IGROK_05

Игрок -5

 

Үргэлжлэх хугацаа: 19мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Данияр: эр,

Гул: эм, Гульнязка

Али: эр, Алибек, Даниярын багын найз

Аав: Даниярын аав

Дүү: эр, Даниярын дүү

Ола: эр, мөрийчин

 

Нэмэгдсэн дүр

К: эр, Даниярын дарга Кайрат Темирович

Мөр: эр, мөрдөгч

Хүүл: эр, мөнгө хүүлэгч

 

 

Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.

Гарчиг:

Данияр: Тэнэг мал.

Эм: Юу гэнэ ээ?

Данияр: Уучлаарай. Зүрх судасны тасаг руу яаж очих вэ?

Эм: Өвчтөний овог нэр?

Данияр: Безмурзаева Гаухар.

Эр: Алдаа гаргалаа.

Эм: 5 давхарт, 6-р палат.

Данияр: Тийшээ юу?

Эм: Тийм ээ.

Данияр: Баярлалаа.

Эр: 40:40. Оросууд том ялалт байгуулахын тулд илүү их хичээх л хэрэгтэй байна даа. Дахиад... алив ээ... дахиад жаахан л... Ингээд боллоо, нөхөд өө. Энэ бол ялалт. Жинхэнэ сенсац.

Аав: Ирэх шив.

Эр: Энэ удаагийн тоглолт үнэхээр... Оросуудын хувьд үнэхээр сайхан тоглолт боллоо. Оросууд урагшаа. Энэ бол ялалт.

Данияр: Ээж ээ, зүгээр үү?

Ээж: Гайгүй ээ. Ажилтай байсан уу? Ажил ихтэй байна уу?

Данияр: Их нь их байгаа, гэхдээ гайгүй ээ.

Ээж: Ус... ус...

Данияр: Ус уу? Одоохон.

Аав: Хаагуур яваад байгаа юм?

Данияр: Ажил.

Аав: Ажил гэнэ шүү.

Данияр: Ээжид өгчих. Би одоохон. Солиороо юу? Аан? Энд юу хйиж байгаа юм? Энэ чинь хэрээс хэтэрч байна. Гараа тат. Энд манай гэрийнхэн байгаа.

Хүүл: Солиорсон хүн нь чи.

Данияр: гараа тат гэж байна.

Хүүл: 12 цагт гэж хэлсэн байх аа. 12цаг гэхэд өгөх ёстой байсан. Ойлгож байна уу?

Эм: Бекмурзаева дусал.

Аав: бид нар гарах уу?

Эм: Тийм ээ, болж өгвөл саад болох хэрэггүй.

Данияр: би хэлээд байна шд. Мөнгийг чинь одоо өгсөн ч болно. би ялсан. Ойлгож байна уу, новш мин?

Хүүл: Новш. Чи мөнгөө өгөөгүй. Тийм л байна, новш оо. Би бооцоог чинь цуцалчихсан.

Данияр: Чи солиотой юм уу? Галзуурчихаа юу?

Гул: Даниярыг зодож байна.

Эм: Хэвтээрэй. Хэвт. Та тайван байх хэрэгтэй. та тайван байх ёстой. Хэвт. Хэвтээрэй.

Аав: Хөөе. Боль новш минь.

Гул: Данияр.

Данияр: Муу новш.

Хүүл: Явъя. Сайн сонс. 12цагт мөнгөө өгөх ёстой шүү. Ойлгосон уу?

Дүү: Зогсооч новш оо. Зогсооч... Юу болсон бэ? Даник, тэд нар хэн юм?

Данияр: Юу ч биш ээ.

Дүү: Юу  болоод байгааг хэлээдэхээч.

Данияр: Юу ч болоогүй.

Аав: Тэр хэн бэ? Хэн юм бэ? Юунд орооцолдчихсон юм?

Данияр: Юунд ч оролцоогүй.

Аав: Зогс гэж байна.

Данияр: Би асуудлаа өөрөө шийднэ.

Гул: Данияр, юу хийгээд байгаа юм бэ?

Аав: Чимээгүй. Болно. чимээгүй. Одоо болно. болно. Ээж дээрээ оч. Ээж дээрээ оч. Бид нар шийдчихнэ. Ээж дээрээ оч. Гуйж байна.

Дүү: Хаачих гээ вэ?

Аав: Хурдан араас нь.

***************************

Данияр: Энийг ав. Машинаа барьцаанд үлдээчихье. Өнөөдөр мөнгийг чинь өгөмз. Манай гэрийнхэнд дахиад ойртох хэрэггүй. Ойлгов уу?

Хүүл: Шөнө дунд уулзъя. Оруулчих.

Данияр: Байна уу, Олжик. Хаана байна аа? Чи яаралтай хэрэгтэй байна.

Ола: Ажилтай явж байна. Юу болоо вэ?

Данияр: Новш гэж, Олжик. Хурдан ир. Чамгүйгээр би яаж ч чадахгүй нь. Хүүлэгч гай болоод байна. Бас өчигдрийн бооцоог цуцалчихсан байна.

Ола: Хараал ид. Даник, наадах чинь үнэн юм уу?

Данияр: Үгүй, тоглож байна. Эргүү минь. Хурдан хүрээд ир.  Аза. Сайн уу, найз аа. Чи сайн уу? ... Самат ах аа, саламалейкум. Тийм ээ, уулзалгүй удсан байна... байна уу, Назымка. Сайн уу, юу байна даа? Ээж эмнэлэгт хэвтчихсэн. Эмчилгээний мөнгө хэрэгтэй байна... Хүү нь сайн уу? Хэдийг өгч чадах вэ? ... Гульназын дэлгүүрийг өргөтгөх гээд л. Тийм ээ, туслах боломж байна уу?... Тийм ээ, субару засварын газарт байгаа. Моторыг нь солих хэрэгтэй болчихоод... За, баярлалаа ах аа. Их баярлалаа. Болно оо. Рахмет, Назымка. Чин сэтгэлээсээ. Мөнгөтэй болонгуутаа өгчихнө өө. Чи намайг мэднэ шд. Бүх юм ок. Тохирлоо.

****************************

Ола: зарчмын хувьд хэвийн л дээ. Гэхдээ Арсенал дээр яасан ч тавихгүй. Брендфорд  саяхан ДАШТ-аас гарч ирсэн ч гэсэн Пример лигт амь тавин үзэлцэх болно. Арсенал харин муу тоглож байгаа. Тийм болохоор магадлал өндөр байгаа.

Данияр: Тэгээд?

Ола: Тодорхойгүй.

Данияр: Новш гэж, Олжик. Хурдан мөнгөтэй болох хэрэгтэй байна. Машинаа авахгүй бол болохгүй.

Ола: Дансанд хэд байгаа вэ?

Данияр: 400мянга.

Ола: Новш. Бага байна. Бага. Бага. Бүгдийг нь тавих юм бол шууд дампуурна. Дахиад тийм хэмжээтэйг олж чадах юм бол шатлаад тоглож болох байсан юм. Хувааж болно л доо. Гэхдээ л эрсдэл нь өндөр.

Данияр: Новш гэж. Одоо яах вэ? Олжик, нөгөө хуурамч доллар чинь байгаа юу?

Ола: Байгаа, яасан?

Данияр: Сайн уу, Моля.

Эм: Сайн уу, Даник.

Данияр: Энүүгээр.. бооцоо тавьж болох уу? Доллараа солиулж амжсангүй. Касснаасаа өгчих. Би хожчихоод буцаагаад өгчихье.

Эм: Даник.

Ола: Моля. Бооцоо тавиад өгчих л дөө.

Эм: За яах вэ. Дансны дугааараа хэл.

Эр: Батыр, уучлаарай. Энэ... өнөөдрийн орлого.

Эр: Энэ залуу... Аслан ах аа. Шударга бус тоглогч. Хуурамч бооцоо тавьдаг. Тэр эмэгтэй тусалдаг. Эд нарыг яах вэ?

Нүд: одоохондоо хэрэггүй. Дахиад жаахан тоглог.

Ола: Чи ч аймаар юм аа. Оргүй хоосноос 400мянгатай болчихдог.

Данияр: Тэгээд яах юм? Дансаа цэнэглэчихлээ шд. Тэгээд эхлэх үү? Товчоор хэлэхэд чи 400-аа тавь, би өөрийнхийгөө тавья.

Ола: Мөнгөө дөрвөн тэнцүү хуваагаад, шатлалаар тоглохыг санал болгож байна. Тэгвэл эрсдэлгүй.

Данияр: За яах вэ. Хэрэгтэй 3саяа цуглуулаад болино шүү. Дээр нь хожсон мөнгөнөөсөө кассны мөнгийг буцааж өгөх ёстой. Тэгээд эхлэе л дээ.

Ола: Тэгье.

Данияр: Олжик. Олжик.

Ола: Яасан бэ, анд аа? Мэдэж байгаа биз дээ, би эрсдэлд дургүй. Тэгээд ч шинэ хүмүүс азтай байдаг.

Данияр: Аанхан. Чи мэдэх үү, зоригтой хүнийг аз түшдэг юм. Александер Макендонский. 

Эм: энэ 3сая. 480мянга.

Данияр: Энийг ав, Моля. 400мянга нь кассных. Үлдсэн нь чинийх. Их баярлалаа.

Эм: Баярлалаа.

Данияр: Маш их баярлалаа.

Ола: Зүгээр дээ... өвдөж байна шүү. Чамд амжилт хүсье. Мөнгө хүүлэгчтэйгөө учраа ол.

Данияр: За, баяртай.

Ола: баяртай.

*************************

Хүүл: новш чинь, шүд унагачихаж. Муу новш. Новш чинь ирж байна.

Данияр: энэ чиний мөнгө. Тоол.

Эр: 3сая байна.

Данияр: Дээр нь миний бооцооноос авсан нэг сая.

Хүүл: за яах вэ.

Данияр: Түлхүүр өг.

Хүүл: Хугацаа хэтрүүлсэн болохоор торгуультай.

Данияр: Түлхүүр өг гэж байна.

Хүүл: тийм болохоор надад саяыг өгөх ёстой. Цуцлагдсан бооцооны мөнгийг буцааж өгдөггүй юм. Дахиад нэг сая. Бас чи надад баахан төвөг удсан. Араас чинь явах хэрэгтэй болсон.

Данияр: Надад хамаагүй. Түлхүүр өг гэж байна.

Хүүл: Кука. Шүдэндээ чи хэдийг төлсөн бэ?

Эр: хоёр шүд, сая хагас.

Хүүл: Хөөх. Би чамд хөнгөлөлт үзүүлье. Тэгэхээр дахиад нэг сая. Тэгэхээр, чи гурван саяыг өгнө гэсэн үг.

Данияр: Юугаа яриад байгаа юм? Мөнгийг чинь өгөө биз дээ. Өгчихсөн шд, новш оо.

Хүүл: Надтай аятайхан харьц гэж хэлсэн байх аа? Данияр. Би олон хүнтэй ажилладаг.

Данияр: гараа тат.

Хүүл: Олон юм үзсэн. Гэхдээ чам шиг асуудалтай амьтантай...

Данияр: Гараа тат...

Хүүл: надад итгэ... таарч байсангүй.  Надтай ингэж ярих хэрэггүй гэж хэлсэн байх аа. Би нэг дүүргийн  банди биш. Ойлгов уу?

Данияр: Тийм ээ, мэдээж. Муу новш... алив ээ, новш оо. Нэг нэгээрээ хүрээд ир. Муу новш...

Эр: Май чи...

Эр: Ингээд цохь...

Хүүл: Босгоод ир... нааш нь чирээд ир.

Эр: Бос...

Хүүл: Сайн сон. Мулгуу амьтан. Дахиад ингэх юм бол гуурсаар амьсгалдаг болно гэж мэд. Чи амалсан байх аа?  Амалсандаа хүрэх хэрэгтэй. амалсандаа хүрэхгүй бол, баруун гар чинь хэрэггүй. Хугал.

Данияр: Сайн ойлголоо. Анд аа, би ойлгосон.

Хүүл: хугалаад өг.

Данияр: Битгий л дээ. Залуус аа, битгий л дээ. Би ойлгосон доо. Ойлгосон. Би мөнгийг чинь өгнө. Залуус аа, гуйж байна. Залуус аа, битгий л дээ. Болохгүй ээ... залуус аа, хэрэггүй ээ... үгүй ээ..

Хүүл: Хугалаач.

Данияр: Гуйж байна, залуус аа.   Гуйж байна... новш... тонил цаашаа. Муу новш. Новш...

5-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

Back to episodes Go home