ. Бодооч дээ, бод. Тэнэг мал. Бод бод бод... Клиппер гэхээр... Болохгүй нь... Манчестер 4-р үед хожиж байна. Гэхдээ оноогоор бага байна. Тэгэхээр... эргэж ирэх нь гарцаагүй... Дөрөв дэх дөрөвт... тэгэхээр... новш гэж. Болдогоороо болог... хөөх. 12 коэф. Новш гэж... Эхэлчихлээ.
Эр: Клипперс, Маверикс багуудын хооронд төгсөлийн 4-р үеийн тоглолт эхэллээ. Одоогоор Клипперс баг 9 оноогоор илт хожигдож байна. Клипперсийн бүх найдвар багийн ахлагч Кавай Леонард дээр төвлөрч байгаа бөгөөд тэрээр багтаа дахин хоёр оноо авчирлаа. Гэхдээ л өнөөдөр Леонардын чөлөөт шидэлт тун чиг тааруухан байна. Ганц л удаа амжилттай хийж чадлаа. Кавай өрсөлдөгчөө биеэрээ түлхчихлээ. Гурван онооны шидэлт. Зөрчхлөө дөө. Клипперсийн хөгжөөн дэмжигчид гоол ороогүйд харамсаж байгаа нь илт байна. Сүүлийн хэдхэн секунд үлдээд байна.
Данияр: Алив ээ, алив. Алив. Алив л дээ, хараал идэг. Новш.
Эр:Кольцоны хажуугаар зөрчихлөө дөө.
Данияр: Юугаа хийгээд байгаа юм бэ? Муу тэнэг.
Эр: Ингээд тоглолт дууслаа.
Данияр: Хараал идэг. Новш. Новш. Ийм хөгийн юм байх гэж.
Эр: өнөөдрийн тоглолт ингээд өндөрлөх байсан ч, сагсчид маань...
Данияр: Юу вэ? Аваагүй байх чинь.
Эр: таван минутаар...
Данияр: Тоглолт үргэлжилж байна. Үргэлжилж байна. Бүх хүчээрээ хамгаал. Алив ээ, алив алив. Түрүүлээд яваач... Тийм ээ. Тийм ээ, нэг оноо. Тэгээд тэгээд...
Эр: Сайхан дамжууллаа. Шидэх хэрэгтэй хэрэгтэй. алив ээ... тийм ээ.
Данияр: Тийм ээ. Новш гэж. Таван саятай болчихлоо. Новш гэж. Тийм ээ. Тийм ээ. Ёстой янзтай. Болж байна. Яагаад байгаа юм?
Ба: Ийшээ уулзаадахъя.
Данияр: Би явахгүй ээ. Яах гээд байгаа юм? Новш гэж. Зургаан сая.
Ба: явъя гэж байна.
Данияр: Тавь.
Ба: Ор... чигээрээ.
Ола: Новш гэж. Баларсан юм бэ, Даник. Чи ойлгож байна уу?
Босс: Данир. Бичиг баримтаа өгөөдөх.
Ба: Хэлснийг нь хий.
Босс: Суу. Данияр Бекмурзаев. 28 настай. Болатович. Эцэг Болат, барилгын бизнес эрхэлдэг. Дүү болон ээж нь байдаг. Гэрлэсэн. Нэр хүндтэй компанид ажилладаг. Миний хэн болохыг мэдэх үү? Намайг Аслан гэдэг. Энэ бооцооны газрын эзэн. Чи яагаад энд байгаагаа таамагласан байх. Батыр. Зургуудыг нь өг... данияр, чи урт гартай юм. Ганц удаа ч биш. Касснаас хийчих. Би хожчихоод буцаагаад төгчихье.
Эм: Даник.
Данияр: Моля, би чамд хувь өгнө дөө.
Босс: Чи оргүй хоосноос 400мянгатай болсон.
Ола: Чи ч зоригтой юм даа. Оргүй хоосноос 400мянгатай болчихдог.
Босс: Тэгээд хоёр сая, зуун мянгыг хожсон. Өнөөдөр чи 500мянгаар бооцоо тавьсан. Миний касснаас.
Данияр: Моля. Эртээдийнх шигээ бооцоо тавихад туслаач. Найз маань мөнгө авчрах байсан юм. Оройтоод байна. Тоглолт эхэлчихээд байна. Яаралтай бооцоо тавих хэрэгтэй байна.
Эм: Данияр, энэ маш аюултай.
Данияр: Алив л дээ, эртээд болсон шд. Энэ удаа ч гэсэн болгочихооч. Энэ удаа ялах нь тодорхой. Би чамд боломжийн хувь өгнө дөө. Моля, өгчих л дөө.
Эм: За яах вэ. Хэд хэрэгтэй юм?
Данияр: 500мянга.
Босс: Тэгээд 6 саяыг хожсон.
Данияр: 6саяыг хожчихлоо. Новш гэж. Тийм ээ....
Босс: Чи намайг ичгүүргүй дээрэмдсэн. Миний мөнгөөр бооцоо тавьсан. Тэгэхээр бооцоо минийх гэсэн үг. Хэд болсон бэ?
Данияр: 8сая нэг зуун мянга.
Босс: Яг зөв. Нэг хоног өгье. Миний мөнгийг авчирч өг. Маргааш орой 9цагт, мөнгөө хүлээж байя.
Данияр: Нэг юм бодож олох хэрэгтэй байна.
Ола: Новш гэж. Тоглолтуудыг нь би хэлээд өгье. Бусад чиний мэдэх хэрэг. Би өөрөө яахаа мэдэхгүй болчихоод байна.
Данияр: Мөнгө цуглуулах хэрэгтэй байна. Ломбардад юм тавихаас.
********************
Гул: Шүршүүрт орлоо.
Данияр: Аанхан.
Ээж: 17:30
Эм: Бөгж, ээмэг хоёр 170мянга.
Данияр: Энийг хар даа.
Эм: Ээмэг нь 200мянга.
Данияр: Болж байна. Баярлалаа. Илүү үнэтэй юм тавих хэрэгтэй байна. Машинаа тавья. Яг зөв.
Ола: Аав чинь хураагаад авчихаа биз дээ.
Данияр: Аргыг нь олно оо.
***************************
Данияр: За?
Гул: Данияр, чи хаана байна?
Данияр: Ажил дээр байна. Юу болоо вэ?
Гул: Ийм орой юу?
Данияр: Тийм ээ. Маргааш хуралтай. Бэлдэх хэрэгтэй байна. Би хоёр цагийн дараа очино. Санаа зоволтгүй.
Гул: Данияр. Чи миний ээмгийг хараагүй биз?
Данияр: Үгүй ээ, хараагүй. Яасан?
Гул: Шүүгээнд байсан юм. Хайгаад олохгүй байна.
Данияр: Өөр газар хийчихсэн юм байлгүй.
Гул: Тийм байх.
Данияр: За за. Тасаллаа.
*******************************
Данияр: Сайн уу. Машин тавих гэсэн юм...
Эр: ер нь бол муугүй л ашин байна. Хөдөлгүүр нь сайн ажиллаж байна. Явах эд анги дээр анхаарах юм байгаа ч, шийдэж болох юм. Хурдны хайрцаг ньдуу орчихож. Бусдаар бол гайгүй.
Данияр: Тэгээд юу гэх вэ?
Эр: 1,5 сая.
Данияр: Сонсооч. Юун 1,5 сая вэ? Зах дээр бол таван саяар зарагдана. Юун 1,5 сая.
Эр: Энийг харж бай. Арлын дугаарыг нь дарах хэрэгтэй. Шинэ бичиг баримт хийлгэнэ. Энэ болгон мөнгө, эрсдэл, толго өвтгөсөн асуудал. Дургүй байгаа бол таван саяараа зараач дээ...
*****************************
Данияр: Сайн уу.
Гул: Төсөл чинь яаж байна?
Данияр: Хэвийн. Одоо ажилдаа явлаа. Юу болоо вэ?
Гул: Юу ч биш.
Данияр: Үнэн үү?
Гул: Тийм ээ.
Эр: Сайн байна уу.
Гул: Сайн уу.
Эр: Танайд гэрийн таримал цэцэг байхгүй биз?
Гул: Байгаа. Ийшээ. Та юу хайж байгаа юм?
Эр: Арчилгаа багатай бол дээр байх...
Гул: энд байна...
Яриа нь сонсогдохгүй...
Ба: Цэцгийн баглаа авъя.
Гул: Аанхан. Манайд ийм байгаа. 12... эсвэл энийг авч болно. арав.
Ба: энийг... баярлалаа.
Гул: Танд баярлалаа.
Данияр: Наадахаа өг дөө...
Гул: Таньдаг юм уу?
Данияр: анх удаа харж байна.
7-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home